УЛААНБААТАР ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУД


Улсын нэр
Элчин сайдын нэр
Элчин сайдын яамны хаяг
Утас/факс

1
Бүгд Найрамдах Казахстан Улс
Ноён Нурбаев Орман Каримович
№72, Зайсангийн гудамж, Хан уул дүүрэг, Улаанбаатар – 210136
info@kazembassy.mn
Утас: 345408
Факс: 345408

2
Бүгд Найрамдах Турк Улс
Эрхэмсэг ноён Ахмет Асым Арар
Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Таүэр, 9 давхар 901-903 тоот
Улаанбаатар
Шуудангийн хайрцаг 210620
Утас:311200 329545
Факс: 313992

3
Бүгд Найрамдах Чех Улс
Эрхэмсэг ноён Вацлав Йилек
Олимпийн гудамж 14,
Улаанбаатар
Шуудангийн хайрцаг 665
ulaanbaatar@embassy.mzv.cz
Утас: 321886, 311053
Факс: 323791


4
Бүгд Найрамдах Куба Улс
Эрхэмсэг хатагтай Мария Ортенсия Феблес Мирабал
Нэгдсэн үндэстний гудамж 18,
Сүхбаатар дүүрэг
Улаабаатар
Шуудангийн хайрцаг 710
embacubamongolia@mongol.net
Утас: 323778
327677
Факс: 327709

5
Бүгд Найрамдах Сан Марино Улс
Эрхэмсэг ноён Роберто Ди Серио
Дипломат 95 байр 1-5
Чингэлтэй дүүрэг 4 хороо
Улаанбаатар
Утас: 70113998
Факс: 70113997
Гар утас: 99101236

6
Бүгд Найрамдах Солонгос Улс
Эрхэмсэг ноён Жон Ил
Олимпийн гудамж 10,
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар
Шуудангийн хайрцаг 1039
kormg@mofat.gov.kr
Утас: 321548
310153
Факс: 311157

7
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
Эрхэмсэг ноён Ли Чөл Гван
Хувьсгалчдын гудамж ,
Улаанбаатар
Шуудагийн хайрцаг 1015
Утас: 326153
325663
Факс: 311157

8
Оросын Холбооны улс
Эрхэмсэг ноён Самойленко Виктор Васильевич
Энх тайвны гудамж-6-А,
Улаанбаатар
Шуудангийн хайрцаг 661
embassy_ru@mongol.net
Утас: 327191, 312851
Факс: 327018

9
Америкийн Нэгдсэн Улс
Эрхэмсэг ноён Жонатан Стюарт Эдлтон
Их тойруу,11 хороолол Сүхбаатар дүүрэг Улаанбаатар-13
Шуудангийн хайрцаг 1021
tuulcx@state.gov ,tserendolgorlx@state.gov
Утас: 329095
Факс: 320776

10
Бүгд Найрамдах Энэтхэг Улс
Эрхэмсэг ноён Сатбир Сингх
14190 Залуучуудын өргөн чөлөө 10,
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар
Шуудангийн хайрцаг 691
interpreter@indianembassy.mn ,amb@indianembassy.mn
Утас: 329522 329524
329528
Факс: 329532
313599

11
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс
Эрхэмсэг ноён Хоанг Дуан Тхинь
Энх тайвны өргөн чөлөө 47,
Улаанбаатар
Шуудангийн хайрцаг 670
ulanbator@mofa.gov.vn
Утас: 458917 454632
Факс: 458923
458493 ЭС

12
Канад Улс
Эрхэмсэг ноён Грегори Гөүлдхок
Централ цамхаг, 6 давхар, №603-607, Сүхбаатар дүүрэг-8, Сүхбаатарын талбай 2
Улаанбаатар
ulan@international.gc.ca ,nomin.otgonbayar@international.gc.ca

Утас: 328285
Факс: 328289


13
Кувейт Улс
Эрхэмсэг ноён Мубарак М.Ф. Аль-Сехайжан
Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Villa Vesta Town, Town House No.1
ulaanbaatar@mofa.gov.kw
Утас: 77444441
77444442
Факс: 77444443

14
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Эрхэмсэг ноён Ван Шаолун
Залуучуудын өргөн чөлөө 10 Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар -3
Шуудангийн хайрцаг 672
chinaemb_mn@mfa.gov.cn
Утас: 320955
Факс: 311943

15
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
Эрхэмсэг хатагтай Торхилда Эбботт-Вoтт
Энх тайвны гудамж 30    Улаанбаатар-13
Шуудангийн хайрцаг 703
britemb@mongol.net
Утас: 458133
Факс: 458036
16
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
Эрхэмсэг ноён Петер Шаллер
Нэгдсэн үндэстний гудамж
Улаанбаатар –210613
Шуудангийн хайрцаг 708
info@ulan.diplo.de
Утас: 323325 323915
319739 (консул)
Факс: 323905

17
Япон Улс
Эрхэмсэг ноён Такэнори Шимизү
Олимпийн гудамж 8,
Сүхбаатар дүүрэг
Шуудангийн хайрцаг 1011jpemb@mongol.net
Утас: 320777
Факс: 313332

18
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс
Эрхэмсэг ноён Бунньян Сайсанавонг
Их тойруу 59,
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар
Шуудангийн хайрцаг
emblao@magicnet.mn
Утас: 326440 322834
Факс: 326440

19
Бүгд Найрамдах Франц Улс
Эрхэмсэг ноён
Ив Дэлуна
Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 3, ш/х – 687
georges-gaston.fedeau@diplomatie.gouv.fr
Утас: 324519
329633
Факс: 319176
  
Хэргийг түр хамаарагч
  
20
Бүгд Найрамдах Болгар Улс
Ноён Краснодар Колев
Олимпийн гудамж 8,
Сүхбаатар дүүрэг
Улаанаатар
Шуудангийн хайрцаг 702
Утас: 322841
322259
Факс: 322841
21
Бүгд Найрамдах Тажикстан Улс
Ноён Сайджапар Сафаров
Дипломат 95 дугаар байр
Улаанбаатар
Утас: 325588
Факс: 325588
Read More......

Аймаг, сумдын улсын их баяр наадам хийх товыг танилцуулж байна

Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний их баяр наадам нь Монголчуудын төдийгүй түүнд оролцож, сонирхож байгаа нийт зочид төлөөлөгчдийн баяр цэнгэл болдогбилээ.Тиймээс бид та бүхэнд аймгуудын баяр наадмын хуваарийг  холбоо барих утасны дугаарын хамт танилцуулж байна. Аймгуудын баяр наадмыг тухайн аймгийн ЗДТГ зохион байгуулж байна. Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай.
 
