Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2009 оны эхний улирлын байдлаар)

I. Хүн ам, нийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээгээр төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлт) 2009 оны эхний улиралд 16335 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1317 хүүхдээр, амаржсан эх 16278 болж, 1322 эхээр буюу 8.8 хувиар тус тус нэмэгджээ.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 335 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11 хүүхдээр, эхийн эндэгдэл 12 болж, 6 эхээр тус тус нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 47 болж, 24 хүүхдээр буурчээ. 1000 хүн амд ногдох төрөлт 6.1, нас баралт 1.4, хүн амын ердийн цэвэр өсөлт 4.7 болов...

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 2009 оны эхний улирлын байдлаар 34.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3918 хүнээр буюу 12.7 хувь өсчээ. Үүнд Өмнөговь, Увс, Төв,

Хэнтий, Хөвсгөл, Архангай аймаг болон Улаанбаатар хотод бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16.6-87.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 9082 болж өмнөх оны мөн үеийнхээс 537 хүнээр буюу 5.6 хувиар буурсанд вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 49.7 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 18.2 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 2.9 хувиар тус тус буурсан нь нөлөөлөв. Улсын хэмжээнд 2009 оны эхний улирлын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 5122 болж өмнөх оны мөн үеийнхээс 81 хэрэг буюу 1.6 хувиар өсчээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд бусдын бие махбодид гэмтэл учруулах, дээрэм, залилангийн хэрэг нэмэгдсэн нь нөлөөлжээ.

II. Макро эдийн засгийн үзүүлэлт

Хэрэглээний үнийн улсын индекс(ХҮУИ) 2009 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.8 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 3.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 16.3 хувиар тус тус өссөн байна.

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 3.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн дүн 2.7 хувь, тээврийн бүлгийн дүн өмнөх сарынхаас 2.5 хувь өссөн нь хэрэглээний үнийн улсын индекс 2009 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.8 хувиар өсөхөд голлон нөлөөлөв.

Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 3 дугаар сарын эцэст 2415.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 38.2 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 39.8 тэрбум төгрөг буюу 1.6 хувиар буурав. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 96.4 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 3 дугаар сарын эцэст 338.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 59.0 тэрбум төгрөг буюу 14.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.8 тэрбум төгрөг буюу 3.0 хувиар нэмэгдлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 3 дугаар сарын эцэст 2671.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 13.6 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 335.8 тэрбум төгрөг буюу 14.4 хувиар өсөв.

Үнэт цаасны арилжаа 2009 оны 3 дугаар сард 22 удаа явагдаж, 708.9 мян.ш үнэт цаас арилжигдаж, 2.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Арилжигдсан үнэт цаасны тоог өмнөх сарынхтай харьцуулбал 11.6 cая ширхэгээр буюу 94.2 хувиар буурч, гүйлгээний хэмжээ нь 618.6 сая төгрөг буюу 44.8 хувиар нэмэгдсэн ба өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад арилжигдсан үнэт цаасны тоо 5.3 сая ширхэг буюу 88.1 хувиар, гүйлгээний хэмжээ 1.7 тэрбум төгрөг буюу 46.6 хувиар тус тус буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний улирлын байдлаар 333.9 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 440.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 106.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 164.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 33.1 пунктээр илүү байгаа нь нөлөөлөв.

Төсвийн урсгал орлого 333.5 тэрбум төгрөг, урсгал зардал 406.2 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 72.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 138.1 тэрбум төгрөг буюу 33.2 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 78.4 тэрбум төгрөг буюу 93.4 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 34.7 тэрбум төгрөг буюу 46.1 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 16.5 тэрбум төгрөг буюу 21.6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 22.9 тэрбум төгрөг буюу 28.9 хувиар багассан нь төсөвт газрын өөрийн орлого 13.9 тэрбум төгрөг буюу 43.5 хувиар буурснаас шалтгаалсан байна.

Улсын нэгдсэн төсвийн нийтзарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний улиралд 440.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 1.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар өсчээ. Үүнд бараа, үйлчилгээний зардал 14.3 тэрбум төгрөг буюу 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Бараа, үйлчилгээний зардлын өсөлт нь цалин, хөлсний зардал 12.6 тэрбум төгрөг буюу 10.0 хувиар нэмэгдсэнээс шалтгаалсан байна.

Хөрөнгийн зардалд 2009 оны эхний улиралд 27.7 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.4 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар буурсан байна. Үүнд дотоод эх үүсвэрийн хөрөнгийн зардал 4.8 тэрбум төгрөг буюу 16.9 хувиар багассан нь нөлөөлөв.

Манай улс 2009 оны эхний улиралд дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 716.2 сая ам.доллар, үүнээс экспорт 322.3 сая ам.доллар, импорт 393.9 сая ам.доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 462.9 сая ам.доллар буюу 39.3 хувь, экспортын хэмжээ 257.5 сая ам.доллар буюу 44.4 хувь, импортын хэмжээ 205.4 сая ам.доллар буюу 34.3 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний улиралд 71.6 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 52.1 сая ам.доллараар өссөн байна.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 3.4 хувь, үнийн дүн 58.4 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 63.3 хувь, үнийн дүн 83.5 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 39.1 хувь, үнийн дүн нь 40.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 205.4 сая ам.доллар буюу 34.3 хувиар буурсны 15.8 сая ам.доллар буюу 7.7 хувь нь үнийн бууралтаас, 189.6 сая ам.доллар буюу 92.3 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт

2009 оны эхний улиралд 4832.9 мян.төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 364.8 мянгаар буюу 8.2 хувиар их байна. Улсын хэмжээнд оны эхний улирлын байдлаар 25.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.2 мянгаар буурсан байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2009 оны эхний улиралд 2005 оны зэрэгцүүлэх үнээр 344.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 31.2 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 12.4 тэрбум төгрөг буюу 6.0 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 21.1 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар тус тус буурсан нь нөлөөлөв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс буурахад газрын тос, зэсийн баяжмал, алт, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0- 28.2 хувиар буурсан нь нөлөөллөө.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн бууралтад тараг, пиво, тамхи, оёмол хувцас, төмөр замын дэр мод, цемент, шохой, бетон дэр, молибдений исэл, катодын зэс, металл бэлдэц, цувимал зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.1-99.9 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Улсын хэмжээнд 2009 оны эхний улиралд нийт 21.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар өссөн байна.

Бүх төрлийн тээврээр 2009 оны эхний улиралд 4.3 сая тонн ачаа, давхардсан тоогоор 48.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 592.5 мян.тонн буюу 12.0 хувь буурсан бол зорчигчдын тоо 362.1 мянган хүн буюу 0.8 хувиар нэмэгджээ. Бүх төрлийн тээврээр тээсэн ачааны бууралтад өмнөх оны мөн үеэс төмөр замынх 682.4 мян.тн буюу 16.7 хувиар багассан нь нөлөөлжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад авто тээврээр зорчигчид 685.2 мянган хүнээр нэмэгдэж, харин төмөр замынх 299.8 мянган хүн, агаарын тээврийнх зорчигчид 23.3 мянган хүнээр тус тус буурсан байна.

Шуудан, холбооны үйлчилгээний орлого 2009 оны эхний улирлын байдлаар 91.9 тэрбум төгрөг, үүний дотор хүн амаас орсон орлого 76.9 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад шуудан холбооны үйлчилгээний орлого 18.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Read More......

"Хүн амын амьжиргааны 2009 оны доод түвшин"-ий хэмжээг шинэчлэн батлав.

Үндэсний статистикийн хорооны даргын 2009 оны 3-р сарын 25-ны өдрийн 01/35 тоот тушаалаар "Хүн амын амьжиргааны 2009 оны доод түвшин"-ий хэмжээг шинэчлэн батлав...

Хүн амын амьжиргааны доод түвшин, бүс нутгаар

Бүс нутаг Хамрагдах аймаг Амьжиргааны доод
түвшин, төг
1. Баруун бүс 1. Баян-Өлгий
2. Говь-Алтай
3. Завхан
4. Увс
5. Ховд
96100
2. Хангайн бүс 1. Архангай
2. Баянхонгор
3. Булган
4. Өвөрхангай
5. Хөвсгөл
6. Орхон
90600
3. Төвийн бүс 1. Говьсүмбэр
2. Дорноговь
3. Дундговь
4. Өмнөговь
5. Сэлэнгэ
6. Төв
7. Дархан-Уул
91200
4. Зүүн бүс

1. Дорнод
2. Сүхбаатар
3. Хэнтий

86300
5. Улаанбаатар
1. Улаанбаатар

101100

ҮСХ-ны даргын тушаалыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Read More......

Төрийн албаны шалгалт тавдугаар сарын 2-ны өдөр эхлэнэ

2009 ОНД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Төрийн захиргааны болон төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд анх орох иргэдээс төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангах мэргэшлийн ур чадвар бүхий иргэнийг сонгон шалгаруулж төрийн албаны сул орон тоог нөхөх, түүнчлэн төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэхэд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тооны захиалгыг үндэслэн төрийн албанд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтыг төв болон салбар комиссууд 2009 оны 5 дугаар сарын 2-нд нэгэн зэрэг эхлүүлэн зохион байгуулна.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуульд нийцүүлэн Төрийн албаны зөвлөл "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам"-ыг шинэчлэн баталсан бөгөөд энэ журмын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэ журмыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан болно.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, бүртгэлийн хугацаа, зардал

1. Мэргэшлийн шалгалтын төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс болон аймаг, нийслэл дэх салбар комисс нь мэргэшлийн шалгалтад орох иргэдийг дараах байдлаар бүртгэнэ. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, яам, Засгийн газрын агентлаг зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудын зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар 2009 оны 4 дүгээр сарын 10-21-ны өдрүүдэд;
  • Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон сумын Засаг даргын Тамгын газар зэрэг нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд иргэд тухайн аймгийн Засаг даргын Тамгын газарт 2009 оны 4 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд;
  • Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад болон бусад захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2009 оны 4 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд тус тус бүртгүүлнэ.

Гурав. Бүртгүүлэх иргэдэд тавих шаардлага

  • 1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягт байгаа "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам"-тай танилцсан байна.
  • 2. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй байх, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  • 3. Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад орохоор бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • "4 х 6"-гийн хэмжээний цээж зураг 4 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь;
  • Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт.

Дөрөв. Мэргэшлийн шалгалтад орох иргэдийн уншиж судлах хууль эрх зүйн баримт бичиг

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Төрийн бэлэг тэмдгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Газрын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Боловсролын тухай хууль, Архивын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрийн албаны шингэтгэлийн дунд хугацааны стратегийн баримт бичиг, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм /Засгийн газрын 1999 оны 58 тогтоол/, Албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомж, Албан хэрэг хөтлөлтйин үндсэн заавар /Засгийн газрын 1995 оны 53 дугаар тогтоол/.

Тав. Мэргэшлийн шалгалтын зардал

  • 1. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцна
  • 2. Төрийн захиргааны төв байгууллагуудын болон нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10000 /арван мянган/ төгрөг;
  • 3. Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэнийг шалгаруулах мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 5000 /таван мянган/ төгрөг байна.
  • 4. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах аймаг, нийслэл дэх салбар комисс шалгалт авах байр, хугацааг бүртгэлийн явцад жич зарлана. Сорилын шалгалтаас бусад шалгалтын хуваарьт салбар комиссын шийдвэрээр өөрчлөлт оруулж болно.

Зургаа. Шалгалтын хуваарь

1. Сорилын шалгалтыг 2009 оны 5 дугаар сарын 2-ны өдөр орон даяар 09 цаг 00 минутаас нэгэн зэрэг эхлүүлнэ.

¹

Шалгалтын төрөл

Он, сар, өдөр

Цаг, минут

1.

Сорилын шалгалт

2009.05.02

09.00

2.

Баримт бичгийн шалгалт

2009.05.03

09.00

3.

Ярилцлагын шалгалт

2009.05.03

11.00

4.

Ур чадварын шалгалт

2009.05.03

16.00

5

Эрүүл мэндийн үзлэг

2009.05.04

09.00

Долоо. Мэдээлэл лавлагаа

  • 1. Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар бүртгүүлж, мэргэшлийн шалгалт өгөх иргэд цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 264982, 264175, 264093 дугаарын утсаар, төв комисстой холбоотой асуудлаар 262939, 264347 дугаарын утсаар, төрийн захиргааны төв байгууллагын салбар комисстой холбоотой асуудлаар 264369 дугаарын утсаар тус тус лавлаж болно.
  • 2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалттай холбоотой асуудлаар Нийслэлийн салбар комиссын 326678, 320141, 325773 дугаарын утсаар;
  • 3. Аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж, мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалттай холбогдолтой асуудлаар тухайн аймаг дахь Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комиссын утсаар тус тус лавлаж болно.

Анхааруулга

Мэргэшлийн шалгалтын журам, үнэлгээ, шалгалт авах болон зохион байгуулалттай холбогдолтой бусад мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаас үзнэ үү.

Мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, пейжер, зөөврийн компьютер болон аудио видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном дэвтэр зэрэг бусад зүйлс авч орохыг хориглоно.

Жич: Шалгалтыг байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяаллаар авна.

Read More......

Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр



Цахиагийн Элбэгдоржийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Монголын ард түмний эрх ашгийг ямагт дээдэлж ажиллана. Монгол улсын Ерөнхийлөгчид Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд л ажиллана. Шударга ажиллана. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хувийн болон бусад явцуу эрх ашгийн төлөө буруугаар ашиглахыг цээрлэнэ. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Ардчилал, эрх чөлөө, бие даасан байдал, тусгаар орныхоо тууштай манаач нь байна.

Ерөнхийлөгчийн хувьд хуулиар тогтоосон хийх ёстой ажлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тоочихыг урьтал болгосонгүй. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч нь төрийн Тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн даргын хувьд хийх ажил нь хуулиар тодорхой заагдсан байдаг. Харин Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд үгүйлэгдсээр байгаа зарим чухал чиглэлийг товч томъёолохыг хичээлээ. Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд албан ёсоор оролцох боломж надад олдвол би хөтөлбөртөө нийт сонгогч, ард иргэдийнхээ саналыг тусгаж ажил хэрэгчээр биелүүлэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэрээ дэвшүүлэх хүсэлтээ илэрхийлж байгаагийн хувьд зохих хууль, дүрэм, журамд заасныг баримтлан дараах 5 чиглэлээр Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна.


