Шоргоолжны "логик" замын түгжрэлээс гаргана

Германы эрдэмтэд шоргоолжнуудад "бөглөрлөөс" гарах онцгой чадвар байгааг илрүүлснийг "Дэйли телеграф" сонинд бичжээ. Тэд шоргоолжны үүрэн дэх олон зуун шавьж хэзээ ч "түгжрэл"-д орохгүйгээр зорьсон газартаа очдогийг эртнээс анзаарсан байна. Германы Дрездений технологийн сургуулийн эрдэмтэн Дирк Хелбингийн удирдлага дор хэсэг эрдэмтэд шоргоолжны дээрх чадварыг судалжээ. Тэд шоргоолжны үүрэнд элсэн чихрийн сиропт хүрэх урт, богино хоёр зам хийсэн байна. Хэд хэдэн газарт дээрх зам огтлолцохоор тооцжээ. Шоргоолжнууд амттанд хүрэхийн тулд эхлээд урт замыг нь сонгож байв. Гэвч тодорхой хугацааны дараа сахарын үнэр үлдээсэн өртөөгөөр нөгөө хэсэг нь нэгдэж аяллаа товчилжээ. Яг энэ зам дээр асар олон шоргоолж цугларч зам "түгжрэх" магадлалтай байсан ч үүрэндээ эргэн ирж байсан шавьжнууд энэ зөрлөг дээр зогсч хаалт болжээ.

Эрдэмтэд энэ хөдөлгөөнийг ухамсартай биш үйлдэл. Зүгээр л зөрлөг дээр хоёр шоргоолж зөрөх боломжгүй болсон тул нэг урсгалаа хааж, богино маршрутыг сонгосон шавьжнууд өөр зам хайсан гэж тайлбарлажээ.

Дирк Хелбинг энэ нээлтийг замын түгжрэлээс гарах ашигтай шийдэл гэж үзэж байна. Тухайлбал, оролцогч болгон бусдаас хамааралгүй шийдвэр гаргадгаас замын түгжрэл үүсдэг, Ийм хөдөлгөөнийг урьдчилан таамаглах, хяналт тавихад ч хэцүү.

Эрдэмтэд "Шоргоолжны логик"-ийг тээврийн хэрэгслийн харилцаа холбооны механизм бий болгоход ашиглахыг зорьжээ. Өөрөөр хэлбэл, ирж яваа сөрөг урсгалын жолоочдоо мэдээлэл өгснөөр тухайн машины эзэн өөр зам сонгож цагаа хэмнэхээс гадна түгжрэл үүсэхгүй. Энэ бол сэтгэх тархигүй өчүүхэн шоргоолжны ухаантай шийдэл аж. Read More......

Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ



Олон хүмүүс зөнчийн урдаас хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам л Ванга-ийн ихэнх зөгнөлүүд нь биелэж хүмүүсийг өөрт нь итгэхээс аргагүй байдалд хүргэж байгаа билээ. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг уридчилан харах далд авьяс нь илэрсэн байна. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсан юм. Үүний тод жишээ бол 9-р сарын 11-нд Америкт болсон аймшигт халдлагын талаар урьдчилан хэлж байжээ. Түүний хэлсэн олон олон зөгнөлүүд биелж байгаа нь гайхмаар хэрнээ аймшигтай болж байна...

Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.

УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН Хэлсэн нь: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989 он/

Үр дун: Биелсэн. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.


ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.

2010. Дэлхийн III дайн эхэлнэ.

Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.

2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.

2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хүнгүй болно.

2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.

2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно

2025. Европ мөн л хүн ам багатай байна.

2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.

2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.

2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.

2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.

2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.

2076. Ангигүй нийгэм /коммунист/ тоггоно.

2084. Байгаль сэргэнэ.

2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.

2097. Хурдан хөгшрөлтийг ялна.

2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.

2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.

2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.

2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.

2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/.

2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.

2167. Шинэ шашин үүснэ.

2170. Их ган болно.

2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.

2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.

2195. Далай тэнгист сууршигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.

2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.

2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.

2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.

2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.

2262. Гарагуудын тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.

2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.

2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.

2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна.

2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.

2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.

2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.

2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.

2304. Сарны нууцыг тайлна.

2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна.

2354. Хиймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.

2371. Агуу их өлсгөлөн болно.

2378. Шинэ хурдан өсч буй арьстан.

2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.

3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.

3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно.
3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.

Ванга 1911 оны 1-р сарын 31-нд төрсөн бөгөөд 1996 оны 8-р сарын 11-нд буюу 85 насандаа таалал төгссөн байна. Петрич хотод амьдарч байсан түүнийг Рупите гэдэг газар “Болгарын Арйун Петка” сүмийн дэргэд оршуулсан юм. Read More......

Төрийн биш туслахуудын ордон болно

УИХ-ын гишүүд таван туслахтай байж тэднийх нь ажиллах нөхцөл байдал цалин хөлс төсвөөс чадлынхаа хэрээр зулгаах бололтой. Хэрвээ энэ нь биелэлээ олох юм бол төрийн ордон УИХ-ын туслахуудын ордон болох аж. Зарим гишүүд өөрсдийн өрөөгөө зайчилж суллан эрхэм туслахууддаа байр зэхжээ. Төрийн ордоноор холхиж байгаа туслахууд төдий л ажил хэрэгч шинжийг бүрдүүлж харагддаггүй. Заримдаа гишүүдээсээ давчихсан эрх мэдэл эзэгнэж зоогийн газарт хөл жийн дуу өндөрсгөж онигоо ярьсан шигээ сууж харагддаг. Өдрийн ихэнхийг компьютерийн ард тоглож, эсвэл мэйл бичиж эвшээлгэж суудаг туслахын албан тушаалтнууд орон зайгаа илүүтэй бататгаж байна. Хуралдаа ажил хэрэгч ханддаггүй ажлаа хийдүүлж ирцээ бүрдүүлдэггүй гишүүдэд ийм олон туслах хэрэгтэй гэдэг нь үнэнд тэгтлээ нийцэхгүй байгаа юм. Гишүүд өөрсдийг нь эрж сурж үүд сахьдаг сонгогчдынхоо өмнө олон туслахуудаа мешок болгоод түлхчихэж харин болохоор. Ямартай ч зуун ямаанд жаран ухна гэгчээр ийм олон туслахаа ашиглах юм бол эрхэм гишүүд өрөөнийхөө буйдан дээр гэдсээ илэн тарвалзах биз ээ. Төсөв, мөнгөний бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр ярьж эх оронч дүр эсгэж аль болох илүү хэрэглээг танаж хасья гэж амтай болгон нь уриалж байгаа нь харамсалтай нь үлгэр бололтой. Read More......

Ерөнхийлөгч энэ сарын 27-нд сэтгүүлчидтэй уулзана

Жил бүр 100 сэтгүүлчийн уулзалтыг зохион байгуулдаг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ. Ерөнхийлөгч сонин, телевиз радиог төлөөлж ирсэн 100 сэтгүүлчтэй уулзаж тэдний зовлон жаргалыг сонсдог. Мөн Ерөнхийлөгч өөрийн зүгээс хэвлэл мэдээллийн салбарт ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэa байгаа тухай өөрийн бодлоо ярьж үндсэндээ Ерөнхийлөгч, сэтгүүлчид чөлөөт ярилцдаг уулзалт болдог юм.

Өнгөрсөн жилүүдэд ч Төрийн ордонд болж байсан заншлаар энэ удаагийн 100 сэтгүүлчийн уулзалт Төрийн ордонд болж магадгүй юм. Нүхтэд болж магадгүй гэсэн яриа ч байна. Read More......

Х.Хатанбаатар: Шалгалтын өмнө хичээлээ уншдагаас ой тогтоолт сайжирсан байх



Ой тогтоолтын дэл­хийн аварга шалгаруулах "Memoriad" тэмцээнд орол­цоод ирсэн Х.Хатан­баатартай уулзав. Тэрээр минутад 1000 үг уншиж утгыг нь бүрэн ойлгодог нэгэн. Хормын дотор хэ­дэн арван оронтой тоо­ны нийлбэрийг гаргаж чадна. Х.Хатанбаатар Тур­кийн Анкара хотын ГАЗ-ийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Одоо үргэлжлүүлэн ма­гист­рантурт сурч байгаа юм байна.

-Ой тогтоолтын дэл­хийн аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилттай оролцсон бэ?
-Энэ оны есдүгээр сарын 7-нд Турк улсын Ой тогтоолт болон фото түргэн уншлагын аварга шалгаруулах тэм­цээнд оролцсон. Фото түргэн уншлагын төрөлд мөнгөн медаль хүртэж, ой тогтоолтын төрөлд тавдугаар байр эзэлж дэлхийн аваргад оролцох эрх авсан юм. Тэгээд өнгөрсөн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Туркт болсон дэл­хийн аваргын тэмцээнд оролц­­сон. Энэ тэмцээн дөр­вөн жилд нэг удаа болдог юм. Дараагийнх нь АНУ-д болно. Тэмцээн ой тогтоолт, цээж тоо гэсэн төрлөөр явагдсан. Энэ тэмцээнд 20 гаруй орны 40-өөд тамирчин оролцсон. Дэлхийн рекорд тогтоож, Гин­несийн номонд орж байсан алдартнууд ч ирсэн. Монго­лоос анх удаа би оролцсон. Үүгээрээ бахархаж байгаа. Ой тогтоолтын төрөлд наймд орсон ба цээж тооны төрөлд 17 тамирч­наас аравдугаар байрт орсон.

-Өөрөө төрөлхийн ой тогтоолт өндөртэй хүн үү?
-Үгүй л дээ. Энэ бол ми­ний төрөлхийн авьяас биш. Би ой тогтоолтын техникийг эзэмшсэн. Фото уншла­гын төрлөөр гурван жилийн өм­нөөс хичээллэж эхэлсэн. Яагаад энэ төрлөөр хичээл­лэх бол­сон бэ гэвэл, тухайн үедээ би бас л залхуу оюутан байсан юм шиг байгаа юм. Шалгал­таа дөхүүлж хичээлээ давт­даг байлаа. Тиймээс л тэр төрлөөр хичээллэхээр шийд­сэн. Ингээд янз бүрийн сур­галт семинарт суудаг болсон. Үүний үр дүнд ми­нутад 1000 гаруй үг уншиж, түүнээс ойл­гох чадвар 80 хувьтай болсон доо. Энэ бол авьяас биш. Ямар ч хүн хөгжүүлж болдог чадвар. Би ой тогтоолтын техникийг жил гаруйн өмнөөс эзэмшиж эхэл­сэн. АНУ-д жилийн ху­гацаанд хэлний сургалтад сурч байхдаа ой тогтоолттой холбоотой олон сурах бичиг цуглуулж судал­сан. Тухайн үедээ тэмцээн уралдаанд оролцох бодол байгаагүй. Найз нөхдийнхөө зөвлөсний үндсэн дээр тэр тэмцээнүү­дэд орсон. Өмнө нь ийм ой тогтоолтын тэмцээнийг теле­визээр хараад бас л гоц авьяастай хүмүүс байдаг юм байна гэж боддог байсан. Харин одоо өөрөө энэ бүхнийг суралцсан болохоор хэн ч ой тогтоолтоо сайжруулж боло­хыг мэдлээ.

-Фото түргэн уншлага гэдгийг юу гэж ойлгох вэ. Ер нь энэ бүхнийг сурах аргачлалаа энгийнээр тайл­барлаач?
-Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүмүүст мэдээллийн эрэлт хэрэгцээ асар их байгаа. Ийм нөхцөлд уг шаардлагыг хан­гахын тулд ямар нэгэн мате­риалыг түргэн уншиж, ойлгох нь чухал гэсэн үг л дээ. Эхлээд ой тогтоолт, фото түргэн уншлагын түүхийн талаар товч дурдах хэрэгтэй байх. Ой тогтоолт гэдэг бол цоо шинэ зүйл биш. Эртний Грек, Ро­моос гаралтай. Ту­хайн үеийн уран илтгэгчид ард түмнээ татахын тулд цаас харах­гүйгээр дэс дараалал­тай ярьж чаддаг байжээ. Тэр нь энэ ой тогтоолтын аргыг эзэмш­сэнийг харуулж байгаа юм. Ой тогтоолтын арга нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүст хэрэгтэй. Магадгүй хүн гу­дамжинд явж байгаад хэн нэгэнтэй таарахад нүүр ца­райг нь харсан мөртөө нэрийг нь санадаггүй зэрэг асуудал олон гардаг. Эдгээрт ой тог­тоолт тус нэмэр болдог. Мөн оюутан сурагчид энэ техни­кийг ашиглан шалгалтад бэл­дэхгүйгээр онц авах бо­ломж­той. Биднийг бага байхад багш, эцэг, эхчүүд хэлдэг байсан даа. "Чи бодооч, сэт­гээч" гэж. Үүний үр дүнд бид гайгүй бодож, сэтгэдэг бол­сон. Гэх­дээ зөвхөн зүүн тар­хиныхаа үйл ажил­лагааг али­вааг цээжилж, тог­тооход ашиг­­­ладаг. Харин тар­хиныхаа баруун хагас бөм­бөлгийг бага ажиллуулдаг. Уг нь энэ хоё­рыг тэнцвэртэй ашиглас­наар аливаа зүйлийг илүү тогтоож, ойлгоно. Учир нь тархины баруун хагас бөм­бөлөг нь өнгө ялгах, төсөөлөх, зөгнөх, орон зайн баримжаа авах чадварыг бий болгох үүрэгтэй байдаг. Жишээ нь нэг үзэг байлаа. Түүнийг хүн логик утгаар нь юм бичдэг л гэж ойлгоно. Харин тархины­хаа зүүн бөмбөлгийг хөгжүүл­сэн хүн бол тэр үзгийг тийм өн­гөтэй гэх зэргээр нь тө­сөөлж бодсоноор ой ухаандаа тог­тоож байна гэсэн үг юм. Фото түргэн уншлага гэдэг бол текстийг үг үгээр нь уншдаг­гүй. Сайн дасгал хийгээд ирэхээр гурван үгийг нэг болгож хардаг. Таван үгийг нэг болгож хардаг болоод сүүл­дээ бүр мөр мөрөөр нь уншиж ойлгодог болсон байх жи­шээтэй. Би текстийн гурав дахь мөрөөс эхлээд S хэлбэ­рээр унших техниктэй.

-Ингэж хурдан унши­хаар тухайн зүйлээ бүрэн ойлгох уу?
-Үүнийг янз бүрийн аргаар судлаад үзчихсэн байдаг. Хүн ном уншихдаа анхаарлаа төвлөрүүлбэл ойлгох чадвар нь ихэсдэг шүү дээ. Бид нэгдүгээр ангиасаа эхлээд уншиж сурдаг. Тэгээд гурав­дугаар ангидаа дунджаар 200 гаруй үг л уншдаг. Гэтэл хүний тархины хүлээж авах үгийн тоо 500-1000 үг байдаг. Тэгэ­хээр бидний тархинд 300 үгийн орон зай байна гэсэн үг. Энэ орон зайд хүмүүсийн анхаарал өөр зүйлд сарнидаг. "Өглөө гэрээсээ гарахдаа гэрлээ унтраасан болов уу, хичээл тараад хаачих билээ" ч гэдэг юм уу ийм өөр бод­лууд юм уншиж байх явцад толгойд нь эргэлдэж байдаг. Тиймээс л хүн уншсан зүйлээ бүрэн төгс ойлгохгүй байгаа хэрэг. Харин хүн минутад 500-1000 үг уншдаг болчих­вол анхаарал төвлөрч бүрэн гүйцэд ойлгодог болно гэсэн үг. Өнөөдөр хурдан уншил­тын дэлхийн рекордыг тог­тоосон хүн минутад 3500 үг уншиж байна. Ойлгох чадвар 80 гаруй хувьтай байгаа. Энэ техникийг эзэмшсэн хүн жи­рийн хүний нэг цаг унших текстийг 15 минутад уншдаг. Үг үгээр нь уншихгүй. Гол утгыг нь ойлгож уншихад учир нь байгаа юм. Текстэд байгаа түүхэн он тоолол, онцгой хүний нэр, газар усны нэрийг ялгаад харчихдаг. Эцэстээ нэг хууд­санд байгаа текст бүхэлдээ тэр хүний нүдэнд харагддаг болчихно.