Аймаг
Аймаг Улсын баяр наадам
тэмдэглэх огноо, холбогдох утас 
Сумдын ой тэмдэглэх огноо
1
Архангай
Аймгийн 90 жилийн ой тэмдэглэнэ.
2013.07.26-28-ны өдрүүдэд
Харилцах утас: 70331583
Тариат-90 жил
Өндөр-Улаан-90 жил
Хотонт-90 жил
Их тамир-90 жил
Цэнхэр-90 жил
Цахир-90 жил
2
Баян-Өлгий
2013.07.11
Харилцах утас:70423353

3
Баянхонгор
2013.07.08-10-ны өдрүүдэд
Харилцах утас:70442151, 70442278
Баянхонгор сум - 90 жил
Галуут-90 жил
Эрдэнэцогт-80 жил /07.22-24/
4
Булган
2013.07.10-11-ны өдрүүдэд
108 бий биелээч, 108 морин хуур, 108 уртын дууч оролцуулах юм байна.
Харилцах утас:70342384, 70342441
Бүрэгхангай-70 жил  7.11

5
Говь-Алтай
2013.07.10-11-ны өдрүүдэд
Харилцах утас:70483468
--
6
Говьсүмбэр
2013.07.10-11-ны өдрүүдэд
Харилцах утас:70543063
--
7
Дархан-Уул
2013.07.11
Харилцах утас:70378515
--
8
Дорноговь
Данзанравжаа хутагтын 210 жилийн ойг Үндэсний их баяр наадамтай хамт 2013.07.27-28 өдрүүдэд
Харилцах утас:70523122, 70523131
1080 хүүхдийн бүжиг хийх санаа бий
9
Дорнод
2013.07.11
Харилцах утас:70582233
--
10
Дундговь
2013.07.10-11-ны өдрүүдэд
Харилцах утас:70593774, 88082433
--
11
Завхан
Аймгийн 90 жилийн ой 7.26-28
2222 морин хуур тоглуулна. Сум бүрийн онцлог харуулсан үзүүлбэр үзүүлнэ.
Харилцах утас:70422163
Нөмрөг-90  /07-21-25/
Завханмандал-90 /07-21-25/
Тосонцэнгэл-90   /07-21-25/

12
Орхон
2013.07.11
Харилцах утас:70351514
Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ой 7.20-доор хийнэ.
13
Өвөрхангай
Улсын наадам 07.11
Монгол хурдан морины уралдааныг Геннисийн номд бүртгүүлэх1500 морины уралдаан 7.23-нд зохион байгуулна.
Харилцах утас:70323086
--
14
Өмнөговь
2013.07.10-11-ны өдрүүдэд
Харилцах утас:70533433, 99025069
Ханхонгор
Мандал-Овоо
Ноён
15
Сүхбаатар
2013.07.10-11-ны өдрүүдэд
Харилцах утас:70511335
--
16
Сэлэнгэ
2013.07.10-11-ны өдрүүдэд
Харилцах утас:70362150
--
17
Төв
Аймгийн 90 жилийн ой тэмдэглэнэ. 2013.07.26-28 өдрүүдэд
Ойгоор 90 - морин хуурч, 90 - уртын дууч, 90 – бүжиг гаргана.
Харилцах утас:99309084
--
18
Увс
2013.07.10-11-ны өдрүүдэд
Харилцах утас: 70452137, 89189068, 99457243
Театрын 40 жилийн ой
/07.19-21/
19

Ховд
2013.07.10-11-ны өдрүүдэд
Харилцах утас:70432314
Манхан-90 жил /08.15/
20
Хөвсгөл
2013.07.11
Цаатан фестиваль 07.6-8
Харилцах утас:70383774, Нарангэрэл- 99982221
Рашаант – 90 жил
Баянзүрх - 80
21
Хэнтий
Аймгийн 90 жилийн ойг
“Зүүн бүсийн хурд”-тай хамт 2013.07.26-28 өдрүүдэд
Харилцах утас:70563733

Read More......

Гарын алгыг хэрхэн унших вэ?

Гарын алга дээр амьдралын зурлага бичээстэй байдаг гэж үздэг. Тиймээс ч гарын алгыг зөв уншиж сурвал магадгүй өөрийн ирээдүйг урьдчилан төсөөлж, таамаглаж болох болов уу?... Ингээд гарын алган дээрхи зурлагыг хэрхэн уншиж болох талаар хүргэе.



  Судлах хэрэгтэй гараа сонго. 
Ерөнхийдөө баруун гарыг идэвхитэй гар, зүүн гарыг идэвхигүй гар гэдэг. Идэвхитэй гар нь таны амьдралын ерөнхий зурлагыг харуулах бол, зүүн гар нь ирээдүйн өөрчлөлтийг харуулна.



 Чухал 4 зураасыг олоорой.

Үүнд:
1. Зүрхний зураас

2. Оюун ухааны зураас

3. Амьдралын зураас

4. Хувь тавилангийн зурвас багтана. (энэ нь хүн бүрт байдаггүй).



1. Зүрхний зураасаа уншаад үзээрэй.
Энэ зураасыг ямар ч чиглэлд уншиж болно. Чигчий хуруунаас долоовор хуруу хүртэл, эсвэл долоовор хуруунаас чигчий хуруу хүртэл байж болно. Зүрхний зураас нь таны сэтгэл хөдлөл, хайр дурлалын асуудал, болон зүрхний өвчний талаар илэрхийлэх болно. 

Зүрхний зураас дараах төрлүүдтэй:
Хэрвээ зүрхний зураас тань долоовор хурууны дороос эхлэж байвал - Хайр дурлалын тал дээр асуудалтай байх нь

Дунд хуруунаас эхэлж байвал - Хайр дурлалын асуудалд хэтэрхий өмчирхөг ханддаг

Алганы дундаас эхэлж байвал - Та амархан дурладаг

Тэгш, богинохон - Та романтик биш

Амьдралын зураастай холбогдож байвал - Та үнэхээр мэдрэмтгий юм

Урт, өргөн - Та сэтгэлээ маш амархан илчилдэг

Ухааны зураастай параллель байвал - Та сэтгэл хөдлөлөө барьж чаддаг

Долгионтой - Хайр дурлалын асуудалд хөнгөн, хуумгай ханддаг.

