Ц.Элбэгдорж:Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын бүтээл, түүхэн бахархал

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрх чөлөөт Монголын ард иргэд ээ,

Эрхэм төрийн түшээд, хүндэт зочид оо,

Монголын ард түмний нийтлэг ололт болох Ардчилсан Хувьсгалын ойн баярын мэнд хүргэж ардчилал, эрх чөлөөний үйл хэрэгт бие сэтгэлээ үл хайрлан зүтгэгч нийт иргэддээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Одоогоос яг 20 жилийн өмнө энэ цаг мөчид Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүссэнийг тунхаглаж зорилго, үйл ажиллагаагаа олон нийтэд зарлаж байсан. Ардчиллын төлөө тэмцэл амар хялбар байгаагүй. Харин ололт амжилт нь нийтлэг байсан. Ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний хамтын бүтээл, түүхэн бахархал.


Монгол Улсын сайн нэр төрөөс ардчиллыг ангид авч үзэх аргагүй болжээ. Манай нийгмийн үнэт зүйл бүхэн ардчилалтай, хүний эрх, эрх чөлөөт байдлын хэрэгжилттэй уялдан үнэлэгдэж байна. Ардчилсан сонгууль, хувийн өмч, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон намын тогтолцоо, шүтлэг бишрэлтэй байх эрх чөлөө, иргэдийн оролцоо, санал бодол гээд. Эдгээр нь аль нэг нам хүчний өмчлөл санаачлага, удирдамжийн хүрээнээс хальж Монголын нийгмийн нийтлэг үнэлэмж болж чадсан. Ийм учраас өнгөрөгч хорин жилийн үйл явцыг Монголын ард түмний нийтлэг ололт амжилт гэж дүгнэж байгаа юм.

Хүмүүний нийгмийн аливаа өөрчлөлт, хувьсал, хувьсгал явж явж хүнтэйгээ л холбогддог. Хүн тухайн байгууламжийн эрэг шураг, эсвэл эзэн байхаас тухайн нийгмийн, мөн үзэгдлийн мөн чанар илэрхийлэгддэг. Өнгөрөгч 20 жилийн Монголын нийгэмд өрнөж буй үйл явцын агуулга нь хувь хүнээс өөрөөс нь, тухайлж хэлбэл хүний эрх, эрх чөлөөт байдлаас үүсэлтэй, түүний хэрэгжилттэй шууд уялдаж байгаа учраас “ардчилсан” гэдэг тодотголыг зүй ёсоор авдаг.

Хувьсгал гэхийн учир бол манай нийгмийн үнэлэмж, шийдвэр гаргах үйл явц, хүн бүрийн ажил амьдралд чанарын өөрчлөлт гарсанд оршино. Иргэн үзэл бодлоо илэрхийлбэл “цуурлаа” гэж, шүтлэг бишрэлтэй бол “буруу номтон” гэж шийтгэгдэхээ больсон. Худалдаа хийвэл “дамын наймаачин” гэж мөрдөгдөхөө байсан. Гадагшаа дотогшоо ч манай иргэд “зам явах”-гүй чөлөөтэй зорчдог болжээ. Өмч хөрөнгөтэй болбол “хувийн сонирхолтой” гэж ад үзэгдэхээ байжээ. Энэ бол зөвхөн энгийн ухамсрын төвшний өөрчлөлт. Харин ч энэ бүхэн байхгүй гэвэл монголчууд бүр гайхах түвшинд хүртлээ манай нийгэм өөрчлөгджээ. Хүний унаган эрх төрөлх эзэндээ идээшнэ гэдэг л энэ байх.

Монголчуудын хувьд ардчилсан хувьсгал бол зөвхөн дотоод асуудал байгаагүй. Улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор баталгаажуулж, түүндээ эзэн байх түүхэн боломжийг нээсэн юм. Нөгөөтэйгүүр өнгөрөгч 20 жилийн Монголын нийгэмд өрнөсөн үйл явц нь зөвхөн тухайн он жилүүдийн ололт амжилт төдий зүйл биш юм. Төр улсын удаан жилийн зузаан түүхтэй, Монгол түмний олон зуун дамжсан тэмцэл зүтгэлийн үр дүн юм. Найман зууны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн ар гэр, үр сад их ч юм үзэж, их ч юм бүтээсэн байж таарна. Их түүхээрээ бахархаж, эрх чөлөөгөө олж, хувь заяандаа эзэн болох тэр л түүхэн боломж бүрдсэн, тэдгээрийг улам баталгаажуулах үйл явц үргэлжилж байна гэж өнгөрөгч, өнө, ирээдүйн өрнөлийг холбон дүгнэвэл зохилтой.

Товчхондоо өнгөрөгч 20 жилийн сонголт нь манайхны хэлдгээр “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэсэн агуулгад илүүтэй нийцнэ. Монголын ард түмэнд үндэсний бахархал уламжлал, соёл, түүх бий. Бас нийтийн жишгээр ажиллаж амьдрах, амжилт бүтээлээ ч, алдаа дутагдлаа ч тийм л жишгээр дүгнэж цэгнэх нөхцөл боломж бүрдэж чаджээ.

Өнгөрч буй хорин жилд Монголчууд бахархам түүх бүтээж чадсан. Бахархам олон амжилтын эзэн болцгоосон. Нийгэм нь ардчилсан үнэлэмжтэй, хүн нь хувь заяандаа эзэн ардчилсан улс болсон. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа завхрал, хар бараан зүйлс ч их бий. Тэртээ тэргүй энэ тухай өдөр бүр ярьж байна. Бид ч сүүдрээ нуудаггүй нийгмийг сонгосон улс. Гэхдээ гэрэл гэгээтэйгээ илүү дэмжиж, муугаасаа сургамж авч урагшилдаг нь хүний нийгэм дэх сайны ёс. Хийх бүтээх сайн үйлээ ерөөж бүтээдэг нь Монголчуудын ёс.

Нийгмийн аливаа үзэгдэл түүний дотор томоохон өөрчлөлт, хувьсгал хүртэл өөрийн санаачлагч, манлайлагч, хөдөлгөгч хүчтэй. Гэхдээ тухайн хувьсгалын тулсан тулга нь халуунаараа, гаргасан зам мөр нь шинэхэнээрээ байхад тэр бүхэнд бодит үнэлэлт дүгнэлт өгөх нь амаргүй байдаг. Харин өнөөгийн сайн сайхныг бий болгохын төлөө зүтгэсэн одоо бидний дунд байхгүй байгаа олон хүнийг бид хүндэтгэх учиртай.

Сайн зүйлийг бүтээхэд нэг насны амьдрал багадах нь бий. Сайн сайханд итгэгчид, түүнийг бүтээн бий болгохын төлөө зүтгэгчдийн үйл хэрэг байнга үргэлжлэлтэй байдаг. Түүнийг үргэлжлүүлэх нь үлдэгсэдийнх нь, цаг цагийн залгамж үеийнх нь хүндтэй үүрэг, хариуцлага болж хувирдаг. Иймээс эрх чөлөөт, шударга, сайхан нийгмийн төлөө ажил, зүтгэл, тэмцэл бол хүн бүрийн нийтийн төлөө хүлээсэн үүрэг нь юм.

1989, 1990 оны түүхэн цаг үеийн ээдрээт, хүнд сорилтууд, тэдгээрийн шийдэл тайлал үнэхээр амар байгаагүй. Тэр үйл явдалд оролцогч хүн бүр л, байсан суусан газар бүрнээ хувьсгалч, ухуулагч, тэмцэгч, шүүмжлэгч, хэлэлцэгч, удирдагч байсан. Гэхдээ тэр их үйл хэргийн бодит төлөөлөл болсон одоо бурханы орноос биднийг харж байгаа хоёр зүтгэлтний тухай онцгойлон дурдах нь зүйтэй гэж би үзэж байна. Нэг нь тухайн үед нам төрийг удирдаж байсан Жамбын Батмөнх гуай. Нөгөө нь ардчилсан хөдөлгөөнийг удирдсан Санжаасүрэнгийн Зориг.

Хуучин нийгмийг донсолгосон тэр үйл явц хувьсгал гэж нэрлэгдэх, түүний өрнөл шийдэл нь тайван, үргэлжлэл нь ардчилсан байх нөхцөл бол дээрхи хоёр удирдагчийн оролцоо, үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Ж.Батмөнх гуай, С.Зориг хоёроор төлөөлүүлж тэртээх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ололтууд бүтэн болж чадсан. Дээрхи хувьсгалын үр шим нь нийтлэг шинж чанартай, манай өнөө болон ирээдүй үеийнхний бахархал, нийгмийн үнэт зүйл болон өвлөгдөх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ нь чухамхүү тэр түүхэн шийдэлд оролцогчдын залуу, ахмад үеэ хүндэтгэх хүндэтгэл, итгэл үнэмшил, эцсийн эцэст улс Монголоо гэх сэтгэлийн хатаас үүдэлтэйг өнөөдөр тэмдэглэхэд таатай байна.

Аливаа ард түмэн, улс орон бүхэнд нийтээр бахархан тэмдэглэдэг түүхт ой, түүхэн үйл хэрэг гэж байдаг. Монголчуудын хувьд ийм түүх хорин зуунаас ч урт. Бас мянганаар, зуунаар тоологдон өртөөлсөн олон бахархал бидэнд бий. Гэхдээ түүхэн, содон үйл явц бүхэн жил бүр тохиогоод, өрнөөд байдаггүй. Нэг үеийнхний амьдралд нэг тохиох нь ч бий. Огт тохиохгүй нь ч бий. Цаг үеийн шалгарлаар түүхэн үйл явдлууд зарим нь тодордог. Зарим нь бүдгэрдэг. Зарим нь нэг нэгэндээ уусдаг. Гэхдээ өнгөрөгч 20-р зуунд бол Монголчуудын хувь заяанд түүхэн, эргэлтийн, дэвшилтэт гэж хэлж болох содон үйл явдлууд цөөнгүй тохиосон. Зөвхөн 20-р зууны эхний хагас гэхэд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгал, бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлж хөршүүдтэйгээ дипломат харилцаа тогтоосон түүхт үйл явдлууд болжээ. Хоёрдугаар хагасаас Монгол Улс НҮБ-д элссэнийг, ардчилсан хувьсгал өрнөснийг дурьдахад хангалттай.

Улс үндэстнийхээ амьдралд тохиосон түүхэн үйл явцад хүндэтгэлтэй хандаж, нийтлэг үнэлэмжийг нь өвлөн хамгаалж, баяжуулан хөгжүүлэх нь үе үеийнхний журамт үүрэг юм. Өнөөдөр Монголын ард түмний хууль ёсны төлөөлөл болсон УИХ Ардчилсан Хувьсгалын ойд зориулан хүндэтгэлийн чуулган хийж байгаа нь гүн учир утгатай, их хүндэтгэлтэй төрийн ёслол юм. Энэ үйл явдлаар Монголчууд 20 жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Нэг нь ардчиллыг “гавъяа” гэж нөгөө нь “гай” гэж үнэлдэг юм шиг ойлголт ард хоцорлоо. Төрийн дээд түвшиндээ ардчиллыг, ардчилсан хувьсгалыг Монгол хүн бүр нийтлэг ололт гэж хүлээн зөвшөөрч чадлаа. Өнөөдрөөс эхлээд Монгол хүн бүр ардчилагч боллоо. Ардчилагчгүй ардчилал гэж байхгүй. Бүгдээрээ бид ардчилагчид боллоо. Баяр хүргэе монголчууддаа, ардчилагчиддаа.

Үе үеийн бодлого тодорхойлогчдод улс орныхоо хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах боломж байдаг. Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Монгол түмний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн шийдвэр гарах боломж байгааг бас дурьдах нь зүйтэй. Зөвхөн цаг хугацааны талаас нь авч үзэхэд ХХ зуунд Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн зарим содон үйл явдлууд нь ойролцоогоор 20-иос 30 жилийн давтамжтай байгаа юм. Хорин жилийн сургамжаа Монголчууд чулуу болгож, хорин нэгдэх зууны буурал түүхэндээ үсрэнгүй дэвшил хийх үү, эсвэл бахь байдгаараа үлдэх үү гэдэг түүхэн шийдлийн гол гогцоо энэ танхимд, энэ парламентын өнгө дээр шийдэгдэх боломж бий гэж би хувьдаа итгэдэг.

Энэ Их Хуралд Монгол Улсыг эдийн засгийн хувьд урьд хожид байгаагүйгээр хүчирхэгжүүлэх, ардчилал, шударга ёсны зорилтыг агуулгын хувьд төгөлдөржүүлэх түүхэн шийдлүүдийн эх баригч болох бүрэн боломж бий. Юутай ч болов өнгөрсөн жил гаруйнхны хугацаанд энэ Их Хурлын түүх бичлэгт тод үлдэх хоёр үйл явдлыг нэрлэж болно. Нэг нь Оюутолгойн ордыг ашиглах гэрээ, нөгөө нь хүний эрхийн дэд хорооноос ойрмогхон зохион байгуулсан “Нээлттэй сонсгол”. Хууль журмаа төгөлдөржүүлээд үргэлжлүүлж чадвал дээрхи хоёр үйл явдал хоёулаа Монголчуудын шинэ сонголтыг баталгаажуулах, түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чухал ажлууд.

Өнгөрч буй 20 жилийн тухай бид их ярьсан. Цаашид ч ярина, шүүнэ, тунгаана. Магадгүй нийтийн хэлэлцүүлэгт хамгийн их өртсөн, өртөж байгаа Монголын түүхийн нэгэн содон үйл явдал ч энэ мөн байх. Зөвхөн өнөөдрөөр ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэх үйл явц өндөрлөхгүй. Харин эхэлж байгаа юм. Бүтэн жил бүгдээрээ өнгөрснөө дүгнэж ирээдүйгээ төлөвлөнө, хийх ажлаа ч хийнэ.

Дараачийн 20 жилд бид юу хийх вэ?

Дараачийн 20 жилд бид юу хийх вэ! Энэ бол өнгөрсөн 20 жилд юу хийснээс ч илүүтэй, өнөөгийн бидэнтэй, шийдвэр гаргагчидтай уялдах асуудал. Хийх ажлаас илүүтэйгээр ирэх 20 жилд нүүрлэх сорилтууд, хүндрэлүүд, улс төрийн хэллэгээр “хэцүү асуудлууд” одоо ч мэдрэгдэж байна.

Өнгөрсөн 20 жил магадгүй түүнээс ч олон жил биднийг зарим талаар тойрч байсан геополитикийн шинэ асуудлуудтай бид тулна. Монголд хөрөнгө мөнгө урьд хожид байгаагүйгээр нэмэгдэх төлөв бий. Мөнгө дагасан сонирхол ч нэмэгдэнэ. Эрх ашгийн зөрчил ч нэмэгдэнэ. Асуудлыг шийдэхэд улам төвөгтэй болно. Иргэнд ч, төрд ч дээрхи хүндрэлүүд тусна.

Нөгөөтэйгүүр олон зүйл эрчимтэй өөрчлөгдөж байна. Байгаль цаг уур хүртэл өөрчлөгдөж байна. Хүний мэдлэг мэдээлэл өөрчлөгдөж байна. Нийгэм төрийн үүрэг ч өөр болж байна. Улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжил хөдөлгөөн ч өөр боллоо. Нэг юм ойлгомжтой байна. Ирэх 20 жил өнгөрсөн жилүүд шиг байхгүй нь ойлгомжтой. Дахиад асууя. Ирэх 20 жилд бид юу хийх ёстой вэ!

Хамгийн ойрхоноос эхэлье. Эдийн засгаасаа эхлэе. Би энэ намрын чуулганд хөгжлийн тухай ярихдаа бусдын сайн жишиг, стандарт, шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэхийг чухалчилсан. Монгол Улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэйг онцолсон. Монгол Улс том эдийн засагтай болъё гэвэл том сэтгэх хэрэгтэй. Хилээсээ гарч сэтгэх хэрэгтэй. Наад зах нь гэрийнхээ эдийн засгийг сумынхаа хэмжээнд, сумынхаа эдийн засгийг аймгийнхаа хэмжээнд, аймгийнхаа эдийн засгийг бүсийн хэмжээнд, улсынхаа эдийн засгийг дэлхийн хэмжээнд харах хэрэгтэй.

Хорьдугаар зууны эхэнд Дашдоржийн Нацагдорж хөмөрсөн тогооны тухай хэлсэн. Нэг аж ахуйн нэгж эсвэл нэг үйлдвэр байгуулахдаа хүрэх газраа харж ажлаа төлөвлөцгөөе. Түүнээс биш хажуу айлтайгаа, хажуудахтайгаа талбар булаацалдах биш, өрсөлдөх биш. Даяаршилын ачаар Монголын хүрч болох талбай их өргөссөн. Бусдын хийсэн бүтээсэнтэй, эсвэл бусдад байгаатай, бүр өөрт байхгүйгээ бий болгож байж дэлхийн дэвжээ хайна гэвэл цаг алдана.

Монголчууд газрын баялгаараа дэлхийд гарч болно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ гарч болно. ХХ зууны далаад онд Явуухулан “Надад дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж бичиж байсан. Монгол хүний оюуны чадавхид дэлхийн дэвжээ хэрэгтэй. Монголын зэсэнд, нүүрсэнд, уранд, ноолууран бүтээгдэхүүнд дэлхий дэвжээ хэрэгтэй. Дэлхийг дэвжээгээ гэж харвал Монголчууд бие биендээ нөхөр болно. Хөмөрсөн тогоон дотроо байгаад байвал бие биенээ урна, тамираа барна, татаж унагана.

Ардчилсан хувьсгалын нэг ач бол тэр тогоог авч хаясанд оршино. Бид нийгмээ бүрхсэн тогоог авч хаясан атлаа, сэтгэл доторхи тогооноосоо салаагүй явна. Бид ойрын жилүүдэд дэлхийд гарах учиртай. Хийж чадах, боловсруулж чадах, үйлдвэрлээд борлуулж чадах бүтээгдэхүүнээрээ бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөгч болох ёстой. Эдийн засгийн хувьд баталгаажаагүй, олны хүртээл болоогүй ямар ч үнэт зүйл, ололт амжилт түр зуурынх л байх болно.

Бид бодитой юм хийж бүтээж, түүнийгээ хэрэглээ болгож улс орынхоо ч, хүн төрөлхтөний ч хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах ёстой. Ингэж Монголоос хамаарах бусдын хамаарлыг нэмэгдүүлэх нь бидний зорилго. Аливаа улс орон ялангуяа манайх шиг улс бусдад хамаарлаа багасгаж биш нэмэгдүүлж бие даасан байдал, хөгжил дэвшлээ баталгаажуулдаг эрин үе ирж байна. Ардчиллын жилүүдийн Монголын хамгийн агуулга сайтай, бодит ололтын нэг нь манай улсын гадаад бодлогын салбарт гарсан гэвэл олон хүн санал нийлэх байх. Одоо манай Засгийн Газрын хэлээд байгаа гадаад харилцааг эдийн засагжуулах гэдэг ойлголт бол хүрч болох зах зээлдээ, борлуулж болох бүтээгдэхүүнээ боловсруулж хүргэх тухай л санаа юм. Сайн түнш олж байгаа боломжийг хамтарч ашиглах бодлого юм. Ингэснээр манай үндэсний эрх ашиг бусдын эрх ашигт хүргэх нөлөөгөөр, сайнаар хэлбэл бусдын хөгжилд оруулж байгаа хувь нэмрээр, ач тусаар улам баталгаажна гэсэн үг.