Нэг: Шударга ёсыг тогтоогч Ерөнхийлөгч байна

Байдал ямар байна? Монголд шударга ёс алга. Албан тушаалтанд хууль үйлчлэхгүй байна. Баялгийн тэгш бус хувиарлалт гаарлаа. Нийт баялгийн 80 хувь нь хүн амын 10 хүрэхгүй хувьд төвлөрч байна.

Хүнд суртал, авлига хэрээс хэтэрлээ. Захиргааны зардал өслөө. Бий болж байгаа төгрөг тутмын талыг төрийн хүнд суртал залгисаар байна. Хөгжлийн ижил түвшинтэй орнуудаас манай төсөвт зардал дунджаар 2 дахин өндөр байна.

Зүй бусаар хөлжигсөд, түшмэдүүдийн дураар дургилт, хариуцлагагүй байдал зах замбараагаа алдлаа. Хүний эрхийн зөрчил газар авлаа. Хүнийг хүн гэж үзэхээ байлаа.

Яах ёстой вэ? Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргүүн зэргийн үүргээ гэж үзнэ. Төр нь иргэдээ дарамталдаг, айлгадаг байж болохгүй. Иргэддээ үйлчилдэг тусалдаг байх ёстой. Иргэдээ бууддаг төр биш, иргэдээ дээдэлдэг, энэрдэг төр Монгол оронд хэрэгтэй байна.

Авлигалтай тууштай тэмцэнэ. Авлига арилахгүй бол хөгжил ирэхгүй. Орлого нэмэгдэхгүй. Улс орны амьдрал дээшлэхгүй, өрсөлдөх чадвар өсөхгүй. Авлигаас учирч байгаа эдийн засгийн хохиролыг заавал төлүүлдэг болно. Төрөөс тэрбумтнууд төрдөг явдлыг таслан зогсооно. Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэх цаг болсон.

Дарга нарыг хууль биелүүлдэг болгоно. Хууль биелүүлж ажиллаж амьдрах нь нэр төрийн хэрэг болох ёстой. Иргэдэд энэрэнгүй, албан тушаалтанд чанга хуулийн орчин бүрдүүлнэ. Хэрэг маргааныг хүндрэл чирэгдэлгүй шийддэг болно. Жирийн иргэдийг гэмтэн зэмтэн, өөрсдийгөө хууль цааз гэж хардаг хөлдүү, ноён сэтгэлгээг өөрчилнө. Ардаа алагчилдаггүй хууль шүүхийн тогтолцоог дэмжинэ.

Аливаа хууль тогтоомж нь төрийг бус хүнийг хамгаалахад зориулагдах ёстой. Төрийн төвлөрсөн чиг үүргийг иргэдэд, хувийн хэвшилд, орон нутагт шилжүүлэх ажлыг санаачилж хүнд суртлын зардал дарамтыг хөнгөлөх бодлогыг тууштай дэмжинэ. Эрх зүйн болон улс төрийн иж бүрэн шинэтгэлийг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, үзэл санаанд нийцүүлэн хийхэд санаачлагатай, идэвхтэй, иргэнлэг байр сууринаас оролцоно.


Хоёр: Орон нутгийн хөгжлийг дэмжигч Ерөнхийлөгч байна


Байдал ямар байна? Монголд орон нутгийн бодлого бүрэн хаягдаад удаж байна. Тэнд иргэд нь эрхгүй, байгаль нь сүйдсэн, төр захиргааны байгууллага нь асуудал шийдэх чадамжгүй хэвээр байна. Орон нутагт улс төрийн эрх алга, эдийн засгийн эрх алга. Хөрөнгө санхүүгийн эрх алга. Тэдгээр эрхүүд дээшээ заасан сум мэт төвлөрсөн байна.

Төвлөрлийг дээрээс нь сааруулах гэж олон жил оролдлоо. Улам төвлөрөөд байна. Эрхийн шилжилт явагдсангүй. Орон нутаг, Монгол улс бүхэлдээ хөгжих эс хөгжихийн заагт байна.

Яах ёстой вэ? Хуулиар орон нутгаас булааж авсан эрхийг, хуулиар орон нутагт нь буцааж олгоно. Орон нутагт улс төрийн, эдийн засгийн болон хөрөнгө санхүүгийн эрхийг шилжүүлэхийг дэмжинэ. Иргэд нутаг орондоо байгаа баялгаа ашиглах, захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй байх ёстой.

Орон нутгийн хурлын эрхийг нэмэгдүүлнэ. Шаардлагатай төсвийн татаасыг бүхлээр нь, зарим татварын хувь хэмжээг төрлөөр нь орон нутагт шилжүүлнэ. Тэнд хөгжлөө төлөвлөх, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрээ олох боломжийг чөлөөтэй болгоно. Аж ахуйн нэгжийн бүртгэл, үйл ажиллагааны хяналтыг анхан шатанд шилжүүлнэ.

Иргэд, орон нутгаас гарч байгаа хийж бүтээх санал санаачлагыг үргэлж дэмжинэ. “Монголдоо үйлдвэрлэв” санаачлагыг ажил хэрэг болгоно. Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авахад иргэддээ хөнгөлөлт үзүүлэх бодлогыг дэмжинэ. Монгол сайн иргэнээ биш сайн бүтээгдэхүүн экспортолдог улс болох ёстой.

Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Сум суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлнэ. Монгол хүн хаана ч амьдарч байсан ялгаагүй иргэний хувьд нийгмийн харилцаанд ижил тэнцүү оролцдог, шаардлагатай үйлчилгээг ялгаа зааггүй авч чаддаг байх ёстой.

Улсын нийслэлд утааны, хөдөөд цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулна. Орон нутгийн эрх, хөгжлийн асуудал гэдэгт зөвхөн аймаг сум, хот тосгоны төдийгүй, Улаанбаатар хотын дүүрэг, хороо, хэсгийг, тэнд оршин суугч нийт иргэдийг хамруулж ойлгоно.


Гурав.Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна


Байдал ямар байна? Ихэнх хүмүүсийн амьдрал тартагтаа тулж байна. Ажилгүйдэл өслөө. Ажил олдохгүй байна. Ядуурал хавтгайрлаа. Ядуу өрхийн тоо эрс өслөө. Өдөр ирэх тутам айл гэрийн амьдрал туйлдаж, юмны үнэ өсөж байна. Тэр тусмаа эхчүүд эмэгтэйчүүдийн үүрэх ачаа улам хүндэрлээ.

Хүмүүс айдастай байна. Үнэн үг хэлж, хариуцлага шаардвал ад үзэгдэж байна. Эрх мэдэлтнүүдийн эрх мэдлээ хамгаалах, түүнийгээ хадгалах, үргэлжлүүлэх гэсэн улайрал нийгмийн эрүүл эд эс бүхнийг сүйтгэж байна. Хүнд суртал, ядуурал, хариуцлагагүй байдлаас үүдсэн хямрал айл бүрийн амьдралд дарамт болж байна.

Төрийн бодлого оновчгүй, хүнд өгөөж муутай байна. Хүн ардын ихэнх нь төрийн хараа, бодлогоос мартагдсан хаягдсан байдалтай байна. Монгол улсын иргэдийн аюулгүй байдалд олон талын хор хөнөөл учирсаар байна. Иргэдийн хэрэглэж байгаа хүнс, эмийн бүтээгдэхүүнээс авахуулаад иргэдийн аюулгүй, эрүүл орчинд ажиллаж амьдрах бусад олон эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Зарим нь бүр гамшгийн байдалд оржээ. Бид ийм байдлаар удаан явж болохгүй.

Яах ёстой вэ? Аливаа асуудлыг шийдэхэд ард түмнийхээ талд орно. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэгч байна. Шударга үнэний дуу хоолой болно. Зовж зүдэрч байгаа иргэддээ илүүтэй тусална. Иргэдийнхээ санал бодлыг сонсдог болно. Монгол хүн эрхээ ч шударгаар эдэлдэг, үүргээ ч шударгаар биелүүлдэг байх ёстой.

Монголын төр Монгол хүнээ үнэлэх цаг болсон. Монгол хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх цаг ирсэн. Хүн нэг бүрийг эрүүл байж боловсролоо дээшлүүлэхэд нь тусална. Хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Ажилтай болоход нь тусална. Төрийг хүний төлөө ажилладаг болгоно. Хүн ардаа албан тушаалтнуудын барьцаа, дарамтаас чөлөөлнө.

Хүн гэр бүлдээ ая тухтай, сэтгэл хангалуун, элэг бүтэн амьдрах ёстой. Гэр бүлийн аливаа хүчирхийллийг үл тэвчих зорилт тавьж ажиллана. Эхчүүд, эмэгтэйчүүдийн зөрчигдөж байгаа эрхийг нэн тэргүүнд хамгаална. Эмэгтэйчүүдийн гэр бүл, хамт олон, нийгэмд эзлэх байр суурийг бүх талаар бэхжүүлнэ. Алдарт эхийн одонгийн болзлыг зөөлрүлж, мөнгийг нэмэгдүүлнэ. Ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн, хүүхдээ энэрсэн, ирээдүйг нь баталгаажуулсан бодлого явуулна.

Баян Монголын иргэд баян амьдрах ёстой. Сайхан амьдрах ёстой. Иргэддээ улс төрийн эрхийг нь ч, эдийн засгийн эрхийг нь ч бүрэн олгохын төлөө ажиллана. Бүтээлч, санаачлагатай хэсгийнхээ хийсэн бүтээсэн, өнгөтэй өөдтэй бүхнийг цөлмөдөг иргэдээсээ баян төр байж болохгүй. Бас нийтийн баялгийг сорогч улсаасаа баян Ерөнхийлөгч байж таарахгүй. Баялгийг эзэмшигч нь, бүтээгч нь, түүний үр шимийг хүртэгч нь ард түмэн байх ёстой.

Иргэддээ баялгаасаа хувь хүртэх, жинхэнэ ёсоор баялагтаа эзэн байх, санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Өөрт ноогдох хувиараа дамжуулж амьдрал ахуйгаа өөд татах, хөрөнгөжих, баялгийнхаа захиран зарцуулалтад хяналт тавих эрхийг нээж өгнө. Ингэснээр төрийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно. Иргэдийн эрхийн агуулга нэмэгдэнэ. Бүтээж бий болгох боломж нь тэлнэ. Монгол хүний үнэ цэн улам өснө.

Монгол хүний аюулгүй байдлыг Монгол улсын аюулгүй байдал гэж үзнэ. Эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлагийн салбарт улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийг урьдах жилээс нь хорогдуулахгүй, харин өсгөж үр дүнтэй төвөвлөдөг байхад анхаарч ажиллана. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд харш тийм байж болох үзэгдэл бүрийг судалж, засаж залруулах бодлого, үйл ажиллагааг тууштай явуулна. Энэ чиглэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг идэвхтэй чиглүүлж ажиллана.


Дөрөв. Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч байна


Байдал ямар байна? Хаа сайгүй байгаль сүйдэж байна. Монголын хүн амын 40-өөс илүү хувь нь угаарын нөхцөлд амьдардаг боллоо. Газар нутгийн гуравны хоёроос илүү нь цөлжилтөд нэрвэгдлээ. Сүүлийн 10 жилд 8 мянга гаруй гол горхи, булаг шанд бүрэн ширгэж устсан мэдээ байна.

Хүний амьдрах орчин улам муудаж байна. Байгальтай хүйтэн цэвдэг харьцах дайралтууд саарахгүй байна. Байгаль орчинтой холбоотой түгшүүртэй мэдээнүүд зөвхөн Монголын биш дэлхий нийтийн асуудал боллоо. Монгол орны цөлжилт, хуурайшилт, шар шороон шуурга, Нийслэл хотын утаа бохирдолтын асуудал орчин цагийн гамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна. Байгаль орчинд ээлтэй, үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдсээр байна.

Яах ёстой вэ? Монгол газрын үзэсгэлэн, цэвэр дагшин байгаль, уул ус, ой билчээр, говь тал бол Монгол орны нэрийн хуудас. Унаган байгалиа сэргээж хойч үедээ өвлүүлэн үлдээхийг Монгол төрийн, монгол хүн бүрийн уламжлалт, язгуур бодлого гэж үзнэ.

Монгол нутгаа дэлхийд унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн байгалийн өв болгож, Монгол улсыг байгалиа хамгаалдаг, сэргээдэг, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орон болгоно.

Байгаль орчны шалгуурыг нэгдүгээрт тавьж, байгальд халтай, нөхөн сэргээх баталгаа байхгүй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай төсөл хөтөлбөрөөс татгалзана. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх хуулийн үйлчлэлийг бодитой хэрэгжүүлнэ.

Байгалийг нөхөн сэргээхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьжиргаанд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ.


Тав.Монголыг дэлхийтэй холбогч Ерөнхийлөгч байна


Байдал ямар байна? Монгол улсын гадаад бодлого нь аль ч засгийн үед харьцангуй тогтвортой, уламжлалт шинж чанараа хадгалж ирсэн. Ардчиллын жилүүдэд шинэ, бахархам, утга агуулгаар бас баяжсан. Гэвч ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө хийсэн монголчуудын түүхэн сонголт бүрэн үнэлэгдэж, үр шимээ бүрэн өгч чадахгүй байна.

Шинэ сонголтоо хэрэгжүүлэх гэж монгол хүн бүр зүйрлэшгүй их саад бэрхшээлийг даван туулж хоёр арваныг дамжуулан чадах чинээгээрээ зүтгэж байна. Монголын ард түмний энэ зориг төгөлдөр хичээл зүтгэл хилийн чанадад ч, хилийн дотор ч зохих түвшинд хүлээн зөвшөөрөгдөж эрчимтэй хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшлийн баталгаа болж хараахан чадаагүй байна.

