Эмэгтэйчүүдийн секс зурхай
















ХОНИНЫ ОРДНЫ ЭМЭГТЭЙ

Зөрүүд боловч хатуу зарчимч, сэтгэл санаа нь бат итгэлтэй чанарыг агуулдаг. ер бусын имиджээр биеэ зөв авч явдаг. партнераа өөрөө сонгохыг эрэмэлздэг. "ТОП" эрчүүдээс партнераа сонгохыг хичээж, өндөр шаардлага тавьдаг, гэвч амьдрал дээр шаарддаг сексийн тухай
төсөөллөөсөө болж бэлгийн ажилд биеэ бүрэн чөлөөлж, сэтгэлийн таашаал авч чаддаггүй. иймээс бэлгийн ажил нь хуурай хөндий, ёсорхог албадмал байдалтай болж өнгөрдөг. Дур тачаалаа бүрэн хангаж чаддаггүй. Энэ ордны эмэгтэйд эмгэнэлт төгсгөлд хүргэж болохуйц эмзэгхэн дурлалын олон зовлон тохиолддог. Харин хонины ордны эмэгтэй шавхагдашгүй амьдрах эрч хүчээрээ нөхөртөө жинхэнэ сэтгэлийн ханамжийг эдлүүлж, бэлгийн ажлыг нь улам улмаар төгс цэнгэлээр дүүрэн болгодог.
Гэр бүл болвол төгс бүрэн таарах хумх, арслан нум
Таарамжтай жинлүүр, охин, үхэр
Огт таарахгүй мэлхий, матар, загас, хилэнц

Үхэрийн ордний эмэгтэй
Энэ ордны эмэгтэй үзэсгэлэн төгөлдөр, эрх танхил, хянуур тачаангуй чанарыг агуулдаг. Тэд сайхан төрх царайтай, бэлгийн чалх сайтай, хөрөнгө чинээтэй эрчүүдийг сонгож, үнэт эдлэлд татагддаг. Эрчүүд энэ ордны эмэгтэйн жинхэнэ цэнгэлийг эдлүүлэх бэлгийн чадвар, асар их хүч чадал, хүсэл тачаалыг үнэлдэг. Үхрийн ордны хянуур эмэгтэй хүнд хүчир бэрхшээл учруулах ярвигтай, зовлонтой асуудлаас "хялбархаан" бултаж чаддаг. Эрчүүдийн сэрэл тачаалыг өдөөн сэргээж, сэтгэл мэдрэхүйд нь ханамжтай баяр баясгаланг бүрэн хангалуун эдлүүлдэг. аливаа бэлгийн ажилд өгөө аваатай хандах чадвартай. Дурламтгай эмэгтэй партнераа сонгож авсан мөртлөө өөр хүн рүү шохоорхож, сэтгэл татагдан тэмүүлэх нь бий. Гэхдээ сээтэн хаяж, аальгүйтэхтэй адилтгаж болохгүй л дээ. Энэ ордны эмэгтэйн амьдрал бүрхэг, яг тэгнэ ингэнэ гэж урьдаас зөгнөн тааварлахын аргагүй. олон эрчүүдийн сэтгэлийг байлдан дагуулж чаддаг болохоор арга ч үгүй юм уу.
Гэр бүр болвол төгс таарах: охин, мэлхий, загас, матар
Таарах: хамтатгах
Огт таарамжгүй: хонь, арслан, хумх, хилэнц

Хамтатгахы ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй ялдам налархай ааш зантай, гярхай, ухаалаг, хүмүүсийг нарийн ойлгох мэдрэмжтэй хүмүүсийн ажил сурлага, ар гэрт тусламтгай, харилцах чадвар сайтай. Гэвч эдгээр сайн чанарууд нь цорын ганц нөхөр болох заяаны ханиа сонгож авахад нь саад болдог. Ийм ордны эмэгтэй жентельмен эртэй учрах гэж хичээвч өдрийн од шиг цөөн тохиолдоно. Жинхэнэ дурлах, янагшин дасах байдлыг таньж чаддаггүй нь харамсалтай. Хамтатгахын ордны эмэгтэйд тачаангуй хүсэл ховорхон төрдөг учир түр зуурын харилцаа холбоог эрхэмлэнэ. Энэ ордны эмэгтэй бэлгийн ажлыг бие махбодийнхоо түр зуурын хэрэгцээг хангах байдлаар зохицуулдаг. Жинхэнэ янаг дурлалыг бие сэтгэлээрээ амсаж чадаагүй эрчүүд энэ эмэгтэйгээс чимээгүйхэн холдож оддог.
Гэр бүл болвол төгс бүрэн таарах: жинлүүр, арслан, хамтатгах, хумх
Таарамжтай: үхэр
Огт таарахгүй: охин, загас, нум

Мэлхийн ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй хэтэрхий эмзэг, мэдрэмтгий, бэлгийн чадвар сайтай, тачаангуй дур таашаал хүсэл тачаалыг тэсвэргүй эрмэлздэг. Энэ ордны эмэгтэй эрчүүдтэй зай барьж, хүйтэн ихэмсэг байдлаар ханддаг, чөлөөт сэтгэлгээтэй, бие даасан. хүч чадалтай байхыг хичээж хамаг чадлаа шавхан дайчилдаг. Өөрийнхөө сул талыг хөндлөнгийн хүний амнаас сонсохыг тэвчдэггүй. Дутагдлаа мэдсэн ч хүлээдэггүй. Бэлгийн ажлын үеэр дур тавиагүй бол партнераасаа нуухыг оролддог. Үүнийгээ нуухын тулд уур уцаартай, бүдүүлэг харьцаж ч магадгүй. Гэвч хүсэл тачаалын сэрэл нь амархан хөдөлдөг. Бэлгийн ажлын дараа партнераасаа холдох буюу эрх танхил, уян налархай зан гаргаж эр хүний гайхлыг төрүүлдэг. Энэ ордны эмэгтэй тэсвэртэй, тактиктай эр хүн учирвал эр эмийн таашаал тохиргоог хангалттай зохицон нийлүүлж, бэлгийн ажлын дур тачаал, жаргал цэнгэлийг эдлэх болно.
Гэр бүл болвол төгс сайн таарах: жинлүүр арслан, хамтатгах, хумх
Таарамжтай: үхэр
Огт таарахгүй: охин, загас, нум