Ирэх 20 жилд Монгол Улс эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн, үйлдвэржсэн, эрх ашиг нь улам баталгаажсан орон болох ёстой. Монголчууд гаднаа сайн нэртэй болохын тулд дотроосоо гэрэлтэж байх учиртай. Бид гадагш хичнээн гүйгээд дотооддоо ажил маань өөдлөхгүй бол улсаараа урагшилж чадахгүй. Дотооддоо хууль биелдэггүй, шүүх хуулийн байгууллага нь шударга биш, төрийн ажил нь хүнд суртал авлигатай, түмэн олондоо нэр хүндгүй бол ямар ч ажил бүтэхгүй. Монгол улс өнгөрөгч 20 жилд нэр томъёо, гарчиг, таних тэмдгийн өөрчлөлтийг хангалттай хийсэн. Одоо бидэнд агуулгын өөрчлөлт л хэрэгтэй байна. Энэ байдал ч статистикаас харагдаж байна. Монголын хүн амын 90 орчим хувь нь ардчиллыг дэмждэг гэж хариулдаг. Гэтэл тодорхой төрийн байгууллагын ажлын тухай асуухад тэр дэмжлэг хүн амын дотор гуравны нэг хувьд ч хүрэх үгүйтэй байна. Энэ бол өнгөрсөн 20 жилийн та бидний ажлын үр дүн хөрсөн дээрээ сайн буугаагүй, очих эзэндээ бүрэн очоогүй, хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг л харуулж буй үзүүлэлт.

Иргэддээ эрхийг нь өгье

Дээрхи хэцүү мэт асуудлын шийдэл бол маш энгийн. Манай нийгэмд болохгүй бүтэхгүй байгааг, олон юмыг засах, өөрчлөх шийдэл бол ганц. Энэ бол-иргэний оролцоо. Иргэддээ эрхийг нь өгье. Тэгээд л гүйцээ.

Монгол бол эрх чөлөөний суурьтай орон. Монголын төрд ч иргэнийхээ оролцоог урамшуулж ирсэн уламжлал бий. Хот айлынхаа асуудлыг ах дүүгээрээ цуглаж ярилцдаг. Хошуу нутгийнхаа нийтлэг эрх ашгаа бултаараа чуулж хуралдаж, дүрэм журам гаргаж шийддэг л байсан. Бид чинь дэлхийд нэртэй эзэн хаанаа хүртэл Их хурилдай хийж сонгосон ард түмэн.

Хүний оролцоогүй хүний нийгэм байж болохгүй. Иргэний оролцоогүй иргэний нийгэм ч байх боломжгүй. Иргэний оролцоо асуудлын шийдлийг хүндрүүлдэг биш тухайн шийдлийн амьдрах чадвар, хэрэгжилтийг нөхцөлдүүлдэг. Хүн оролцож шийдсэн юмандаа дуртай байдаг, биелүүлэмтгий байдаг. Манай төрийн байгууллагын гол зовлон бол шийдвэр, хууль дүрэм, тушаал заавар гаргаж чадахгүйд биш, харин гарсан нь муу биелдэг, дутуу хэрэгждэгт байгаа юм.

Ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн шийдвэр гаргахад оролцсон, наад зах нь тийм шийдвэр гарах гэж байгааг мэдсэн байхад л хангалттай. Тийм шийдвэрийг иргэн ч биелүүлдэг, зөрчвөл төр нь ч биелүүлүүлдэг. Ингэж төрийн шийдвэр хэрэгжих ёс суртахууны хүрээ бүтэн болдог. Манай төрийн ажлын өөр нэг гачлан бол хэсэг хүн нууцаар асуудал шийддэг юм шиг, түүнийг нь нэг хэсэг шударга хүн илрүүлдэг юм шиг, тэгээд ямар ч шийдвэр утга учраа алдаж дуусдагт л байна.

Иргэний оролцоо энгийн гэж би хэлсэн. Сумын төсвийг энд биш сумандаа л олон хоног хэлэлцэж шийддэг байг. Тэр хэлэлцүүлэг нь сумынхаа иргэдэд нээлттэй байг. Сумын нутаг дахь байгалийн баялгийн ашиглалтыг Улаанбаатарт биш иргэд нь цуглаж хэлэлцээд л шийдэг. Шийдэл нь ч эзэндээ ойрхон болно, хэрэгжилт нь ч хүнд ойртоно.

Иргэний оролцоогүйгээр энэ нийгэмд бүтэх зүйл байхгүй. Харин шууд төрийн оролцоо шаардлагагүй зөндөө олон салбар, харилцаа байна. Иргэн оролцоогүй бол хэдэн зуун тэрбумаар нь амьжиргааны түвшинг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлээд ядуурал буурахгүй байна. Иргэний оролцоогүйгээр газрын, баялагийн хувьчлал, хуваарилалт хулгай л болж хувирч байна. Иргэний оролцоог хангахгүй бол 20 жил ардчилал, шударга ёс яриад, тэмцээд тэр үнэлэмжүүд монголд жинхэнэ ёсоор идээшихгүй байна. Иргэний оролцоогүйгээр засаглал сайжруулах төсөл хэрэгжүүлээд, төсвөө шинэ аргаар хуваадаг болоод ч улсын ажил өөдтэй сайжирсангүй. Иргэний оролцоогүйгээр байгалиа хамгаалах гээд байгалиа сүйтгэж дуусах нь.

Иргэний оролцоо гэхээр би дахиад дааж давшгүй юм эсвэл дахиад нэг хувьсгалыг нийгмээс, энэ төрөөс нэхээд байгаа юм биш. Ус авахдаа саваа угаагаад гардаг тэр сайхан уламжлалыг ус булгаа хамгаалах иргэний оролцоо гэж байгаа юм. Гэрийн эзэгтэй дэлгүүр зах явахдаа худалдаж авах юмаа жагсааж бичээд, мөнгөө тааруулж тоолж бариад гардгийг л иргэний оролцоо гээд байгаа. Улсын төсөв мөнгө хэлэлцэхдээ ийм эрхийг, ийм хариуцлагыг иргэддээ байгаа суугаа газар бүрт нь өгье гээд байгаа юм. Дэлгүүрээс талх авсан хүүхэд аав ээждээ хариулт мөнгийг нь бариад ирдэг байхад төрөөс олон тэрбумын тендер зувчуулсан төрийн ажилтан, аж ахуйн эзэн хоёр тал мөнгийг нь гарынхаа салаагаар гоожуулчихаад сууж байна.

Энэ төрийн эрх ард түмнээс үүсэлтэй юм бол, энэ улсын эзэн нь, нийгмийн баялгийн эзэн нь Монгол Улсын иргэн юм бол эзэндээ тэр эрхийг нь аль болох өгье, ойртуулъя гэж л би уриалаад байгаа юм. Эзэн нь эзэн нь шиг байж, үйлчлэгч нь үйлчлэгч шиг л байя. Ингэвэл бидний зорьж байгаа нийгэм, ард түмний сонголт зөв болох гээд байна.

Ардчилсан хувьсгал болсон оронд төр ч өөрчлөгдөх ёстой. Хүн ч өөрчлөгдөх ёстой. Ардчилсан хувьсгалаас хойш зурагтын удирдлага, хэд өөрчлөгдөв. Гэтэл тэр үеэс хойш төрийн тухай иргэдийн ойлголт, иргэний тухай төрийн ойлголт бахь байдгаараа л байна. Би энэ өөрчлөлтийг нийгмийн болон иргэний шинж чанартай асуудлын шийдлийн хүрээнд л ярьж байна.

Төрийн үүрэг захирахаас зохицуулах руу шилжиж байна. Зохицуулахаас иргэнд үйлчлэх рүү, үйлчлэхээс төр иргэндээ туслах нь илүүтэй болж байна. Тусламж хүсээгүй байхад нь бүү тусал гэдэг шаардлага ч төрд тавигдаж байна.


Ардчилсан хувьсгалын ачаар нийгмийн ачааг төр бүхэлд нь үүрэхээ больсон. Манай нийгмийн ихэнх ачаа чөлөөт, бүтээлч иргэдийн маань нуруун дээр очсон. Малчдыг хар, тариаланчдыг хар. Нийтийн хоолны газар, дэлгүүр хоршоогоо хар. Худалдаа наймааг аваад үз. Уран бүтээлчид, хэвлэлийнхнийг хар. Амьдралаа аваад явж байгаа айл гэрийг хар. Төр ачаагаа ард түмэндээ үүрүүлсэн атал эрхийг нь яагаад өгөхгүй байна. Ийм байдлаасаа Монголын эрх баригчид бид бүгд ичих ёстой. Ичихэд ч багадна. Шийдвэр гаргах эрхийг нь, шийдвэр гаргахад оролцох эрхийг нь иргэддээ өгье.


Би сая манай төрийн хийх дургүй байгаа ажил, шилжүүлэх дургүй байгаа эрхийн тухай хэллээ. Одоо иргэддээ хандаж нэг зүйл хэлье. Ерөөс ардчиллын жилүүдэд хүмүүс бидэнд нэмэгдсэн нэг зовлон бол өөрөө өөрийгөө хариуцдаг болсонд л байгаа юм. Тэр бол хүн төрхөндөө орж хүн шиг амьдрахын тулд хүнээс өөрөөс нь гарах төлөөс, хариуцлага юм. Монголчууд гэр бүл болохдоо галаа өөрөө асаадаг, гэрээ өөрөө барьдаг. Амьдрах байрныхаа тоосгыг өөрөө цохиж, өөрөө өрөх л хэрэгтэй. Тэгэхээр иргэн төрийн харилцаа, ойлголтод эргэлт гаргахад ардчилсан хувьсгалын утга учир оршиж байгаа юм.

Аль ч улс орон ард түмнээрээ дамжиж хөгждөг. Хааны сайнд, төрийн сайнд улс орон хөгждөг хөг өнгөрч байна. Үүнийг төр ч, иргэн ч аль аль нь ойлгох хэрэгтэй. Бүх ард түмний хайр бол төрийн, эсвэл аль нэг удирдагчийн, даргын ажлын шалгуур биш. Харин бүх ард түмний амжилт бол төрийн ажлын шалгуур.

Хорин нэгдүгээр зууны ардчиллын тухай ойлголт, онол хорьдугаар зууны эхэн үеийнхээс ч өөр болсон. Ардчиллын тухай Черчилийн томъёолол ч хуучирсан. Тэр үед ардчиллын тухай ойлголт илүү эрх мэдэлтэй, түүнийг хуваан хэрэглэхтэй холбогдож байсан. Одоо бол хувь хүнтэй, хувь иргэний эрх үүрэгтэй, нийгмийн шударга ёстой илүү холбоотой болж байна.


Хуулийн тухай ойлголт ч өөр болж байна. Хуулийг байгуулага тойруулж биш, хүн тойруулж хийх нь зөв болж байна. Манай эрүүл мэндийн хууль бол эцэстээ Эрүүл мэндийн яамны л тухай хууль болж гардаг. Гэтэл иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хэрэгжүүлэх тухай хууль батлагдах нь зүйд нийцэхээр болж байна. Жишээ нь: хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хууль биш, иргэний мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах тухай хууль илүүтэй хэрэгтэй байна. Манай хууль тогтоох байгууллагаас байгууллагын тухай хууль гаргахаа түр тэвчиж, иргэнийхээ тухайн эрхийг хэрэгжүүлэх талаар хууль батлаад эхэлбэл Монгол Улс ардчиллыг агуулгын хувьд хэрэгжүүлж байгаа орон болоход алхам дөхлөө гэсэн үг. Хуулийг төрийн хувьд эрх мэдлийн баталгаа биш, эрх үүргийнх нь зохицуулалт, харин иргэний хувьд эрхийнх нь баталгаа байдлаар томъёолбол зөв болно.


Манай зовлон мөнгөгүйдээ биш

хариуцлагагүйдээ байна.


Ардчиллын үйл явцыг холын зайн гүйлттэй зүйрлэх нь бий. Гарааны эхний хэдэн километр маш хэцүү. Цаашаа бол байнгын, өдөр тутмын амьдралын үйл явц болдог. Уг нь бид хэцүү даваагаа давчихаад, амар дээрээ ирээд хий эргээд байх шиг санагдах юм.


Шилжилтийн үеийн хамгийн хэцүү хүндрэлийг “Сэтгэлгээний өөрчлөлт” гэх нь их тааралддаг байсан. Харин дарга нар өөрсдөө хуулиа хэрэгжүүлдэг, биелүүлдэг байх нь өнөө цагийн манай нийгмийн хамгийн ярвигтай асуудал болжээ. Дээр нь хөрөнгө мөнгөтэй, танил талтай хүмүүс гээд үргэлжилнэ. Ийм хялбархан юман дээр том гацаа үүсчихээд байна. Бүгд хуулиа тэгш биелүүлдэг л болчихвол том асуудал шийдэгдэх гээд байна.


Манай төрийн ажилд зарим талд агуулгын өөрчлөлт хэрэгтэй байгаа бол зарим талд нэр томъёоны өөрчлөлтийг хуульчлан хэрэгжүүлэх шаардлага байх шиг. Төрийн алба гэдэг нэр томъёог түмний үйлчилгээ, нийтийн үйлчилгээ гээд сольчих. Төрийн албан хаагч гэх нэрийг түмний үйлчлэгч гээд өөрчилчих. Төрийн албан хаагчид ажлынхаа тухай ярихдаа төрд зүтгэж байна гэх биш түмэн олонд, иргэддээ үйлчилж байна гэж хэлээд хэвшчих. Иймэрхүү энгийн өөрчлөлтүүд өнөөдөр Монголд төрийн албаны тангаргаас ч илүүтэй чухал байх шиг санагдана.


Ардчиллын өнөөгийн энгийн шаардлага бол хүн төрхөндөө орж нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ойлгож эрхээ эдлэх, төр төрхөмдөө орж хүнд үйлчлэх ажлаа хийхэд л оршиж байна. Тэгээд нийгэмд мөрдөж байгаа хууль дүрэм төрд ч, иргэнд ч ижил тэгшээр үйлчилдэг байх явдал. Эндээс үүдээд шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэл яригдана. Энэ салбар хуулийн хувьд ч, тогтолцооны хувьд ч, шалгуур үнэлэмжийн хувьд ч хувьсгалаа хүлээж байгаа юм. Энэ тухай уг салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-д танилцуулахдаа тодорхой ярина. Мөн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний хэрэгжилтийн асуудал чухал байгаа. ҮАБЗөвлөлөөс улс орны аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах шийдвэр гарч, ажлын хэсэг байгуулагдсан. Энэ чиглэлд хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ олон бий.


Би түрүүн шинэ зуунд гарч ирэх сорилтын тухай хоёр санаа хэлсэн. Одоо гуравдахийг нь хэлье. Нийтийн баялгийн тэгш бус, шударга бус хувиарлалтын асуудал. Энгийнээр баян хоосны ялгаа. Хэрэв энэ оронд 10 хүний 8 нь ядуу зүдүү байх юм бол ямар ч цэцэг тариад нэмэргүй. Хэрэв нийт хүн амын 5 хувь нь нийт баялгийнхаа 90 хувийг эзэмшбэл бас л нэмэргүй. Ийм байдал үргэлжилбэл цөөхөн чинээлгээ ядуу олноос ядуу олноо цөөхөн чинээлгээс өмөөрөх хүндрэл үүснэ. Энэ байдлыг даван туулахын тулд түрүү миний хэлсэн 2 асуудлыг шийдэх ёстой. Иргэдийнхээ эрх чөлөөндөө эзэн байх, эд баялагтаа эзэн байх эрхийг нь л хангаж өгөх ёстой.


Хүн төрөлхтний түүхэнд гарсан хувьсгал нэртэй зарим сүйтгэлүүд гинжнээсээ өөр алдах юмгүй, ажилгүй, амьдралгүй хүмүүсийн улс нийгмээ устгасан бүтээл байдаг. Нөгөө талдаа асуудлыг агуулгаар нь харж шийдэх чадваргүй зөвхөн өөрсдөдөө зөв түшмэдүүдийн хөшүүн засаглал тийм сүйтгэлийг дууддаг. Мэдээж ямар ч төр ямар ч хүнд нөхцөлд гаргасан бодлого, хуулиа хэрэгжүүлэх гэж оролддог. Харин ардчилсан төр л хуулиа ч хэрэгжүүлдэг, муугаа ч сайжруулж засаж чаддаг. Төр хүчтэй байх ёстой гэж үзэгсэд бий. Би ч тэр ойлголтыг хуваалцана. Ардчилсан нийгэмд төрийн хүч бол иргэдийн итгэл, тэдний оролцоонд, хуулийн хэлбэрэлтгүй хэрэгжилтэд байдаг. Ийм шалгуураар та бид ажлаа харж дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх цаг болсоныг энэ ойн өдөр зориуд тэмдэглэе.


Эцсийн эцэст манай нийгэм дэх олон хүндрэл бэрхшээл Монгол улс мөнгөгүйдээ биш Монгол Улсад хариуцлагын тогтолцоо бүрэн төлөвшиж чадаагүйгээс үүдэж байгаа юм. Товчхондоо манай зовлон мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ байна. Ард иргэд ч төрөөс юуны түрүүнд мөнгө биш, шударга ёсыг л нэхэж байгаа. Монголчуудын олонхи нь амьдралдаа тохиож байгаа хүндрэл бэрхшээлийг мөнгөтэй биш харин нийгмийн шударга ёс, бүр нарийвчилж хэлбэл хуулийн ижил тэгш хэрэгжилттэй холбож үздэгийг маш эрүүл үзэгдэл гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Би энэ эрүүл үзэгдлийн тухай хэлэхдээ үдэш бүр зурагтаар “Төрөөр дүүрэн луйварчид” гэж ярих атлаа төр лүү талимаарагчдыг төлөөлж хэлсэнгүй.


Ардчилсан нийгэмд ямар ч үр дагавартай бай сонгогдож гарч ирсэн хүмүүс л төр, нийгмийн харилцааны асуудлыг шийдэх нь зөв. Гэхдээ эрхийг төвлөрүүлж биш шилжүүлж, иргэддээ чихээ нааж, тэдний оролцоог газар бүр өргөтгөж асуудлыг шийддэг байхыг л би хүсэж байна. Дахин хэлье. Яг л саяхны УИХ-ын хийсэн нээлттэй сонсгол шиг асуудлыг газар бүр, тийм байдлаар шийддэг, сонсдог дэг жаяг тогтоохыг л би төрийн бүх шатны байгууллагаас шаардаад байгаа юм.