Зүрхний зураасан дээр бөөрөнхий байвал - Та сэтгэл санааны хямралтай байгаа бололтой

Хэрвээ зүрхний зураас тасалдсан байвал, жижиг жижиг зураас үүссэн байвал - Хэн нэгэн таныг гомдоожээ.



2. Оюун ухааны зураасыг тодорхойлъё
Энэ зураас нь таны сурлагын хэв маяг, харилцааны соёл, авьяас чадварыг өгүүлэх болно.

Хэрвээ ухааны зураас тань богинохон байвал - Та оюуны хөдөлмөрөөс илүү биеийн хөдөлмөр хийх чадвартай.

Далий байвал - Та урлагийн хүн юм

Амьдралын зураастай шүргэлцэхгүй байвал - Та адал явдалд дуртай

Долгионтой байвал - Танд анхаарал төвлөрүүлэхэд хэцүү байдаг

Урт, тод зураас байвал - Та сэтгэн бодох чадвар маш сайтай

Цэг эсвэл зураас ухааны зураасан дээр байвал - Таны сэтгэл санаа асуудалтай байгаа бололтой

Хэрвээ оюун ухааны зураас тасалдаж байвал - Та нэг зүйлдээ тууштай байж чаддаггүй



3. Амьдралын зураасыг тодорхойлох нь
Энэ зураас нь эрхий хуруунаас эхэлж нум хэлбэрээр бугуй руу явдаг. Энэ нь эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны байдал болон амьдралын өөрчлөлтийг харуулдаг.

Эрхий хуруутай маш ойрхон өнгөрдөг бол - Та их ядардаг юм байна

Долгионтой - Та энерги ихтэй юм

Тод, ташуу бол - Амьдралын эрч хүч ихтэй

Богинохон, бүдэг байвал - Та бусдын үгэнд амархан ордог

Хагас тойрог хэлбэртэй бол - Та эрч, хүч ихтэй юм

Алганы зах руу нэлээд ойрхон дөхдөг бол - Та ямар нэгэн харилцаанд нэлээд хянамгай ханддаг юм байна

Хэд хэдэн амьдралын зураас байвал - Энерги эрч хүчээр дүүрэн

Амьдралын зураасан дээр тойрог үүссэн байвал та сэтгэлийн шархтай байгаа бололтой

Хэрвээ тасалдаж байвал - Таны амьдралын хэв маяг өөрчлөгдөх болно.



4. Хувь тавилангийн зураас
(энэ нь хүн бүрт байдаггүй)
Энэ нь гадаад орчин танд хэрхэн нөлөөлдөг талаар өгүүлэх болно. Алганы суурь хэсгээс эхэлнэ.

Тод байх юм бол - Та хувь заяагаа л дагадаг юм байна

Тасалдаж, чиглэл нь өөрчлөгдөж байгаа бол - Тухайн нөхцөл байдлаас болж таны хувь заяа байнга өөрчлөгдөх болно

Амьдралын зурааснаас эхлэлтэй бол - Та өөрөө хувь заяагаа зохиодог

Амьдралын зураастай яг дундуураа холбогдож байвал - Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй.

Эрхий хуруунаас эхэлж амьдралын зураасыг огтолж байвал - Гэр бүл болон найз нөхөд тань танд маш их дэмжлэг үзүүлдэг.




  Хамгийн гол 4 зурааснаас гадна өөр олон төрлийн зурааснууд байдаг бөгөөд үүний талаар бага зэрэг судалцгаая.

Эрүүл мэндийн зураас 
Энэ нь таны бие бялдрын болон эд хөрөнгийн байдлыг өгүүлэх болно. Хэрвээ таны эрүүл мэндийн зураас тань бүдэгхэн байвал түүнийг олж харахад их хэцүү. Эрүүл мэндийн зураас нь чигчий хуруунаас эхэлж доош эрхий хуруу руу чиглэдэг.  Доорх зурган дээр "Health line" гэж тэмдгэлсэн байгаа.


-Тод, тасалдаагүй - тэвчээртэй, мөнгө олох чадвартай байдаг

- Хэрвээ эрүүл мэндийн зураасгүй бол эрүүл мэндийн асуудал бараг л тулгарахгүй

-Долгионтой - Хэрэггүй зүйлд санаа зовсноор эрүүл мэндийн тал дээр асуудал үүснэ

-Тасалдсан - Эрүүл мэндийн асуудал таны ажил, хэрэгт нөлөөлнө

-Хэрвээ жижиг зураасуудтай огтлолцож байвал - азгүй явдал тохиолдож магадгүй

-Амьдралын зураасыг огтолсон жижиг зурааснууд байгаа бол - нас өндөр болох тусам үхэлд хүргэх аюул тулгарч болзошгүй

-Зураасны эргэн тойронд хэд хэдэн квадрат байвал - энэ нь хамгаалалтын бэлгэ тэмдэг болж байгаа бөгөөд эрүүл мэнд, санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй юм байна

-Бөөрөнхий хэлбэртэй зааг байвал – таны эрүүл мэнд асуудалтай байна

- Эрүүл мэндийн, оюун ухааны болон амьдралын зураасууд нийлээд гурвалжин үүсгэж байвал – энэ нь аз жаргалтай гурвалжин бөгөөд таныг аз угтах болно


Нэр төрийн гурвалжин
Энэ нь хувь заяаны зураасыг илүү хүчтэй болгож өгдөг бөгөөд амжилтын бэлгэ болдог. Гарын алганы дундаас эхэлж, хувь заяаны зураастай параллель байдаг.



Хэрвээ энэ зураас байхгүй бол санаа зовох хэрэггүй бөгөөд энэ зураасгүй байсан ч та амжилт бүтээлээр дүүрэн байж чадна.

