2011 оны 12 ордны зурхай




ХОНЬ /Хайр дурлалын ертөнц гэрэл гэгээтэй/

Хонинуудын амьдралд ер бусын, гайхалтай үе эхэлж байна. Таны өмнө цоо шинэ үүд хаалга нээгдэх болно. Та хувийн аз жаргал болон бусдын сайн сайхан, мөнгө болон материаллаг бус зүйлсийн хооронд холбирно. Таны өмнө гарч ирсэн боломжууд амьдралыг тань хэзээ ч байгаагүйгээр өөрчлөх болно. Хамгийн гол нь албан тушаал болон гэр бүл, мөнгө, өгөөмөр сэтгэлийн хооронд сонголт хийх хэрэгтэй байна. Ойр дотны хүмүустээ санаа тавь.

Хайр дурлал, гэр бүл:Олонхийнх нь хайр дурлалын ертөнц гэрэл гэгээтэй байна. Гэхдээ та түүнтэй заавал 2001 онд танилцах албагуй. Хуучин хайрын түүх дахин амилж магадгуй юм. Мөн та гэр бүлтэй нэгэн бол ханийгаа улам ихээр хайрлана. Нэгдүгээр cap, дөрөвдүгээр сарын сүүл үе болон тавдугаар сард хонинууд хүнтэй танилцах, романтик адал явдал тохиох, хайр дурлалтайгаа учрах магадлал өндөр байна. Харин энэ нь урт удаан үргэлжлэх харьцаа болох уу эсвэл таны сэтгэлд богинохон боловч сайхан хайрын түүх болон үлдэх үү гэдэг нь оны эцэст дүгнэгдэх болно.

Эрүүл мэнд: Энэ онд сэтгэл хөдлөл таны гол өрсөлдөгч байх болно. Өөрт тохиолдох бэрхшээлүүдийг сэтгэлдээ хэт ойр хүлээн авах нь таныг хямралд автуулж, сэтгэлийн хоосролд оруулна. Тиймээс "Сэтгэл хөдлөлөө тогтоон барь" хэмээх үгийг 2011 оны уриа болго. Эс бөгөөс энэ бүхэн толгойн хөдөлгөөний тулгуур эрхтний өвчлөл, архаг ядаргааны эх үүсвэр болж магадгүйг анхааралдаа аваарай. Тиймээс таны аврал бол байгаль, дэлхийтэй ойр байх явдал юм. 2011 онд элдэв шуугианаас хол, ганцаар байж, йогоор хичээллэн, эмийн ургамлыг шүтэж, цэвэр агаарт алх. Ийм амралт танд эрч хүч, эрүүл энхийг бэлэглэх болно.

Ажил үйлс: Энэ онд та олны анхаарлын төвд байх нь ээ. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төдийгүй уур бухимдлыг төрүүлэх бололтой. Учир нь хүмүүс таны алхам бүрийг шүүн xэлэлцэх болно. Хэрэв та энэ онд хурдан үр дүн гарна гэж хүлээлгүйгээр ирээдүйнхээ төлеө ажиллах юм бол хамгийн зөв алхам байх болно. Хавар бол таны цаг үе. Ажил хэргийн хорхой хүргэм санал, шинэ холбоо харилцаа таны амьдралд орж ирнэ. Хамгийн гол нь та шударга байж, хүмүүстэй сөргөлдөхгүй байсан нь дээр. Энэ онд баримтлах таны т үг бол "бид" юм.

Үхэр /Таныг азийн тэнгэр ивээнэ/

Үхрийн ордныхныг маш сонирхолтой жил хүлээж байна. Оны эхээр таны хувьд азтай нөхцөл байдал үүснэ. Таны авъяас чадварыг бусад хүн анзаарч, улмаар ивээн тэтгэгчид болон үзэл бодол нэгтэй хүмүүс дэмжиж туслах болно. Ажлын төлөө морь мал мэт зүтгэдэг тан шиг хүмүүсийн мөрөедөл, төлөвлөгөө аяндаа биелэх нь ховор. Хэдий тийм ч та ирэх жил идэвх зүтгэлээ багасга. Аливаад санаачилга гаргаж, лидер болохоор тэмүүлэх хэрэггүй. Энэ жил та бусдын удирдлаган дор, тэдэнд хөтлөгдөж амьдарвал зохинсо. Энэ тохиолдолд жилийн эцсээр та асар их баяр хөөрийг амсч амжилтад хүрнэ.

Хайр дурлал, гэр бүл: 2011 онд олон үхэрт тийм ч таатай бус үйл явдал тохиолдож болзошгүй. Учир нь таны зарим найз хуурамч багаа хуулан хаяж, анд нөхөд биш гэдгээ харуулна. Харин та иймэрхүү явдалд гүн ухааны үүднээс ханд. Хэт их сэтгэлээ чилээж, зовоолгүйгээр хурдхан мартахыг оролд. Та аль болох нээлттэй, нийтэч байж, бусадтай найрсаг, нөхөрсөг харьцаж сурвал хожим хэрэг болно. Шинэ хайр дурлал айсуй. Гэхдээ энэ нь хийсвэр буюу сэтгэлийн гэгээн хайр байх бололтой. Уг нь үхрүү өөр дурлалыг эрхэмлэдэг улс. Өвлийн улиралд аялж, томилолтоор явбал урьд өмнө үзээгүй, ер бусын мэдрэмж амсана. Тэр бүү хэл таны амьдралд сэтгэлийн дэм бэлэглэх хүн эсвэл бурханчлан тахиж, шүтэн биширч амьдрах нэгэнтэй учрах магадлалтай.

Эрүүл мэнд: Эрүүл саруул амьдрахын үндэс суурь нь зөв хооллолт гэдгийг та сайн мэдэж байгаа. Ирэх жил таны хоол боловсруулах эрхтнүүд эмзэг байх магадлалтай. Ялангуяа элгээ сайн арчилж тордоорой. Гэхдээ та хоолоо сойж, тусгай дэглэм сахих хэрэггүй. Та эр зориг гарган, өөрийгөө хүчилж, зөвхөн эрүүл хооллож сурахад хангалттай. Түүнээс гадна дархлаагаа сайжруул. Ажил амралтаа хослуулан өдрийн цагийн хуваарь, дэглэм баримтал. 7-8 дугаар сард амрахаар төлөвлө. Энэ үеийг аль болох оюунлаг өнгөрөөвөл зохино. Өмнө нь очиж үзээгүй газар нутгаар аялж, огт мэдэхгүй шинэ зүйлийг таньж мэдэхийг оролдоорой.

Ихэр /Таны хөрөнгө арвижин баяжина/

2011 он таны амьдралд маш сонирхолтой үйл явдлууд ээлж дараалан өрнөх төлевтэй. Хувь заяаны гэнэтийн эргэлт таныг улам зориг зүрхтэй, азаарттай болгоно. Та шинэ хоббитой болж, өмнө анзаардаггуй зуйлээ шохоорхон оролдож, олон туршилт хийх байх. Ингэж амьдралын туршлага хуримтлуулан, шинэ, сонирхолтой хүмүүстэй танилцсаны дүнд таны хувийн амьдралд ч өөрчлөлт гарна. Ирэх жил та хамаг анхаарлаа гэр бүлийн асуудал, уран бүтээл, эрүүл мэнддээ хандуулбал зохино. Ажил мэргэжлийн хувьд та 2011 онд том амжилт гаргах магадлал бага байгаа боловч зарим нэг өөрчлөлт айсуй. Учир нь та гэнэт одоогийн хийж буй ажлаа солих шийдвэр гаргах бололтой. мэргэжлийн салбараа еөрчлөх магадлал ендөр байна.

Хайр дурлал, гэр бул: Ихрүүдийн танилын хүрээ итгэмээргүй хурдан тэлэх болно. Та байнга л хэн нэгэнтэй танилцаж, ойртож нөхөрлөх буюу эсвэл салж хагацах бололтой. Нэгдүгээр сард ойр дотны хүнтэй харилцаа муудаж болзошгүйг анхаар. Мэдээж та түүнээс салж хагацахаар телөвлөөгүй бол бүхнийг тунгаан ухаалаг, хэрсүү алхам хийвэл нөхцөл байдал ч өөрчлөгдөнө. Ирэх жил танаас хэн нэгэн урваж болзошгүй. Гэвч түүнийг хатуу; чанга шүүх хэрэггүй. Тэрчлэн гомдлоо дотроо хуримтлуулан, шаналаад ч дэмий. 2011 онд та өмнө нь учирч байсан нэгэнтэй дахиад таарч болзошгүй. Тэр зэяаны хань ч байж мэднэ шүү.

Эрүүл мэнд: Энэ ордныхон өвчин тусах вий гэж түгшиж явдаг хүмүүс биш. Тэгээд ч эмчлүүлэх дургүй, эмч нарын бичиж өгсөн зааврыг байнга зөрчдөг зуршилтай. Гэвч та одооноос эхлэн эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол 2011 онд эрч хүч, нөөцөө шавхах магадлалтайг анхаар. Тэрчлэн ирэх жил таны амьсгалын замын эрхтэн, хөл гар их эмзэг байх нь. 2010 оны сүүл, 2011 оны эхээр бэртэж гэмтэх аюултай байгааг од эрхэс сэрэмжлүүлж байна. Таны хувьд хамгийн сайн амралт бол сувиллын газар. 7-10 дугаар сард та биеэ эрүүлжүүлэх эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй байх болно.

Ажил үйлс: Асар олон тооны шинэ танилтай болж, амьдралын туршлагаа баяжуулна. Хэдийгээр 2011 он таны хөрөнгө санхүүд онц гойд амжилт авч ирэхгүй ч та өмнөхөөс илүү баяжих боломж байна. Яагаад гэвэл ямар ч мөнгөөр худалдаж авахгүй, тийм ер бусын туршлагыг хуримтлуулж чадна. Та тавдугаар сард ирээдүйн төлөвлөгөөгөө зохиовол дээр. Энэ үед таны зөн совин хэзээ хэзээнээс илүү хүчтэй байна шүү дээ. Гэхдээ та 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны эхэн хүртэл чухал шийдвэр бүү гарга, мөн өөртөө хариуцлага хүлээх хэрэггүй. Энэ үед бол таны лидер байж, бусдыг оройлон манлайлах цаг биш. Харин түүний оронд та сүүдэрт байхыг эрмэлзвэл гайхалтай үр дүнд хүрч чадна.