-Дунд сургуулийн хүүх­дүүд шүлэг цээжлэх гэ­ж зовдог. Өөрийн тань хувьд урт бадагтай шүл­гийг хэ­дий хугацаанд яаж цээ­жилдэг вэ?
-Хүмүүс уламжлалт ар­гаараа шүлгийг ч юм уу, гадаад үг болон дууны үгийг хэд дахин давтаж уншаад байдаг. Гэтэл маргааш нь дахиад л мартчихдаг. Харин энэ бүгдийг зөвхөн нэг ун­шаад л цээжлэх боломжтой. Шүлгийн нэг мөрт байгаа түлхүүр үгийг нь сонгож авна. Тэр үгийн цаана маш олон утга илэрхийлэгдэнэ. Үүнийг төсөөлөн бодох чадвараа ашиглан цээжилнэ. Дараагийн мөрт байгаа түлхүүр үгийг авч мөн төсөөлөн бодоод холбоод явчихдаг. Энэ нь тэр механик цээжлэлтээс хорь дахин илүү үр дүнтэй. Миний хувьд 30 мөртэй шүлгийг 3-5 минутад цээжилдэг болсон. Дуртай дууныхаа үгийг ч гэсэн харж байгаад ийм хугацаанд цээ­жил­чихнэ. Энэ аргын талаар би удахгүй оюутан залууст зориулж лекц унших гэж байгаа.

-Лекцээ хаана хэдэн удаа унших вэ?
-Маргааш (өнөөдөр) лек­цээ уншиж эхэлнэ. Монголын 20 гаруй их, дээд сургууль дээр очиж унших юм. Мөн хүмүүсийн боломжгүй гэж үзсэн үзүүлбэрүүдийг үзүү­лэ­хээр бэлтгэсэн байгаа. Оюутнуудаар өөрсдөөр нь ч хийлгүүлнэ.

-Ой тогтоолтын дэл­хийн аварга шалгаруулах тэмцээнд ямар даалгавар гүйцэтгэснээ танилцуулбал сонин байх?
-Ой тогтоолтын төрөлдөө хөзөр цээжилсэн. 50 ширхэг хөзрийг хоёр минут 30 секун­дэд цээжилж байсан. Гэхдээ нэг алдсанаас болоод гурав­дугаар байраа ухрааж найм болгож хойшлуулсан л даа. Энэ төрөлд 65 секундэд хөзөр цээжилсэн амжилтаар 48 настай герман хүн түрүүлсэн. Цээж, тоо төрөлдөө арван оронтой арван тооны нийл­бэрийг нэг минутад олох зэрэг даалгавар гүйцэтгэсэн. Най­ман оронтой хоёр тооны үрж­вэрийг 30 секундэд хэлнэ. Мөн зургаан оронтой тооны квадрат язгуур олох жишээ­тэй. Би түүхт он тооллын төрөлд оролцсон. Энэ нь юу вэ гэхээр 1600-2099 оны хоорондох он, сар, өдрүүдийг хэлэх ёстой. Тухайлбал, 1785 оны тавдугаар сарын 3 хэд дэх өдөр вэ гэдгийг хэлнэ. Түүхт он тооллын төрөлд Голландын тамирчин түрүүл­сэн. Энэ хүн нэг минутад 56 өдөр олсон. Би 17 өдөр олсон. Гэ­тэл аварга болсон хүн маань дөрвөн жилийн өмнө 19 өдөр олж хүрэл медаль авч байсан юм билээ. Ингээд бодохоор дөрвөн жилийн до­тор ямар их хөдөлмөрлөсөн нь харагдаж байгаа юм. 10 багц 520 хөзрийг нэг цагийн дотор цээжилж байгаа. Сая болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцсоноор би хэд хэдэн уралдаанд оролцох урилга авсан. Ирэх долдугаар сараас эхлэн энэ тэмцээнүү­дэд оролцохоор өөрийгөө бэлтгэж байна. Тухайлбал, Английн нээлттэй тэмцээн, мөн ирэх аравдугаар сард болох дан ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцоно.

-Хөзрийг яаж цээжилнэ гэсэн үг вэ?
-50 хөзөртөө бүгдэд нь дүрс орлуулаад төсөөл­чих­дөг. Тэгээд үүндээ холбох, орон зайн аргаа ашиглаад цээжилчихнэ. Төсөөлж бодох зүйл аль болох хөгжилтэй байх хэрэгтэй. 520 хөзөр цээжлээд гуравдугаар багцын 27 дугаар хөзөр юу вэ гэхэд л би хэлж байх ёстой. Сая дэлхийн аваргын тэмцээд 14 дүгээр хөзөр бундын тав байх ёстой байсныг ноён гэж хэ­лээд алдчихаж байгаа байх­гүй юу. Тухайн үедээ төсөөл­лөө хольж хутгаад сандар­чихсан л даа.

-Ийм тэмцээнүүдэд өөрөөс чинь гадна оролц­дог монгол хүн байдаггүй юм уу?
-Ой тогтоолтын тэмцээн дэлхийд 1991 оноос хойш зохиогдсон юм билээ. Энэ хугацаанд ер нь монгол хүн орж байгаагүй гэсэн. Би л анх удаа орж байгаа.

-Энэ талаар хичээл заах бодол бий юу?
-Мэдээж хувь хүмүүс, албан байгууллагууд санал тавибал татгалзахгүй. Би фото түргэн уншлага, ой тог­тоолтын урлаг гэж хоёр ном бичиж байгаа. Монголдоо ирээгүй тав зургаан жил бол­сон. Мөн өмнө нь ном бичиж байгаагүй. Тиймээс тэр ном үгийн баялаг муутай, най­руул­гын маш их алдаатай болох байх. Тэгэхээр хэл шинж­лэлийн хүмүүсээр түү­нийгээ редакторлуулаад он гарахаар хэвлүүлнэ. Энэ нь оюутан, залуус ер нь хүмүүст их хэрэгтэй зүйл болно гэж бодож байна.

Ер нь өөрийн гэсэн шавь­тай болмоор байна. Одоо 20 багц 1020 хөзрийг нэг цаг цээжилж байгаа хүн бий. Гэтэл тэр­нээс би хоёр дахин бага хөзөр цээжилж байгаа. Тиймээс надад бэлтгэл их шаард­лагатай. Бас туслах, хамтарч бэлтгэл хийх хүн хэрэгтэй.

-Өөрөө харсан, уншсан бүх зүйлээ тогтоочихдог юм уу?
-Юм болгоныг гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хүссэн бүхнээ тогтооно. Би одоо хуульч мэргэжилтэй. Туркийн хуулиудыг ерөнхийдөө мэдэж байгаа. Одоо Монголын хуу­лиудаа эхнээс нь уншаад судалж байна.

-Тэгвэл цээжилснээ мар­­тана биз...
-Хүн юм уншчихаад март­чихлаа гэж ярьдаг. Үнэндээ мартаагүй байхгүй юу. Нэг сэжүүр хэлэхэд л март­сан зүйлээ хүн эргээд сана­даг. Надад ч гэсэн мартах зүйл бий л дээ. Саная гэснээ санадаг.

-Өөрөө хэдэн настай вэ. Гэр бүлийнхэн чинь хаана байдаг вэ?
-25 настай. Би Сэлэнгэ аймгийнх. Манайх Зүүн­ха­раад байдаг. Наймдугаар ангиа төгсөөд Дарханы Мон­гол-Туркийн хамтарсан сур­гуульд суралцаад МУИС-ийн улс төрийн ангид элссэн. Тэндээсээ Турк руу явсан.

-Туркээс ирээд Монгол­доо ирж ажиллах уу?
-Ерөнхийдөө би сургуулиа төгсчихсөн. Ирэх тавдугаар сард дипломоо аваад энд ирж ажиллана. Хоёр, гурван га­зарт ажилд орохоор очсон. Нааш­тай хариу ч хэлсэн бай­гаа. Миний эмэгтэй дүү Туркт анагаахын чиглэлээр сурч байгаа. Тэр бас ой тогтоолтын аргыг ашиглаж хэл сурч байна.

-Ой тогтоолтын аргаар хэл яаж сурах вэ?
- Монголд гадаад хэлний сургалтад маш их хөрөнгө зарцуулж байна л даа. Энэ нь ч зөв. Сургалтын төвүүд янз бүрийн аргаар зааж байна. Гэхдээ хэл сурахдаа үг цээж­лэх хэрэгтэй. Зүгээр цээжлэх биш төсөөлөх аргыг ашиглан цээжлэх нь үр дүнтэй. Жишээ нь англи хэлний rich гээд үг байна. Баян гэсэн үг. Гэтэл үүнтэй дуудлага нь төстэй монгол үг хайя. Ирээч гэдэг үг байгаа биз. Ингээд төсөө­лөн бодох ёстой. Одоо өөрийн чинь хувьд жишээ татвал, танай найз залуу нэгэн баян бүсгүй рүү явчихлаа гэж бод. Тэр үед та түүнийг ирээч гэж дуудна гэдэг ч юм уу ингээд бодоход ирээч гэсэн үгнээс rich гэдэг үгийг санаж байх жишээтэй. Ингээд л энэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжилнэ. Миний хувьд ийм маягаар 80 орчим үгийг 30 минутад тогтоодог.

-Одоогийн байдлаар өөрөө хичнээн ном, шүлэг цээжилчихсэн байна?
-400 хуудастай номыг дөрөв, таван цаг уншиж бай­гаа. Сүүлийн үед тэмцээн уралдаан гээд нэг их ном уншсангүй. Хамгийн сүүлд өчигдөр Б.Гэрэлийн "Илтгэх эрдмийн мөнгөн түлхүүр" гэдэг номыг хоёр цаг уншаад дуусгалаа.

-Ой тогтоолтыг амьд­ралд өөрөөр яаж хэрэглэж байна?
-Хүний утасны дугаарыг утсандаа бус толгойдоо бич­чих боломжтой. Тоо гэдэг чинь өөрөө хийсвэр зүйл учраас цээжлэхэд хэцүү. Харин түүнийг хялбар болго­хын тулд дугаарын нэг тоог үсгээр орлуулчихдаг. Үсгүү­дийнхээ дагуу тоогоо тэм­дэглээд үг зохиож цээжилнэ. Жишээ нь, сагс тоглох хоб­битой манай нэг найзын утас­ны дугаарыг цээжлэхдээ мэ­дээж эхний хоёр тоог нь аль үүрэн телефоных вэ гэдгээр нь мэдэж байгаа. Тэгэхээр сүүлийн тоонуудад нь үсэг байрлуулна. 039397 гэдэг тоонд том бөмбөг гэдэг үг орлуулчихаж байгаа юм. 0-ийг нь Т үсгээр, 3-ийг М үсгээр, 9-ийг Б, долоог Г үсгээр ор­луулаад дугаарыг нь цээ­жилчихнэ гэсэн үг. Манай найз том биетэй сагс тоглодог учраас энэ үг дугаарыг нь илэрхийлж чадаж байна. Ин­гэхээр надаас түүний утсыг асуухад хэзээд ч санана. Мартахгүй. Read More......

Хун тайж Чарльз 5 жилийн дараа ХААН болно



Уэльсийн хун тайж Чарльз 65 насандаа албан ёсоор хаан болох гэнэ. Өөрөөр хэлбэл 5 жилийн дараа.
Одоо байгаа Анлгийн хатан хаан 62 настай ба 67 насандаа Чарльз-дд бүрэн эрхээ шилжүүлэхээр зэхэж байгаа аж. Бас л 5 жилийн дараа.
Sunday express сонингийн түүхчид Английн хатан хааныг бүрэн эрхээ шилжүүлснээс үүдэн улс төрийн өөрчлөлт бараг гарахгүй гэж үзэж байгаан байна.
Елизавета II Энэ долоо хоногт дэлхийд нэртэй халамжын байгууллага болох Prince`s Trust -д очод Чарльз-ийн тухай ийнхүү өгүүлж
За нээх чухал юм алга Чарльз-д титмээ шилжүүлэх тухай бодож байга энэ тэр л гэж байна. Read More......

Цалингийн шимтгэлд авдаг мөнгө буруу замаар явж байна

Нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг мөнгө хуулиараа арилжааны банкинд өсөх ёстой

Нийгмийн даатгалын шимт­гэл төлөгчдийн мөнгийг Төрийн сангаас салгахыг Монголын үйлдвэрчний эв­лэлийн холбооноос удаа да­раа шаардаж жагсаал цуглаан хийж байсан билээ. Гэтэл энэ асуудал одоо болтол ший­дэгдээгүй гэнэ. Энэ талаар өчигдөр тус холбооноос мэ­дээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын шимт­гэлийн мөнгийг Төрийн санд нийлүүлж төсвийн нө­хөөс болгож байна гэж тус холбооноос шүүмжилж байна. Тодруулбал, нийгмийн даат­галын шимтгэл төлөгчдийн мөнгө хуулиараа арилжааны банкинд хадгалагдаж, өндөр хүүгээр өсч байх ёстой аж. Энэ жишиг дэлхийн бусад оронд ч хэрэгждэг байна. Гэтэл манайд ажилтан хүний цалин хөлсний шимтгэл бол­гон төл­сөн мөнгө өндөр хүү­гээр өсөх нь битгий хэл Тө­рийн санд орсноор тэтгэв­рийн мөнгө өгөх хүрэлцээ, нөөц хомс болоод байгаа юм байна. Энэ нь жагсаал цуг­лаан хийл­гэн Зас­гийн газраар батлуулсан 139 дүгээр тог­тоол өнөөдрийг хүртэл огт хэрэгжихгүй бай­гаатай хол­боотой гэнэ. 2008 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг тусгасан боловч үүнийгээ хасчээ. 2009 оны төсвийн төсөлд нийгмийн даатгалын өр барагдуулах талаар тус­гаагүй байгаа аж.

Гэтэл одоо нэг жилийн дараа буюу 2010 онд 50 настай дөрвөн хүү­хэдтэй эх тэтгэврээ авч эхэл­нэ. Энэ мөнгө хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тус холбооны удирд­ла­гууд шүүм­жил­лээ. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн шимт­гэл төлж бай­гаагийн ашиг огт гарахгүй байгаа аж. Харин үүний оронд иргэд шимтгэл гээд төлөөд байгаа мөнгөө өөрсдөө бан­кинд хийвэл илүү ашигтай байх гэнэ. Ингэж ярих иргэд ч олон байгаа гэлээ. Иргэд ийнхүү үзэж байгаа нь манай нийг­мийн даатгалыг уналтад ороод байгаагийн илрэл гэж тайлбарлав. Тий­мээс тус холбооныхон нийг­мийн даат­галын асуудлыг шүүхээр шийдүүлэх болно гэдгээ мэ­дэгдлээ. Засгийн газар, Сан­гийн яам тэдний тавиад бай­гаа шаардлагыг энэ сард багтаан шийдэхгүй бол тус хол­боо­ныхон шүү­хийн бай­гууллагад хан­дах юм бай­на. Read More......