Манайд нийгмийн хөгжлийн хандлага ардчиллаас алба тушаал шүтсэн, төр шүтсэн чиглэл руу явбал буруу болно. Харин албан тушаалаас ардчилал руу чиглэсэн шилжилт хийвэл зөв болно. Хэрэв Их Хурлаас, Засгийн газраас ч ялгаагүй, орон нутагт ч адилхан ардчилал иргэний эрхийг бэхжүүлсэн, шударга ёсыг хангах чиглэлд улс төр, эрх зүйн томоохон шинэчлэл хийе гэвэл Ерөнхийлөгчийн хувьд түүнд идэвхийлэн оролцож тус дэмжлэг үзүүлэх болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье.


Өмнө дурьдсан бүхнийг базаад ганц санаа хэлэхэд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, орон нутгийн эрх, шударга ёс, иргэний оролцоо хэмээх чөлөөт нийгмийн маань тоотой үнэлэмжүүдийг төрийн бүх шатанд ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс цээжээр хэлдэг байх нь хангалттай биш. Эдгээр үнэлэмжүүд төрийн түшээдийн тархинаас биш зүрхнээс гардаг байх ёстой. Нэг үгээр хэлбэл ардчилсан нийгэмд дээрхи үнэт зүйлс нь төрийн түшээ хүний албан үүргээ гүйцэтгэх хэв заншил, соёл болсон байх ёстой. Сэтгэлд нь шингэсэн байх ёстой. Сэтгэлд шингэсэн үнэлэмж л хүний үйлдлээр, шийдвэрээр илэрдэг юм.


Ирэх 20 жилд Монгол Улс маань ийм болоосой, ийм юм хийчих юмсан гэж ард иргэд маань дор бүрнээ бодож байгаа. Ирэх 20 жилд хийх ажлын жагсаалтаа бүгд гаргацгаая. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө дор бүрдээ, газар бүр зүтгэцгээе. Эцсийн эцэст Монголын хувь заяа Монгол Улсын иргэн танаас л шалтгаална. Ерөөс улсын хөгжил ч, айл гэрийн ажил амьдрал ч өөдлөж дэвжих нь иргэн Танаас өөрөөс чинь хамаарна. Иргэн Танаас шударга ёс эхэлнэ. Иргэн Танаас төрийн ажил эхэлнэ. Иргэн танаас улсын хөгжил дэвшил эхэлнэ. Ийм ч учраас Үндсэн хуулиндаа бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорилгоо болгосон.


Баярын өдөр, хүндэтгэлийн чуулган дээр олон зүйлийг хэлж болно. Гэхдээ нэг зүйлийг бахархан тэмдэглэе. Монголчууд өөдрөг байна. Сант Марал сангаас өнгөрөгч 10 дугаар сард явуулсан судалгааны дүн үүнийг нотолж байна. Олон аймаг хотод судалгаанд хамрагдсан хүмүүсийн 84 хувь нь “Ойрын ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байна” гэж хариулжээ.


Монголчууд бол зовхи нь босоо ард түмэн, холыг харж чаддаг хүмүүс. Өнгөрсөн 20 жилд ихийг хийж чадсан. Ирэх 20 жилд ч ихийг бүтээнэ. Бид чадна. Монгол Улс улам хөгжих ёстой. Монголчууд улам олуулаа болох ёстой. Монголчууд сайхан амьдрах ёстой.


Найман зууны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн тухай түрүүн би дурьдсан. Тэр цэрэг гэрийнхээ гадаа ирээд мориноосоо бууж байна гээд төсөөл. Монголчууд бидэнд бахархах их түүх бий. Монголчууд мориндоо мордоод ихийг үзсэн. Мориноосоо буугаад ихийг бүтээсэн. Туурга тусгаар эх орноо, эрх чөлөөт ард түмнээ бидний өвөг дээдэс харж байгаа. Цовоо сэргэлэн ирээдүй үе маань ч энэ бүхнийг угтан өсөж байна. Бидэнд үүнээс өөр юу хэрэгтэй юм бэ. Одоо бид үе үеийнхний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө, эрх чөлөөтэй сайхан амьдрахын төлөө, хөгжил дэвшилд хүрэхийн төлөө дор бүрдээ хичээх л үлдлээ.


Монголын их түүх, эрх чөлөө, ардчилал бол баатартай. Энэ баатрууд бол Монголын ард түмэн. Дэлхийн тал улаан байхад Монголын талд эрх чөлөөний туг барьж боссон, эрх чөлөө, ардчиллынхаа ололтыг өдий олон жил хамгаалж, бэхжүүлж ирсэн ард түмэндээ, баатрууддаа энэ хүндэт индрээс дахин баяр хүргэж чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний Монгол мөнх оршиг.


Баярлалаа.

Read More......

[Ict] Оны хүн 2009 урьдчилсан шалгаруулалтын дүн

Монголын Хөгжлийн Гарц төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр зохион
байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХҮН” шалгаруулалтын нэр дэвшүүлэх ажиллагааг 2009 оны 12-р сарын 8-ныг дуустал явууллаа.
Шагнал санаачлагчдын хороо урьдчилсан шалгаруулалтыг явуулж, дараахь нэр дэвшигчдийг төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оруулахаар
тогтлоо. Үүнд:

Манлайлагч
1. Н.Баттулга, М-Си-Эс Электроникс ХХК, Орбитнэт ХХК-ийн гүйцэтгэх захирал
2. Б.Ганболд, Грэйпсити Монгол ХХК-ийн ерөнхийлөгч
3. Ж.Ихбуян, Мигма Электроникс ХХК-ийн дэд захирал
4. Б.Ууганбаяр, Интерактив ХХК-ийн CEO
5. М.Эрхэмбаатар, Трай Медиа ХХК-ийн техник хариуцсан захирал

Програм зохиогч
1. А.Амарсанаа, Грэйпсити Монгол ХХК-ийн техник хөгжлийн хэлтсийн дарга
2. С.Ганболд, Юнител ХХК-ийн програмист инженер
3. Ө.Зоригт, Мобиком корпорацийн ахлах систем администратор
4. Ц.Наранцогт, УБТЗ-ын програм зохиогч, инженер
5. М.Отгонжаргал, Интерактив Би Ай ХХК-ийн програм хангамжийн инженер

Судлаач
1. Д.Амарсайхан, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч
2. Д.Гармаа, МУИС-ийн МКС-ийн програм хангамжийн тэнхимийн эрхлэгч
3. Г.Оюунбаяр, Энх-Орчлон дээд сургуулийн багш
4. Ж.Пүрэв, МУИС-ийн МТС-ийн компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн эрхлэгч

Инженер
1. Б.Амгалан, Ус сувгийн удирдах газрын МТ-ийн инженер, програмист
2. Н.Баатарзориг, МШХХТГ-ын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн
3. Б.Мөнх-Эрдэнэ, Мобинет ХХК-ийн системийн ахлах инженер
4. Т.Цогжавхлан, М-Си-Эс Электроникс ХХК-ийн систем интеграцчлалын хэлтсийн ерөнхий инженер
5. Н.Эрдэнэзориг, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цехийн инженер програмист

Техникч
1. Б.Баттуул, М-Си-Эс Электроникс ХХК-ийн систем интеграцчлалын хэлтэст техникч
2. Ө.Цогзолмаа, ХХЗХ-ны РДЗХА-ны радио төхөөрөмж, давтамж хяналтын шинжээч, инженер
3. Д.Энхтүшиг, Юнител ХХК-ийн дата сүлжээний төлөвлөлтийн инженер

Анхдагч
1. Л.Дорж, Бит-ТНН ХХК-ийн захирал
2. Б.Жамбиймолом, Мөнхжаргалант ХХК-ийн захирал
3. Р.Лхагвасүрэн, МҮЭ-ийн холбооны санхүүгийн ерөнхий менежер
4. Л.Чойжоованчиг, МУБИС-ийн КМТС-ийн захирал

Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд олон нийтийн саналыг 2009 оны 12-р сарын 21-ний 18.00 цаг хүртэл ажлын албанд онлайн буюу
бичгээр хүлээн авна.

Нэр дэвшигчдийн 2009 онд хийсэн ажил бүтээл, үр дvнгийн талаарх тодорхойлолтыг www.mongolcampus.org/itprize/ вэбд байрлуулан
танилцуулна.

Хувь хүн онлайн хэлбэрээр, байгууллага албан бичгээр саналаа өгнө. Онлайн санал хураалтыг http://www.mongolcampus.org/itprize
хаягаар хандаж өгнө. Санал хураалтанд оролцогч тухайн номинацид нэр дэвшигчдийг дотор нь байр эзлүүлэн эрэмбэлүүлэх зарчим
баримтална. Онлайн санал хураалтанд оролцогч тухайн нэр дэвшигчийн холбогдох талбарт харгалзах байрыг оруулна. Бичгээр санал
хураалтанд оролцогч байгууллага нэр дэвшигчдийг 1-5 дугаар байр эзлүүлэн эрэмбэлсэн жагсаалтыг ирүүлнэ. Санал хураалтанд оролцогч
тухайн номинациар зөвхөн нэг удаа саналаа өгнө. Байгууллагын саналыг 10 хүний саналтай тэнцэхээр тооцно. Оны хүн-д цом, гэрчилгээ
олгоно.


ШАГНАЛ САНААЧЛАГЧДЫН ХОРОО

Ажлын албаны хаяг:

Монголын Хєгжлийн Гарц ТББ
Хаяг: Бага тойруу 49, Мэдээллийн технологийн үндэсний паркийн байр, 113, 305 тоот
Утас/Факс: 319367
Вэб: http://www.mongolcampus.org/itprize, Э-шуудан: info@mongolia-gateway.mn
_______________________________________________
Ict mailing list
Ict@lists.ict.mn
http://lists.ict.mn/mailman/listinfo/ict

Read More......

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ХРОНИК




1988 оны 12-р сар. “Үнэн” сонинд анх удаа Улс төрийн товчоо болон намын удирдлагад байгаа дарга нарыг шүүмжилсэн “хөдөлмөрчдийн захидал” гэсэн булан гарч эхэллээ.


1988 оны 12-р сарын 10. Бат-Үүл, Амарсанаа, Цогтсайхан нарын байгуулсан “Шинэ үе” нэртэй нууц бүлгэм байгуулагдав. Ухуулах хуудас бичгийн машинаар цохин Улаанбаатарын төвийн байрнуудын цонх, хаалганд шөнийн цагаар наажээ.


1989 оны 4-р сар. Цогтсайханы дуулсан “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг дуунууд Монголын радиогийн өргөн сувгаар нэвтрэх болов.


1989 оны 9-р сар. МУИС-ийн төв байранд “Хайд парк” нэртэй ханын сонинг тус сургуулийн багш Ламжав эрхлэн тогтмол гаргах болоо. Энд нам засгийн удирдагчдыг шүүмжлэхээс гадна нийгмийн байгууламжийн зөв эсэхэд эргэлзсэн өгүүлэл, нийтлэл бичих болжээ.


1989 оны 10 сар. МУИС-ын математикийн тэнхимд Ламжав, Улаанхүү нарын байгуулсан бүлгэм ажиллах болж их дээд сургуулийн багш оюутан, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох боллоо.


1989 оны 11-р сарын 26. “Залуу уран бүтээлчдийн II зөвөлгөөн”-ийг МАХН-ын ТХ-оос зохион байгуулав. Зөвөлгөөнд оролцсон залуучууд ээлж дараалан гарч ирж нам засгийг хурцаар шүүмжиллээ.


1989 оны 12-р сар. Монголын Ардчилсан Холбоо хэмээх анхны чөлөөт байгууллага байгуулагдаж Ерөнхий зохицуулагчаар С. Зориг сонгогдов.


1989 оны 12-р сарын 7. Ховд хотод Багшийн дээд сургуулийн оюутан багш нараас зохион байгуулсан жагсаал боллоо. Энд анх удаа “Улс төрийн товчоо огцор!” гэсэн шаардлага гарсан аж.


1989 оны 12-р сарын 9. Эрдэнэт хотод нэлээд хүн оролцсон жагсаал болов.


1989 оны 12-р сарын 10. Улаанбаатарт анхны цуглаан “Хүний эрхийн өдөрт” зориулсан хүрээнд боллоо. Цуглааныг МоАХ байгуулагдсанаа нийтэд зарлаж төр засагт тавих 14 зүйлт шаардлага тавьлаа.


1989 оны 12-р сарын сүүлч. Улаанбаатарт МоАХ дараагийн цуглааныг зохион байгууллаа.


1989 оны 12-р сарын 28. Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсанаа зараллаа.


1990 оны 1-р сарын 24. МоАХ-оос Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулсанд олон мянган хүн оролцов.


1990 оны 2-р сар. МАХН-ын 15 эрдэмтэн өөрийн намын ТХ-д ил захидал бичиж намаа шүүмжлэв.


1990 оны 2-р сарын 17. Мо АХ-ы анхдугаар их хурал хуралдлаа.


1990 оны 2-р сарын 17. Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарлалаа.


1990 оны 2-р сарын 17. Шинэ дэвшилтэт холбоо байгуулагдсанаа зарлав.


1990 оны 3-р сарын 2. Монголын социал демократ нам байгуулагдсанаа зараллаа.


1990 оны 3-р сарын 4. МоАХ, АСХ, ШДХ болон Оюутны холбооноос хамтарсан цуглаан зохион байгуулж МАХН-ын ТХ, Засгийн газарт шаардлага тавив. Цуглаанд 90-100 мянган хүн оролцжээ.


1990 оны 3-р сарын 7. МоАХ-оос зохион байгуулж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлан Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага тавьлаа.


1990 оны 3-р сарын 10. МАХН шаардлагыг бүрэн хүлээн авч УТТ бүрэлдэхүүнээрээ огцров.


1990 оны 3-р сарын 15. Ардын их хурлын чуулган хуралдаж тэргүүлэгчдийн даргаар Очибатыг сонгов. Засгийн газар шинээр байгуулагдлаа. Ерөнхий сайдаар Гунгаадорж томилогдов.


1990 оны 3-р сар. Ардчилсан социалист хөдөлгөөний бичиг баримтын эмхтгэл хэвлэгдэн гарснаар анхны хяналтаас гадуур ном хэвлэгдэн нийтэд тарлаа. Монголын социал демократ намын анхдугаар их хурал хуралдав.


1990 оны 4-р сарын 8. Ардчилсан намын анхдугаар их хурал хуралдав. “Ардчилал” сонин гарснаар анхны хяналтаас гадуур хэвлэл олон нийтэд тарав.


1990 оны 4-р сар. Хөвсгөл аймагт орон нутгийн захиргааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж өлсгөлөн зарлав.


1990 оны 4-р сарын 25. МоАХ-оос зохион байгуулж Төрийн ордныг бүслэн, сонгууль явуулах шаардлага тавьлаа. Мөн АИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж МАХН-ын удирдан чиглүүлэх үүргийг Үндсэн хуулиас хасах шаардлага тавьлаа.


1990 оны 5-р сарын 2. Ардын их хурлын чуулган хуралдаж Үндсэн хуулиас “МАХН-ын удирдан чиглүүлэх үүрэг”, ба “Монгол улс социализм байгуулах зорилттой” зэрэг заалтыг хасав. Бүх нийтийн сонгууль ойрын хугацаанд явуулахаар тогтлоо.


1990 оны 5-р сарын 20-25. Улс төрийн намуудыг Дээд шүүхээс бүртгэв. МАХН байгуулагдсанаасаа хойшхи 69 жилдээ төрд анх удаагаа бүртгүүлэв. Улсын дээд шүүхэд МАХН, Чөлөөт хөдөлмөрийн нам, Ногоон нам, Үндэсний дэвшлийн нам, Монголын ардчидсан нам, Монголын социал демократ нам гэсэн зургаан нам бүртгүүлэв.


1990 оны 7-р сарын 22. Бүх нийтийн анхны ардчилсан сонгууль явууллаа. Ардын их хурлын 430 депутатыг сум, хороо болгоноос мажоритар системээр сонгов. Байнгын ажиллагаатай парламентэд улс төрийн намуудын эзлэх хувийг хувь тэнцүүлэх журмаар тодрууллаа. Улс төрийн шинэ 3 нам парламентийн нийт суудлын 40 гаруй хувийг авлаа.


1990 оны 9-р сарын 2. Шинээр сонгогдсон Ардын их хурлын анхдугаар чуулган болов. 51 суудал бүхий байнгын ажиллагаатай парламентийг байгуулж даргаар нь Гончигдоржийг сонголоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг буй болгож анхны ерөнхийлөгчөөр П.Очирбатыг, дэд ерөнхийлөгчөөр Р.Гончигдоржийг тус тус сонголоо. Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулж Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэн, шадар сайдаар Д.Ганболд, Д.Дорлигжав нарыг томилов.


1990 оны 9-р сар. Монгол улс цаашид зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжих болсныг шинэ Засгийн газар зараллаа.


1990 оны 12-р сарын 22. Монгол улс Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд гишүүнээр элслээ.

Эх сурвалж: http://baabar.niitlelch.mn/ Read More......

Эрvvл мэндийн даатгалын тєлбєрийн тогтолцоонд єєрчлєлт оруулав



Эрvvл мэндийн даатгалын тєлбєрийн тогтолцоонд єєрчлєлт оруулсан шийдвэрийг Эрvvл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн сайдын хамтарсан тушаалаар гаргажээ. Энэ тухай Эрvvл мэндийн сайд С.Ламбаа мэдээлэв.

2009 онд эрvvл мэндийн тусламж vйлчилгээг эрvvл мэндийн даатгалаас 56.0 тэрбум тєгрєгєєр санхvvжvvлдэг байсныг єргєтгєж, 2010 онд 76.0 тэрбум тєгрєгийн санхvvжилт зарцуулахаар болжээ. Vvнээс эрvvл мэндийн сайдын багцад 2009 онд 43.7 тэрбум тєгрєгийн санхvvжилт зарцуулахаар тєлєвлєсєн бол 2010 онд 57.1 болж 30 орчим хувиар нэмэгдvvлсэн байна. Нэмэгдvvлэхдээ даатгалаас санхvvжvvлэх тусламж vйлчилгээг єргєтгєжээ. Тиймээс оношлогоо шинжилгээ, амбулаторийн давтан vзлэг, сум дундын эмнэлгийн хоёр дахь шатлалын мэс заслын бус хэвтvvлэн эмчлэх vйлчилгээ, клиник сувилал, хєнгєвчлєх эмчилгээ зэргийг даатгалын сангаас санхvvжvvлэх боломжийг нээн єгч, шинээр эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлэхээр болсон аж.

