И-мэйл маркетингийн талаар Хурд Медиа зєвлєж байна

Аливаа маркетингийн компанит ажлын гол зорилго нь олон нийтийг байлдан дагуулах л эрхэм зорилго агуулдаг.

Одоохондоо ихэнх хvмvvс интернэт маркетинг гэдгийг бизнесийн, тєрийн, тєрийн бус байгууллага, хувь хvмvvс вэб сайтаа бvтээж, тvvнийгээ олон нийтэд сурталчлан таниулах тєдийхнєєр ойлгож байна. Єдєр тутам энэ тодорхойлолтын утга агуулага шинэ шинэ ойлголтуудаар баяжиж байна.
Интернэт маркетингийн амжилт олох боломжуудад дараах зvйлvvдийг хамааруулан томъёолж байна.

ВЕБ САЙТ :

Вэб 2.0 хэмээх шинэ технолгои гарч ирсэнээр Вэб сайт нь таны танилцуулга тєдийгєєр ойлгогддог байсан vе єнгєрч виртуал офисс, дэлгvvр гэх мэтээр таны ажил хэргийг урагшлуулах бvхий л боломжийг єєртєє агуулсан хvчирхэг туслагч систем болон хєгжсєєр байна. Интернэт Маркетинг гэдэг нь угтаа интернэт дэх єєрийн орон зай болох вэб хуудасандаа тулгуурласан маркетингийг л хэлээд байгаа юм.

ONLINE PR :

Энгийн жишээгээр тайлбарлая. Сонины нийтлэлvvдийн уншигчдын тоо єдєрєєс єдєрт буурч байна. Сонины нийтлэлvvдийг єдєр тутам хэдэн арваараа нэмэгдэх хувь хvмvvсийн БЛОГууд орлож байна. Блогчид, блог уншигчид маш хурдацтай нэмэгдэж байна. Нийтлэгчид, сэтгvvлчид ч блогчид болон хувирч байна. Энэ бол online PR хэрхэн давуу тал vvсгэж байгааг харуулсан ганц л жишээ юм.

ВИРАЛ МАРКЕТИНГ:

Талын Монголчуудын мэдээлэл дамжуулах хамгийн сайн арга зам бол цуу яриа буюу вирал маркетинг байлаа. Тэгвэл одоо энэхvv аргыг маань интернэтийн орчинд улам тєгс болгож онлайн хамтлагуудын нэг л гишvvнд хvргэхэд хэдэн арван мянган хэрэглэгчдэд эгшин зуур тараагддаг цогц системvvд бий болсоор байна.

ИНТЕРАКТИВ СУРТАЛЧИЛГАА:

Энэ бол интернэт хэрэглэгчдийн хамгийн сайн мэддэг, хамгийн тvгээмэл сурталчилгааны хэлбэр. Онлайн интерактив сурталчилгааны тєрєлд баннер сурталчилгаа, анимэйшн, youtube-д тавигддаг роликуудаас авахуулаад бидний тоглох дуртай тоглоомууд хvртэл багтана шvv дээ.

ONLINE ТVНШЛЭЛ:

Интернэтийн хєгжил уламжлалт медиа, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийг vндсээр нь єєрчилж байна. Сонины нийтлэлvvдийг блогууд орлож, єчvvхэн бага мєнгєєр та онлайн TV байгуулж болдог болжээ. Тvvнчлэн линк байрлуулах, онлайн ивээн тэтгэлэг, ко-бранд зэрэг нь онлайн тvншлэлийн тvгээмэл хэлбэрvvд.

SEO Таныг хаанаас ч олно:

Интернэтийн аугаа их мэдээлэлийн сангаас таны мэдээлэлийг олон нийт олж мэдээлэл аваад та тvvний vр шимийг хvртэнэ гэдэг нь угтаа бухал євсєн дотроос зvv хайхтай харьцуулахуйц хэцvv зvйл. Энэ хялбар биш асуудлыг хялбар шийддэг технологуудыг бид мэднэ.

OFFLINE ХАРИЛЦАА:

Байгууллагууд онлайн засаглалдаа оффлайн дэмжлэг vзvvлэх болжээ. Та томоохон vзэсгэлэн яармагууд, хурал цуглаанаад оролцож явахад хаа сайгvй таны имэйл хаягийг бvртгэх, веб сайтаа сурталчилах зэрэг vйл ажиллагаа явуулдгийн мэдэж байгаа. Энэ бол єєрийн дижитал ертєнцдєє дижитал бус аргаар дэмжлэг vзvvлж байгаа нэг л арга хэрэгсэл.

Яагаад имэйл маркетинг сонгох ёстой вэ?

Интернэт маркетингийн хэлбэрvvд боломжуудын тухай ємнєх хэсэгт танилцууллаа. Єєрєєр хэлбэл бид нар сайтын дизайн, менежмент, хайлтад єртєх магадлал, баннер реклам, клик маркетинг гэх мэт боломжууд байдаг тухай ойлголттой боллоо. Бид урт хугацааны судалгаа хийсний vр дvнд эдгээрийн дотроос имэйл маркетинг хамгийн амжилт олох, интернэтийг тvгээн дэлгэрvvлэх vйлсэд хувь нэмэр болохуйц, хvмvvс интернэтийг єдєр тутмын хэрэглээ болгох vйл явцад тvлхэц єгєх арга хэрэгсэл гэдгийг олж тогтоосон юм. Хvмvvс єдєр тутам имэйлээ шалгаж найз нєхєд, хамаатан саднаасаа ирсэн захиаг, уншиж хариу бичиж мєн албан хэргээ ч амжуулж байна. Мєн єєрт нь хэрэгтэй мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа ч хэрэглэгчийн зєвшєєрлийн дагуу сэтгэл татам загвартайгаар inbox-д нь олноор ирдэг боллоо. Яг vнэндээ бид нар мэдээллийн хvчирхийлэл дунд амьдарч байна. Улаанбаатар хотод гэхэд л 20 шахам арилжааны телевиз, 20 шахам єдєр тутмын сонин, хэдэн зуугаар тоологдох рекламны агентлаг vйл ажиллагаагаа явуулж байна. Зарим талаар зар сурталчилгааны хэм хэмжээг алдагдуулсан ёс зvйгvй алхамууд олонтаа хийгдэж байна. Энэ бvхнээс vvдэн имэйл маркетингийг сонгох хэрэгтэй болж байна.

ЯАГААД?

1. # Хамгийн тvгээмэл хэрэглээ. Компьютерийн анхан шатны хэрэглэгчид компьютерийн тухай зєвхєн албан бичиг хэвлэн гаргах хэмжээний ойлголттой байдаг. Тэгвэл интернэтийн ертєнцєд хєл тавьж буй хvмvvсийн хамгийн тvрvvнд хэрэглэж сурдаг зvйл бол ИМЭЙЛ. Маргаангvй.
2. # Захиа илгээх, захиа хvлээн авах нь ариун гэгээн зvйл. Ихэнх хvмvvсийн хувьд имэйлээр хамгийн сайхан мэдээлэл хvлээн авдаг гэдэгт итгэдэг. Єєрєєр хэлбэл inbox-доо ирсэн захиа бvрт ач холбогдол єгч цаг зарцуулдаг. Хvн бvр єєртєє ирсэн захиаг унших нь vvрэг гэж боддог.
3. # Таны мєнгє, цаг хугацааг хэмнэнэ. Имэйл бол сонгогчдод хvргэх нэгж єртєгийн хувьд бусад зар сурталчилгааны аргуудаас, тухайлбал, сонинд мэдээлэл єгєх, телевизийн нэвтрvvлэг хийх, хэвлэмэл материал тараах, баннер, телемаркетинг зэргээс эрс хямд, олон давуу талтай !
4. # Компанит ажлын vр дvн харагдана. (Хэмжигдэж болохуйц) Имэйл хvлээн авалтын vр дvнг нээж vзсэн тоо бvрээр нь бусад vзvvлэлтvvдээр нь бvрэн мэдэх боломжтой. Сонгогчийг таны хувийн вэб сайт руу, дэлгэрэнгvй мэдээлэл рvv хєтлєн таны рэйтингийг нэмэгдvvлнэ.
5. # Уян хатан. Захианы эх бэлтгэлийг ил захидал, хэвлэмэл сурталчилгааны эх шиг тєрєл бvрийн єнгє, график дизайнтайгаар бэлтгэж болно. Мєн видео оруулсан хэлбэрээр ганцхан линкээр л шууд видео болон мултимедиа боломж руу шууд нэвтрэх хэлбэрээр ч болно.
6. # Таны нэр тєр болон цар хvрээг єргєжvvлнэ. Сонгогчдод єєрийн мєрийн хєтєлбєр, давуу талуудаа тогтмол, шинэчлэн илгээж байх нь тэдний сэтгэлд хоногшиж, тэдний дунд єєрийн байр суурийг баттай хадгалах арга мєнєєс мєн. Имэйл маркетинг бол энэ зорилгыг хэрэгжvvлэх хамгийн шилдэг арга хэрэгсэл юм.
7. # Таны мэдээлэл урт хугацаанд ашиглагдана. Интернэт хэрэглэгчид єєрт ирсэн HTML хэлбэрийн захиаг устгахыг урьтал болгохгvй ач холбогдол єгєн єєрийн хэрэгтэй фолдертоо хадгалан дахиан дахин нээж vздэг нь судалгаагаар тогтоогджээ. Харин энгийн текст хэлбэрээр ирсэн мессэжийг шууд устгах магадлалтай.
8. # Viral шинжтэй. Интернэт хэрэглэгчид єєрт сонирхолтой санагдсан зvйлээ ямагт бусалтай хуваалцах дуртай байдаг. Є.х, єєрт таалагдсан мэйл ээ найз нєхєд, бусад хvмvvст дамжуулан илгээх нь вирал маркетингийн нэг хэлбэр юм. Read More......

И-мэйл маркетинг гэж юу вэ?


E-mail marketing бол шууд маркетингийн хэлбэр бєгєєд и-мэйл хаяг ашиглан худалдааны болон зар сурталчилгааны материал илгээх орчин vед ихээхэн хєгжиж буй маркетингийн идэвхжvvлэлтийн хэлбэр юм.

Дараах зорилгоор и-мэйл маркетингийг хэрэглэдэг:

• Хамтын ажиллагааг хадгалах, єргєжvvлэх, шинэ хамтрагч, vйлчлvvлэгч олох, бизнесийн цар хvрээгээ тэлэх, бататгах зорилгоор и-мэйл илгээх,
• Ямар нэгэн бvтээгдэхvvн зарах, шинэ худалдан авагч олох, хуучин худалдан авагчиддаа шинэ бvтээгдэхvvн vйлчилгээгээ танилцуулах, зарах санал тавих
• Єєр компаний хэрэглэгчид рvv зар сурталчилгаа илгээн єєртєє татах,
• Интернетээр и-мэйл илгээх.
2006 оны байдлаар и-мэйл маркетингаар vйлчлvvлэгчид $400 сая ам.долларыг зарцуулж, єєрийн бизнесээ сурталчилж, єргєжvvлсэн байна.

Давуу тал

И-мэйл маркетингийн vйлчилгээг нь дараах шалтгааны улмаас компаниуд ихээхэн сонирхдог:
• Потенциал бvхий олон тооны хэрэглэгчид рvv харьцангуй бага зардлаар мэдээлэл тvгээх.
• Бусад ижил тєрлийн сурталчилгааны хэлбэрvvдийг бодвол харьцангуй бага єртєгтэй.
• И-мэйл маркетинг хамгийн найдвартай бєгєєд эрсдэл багатай сурталчилгааны хэлбэр юм. И-мэйл маркетинг нь шууд эцсийн хэрэглэгчидэд хvрдэг хамгийн vр дvнтэй онлайн маркетингийн хэлбэр.
• И-мэйлээр мэдээлэл хvргэххугацаа маш богино (хэдхэн минут), харин бусад сурталчилгааг хvргэхэд нилээд хэдэн єдєр шаарддаг.

• Вэб сайт сурталчилгаа тавьсан тохиолдолд хэрэглэгчид уг сурталчилгааг vзэхийг хvлээдэг бол и-мэйл маркетингийн хувьд сурталчилгааг хэрэглэгч бvрт найдвартай хvргэж єгдєг.
• И-мэйл маркетинг хянах боломжтой. Таны зар сурталчилгааг хэрэглэгч уншсан тухай статистик мэдээлэл таньд очно.

• Зар сурталчилгаа илгээгч нь бизнесээ хvртээмжтэй, боломжий хэлбэрээр сурталчилдаг.
• Зєвхєн потенциал бvхий хэрэглэгчид рvv хандах боломжтой.
• Нийт интернет хэрэглэгчдийн ихэнх хувь нь и-мэйлээ єдєр бvр шалгадаг.
• Хэрэглэгчийн сонирхлын дагуу илгээх боломжтой.
• И-мэйл маркетинг-т ямар ч цаас, бичиг баримт vйлдэх хэрэггvй. Read More......

Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Улсын Их Хурлын Нэгдсэн хуралдаанд цаазаар авах ялтай холбогдуулж хэлсэн vг



Эрхэм хvндэт ард иргэд ээ,
УИХ-ын дарга эрхэм гишvvд ээ,
Хvндэт зочид оо,
Єчигдєрхєн Монгол Улс ардчилсан Vндсэн хуулийнхаа 18 жилийн ойг хvндэтгэн тэмдэглэв. Хvний эрх, эрх чєлєєт байдал, хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжvvлэх нь манай Vндсэн хуулийн гол зорилго юм. Vндсэн хууль нь Монгол тvмний ардчилсан ололтын хєдлєшгvй баталгаа, тvvний хэлбэрэлтгvй хэрэгжилтийн эх сурвалж болж байдаг.

Vндсэн хуулиа хэрэгжvvлж улс нийгэмдээ хvний эрх, эрх чєлєєт байдал, шударга ёсыг бэхжvvлэх vйлсэд бид багагvй ахиц дэвшилд хvрсэн. Бас цаашид ч хийх зvйл их байна.

Монгол Улсын Vндсэн хуулинд эрэмблэн тунхагласнаар хvний эрхэм эрхийн хамгийн дээд нь амьд явах эрх юм. Шvvхийн хvчин тєгєлдєр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хvний амь нас бусниулахыг Монгол Улсад хатуу хориглодог.

Єнєєдєр би Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд энэ хvндэт индрээс Монгол Улсын иргэний амьд явах эрх, тvvнийг бусниулах цорын ганц шалтаг болсон цаазаар авах ялын тухай байр сууриа илэрхийлэх гэж байна. Энд би зєвхєн хуулиар хориглоогvй, нээлттэй ил тод мэдээлэлд vндэслэн ярих болно.

Миний бие Монгол Улсын Ерєнхийлєгчийн тангараг єргєєд долоо дахь сардаа ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсад цаазаар авах ялын гvйцэтгэл хийгдээгvйг дурьдах нь зvйтэй байх. Монгол Улсад цаазаар авах шийтгэлтэй ялтны амь уучлах хvсэлтийг хvлээж авах, эс хvлээж авах шийдвэр нь эцсийн шатанд Тєрийн тэргvvнийх байдаг. Эрдэнэт хvний алтан амийг уучлах эсвэл таслах шийдвэр єєрт ноогдож, vзэгний vзvvрт ойрхон ирсэн тэр цаг дор би бvрэн эрхийнхээ хvрээнд нэгэн шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан.

Цаазаар авах ялаар шийтгэгдсэн этгээдийн vйлдсэн гэх хэргийн байдал, сэдэл, иж бvрдэл янз бvр байдаг. Харин Тєрийн тэргvvний хувьд энэ асуудлаар барих миний зарчим нэг байх ёстой гэж би vзсэн. Энэ бол тэр ялтны, тэр иргэний амийг уучлах. Энэ зарчмаа би Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд цаашид тууштай баримтлах болно.

Ингэж ажиллах нь манай улсад хvний амины эрхэм vнэлэмжийг баталгаажуулахад тустай. Мєн ийм алхам хийх шаардлагыг vvсгэж байгаа шалтгаанаас єнєєдєр заримыг нь дурьдах нь зvйтэй гэж бодож байна.