Америкийн тагнуулчид Оросын ирээдүйг нээжээ

2025 он гэхэд ОХУ “илүү баян чинээлэг, илүү нөлөө бүхий, илүү өөртөө итгэлтэй болох нөөц бололцоо бий” гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Майкл Макконнелл Нэшвиллд (Теннеси муж) пүрэв гаригт болж өнгөрсөн тагнуулчдын симпозиум дээр мэдэгдсэн байна. Түүний тэмдэглэснээр “нөөц бололцоогоо бүрэн дайчлахын тулд Орос хөрөнгө оруулалтаа иргэд рүүгээ чиглүүлж, эдийн засгаа өргөжүүлж, өөр хоорондоо холбоогүй үйлдвэрлэлийн олон төрлийн салбарыг зэрэг хөгжүүлж, дэлхийн зах зээлд идэвхтэй нэгдэн орох хэрэгтэй” ажээ.

Хэрэв ингэж чадвал 2025 онд Орос дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Их Британи, Францад дөхөн очно. Гэхдээ дэлхийн эдийн засагт уусан нэгдэх үил явцаа түргэтгэж, хүн амдаа илүүтэй анхаарч, ялангуяа эрүүлийг хамгаалах салбарт түлхүү хөрөнгө оруулж, нөхөн үржихүйг хөхиүлэх дэмжихгүйгээр энэ нь боломжгүй юм. “Орос, Хятад хоёр хөгжлийн барууны либераль загварыг тэр бүр баримталдаггүй учир дэлхийн эдийн засаг дахь зохих байр сууриа эзэлж чадахгүй байна. Тэдний удирдамж болгож буй загварыг төрийн капитализм гэж би нэрлэмээр байна” гэж Макконнелл цохон заажээ. Эдийн засаг нь хурдацтай өсөж буй Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур нь анхандаа төрийн капитализмын загварыг баримталж байсан ч хөгжлийнхөө явцад илүү зөв гарцыг олж ашиглаж чадсан юм. Харин асар уудам газар нутагтай, ардчилалд уриалгахан ханддаггүйгээрээ адил төстэй Орос, Хятад хоёр эдийн засгийн хөгжлийн буруу замаар явсаар байгаа ажээ.

Майкл Макконнелл илтгэлдээ мөн олон улсын терроризмтай хийх тэмцэл ойрын 20 жилд ямар төлөвтэй байх талаар дурдсан байна. Харамсалтай нь өөдрөг дүр зураг ажиглагдахгүй. Ойрх Дорнодын орнуудад эдийн засаг, улс төрийн хөгжлийн гарц харагдахгүй байгаа учир залуучууд амьжиргааны нөхцөл байдлаас шалтгаалж террорист бүлэглэлүүдэд элссэн хэвээр байх гэнэ. 15-20 жилийн дараа одоогийн террорист хүчнүүдийн халааг өөр бүлэглэлүүд авах юм байна. Шинэ давалгааны террористууд биологийн болон цацраг идэвхт зэвсэг олж авах, хэрэглэх боломжоор хангагдах учир хүн төрөлхтөнд илүү аюул занал учруулах ажээ. Read More......

“Цахим мэдээллийн аюулгүй байдал”

2008 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдөр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд “Цахим мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт семинар болж өнгөрлөө.
Дэлхийн Банкны мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Ирланд Улсын “ASTEC Global Consulting” байгууллагууд хамтран зохион байгуулсан байна.

Сүүлийн үед хүний амьдралын салшгүй хэсэг болсон мэдээлэл, харилцааны тогтолцоо хурдтай хөгжиж байгаа ба түүний хэрэглээ нэмэгдсэнээр хүний алдаа, санамсаргүй үйлдлээс компьютерийн орчин эрсдэлд орох нь ихсэж, гэнэтийн хохирол амсах явдал түгээмэл болж байна. Цахим орчны халдлага, эрсдэлтэй байдлаас хамгаалах, хариу үйлдэл хийх, компьютерийн орчны аюулгүй байдалд тавих анхаарлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо.

Уг семинарыг цахим мэдээллийн аюулгүй байдлын үндэсний стратеги, стратегийн хэрэгжүүлэлт, холбогдох хууль тогтоомж, бодлогын талаар танилцуулга, хэлэлцүүлэг бүхий агуулгатайгаар зохион байгуулсан байна. Тус семинарт 11 яамдууд болон харъяа 31 агентлагуудын нийт 80 орчим удирдах албан тушаалтнууд оролцсон юм.
Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай энэхүү семинарт Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас боловсруулсан цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, стратеги, бодлого, хэрэгжүүлэх төлөвлөгөөг олон нийтэд танилцуулж, санал солилцох зорилготой юм.
Энэхүү сургалт, семинар нь цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь тулгамдсан асуудал болж байгаа өнөө үед цагаа олсон чухал сэдвүүдийг хөндсөн агуулгатайгаар зохиогдож байгаагаараа цаг үеээ олсон чухал арга хэмжээ болсон гэж үзэж байна.

“Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай” сургалт, семинарын нээлтийн ажиллагаанд МХХТГ-ын БТХ-ийн Дарга Ц.Нямхүүгийн хэлсэн үг
2008 оны 11 дүгээр сар 05-ны өдөр Улаанбаатар хот
Та бүхэнд өглөөний мэнд хүргэе!
Эрхэм хүндэт,
АСТЕК Глобаль консалтанси компанийн зөвлөх Ноён Ник Лартер,
Тус сургалт семинарын сургагч багш нараа,
Сургалт семинарын үйл ажиллагаанд оролцогчдоо,

Монгол Улсын Засгийн газраас МХХТ-ийг дунд хугацаанд хөгжүүлэхэд баримтлах бодлогын баримт бичиг болох “Цахим монгол” хөтөлбөрийг анх 2005 онд батлан хэрэгжүүлж эхэлсэнээс хойш даруй 3 гаруй жил болж байна. Цахим монгол хөтөлбөрт МХХТ-ийг нийгэм, эдийн засгийн бүхий л түвшинд нэвтрүүлэх 2012 онд МХХТ-ийн хөгжлөөр Ази тивдээ эхний 10-д орох том зорилт тавьсан юм. Өнгөрсөн хугацаанд Цахим монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд төр засгийн зүгээс анхаарал хандуулж ирсэний үр дүнд тодорхой үр дүнд хүрээнд байна. Тухайлбал, Монгол Улсын мэдээлэл, холбооны үндсэн суурь сүлжээ-хот хоорондын сүлжээг тоон технологид бүрэн шилжүүлж, улмаар сумын түвшинд тоон технологид нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. 2005 оны эцсийн байдлаар шилэн каблийн нийт урт 2100 км буюу аймгийн төвүүдийг оролцуулаад 59 сум, суурин газрыг хамарч байсан бол 2008 оны одоогийн байдлаар 13000 гаруй км урт нийт 160 сум, суурин газрыг хамарсан сүлжээ болж өргөжсөн байна. Мөн энэ онд бүх сум, суурин газарт үүрэн холбооны үйлчилгээ оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ ажил дуусах шатандаа ороод явж байна. Өнгөрсөн хугацаанд энэ мэтчилэн үүрэн холбоо, интернэт, компьютержүүлэлт, ТВ-ийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ зэрэг олон салбарт харьцангуйгаар үсрэнгүй гэж хэлж болохуйц дорвитой ажлуудыг амжуулсаныг хэлэхэд таатай байна.
Гэхдээ энэ бүхнийг хэлэхдээ цахим монгол хөтөлбөрт тусгагдсан ихэнх ажлаа хийчихлээ гэсэн утгаар биш харин суурь чанартай, тус салбарын цаашдын хөгжлийн тулгуур болох үндсэн асуудлыг шийдэх чиглэлд голлон анхаарч ирсэн гэдгийг хэлэх гэсэн юм. Хөгжлийн тулгуур болсон суурь ажлуудаа эхэлж амжуулах нь хөтөлбөрт тавьсан зорилтуудыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үндэс билээ. Энэ үүднээс авч үзвэл бид Цахим монгол хөтөлбөрт тавьсан зорилтуудыг цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж байна гэж үзэж байна.
Цаашид хэрэгжүүлэх олон ажлуудын нэгээхэн хэсэг болох орчин үеийн мэдээлэлжсэн нийгмийн харилцааны салшгүй чухал бүрэлдхүүн болсон “Цахим мэдээллийн аюулгүй”-ийн асуудал юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас буюу тухайн үеийн Дэд бүтцийн яамнаас МХХТ-ийн багц хуулийн хүрээнд, мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрхлэн “Цахим мэдээллийн аюулгүй байдал”-ын хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг тус тус байгуулагдан ажиллаж хуулийн төслүүдийг анхны хувилбаруудыг боловсруулж байсан билээ. Цахим мэдээллийн аюулгүй байдлын асуудал нь хүн төрөлхтөнд тулгарч буй харьцангуй “шинэ” асуудал төдийгүй, түргэн хурдацтай хөгжиж буй техник, технологийн дэвшлийн улмаас цахим мэдээллийн аюулгүй байдлын арга, техник, технологи нь түргэн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нь хууль гаргах, холбогдох дүрэм, журам, стандарт гаргах явдалыг улам түвэгтэй болгож, цахим мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлал, ойлголтыг нэг мөр болгох асуудалд хүндрэл учруулсаар байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд манай МХХТ-ийн салбарын хамт олны зүгээс “цахим мэдээллийн аюулгүй байдал”-ыг хангах чиглэлд идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллаж ирсэнийг тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал, салбарын эрдэмтэн мэргэжилтэнүүд “Олон улсын стандартын байгууллага”-аас гаргасан цахим мэдээллийн аюулгүй байдлын ISO 27000 серийн стандартын 1:1 орчуулгыг хийж ХХЗХ-ны дэргэдэх Стандартын техникийн дэд хороогоор хэлэлцүүлж, улмаар Стандарчлалын Үндэсний хороогоор батлуулсан байна. Мөн түүнчлэн, кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд санал санаачлагатай ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас Кибер орон зайн үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр 2008 оны төсөвт 100 сая төгрөг төсөвлөж өгсөн бөгөөд одоогоор тус төслийн тендер хэрэгжих шатандаа явж байна.
МХХТГ-аас цахим мэдээллийн аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэх чиглэлд, Дэлхийн Банкны санхүүжилттэй “МХХТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх” багц төслийн хүрээнд Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаар Техник туслалцааны төсөл хэрэгжүүлж, 2007 онд олон улсын зөвлөх үйлчилгээ авсан юм. Тус техник туслалцааны төслийг хэрэгжүүлсэн Англи Улсын АСТЕК Глобаль Консалтанси болон туслан гүйцэтгэгч МЕК Консалтанси байгууллагуудаас “Цахим мэдээллийн аюулгүй байдлын хуулийн үзэл баримтлал, хуулийн төсөл”, “Цахим мэдээллийн аюулгүй байдлын үндэсний стратеги”, “Цахим мэдээллийн аюулгүй байдлын талаарх дүрэм, журам”-уудыг боловсруулж, өнөөдөр та бүхэнд танилцуулж, хэлэлцүүлэхээр бэлэн болгоод байгааг хэлэхэд таатай байна.
Энэхүү сургалт-семинар нь Монгол Улсад Цахим мэдээллийн аюулгүй байдлын үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд үлэмж тус хүргэнэ гэж итгэж байгаагаа энэ ялдамж илэрхийлээд, та бүхэнд болон сургалт-семинарын үйл ажиллагаанд чин сэтгэлийн амжилт хүсье!

Анхаарал тавьсанд баярлалаа! Read More......

Путин Саакашвилийг төмсөгнөөс нь дүүжилнэ гэж сүрдүүлжээ.

Путин: Би тэр Саакашвилиг төмсөгнөөс нь дүүжилнэ.
Саркози: Дүүжилнээ?
Путин: Ягаад үгүй гэж. Америкчууд Саддама Хусейныг дүүжлээ биз дээ.
Саркози: Тийм л дээ, тэгэхдээ чи Ж.Буш шиг дуусах гээд байгаа юмуу?
Путин: Нээрээ чиний зөв юм байна.

Энэ ярианаас Саркози нэлээд ко ко үнэлгээ авжээ.
Зарим хүсүүс Саркозийг Путин, Саакашвили 2-ыг аварлаа ч гэж ярьж байна.
хэ хэ. Read More......

Хямрал мафид ашигтай

Италийн ажил олгогч эздийн холбооны Confesercenti байгууллагын тандалтаар, дэлхийг хамраад буй санхүүгийн хямрал мафийн бизнест төдий л нөлөөлөхгүй байгаа гэнэ. Италийн мафи өдгөө 163 тэрбум ам.доллар эргүүлж байгаа бөгөөд ашиг нь 70 тэрбум еврод дөхөж байна.

Дээрх байгууллагын Ерөнхийлөгч Марко Вентури “Байдал улам бүр дордоно. Хямралыг далимдуулан хамгийн том хожлыг мафи авна. Тэр чинээгээрээ хүчирхэг болж, улам ихийг санаархана” гэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, мафийн асар их эргэлтийн хөрөнгө хямралын үед зах зээлд нөлөөгөө тэлэхэд нь туслах аж. Confesercenti-ийн тооцоогоор мафи эрсдэлгүй наймаа хийдэггүй агаад жилд мансууруулах бодисын арилжаанаас 59 тэрбум евро, айлган сүрдүүлж есөн тэрбум евро, барьцаат үйлчилгээнээс 12.6 тэрбум евро, зэвсгийн худалдаанаас 5.8 тэрбум евро, контрабандаар 1.2 тэрбум евро, биеэ үнэлэгчдээс зургаан сая еврогийн орлого олдог гэнэ.

Италийн мафийн хүчирхэг синдикатууд орон сууцны барилгын 37 хувийг хянадаг төдийгүй рестораны сүлжээ, жижиглэн худалдааг ч хяналтдаа байлгадаг аж. Read More......

Давай рубль, goodbye dollar

Дэлхийг нємрєєд буй санхvvгийн хямралыг судлаачид дэлхийн эдийн засагт 1931 оныхоос ч илvv хор хєнєєл vзvvлнэ гэж тооцоолоод байна. Энэ удаагийн хямрал нь дэлхийн улс орнуудын харилцан хамаарал нягтарсан, санхvvгийн тогтолцоо глобалчлагдсан vед болж буйгаараа онцлог. Нєгєє талдаа дэлхийн эдийн засгийг жанжлагч гvрэн болох АНУ-ын нєлєє багасч БНХАУ, ОХУ гэх мэт худалдаа, эдийн засгийн шинэ, хvчирхэг туйл vvсэн бvрэлдэж байгааг ч нотлон харуулсан vйл явдал болж байна. АНУ-ын санхvvгийн хямралаас гарах цорын ганц арга зам нь Хятад гэж зарим ажиглагчид vзсээр байна. АНУ-ын санхvvгийн зах зээл Бээжингээс хараат болсныг олон талаас нь тайлбарлаж байгаа. Мєн 2020 он хvртэлх Хятад гvрний бие даасан эдийн засгийн холимог бодлого нь чєлєєт эдийн засгийн сонгодог загварчлал бvхий АНУ-ынхаас давуу талтай болохыг харуулж байна гэж vзэх ч судлаачид цєєнгvй байна.

АНУ-ын шинэ Ерєнхийлєгчєєр сонгогдоод байгаа Б.Обама "АНУ-ын санхvvгийн зах зээл Бээжингээс хараат болж байгаад болгоомжтой хандах ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн нь дэлхийн санхvv, эдийн засгийн шинэ дэглэмийг тогтоогч жанждыг хvлээн зєвшєєрч буй анхны алхам боллоо. Хятад орны худалдаа эдийн засгийн єсєлт бvс нутагтаа тєдийгvй дэлхийн хэмжээнд тэргvvлэх болсныг Европын Холбоо, АНУ хvлээн зєвшєєрч цаашид дэлхийн эдийн засаг, санхvvгийн тогтолцоог хамтран эзэмшигчийн эгнээнд элсvvлэхээс єєр аргагvй байдалд хvрээд байгаа юм. БНХАУ-аас гадна дэлхийд тэргvvлж, байр сууриа бэхжvvлж буй орон бол бидний хойд хєрш. БНХАУ, ОХУ-ын хоорондын харилцаа хvйтэн дайнаас хойш эрс єєрчлєгдєж цэрэг стратегийн салбарт ч хамтран ажиллах болсон.