Монгол улс сүүлийн жилүүдэд ардчилалтай ч юм шиг, ардчилалгүй ч юм шиг явж ирлээ. Ардчилсан хувьсгалынхаа ололтыг Монголын эрх баригчид хүлээн зөвшөөрдөг ч юм шиг, эс зөвшөөрдөг ч юм шиг ойлгомжгүй байдал үргэлжилсээр хорин жилийн нүүр үзлээ.

Ардчиллын ололт, эс ололт нь зөвхөн гадаад улс орон хурал уулзалт, айлчлалд зориулагдсан албан тушаалтнуудын нүүрний халхавч төдий зүйл байх ёсгүй. Юуны түрүүн бий болгосон ардчилалынхаа ололт амжилтыг Монгол улсын иргэд мэдэрдэг, түүний үр шимийг бодит байдлаар хүртдэг байх ёстой.

Яах ёстой вэ? Монголыг ардчилсан улс мөн гэдгийг хаана ч орчуулгагүй ойлгодог мэддэг болох ёстой. Ардчиллаар олсон монголчуудын ололт бол хүн төрөлхтний үнэт зүйлсэд зүй ёсоор багтдаг үнэтэй чухал бүтээгдэхүүн юм. Монголын ардчиллыг дэлхийн сонорт хүргэх ёстой. Үнэлүүлэх ёстой. Монгол улс бол иргэд нь эрх чөлөөтэй, төр нь нээлттэй, найрсаг гадаад бодлоготой орон.

Би зөвхөн Монголыг албан тушаалтны хувьд төлөөлсөн Ерөнхийлөгч биш ардчилал эрх чөлөөнийхөө төлөө, бүрэн эрхт, бие даасан байдлынхаа төлөө Монголын ард түмний хийсэн түүхэн сонголтыг амжилт ололттой нь, алдаа сургамжтай нь төлөөлдөг Ерөнхийлөгч байх болно. Монголыг хүн төрөлхтний хөгжил дэвшилд хамаатай, өөрийн гэсэн өнгө төрх, бахархалтай олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцогч орон болгохын төлөө чадах бүхнээ хийх болно.

Монгол бол бие даах чадвартай, боловсролтой, эрх чөлөөнд дуртай хүний нөөцтэй орон. Мөн байршлын болон байгалийн их нөөцтэй улс. Дээр нь сүүлийн хорин жил ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэлэмжид суурилсан бүс нутагтаа өвөрмөц, арвин туршлагатай бас тийм нөөцтэй орон. Монгол улс олон улс, бүс нутгийнхаа хэмжээнд боловсролын, технологийн, санхүүгийн, хөдөө аж ахуй, байгалийн гаралтай зарим бүтээгдэхүүний, дэд бүтцийн гээд олон төрлийн бодлого тодорхойлоход өөрийн байр суурьтай, нэр нөлөөтэй оролцох боломжтой орон.

Эдгээр нөөц боломж бол Монголыг дэлхийтэй холбох, дэлхийг Монголтой холбох хичнээн ч гүүрийг барьж босгоход хүрэлцээтэй түүхий эд. Монгол дэлхийд улам хамаатай болох ёстой. Ийм бодлого Монгол улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Үүнийг бодит ажил болгох нь Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн бас нэг түүхэн үүрэг юм. Энэ үүргээ би чин сэтгэлээсээ ухамсарлаж хэрэгжүүлэх болно.


Мөрийн хөтөлбөрийнхөө товчийг Та бүхэнд танилцууллаа. Ерөнхийлөгчийн албыг би сандал суудал гэхээс илүүтэй миний үүрэх ёстой хариуцлага, хийх ёстой ажил гэж ойлгож байна. Ардчиллын жилүүдэд гарсан амжилт ололтыг бусадтай хуваалцах гэж би зүтгэхгүй. Харин алдаа завхрал байдал бол түүнийх нь төлөө хариуцлага хүлээх хүн нь би өөрийгөө мөнөөс мөн гэж үздэг.

Өчигдөр бид алдсан байж болно. Маргааш бид алдаагаа давтаж болохгүй. Бид өнгөрснийг залруулж чадахгүй ч ирээдүйнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Хариуцлага гэдгийг би ажил гэж ойлгодог. Ачаа гэж ойлгодог. Сургамж гэж ойлгодог. Хэцүүг сөрж өөрийн бие, нэр төрийг бусдын төлөө золиослох үүрэг гэж ойлгодог. Хийх ёстой ажлаа гүйцээж хийх даалгавар гэж ойлгодог.

Өнөөгийн бид хойч үедээ сайхан амьдрал, хөгжилтэй орон хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид эх орныхоо хэрэгтэй цагт нь хэрэгтэй ажлыг нь хийх ёстой. Би эх орондоо хэрэгтэй цагт нь зүтгэдэг идэвхтэй иргэн байхыг эрмэлзэж ирсэн. Би эх орондоо хэрэгтэй цагт нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Би Монгол хүнд хэрэгтэй цагт нь тусалдаг Монгол улсын Ерөнхиийлөгч байх болно.

Би дээр хөтөлбөртөө тусгасан таван чиглэлийг өнөөдөр миний эх оронд хэрэгтэй, миний ард түмэнд хэрэгтэй, миний хийх ёстой ажил гэж ойлгосон. Хүмүүс надад “Шударга ёс алдагдлаа” гэж хэлсэн. “Орон нутгийн бодлого хаягдлаа” гэж хэлсэн. “Ард түмэнтэйгээ амь нэгтэй бай” гэж учирласан. “Байгаль орчин сүйдлээ шүү” гэж захисан. “Ардчиллын үр шим хаана байна, түмэнд ойлгуулаач” гэж бичсэн. Би хийх ажлаа ард түмэндээ чихээ нааж явж олж авсан.

Ардчилсан Ерөнхийлөгч бол албан тушаалын өөрчлөлт гэхээс илүүтэй дүрмийн өөрчлөлт гэж надад ойлгогддог. Хууль дүрэм өөрчлөгдсөнөөр нийгэм өөрчлөгддөг. Хүний төлөө хуультай болж байж л хүнд суртлыг хална, хүний төлөө нийгэм бий болно. Иймээс ардчилсан Ерөнхийлөгч бол өшөө авагч байж болохгүй. Өөрчлөлтийг хуулийн хүрээнд, ард түмний эрх ашигт нийцүүлж хийх учиртай. Ардчилсан Ерөнхийлөгч бол ардчилал, эрх чөлөөг тордогч байх ёстой. Ахуй амьдралаа өөд нь татах гэж оролдож байгаа сая сая ажилсаг гарыг додомдон дэмжигч байх ёстой.

Аливаа сонгууль бол хүнтэй хийх өрсөлдөөн гэхээс илүүтэй асуудалтай хийх өрсөлдөөн. Өнөөдөр бидэнд авлигалыг арилгах өрсөлдөөн хэрэгтэй байна. Ядуурлыг түүх болгох сонголт хэрэгтэй байна. Монгол хүн бүрт шударга амьдрахад нь, сайхан амьдрахад нь туслах сонгууль хэрэгтэй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бол нэг Монгол нөгөөгөө ялах сонгууль биш. Нийт Монголчуудын ялалт амжилтын, хөгжил цэцэглэлтийн төлөөх сонгууль болох ёстой. Энэ бүс нутагт үлгэр жишээ үзүүлэхүйц сонгууль болох ёстой.

Эцсийн эцэст Ерөнхийлөгчийн ажил бол тухайн хүний чин хүсэл, үнэлэмжээс их хамаардаг. Надад Монгол Улсыг ардчилсан замаар хөгжүүлэх чин хүсэл байна. Төрийг бүх шатанд нь хүний төлөө үйлчлүүлэх чин хүсэл байна. Мөн Ерөнхийлөгчийн бас нэг чухал хариуцлага бол улс орныг зөв замд хөтлөгч, чиглүүлэгчийн үүрэг юм. Улс орон, ард иргэдийнхээ ажил амьдралыг зөв зүгт чиглүүлж, сайн үйлс рүү хөтөлбөл улс гүрэн хөгжинө, ард иргэдийн амьдрал ч дээшилнэ. Би улс орноо зөв замд, ардчилсан замд, хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхийлөгч байх болно. Эх орны маань дуудлага ч ийм байна. Би хичээж ажилланаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
2009.04.02.

Read More......

Тєрийн албаны зєвлєлийн дарга А.Зvмбэрэллхам: Хууль бус халаа сэлгээг илрvvлнэ

Тєрийн албан хаагчдаас авах шалгалтын тов гарсан уу?


-Тєрийн албанд анх орох хvмvvсээс авах мэргэшлийн шалгалтыг дєрєвдvгээр сарын сvvлчийн бямба, ням гаригт зохион байгуулахаар товлосон. Ирэх даваа гаригаас (єнєєдрєєс) албан ёсоор зарлана.

-Энэ жилийн шалгалтын журам ємнєхєєс єєрчлєгдсєн болов уу?
-Шалгалтын журмыг шинэчилж ббловсруулсан. Энэ жилийн шалгалтыг ємнєхєєс арай єєрєєр авна. Улаанбаатарт тестийг цаасгvйгээр авах боломжийг судалж байна. Тестийн сангийн хувьд бол нууцлахгvй, харин тэр сангаас гарах хувилбаруудыг санамсаргvй байдлаар компьютер ашиглаж хийх учраас тест задарна гэх зvйл гарахгvй. Бас тестийн зєв хариултыг агуулгаар нь ойлгохоос биш дугаараар нь цээжлэх боломж байхгvй. Ингэхээр шударга болно гэж тооцож байгаа. Хєдєє орон нутагт тестийг тэгж авах техникийн боломж муу юм билээ.

-Тестийн агуулгад ямар нэгэн єєрчлєлт оруулах уу?
-Эдийн засаг, хууль эрх зvй, инженер, техникийн гэж салбараар нь ангилж тест хийхгvй. Салбар салбартаа мэдлэгээ шалгуулаад дээд боловсрол эзэмшсэн хvмvvс энэ шалгалтыг єгдєг учраас мэдлэгийг нь давтан шалгах хэрэггvй шvv дээ. Тєрийн албанд анх орж байгаа хvн мэргэжлийн чиглэлээс vл шалтгаалан нийтлэг юу мэдэх ёстой вэ гэдэг агуулгаар шалгалтыг авна. Vндсэн хууль, Тєрийн албаны тухай хууль гэх мэт тєрийн албатай холбогдолтой, тєрийн албан хаагчийн нэн тэргvvнд судалж, мэдэж байвал зохих хуулиуд, мєн тєрийн бодлогын хєтєлбєрvvд гэх мэт баримт бичгvvдийг уншиж бэлтгэхэд болно. Тєрийн албаны зєвлєлєєс мєн судлах баримт бичгvvдийн жагсаалтыг гаргаж нийтэд мэдээлнэ. Энэ шалгалтын гол ач холбогдол бол тєрийн албанд орох хvмvvсийг тухайн албаны талаар сайн мэдлэг тєсєєлєлтэй болгох, хэн чадвартайг нь шилж сонгож тєрд боловсон хvчний нєєц бvрдvvлэх явдал байгаа юм.

-Шалгалт єгєх хvмvvс бэлдээд эхэлчихсэн байгаа. Тэд юуг голчлон анхаарах талаар зєвлєгєє єгнє vv. Шалгалтад тэнцээгvй хvмvvс ихэвчлэн ямар асуултад хариулж чаддаггvй вэ?
-Дээр хэлсэн тєрийн албаны холбогдолтой хууль, эрх зvйн, тєрийн бодлогын баримт бичгvvдийг сайн судлах хэрэгтэй. Бид шалгалтын агуулгыг урьдчилж мэдэгдэнэ. Ойрын хоёр долоо хоногийн дотор тестийн сангаа бvрдvvлнэ. Тестийн сангаа нууцлахгvй учраас тvvний дагуу бэлдэж болох юм. Хамгийн гол нь тєрийн албанд орох гэж байгаа хvмvvсийг уншиж судлуулах зорилготой, харин унагаж хасах нь шалгалтын зорилго биш. Шалгалт єгєх хvмvvст захиж хэлэхэд хэвлэлээр зарласны дагуу, тэнд заасан баримт бичиг, шаардлагуудыг сайн хангаж, єєрийнхєє талаар vнэн зєв мэдээлэл єгч бvртгvvлэх нь чухал. Хэрэв ямар нэг худал мэдээлэл, хуурамч баримт гаргаж бvртгvvлсэн нь илэрвэл тєрийн албанд ёс суртахууны хувьд тэнцэхгvй хvн байна гэсэн дvгнэлтийг шалгалтын комисс хийх болно. Бас энэ жилийн шалгалтад найруулан бичих чадварыг давхар шалгахаар болж байгаа. Зєв бичиж чадахгvй, хэдэн єгvvлбэр холбож чаддаггvй хvмvvст босго єндєр боллоо гэсэн vг. Дээд боловсролын дипломын голч vнэлгээ, боловсролын болон докторын зэргийг оноожуулж нэмэхээр шийдвэрлэсэн нь бас шинэ зvйл. Энэ бол гадаад, дотоодод мэргэжил, мэдлэгээ дээшлvvлж єєрийгєє хєгжvvлсэн, сурах хєдєлмєртєє харьцангуй хариуцлагатай хандаж амжилтад хvрсэн хvмvvсийг тєрийн албанд татах урамшууллын бодлого л доо.

-Тєрийн албаны зєвлєл агентлагуудын дарга нарыг сонгон шалгаруулж дууссан уу. Одоо ямар газрын сул орон тоонд захиалга ирсэн бэ?
-Засгийн газрын захиалснаар 10 гаруй агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулж дуусгаад томилох хvмvvсийг Засгийн газарт санал болгосон. Томилгоо нь ч хийгдэж цэгцэрч байна. Одоо Ерєнхийлєгчийн Тамгын газрын дэд дарга, Эрvvл мэндийн яамны Тєрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт явагдаж байна. Зарим яамны газрын дарга нарын захиалга бий. Тєрийн албаны зєвлєл шалгаруулалтыг бодитой, шударга байдлаар хуульд заасан хамгийн богино хугацаанд явуулж байгаа.