Шалтгаан нэг: Амь уучлах гэдэг бол ял уучлах гэсэн vг биш. Цаазаар авах ял шийтгvvлсэн ялтны амийг Монгол Улсын Ерєнхийлєгч уучилсан тохиолдолд, тэр этгээдийн ял гучин жилийн хугацаагаар гянданд хоригдох ялаар солигддог. Єнєєдрийн мэдэгдэж байгаа албан ёсны баримтаас vзэхэд хуулинд заасан энэхvv ялыг бvрэн эдэлж дуусгасан амьд хvн манай улсад алга байна. Энэ нь цаазаар авах ялаар шийтгvvлсэн этгээдvvд нэг бол vхсэн эсвэл vргэлжлvvлэн ялаа эдэлж байна, тэднээс наранд гарсан хvн одоо алга гэсэн vг. Єєрєєр хэлбэл тухайн хэрэгт ноогдуулсан ял нь шударга байх юм бол тэр этгээд vхэн vхтлээ vйлээ шоронд эдлэх нєхцєл Монголд vйлчилж байна.

Амь уучлагдсан ялтнуудын хоригдож байхдаа нас барсан шалтгаан нь амиа хорлосон эсвэл євчний улмаас гэсэн тодотголтой байгаа юм. Одоогоор цаазаар авах ял нь уучлагдан ял эдэлж байгаа ялтнуудаас гяндангийн нєхцєлд эдлэх 15 жилийн ялаа бvрэн эдлээд, хуулийн дагуу дэглэм буурч, онцгой дэглэмд vлдсэн ялаа vргэлжлvvлэн эдэлж байгаа ялтан 2 байна. Бусад нь гянданд ялаа эдэлж байна. Монгол Улсад цаазаар авах ял шийтгэгдээд амь нь уучлагдсан ялтны ял чанга, энэ чиглэлийн ялын бодлого тууштай хэрэгжиж байна.

Шалтгаан хоёр: Хvнд хэрцгий гэмт хэрэгт ноогдуулах ял чанга байх ёстой. Гэхдээ цаазаар авах ял нь уг зорлигод иж бvрэн vйлчилж чадахгvй байна. Уг шийтгэлийг гvйцэтгэснээр бvх зvйл дуусаж байна. Цаазаар авах ялыг оноохдоо хийдэл гаргасан, бvр гэмгvй иргэний амийг хууль шvvхийн ажиллагааны алдаа мадгаас болж тєр егvvтгэсэн байх, эсвэл цаазаар авах биш єєр ялаар тухайн хvн шийтгэгдэх байсан уу гэх асуултууд хариултгvй vлддэг.

Тэр тусмаа их хохиролтой, зохион байгуулалттай зарим хэргийг ч тодорхой этгээдийг цаазалснаар далимдуулж хаах боломжийг энэ тєрлийн ял олгож байгааг vгvйсгэх аргагvй юм. Цаазаар авах ял нь уг ялаар шийтгэгдсэн этгээд, аль эсвэл шийтгэгдэх ёсгvй этгээдийн хувьд шударга шийтгэл болж бас чадахгvй байна. Цааз тойрсон алдаа мадаг, тvvнийг далимдуулсан эс далимдуулсан, ял завшсан завшаагvй, санаатай санаагvй vйлдэлд санаа зовохгvй байхын аргагvй. Зєвхєн ил тод болсон, цаазлуулах шийтгэл оноогдоод тэр ял нь єєрчлєгдсєн жишээнээс зарим нэгийг дурдъя.

Нийслэлийн Баянзvрх дvvргийн нутаг дэвсгэрт гарсан хvн амины хэрэгт Монгол Улсын 5 иргэн сэжиглэгдэж тус бvр 207-1252 хоног хоригдсон байдаг. Тэр тавын дєрєвт шvvхээс нэг удаа цаазаар авах ял оноосон. Харин эцсийн шатны шvvхийн шийдвэрээр тэдгээр нэр бvхий иргэд цаазаар авахуулах биш, vйлдсэн гэх хэрэг нь хэрэгсэхгvй болж цагаагдсан.

Дээрх хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэн тухайн шийдвэр гарахаас ємнє, хоригдож байхдаа сvрьеэ євчний улмаас нас барсан. Хэрэв давж заалдах шатанд шvvхийн шийдвэр хэвээр vлдэж, тэр хvмvvсийн амь уучлагдаагvй байсан бол, Монгол Улсын тэдгээр гэм зэмгvй иргэдийн амь тєрийн буудан алах ялаар хороогдох байжээ.

Vvнээс гадна нэг иргэнийг 6 жил 8 сар 23 хоног мєрдєн шалгаж, 6 удаа прокурор тvvнд яллах дvгнэлт бичиж, 3 удаа шvvх тvvнд цаазаар авах ял оноосон байдаг. Харин дээд шатных нь шvvхийн магадлангаар тvvний хэрэг хэрэгсэхгvй болсон.

Монголын Эмнести интернэшнл байгууллагын мэдээнд, манай улсад шат шатанд цаазаар авах ял оноож байгаа 3 шийдвэр тутмын доод тал нь нэг нь хvчингvй болж, єєрчлєгдєж байсныг тодорхой баримтад тулгуурлан бичжээ. Ийм дутагдлыг Монгол Улсын тєр хvний амины асуудал дээр хэрхэвч гаргаж болохгvй, ийм хийдэл байх ёсгvй гэдгийг Та бvхэн сайн ойлгож байгаа. Гэтэл байдал ийм л байна.

Шалтгаан гурав: Цаазаар авах ялыг цаазаар шийтгэгдэх ёстойд нь биш ёсгvйд нь халдааж хэрэглэсэн тохиолдол цєєнгvй байдаг. Эрх мэдэлд ойрхон, бас тvvнд нєлєєлєх боломжтой хэсэг, зарим шийдвэр гаргагчдын улс тєрийн болон явцуу сонирхлыг гvйцэлдvvлэх хэрэгсэл болсон тохиолдлууд ч бий. Монголчууд ч дээрхи гашуун сургамжийг тойроогvй. Монгол Улс бол зуун дамжуулж цагаатгал хийгээд хилсээр цаазалсан иргэдээ цагаатгаж дуусаагvй байгаа, 1 хvнд ноогдох тэдгээр иргэдийнхээ тоогоор дэлхийд толгой цохидог орны нэг.

Манай єнєєгийн мєрдєж байгаа эрvvгийн хуулиар буудан алах ял бол цааз авах гэмт хэрэг vйлдсэн хvнд аюултай биш, харин тийм гэмт хэрэг vйлдээгvй хvнд аюултай шийтгэл. Монгол Улсад цаазаар авах шийтгэлийг гэмт хэрэг vйлдэхдээ 18 нас хvрсэн, гэхдээ 60 нас хvрээгvй эрэгтэй хvнд оноодог. Бас гэмт хэрэг vйлдээгvй, аль эсвэл єєр ялаар шийтгэх боломжтой байхад уг ялыг дээрхи насны хоорондох дурын иргэндээ оноочихсон байх хаалгыг єнєєдєр бид хаагаагvй байна.

Ийм боломж нээлттэй байхын зовлонг монголчууд хангалттай амссан. Зєвхєн ганц жишээ дурдъя. 1937 оны 10 дугаар сараас 1939 оны 4 дvгээр сарын хооронд 16 сарын дотор, тэр vед шvvхийг орлон байгуулагдсан Онцгой бvрэн эрхт комиссын 51 удаагийн хуралдаанаар 20474 хvнийг буудан хороох ялаар хилс шийтгэсэн байдаг. Нэг удаагийн хурлаар 1228 хvртэл хvнийг бєєнд нь цаазаар авахаар шийдвэрлэсэн тохиолдол ч гарсан. Тэдгээрийн дунд 8-н эмэгтэй цаазлагдсан баримт бий.

Монголчуудын нилээд нь дээрхи хэлмэгдэлд гадаадын гар хєл оролцсон гэж vздэг. Цаазтай ялыг хадгалах нєхцєлд тvvнийг дотоодоос тєдийгvй гаднаас ашиглах боломж байдаг. Тvvхэнд хэлмэгдсэн манай иргэдийн ихэнх хувийг хийж бvтээх ид насандаа хилс хэрэгт ороогдон цаазлагдсан хvмvvс эзэлдэг.

Тэр vеийн улс тєр, эрх зvйн орчинг єнєєдєртэй харьцуулах аргагvй. Маш том єєрчлєлт орсон. Гэхдээ цааз хэмээх шийтгэл нэг л мєн чанартай. Хvний амийг тєрийн нэрийн ємнєєс егvvтгэдэг. Тэр нь єєрчлєгдсєнгvй. Монгол Улсад шvvхээс цаазаар авах ял шийтгэгдэж байгаа иргэдийн 67 хувь нь идэрхэн 20-40 насны эрчvvд байгаа юм. Мєн тэдний олонхи нь анх удаа гэмт хэрэг vйлдэж цааз сонссон байдаг.

Шалтгаан дєрєв: Цаазаар авах ял бол хэн нэг нь ємєєрєєд байх хvсvvштэй ял биш. Аль эсвэл хэн нэг нь эсэргvvцээд байх огт хоосон газар бий болсон шийтгэл бас биш. Харин энэ бол хамгийн эрсдэл єндєртэй, хvний хvн ёсны vнэлэмжийг vхтэл нь дордуулдаг шийтгэл.

Цаазаар авах ялын нэг талд нь уг ялаар шийтгvvлэгч этгээд, нєгєє талд нь хохирогч байдаг. Мєн гомдол саналтай ар гэрийнхэн нь, ойр дотных нь хvмvvс vлддэг. Балмад гэмт хэргийн хохирогчид “амийг амиар” гэж шаардах нь байдаг. Амийг амиар солиод ч асуудал бvрэн шийдэгддэггvй. “Энэ эмгэнэл биднээр дуусаг” гэж хэлдэг нь ч бий. Юуны ємнє ийм байдлаас хохирсон, єнчирсєн иргэдээсээ уучлал гуйя.

Гаргаж болохгvй алдаа гэж байдаг. Зєвхєн хаалгыг нь хааж байж зогсоодог алдаа ч бий. Энэ бол цааз. Цаазыг бvрэн халахгvйгээр тvvнийг тойрсон алдаа завхралаас бvрэн ангижрах боломжгvй. Цаазыг хэрэглэхгvй болсон цагт л хvний амины, хvний эрхийн vнэлэмж жинхэнэ ёсоор дээшилж, баталгаа нь сайжрах бодит нєхцєл бvрэлддэг. Энэ шийдвэрийг гаргахад оролцдог эрх бvхий байгууллага, хvмvvсийн хариуцлага ч дээшилдэг. Хvний мєн чанарын нэг vзvvлэлт бол шударга ёсыг хvсдэгт оршдог. Амьд хvн аргатай гэсэн vг ч бий. Хилс шийтгэгдсэн ч амьд хvнд л vнэн мєнєє олох боломж vлддэг.

Монголчуудын хувьд хvний амийг дэлхий даахгvй баялгаас ч vнэтэй гэж vздэг. Тийм ч учраас хvнд хамаатуулж зєвхєн “Алтан амь” гэсэн тодотгол хэрэглэдэг. Хvн хvнийхээ амийг егvvтгэхгvй байх бvрэн баталгааг аль ч нийгэм бvрэлдvvлж чадаагvй байна. Харин тєрийн нэрийн ємнєєс иргэнийхээ амийг егvvтгэхгvй байх боломж Монгол Улсад бий. Олон нийтийн шахалтаар цаазаар авах ялаас татгалзсан орон гэж дэлхийд vгvй. Харин тєр нь энэ ялыг хэрэглэхээс татгалзсан орны тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Энэ дэлхий хэмээх хєх гариг дээр хvн хvнээ хєнєєхгvй байх баталгаа мєд бий болохгvй байж магадгvй. Харин аажмаар дэлхийн бvх улс орон иргэнийхээ амийг тєрийн нэрийн ємнєєс хєнєєхгvй тvвшинд хvрч чадна гэдэгт би итгэдэг. Монгол Улс хэтэрхий оройтсон ч, бvр олон орны хойно сvvл мушгисан ч цаазаар авах ялыг хэрэглэхгvй байх нєхцєлийг бvрдvvлэх ёстой.

Шалтгаан тав: Монгол Улс бол дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишvvн. Нэгдсэн Vндэсний Байгууллага цаазаар авах ялыг дэмждэггvй. Энэ ялаас гишvvн орнуудаа татгалзахыг байнга уриалдаг. Шийдвэр ч гаргадаг. НVБ нь цаазаар авах ялын эргэн тойрон дэх нєхцєл байдал, дэвшил ухралтын талаар дэлхийн хамтын нийгэмлэгт байнга тайлагнаж, танилцуулдаг.

Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялын хувьд: уг ялыг бvрэн халсан, хэрэглэхгvй байгаа, хэрэглэдэг гэж ерєнхийд нь гурав ангилж байна.

Европ тивийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхээ больжээ. Нэг улс цаазаар авах ялаас албан ёсоор тvдгэлзжээ. Єєрєєр хэлбэл Европ тивийн цаазаар авах ялаас ангижирч байгаа vзvvлэлт нь 98 хувьтай байна.

Африк тив дэх 43 орноос 18 нь цаазаар авах ялыг бvрэн халжээ. Дээр нь энэ тивийн 11 орон цаазаар авах ялыг хэрэглэхгvйгээ мэдэгдэж тvдгэлзсэн байна. Ингэж Африк тивийн нийт орнуудын 67,5 хувь нь цаазаар авах ялыг халсан эсвэл тvдгэлзсэн vзvvлэлттэй байна.

Латин Америкийн 18 орноос 14 оронд цаазаар авах ялыг халж чадсанаар энэ тивийн дээрхи vзvvлэлт 78 хувьд хvрчээ. Ази тивийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг халжээ. Нэг орон энэ ялыг хэрэглэхгvй тvдгэлзсэн байна. Энэ vзvvлэлтээрээ Ази хамгийн олон орон оршдог тивvvдийн дотор 40 хувьтай байгаа юм.

Гэхдээ манай тивд бvр цаазаар авах ялаас татгалзсан бас уг ялыг хэрэглэхгvй гэж зарласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Хvний эрх, ардчиллын хувьд шvvмжлэлд єртдєг Тєв Азийн “стан” улсууд цаазаар авах ялыг хэрэглэхгvй байх чиглэлд тэмдэглvvштэй ахиц дэвшилд хvрч чаджээ. Тухайлбал Казакстан, Киргизстан, Туркменстан, Узбекстан, энэ 4 орон дєрвvvлээ цаазаар авах ялыг халжээ. Харин Таджикстан цаазаар авах ялын гvйцэтгэлийг хийхгvй зогсоосноо дэлхий нийтэд зарлажээ.

Улс орон бvхэн єєр єєрийн замтай. Монгол Улс ч єєрийн сонгож авсан замтай. Монголчууд ам, ажлын нэгдлийг гярхай хардаг ард тvмэн. Бид vнэхээр хvний эрх, эрх чєлєєт байдлыг эрхэмлэн дээдлэхээ зорилгоо болгосон бол, энэ тухайгаа тунхаглан зарласан бол энэ vvргээ бvрэн хэрэгжvvлэхийн тєлєє зvтгэх л ёстой. Аливаа ололт амжилт, дутагдалд vзvvлэлт, хэмжvvр байдгийн адилаар дээрхи ажил ч тодорхой шалгууртай. Хvний эрх, эрх чєлєєт байдлын эрхэм дээд шалгуур бол тvvний хэрэгжилт бvрэн байхад л оршдог. Иймээс Монгол Улсын тєр цаазаар авах ялын тухай бодлогоо хожимдсон ч гэсэн эргэж харах хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын бараг дийлэнх олонхи нь цаазаар авах ялаас татгалзах замыг сонгожээ. Бид ч энэ замд нэгдэх ёстой. Ардчилсан Монголын зам ариун, цусгvй байх ёстой.