Цэрэг стратеги, эдийн засгийн єргєн хvрээтэй хамтын ажиллагааг цаашид эрчимжvvлэх аваас АНУ-д байдал улам хvндээр тусах нь ойлгомжтой. Мєн дэлхийн нийт хvн амын 60 орчим хувь нь амьдарч байгаа Ази тивд энэхvv хvчний тєв тєвлєрч байгаа нь олон улсын худалдаа арилжааны дэглэмийг єєрчилж болзошгvй нєхцєл байдал юм. Бидний хувьд ОХУ-аас шатахуунын хувьд 100 хувь хараат. Стратеги, эдийн засгийн гол хєдєлгєгч Эрдэнэт vйлдвэр, тємєр замаа хамтран эзэмшдэг.

Цаашилбал Монгол улсын vндэсний аюулгvй байдал, цэрэг армийн нууц гэгдэх бvхнийг Орос ах нар зохиож єгсєн. Хэдийгээр газрын тосыг дотооддоо боловсруулах тєлєвлєгєєг С.Баярын баг хэрэгжvvлэхээр чармайж байгаа ч ойрын найман жилдээ Монгол улс ОХУ-аас нефть, нефтийн бvтээгдэхvvнээр хараат байх нь ойлгомжтой.

/Дэлхийн санхvvгийн хямрал эхэлсэн эхний єдрvvдэд/ ОХУ-ын Ерєнхий сайд В.Путин "аль болох ам.доллар хэрэглэхгvй байхыг" дэлхийн улс орнуудад зєвлєсєн. Vvнийг явцуу хvрээнд АНУ-тай шєргєєцєлдсєн алхам гэж хэлж болно. Харин єргєн хvрээнд авч vзвэл ОХУ-ын сэргэн мандалт дэлхийн худалдаа, эдийн засгийн тогтолцоонд нєлєєлєхvйц хэмжээнд хvрч байгааг бардам илэрхийлж буй алхам юм. Ийм том гvрний Ерєнхий сайд, олон жил тєрийн тэргvvнээр ажилласан "хашир бурхи ийм чухал vгийг санаандгvй хэлэхгvй нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс ч ойрын жилvvдээс ОХУ гадаад худалдаагаа рублиэр хийх болоод байгаа юм. Ойрын жилvvдэд гэдгийг манайхан тєдийд гэж таамаглах аргагvй. Гэхдээ он гараад л рублиэр худалдаа хийгээд эхлэхийг ч vгvйсгэхгvй.

Америкчууд єєрчлєлтийг хvсч Б.Обамаг сонгосноос хойш ам. долларын ханш огцом єсєєд байна. Нэг ам.доллар нь 1150 байснаа 1180 болтлоо єссєн нь гайхалтай ч энэ єсєлт цаашид vргэлжлэх vv гэдэг асуулт туйлын бvрхэг. Францын Ерєнхийлєгч Н.Саркози "Чєлєєт эдийн засгийн тогтолцоог эргэж харах шаардлагатай" гэж хэлсэн нь ч бас нэгийг бодогдуулам. Манай улс гадаад худалдааныхаа 69 орчим хувийг ам.доллараар, 29 орчим хувийг юаниар хийдэг бол хоёр хvрэхгvй хувийг бусад валют болон рублиэр хийдэг байна. БНХАУ юанын ханшаа ам.доллартаи харьцуулсан хатуу бодлогоор барьдаг. Харин рублийн хувьд чєлєєтэй. Ямартай ч манай улсын ойрын жилvvдэд тогтвортой байж, эдийн засгаа эрсдлээс хамгаалья гэж бодож байгаа бол дотооддоо юань, рублийн хомсдолд орохгvй байх нь туйлын чухал юм.

Иймээс гадаад валютын нєєц бvрдvvлэлтийг тєрєлжvvлж, юань, рублийн нєєц хангалттай бvрдvvлэх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд бид хоёр хєршєєс хамааралтай vнийн єсєлт, валютын ханшийн єсєлтєєс бага хохирол амсах боломжтой юм. ОХУ, БНХАУ-ын эдийн засаг бол цаашид єсєх нь баталгаатай эдийн засаг, харин АНУ-ын эдийн засгийг ханасан эдийн засаг гэж шинжээчид тодорхойлж байна. Єєрєєр хэлбэл, манайхан санхvvгийн хямралаас хамгаалах vvднээс ам.доллараар гадаад валютын нєєцєє бvрдvvлээд байгаа. Гэтэл ам.доллар нь хэр ирээдvйтэй вэ гэдгийг судалж vзэх хэрэгтэй болжээ. Ер нь гадаад валютын нєєцєє ам.доллар биш рубль, юань болговол гэсэн санаа ч эдийн засагчдаас цухалзаад байгаа юм биш vv. Read More......

“Зөн билгийн тулаан”-ы ялагч Мехди: Түүнийхээр дэлхийн эдийн засгийн хямрал удаан үргэлжлэхгүй



“Зөн билгийн тулаан”-ы ялагч Мехди: Түүнийхээр дэлхийн эдийн засгийн хямрал удаан үргэлжлэхгүй

-Азид урьд өмнөхөөс хүчтэй газар хөдөлж олон хүний амь нас сүйднэ гэж зөгнөлөө-

Зөвхөн Оросдоо төдийгүй Дэлхийн сая сая үзэгчдийн гайхашралыг барж бишрүүлж чадсан зөн билэгчидтэй Монголчууд бид "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгээр эчнээ танил болсон. Хэдийгээр эхэндээ нэг талаас телевизийн шоу гэх хандлага байдаг байсан ч байгалиасаа өгөгдөлтэй далд чанадыг харах чадвартай хосгүй зөн билэгтнүүд хүний хорвоод байдаг гэдгийг тэд өөрсдөө батлан харуулж чадсан гэхэд хэтийдсэн болохгүй биз. Учир битүүлэг үхэл, хагацал, өөдөлж дэвждэггүй амьдрал, цус нулимс хорвоогийн бүхий л таагүй бүхэнд гинжин урвал шиг учир шалтгаан эхлэл, бас төгсгөл юунд ч аргалагдахгүй жам байдгийг тэдгээр зөн билэгтнүүд энгийн бидний нүдний өмнө олон ч тохиолдлоор батлан харуулж байлаа.

Тэгвэл "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ялагчдын нэг, хэн хүнд гайхалтай чадвараараа танигдсан эрхэм бол Ираны зөн билэгч Мехди билээ. Бүр гурван настай балчир хүү байхаасаа бусдаас гоцгойрч далдын хүчийг мэдэрч, өнгөрсөн ирээдүйн дунд зоргоороо аялаж эхэлсэн түүний чадварт гэр бүлийнхэн нь ч итгэдэггүй үе байсан байна, Ямартаа л тийм жаахан хүү байхдаа төрсөн ахыгаа хичээл дээрээ муу дүн авахыг нь урьдчилаад хэлчихдэг байснаасаа болоод бишгүйдээ л алганы амт үздэг байсан гэнэ. Түүнчлэн ойр тойрныхоо найзуудад шалгалтанд нь ирэх тестийг нь урьдчилан хэлж өгч "буян" үйлдсээр байгаад бөөн онц сурлагатануудыг төрүүлж байсныг одоо харин найзууд нь ярьдаг байна. Улмаар мөч хором өнгөрөх тусам хүч чадвар нь нэмэгдсэн тэрбээр гудамжинд тааралдсан нэгэн бүсгүйд "Чи миний эхнэр болно" гэж хэлсэн нь ёсоор болсон аж. Ийнхүү нутаг орондоо нэр усаа гаргаж олон хүний сэтгэлийн зовлонг нимгэлж яваа тэрээр "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт оролцож ялагч болсноос хойш бүр ч олон хүний амьдралд тус хүргэж байна.

Тухайлбал Оросын "Амьдрал" сонинд Мехдигийн булан явсанаар зовлон шаналалтай амьдарч байгаа олон хүн түүнээс тусламж зөвлөгөө хүссэн асуултаа явуулдаг болсон байна. Мехдигийн хувьд тэдгээр хүмүүст хариу өгч ярилцаж зарим бүр хэцүү байдалд орсон хүмүүсийг өөртэйгээ биечлэн уулзахыг хүсч, хол газраас тусламж хүссэн хүнийг "Зургаа явуул. Нүдийг чинь харахгүй бол болохгүй байна" гэх мэтчилэн бүх л хүнд тус болсоор өнөөдрийн өдрийг хүрч байгаа аж. Түүнчлэн Мехди хувь хүнд хамаатай элдвийн шинж чанар бүхий асуудлуудыг шийдээд зогсохгүй зөн билэгчийнхээ хувиар дэлхийн шинж чанартай зүйлсийг ч ярьж хэлж байна. Тухайлбал "Зөн билгийн тулаан"-ы бас нэгэн ялагч Турсуна Азид газар хөдлөнө гэж хэлж байсан нь биелэгдэж байсан бол. Мехди ч бас Азид хүчтэй газар хөдлөж олон хүний амь сүйднэ гэж зөгнөж байгаа аж. Бүс нутгийн хувиар аваад үзсэн ч үүнд манай улс ч нэлээд хохирол амсах магадлалтайг тэр хэлсэн байх юм.

Хэдийгээр зөн билэгч Турсуна Монголд газар хөдлөхийг хэлж байсан ч Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар бага хэмжээний баллтай мэдрэгдсэнийг бид мэдэж байгаа. Харин Мехдигийн хэлсэнчлэн энэ удаад газар хөдлөвөл урьдынх шиг мэдрэгдээд л өнгөрчих төдий биш байхыг ярих хүмүүс байна. Ямартаа ч юу болохыг цаг хугацаа нь харуулах биз ээ. Мөн түүнчлэн Мехди дэлхий нийтийг хамраад байгаа санхүүгийн хямрал дөрвөн сарын дараа тогтворжиж эхэлнэ гэдгийг бат ноттойгоор хэлж байгаа аж. Уул нь эдийн засагчдийн үзэж байгаагаар энэхүү хямралаас гарах хугацаа, явцыг урт гэж байгаа ч алдарт зөн билэгчийн хэлж байгаа үнэн бол багахан хугацааны дараа байдал тогтворжих нь бололтой. Read More......

ICT Best 2008

Мэдээллийн Технологийн МИНИЙ КОМПЬЮТЕР сэтгүүлээс санаачлан Мэдээлэл, Харилцаа, Холбоо, Технологийн Газар, МИДАС/МОНИТА ТББ, Мэдээллийн Технологийн Үндэсний Парктай хамтран мэдээлэл, холбооны технологи (МХТ)-ийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх, хэрэглэгчдэд МХТ-ийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зөв сонголт хийхэд нь туслах, шилдэг бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүдийг тодруулах үүднээс “МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2008” шалгаруулалтыг гурав дахь удаа улс даяар зохион явуулж байгаа билээ.

Шилдэгүүдийн 9 номинаци 15 төрлөөр шалгаруулах юм байна. Үүнд

1. Интернэтийн шилдэг үйлчилгээ
-Байгууллагад зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
-Энгийн хэрэглэгчдэд зориулсан интернэтийн шилдэг үйлчилгээ
2. Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ
-Дараа төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
-Урьдчилсан төлбөрт үүрэн холбооны шилдэг үйлчилгээ
3. Шилдэг програм хангамж
-Байгууллагын мэдээллийн системийн шилдэг програм хангамж
-Банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн шилдэг програм хангамж
-Хэрэглээний шилдэг програм хангамж
4. Шилдэг вэб сайт
-Байгууллагын шилдэг вэб сайт
-Шилдэг портал сайт
-Хувь хүний шилдэг вэб, блог
5. МТ-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ
6. Дэвшилтэт технологийг 2008 онд нэвтрүүлэгч
7. Шилдэг цахим үйлчилгээ
8. МТ-ийн шилдэг цогц үйлчилгээ
9. МТ-ийн шилдэг сургалт
10. МХХТ-ийн шилдэг реклам


Энэ удаагийн шалгаруулалтанд оролцогчдийн бүртгэлийн хугацаа дууссан боловч байгууллага, иргэдийн зүгээс тавьсан саналын дагуу 11сарын 15 хүртэл сунгасан байна.
Манай блогчид Хувь хүний шилдэг вэб, блог хэсэгт (2007 онд Zangga авсан) нэр өөрсдийнхөө блогоо хүчтэй гэж үзвэл нэр дэвшүүлж болох нь байна. Энэ тал дээр gogo, banjig-ынхан нар өөрсдөөсөө шилдгүүдээ дэвшүүлсэн сурагтай. Blogspot-ынхы шүүлтийг Зараа ах хийх байх гэж бодож байна :D.

Нэр дэвшихийх хүсвэл ЭНДЭЭС материалыг бүрдүүлэх юм байна. Блогчдын хувьд Анод банкны 217 102 15 207 тоот дансанд 20000 төгрөг тушаасан баримт болон ЭНЭ анкетыг бөглөөд нэр дэвшиж болох юм байна.
sanakae блогийг сойхуу яахуу бодож л байна.
Илүү их мэдээллийг http://www.mycomputer.mn/ -ээс авч болно. Read More......

Асу дисковери компаний нэрэмжит шатрын тэмцээн болж өнгөрлөө



“Асу дисковери” компанийн нэрэмжит шатрын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
“Асу дисковери” компанийн нэрэмжит сарын ажлын хүрээнд тус компаниас инкубаторын албатай хамтран 2008 оны 11 сарын 10-нд МТҮП-ын хурлын танхимд шатрын тэмцээн зохион байгуулав.
Тэмцээнд инкубаторын 10 компаниас 16 ажилтан залуус оролцож, оюун ухаанаа уралдуулснаас 1-р байранд “ЭОН” компанийн ажилтан Жавхлантөгс, 2-р байранд “Номын үсэг” компанийн ажилтан Золбаяр нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. Read More......