-Энэ албан тушаалд олон хvн єрсєлдєж байна уу?
-Эрvvл мэндийн яамны Тєрийн нарийн бичгийн даргад 10 гаруй хvн бvртгvvлсэн. Сvvлчийн хувилбараар зарим нь болиод долоон хvн єрсєлдєж байна. Ерєнхийлєгчийн Тамгын газрын дэд даргад 10 хvн єрсєлдєж байна.

-ИНЕГ-т шинэ дарга томилохоор байгаа. Энэ албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан уу?
-ИНЕГ-ын даргын сонгон шалгаруулалт дууссан. Vvнд 15 хvн оролцсоноос Даваа гэдэг хvнийг сонгон шалгаруулж Засгийн газарт санал болгоод байгаа.

-Энэ албан тушаалд бvртгvvлсэн хvмvvсээс авах тест задарсан тухай яриа гарсан талаар тайлбар хэлэхгvй юу?
-УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хорооны гишvvд манай зєвлєлийн ажилтай танилцахаар миний єрєєнд ирээд байхад З.Энхболд гишvvн ийм зvйл ярьж надаас асуусан. Єєр хvнээс ийм санал, гомдол ирvvлээгvй. Тест задарсан байх vндэсгvй. З.Энхболд гишvvн дараа нь хэвлэлд ярилцлага єгєхдєє тест задарсныг нотлох баримтгvй гэсэн байна лээ. Тэгэхлээр энэ нь хоосон хардалт байсан болов уу.

-З.Энхболд гишvvн Тєрийн албаны тухай хуулийг єєрчлєх нь зvйтэй, Тєрийн албаны зєвлєл нэг хvнийг санал болгодог нь буруу гэснээр та хоёр ам зєрсєн тал бий. Энэ ямар учиртай юм бэ?
-Ам зєрєх бол байдаг л зvйл. Зарим хэвлэлээр хэрэлдсэн шахуу юм бичсэн байна билээ. Тийм юм болоогvй. Би Ерєнхийлєгчийн зєвлєх байхдаа ч хуульд тавьсан хоригийг хамгаалах гэж УИХ-ын гишvvдтэй мэтгэлцэх явдал зєндєє л гардаг байсан. Тэглээ гээд хоорондоо муудалцаж, хонзогнодоггvй. Тєрийн байгуулалтын байнгын хорооны гишvvдтэй уулзах vеэр сэтгvvлчдийг гарсны дараа бид цай ууж, ажлаа яриад л тарцгаасан. Харин олон жил ярьж, УИХ-аар арай гэж баталсан хуулиа гишvvд нь єєрєє шvvмжлээд л, хэрэглэж vр дvнг нь vзээгvй байж єєрчилнє, солино гэж хормой шууж давхилдах нь буруу. Баталсан хуулийг нь хэрэгжvvлж байхад хууль хэрэгжvvллээ гэж бухимдах нь бvр ч байж боломгvй явдал. Манай нэртэй хуульч, эрдэмтэн Совд багш хуулийг хэрэгжvvлэх гэж баталдаг болохоос тvvнийг шvvмжлэх гэж баталдаггvй гэж ёстой онож хэлсэн байдаг юм.

-Сонгон шалгаруулалтын vеэр аль агентлаг, газрын даргад хамгийн олон хvн єрсєлдсєн бол?
-ИНЕГ, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын даргад хамгийн олон буюу тус бvрт 10 гаруй хvн єрсєлдсєн.

-Тєрийн албан хаагчдын шалгалтад танил талаараа дамжуулж тэнцдэг, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг ч ийм байдлаар явуулдаг гэх шvvмжлэл бий. Ер нь тест, ярилцлагыг ямар байдлаар авдаг юм бэ?
-Шалгалтыг миний тушаалаар баталсан комисс авдаг. Комиссыг манай зєвлєлийн долоон гишvvн хэлэлцэж баталдаг юм. Комисс тестийн нууцлалыг хадгалах, шалгалтыг бодитой явуулах ажлыг хариуцдаг. Захиалагч хэн нэгнийг шалгалтад тэнцээсэй гэж хvсдэг байх. Хvссэн хvмvvсийн зарим нь шалгаруулалтад тэнцдэг, зарим нь бvдэрдэг болохоор ийм яриа, хардалт дагуулдаг болов уу. Улс тєрийн намууд ч Засгийн газар ч, хэн ч хєндлєнгєєс шалгалтын дvнд нєлєєлєх боломжгvй. Тестийн шалгалтад авсан онооноос сонгон шалгаруулалт бvхэлдээ хамаардаггvй юм. Энэ бол шалгаруулалтын нэг л vзvvлэлт. Олон vзvvлэлтийг харьцуулж байж нэг хvнийг сонгон шалгаруулдаг.

-Намууд, нєлєє бvхий хvмvvсээс танил, найз нєхєд, ах дvvсээ шалгаруулалтад тэнцvvлж єгєхийг хvссэн гуйлт, шахалт ирдэг vv. Энэ бvхэнд та ямар хариулт єгдєг вэ?
-Таньдаг, мэддэг хvмvvс "тийм нэртэй хvн шалгалтад орж байгаа шvv" гэж утсаар ярих, уулзаад хэлэх тохиолдол бий. Гэвч ийм зvйлийг сонсохоос биш бидний ажилд нєлєєлж чадахгvй. Энэ талаар надад ч, манай зєвлєлийнхєнд ч хэлсэн, хэлээгvй адилхан. Ганцхан шалгалт, шалгаруулалтын vр дvн л бvхнийг шийднэ. Тэгэхээр шалгалтын дvнд нєлєєлєх талаар бидэнтэй ярих хэрэггvй гэсэн vг. Тєрийн албаны ашиг сонирхол, хvмvvсийн ажил амьдралын асуудлыг тэгж амар хялбар шийдвэрлэж болохгvй нь ойлгомжтой шvv дээ.

-Дарга нарын сонгон шалгаруулалтад нэг л хvн тэнцдэг. Тэр бусдаасаа юугаараа илvv байдаг бол. Тэнцээгvй нь ямар дутагдалтай байдаг юм бэ?
-Боловсрол, мэдлэг, ажлын туршлага, компьютер, гадаад хэлний мэдлэг, тест, ярилцлагын дvн гэх мэт олон vзvvлэлтийг оноожуулаад тухайн албан тушаалд илvv тохирох хvнийг сонгон шалгаруулдаг Сонгон шалгаруулалтын комисс саналаа оруулаад манай зєвлєлийн гишvvд хуралдаанаараа хэлэлцэж санал хурааж шийдвэрлэдэг юм.

-Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчдээс хуулийн дагуу тєрийн албан хаагчийн шалгалт авсан. Гэтэл Цэцийн дvгнэлт гарч улс тєрийн албан тушаалд буцааж шилжvvлсэн. Vvнтэй холбоотой ямар нэгэн санал, гомдол танай хаягаар ирж байна уу?
-Цєєн тооны єргєдєл ирснийг Засгийн газарт явуулсан. Яагаад гэвэл улс тєрийн томилгоо болгочихсон учраас Тєрийн албаны зєвлєл энэ томилгоонд оролцохгvй болсон. Засгийн газар баг, хорооны Засаг даргад нэр дэвшvvлэх, томилох ажилд оролцох боломжтой. Засгийн газрын хуульд нутгийн єєрєє удирдах байгууллагад бvрэн эрхээ хэрэгжvvлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан тулалцаа vзvvлэх тухай заалт байдаг.

-Тєрийн албаны тухай хуулийг хэрэгжvvлэх, тєрийн албанд чадвартай, ёс зvйтэй, мэдлэгтэй боловсон хvчин ажиллуулах талаар танай зєвлєл юу хийж байна вэ?
-Манай зєвлєл Тєрийн албаны тухай хуулийг хэрэгжvvлэх чиг vvрэгтэй. Энэ хуульд оруулсан сvvлчийн томоохон нэмэлт, єєрчлєлт єнгєрсєн оны зургадугаар сарын 3-наас хэрэгжиж эхэлсэн боловч зарим хvчин зvйлийн нєлєєгєєр хангалттай хэрэгжихгvй байсан. Харин энэ оны эхнээс улс тєрийнхєєс бусад тєрийн албан хаагчдыг намын харъяаллаас гаргасан. Энэ бол хууль хэрэгжvvлэх эхний шатны томоохон арга хэмжээ байсан. Манай зєвлєл энэ ажлыг богино хугацаанд шийдвэрлэж чадсан. Энэ талаар ямар нэгэн санал гомдол гарсангvй. Цєєхєн хvн намдаа vлдэж, олонх нь тєрийн албаа сонгосон байгаа. Тєрийн албаны тухай хуулийг дагалдан гарах, шинэчлэх ёстой баримт бичгvvд бий. Энэ талаар дєрвєн ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Хаврын чуулганаар хэд хэдэн баримт бичгийг батлуулна. Тєсєл нь бэлэн болсон. Эхний хагас жилд багтан vйл ажиплагаандаа мєрдлєг болгох баримт бичгvvдийн шинэчлэлт, єєрчлєлт дуусна.

-Зарим аймагт тєрийн албан хаагч Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын тєлєєлєгчєєр давхар ажил¬лаж хууль зєрчиж байгаа. Vvнийг Тєрийн албаны зєвлєл хэрхэн зохицуулж байна вэ?
-Тєрийн зарим албан хаагч ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон мэдээлэл ирсэн. Бид энэ тухай мэдээллийг шалгахад улсын хэмжээнд 140 орчим хvн давхар ажиллаж байна. Хаанахын хэн албан тушаалаа давхардуулсныг нэрээр нь гаргачихсан байгаа. Манай зовлєлєєс тухайн орон нутаг руу нь бичиг явуулсан. Энэ долоо хоногт багтаж хурлын тєлєєлєгчєєр ажиллах, эсвэл тєрийн албандаа vлдэхээ шийдээд хариугаа ирvvлнэ. Баян-Єлгий аймаг лав энэ асуудлыг шийдчихсэн байна лээ. Хурлын тєлєєлєгч тєрийн албаа сонговол тэндээ нєхєн сонгууль болох байх. Тєрийн албаны зєвлєл бол давхар ажиллуулахгvй байх арга хэмжээ авч байгаа юм. Бид хуулиа л баримтална. Харин тєлєєлєгчєєсєє болих гээд хуралд єргєдлєє єгєєд тухайн хурал нь хуралдаж єгєхгvй гацаадаг тохиолдол олон байгаа гэсэн. Иймд бvх шатны иргэдийн тєлєєлєгчдийн хурал ээлжит бусаар ч хамаагvй ойрын vед хурлаа хийж энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Тєрийн албаны зєвлєл хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад ямар бvрэлдэхvvнтэй ажилладаг юм бэ?
-Манайх салбар зєвлєлvvдээ ажиллуулах талаар нэлээд анхаарч байна. Нийслэлд байгаа яам, агентлагуудын салбар зєвлєлийнхєнтэйгээ уулзаж байгаа. Хєдєє орон нутгийнхантайгаа ч утсаар ярилцдаг. Тєрийн албаны зєвлєл 20 орчим хvнтэй ажлын албатай. Яам, агентлаг, аймгуудад орон тооны бус салбар зєвлєлтэй. Улсын хэмжээнд 45 салбар зєвлєлд 450 орчим хvн ажилладаг юм. Цаашдаа орон тооны салбар зєвлєлтэй болох тухай яриа бий. Гэхдээ одоо хямралын vед шийдэгдэхгvй байх. Салбар зєвлєлєє чанаржуулж нэгдсэн ойлголттой болгох, санал гомдлыг газар дээр нь хуулийн дагуу шийдвэрлэх хvчин чадалтай болгохоор анхаарч ажиллаж байна. Хууль бус шийдвэрийг хvчингvй болгох эрх манай зєвлєлд хуулиар олгогдсон байдаг. Одоогоор хоёр аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрийг хvчингvй болгосон. Мєн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны МУИС-ийн захирлын томилгоог хvчингvй болгосон. Энэ шийдвэрийнхээ араас биелэлтийг хангуулах ажлыг хийж байна.

-МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг хэзээ явуулах вэ?
-Тєрийн захиргааны албан тушаалын журмаар сонгон шалгаруулах байтал vйлчилгээний албан хаагчийн ангиллаар явуулсныг буруу гэж vзээд яамны шийдвэрийг хvчингvй болгосон юм. Шийдвэрийнхээ биелэлтийг тvр азнаж байгаа. Яагаад гэвэл МУИС-тай адил тєсвийн байгууллагын дарга, эрхлэгч нарын албан тушаал тєрийн захиргааны ангилалд шилжсэнтэй холбоотой сонгон шалгаруултыг улсын хэмжээнд нэгдсэн журмаар явуулна. Тэр vед МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг шинээр явуулах болно.

-Яагаад хvлээгдэж байгаа юм бэ?
-Засгийн газар дээр хэлсэн тєрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоох тогтоох ёстой. Энэ шийдвэр хараахан гараагvй учраас хvлээж байгаа юм. Засгийн газар энэ ангилал зэрэглэлийг шийдчихвэл Тєрийн албаны зєвлєл сонгон шалгаруулалтыг явуулахад бэлэн. Энэ асуудлыг яаравчлах шаардлагатай байгаа.

-Эрх мэдэлтнvvдийн хийсэн хууль бус томилгоо, халаа сэлгээг яаж илрvvлж байна вэ?
-Хамгийн гол нь тєрийн албан хаагчдыг хуульд заасан vндэслэлгvйгээр дураараа халж сольдог, томилдог байдлыг халах хэрэгтэй. Зєвхєн хуулийн хvрээнд чєлєєлж, томилдог болгох нь бидний ажлын эхний зорилго юм. Дєрєвдvгээр сард нєєц бvрдvvлэх мэргэшлийн шалгалт авчихаар тавдугаар сард тєрийн албаны сул орон тоог нєхєєд дуусах учиртай. Тэгэхээр зургадугаар сард бvх тєрийн албаны томилгоонд нэгдсэн шалгалт хийхээр тєлєвлєсєн. Хэрэв хууль бус томилгоо хийсэн бол шалгалтаар илрvvлэх болно. Томилох эрх бvхий албан тушаалтнуудад тєрийн албаны томилгоо, халаа сэлгээг зєвхєн хуулийн дагуу хийхийг сануулж хэлье. Тєрийн албыг хуулийн дагуу тєвшин явуулах нь ганц Тєрийн албаны зєвлєлийн эрх ашиг биш, нийт тєрийн алба, албан хаагчдын эрх ашиг гэдгийг хаана хаанаа ойлгоод хамтарч ажиллавал vр дvнд хvрнэ.