Шалтгаан зургаа. Гэмгvй иргэнийхээ амийг уучлах баталгаа єгч чаддаггvй улсад “тєрдєє итгэ”, гэж ард тvмэндээ хэлэх ёс суртхууны эрх vvсдэггvй. Цааз хэрэглэдэг улсын тєрийн тэргvvний хувьд энэ vгийг би єнєєдєр хэлж чадахгvй.
-Таны амийг ямар ч тохиолдолд, мэдсээр байж тєрийн нэрийн ємнєєс шийдвэр гаргаж егvvтгэхгvй гэж иргэддээ хэлж чаддаг Ерєнхийлєгч байхыг би хvсэж байна.

Ёс суртхууны эрхийг хэмжих боломжгvй. Тvvнийг метрлэж эсвэл литрлэх аргагvй юм. Нэг бол ийм эрх байна. Эсвэл тийм эрх байхгvй. Энэ эрх тєрийн тэргvvн хэн байхаас, ямар хvмvvс Монголын тєрийн бодлого тодорхойлохоос хамаарах ёсгvй. Монголын тєр иргэндээ: “Нэг єдєр таны болон таны ойр дотны, амин хайртай нэгний чинь амин газар луу буу онилохгvй байхын тулд, тэр цаазаар авахуулах ял шийтгэгдсэн хvний амийг уучилж, 30 жилийн хорих ялаар сольж байгаа юм” гэж хэлж чаддаг л болох ёстой.

Монгол Улсад цаазлах ял байгаа нь Монголын ард тvмний буруу биш. Уг ялаар иргэн шийтгэгдэж байгаа нь манай хууль шvvхийнхний ч буруу биш. Харин тэд ялыг шударга оноохыг эрмэлзэж, шударга бус болсон гэж vзвэл тvvнийг єєрчилсєєр ирсэн. Гэхдээ тэнд алдаа гараагvй гэж би хэлж чадахгvй. Алдаа гарахгvй ч гэж би хэлж бас чадахгvй. Тэнд хvний амины vнэтэй алдаа гарч болно. Хууль, шvvхийн байгууллагад хvн л ажиллаж л байгаа. Алдаанаас ангид бодгаль байхгvй гэж ярьдаг биз дээ.

Цаазыг єєрчлєх нь аль ч оронд улс тєрийн шийдэл байдаг. Ийм ял байгаа нь буруу бол манай улс тєрчдийн, Монгол оронд бодлого тодорхойлж байгаа Та бидний л буруу. Цаазаар авах ялын тухай улсын Ерєнхийлєгчийн хувьд, сонгодог албан тушаалтны хувьд асуудал хєндєх нь амар биш. Миний итгэл vнэмшил бол улс тєрчийн хувь заяа амар байх ёсгvй. Хэцvvг бид хєндєж, хэцvvг бид єєрчлєхгvй юм бол, энэ оронд байгаа хэцvv асуудалтай єєр хэн улаан нvvр, нvцгэн гараараа тулалдах юм бэ?

Улс тєрчид асуудал шийдэхдээ нийгмийн сэтгэл зvйг тооцох гэж оролддог. Цааз бол тєр нь санаачилж, тєр нь ухуулж, тєр нь vлгэр жишээ vзvvлж, тєр нь хєтєлж шийддэг асуудал. Монголын тєр єршєєж, уучилж чаддаг аугаа эрхэм уламжлал, тvvхтэй тєр. Есєн удаа ялаас хэлтрvvлж байсан тvvх, хуулийн бодлого Монголын тєрд л байсан. Хvний сэтгэлд тєрєх єш хонзонг яалтай. Нийгэмд байгаа хvчирхийллийг яалтай. Гэхдээ тєрийн зvрх, тархинд бол єршєєл уучлал хадгалагдаж байх ёстойг бидний ихэс дээдсийн дээрхи мэргэн бодлого харуулж байгаа юм.

Монголын нэн шинэ тvvхэнд цаазаар авах ялыг хэрэглэхгvй гэж шийдвэрлэсэн гэгээн тохиолдол бас бий. 1953 оны 8 дугаар сарын 05-ны єдрийн АИХ-ын Тэргvvлэгчдийн 93 дугаар зарлигт “БНМАУлсад дагаж шийтгvvлэн байгаа хуулиудаар тогтоосон алах ялыг хэрэглэхгvй болгож” гэж шийдвэрлэсэн байдаг. Гэвч дээрхи шийдвэрээсээ 10 сарын дараа тодорхой шалтгааны улмаас буцжээ. Цаазаар авах ялаас татгалзаад уг ялыг дахин хэрэглэсэн орнууд байдаг. Гэхдээ ийм хандлага сvvлийн жилvvдэд дэлхийд цєєрсєєр байна. 1985 оноос хойш цаазаар авах ялаас 50 гаруй орон татгалзжээ. Тэдний зєвхєн 4 нь шийдвэрээсээ буцсан гэж тэмдэглэгдэн vлджээ.

Адал балмад аллага, гэмт этгээдийн тухай сонссон аль ч олонлог тvvнийг тєрєєс хатуу цээрлvvлэхийг шаарддаг. Хилэгнэсэн олны хилэнд автвал хилэнцтэй шийдвэр гаргах магадлал улам єндєрсдєг. Иймээс ялын хатуу бодлого эргэж хянах боломжтой, тийм шийтгэл тогтвортой, цагийн шалгуур даадаг байх ёстой. Алах ялаар шийтгэгдсэн этгээдийн амийг уучлахдаа олон жилээр, тухайлбал 30 жил тvvнийг хорьж шийтгэх ялаар сольдог нь зvгээр ч тогтсон жишиг биш юм. Эгзэгтэй хэргийг ул суурьтай шалгаж, аюултай гэмт хэрэгтнийг удаан шийтгэх нь буруу биш.

Шалтгаан долоо: Монгол Улсад ардчилсан оронд байдаг олон зовлон бэрхшээл бий. Бас тvvнийгээ шийдэх боломжууд ч бий. Бvс нутагтаа эрх чєлєєний загвар болон гэрэлтэх Монгол улсын сайн нэрэн дээр нэг том хар толбо бий. Тэр бол хvний нандин эрхийг vхтэл нь унагадаг цаазаар авах ял юм.

Би Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд хєгшин, хvvхэд ялгалгvй олон иргэддээ гар утсаар нь дамжуулан 2010 оны эхний єдєр мэндчилэгэ хvргэсэн. Би мэндчилгээндээ “Монголынхоо сайн нэрийг Та гаргаж чадна” гэсэн мессежийг хvргэхийг хичээсэн.

Монгол Улс цаазаар авах ялыг гvйцэтгэдэггvй орон болж байгаагаа зарлаж, улмаар энэ ялыг хэрэглэдэггvй орон болж чадвал Монголын нэр дэлхийд сайнаар гарна. Монголчууд цаазаар авах ялын тухай улс гэр дотроо санал зєрєлдєж болно. Харин дэлхийд Монголын нэр, Монголын vнэлэмж улам сайжирна. Би тєрийн тэргvvний хувьд Монголынхоо нэрийг сайнаар дуулгах энэ ажлыг гvйцэлдvvлэхийн тулд шаардлагатай санал санаачлагыг гаргах болно. Эрхэм УИХ-ын болон Засгийн газрын гишvvд, улс орныхоо сайн нэрийг эрхэмлэгч байгууллага иргэд та бvхнийг надтай нэгдэхийг хvсье.

Єнєєдрийн хувьд Монгол Улсад “De jure” буюу хуулийн дагуу цаазаар авах ял байгаа. Харин “De facto” буюу практикт уг ялыг гvйцэтгэхээс татгалзаж, цаазаар авах ялыг 30 жилийн гянданд хорих ялаар сольж байгаа юм. Энд бас 2 зvйлийн жижиг тодруулга хийх хэрэгтэй. Нэгд нь; энэ бодлого цаазаар авахуулах ял шийтгvvлсэн тухайн хоригдол Ерєнхийлєгчєєс амь гуйсан тохиолдолд хэрэгжиж байгаа. Намайг Ерєнхийлєгчєєр ажиллах єнгєрсєн хугацаанд амь гуйгаагvй ялтан гараагvй болно. Ер нь амь гуйхгvй байх нь маш ховор тохиолдол. Нєгєє нь єнгєрєгч 2009 он бол бvхэлдээ цаазаар авах ялын гvйцэтгэл Монгол Улсад нэг ч хийгдээгvй жил юм. Учир нь амь гуйгаад хvлээгдэж байсан ялтнуудын амийг би уучилсан. Цаашдаа ч цааз аваад хvлээгдэж байгаа ялтны амь уучлагдаж гянданд эдлэх ялаар солигдоно.

Нєгєє талаар Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд би 2009 онд цаазаар авах ялын бодлогод Монголд гарсан єєрчлєлт цаашид vргэлжилнэ гэдгийг парламентдаа, ард тvмэндээ, олон улсад хандан єнєєдєр зарлаж байгаа юм. Ингэж Монгол Улс єнєєдрєєс эхлээд цаазаар авах ялын хувьд уг ялыг гvйцэтгэхээс тvр тvдгэлзэж, олон улсын тvгээмэл ойлголтоор энэ ялын гvйцэтгэлд “Moratorium” зарлаж байгаа орон боллоо. Цаашаа Монгол Улсын зорилго уг ялыг огт хэрэглэдэггvй орон болоход, тийм чиглэлд хууль журмаа єєрчлєхєд оршино.

Дээрхи бодлого бол Монголын ард тvмний 20 жилийн ємнє хийсэн тvvхэн сонголттой, манай улсын хvний эрх, ардчиллыг дээдэлсэн зам мєр, зорилготой бvрнээ нийцнэ гэж би vзэж байна. Маргаашнаас эхлээд монголчууд иргэнээ тєрийн нэрийн ємнєєс цаазалдаг орны тооноос, иргэндээ оноосон цаазаар авах ялыг гvйцэтгэдэггvй, тухайн ялтныг удаан хугацаагаар, хатуу чанга дэглэмд хорьж шийтгэдэг орны тоонд орно. Бас маргаашнаас эхлээд миний одоо хэлж байгаа шиг цаазаар авах ялыг халах тэмцэл амар хялбар явагдахгvй нь ойлгомжтой. Харин би Монгол Улсын тєрийн тэргvvний хувьд эхлvvлсэн энэ ажлаасаа ухрах, буулт хийх ямар ч бодол алга. Учир нь энэ бол зєв, ариун, шударга зорилт юм.

УИХ-ын дарга, эрхэм гишvvд ээ. Би vгээ ингээд дуусгаж болж байна. Гэхдээ надад хэлэх нь зvйтэй гэж vзсэн нэг шалтгаан, хоёр онцгой нєхцєл байна. Тэвчээртэй vргэлжлvvлэн сонсохыг хvсье.

Шалтгаан найм. Цаазаар авах ялыг хадгалахад чиглэсэн нэг тайлбар бол уг ял нь гэмт хэргийн бууралтад нєлєє vзvvлдэг гэсэн ойлголт юм. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэг тухайн оронд єссєн, эсвэл буурсан гэх vзэгдэл нэг ч судалгаагаар нотлогдоогvй байна. Харин зэрлэг балмад гэмт хэргийг vйлдэх, тvvнийг даамжруулах хvчин зvйл болдог гэсэн ажиглалт байдаг. “Би дvvрсэн хvн” гэдэг хэллэг, тvvнээс vvдсэн балмад vр дагаварууд ч дээрхи ажиглалттай холбоотой байж болох юм.

Аллагыг аллагаар засах аргагvй. Зєєлєн нь хатуугаа гэж ярьдаг. Vхлээс зарим нь айдаг байхад, vхэл заримыг нь улам зэрлэгшvvлдэг. Харин бузар гэмт хэрэг vйлдэгдсэд шударга шийтгэлээс айдаг. Шударга шийтгэл гэдэг бол тухайн гэмт vйлдэлд таарсан шийтгэл байхаас гадна, хэргийн vнэн мєн нь бvрэн тогтоогдож ил тод болоход оршдог.

Холын жишээ дурьдахад: АНУ-ын цаазаар авах ял хэрэглэдэг мужид, уг ялыг хэрэглэдэггvй мужаас гэмт хэргийн, тэс тусмаа зэрлэг балмад гэмт хэргийн тvвшин єндєр байдаг тухай зарим эх сурвалжид єгvvлсэн нь бий. Гэхдээ Америк бол цаазаар авах ялын хувьд бидний vлгэр жишээ аваад байх газар биш. Англи Улс цаазаар авах ялаас татгалзаад бvтэн 40 жил болжээ. Энэ хугацаанд 20 гаруй удаа уг ялыг сэргээх гэсэн оролдлого гарчээ. Харин энэ орны бодлого тодорхойлогчид улсынхаа эрхэмсэг нэр тєрийг тууштай хамгаалж, бvр дайны vеийн гэмт хэрэгт ч цаазлах ял хэрэглэхгvй байхаар эцэслэн шийджээ.

Монгол Улсын цаазлах ялын бодлогод бусдын жишгээс онцгой гажсан гэхээр зvйлvvд цєєнгvй байдаг. Цаазаар авах ял сонссон хvн хэргээ давж заалдах бол 10, хэрвээ амь гуйх бол дєнгєж 15 хоногоор хуулийн хугацаа нь дуусдаг. Олон улсын байгууллагын энэ хугацаанд тавьдаг шаардлага бол наад зах нь 3 жилээс багагvй байх ёстой гэж vздэг. Цаазтай хэргийн нотлох баримтад ДНК-гийн шинжилгээг заавал оруулахыг шаарддаг зарим єндєр хєгжилтэй оронд уг хэрэгт холбогдон хоригдож байсан хvмvvс гэмт хэрэг vйлдээгvй нь нотлогдож хэдэн арваараа суллагдсан тохиолдол ч байдаг.

Монгол Улсын эрvvгийн хуулинд хvнийг цаазаар аваачих шалтаг чамгvй олон байна. Мэргэжлийн болон албаны байгууллагууд тvvнийг янз бvрээр тоолдог. Нэг vгээр хэлбэл тэнд тодорхой заалт ч байна, бас яаж ч урвуулж болохоор ойлголтууд байна. Манай эрvvгийн хуулинд цаазтай зvйл ангийн тоо 7 бий гэж vздэг. Харин тэр 7-н заалт дотроо, надад гаргаж єгсєн албаны эх сурвалжийн тоолж жагсааснаар, хvнийг цаазаар авах ял шийтгэж болох 59 хэсэг, гэмт vйлдэл байна. Ийм єргєн талбарт гаргаж байгаа шийдэл тєгс тєгєлдєр, зуун хувь шударга байх боломж нэн хомс юм. Тиймээс цаазаар авах ялыг хэрэглэхээс татгалзах нь олны нийтлэг жишиг болж нэгэнт тогтжээ.

Манайд цаазаар авах ялыг хэрэглэдэг орнуудад байдаг нийтлэг дутагдал бий. Харин зєвхєн Монголын гэж хэлж болохоор бvр дэлхий нийтээрээ мэддэг маш жигшvvртэй, бvдvvлэг алдаа ч байна. Би цаазаар авах ялыг халах шалтгааныг найман хэсэг болгож нэрлэлээ. Одоо миний хэлэх гэж байгаа зvйл бол зvгээр нэг шалтгаан бус бvр Монголын зовлон, цаазаар авах ялыг тойрсон жигшvvртэй зарим байдлын тухай юм. Би vvнийг Монголд цаазаар авах ялтай холбоотой, бас нэн даруй єєрчлєх хэрэгтэй онцгой нєхцєл гэж vзэж байна.

Онцгой нєхцєл нэг: Монгол Улсад цаазаар авах ялаар шийтгэгдсэн л бол тэр хvний хувь заяанд хєндлєнгийн хяналт тавих боломж байхгvйтэй адил. Олон улсын хvний эрхийн байгууллагуудын санааг цаазаар авах ялтай орнуудаас хамгийн ихээр зовоодог гэж, жил бvрийн тайланд нь ордог орон дэлхийд дєрєв бий. Тэдгээрийн нэг нь Монгол Улс. Тэр дєрвийн заримд нь цаазаар авах ялын хяналтыг сайжруулах, зарим талаар тvvнийг эргэж харах, бvр цаазаар авах арга хэлбэрт нь хvмvvнлэг хандлага орж байгаа тухай олон улсын байгууллагууд дурьджээ.