Мэлхий /Хөх тэнгэр танд хайр ивээлээ харамгүй хайрлах болно/

Өрсөлдөгчдийнхөө "толгой дээгүүр туучин", амжилтын төлөө тэмүүлэгч зарим мэлхийний хувьд одод сайхан бэлэг бэлджээ. 2011 ондтаныг Хөх энгэр ивээлдэ авна. Иймээс та үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ханцуйгаа шамлан ажиллах шаардлагагүй. Олон сайхан боломж таны гарт өөрсдөө хүрээд ирнэ. Харин та зөвхөн зөв сонголт хийхийг хичээх хэрэгтэй. 2011 оны хавар та хэтийн ирээдүйн стратегийг боловсруул. Үүнийхээ үр шимийг та 4, 7, 11 жилийн дараа хүртэх болно. Оны эцсээр та өөрийнхөө амьдралыг хичнээн их өөрчлөгдсөнийг хараад үнэхээр гайхах байх.

Хайр дурлал, гэр бүл: Эрх чөлөөтэй мэлхий жинхэнэ хайр дурлалаа олох магадлал өндөр байна. Гэхдээ тэр нь алс холын хүн байх магадлалтай. Иймээс та ирэх жилийн турш харилцан захиа бичиж, утсаар ярьж, мөн өөр хот руу явах хэрэг гарах нь. Гэр бүлтэй мэлхий 2011 оны дундуур ханьтайгаа xapiилцаа жаахан муудаж болзошгүй. Иймээс та эртнээс арга хэмжээ авч, гэр бүлийн халуун дулаа амьсгалаа хадгалж үлдэхийг хичээ. Гэр бүлийн гишүүдийнхээ тусламж дэмжлэгийг бүү огоор, энэ бол таны аврал шүү. Учир нь 2011 онд танд асар олон, сонирхолтой, толгой эргэм үйл явдал тохиох магадлалтай.

Эрүүл мэнд: Ирэх жил таны хамгийн эмзэг эрхтэн бол тархи. Толгой үе үе өвдөх учраас хэт ачаалалд орохоос сэргийлж, оюуны хөдөлмөрөө хязгаарла. Агаар салхинд гарч, онгон байгальд зугаалахын зэрэгцээ хоногт наймаас доошгүй цаг унтаарай. Таны амрах хамгийн сайн үе бол 8-10 дугаар сар. Та гэрээсээ алс хол газар аялж жуулчил. Энэ үед санаа зовоосон элдэв асуудал бэрхшээлээ март. Ингэж байж л та жинхэнэ сайхан амарч, амьдралын хүчээ сэлбэн, бүтэн жилийн хүч тэнхээгэ чадна шүү дээ.

Ажил үйлс: 2011 онд та оршин суугаа газраа өөрчилж магадгүй. Үүний зэрэгцээ тэгтлээ их айж эмээж байсан шинэ амьдрал эхлэх бололтой. Иймээс та шийдвэрээ гарга. Харин ч шилжиж суурьшсанаар таны ажил хэрэг урагшилж, амьдралд таатайгаар нөлөөлөх байх. Хувийн амьдрал цэцэглэн, ажлын амжилт ирнэ. Наймдугаар сараас эхлэн та их ашиг орлого олж, хөрөнгө мөнгөө арвижуулна. Энэ бүхэн сонголтоо зөв хийсэн гэсэн итгэлийг тань бэхжүүлнэ.

Арслан /Ирээдүйн найман жилийн амьдралаа тодорхойлно/

Энэ ордныхны хувьд өөрчлөлтийн эрин ирсэн хэмээн од эрхэс зарлан тунхаглаж байна. Та томилолт болон аялал жуулчлалаар их явах төлөвтэй. Өөрийн байр суурийг тодорхойлох, "Би ер нь хэн бэ" хэмээн эрэл хайгуул хийх байх. Арслан та сайхан амьдралын хойноос хөөцөлдсөөр өөрийн "савар"-аа харийн улс орон, хот суурины чулуурхаг, хатуу замд нилээд элээх бололтой. Гэхдээ энэ-бүхний эцэст олз омог байх болно. Таны ирэх 2011 ондхийх сонголт цаашдын найман жилийн амьдралын суурь байх болно гэдгийг ойлго. Иймээс түр зуурын ашиг олохын тулд биш, харин хэтийн сайн сайхан амьдралын төлөө ажиллаж хөдөлмөрлө. Этгээд, адал явдалд хутгалдах дур хүслээ дар. Эрсдэлтэй бизне, эргэлзээтэй хэлэлцээр ямар ч ашиг авч ирэхгүйг анхаар.

Хайр дурлал, гэр бүл: Оны эхээр Арслан гал халуун, оргилуун хайртай учирна. Харин гэр бүлтэй хосуудын хувьд, амрагийн харилцаанд шинэлэг уур амьсгал орж, улам бэхжих болно. Та аз жаргалтай, эрч хүчээр дүурэн байж, үүлэн дунд умбана. Та нар хамтын ирээдүйнхээ төлөвлегөөг зохиож, хэрэгжүүлэх болно. Харин намрын эхэн үеэр хайр дурлалын хүлээс жаахан суларч, та дахид л нүгэлт газар. шороон дээрээ эргэж ирээд, ахуйн аар саар асуудлаа зохицуулах биз ээ. Энэ үеэр хүүхдүүд болон эцэг эхтэй холбоотой асуудлаа шийдвэрлэх хэрэг гарах байх. Эрх чөлөөтэй арслангууд 2011 онд. гэр бүл зохиох магадлал өндөр байна. Таны амрагийн холбоо аз жаргалаар дүүрэн бялхах болно.

Эрүүл мэнд: Та өвчин тусахыг сул доройн шинж гэж үздэг. Тэгээд ч араатны хаан арслан эмнэлэг хэсэх нь зүйд нийцэхгүй. Иймээс та хожим дургүй зүйлээ хийхийн оронд эртнээс биеэ арчилж тордоорой. Ирэх жил таны шээс бэлгийн замын систем өвчилж болзошгүй байна. Та хэт даарахаас сэрэмжил. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ ав, 2011 онд та аялал жуулчлалд их ач холбогдол өгөх бололтой. Дорнын улс орнуудын нууц таныг урин даллаж, бясалгал болон йогоор хичээллэхийг хүснэ. Та намраас өмнө тийшээ амжиж очсон нь дээр. Эс тэгвэл маш чухал магадлалтай.

Ажил үйлс: Энэ жил таны ажлын амжилт аялал жуулчлал, томилолттой холбоотой. Энэ бүхэн т< эргэх тул та өөрийг тань зовоож байсан асуултуудын хариуг олно. Шинэ найз нөхөдтэй болж, дурлалтай ч учирч магадгүй. 7-8 дугаар сард танд албан тушаал ахих санал тавина. Энэ үеэр та өгөөмөр ивээн тэтгэгч эсвэл ажил олгогч, түнштэй учирна гэж гараг эрхэс зөгнөж байна.

Охин /Ашигтай гэрээ байгуулж, ашиг орлого олно/

Охинуудын ихэнх нь хуучинсаг үзэлтэй, гэтэл цагаан туулай жил тэдний нэгэн хэвийн амьдралд гэнэтийн их өөрчлөлт авч ирнэ. Та үүнийг эсэргүүцэх хэрэггүй, амьдралын галзуу урсгалд захирагд. Энэ бүх өөрчлөлтийн дараа та үргэлж мөрөөдөж ирсэн, гэхдээ төлөвлөхөөс ч эмээж байсан тэр газартаа хүрч чадна. Та шинэ орон сууцтай болох буюу их засвар хийх зэрэг том ажлаа амжуулна. Заримын дарга солигдох буюу ажлын байраа өөрчлөх магадлалтай. Олон шинэ танилтай болж чадна. Хамгийн сонирхолтой нь зурхайн энэ ордныхонд нэг их ажиглагддаггүй оюуны эрэл хайгуул хийж эхлэх бололтой.

Хайр дурлал, гэр бүл: Хавар та үйл явдлын солиотой эргүүлэгт автаж, бүр яахаа ч мэдэхээ байж магадгүй. Энэ үеэр хайрттайгаа эсвэл төрөл төрөгсөдтэйгээ маргалдаж сөргөлдөх хандлагатай. Зун гэхэд зарим охин гэр бүлээ цуцалж, эд хөрөнгөө хуваахдаа хүрч магадгүй. Зарим нэг нь амьдралаа өөрчлөхийг хүсэн шинэ газар очиж, бүхнийг эхнээс нь эхлэх байх. Намрын улиралд гэр бүлтэй хүмүүсийн төдийгүй шинэхэн амрагуудын харилцаа тогтворжиж, цэнгэл таашаал, аз жаргалаа амсах үе ирнэ. Хувийн амьдралд сонирхолтой, чухал үйл явдлууд өрнөж, олон асуудал аяндаа шийдэгдэнэ.

Эрүүл мэнд: Эргэн тойрны хүмүүст үнэнийг хэлэхэд танд хэцүү санагдах байх. Үүнээс болоод мэдрэлийн хэт ачаалалд орж, ажлын хэнээ тусч ч магад. Хамгийн гол нь ядаргаагаа тайлж, амрах боломжгүй байх нь үүнд нөлөөлнө. Иймээс биеийн бараг бүх систем доройтон суларч, байнга ханиад томуу тусах, бие өвдөх хандлагатай. Гэхдээ үүнээс урьдчилан сэргийлж болно. Та еөртөө "Би супер хүн бус эгэл жирийн нэгэн. Алдах эрхтэй, бусдад "зөв бус" харагдахаар амьдрах эрхтэй" гэж итгүүл. Энэ нь таны мэдрэл болон зүрхийг эрүүл байлгахад тустай. Мөн тайвшруулах ургамлын цай уу. Амралтаа заавал наймдугаар сарын сүүл, есдүгээр сард аваарай. Зуслан, ой модон дунд эсвэл гол мөрөн, далай тэнгисийн дэргэд амрах нь олон хүн шаагисан амралт, наран шарлагын газраас илүү өгөөжтэй.

Жинлүүр /Цалин нэмэгдэж, албан тушаал дэвшинэ/

Энэ ордны төлөөлегчдийг гайхалтай жил хүлээж байна. 2011 он танаас бодь сэтгэлийг шаардана. Өөрөөр хэлбэл нийгмийн, нийтийн тусыг тулд үйлчлэх эсвэл зүгээр л гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо төлөө зүтгэх хэрэг гар на. Та Санчир гарагийн нөлөөнд байдаг. 2011 онд ч тэр таныг дахин чиглүүлэх болно. Тодруулбал та энэ жилд ажил хэрэг, аялал, хүнд хэцүү шийдвэрт дарагдах бололтой. Гэхдээ хатуу ширүүн ажлын өдрүүд таныг угтаж байгаа ч гэсэн хайр дурлал, шинэ сонирхол, хобби, шинэ мэдлэгт зарцуулах цаг зав гарах болно.