Арслангийн ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй царайлаг, гоо үзэсгэлэнтэй, цог жавхаалаг, төгс эрчүүдийн толгойг эргүүлэх чадвартай. Бэлгийн ажилд тайван хэрсүү хандаж өнгөрөөхийг хүсдэг. Нэг их сонирхолтой хамаг анхаарлаа төвлөрүүлдэггүй. Хүйтэн хөндий байх нь олонтаа тохиолддог. Арслангийн ордны эмэгтэй сайн эхнэр, сайн эх юм. Гэр бүлсэг, арслангийн төрхөө илтгэн харуулах чадал чадвартай. Харин сексийн хайхрамжгүй хандлагаас нь болж олон тулгамдсан асуудал үүсэх магадлалтай. Энэ ордны эмэгтэйг нөхөр нь хайрладаг боловч арай дүрэлзсэн гал халуун дурламтгай эмэгтэйг хүсэмжлэн уруу татагдаж ч болох талтай. Энэ ордны эмэгтэй хартай боловч нөхрийгөө өөр эмэгтэйтэй нууц амрагийн холбоо тогтоовол зөвхөн цаг үргэлж өөрөө буруутай гэж өөрийгөө зэмлэн шүүмжлэх нь бий. Харин бэлгийн чалх сайтай, тактиктай нөхөртэй болвол энэ ордны эмэгтэйн гэр бүл тогтвортой, аз жаргалтай, баяр цэнгэлээр дүүрэн хангалуун байх болно.
Гэр бүл болвол төгс таараах: жинлүүр, хамтатгах, нум
Таарамжтай: матар, хилэнц, охин
Огт таарахгүй: үхэр, хумх

Охины ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй царайлаг, зөөлөн зантай, эелдэг ялдам, гэр бүл нөхөртөө үнэнч ханддаг. Охины ордны эмэгтэй сэтгэл санаандаа дотно эр хүнд татагдан дурладаг боловч хэзээ ч шунахай зорилгоор ашигладаггүй. Энэ ордны эмэгтэй гадаад төрхөөрөө хүйтэн, зожиг, нийцгүй, хуурай хөндийвтөр баг өмсөж харилцах нь ч бий. Гэвч тэдний мэдрэмтгий, эмзэгхэн, гомдомтгой битүүлэг нуугдмал чанарыг нь илрүүлж болох юм. Энэ ордны эмэгтэй эрчүүдтэй хүндэтгэлтэйгээр харьцдаг. Эр нөхрийнхөө нөмөр түшигт найдвартай тайван байдлаа чөлөөтэйгөөр илчилдэг. Энэ итгэлтэй зан чанарт нь дассан эр нөхөр нь түүнээс урвахыг хүсдэггүй. Насан туршдаа бат журамт хань нь болдог.
Төгс бүрэн таарах: арслан
Таарамжтай: охин, загас, хумх
Огт таарамжгүй: үхэр, хилэнц, жинлүүр, хонь

Жинлүүрийн ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэйн бэлгийн харилцааны романтик сэтгэлгээ хязгааргүй, янз бүрийн ургуулан бодох сэтгэлгээгээр эр эмийн ажлыг хийхсэн гэж төсөөлөн сексийг ул суурьтай байр сууринд авч үздэг. Гэвч секс бол түүний амьдралын эн тэргүүний зорилго биш юм. тэдний гал дөлтэй ааш зан нь байнга тогтвортой бус. Энэ ордны эмэгтэй ухаалаг, эрч хүч чадалтай эр хүнд баяр баясгалантайгаар захирагдаж, түүний гуйсан, хүссэн хүсэлт бүрийг биелүүлэхийг чармайн эрмэлздэг. харин ухаан муутай сул дорой эрчүүдийг захиран дарангуйлах дуртай. Энэ ордны эмэгтэй бэлгийн харилцааны явцад эр хүнээс тааламжтай сэрэл авахгүй бол дур ханадаггүй, хайр дурлалын эр эмийн ажлын сайхныг мэдэрдэггүй ийм тохиолдолд орчихвол сайхан бодлоор тархи толгойгоо хууран мэхлэхгүй ч гэсэн дур булаам, хөгжилтэй байх зүгээр хиймэл дүр үзүүлчихэж дөнгөдөг.
Төгс бүрэн таарах: арслан, хумх, нум
Таарамжтай: үхэр, матар, мэлхий
Огт таарамжгүй: загас, хонь

Хилэнцийн ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй хамгийн үйлийн үргүй галзуу оньсого шиг хязгааргүй хүсэл тачаалтай эмэгтэй юм. Энэ ордны эмэгтэйгээс болж эрчүүд албан тушаалаасаа огцорч, гэр бүл салж, хөл толгойгоо алдаж болзошгүй явдал тохиолдох магадлалтай. Хилэнцийн ордны эмэгтэй бэлгийн амьдралд харьцангуй эрт орох нь олонтаа тул бэлгийн харилцааны арвин туршлага хуримтлуулсан байдаг. Энэ ордны эмэгтэй шавхагдашгүй хүч чадлаа бүрэн дайчлахыг эрмэлздэг. Дайчин, цогтой биеэ сайхан авч явдаг боловч бэлгийн амьдрал дээрээ эрчүүдийг буруугаар ашиглан уруу татаж, мэдрэл сэтгэхүйгээр нь тоглох аюултай. Эрчүүд энэ ордны эмэгтэйтэй учрах л юм бол түүнээс салахыг оролддоггүй. харин энэ ордны эмэгтэй цорын ганц сэтгэл санаа нийлсэн нөхөртөө үнэнч туслагч, үнэнч хань нь болж түүнийг бүхий л талаараа өсөн дэвжиж, амжилтанд хүрэхэд нь өөрөөс нь хамаарах бүх хүч чадлаа шавхан дайчилдаг.
Төгс бүрэн таарах: матар, загас, мэлхий, охин
Таарамжтай: жинлүүр
Огт таарамжгүй: хумх, хонь, арслан, нум

Нумын ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй ухаантай, хөгжилтэй, дуутай шуутай цог жавхлантай бүсгүй. Ажил гэр бүл хайр дурлал, сексийн асуудал дээр нөөц бололцоогоо дайчлах чадвартай. Бэлгийн амьдралын дээд зэргийн таашаал, дур ханалтыг мэдрэхийн тулд нөхрөө маш нарийн сонгохыг хичээдэг. Бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байхыг үргэлж хүсдэг. Энэ ордны эмэгтэй дур ханасныхаа дараагаар жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Хэрэв нөхөр нь өөр эмэгтэйн нууц амраг болвол өөрийнхөө үнэ цэнийг мэдэх тул тайван байдлаар ханддаг. Тэрээр гэр бүлийн амьдралыг эрхэмлэх боловч гэр бүлээс гадуурх адал явдлыг буруушаадаггүй.
Төгс бүрэн таарах: загас, хамтатгах, охин, хумх, арслан
Таарах: матар, хилэнц
Огт таарамжгүй: хонь, мэлхий