-Тод байвал – ажилдаа хайртай

- Огцом тасарч байвал – өсөн дэвжиж ч болно, унаж ч болно

-Ядам хуруу руу чиглэсэн бол – та нууц авъяасаа олж илрүүлэх болно

- Оюун ухааны зурааснаас эхэлж, зүрхний зураас дээр дуусаж байвал – та хүнд ажил хийх бөгөөд эцэст нь амжилтанд хүрэх болно

- Төгсгөлдөө хоёр хэсэг болж байвал – таны амжилт гаргах нь юу л бол

- Ядам хурууны ойролцоо од хэлбэртэй эсвэл гурвалжин хэлбэртэй төгсөж байвал – соёл урлагийн тал дээр гайхалтай амжилтанд хүрэх болно

- Ядам хурууны доор дөрвөлжин хэлбэртэй төгсөж байвал – хэн нэгэн танд амжилтыг хүсэж байна


Гэр бүлийн зураас
Чигчий хуруунаас үл ялиг доор байх зурааснуудаар таны гэр бүлийн байдлыг тодорхойлж болно. Эдгээр зураасууд хэдий чинээ чигчий хуруутай ойрхон байна төдий чинээ амьдралд тань хурдан тохиолдох болно.



- Жижиг зурааснууд нь хайр дурлалын харилцааг өгүүлнэ

- Тод зурааснууд нь хуримыг илэрхийлнэ

- Хоорондоо нийлээгүй, шүргэлцэх төдий байгаа зурааснууд нь таны хүүхдийн тоог харуулна

- Алганы гадна талд гарсан зурааснууд нь – урт хугацааны гэрлэлтийг илэрхийлнэ

- Гэр бүлийн зураасны төгсгөл нь салангид байвал – хагацал

- Гэр бүлийн зураасыг огтолсон зураас байвал – та хайртыгаа алдах болно

- Хэрвээ зураас нь тасраад эргээд нийлж байвал – ирээдүйн хайраасаа салах болно


Мөнгөний зураас 
Энэ зураас нь яг мөнгөтэй болно гэсэн баталгаа биш боловч тухайн хүний хөрөнгийн амжилтыг харуулах болно.



-Эрхий хуруунаас эхэлж, долоовор хурууны доор салангид төгсөж байвал – та мөнгө олох төрөлхийн авъяастай юм байна

-Эрхий хуруунаас чигчий хуруу хүртэл чиглэсэн бол – эд баялагийг залгамлаж авах буюу амжилттай гэрлэлтээс олох болно

-Эрхий хуруунаас эхэлж, дунд хурууны ойролцоо төгссөн бол – хувиараа хөдөлмөр эрхэлж байж хөрөнгөтэй болно

-Ядам хуруу руу чиглэж хувь тавилангийн зураасыг огтолсон бол – санаандгүй тохиолдлоор мөнгөтэй болох болно.


Шилжилтийн зураас
Энэ зураас нь таны амьдрал тохиолдох хамгийн томоохон өөрчлөлтүүдийг илэрхийлэх болно. Үүнээс гадна таны аялах хүслийг илэрхийлнэ. Эрхий хурууны эсрэг талаас эхэлдэг бөгөөд босоо чиглэлд байна.



-Хэрвээ энэ нь амьдралын зураасыг огтолж байвал – энэ аялал таны эрүүл мэндээс шалтгаална. Эсвэл энэ аялалтай таны эрүүл мэнд холбоотой байх болно

-Шилжилтийн зурааснууд хоорондоо огтлолцож байвал – аялалын үед аюул тулгарна

-Шилжилтийн зураасны эргэн тойронд дөрвөлжин байвал – таныг аялалын үеэр тань хамгаалах болно

-Хэрвээ шилжилтийн зураас тасарч байвал - аялал хойшлох магадлалтай

-Хувь тавилангийн зураастай огтлолцож байвал – энэ аялал таны амьдралыг өөрчлөх болно


8. Туслах зураасууд бараг л хүн бүрийн алган дээр байдаг.

Зөн совингийн зураас – Чигчий хуруунаас эхэлж,  алганы эхлэл дээр төгсдөг. Хэрвээ энэ зураас байвал та маш их зөн совинтой хүн юм байна. Харин энэ зураасан дээр цэг байвал та ямар нэг үзмэрийн ажил хийхээс татгалзсан нь дээр.

 Нөлөөлөх чадварын зураас – Энэ зураас нь эрхий хуруунаас эхэлж, алганы төв рүү чиглэнэ. Хэрвээ замдаа ямар нэг зураасуудтай огтлолцож байвал нэг чухал үйл явдлыг илэрхийлнэ.

Өөрийнхөө төлөө зогсож чадах – Энэ зураас нь оюун ухааны болон зүрхний зураасны дунд бий. Энэ нь хэрхэн өөрийгөө хамгаалж чадах талаар өгүүлнэ.


Read More......