Амбулаторийн vйлчилгээний хувьд зєвхєн анхан шатны vзлэгийг санхvvжvvлдэг байсан. Харин одоо даатгуулагчийг бvртгэх тал дээр илvv анхаарч, шаардлагатай шинжилгээ оношлогоогоо бvрэн хийлгэсний дараа эмч тvvн дээрээ дvн шинжилгээ хийн оношоо бvрэн тавьж, зєвлєгєє єгєх, давтан vзлэгийг санхvvжvvлэх боломж нээгджээ.

Манай улсын хvн амын дунд хоол боловсруулах замын эмгэг их байгаа нь амны хєндийн эрvvл мэнд. Энэ нь шvдний євчлєлтэй шууд холбоотой аж. Иймд хуучин зєвхєн хvvхдийн шvдний євчний оношлогоо, эмчилгээг эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлдэг байсныг єргєтгєж, улсын эмнэлгvvдэд шvдний амбулаторийн vйлчилгээг vзvvлэхэд эрvvл мэндийн даатгалаас санхvv¬жvvлэх боломжтой болгосон байна. Харин даатгалын сангийн хязгаарлагдмал байдлаас хувийн эмнэлгvvдэд энэ асуудал одоогоор хамаарахгvй ажээ.

Хорт хавдрын бус шалтгаантай амьдралын тєгсгєлийн шатанд байгаа хvмvvст зориулан хєнгєвчлєх эмчилгээний тарифыг шинээр бий болгосон байна.
Хєгжлийн бэрхшээлтэй, архаг хууч євчтэй хvмvvст vзvvлэх удаан хугацааны нєхєн сэргээх vйлчилгээг улс болон хувийн хэвшлээр vзvvлэхийг дэмжих, тэдний амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг vзvvлэх зорилгоор тусгайлан оношийн бvлэг гарган нэг хvнд 60.2 мянган тєгрєгєєр санхvvжvvлэхээр болжээ.

Мєн Эрvvл мэндийн байгууллагад даатгалын санхvvжилтыг хийх тєлбєрийн тогтолцоог шинэчилсэн байна.
Эмнэлэг ороор бус vзvvлсэн тусламж vйлчилгээний тєрєл, оношийн бvлгээр санхvvжvvлдэг тогтолцоонд шилжvvлж буй юм байна. Тухайлбал цєсний євчтэй хvн эмнэлэгт эмийн эмчилгээ хийлгээд хэвтэх, мэс засал хийлгэх хоёрт хэт ялгаатай зардал гардаг. Гэтэл ижил тарифаар санхvvжvvлдэг байсныг єєрчилж, эмийн эмчилгээ, дурангийн мэс засал, ерєнхий мэс заслын тохиолдлыг ялгаатай санхvvжvvлэх тогтолцоонд шилжлээ.

Ємнє нь хvн бvр эмнэлэгт vзvvлэхдээ оношлогоо шинжилгээнд тєлбєр тєлдєг байсан бол тухайн хvний vзvvлсэн нийт оношлогоо шинжилгээний зардлаас 30000 тєгрєгийг эрvvл мэндийн даатгалаас санхvvжvvлэхээр боллоо. Тvvнчлэн ажил албатай, харьцангуй хєнгєн євчтэй хvмvvст зориулж 45000 тєгрєгийн санхvvжилт олгодог байсныг єєрчилж 114000 болгон нэмэгдvvлжээ.

Мєн 2003 оноос хойш анх удаа хувийн эмнэлгvvдийн тарифыг нэмсэн байна. Уламжлалт эмчилгээний хувьд ихэнх орон нутгийн уламжлалт эмнэлгvvд 50000 тєгрєгєєр санхvvжvvлдэг байсныг єєрчилж 80000 тєгрєг болгон нэмжээ. Харьцангуй єртєг багатай, vр дvн сайтай уламжлалт эмчилгээг vзvvлэхийг дэмжих зорилгоор улсын болон хувийн хэвшлийн хоорондох ялгааг арилгасан байна. Read More......

Долдугаар сарын 1-ний хохирогчид үнэн байдлыг дэлгэлээ

 -1937 он дуугүй үргэлжилж байна гэж З.Энхболд гишүүн дүгнэв-

Монгол Улсын байнгын ажил­лагаатай парламентын түүхэнд анх удаа иргэний нийгмийн төлөөлөл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд, хүний эрхийн төрийн бус байгууллагууд, НҮБ-ын Хууль зүй, хүний эрхийн зөвлөлийн тө­лөөлөгч, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, Конрад Аденауэрийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, зарим дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар, өмгөөлөгчид, долдугаар сарын 1-ний үеэр эрх нь зөрчигдсөн иргэдийг оролцуулсан нээлттэй сонсгол боллоо. Харин “Долдугаар сарын 1 ба Хүний эрх” сэдэвт сонсголын чухал бүрэлдэхүүн хэсэг болох байсан прокурорын төлөөлөгчид ирсэнгүй. Монгол Ул­сын ерөнхий прокурор оролцох боломжгүй гэсэн бол Нийслэлийн прокурорын дарга, орлогч хоёр өвчтэй гэсэн тайлбар ирүүлж, хурал­даан төгсөх дөхсөн үед эмчийн магадлагааг хуралдаан даргалаг­чийн нэр дээр ирүүлсэн юм. Утсаа салгасан байна гэсэн яриа ч гарч байсан. Уг нь прокурорууд ирсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхэд ямар зөрчил гарсан талаарх мэдээллийг тэднээс сонсох ёстой байжээ. Сонсгол өглөө 10.00 цагт эхэлж 16.00 цаг орчимд өндөрлөв.

Уг арга хэмжээг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, тус дэд хорооноос байгуулж Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан Долдугаар сарны 1-ний үйл явдлын үеэр хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг судлан дүгнэх ажлын хэсгээс зохион байгуулсан юм. Аж­лын хэсгийг энэ оны долдугаар сарын 1-нд байгуулжээ.

Нээлттэй сонсголыг Хүний эр­хийн дэд хорооны дарга, эрхэм гишүүн Э.Бат-Үүл даргалж дэд хо­роо, ажлын хэсгийн гишүүд оролцон TY-9, NTV, Eagle телевизүүд шууд дамжуулан нэвтрүүллээ. Нээлттэй сонсголд оролцохоор 178 хүн бүрт­гүүлс­нээс танхимын багтаамжаас шалтгаалан 40 ажиглагч, гэрчийг оруулахаар болжээ. Ажиглагчдын дотор Иргэний хөдөлгөөний Г.Арс­лан, Н.Саруул нарын зүтгэлтнүүд, “Долдугаар сарын 1” төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байсан “Иргэний альянс” төвийн тэргүүн Ж.Занаа, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан нар байлаа.

Ажлын хэсгийн нэр дээр галт зэвсэг хэрэглэсний улмаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн, шархадсан иргэдээс зургаа, зодуул­сан, дарамтлуулсан, эрүү шүүлтэд өртсөн иргэдээс 18, прокурор, шүү­хийн байгууллага нэг талыг барьсан, дээрээс өгсөн зааврын дагуу ажил­ласан гэх 13, эд хөрөнгийн хохирол барагдуулах болон бусад асуудлаар 18 гомдол иргэдээс ирсэн байна.

Гишүүн Ж.Сүхбаатарын хэлснээр уг сонсголоор хэн нэгнийг яллах, аль нэг талд нь давуу тал олгох зорилго агуулаагүй бөгөөд гэрч нар гэдгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэрч гэдэг ойлголтыг бус үйл явдалд биеэр оролцон нүдээр харсан хүмүүсийг нэрлэсэн байна. Гишүүн Ц.Дашдорж “Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдсанаар хүний амьд явах эрх зөрчигдөж таван хүнийг буудаж хөнөөсөн. Цаазаар авах ял ногдуулснаас бусад тохиол­долд хүний амь насыг хохироох ёсгүй байдаг. Нэр нь тодорхой бус ч цаг­даагийн ажилтан хүн буудсан гэдэг. Цагдаагийн байгууллагын тухай хуульд галт зэвсгийг хэрхэн хэрэглэх тухай заалт маш бүрхэг. Урьдчилан сануулаад буудна гэсэн заалт л байдаг. Сануулаад баривчлах юм уу, шууд л буудах уу гэдэг бүрхэг. Албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэн­дээр хохирсон цагдаагийн ажилт­нуудад нөхөх олговор олгох тухай ярьж байгаа. Нийтээр хоморголон баривчилсан гэдгийн хувьд Дэнжийн мянгын урьдчилан саатуулах төвд 716 хүнийг хорьсны дотор 26 хүүхэд, 21 эмэгтэй байсан. Тэднээс 60 хувь нь суллагдаж 280 хүнд ял төлөв­лөсөн. Нийслэлийн Бага тойрууд Онц байдал тогтооно гэсэн хязгаар тог­тоож өгсөн ч баривчлагдсан хүмүүс дотор огт өөр газраас баригдсан хүмүүс байсан. Цагдаагийн ажилт­нууд Бага тойруу гэдгээ ч мэдэж байсан уу, үгүй юү. Баримт бичиггүй явсан хүнийг 72 цаг саатуулна гэсэн заалтыг зөрчиж бүх хүнийг олон өдрөөр хорьж, гадаа талбайд нар, бороонд галуун цуваагаар суулгаж байцаасан. Нэг өрөөнд олноор хорь­сон. Амьсгалах нөхцөл хүнд, цагдаа нар хүнлэг бус хандсан, эрүүдэж шүүсэн гэсэн хэсэг илтгэлд бий. Нийт 244 хүний 84,6 хувьд хорих, 8,9 хувьд баривчлах, 0,8 хувьд торгох шийтгэл оноож найман хүний хэргийг хэрэг­сэхгүй болгосон. Долдугаар сарын 1-тэй холбоотой хэрэгт ердийнхөөс хатуу хандсан. Насанд хүрээгүй хүүхдийн хэргийг насанд хүрсэн хүмүүстэй хамтатган хаалттай шийд­вэрлэсэн зэрэг зөрчлүүд бий” гэлээ. Үүний дараа үндсэн сонсголдоо орлоо.

Сонсголыг нийт дөрвөн бүлгээр явуулсан юм. Эхний бүлэг нь долду­гаар сарын 1-2-нд шилжих шөнө иргэдийг баривчилсны дараа цаг­даагийн байгууллагын байр, харьяа нутаг дэвсгэр дээр зодож дарам­талсан тухай асуудал байв. Энэ хэсэгт хохирсон иргэдийг төлөөлж гэрчээр Н.Оргилболд, Х.Түвшин­жаргал, Г.Энхцэцэг нар, цагдаагийн байгууллагыг төлөөлж ЭЦГ-ын дарга асан Л.Ганболд, ЭЦГ-ын дэд дарга асан Б.Батсүх, Нийслэлийн цагдаа­гийн газрын хэв журмын ахлах байцаагч асан Д.Ганболд, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Ядамдорж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Баа­тарпүрэв, Баянгол дүүргийн Цаг­даагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа, Дэнжийн мянгын албадан саатуулах, баривчлах байрны дарга асан Ц.Бат­чулуун, Мөрдөн байцаах газрын дарга Ц.Эрдэнэбат нар оролцсон юм. Гэрч болох гурван иргэн баривчлах явцад болон албадан саатуулах, баривчлах байранд байх үед цагдаа нар иргэдийг хэрхэн хэрцгийлэн зодож тамлаж, цус нөжтэй нь хутгаж байсан, насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харилцсан талаар дэлгэ­рэн­гүй ярилаа. “Та нарыг овоолж байгаад буудна” хэмээн занал­хийлэ­хийг сонсоод 1937 онд ийм байсан байх гэсэн бодол төрснөө тэд хэлж байлаа. Гэрчүүдийн дэлгэрэнгүй яриаг манай сонины өчигдрийн дугаарт нийтэлсэн тул энд давхар­дуулалгүй орхив. Тэднийг ярьсны дараа цагдаагийн дарга нар үгээ хэллээ.


Баянзүрх дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ядамдорж: -Орой 21.00 цагийн үед жагсаал цуглааныг та­раахад хүч хүрэхгүй болсон. Сүх­баатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү дайрах гэж байгаа тухай мэдээ ирсэн. Иргэдийг салган тусгаарлах үйл ажиллагаа явуулж байхад хам­гийн идэвхтэй эсэргүүцэж байсан хүн нь Г.Энхцэцэг. Г.Энхцэцэг орилж хашгирч, бусдыг уриалан дуудсан, их согтолттой байсан. Цагдаа нарыг дайрч давшилсан, улаан цамцтай, хаана зодуулсан юм бүү мэд, цамц нь нэлдээ цус болсон байсан. Согтуу хүнд янз янзын юм харагдсан байх. Манай жолооч Г.Энхцэцэгт хүнлэг хандсан. Ахад ээмэг, бөгжийг минь өгөөрэй гэснийг өгсөн. Зургаа хоног саатуулсан.

Сүхбаатар дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга Б.Баатар­пүрэв: - Н.Оргилболд бол намын байрны дэргэд бензин тараасан. Орой 23.00 цагийн үед манай Цаг­даагийн хэлтсийн цонхуудыг хүмүүс хагалсан. Манай цагдаа нарт хүн зодох зав байгаагүй.

Дэнжийн мянгын албадан саатуулах, баривчлах байрны дарга асан Ц.Батчулуун: -Манай байр хүчин чадлаасаа 4,4 дахин олон хүн хүлээж авсан. 731 хүн баригдаж ирсэн. Манайх цагдаагийн 44 ажилтан, үүнээс найман эмэгтэй ажилтантай. Тэр шөнө үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын ес нь эмэгтэй байсан. Нэг эмч, дөрвөн сувилагчтай, тэд 139 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн.


Ирсэн хүмүүсийг гадаа 30,30-аар суулгаж тоолсон. Зогсоовол дайрах хүн байсан. Суулгаснаас болж чилсэн хүн байж магадгүй. Би ажилт­нууд­даа бороохой тарааж өгсөн. Хүч хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулсан.

Баянгол дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга Н.Амарзаяа: -Манай 63 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. 19.30 цагт нэмэгдэл болж очсон. Манай 280 албан хаагч хөнгөн, хоёр нь хүндэвтэр гэмтсэн. Албан хаагчид 23.00 цаг хүртэл утаа, угаартай газарт бүслэл­тэд байсан. Н.Оргилболд бол бензин тараасан. Гомдолтой гээд байгаа Ц.Мянганбаяр дол­ду­гаар сарын 2-нд таксины жолооч зодсон. Эрүүлжүүлэгд­сэн гэлээ. Хүний эрхийн дэд хорооны гишүүд дараа нь үг хэлцгээв.

Гишүүн Х.Тэмүүжин: -Та нараас болж долоо найман цагдаа алагдсан гэж худлаа хэлж иргэдийн эрх чөлөөнд халдсан. Хүмүүсийг зодож байс­наа камераар бичиж бай­гаа шүү гэхээр зодохоо больсон гэж хүмүүс хэлж байсан.

Б.Ядамдорж: -Ийм үйл явдалд Монголын иргэд ч, цагдаа ч бэлтгэлгүй, цочролд ороод байсан. Хүмүүсийг галуун цуваагаар суулгахгүй бол тоолж болохгүй байсан.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Цаг­дааг шүүж байгаа юм шиг байж болохгүй. Хоёр талаас мэдээ­лэл сонсъё. Монголын цагдааг шүүхээ больё.

Энэ үеэр танхимаас “Иргэ­дийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаа түүний хэлснийг эсэр­гүү­цэн босч ирээд Э.Бат-Үүл гишүүнээс зэмлэл хүртэж бу­цаж суув. Э.Бат-үүл гишүүн “Занаа гараарай. Энэ бол УИХ-ын хуралдааны танхим шүү” гэснээр чимээ намжив.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Ямар нэг байдлаар шууд ял тохох гэсэн оролдлого байна уу, үгүй юү. Долдугаар сарын 1, хүний эрх гэх юм бол эд хөрөнгөөрөө хохирогчид, гэмтэж бэртсэн цагдаагийн төлөөлөл яагаад байхгүй байна вэ. Иргэдэд хүнлэг бус хандсан, олноор нь хорьсон, хоол ундаар гацаасан гэж байна. Тийм л байх. Тэгвэл 800 гаруй цагдаа ч хоол ундгүй явсан. Санаатай тийм юм хийгээгүй шүү.

Гишүүн Э.Мөнх-Очир: -Са­наа­тай эрүүдэж шүүсэн зүйл­гүй. Санаатай зодож цохисон юмгүй гэж Хүний эрхийн комисс тайлагнаж байсан. /Ингэж хэ­лээд тэрбээр хуралдаан дарга­лагчаас сануулга авлаа/

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюун­чимэг: -177 хүнээс 100 гаруй нь зодуулсан, дарамтлуулсан гэ­сэн мэдүүлэг өгдөг.

Гишүүн З.Энхболд: -Дээ­рээс үүрэг өгсөн гэж хэлж бай­сан өмгөөлөгч, прокурор бай­даг. Тэд мэдүүлэг өгөх ёстой. Дээрээс гэдэг нь хэн бэ. Ерөн­хийлөгч үү, эсвэл хэн юм бэ.

Гишүүн Ж.Энхбаяр: -Гэр­чүү­дээс асууя. Цагдаа нар ямар бүдүүлэг үг хэлж байсан бэ. Гэрчүүдийн биеийн аль хэсэгт цохиж зодсон бэ. 2008 оны сонгуулиар аль нэг намын сон­гуулийн штабт ажилласан уу?

Гэрч Х.Түвшинжаргал: -На­майг хулгайч, орон гэргүй, хамаатан садангүй, тэнүүлч гээд духан дээр чинь бичсэн байна гэсэн. Зодоогүй. Доош дарж хэвтүүлээд 111-д аваач­сан. “Дээрээс тушаал өгсөн. Овоолж байгаад буудна” гэсэн. Гурван жил зургаан сарын ял сонссон.

Н.Оргилболд: -Зодуулсан. Гар ард гавлаад нүүр боож авч явсан. Хаашаа явж байгааг мэдээгүй. Баянзүрх дүүрэг дээр аваачсан байсан. Хүмүүсийг ОО дотор хувцсаар нь шээс арчуулж байсан. “Бөгсөө оцойл­гоод доошоо тонгой” гээд бейсболын цохиураар хүн бү­рийг 10 цохисон. Цахилгаан бороохойн цэнэг дуустал зод­сон. Гар гавласан, гар дээр гишгэж байгаад байцаалт ав­сан. Хэргээ хүлээвэл 14 хонуу­лаад гаргана. Үгүй бол удаана гэсэн.