Матрын ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй дур хүслээ илэрхийлэх болон бэлгийн таашаал эдлэх бололцоогоор харилцан зөрчилдөж зовох нь цөөнгүй. Дур тачаалаа тогтмол хэвийн хэмжээнд барьж, аливаа тулгамдсан асуудлаас хялбархан бултчихдаг. Бэлгийн ажилд сүрхий дур тачаалгүй, дурламтгай энэ ордны эмэгтэй гадна талын төрх байдлаа хатуу чанга хянаж байдаг. Дур тачаал нь хуримтлагдах тусам төдий чинээ эрч хүчтэй ажиллаж, тохиолдсон саад бэрхшээлийг ажрахгүй даван туулж, нөхрөө цочирдуулан гайхахад ч хүргэх нь цөөнгүй. Гэр бүлийн амьдралд энэ ордны эмэгтэйн хамаг лай ланчиг нөхөрт нь оногддог. Энэ ордны эмэгтэй дурлалын адал явдалд оролцох дуртай.
Төгс сайн таарах: охин, үхэр, хилэнц, загас
Таарамжтай: мэлхий, жинлүүр
Огт таарахгүй: хонь, хумх, арслан

Хумхын ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй ухаалаг, дур булаам, царайлаг, гэрийн сайн эзэгтэй болохоор ааш зан сайтай ажилсаг гэрийн эзэгтэйн гарын хоолоор дайлуулах зочдын хөл тасрахгүй. Гэр бүлийнхээ хүмүүстэй найрсаг ханддаг боловч бэлгийн амьдралдаа хэмжээ журамтайгаар зохицуулдаг. Өнгөний гадна үзэмжийг үнэлдэг боловч эр нөхөртөө тааламжтай мэдрэмж төрүүлэх чадвартай. Энэ ордны эмэгтэй омголон догшин харилцааг үзэн яддаг. Харин амьдралын баяр баясгалантай хөгжилтэй хүмүүстэй харилцах дуртай. Бусдад таалагдахыг эрмэлзэх боловч эр нөхрөөсөө урваж, сэтгэлийг нь хөргөхийг хүсдэггүй. Зөөлөн зантай, халамж анхааралтай, эр нөхөртэй болвол дур ханахгүй хоцрох зовлонг эдлэхгүй.
Төгс таарах: хонь, нум
Таарамжтай: хамтатгах, мэлхий, охин
Огт таарамжгүй: хилэнц, үхэр, арслан, матар

Загасны ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэй жүжигчин, зураач, зохиолч мэргэжлийг гол төлөв сонгох ба зохиомжийн мөрөөдөл, итгэлийн ертөнцөд амьдардаг. Мөрөөдсөн хүнтэйгээ уулзаж учрах, дурлалын тоглоом тоглох дуртай. Ямар нэгэн гайхамшигтай учралыг тэсгэлгүй хүлээдэг. Энэ ордны эмэгтэй дур тачаалаа хангах шалгуурт цаад хүнийхээ мөс чанарыг үнэлэх үнэлгээг онцгойлон авч үздэг. Нөхөртэй болсны дараа гэр бүлээс гадуур бэлгийн харьцаатай байх нь цөөнгүй.
Төгс бүрэн таарах: үхэр, мэлхий, матар, хилэнц, охин
Таарах: хамтатгах
Огт таарамжгүй: хонь, арслан
Read More......

2011 оны 12 ордны зурхай




ХОНЬ /Хайр дурлалын ертөнц гэрэл гэгээтэй/

Хонинуудын амьдралд ер бусын, гайхалтай үе эхэлж байна. Таны өмнө цоо шинэ үүд хаалга нээгдэх болно. Та хувийн аз жаргал болон бусдын сайн сайхан, мөнгө болон материаллаг бус зүйлсийн хооронд холбирно. Таны өмнө гарч ирсэн боломжууд амьдралыг тань хэзээ ч байгаагүйгээр өөрчлөх болно. Хамгийн гол нь албан тушаал болон гэр бүл, мөнгө, өгөөмөр сэтгэлийн хооронд сонголт хийх хэрэгтэй байна. Ойр дотны хүмүустээ санаа тавь.

Хайр дурлал, гэр бүл:Олонхийнх нь хайр дурлалын ертөнц гэрэл гэгээтэй байна. Гэхдээ та түүнтэй заавал 2001 онд танилцах албагуй. Хуучин хайрын түүх дахин амилж магадгуй юм. Мөн та гэр бүлтэй нэгэн бол ханийгаа улам ихээр хайрлана. Нэгдүгээр cap, дөрөвдүгээр сарын сүүл үе болон тавдугаар сард хонинууд хүнтэй танилцах, романтик адал явдал тохиох, хайр дурлалтайгаа учрах магадлал өндөр байна. Харин энэ нь урт удаан үргэлжлэх харьцаа болох уу эсвэл таны сэтгэлд богинохон боловч сайхан хайрын түүх болон үлдэх үү гэдэг нь оны эцэст дүгнэгдэх болно.

Эрүүл мэнд: Энэ онд сэтгэл хөдлөл таны гол өрсөлдөгч байх болно. Өөрт тохиолдох бэрхшээлүүдийг сэтгэлдээ хэт ойр хүлээн авах нь таныг хямралд автуулж, сэтгэлийн хоосролд оруулна. Тиймээс "Сэтгэл хөдлөлөө тогтоон барь" хэмээх үгийг 2011 оны уриа болго. Эс бөгөөс энэ бүхэн толгойн хөдөлгөөний тулгуур эрхтний өвчлөл, архаг ядаргааны эх үүсвэр болж магадгүйг анхааралдаа аваарай. Тиймээс таны аврал бол байгаль, дэлхийтэй ойр байх явдал юм. 2011 онд элдэв шуугианаас хол, ганцаар байж, йогоор хичээллэн, эмийн ургамлыг шүтэж, цэвэр агаарт алх. Ийм амралт танд эрч хүч, эрүүл энхийг бэлэглэх болно.