-Танай зєвлєлийг тєрєєс илvv эрх мэдэлтэй, дураараа ажилладаг гэх шvvмжлэл гарах юм. Vнэхээр ийм байдал бий юv?
-Зарим хэвлэлд энэ тухай бичсэн байна лээ. Гэхдээ олонх нь бидний ажлыг дэмжиж, гаргасан шийдвэрийг бодит байдал талаас нь зєв мэдээлж байгаад бид сэтгэл єег байгаа. Тєрийн албаны зєвлєл тєрийн толгой дээр гарсан гэдэг юу л бол. Тєрийн албаны зєвлєл хуулиас гадуур, дур зоргоороо нэг ч алхам хийгээгvй, зєвхєн УИХ аас баталж єгсєн хуулийг хэрэгжvvлэх ажлыг хуульд заасан хэлбэр, журмаар нь хийж гvйцэтгэж байгаа гэдгийг хэлье. Намайг хоёр оны зааг дээр УИХ-аас энэ албан тушаалд томилоход УИХ-ын гишvvдийн захиж хэлсэн зvйлvvд бол "Шударга бай, хуулийг сайн биелvvл, тєрийн албыг тєвхнvvлэхэд эрх хэмжээгээ бvрэн дvvрэн ашиглаж ажилла" гэсэн. Тэр ёсоор ажиллахаар зарим нь Тєрийн албаны зєвлєл ємнє нь ийм байгаагvй гэж ярих шинжтэй. Хvнийг нь ч гоочлоод, хуулиа ч муулаад байх хугацаа хараахан болоогvй байна.
.

www.olloo.mn Read More......

Дуучин Д.Болд “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангид тоглоно

 Сүүлийн үед монгол кино хүчээ аваад буй. 2008-2009 оны хооронд нийт 20 гаруй Монголын уран сайхны кино дэлгэцнээ гарчээ. Эдгээрээс “Миний хөрш чөтгөр”, “Орхидос”, “Боолын гэрээ”, “Элсний нүүдэл”, “Надтай гэрлээч”, “Сайн уу амьдрал минь” зэрэг кинонууд үзэгчдийг байлдан дагуулсан. Тэгвэл энэ удаад уран бүтээлчид “Би чамд хайртай” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийх гэнэ. “Боолын гэрээ” киноны найруулагчаар ажилласан хамт олон, “Hero” студийн захирал Д.Баатар нар хамтран 1980-аад оны “Би чамд хайртай” киноны үргэлжлэлийг хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус кинонд Дэлгэр, Баяр нарын хүүхдүүдийн тухай өгүүлэх бөгөөд, тэд нэг нэгэндээ сэтгэлтэй болох гэнэ. Харин Баярын хүүд “В” продакшны захирал “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдыг тоглуулахаар ярилцаж байгаа аж. Дуучин Д.Болд хэлэхдээ “Надад энэ кинонд тоглох санал ирсэн нь үнэн. Гэхдээ хараахан хариу өгөөгүй байна. Тодорхой шийдэлд хүрвэл би энэ кинонд тоглохоос татгалзахгүй” гэжээ.

www.news.mn
Read More......

Төрийн албан хаагчдын тоо 10 мянгаар зөрөв



Төрийн албыг хувийн компани шигээ андууран хүндэрдэг түшмэд одоо л нэг "үйлчлэгч"-ийнхээ үүргийг биелүүлэх нь хэмээн иргэд баярлаж байсан цаг тийм ч холгүй. Үнэндээ төрийн албан хаагч гэдэг нь төр иргэнийг холбох гүүр байх ёстой. Гэтэл төрийн албан хаагчид эзэн хааны үүргийг гүйцэтгэж суудаг нь гашуун боловч үнэн дүр төрх юм. Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчид намын харьяаллаасаа эс бөгөөс төрийн албанаас татгалзах шаардлагатай болсон билээ. Өөрөөр хэлбэл, эрхэм түшээд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар баталсан. Үүнд нь ч Монголчууд бултаараа баясч билээ. Тэгээд ч статистик мэдээнээс харахад гишүүдийн дийлэнх нь намаасаа татгалзаж, хоёргүй сэтгэлээр төрийн ажилд хүчин зүтгэхээр сонголтоо хийсэн харагдсан. Гэтэл энэ байдлыг зарим овжин нөхөд өөртөө ашигтайгаар эргүүлж, хуулийн өөрчлөлтөөр далимдуулан хэрхэн ашиглаж болохыг тод томруунаар үзүүлж эхэллээ. Тухайлбал, Сүхбаатар аймагт эдийн засгийн хямралтай холбогдуулан захиргааны албан хаагчдын тоог45 байсныг 38 болгож цөөрүүлсэн ажээ. Гэхдээ ажлаас чөлөөлөгдсөн долоон хүний хоёр нь тэтгэврийн насных, МАХН-ын гишүүн байсан бол үлдсэн тав нь ид ажиллах насандаа байсан боловч гай болж Ардчилсан намын гишүүд байсан гэнэ.

Харин Хэнтийд байдал бүр дор байгаа гэнэ. Хэнтийн Засаг дарга Б.Эрдэнэбаатар өмнөх Засаг дарга С.Жаргалын үед ажилд орсон хүмүүсийг бойкотлож, ажлаа өгөхгүй бол эрүүгийн хариуцлагад татна гэж мэдэгдсэн гэнэ. Энэ явдалд тус аймгийн сургууль, цэцэрлэгийн захирлууд ихэвчлэн өртсөн сурагтай. Учир нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирлууд "Атрын III" аяны хөрөнгө болох нэг тэрбум төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуул-сан хэмээн буруутгагдаж буй. Тодруулбал, аянд зориулсан төсвийн мөнгийг ажилчиддаа зээлээр өгсөн явдал. Зээл олгохдоо төсвөөс эргэн төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн ажээ. Өөрөөр хэлбэл, цалингаас нь суутгана гэсэн үг л дээ. Тэгээд л өдгөө төсвийн хөрөнгө барьцаалж зээл олгосон ялд унаж эрүүгийн хэрэгт татагдах, эсвэл албаа өгөх шахаанд орчихоод байгаа хэрэг.

Чухамдаа орон нутгийн анхан шатны байгууллагынхан МАХН-ынх л биш бол ажил хийх ямар ч боломжгүй байдаг талаар гомдол гардаг нь нууц биш. Ажаад байхад МАХН-ынхан буулт хийж сураагүй юм шиг байгаа юм. Энэ нь ч аргагүй биз. 70 гаруй жил дангаараа төрийн эрх мэдлийг атгасан юм чинь.
Үнэн хэрэгтээ орон нутагт намын харьяаллаас татгалзсан ч "хөшигний цаана" байдал хэвээрээ байгаа аж. Өнөө л улаан, цэнхэрийн ялгаа өнгө өнгөөр сүлэлдэж буй. Энэ бол орон нутагт дахь бодит үнэн.
Харин өчигдөр Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй танилцах УИХ-ын даргын захирамжийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Төрийн албаны зөвлөлд зочиллоо. Тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, гишүүн Ж.Батсуурь, З.Энхболд, Д.Дондог нарт Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам байгууллагынхаа ажил байдлыг танилцуулсан юм.

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчид намын харьяаллаас түдгэлзсэн нь Төрийн албаны зөвлөлөөс шинэ оны эхэнд хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг байсан гэдгийг Д.Зүмбэрэллхам дарга энэ үеэр онцлов.

Орон нутгийн Хурлын төлөөлөгчийн суудалд нэр дэвшихийг хориглосоор байтал хурлын төлөөлөгчөөр сонгогдсон цөөнгүй хүмүүс байгаа нь анхаарал татаж байгаа аж. Харин ИТХ-ын нарийн бичгийн даргын хувьд хуульд зөвшөөрсөн заалт орсон байдаг тул нөхөн сонгууль энэ хүмүүст хамаарагдахгүйг зөвлөлийн дарга хэлж байлаа. Баг, хорооны Засаг дарга нарын сонгон шалгаруулалт Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор зогссон. Учир нь баг, хорооны Засаг дарга нарыг томилоход төрийн оролцоо хэрэггүй гэсэн Цэцийн шийдвэрийг нь УИХ зөвшөөрч, баталсан билээ.

Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байгаагаар хуульд өөрчлөлт орж болзошгүй гэдэг үүднээс хорооны Засаг дарга нарыг бүртгэсэн ч шаардлагыг түр зогсоогоод байгаа ажээ. Харин багийн дарга нарын хувьд нэг багт таван хүн өрсөлдөхөөр сонгон шалгаруулалт явуулснаас 50 хувь нь тэнцсэн байна. Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор нийт 56 албан тушаалд 211 хун бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар 20 хүнийг нь сонгон шалгаруулж томилоод байна.

Агентлагийн хувьд шинээр бий болсон, бүтэц, чиглэл нь өөрчлөгдөж байгаа 13 агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулсан байна. Харин бусад агентлагийн дарга нарын хувьд үргэлжлүүлэн ажиллуулах дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч зэрэг албан тушаалтнуудын сонгон шалгаруулалт хэрхэх вэ гэдэг нь "толгойны өвчин" болоод буй. Өөрөөр хэлбэл, төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн үйлчилгээ, төрийн жинхэнэ албан хаагчийн аль нь болохоо мэдэхгүй сууж байгаа гэнэ. Энэ асуудлыг шийдэхэд Засгийн газар алгуурлаж байгааг зөвлөлийн дарга хэлж байлаа.

Төрийн албаны зөвлөл шинэ хуулийн хэрэгжилт ямар байгааг хэд хэдэн аймгуудад очиж шалгажээ. Төрийн албаны хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэсэг хүмүүс гомдол ирүүлсэн тул шалгалт хийж байгааг мөн дуулгасан юм. Агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт ямар хэлбэрээр явж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин тодруулав. Төрийн албаны зөвлөлийн дарга "Ажлын байрны тодорхойлолтод янз бүрийн шаардлага тавьдаг" хэмээн хариулав. Ер нь цаашид ижилхэн шаардлага тавьж байх журамтай байх саналыг байнгын хорооны гишүүдэд хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн З.Энхболд сонгон шалгаруулалтын төст хэр найдвартай болох, төрийн албан хаагчдын нийт тоо яагаад зөрдөг талаар лавласан боловч тодорхой хариулт авч чадсангүй. Түүнчлэн Сангийн яамны тооцоогоор төрийн нийт албан хаагчийн тоо 151 мянга байгаа аж. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс 141 мянга гэсэн тооцоо гаргасан нь 10 мянган орчим хүний хийдэл гаргаж, улсын төсөвт хохирол учруулж байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгааг тэрбээр нуусангүй. Read More......

“Транзит Монгол”-ыг хүн бүр гэрэл гэгээтэйгээр харж байлаа



Манай улс газарзүйн байрлалаа ашиглан олон улсын дамжин өнгөрөх тээврээс ашиг олох бүрэн боломжтой аж. Энэ боломжит гарцыг нээх зорилгоор өчигдөр "Транзит Монгол" олон улсын форум болов. Форумд тээвэрлэгч талаас есөн орон оролцож байна. Тодруулбал, Канад, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, ОХУ. Түүнчлэн хөрөнгө оруулагч талаас Дэлхийн болон Азийн хөгжлийн банк оролцож байна. Харин манай улсаас салбар хариуцсан яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, "Улаанбаатар төмөр зам", "Монголын иргэний агаарын тээвэр" ХХК-ийн төлөөлөгч оролцлоо.

Замын-Үүд Алтанбулагийг холбосон зам хамгийн дөт гарц
Ази, Европыг холбосон хамгийн дөт гарцын нэг нь манай улсын Замын-Үүд, Алтанбулаг хоёр аж. Өнөөдрийн байдлаар энэ гарцаар олон улсын дамжин өнгөрөх тээвэр хийгдэхгүй, Манжуураар дамжин хойд, урд хөрш рүү явж байна. Дамжин өнгөрөх тээврийг Манжуураар тойрч хийхэд 800-850 километрийн тойруу замтай. Хэрэв дамжин өнгөрөх тээврийг Замын-Үүд, Алтанбулагийн хооронд холбосон гарцаар хийвэл эдийн засаг болон хугацаа хожих давуу талтай аж. Жишээ нь, ОХУ-ын Сибирийн бүст 60 гаруй сая хүн ам амьдарч байна. Тэд БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Түүнчлэн БНХАУ, ОХУ хоёрын худалдааны эргэлт 80 тэрбум ам.доллар байдаг. Энэ тоо ойрын арван жилд 700 тэрбум ам.доллар болно гэж судлаачид үзэж байгаа. Тэгэхээр худалдааны эргэлт томрох тусам хаагуур явж, хаашаа тээвэрлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүний хариулт нь ердөө Замын-Үүд, Алтанбулагийг холбосон транзит тээвэр юм. Үүнийг олон улсын тээвэрлэгчдэд ойлгуулах зорилгоор "Транзит Монгол"-ыг зохион байгуулж байгаа аж.

ДНБ-ийг бүрдүүлэгчдийн тоо нэмэгдэнэ
Форумыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нээж үг хэлсэн юм. Тэрбээр "Хоёр их гүрний дунд оршдог манай орны эдийн засгийг хөдөлгөгч хүч нь уул уурхай байсан, байсаар байна. Үүгээр бид дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг бүрдүүлдэг. Харин транзит тээвэр хөгжсөнөөр манай улсын ДНБ-ийг бүрдүүлэгчийн тоо нэгээр нэмэгдэж, тэр хэмжээгээр улсын хөгжил сайжирна. Иймээс манай тал болон тээвэрлэгч, хөрөнгө оруулагч нарт зөв мэдээлэл өгч, хамтран ажиллахад бэлэн байна. Түүнчлэн "Транзит Монгол" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд талууд нухацтай хандахыг хүсье" гэсэн юм.

