Цалингийн шимтгэлд авдаг мөнгө буруу замаар явж байна

Нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг мөнгө хуулиараа арилжааны банкинд өсөх ёстой

Нийгмийн даатгалын шимт­гэл төлөгчдийн мөнгийг Төрийн сангаас салгахыг Монголын үйлдвэрчний эв­лэлийн холбооноос удаа да­раа шаардаж жагсаал цуглаан хийж байсан билээ. Гэтэл энэ асуудал одоо болтол ший­дэгдээгүй гэнэ. Энэ талаар өчигдөр тус холбооноос мэ­дээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын шимт­гэлийн мөнгийг Төрийн санд нийлүүлж төсвийн нө­хөөс болгож байна гэж тус холбооноос шүүмжилж байна. Тодруулбал, нийгмийн даат­галын шимтгэл төлөгчдийн мөнгө хуулиараа арилжааны банкинд хадгалагдаж, өндөр хүүгээр өсч байх ёстой аж. Энэ жишиг дэлхийн бусад оронд ч хэрэгждэг байна. Гэтэл манайд ажилтан хүний цалин хөлсний шимтгэл бол­гон төл­сөн мөнгө өндөр хүү­гээр өсөх нь битгий хэл Тө­рийн санд орсноор тэтгэв­рийн мөнгө өгөх хүрэлцээ, нөөц хомс болоод байгаа юм байна. Энэ нь жагсаал цуг­лаан хийл­гэн Зас­гийн газраар батлуулсан 139 дүгээр тог­тоол өнөөдрийг хүртэл огт хэрэгжихгүй бай­гаатай хол­боотой гэнэ. 2008 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг тусгасан боловч үүнийгээ хасчээ. 2009 оны төсвийн төсөлд нийгмийн даатгалын өр барагдуулах талаар тус­гаагүй байгаа аж.

Гэтэл одоо нэг жилийн дараа буюу 2010 онд 50 настай дөрвөн хүү­хэдтэй эх тэтгэврээ авч эхэл­нэ. Энэ мөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тус холбооны удирд­ла­гууд шүүм­жил­лээ. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн шимт­гэл төлж бай­гаагийн ашиг огт гарахгүй байгаа аж. Харин үүний оронд иргэд шимтгэл гээд төлөөд байгаа мөнгөө өөрсдөө бан­кинд хийвэл илүү ашигтай байх гэнэ. Ингэж ярих иргэд ч олон байгаа гэлээ. Иргэд ийнхүү үзэж байгаа нь манай нийг­мийн даатгалыг уналтад ороод байгаагийн илрэл гэж тайлбарлав. Тий­мээс тус холбооныхон нийг­мийн даат­галын асуудлыг шүүхээр шийдүүлэх болно гэдгээ мэ­дэгдлээ. Засгийн газар, Сан­гийн яам тэдний тавиад бай­гаа шаардлагыг энэ сард багтаан шийдэхгүй бол тус хол­боо­ныхон шүү­хийн бай­гууллагад хан­дах юм бай­на. Read More......

Америкийн тагнуулчид Оросын ирээдүйг нээжээ

2025 он гэхэд ОХУ “илүү баян чинээлэг, илүү нөлөө бүхий, илүү өөртөө итгэлтэй болох нөөц бололцоо бий” гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Майкл Макконнелл Нэшвиллд (Теннеси муж) пүрэв гаригт болж өнгөрсөн тагнуулчдын симпозиум дээр мэдэгдсэн байна. Түүний тэмдэглэснээр “нөөц бололцоогоо бүрэн дайчлахын тулд Орос хөрөнгө оруулалтаа иргэд рүүгээ чиглүүлж, эдийн засгаа өргөжүүлж, өөр хоорондоо холбоогүй үйлдвэрлэлийн олон төрлийн салбарыг зэрэг хөгжүүлж, дэлхийн зах зээлд идэвхтэй нэгдэн орох хэрэгтэй” ажээ.

Хэрэв ингэж чадвал 2025 онд Орос дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Их Британи, Францад дөхөн очно. Гэхдээ дэлхийн эдийн засагт уусан нэгдэх үил явцаа түргэтгэж, хүн амдаа илүүтэй анхаарч, ялангуяа эрүүлийг хамгаалах салбарт түлхүү хөрөнгө оруулж, нөхөн үржихүйг хөхиүлэх дэмжихгүйгээр энэ нь боломжгүй юм. “Орос, Хятад хоёр хөгжлийн барууны либераль загварыг тэр бүр баримталдаггүй учир дэлхийн эдийн засаг дахь зохих байр сууриа эзэлж чадахгүй байна. Тэдний удирдамж болгож буй загварыг төрийн капитализм гэж би нэрлэмээр байна” гэж Макконнелл цохон заажээ. Эдийн засаг нь хурдацтай өсөж буй Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур нь анхандаа төрийн капитализмын загварыг баримталж байсан ч хөгжлийнхөө явцад илүү зөв гарцыг олж ашиглаж чадсан юм. Харин асар уудам газар нутагтай, ардчилалд уриалгахан ханддаггүйгээрээ адил төстэй Орос, Хятад хоёр эдийн засгийн хөгжлийн буруу замаар явсаар байгаа ажээ.

Майкл Макконнелл илтгэлдээ мөн олон улсын терроризмтай хийх тэмцэл ойрын 20 жилд ямар төлөвтэй байх талаар дурдсан байна. Харамсалтай нь өөдрөг дүр зураг ажиглагдахгүй. Ойрх Дорнодын орнуудад эдийн засаг, улс төрийн хөгжлийн гарц харагдахгүй байгаа учир залуучууд амьжиргааны нөхцөл байдлаас шалтгаалж террорист бүлэглэлүүдэд элссэн хэвээр байх гэнэ. 15-20 жилийн дараа одоогийн террорист хүчнүүдийн халааг өөр бүлэглэлүүд авах юм байна. Шинэ давалгааны террористууд биологийн болон цацраг идэвхт зэвсэг олж авах, хэрэглэх боломжоор хангагдах учир хүн төрөлхтөнд илүү аюул занал учруулах ажээ. Read More......