Ажил үйлс: Энэ онд та олны анхаарлын төвд байх нь ээ. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төдийгүй уур бухимдлыг төрүүлэх бололтой. Учир нь хүмүүс таны алхам бүрийг шүүн xэлэлцэх болно. Хэрэв та энэ онд хурдан үр дүн гарна гэж хүлээлгүйгээр ирээдүйнхээ төлеө ажиллах юм бол хамгийн зөв алхам байх болно. Хавар бол таны цаг үе. Ажил хэргийн хорхой хүргэм санал, шинэ холбоо харилцаа таны амьдралд орж ирнэ. Хамгийн гол нь та шударга байж, хүмүүстэй сөргөлдөхгүй байсан нь дээр. Энэ онд баримтлах таны т үг бол "бид" юм.

Үхэр /Таныг азийн тэнгэр ивээнэ/

Үхрийн ордныхныг маш сонирхолтой жил хүлээж байна. Оны эхээр таны хувьд азтай нөхцөл байдал үүснэ. Таны авъяас чадварыг бусад хүн анзаарч, улмаар ивээн тэтгэгчид болон үзэл бодол нэгтэй хүмүүс дэмжиж туслах болно. Ажлын төлөө морь мал мэт зүтгэдэг тан шиг хүмүүсийн мөрөедөл, төлөвлөгөө аяндаа биелэх нь ховор. Хэдий тийм ч та ирэх жил идэвх зүтгэлээ багасга. Аливаад санаачилга гаргаж, лидер болохоор тэмүүлэх хэрэггүй. Энэ жил та бусдын удирдлаган дор, тэдэнд хөтлөгдөж амьдарвал зохинсо. Энэ тохиолдолд жилийн эцсээр та асар их баяр хөөрийг амсч амжилтад хүрнэ.

Хайр дурлал, гэр бүл: 2011 онд олон үхэрт тийм ч таатай бус үйл явдал тохиолдож болзошгүй. Учир нь таны зарим найз хуурамч багаа хуулан хаяж, анд нөхөд биш гэдгээ харуулна. Харин та иймэрхүү явдалд гүн ухааны үүднээс ханд. Хэт их сэтгэлээ чилээж, зовоолгүйгээр хурдхан мартахыг оролд. Та аль болох нээлттэй, нийтэч байж, бусадтай найрсаг, нөхөрсөг харьцаж сурвал хожим хэрэг болно. Шинэ хайр дурлал айсуй. Гэхдээ энэ нь хийсвэр буюу сэтгэлийн гэгээн хайр байх бололтой. Уг нь үхрүү өөр дурлалыг эрхэмлэдэг улс. Өвлийн улиралд аялж, томилолтоор явбал урьд өмнө үзээгүй, ер бусын мэдрэмж амсана. Тэр бүү хэл таны амьдралд сэтгэлийн дэм бэлэглэх хүн эсвэл бурханчлан тахиж, шүтэн биширч амьдрах нэгэнтэй учрах магадлалтай.

Эрүүл мэнд: Эрүүл саруул амьдрахын үндэс суурь нь зөв хооллолт гэдгийг та сайн мэдэж байгаа. Ирэх жил таны хоол боловсруулах эрхтнүүд эмзэг байх магадлалтай. Ялангуяа элгээ сайн арчилж тордоорой. Гэхдээ та хоолоо сойж, тусгай дэглэм сахих хэрэггүй. Та эр зориг гарган, өөрийгөө хүчилж, зөвхөн эрүүл хооллож сурахад хангалттай. Түүнээс гадна дархлаагаа сайжруул. Ажил амралтаа хослуулан өдрийн цагийн хуваарь, дэглэм баримтал. 7-8 дугаар сард амрахаар төлөвлө. Энэ үеийг аль болох оюунлаг өнгөрөөвөл зохино. Өмнө нь очиж үзээгүй газар нутгаар аялж, огт мэдэхгүй шинэ зүйлийг таньж мэдэхийг оролдоорой.

Ихэр /Таны хөрөнгө арвижин баяжина/

2011 он таны амьдралд маш сонирхолтой үйл явдлууд ээлж дараалан өрнөх төлевтэй. Хувь заяаны гэнэтийн эргэлт таныг улам зориг зүрхтэй, азаарттай болгоно. Та шинэ хоббитой болж, өмнө анзаардаггуй зуйлээ шохоорхон оролдож, олон туршилт хийх байх. Ингэж амьдралын туршлага хуримтлуулан, шинэ, сонирхолтой хүмүүстэй танилцсаны дүнд таны хувийн амьдралд ч өөрчлөлт гарна. Ирэх жил та хамаг анхаарлаа гэр бүлийн асуудал, уран бүтээл, эрүүл мэнддээ хандуулбал зохино. Ажил мэргэжлийн хувьд та 2011 онд том амжилт гаргах магадлал бага байгаа боловч зарим нэг өөрчлөлт айсуй. Учир нь та гэнэт одоогийн хийж буй ажлаа солих шийдвэр гаргах бололтой. мэргэжлийн салбараа еөрчлөх магадлал ендөр байна.

Хайр дурлал, гэр бул: Ихрүүдийн танилын хүрээ итгэмээргүй хурдан тэлэх болно. Та байнга л хэн нэгэнтэй танилцаж, ойртож нөхөрлөх буюу эсвэл салж хагацах бололтой. Нэгдүгээр сард ойр дотны хүнтэй харилцаа муудаж болзошгүйг анхаар. Мэдээж та түүнээс салж хагацахаар телөвлөөгүй бол бүхнийг тунгаан ухаалаг, хэрсүү алхам хийвэл нөхцөл байдал ч өөрчлөгдөнө. Ирэх жил танаас хэн нэгэн урваж болзошгүй. Гэвч түүнийг хатуу; чанга шүүх хэрэггүй. Тэрчлэн гомдлоо дотроо хуримтлуулан, шаналаад ч дэмий. 2011 онд та өмнө нь учирч байсан нэгэнтэй дахиад таарч болзошгүй. Тэр зэяаны хань ч байж мэднэ шүү.