Монголын хувьд цаазаар авагдсан хvмvvсийн мэдэлээл огт байхгvй, байгаа нэг нь ам дамжсан шинжтэй, энэ асуудлаар хамгийн муу vзvvлэлттэй орноор нэрлэгдэж байна. Бодит байдал ч ийм байгаа. Би энэ асуудлаар єнєєдєр УИХ-ын чуулганд vг хэлэх гэж тодорхой байгууллага, албаны хvмvvсээс шаардлагатай мэдээлэл авсан. Цаазаар авах ялтай холбоотой тэдгээр мэдээллvvдийн дотор зєрvv гарч ирсэн. Энэ бол миний сэтгэлийг хамгийн их зовоосон зvйлийн нэг.

Манай улсад хуулинд зааснаар цаазаар авах ял гvйцэтгэх журам, ажиллагаа, гvйцэтгэсэн тухай баримт бичиг нь байнга, тєрийн маш нууцын зэрэглэлтэй байдаг. Тєр бол нийгэмд шударга ёсыг сахиулах vvрэгтэй. Шударга ёс нь огт мэдээлэлгvй, огт хяналтгvй орчинд хэрэгжих боломжгvй. Шударга ёс бол хvний эрхийг, хvнийг тойрч хэрэгждэг. Эзэнгvй шударга ёс гэж vгvй.

Цаазлуулах ялаар шийтгэгдсэн ялтанд ч хvний хувьд тодорхой эрх, хvндэтгэл байх ёстой. Монголд иргэн хvн цаазаар авах ял шийтгэгдээд, Ерєнхийлєгч тvvний амийг уучлаагvй бол тvvнээс хойшхи бvх vйл ажиллагаанд олон улсын байгууллагын болон дотоодын байгууллагын зvгээс хєндлєнгийн хяналт тавих, мэдээлэл авах ямар ч боломж байхгvй. Энэ хаалттай байдал ялтны ємгєєлєгч, ар гэрийнхэнд нь ч vйлчилдэг. Нvдгvй хар нvх, нєгєє ертєнц л гэсэн vг.

Монголчууд бид тиймэрхvv хар нvхийг хаах гэж, наад зах нь тийш гэрэл тусгах гэж хvмvvнлэг, ардчилсан нийгэм байгуулахаа єчигдєр ойг нь тэмдэглэсэн Vндсэн хуулиндаа тод заасан. Учир нь нэг л тийм нvх нийгэмд байвал тийшээ юу ч хамаагvй сорогдон алга болж болдог. Цааз тойрсон тэр нvхийг хаахын тулд эхлээд цаазаар шийтгvvлсэн хvнийг амьд байлгах нь, тэгээд зохих ялыг нь чанга эдлvvлж байх нь зєв юм гэж би шийдсэн.

Цаазаар авах ял шийтгэгдсэн, гvйцэтгэл нь хийгдсэн иргэний тухай улсын Ерєнхийлєгчийн хувьд надад ч бvрэн мэдээлэл байхгvй. Сайндаа л асууна. Сайндаа л илтгэл сонсоно. Хєндлєнгєєс єєр хvн мэдээгvй, хараагvй юмыг, Ерєнхийлєгч ч харах, мэдэх боломж байхгvй. Бусдын жишгээр цаазаар авах ялыг гvйцэтгэхэд хохирогчдын тєлєєлєл байлцдаг, наад зах нь ємгєєлєгч нь хєндлєнгийн хяналт болж оролцдог бол тэнд юу болж єнгєрсєн тухай хvнд итгэл vнэмшил тєрнє.

Цаазаар авах ялын эргэн тойронд янз бvрийн яриа байдаг. Харин уг ялыг гvйцэтгэдэг гэдэгт надад эргэлзээ алга. Гэхдээ л нууц учраас миний ч мэдэхгvй юм тэнд бий. Нэгэнт л нууц юм бол нууц л байдаг. Их нууцалсан юм бол илvv л нууц байдаг. Тиймдээ ч зvй ёсны хардлага сэрдлэг дагуулдаг. Энэ байдал намайг дараачийн онцгой нєхцєл рvv хєтєлж байгаа юм.

Онцгой нєхцєл хоёр: Цаазаар авах ялыг гvйцэтгэсний дараа цаазаар авахуулсан хvний цогцос тойрсон санал гомдол, хvсэлтvvд гарсан байдаг. Энэ бол ил тод болсон зvйл. Цогцосыг нь Монголд ар гэрт нь єгдєггvй. Амьдад нь гэмт хэрэгтэнд тєрийн нэрийн ємнєєс дээд цээрлэл vзvvлж болно. Амьгvй цогцсыг тєр vргэлжлvvлэн цээрлvvлж болохгvй.

Цаазлуулах ялаар шийтгэгдсэн амьд хvнд байтугай, цогцсонд нь тавих хяналт Монголд хомс байна. Ял сонсоод уучлал хvлээж байхдаа амиа хорлохыг завдсан, амиа хорлосон хvмvvсийн vлдээсэн захиасын нэг нь цогцсоо ар гэртээ шилжvvлэх, ойр дотныхныхоо хvрээлэлд оршуулагдахыг эрмэлзсэнд байдаг нь нууц биш. Энэ тухай саяхан нэг сонинд бичсэн байсан. Гvйцэтгэл хийгдэж булсан цогцос хvртэл бороо цасны vерт ил болж, шуугиан тарьсан тохиолдол бий.

Монголчууд бол хvний хойтоход хvндэтгэлтэй ханддаг хvмvvс. Цаазын гvйцэтгэл, цогцосны тухай сонсч байхад тєрийн маш нууцын зэрэглэлтэй гарсан, тэр тухай Ерєнхийлєгчийн зарлигийн зарим заалт хэрэгждэггvй, хэрэгжvvлэх боломжгvй байдаг гэсэн vг ч чих дэлссэн. Ийм юм байж болохгvй нь хэнд ч ойлгомжтой.

Цаазаар авах ялын гvйцэтгэл тойрсон зарим байдалтай албаны хvн явж танилцсан. Мэдээллийг нь ч би сонссон. Мєн уг гvйцэтгэлд оролцдог гэж мэдvvлсэн албаны тодорхой хvнтэй уулзсан, санал бодлоо ч солилцсон. Бодит байдлыг сонсч байхад цаазаар авах ялыг гvйцэтгэхгvй байх нь зєв гэсэн миний итгэл vнэмшил улам нэмэгдсэн. Албаны нууц хvмvvс ч “Монгол Улс цазаар авах ялын єнєєгийн практикт цэг тавих ёстой” гэж санал нэгдэж байсан.

Гэмт хэрэгтэн гэмт vйлдлээ нууцалдаг. Харин гэмт хэрэгтний хувь заяаг тєр бvхэлд нь нууцлаад байх шаардлагагvй. Ер нь мєнхийн нууц гэж vгvй. Хэзээ нэгэн цагт Монголын нийгэм энэ тухай ярих л болно. Эртхэн яривал, эртхэн асуудлыг шийдэх боломж бvрдэнэ гэсэн vг. Миний ярьж хэлсэн чиглэлд хууль дvрмээ єєрчлєх, тоо баримтаа жигдлэх, vзэж шалгах, хєндлєнгийн хяналтыг нэмэгдvvлэх зvйл олон бий. Энэ талаар шаардлагатай арга хэмжээг цаг алдалгvй авах хэрэгтэйг би ойлгосон.

Би хувьдаа цаазаар авах ялыг халах тухай Монгол Улсын хууль тогтоох байгууллагад хандаж, єнєєдєр анх удаа ярьж байгаа юм биш. Одоогоос 19 жилийн ємнє тухайн vед анх удаа ардчилсан сонгуулиар сонгогдсон АИХ-ын нэг депутатын хувьд Vндсэн хуулийг хэлэлцэж байхад би энэ саналаа хэлж байсан. Тэр vед хоёр єдрийн турш цаазаар авах ялтай холбогдсон асуудлаар АИХ-ын депутатуудын дунд хэлэлцvvлэг єрнєж байсан юм.

Би цаазаар авах ялыг халах саналаа 8 зvйлийн vндэслэлээр хэлж байсан байх юм. Єнєєдєр энэ саналаа 8 бvлэг шалтгаан, дээр нь хоёр онцгой нєхцєлд тулгуурлаж УИХ-д илтгэж байна. АИХ-ын чуулганд 19 жилийн ємнє хэлж байсан vгээ єнєєдєр би сануулахдаа єєрийгєє сvрхий хvн болгож дєвийлгєх гэсэнгvй. Харин тухайн vед цаазаар авах ялыг халах саналыг дэмжиж байсан ард тvмний тєлєєлєл-депутатууд цєєнгvй байсан юм шvv гэдгийг дурьдах гэсэн юм.

Монголчуудын эрх чєлєє, тусгаар тогтнол, бие даасан байдлаа баталгаажуулах тэмцэл олон жил, олон зуун дамжин єрнєсєн. Ирэх 2011 онд Монгол Улс тусгаар тогтнол, эрх чєлєєгєє сэргээн тогтоосныхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ. Аливаа орны эрх чєлєєт, бие даасан байдал тухайн орны иргэдийнх нь эрх чєлєє, бие даах чадвараар хэмжигдэх нь бий. Тєрийнхєє нэрийн ємнєєс, тухайлбал ардчилсан орны хувьд нэг иргэнийхээ нэрийн ємнєєс нєгєє иргэнийхээ амийг хороодоггvй улс болж, уг билэгдэлт ойд бэлэг барихыг би нийт иргэдээсээ хvсэж байна.

Монгол Улс бол тvvхийн ч, эрх чєлєєний ч хувьд эрхэмсэг дvр тєрхтэй орон. Иргэд нь ч ийм орон. Иймээс би Монгол хvний тэр эрхэмсэг байдлыг vхтэл нь доош хийж байгаа цаазаар авах ялын тухай яриаг Монгол Улсад vvрд мартахыг хvсэж байна.

Монгол хvн бол цаазаар авагдах дорд хувь заяатай хvн биш. Тэнгэр заяатай, их хувьтай хvн. Монголчууд аа, миний ард тvмээн, тэнгэр заяа, их хувь, сайн нэрээ хичээж нэр тєртэй амьдарцгаая.

Баярлалаа. Read More......

Сүнзийн суртал ба Монголын мөхөл Сүнзийн “Дайтах урлаг”




Уг нь хятадыг монголчууд нанхиад гэдэг юм. Хятад гэдэг нь бидний өвөг дээдсийн нэг хятан буюу киданы олон тоог илтгэсэн нэршил бөгөөд ойд төөрсөн коммунист сармагчдын балгаар харь улсын нэр болон хэвшжээ.

Күнз, Сүнз, Менз, Лаоз, Жуанз, Гаоз зэрэг сэтгэгчид нанхиад хүний түүхэн сэтгэлгээ, ёс зүй, төр улсын тухай ойлголтынх нь үндсийг тавьцгаасан юм. Тэд "Зуун овог", "Гурван үсэг", "Дөрвөн ном", "Таван судар" гээд олон ном туурвисан нь одоо хэр хятадын гадаад бодлогын дэвсгэр болдог ажээ. Эдгээрээс хамгийн нөлөөтэй нь мэдээж Күнз боловч Сүнзийн бичсэн дайтах урлагийн тухай сургаал нь дотор хүний мөн чанарыг илүүтэй харуулдаг. Тийм ч учраас манай дээдэс эртнээс анхааралтай судалж иржээ.

Монголчуудад ч гэсэн үе дамжуулан ашигладаг “Таван өнгөт хөлгөн судар” хэмээх дайтах урлагийн номлол байсан. Өвгөдийн дайтах онол нанхиадынхаас илүүтэй байсныг түүх хэлнэ. Харамсалтай нь Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтах үедээ тэрхүү судрыг үрэгдүүлчихсэн юм. Домогт өгүүлснээр уг судрыг Жанчхүүгийн даваанд нуусан агаад нанхиадууд хэдэн үеийн турш эрж хайсан гэдэг.

Сүнзийн “Дайтах урлаг” бол бусдыг эрхэндээ оруулах хятад мэхний цогц юм. Өмнөдүүд хэдэн мянган жил “шавар хотдоо шамбааралдан” амьдарч ирсний хувьд дайн тулаанд муу, баатарлаг сэтгэхүй дутмаг үндэстэн. Нүүдэлчид өөрсдийн ахуй амьдралтай холбоотойгоор байнгын цэрэг дайны бэлтгэлтэй, баатар зүрхтэй төрж, өсдөг. Түүхэндээ тариачид нүүдэлчдийг дайн тулаанаар дийлж байсан нь ховор. Харин нүүдэлчдийн байнгын түрэмгийллийг зогсоох гэхдээ уртаас урт хэрэм босгосон нь өнөө түүхийн гэрч болон дүнхийнэ. Нэгэнт шууд тулалдаад дийлдэггүй болохоор аргаар эзлэхийг чухалчлан “онолдох” болсны хамгийн цуутай нь Сүнзийн “Дайтах урлаг” судар юм.

Сүнз(Сун Цзы) бол Күнзийн үеийн бодит төлөөлөгч, У улсыг мөхөх үеийн(МЭӨ 514-495он) цэргийн зүтгэлтэн аж. Сүнз онолоо амьдралд хэрэгжүүлж чадалгүй улсаа мөхөөсөн. Үхсэнийх нь дараа ойролцоогоор МЭӨ IV зуунд дагалдагчид нь Сүнзийн сургаалаас санаж байгаагаа эмхэтгэн тэмдэглэж үлдээжээ.

“Хадаас хийхэд сайн төмөр шаардлагагүй, цэрэг татахад сайн хүн таарах албагүй” гэсэн хятад хэлц үг нь энэ номноос эхтэй юм байна. “Хамгийн шилдэг ялалт бол дайтахгүйгээр мөхөөх” хэмээн сургаснаараа Сүнз хятадын төрөөс тогтвортой баримтлах стратегийг үндэслэжээ. “Ямар ч аугаа үндэстэн цаг хугацаа хэмээх хүчин зүйлд идэгддэг, хятад хүн хүлээгээд л, мэрээд л байж чаддагаараа бусдаас давуу” хэмээн тэр сургаж байлаа. Мөн тэрээр “Дайн бол хуурах, мэхлэх гэсэн үг” хэмээн тунхаглажээ. “Тодорхой хугацаанд дайсандаа эзлэгдэх, бууж өгөх нь юу ч үгүй болтол нь мөхөөхийн эхлэл ч болж болно” гэх Сүнзийн номлолыг мөрдлөг болгон Мин улсын төрийн зүтгэлтнүүд манжуудад онцын эсэргүүцэлгүй бууж өгөөд 270 жилийн дараа манж үндэстэнг байхгүй болтол нь уусгаж дөнгөсөн ажгуу.

Хятадууд хүлээж чаддаг. Будаатай шаазан гэхэд л тусгай найрлагатай шаврыг гурван зуун жил усанд хэвтүүлж хийдэг жортой. Гурван зуун жилийн цаадах үр дүнг хүлээнэ гэдэг бол өөр ямар ч үндэстэнд байхгүй чанар юм. Сүнзийн дайтах стратеги маш энгийн “Тэвч, хүлээ!”.

“Дайтах урлаг” номыг европт анхлан 1782 онд Мэри Эмио(Marie Amiot) франц хэлэнд орчуулж Наполеон анхааран судалж байсан гэдэг. Мао Зэ Дун энэ номноос “онгод авдаг” гэж хэлсэн удаатай. Монгол хэлнээ нанхиад судлаач М.Чимэдцэеэ өнгөрсөн онд орчуулжээ.

Судрын сүүлчийн бүлэг
Сүнзийн сургаал 13 бүлэгтэй. Сүүлийн бүлэг нь “Урвагч, тагнуулчдыг ашиглах” гэсэн нэртэй юм. “Зуун мянган хүнтэй арми мянган бээр газар довтолгож тулалдах нь өдөрт мянган алтан зоосны зардал шаарддаг. Харин дайсны дотоодод байх урвагчдыг ашиглаж чадвал өдрийн зуун алтан зоосноос хэтрэхгүй зардлаар ялалтыг авна” гэж Сүнз айлджээ.