Цаасан дээр бичигдсэн "Транзит Монгол" хөтөлбөрийг бодит байдалд буулгахын тулд оролцогч талууд мэдээлэл солилцлоо. Энэ хөтөлбөр нь үндсэн долоон зорилго, 48 зүйлээс бүрдэж байгаа аж. Тухайлбал, хөтөлбөр хэрэгжсэнээр худалдааны эргэлт, тээвэрлэлт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчийн тоо эрс өснө. Хөтөлбөрийн хүрээнд 2015 он гэхэд нийслэлийн ойролцоо олон улсын нисэх онгоцны буудал барих аж. Олон улсын нисэх онгоцны буудлыг барих хөрөнгийг Япон улсаас гаргана гэж нарийн тусгажээ. Энэхүү хөтөлбөр 2012-2015 он гэхэд бүрэн утгаараа бодит байдалд буусан байна гэдгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан ирсэн зочдод уламжиллаа. Түүнчлэн хөтөлбөрийн санхүүжилтийг төр, орон нутаг, донор орнуудаас татан оролцуулах ажил ч өрнүүлнэ гэдгийг хэлж байлаа. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайг түшиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх аж.

Уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой
Өнөөдрийн байдлаар манай улсын уул уурхайн салбарт гол хөрөнгө оруулагчаар Канад улс ажиллаж байгаа. Уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд төмөр зам их үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Канадын талтай уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд транзит тээврийг ашиглах тал дээр санал нэгдсэн байна. Хэрэв саналын үр дүн гарвал Сүхбаатарын цайр, Дорнодын Мардайн уран зэрэг ордын дэд бүтцийг хангахаар хамтран ажиллах аж.

Транзит тээвэр хөгжсөнөөр бүсийн хэмжээний худалдааны эргэлт нэмэгдэнэ
Энэ үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээвэр бодлогын газрын дарга Д.Наранпүрэвтэй ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-"Транзит Монгол" форум эхэлчихлээ. Форумаас хүлээж байгаа зүйл нь үр дүн. Манай талаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Форумын үр дүнд хоёр чухал баримт бичиг гарна. Үүний нэг нь "Транзит Монгол Улаанбаатарын тунхаглал", нөгөө нь хэд хэдэн улсын төлөөлөгчийн гарын үсэгтэй санамж бичиг юм. Гол үр дүн нь Монгол Улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бүсийн хэмжээнд энэ төрлийн чиглэлээр хамтран ажиллах аргачиллаа тодорхойлоход оршиж байна. Түүнчлэн оролцогч талууд сонгосон бүс буюу хөрөнгө оруулах хэсгийн талаар жилд 2-3 удаа уулзаж, юу хийх вэ, эрхзүйн ямар зохицуулалт хийж болох вэ, тарифын бодлогын талаар нэгдсэн ямар зохицуулалт хийж болох вэ гэдгийг ярилцана. Үүний дараа хийх гэсэн зүйлээ хамтран хийнэ.

-Өөр ямар асуудал яригдах вэ?
-Монгол Улсын одоогийн байгаа дэд бүтцийг ашиглан Ази, Европыг холбосон гарцаар чингэлэг тээвэрлэх асуудлыг ярилцана. ХБНГУ, ОХУ-ын төмөр замын агентлагийн удирдлагуудтай манай улсаар дамжуулж чингэлэг тээвэрлэлт хийх асуудал дээр санал нэгдсэн.

Транзит тээврийг ашиглан томоохон орд газруудын дэд бүтцийг барих ажил яригдана. Үүнийг бүтээн байгуулахад хөрөнгө оруулагч нартай зөвшилцөлд хүрэх ёстой.

-Хөрөнгө оруулалт гэж ярилаа. Тухайлбал, хөрөнгө оруулагч донор орноос тэд, дотоодоос тэд гэсэн хязгаарлалт тавьж байгаа юу?

-Хөрөнгө оруулалтын хувьд яг тэдэн сая ам.доллар манайд хэрэгтэй гэсэн асуудлыг яриагүй байгаа.
Монгол Улсыг транзит орон болгохын тулд хөрөнгө оруулагч донор орнуудыг хамтарч ажиллаач ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсын эрх ашигт нийцсэн асуудал биш. Бүсийн хэмжээнд яригдах эдийн засгийн асуудал юм. Хоёр их гүрэнд худалдаа, тээвэрлэлт байгаад байдаг. Гэтэл дунд нь байгаа манай улсад түүнийг эргэлтэд оруулах транзит тээвэр байхгүй байна. Үүнийг бүсийн хэмжээнд ярилцаж хамтарч хөгжүүлье. Транзит тээвэр хөгжсөнөөр бүсийн хэмжээн дэх худалдааны эргэлт нэмэгдэж, эдийн засаг хөгжинө, сэргэнэ.
Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн мэндчилгээ



Эрхэм хүндэт ахмад дайчид аа,

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар аа,

Монголын ард түмэн, газар нутгаа харийн дайсны дарлал, эзэрхийллээс чөлөөлж, баатарлаг, дайчин замналаа эхэлсэн зэвсэгт хүчний 88 жилийн ойн өдрийг тохиолдуулан генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, баярын хуралд оролцогсод Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан дайнд оролцсон, бэлтгэл, чөлөөнд байгаа нийт ахмад дайчид, цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө монгол цэргийн ёсоор амь биеэ үл хайрлан тулалдаж, ард түмэндээ мөнхөд дурсагдах гавъяа байгуулсан ахмад дайчиддаа гүн хүндэтгэл илэрхийлье.

Зэвсэгт хүчний дайчид ахмад үеийнхээ эх оронч сэтгэл, зүтгэлийн үлгэр дуурайлал, ажил үйлсийн арвин баялаг туршлагаас суралцаж, улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, дархан хилийн манаа, энхийг сахиулах олон улсын үйл хэрэгт шамдан зүтгэж, зэвсэгт хүчнийг чадваржуулахаар төр, засгаас тавьж байгаа зорилт, авч байгаа олон талт арга хэмжээ амжилттай хэрэгжиж буйг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд амжилттай оролцож, бүс нутаг, дэлхий дахинд цэргийн итгэлцэл, Монгол Улсынхаа нэр хүндийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эр зориг, эрдэм чадал, үйлс бүтээлээрээ монгол цэрэг, ахмад үеийнхээ дайчин уламжлалын түүхийг шинэ шинэ амжилтаар арвижуулан баяжуулж ард түмнийхээ зүй ёсны бахархал, хүндэтгэлийг хүлээж байна.

Хуулиар хүлээлгэсэн үндсэн болон тайван цагийн чиг үүргүүдийг биелүүлэх зэвсэгт хүчний бэлтгэл, чадавхийг цуцалтгүй нэмэгдүүлж, байнгын бэлэн байдлын түвшинг ямагт дээшлүүлж байх нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тайван цагийн үндсэн үүрэг, зорилт мөн.

Энэ зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд миний баталсан Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж олсон амжилтаа бататган, хүрсэн түвшингээ цаашид цуцалтгүй дээшлүүлэхийн төлөө цэргийн нийт албан хаагчид, цэргийн салбарт ажиллагсад хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Цэргийн нийтлэг дүрмүүдэд оруулсан нэмэлт, өөрчлөлт, зарчмын заалтуудыг анги, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд анхнаас нь агуулгын хувьд зөв, чанд мөрдөж хэвшүүлэх нь цэргийн албыг боловсронгуй болгон, зэвсэгт хүчнийг чадваржуулах төрийн бодлого, зорилтын хэрэгжилтийн цаашдын үр дүнд чухал ач холбогдолтой байх болно.

Эх орноо батлан хамгаалахаар төр, ард түмэндээ өргөсөн цэргийн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, хүлээсэн үүргээ биелүүлэх бэлэн байдал, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, төрийн цэргийн бодлого, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө шамдан зүтгэхийг зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд уриалж байна.

Монгол Улсын ариун гал голомт үүрд бат оршиж, Зэвсэгт хүчний яруу алдар, цэрэг эрсийн эрдэм, чадал үеийн үед бадарч байх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХМА-наас мэдээлэв.

Read More......

Авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг хуралдаж, төлөвлөгөөгөө баталлаа.

Хуралдаанаар “Авилгын эсрэг үр дүнтэй тэмцэх нь” сэдэв сургалт, семинарыг ирэх дөрөвдүгээр сарын 17-18-нд зохион байгуулахаар шийдвэрлэв. Сургалт, семинарт Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан хаагчид хамрагдаж авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Авилгатай тэмцэх газар болон яам, агентлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хөндөж ярилцахаар боллоо.

Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь Авилгатай тэмцэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Сангийн дэд сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга нар орлоо. Read More......

Оюутолгойн гэрээний тєсєл

Оюутолгойн ордыг ашиглах хєрєнгє оруулалтын гэрээг батлах тухай хуулийн тєслийг УИХ-д єргєн мэдvvлсний дагуу парламент дахь намын бvлгvvд гэрээний тєслийг єчигдрєєс хаалттай хэлэлцэж эхэллээ. Єчигдрийг хvртэл энэхvv тєсєл Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хvчний сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд гэсэн гурван эрхмийн цvнхэнд хав дараатай байлаа. УИХ-ын гишvvд гэрээний тєслийг єчигдєр анх удаа гар дээрээ авч танилцав. Товчхондоо "Оюутолгойн гэрээ" гэх баримт бичиг нь оршил хэсэг, 16 бvлэг, 172 хэсэг, давхардсан тоогоор 273 заалттай, vvн дээр дєрвєн хавсралт бvхий нvсэр тєсєл болжээ. Гэрээний тєсєлд зарим албан татварын хувь хэмжээ, тооцох аргачлалыг манай улсын хуульд зааснаас єєрєєр тогтоосон учраас Засгийн газар Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээг хуулиар батлуулахыг зvйтэй гэж vзжээ.

Тухайлбал, Хєрєнгє оруулагч буюу Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК Зарим бvтээгдэхvvний vнийн єсєлтийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар тєлєх vvрэг хvлээхгvй бєгєєд харин шинэ тєрлийн татвар болох Нєєцийн ашгийн нэмэлт тєлбєр тєлєхєєр гэрээний тєсєлд тусгажээ.

Оюутолгойн ордод ашиглалт явуулах Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК -ийн 34 хувийг Засгийн газар шууд эзэмшихээр тєсєлд заасан байна.

Монголын талын оролцоог цаашид 50 хувьд хvргэх асуудлыг хэлэлцэж энэхvv гэрээг сунгаснаас Хойш (30 жилийн дараа) нэг жилийн дотор Монголын тал нэмэлт 16 хувийг шилжvvлэн авах эрхтэй. Хєрєнгє оруулалтын гэрээний анхаарал татсан бvлэг, заалтуудын талаар дор тоймолъё.


Монгол Улсын Засгийн газарт ногдох хєрєнгє оруулалтын талаар: Оюутолгой тєслийг ашиглалтад оруулахад шаардагдах нийт хєрєнгийг Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто компани бvрэн хариуцаж, ордыг ашиглалтад оруулах ба тєрийн ємчит "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн хєрєнгє оруулалтын зардлыг хvvгийн хамт ирээдvйд ногдох ногдол ашгаас эргэн тєлнє. Хєрєнгє оруулалтын гэрээний хавсралт болох Хувь нийлvvлэгчдийн гэрээнд зааснаар "Айвенхоу майнз Монголиа ХХК" єєрєє бие даан хєрєнгє босгох боломжтой бєгєєд хэрэв санхvvжилтийг компани єєрєє босгох тохиолдолд "Эрдэнэс МГЛ ХХК"-ийн зээлийн хэмжээ буурах эсвэл огт зээл авахгvй байх боломжтой юм байна.

Урьдчилгаа тєлбєрийн талаар: Монгол Улсын Засгийн газар 125 сая ам.долларыг урьдчилгаа тєлбєрт тооцож хєрєнгє оруулагчаас vе шаттайгаар авахаар тохиролцов. Энэ урьдчилгаа тєлбєрийг хvvтэй авах бєгєєд анхны тєлбєр авснаас хойш 4 жилийн дараа Засгийн газарт ногдох татвараас анхны буцаан суутгалт хийгдэж эхлэх боломжтой юм байна. Урьдчилсан тєлбєрийн талаар тусгай гэрээ байгуулах бєгєєд гэрээг Сангийн яамтай хєрєнгє оруулагч байгуулна.