Эрүүл мэнд: Энэ ордныхон өвчин тусах вий гэж түгшиж явдаг хүмүүс биш. Тэгээд ч эмчлүүлэх дургүй, эмч нарын бичиж өгсөн зааврыг байнга зөрчдөг зуршилтай. Гэвч та одооноос эхлэн эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол 2011 онд эрч хүч, нөөцөө шавхах магадлалтайг анхаар. Тэрчлэн ирэх жил таны амьсгалын замын эрхтэн, хөл гар их эмзэг байх нь. 2010 оны сүүл, 2011 оны эхээр бэртэж гэмтэх аюултай байгааг од эрхэс сэрэмжлүүлж байна. Таны хувьд хамгийн сайн амралт бол сувиллын газар. 7-10 дугаар сард та биеэ эрүүлжүүлэх эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй байх болно.

Ажил үйлс: Асар олон тооны шинэ танилтай болж, амьдралын туршлагаа баяжуулна. Хэдийгээр 2011 он таны хөрөнгө санхүүд онц гойд амжилт авч ирэхгүй ч та өмнөхөөс илүү баяжих боломж байна. Яагаад гэвэл ямар ч мөнгөөр худалдаж авахгүй, тийм ер бусын туршлагыг хуримтлуулж чадна. Та тавдугаар сард ирээдүйн төлөвлөгөөгөө зохиовол дээр. Энэ үед таны зөн совин хэзээ хэзээнээс илүү хүчтэй байна шүү дээ. Гэхдээ та 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны эхэн хүртэл чухал шийдвэр бүү гарга, мөн өөртөө хариуцлага хүлээх хэрэггүй. Энэ үед бол таны лидер байж, бусдыг оройлон манлайлах цаг биш. Харин түүний оронд та сүүдэрт байхыг эрмэлзвэл гайхалтай үр дүнд хүрч чадна.

Мэлхий /Хөх тэнгэр танд хайр ивээлээ харамгүй хайрлах болно/

Өрсөлдөгчдийнхөө "толгой дээгүүр туучин", амжилтын төлөө тэмүүлэгч зарим мэлхийний хувьд одод сайхан бэлэг бэлджээ. 2011 ондтаныг Хөх энгэр ивээлдэ авна. Иймээс та үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ханцуйгаа шамлан ажиллах шаардлагагүй. Олон сайхан боломж таны гарт өөрсдөө хүрээд ирнэ. Харин та зөвхөн зөв сонголт хийхийг хичээх хэрэгтэй. 2011 оны хавар та хэтийн ирээдүйн стратегийг боловсруул. Үүнийхээ үр шимийг та 4, 7, 11 жилийн дараа хүртэх болно. Оны эцсээр та өөрийнхөө амьдралыг хичнээн их өөрчлөгдсөнийг хараад үнэхээр гайхах байх.

Хайр дурлал, гэр бүл: Эрх чөлөөтэй мэлхий жинхэнэ хайр дурлалаа олох магадлал өндөр байна. Гэхдээ тэр нь алс холын хүн байх магадлалтай. Иймээс та ирэх жилийн турш харилцан захиа бичиж, утсаар ярьж, мөн өөр хот руу явах хэрэг гарах нь. Гэр бүлтэй мэлхий 2011 оны дундуур ханьтайгаа xapiилцаа жаахан муудаж болзошгүй. Иймээс та эртнээс арга хэмжээ авч, гэр бүлийн халуун дулаа амьсгалаа хадгалж үлдэхийг хичээ. Гэр бүлийн гишүүдийнхээ тусламж дэмжлэгийг бүү огоор, энэ бол таны аврал шүү. Учир нь 2011 онд танд асар олон, сонирхолтой, толгой эргэм үйл явдал тохиох магадлалтай.

Эрүүл мэнд: Ирэх жил таны хамгийн эмзэг эрхтэн бол тархи. Толгой үе үе өвдөх учраас хэт ачаалалд орохоос сэргийлж, оюуны хөдөлмөрөө хязгаарла. Агаар салхинд гарч, онгон байгальд зугаалахын зэрэгцээ хоногт наймаас доошгүй цаг унтаарай. Таны амрах хамгийн сайн үе бол 8-10 дугаар сар. Та гэрээсээ алс хол газар аялж жуулчил. Энэ үед санаа зовоосон элдэв асуудал бэрхшээлээ март. Ингэж байж л та жинхэнэ сайхан амарч, амьдралын хүчээ сэлбэн, бүтэн жилийн хүч тэнхээгэ чадна шүү дээ.

Ажил үйлс: 2011 онд та оршин суугаа газраа өөрчилж магадгүй. Үүний зэрэгцээ тэгтлээ их айж эмээж байсан шинэ амьдрал эхлэх бололтой. Иймээс та шийдвэрээ гарга. Харин ч шилжиж суурьшсанаар таны ажил хэрэг урагшилж, амьдралд таатайгаар нөлөөлөх байх. Хувийн амьдрал цэцэглэн, ажлын амжилт ирнэ. Наймдугаар сараас эхлэн та их ашиг орлого олж, хөрөнгө мөнгөө арвижуулна. Энэ бүхэн сонголтоо зөв хийсэн гэсэн итгэлийг тань бэхжүүлнэ.

Арслан /Ирээдүйн найман жилийн амьдралаа тодорхойлно/

Энэ ордныхны хувьд өөрчлөлтийн эрин ирсэн хэмээн од эрхэс зарлан тунхаглаж байна. Та томилолт болон аялал жуулчлалаар их явах төлөвтэй. Өөрийн байр суурийг тодорхойлох, "Би ер нь хэн бэ" хэмээн эрэл хайгуул хийх байх. Арслан та сайхан амьдралын хойноос хөөцөлдсөөр өөрийн "савар"-аа харийн улс орон, хот суурины чулуурхаг, хатуу замд нилээд элээх бололтой. Гэхдээ энэ-бүхний эцэст олз омог байх болно. Таны ирэх 2011 ондхийх сонголт цаашдын найман жилийн амьдралын суурь байх болно гэдгийг ойлго. Иймээс түр зуурын ашиг олохын тулд биш, харин хэтийн сайн сайхан амьдралын төлөө ажиллаж хөдөлмөрлө. Этгээд, адал явдалд хутгалдах дур хүслээ дар. Эрсдэлтэй бизне, эргэлзээтэй хэлэлцээр ямар ч ашиг авч ирэхгүйг анхаар.