“Монгол хэзээ дийлдэшгүй вэ?” гэхээр ахиухан орлоготой, эдийн засгийн хувьд бие даах чадвартай үедээ гэсэн хариулт гарна. Үүнийг монголчууд бүгд ойлгож боловсруулах үйлдвэртэй болохоор шамдаж эхлэх үед өмнөдийнхэн алсын зорилгоо урвагчдаар дамжуулан хэрэгжүүлж эхэллээ.

Сүнз 5 зүйлийн тагнуул, урвагчдыг тодорхойлон бичээд идэвхтэй ашиглахыг чухалчлан заажээ. Уугуул ба суугуул урвагчид гэж байна. Уугуул нь монгол хүн атлаа шуналдаа хөтлөгдөн харийнхны гар хөл бологчийг хэлнэ. Суугуул гэдэг нь Монголтой цус холилдсон эсвэл шилжин суурьшсан нанхиад хүн. Нэгэнт судсаар нь нанхиад цус гүйж байгаа бол элэг нь урд зүг рүү байна гэдгийг тооцох учиртай юм байх. Эдгээрийг “төрийн эрдэнэс мэт үзэн чандлан нууцлахыг” Сүнз захижээ.

Уугуул, суугуул урвагчдын хамгийн түрүүнд хийх ажил нь төөрөгдөл үүсгэх, талцуулах ажээ. Яг одоо Монголд тархааж байгаа төөрөгдлүүдийг авч үзье.

Төөрөгдөл 1 – Бид хятадуудад түүхий нүүрс ихээр зараад байхаар хятадын боловсруулах үйлдвэрүүд Монголоос хамааралтай болно. Оросын бензинээс монгол хараат байгаа шиг байдалд Хятадыг оруулъя.

Монголд ахиухан нефтийн орд, нөөц боловсруулах үйлдвэр байхгүй болохоор оросын бензинээс хамааралтай байгаа. Тэгээд ч бензин бол түүхий эд биш, эцсийн бүтээгдэхүүн. Хятад нүүрснийхээ нөөцөөр дэлхийд гуравт орж байхад Монгол 16-д байгаа. Тэгэхээр энэ бол хууран мэхлэлт юм. Харин бид кокс үйлдвэрлэдэг болбол энэ мөрөөдөл биелэх талтай. Өвөрмонгол хятадын мужууд дотор нүүрснийхээ нөөцөөр 4-т орж байгаа. Гэтэл тэнд илэрсэн нүүрсний нөөц 36 тэрбум тонн байгаа нь Тавантолгойнхоос 5 дахин их байна. Нэгэн урваач “бирдийн нүдэнд далай харам” гэж бичсэн нь бидэнд биш, тэдэнд илүү таарах үг.

Төөрөгдөл 2 – Хятадын нарийн төмөр зам бол дэлхийн стандарт юм.

Төмөр замыг өргөн, нарийн царигийн гэж ангилдаг ч нарийн цариг нь дотроо 1200-1435 мм хүртэл маш олон стандарттай. Хятад төмөр замаар таван улстай холбогдож байгаагаас Казахстан, Монгол, Орос, Хойд Солонгостой өргөн царигаар, Вьетнамтай нарийн царигаар холбогджээ. Гэтэл Вьетнамын нарийн төмөр зам нь өөр стандарттай учраас хятадын вагон шууд нэвтрэх боломжгүй байдаг. Энэ нь Вьетнамын зүгээс төмөр замыг аюулгүй байдлын чухал хэрэгсэл гэж ойлгодогтой холбоотой юм. 1963 оныг хүртэл Монголоор дайрсан өргөн төмөр зам шууд Жинин ордог байсан бөгөөд орос хятадын харилцааны хүйтрэлттэй холбоотойгоор хятадууд нарийн царигаар сольжээ.


Төөрөгдөл 3 – Төмөр замыг цэрэг дайны зорилгоор ашиглана гэж айх хэрэггүй.

Дэлхийн улсууд хятадын өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хүчин чадал улс төрийн давамгайлал болон хувирна гэдэгт бэлтгэж, болгоомжилж байна. Мөнгөтэй, боломжтой болохынхоо хэрээр хүн бодлого тодорхойлоход оролцох гэж хичээдэг (Нарантуул захын эзэн үүний амьд жишээ болох байх). Үүнтэй адил улс орон эдийн засгийн хувьд хүчирхэгжмэгц бүс нутгийн асуудлыг өөрсдийн дур зоригт тохируулахаар чармайдаг ба энэ нь ил, далд дайнд хүргэнэ. Одоо цагт дэлхий хоёр талд хуваагдаж, нийтийг хамарсан дайн хийхгүй нь тодорхой ч бүс нутгийг хамарсан дайн тасрахгүй байна. Орчин цагийн дайн ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг эзэмдэхийн төлөөх тэмцэл байх болно. Гачлантай нь яг одоо монголд асар их баялаг нээгдчихлээ. Иракт түрэмгийлэн орсон америк цэргүүд тэнд ардчилал шудрага ёсыг тогтоох гээгүй, дэлхийд хоёрт орох нефтийн нөөцөнд хяналтаа тогтоох л гэсэн юм. “Цөмийн зэвсэг хийсэн” гэсэн шалтаг нь нотлогдоогүй байхад хөөрхий Саддамыг дүүжилж орхисон билээ.

Сүнз “Ах дүү, холбоотон улс гэж байдаггүй, бүгд бидний дайснууд” гэсэн нь хятадын цэргийн номлолын тулгуур ойлголт юм. НҮБ-ын геостратегийн шинжээч доктор Параг Ханна ойрхи цагийн төлөвийг авч үзэхдээ 10-20 жилийн дараа монгол, өвөр байгал, алс дорнодын хэсэг хятадын бүрэлдэхүүнд орсон байна гэжээ. Тэрээр “Бид Монгол улс, эсвэл зарим нэг хүний хэлдгээр Minegolia-гаас эхлэж болно. Тэд яагаад ийнхүү нэрлэсэн бэ? Майнголиад Хятадын фирмүүд зэс, цайр, алт гэх мэтийн ихэнх ордыг эзэмшин олборлож, хойд болон зүүн хятад руу зөөдөг. Хятад улс Монголыг эздэж аваагүй, харин зүгээр л худалдаад авчихаж байгаа юм. Одоо цагт колонийг эзлэж бус худалдан авдаг болсон. Тийм ээ, улс орнууд худалдагдаж байна.

Энэ зарчмыг Сибирьт хэрхэн хэрэгжүүлж байгааг авч үзэцгээе. Сибирь гэхээр та бүгдийн ихэнх нь хүйтэн, эзгүй, амьдрахын эцэсгүй газрын тухай төсөөлж байгаа байх. Үнэн хэрэгтээ дэлхийн дулаарлын нөлөөгөөр тэнд тариалангийн талбай ихээр бий болж, үр тарианы бизнес цэцэглэх гэж байна. Гэхдээ тэр их тариагаар хэнийг хангах юм бэ? Амур мөрний нөгөө эрэгт 100 сая хүн амтай хойд хятадын нутаг цэлийж байна. Харбин мужаас жил бүр хамгийн багадаа 60 мянган хүн "бүтээсэй" хэмээн залбирсаар сибирь лүү цагаачлах болжээ. Тэд оросын хүйтэн тосгодод очин бараан зах, жижиг мухлаг, эмийн санг эзэмшин модны үйлдвэрлэлд хяналтаа тогтоож байна. Тэгээд өдөр шөнөгүй хятад руу мод ачуулсаар байгаа юм. Сибирийг хятадууд эзлэх бус түрээсэлж байна. Дахиад хэлье. Тэд Монголыг худалдан авсан бол, сибирийг зүгээр л түрээсэлчихжээ. Үүнийг би хятад маягийн глобальчлал гэж хэлээд байгаа юм” гэснийг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Төөрөгдөл 4 – Нарийн төмөр замыг германууд тавьж, европоос хөрөнгө оруулах учраас аюулгүй байдал бэхжинэ.

Эцсийн эцэст европын оролцогчид бизнесийн ашиг горилж байгаагаас бус монголчуудын аюулгүй байдал, тусгаар тогтнол тэдэнд огтхон ч сонин биш. Монголын аюулгүй байдалд монголчуудаас өөр хэн ч санаа зовохгүй. Тэгээд ч европ гүйцэтгэгчид замаа тавьчихаад (биднийг барын аманд хаячихаад) мөнгөө тоолоод л талийна.

Төөрөгдөл 5 – Төмөр замын цариг шилжүүлэх гэж хил дээр цаг алдана.

Нүүрс зөөхөд 4 цаг хүлээх гэдэг огтхон ч алдагдал биш. Анхнаасаа энэ хугацааг үйлдвэрлэлийн хугацаанд оруулаад тооцчихдог. Энэ нь эсрэгээрээ цэрэг зэвсэг наашаагаа зөөлөө гэхэд хил дээр төдий хугацаагаар саатаж, энэ хооронд бидэнд маневрлах хугацаа гаргаж өгөх аюулгүй байдлын хэрэгсэл юм. Манж, монгол хоёр угсаа гарвал нэгтэй шиг вьетнам бол Хятадтай ойр, төрөл угсаатан. Гэвч тэд хятадын галт тэрэг Вьетнамын нутагт шууд нэвтрэхийн эсрэг байгаа нь аюулгүй байдлаа бодсон хэрэг биш гэж үү?

Төөрөгдөл 6 – Тавантолгой-Сайншанд-Замын үүд, Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлд зэрэг төмөр зам тавъя.

Энэ бол хамгийн хорлонтой төөрөгдөл. Хөвөнд боосон чулуугаар түнших арга. Ухаа худгаас шууд урагш нарийн царигийн зам тавибал Сайншанд орох замын ач холбогдол байхгүй болж, төмөр замд болон үйлдвэрлэлийн паркт хөрөнгө оруулах тал олдохгүйд хүрнэ. Монголын нүүрсэнд ганц худалдан авагч хяналтаа тогтоож үнэгүйдүүлнэ. Энэ бол хятадуудын зорьж байгаа гол зүйл. Монголчууд түүхий эдээ Сайншандад боловсруулаад дараа нь урагшаа, хойшоо, зүүн тийш олон зах зээлд хүргэх боломжийг бий болгохгүйг тэд хичээж, урваачид эл зорилгод нь үйлчилж байна.

Сүнзийн “Дайсны ноёд өөрсдөө хөвж ирэхээс аргагүй болгох” гэж томъёолон нэрлэсэн энэ мэхний мөн чанар нь: -Үндсэн зорилгоо ашгийн тооцоогоор халхлан хэрэгжүүлэхэд орших ажээ. Өөрөөр хэлбэл “дөт зам, хямд өртөг, найдвартай худалдан авагч” байгаа гэж итгүүлснээр Монголын үйлдвэржилтийг мөхөөх бодлогоо далдлана. Ингэхдээ дайсныхаа удирдлагыг бэлэн зэлэн тооцоо, ашгийн загвараар илбэднэ. Дайсны удирдлага амархан олох олзонд шимтээд хятадуудын үмхүүлсэн загвараас хальж, бодит байдлыг тооцох, зөв сэтгэх чадвараа алдана.

Дээрх төөрөгдлүүдийг тараалгахын хажуугаар жинхэнэ эх орончдыг ганцаардуулж, муулан гүтгэх, хагалах суртал нэвтрүүлгийг Го овогт суугуулаар толгойлуулан хийлгэж байна. Энэ этгээд эртнээс Монголын хэвлэл мэдээллийн орчинд бодлогоор шургалсан бөгөөд хорин жилийн турш монголчуудыг талцуулах, муучлан гутаах ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм.

Урвасан уугуулуудыг ажиглахад их төлөв бутач (өвөө, ээжээрээ овоглосон), эцгээсээ эрт өнчирсөн хүмүүс байх бөгөөд Сүнз чухам ийм хүмүүс л хамгийн түрүүнд ашиглагддагийг 2500 жилийн өмнөөс сургажээ. Психо-анализийн онолыг үндэслэгчид Зигмунд Фройд, Карл

Юнг нар ч ийм үзэгдэл бодитой оршин байдгийг нотлон бичсэн байдаг.

Тэднийг хөдөлгөж, идэвхжүүлж байгаа зүйл нь өнөө маргаашдаа урдаас хаяж өгөх “асар их бэлэн мөнгө, дараагийн сонгуульд заавал ялуулах амлалт, санхүүжилт”. Сүнз “дайсны дотоодод тогтворгүй байдал үүсгэж, талцуулан муудалцуулах нь хялбар мөхөөхөд тустай” гэсний орчин үеийн жишээ нь африкийн орнуудын сонгуулийг будлиантуулж, улс төрчдийг нь хэсэгчлэн худалдан авч, иргэний дайн өдөөсөн явдлууд юм. Монголд ийм байдал давтагдсан байж болзошгүйг 7 сарын 1-ний хэрэг явдал харуулдаг.

Анзаарахгүй орхиж боломгүй бас нэгэн зүйл бол Хятадад боловсрол эзэмшиж, хятад соёлын нөлөөнд орсон уугуул хүмүүсийг дэмжиж төрийн дээд байгууллагуудад шургалуулж байгаа явдал юм. Уугуул, суугуул урвагчдаа төрийн эх барих, хууль тогтоох дээд байгууллагад “сонгогдоход” ч дэмжлэг үзүүлж, чухал яамдад томилуулж дөнгөж байна.

Эртний Сүнзийн суртлын сүүлчийн бүлгийг өнөө хэрэгжүүлж, Монголыг Монголоор нь багалзуурдуулахаар санаархаж байгааг ухаарч, сэргийлэхгүй бол бидний мөхөл дэндүү ойртжээ.

Мөнх тэнгэр өршөө !

Нанхиад судлаач Ш.Батчимэг
www.gogo.mn Read More......

Орон орны шинэ жил



Аргын тооллыг баримтлагч баруун зvгийн орнууд жил бvрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргvvн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг vзжээ. Тэгэвч єнгєрсєн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн тvvхтэй.
Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай євгєн цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сvvлийн хэдэн жилээс цагаан сахалтай улаан хувцастай залуус тэрхvv євгєнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж бэлэг тараагаад дуулж бvжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах тэмдэглэх ёс, улс улсын аж тєрєл, зан vйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

Англид:
Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, тvvндээ зєвхєн бэлэг сэлтийн зvйл тєдийгvй хvсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бvгдийг хvргэдэг гэж тэд vздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшvvлсэн ил захидал бичих болсон гэнэ.

Болгарт:
Цагийн зvv шєнийн 24-ийг голлоход бvх айл хоромхон зуур гэрлээ унтрааж, бие биеэ vнсдэг аж. Дараа нь гэрийн эзэгтэй зоос, сарнай цэцгийн иш нуусан бялууг гэр бvлийнхэндээ хvртээнэ. Зоос таарвал эд баялагтай, сарнайн иш таарвал хайр сэтгэлтэй учирна гэж vздэг. Бас шинэ жилийн урд єдєр хvvхэд залуус сєєг мод бэлтгээд тvvгээрээ найз нєхдєє гижигдэж баярын мэнд хvргэдэг гэнэ.

Бирмд:
Шинэ жилийг дєрєвдvгээр сарын хамгийн халуун єдєр тэмдэглэдэг. Баяр ихэвчлэн єдєр vргэлжилдэг бєгєєд “усны наадам” голлох цэнгээн нь болдог. Єнгє алаглуулан чимсэн машинууд дvvрэн устай торхыг тээж гудамжаар баярын жагсаалд оролцогчдыг шvршин зугаацуулдаг аж.

Италид:
Хуучин хэрэгцээгvй эд хогшлоо шинэ жилийн босгон дээр цонхоор гадагш чулууддаг заншилтай. Энд євлийн євгєн биш цасан охин бэлэг тараадаг байна. Ер нь шинэ жилээр бэлэг сэлт єгдєг уламжлал эртний Римээс эхтэй гэнэ. Анх бие биедээ мєнх ногоон модны мєчир бэлэглэдэг байснаа сvvлдээ мэндчилгээ дэвшvvлсэн “Аз жаргалтай элбэг баян шинэ жил ирэх болтугай” гэсэн ил захидал, заримдаа урт шvлэг, эд агуурсын зvйл ч єгєх болжээ.
Ойрхи дорнодынхон: Шинэ жилийг єргєн тэмдэглэдэггvй боловч олон улсын жишиг дагаж инээж баясч алиалж наадахыг чухалчилдаг. Шvд євдєхєд хэрэглэдэг цэцэгт ургамлын буурцгийг алиа хошин хvнд єгч тэр нь алиалж инээж нааддаг байна.