Татварын орчны болон тєслийн эдийн засгийн vр єгєєжийн талаар:
-Тєслийн хугацаанд 7 тєрлийн татварыг (аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн єртгийн албан татвар, газрын тосны бvтээгдэхvvнээс бусад онцгой албан татвар, ашигт малтмал ашигласны нєєцийн тєлбєр, тусгай зєвшєєрлийн тєлбєр, vл хєдлєх хєрєнгийн татвар) тогтворжуулж, бусад тєрлийн татварын хувь хэмжээг тухайн vед тогтоосон байдлаар тєлєх юм байна. Харин єєрчлєгдсєн тохиолдолд бусдаас ялгаварлан гадуурхахгvй байх, илvv тааламжтай нєхцєлийг ашиглаж болох зарчим баримталж байхаар заажээ.
-Ашигт малтмалын нєєц ашигласны тєлбєрийг 5 хувиар тєлєх бєгєєд "Ашигт малтмалын тухай хууль"-д заасны дагуу тєлнє.
-"Оюутолгой" тєслийн бvтээн байгуулалтын эхний vе болох барилга, байгууламжийг барьж ашиглалтад оруулах буюу хамгийн цаад хугацаа нь гэрээ хvчин тєгєлдєр болсноос хойш 7 жилийн туршид импортоор оруулж ирэх vйлдвэрлэлийн болон технологийн зориулалтаар ашиглах материал, угсарч суурилуулах тоног тєхєєрємж, хvнд механизмыг гаалийн албан татвараас чєлєєлєх асуудлыг 2007 оны гэрээний тєсєлд байснаар нь хэвээр vлдээжээ.
-"Айвенхоу Майнз Монголиа Инк" ХХК толгой компанидаа ногдол ашгаа шилжvvлсэн тохиолдолд суутгалын татвар ногдуулахгvй байхаар 2007 оны гэрээний тєсєлд тусгасныг хэвээр vлдээсэн байна.
Харин бусад тєрлийн шилжvvлгийн орлогод ногдуулах суутгалын татварыг Монгол Улсын Засгийн газраас Канад, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант, улсын Засгийн газар хооронд байгуулсан давхар татварын гэрээний дагуу болон хуульд заасны дагуу шийдвэрлэхээр заажээ.
-Алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохоор болсон байна.
-Оюутолгой тєслийн бvх хєрєнгє оруулалтын vр єгєєж 29.9 хувьд хvрэх тохиолдолд ашгаас 30 хувийн нєєцийн нэмэлт ашгийн тєлбєр ногдуулах юм байна. Энэхvv нэмэлт тєлбєрийг 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмж авах юм. Зэсийн vнэ 6063 ам.доллар болж тєслийн єгєєжийн тvвшин тохирсон хэмжээнд хvрмэгц энэ тєлбєр vйлчилж эхлэхээр тооцжээ.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.3-т зааснаар єр болон хєрєнгє оруулалтын хоорондын харьцааг 3:1 буюу 75-ыг харьцах нь 25 хувь байхаар заажээ.
-Элэгдэл хорогдлын шимтгэлийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу 10 жилийн хугацаанд элэгдэл байгуулж зардлаас хасах юм байна.
-"Айвенхоу Майнз Монголиа ХХК"-ийн єнєєг хvртэл хийсэн хєрєнгє оруулалтыг санхvvгийн хєндлєнгийн аудит хийж баталгажуулна. Санхvvгийн аудит хийсний дараа энэ зээлийн санхvvжилт нь компаний хєрєнгийн зардал болж, хєрєнгє талд бvртгэгдсэн бол vvнийг хамтарсан компаниас тєлєхєєр заажээ.

Vндсэн vйл ажиллагааны талаар: Хєрєнгє оруулалтын гэрээний тєсєлд vндсэн vйл ажиллагаатай холбоотой дараахь гол заалтуудыг тусгажээ. Vvнд:
-Ашигт малтмалын тусгай зєвшєєрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар эзэмшиж, сунгах, хуульд заасан нєхцєлєєр цуцлахаар тусгасан байна.
Оюутолгойн ордын олборлолтын vйл ажиллагаанд ашиглах олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нєлєє багатай. Монгол Улс болон олон улсын байгаль орчны дvрэм, стандартад нийцсэн орчин vеийн дэвшилтэт технологи байхаас гадна ордыг аль болох хаягдал багатай, єндєр vр ашигтайгаар иж бvрэн ашиглахаар гэрээний тєсєлд тусгажээ.
Оюутолгой ордыг ашиглах ашигт малтмалын ашиглалтын 6709А тусгай зєвшєєрлийн хайгуулын ажил хийгдэж дуусаад байгаа ил уурхайн хэсэгт хєрєнгє оруулагч олборлолт явуулах эрхтэй бєгєєд далд уурхайн хэсгийн нєєцєє улсын нєєцийн бvртгэлд бvртгvvлж, техник-эдийн засгийн vндэслэлээ єргєн барьж шийдвэрлvvлсний дараа хєрєнгє оруулалтын гэрээнд хамруулж олборлолт эхэлж болохоор тусгажээ. Мєн тус гэрээний хvчин тєгєлдєр болох нєхцєлд далд уурхайн нєєцийг батлуулах, техник эдийн засгийн vндэслэлийг єргєн барьж холбогдох хууль журмын дагуу шийдвэрлvvлэх заалтыг тусгасан байна.
Хvндэтгэх шалтгаангvйгээр нєєцийг бvртгэхээс татгалзахгvй, техник-эдийн засгийн vндэслэлийг хянан хэлэлцэх явдлыг хойшлуулахгvй бєгєєд хєрєнгє оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгуууллагад нєєцийн мэдэгдлийг хvргvvлсэн єдрєєс хойш 90 хоног, Техник эдийн засгийн vндэслийг хvргvvлснээс хойш мєн 90 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгажээ. Хєрєнгє оруулагч нь техник эдийн засгийн vндэслэлийг хvргvvлэхдээ ил болон далд уурхайн ашиглалтын хугацаанд жил тутам явуулах vйлдвэрлэлийн хэмжээг тусгах бєгєєд жил бvр дараагийн таван жилийн олборлолтын хэмжээг мэдэгдэхээр тусгажээ. Хэрэв тухайн жил ємнє нь мэдvvлснээс 20 хувиар илvv олборлох бол Монголын талаас зєвшєєрєл авахаар заасан байна.
Хєрєнгє оруулагч нь vйлдвэрлэлийн vйл ажиллагаа эхэлснээс хойш 5 жилийн дотор зэс хайлуулах vйлдвэр барих эдийн засгийн тооцоог хийж дуусгах юм байна. Зэс хайлуулах vйлдвэрийг єєрєє эсвэл бусадтай хамтран ажиллуулах, эсвэл гуравдагч тал ажиллуулах тохиолдолд Засгийн газраас хvсэлт гаргавал Оутокумпу компанитай хамтран эзэмшдэг технопогийг шилжvvлэхээр тохирчээ.
Хєрєнгє оруулагч Оюутолгой тєсєлтэй холбоотойгоор хайлуулах vйлдвэр байгуулах тохиолдолд зєвхєн Монгол Улсад байгуулах заалт тусгасан бєгєєд гуравдагч тал зэс хайлуулах vйлдвэр барих юм бол баяжмал нийлvvлэх vvрэг хvлээсэн байна.

Бvс нутгийн хєгжлийн асуудал: Гэрээнд тусгаснаар Засгийн газар нь сонирхогч талуудыг оролцуулсан "Ємнийн говийн бvсийн хєгжлийн зєвлєл"-ийг байгуулна. Айвенхоу майнз Монголиа компани энэ зєвлєлийн удирдлагын зєвлєлийн гишvvн байх бєгєєд зєвлєлийн vйл ажиллагавг идэвхитэй дэмжихээр заажээ.
Зєвлєл нь орон нутгийн болоод бvсийн хєгжлийг хангах, шилжин суух хєдєлгєєнийг зохицуулах, хот байгуулалтыг эрчимжvvлж, эрчим хvч, зам харилцаа, ус, дулааны хангамжийг сайжруулах, албан болон албан бус боловсрол тvvний дотор англи хэлний сургалтыг єргєжvvлэх, тусгай мэргэжлийн сургалтыг зохин байгуулах, соёл урлагийн байгууллагууд, биеийн тамир спортын байгууламжуудыг барьж байгуулах, хvний болон малын эрvvл мэндийг сайжруулах, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгэмлэгийн чадамжийг дэмжихэд тєрийн байгууллагуудад туслалцаа vзvvлнэ.
Хєрєнгє оруулагч нь Оюутолгой тєсєлд бараа бvтээгдэхvvн, vйлчилгээг ханган нийлvvлэх боломжийг олгох зорилгоор орон нутгийн аж ахуйн нэгжvvдийг дэмжиж, Монгол Улсын аж ахуйн нэгжvvдийг єргєжvvлэх, vйл ажиллагааны чиглэлийг олшруулах, бизнесийг хєгжvvлэх тусгай хєтєлбєрvvдийг дэмжинэ гэж тєсєлд тусгасан байна.

Газрын харилцааны талаар: Гэрээний тєсєлд газрын харилцааны талаар дараахь зvйлсийг тусгажээ.
-Хєрєнгє оруулагч нь Оюутолгой тєслийн уйл ажиллагаанй шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зєвшєєрєл, лицензийг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу авах юм байна.
-Газар ашигласны тєлбєрийг Газрын тухай болон Газрын тєлбєрийн тухай хуулийн дагуу тєлнє,
-Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газрын нєхєн сэргээлттэй холбоотой асуудлыг Газрын тухай хууль, Газар ашиглах гэрээ, Байгаль орчинд нєлєєлєх байдлын нарийвчилсан vнэлгээний тайлан болон энэхvv гэрээнд тусгайлан заасны дагуу Хєрєнгє оруулагч бvрэн хариуцахаар заажээ.

Байгаль орчны талаар: Байгаль орчны холбоотой бvхий л хууль тогтоомж, олон улсын стандартад нийцсэн vйл ажиллагаа явуулж, нєхєн сэргээлтийг хайгуул, ашиглалтын бvхий л vе шатанд хэрэгжvvлэх заалтуудыг гэрээнд тусгасан байна.
-Байгаль орчин, усны ашиглалтын нєлєєллийн талаархи байнгын хяналт, мониторингийг Монголын Улсын Засгийн газар тогтмол тавьж байх vvрэгтэй.
-Хєрєнгє оруулагч Байгаль орчныг хамгаалах жил бvрийн тєлєвлєгєє, орчны хяналт шинжилгээний хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд шаардагдах хєрєнгийг хариуцахаар заажээ. Байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээний хэрэгжилтийн хяналт-шинжилгээг хєндлєнгийн бие даасан, мэргэжлийн этгээдээр хийлгvvлэх бєгєєд тайланг 3 жил тутамд Засгийн газарт хvргvvлж байна.
-Хєрєнгє оруулагч нь уурхай хаахтай холбоотой зардлыг 7 жилийн ємнєєс хєрєнгє оруулагчийн мэдэлд vл байх тусгай дансанд хуримтлуулна.
-Ус ашигласны тєлбєрийг тухайн vеийн хууль тогтоомжид заасан нєхцєл, хэмжээгээр тєлєхєєр тохиролцжээ.

Эрчим хvч, авто зам болон дэд бvтцийн талаар:Эрчим хvчний эх vvсвэрийг Оюутолгой тєслийн барилга байгууламжийг барьж дуусгах, ордыг ашиглалтад оруулж эхлэх vе буюу 4 жилийн дотор БНХАУ-аас хангах боломжтой бєгєєд vvнээс хойшхи хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрчим хvчний эх vvсвэрээс цахилгаан эрчим хvч хэрэглэхээр тохиролцжээ. Эрчим хvч vйлдвэрлэх барилга байгууламжийг барихдаа Монгол Улсад хамгийн тохиромжтой байршлыг сонгоно.
Хєрєнгє оруулагч Оюутолгой орд болон Гашуун Сухайтын хилийн боомтын хооронд олон улсын стандартын авто зам барина. Мєн тєсєл хэрэгжих орчинд нисэх онгоцны хєєрєх, буух зурвас байгуулах юм байна.

Хєдєлмєр эрхлэлт, ажиллах хvчний талаар: Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Оюутолгой тєслийг ашиглалтад орсны дараа нийт ажиллагсдын 90 хувь нь Монгол ажилчид байна.
Харин Оюутолгой тєслийн барилга угсралтын vед гадаадын нарийн мэргэжлийн ажилчид зайлшгvй шаардлагатайг харгалзан vзэж ажиллагсдын 60-аас доошгvй хувь нь Монгол ажилчид байхаар тусгав.
Vйлдвэрлэлийн vйл ажиллагаа эхэлснээс хойш таван жилийн дотор инженер техникийн ажилтны 50 хувиас доошгvй, арван жилийн дотор 70 хувиас доошгvй нь Монгол Улсын иргэд байх талаар бvхий л арга хэмжээ авахыг гэрээнд тусгажээ.
Гэрээлэгчтэй хєдєлмєрийн гэрээ, хєлсєєр болон тvр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бvх этгээд эрvvл мэндийн болон нийгмийн даатгалд заавал хамрагдана.
Хєрєнгє оруулагч нь гадаадын болон Монгол улсын иргэн, инженер-техникийн болон мэргэжилтний цалин хєлсийг тогтоохдоо адил хєдєлмєрт адил цалин хєлс олгох зарчим баримтлах тухай заалтыг гэрээнд тусгажээ. Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто компани нь Монгол оюутнуудад, ялангуяа уул уурхайн салбарын мэргэжил, инженер-техникийн чиглэлээр суралцагсдад сургалтын 150 тэтгэлэг олгох ба эдгээрээс 30 тэтгэлэг нь гадаад орны их, дээд сургуульд суралцах тэтгэлэг, бусад нь дотоодын их, дээд сургуульд суралцахад олгогдоно.
Хєрєнгє оруулалтын гэрээ хvчин тєгєлдєр болсноос хойш 90 хоногийн дотор Оюу толгой тєсєлд ажиллах Монгол Улсын иргэдийг сургах 5 жилийн дэлгэрэнгvй стратеги болон тєлєвлєгєєг танилцуулахаар гэрээнд тусгажээ.