Монголын үнэт цаасны зах зээл өчигдөр, өнөөдөр, маргааш




Өчигдөр
Монгол Улс 1990-ээд оноос эхлэн ардчилсан нийгмийн чиг баримжаатай, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх хувьсгалт өөрчлөлтүүдийг хийж, улсын өмчийг хувьчлаж, хувийн хэвшлийн аж ахуйг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан зарчмыг нийгэм эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болгон тавьсан билээ. Өмч хувьчлалтай холбогдон 1991 онд үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд болох хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага болон хот, хөдөөд ажил үйлчилгээ үзүүлэх 29 брокер-дилерийн компаниуд анх үүсэн бий болж, 1991-1995 онуудад хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн тараалт, бичилтүүдийг хийж, нийт 475 ХК-ийн хувьцааг үнэт цаасны анхдагч зах зээл дээр байршуулан 1,3 сая хувьцаа эзэмшигчдийг бий болгож төр, засгийн бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихдээ өмч хувьчлалын нэг арга зам болгон үнэт цаасны зах зээлийн гол бүтээгдэхүүн болох хувьцаа гарган хялбаршуулсан байдлаар хувьцаат компани, хувьцаа эзэмшигчдийг бий болгосон боловч, хувьцаа гаргагч компани нь нийтийн өмчин дээр суурилсан, нээлттэй мэдээ, тайлан, ил тод үйл ажиллагааг эрхэмлэх эрх, үүргээ төдийлөн сайн ёсчлон биелүүлээгүй бол хувьцаа эзэмшигч нь өөрийн өмч хөрөнгө болсон хувьцааныхаа мөн чанар, өөрийн эрх, үүрэг, ач холбогдлыг мөн төдий чинээ сайн ухамсарлан ойлголгүй байсаар өдий хүртэл үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ та бидний өдөр тутмын хэрэглээ болж чадсангүй. Энэ байдалд дөнгөж шинээр үүсч байсан зах зээлд элдэв эрсдлийг урьдчилан харах, тооцох арга туршлага дутсанаас болсон том алдагдал ч хүчтэй нөлөөлсөн билээ. Тухайлбал, төрийн байгууллага болох МХБ-ээс 1998 онд 1 сая шахам хувьцаа эзэмшигчдийн 1,1 тэрбум орчим төгрөгийг дампуурч буй банкинд байршуулан том алдагдал хүлээснээс болж өнгөрсөн 10 шахам жил үнэт цаасны арилжааны идэвхи эрс суларч, үнэт цаасны зах зээлийн нэр хүнд унаж, үнэт цаас гаргагч компаниудын хариуцлага, тайлан мэдээлэл багасаж, зах зээлд үйлчлэгч брокер-дилерийн компаниуд болон хот, хөдөөгийн харилцагч нарын тоо 2 дахин буурч хүнд гарз хохирол болсныг дараахь судалгааны хүснэгтүүд нотлох болно. Харин Засгийн газраас 2002 онд 490 сая төгрөг, 2006 онд 560 сая төгрөгийн нөхөн олговор өгч дээрхи алдагдлыг хааснаар сүүлийн жилүүдэд үнэт цаасны зах зээл хэвийн байдалдаа эргэн орох аятай боломж бүрдэн өнөөдрийг хүрсэн билээ. Гэхдээ 2000 оноос хойш Засгийн газар болон барилгын компаниуд хэд хэдэн удаа үнэт цаасны зах зээл дээр бонд гаргаж байсан нь зах зээлийн нэр хүндийг өргөж, өргөн боломжийг нь нийтэд нээж өгөхөд чухал үр нөлөөлөл үзүүлсэнийг дурьдах нь зүйтэй.


Монголын үнэт цаасны зах зээл дээр өнгөрсөн 15 жилд нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс 1/3 нь буюу 103 тэрбум төгрөгийн арилжаа нь зөвхөн өнгөрсөн 2007 онд хийгдэж, түүхэн амжилт гаргалаа. Сүүлийн 2 жилд 15 компани шинээр болон нэмэлт хувьцаануудаа гаргаж үнэт цаасны зах зээлээс санхүүжилт авснаас гадна арилжааны банкууд хүртэл нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт орж үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг боллоо. Жишээ нь, Зоос банк анхлан хувьцаат компани болж 1 ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэй хувьцаа гаргаж байсан бол хувьцааных нь зах зээлийн үнэ 2 жилийн хугацаанд 4-7 дахин өсөж, өндөр үнэлэмжтэй компаниудын нэг боллоо. 2008 он гарсаар Анод банк, Гермес центр, Накотүлш, Хөх ган, Бидисек, Ремикон зэрэг компаниуд шинээр хувьцаа гаргаж арилжаалсан бол удахгүй Монфреш жүүс компани ч мөн үнэт цаасны зах зээлд орж ирэх гэж байна. Хэдийгээр энэ он инфляц өндөртэй, өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнийн гэнэтийн өсөлтөөд, ноолуурын үнийн бууралт, сонгууль, олимп гэх мэтээр гадаад дотоодын томоохон үйл явдлууд ихтэй өдрүүд болж, МХБ-ийн үнэт цаасны ТОП-20 индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3,0-иар буурч 8125,52 болсон хэдий ч 60 шахам тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа оны эхнээс хийгдлээ. Энэ жилийн өндөр инфляц, үнийн хөөрөгдлөөс шалтгаалан хүү багатай Засгийн газрын бондууд арилжаалагдаж чадахгүй байна. Ийнхүү үнэт цаас шинээр гаргах хандлага нааштай эргэж байгаа бол үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын тоо сүүлийн жилүүдэд бараг 2 дахин өсөж одоо 50 шахам андеррайтер, брокер, дилер, зөвлөх компаниуд бий болоод байгаагийн 30 гаруй нь МХБ дээр суудлын эрх авч өдөр тутмын арилжаанд оролцож байна. Эдгээрийн дотроос үнэт цаасны анхдагч ба хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий андеррайтерийн компаниуд ч 20 шахам бий болсон нь шинээр үнэт цаас гаргах, мэргэжлийн зөвлөгөө, үнэлгээ, эрсдлийн шинжилгээнүүд хийгдэхэд дөхөмтэй болж үнэт цаас гаргагчдад таатай боломжийг бүрдүүлэх боллоо. Үүнээс гадна МХБ, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн байгууллагуудын техник, программ хангамжууд шинэчлэгдэн сайжирч, гадаад харилцаа эрс өсөж байна. Үнэт цаасны зах зээлийн гол оролцогч болох үнэт цаас худалдан авагч нар буюу хөрөнгө оруулагч нарын хувьд зах зээлд итгэл найдвараа өгч арилжаа наймаанд боломжийн хэрээр оролцож энэ онд 60 тэрбумын арилжаа хийснийг дээр дурьдсан. Худалдан авагчдын дунд шинээр гарч буй үнэт цаасыг худалдан авах сонирхол ихээхэн давамгайлж байгаа бөгөөд эдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулагч нар ч багагүй хувийг эзлэж байна. Үүнээс гадна МХБ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо гэх мэтийн төрийн болон төрийн бус байгууллагуудаас сүүлийн 2 жилд үнэт цаасны зах зээлийн анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалт, семинаруудыг гадаад, дотоодын их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудтай хамтран багагүй зохион байгуулж байгаа нь хөрөнгө оруулагчдыг зах зээлд татах, мэргэжилтэй боловсон хүчнээр мэргэжпийн байгууллагуудыг нөхөн хангахад ихээхэн тус дэм болж байна. Гэвч эдгээр нааштай үр дүнгүүд байгаа боловч манай нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжилд үнэт цаасны зах зээлийн оруулах хувь нэмэр, үр ашигтай нөлөөлөл хоцрогдонгуй, магадгүй чөдөр тушаа болох хандлагатай байсаар байна.



Тухайлбал,
1.Эдийн засгийн хурдацтай хөгжлөөс компани болон үнэт цаасны зах зээлийн тухай хууль эрх зүйн үндэслэл, зохицуулалт хоцорч байна.

2.Үнэт цаас гаргагчдын нээлттэй ил тод тайлан, мэдээллийн хоцрогдол шударга тогтолцоо, гишүүнчлэл, компанийн сайн засаглалын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна.

3.Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдийн эрх ашиг, орлогын шударга хуваарилалт, нэгдмэл зорилго, байр суурь, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн хамгаалалт сул

4.Үнэт цаасны зах зээлд оролцогчид /үнэт цаас гаргагч, үнэт цаас худалдан авагч, мэргэжлийн байгууллагууд/-ыг дэмжих төрийн бодлого, шийдвэрүүд дутмаг

5.Үнэт цаасны зах зээлд нэвтрүүлэх шинэ төрлийн үнэт цаас, ажил, үйлчилгээний талаархи санал, санаачлага дутмаг, хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа байхгүй

6.Үнэт цаасны ач холбогдол, хүртээмжтэй хэлбэрийг өргөнөөр сурталчлан таниулах, сургах, мэдээлэх, өдөр тутмын хэрэглээ болгох ажилд ахиц муутай байна.

7.Үнэт цаасны зах зээлийн удирдлага, хяналт, зохицуулалтын шийдвэр гаргах түвшинд төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, төлөөлөл байхгүй зэрэг наад захын шийдвэрлэх асуудлууд хуримтлагдсаар байна.

Маргааш
Монголын үнэт цаасны зах зээл хөгжлийнхөө эхэн шатанд байгаа хэдий ч ойрын үед үсрэнгүй өөрчлөгдөн хөгжих үе шатандаа тулчихаад байна. Дэлхийн үнэт цаасны зах зээлүүдэд үнэ ханшны уналт нүүрлээд байгаа боловч манай үнэт цаасны зах зээл дотоодын улс төр, нийгэм эдийн засгийн шинэ бодлогын эхлэлийг хүлээсэн байдалтай байна. Энэ нь юуны Ашигт малтмалын тухай хууль, стратегийн орд газруудын цаашдын ашиглалт, ялсан намуудын амалсан 1 ба 1,5 сая төгрөгийн амлалтуудыг хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаархи улс төрийн шийдлүүдийг хүлээж байна. Нэгэнтээ К.Маркс: "Хэрвээ хувьцаа, үнэт цаас гараагүй бол хүн төрөлхтөн төмөр зам, галт тэргийг мэдэхгүй байх байсан" гэж хэлсэн байдаг нь олон түмний "карманы" мөнгийг хувьцаагаар татан төвлөрүүлж чадвал ямар ч том бүтээн байгуулалтыг хийж чадна гэсэн үг билээ. Хэрвээ стратегийн орд газруудыг хэд хэдэн хувьцаат компани болгон нийт ард түмэнд хүртээвэл аль 15-16 жилийн өмнө өмч хувьчлахад ажиллаж байсан аймаг, хотын брокер-дилерийн компани, түүний ажиллах хүчин, бүтэц зохион байгуулалт бэлэн байна. Харин ч одоогийн нөхцөлд шинэ арга, техникээр хялбархан хэрэгжүүлж чадна. МХБ өөрийн арилжааны программ, техник хангамжийг сайжруулан өргөтгөх төслүүд дээр ажиллаж байгаа бол NASDAQ гэх мэтийн аварга том биржүүдийн арга туршлага, хамтын ажиллагаагаар дилерүүдийн арилжааны төвийг бий болгох санал санаачлага, судалгаанууд ч үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын дунд явагдаж байна. Ингэснээр цаашдаа зөвхөн хувьцаа, бонд биш бусад үүсмэл үнэт цааснууд, вексель, облигацууд, хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын хувьцаанууд, таваарын болон валютын биржүүд ажиллах өргөн боломжууд бий болно. МХБ дээр одоо бага боловч гадаадын хөрөнгө оруулагч нар үнэт цаасны арилжаанд оролцож байна. Харин цаашдаа стратегийн орд газруудыг түшиглэсэн хувьцаат компанийн хувьцааг худалдах үед ихээхэн хөрөнгө оруулагч нар орж ирэх магадлалтай бөгөөд үүнийг дагаад манай банкуудын гадаад харилцааны актив хөрөнгөө ч нэмэгдэх учиртай. Ипотек барьцаалсан моргейжийн анхдагч ба хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр айл өрхийг орон сууцжуулах хөтөлбөрүүд хэрэгжиж, агаарын бохирдлыг багасгахад ч тус дөхөм болно. Одоо Монгол Улсын Засгийн газар, Монгол банкнаас мөнгөний хатуу бодлого баримтлаж, зөвхөн банкны систем өөрөө мөнгө татах бодлого баримтлаад байхын оронд үнэт цаасны зах зээлд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж, түүгээрээ дамжуулан үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлж, вексель гэх мэтийн үр, төлбөрийн үнэт цааснуудыг аж ахуйн эргэлтэнд оруулбал бас ч гэж бэлэн мөнгөний хэрэгцээг багасгах талтай билээ.Үнэт цаасны зах зээлээс санхүүжилтийн хямд төсөр эх үүсвэр олох боломжийг мэдэрч эхлэж байгаа бизнес эрхлэгчдийн хүсэл эрмэлзлэлийг Засгийн газраас татварын бодлогоор зөв талаас нь дэмжин ажиллавал мөнгөний эрэлт нийлүүлэлтэнд нааштай нөлөө үзүүлж чадах юм. Бид 80 гаруй жил бараг зөвхөн банкны үйлчилгээ, зээлэнд дулдуйдаж ирсэн бөгөөд үүнээс өөр арга замгүй мэт гүн бат ойл гоцод автаж тэр төөрөгдөл ойл гоц инерцээрээ явсаар зах зээлийн эдийн засагт шилжсэн 20 шахам жилийг үдэж байна. Манай бизнес эрхлэгчид ихийг хийх хүсэл сонирхол маш их байна. Харин хэн түүнийг дэмжиж хүү багатай удаан хугацааны зээлийг хэзээ, хэр зэрэг хүртээмжтэй олгочихвоо, банкны барьцааны үнэлэмж, шаардлагыг хангах барьцаа, үл хөдлөх хөрөнгөтэй хүмүүс хэр зэрэг олон байгаа билээ гэх мэт зүйлүүдэд гайхуулчих тоо баримтууд тун ховор байгаа билээ. Уудам өргөн эх оронд маань хийх ажил их байгаа учраас дэлхий нийтээрээ үр шимийг нь хүртээд өч төчнөөн жил хөгжиж ирсэн үнэт цаасны зах зээлийн арга, туршлагуудаас судлан хэрэгжүүлж амжилтанд хүрэх боломж байсаар байна. Сайн хүн бусдын амжилт, алдаанаас суралцдаг, харин муу хүн өөрийн алдаанаас сурдаг гэдэг үг байдаг билээ. Read More......

Мөрөөдлөө биелүүлж ,амжилтанд хүрэх 14 алхам

Та хичнээн удаан мөрөөдлөөсөө няцаж байсан бэ? Хэрвээ та няцаж байсан бол шалтгааныг нь дахиад нэг эргээд хардаа? Та тэр үед мөрөөдлөө авч хадгалахын тулд ямар үйлдэл хийсэн бэ? Та бүх хүчээрээ ажилласан уу? Та түүнээс илүүг хийж болох байсан уу?
Та дээрхи асуултад хариулаад өөрийгөө юундээр алдсанаа нэг харсан байх. Тэгвэл доорхи 14 алхам таныг амжилтанд хүргэхэд тань хөтлөх болно.


1. Өөрийгөө мэдэр. Өөрийхөө давуу болон сул талуудаа хүлээн зөвшөөр. Сайн, давуу чанаруудаа илүү хөгжүүлж, харин сул талуудаа арилгах арга хэмжээнүүдийг ав. Амжилтанд хүрч, мөрөөдлөө нээн илрүүлж түүндээ хүрэхийн тулд хийх ёстой эхний алхам бол өөрийгөө сайн мэдэж байх явдал юм. Юуны өмнө та өөрийгөө бий болсондоо баярлах хэрэгтэй. Одоо танд мөрөөдөл байгаа бол тэр мөрөөдөл чинь үнэхээр таны хүсэж буй мөрөөдөл мөн үү гэдэгт анхаарал хандуул. Тэгээд мөрөөдлөө цаасандээр бичээрэй.

2. Цог золбоотой бай. Өөрийн тавьсан мөрөөдөлдөө бүх хүслээрээ тэмүүл. Хэрвээ та ингэж хүсэж тэмүүлж байвал та мөрөөдлөө биелүүлэх хүчтэй боллоо гэсэн үг. Хүн хийе гэсэн зүйлээ би чадна гэж итгэх аваас хийх ажлын 90% нь хийгдсэн гэсэн үг. Харин үлдсэн 10% ыг нь та гүйцэтгэх л хэрэгтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адил юм.

3. Өөрийгөө сайн енергитэй газар байлга. Муу гутранги үзэлтэй хүмүүсийн хажуугаас өөрийгөө холдуул. Тэд таны мөрөөдлийг сонсонгуутаа л муу талаас нь харж, таны урам зоригыг мохоох болно. Харин болно,бүтнэ, чадна гэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

4. Та мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийнхөө гэж зөв гэж бодсон, хүссэн алхамаа л хийх хэрэгтэй. Та үйлдэлээ хэн нэгэнд таалагдах үүднээс бүү хий. Таны тухай хүмүүс юу гэж бодох нь ер хамаагүй юм. Ганцхан та өөртөө таалагдсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ л хий.

5. Хэзээд өөрийхөөрөө бай. Хэн нэгнийг бүү дуурай. Хүмүүс бид өөрийхөөрөө байгаа үед л илүү үр бүтээлтэй байж, хүмүүст нөлөөлж чаддаг байна.