Францад:
Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бvлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.

Орост:
Шинэ жилийг угтан хvvхдvvд цасан хvн хийж тойрон бvжиглэдэг. Хамгийн сvvлд хайлсан цасан хvн хийсэн хvvхдийг хамгийн азтайд тооцдог.

Ємнєд Африкт:
Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бvжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хvн бvр тvvний хэсгээс амсан эцтэлээ бvжиглэдэг байна.

Румын:
Жижиг тоглоом, зоос, бєгж, чинжvv хийсэн хуушуур хайрдаг. Чинжvvтэй хуушуур хазсан хvний нулимс гvйлгэнэхэд бусад нь инээж хєгждєг. Зоос, бєгжтэй хуушуур таарсан хvнийг азтайд тооцдог.

Панамд:
Шєнє талбайд хvмvvс хашгиралдан, машин дуу дуугаа авалцан чагнаалдаж их чимээ дэгдээнэ. Энэ нь шинэ онд муу зvйлийн сvнс байлгахгvй гэж хєєж байгаа агуулгатай ажээ.

Судан:
Шинэ жилээр нийтийг хамарсан бvжиг наадам хийдэг. Мєн vндэстнvvд єєр єєрийн бvжгийг хийхийн зэрэгцээ насанд хvрэгсэд хvvхдийн дуу дуулж єндєр настныг олны ємнє урьж баяр хvргэдэг гэнэ.

Финлянд:
Євлийн євгєн айлд зочлоод “Энд томоогvй хvvхэд бий юу” гэж асууна. Тэгээд зєвхєн дуулгавартай хvvхдэд бэлэг єгдєг гэнэ. Финчvvд шинэ жилийн шєнє сармисыг зєгийн балтай хольж иднэ. Нєхєрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мєрєєрєє давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мєргєж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Шотландад:
Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар єнхрvvлдэг. Тэг цаг болмогц гэр бvлийн хамгийн нэр хvндтэй хvн нь хэсэг зуур vvдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн єглєє хамгийн тvрvvн орж ирсэн хvнийг аз жаргал авчирлаа гэж хvндэтгэн зочилдог байна.

Унгар:
Шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггvй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хvний аз жаргал нисээд явчихдаг гэж vздэг.

Хятадад:
Шинэ жилээр мянган дэнлvvний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч vсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зvйлийг айлган хєєж, хvний амьдралын замыг гэрэлтvvлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.

Энэтхэгт:
Шинэ жилийг шєнє дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан єнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хvн бvр эрмэлзэнэ. Уурлаж маргасан хvн жилийн турш єєдлєхгvй гэж vздэг. Тийм учраас босгоныхоо ємнє зочломтгой эзний тэмдэг болгож єнгєт зураг тавьдаг байна. Он солигдох шєнє, хvvхдvvдэд єгєх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны єглєє хvvхдvvд нvдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний єглєє энэтхэгчvvд аз жаргалын бурхан лашмид мєргєдєг.

Японд:
Шинэ жилээр гэрийнхээ vvдийг бэрсvvт жvрж болон нарсны тєрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрvvл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мєчид сvмvvд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хvvхдvvд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны єглєє гоёлынхоо хувцсыг ємсєєд сvмд мєргєдєг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрvvл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нєхєддєє шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.

Швейцарь:
Австрийн багт наадмын хувцас ємсч єєрсдийгєє Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай єгvvлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертєнцийг сєнєєж єшєєгєє авна гэж vздэг байжээ. Тэр мєчид хvмvvс баг ємсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу vйл тохиолдоогvй ажээ. vvнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ vдэш хvмvvс асч байгаа лааны дvрс бvхий хувцас ємсєєд мангасыг хєєж байгаа дvр vзvvлэн тоглодог байна.

Шведэд:
Шинэ жилээр найз нєхдийнхєє vvдэнд аяга таваг хагалдаг. vvдэндээ хамгийн олон аяга таваг хагалуулсан хvн туйлын азтайд тооцогддог.

Кубад:
Шинэ жилийн шєнє цагаа зогсоодог гэнэ. Энэ нь шєнийн 24 цаг болж байгаа дохионоос цээрлэдэг нєгєєтэйгvvр шинэ жилээр цаг ч гэсэн амрах ёстой гэсэн vзэлтэй нь холбоотой ажээ. Шинэ жилийн босгон дээр кубачууд хундаганд ус дvvргэж, шєнє дунд болонгуут цонхоороо асгадаг. Энэ нь шинэ жилийг ус мэт тунгалаг байх ёстой гэсэн бэлгэдэл юм.

Иранд:
Шинэ жилийг гуравдугаар сарын 25-ны шєнє дунд угтана. Энэ vеэр баярын бууны дуу нижигнэнэ. Насанд хvрэгсэд гартаа мєнгєн зоос барих бєгєєд энэ нь ирж байгаа жилийн турш тєрєлх нутгаасаа холдохгvй байхыг илэрхийлсэн эртний домогтой холбоотой ажээ. Иранчууд шинэ жилийн эхний єдєр гэрт байгаа хуучин шавар сав суулгаа хагалж шинэчилдэг заншилтай гэнэ.

Индонезид:
Жирийн байдлаар тэмдэглэдэг аж. Суматра арлын ойд 10 кг хvрэх жинтэй, муухай vнэртэй аварга том цэцэг ургадаг байна. Тэр цэцгийг баярын єдєр согтсон хvнд vнэртvvлж сэргээдэг гэнэ.

Израильд:
Алим, зєгийн бал бvхий баярын ширээ засч шєнєжин бvжиглэдэг. Шинэ жил арав хоног vргэлжлэх бєгєєд энэ vеэр нvглээ наминчилж бурханд мєргєл vйлддэг гэнэ.

Грект:
Христосын мэндэлсэн єдєр гэдэг утгаар єргєн тэмдэглэдэг. Гол нь юм бvхнийг цэвэр цэмцгэр, vзэмжтэй байлгахад зориулдаг. Тухайлбал, Афин хотыг чимэглэхэд 100-300 мянган гэрэл, 60 км дарцаг болон бусад чимэглэл хийдэг бєгєєд “vндсэн хуулийн” гэж нэрлэгдсэн тєв талбайдаа хамгийн єндєр модыг чимэглэн засдаг байна.

Германд:
Шинэ жилийг голдуу гэр бvлийн хvрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг vдэх мєчид гэр бvлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг єгдєг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг тєлєєлvvлэн 12 сонгинын vндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо vзэхэд аль сарынх нь давсыг бvгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой , уусгаж чадаагvй нь гантай болно гэж таамагладаг.

Гвинейд:
Шинэ жилийн баярын єдєр гоёмсог нємрєгтэй заан хєтлєн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бvжиглэдэг гэнэ.

Бразильд:
Ойд ургадаг модны сvvг /нэг удаа 2-4 литр сvv гардаг/ шинэ жилийн ємнє ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ. Read More......

Дэлхийн хамгийн том баяр шинэ жил


Шинэ жилийн гацуур аз жаргал бэлэглэдэг
Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мєнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ,гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дvртэй тоглоом хамгийн тvгээмэл єлгєдєг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хvссэн бvхнийг нь бvтээнэ гэж итгэдгээс vvдэлтэй аж.

Шинэ жилийн модыг эртний Германаас vvсэлтэй гэж vздэг. Учир нь эртний германчууд мєнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есєн жил тутамд хоёр метр єндєр гацуураар тахил єргєдєг байв. Энэ уламжлалыг хойчийн гvрэн, vндэстнvvд нь євлєн авч, vргэлжлvvлж байжээ.

Орчин vеийн тvvх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр vед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сvмvvд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар єргєжиж, хvмvvс гэрийнхээ vvдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бvхнээр чимэх болсон юм байна. Шинэ жилийн баяраар ийнхvv мєнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод єлгєснєєр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

Австралид хамгийн анх шинэ жилийн баяр тэмдэглэжээ

Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний єдєр гэж тооцдог байжээ. Харин МЭЄ 713 оноос хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Гэсэн ч vvнээс 600 жилийн дараагаас шинэ оныг нэгдvгээр сарын 1-нээс эхлэх болсон аж. Харин дэлхийн бvхий л улс vндэстнээс хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд єнгєрсєн оны тєгсгєл, шинэ оны эхний єдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам vvнээс бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн ч Азид хамгийн сvvлд дэлгэрсэн гэдэг.

Шинэ жилийн сониноос

Шинэ жилийг улс, хот бvрэн єєр єєрийн онцлогоор угтдаг. Ихэнх хотын оршин суугчид тєв талбайдаа цуглаж, хамтдаа шинэ жилийг угтдаг. АНУ-ын Калифорни мужийн иргэд шинэ жилийн эхний єдєр тєв гудамжиндаа цуглаж, сарнай цэцгийн парад хийдэг бол Австралид алдарт Венийн концерт болно. Хамгийн элит, хамгийн тансаг энэ дээдсийн концертыг ганцхан Австралид бус, дэлхийн 44 оронд зохиодог билээ. Харин Нью-Йорк хотын "Туйлын баавгай" хэмээх клубын гишvvд шинэ жилийн єдрийг тэсгим хvйтэн усанд шумбаж тэмдэглэдэг євєрмєц уламжлалтай. Харин шинэ жилийн ємнєх vдэш хотын бvхий л иргэд Таймс талбайд цугларч, дэлхийд томоороо эхний байрт ордог кристал цагаар он солигдох агшныг тоолдог.

Хинди шашинтнууд харин шинэ жилийн эхний єдєр эцэг эх, євгєд хєгшдєє хvндэтгэн, тэднээс адис авч, бурхандаа залбирч, сvсэглэн єнждєг. Харин цас ордоггvй, халуун орны хотууд шинэ жилийн vдшийг далайн эргийн шаргал элсэн дээр єнгєрvvлдэг аж. Гэсэн ч тэд гацуур биш далдуу мод чимэглэж, мєн л секунд тоолсоор шинэ оноо угтдаг.

Оросууд шинэ жилийг гэр бvлийн баяр хэмээн тэмдэглэж, ширээ тойрон суугаад, он солигдох мєчид оргилуун дарс буудуулан, хундага тулган угтдаг. Мєн улсын Ерєнхийлєгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар хуучин оны нийгэм, улс тєрийн амжилт бvтээлийг дvгнэн, сайн бvхнийг ерєєдєг. Манай улс орос ах нараасаа энэ баярыг авч, дэлгэрvvлсэн учир тэмдэглэх хэлбэр, заншил нь адилхан.

Ємнєд Солонгосын олонхм иргэд шинэ жилийн ємнєх vдэж нар хамгийн эхэнд тусдаг гэж vздэг Жун дон жин хэмээх газар руу аялдаг аж. Тэд шинэ онд нар мандахыг харж, єєр дээрээ тусгаснаар тэр жилийнхээ эрч хvч, энергийг авдаг гэж vздэг юм байна.

Євлийн євєє хаанаас ирдэг вэ

Барууны орнуудад ч, Азид ч урт цагаан сахалтай, сайхан сэтгэлтэй, бэлэг єгдєг гоё євєє шинэ жилийн хамгийн чухал "зочин" болдог. Энэ сайхан сэтгэлт євєєгийн нийтлэг нэр нь Санта Клаус. Том улаан хамартай, дун цагаан сахалтай, улаан дээл, ємдтэй Санта Клаус буга тэрэг хєлгєлєн ирж, айл бvрийн хvvхдэд дуртай бэлгийг нь єгдєг. Тэр ганцхан євєл л, шинэ жилийн vдэш л "алс холын хvйтэн орноос" айлчлан ирнэ.


Санта Клаус буюу євлийн євєєгийн домог IV зуунд Николас хэмээх хvv мэндэлснээр эхэлжээ. Харин тэр vед Николас хvvг дэлхий дахинаа алдартай, хvvхэд бvрийн хайртай Санта євєє болно гэж хэн ч мэдээгvй гэдэг. Николас Бизанти Анатоли буюу єнєєгийн Турк улсын Лусиа мужид єсчээ. Тэрээр жилийн нэгэн vдэш тосгоныхоо ядуу хvмvvст туслаж, цонхны нь завсарт мєнгє хийж vлдээдэг байсан аж. Гэхдээ ганц vvгээр зогсолгvй, сайхан сэтгэлийнхээ хvчээр бурхны хvчийг олж, vхсэн хvнийг амьдруулж, хуй салхинаас далайчдыг аварч байсан гэдэг.

Далайчид єнєєг хvртэл тvvнийг хvндэлж, аялалд явахдаа бэлгэдэл болгосоор ирсэн. Николас эхлээд католик шашинтан байсан ч тэр vеийн нийгмийн шинэчлэлд єртєн протестант гэгээнтэн болсон аж. Тэрээр сvмийн хамбын хєргийг бvтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон гэдэг. Николас арванхоёрдугаар сард таалал тєгссєн учир тvvний vнэнч шавь нар гэгээн vйлийг нь vргэлжлvvлж, зул сарын баяраар хvvхдvvдэд бэлэг тараах болсон юм байна. 1930 онд "Кока Кола" компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь дэлхий дахинд тархаж, алдаршуулах болсон аж. Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг



Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь хүн бүрт ер бусын сэтгэгдэл төрүүлдэг.
Аливаа он цаг нь тухайн үед амьдарч буй хүмүүсийн амьдралын тусгал болж үлддэг. Улирч буй 2009 он ч ялгаагүй. Хэдхэн хормын дараа Монголчууд та бидний хамтын бүтээл болсон эдүгээгийн 2009 он түүх болж үлдэнэ.
Өнгөрч буй онд хамгийн олон хос хуримлаж, бас сүүлийн хорин жилийн түүхэнд хамгийн олон шинэ хүн Монголд мэндэлжээ. 2009 онд Монгол улс 68 мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ онд олон мянган 6-н настнууд анх удаа сургуулийн алтан босгоор алхсан бол, мөн олон мянган залуус сургуулиа төгсөж ажил амьдралын их гараанд хөл тавьжээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж зүтгэсэн олон монголчууд амжилтын эзэд болцгоожээ. Тэдний дотроос манай спорт урлагийнхан, уран бүтээлчид, чөлөөт үйлдвэрлэгчид өнгөтэй байлаа. Манай тариаланчид атар газар эзэмшсэнийхээ хагас зууны ойг арвин ургац, өндөр амжилтаар угтлаа. Халх голын ялалтын түүхт 70 жилийн ой тохиож ард иргэд маань ахмад үеийнхнийхээ баатарлаг, гавъяат үйлсийг бахархан тэмдэглэлээ. Монголчууд ардчилсан түүхэн сонголтоо баталгаажуулж, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монгол түмний нийтлэг ололт, үнэт зүйл, үндэсний бахархал болгож олон жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Ардчилал, эрх чөлөөнийхөө ололтыг газар бүр агуулгын хувьд баталгаажуулан бэхжүүлэх их ажил үргэлжилсээр байна.
Өнгөрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг түгшээсэн түгээмэл хүндрэл сорилтууд ч биднийг тойрсонгүй. Гэхдээ Монголчууд энэ бүхнээс сургамж авч, Монгол хүн Монголоо дэмжин улсаараа урагшлахын үлгэр дууриаллыг бас үзүүллээ. Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн боломж хүчин чадлыг огцом нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлүүд гарч, гэрээ хэлцлүүд батлагдлаа.
Цаашид Монгол түмний нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, олон бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн хүндтэй, нэр төртэй, бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улс ч олон улс, хүн төрөлхтний анхаарал татсан чухал асуудлаар байр сууриа илэрхийлж идэвхтэй ажиллаа.
Ирж буй 2010 онд Монголынхоо сайн нэрийг, аав ээжийнхээ сайхан алдрыг, ус нутгийнхаа нэр төрийг хүн бүр сайнаар гаргаж, өндөрт өргөнө гэдэгт би итгэж байна.
Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.
Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе. Happy New Year.
Одоо та бүхэн оргилуун дарсаа бариарай. Бие биендээ баяр хүргээрэй. Сайхан ерөөл хэлээрэй. Энхрий бяцхан үрсээ үнсээрэй. Аав ээж, өвөө эмээ, настан буурлууддаа баярлалаа гэж хэлээрэй. Хол газар яваа нэгэндээ, дотнын хүмүүстээ шинэ оны мэнд хүргээрэй.
Та бүхний зарим нь шинэ оны баяраа тэмдэглэсэн, зарим нь одоо тэмдэглэж байгаа байх. Харин бид бүгдээрээ одоо шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ оны баяраар хүн бүр бие биендээ сайхан ерөөл өргөж, билэгтэй үгс хэлэлцдэг. Одоо гарч буй шинэ-2010 он хүн бүрийн, та бүхний бие биендээ хандаж хэлсэн ерөөл, билэг бүхэн биелсэн, Монгол түмний хийморь өөдөө сайхан жил байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай. Баяртай 2009 он, Сайн байна уу 2010 он. Баярлалаа. Read More......

“МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2009”

МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ СОНГОЛТ-2009 шалгаруулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2009 оны 12-р сарын 28-нд Улаанбаатар зочид буудлын ӨРгөө танхимд болж, 2009 оны ШИЛДЭГ СОНГОЛТууд тодорлоо.


2009 оны ШИЛДЭГ СОНГОЛТууд

Интернэтийн шилдэг үйлчилгээ
МЦХ ХК, Өндөр хурдны ADSL үйлчилгээ


Харилцаа холбооны шилдэг үйлчилгээ
Юнител корпораци, Сонгодог багц


Шилдэг програм хангамж
Грэйп Сити Монгол ХХК, Ачидбанкир Систем 2.0


Шилдэг вэб сайт
Синглтон ХХК, www.biznetwork.mn


МT-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн
Мигма Электроникс ХХК, MGM үндэсний брэнд компьютер


Дэвшилтэт технологийг 2009 онд нэвтрүүлэгч
Мобиком корпораци, Илүү дэвшилтэт 3.5G


Шилдэг цахим үйлчилгээ
Боловсролын үнэлгээний төв, Элсэлтийн ерөнхий шалгалтын багц систем


Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ
Скайтел ХХК, S'tyle үйлчилгээ


Мэдээллийн технологийн шилдэг сургалт
Интек ХХК, ЕБС-ийн бага ангийн багш нарт зориулсан МХТ-ийн ахисан түвшний сургалт


Мэдээллийн технологийн мэргэжлийн шилдэг сургалт
ЮүЭсАй Мэргэжлийн Сургууль, Цахим кампус - WEB 2.0 орчин


Шалгаруулалтыг зохион байгуулах хороо Read More......

КВН ВЛ Финал 2009




Read More......

2009 онд дэлхий дахинаа болсон 10 гол үйл явдал

2009 онд дэлхий дахинаа болсон 10 гол үйл явдал

"Нийгмийн толь" сонин 2009 онд дэлхийн дахинаа болсон хамгийн гол 10 үйл явдлыг нэрлэж байна.

1.Барак Обама засгийн эрх барьсан эхний жил
Улиран одож буй оны нэгдүгээр сард АНУ-ын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй ёслол үйлдэн тангаргаа өргөсөн Америкийн анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамад зөвхөн улс оронд нь төдийгүй дэлхий нийтээрээ ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа. Тэр ч энэ итгэлийг алдахгүйн төлөө засгийн эрх барьсан эхний жилдээ нэлээд хичээлээ.

Обама АНУ-ыг санхүүгийн хямралаас гаргахын тулд эдийн засгийг тогтворжуулах төлөвлөгөөг баталсан нь дотооддоо хэрэгжүүлсэн хамгийн том арга хэмжээ болсон. Харин олон улсын тавцанд тэрбээр дэлхий дахинаа тогтоосон Америкийн имижийг өөрчлөхөд ихээхэн хүчин чармайлт тавьжээ. Юун түрүүнд тэр-бээр Орос, Америкийн харилцааг сайжруулахад их анхаарч, энэ нь ч үр дүнгээ өглөө. Зүүн Европт пуужингаас хамгаалах төхөөрөмжөө суурилуулах төлөвлөгөөнөөсөө Америк татгалзав. Үүний оронд АНУ Афганистан дахь цэргийн хүчээ 30 мянган хүнээр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Барак Обама Нобелийн энх тайвны шагнал авсан нь багагүй шуугиан тарьсан. Нэг хэсэг нь түүнийг хийсэн зүйлийнх нь төлөө биш амлалтынх нь төлөө шагналаа гэж үзэж байв.

2.Копенгагены дэлхийн дулааралтай тэмцэх чуулган
Данийн нийслэл Копенгагенд дэлхийн 193 оны төлөөлөгчид, тэр дундаа 110 улсын төрийн тэргүүн оролцсон дулааралтай тэмцэх НҮБ-ын чуулган боллоо.

Энэ нь хүн төрөлхтний түүхэнд цаг агаарын асуудлаар хуралдсан хамгийн том чуулга уулзалт болсноороо онцлог юм. Чуулганы эцэст гаргасан Копенгагений зөвшилцөл нэртэй гурван хуудас баримт бичигт манай гаригийн агаарын хэмийн өсөлт хоёр хэмээс хэтрэхгүй байхаар тогтжээ.

3. "Их хорь"-ийн уулзалт
"Их хорь"-ийн гурав дахь чуулга уулзалт дэлхийн эдийн засгийн хямралын асуудлаар боллоо.

Дэлхийн тэргүүлэгч орнуудын төр, засгийн удирдагчид санхүү, эдийн засгийг тогтворжуулахын тулд бүтэн жилийн турш авч хэрэгжүүлсэн ажлаа дүгнэв.




4.Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр боллоо
Арваннэгдүгээр сарын эхээр Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус Лиссабоны гэрээнд гарын үсэг зурснаар Европын холбооны гишүүн бүх улс уг гэрээг хүлээн зөвшөөрөв. Лиссабоны гэрээ ёсоор Европын холбоо ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайдтай болохоор боллоо. Арваннэгдүгээр сарын 19-нд тус холбооны анхны ерөнхийлөгчөөр Бельгийн ерөнхий сайд Хермана ван Ромпейг санал нэгтэй сонгожээ. Харин гадаад хэргийн сайдаар тус холбооны худалдаа эрхэлсэн комиссар Кэтрин Эштоныг батлав.

5.Зэвсэглэлийг хязгаарлах гэрээ хэлэлцээрүүд
Орос ба АНУ өнгөрч буй жилд бие биедээ болон дэлхий дахинд "хүйтэн дайн" аль хэдийн ард үлдсэн гэдгийг нотлон харуулахыг хичээлээ.

Арванхоёрдугаар сарын 5-нд ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан стратегийн довтолгооны зэвсгийг хязгаарлах гэрээний хугацаа дууссан.

Жилийн хугацаанд хоёр тал шинэ гэрээнд орох бие биедээ тавих хяналт, шалгалтын механизмын талаар тохиролцоонд хүрч чадсангүй.

Шинэ гэрээнд 2010 оны нэгдүгээр сард гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа.

6.Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилт
Хойд Солонгос өнгөрч буй онд дэлхий нийтийг хоёр удаа цочроолоо.

Дөрөвдүгээр сарын 4-нд олон шатлалт пуужингийн систем, тавдугаар сарын 25-нд цөмийн зэвсгийн туршилт хийсэн.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам чангатгах шийдвэр гаргав.

Пхеньян энэ шийдвэрийг "дайн зарласан" явдал хэмээн үзэж цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрээс татгалзсан.

Гэвч оны сүүлээр Пхеньян хэлэлцээрийн ширээний ард эргэн суух талаар Вашингтонтай яриа хэлэлцээр хийж эхэллээ.

7.Дэлхийг түгшээсэн "гахайн ханиад"
А хүрээний H1N1 вирүс буюу "гахайн ханиад" нэр авсан шинэ төрлийн өвчнөөр өвдсөн анхны тохиодол Мексик, АНУ, Канадад бүртгэгдэж, улмаар маш хурдацтайгаар дэлхий даяар тархсан.

Арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар энэ ханиадны улмаас дэлхий даяар 9596 хүн нас барж, өвчлөл 208 оронд бүртгэгдээд байна.

Одоо европын ихэнх орнуудад ханиадны өвчлөл буурч эхэлжээ.

8.Афганистаны дуулиантай сонгууль
Наймдугаар сарын 20-нд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч сөрөг хүчин сонгууль будлиантсан хэмээн эсэргүүцэж, дахин сонгууль явуулахаар болсон.

Гэвч Карзайн гол өрсөлдөгч Афганистаны Гадаад явдлын сайд асан Абдулла Абдулла улс орныхоо цаашдын тогтвортой байдлын төлөө хэмээн нэрээ татаж авснаар дахин сонгууль болсонгүй.

9.Попын хаан таалал төгсөв
Попын хаан Майкл Жексон өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан нь дэлхийн хөгжмийн урлагт томоохон гарз боллоо.

10.Шиньжан-Уйгарын эмх замбараагүй байдал
Манай өмнөд хөршийн Шиньжан-Уйгарын автономит мужид эмх замбараагүй байдал үүссэнээс 197 хүн амь насаа алдаж, 160 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Хятадын засгийн газар арми болон цагдаагийн анги нэгтгэлийг Урумчид оруулж эмх замбараагүй байдлыг хүч хэрэглэн дарлаа. Үүний дараа болсон шүүх хурлуудаар эмх замбараагүй байдалд оролцсон, өдөөн турхирсан олон арван уйгар иргэдэд цаазаар авах ял оноов.



www.gogo.mn

Read More......

2009 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

2009 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо
Өнгөрч буй он улстөрийн хүрээнийхний хувьд, хөл хөдөлгөөнтэй, өрнүүн өнгөрлөө.

Монгол Улс амьдралынхаа нэгээхэн агшинг өөрчлөн алдаа онооны дэнсэн дээгүүр ардчиллын босгыг алхсанаас хойш 20 жил улиран оджээ. Тэр дундаа дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил тохиож, ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсон нь 6н цагийн билгэдэл юм болов уу.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны тавдугаар сарын 24-нд болж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж сонгогчдын 51, 24 хувийн саналаар Монгол Улсын тав дахь Төрийн тэргүүн болов. Түүний өрсөлдөгч нь МАХН-аас нэр дэвшсэн, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр байв. Монголын ногоон нам, ИЗН, Ардчилсан намыг дэмжин эвсэл болж ардчилсан зарчмаар санал хураалт явуулж эхэлснээс хойш хамгийн цөөн нэр дэвшигч өрсөлдсөн гээд энэ сонгууль онцлох үйл явдлаар баян байв. Харин шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөснийхөө дараа Сүхбаатарын талбай дахь Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборын өмнө гарч, ард түмэнтэйгээ уулзаж үг хэлсэн. Түүнийг үг хэлэхэд, иргэд уухайлан баяр хүргэж байсан юм.

Түүнчлэн энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, тухайн үед сонгуулийн булхай луйвартай холбоотойгоор нийгмийн сэтгэлзүй эмзэг байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуульд ялагд-"сан даруйдаа үр дүнг хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө амжилт хүссэн мэдэгдэл хийсэн нь улс төрийн хүрээнд эерэг уур амьсгал авчирсан үйлдэл байлаа. Ямартаа ч. өнгөрч буй 2009 он улстөрчдийн хувьд цоо шинэ хариуцлага, түүхийн хуудсыг нээсэн гэж болно.

Удтал дуншсан Оюутолгойн гэрээ батлагдав
2009 оны аравдугаар сарын 6. Энэ өдөр бол яах аргагүй 2009 оны онцлох үйл явдлаар тодроод зогсохгүй Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх ёстой өдөр.

Учир нь хоёр парламент, гурван ч Засгийн газрын нүүр үзэж эдүгээг хүргэсэн Оюутолгойн зэс, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал ,ажил хэрэг болж, Монгол Улсын Засгийн газар Канадын "Рио Тинто", "Айвенхоу Майнз" компанийн удирдлагуудтай хөрөнгө оруулалтын гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурсан өдөр юм. Өмнийн их говиос нөөц нь тогтоогдсон цагаасаа монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон уг орд нь 22.5 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй.

Ийм л өнө мөнхийн түүхтэй энэ орд газрын хувь заяа удтал дуншсаны эцэст батлагдаж шийдвэрлэгдсэн нь улс төрийн гол хүчнүүд хамтарч Засгийн газраа байгуулсны үр дүн хэмээн ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэх аж. Хамгийн гол нь ордыг ашиглах үйл явц нь дор хаяж 50 жил үргэлжлэх учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бид биш ирээдүй хойч үе маань ч хүртэх юм.

Ерөнхий сайд О.Баяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр хамтарсан Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр энэ оны аравдугаар сарын сүүлчээр эрүүл мэндийн байдлаас болж цаашид ажиллах боломжгүйгээ мэдэгдэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.

Тухайн үед журмын нөхөд нь сэтгэл гаргаж түүнд албан тушаалаа үргэлжлүүлэн хаших санал тавьсан. Гэвч тэрбээр эр зориг гарган хэн хүний тухлаад байдаггүй энэ нэр хүндтэй, хариуцлагатай албыг ямар ч "чөдөр, тушаа"-гүй орхисон.

Энд нэг зүйлийг онцлоход, үе үеийн Ерөнхий сайд нараас хэн нь ч ийм зоригтой алхам хийж байсангүй. Тэгээд ч С.Баяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхдөө жинхэнэ төрийн хар хүн шиг үг хэлээд мордсон. Тодруулбал, "Тэн өргөх тэнхээтэй байхдаа чадна гээд авч болсон юм. Тэнхээ алдрахын цагт авна уу гээд буцаагаад өгөх сэтгэлийн тамиртай байх нъ төрийн хүний эрхэм чанар мөн" хэмээгээд чөлөөлөгдөж байв.

Гэхдээ "Эргэж уулзах нүүр, дахин учрах даваатай хорвоо шүү" гэж анхааруулчхаад явсан. Нөгөөтэйгүүр, аливаа асуудал хоёр талтай байдаг хойно өөр өнцгөөс энэ үйл явдлыг дүгнэж болох юм. Учир нь тэрбээр Ерөнхий сайдын сэнтийд морилонгуутаа "Таван төгөлдөршил", "Атрын III аян" гээд томоохон ажлуудыг эхлүүлсэн. Гэвч эхлүүлсэн ажил нь эхнээсээ алдаа оноо хэл ам дагуулж, зарим нэгний уурыг барсан. Тиймээс эрхэм сайд ажлын хариуцлагаас зугтсан ч байж болох шүү дээ. Эцэст нь хэлэхэд, Ерөнхий сайд С.Баяр асан улс төр гэх их айлаас бүр явчхаагүй. Улс төрийн ууган хүчний дарга, УИХ-ын гишүүн хэвээр байгаа.

Сургамж өгсөн хямрал
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлснөөр уг салбарынхан төдийгүй, монголын нийт иргэн хүнд үеийг туулж байна.

Хямралаас шалтгаалж барилгын салбар бүхэлдээ зогсч, банкны систем ч доголдож эхлэв. Мөн иргэдийн худалдан авах чадвар буурч, ажилгүйдэл өссөөр байлаа. Ерөнхийдөө хямрал эмзэг бүлгийнхэнд ихээхэн хүнд туссан гэдгийг судалгааны байгууллагууд тэмдэглэдэг. Хяналтаас гарах хэмжээнд хүрсэн инфляцийг хазаарлах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд Төв банк мөнгөний хатуу бодлого барив. Үүний үрээр үнийн түвшин буурлаа. Гэвч нөгөө талд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа боомилогдлоо. Өнгөрсөн зургадугаар сар хүртэл арилжааны нэг ч банк зээл гаргахгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалд орсон.

Хэдийгээр хямрал сөрөг үр дагавар авчирсан ч аль салбарыг эмчлэх шаардлагатай байгааг тодруулж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, манай улс өнгөрсөн хугацаанд ашигт малтмалаас олсон орлогоо тухай бүрт нь үрсэн. Мөн нэг салбараас хэт хараат байсан билээ. Үүний уршгаар ашигт малтмалын үнэ унахад улсын орлого буурав. Хуримтлуулсан хөрөнгө байхгүй тул гадныхны гар харахад хүрсэн. Энэ бүхнээс сургамж авахыг эдийн засагчид сануулсаар байна.