Хайр дурлал, гэр бүл: Оны эхээр Арслан гал халуун, оргилуун хайртай учирна. Харин гэр бүлтэй хосуудын хувьд, амрагийн харилцаанд шинэлэг уур амьсгал орж, улам бэхжих болно. Та аз жаргалтай, эрч хүчээр дүурэн байж, үүлэн дунд умбана. Та нар хамтын ирээдүйнхээ төлөвлегөөг зохиож, хэрэгжүүлэх болно. Харин намрын эхэн үеэр хайр дурлалын хүлээс жаахан суларч, та дахид л нүгэлт газар. шороон дээрээ эргэж ирээд, ахуйн аар саар асуудлаа зохицуулах биз ээ. Энэ үеэр хүүхдүүд болон эцэг эхтэй холбоотой асуудлаа шийдвэрлэх хэрэг гарах байх. Эрх чөлөөтэй арслангууд 2011 онд. гэр бүл зохиох магадлал өндөр байна. Таны амрагийн холбоо аз жаргалаар дүүрэн бялхах болно.

Эрүүл мэнд: Та өвчин тусахыг сул доройн шинж гэж үздэг. Тэгээд ч араатны хаан арслан эмнэлэг хэсэх нь зүйд нийцэхгүй. Иймээс та хожим дургүй зүйлээ хийхийн оронд эртнээс биеэ арчилж тордоорой. Ирэх жил таны шээс бэлгийн замын систем өвчилж болзошгүй байна. Та хэт даарахаас сэрэмжил. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ ав, 2011 онд та аялал жуулчлалд их ач холбогдол өгөх бололтой. Дорнын улс орнуудын нууц таныг урин даллаж, бясалгал болон йогоор хичээллэхийг хүснэ. Та намраас өмнө тийшээ амжиж очсон нь дээр. Эс тэгвэл маш чухал магадлалтай.

Ажил үйлс: Энэ жил таны ажлын амжилт аялал жуулчлал, томилолттой холбоотой. Энэ бүхэн т< эргэх тул та өөрийг тань зовоож байсан асуултуудын хариуг олно. Шинэ найз нөхөдтэй болж, дурлалтай ч учирч магадгүй. 7-8 дугаар сард танд албан тушаал ахих санал тавина. Энэ үеэр та өгөөмөр ивээн тэтгэгч эсвэл ажил олгогч, түнштэй учирна гэж гараг эрхэс зөгнөж байна.

Охин /Ашигтай гэрээ байгуулж, ашиг орлого олно/

Охинуудын ихэнх нь хуучинсаг үзэлтэй, гэтэл цагаан туулай жил тэдний нэгэн хэвийн амьдралд гэнэтийн их өөрчлөлт авч ирнэ. Та үүнийг эсэргүүцэх хэрэггүй, амьдралын галзуу урсгалд захирагд. Энэ бүх өөрчлөлтийн дараа та үргэлж мөрөөдөж ирсэн, гэхдээ төлөвлөхөөс ч эмээж байсан тэр газартаа хүрч чадна. Та шинэ орон сууцтай болох буюу их засвар хийх зэрэг том ажлаа амжуулна. Заримын дарга солигдох буюу ажлын байраа өөрчлөх магадлалтай. Олон шинэ танилтай болж чадна. Хамгийн сонирхолтой нь зурхайн энэ ордныхонд нэг их ажиглагддаггүй оюуны эрэл хайгуул хийж эхлэх бололтой.

Хайр дурлал, гэр бүл: Хавар та үйл явдлын солиотой эргүүлэгт автаж, бүр яахаа ч мэдэхээ байж магадгүй. Энэ үеэр хайрттайгаа эсвэл төрөл төрөгсөдтэйгээ маргалдаж сөргөлдөх хандлагатай. Зун гэхэд зарим охин гэр бүлээ цуцалж, эд хөрөнгөө хуваахдаа хүрч магадгүй. Зарим нэг нь амьдралаа өөрчлөхийг хүсэн шинэ газар очиж, бүхнийг эхнээс нь эхлэх байх. Намрын улиралд гэр бүлтэй хүмүүсийн төдийгүй шинэхэн амрагуудын харилцаа тогтворжиж, цэнгэл таашаал, аз жаргалаа амсах үе ирнэ. Хувийн амьдралд сонирхолтой, чухал үйл явдлууд өрнөж, олон асуудал аяндаа шийдэгдэнэ.

Эрүүл мэнд: Эргэн тойрны хүмүүст үнэнийг хэлэхэд танд хэцүү санагдах байх. Үүнээс болоод мэдрэлийн хэт ачаалалд орж, ажлын хэнээ тусч ч магад. Хамгийн гол нь ядаргаагаа тайлж, амрах боломжгүй байх нь үүнд нөлөөлнө. Иймээс биеийн бараг бүх систем доройтон суларч, байнга ханиад томуу тусах, бие өвдөх хандлагатай. Гэхдээ үүнээс урьдчилан сэргийлж болно. Та еөртөө "Би супер хүн бус эгэл жирийн нэгэн. Алдах эрхтэй, бусдад "зөв бус" харагдахаар амьдрах эрхтэй" гэж итгүүл. Энэ нь таны мэдрэл болон зүрхийг эрүүл байлгахад тустай. Мөн тайвшруулах ургамлын цай уу. Амралтаа заавал наймдугаар сарын сүүл, есдүгээр сард аваарай. Зуслан, ой модон дунд эсвэл гол мөрөн, далай тэнгисийн дэргэд амрах нь олон хүн шаагисан амралт, наран шарлагын газраас илүү өгөөжтэй.

Жинлүүр /Цалин нэмэгдэж, албан тушаал дэвшинэ/

Энэ ордны төлөөлегчдийг гайхалтай жил хүлээж байна. 2011 он танаас бодь сэтгэлийг шаардана. Өөрөөр хэлбэл нийгмийн, нийтийн тусыг тулд үйлчлэх эсвэл зүгээр л гэр бүл, найз нөхөд, хамт олныхоо төлөө зүтгэх хэрэг гар на. Та Санчир гарагийн нөлөөнд байдаг. 2011 онд ч тэр таныг дахин чиглүүлэх болно. Тодруулбал та энэ жилд ажил хэрэг, аялал, хүнд хэцүү шийдвэрт дарагдах бололтой. Гэхдээ хатуу ширүүн ажлын өдрүүд таныг угтаж байгаа ч гэсэн хайр дурлал, шинэ сонирхол, хобби, шинэ мэдлэгт зарцуулах цаг зав гарах болно.