Хєрєнгє оруулагчийн эрх, vvргийн талаар: Энэхvv гэрээнд туогайлан єєр нєхцєл тохироогvй бол Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мєрдєхєєр гэрээний тєсєлд тусгажээ.
Хєрєнгє оруулагч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар єєрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу vйл ажиллагаагаа явуулах эрхтэй байх, Монгол Улс дахь єєрийн сонгосон арилжааны банк болон гадаад орны банкинд данс нээж, сонгосон валютаараа чєлєєтэй, саадгvйгээр гvйлгээ хийх тухай гэрээнд заажээ. Мєн гэрээнд дор дурдсан гол заалтуудыг тусгасан байна:
-Хєрєнгє оруулагч нь урьдчилан тооцоолсноор 5 тэрбум долларын нэмэлт хєрєнгє оруулалтыг хийнэ. Эхний хєрєнгє оруулалтыг 5 жилийн хугацаанд хийх бєгєєд хєрєнгє оруулалтын зардлын хуваарийг техник, эдийн засгийн vндэслэлд зааж єгєв.
-Хєрєнгє оруулагч нь тухайн хуанлийн жилд оруулсан хєрєнгє оруулалтын тайлангаа дараагийн хєрєнгє оруулалтын жилийн эхний улиралд багтаан баталсан маягтын дагуу гаргаж сайдад хvргvvлнэ. Энэхvv тайланг сайдад хvргvvлэхээс ємнє санхvvгийн аудитыг олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн, нягтлан бодох бvртгэлийн аудитын компаниар хийлгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын эрх, vvргийн талаар: Засгийн газар энэхvv гэрээнд тохиролцсон хєрєнгє оруулагчийн vйл ажиллагаа явуулах орчныг гэрээний хугацааны туршид тогтвортой мєрдєх талаар энэхvv гэрээнд заасан баталгаа, нєхцлєєр хангах vvргийг хvлээхээр гэрээнд тусгасан байна.
Хєрєнгє оруулагч энэхvv гэрээний дагуу хvлээсэн vvргээ Давагдашгvй хvчин зvйлээс єєр шалтгаанаар биелvvлэлгvй 6 cap єнгєрвєл vvргээ биелvvлээгvй тухай болон тvvнийг засахыг шаардаж Сайд хєрєнгє оруулагчид бичгээр мэдэгдэл єгнє. Мэдэгдэл єгснєєс хойш ажлын 60 хоногийн дотор Хєрєнгє оруулагч уг мэдэгдэлд заасан vvргийг биелvvлэх талаар зохих арга хэмжээ аваагvй тохиолдолд сайд гэрээг цуцлах эрхтэй. Канад улсад бvртгэлтэй хєрєнгє оруулагч Айвенхоу майнз компанийн хяналтын багц гадаадын Засгийн газар эсвэл Засгийн газрын хяналттай байгууллагад, хуулийн этгээдэд шилжих тохиолдолд энэхvv гэрээгээр тогтворжуулсан заалтуудыг Засгийн газартай дахин яриа, хэлэлцээ хийсний vндсэн дээр тохиролцоно. Гэрээний эрх vvргийг зєвшєєрєлгvй шилжvvлсэн тохиолдолд гэрээг цуцлах эрх Засгийн газарт vvснэ.

Хєрєнгє оруулалтыг хамгаалах талаар: Монгол Улсад оруулсан гадаадын хєрєнгє оруулалт нь Vндсэн хууль, Гэрээ хvчин тєгєлдєр болох єдєр мєрдєгдєж байсан Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хууль, тэдгээртэй уялдуулан гарсан бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зvйн хамгаалалтыг эдлэхээр гэрээний тєсєлд тусгажээ.

Гэрээ дуусгавар болох талаар: Гэрээний тєсєлд дараахь тохиолдолд гэрээ дуусгавар болохоор тусгасан байна. Vvнд:
-Гэрээний хугацаа дууссан болон хєрєнгє оруулагч гэрээг сунгаагvй тохиолдолд;
-Хєрєнгє оруулагч Засгийн газрын зєвшєєрєлгvйгээр энэхvv гэрээг бусдад шилжvvлсэн тохиолдолд Засгийн газар Хєрєнгє оруулагчид гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдлийг хvргvvлсэн;
-Хєрєнгє оруулагч гэрээг цуцлах тухай хvсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
-Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зєрчсєний учир эрх бvхий байгууллагаас vйл ажиллагааг нь бvрэн зогсоосон тохиолдолд болон Эрдэс, баялаг эрчим хvчний , сайд vйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл бичгээр Хєрєнгє оруулагчид єгснєєс хойш ажлын нэг зуун хорин (120) єдрийн дотор vйл ажиллагаагаа сэргээгээгvй тохиолдолд;
-Гэрээнд заасан vндэслэлээр Эрдэс баялаг, эрчим хvчний сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд;

Давагдашгvй хvчин зvйлийн талаар: Гэрээний тєсєлд давагдашгvй хvчин зvйлийн улмаас гэрээгээр хvлээсэн vvргээ бvгдийг, эсхvл аль нэгийг нь биелvvлээгvй бол ийнхvv биєлvvлээгvйн улмаас гарах vр дагаварт талууд хариуцлага хvлээхгvй байхаар тусгажээ.

Маргааныг шийдвэрлэх талаар: Гэрээний тєсєлд аливаа маргааныг талууд аль болох харилцан тохиролцож талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш 60 хоногийн дотор Талууд нэгдсэн шийдвэрт хvрч зєвшилцєхгvй бол маргааныг энэхvv гэрээ хvчин тєгєлдєр болсон єдєр мєрдєгдєж байсан НVБ-ын Олон улсын худалдааны комиссын Арбитрын дvрмээр тодорхойлсон журмын дагуу шийдвэрлvvлэх юм байна.

Гэрээний эрх, vvргийг шилжvvлэх талаар: Гэрээний тєсєлд хєрєнгє оруулагч нь Засгийн газрын зєвшєєрсний дагуу энэхvv гэрээгээр хvлээсэн эрх, vvргээ бусдад шилжvvлэх эрхтэй байна.

Бусад зvйлийн талаар: Гэрээний тєсєлд талууд бичгээр харилцан тохиролцсоны vндсэн дээр энэхvv гэрээнд нэмэлт, єєрчлєлт оруулж болохоор тусгалаа.

Талуудын эрх бvхий этгээд зєвшєєрсний дагуу талууд гарын vсэг зурж, урьдчилсан нєхцєл хангагдсан єдрєєс Гэрээ хvчин тєгєлдєр болохоор тусгасан болно. Гэрээг баталгаажуулах урьдчилсан нєхцєлд компаний дvрэмд єєрчлєлт оруулж бvртгvvлэх, далд уурхайн нєєцийг баталж, тєхник эдийн засгийн vндэслэлийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх, єнєєг, хvртэл гарсан зардалд аудит хийх зэрэг найман зvйлийг заасан бєгєєд Гэрээнд гарын vсэг зурснаас 6 сарын дотор урьдчилсан нєхцєлvдийг хангах ёстой юм. Энэхvv Гэрээг 30 жилийн хугацаатайгаар байгуулж байгаа бєгєєд хэрэв Хєрєнгє оруулагч гэрээнд заасан нєхцєл шаардлагыг хангасан бєгєєд хєрєнгє оруулалтаа хадгалж vргэлжлvvлэх хvсэлтэй бол 6 сарын ємнє Засгийн газарт мэдэгдэл хvргvvлж Гэрээний хугацааг 20 жилээр сунгах эрхтэй. Засгийн газар уг мэдэгдлийг хvлээн авснаар гэрээг шууд сунгахаар тусгасан болно.

Хувьцаа зээмшигчдийн гэрээний тєслийн талаар:
Хувьцаа эзэмшигч нарын хооронд хийгдэх гэрээнд компанийн Тєлєєлєн удирдах зєвлєл, удирдлага, хуаьцааг шилжvvлэх, сонирхлын зєрчил бvхий хэлцэл хийх, шинээр хувьцаа болон бусад vнэт цаас гаргах зэргийг тусгахаар болсон байна. Хувь нийлvvлэгчдийн хурлын тvвшинд тєрийн ємчит "Эрдэнэс МГЛ ХХК" 34 хувийн саналтай'байх бєгєєд хувь нийлvvлэгчдийн хурлаас шийдвэр нь дийлэнх олонхоор гарах тул шийдвэрт хориг тавих эрхтэй байх юм. Тєрийн ємчит "Эрдэнэс МГЛ ХХК" нь єдєр тутмын менежмент, удирдлагад хутгалдах ёсгvй гэсэн байр сууринаас хувь нийлvvлэгчдийн хурлын тvвшинд шийдэгдэх асуудал нь компанийн дvрэмд нэмэлт єєрчлєлт оруулах, компани нийлэх, нэгдэх, хуваах, єрийг хувьцаагаар солих, зэрэг найман зvйлд хязгаарлагджээ. Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-ийн Тєлєєлєн удирдах зєвлєл нь 9 гишvvний бvрэлдэхvvнтэй байх бєгєєд 3 гишvvн нь Монголын талаас, 6 гишvvн нь "Айвенхоу майнз", "Рио Тинто"-ийн талаас байх юм. ТУЗ-ийн гишvvнд нэр дэвшигчдийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилно. Хувьцаа эзэмшигч нь нєгєє хувьцаа эзэмшигчид мэдэгдсэнээр ТУЗ-ийн гишvvнийг сольж болох боловч энэ тухай шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргана.

Нэгдмэл сонирхолтой этгээдийн хооронд гvйлгээ, худалдаа наймаа хийж ашгийг єєртєє гулгуулахаас урьдчилан сэргийлэх vvднээс сонирхлын зєрчилтэй гэж vзэж болох харилцааг Эдийн засгийн хамтын ажиллагаа хєгжлийн байгууллагаас хэвлэн нийтлvvлсэн зарчмын дагуу зохицуулах заалтыг Хєрєнгє оруулалтын гэрээнд тусгахаас гадна сонирхлын зєрчилтэй гvйлгээг ТУЗ-ийн хурлаар хэлэлцvvлэх, хэрэв аль нэг Хувь нийлvvлэгч шаардлагатай гэж vзвэл бvрэн мэдээлэл авсны vндсэн дээр олон улсын хэмжээнд нэр хvндтэй байгууллагаар аудит хийлгэх эрхтэй тухай заажээ. Хараат бус байгууллагын дvгнэлтийн дагуу сонирхлын зєрчилтэй гvйлгээ нь компанид хохирол учруулсан бол хохирлыг барагдуулах тухай заалтыг мєн тусгасан байна. Компани санхvvгийн бvртгэлийг олон улсын стандартын дагуу гvйцэтгэж Хувь нийлvvлэгчиддээ заавал гаргаж єгєх болно. Хєрєнгє оруулалтын санхvvжилтийг "Айвенхоу майнз" компани бvрэн хэмжээгээр хийхэр заажээ. Айвенхоу майнз компани "Эрдэнэс МГЛ ХХК"-ийн нэрийн ємнєєс санхvvжvvлэлт хийх vvрэг хvлээх юм байна. "Эрдэнэс МГЛ ХХК-ийн ємнєєс санхvvжvvлсэн дvн нь эргэн тєлєгдєх зээл байх бєгєєд санхvvжилтийн хvv 9.9 хувьтай байна. Vлдэгдэл тєлбєрийн дvнд АНУ-ын єргєн хvрээний барааны индексийн (УЗСР1) тохируулгыг хийх бєгєєд vлдэгдэл тєлбєрийн дvн эргэн тєлєгдєж дуустал "Эрдэнэс МГЛ ХХК" ногдол ашиг авахгvй юм.

Талууд хувьцаагаа зарах, худалдах тохиолдолд харилцан бие биедээ мэдэгдэнэ. Нэг тал хувьцаагаа зарах тохиолдолд нєгєє талдаа эхэлж худалдах санал тавина.
Монгол Улсын Засгийн газар єєрийн эзэмших 34 хувийг бусдад худалдах тохиолдолд зээлийн vлдэгдэл тєлбєрийг бvрэн хийхээр гэрээнд тусгасан байна.
Оюутолгой тєслийн менежментийн удирдлагыг Айвенхоу Майнз, Рио Тинто бvрэн хариуцна.
Удирдлагын зардал нь тєслийн бvтээн байгуулалтын vед нийт зардлын 3 хувиар санхvvжих бєгєєд vйлдвэрлэлийн vйл ажиллагаа эхэлсний дараа зардлын 6 хувиар санхvvжих юм байна.

Б.Энхцэцэг
Мэдээллийн эх сурвалж: Зууны мэдээ сонин Read More......

Уул уурхайн компаниудын өрсөлдөх чадварын индекс гарлаа

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Бодлогын судалгааны төвөөс уул уурхайн бодлого, зохицуулалт, институцийн чанар, засаглалын үр бүтээлтэй байдал, ажиллах хүч болон дэд бүтцийн хөгжил зэрэг үзүүлэлтүүдээр тодорхойлогдох уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг үнэлэх судалгаа хийж, хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын индексийг боловсруулан гаргалаа.

Тус салбарын голлох 50 гаруй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын өнөөгийн болон ирээдүйн хөрөнгө оруулалтын орчны талаарх үнэлэлт, дүгнэлтийн илэрхийлэл болсон тус индексийн гол зорилго нь уул уурхайн салбарын бодлого зохицуулалтыг улам боловсронгуй болгох, цаашилбал Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын илүү таатай орчныг бий болгоход оршдог.

Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын 2008 оны индекс (MIC Index-Mining Investment Competitiveness Index)-ийг ийнхүү анх удаа боловсруулан гаргаж байгаа юм байна. Ийнхүү индексийг нь гаргахдаа эдийн засаг, улс төрийн төлөв байдал, засаглалын чанар, үр бүтээлтэй байдал, дэд бүтцийн хөгжил, геологийн тоо мэдээллийн чанар, уул уурхайн эрх зүйн орчны тогтвортой, оновчтой байдал, уул уурхайн татварын ерөнхий түвшин, байгаль орчны зохицуулалтууд, орон нутгийн иргэдийн харилцаа, аюулгүй байдал зэрэг 15 үзүүлэлтүүдээс бүрдэж байгаа юм.

Цаашид уг индексийг жил бүр гарган судалгааны тайлан болон бодлогын зөвлөмжүүдийг төр, засгийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргүүлж байх юм байна.

Өнгөрөгч оны Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварын индекс (MIC Index) 0.34 гарч байгаа (дээд оноо 1.00 байх ёстой) нь харьцангуй доогуур үзүүлэлт бөгөөд дотоод бүрэлдэхүүн индексүүдээс "Ерөнхий эдийн засгийн төлөв байдал", "засаглалын чанар, үр бүтээлтэй байдал", "ажиллах хүчний хангамж, ур чадвар", "эдийн засаг дах засгийн газрын оролцоо", "хууль дүрэм журмуудын даган мөрдөлт", "уул уурхайн хууль эрх зүйн орчны тогтвортой, оновчтой байдал" гэсэн үзүүлэлтүүдийн үнэлгээ индекс маш доогуур буюу 0.19-0.24 гарсан нь ерөнхий индексийг доогуур түвшинд гарахад голлон нөлөөлжээ.


Эх сурвалж: gogo.mn

Read More......