Арван хоёр жилтний усан могой жилийн товч төөрөг, засал


Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг дор ху­раан­гуйлан гаргав.
Хүмүүний орч­лон­гийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хий­гээд тухайн үйлд шамд­ваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хор­лол үл ирнэ” хэмээн өмнийн мэр­гэдийн эрхэм зарлигт айлдсан буй. Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны Усан могой жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу.
Хулгана жилтэн
1972, 1960, 1936, 1924 оны хул­гана жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хү­лээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984, 1948 оны хулганатай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1996, 1984, 1948 оны хулганатай эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шү­тээндээ залбиран сайн талыг сайж­руул. 1984 оны хулганатай эмэг­тэй­чүүд тэнгэр зэтгэр булаал­даж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1924 оны хулганатай эмэг­тэйчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1996, 1972 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1948 оны хулганатай эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1984 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1996 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1996, 1972, 1960, 1936, 1924 оны хулганатай эрчүүд насан сүлд до­рой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” ун­шуулваас засагдна. 1972, 1960, 1936, 1924 оны хулгана жилтэй эмэг­тэй­чүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Үхэр жилтэн
1949 оны үхэртэй эрчүүд дээд­сийн зэм­лэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1997, 1925 оны үхэртэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1973 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1985 оны үхэртэй эрчүүд ад зэт­гэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1937, 1949 оны үхэртэй эмэг­тэй­чүүд өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн ни­гууртай тул эмчийг шү­тэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1973 оны үхэртэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1985, 1925 оны үхэртэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 оны үхэртэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1997, 1985 оны үхэртэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөх­дийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1961 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” ун­шуулваас засагдна. 1985, 1973, 1961, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас бол­гоом­жилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийс­гэх зэргийн аль нэгийг хийж за­сууштай. 1997, 1925 оны эмэг­тэйчүүд болон 1997, 1925 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рог­дож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1997, 1925 оны үхэртэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, батат­гахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1961, 1985, 1949, 1937 оны үхэртэй эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна.х 1997, 1973, 1925 оны үхэртэй нийт хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1985 оны үхэртэй эрчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Бар жилтэн
1974, 1938 оны бартай эхчүүд дээд­сийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэм­тэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1998, 1986, 1962, 1950, 1926 оны бартай эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1974, 1938 оны бартай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1996 оны бартай эрчүүд, 1986, 1926 оны бартай эмэгтэйчүүд эд хомсдон найз нөх­дийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1974, 1938 оны бартай эмэг­тэй­чүүд хийморь доройтож, эд хө­рөнгө хорогдож, өвчин ороож бол­зошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1998, 1986, 1962, 1950, 1926 оны бартай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1998, 1962, 1926 оны бартай эрчүүд насан сүлд дорой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуул­ваас засагдна. 1986, 1950 оны бартай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Туулай жилтэн
1987, 1975, 1939, 1915 оны туу­лайтай эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар ун­шуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1951 оны туулайтай хүмүүс ад зэт­гэрийн хор­лолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1975 оны туулайтай эмэг­тэйчүүд, 1963 оны эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гур­ван гүрэм” уншуулваас засагдана. 1987, 1915 туулай жилтэй эмэг­тэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1975, 1939, 1915 оны туулай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1951, 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1975 оны туулайтай эмэгтэйчүүд санаж сэд­сэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1987, 1963, 1927, 1915 оны туулай жилтнүүд болон 1975, 1951 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Дорж­намжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1951 оны туулай жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1939 оны туулай жилтэй эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1939 оны туулайтай эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1987, 1915 оны туулайтай эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Луу жилтэн
1976, 1940 оны луутай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж ма­гадгүй тул  “Насны судар” ун­шуул­ваас сайн. 1964, 1928 оны луутай эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиолдовч гэмгүй өн­гөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1940 луутай эрэг­тэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн нигууртай тул эмчийг шүт­эж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1964 оны луутай эрчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс бол­гоом­жил. 1964 оны луутай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шү­тээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1940 оны луутай эмэгтэйчүүд болон 1928, 1916 оны луутай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1976 оны луутай эмэг­тэй­чүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1988 оны луутай эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1976, 1940 оны луутай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, батат­гахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1976, 1940 оны луутай бүх хүмүүс насны шү­тээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1988, 1952, 1916 оны луутай эмэг­тэйчүүд болон 1964, 1928 оны луутай бүх хүмүүс алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Могой жилтэн
1989, 1977, 1965, 1953, 1941, 1929, 1917 оны могой жилтэй эмэг­тэйчүүд дээдсийн зэмлэл хү­лээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх ни­гууртай тул бэр­­тэж гэмтэхээс сэр­гэм­жилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1953, 1929 оны могойтой эрчүүд ад зэт­гэрийн хор­лолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1977 оны могойтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1965 оны могойтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас за­сагдана. 1917 оны могойтой эрчүүд, 1941 оны могойтой эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1989, 1965 оны могойтой эрчүүд тэнгэр зэтгэр бу­лаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1989 оны могойтой эрчүүд, 1917 оны могойтой эмэг­тэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуу­лахын аль нэгийг хий. 1941 оны могойтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1977 оны могой жилтэй эмэгтэйчүүд эд агуур­сад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1929 оны могой жилтэй эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч бол­зошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1977, 1953 оны могой жилтэй эмэгтэйчүүд хийморь дорой­тож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Дорж­намжом”, “Чогжүмүнсэл” ун­шуу­лах, сан олонтой тавиулах, хий­морийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1989, 1965, 1917 оны могойтой эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1941 оны могойтой эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1977, 1953, 1929 оны могойтой эрчүүд насан сүлд до­рой­тох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1977 оны могойтой эмэгтэйчүүд сахиус шү­тээндээ зул, хүж сайн өргө.

Морь жилтэн
1990, 1978, 1954, 1942, 1918 оны морьтой эмэг­тэйчүүд дээдсийн зэм­лэл хүлээн, сэт­гэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1966, 1930 оны морь жилтэй эмэг­тэй­чүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиол­довч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шү­тээндээ зул, хүж сайн өргө. 1978, 1918 оны морь жилтэй нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэр­тэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засаг­дана. 1966 оны морьтой эрчүүд тэнгэр зэтгэр бу­лаал­даж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1966, 1954 оны морь жилтэй эмэг­тэйчүүд бие, эрхтэн амга­лантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1990, 1930 оны морьтой эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” та­хиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1942, 1930 оны морьтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиу­лах буюу хишиг даллага авахуу­лахын аль нэгийг хий.  1966 оны морьтой эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтан­гэрэл” уншуулваас засагдна. 1966, 1930 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба­татгахын тулд хийморийн сан та­виулж, дарцаг хийсгэвээс сайн. 1966, 1930 оны морьтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хо­рог­дож, өвчин ороож болзошгүй. Хү­мүүний хэл ам ирнэ “Цагаан шү­хэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1990, 1978, 1954, 1942, 1918 оны морь жилтэй эрчүүд хэл амнаас бол­гоомжил,”Цагаан шү­хэрт” ун­шуул­ваас өлзийтэй болно.

Хонь жилтэн
1967 оны хонь жилтэй эрчүүд дээд­сийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1991, 1931, 1919 оны хоньтой эмэгтэй­чүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж ма­гадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1943 оны хонь жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1955 оны хонь жилтэй эрчүүд элдэв зэт­гэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өн­гөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1955 оны хоньтой эмэгтэйчүүд зүүд муу­дан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1991, 1931 оны хоньтой эрчүүд бие, эрхтэн ам­галантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1955 оны хоньтой эрэг­тэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1991, 1931 оны хоньтой эмэгтэйчүүд болон 1979, 1955, 1943, 1919 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1967 оны хоньтой эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтан­гэрэл” уншуулваас засагдна. 1967, 1943 оны хоньтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас болгоом­жилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийс­гэх зэргийн аль нэгийг хийж за­сууштай. 1979 оны хонь жилтнүүд болон 1991, 1931, 1919 оны эмэг­тэйчүүд хийморь доройтож, эд хө­рөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1943 оны хоньтой эрчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” ун­шуулваас өлзийтэй болно. 1967 оны хонь жилтнүүд ба 1991, 1967, 1955, 1943, 1931, 1919 оны эмэг­тэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой ан­хаа­рамжтай явж, “Цэнд” ун­шуул­ваас засагдна. 1991, 1943, 1931, 1919 оны хоньтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1979, 1955 оны хоньтой эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Бич жилтэн
1992, 1956, 1920 оны бичтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр то­хиол­довч гэмгүй өнгөрнө. Бат­жуу­лахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1992, 1956 оны бичтэй эмэг­тэйчүүд, 1944 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1932 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна.
1992, 1932 оны бич жилтэй эрчүүд, 1980, 1920 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1968 оны бичтэй эрчүүд, 1956 эмэг­тэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүх­дийг баясга. 1992, 1956, 1920 оны бичтэй эмээгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба­татгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1968, 1932 оны бичтэй эрэгтэйчүүд алтан бумба рашаанаар дүүрэх мэт амь, сүлд хоёр үл хагацах сайн.