Ингээд төр засаг халамжаа танаж эхлэв. Гэвч хямралын хүнд үед заавал хүүхдийн мөнгийг хасаж, тана-сан нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөхөд хүргэх нь ойлгомжтой боллоо. Хачирхалтай нь хүүхдийн мөнгийг танасан атал гишүүд 76 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болсон нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд авав. Ямартай ч хямрал бидэнд хүнд үеийг үзүүлсэн ч сургамж өгснөөрөө давуу талтай юм.

Банкууд дампуурч, иргэдийн итгэл суларлаа
Эдийн засгийн амин сүнс болсон банкны салбар доголдож "Анод", "Зоос" банк шил шилээ даран унан, арав гаруй жилийн өмнөх үйл явдлыг давтсан нь энэ оны онцлох мэдээ байлаа.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон аудитын байгууллагууд тасралтгүй хяналт шалгалт тавьж байсан ч "Анод" банк хаалгаа барив. Төр банкны систем доголдож буйтай холбогдуулж хадгаламжид баталгаа гаргасан билээ.

Иймээс "Анод" банк дампуурахад татвар төлөгчдийн халааснаас 60 тэрбум төгрөг гаргаж өглөө. Монголбанк хяналтаа сул тавьсан гэх шүүмжлэлийг дагуулж байсан ч хариуцлага тэднээс холуур өнгөрөв. Удалгүй өмнөх улирлын тайлан нь хэвийн гарч байсан "Зоос" банк нэг л өдөр дампуурлаа зарлалаа. Ингээд тус банкийг Төрийн банк болгож, татвар төлөгчдийн халааснаас дахин 100 тэрбум төгрөг гаргах шийдвэр гаргав. Эхэн үед томоохон зээлдэгч, банкны эздэд хариуцлага тооцох тухай яригдаж байсан ч одоогоор нам гүмхэн байна. Энэ бүхнээс болж банкинд итгэх иргэдийн итгэл буурсаар байна.

Хэдийгээр татвар төлөгчдийн мөнгийг төсөвт нөхөн бүрдүүлнэ гэж байгаа ч хэзээ, хэрхэн биеллээ олохыг шууд хэлэхэд хэцүү. Ер нь дээрх үйл явдал нь банкны салбарт шинэчлэл хэрэгтэйг харуулсан гэхэд болно. Зээл авч буй компанийг зэрэглэх, бүртгэлийн системийг боловсронгуй болгох хэрэгтэйг эдийн засагчид сануулж байна. Мөн банкны эзэд, зээлдэгч нарт хариуцлага тооцох эр зориг гаргах хэрэгтэйг хэлж байгаа юм. Үүнээс гадна иргэд хэнд мөнгөө хадгалуулж байгаагаа мэдэхийн тулд банкны эздийг нэрлэх хэрэгтэй байгааг сануулж байв.

Дэлхийн хос медальтнууд төрлөө
Бээжингийн олимпод амжилттай наадсан манай тамирчдын амжилтын буухиа энэ онд үргэлжилсэн.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, П.Сэрдамба гээд улиран одож буй ондоо амжилтаар дүүрэн үдэж буй нь олон. П.Сэрдамбын хувьд сүүлийн хоёр жилд одтой, азтай, амжилт нь жигд яваа гэж хэлж болно. Тэрбээр 2008 онд Бээжинд зохиогдсон зуны XXIX олимпийн боксын 48 кг-ын жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан амжилттай.

Харин хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд Бээжингийн олимпод амжилт үзүүлээгүй ч Афины олимпийн хүрэл медальт тэрбээр Голландын Роттердам хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан. Мөн эх орондоо болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнд түрүүлж самбо бөхийн дэлхийн хошой аварга болж байсан юм. Дэлхийн чихийг дэлдийлгэж чансаатай тамирчдын тоонд зүй ёсоор багтсан тэдний хөдөлмөрийг үнэлж "Үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг "Бөртэ чоно" наадмын энэ жилийн шилдгийн шилдэг, шилдэг тамирчдаар тодруулсан юм.

Дашрамд дурьдахад, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ шагналын эзнээр гурав дахь удаагаа тодорч буй юм.

Спортын салбарынхан маань амжилт арвинтай байсны бас нэгэн жишээ нь Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд О.Лхагвасүрэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн XXI олимпоос жүдо бөхийн 81 кг-ын жинд 37 настай Д.Очбадрал нар аваргын алтан медаль, 17 настай хүү Н.Төгсцогт боксын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн явдал юм.

Гахайн ханиад эрдэнэт хүний амийг авсаар байна
Дэлхий нийтийг цочроосон томуугийн А хүрээний Н1 N1 вирус буюу гахайн ханиад манай улсыг тойрсонгүй.

Аравдугаар сарын 3-нд Япон улсаас эх орондоо ирсэн эмэгтэй гахайн ханиадаар өвчилсөн нь тогтоогдоход Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс түргэн авлаа. Гэвч энэ сүржигнэл удаан үргэлжлээгүй. Сайд, дарга нар "гайгүй ээ" хэмээн иргэдээ тайвшруулж байх хооронд төмөр замын эмнэлэгт гахайн ханиадаар нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв. Төр засаг байдал бишдэж байгааг ойлгосон бололтой эмзэг бүлгийнхэнд аарц, чацаргана уулгаж эхэллээ.

Гэвч хоёр сар гаруйн дотор 1200 гаруй хүн өвчлөөд байна. Эдгээрээс 28 хүн нас барсан нь өнгөрсөн өдрүүд ямар хар бараан байсныг харуулж байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд дээрх тоо дэндүү их юм. Олон хүн хорвоог орхисны дараа одоо л нэг юм вакцин оруулж ирж, хамгийн түрүүнд өвчинд өртөх магадлалтай бүлгийхэнд хийж эхлээд байна. Гахайн ханиад намжсан гээд санаа амрах эрх хэнд ч байхгүй. Шинэ жилээр хөл хөдөлгөөн их байдаг. Шинэ оны эхээр дэгдэлтийн шинэ давлагаа дахин ирнэ хэмээн анхааруулж байгаа. Гахайн ханиад манай улсад хурдацтай тархсан нь эрүүл мэндийн байгууллагуудын техник хэрэгслийг нэмэгдүүлэх, уг салбарт шинэчлэлт хийх хэрэгтэйг ч харуулсан. Дээрх вирус хувьсан өөрчлөгдөж, эмэнд дасал болж байгаа нь хамгийн аюултай юм.

Хаалттай үлдсэн нээлттэй сонсгол
Өнгөрөгч оны долдугаар сарын 1-нд МАХН-ын үүдэнд болсон үймээний талаар анх удаа УИХ-аас "Долдугаар сарын 1 ба Хүний эрх" сэдэвт нээлттэй сонсгол хийлээ.

Монгол Улсын түүхэнд хар толбо үлдээсэн энэ өдрийн үйл явдлыг дүгнэх ажлын хэсгийг УИХ-аас томилоод буй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалж, гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нар ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар ажлын хэсэгт үймээний үеэр галт зэвсэгт өртөн амь насаа алдсан, хүнд гэмтэл авсан иргэд өргөдлөө ирүүлээд байгаа аж. Мөн цагдаад зодуулж, хилс хэрэгт гүтгэгдсэн гэх 18 хүн түүнчлэн шүүх прокурор хэт нэг талыг барьж асуудлыг шийдсэн гэж 13 хүн гомдол гаргажээ.

Харин уг нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл даргалж, улс төрийн гол хүчнүүдээс нэр бүхий гишүүд оролцов. Харин прокурорын байгууллагаас нэг ч хүн ирсэнгүй. Уг нь нээлттэй сонсголыг зохион байгуулж буй албаны хүмүүсийн зүгээс тус байгууллагад "урилга" хүргүүлсэн аж. Гэхдээ иргэдэд долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөхөөр зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт ялын дүгнэлт уншсан прокурорууд ирээгүйг Ц.Мөнх-Оргил гишүүн зөвтгөөд энэ хэлэлцүүлгийг давж заалдах шатны шүүх хурал биш гэв. Уг хэргийг шүүсэн шүүгч нарыг шүүгээд байх хэрэггүй гэдгийг ч тэрбээр хэлж байсан юм. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүгч нар ямар зүйл дээр алдаа гарсныг хэлэлцэж байгаа болохоос биш бид шүүгч нарыг шүүгээгүй хэмээж байсан. Прокурорын байгууллагаас ямар ч хүн ирээгүй, гэтэл тэднээс асууж, тодруулах зүйл байгаа гэдгийг Х.Тэмүүжин гишүүн энэ үеэр онцолж байсан юм. Түүнчлэн энэ өдрийн нээлттэй сонсголд хохирогчид болон цагдаагийн байгууллагын удирдлага, өмгөөлөгчид оролцсон юм.

Байгалийн гамшиг олон гэр бүлийг хагацалд унагав
Байгалийн дараалсан гамшгууд олон гэр бүлд хагацал, зовлон авчирч, уй гашуунд автууллаа.

Долдугаар сарын дундуур орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлд зургаа, орон нутагт 18 хүн хорвоог орхисныг иргэд одоо ч санаж байгаа билээ. Эрдэнэт хүний амиас гадна олон айл өрх, албан байгууллага эд материалын хохирол амссан юм. Байгалийн хилэн ингээд намдсангүй. Есдүгээр сарын дундуур цасан шуурга шуурч, орон нутагт зорчих нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав. Олон хоног нүүр нүдгүй шуурсан шуурганы уршгаар мөн л эрдэнэт хүмүүс эндлээ. Мөн олон тонн тариа буудай цасанд даруулж, автомашины осол ч нэмэгдэв.

Өнгөрсөн долоо хоногоос эхэлж ихэнх нутгаар цасан шуурга шуурч, зарим нутгаар 49 градус хүртэл хүйтэрч байна. Гэнэтийн энэ үзэгдлээс болж хоёр хүн амь насаа алдаад байгаа юм. Үүнээс гадна олон тооны мал хорогдож, малчид зутарч байна.

Түүнчлэн, элдэв гамшигт өртөж амь насаа алдсан хүний тоо нэг, хоёроор тогтохгүй. Энэ бүхнийг нэгтгэвэл байгалийн гамшигт өртөж нас барсан хүний тоо гурван орон руу шилжиж буйн харамсалтай. Монгол Улсын хамгийн том баялаг бол эрдэнэт хүн билээ. Иймд иргэндээ хандсан халамж үгүйлэгдэж буйг иргэд сануулж байсан. Байгалийн элдэв гамшиг тохиох болсныг хөгшид байгаль дэлхийдээ хайр гамгүй хандсаных хэмээн анхааруулж буйг санахад илүүдэхгүй биз.

Шиврээ бороогоор "уйлсан" ялалтын өглөө
Эр цэрэг хүндэтгэн, гашуудлын хөгжим эгшиглэхэд мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө эргэн дурсаж ахмад дайчид толгой гудайлган ёсолно.

Энэ бол эх орноо халуун амиараа хамгаалж, эрэлхэгээр амь үрэгдсэн дайчин эрсийн дурсгалын өдөр, Халхын голын түүхт их ялалтын 70 жилийн ой байлаа. 2009 оны есдүгээр сарын 2. Энх цагийг авчирсан их үйлсийг нь хойч үе, амьд үлдсэн дайчин нөхөд нь эргэн дурсаж Дорнод аймгийн Халх гол сумын нутагт, дайны талбарт босгосон хөшөөнүүдэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.

Халхын голын дайнд нийтдээ 30 гаруй мянган хүн амь үрэгдсэн байдаг. Энэ их хүчээр олдсон эрх чөлөөг энх цагийн бид хэзээ ч мартахгүй гээд дайны талбар болсон газруудаар эмгэнэл илэрхийлэн тойрсон.

Командын байр, нуувч байрлах газар нь бөмбөгдөлтөд сүйдэж, газартай тэгшрэн эдгэрсэн ч "Бид энд мөнх нойрсож байгаа юм шүү" гэдгийг нь гэрчлэх шиг тэдний дээр долоогоно жимс олноор ургажээ. Сураггүй болсон аавыгаа тэрхүү газарт байгаа ч юм билүү гэсэндээ үр хойч нь нуувчны аман дээр цэцэг өргөн, нүдэндээ нулимстай эмгэнэн гашуудаж, хэсэгтээ л чимээгүй зогсов.

Ийнхүү сэтгэлдээ эмзэгхэн гашуудал тээсэн олон, бахдал өвөртөлсөн зочид ялалтын хөшөө тийш хүлгийн жолоо заллаа.

Амь үрэгдсэн баатруудын хөшөө хүрэхэд хүйтнээр үлээж, бороогоор "уйлж" байсан тэнгэр ялалтын хөшөөнд хүрэхэд цэлмэн, нарны туяагаар шарахад ялалтын хөгжим эгшиглэж, баярын марш цангинав. Энэ бол 2009 онд болсон Халхын голын түүхт ялалтын 70 жилийн ойд тохиосон онцлох мөчүүдийн нэг байлаа. Түүнчлэн Халхын голын түүхт их ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев манай улсад айлчилж дайчдад хүндэтгэл үзүүлсэн. Мөн Монгол-Оросын 70, 70 залуус Халхын голын ялалтын 70 жилийн ойд зориулан телевизийн шоунд оролцсон нь онцлох үйл явдал боллоо.

www.gogo.mn Read More......

ТА БИДНИЙ АМЖИЛТ ШИЛДЭГ ВЕБ САЙТ

Мэдээлэл Харилцаа Холбооны ШИЛДЭГ СОНГОЛТ -2009 шалгаруулалтын шагнал гардуулах ёслол 2009 оны 12-р сарын 28-ны өдөр Улаанбаатар зочид буудалд болж өнгөрлөө. Мэдээллийн технологийн шилдэг цахим хуудсаар та бидний тогтмол ашигладаг www.biznetwork.mn олон нийтийн сүлжээ веб сайт шалгарч энэхүү шагналыг СИНГЛТОН ХХК-ийн ерөнхий захирал В.Баярсайхан гардаж авлаа.

www.biznetwork.mn сайт нь өнгөрөн улирч одож буй 2009 оны 1-р сард анхлан Монголын бизнес эрхлэгчид, чадварлаг мэргэжилтнүүдийг хооронд нь ажил хэргийн зорилгоор холбон бизнесийг нь өргөжүүлэн сурталчилах, тэднийг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор нээгдэж эдүгээ 35000 орчим хэрэглэгчдийг эгнээндээ элсүүлсэн Монголын томоохон ажил хэрэгч идэвхитэй веб сайт болж чадлаа.

Өнгөрөн хугацааны амжилт бол сайтын идэвхитэй хэрэглэгч мянга мянган гишүүдийн санаачлан хэрэгжүүлсэн сайн үйлсийн аянууд, мэдлэгт тустай сургалт семинарууд, шинийг эрэлхийлсэн бизнесийн олон сайхан хамтарлууд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн зугаатай мөчүүд, хэдэн мянган оюун ухааныг баяжуулсан нийтлэл бичлэгүүдээс маш олныг дурдаж болно.

Энэ амжилт бол зөвхөн Синглтон компанийн залуусын амжилт биш сайтын гишүүн Монголын ирээдүй болсон чадварлаг мянга мянган залуусын амжилт юм. Залуус бид нэгдэж чадвал ямар амжилт гаргаж болохын нэг загварчлал нь энэхүү олон нийтийн сүлжээ сайт боллоо гэж хэлж болохоор байна.

2009 оны сайтын зорилго нь залуусыг холбон тэдний үйл ажиллагааг дэмжих байсан бол ирж буй 2010 онд хуулийн этгээд, компаниудыг хооронд нь холбох, тэдгээрийн хамтын ажиллагааг дэмжсэн бизнесийн цогц шийдэл, харилцаа холбооны суваг болсон томоохон гүүр, ажил олгогч болон горилогч нарын холбосон дэвшилтэд платформ, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулах маркетингийн шилдэг суваг болгохоор зорьж буйг онцлон дурдахад тааламжтай байна. Read More......