6. Алдаа гаргахаас бүү ай. Та юу ч сурч авахгүй байна гэдэг ямар ч хөгжил дэвшил гарахгүй байна гэсэн үг юм. “ Юу ч хийхгүй, ямар ч амжилтгүй байснаас юм хийгээд алдаанаасаа суралцсан нь хамаагүй дээр” .

7. Юм хэзээ ч амар байдаггүй ба таны мөрөөдлөө биелүүлэх замд чинь маш их бэрхшээл гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бэлтгэ. Зарим хүмүүс 99 алдаанаас амжилт бий болдог гэж хэлдэг шүү дээ.

8. Даруу төлөв , шударга шулуун бай. Та хичнээн амжилтанд хүрсэн байсан ч даруу төлөв байх хэрэгтэй.

9. Өөрийгөө битгий дутуу үнэл. Агуу эрдэмтэд зөвхөн тархиныхаа 5 % ыг л ашигладаг гэдэг. Тэгвэл хүн гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биздээ. Тэгэхээр та өөрийгөө дорд үзэлгүй бүгдийг хийж чадна гэж бодох хэрэгтэй.

10. Хөгжилтэй бай. Өөрийн хийж буй зүйлээсээ таашаал авах хэрэгтэй. Ямар нэг зүйл буруутвал битгий их шаналж, гутар. Ямар ч зүйл харагдаж байгаагаасаа муу байна гэж байдаггүй юм. Ж.М.Баррие- Би амьдралдаа хэзээ ч зүгээр энгийн зүйл хийж байгаагүй. Тэд бүгд хөгжилтэй байсан. Амьдралын хөгжилтэй мөчүүдэд инээж сур. Амьдрлаас гоё зүйлийг хайх бус байгаа зүйлд инээж хөгжих хэрэгтэй” гэсэн байдаг.

11. Өөрийгөө хатуужилтай болго. Амьдралд болж бүтэхгүй зүйл их байдаг. Хүн амжилтаасаа бус алдаанаасаа сурдаг. Яагаад гэвэл алдаа бидэнд юуг хийж болдоггүй юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр алдаа бидэнд нэг шатыг ч гэсэн урагшлуулж өгдөг гэсэн үг. Яг үнэндээ алдаа амжилт 2ын нэг ялгаа нь гэвэл алдаа нь нэг алхам л илүү үйлдэл хийдэг юм.

12. Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бай.

13. Байнгын боломжуудыг хайж яв. Боломж таныг тойроод зөндөө бий. Хятадаар уналт гэсэн үг нь аюул + боломж гэсэн үг байдаг. Та хэрвээ боломжоо алдсан гэж бодож байгаа бол тийм биш .Танд боломж байгаа. Илүү сайн, илүү үр ашигтай боломж байгаа гэж бод. Дээрээс нь танд дахиад нэг оролдоод үзэх өдөр бий шүү дээ.

14. Мөрөөдлөө биелнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ. Хүний хийх боломжгүй зүйлийг бурхан бидэнд өгнө гэж үү? Мөрөөдлөө хангалттай том байлга. Бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Мөрөөдөлдөө хүлээцтэй ханд. “ Амжилтанд хүрэх хүн хэзээ ч буцдаггүй. Харин буцсан хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй” .
Та явах замыхаа бүх шатыг харж байх албагүй. Хамгийн гол нь та эхний алхамаа л хийх хэрэгтэй. Ямар ч үед эхний алхам хамгийн хэцүү байдаг. Тийм учраас та эхний алхамаа хийсэн байхад цаашид танд илүү амар байх болно.
Та заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь харах хэрэгтэй байдаг. Гэхдээ ихэнх тоходолд байгаа зүйлийг байгаагаар нь харах бус харин байж болох хувилбараар нь харах хэрэгтэй. Ингэх аваас та бусдаас илүү гарч, илүүг хийж чадах болно. Read More......

The Law of the Company

КОМПАНИИ ЗАРЧИМ


Брэнд бол брэнд, компани бол компани.

Хоорондоо ялгаатай.


Брэндчилэх явцад компанийн нэрийг шууд брэнд болгон ашиглах нь холион бантан хутгадаг. Компанийн нэр брэндийн нэрнээс илүү нэр хүндтэй байх ёстой юу? Жишээлбэл Microsoft, Microsoft Word-ooc илүү байдаг. Эсвэл брэндийн нэр, компанийн нэрнээс илүү юу? Жишээлбэл Tide Procter&Gamble-ээc алдартай. Эсвэл аль аль нь тэнцүү юу? Жишээлбэл Gillette Sensor шиг.

Компани нэрээ хэрхэн ашиглах асуудал нэг талаас маш хялбар нөгөө талаас хариулахад бэрх асуудал юм. Яагаад бэрх вэ гэвэл ихэнх компани нэрээ шууд брэнд болгон ашигласанаар компани уу брэнд үү гэсэн асуудалтай байнга тулгарч байдаг. Хүмүүс компанийг бус брэндийг худалдан авдаг учраас брэндийн нэр нь компанийн нэрнээс үргэлж илүүд байх ёстой. Тийм ч учраас компанийн нэрээ брэнд болгосон тохиолдолд хэрэглэгч нар энэ нэрийг компани гзхээсээ илүү брэнд гэж үздэг.

Компанийн нэрийг брэндийн нэртэй маш эвтэйхэн хамсруулсан тохиолдолд хүмүүс аль алийг нь салгаж чаддаг. Жишээлбэл General Motors компанийн Cadillac загвар. Машины эзэн "Миний шинэ General Motors таалагдав уу?" гэхээсээ илүү "Миний шинэ Cadillac таалагдав уу ?" гэх нь ойлгомжтой.

Нэрээ брэнд болгон ашиглаагүй компани хүмүүсийн хувьд компани хэвээр үдддэг. Брэнд нь ч гэсэн тусдаа нэртэй брэнд хэвээрээ. Хооронд нь ялгаа бий. Компани брэндийг бий болгох байгууллага болохоос өөрөө брэнд биш юм. Microsoft бол Word биш. Рrocter&Gamble бол Tide биш юм. Word нь Microsoft-ын олон бүтээгдэхүүний нзг. Tide нь Procter & Gamble-ын олон бүтээгдэхүүний иэг.

Энз стратеги нь ухаалаг боловч хамгийн сайн нь биш юм. Хамгийн сайн стратеги нь компанийн нэрийг брзндийн нэр болгон ашиглах явдал мөн. WD-40 компани WD-40 брэндийг, Zippo компани Zippo брэндийг, Coca-Cola компани Coca-Cola-i үйлдвэрлэдэг. Ойлгоход хялбар.


Coca-Cola гэж юу вэ?

Zippo гэж юу вэ?

WD-40 гэж юу вэ?

Хэрэглэгчийн хувьд хамгийн түрүүн толгойнд орж ирэх хариулт бол:


Кола

Салхинаас хамгаалалттай зажигалк

Тосолгооны спрей

Хэрэв энэ асуултыг эдгээр компаниудын ажилчдаас асуух юм бол хариулт огт өөр байх болно. Тэдний хувьд эдгээр нэрс бүтээгдэхүүний нэр гэхзэсээсээ илүү цалингийн чек дээр бичээстэй байдаг компанийн нэр байх болно. Компанийн удирдлага ч компанийн ажилчдаас ялгаагүй хариулна. Тиймээс удирдлага компанийг, хэрэглэгч бүтээгдэхүүнийг боддог байна. Хэрэглэгчийн хувьд Lexus-ыг Toyota, Honda эсвэл Nissan зэрэг автомашин үйлдвэрлэгчийн аль нь үйлдвэрлэсэн нь чухал гэж үү? Мэдээж үгүй. Харин Toyota-гийн захиралын хувьд маш чухал.

Хзрэглэгчийн хувьд Oreo жигнэмэгийг Nabisco, General Foods эсвэл Kraft-ийн аль нь үйлдвэрлэсзнг мэдэх хэрэг байхгүй. Харин Nabisco-ийн захиралын хувьд маш чухал.

Таны уншиж байгаа иомыг аль хэвлзлийн газарт (Harper Business, Simon & Schuster зсвэл McGraw Hill) хэвлэсэн нь таны хувьд маш чухал уу? Хавтасыг харалгүйгээр хаана хэвлэснийг хэлж чадах уу? Үүнийг Harper Business-ийн эрхлэгч чадварлаг Лаурин Конелли Роланд л мздзх байх.

Цонхны гаднаас, цонхны дотроос харах хоорондоо ялгаатай байдагийн адилаар хэрэглэгч брэндийг сонирхож харин компанийг ихэнхдээ анзаардагтүй гэдгийг санаарай.

Брэнд гэдэг нь зөвхөн сав баглаан дээр бичигдэх нэр биш. Брэнд гэдэг нь бүтээгдэхүүн өөрөө юм. Хэрэглэгчийн хувьд Coca-Cola юуны өмнө хийжүүлсэн хүрэн улаан өнгөтэй, өөрийн гэсэн онцлог амттай ундаа. Харин брэнд нь хэрэглэгчийн хувьд знэ ундааг тодорхойлох нэр болдог. Шилэн дотор байгаа тэр шингзн зүйл л брэндийн хувьд хамгийн чухал. Coca-Cola нь Coca-Cola компанийн үйлдвэрлэдзг ундаа байхаас илүү өөрөө жинхзнэ амт бүхий Coca-Cola юм. Үүнд л брзндчилзх стратегийн утга оршино.

Брэндэд хэрэглэгчийн үүднээс хандах компани хэзээ ч New Coke нэртэй шинэ бүтээгдэхүүн зах зээлд rapraxгүй байх байсан болов уу. Жинхэнэ амт гэж тунхаглагдсан Coca-Cola-ны "шинэ" нь байж болно гэж үү? Анхных нь амт муухай байсан гэсэн үг үү? Амтыг өөрчлөх ямарч шаардлага байхгүй. Энэ нь ард түмэнд шинэ Ертөнцийн Эзнийг танилцуулж байгаатай ижил.

Үүний нэгэн адил Rolex ч гэсэн Rolex Watch компанийн үйлдвэрлэх үнэтэй цагийн нэр биш. Rolex гэдэг нь таны бугуйнд зүүдэг зүйл юм.

Pop-Tarts талх шарагчинд хийдэг зүйл;

Band-Aid шархан дээр наадаг зүйл;

Tylenol толгой өвдөхөд уух зүйл;

Компанийн нэр брэндийн нэрнээс ялгаатай байх тохиолдолд ойлгомжгүй байдал үүсэх талтай. Ийм тохиолдолд 2 асуулт тавиад үз:

1. Аль нь брэндийн нэр вэ?

2. Сав баглаан дотор байгаа тэр зүйлийн нэр юу вэ?

Аль альных нь нэр ижил байх нь хамгийн тохиромжтой хувилбар юм.

Савалгаан дээр брэнд, компанийн аль альных нь нэр байхад юу болох вэ? Microsoft Excel-ийг харахад Microsoft хэсэг нь огт хэрзгцээгүй санагддаг. Хэрэглэгч аливаа зүйлийн нэрийг хялбарчлах хандлагатай байдгаас Microsoft Excel гэхээсэзс илүү зөвхөн Excel л гзж нэрлэдэг. Харин Microsoft Word бол өөр хэрэг. Энэ нэрний Word хэсэг нь ерөнхий нэр. Үүгээр барахгүй түүний олон өрсөлдөгч "Word" үгийг хэрзглэдзг. WordPerfect, WordStar гэх мэт. Ийм учраас хэрэглэгч нар бүтэн нэрээр нь дуудаж заншсан байна.

Брэндийн нэрний хувьд богино бөгөөд тогтоогдох нэр байх нь давуу талтай байдаг. Богино бөгөөд амархан нэр амнаас аманд дамжигдан яригдах нь хүртэл амар.

Хэрэв хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг нэрлэхдээ брэндийг нь компанийн нэртэй хамт хэрэглэж байвал брэндчлэх явцад алдаа гарлаа гэсэн үг. Энэ нь брэндийн нэрэнд ерөнхий нэр хэрэглэгдсэнээс болдог. Cambell's Chunky шөлнүүдийн жишээнээс харахад бүтээгдэхүүний нэр нь Chunky шөл үү эсвэл шөл нь chunky (өтгөн) юм уу гэдэг нь ойлгомжгүй. Тийм учраас хүмүүс компанийн нэр Cambell's-ыг брэндийн нэр болох Chunky-тэй хамт хэрэглэж заншжээ.

Sony Trinitron-ыг авч үзье.Тrinitron нь телевизорын загварын нэг төрөл юм уу эсвэл брэндийн нэр юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэглэгч ч аль нь болохыг мэддэггүйгээс Sony Trinitron л гэдэг.

Хэрэглэгчийн хувьд хамгийн энгийн бөгөөд хялбар арга нь Procter&Gamble компанийн арга юм. Компани савалгаан дээрээ бүтээгдэхүүний брэндээ тодоос тод бичиж харин "Procter & Gamble Company" компанийн нэрийг доор нь жижгээр бичиж асуудлыг шийдвэрлэсэн байна.

Бас нэг арга байгаа. Орчин үеийн зарим хэрэглэгч тухайн брэндийг хэн үйлдвэрлэсэн болохыг мэдэхийг хүсдэг. Гэхдээ тийм хэрэглэгч ч гэсэн брэндийг нэрлэхдээ хоёр нэр хэрэглэхийг хүсдэггүй. Ямар ч хүн Acura-г Honda Acura эсвэл Lincoln-ыг Ford Lincoln гэж дуудахгүй нь ойлгомжтой.

Хэрэглэгэдээс гадна жижиглэнгийн худалдаачид, борлуулагчид тухайн брэндийг үйлдвэрлэх компанийг ихэд сонирходог. Тэд Tide-ыг хэнээс захиалж авахаа мэдэх хэрэггэй байдаг.

Олон компани энэ асуудлыг өөрийн нэрээ брэндийн нэрний дээхэн жижгээр бичиж шийдвэрлэдэг. Зөвхөн брэндийг л сонирхсон худалдаи авагч компанийн нэрийг төдий л анхаардаггүй. Харин нөгөө галаас бичнес эрхлэгчид болон компанийг сонирхох хэрэглэгч бүтээгдэхүүнийг хэн үйлдвэрлэсэнийг мэдэх боломжтой болдог.

Гэтэл заримдаа энэ стратегийг баримтлахад байгууллагынхаа нэрийг яагаад чухалчилж үзэлгүйгээр жижигрүүлэх ёстой юм бэ? Өөрсдийгөө таниулах энэ боломжийг алдаж болохгүй гэдэг. Тэгвэл яахав брэндийн нэрээ болиод компанийн нэрээ брэнд болгохоос өөр замгүй.

Gillette-д анхаарлаа хандуулцгаая. Анх Trac II, Astra сахлын хутагнуудын гаргахдаа брэндийн нэрийн дээр жижгээр Gillette гэж бичдэг байв. Харин Sensor-ьи гаргахдаа Gillette нэрээ Sensor-ын хэмжээнд адилтгаж бичив. Ингэснээр брэндийн нэр Gillette Sensor болж компанийн нэрнээс давамгайлж байлаа. Харин Mach 3-1 гаргахдаа эргээд жижгээр бичиж Mach 3 нь брэндийн нэр болж Gillette компанийн нэр хэвээр үлдэв.

Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал пь компанийн нэр болон түүний үүрэг юм. Гэхдээ одоо бол энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж болно. Брэнд анхаарлын төвд байх ёстой. Компанйи нэрийг ашиглах нь зайлшгүй бол хэрэглэ. Гэхдээ маш ухаалаг байдлаар. Read More......