Хайр дурлал, гэр бул: Хайр дурлалын асуудалд шинэ үе эхэлж байна. Нэгдүгээр сард нэгэн хүн таны aмьдралд маш чухал үүргийг гүйцэтгэх болно. Тав, зургадугаар cap олонх жинлүүрүүд гэрлэх санал авч, хуримаа хийх магадлал өндөр байна. Жинлүүрийнхэн 2011 оны зуныг бүхэлд нь гэр бүлдээ зориулах бөгөөд заримдаа энэ нь таныг ядрааж, бухимдал төрүүлнэ. Гэвч та хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх болно. Намар таны амьдралд маш олон шинэ хүн гарч ирнэ. Үүнтэй холбоотойгоор таны амьдралд байнгын өөрчлөлт гарах бололтой.

Эрүүл мэнд: Жинлүүрүүдийн хариуцлагагүй, хэнэггүй байдал эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Архаг хууч өвчин өвел хурцадсанаар жилийн үлдсэн саруудад бие тэнхээ сайнгүй байх магадлалтай. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай ав. Өнөөдрөөс эхлэн өөртөө анхаарал халамж тавь. Сэтгэл санааны тайван бус байдал хөдөлгөөний тулгуур эрхтэн, яс, шүд, судасны өвчлөлд хүргэж, артерийн даралтыг нэмэгдүүлж болзошгүй тул болгоомжил. Цэвэр агаарт алхаж, ажлынхаа ачааллыг тохируул. Амралтаа долдугаар сарын дундуур болон наймдугаар сардт өлөвлө. Амралтаараа сэтгэлд олон гайхалтай, тод дурсамжийг үлдээх газрыг сонгон зориорой.

Ажил үйлс: 2011 он таны ажил хэргийн гадаад, дотоод харилцаанд маш чухал жил байх болно. Өмнөх ажлын үр дүн гарч. зохих ёсоор үнэлэгдэх ч энэ нь таны сонирхлыг тэгтлээ татахгүй бололтой. Таныг амжилтын шинэ зам хүлээж байна. 2011 онд та энэ замыг олж, хааш нь хүргэхийг мэдэх болно. Амжилт талыг алсад хүлээж байна. Албан томилолтоор явах, хол байдаг найз нөхдийн зүгээс сонирхолтой санал тавих гэх мэт. Хэрэв та ажлаа солихыг аль эртнээс мөрөөдөж байсан бол 2011 онд үүнийг хийгээрэй. Энэ бол жинлууруүдийг шинэ газар "үр жимсээ" тарих хамгийн тохиромжтой үе. Бусадтай хамтарсан ажлаас үр дүн хүлээ. Харин бие даан ажиллахыг түр хойшлуул. Энэ зун хэн нэгэн танд татгалзахын аргагүй сонирхолтой санал тавих бололтой. Намар цалин шинэ албан тушаалд очих эсвэл их хэмжээний орлого олох магадлалтай байна.

Хилэнц /Гэр бүлийн аз жаргалаар бялхана /

2011 он хилэнцүүдийн хувьд нууцын хайрцаг мэт байх бололтой. Та хэнийх нь зөв, хэнийх нь бурууг шүүн тунгаах бөөн асуудал дунд төөрч будилан, нервээ барах бололтой. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. 2011 онд таны хувьд амьдралаас сургамж авах жил байх болно. Тодруулбал та бардам зангаасаа татгалзах хэрэгтэй болох нь. Та энэ жил маш олон зүйлд суралцаж, аливаад ухаалаг, уян хатан ханддаг болно. Энэ оны эхэн үед таны амьдралд өвөг дээдэс, эцэг эхтэй тань холбоотой асуудлууд урган гарна. Түүнчлэн өөрийн ирээдүйдээ ч санаа тавьж амжина. Бүр өмнөхтэй харьцуулшгүй маш их амжилттайгаар хэрэгжүүлж чадна.

Хайр дурлал, гэр бүл: Гуравдугаар сараас эхлэн таныг романтик харилцаа, хайрын түүх бүхий аз жаргалтай үе хүлээж байна. Зуны дунд сард олонх хилэнцүүд гэр бүл зохиох магадлал өндөр байна. Харин гэр бүлтэй хилэнцүүд энэ онд ам бүл нэмэхээр твлөвлөнө. Тиймээс хилэнцүүд 2011 онд гэр бүлийн аз жаргалыг бүрэн дүүрэн эдлэх нь ээ. Харин оны эхэн үед эцэг эх, садан төрлийн болон хуучин анд нөхөдтэй холбоотой асуудал үүсч болзошгүй.

Эрүүл мэнд: 2011 онд эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь. Хоол боловсруулах нөхөн сэргээх тогтолцооны эрхтэн өвчилж болзошгуй. Хэрэв үе үе таныг зовоодог архаг хууч өвчтэй бол оны эхнээс л анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Хөл үймээн ихтэй найр цэнгээн, аялал зугаалга эрүүл мэндэд таагүйгээр нөлөөлнө. Тиймээс зугаа цэнгэлээр бүү хөецөлд. Сайтар амарч, сувилалд явж, хотын хөл үймээнээс хол тайван газарт оч. Таны хувьд энэ жил амарч, алжаалаа тайлахад хамгийн тохиромжтой үе бол зургадугаар сарын дундуур болон долдугаар cap юм.

Ажил үйлс: 2010 оны амжилт энэ оны эхэн үе хүртэл үргэлжилнэ. Та ямар ч хэтрүүлэггүйгээр амьдралынхаа хамгийн азтай үеийг туулах болно. Таны мөрөөдөл биелэхэд тун ойрхон байна. Хэрэв та асуудапд уян хатан хандаж, зөрүүд зангаа гээж чадвал амжилт таныг үргэлж дагах болно. Тиймээс аясыг харан зогсч, бүхнийг өөдрөгөер харахад л хангалттай. Харин хэт итгэмтгий зан тань гай чирч мэднэ. Зргэлзээ, түгшүүр төрүүлсэн бичиг барймтад гарын үсэг зурахаас шууд л татгалзаарай. Сэжиг бүхий хүмүүстэй харьцахаас зайлсхий. Дотоод дуу хоолойгоо сонс. Эс бөгөес та хууран мэхлэгдэж хоцрох болно.

Нум /Эсрэг хүйстнийхээ анхааралд өртөнө /

Адал явдал хайгч нумуудын тогтворгүй араншин энэ онд хүндхэн асуудлуудтай нүүр учруулах болно. Ирээдүй рүүгээ чиглэсэн стратеги төлөвлөrөөнүүдээ тодорхойлох хамгийн тохиромжтой үе ирж байна. Түүнчлэн өнгөрсөндөө ч дүгнэлт, дүн шинжилгээ хийхэд таатай. Таны хувьд ер бусын жил байх тул маш их хүч чадал, шинэ мэдлэг шаардах болно. Учир нь та ирээдүйгээ шинээр бүтээн байгуулж байгаа шүү дээ. Зоригтой байж чадвал мөрөөдөж байсан зүйлдээ хүрэх боломж байна. Таны төлөвлөгөө, бодож санасан зүйл бүтэхэд ойрхон байна. Тиймээс танд зөвхен өөртөө итгэлгүй байдлаа хаяж, ажлаа замын дундаас орхидог тавьтаргүй зангаа гээхэд л хангалттай.

Хайр дурлал, гэр бүл: Энэ онд оршин суугаа газраа солих, байр худалдаж авах эсвэл шинэ амьдралын эрч хүч, ахуйн таатай асуудлуудтай холбоотой зүйлс таны өмнө байна. Түүнчлэн жирэмслэх, хүүхэд төрүүлэх магадлал өндөр. Жилийн хоёрдугаар хагаст хийх аялал таныг сонирхолтой хүмүүстэй танилцуулна. Эсрэг хүйстэнтэйгээ харилцаа тогтворгүй байна. Та нэг бол ухаангүй дурлаж эсвэл урам хугарч хоцрох болно. Гэхдээ 2011 оныг бүхэлд нь авч үзвэл танд маш эерэгээр нөлөөлөх нь. Та олны анхаарлын төвд байж, эсрэг хүйстнийхээ хараанд өртөж, тантай танилцах гэсэн санал олныг хүлээн авна. Харин энэ бүхнийг хэрхэн төгсгөхийг та өөрөө л мэдэх хэрэг.

Эрүүл мэнд: Ханиад томуу, вирусээр үүсгэгддэг өвчнөөс болгоомжил. Энэ нь тийм ч ноцтой асуудал үүсгэхгүй ч хүндэрч, уршиг тарих магадлалтай. Хавар та ер бусын эрч хүчээр цэнэглэгдэнэ. Гэхдээ энэ үед өөртөө илүү ачаа бүү үүр, Эс бөгөөс та зун нь ядарч, сульдан, сэтгэл санаа гундуухан байх болно. Энэ онд нумуудын амралт, тайвшрал, сэтгэл санааны амгалан байдалтай холбоотой байна. Xарин үүнийг хаанаас эрж хайхыг зөн билэг тань хэлээд өгнө. Амралт, зугаалгаар явах хамгийн таатай үе бол найм, есдүгээр cap.

Ажил үйлс: 2011 онд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил хэрэг тань маш амжилттай явагдана. Энэ нь санхүүгийн үүднээс ч, сэтгэл зүйд ч таатайгаар нөлөөлж, амьдралаа шинээр эхлэх, эртнээс бодож санаж ирсэн мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох болно. Ялангуяа хаврын улирал уран бүтээлч, эрдэм шинжилгээний болон олон нийтийн ажил эрхэлдэг нумуудын хувьд дахин сэргэн мандалтын үе байх болно. Хэдийгээр оны турш та ажлын өндөр ачаалалтай байх ч ар гэрт ч амар амгалан байдал ноёлно. Энэ бүхэн нь таныг хувь хүний хувьд өсөн дэвжих гайхалтай үе байх болно. Та амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу? Тэгвэл цаг нь иржээ.