Хайр дурлал, гэр бул: Хайр дурлалын асуудалд шинэ үе эхэлж байна. Нэгдүгээр сард нэгэн хүн таны aмьдралд маш чухал үүргийг гүйцэтгэх болно. Тав, зургадугаар cap олонх жинлүүрүүд гэрлэх санал авч, хуримаа хийх магадлал өндөр байна. Жинлүүрийнхэн 2011 оны зуныг бүхэлд нь гэр бүлдээ зориулах бөгөөд заримдаа энэ нь таныг ядрааж, бухимдал төрүүлнэ. Гэвч та хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх болно. Намар таны амьдралд маш олон шинэ хүн гарч ирнэ. Үүнтэй холбоотойгоор таны амьдралд байнгын өөрчлөлт гарах бололтой.

Эрүүл мэнд: Жинлүүрүүдийн хариуцлагагүй, хэнэггүй байдал эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Архаг хууч өвчин өвел хурцадсанаар жилийн үлдсэн саруудад бие тэнхээ сайнгүй байх магадлалтай. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай ав. Өнөөдрөөс эхлэн өөртөө анхаарал халамж тавь. Сэтгэл санааны тайван бус байдал хөдөлгөөний тулгуур эрхтэн, яс, шүд, судасны өвчлөлд хүргэж, артерийн даралтыг нэмэгдүүлж болзошгүй тул болгоомжил. Цэвэр агаарт алхаж, ажлынхаа ачааллыг тохируул. Амралтаа долдугаар сарын дундуур болон наймдугаар сардт өлөвлө. Амралтаараа сэтгэлд олон гайхалтай, тод дурсамжийг үлдээх газрыг сонгон зориорой.

Ажил үйлс: 2011 он таны ажил хэргийн гадаад, дотоод харилцаанд маш чухал жил байх болно. Өмнөх ажлын үр дүн гарч. зохих ёсоор үнэлэгдэх ч энэ нь таны сонирхлыг тэгтлээ татахгүй бололтой. Таныг амжилтын шинэ зам хүлээж байна. 2011 онд та энэ замыг олж, хааш нь хүргэхийг мэдэх болно. Амжилт талыг алсад хүлээж байна. Албан томилолтоор явах, хол байдаг найз нөхдийн зүгээс сонирхолтой санал тавих гэх мэт. Хэрэв та ажлаа солихыг аль эртнээс мөрөөдөж байсан бол 2011 онд үүнийг хийгээрэй. Энэ бол жинлууруүдийг шинэ газар "үр жимсээ" тарих хамгийн тохиромжтой үе. Бусадтай хамтарсан ажлаас үр дүн хүлээ. Харин бие даан ажиллахыг түр хойшлуул. Энэ зун хэн нэгэн танд татгалзахын аргагүй сонирхолтой санал тавих бололтой. Намар цалин шинэ албан тушаалд очих эсвэл их хэмжээний орлого олох магадлалтай байна.

Хилэнц /Гэр бүлийн аз жаргалаар бялхана /

2011 он хилэнцүүдийн хувьд нууцын хайрцаг мэт байх бололтой. Та хэнийх нь зөв, хэнийх нь бурууг шүүн тунгаах бөөн асуудал дунд төөрч будилан, нервээ барах бололтой. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. 2011 онд таны хувьд амьдралаас сургамж авах жил байх болно. Тодруулбал та бардам зангаасаа татгалзах хэрэгтэй болох нь. Та энэ жил маш олон зүйлд суралцаж, аливаад ухаалаг, уян хатан ханддаг болно. Энэ оны эхэн үед таны амьдралд өвөг дээдэс, эцэг эхтэй тань холбоотой асуудлууд урган гарна. Түүнчлэн өөрийн ирээдүйдээ ч санаа тавьж амжина. Бүр өмнөхтэй харьцуулшгүй маш их амжилттайгаар хэрэгжүүлж чадна.

Хайр дурлал, гэр бүл: Гуравдугаар сараас эхлэн таныг романтик харилцаа, хайрын түүх бүхий аз жаргалтай үе хүлээж байна. Зуны дунд сард олонх хилэнцүүд гэр бүл зохиох магадлал өндөр байна. Харин гэр бүлтэй хилэнцүүд энэ онд ам бүл нэмэхээр твлөвлөнө. Тиймээс хилэнцүүд 2011 онд гэр бүлийн аз жаргалыг бүрэн дүүрэн эдлэх нь ээ. Харин оны эхэн үед эцэг эх, садан төрлийн болон хуучин анд нөхөдтэй холбоотой асуудал үүсч болзошгүй.

Эрүүл мэнд: 2011 онд эрүүл мэнддээ онцгой анхаарал тавь. Хоол боловсруулах нөхөн сэргээх тогтолцооны эрхтэн өвчилж болзошгуй. Хэрэв үе үе таныг зовоодог архаг хууч өвчтэй бол оны эхнээс л анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Хөл үймээн ихтэй найр цэнгээн, аялал зугаалга эрүүл мэндэд таагүйгээр нөлөөлнө. Тиймээс зугаа цэнгэлээр бүү хөецөлд. Сайтар амарч, сувилалд явж, хотын хөл үймээнээс хол тайван газарт оч. Таны хувьд энэ жил амарч, алжаалаа тайлахад хамгийн тохиромжтой үе бол зургадугаар сарын дундуур болон долдугаар cap юм.

Ажил үйлс: 2010 оны амжилт энэ оны эхэн үе хүртэл үргэлжилнэ. Та ямар ч хэтрүүлэггүйгээр амьдралынхаа хамгийн азтай үеийг туулах болно. Таны мөрөөдөл биелэхэд тун ойрхон байна. Хэрэв та асуудапд уян хатан хандаж, зөрүүд зангаа гээж чадвал амжилт таныг үргэлж дагах болно. Тиймээс аясыг харан зогсч, бүхнийг өөдрөгөер харахад л хангалттай. Харин хэт итгэмтгий зан тань гай чирч мэднэ. Зргэлзээ, түгшүүр төрүүлсэн бичиг барймтад гарын үсэг зурахаас шууд л татгалзаарай. Сэжиг бүхий хүмүүстэй харьцахаас зайлсхий. Дотоод дуу хоолойгоо сонс. Эс бөгөес та хууран мэхлэгдэж хоцрох болно.