Төрийн албаны шалгалтын бүртгэл

2008 онд Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны төлөө өрсөлдөх иргэдээс авах төрийн албаны мэргэшлийн шалгалтын агуулга, чиглэл

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго, чиглэл

1. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго нь төрийн захиргааны болон төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох хүсэлтэй, төрийн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэдийн төр, нийгэм, эдийн засгийн талаарх мэдлэг, тухайн албан тушаалыг эрхлэхэд шаардагдах хууль эрх зүйн бэлтгэл болон мэргэшлийн ур чадварын төвшинг тодорхойлох, улмаар иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэхэд оршино.

2. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг Төрийн захиргаа, Эрх зүй, Мэргэжлийн хяналт, Эдийн засаг болон Байгаль орчин, багийн ажилтан гэсэн чиглэлээр авна.

Хоёр.Мэргэшлийн шалгалтын агуулга

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд:

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Авилгалын эсрэг хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиудаас гадна Төрийн аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хууль, Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэх мэт мэргэжлийн чиглэлийн харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги зэрэг төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих бусад эрх зүйн баримт бичгүүдийг уншиж судалсан байна.

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах болзол, журамд заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны захиалгыг үндэслэн төрийн албанд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтын талаар:

1. Бүртгэл

1. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комисс Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны төлөө өрсөлдөх иргэдийг 2008 оны 4 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд:

А) Улсын Их Хурал болон Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Яам, Засгийн газрын агентлагууд зэрэг төрийн төв байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд өрсөлдөх иргэдийг Удирдлагын академи дээр,

Б) Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байрны төлөө өрсөлдөх иргэдийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус бүртгэнэ.

Бүртгэхдээ шалгалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох материалыг Төрийн албаны тухай хууль, журамд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагатай харьцуулан нягтлан шалгаж, уг болзол, шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ.

Иргэд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ:

1. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

2. Дээд, дунд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

3. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт; /Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д зааснаас бусад болзлыг хангасан иргэд/

4. Цээж зураг 2%, /4х6 см хэмжээтэй/

5. Ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт;

6. Ажилласан жил заасан ажлын байранд өрсөлдөх иргэд Нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь авч ирнэ.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах салбар комисс шалгалт авах байр, хугацааг бүртгэлийн явцад зарлана.

2. Шалгалт

1.Мэргэшлийн сорилын шалгалтыг 2008 оны 5 дугаар сарын 4-ны өдөр орон даяар 09 цаг 00 минутаас нэгэн зэрэг эхлүүлнэ.

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

¹

Агуулга

Он, сар, өдөр

Цаг, минут

1.

Сорилын шалгалт

2008.05.04

09.00

2.

Ярилцлага

2008.05.05

10.00

3.

Эрүүл мэндийн үзлэг

2008.05.06

09.00

Анхааруулга

Шалгалтанд орох иргэд иргэний үнэмлэхийг биедээ авч ирнэ.

Шалгалтын явцад аливаа туслах материал, ном, хууль тогтоомж, үүрэн телефон утас болон бусад зүйлс ашиглахыг хориглоно.

Салбар комисс шалгалтанд орох иргэдэд мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар мэдээлэл өгнө.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 264347 утсаар лавлаж болно.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОmiss Read More......

Маркетингийн сургалт

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
МОНГОЛЫН МАРКЕТИНГИЙН ХОЛБОО


Эрхэм бизнес эрхлэгчид, Маркетерууд та бүхнийг Монголын Маркетингийн холбооны урилгаар 3 дах жилдээ уригдан ирж байгаа Франц болон Баруун Европод нэрд гарсан Профессор Dominqui Xardel лекц унших
Маркетингийн Олон Улсын Сертификаттай сургалтанд урьж байна.

Маркетингийн олон улсын сургалтын сэдэв :
“ Эрин үеийн маркетингийн стратегиуд: шинэ хувьсал”
Сургалт 2008 оны 11-р сарын 27, 28 нд “ Чингис Хаан” зочид буудлын лекцийн их танхимд мэргэжлийн орчуулгатайгаар хийгдэнэ.

Сургалтын үнэ цэнэ өгөөж: Дэлхийн маркетингийн ноу-хоу , маркетингийн стратегийн шинэчлэл, маркетингийн зөв стратегиар амжилтад хүрсэн жишээнүүд, интернет маркетингийн хувьсгал, түүнийг хэрэгжүүлэх боломж, жижиг дунд бизнесменүүд томрон хөгжих арга ухаан зэрэг өнөөгийг эрин үеийн маркетингийн хөгжилд гарч буй шинэлэг ололтуудыг энэ сургалтаас олж авах боломжтой.

Бизнесийн бодит жишээг судлах, бүлгээр ярилцах асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх зэрэг дэвшилтэт арга хэлбэрийг лекцийн үед өргөн ашиглана.
Проф. Доминик Хардел Монголын Маркетеруудад 3 дах удаагаа хичээл зааж байгаа учраас монголын маркетингийн орчин , манай маркетеруудын сэтгэл зүйн онцлогыг сайн мэддэг нь сургалтыг амжилттай явуулах боломжийг олгож байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу.
Хаяг: “Гурван гал оффис” 613 тоот
Харилцах утас: 322933, 88086325, 99044642
Факс: (976 - 11) 322933
Э-мэйл: mongolianmarketing@gmail.com






Маркетингийн олон улсын сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр

11-р сарын 27 –нд

08.45- 09.00 - Бүртгэл
09.00-09.10 - Нээлт Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч
Проф. Д.Дагвадорж
09.10-10.40 - Түгээлтийн шинэ сувгууд, олон талт сувгийн болон олон түвшний стратеги
- Төөрөгдлүүд болон тулгардаг асуудлууд
- Электрон худалдааны хувьсал
- Хөгжлийн олон арга замууд
- Олон оронд хэрэгжиж буй Амазоны жишээ
- Суваг хоорондын эрчимжүүлэлт
- Шууд худалдаа ба шууд маркетингийн сувгийн дүрэм
- Франчейзингийн дүрэм
- Жижиглэн худалдааны дүрэм
10.40 – 11.00 – Цайны завсарлага
11.00 – 12.40 – Хэрэглэгчдийн харилцааны менежментийн хувьсал \ CRM\
- CRM нь шинэлэг зүйл биш боловч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдгийн учир
- CRM software-ийн өртөг болон төөрөгдлүүд
- Шинэ харилцааны стратеги
- Тулхтай \ тогтвортой\ хөгжүүлэхийн учир начир
12.40 – 13.00 - Асуулт ярилцлага
13.00- 14.00 - Өдрийн хоол
14.00- 15.30 - Маркетингийн хэлхээ холбооны стратегиуд
- Хэвлэл мэдээлэл ба хэлхээ холбооны иж бүрдлүүд
- Маркетингийн интеграцчилсан хэлхээ холбооны стратегиуд
- Үгэн стратегийн талаарх асуудлууд С-С харилцааг хөгжүүлэх нь
- Зар сурталчилгааны болон PR –н хүрээний стратегиуд
15.30 – 15.45 - Цайны завсарлага
15.45 - 17.15 - Брэндчилэлийн стратегиуд
- Гоо сайхны болон хувцас үйлдвэрлэлийн талаарх жишээнүүд
- Брэндийг хөгжүүлэх нь зайлшгүй болсон нь
- Аль ч брэндийн түлхүүрийн шинжүүд
17.15 - 17.30 – Асуулт ярилцлага

11 сарын 28-нд
09.00 – 09.15 – Бүртгэл
09.15 -10.45 - Анхдагчид ба хувийн бизнес эрхлэгчид
- Website-н талаарх жишээнүүд
- Кейс яагаад B. School- н сайт байна вэ?
- Хамгийн сайн гүйцэтгэл урт хугацааных байх боломжтой юу ? \ анализ хийх материалыг тараана \
- Хувийн бизнес эрхлэгчид юу бүтээдэг вэ ?
- Маркетингийн хүрээн дэх эрсдлийг зохицуулах нь
10.45 – 11.05 – Цайны завсарлага
11.05 -12.35 – Маркетингийн арга техникүүд
/ Тарааж өгсөн уншлагын материал дээр анализ хийх /

12.35 – 13.00 – Асуулт ярилцлага
13.00- 14.00 - Өдрийн хоол
14.00- 15.30 - Үйлчилгээний салбарын асуудал ба бэрхшээлийг даван туулах нь
- Хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний бодит хүрээ
- Бүтээгдэхүүн болон үйлчилгээ хоорондын маркетинг
- Үйлчилгээ болон соёл хоорондын асуудлууд
- Хэрэглэгч рүү чиглэсэн үйлчилгээ логистик болон IT асуудлууд

15.30 – 15.50 - Цайны завсарлага
15.50 -17.20 - Шинэ эриний маркетингийн удирдлага ба нэгтгэн дүгнэхүй
- Дэлхийн эдийн засгийн хямралын үеийн маркетингийн стратегийн шинэчлэлийн
талаар өгүүлэхүй
- Төрөл бүрийн салбар дах интернетийн хэрэглээ
- Интернет маркетингийн хувьсгал \ бодит жишээнүүдээр харуулах \

17.20 – 18.00 - Асуулт ярилцлага
18.00 – 18.30 - Хаалт \ Дурсгалын зураг \ Read More......

The Law of the Generic

ЕРӨНХИИ НЭРНИЙ ЗАРЧИМ


Амжилтанд хурэхгуй байх хамгийн амархан арга нь брэндээ ерөнхий нэрээр нэрлэх.


Өнгөрснийг дуурайвал адцах нь цөөн1~үй. Хуучин цагт амжилтанд хүрсэн олон компани болон брэндүүд ерөнхий нэртэй байлаа.

General Motors (Ерөнхий/ бүх хөдөлгүүр);

General Electric (Ерөнхий/ бүх цахилгаан);

General Mills (Ерөнхий/ бүх тээрмүүд);

General Foods (Ерөнхий/ бүх хүнс);

General Dynamics (Ерөнхий/ бүх динамик);

Standard Oil (Стандарт газрын тос);

Standard Brands (Стандарт брэндүүд);

Standard Register Company (Стандарт бүртгэлийн компани);

Standard Products Company (Стандарт бүтээгдэхүүнүүдийн компани);

American Airlines (Америкийн агаарын зорчигч тээврийн компани);

American Motors (Америкийн хөдөлгөрүүд);

American Broadcasting Company (Америкийн радио телевизийн компани);

American Telephone and Telegraph (Америкийн утас ба цахилгаан холбоо);

American Express (Америкийн экспресс);

Aluminum Company of America (Америкийн хөнгөн цагааны компани);

National Broadcasting Company (Үндэсний радио телевизийн компани);

National Biscuit Company (Үндэсний жигнэмэгийн компани);

National Car Rental Үндэсний машины түрээс);

International Business Machines (Олон улсын бизнесийн машинууд);

International Paper (Олон улсын цаас),

International Harvester (Олон улсын ургац хураагч);

International Nickel (Олон улсын никель) гэх мэт.

Зарим компани "Хүн болгонд бүхнийг" утгатай бүр хэд, хэдэн үгийг нийлүүлж чадсан байдаг. Жишээлбэл The American General Life (Бүх Америкийн амьдрал) эсвэл Accident Insurance Company (Гэнэтийн ослын даатталын компани). Хэн нэгэн одоог хүртэл "International General American Standard Products Company" (Олон улсын бүх Америкийн стандарт бүтээгдэхүүнүүдийн компани) гэсэн нэр өгөөгүй нь гайхалтай.

Урьд өмнө брэндийн нэр аль болох ерөнхий байх нь зүйтэй гэж үздэг байв. Ихэнхи тохиолдолд компанийн нэр брэндийн нэр болдог байв. Тэр үедээ ийм стратеги баримтлах нь зөв алхам байсан юм. Яагаад?

Тэр үед зах зээл олон жижиг компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр дүүрэн байдаг байв. Ийм зах зээлд "Том" ерөнхий нэр ашиглах нь зохистой байсан юм.

Эдгээр General, Standard, American, National, International компаниудаас зарим нь одоо ч амжилттай ажилласан хэвээр. Тэдний зарим нь дэлхийд алдартай брэнд болсон жишээ бий.

Үнэндээ энэ компаниуд нэрнээсээ үл хамааран амжилтанд хүрсэн юм. Тэдний амжилтын нууц нэрэнд нь бус стратегид нь оршино.


National Biscuit Company-Үндэсний хэмжээнд анхны жигнэмэг үйлдвэрлэгч;

General Electric-Анхны олон нийтэд цахилгаан түгээх компани;

International Harvester-Анхны олон улсын ургац хураах компани.

Зах зээлд анхдагч байх нь компанид анхнаасаа давуу тал олгож компаии ч цаашид амжилттай ажиласнаар нэрний асуудал огт хамаагүй болсон байна.

Гэхдээ олон компани ерөнхий нэрнээсээ оноосон нэр лүү ШИЛЖСЭН харагдана. National Biscuit Company-Nabisco болж, Aluminum Company of America-Alcoa, National Broadcasting Company-NBC, General Electric-GE, American Broadcasting Company-ABC, International Business Machines-IBM болсон түүхтэй.

Жигаэмэг үйлдвэрлэх олон компани байх боловч Nabisco нэг л байдаг. Америкт хөнгөн цагаан үйлдвэрлэгч олон компани байх боловч Alcoa ганцхан байда1. Олон радио, телевиз байдаг ч ганцхан NBC байдаг. Өнөөдөр NBC өөрийгөө National Broadcasting Company i )хээсээ илүү Үндэсний радио телевиз гэдэг.

Брэндийн нзр ашиглах үгнээсээ илүү хүнд яаж харагддагаараа I одорхойлогддог. Тиймээс брзндийн логоог маш анхааралтай сонгох хэрэгтэй байдаг. Дундаж хүн телевиз, радиод зарцуулдаг цагаасаа 9 дахин багыг сонин сэтгүүл уншихад зарцуулдаг. Гэхдээ бичисдсэн (үйлийн утгыг тархиндаа дуудаж өөрөөр хэлб.эл сонсож л ойлгодог. Гийм ч учраас "general" ерөнхий нэрийг "General" гэсэн оноосон нэрнээс ялгаж чаддаггүй.

Ерөнхий нэрний бас нэг дутагдал нь тухайн брэндээ орсөлдөгчөөс ялгаруулахдаа хүчин мөхөс юм.

Хүнсний салбарт ажиллах Nature's Resource брэнд зах зээлд тогтож үлдэхийн тулд жилд 5 сая доллар зарцуулдаг. Та GNC- ийн дзлгүүрт дараах нэр төрлийн бүтээгдэхүүн харах болно:

Nature's Answer (Байгалын хариу); Nature's Best (Байгалын дээж);

Nature's Bounty (Байгалын өгөөж); Nature's Gate (Байгалын үүд);

Nature's Herb (Байгалын ургамал); Nature's Plus (Байгалын нэмэлт);

Nature's Secret (Байгалын нууц); Nature's Sunshine Products (Байгалын нарны

туяны бүтээгдэхүүнүүд);

Nature's Way (Байгалын зам); Nature's Works (Байгалын бүтээлүүд);


Энэ нийтлэг нэрүүдийг хэрэглэгч тогтоож болох боловч жинхэнэ брэнд болж чадах нь эргэлзээтэй.

Mustang (автомашин)-ийн эцзг Chrysler корпорацын гүйцэтгэх захирал агсан домогт Ли Яакокка хүртэл өөрийн шинэ компанийг байгуулахдаа нийтлэг нэр өгөх алдааг гаргаж байв: EV Global Motors. EV нь Electric Vehicle (цахилгаан тээврийн хэрэгсэл). EV нь 995 долларын үнэтэй цахилгаанаар ажиллах дугуй зардаг гэтэл "EV Global цахилгаан дугуй авъя" гэсэн худалдан авагчтай таарч байсангүй. Үүний оронд Schwinn, Trek эсвэл Cannondale гэж нэрлэсзн бол хамаагүй дээр байхсан.