Матар /Олдсон боломжийг алдахгүйг хичээ /

Матруудын хувьд энэ жил бол завсрын үеэ төгсгөх цаг. Та 2011 онд юутай ирсэн бэ? Өөрийн амьдралд эзлэх байр сууринд дүгнэлт хийж, илүү сайжруулахаар хичээн зүтгэ. Гэхдээ хэрэв та шаардлагатай гэж үзвэл шүү дээ. Ирж буй он таны хувьд бясалгах, бодолд автах үе түл огцом үйл хөдлөл хийхгүй байхыг зөвлөе. Таны байх ёстой хамгийн сонирхолтой газар бол төрөлх гэр орон байх болно. Эс бегөөс та айлд зочилж эсвэл зочид, хамаатан садны хөлд дарагдана. Түүнчлэн танайд амьдрахаар шинэ хүн ирэхийг ч үгүйсгэхгүй. Амьдрал танд үргэлж шинэ үүрэг даалгавар өгөх болно. Эдгээрийг тэсвэр тэвчээр, анхаарал болгоомж, ажилч хөдөлмөрч чадвараараа даван туулах хэрэгтэй. Энэ бол таны үндсэн зан чанар шүү дээ. Энэ онд найз нөхдөөсөө холбоогоо таслах, мэргэжлээ солих, нүүдэл суудал хийх эсвэл салж хагацах талаар бодох ч хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Дээр хэлсэнчлэн 2011 онд таны түлхүүр үг бол "гэр" юм. Гэр орон таны хувьд маш олон бэрхшээл, баяр баясгалангийн эх булаг байх болно. Өөрөөр хэлбэл энд таны хувьд хамгийн чухал асуудлууд болж өнгөрөх болно. Долоо, наймдугаар сард шинэ, романтик харьцаа бий болохыг үгүйсгэхгүй. Та энэ үед шинээр төрсөн мэт болж, хамгийн таатай сэтгэл хөдлөлийг мэдэрнэ. Хэрэв та хувийн амьдралдаа эрс өөрчлөлт хийхээр шийдсэн бол үүнийгээ оны сүүлч хүртэл хойшлуулаарай.

Эрүүл мэнд: 2011 онд толгойн өвчин болон зүрх судастай холбоотой бусад асуудлууд таныг зовоох бололтой. Хэт ядаргаа, ажил, амралтын цагаа буруу зохион байгуулах нь бие чилээрхэх үндсэн шалтгаан болно. Зөвхөн ажлын араас үхэн хатан зүтгэлгүй амралтын өдрүүдийг бүрэн утгаар нь ашиглаж, дархлаагаа сайжруул. Ээлжийн амралтаа аваад гэр бүл, хамаатан садантайгаа салхинд гарч өнгерүүл. Ганцаардал танд сайн зүйл авч ирэхгүй тул аль болох хүмүүстэй хамт байхыг хичээ. Тавдугаар cap, зургадугаар сарын сүүлч, наймдугаар сард амрахад тохиромжтой. Гэхдээ амралтаа биедээ бага зэрэг ачаалал өгөх зэргээр идэвхтэй өнгөрүүлэх хэрэгтэй.

Ажил үйлс: Энэ онд ямар ч эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хичээ. Өөрөөр хэлбэл биеэ ердийн байдлаар авч явах нь чухал. Гэхдээ аз гийсэн үе тохиоход боломжийг алдалгүй, зоригтойгоор шүүрэн авч, хэрэгжүүл. Ингэхдээ өөрийнхөөрөө бай, огтхон ч өөрчлөгдөж болохгүй гэдгийг анхаар. Дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сард өөрийгөө илэрхийлэхэд таатай. Удаан хугацаанд хамтран ажиллах түншээ олох, албан тушаал ахих, оюуны чадамжаа ашиглан мөрөөдлөө амжилттай хэрэгжүүлэх боломжууд байна. Үүнийг тайван, яарч адгалгүйгээр хийх хэрэгтэй. Оны сүүлээр эрч хүч буурсантай холбоотойгоор ядаргаанд орж болзошгүй. Энэ үед амарч, шинээр эхлэх ажлаа 2012 он хүртэл хойшлуул.

Хумх /Шинэ нээлт, мэдлэгийн жил айсуй/

Хумхууд энэ жил шинэ мэдээлэлд дарагдаж, шинэ мэдлэг эзэмшиж, i танилтай болно. Эцэс төгсгөлгүй уулзалт, харилцаа холбооноос болж таны толгой сэргэх боловч энэ харилцаанаас олж авсан мэдлэг цаашдын тань ажил хэрэгт маш их хэрэг болно. 2011 онд таныг маш олон үйл явдал хүлээж байгаа тул уйтгарлах зав ердөө гарахгүй. Хэрэв та боловсрол мэдлэг олж авахыг хүсвэл 2011 он маш таатай байх болно. Ерөнхийдөө олон хумхуудын хувьд нээлтийн жил гэж хэлж болно. Та өөрт хэрэгтэй хүмүүстэй танилцаж, шинэ мэдлэг олж авч, шинэ зүйл сонирхон судална. Энэ нь таны амьдралыг ойрын найман жилд өөрчлөх болно.

Хайр дурлал, гэр бүл: Олон нийттэй харилцах харилцаа, тохиолдлын учрал "экс" нэгэн амьдралд тань эргэн орж ирэх шалтгаан болно. Балчиг намагт толгойгоо шургуулахаас өмнө "Энэ үнэхээр хэрэгтэй юу" гэдэг асуултыг өөртөө тавьж, нухацтай бод. Зун цаг таныг шинэ, сонирхолтой танилтай учруулна. Энэ үед та шинэ мэдрэмжээр цэнэглэгдэнэ. Бодож төсөөлж байснаасаа тэс еөр хүнд татагдаж, мөрөөдөл хийсвэр шинж чанартай болох бололтой. Энэ сонирхол хайр дурлал болж өрнөхгүй ч гэсэн таны амьдралд таатай ул мөрөө үлдээх болно.

Эрүүл мэнд: Хэт сэтгэл хөдлөл эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх бололтой. Үүнээс болж таны ходоод, мэдрэлийн тогтолцоснд хортой нелөө үзүүлж, хэвийн амьдралаас тань салгахад хүргэнэ хэмээн од эрхэс анхааруулж байна. Тиймээс та эрүүл мэнддээ онцгой анхаарал тавин чийрэгжүүлж, йогоор хичээллэн, бие эрхтнээ хортой бодисоос цэвэрлэ. Энэ нь таны эрүүл мэндийг бэхжүүлж, хүч чадлыг эргүүлэн өгснөөр жилийн турш эрч хүчээр дүүрэн, хөнген шингэн байх нь ээ. Тавдугаар сард амралтаа авбал өлзийтэй сайн ба байгалийн үзэсгэлэнт газраар аялах нь сэтгэл caнаагаа тэнцвэржүүлж, эрүүл мэндээ бататгах нэг үндэс болно. Хэрэв та уулын гол эсвэл ой модоор аялах дуртай бол энэ амралт танд гайхалтай эрч хүчийг бэлэглэнэ.

Ажил үйлс: Таны нийтэч, хөгжилтэй зан чанар карьерт эерэгээр нөлөөлж, хамт олонтойгоо эв зүйгээ ололцох нь албан тушаал ахихад таатайгаар нөлөөлж магадгүй байна. Оны эхээр таны халаасанд их хэмжээний мөнгө орж ирнэ. 2011 оны хоёрдугаар хагаст та нөлөө бүхий ивээн тэтгэгч, сайн түнштэй болох бололтой. Тэд танд бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхэд туслах болно. Таны нийгэм, хамт олны дунд эзлэх байр суурь бэхжинэ. Энэ онд болох гол үйл явдлууд хичээл сурлага, шинэ мэдлэгийг тойрон өрнөх болно. Суралцах нь танд үр өгөөжөө өгөх төдийгүй ирээдүйн хангалуун амьдралын баталгаа болж өгнө.

Загас /Энэ хавар заяаныхаа ханьтай учирна /

2011 он таны амьдралд өөрчлөлт шинэчлэлийг тээж ирнэ. Амьдралын шинэ мөчлөг эхлэх нь хэзээд түгшүүртэй санагддаг. Үүний зэрэгцээ олон зүйл өөреөс тань хамаарахыг бүү март. Сайхан сэтгэл, бусдад туслах хүсэл таны амьдралд үр өгөө-жөө бэлэглэх бол атаархал, шунаг зан зөвхөн мууг л авч ирнэ. Ерөнхийдөө хавар юу тарина тийм л ургацаа намар хураана шүү дээ. Зурхайн бүх ордоос хамгийн ид шидтэй гэгддэг загаснуудаас өер хэн бумерангийн энэхүү хуулийг хамгийн сайн мэ-дэх билээ. Менгө л олж байвал ёс суртахууны асуудлыг нэг их тоодоггүй хүмүүсийг мөнгөний урсгал тойрдог билээ,

Хайр дурлал, гэр бүл: Эрх чөлөөт загас энэ хавар заяаныхаа ханьтай учирч магадгүй. Харин гэр бүлтэй загаснуудын хайр дурлал бэхжин батжих болно. Ер нь энэ ордныхны хайр дурлал болон уран бүтээл амжилтаар арвин байна. Цагаан туулай жил загасны ордны олон хүнд үр хүүхэд заяана. Ирэх жилийн нөлөөгөөр та еөр газар руу нүүж шилжих буюу нийгмийн байр сууриа дээшлүүлэх магадлалтай. Үр хүүхэдтэй загаснуудын амьдралд огцом өөрчлөлт гарах төлөвтэй. Хүүхдүүд эцэг эхдээ асар их эерэг сэтгэл хөдлөл бэлэглэн, ямар нэг байдлаар ажил төрөлд нь сайнаар нөлөөлж чадна.

Эрүүл мэнд: 2011 ондхоолны хордлого болох магадлал өндөр байгааг анхаар. Тэрчлэн байгаль орчны бохирдол таны биеийн байдалд сөрөг нөлөөлж болзошгүй. Хэрэв та өөрийн буруу зуршлаа таягдан хаяхгүй бол таагүй явдал тохиох магадлалтай. Цагаан туулай жилд та гэгээн зорилго өмнеө тавьж, биө сэтгэлээ цэвэр ариун байлгахыг хичээ. Биеэ эрүүлжүүл, архи, согтууруулах ундаа болон өмне нь амсч үзээгүй этгээд, гаж хоолноос болгоомжил. Идэж ууж байгаа бүхнээ сайн хяна. Таны хувьд хамгийн ашигтай амралт бол гол мөрен, далайн эрэг. Иймээс тавдугаар сарын сүүлийн хагаст эсвэл есдүгээр сард амралтаа аваарай. Мөн та хүүхдүүдтэйгээ хамтдаа амрах буюу бусадтай харьцах зэргээр бүтээлч амарвал их үр дүнтэй.