Г.Энхцэцэг: -Би жирэмсэн байсан. Толгой руу цохисон. Суллагдсаны дараа тархины компьютерийн бичлэг хийлгэ­сэн. Эмчлүүлсэн. Би бага нас­ны хүүхэдтэй эх хүн. Хүүхдүү­дийг зодож байгааг хараад эмзэглэсэн. Шаардлага тавь­сан. Шаардлага тавьсан хүн согтуу болдог юм бол би багаж үлээе гэсэн. Цагдаа нар багаж байхгүй гэсэн. Би тэр өдөр улаан цамцтай байгаагүй. Өөр хүнийх байсан. Даараад дав­харлаж өмссөн. Би сонгуулиар Чингэлтэй дүүрэгт сонгуулийн штабт ажилласан. /Аль намынх гэдгээ хэлэх шаардлагагүй гэж гишүүд хэллээ/.

Х.Баттулга: -Энхцэцэг жи­рэм­сэн байсан гэсэн. Гэтэл Ядамдорж хурандаа согтуу байсан гээд байна. Энд зөрчил байна. Хэн нь худлаа яриад байгаа юм бэ. Хүн жирэмсэн гэж худлаа ярихгүй байх. Тэр хүүхэд яасан бэ. Гэтэл архи уусан гээд байгаа.?

Г.Энхцэцэг: -Тэгэхэд хоёр сартай жирэмсэн байсан. Сул­лагдаж гараад сарын дараа эрүүл мэндийн байдал тааруу болж тархины даралттай, ха­вантай хэвтэрт орсон. Зуны халуунд даралт ихсээд хорд­логотой байсан. Жирэмслэлтээ үргэлжлүүлэхэд эрсдэлтэй бай­на гээд эмчийн тусламж авч жирэмслэлтийг зогсоосон.

Баянзүрх дүүргийн Цаг­даа­гийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ядам­дорж: -Энхцэцэгийн бичлэг бий. Догшин авиртай, чулуу шидсэн, цонхонд ойрт­сон. Согтуу эсэхийг би үзээгүй. Тээвэрлэн хүргэсэн жолооч тэгж хэлсэн. Баригдсан арваад хүнээс ганц эмэгтэй нь байсан. Догшин авирласан тул са­раалжтай өрөөнд хийсэн.

Энэ үеэр гишүүн Ж.Сүхбаа­тар үг хэлэхээр болж, Г.Рэнцэн­тавхай түүнийг эсэргүүцэн босч ирээд хуралдаан даргалагчаас зэмлэл хүртлээ. Гишүүн Э.Бат-Үүл “Дураараа юм ярьж бо­лохгүй. Рэнцэнтавхайг гаргаа­рай” гэснээр тэрбээр тан­хи­маас гарч явав.

Сонсголын хоёрдугаар хэ­сэгт мөрдөн байцаалтын ша­танд хүний эрх хэрхэн зөрчигд­сөн талаар гэрч Ц.Занданхүү, Ц.Мянганбаяр нар ярьсан юм. Гэрч Ц.Занданхүү долдугаар сарын 1-нд амь үрэгдсэн таван хүний дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлэхэд иргэний нийгмийн төлөөллүүд босч хүндэтгэл үзүүлсэн юм. Г.Арс­лан гараа атган өргөсөн байв. Гэрчүүдийн үгийг сонины өчиг­дөр, өнөөдрийн дугаарт дэл­гэрэнгүй нийтэллээ.

Тэднийг үг хэлсний дараа гишүүн Х.Тэмүүжин “Прокурор байх ёстой. Яагаад прокурор ирээгүй вэ. Асуудалд ийм байдлаар хандаж байгаа тө­рийн байгууллагатай УИХ ха­риуц­лага тооцох ёстой. Тэдний хяналтад байдаг цагдаа нар нүүрээ улайлгаад сууж байх ёсгүй. Өөр оронд бол парла­мент тэднийг хөөж ирэх байсан гэлээ.

Гуравдугаар хэсгээр шудар­га шүүхээр шүүлгэх эрх хэрхэн зөрчигдсөнийг сонслоо. Түү­гээр прокуроруудын мэдээл­лийг сонсох байсан ч тэд ирээ­гүй. Хэдийгээр гишүүн Ж.Энх­баяр “Прокурор байхгүй үед энэ асуудлыг хэлэлцэх нь зохимж­гүй” гэсэн ч н.Бэхбат, н.Цэнд-Аюуш, н.Ганчимэг, н.Пүрэвбаа­тар, н.Хатанбаатар нарын өм­гөө­лөгчдийн үгийг сонссон юм. Гишүүн Ж.Сүхбаатар “Хүндэт­гэн үзэх шалтгаангүйгээр про­ку­рор ирээгүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болох­гүй. Хуралдааныг үргэлжлүүлэх ёстой” гэснээр сонсголыг үр­гэлжлүүллээ.

Өмгөөлөгч н.Цэнд-Аюуш “Хүний эрхийн үндэсний комис­сын дарга Д.Солонгын баривч­лагдсан хүмүүсийн эрх зөрчиг­дөөгүй” гэсэн мэдэгдэл үндсэн­дээ шүүгчдийн гарын авлага болж үүнээс болж шүүгдэгч­дийн ял хүндэрч байсан” гэсэн нь ноцтой мэдээлэл байлаа. Хүний эрхийн үндэсний комис­сын дарга хүний эрхийн зөрчил гараагүй гэж хэлсэн. Гэвч тэр үед хүмүүсийг зодож цустай нь хутгасныг 16 настай хүүхэд хэлсэн. Баривчлагдсан хүмүүс Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг эргэж очиход “Цамцаа тайлаад биеэ харуул гэж ганц удаа ч болов хэлсэн болоосой” гэц­гээж байсан гэсэн. Тэгж үзсэн бол зодуулсан нь харагдах байсан.

Өмгөөлөгч н.Ганчимэг: -Ми­ний үйлчлүүлэгч Түмэн­жаргал бичиг үсэг мэдэхгүй. Түүнээс хоёр удаа өмгөөлөгчгүй мэ­дүүлэг авсан. Бас баруун өвдөг, түнх рүү нь өшиглөж таягтай явж байсан. Батлан даалтад гарах гэхэд 500 мянган төгрөг авчирвал гаргана гэсэн. Ар гэрийнхэн нь мөнгө цуглуулаад ирэхэд гаргахгүй гэсэн.

Өмгөөлөгч н.Пүрэв­баатар: -Миний үйлчлүүлэгч Дэлгэр­баяр, Баасандорж нарыг намын байрны шатан дээрээс 38600 төгрөгийн үнэтэй хоёр шил вино авч явсны төлөө 5,6 жи­лээр тасалж ялласан, одоо сууж байна. Дээд шүүхийн шүүгч Д.Батсайхан улстөржиж “Манай МАХН-ын байрыг ша­таасан” гэж улс төрийн байр сууринаас хохирогчдод ханд­сан. Намын батлахаа халаас­лаад сууж байсан шүүгч.

Өмгөөлөгч н.Хатан­баатар: -Эрүүгийн хууль, Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн. Хү­ний эрх хөндөгдсөн. Наадам болох гэж байна гэж шахсан. Ар гэрийнхний эргэлтийг зодуурын шарх эдгэрсний дараа оруул­сан. Шүүх хурал жүжигчилсэн тоглолт байсан. Хулгайг дээрэм, хүндэвтэр гэмт хэргийг хүнд гэмт хэрэг болгосон. Наад тал нь хорьж шийтгэснээс биш тэнсэн өгөөгүй.

Гишүүн Ж.Сүхбаатар: -Шүүг­чийн намын батлахтай гэдгийг яаж мэдсэн бэ. Прокурор ирээ­гүй нь сайн болжээ. Ирсэн бол мэтгэлцээн үүсэх байсан байна.

Өмгөөлөгч н.Пүрэв­баатар: -Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батсайханы талаар би байр сууриа илэрхийлж чадна. Ма­най намын байрыг шатаасан хог шаарууд гэж хэлснээс үүдээд МАХН-ын гишүүнээ орхиогүй яваа хүн гэж үзсэн. Хэд хэдэн удаа тэгж хэлсэн.

Өмгөөлөгч н.Ганчимэг: -Далдын хар хүч үйлчилж бай­сан. Хоригдож байсан хүмүүс “Нээрээ Ерөнхийлөгч бидний бууд гэсэн юм уу. Арав, хориор нь авч гараад эргэж ирэхгүй байна. Нээрээ буудах юм уу” гэж түгшиж байсан байна лээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа биелүүлж чадахгүй байж хүний эрх ярих ёсгүй.

Гишүүн Ц.Мөнх-Оргил: -Нээлттэй сонсгол хийх нь зөв юм байна. Гэхдээ анхаарах зүйл байна. Прокурорууд ирээ­гүй нь зөв байна. Яллах дүгнэл­тээ сонсгох юм бол шүүхийн шийдвэрийг шүүх хурал болох гээд байна. Намын батлахаа халаасалж суугаад хоморголон ял оноосон, орон нутгийн сон­гуулийн өмнө шийдсэн гэх мэт улс төр хиймээргүй байна. Ял хүндэдсэн эсэхийг УИХ-ын индэр дээрээс хэлж болохгүй. УИХ-ын индэр дээрээс шүүхийн шийдвэрийг яллахгүй шүү.

Гишүүн Х.Тэмүүжин: -Шүү­хийн шийдвэрийг шүүгээ­гүй. Гарсан алдааны талаар ярьж байна. Прокурор Энэрэл дээрээс шийдвэр өгсөн гэж хэлээд шүүн тасалсан байдаг гэлээ.

Сонсголын дөрөвдүгээр хэсгээр галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь хохирсон, шархадсан зэргээр хүний эрх ноцтой зөрчигдсөн талаар сонс­сон юм. Хүний амь хохи­роосон хэргийн мөрдөн бай­цаалт дуусаагүй байхад уг асуудлыг сөхөх нь хуульд ний­цэх эсэх талаар гишүүд нэлээд ярилцсаны эцэст гэрч Г.Ариун­баатарын үгийг сонсоод дүг­нэлт гаргалгүй үлдээхээр бо­лов. Мөн бууны суманд шар­хад­сан нэг иргэн БНСУ-аас өргөдөл ирүүлжээ. Тэрбээр тэнд эмчлүүлж буй аж. Гэрчийн үгийг манай сонины өнөөдрийн дугаарт бүрэн эхээр нь нийтэллээ.

Гишүүн З.Энхболд “Долду­гаар сарын 1-ний том сургамж бол тэр өдөр хүчний байгуул­лагууд хэрхэн ажилласанд үнэлэлт дүгнэлт өгөх явдал юм. Дараа ийм үйл явдал болоход хуулийн байгууллагууд бэлэн биш байна. “Манай намын байрыг шатаасан” гэж хэлдэг шүүгчтэй байж таарахгүй. Иргэ­дийг хоморголон шүүсэн шүүгч нарт сахилгын хорооны дүгнэлт хийх хэрэгтэй. Иргэдэд хүний эрхийн боловсрол олгохгүй бол 1937 оных шиг “арав, хориор нь авч гараад эргэж ирэхгүй бай­на. Буудуулах юм байна” гээд сууж таарахгүй. 1937 он дуугүй үргэлжилж байна. Иргэдийг өмгөөлөгчтэй байцаана гэдэг зарчим зөрчигдөж байна.

Гишүүн Э.Бат-Үүл: -УИХ хууль тогтоодог, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага. УИХ-ын Хүний эрхийн дэд хо­роо ажлын хэсэг гаргаж Хүний эрхийн талын хуулийн хэрэг­жилтийг үзэж байна. Гишүүд Хууль зүйн байнгын хороонд үгээ хэлээрэй гэснээр зургаан цаг үргэлжилсэн нээлттэй сонс­гол өндөрлөлөө.

Сонсголын үеэр хүний эр­хийн манаач болох ёстой Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Солонго долдугаар сарын 1-ний үеэр хүний эрх зөрчигдөөгүй гэж хэлснийг оролцогчид шүүмжилж байв. Д.Солонго дарга ч уучлалт хүссэн юм.


Эх сурвалж: news.mn

Read More......

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Дэлхийн Өдөрт зориулсан үг



ДОХ-ын цар тахлын тархалтыг бууруулах чиглэлээр зарим оронд нааштай үр дүн гарч байгааг дэлхий нийт харж байна. Оруулсан хөрөнгө оруулалт үр дүн авчирч, олон хүний амь аварч байна.

Гэсэн хэдий ч, шинээр халдвар авагсдын тоо ДОХ-той хүмүүсийг эмчилгээнд хамруулахаас илүү хурдтай нэмэгдсээр байгаа ба ДОХ өвчин нь эрт нас баралтын нэг гол шалтгаан хэвээр байна.

ХДХВ/ДОХ-оос сэргийлэх энэ өдөр бидний цаашид хийх ажил тодорхой байна. Үр дүнтэй нь нотлогдсон арга хэмжээг бид үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ 2010 оны эцэс гэхэд урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгоно гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд арай илүү зүйлийг, нэн даруй хийх ёстой

Хэрвээ бид энэ асуудалд хүний эрхийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадвал амласан зорилтдоо хүрч чадна. Энэ нь ХДХВ-ийн халдварын улмаас бусдыг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох бүхий л хэлбэрийг эсэргүүцэх ёстой гэсэн үг. Энэ нь охид, эмэгтэйчүүдийг эсрэг хүчирхийллийг арилгах ёстой гэсэн үг. Энэ нь ХДХВ-ийн талаарх мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гэсэн үг.

ХДХВ-ийн халдвартай хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх зэрэг ДОХ-ын эсрэг арга хэмжээнд саад болдог аливаа эрүүгийн хууль, тушаал шийдвэр, арга хэмжээг хүчингүй болгохыг бүх улс оронд уриалж байна. Хүнийг шийтгэдэг биш, харин хамгаалдаг арга хэмжээ илүү амжилт олдог нь нотлогдсон.

Хууль эрхзүйн орчин нь халдварт хамгийн их өртдөг бүлэг хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт үүсгэдэг байдал дэлхийн олон оронд оршсоор байна. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, судсаар мансууруулах бодис хэрэглэгчид, эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийг ялгаварлан гадуурхах нь тахлыг улам тараах бөгөөд тэдэнд чиглэсэн үр дүнтэй, өртөг багатай арга хэмжээ хэрэгжүүлэхэд саад болдог. ДОХ-ын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үзэл сурталд биш, харин нотолгоонд тулгуурласан байх ёстой бөгөөд уг халдварт хамгийн их өртсөн хүмүүст хүртээмжтэй байх ёстой.

ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс урьдчилан сэргийлэлт, эрүүл мэнд болон хүний сайн сайхны төлөө илүү ихийг хийж бүтээхэд бидэнд маш сайн үлгэр дууриал болж чадна. Бид тэдний хувь нэмрийг үнэлж, ДОХ-ын эсрэг ажилд тэдний идэвхтэй оролцоог дэмжих хэрэгтэй.

ХДХВ-ийн халдвартэй амьдарч буй хүмүүс, халдвар авах эрсдэлтэй хүмүүс, уг тахалд нэрвэгдсэн хүүхэд, гэр бүлийн эрхийг ХДХВ/ДОХ-оос Сэргийлэх Дэлхийн Өдөр дээдлэн хамгаалцгаая. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед Мянганы Хөгжлийн Зорилтод ахиц гаргахын төлөө ДОХ-ын эсрэг арга хэмжээг эрчимжүүлье.

Бүгдээрээ зүтгэе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

Эх сурвалж: gogo.mn

Read More......

МОБИ ТЭМҮҮЛЭЛ ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШАТАНД СОНГОГДООД БУЙ ЧИГЛЭЛҮҮД



Мобиком Корпорациас санаачлан эхлүүлсэн Моби Тэмүүлэл төслийн хүрээнд "Монголын ирээдүй хүүхэд залуусаа зорилго тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ?" бүх нийтийн хэлэлцүүлэг, санал асуулга дор явагдаж дууслаа. Эхний шатны санал асуулгад дэлхийн болон Монгол орны өнцөг булан бүрт суугаа болон иргэд идэвхтэй оролцож 2299 тусгай дугаар, 99002299 мессэжний дугаар, саналын хайрцгууд, И-Мэйл, болон Цахим хуудсаар дамжуулан нийт 79’357 саналыг Моби Тэмүүлэл төсөлд ирүүлээд байна. Ирсэн нийт саналуудаас олон нийтийн зүгээс хамгийн олон санал авсан дараах 4 үндсэн чиглэлүүд тодорлоо.

  1. Иргэний боловсролыг хөгжүүлэх
  2. Өсвөр насны хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх
  3. Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр
  4. Гэр бүлийн боловсролыг дэмжих портал сайт

11-р сарын 19-өөс эхлэн 14 хоногийн хугацаатайгаар орон даяар явагдах төслийн хоёрдугаар шатны бүх нийтийн санал асуулгаар дээрх 4 чиглэлээс хамгийн их эрэлт хэрэгцээтэй, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрийг сонгох болно. Та бүхнийг хоёрдугаар шатны санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгогдоод буй чиглэлүүдийн талаар товч мэдээлэл:

1. ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ
Ирээдүй хойч үеэ хүн төрөлхтөний даяаршил, нийгмийн хөгжлийн шалгуурыг ханган ажиллаж амьдрах бодит чадвартай, хариуцлагатай, бүтээлч, зорилго тэмүүллээр дүүрэн, хүнлэг энэрэнгүй иргэд болгон төлөвшүүлэх нь монгол орны хөгжлийн ирээдүйд оруулах хамгийн том хөрөнгө оруулалт байх болно гэсэн санал иргэд, байгууллагуудын зүгээс маш их ирлээ. Монгол хүний өрсөлдөх чадварын эх суурийг бэлтгэх болон иргэний боловсролыг хөгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт ёс зүй, хүмүүжил төлөвшилийн хичээлийг оруулж өгөх нь чухал гэдгийг саналаа ирүүлсэн хүмүүс онцолсон юм. Өнөөгийн боловсролын систем академик боловсролд түлхүү анхаарч, харин хүүхдийг ирээдүйн эцэг эх, бие хүн болоход нь бэлтгэх, зорилго тэмүүлэлтэй болгох, ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах иргэний боловсролыг олгох тал нь хоцрогдсоны улмаас өөрийгөө дутуу дулимаг танин мэдсэн, эерэг зөв дадал зуршил, зан чанар эзэмшээгүй, өөртөө итгэлтэй бус, сэтгэл хөдлөлөө хянан зохицуулж чаддаггүй, стресст өртөмтгий хүн болж байна гэж санал дэвшүүлсэн иргэд олон нийт үзэж байгаа ажээ. Монгол хүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр хүүхэд залуусын сурч мэдэх сонирхол, сайн хүн болж, сайхан амьдрах зорилго тэмүүлэл давамгайлж өөрийн улс орондоо төдийгүй дэлхий нийтэд монгол хүний үнэлэмж өсөн нэмэгдэж, тэр хэрээр улс орны маань хөгжилд түлхэц болох юм.

2. ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ТЕХНИК СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ
Улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн үндэс болсон уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, мэдээлэл харилцаа холбоо, дэд бүтцийн салбаруудын өсөлт хөгжил нь баялгийг гардан бүтээгч, инженер техникийн ажилтны мэдлэг боловсрол, чадвар чадавхитай салшгүй холбоотой. Иймээс хүүхдүүдийг өсвөр наснаас нь техник сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, зохион бүтээх авьяас чадварыг нь дэмжсэн дугуйлан секцийг сэргээн хичээллүүлэх, шинээр байгуулах, сургалтын бааз орчин нөхцлийг нь сайжруулах, авьяас ур чадвар, бүтээлч байдлыг эрхэмлэсэн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах замаар ирээдүйн инженер, зохион бүтээгчид, шинийг нээн хөгжүүлэгч бүтээлч иргэдийг бэлтгэх нь зүйтэй гэсэн ерөнхий чиглэл бүхий багц санал эхний шатны санал асуулгаас шалгараад байна. Энэ саналын хүрээнд хүүхэд багачуудыг хичээлийн бус цагаар авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгөх, төрөл бүрийн орчин үеийн судалгаа шинжилгээний төвүүд, шинжлэх ухаан техник технологи, тоног төхөөрөмжүүд бүхий үзүүлэнгийн танхимуудыг байгуулах, хүүхэд залууст танилцах туршиж үзэх боломж нөхцлийг олгож бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх саналууд мөн багтсан болно.

3. БАГШИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Хүүхэд залуусаа зорилго тэмүүлэлдээ хүрэх мэдлэг чадвартай иргэн болгон сургаж хүмүүжүүлэхэд багшийг хөгжүүлэх, чадавхижуулах асуудал хамгийн чухал гэж үзсэн санал мөн хэлэлцүүлгийн эхний шатнаас шалгараад байна. Олон иргэд, байгууллагуудаас багшийн нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар, материаллаг орчин, дадлагын баазыг сайжруулахад хувийн хэвшлийн байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй гэж үзжээ. Ялангуяа багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, магистр докторын сургалт, гадаад улс орнуудад явж туршлага судлах зэрэг үйл ажиллагааг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлвэл үр дүн гарч болохыг онцолжээ. Мөн цаашид багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын агуулга стандартыг шинэчлэн сайжруулах, шилдэг тэргүүний сурагчдыг багшлах боловсон хүчнээр бодлогоор бэлтгэх, эдийн засгийн хөшүүрэг урамшуулал, тэтгэлэг буй болгох, төгссөний дараа нийгмийн хамгааллын асуудлыг нь цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналууд гарсан байна. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад зарим хичээлийн мэргэжлийн багш дутмаг, мэргэжлийн бус багш хичээл заах, багшийн ажлын байрны орчин нөхцөл муу, нийгмийн асуудлыг нь орхигдуулснаас шинэ залуу багш нарын хувьд тогтвор суурьшилтай ажилладаггүй зэрэг нь боловсролын хөгжилд саад болж байна гэж үзжээ. Боловсролын салбарын шинэчлэлд иргэд аж ахуйн нэгжийн идэвхтэй оролцоо дэмжлэг нэмэгдэхийн хирээр Монголын боловсролын стандарт дэлхий дахины жишигт хүрэх цаг хугацаа, боломж нөхцөл илүү ойртоно гэж санал асуулгад оролцогчид үзсэн байна.

4. ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ПОРТАЛ САЙТ
Манай улсын боловсролын системийн үйл ажиллагаа танхимын боловсрол олгох арга зарчимд тулгуурлан хөгжиж байгаа. Энэ нь академик боловсрол олгох шалгарсан арга хэдий ч мэдээллийн технологийн хувьсал өөрчлөлт шинэ арга зам хэлбэрийг илэрхийлж хэвшүүлэхийг шаардаж байгаа талаар маш олон санал ирлээ. Хүүхэд залууст мэдлэг мэдээлэл өгөх зориулалттай боловсролын веб хуудсууд байдаг ч цаг үеийн шинж чанартай, мэдээллийн багтаамж, хэрэглэгчийн хамрах цар хүрээ бага, системтэй буй мэдээлэлтэй зэрэг нөлөөллийн улмаас жинхэнэ хэрэгтэй мэдлэг мэдээллийг олгодог эх сурвалж болон хөгжиж чадахгүй байна. Маш өргөн хүрээний системтэй мэдлэг, мэдээллийг олгох портал сайтыг хөгжүүлсэнээр зөвхөн хүүхдэд төдийгүй гэр бүлийн бүх гишүүдийн хувьд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эх хэл дээрээ хүссэн мэдээллээ түвэггүй олж ашиглах, хөгжих боломж нээгдэх юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн зарим хичээлийг онлайнаар оруулах, шилдэг тэргүүний багш нарын туршлага заах арга зүйг түгээн дэлгэрүүлэх, анги тус бүрийн хичээлийн тестийг онлайн болгож улс орон даяар хэрэгжүүлэх, хүүхдийн мэдлэг мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон саналуудыг энэхүү чиглэлд багцлан авч үзлээ. Мөн их дээд сургуулиудад гадаадын нэр хүндтэй их дээд сургуулийн багш нарын лекцийг онлайнаар нэвтрүүлэх, ингэснээр оюутан залуус маань дэлхийн хэмжээний боловсролоос эзэмших боломж нөхцлийг бий болгох, ашиглах нь зүйтэй гэж үзжээ. Мэдээллийн технологийн боломж нөхцөл давуу талд түшиглэсэн онлайн сургалт, шалгалт, боловсролын бусад үйлчилгээ мэдээллийг мэдээлэл харилцаа холбоо технологийн компанийн хувьд Мобиком бүрэн шийдэх боломжтой гэдгийг санал гаргагчид онцлон дурдсан байна.

Read More......

"ЦАГААН МАЛГАЙТ" ЁС СУРТАХУУНТ ХАКЕРУУДЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН

Тэмцээний зорилго: Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ёс суртахуунт хакеруудыг хөгжүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах, уялдуулан зохион байгуулахад оршино.

Тэмцээний зохион байгуулагч: Ёс суртахуунтай хакерын үйл ажиллагааг Монгол улсад дэлгэрүүлэх, авьяаслаг залуучуудыг нээн харуулах, тэднийг хөгжүүлэх зорилго бүхий "Ёс суртахуунт хакеруудын анхдугаар тэмцээн"-ийг "Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв - MonCIRT" ТББ-аас зохион байгуулж байна.

Тэмцээний хугацаа:

Тэмцээнийг зарлах: 2009 оны 11 дугаар сарын 17-наас 12 дугаар сарын 4-ны өдөр

Тэмцээн явагдах: 2009 оны 12 дугаар сарын 5, 6-ны өдөр

Тэмцээний дүнг гаргах, шагнал олгох: 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдөр

Тэмцээний шагнал:

1-р байр 1 000 000 төгрөг

2-р байр 600 000 төгрөг

3-р байр 300 000 төгрөг

Тусгай байр: 200 000 төгрөг

Тэмцээний хэлбэр: Тэмцээнийг 13 үе шаттайгаар зохион байгуулна. Өмнөх үеийг давсан оролцогч дараагийн шатанд шилжин орох хэлбэрээр явагдана. Үе бүрийн даалгавар хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн байна.

Тэмцээний даалгавар нь: Сүлжээнд нэвтрэх, сүлжээнд холбогдсон компьютерт нэвтрэх, "web", "DNS", "E-mail", "Database" серверүүдэд довтлох, цахим хуудсанд байгаа мэдээллийг өөрчлөх гэх мэт байна.

Тэмцээний бүртгэл: Тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс МТҮП-ын 323 тоот өрөөнд иргэний үнэмлэхтэй, биеэр ирж бүртгүүлнэ.

Жич: Тэмцээнийг нэг танхимд цуглаж явуулна. Оролцох хүмүүс өөрийн компьютертайгаа ирж болно. Тэмцээнд оролцоход хураамж байхгүй. Тэмцээнийг дэлхийн улсуудад байдаг жишгийн дагуу авьяаслаг залуустай хамтран ажиллах зорилгоор зохион байгуулж байгаа болно.

АНУ-д зохион байгуулагдсан тэмцээний (Netwars) ялагчтай хийсэн ярилцлага. Үзэх

Лавлагааг 70113151 утсаар болон info@moncirt.org.mn хаягаар авна уу.

Read More......

Бизнес төлөвлөгөө хийхийн учир

Ta бизнес төлөвлөгөөгөө хийхдээ хамгийн түрүүнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийн бүх талыг үнэлсэн тойм, үүний дотор бизнесийн хэтийн төлвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.
Энэхүү зөвлөгөөнд бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал зүйлсийг арван хоёр хэсэг болгон хуваасан тул та бизнес төлөвлөгөөгөө тус загварын дагуу хийж болно. Бизнес төлөвлөгөө нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир хэрсүү аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхам юм. Бизнес төлөвлөгөө олон янзын хэлбэртэй байдаг. Номын сан, дэлгүүрүүдэд бизнес төлөвлөгөөний загварууд бүхий ном байдаг.

Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө бичих дургүй байдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс доорх төлөвлөгөөний хэсэг бүрийг хийхийг зөвлөж байна.

Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?

“Таны бизнес амжилттай байгаа үед боломжтой бол өмч хөрөнгө худалдан авах талаар бод.”

Таны бизнес төлөвлөгөө олон талаар ашигтай байна. Энэхүү үнэт хэрэгслийг алгасахгүй байх зарим шалтгааныг энд дурдав.
•Юуны өмнө энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
•Та зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, банк зэрэг чухал хувь хүн байгууллагатай харилцахдаа үүнийг өөрийгөө ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
•Хүмүүсээс, үүний дотор танд үнэлж баршгүй зөвлөлгөөг үнэгүй өгч чадах, таны эхлэх гэж буй бизнесийн салбарын хүмүүсээс санал, зөвлөгөө хүсэхдээ энэ төлөвлөгөөг ашиглаж болно. Олон аж ахуй эрхлэгчид цаг, ажил хэмнэж өгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгүйгээр өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагүй бэрхшээлүүдийг үүсгэдэг.
•Таны бизнес төлөвлөгөө таны төлөвлөлтийн явц дахь алдаа дутагдлыг илрүүлж чадна.

Бизнес төлөвлөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

Хэтийн, ирээдүйн төлөвлөлтөд зарим ухаалаг хязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илүү хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илүү сайн бөгөөд бизнесийн явцад төлөвлөгөөгөө өөрчил. Хэтийн төлөвлөлт утгагүй болох нь олонтаа, учир нь таны бизнесийн Мөн чанар анхны ойлголтоосоо өөр болж болдог.
Өөдрөг үзлээс зайлсхий. Үнэн хэрэгтээ өөдрөг үзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа,
борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цөөхөн бизнес төлөвлөгөө хэр их мөнгө, цаг хугацаа шаардагдахыг зөв урьдчилан тооцсон байдаг. Таны бизнест бэрхшээл тохиолдох үед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй. Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго.
Бизнесийнхээ өвөрмөц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бүү найд. Сайн нээлттэй бизнес эхэлсэн хүмүүс дандаа амжилт олдоггүй, харин сайн эдийн засагтай бол амжилт олдог.

Таны төлөвлөгөөндөө засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав

•Эрхэм зорилгын мэдэгдэл:
Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.

•Хүмүүс: Таны амжилтын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол та өөрөө юм. Та урьд өмнөх туршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар төвлөрөн бич. Өөрийнхөө болон энэ бизнесийг эхлэхэд оролцох хүн бүрийн товч намтрыг бэлд. Баримтанд тулгуурла. Хэтрүүлгээс зайлсхий. Таны бизнес төлөвлөгөөний энэхүү хэсгийг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, борлуулагч зэрэг тантай холбоотой хүмүүс маш анхааралтай унших болно. Гэхдээ та өөрөө хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж болохгүй. Хэрэв танд нэг гол үүргээ гүйцэтгэх чадвар байхгүй бол үүнийг бизнес төлөвлөгөөндөө оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудыг сургах чадваргүй бол, энэхүү дутагдлаа яаж нөхөхөө тайлбарла. Та төлөвлөгөөндөө түнш нэмж оруулах буюу танд байхгүй чадварыг хангах гол ажилтнуудыг хөлслөхөөр төлөвлөж болно. Оруулахаар төлөвлөж буй бүх удирдах хүмүүсийн намтрыг оруул.

•Танай бизнесийн танилцуулга:
Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мөн үүнийгээ хэрхэн төлөвлөж байгаагаа тодорхойл. Та үйлчлэх гэж буй зах зээлдээ төвлөрөхийг хичээ.

•Эдийн засгийн үнэлгээ
Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бүрэн үнэлгээг оруул. Бизнес төлөвлөгөөндөө ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хүн ам зүйн мэдээ танай бизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн төлөвлөлтийн хэлтсүүдэд байдаг хүн ам зүйн судалгаа болон хүмүүсийн хөл хөдөлгөөний талаархи мэдээллийг оруул.

•Мөнгөн гүйлгээний тайлан
Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мөнгөн гүйлгээг оруул. Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай дүгнэлтээ оруул.

•Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.

•Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж үз. Энэ вэбсайтын гол хуудсан дээр “Нөөц” гэсэн хэсэг рүү ор.

Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам

Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөв бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл танд олон талаар тусална, Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас! Үүнийг хялбарчлахын тулд сайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:
1.Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
2.Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
З.Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
4.Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. “Юу, хаана, яагаад, яаж” гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай. 5.Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслах төдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.
6.Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараахь хүчин зүйлс орсон эсэхийг шалга

•Эрүүл бизнесийн ойлголт
Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.

•Зах зээлээ ойлгох
Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдэхүүн буюу үйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн төсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд үз.

•Эрүүл, өсөж буй тогтвортой салбар
Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хүн төрөлхтний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.

•Чадварлаг менежмент.
Өөрийн дуртай, бахархдаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх, танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө. Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.

•Чадварлаг санхүүгийн хяналт
Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн гүйлгээний менежментээр мэргэжих нь ямар чухлыг сүүлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн боловсрол мэргэжилгүй байдаг бөгөөд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн өгдгийг нь мэдэхгүй байж, тоглоомын бооцоонд хамаг мөнгөө тавих уу? Хүмүүс бизнест үргэлж ийм алдаа гаргадаг.

•Бизнесийн тууштай чиглэл
Хэрэв та тусгай бүтээгдэхүүн буюу үйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү ажилладгийг олж мэднэ. Та өөрийн сайн хийдэг зүйл дээр төвлөрснөөр бага үнэтэй хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй болно.



Эх сурвалж: www.sonin.mn

Read More......

Олон улсын морины үзэсгэлэнд Монгол улс албан ёсны “зочин” орноор оролцоно



ХБНГУ-ын Берлин хотын үзэсгэлэнгийн Messe Berlin буюу нийт 22 танхим хамарсан талбайд 2009 оны 12 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд олон улсын Морины “Hippologica-2009″ үзэсгэлэн зохион байгуулагдана.

Messe Berlin байгууллагын зохион байгуулдаг “Ногоон 7 хоног”, “Хиппологика” Олон улсын үзэсгэлэнгүүд нь дэлхийд нэр хүндтэй, олны танил болсон нэлээд том үзэсгэлэн бөгөөд дэлхийн 40 гаруй орон оролцдог байна.

Хиппологика үзэсгэлэнд жил бүр “Зочин” орноор оролцохоор олон улс өрсөлддөг бөгөөд энэ удаа Их Британи, Австри, Польш, Голланд, ОХУ өрсөлдөөд манай улс өөрийн орны морьтон ард түмнээ, Монгол ахуй, соёл, Монгол үүлдрийн адууны хүч чадал зэргийг Европт өргөнөөр сурталчилж, Монгол адууны талаарх ойлголтыг сэргээх, Монгол адууны брендийг бий болгож бусад улс орнуудад дэлгэн үзүүлэх нэлээд түүхтэй тул энэхүү эрхийг олж авлаа.

Бидний эрхэм зорилго нь цаашид Монгол адууг экспортлох боломжийг хайх, маркетингийн үндсийг тавих, Монгол адуу нь анх үүссэн цагаасаа бусад үүлдрийн адуутай эрлийзжигдээгүй цэвэр үлдсэнд олзуурхан жижгэвтэр биетэй тул мордох буухад хялбар, хол давхихад зөөлөн явдалтай, өл даах чадвартай учир морин аялал болон спорт өндөр хөгжсөн орнуудад эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхэд унахад ихээхэн тохиромжтой уналга. Сүүлийн мэдээгээр Монгол адууг уналга, үзүүлбэр шоунд оролцуулах, мах бэлтгэх үржлийн зориулалтаар хувийн шугамаар ОХУ-аар дамжуулан Европт ихээр оруулж ирдэг болжээ. Иймд үүнийг төр засгаас бодлогоор зохицуулан дэмжих нь зүйтэй юм.

Тус үзэсгэлэнгийн захиргаа дэлхийд “Монгол Улсыг зочин орон”-оор оролцохыг албан ёсоор нийтэд мэдээлсэн байгаа бөгөөд үзэсгэлэнгийн төв талбай, интернэт, веб хуудасдаа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчлах эрх өгснийг бид бүхэн эртнээс бэлтгэн ашиглах нь зүйтэй юм.

Үзэсгэлэнд морины ба морь унагчийн бүх эд хэрэглэл, морь зөөж тээвэрлэх тээврийн хэрэгслүүд, адууны жүчээний бүх төрлийн техник тоног төхөөрөмжүүд, эрүүл ахуй, эмчилгээ, арчилгаа, төрөл бүрийн тэжээлүүд, морин аялал жуулчлалын бүтээгдэхүүн, сонирхолтой морин аялал, морьтой холбоотой түүх, бэлэг дурсгал, мөн үзэсгэлэнгийн үеэр морины уралдаан, үзүүлэх тоглолт, шоу, морь судлалын экспертүүдийн илтгэл, хэлэлцүүлэг явуулдаг байна. 2008 онд нийт 45 үүлдрийн 200 гаруй адуу, 400 морь унагч, сонирхогч, мэргэжлийн хүмүүс оролцсон байна.

Монгол Улс оролцохтой холбоотойгоор урьдчилсан ерөнхий хөтөлбөрт дараах ажлууд зайлшгүй орох ёстой юм. Үүнд:

1. Манай эзэмших талбай нь үзэсгэлэнгийн төв танхимд “Зочин” орны /хүн ихээр зорчдог/ гол хэсэгт байрлана. Нийт 101 кв.м талбай бөгөөд талбайн дотоод засал чимэглэлийг Монголын тал хариуцах тул оролцогчид дундаасаа зардал гаргах юм. Талбай 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.

-Морины тухай бүх төрлийн мэдээлэл, сурталчилгааны зүйлс, тараах материал, кино гаргах хэсэг

-Морьтой холбоотой үзмэр

-Морьтой холбоотой бүх төрлийн эд хэрэглэл, бэлэг дурсгал, бусад

-Уулзалтын хэсэг

2. Манай талбайд албан ёсны нээлт болон хүлээн авалт зохион байгуулагдана.