Тахиа жилтэн
1945 оны тахиа жилтэй эмэг­тэй­чүүд өвдөх хийгээд гэм­тэж бэр­тэ­хийн ни­гууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засаг­дана.  1993 оны тахиа жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна.  1957 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд, 1933 ны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шү­тээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1921 оны тахиатай эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1981 оны тахиа жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1957 оны тахиатай эмэг­тэй­чүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1921 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд эд агуур­сад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1993, 1957, 1945, 1933, 1921 оны тахиа жилтэй эмэг­тэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1981 оны тахиатай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хий­морийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1969 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Нохой жилтэн
1994, 1958, 1922 оны нохой жилтэй эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй.
“Юм” судар ун­шуул­ваас бүх зүйл тэгшрэх сайн. 1982, 1946 оны нохойтой эрчүүд ад зэт­гэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1934 оны нохойтой жилтнүүд болон 1994 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн ни­гууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1970 оны нохойтой эмэгтэйчүүд, 1922 оны нохойтой эрчүүд бие, эрхтэн ам­галантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс бол­гоомжил. 1958, 1922 оны нохойтой эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага ава­хуулахын аль нэгийг хий. 1994, 1982 оны нохойтой эрчүүд болон 1946 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.
1970 оны нохойтой эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.  1970, 1934 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас бол­гоомжилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1994, 1958 оны нохой жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,”Цагаан шүхэрт” ун­шуулваас өлзийтэй болно. 1982, 1946 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хам­чүнагва”, “Хийморийн сан” та­виулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1982, 1946 оны нохойтой эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1994, 1958, 1922 оны нохойт жилтнүүд болон 1982, 1970, 1946, 1934 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1982, 1946 оны нохойтой эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж за­саарай.

Гахай жилтэн
1971, 1947 оны гахайтай эмэг­тэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ зал­биран сайн талыг сайжруул. 1995, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Бат­жуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.
1971, 1935 оны гахайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1935 оны гахай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1995 оны гахай жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.1971 оны гахай жилтэй эмэгтэйчүүд, 1959 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.
1995 оны гахайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтнүүд болон 1995 оны эрчүүд, 1959 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бү­тэмжгүй тул хэл амнаас бол­гоом­жилж “Доржнамжом”, “Чог­жүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1995, 1923 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.
1995, 1959, 1923 оны гахайтай эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд” уншуулваас засагдна. 1983, 1971, 1947, 1935 оны гахай жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
Read More......

Азийн цагаан сар

Луу жил улиран одож могой жил морилон ирж, монголчууд цагаан сарын шинийн нэгнээ хотлоороо өргөн тэмдэглэлээ. Монголчуудын хувьд шинийн таван хүртэл цагаан сарын баяраа өргөн тэмдэглэдэг. Цагаан сарын шинийн энэ өдрүүдэд Азийн бусад улс орнууд сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 
Хятад улс

Хятад улс энэ жил бидний адил хоёрдугаар сарын 10-ны өдөр шинэ жилээ угтав. Күнзийн болоод буддын соёл энэхүү баярт нэвт шингэсэн байдаг. Шинийн нэгэн төдийгүй битүүнд бууз, банш гэсэн битүү хоол идэж, гэр бүлээрээ айлчлан ирж байгаа шинэ жилээ угтдаг. Хамгийн түрүүнд аз жаргал, сайн сайхныг шивнэн багц хүжийг бурхандаа өргөдөг заншилтай. Мөн шинэ он гарахаас өмнө муу муухайг үлдэн хөөх сүшгийг агуулсан их цэвэрлэгээ үйлддэг. Мөн Зао Жун нэртэй хоол хүнсний бурханд шинэ он гарахаас 10 хоногийн өмнөөс эхлэн тахил өргөдөг уламжлалтай аж. 1982 оноос эхлэн Хятадын төв телевизээр шинэ жилийн гала тоглолтыг битүүний өдөр бүх хятадууд төдийгүй бусад улсуудад шууд дамжуулан үзүүлдэг заншил тогтсон байна. 

Шинийн нэгний өдөр хамгийн түрүүнд сүмд очин арц, хүж тэргүүтнийг өргөж, дараа нь ах дүүсээрээ цуглан идээ, шүүс зооглодог байна. Мөн арслангийн бүжиг гэх нэгэн төрлийн бүжиг Хятадын өнцөг булан бүрт болдог. Харин ажилчдад сар бүрийн цалинтай нь тэнцэхүйц хэмжээний урамшууллыг төрийн болон хувийн компаниуд нь олгож, бүх дэлгүүрүүд нь хямдрал зарладаг. Мөн шинийн нэгний орой өргөн хэмжээний ёслолын буудлага болдог байна. Шинийн хоёрны өдөр ихэвчлэн найр хурим болдог аж. Учир нь эрүүл энх, сайн сайхны бурхан энэ өдөр залардаг гэж үздэг. Сүн угсааны үеэс энэ соёл дэлгэрчээ. Мөн гэрийнхээ баруун талд түрийвчнүүдээ залж, тэр хэсэгтээ хоол ундаа иддэг байна. Учир нь мөнгөний урсгал чухам энэ л өдөр идэвхтэй байдаг гэж үздэг. Энэ мэтчилэн шинийн 15 хүртэл баярын уур амьсгал нь холддоггүй. Шинийн 15 хүртэл олон төрлийн хоол унд хэрэглэдэг ч битүү хоол болоод гоймонтой шөл хамгийн хүндтэй зоогонд ордог. Гоймонг Хятад төдийгүй дорнын орнуудад урт удаан, аз жаргалтай амьдралын билэг тэмдэг хэмээн дээдэлдэг билээ.