Ажил үйлс: Таны амжилт аажмаар өссөөр байх болно. Оны эхээр өнгөрсөн жилийн ажлаа дүгнэ, түүний дотор мөнгө санхүүгээ ч гэсэн. Энэ нь онцгой их баяр хөөр мэдрүүлэхгүй ч хувь заяа удахгүй танд шинэ, шинэ боломж илгээнэ. Дөрөвдүгээр сараас бүх юм өөрчлөгдөж, амьдралын гэгээлэг зурвас эхэлнэ. Бүтээлч ажлаа амьдралд хэрэгжүүлж, азтай уулзалт тохиох гээд олон сайхан үйл явдал айсуй. 2011 он таны хувь заяанд мартагдашгүй, гайхалтай мөчүүдийг бэлэглэнэ. Таны амьдралд огцом эргэлт гарах бололтой. Та нэг бол ажлын байраа өөрчилнө эсвэл оршин суугаа газраасаа шилжиж байх. Энэ бүхэн таны бие хүний хөгжилд их таатай бөгөед олныг амласан шинэ үе шат эхэлснийг илтгэж байна. Read More......

Монгол хөөмийн батламжийг ЮНЕСКО-гоос гардуулав



Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад Монголын ард түмний утга соёлын гайхамшигт өв "Монгол хөөмий"-г хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэн тунхагласан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авах хүндэтгэлийн ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.

Цуур, бий биелгээ, туулийг ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, батламжаа өнгөрөгч хавар гардуулсан билээ.

Батламж гардуулах ёслолд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, Үндэсний музейн захирал Ж.Саруулбуян нар оролцож, батламжийг гардан авсан.

Түүнчлэн энэ үеэр хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн дэлхийн улс орнуудын өвийн "Intangible Cultural Heritage: living tradition" сэдэвт үзэсгэлэн гарсан юм.

Мөн гавъяат жүжигчин Н.Сэнгэдорж, Э.Тойвгоо болон Т.Ганболд, Д.Цэрэндаваа, Э.Сандагжав нарын үе үеийн хөөмийч хүрэлцэн ирж дэлхийд данслагдсан хөөмийн гайхамшгийг сонирхуулсан.

Түүнчлэн энэ үеэр Төрийн үндэсний их найрал, Морин хуурын чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ сонирхуулсан юм.

Э.Дулам
www.gogo.mn Read More......

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ОЛГОЖ БУЙ БОЛОМЖ













Сэтгэл зүйн шинжлэх ухааны практик хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Түүний нэгэн илрэл нь бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн оношилгоо, практик сургалтууд юм. Сэтгэл зүйн оношилгоо гэсэн үг нь нилээд өвөрмөц санагдаж сонсогддог. Сэтгэл зүйн оношилгоо гэдэгт:

1. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдал,

2. Хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол,

3. Хүүхдийн үнэт зүйл, эрхэмлэл бахархал, хүсэл тэмүүлэл,

4. Хүүхдийн бие хүний хөгжил, цаашдын чиг хандлага гэх мэт.

Эдгээрийг зөв оношилж илрүүлж чадвал хүмүүжил болон ёс суртахууны талаас нь засаж залруулаад явах бүрэн боломжтой юм. Бид хүүхдийг хийж байхад нь буруу зүйл хийж, буруу дадалд орж байхад нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг хэрнээ хийсэн, үйлдсэн буруудсан тохиолдолд хараан зүхэж, буруушаадаг нь харамсалтай.

Амиа егүүтгэж, өндөр дээрээс үсэрч, хэн нэгэнд гэм хортой зүйл хийснийх нь дараа, өөрийгөө хүүхэд үзэн яддаг болсных нь дараа яав даа гэж амаа барин халаглаж суудаг нь энэ нийгмийн нэгээхэн гашуун үнэн болжээ.

Нийгмийн байдал ороо бусгаа байгаагийн илрэл мөн л хүнээр хүн хийгээгүй, хүмүүжүүлээгүй, хүмүүжүүлж байгаа нөхдүүд өөрсдөө хүмүүжээгүй тод илрэл. Нийгмийг жаахан ч гэсэн цэгцэнд нь оруулах зүйл бол хүүхдээ анхаарах, хүүхдүүдийн сэтгэл зүйг эрт оношилж тогтоож, хэрэгтэй арга хэмжээг нь гэр бүл, цэцэрлэг, сургууль, хүрээлэн байгаа хүмүүс авах цаг нэгэнт болжээ. Иймээс манай мэргэжлийн сэтгэл судлаачдад сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн сэтгэл зүйн боловсрол дээр нилээд анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан өөртөө итгэлтэй, зөв бие хүн болгон төлөвшихэд нь тусалсан “БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ” сэтгэл зүйн 6 өдрийн вакуумжуулсан сургалтыг ОУХ-ийн Найрамдал төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтанд 12-15 насныхан хамрагдаж болох юм байна.

Сургалтаар бие хүний хөгжил төлөвшил, мөрөөдөл, харилцааны сэтгэл зүй, багаар ажиллах чадвар, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэхүйн тухай гэх мэт хүүхдэд хамгийн хэрэгтэй сэдэв орсон бөгөөд цэвэр агаарт энэ бүхнийг мэргэжлийн сэтгэл судлаач багшаар удирдуулан хийх боломжийг бүрдүүлжээ. Мөн хүүхэд бүрт өөрийнх нь сэтгэл зүйн оношилгооны үр дүнг гаргаж танилцуулах юм байна.

Холбоо барих утас: 11-324233, 99071820, 99083028

Read More......

Стрессээ өөрөө хэмжиж болдог болжээ

Их хотын өвчин гэж стрессийг нэрлэх болсон. Хотжилт их байх тусам хүмүүсийн харилцаа хандлага өөрчлөгдөж бухимдал нэмэгддэг. Харин бид стрессд өртсөн эсэхээ мөн түүнийг шийдвэрлэж, тайван байгаагаа ч мэддэггүй.

Барууны орнуудад стрессийг хэмжиж түүнд тохирсон арга зүйг хэрэглэж байна. Бид ч бас үүнийг хэрэгжүүлж өөрсдийн стрессийг түвшинг хэмжиж өөрөө өөртөө туслах цаг болжээ.

Харин үүнийг Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн ажлын албаныхан Америкийн Нэгдсэн Улсаас стресс картыг борлуулах эрхийг авч албан ёсны төлөөлөгч болжээ. Стресс карт нь хүн бүр өөрийн стрессийн түвшинг тодорхойлох боломжийг олгож байгаан байна.

Хэмжээ: иргэний үнэмлэх

Хэрхэн хэмжих вэ? Хурууны өндөгөөрөө жижиг ялтас дээр 10 секунд орчим дарна. Дараах дөрвөн өнгөний аль нэг нь гарна. Хөх өнгө гарвал стресс багатай, ногоон өнгө хэвийн, улаан өнгө дундаас дээш, хар өнгө стрессийн өндөр түвшинг илэрхийлнэ.

Баталгаат хугацаа байгаа юу? 3 жил.

Хэн хэрэглэж болох вэ? Энэ карт нь жирэмсэн эмэгтэйчүүдийн, хүүхдийн, насанд хүрэгчдэд зориулсан гэсэн ялгаатай гурван төрөлтэй. Уул уурхайн салбар, үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээ гэх мэт хүмүүс олноор ажилладаг салбарт нэн чухал хэрэгцээтэй сэтгэл зүйн бичил багаж юм.

Хаанаас авч болох уу? Сэтгэл Судлалын Үндэсний Төв 11-324233, 99083028 утсаар холбогдоорой.

Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг



Ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг-

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Та бүхний энэ үдшийн гэгээн амгаланг айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одно. Шилрэн шувтарч буй 2010 оны ул мөр тодхон байна. 2010 он Монгол түмний шинэ сонголт-ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн ололт амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна.

2010 онд олон монгол хүн улс орныхоо нэрийг сайнаар гаргаж чадлаа. Олон олон шинэ бүтээн байгуулалтууд өрнөлөө. Монголчуудын амьдрал хөгжилд хувь нэмрээ оруулах шинэ боломжууд нээгдлээ. Монголын чөлөөт иргэд, айл өрх, хөдөлмөрч хамт олон, үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, урлаг спортынхон олон гайхамшигт амжилт, бахархлыг бүтээж чадлаа.

Монголын ард түмний бүтээсэн уламжлалт соёл, зан үйл дэлхийн дансанд нэмэгдэн бүртгэгдлээ. Монгол улс хүн амаа, эд хөрөнгөө тоолж бүртгэлжүүллээ. Монголын төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдалд улам хүндэтгэлтэй ханддаг боллоо. Иргэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх, байгаль дэлхийдээ ээлтэй хандах тухай яриа эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.

Монгол хүн бүр эрхэндээ, эд баялагтаа эзэн нь байх зүй ёсны шаардлага, мэдрэмж улам бүр нэмэгдэж байна. Иргэн бүр эх орныхоо баялгаас хувь хүртэх, баялгаа хамтарч бүтээн арвижуулах үйл хэрэг бодитой эхэллээ. Тэр бий болж байгаа боломжийг архинд биш, хямд зугаа цэнгэлд биш, харин амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд, бодит үйлдвэрлэл бүтээмжид зориулахыг иргэдээсээ би хүсэж байна. Асуудлын гол нь мөнгийг авахдаа биш зарцуулахдаа, түүнийг арвижуулахад, эд баялаг бүтээх эх үүсвэр бий болгоход л байдаг. Иргэн Таны ухаалаг шийдлээс өөрийн тань болон гэр бүл ойр дотныхны тань амьдрал ахуй, улс орны хөгжил дэвшил бүхэлдээ хамаарна.

2010 он бас их сургамжийг бидэнд үлдээж байна. Хариуцлагагүй, хяналтгүй, шударга бус байдалд хэмжээ хязгаар байх ёстой. Үүнийг 2010 он бидэнд хангалттай сануулсан. Өнгөрөгч өвөл хавар бидэнд хатуухан өнгөрлөө. Байгалийн хатуугаас ч, амьдралын хатуугаас ч бид авах сургамжаа авч алдаа дутагдлаа засаж, ололт амжилтаа тэтгэж урагшлах ёстой.

Гарч буй 2011 он монголчуудын амьдралд өөдрөг өнгө нэмсэн жил байна гэдэгт итгэж байна. 2011 он бол түүхт ойнууд тохиох гүн хүндэтгэл, бахархал билэгдлийн жил юм. Монгол түмэн мянга мянганаар тоологдох төрт ёсныхоо болон зуун зуунд дамжсан эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо их ойнуудтай золгож байна. Түүхийн сайн нь ч, муу нь ч бидний багш болдог. Их түүх бүтээсэн ард түмэн бас их түүхийг бүтээж чадна. Өнөөдөр ч түүх бүтэж байна. Маргааш ч Монголын бахархалт түүх үргэлжлэн бүтэх болно.