З. Монгол адууны үзүүлбэр

4. Морь судлалын илтгэлүүд зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Иймд тус үзэсгэлэнд морины эд хэрэглэл, уяач, морин спортын уралдаан тэмцээн, уламжлагдан ирсэн түүх соёл судлаач, мэргэжлийн холбоод, хэрэгжүүлж буй төсөл, морин аялал эрхэлдэг аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжүүд Та бүхнийг өргөнөөр оролцож, МҮХАҮТ-тай хамтран Монгол морио сурталчлахыг уриалж байна.

Бэлтгэл хугацаа бага байгаа тул 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор яаралтай холбоо барьж санал бодлоо солилцон мэдэгдлээ эрт өгөхийг хүсье.

МҮХАҮТ, Үзэсгэлэн Яармагийн Газар, Аялал жуулчлалын зөвлөл

Утас: 312371 С.Намжилмаа, Д.Ууганбаатар, Факс: 324620
И-мэйл: namjilmaa@mongolchamber.mn, uuganbaatar@mongolchamber.mn

Read More......

Та айлын хэд дэх хvvхэд болж тєрсєн бэ?

Айлын хvvхэд бvхэн єєрийн намтар тvvхтэй. Жишээ нь айлын ууган хvvхэд, дунд хvvхэд, отгон хvvхэд, бас айлын ганц хvvхэд ч гэж байдаг.

Та чухам аав ээжийнхээ хэд дэх хvvхэд нь болж тєрсєн бэ. Энэ нь таны зан vйл, аж байдалд их нєлєєлдєг байна.

"Айлын ууган хvvхэд"
Айлын ууган хvvхдvvд тєлєв тєвшин буурь суурьтай, хашир хянамгай, найдвартай байдаг. Хэрэв та айлын ууган хvvхэд бол танд баяр хvргэхээс єєр аргагvй. Учир нь хvмvvс тэднийг хvндэлдэг, итгэж найддаг, бас танаас бага зэрэг эмээдэг. Тийм ч болоод айлын том хvvхдvvд єндєр албан тушаалд томилогдох нь олонтаа тохиолддог байна. Тэдний ажил vйлс нь єєдрєг, бvтэмжтэй байдаг. Тэд зохион байгуулах ховор авъяастай. Гэхдээ бусдыг захиран тушаах дуртай байдаг. Энэ дутагдал нь тvvнийг бусадтай эвдрэлцvvлж болзошгvй. Ууган хvvхдvvд амьдралд хэтэрхий бодитой ханддаг. Тиймээс юм бvгдийг сэтгэлдээ маш эмзэг хvлээн авдаг. Амиа хорлосон хvний дийлэнх нь айлын хамгийн том хvvхдvvд байдаг. Тиймээс айлын ууган хvvхдvvд єчигдрийг биш маргаашийг, амьдралын гуниг зовлонг биш баяр баясгаланг харж амьдрах хэрэгтэй.

"Айлын дундах хvvхэд"
Айлын дундах хvvхдvvдийн хувь заяа гайхалтай байдаг ажээ. Тэд амьдралынхаа дєрєвний нэгтэй тэнцэх хугацааг ах эгч нарын хуучин хувцас, эдэлж хэрэглэж байсан эд зvйлийг хэрэглэж єнгєрєєдєг байна. Айлын дундах хvvхэд vргэлж нєєцєнд байдаг. Эцэг эхчvvд нь анхны ба бага хvvхдээ илvv их хайрлаж халамжилдаг. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггvй. Гэхдээ айлын дунд хvvхдvvд амьдрах ухаанаараа хэр баргийн хvнийг урдаа оруулахгvй. Энэ нь хожим тэднийг амьдралд байр сууриа олоход онцгой vvрэгтэй байдаг. Айлын дундах хvvхдvvд заримдаа єєртєє хууль ёсоор ноогдох хувиа ч хvртэл хvртэж чаддаггvй. Иймд тэд бага юмаар ихийг хийж сурсан байдаг. Мєн айлын дундах хvvхдvvд шинийг сэдэгч, зохион бvтээгч, тєрєлхийн инженер хvн. Тэд аавынхаа гэрт машины тав дахь дугуй байсан бол єрх тусгаарлахад машины руль болдог. Анхандаа эцэг эхчvvд нь тэднийг анзаардаггvй. Гэсэн ч яваандаа тvлхvvрийг нь олж тохируулдаг болно. Тийм болохоор дундах хvvхэд болж тєрсєндєє бvv харамс.

"Айлын бага хvvхэд"
Айлын бага хvvхэд хар багаасаа ах эгч нараа аав ээждээ ховлож єсдєг. Хvн бvхэн тэднийг буруутгана. Хэрэв vнэн зєв шийд гаргаж чадахгvй бол цаашид сэтгэл хангалуун амьдарч чадахгvй. Айлын бага хvvхдvvд биеэ дааж сураагvй байдаг. Аав ээж ах эгчийнхээ буянаар бэлэнчилж сурсан, амьдрал vзээгvй учраас тэд нулимс, уур хилэн, гомдол тунирхлаар бvхнийг ялна гэж боддог.

"Айлын ганц хvvхэд"
Айлын ганц хvvхэд зан авир, ааш араншингийнхаа хувьд айлын том хvvхэдтэй яг адилхан байдаг. Єєрєє єєртєє хатуу зарчимч бай. Хожмын амьдралд тань хэрэг болно. Цаг ямагт дураараа авирлаж байдгаа боль. Read More......

Монгол улсын 26 дахь ерєнхий сайд С.Батболдын УИХ-ын чуулган дээр хэлсэн vг



Монгол улсын 26 дахь ерєнхий сайд С.Батболдын УИХ-ын чуулган дээр хэлсэн vгийг бvрэн эхээр нийтэлж байна. Монгол Улсын Ерєнхийлєгч єє, Улсын Их Хурлын Дарга аа, УИХ-ын эрхэм гишvvд ээ, Юуны ємнє Монгол улсын Ерєнхий сайдын албанд тохоон томилж, надад єндєр итгэл хvлээлгэсэн УИХ-ын гишvvд, Монгол Ардын Хувьсгалт Намын болон АН-ын бvлэгт талархлаа илэрхийлье. Монгол тєрийн нэн хариуцлагатай, тун амаргvй энэ албыг миний бие Монгол улсын Ерєнхий сайд Санжаагийн Баяр Танаас хvлээн авч байна. Бахархалтай ч бас таны жишигт дvйцэж ажиллах єндєр шалгуур гэдгийг ойлгож энэхvv хvндтэй албаны буухиаг ард тvмэн, монгол хvний эрх ашиг, хvсэл мєрєєдєлд нийцvvлэн хуулийн хvрээнд ил тод шударгаар vргэлжлvvлж ажиллана.

МАХН-ын дарга Ерєнхий сайд С.Баяр Та ээдрээтэй хvнд нєхцєлд тєр тvмнийхээ итгэлийг дааж, тєрийн хvний голч бодлого, холч ухааныг харуулж хамтарсан Засгийн газрыг байгуулах зоримог санал анх гаргаж, улс тєр, нийгмийн эв нэгдлийг хангах ухаалаг шийдлийг ажил хэрэг болгосон. Таны тэргvvлсэн хамтарсан Засгийн газар энэ богино хугацаанд Оюу толгойн хєрєнгє оруулалтын гэрээ, Атрын 3-р аян зэрэг улс орныхоо хєгжил дэвшилд жинтэй хувь нэмэр болохуйц тvvхэн шийдвэрvvдийг гаргаж vр дvнтэй vйл ажиллагаа олныг єрнvvлж эхлvvлсэн.

Засгийн газрыг тэргvvлж байх vедээ зах зээлийн хямралтай тулж, давалгаа савалгааных нь хvнд сорилтуудыг багийн хамт халшралгvй даван туулж, удирдлага зохион байгуулалтын єндєр ур чадвар гаргаж ирснийг Засгийн газрын гишvvнээр хамтран ажиллаж байсны хувьд зориуд онцлон хэлмээр байна.
Хамтарсан Засгийн газрыг удирдан манлайлах vvргээ нэр тєртэйгээр хэрэгжvvлж ирсэн С.Баяр Танд гvн талархлаа илэрхийлж Таны цаашдын ажил амьдралд эрvvл энх, сайн сайхныг хvсэн ерєєж байна.
Тєрийн бодлого, vйл ажиллагааны залгамж чанарыг хангаж ажиллах нь миний vvрэг гэж ойлгож байна. Ерєнхий сайд С.Баярын дэвшvvлсэн таван тєгєлдєршлийн зорилт, хамтран нэгдэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах бодлогыг цаашид vргэлжлvvлнэ.

Ингэхдээ хамтарсан Засгийн газар одоо байгаа бvтэц бvрэлдэхvvнээрээ vйл ажиллагааныхаа хєтєлбєрийг хэрэгжvvлэх боломжтой гэж vзэж байна. УИХ-ын эрхэм гишvvд ээ, Миний бие Ерєнхий сайдын албан тушаалд томилогдсон энэ мєчид Монгол улсынхаа хєгжлийн зорилт, сорилт, єнєєгийн тулгамдаж буй асуудал, тулгарч буй бэрхшээлийг бодитойгоор vнэлж, боломж нєєцєє зєв тооцоолон цаашид ажиллах чиглэлээ тодорхойлох нь зvйтэй гэж vзэж байна.

Дэлхий дахиныг хамарсан санхvv эдийн засгийн хямралын сvvдэр манай банк, санхvv, барилга, аж vйлдвэр, мал аж ахуй, дэд бvтцийн гээд олон салбарт хvндээр тусаж, хvн ардын маань амьдралд багагvй дарамт учирч байна. Хямрал дуусах болоогvй байна. Хvндхэн цаг vеийн амаргvй ачаа та бидний нуруун дээр байсаар байна. Тєсєв, банк санхvvгийн системийн шинэчлэл, бизнесийн орчны шинэчлэл гээд хийх ажил бидний ємнє их байна. Бид энэ ачааг дааж гарна гэсэн итгэл vнэмшил тєгєлдєр байна. Иймээс манай Засгийн газрын нэн тэргvvний зорилт бол хямралыг давж, тєгєлдєршлийг vргэлжлvvлэхэд оршино.

Би бэрхшээлийг мэдэрч байгаа ч ирээдvйг єєдрєгєєр тєсєєлж байна. Монгол бол баян улс. Эцэг євгєдєєс заяасан уудам нутагтай, vе vеэрээ хамгаалж, залгамжилж хєгжvvлж ирсэн єв их соёлтой, vр тєлт мал сvрэг, єгєєж баян байгаль, эрдэс баялгийн нєєцтэй улс. Тєрт ёсны олон зуун жилийн тvvхтэй орон. Сайхан Монгол орондоо монгол хvн сайхан амьдрах учиртай. Манай Засгийн газар аливаа хєгжлийн бодлогыг хvний тєлєє боловсруулж, ард иргэдийн єргєн оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжvvлэхийг хичээнэ. Монгол хvний сайхан амьдралын тєлєє бид ажиллана. Монгол хvн бvр ажилтай, Монгол хvн бvр боловсролтой, Монгол хvн бvр эрvvл байх, Монголын тєр иргэндээ ойрхон байх ёстой гэж миний бие vзэж байна.

МОНГОЛ ХVН БVР АЖИЛТАЙ БОЛОХ НЬ манай хамтарсан Засгийн газрын нэн тэргvvний зорилт байх болно. Иймд хєдєлмєрлєх хvсэл эрмэлзэлтэй монгол хvн бvр ажлын байртай байх боломжийг бvрдvvлэхийн тєлєє хvчин зvтгэнэ. 21-р зууны Монголын аж vйлдвэржилтийн их бvтээн байгуулалтыг эхлvvлж, улмаар бодит ажил болгож гэмээнэ монгол хvн болгон ажилтай байх энэхvv зорилт хэрэгжинэ. Тийм тvvхэн боломж бидэнд ойрхон байна. Хєрєнгє оруулагчид Монгол улсыг урьд ємнє байгаагvйгээр сонирхох боллоо. Далайд гарцгvй хэдий ч даяаршсан дэлхийн зах зээл манай улсыг хvрээлж байна. Олон уурхай, тvvнийг дагасан дэд бvтэц, боловсруулах vйлдвэрлэл, vйлчилгээний тєслvvд хэрэгжинэ.

Монголын єрсєлдєх чадварын онцлогийг тусгасан дагнасан vйлдвэржилт нь 21 дvгээр зууны аж vйлдвэржилтийн vндэс байх учиртай. Оюу толгойн орд газрын араас ашигт малтмалын бусад орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж зэс хайлуулах, барилгын материалын vйлдвэр, тємєр, коксын зэрэг нэмvv єртєг бий болгосон олон vйлдвэр ажиллаж эхлэх нь шинэ аж vйлдвэржилтийн бодлогын цєм нь байх болно. Дан ганц уурхайнууд биш олон боловсруулах vйлдвэрvvд, тэдгээрийг дагалдах vйлчилгээний тєслvvд эхэлснээр жижиг дунд vйлдвэрлэл хєгжих єргєн бололцоо бас нээгдэнэ. Ингэснээр монгол хvн ажлын байртай болох боломж бvрдэнэ.

Шинэ зууны vйлдэржилтийн бvтээн байгуулалтыг дан ганц уриа лоозон, тєрийн байгууллагын хvчин чармайлтаар хийх боломжгvй. Бvтээн байгуулалтыг бvрэн эрчээр нь эхлvvлэхийн тулд дотоод гадаадын хєрєнгє оруулалт, техник технологи, мэргэжил туршлага, мэдлэг боловсролыг урамшуулж татах ёстой гэдгийг амжилттай хєгжиж байгаа орнуудын туршлага бэлхнээ нотолж байна. Тєрийн бодлого зєв байхын зэрэгцээ хувийн хэвшлийн хvчин зvтгэлээр бvтээн байгуулалт хийгддэг гэдгийг хєгжил дэвшилд хvрсэн орнуудын туршлага харуулж байна. Нэг vгээр хэлбэл бид бvх тvвшинд, бvх салбарт єрсєлдєх чадвараа эрс нэмэгдvvлэх шаардлагатай. Бас хєгжлийн хурдаа нэмэх хэрэгтэй.

Давосын хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг vндэслэгч Клаус Шваб “Ертєнц том нь жижгийгээ барьдаг зvй тогтлоос хурдан нь удаанаа ялдаг тогтолцоо руу шилжиж байна” хэмээн хэлсэн. Vнэхээр бид цаг алдсанаар даяаршсан єрсєлдєєнд даруулж, хоцрох эрсдэл бий. Зарим судалгаа ч харуулж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын єрсєлдєх чадварын vзvvлэлтээр Монгол улс 134 улсаас 100 дугаар байранд бичигджээ. Маш бодитоор дvгнэхэд єнєєдєр бид єрсєлдєж чадахгvй байна.
Vvнийг бид эрс єєрчлєх цаг нь болжээ. Монгол улс, монгол хvн бvр єрсєлдєх чадвараа дээшлvvлэхийн тєлєє цаг нартай уралдан зvтгэх амьдралын шаардлага нэгэнт бий болжээ.

Иймд Монгол улс бvс нутагтаа татвар, хууль эрхзvй, хєрєнгє оруулалтын єрсєлдєх чадвараар єндєр vзvvлэлттэй орон болохын тєлєє чармайж ажиллана. Vvний тулд бид олон улсад тvгээмэл хэрэглэгддэг стандартыг бvхий л салбарт нэвтрvvлж, ажил хэрэг болгоно. Энэ нь бидний хэлж хэвшсэн бараа материал, эд зvйлийн стандарт байхаас гадна хууль тогтоомж, заавар журам, техникийн болон бидний бодол сэтгэлгээний, соёлын, ажил амьдралын хэв маягийн шинэ стандарт байх юм. Европын холбоонд элссэн бидэнтэй олон жилийн уламжлалт харьцаатай улс орнуудын туршлагаас энэ шинэ стандартын vр ашгийг суралцаж болно.

Тэд зах зээлийн эдийн засагт шилжихдээ шинээр дугуй сэдсэнгvй, аль нэг хvний vзэмжээр хуулиудыг бас бичих гэж оролдсонгvй. Харин байнгын жишиг болгож баримтлах нэг загварыг сонгож, замын стандартаа солихоос эхлээд авилгалтай тэмцэх хуулиа єєрийн онцлогт нь тохируулан нутагшуулснаар амжилтанд хvрч байна.Цаг агаарын нєхцєл байдал, байгалийн нєєц баялаг, хvн амын нягтаршил, геополитикийн байршилаараа Монгол улстай маш тєстэй Канад улсын хєгжлийн загвар, стандарт, техник, технологиос Монголд нэвтрvvлэх зvйл их бий.

Ер нь их бvтээн байгуулалтыг дан ганц дотоод хvчин зvйлээр гvйцэлдvvлэх боломжгvй. Монгол Улс жижиг орон хэдий ч, єєрийнхєє хэмжээтэй харьцуулахад гадаад талдаа жинтэй, нэр хvндтэй vйл ажиллагаа явуулж буйг манай тvнш орнууд тэмдэглэж байгаа. Иймд манайхыг чиглэсэн энэхvv эерэг сэтгэхvйг зєв ашиглаж хєгжлийн хурдасгагч хєшvvрэг болгох боломж бий. Монгол улсад vйлдвэрлэсэн бvтээгдэхvvн нь даяаршсан зах зээлтэй байх зорилт дэвшvvлж, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Европын холбоо, Энэтхэг болон гуравдагч хєрш бусад орнуудтай худалдааг улам хєнгєвчлєх, єргєжvvлэх нєхцєлийг бvрдvvлнэ.
Монгол хvн гадаад улс орнуудад, ялангуяа єєрийн бvс нутгийн орнуудад чєлєєтэй зорчих боломжийг бvрдvvлэхийн тєлєє ажиллана.

Бид гадаад харилцааг эдийн засагжуулах, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг дэвшvvлэн ажиллаж ирлээ. Энэ бодлогоо vргэлжлvvлнэ, эрчимжvvлнэ. Энэ нь монгол хvн бvрийг ажилтай болгох нєхцєлийг бvрдvvлэхэд мэдэгдэхvйц хувь нэмэр оруулах нь дамжиггvй юм. Эрхэм гишvvд ээ, Монгол хvн бvрт хєгжлийг нь тэтгэсэн ижил тэгш боломжийг тєрєєс олгож, иргэн бvрээ чадавхижуулж, боловсролтой, эрvvл чийрэг, дэлхийн хэмжээнд єрсєлдєх чадвартай “Монгол хvн”-ийг тєлєвшvvлэх нєхцлийг бvрдvvлж улмаар нийгмийн дундаж давхарга єргєжих бодит хєрс суурийг тавихын тєлєє чармайн ажиллах нь чухал юм.