Япон улс

Мейжигийн үе буюу 1873 оныг хүртэл Япон улс эртнээс тогтож ирсэн уламжлалаараа тэмдэглэдэг байжээ. Харин энэ үеэс хойш Японы эзэн хаан зарлиг гаргаж Грегорианы тоололтой нэгтгэн шинэ жилтэй давхар тэмдэглэдэг болсон байна. Хэдийгээр Европын тоололтой нэгтгэсэн ч шинийн 15 дотор үйлддэг зан заншил, шүтлэгийн элементүүд нь бүгд шингэн үлдсэн аж. Энэ өдөр уламжлалт хоол хүнсээ хэрэглэнэ. Загасны махтай бялуу, сүши, удон гоймонтой шөл, амтат төмс тэргүүтнийг баярын ширээнээ тавьдаг ажээ. Арванхоёрдугаар сарын 31 буюу Японоор битүүний өдөр бүх хүмүүс шинто шашны сүм рүү явдаг. Энэхүү сүмд очин хонхыг гурвантаа цохиж муу муухай болгоныг үдэн хөөдөг заншилтай. Мөн 108 хүн зэрэг цохьдог ч ёс бий. Мөн нэнгажо гэж нэрлэсэн мэндчилгээний хуудсыг бие биедээ солилцдог байна. Үүнийг тухайн айл өрхүүд гар аргаар бэлтгэдэг бөгөөд хамгийн сайн, сайхан болгоныг билгэдэн хийж байхдаа аз жаргалыг шивнэдэг ажээ. Отошидама буюу ил захидлыг ч бие биедээ өгдөг аж. Сайн сайхныг билгэдсэн ерөөлийн үгсийг бичиж, тусгай уутанд хийж өгдөг ажээ. 

Мөн хайку хэмээх шүлгийг шинийн нэгэн буюу нэгдүгээр сарын нэгний өдөр хэлэлцдэг уламжлалтай аж. Чухам хэзээнээс ийм заншил тогтсоныг одоогоор нарийн тодорхойлоогүй байна. Шинийн нэгний өдөр цайны ёслолыг ах дүүсээрээ хийдэг заншилтай. Шинийн 15-ны өдөр “Бяцхан шинэ жил” нэртэй арга хэмжээг зохион байгуулдаг. Чухам энэ өдөр л шинэ жилийн хамгийн сайн сайхан бүхэн хамт ирдэг гэж үздэг байна. Энэ өдөр бүх Япон даяар дэнлүүний баяр хийдэг ажээ. Мөн эдгээр өдрүүдэд бүх Япон даяар үндэсний хувцас болох кимоногоор гоёдог уламжлалтай. 

Солонгос улс

Хоёр Солонгос адилхан эртнээс тогтож ирсэн уламжлалын дагуу цагаан сараа тэмдэглэдэг. Хойд Солонгост социалист үзлийн улмаас сүүлийн 50 жилийн турш эртнээс мөрдөгдөж байсан уламжлал алдагджээ. Харин Өмнөд Солонгос энэ жил Хятадтай адилхан хоёрдугаар сарын 10-ны өдөр шинэ оноо угтаж буй. Соёл ёс заншилаараа Азийн бусад улсуудтай нэн төстэй. Хамгийн түрүүнд гоймонтой болон будаатай шөлийг баярын ширээний хүндэт зоогийн нэгээр залдаг. Мөн үндэсний хувцас болох ханбукаа өмсч ураг төрлөөрөө баяраа тэмдэглэдэг байна. Тёкгук буюу хоолны ёслол гэж нарийн дэг журмын дагуу цагаан сараа тэмдэглэдэг ажээ. Энэ баярын үеэр ахмад настангууд хамгийн хүндтэй хүмүүст тооцогддог бөгөөд насныхаа эрэмбээр амар мэндээ мэддэг уламжлалтай юм байна. Цагаан сарын үеэр үндэсний тоглоом болох юнори гэх хөлөгт тоглоомыг тоглодог аж. Сүүлийн жилүүдэд баруунжих үзэгдэл дэлгэрсний улмаас ихэнх иргэд нь энэхүү баярт ач холбогдол өгөхөө больжээ. Ихэвчлэн хөдөө нутгийн ард иргэд л цагаан сараа тэмдэглэдэг байна.

Төвд болон Вьетнам улс

Нэгдүгээр сарын 10-ны өдөр төвдүүд шинэ жилээ угтав. Төвдүүдийн хувьд зөвхөн буддын шашны соёл нэвт шингэснээрээ онцлог. Тэд Манал бурханыг цэнгүүлж, сайн зүгийн олон бурханд идээ будаагаа өргөдөг байна. Шинийн нэгэнд гэр бүлээрээ цамын бүжиг үзэхээр төв талбайдаа цуглана. Харин гэр бүлээрээ уламжлалт хүнсээ хэрэглэн тэмдэглэдэг байна. Мөн таван суудлыг бэлгэдэг таван өнгийн хийморийн дарцагыг дээвэр дээрээ мандуулдаг уламжлалтай.

 Вьетнам улс мөн л 10-ны өдөр цагаан сараа тэмдэглэж буй. Сүүлийн 30 жилийн хугацаанд уламжлалаа алдсан ч ерөнхий шинж тэмдэг нь хадгалагдан үлджээ. Гэр бүлээрээ цуглан идээ будааныхаа дээдийг идэж шинэ оноо угтдаг байна. Уламжлалт хүнс болох будааг энэ өдөр ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд битүүний өдөр зочныхоо өрөөнд будаа шиддэг уламжлалтай. Шинийн нэгэнд цацсан будаагаа цуглуулж хоймортоо залдаг уламжлалтай аж. 

Б.БОЛОР
Read More......

Төрийн гурван өндөрлөг есөн буурайг хүндэтгэн золгов



“Тийн ялгуусан” хэмээн могой жилийн шинийн нэгний өглөө урган нарнаас урьтаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар төрийн их хүндэтгэл есөн хөлт цагаан туганд мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийлээ. 

Төрийн гурван өндөрлөг хөөрөг зөрүүлэн аман мэндээ мэдэж ирж буй усан могойн жилийн өөдрөг өнгийг хэлэлцлээ.