Ирэх онд Монголын ард түмэн саар бүхнээсээ ангижирч сайн бүхэн рүү тэмүүлсэн он болоосой гэж би хүсэж байна. Газар бүр шинэ бүтээн байгуулалт, шинэ санаачлага өрнөж Монгол хүн бүрийн амьдрал өөдлөн дэвжихийг хүсэж байна. Ийм боломж монголчуудад бий.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе.

Та бүхнийг идээний дээж сүүгээ барихыг хүсье. Идээний дээж цай ундаагаа гартаа авна уу. Бие биенийхээ халуун гарыг атгаж, догдлон цохилох зүрхнийхээ чимээг сонсож, бие биендээ сайхан ерөөл хэлж, хайр талархлаа илэрхийлж шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсье. Шинэ оноо эрүүл, аз жаргалтай, сайны ерөөл дүүрэн угтахыг Та бүхнээс хүсье.

Миний Монгол мөнхөд орших болтугай. Ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр хүргэе.

Read More......

Нийгмийн даатгал, халамж



Нийгмийн даатгал:

Нийгмийн даатгалын сангийн орлого 2010 оны эхний 11 сард 518.4 тэрбум төг, зарлага 470.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 61.3 тэрбум төг буюу 13.4 хувь, зарлага 24.3 тэрбум төг буюу 5.5 хувиар тус тус нэмэгдлээ.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалд 2010 оны эхний 11 сард 556.8 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 342.7 мянга буюу 61.6 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 214.1 мянга буюу 38.4 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгчид 0.2 хувь, төсөвт байгууллагаас шимтгэл төлөгчид 5.3 хувиар тус тус өссөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 оны эхний 11 сард 322.9 тэрбум төг болж, үүний 73.6 хувийг өндөр настны, 12.6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.1 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна (Зураг 1).

Нийгмийн халамж:
Энэ оны эхний 11 сард 176.5 мян.хүнд 45.5 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид зарцуулсан бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 1.1 сая хүн буюу 86.7 хувь, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 59.2 тэрбум төг буюу 56.5 хувиар буурчээ. Энэ нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаарх хуульд 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс орсон өөрчлөлтөөс шалтгаалжээ. Өмнөх оны мөн үед улсын төсвөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдийн мөнгөн тусламж, шинэ гэр бүлд олгосон мөнгөн тусламжаар 1.0 сая хүнд 49.1 тэрбум төг олгож байсныг энэ хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болгосон...
Нийгмийн халамжийн сангаас 2010 оны эхний 11 сард олгосон нийт тэтгэвэр, тэтгэмжийн 24.8 тэрбум төг буюу 54.5 хувийг халамжийн тэтгэвэрт, 13.2 тэрбум төг буюу 29.1 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд, 3.6 тэрбум төг буюу 7.8 хувийг ахмад настныг асарч буй иргэдэд, 3.4 тэрбум төг буюу 7.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэдэд, 479.6 сая төг буюу 1.1 хувийг бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсний тэтгэмжид тус тус зарцуулсан байна (Зураг 2).
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын 48.3 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 31.6 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 9.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэд, 9.0 хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.5 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсөн иргэд байна (Зураг 3).
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 оны эхний 11 сард 55.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 мян.хүн буюу 2.2 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 1.9 тэрбум төг буюу 8.3 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 338.2 мян.хүн хамрагдсаны 45.5 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 40.3 хувь нь ахмад настнууд, 6.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 5.4 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, 2.0 хувь нь алдар цолтой ахмадууд байна. Энэ оны эхнээс "Хүний хөгжил" сангаас иргэн бүрт 120 мян.төг олгохоор шийдвэрлэсний дагуу эхний 11 сард 2.6 сая иргэнд 228.6 тэрбум төг олгожээ. Read More......

Эрүүл мэнд



Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо 2010 оны эхний 11 сард 60873 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2480 хүүхдээр, 60660 эх амаржиж, 2478 эхээр буюу 3.9 хувиар тус тус буурчээ (Зураг 1). Энэ оны 11 дүгээр сард 5420 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 244 хүүхэд буюу 4.3 хувиар бага байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 11 сард 1-5 хүртэлх насны 317 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 50.2 хувиар нэмэгдсэн бол нэг хүртэлх насандаа 1175 хүүхэд эндэж, 72 хүүхэд буюу 5.8 хувиар буурчээ. Энэ хугацаанд жирэмслэлт болон төрөлтийн улмаас 25 эх эндэж, 24 эх буюу 49.0 хувиар буурсан байна (Зураг 2).
Нэг хүртэлх насандаа 2010 оны 11 дүгээр сард 92 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 33 хүүхдээр буурч, харин 1-5 хүртэлх насандаа 25 хүүхэд эндсэн нь 5 хүүхдээр нэмэгдэв. Жирэмслэлт болон төрөлтийн улмаас 4 эх эндэж, 7 эхээр буурчээ. Улсын хэмжээнд 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 хүүхдээр буурлаа. Энэ үзүүлэлт Увс, Хөвсгөл, Өвөрхангай аймагт улсын дундаж түвшнээс 10-15 хүүхдээр, Баянхонгор, Завхан, Ховд, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Баян-Өлгий, ГовьАлтай, Дорнод аймагт 1-8 хүүхдээр илүү байна...
1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн* тоо 2010 оны эхний 11 сарын байдлаар 25 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2-оор нэмэгдэж, харин тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 2010 оны 11 дүгээр сард 117 болж, өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 28 хүүхдээр буурсан байна.
2010 оны эхний 11 сард халдварт өвчнөөр 36.7 мян.хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд 1880 хүнээр буюу 5.4 хувиар өссөн нь салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 584 хүн буюу 36.2 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 785 хүн буюу 17.9 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 703 хүн буюу 14.1 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 481 хүн буюу 8.5 хувиар буурсан хэдий ч гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 2320 хүн буюу 9.9 дахин, вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 835 хүн буюу 13.7 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 326 хүн буюу 10.9 хувиар нэмэгдсэнээс шалтгаалав.
Халдварт өвчнөөр 2010 оны 11 дүгээр сард 3947 хүн өвчилж, өмнөх оны мөн сарынхтай зэрэгцүүлэхэд 1337 хүн буюу 51.2 хувиар өссөн нь вируст хепатитаар өвчлөгчдийн тоо 1315 хүн буюу 2.8 дахин, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 184 хүн буюу 4.1 дахин нэмэгдсэнээс шалтгаалав.
Улсын дунджаар 10000 хүн тутамд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2010 оны эхний 11 сард 132 болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүнээр нэмэгдсэн байна (Зураг 3). ХДХВ/ДОХ-ын 21 тохиолдол 2010 оны эхний 11 сард бүртгэгдэж, улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт 83 тохиолдол илрэв. Харин ХДХВ/ДОХ-ын тохиолдол энэ оны 11 дүгээр сард бүртгэгдээгүй болно.
Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сард нийт 15.8 мян.хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1756 хүн буюу 12.5 хувиар нэмэгджээ. Нас барсан хүний тоо 2010 оны 11 дүгээр сард 1363 болж, өмнөх оны мөн сарынхаас 33 хүн буюу 2.5 хувиар өсчээ. Жилийн эхнээс эмнэлэгт нийт 619.4 мян.хүн хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 28.6 мян.хүн буюу 4.8 хувиар өссөн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 2010 оны 11 дүгээр сард 56.8 мянга болж, өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 353 хүн буюу 0.6 хувиар буурсан байна.
Хувийн эмнэлгүүд 2010 оны эхний 11 сарын байдлаар 943.7 мян.хүнд үйлчилж, 15553.5 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хүний тоо 35.5 хувиар өсч, төлбөрт үйлчилгээний хэмжээ 2.4 дахин нэмэгджээ. Read More......