Газрын доорх баялгийг бид хэрэглээний эх vvсвэр болгоод єнгєрєх биш монгол хvний оюуны баялаг болгох нь чухал. МОНГОЛ ХVН БVР БОЛОВСРОЛТОЙ БАЙХ ЁСТОЙ. ХХ зууны Монгол орны хєгжлийг тухайн зууны боловсролын шинэ тогтолцооны бvтээгдэхvvн боловсон хvчнvvд манлайлсан. Ахмад vеийнхэн маань улс орноо хєгжvvлж чадсан. Шинэ зууны хєгжлийг шинэ Монгол орны чадвартай боловсон хvчнvvд шийдэх учиртай. Бид ерєнхий боловсролын тогтолцоо, стандартаа дэлхийд тэргvvлэх орны тvвшинд хvргэж, тусгай мэргэжлийн болон их дээд сургуулийн сургалтыг хєдєлмєрийн зах зээлийн эрэлттэй нийцvvлэн, тєгсєгч бvр ажилтай болох зорилтыг тавин ажиллана. Иймд боловсролын салбарын хєгжил нь Хамтарсан Засгийн газрын тэргvvлэх зорилтын нэг байх болно.

Хамтарсан засгийн газар нь гэр бvлийн институцийг бэхжvvлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Гэр бvл бол хvний нийгмийн хамгийн эртний институцийн нэг, нэн vнэт зvйл юм. Чєлєєт амьдралаар урагшлахдаа монголчууд бид гэр бvлээ дээдэлж, хvндлэн тэтгэж явах учиртай. Гэр бvлийн vнэт зvйлсийг улс орондоо бэхжvvлэхэд чиглэсэн цэгцтэй арга хэмжээ авч хэрэгжvvлэхэд тусгай анхаарал хандуулах болно. Иймд Эх орны хишиг, Эрдэнийн хувийн талаар хуулийн тєслийг хэлэлцэж шийдвэрлэхдээ гэр бvл, хvний хєгжлийг дэмжих vзэл баримтлалд суурилахыг санал болгож байна. Хамтарсан засгийн газар нь нийгмийн баялгийн зєв хуваарилалтыг эрхэмлэж, настан буурлууд, хvvхэд багачууд, хєгжлийн бэрхшээлтэй хvмvvс зэрэг нийгмийн халамж, хамгаалал нэн шаардлагатай байгаа хэсэгтээ эхний ээлжинд хvртээнэ.

Бид иргэдийнхээ эрvvл мэндэд ээлтэй тогтолцоог бvрдvvлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Vvнд би зєвхєн эрvvл мэндийн зєв тогтолцоог хэлж буй биш, бас эрvvл чийрэг биеийг хєгжvvлэх нийгмийн зєв бодлогыг ч ойлгож байгаа юм. Иймд юуны ємнє нийтийн биеийн тамир спортыг хєгжvvлэх санал санаачилгыг тvлхvv дэмжихийн зэрэгцээ эрvvл хvнс, эрvvл амьдрах хэв маягийг урамшуулж ажиллахыг эрмэлзэнэ.
УИХ-ын эрхэм гишvvд ээ, Байгалийн баялгаа зєв ашиглаж хєгжлийн єндєр тvвшинд хvрсэн орнууд, нєгєєтэйгvvр байгалийн баялгийн хараалыг амсаж яваа орнуудын хооронд нэгэн том ялгаа байна. Тэр нь засаглалын ялгаа. Иймд ардчилсан тогтолцоог улам бэхжvvлэх нь хамтарсан Засгийн газрын бас нэг тэргvvлэх зорилт байх болно. МОНГОЛ ТЄР ИРГЭДДЭЭ ОЙРХОН БАЙХ ЁСТОЙ

Манай улс тєр, нийгмийг бvхэлдээ монголын ардчиллыг муухай харагдуулж байгаа, ул хєрснєєс нь идэж байгаа зvйл бол авилга, тєрийн албаны чирэгдэл, дарамт гэдгийг хэн хvнгvй ярьдаг, мэддэг. Авилга нь муу тєрд байдаг vзэгдэл гэдэг. Авилгатай тєрд ард тvмэн хэзээд харшилтай байдаг. Иймд авилгын тогтолцоо байгаа тухай ярихаас илvv яг амьдрал дээр арилгах бодит алхам, vйлдэл хэрэгтэй байна. Мєн Засгийн газрын бvх шатанд vг яриа нь vйл хэрэгтэйгээ нэгддэг, хариуцлагатай байх зарчмыг барьж ажиллана. Ажлын арга хэлбэрийг ч єєрчлєхийг шаардана. Аль ч шатны тєрийн байгууллагын аливаа ажилд хэтэрхий чамирхал, хэлбэрдэл байх шаардлагагvй. Тєрийн бvх тєрлийн ажил vйлчилгээ нь тогтсон хэм хэмжээ, ёс зvй, дvрэм журмын хvрээнд, бодит vр дvнг эрхэмлэсэн байх учиртай. Шударга тєрийн гоёл нь хууль ёсыг баримтлах, ард тvмэндээ ойр, ил тод байх явдал юм.

Аливаа буруу гаж зуршлаас ангид, авилгад харшилтай тєрийг байгуулах нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн арга зам бол хуулийг дээдлэн сахин биелvvлэх явдал гэж vзэж байна. Хууль бол манай амьдралын хэм хэмжээ аливаа vйлдлийн хэмжvvр дэнс нь байх ёстой. Хуулийг дээдлэх нь тєрийн vйл ажиллагааны vндсэн зарчим мєн гэсэн Vндсэн хуулийн vзэл санааг гvйцэтгэх засаглалын бvх шатанд хэвшvvлэн мєрдvvлж ажиллах нь єнєєгийн нийгмээ эмхлэн цэгцлэх, хэв журам алдагдуулж байгаа бvхнийг эгнэгт халж єєрчлєх, улмаар хариуцлагатай байхын vндэс болно гэж vзэж байна. Нийгмийн шаардлагаас хоцорсон хууль тогтоомж нь хvнд суртал, авилгын vндэс болдог тухай гомдол санал цєєнгvй гардаг. Иймд бидний дэвшvvлсэн шинэ стандартыг нэвтрvvлэх зорилт нь хуулийг олон улсын хэвшсэн загвар, нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн зарчмын дагуу боловсруулахад туйлын их ач холбогдолтой байна.

Vvний зэрэгцээ гvйцэтгэлийн удирдлагыг хангах тvvний vр дvнг дээшлvvлэхэд тєрийн албаны тогтвортой байдал, дархлаа чухал юм. Тєрийн жинхэнэ албанд гавъяа зvтгэлийн буюу меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжvvлэх бодит шаардлага байна. Vндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард тvмнийхээ тусын тулд, иргэний ёсоор тєрийн ашиг сонирхолд захирагдан ажиллаж байгаа ажил хэрэгч, шударга албан хаагчдынхаа нэр тєр, ажиллах нєхцєл, баталгааг хангах нь тєрийн vvрэг мєн. Vvний зэрэгцээ тєрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурласан зарчимд шилжvvлэх, удирдлагын илvv шат дамжлагыг арилгах, тєрийн албыг хашихдаа хууль бус vйлдэл, ёс зvйн гажуудал гаргах зэрэг хvнд сурталын аливаа илрэлийг тєрийн албанаас нэн даруй зайлуулах, ийм буруу зуршилтай хэнд ч тєрийн албанд орон зай байх ёсгvйг мэдрvvлж ажиллана. Тєрийн vйл ажиллагааны тєвлєрлийг бvхий л шатанд багасгаж, ачааллыг нийгэмд жигд хуваарилан эрх-vvрэг, оролцоо-хяналтын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарна.

Тєвлєрлийг сааруулж нутгийн єєрєє удирдах байгууллагуудыг бэхжvvлэн нутаг орондоо иргэд нь шийдвэр гаргах vйл ажиллагаанд тєдийгvй гvйцэтгэлийн явцад нь идэвхтэй оролцох бvхий л бололцоо, нєхцєлийг хангах нь чухал гэж vзэж байна.Vvний тулд шаардлагатай тохиолдолд эрх мэдлийг тєвєєс орон нутгийн удирдлагад тєлєєлvvлэн хэрэгжvvлэх, шилжvvлэх зэрэг арга хэмжээ авах болно.Тєрийн зарим чиг vvргийг иргэний нийгэм, тєрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжvvлэх, тэдэнтэй хоршиж ажиллах нь иргэний нийгмийн ардчилсан удирдлагын жинхэнэ зарчим гэж vзнэ. Ингэснээр нийгмийн олон талт ашиг сонирхлыг тэнцвэржvvлэх, тєр хувийн хэвшил, иргэдийн эрх тэгш байдал, итгэлцэл, тvншлэлийг хангах, эрх мэдлийг ард иргэдэд олгох, тэдний оролцоог єргєтгєж чадна. Ингэж байж л хяналттай, тэнцвэртэй тєр тєлєвшиж иргэндээ ойртоно. УИХ-ын эрхэм гишvvд ээ,

Хамтарсан Засгийн газрынхаа бодлогыг би хvний тєлєє хєгжил, хєгжлийн тєлєє хvн гэсэн хослол хэмээн хамгийн товчоор тодорхойлж байна. Монгол улсад хєгжлийн сайхан ирээдvй, Монголын сайхан орондоо монгол хvн сайхан амьдрах боломж бий гэдэгт итгэдэг. Vvний тулд монгол хvн бvрийг ажлын байртай болох боломжийг бvрдvvлэх, иргэн бvрээ чадавхижуулан, боловсролтой, эрvvл чийрэг, єрсєлдєх чадвартай Монгол хvнийг тєлєвшvvлэх, Монгол тєр иргэддээ ойрхон байх ёстой гэж vзэж байна. Бид vvнийг хийх ёстой, хийж ч чадна гэсэн итгэл vнэмшилтэйгээр ажлаа эхлэж байна. Хамтарсан Засгийн газарт Улсын Их Хурал, хамтарсан Засгийн газрыг бvрдvvлж буй намууд, Ерєнхийлєгч, нийт ард иргэдийн хамтын дэмжлэг хэрэгтэй.
Анхаарал тавьсанд баярлалаа. Монгол улс хєгжин бадрах болтугай. Read More......

Зорилготой байхын ач тус

Хүмүүс хүссэн амьдралаа бүтээхийн тулд сайн ажиллах хэрэгтэй хэмээн ярьдаг. Энэ үнэн л дээ. Гэхдээ та хаа хүрэхээ мэдэхгүйгээр хаашаа ч явж чадахгүй шүү дээ. Жишээ нь та нэг ресторанд хоол идэхийг хүслээ гэж бодьё. Гэтэл хаана байгааг нь мэдэхгүйгээр яаж очих юм бэ? Тийм биз дээ? Зүгээр очихыг хүссэнээр тэнд хэрхэн очихоо мэднэ гэсэн үг биш юм. Мэдээж хүмүүсээс асуугаад хайгаад явбал олох нь мэдээж. Гэхдээ л цаг хугацаа дэндүү их алдана. Гэтэл та очихоосоо өмнө хаана байгааг нь мэдээд, хэрхэн очихоо төлөвлөчих юм бол хурдан, бас өөрийгөө зовоохгүйгээр очино шүү дээ.

Тэгэхээр энэ зорилготой яг адил. Та зорилгоо тодорхойлсоноор хаа хүрэхээ мэдэх ба тэр газраа очихын тулд юу хийхээ мэдэж байна гэсэн үг.
Хамгийн гол нь та одоо, өнгөрсөн хугацаанд ямар байсан, байгаа нь хамаагүй. Та өөрөө хүсвэл амжилтанд хүрч чадна гэсэн үг. Харин таны хандлага зөв байх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх аялалаа төлөвлөх хэрэгтэй юм.
Хамгийн сайн төлөвлөгч байх нь хүний амьдралд эзэмших ёстой хамгийн чухал чадвар. Яг үнэндээ хүмүүс төлөвлөгөөний дагуу амьдрах нь маш ховор байдаг. Гэтэл та амжилтанд хүрч, хүссэн амьдралаа бүтээе гэвэл амьдралынхаа талбар бүрийг ямар байлгахаа шийдэж, зорилго тавин төлөвлөх ёстой.

Зорилготой байхын ач тус нь таны амьдралын зүг чигийг зааж, амжилтанд хүрэхэд нь тусалж, аливаа зүйлийг сөргөөр хүлээн авахаас сэргийлж, тодорхойгүй байхаас хамгаалдаг явдал юм.
Та өнгөрсөндөө болсон зүйлийг хянаж чадахгүй ч ирээдүйд болох зүйлсийг харин хянаж болно шүү дээ. Түүнчлэн зорилготой болсоноор өөртөө илүү итгэлтэй болох болно.

Тэгвэл хэрхэн төлөвлөх вэ?
Зорилгыг хэд хэдэн түвшинд хийх хэрэгтэй байдаг аж. Эхлээд амьдралынхаа турш юу хийхээ бодох хэрэгтэй. Харин дараа нь үүнийгээ жижиг хэсгүүд болгон задал.

Эхлээд амьдралынхаа туршид хэрэгжүүлэх зорилгоо төлөвлө.
Гэхдээ олон хэсгүүдэд хуваах хэрэгтэй. Амьдралын зорилго нь хамгийн багадаа 10 жил байх хэрэгтэй. Тэгээд амьдралынхаа турш хийж бүтээхийг хүсэж байгаа зүйлсээ бичнэ.

Урлаг
Та ямар нэг урлагийн бүтээл хийе хэмээн бодож байсан уу? Яг юуг?
Хандлага
Таны сэтгэл санааг сөрөг болгодог, таны хүслийг унтраадаг бодол танд бий юу? Хэрвээ байгаа бол түүнийг олж илрүүлээд, учир шалтгааныг нь олж, санаа сэтгэлээ засах хэрэгтэй.
Карер
Та ямар түвшинд хүрэхийг хүсэж байна вэ?
Боловсрол
Та ямар чадвар, мэргэжлийг эзэмшихийг хүсдэг вэ?
Гэр бүл
Та эцэг, эх болохыг хүсдэг үү? Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ? Таны хань ямар хүн байх вэ?
Санхүү
Та ямар түвшинд, ямар хэмжээний мөнгө олохыг хүсэж байна?
Биеийн
Та ямар спортоор хичээллэхийг хүсдэг вэ? Танд тодорхой оролцохыг хүсдэг уралдаан тэмцээн бий юу?
Нийгмийн ажил
Та хорвоо дэлхийг илүү амар амгалан болгохыг хүсдэг үү? Яаж?
Чөлөөт цаг
Та өөрийгөө хэрхэн хөгжүүлэхийг, өөрийгөө хэрхэн амрааж зугаацуулахыг хүсдэг вэ?

Ингээд та бүхэл амьдралынхаа зорилгыг гаргасан бол дараа нь цаг хугацааг нь багасгаж, 10 жил, 5 жил, 1 жил, 6 сар, 3 сар, 1 сар, 1 долоо хоног гэх мэтээр зорилго дэвшүүлэх хэрэгтэй. Ингэснээр та зорилгоо хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг.

Зөв зорилго дараах хэдэн шинж агуулсан байх ёстой байдаг байна.
• Тодорхой
• Хэмжиж болмоор, үр дүнг нь харж болмоор
• Боломжтой
• Тодорхой учир шалтгаантай байх
• Цаг хугацаатай байх

Хэзээ биелэх нь мэдэгдэхгүй зорилгыг зорилго гэж хэлэх хэрэггүй юм. Энэ яг л зорилгогүй байгаатай адил. Мөн биелэх боломжтой байх хэрэгтэй. Эс тэгвээс та хэт өндөр, биелүүлэхэд хэцүү зорилго тавьчихвал та өөрөө халшрах, үл итгэх, идэвхгүй байх магадлалтай. Гэхдээ та өөрөө итгэж, хийж чадна гэж бодож байгаа л бол зорилго том байх тусам сайн гэдгийг санаарай.
Мөн ямар нэг зорилго тавихдаа өөртөө байнга чадна гэж хэл. Би 20 кг турж чадна гэсэн хүн турж чаддаг. Харин чадахгүй гэсэн хүн чаддаггүй.
Мөн өөртөө яагаад ийм зорилго тавих болсоноо байнга хэл. Таны зорилго хэрэгжвэл ямар үр дүн гарах, хэрэгжсэнээрээ танд ямар хэрэгтэй болохыг тодорхойл. Ингэсэн цагт та зорилгоосоо ухрахгүй байх болно.

Зорилгогүй хүн салхинд хийсэх хамхуултай адил.

Read More......

Сталлоне Холливудын супер оддыг цуглуулжээ




Холливудын супер од Сильвестер Сталлоне “The Expendables” нэртэй шинэ кино хийж эхэлжээ. Кинонд өөр өөр улсуудаас шилэгдэн сонгогдсон өндөр зэрэглэлийн таван хөлсний цэрэг гарна. Тэднийг эрх чөлөөнд дуртай, ардчилсан засгийн газар нь Өмнөд Америкийн Корза хэмээх улсад илгээх аж. Шилэгдмэл дайчид энэ улсын хээл хахуульд идэгдэж, аллага нүүрлэсэн дарангуйлагчийн дэглэмийг түлхэн унагах үүрэгтэй.

Хэдийгээр баатруудад ээдрээтэй адал явдал амлаж байгаа ч бүх зүйл сайнаар дуусах нь ойлгомжтой. Тэд зөвхөн Өмнөд Америкийн дарангуйлагч төдийгүй өөрсдийн засгийн газартай тулахад хүрнэ. Киноны зохиолыг Сильвестер Сталлоне өөрөө бичсэн. Гэхдээ хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь энэ кинонд тоглох жүжигчдийн баг болоод байна.

“Энэ бол үнэхээр мөрөөдлийн баг. Тэднийг нэг дор цуглуулна гэдэг маш хэцүү. Тэр тусмаа нэг өрөөнд цуглуулна гэдэг бүр ч бүтэшгүй хэрэг” хэмээн киноны зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин маань нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

Гэсэн ч тэр үүнийг хийж чадлаа. Түүний шинэ кинонд тоглох жүжигчдийн багийг танилцуулбал: Сильвестер Сталлоне, Микки Рурк, Жейсон Стэтхэм, Жет Ли, Дольф Лундгрен, Терри Крюс, Стив Остин, Жизель Итие, Рэиди Кутюр, Харизма Карпентер, Эрик Робертс, Арнольд Шварценеггер, Дэвид Зайас, Бриттани Мерфи, Гэри Дэниелс…

Гэхдээ Арнольд Шварценеггерын хувьд багахан дүрд тоглоно. Мөн Брюс Уиллисийг ч энэ кинонд тоглож магадгүй гэсэн яриа гарчээ.

Киноны зардал дөнгөж 60 сая ам.доллар гэж байгаа нь мэргэжилтнүүдийг бага зэрэг гайхшрууллаа. Кино бүтээгчид тусгай эффект биш жүжигчдийнхээ цалин дээр л хэмнэлт гаргасан байх гэдэгт найдах л үлдэж байна. Ирэх оны дөрөвдүгээр сарын сүүлчээр кино дэлгэцэнд гарах аж.
Read More......