High- tech буюу өндөр технологит салбар ч гзсэн ерөнхий нэрээр дүүрэн. Security Software Systems (Аюулгүй байдлын программ хангамжийн сисгемүүд), Power and Data Technology (Хүч ба өгөгдлийн технологи), Server Technology (Серверийн технологи) гэх мэт ерөнхий нэртэй брэндийг Microsoft, Compaq. Intel- тэй харьцуулахын хэрэг ч алга.

McAfee Associates хэмээх антивирус программын үйлдвэрлэгч Network General компанийг 1.5 тэрбум доллараар худалдан авч нзгтгэхдэз ямар нэр өгсөнийг таа даа? Хоёр ерөнхий нэрнээс бүрдэх Network Associates (Сүлжээний хамтрагч). Шинэ брэндээ сурталчилахдаа 10 сая долларыг зарцуулсан боловч 30 секундын турш үргэлжлэх рекламаас үзэгчид "Network Associates" гэж сонссон болов уу эсвэл "network associates" үү? Ерөнхий нэр агаарт сарнин ой тойид үлддэггүй, онцгой нэр л тогтоогддог.

Just for Men үсний будаг ч гэсэн брэндээ босгох гэж асар их хөрөнгө зарцуулсаар. Гэтэл сурталчилгааг үзсэний дараа сонирхсон нэгэн "Зөвхөн эрэгтэйчүүдэд зориулагдсан нөгөө үсний будагны нэр юу билээ?" гэж өөрөө өөрөөсөө асуудаг.

Нэр өгөхөд хамгийн гол нь үйл ажиллагаатайгаа тохирсон үг олох юм. Жишээ авахад кино прокатны хувьд Blockbusters Video нэр нь General Video Rental нэрнээс илүү хүчтэй.

Холливуд blockbuster-үүдээрээ (алдартай хүмүүс, одод) бахархдагийг ашиглан Blockbusters Video ийнхүү нэрлэгджээ. Энэ нэр нь хамгийн сайн кинонуудыг прокатладаг гэсэн утга илэрхийлдэг.

Автомашин түрээслэх үйлчилгээнд Budget нэр сайн тохирно. Budget нь төсөв гэсэн утгатай бөгөөд хямд үнээр машин түрээслэхийг илэрхийлдэг. Харин Low- Cost Car Rental буюу "Хямд үнээр машины түрээс" тохиромжтой нэр биш юм.

Service Merchandise компанийн эзэмших 4 саяын үнэтэй General Video компанийн нэр тун онцгүй. Компани хэчнээн өрсөлдөх чадвар сайтай ч нзрний улмаас тодорхойтүй байдалд орсон.

The Luxury Car Company (Люкс автомашины компани) ой тойнд үлдзх н>р биш байв. Харин Toyota "Luxury" үгийг нь ашиглан жаахан еөрчилж Lexus болгосноор брэнд бүтээж чадсан.

Заримдаа ерөнхмй нзрийт товчилж ашигласап нь маш үр дүнтэй байдаг. Ингэснээр богино бегөөд тогтоогдоход хялбар нэр бий болдог. Intelligent Chip Company онцгүй нэр бол Intel Corp гайхалтай.

Intelligent Chip Inside тийм ч сайн сурталчилгааны уриа биш. Компьютер бүрт ухаант чип байдаг ч зөвхөн хамгийн сайнуудад л "Intel inside" гэж бичигддэг..

Брэндээ өргөжүүлш нэрийг нь бусад бүттэгдэхүүнд ашиглахып бас нэг дутагдалтай тал нь шинэ бие даасан брэнд бий болгох чадваргүй байдагт оршино. Michelob Light тусдаа шар айраг биш ердөө Michelob- ны арай хөнгөн хэлбэр гздгпр хүлчэж авагддаг.

Тархи аливаа үгийг яаж бичигдснээр бус харин яаж дуудагдахаар ой тойндоо санадаг. Эхний үсгийг гомоор бичнэ үү жижгээр бичнэ үү ерөнхий нэр ерөнхий нэр хзвээр үлдзх болно.

Гэхдээ зарим компани азтай байдаг. Vaseline Intensive Care лосьон нь брэндэз өргөжүүлэн гарны тосонд номер нэг болж чадсан нь хэрэглзтчийи Vaseline ерөнхий нэрийг бус харип Intensive Care онцгой пэриш анхаарсаны ачаар тусдаа брэнд болж чадав.

Яагаад ийм итгэлтэй байна вэ гэвэл худалдан авагч компанийн бүтээгдэхүүнийг Intensive Care (Эрчимжүүлс)н арчилгаа) гэж нзрлздэг. Хэрэглэгч "Вазелин авья" гэхээсээ илүү "Intensive Care авья" гэж хэлдэг.

Хэрэв компани уламжлалт өргөжилтийн аргыг ашигласан бол магадгүй брэндээ "Vaseline Heavy-Duty" биеийн лосьон гэж нэрлэх байсан байх. Харин хүмүүс хэззэ ч "Heavy-Duty авъя" гэж хэлэхгүйг мэдэж байсан учраас алдаа гаргасашүй (Heavy-Duty гэдэг нь арай болхи утгаар эрчимжүүлсэн арчилгаа гэсэн утгатай).

Тэгвэл яагаад апхнаасаа бүтээгдэхүүнэз Intensive Care гэж нэрлээгүй вэ? Маш чухал асуулт, бодоод үз. Дараагийн зарчим үүнээс гарна. Read More......

The Law of Fellowship

НӨХӨРЛӨЛИИН ЗАРЧИМ


Шинээр бутээгдэхууний нэр төрөл бий болгохын тулд бусад брэндуудтэй хамтрах хэрэгтэй.


Хүний хүсэл хязгааргүй учраас салбартаа тэргүүлэгч брэнд ч гэсэн зах зээлийн бусад хэсгийг эзлэхийг хүсдэг.

MacDonald's-ын удирдлага "Хэрэв шар айраг болон дарсыг зардаг байсан бол хоолны салбар тэр чигээрээ бидиийх байх болно" гэж хэлсэн түүхтэй. Өргөжих зарчимд нийцэхгүй тул үүнийг биелж чадна гэдэгт эргэлзэж байна. Брэндийн өргөжилт хүчийг нь сааруулдаг. MacDonald's насанд хүрэгчдийн зах зээлээ томруулахын үүднээс Arch Deluxe сэндвичүүдийг гаргаснаар эзлэх хувь улам буурч улмаар энэ санаанаасаа буцсан билээ.

Үүнээс л нөхөрлөлийн зарчим гарч ирсэн гэж хэлж болно. Тэргүүлэгч брэндэд өрсөлдөгч гарч ирэх нь зайлшгүй, харин тэднийг хамтран ажиллахад урих хэрэгтэй. Coca-Cola-ийн хувьд Pepsi-Cola бурхнаас заяасан хишиг л гэсэн үг (Coca-Cola "Cola" үгийг нэрэндээ ашигласан хэмээн Pepsi-Cola-aar шүүхэд өгж байсан. Coca-Cola ялагдсан ч тэр цагаас хойш коланы зах зээл нь ямар том болсныг дурьдахгүй өнгөрөх арга алга).

Хэрэглэгчид сонголт хийх эрх олгосноор эрэлт нэмэгддэг. Coca-Cola болон Pepsi-Cola хоёрын өрсөлдөөн хэрэглэгчийг коланы тухай илүү их мэдээлэлтэй болгосноор нэг хүнд ноогдох коланы хэрэглээ өссөн байна.

Өрсөлдөгч байхгүй тохиолдолд ч гэсэн хэрэглэгч сонголтоо хийдэг гэхдээ кола, цэвэр ус, шар айраг, жимсний шүүснээс аль нэгийг нь сонгодог. Харин тухайн нэр төрөл доторх өрсөлдөөн нийт зах зээлийг өсгөх эерэг нөлөө үзүүлдэг.

Өрсөлдөөн бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлдэг бол нөгөө талаас брэндүүдийг зорилгоо нарийсгаж тавихыг шаарддаг. Магадгүй Coca-Cola дунд насныхныг харин Pepsi-Cola залуучуудыг зорилтот зах зээл болгон төрөлжсөн бол энч хоёр брэнд илүү хүчирхэг байх байсан ч юм билүү.

Хзрэглэгч өрсөлдөөнийг чухалчилдаг яагаад гэвэл сонголт өгөх боломж өгдөг учраас. Сонголт хийх боломж үгүй бол хэрэглэгчид ямар нэгэн "но" байгаад сэжиглэж эхэлдэг. "Энэ бүтээгдэхүүн нэг л бишээ. Үнэ нь үнэтэй ч юм уу." Харьцуулах брэнд үгүй бол тухайн брэндийг авах хүнийг олоход бэрх.

Өрсөлдөгч бараг байхгүй мөртөө том бөгөөд өргөжиж байгаа зах зээл байна уу? Маш ховор. Бичиг хэргийн зах зээлийг харахад хоорондоо дайтах шахах 3 том брэнд л байна: Office Depot, Office Max мөн Staples. Энэ гурвын ширүүн өрсөлдөөн бусад бие даасан жижиг дэлгүүрүүдийг зах зээлээс шахаж сүүлийн 10 жилийн дотор 10 000 байсан дэлгүүрийн тоо 3000 хүртэл буурав.

Өрсөлдөгчтэй байхын давуу талыг олж харахын оронд ихэнх компани "Шинз өрсөлдөгч гарч ирсэнээр миний зах зээлд эзлэх хувь тэр хэмжээгээр багасах болно" гэж боддог. Тэд шудрага өрсөлдөөнөөс илүү өөрийн ашиг сонирхолын дагуу зах зээл дээр ноёрхохыг хүсдэг. Тийм ч учраас өрсөлдөгчөө аль болох хурдан хугацаанд зах зээлээс шахан зайлуулахыг эрмзлзэнэ. Гэтэл брэндчилэх зарчмуудыг сахиагүйгээс өөрийн үйлдлийн золиос болж хувирдаг. Өргөжилт өөрөөр хэлбэл тухайн брэндийн нэрийн доор бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь брэндийи хүчийг сааруулах үйлчилгээтэй.

Гэтэл зах зээлд эзлэх хувь тоон утгаас (олон бүтээгдэхүүний нэр төрөлтэй байхаас) илүү чанарын утгаас (брэндийн хүчээс) хамаардаг. Урт хугацааны хувьд брэн; нь чанаргай бүтээгдэхүүн бус харич чамартай нэр болохыг санаарай

Мэдээж бүтээгдэхүүний нэр төрөл олширсноор хэрэглэгчид өргөн сонголттой болно гэхдээ хэт олон брэнд, хэт олон төрлийн амт, хэлбэр, загвар эцсийн эцзсг нэг хүнд ноогдох хэрэглээг багасгадаг.

1 төрөлд хоёр брэнд байхад хангалттай. Жишээлбэл, колад Coca-Cola, Pepsi-Cola; фото зургийн хальсанд Fuji, Kodak; видео тоглоомонд Nintendo, Playstation; зайнд Oumcell, Energizer гэх мэт.

Хэт олон сонголт хэрэглэгчдэд хэрэггүй байдаг. Дарсыг авч үзье. Зөвхөн Калифорнид 1000-аас илүү дарс үйлдвэрлэгч, 5000-аас илүү брэнд байна. Wine Spectator сэтгүүл жил болгон 24 мянган төрлийн дарсыг үнэлж дүгнэн айлан гаргадаг. Гэтэл өдөрт нэг дарсыг амтлана гэж бодоход бүгдийг нь амтлахад 65 жил шаардагдах болно. Өмнө нь амссан дарсны амтыг санана гэдэг эргэлзээтэй асуудал болох нь ойлгомжтой.

Ийм олон төрлийн дарс байгаа юм чинь Америкт дарсны хэрэглээ өндөр байх ёстой caнaгдана. Гэтэл байдал огт өөр Америкийн нэг хүнд ноогдох дарсны хэрэглээ Францын 1/10-тэй, Италийн 1/9-тэй тэнцдэг. Германчууд хүртэл Америкчүүдээс 3.5 дахин илүү их дарс уудаг.

Тэр олон усан үзэмний төрөл, дарсны мэргэжилтэнтэй ч дарсны салбарт том брэнд үгүй. Үүнийг дарсны мэргэжилтэнгүүд "Энэ бол дарсны онцлог. Дарсны ургац бүр өөр өөр байдагаас олон брэнд гарч ирдэг" гэж тайлбарладаг. Магадгүй "Усан үзэмний бут болон өөрийн брэндтэй" гэсэн дүрэм ч байж болох юм.

Гэтэл энэ бол дарс хийх зарчим болохоос биш брзнд бүтээх зарчим биш юм. Absolut водканд, Jack Daniels вискид хийснийг хэн нэгэн дарсанд хийн дэлхийд нэртэй брэнд бий болгоно гэдэгт итгэж байна.

Нөхөрлөлийн зарчим жижиглэнгийн худалдааны хувьд ч хүчинтэй болохыг харж болно. Нэг дэлгүүрийг хийж чадаагүйг олон дэлгүүр хамтдаа хийж чаддаг. Хотын олон хэсэгт тархахын оронд нэг хороололд бөөгнөрөх нь илүү ашигтай болохыг хуучин автомашины худалдаачдын жишээ нотлоно. Ганцаараа оршин тогтноход хэцүү бол бүгдээрээ хамтдаа байх ирээдүйтэй болох нь нөхөрлөлийн зарчим юм.

Дэлхийн том хотуудад энэ зарчмын биелэлийг олж харах хялбархан. Жишээлбэл Нью-Йоркт хувцасны дэлгүүрүүд 7-р өргөн чөлөөнд, санхүүчид алдарт Wall street-д, мөнгөний дархчууд 47-р, рекламчид Madison-д, театрууд Broadway-д, ресторанууд 57-р өргөн чөлөөнд, урлагийн галерейнүүд SoHo-ийн өргөн чөлөөнд цугласан байдаг.

Хоорондоо төстэй бизнесүүд хоорондоо ойр байрлах нь ухаалаг арга юм. Хамгийн түрүүнд олон тооны дэлгүүр нэг дэлгүүрийг бодвол хүмүүсийн анхаарлыг илүү их татдаг. Хоёр дахь давуу тал нь кэрэглэгчдэд тэднийг харьцуулахад хялбар байдаг. Өрсөлдөөн үгүй бол худалдан авагчид худалдагч давуу эрхтэй мэт санагдаж өөрийн эрхийг зөрчигдсөн гэж ойлгодог. Эцэст нь өрсөлдөгчийнхээ хажууд байснаар түүнийг ажиглах боломжтой болдог. Шинэ хандлагуудаас хоцроно гэж айлтгүй.

Planet Hollywood ресторанаа байрлуулах хамгийн зөв байрлал бол өрсөлдөгчийн яг эсрэг тал гэдгийг нээсэн компани юм. Ийм төрлийн онцгой рестораныг сонирхогч нар тэртээ тэргүй Hard Rock Cafe-r зорьж ирдэг учраас тэдний зарим нь мэдээж Planet Hollywood-ыг сонирхох нь лавтай. Үүний нэгэн адил Burger King- ийн хувьд хамгийн зөв байрлал MacDonalds- ын хажууд байх болно.

"Хөгжимт үзвэрийн төв" болох 3706 хүн амтай Missouri Branson тосгонд 40 хөгжмийн салон байдаг нь нөхөрлөлийн илрэл юм.

Чадалтай өрсөлдөгч тухайн бүтээгдэхүүний зах зээлд шинээр олон хэрэглэгч дагуулан орж ирдэг учраас баярлан угтах хэрэгтэй. Ямарч хүчтэй брэнд төрийн дэмжлэггүй л юм бол зах зээлд дангаараа ноёрхож чаддаггүй гэдгийг санаарай. Бидний судалгаагаар 50 хувь нь дээд хязгаар болох нь тогтоогдсон юм. Read More......