Гэмт хэрэг



Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сарын байдлаар 17933 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 650 хэрэг буюу 3.5 хувиар буурчээ (Зураг 1). Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг (250), нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (179), хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (49), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг (34), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг (17), хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг (11), иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг (8), албан тушаалын эсрэг гэмт хэрэг (3), компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (2) зэрэг нь өмнөх оны мөн үеийнхээс нийт 553-аар нэмэгдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (989), байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг (63), үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (55), шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг (39), аж ахуйн эсрэг гэмт хэрэг (32), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (18), цэргийн албаны эсрэг гэмт хэрэг (7) буурсан нь нийт гэмт хэргийн тоо буурахад нөлөөлжээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт гэмт хэргийн 55.4 хувь нь нийслэлд, 43.1 хувь нь аймгуудад, 1.5 хувь нь бусад газарт бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Говь-Алтай аймагт 53.6 хувь, Орхон аймагт 45.8 хувь, Өвөрхангай аймагт 19.5 хувь, Баян-Өлгий аймагт 17.4 хувь, Архангай аймагт 8.4 хувь, Баянхонгор аймагт 7.5 хувь, Увс аймагт 6.6, хувь, Өмнөговь аймагт 0.7 хувиар нэмэгдэж, харин Завхан аймагт 47.0 хувь, Булган аймагт 24.2 хувь, Говьсүмбэр аймагт 24.0 хувь, Сүхбаатар, Төв аймагт 18.8 хувь, Дорнод аймагт 17.5 хувь, Хөвсгөл аймагт 16.1 хувь, Ховд аймагт 15.7 хувь, Дорноговь аймагт 10.7 хувь, Хэнтий аймагт 7.2 хувь, Дундговь аймагт 6.8 хувь, Дархан-Уул аймагт 2.4 хувь, Сэлэнгэ аймагт 1.9 хувь, Улаанбаатар хотод 3.3 хувиар буурчээ...
Энэ оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 250 тохиолдол бүртгэгдсэн байна. Малын хулгайн 814 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 366 хэрэг буюу 31.0 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн 40.5 хувийг хөнгөн, 47.6 хувийг хүндэвтэр, 10.0 хувийг хүнд, 1.9 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс хөнгөн хэргийн эзлэх хувь 2.8 пунктээр нэмэгдэж, хүндэвтэр хэргийнх 2.2 пунктээр, хүнд хэргийнх 0.6 пунктээр буурч, харин онц хүнд хэргийнх өмнөх оны мөн үеийн түвшинд байна (Зураг 2). 2010 оны эхний 11 сарын байдлаар 18 ба түүнээс дээш насны 10000 хүн тутамд улсын дунджаар 100 гэмт хэрэг ногдож байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хэрэг буюу 6.5 хувиар буурлаа.
Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн сэжигтэн нь тодорхойгүй байсан 5822 хэргийн 2575 буюу 44.2 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 7.9 пунктээр, нийслэлийн хэмжээнд 3.9 пунктээр буурсан байна (Зураг 3).
Энэ оны эхний 11 сард согтуугаар үйлдэгдсэн хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн бол хүүхэд оролцсон гэмт хэрэг 28.3 хувь, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 22.4 хувь, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 11.0 хувиар буурчээ.
Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч 2010 оны эхний 11 сард 16124 байгаагийн 728 буюу 4.5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 2043 буюу 12.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэрэгт холбогдогчдын 4.8 хувь нь өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүс байгаа бөгөөд тэдгээрийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.9 пунктээр буурсан байна.
2010 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдын 57.2 хувийг ажилгүй иргэд, 14.4 хувийг ажилчин, малчид, 7.7 хувийг хувийн хэвшлийн байгууллагад ажиллагчид, 6.5 хувийг оюутан, сурагчид, 6.5 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 5.4 хувийг төрийн албан хаагчид, 1.3 хувийг төрийн бус байгууллагад ажиллагчид, 1.0 хувийг бусад хүмүүс эзэлж байна (Зураг 4).
Гэмт хэргийг үйлдэгдсэн газраар авч їзвэл, 2010 оны эхний 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 34.7 хувь нь гэр, орон сууцанд, 19.5 хувь нь гудамж талбайд, 12.9 хувь нь олон нийтийн газарт, 7.9 хувь нь авто замд, 5.8 хувь нь аж ахуйн нэгжид, 2.6 хувь нь төрийн байгууллагад, 1.9 хувь нь төрийн бус байгууллагад, 1.0 хувь нь нийтийн тээвэрт, 13.7 хувь нь бусад газарт үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас 2010 оны эхний 11 сард 6394 хүн гэмтэж, 1189 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 1476 буюу 18.8 хувиар, нас барсан хүний тоо 156 буюу 11.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2010 оны эхний 11 сард 29692.8 сая төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 7009.8 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 7657.9 сая төг буюу 20.5 хувиар, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 4387.0 сая төг буюу 38.5 хувиар буурсан байна (Зураг 5).
Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын 21385.2 сая төг буюу 72.0 хувь нь хувийн өмчид ногдож байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2010 оны эхний 11 сард 17347 байгаагийн 975 буюу 5.6 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 6428 буюу 37.1 хувь нь эмэгтэйчүүд байна.
Харин гэмт хэргийн улмаас нийт 328 байгууллагад хохирол учирсны 209 нь төрийн, 50 нь төрийн бус байгууллага, 69 нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байна. Улсын хэмжээнд 2010 оны эхний 11 сард 103.6 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 10.4 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 17.0 мянга буюу 14.1 хувиар, баривчлагдсан хүний тоо 1.7 мянга буюу 14.3 хувиар буурсан байна.
Энэ оны 11 дүгээр сард 1791 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны 11 дүгээр сарынхаас 291 хэрэг буюу 19.4 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны 11 дїгээр сард хулгайн 519 хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 192 гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулсан 504 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хулгайн хэрэг 27 буюу 5.5 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 80 буюу 71.4 хувь, бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг 8 буюу 1.6 хувиар нэмэгдсэн байна. Read More......

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо



Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2010 оны 11 дүгээр сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 863 хүнээр буюу 2.2 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Баянхонгор (157 хүн), Ховд (293 хүн), Дундговь (299 хүн), Хэнтий (333 хүн), Архангай (430 хүн), Төв (439 хүн), Өмнөговь (472 хүн), Завхан аймагт (881 хүн) өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.6 хувь нь урьд нь тодорхой ажил эрхэлж байсан, 47.4 хувь нь ямар нэг ажил эрхэлж байгаагүй, ажил хайж анх удаа ХХҮХ-т бүртгүүлсэн иргэд байна. 2010 оны эхний 11 сард аймаг, нийслэлийн ХХҮХ-т ажилгүй 57.7 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй байсан 39.9 мян.иргэн ажилд зуучлагдан орж (Зураг 1), 15.3 мян.иргэн ажил идэвхтэй эрж, хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна...
Энэ оны эхний 11 сард аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 10.9 мян.хүн буюу 15.9 хувиар буурсан байна. Зөвхөн 2010 оны 11 дүгээр сард 6152 хүн шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 95 хүнээр, өмнөх сарынхаас 549 хүнээр илүү байна. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цэргээс халагдсан 4.3 хувь, бусад шалтгаанаар 14.3 хувь, сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн 16.1 хувь, орон тооны цомхотголоор 17.0 хувь, мэргэжлийн ажил олдоогүй 24.9 хувь, өөр газраас шилжиж ирсэн 25.4 хувь, цалин багатайгаас 30.3 хувь, байгууллага татан буугдсан шалтгаанаар ажилгүй болсон иргэдийн тоо 36.0 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.4 мянга буюу 52.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 3.9 пунктээр буурсан байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 23.2 мянга буюу 57.1 хувь нь 16-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Дундговь, Баян-Өлгий, Орхон, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул аймагт улсын дунджаас дээгүүр 61.3-70.6 хувьтай байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.9 хувь нь дээд, 5.1 хувь нь тусгай дунд, 5.8 хувь нь мэргэжлийн анхан шатны, 66.4 хувь нь бүрэн ба суурь, 3.3 хувь нь бага боловсролтой, 0.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна (Зураг 2). Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бага боловсролтой иргэдийн тоо 6.5 хувь, дээд боловсролтой болон боловсролгүй иргэд тус бүр 7.6 хувь, бүрэн дунд боловсролтой ажилгүй иргэдийн тоо 8.1 хувиар өсч, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой ажилгүй иргэдийн тоо 1.9 хувь, тусгай дунд боловсролтой 4.0 хувь, суурь боловсролтой иргэдийн тоо 10.1 хувиар буурсан байна.
Ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо 2010 оны эхний 11 сард 39.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4857 хүн буюу 10.9 хувиар буурав. Харин 2010 оны 11 дүгээр сард ажилгүй 4877 хүн ажилд орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 23 хүнээр, өмнөх сарынхаас 1500 хүнээр тус тус илүү байна. Ажилд зуучлагдан орсон иргэдийн 88.3 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад, 11.7 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад оржээ (Зураг 3).
Аймаг, нийслэлийн ХХҮХ-т 2010 оны 11 дүгээр сард ажилгүй 6.2 мян.иргэн шинээр бүртгүүлж, 4.9 мян бүртгэлтэй ажилгүй иргэд ажилд зуучлагдан орж, 973 иргэн ажил идэвхтэй эрж хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ Read More......

Дотоод худалдаа



Улсын хэмжээнд 2010 оны эхний 3 улирлын байдлаар идэвхтэй ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгжийн 48.2 хувь нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж, өмнөх оны мөн үеийнхээс 4809 аж ахуйн нэгжээр буюу 32.7 хувиар өсчээ. Худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 10.0 гаруй хувь, борлуулалтын орлогын 90.0 гаруй хувийг жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж эзэлж байна.

Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт (оны үнээр) 2010 оны эхний 3 улирлын байдлаар 1465.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 642.8 тэрбум төг буюу 78.1 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд нийт бараа, бүтээгдэхүүний импорт үнийн дүнгээр 51.5 хувь, үүний дотор авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 92.4 хувь, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 78.1 хувь, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, телевиз, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 57.3 хувь, эрдэс бүтээгдэхүүнийх 41.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөллөө.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бөөний худалдааны борлуулалт 488.8 тэрбум төг буюу 96.7 хувиар, жижиглэн худалдааных 154.0 тэрбум төг буюу 48.5 хувиар өслөө (Зураг 1); (Хүснэгт 1). Бөөний болон жижиглэн худалдааны салбарын борлуулалтын 83.4 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Салбарын нийт борлуулалтын 67.8 хувийг бөөний, 32.2 хувийг жижиглэн худалдаа эзэлж байна. Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал бүх аймаг, нийслэлд 8.8 хувиас 4.3 дахин өсчээ...

Жилийн 5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн худалдааны ашигтай талбай 2010 оны эхний 3 улирлын байдлаар дунджаар 2927.4 ам метр байгаа бол 100 сая төгрөгөөс бага орлоготой жижиг аж ахуйн нэгжийнх 60.8 ам метр байна. (Хүснэгт 2) Жилийн 5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой худалдааны томоохон төвүүдэд нэг ам метр талбайд ногдох дундаж орлого 6.2 сая төгрөг байгаа бол харин 100 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой жижиг дэлгүүрийн хувьд энэ үзүүлэлт 357.5 мянган төгрөг байна (Хүснэгт 2). Худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 1.8 хувь нь 8 хүртэл цаг, 91.1 хувь нь 8-10 цаг, 7.1 хувь нь 24 цагаар ажиллаж байна. Худалдааны салбарт 17.3 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 61.0 хувь нь эмэгтэйчүүд байна.

Read More......

Нийгмийн даатгал, халамж 2010оны 10р сарын байдлаар



Нийгмийн даатгал:

Нийгмийн даатгалын сангийн орлого 2010 оны эхний 10 сард 453.6 тэрбум төг, зарлага 419.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 32.7 тэрбум төг буюу 7.8 хувь, зарлага 11.4 тэрбум төг буюу 2.8 хувиар тус тус нэмэгдлээ.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалд 2010 оны эхний 10 сард 532.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 329.3 мянга буюу 61.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 202.7 мянга буюу 38.1 хувь нь төсөвт байгууллагаас шимтгэл төлсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2010 оны эхний 10 сард 285.4 тэрбум төг болж, үүний 73.2 хувийг өндөр насны, 12.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 7.2 хувийг тэжээгчээ алдсаны, 6.7 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна (Зураг 1).