МУСГЗ Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг эгшиглүүлж усан могой жилийн өнгийн засан төрийн хүндэтгэлийн гэр өргөөний жаврыг үргээлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ жилийн хувьд сайхан жил болох нь ээ. Монголын нийт ард түмэндээ сар шинийн мэнд хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэн аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. Дэлхийн өнцөг булан бүрт сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй элэг нэгт монголчуудадаа, монголын төлөө гэсэн сэтгэл хүн бүхэнд ирж буй могой жилийн мэнд хүргье. Цаг наашилж буян заяа тэгширсэн сайхан улирал ирж байна. Өвгөд хөгшдөө хүүхэд мэт асарч, хүүхэд багачуулаа ахмад настнуудыг адилаар хүндэлж дээдлэж байхыг хүн бүрээс хүсье. Монгол орны хөгжил дэвшил өөдлөн дээшлэхийг хүсэн ерөөе” хэмээн ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Луу жил Монголын ард түмэнд ээл ивээлтэй жил байлаа. Шинэчлэлийн Засгийн газар усан могой жилд улсынхаа хөгжлийг урагшлуулахын төлөө хичээн ажиллах болно. Түмэн олон маань ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж төр түмэн хамтын хүчээ нэгтгэе. Цагаан сарын баяр бол ахас ихсээ хүндэтгэдэг ураг төрлийн баяр. Энэ баяраар монгол түмэн минь нэгэн нас нэмлээ гэж хахир өвлийг мэнд давж урин хавартай энх золголоо гэж ураг төрлөөрөө цугларч ирэх сайхныг зөгнөн ярилцдаг. Цагаан сэтгэлт зон олон минь цагаан идээгээ дээжлэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн ерөөлөө. 

Төрийн гурван өндөрлөг золголт хийсний дараагаар есөн буурайтай ордонд золголоо. Хамгийн ахмад настай нь 1907 онд төрсөн 106 настай С.Бүтэмж гуай байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийг зуу насалж зургаадаа таяг тулаарай хэмээн ерөөл дэвшүүллээ. Эрэгтэйчүүдээс хамгийн өндөр настай нь 99 настай Л.Ишжамц гуай байсан юм.

Л.Ишжамц гуайтай Ерөнхийлөгч золгохоор хадгаа гаргахгүй юм уу гэхэд “Би Элбэгдоржтойгоо золгохдоо хадгаа гаргана” гэх нь тэр. “Би Элбэгдорж байна аа” гэхэд хажууд дахь хүнээсээ дахин лавлаж асууснаа өврөөсөө цагаан хадаг гаргаж суудлаасаа босч зогсоод төрийн тэргүүнтэй золгов. Миний нүд, чих хоёр муу, бусад нь их сайн байгаа гээд төрийн тэргүүнтэй ярилцангаа Л.Ишжамц гуай ”Танай ээж хэдэн нас хүрч байгаа вэ. Бие хаа нь сайн уу. Хүүхдүүд чинь сайн уу” хэмээн асуухад “Манай ээж 93 нас хүрч байна. Та манай ээжээс тав, зургаа ах юм байна. Ээжийн маань бие сайн. Үр хүүхдүүд маань ч гэсэн сайн байгаа. Та 100 наслаад цаашлаад 101, 102 гээд яваад байдаг юм шүү. Тэгж байгаад та манай гэрт очоорой” хэмээн захилаа. 


Төрийн золголтонд ирсэн хамгийн ахмад настай буюу 106 настай С.Бүтэмж гуайн сэтгэгдлийг хуваалцсан юм. 


-Танд сар шинийн мэнд хүргье?
-Баярлалаа. Та бүгдэд бас сар шинийн мэнд дэвшүүлье. 

-Сар шинийн билэгт сайн энэ өдөр төрийн гурван өндөрлөгтэй төрийн ордонд золголоо шүү дээ?
-Тийм ээ. Сэтгэл өндөр байна. 

-Та аль нутгийнх вэ?
-Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Хар багаасаа мал маллаж өдий зэрэгт хүрсэн дээ. Нутгийн ард иргэд, сумынхандаа ах дүү төрөл төрөгсөддөө сар шинийн баярын мэнд хүргье. 

-Та Сүхбаатар аймгаас ирж төрийн золголтонд оролцож байна уу?
-Хотод амьдардаг юм аа. 

-Могой жилийн хувьд ямар жил байгаасай гэж хүсч байна?
-Их сайхан жил болох байх аа.

Төрийн золголтонд хүрэлцэн ирсэн есөн буурай


1.С.Бүтэмж -1907 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн. Малчин саальчнаар ажиллаж байсан тэрээр өдгөө 106 настай. 
2.Д.Тоймоо- 1912 онд Өвөрхангай аймгийн Уянга төрсөн. Сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан тэрээр өдгөө 101 настай. 
3.Л.Ишжамц-1914 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Гандантэгчилэн хийдийн гүн ухааны Дашжамбал дацанд шавилан сууж одоо хүртэл хурал удирдах дархан умзадаар ажиллаж байгаа. 99 настай. 
4.П.Норжин-1916 онд Дорнод аймагт төрсөн. Хүүхдийн эмнэлэгт сувилагч манаачаар ажиллаж байсан. Ахмад дайчин. 97 настай. 
5.Ц.Адъяа-1921 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн.Дундговь аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны дарга, Архангай аймгийн АДХГЗ-ын дарга, Сайд нарын зөвлөлд зохион байгуулагч, Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-аас ЗСБХНУ-д суугаа ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. 92 настай
6.Л.Бүзмаа-1929 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Нийслэлийн эрүүл мэндийн газарт эх нялхсын байцаагч, нийслэлийн Халдварт ариун цэврийн станц болон Сэлэнгэ аймгийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байсан. 84 настай.
7.Д.Арвага-1932 онд Дундговь аймагт төрсөн. Жолооч, эксковаторчноор улсад 40 жил ажилласан. 81 настай. 
8.Я.Нямаа-1932 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Багш малын эмч мэргэжилтэй тэрээр Тэс суманд багш, Төв аймгийн Баянбараат, Алтанбулаг сумдад зоо мал эмнэлэгийн тасгийн эрхлэгч, МААЭШ-ийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байсан. Өдгөө 81 настай. 
9.В.Дэнсмаа-1933 онд Сүхбаатар аймагт төрсөн. БХЯ-ны Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчин, эсгүүрчин, 30 гаруй жил ажилласан.    

Б.Ирээдүй
Гэрэл зургийг Б.Бямба-Очир
Read More......