Нийгмийн халамж:

Энэ оны эхний 10 сард 176.5 мян.хүнд 41.3 тэрбум төгрөгийг нийгмийн халамжид зарцуулсан бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 1.1 сая хүн буюу 86.6 хувь, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 53.7 тэрбум төг буюу 56.5 хувиар буурчээ. Энэ нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн талаарх хуульд 2010 оны 1-р сарын 1-нээс орсон өөрчлөлттэй холбоотой.
Өмнөх оны мөн үед улсын төсвөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдийн мөнгөн тусламж, шинэ гэр бүлд олгосон мөнгөн тусламжаар 1.0 сая хүнд 42.6 тэрбум төг олгож байсныг энэ хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болгосон...
Нийгмийн халамжийн сангаас 2010 оны эхний 10 сард олгосон нийт тэтгэвэр, тэтгэмжийн 21.9 тэрбум төг буюу 53.0 хувийг халамжийн тэтгэвэрт, 12.7 тэрбум төг буюу 30.8 хувийг жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн, 3.2 тэрбум төг буюу 7.8 хувийг ахмад настныг асарч буй иргэдэд, 3.1 тэрбум төг буюу 7.4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэдэд, 432.4 сая төг буюу 1.0 хувийг бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсний тэтгэмжид тус тус зарцуулсан байна (Зураг 2).
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын 48.3 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 31.6 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 9.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэд, 9.0 хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.5 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчилж өсгөсөн иргэд байна (Зураг 3).
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2010 оны эхний 10 сард 55.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 мян.хүн буюу 18.0 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 1.2 тэрбум төг буюу 5.8 хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 332.5 мян.хүн хамрагдсаны 46.3 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 40.9 хувь нь ахмад настнууд, 5.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 4.9 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд, 2.1 хувь нь алдар цолтой ахмадууд байна. Энэ оны эхнээс Хүний хөгжил сангаас иргэн бүрт 120 мян.төг олгохоор шийдвэрлэсний дагуу эхний 10 сард 2.6 сая иргэнд 198.4 тэрбум төг олгожээ Read More......

Гадаад худалдаа 2010 оны 10р сарын байдлаар




Манай улс 2010 оны эхний 10 сарын байдлаар дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4809.8 сая ам.долл, үүнээс экспорт 2275.9 сая ам.долл, импорт 2533.9 сая ам.долларт хүрчээ (Зураг 1). Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1617.8 сая ам.долл буюу 50.7 хувиар, үүний дотор экспортын хэмжээ 789.0 сая ам.долл буюу 53.1 хувиар, импортын хэмжээ 828.8 сая ам.долл буюу 48.6 хувиар тус тус өссөн байна.
Нийт бараа эргэлт 2010 оны 10 дугаар сард 553.5 сая ам.долл болж, 9 дүгээр сарынхаас 55.8 сая ам.долл буюу 11.2 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 139.4 сая ам.долл буюу 33.7 хувиар тус тус өслөө. Өмнөх оны эхний 10 сард гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 46.8 хувь нь БНХАУ-д, 19.9 хувь нь ОХУ-д, үлдсэн 33.3 хувь нь бусад улсуудад ногдож байсан бол 2010 оны эхний 10 сарын нийт бараа эргэлтийн 55.7 хувь нь БНХАУ, 18.9 хувь нь ОХУ, 25.4 хувь нь бусад улсуудад ногдож байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 8.9 пунктээр нэмэгдэж, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн хувь 1.0 пунктээр, бусад улсуудынх 7.6 пунктээр тус тус буурлаа. 2010 оны 10 дугаар сард гадаад худалдааны нийт бараа
эргэлтийн 55.6 хувь нь БНХАУ-д,14.9 хувь нь ОХУ-д, үлдсэн 29.5 хувь нь бусад улсуудад ногдож байна. Өмнөх оны 10 дугаар сарынхтай харьцуулахад БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 9.6 пунктээр өсч, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн хувь 9.2 пунктээр, бусад улсуудынх 0.4 пунктээр тус тус буурлаа.
Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний 10 сарын байдлаар 258.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 39.8 сая ам.долл буюу 18.2 хувиар нэмэгдэж байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны 10 дугаар сард 27.8 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2010 оны 10 дугаар сард 17.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 9.9 сая ам.долл буюу 35.8 хувиар буурчээ...

Экспорт

Манай улсаас 2010 оны эхний 10 сарын байдлаар 64 оронд бараа экспортолсны 84.5 хувь нь БНХАУ-д, 5.2 хувь нь Канад улсад, 2.9 хувь нь ОХУ-д, 2.6 хувь нь Их Британи улсад, 1.2 хувь нь БНСУ-д, 1.1 хувь нь Итали улсад, 0.9 хувь нь ХБНГУ-д ногдож байгаа нь нийт экспортын үнийн дүнгийн 98.4 хувийг эзэлж байна (Зураг2). 2010 оны эхний 10 сард нийт экспортын 94.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс эзэлж байна (Зураг 3).
Экспортын дүнд өндөр хувийн жин эзэлж буй эрдэс бүтээгдэхүүний экспортыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 888.1 сая ам.долл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 15.8 сая ам.долл, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 8.4 сая ам.долл, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 6.0 сая ам.долл, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 5.5 сая долл, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 4.5 сая ам.доллараар тус тус өсч, харин үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийнх 134.2 сая ам.долл, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх тус бүр 3.6 сая ам.долл, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 0.2 сая ам.доллараар тус тус буурчээ.
Нийт экспортод нүүрс 28.4 хувь, зэсийн баяжмал 27.9 хувь, төмрийн хүдэр 8.6 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.8 хувь, боловсруулаагүй нефть 5.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.2 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, самнасан ноолуур 2.1 хувь, молибдений хүдэр, баяжмал 1.9 хувь, бусад бүтээгдэхүүн 12.3 хувийг тус тус эзэлж байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт экспортод боловсруулаагүй алтны эзлэх хувь 12.6 пункт, цайрын хүдэр, баяжмалынх 1.8 пункт, самнасан ноолуурынх 1.6 пункт, молибдений хүдэр, баяжмалынх 0.4 пунктээр тус тус буурсан бол харин нүүрсний эзлэх хувь 12.5 пункт, төмрийн хүдрийнх 4.7 пункт, зэсийн баяжмалынх 2.3 пункт, жоншны хүдэр, баяжмал 0.7 пункт, боловсруулаагүй нефть 0.1 пунктээр тус тус өсчээ.
Экспортын барааны 99.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, үлдсэн 0.1 хувийг бусад бараа эзэлж байна.

Импорт
Манай улс 2010 оны эхний 10 сард нийт 120 оронтой импортын худалдаа хийсний 33.2 хувийг ОХУ, 29.9 хувийг БНХАУ, 5.9 хувийг Япон, 5.8 хувийг БНСУ, 5.4 хувийг АНУ, 2.7 хувийг ХБНГУ, 1.8 хувийг Франц, 1.4 хувийг Сингапур улстай тус тус хийсэн нь нийт импортын 86.1 хувийг эзэлж байна (Зураг 5). Нийт импортод голлох улсуудын эзлэх хувийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад БНХАУ-ынх 4.8 пунктээр, Япон улсынх 1.2 пунктээр, Сингапурынх 0.2 пунктээр тус тус өсч, харин БНСУ-ынх 1.6 пунктээр, Францынх 1.5 пунктээр, ОХУ-ынх 1.4 пунктээр, ХБНГУ-ынх 0.5 пунктээр, АНУ-ынх 0.1 пунктээр тус тус буурсан байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн бүлгийн импорт 219.4 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг 203.5 сая ам.долл, эрдэс бүтээгдэхүүний импорт 153.2 сая ам.долл, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 70.3 сая ам.долл, хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 48.6 сая ам.долл, хуванцар, каучук, түүгээр хийсэн эдлэлийнх 33.9 сая ам.долл, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 29.9 сая ам.долл, целлюлоз, цаас картон тэдгээрээр хийсэн зүйлийнх 12.1 сая ам.долл, мал, амьтад тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 8.7 сая ам.долл, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 4.9 сая ам.доллараар тус тус өсч, харин түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 1.4 сая ам.долл, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 1.1 сая ам.доллараар тус тус буурсан байна.
2010 оны эхний 10 сард нийт импортын 23.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 21.4 хувийг машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, сэлбэг, 18.3 хувийг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, 7.4 хувийг хүнсний бэлэн бүтээгдэхүүн, 6.6 хувийг хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, 6.4 хувийг үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн, 3.1 хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үлдсэн 13.8 хувийг бусад бүлгийн бүтээгдэхүүн эзэлж байна (Зураг 6).
Өмнөх оны эхний 10 сарынхтай харьцуулахад суудлын автомашины импортын биет хэмжээ 10053 ш, үнийн дүн 59.0 сая ам.долл, автобензиний импортын үнийн дүн 12.8 сая ам.долл, цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 89.1 сая квт.цаг, үнийн дүн 5.2 сая ам.доллараар тус тус өсч, харин автобензиний биет хэмжээ 30.6 мян.т, гурилын импортын биет хэмжээ 22.9 мян.т, үнийн дүн нь 10.6 сая ам.доллараар буурчээ (Зураг 7).
Гурилын импорт 2010 оны 10 дугаар сард 0.5 мян.т болж, өмнөх оны 10 дугаар сарынхаас 4.8 мян.т буюу 90.7 хувиар буурсан байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт 2010 оны эхний 10 сарын байдлаар 646.1 мян.т буюу 510.5 сая ам.долл болж, нийт импортын үнийн дүнгийн 20.1 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 45.0 мян.т буюу 7.5 хувиар өссөн байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад цагаан будааны импортын биет хэмжээ 4.8 мян.т, үнийн дүн 6.1 сая ам.доллараар өсчээ. 2010 оны эхний 10 сард цагаан будааны импортын 56.9 хувийг Япон улсаас, 28.8 хувийг БНХАУ-аас, 7.6 хувийг ОХУ-аас импортолсон ба үүнээс Япон улсын эзлэх хувь 2010 оны эхний 9 сарынхаас 56.8 пунктээр өссөн байна.
Элсэн чихрийн импорт 2010 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 7.7 мян.т, үнийн дүн 5.5 сая ам.доллараар нэмэгджээ. Элсэн чихрийн 34.9 хувийг Тайланд улсаас, 19.0 хувийг Малайз улсаас, 18.9 хувийг БНСУ-аас импортолсон бол ургамлын тосны 93.3 хувийг ОХУ-аас импортолжээ. Гурилын импортын 84.7 хувийг ОХУ-аас, 13.4 хувийг Казахстан улсаас импортолсон бөгөөд үүнд ОХУ-ын импортолсон гурилын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 пунктээр буурч, харин Казахстан улсынх 1.6 пунктээр өсчээ.
Импортолсон барааны 91.7 хувийг валютын төлбөртэй худалдаа, 3.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалтын бараа, 3.7 хувийг тусламжийн бараа, 0.5 хувийг зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.2 хувийг бараа солилцоо эзэлж байна. Read More......