Нум /Эсрэг хүйстнийхээ анхааралд өртөнө /

Адал явдал хайгч нумуудын тогтворгүй араншин энэ онд хүндхэн асуудлуудтай нүүр учруулах болно. Ирээдүй рүүгээ чиглэсэн стратеги төлөвлөrөөнүүдээ тодорхойлох хамгийн тохиромжтой үе ирж байна. Түүнчлэн өнгөрсөндөө ч дүгнэлт, дүн шинжилгээ хийхэд таатай. Таны хувьд ер бусын жил байх тул маш их хүч чадал, шинэ мэдлэг шаардах болно. Учир нь та ирээдүйгээ шинээр бүтээн байгуулж байгаа шүү дээ. Зоригтой байж чадвал мөрөөдөж байсан зүйлдээ хүрэх боломж байна. Таны төлөвлөгөө, бодож санасан зүйл бүтэхэд ойрхон байна. Тиймээс танд зөвхен өөртөө итгэлгүй байдлаа хаяж, ажлаа замын дундаас орхидог тавьтаргүй зангаа гээхэд л хангалттай.

Хайр дурлал, гэр бүл: Энэ онд оршин суугаа газраа солих, байр худалдаж авах эсвэл шинэ амьдралын эрч хүч, ахуйн таатай асуудлуудтай холбоотой зүйлс таны өмнө байна. Түүнчлэн жирэмслэх, хүүхэд төрүүлэх магадлал өндөр. Жилийн хоёрдугаар хагаст хийх аялал таныг сонирхолтой хүмүүстэй танилцуулна. Эсрэг хүйстэнтэйгээ харилцаа тогтворгүй байна. Та нэг бол ухаангүй дурлаж эсвэл урам хугарч хоцрох болно. Гэхдээ 2011 оныг бүхэлд нь авч үзвэл танд маш эерэгээр нөлөөлөх нь. Та олны анхаарлын төвд байж, эсрэг хүйстнийхээ хараанд өртөж, тантай танилцах гэсэн санал олныг хүлээн авна. Харин энэ бүхнийг хэрхэн төгсгөхийг та өөрөө л мэдэх хэрэг.

Эрүүл мэнд: Ханиад томуу, вирусээр үүсгэгддэг өвчнөөс болгоомжил. Энэ нь тийм ч ноцтой асуудал үүсгэхгүй ч хүндэрч, уршиг тарих магадлалтай. Хавар та ер бусын эрч хүчээр цэнэглэгдэнэ. Гэхдээ энэ үед өөртөө илүү ачаа бүү үүр, Эс бөгөөс та зун нь ядарч, сульдан, сэтгэл санаа гундуухан байх болно. Энэ онд нумуудын амралт, тайвшрал, сэтгэл санааны амгалан байдалтай холбоотой байна. Xарин үүнийг хаанаас эрж хайхыг зөн билэг тань хэлээд өгнө. Амралт, зугаалгаар явах хамгийн таатай үе бол найм, есдүгээр cap.

Ажил үйлс: 2011 онд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил хэрэг тань маш амжилттай явагдана. Энэ нь санхүүгийн үүднээс ч, сэтгэл зүйд ч таатайгаар нөлөөлж, амьдралаа шинээр эхлэх, эртнээс бодож санаж ирсэн мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох болно. Ялангуяа хаврын улирал уран бүтээлч, эрдэм шинжилгээний болон олон нийтийн ажил эрхэлдэг нумуудын хувьд дахин сэргэн мандалтын үе байх болно. Хэдийгээр оны турш та ажлын өндөр ачаалалтай байх ч ар гэрт ч амар амгалан байдал ноёлно. Энэ бүхэн нь таныг хувь хүний хувьд өсөн дэвжих гайхалтай үе байх болно. Та амьдралаа өөрчлөхийг хүсч байна уу? Тэгвэл цаг нь иржээ.


Матар /Олдсон боломжийг алдахгүйг хичээ /

Матруудын хувьд энэ жил бол завсрын үеэ төгсгөх цаг. Та 2011 онд юутай ирсэн бэ? Өөрийн амьдралд эзлэх байр сууринд дүгнэлт хийж, илүү сайжруулахаар хичээн зүтгэ. Гэхдээ хэрэв та шаардлагатай гэж үзвэл шүү дээ. Ирж буй он таны хувьд бясалгах, бодолд автах үе түл огцом үйл хөдлөл хийхгүй байхыг зөвлөе. Таны байх ёстой хамгийн сонирхолтой газар бол төрөлх гэр орон байх болно. Эс бегөөс та айлд зочилж эсвэл зочид, хамаатан садны хөлд дарагдана. Түүнчлэн танайд амьдрахаар шинэ хүн ирэхийг ч үгүйсгэхгүй. Амьдрал танд үргэлж шинэ үүрэг даалгавар өгөх болно. Эдгээрийг тэсвэр тэвчээр, анхаарал болгоомж, ажилч хөдөлмөрч чадвараараа даван туулах хэрэгтэй. Энэ бол таны үндсэн зан чанар шүү дээ. Энэ онд найз нөхдөөсөө холбоогоо таслах, мэргэжлээ солих, нүүдэл суудал хийх эсвэл салж хагацах талаар бодох ч хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Дээр хэлсэнчлэн 2011 онд таны түлхүүр үг бол "гэр" юм. Гэр орон таны хувьд маш олон бэрхшээл, баяр баясгалангийн эх булаг байх болно. Өөрөөр хэлбэл энд таны хувьд хамгийн чухал асуудлууд болж өнгөрөх болно. Долоо, наймдугаар сард шинэ, романтик харьцаа бий болохыг үгүйсгэхгүй. Та энэ үед шинээр төрсөн мэт болж, хамгийн таатай сэтгэл хөдлөлийг мэдэрнэ. Хэрэв та хувийн амьдралдаа эрс өөрчлөлт хийхээр шийдсэн бол үүнийгээ оны сүүлч хүртэл хойшлуулаарай.

Эрүүл мэнд: 2011 онд толгойн өвчин болон зүрх судастай холбоотой бусад асуудлууд таныг зовоох бололтой. Хэт ядаргаа, ажил, амралтын цагаа буруу зохион байгуулах нь бие чилээрхэх үндсэн шалтгаан болно. Зөвхөн ажлын араас үхэн хатан зүтгэлгүй амралтын өдрүүдийг бүрэн утгаар нь ашиглаж, дархлаагаа сайжруул. Ээлжийн амралтаа аваад гэр бүл, хамаатан садантайгаа салхинд гарч өнгерүүл. Ганцаардал танд сайн зүйл авч ирэхгүй тул аль болох хүмүүстэй хамт байхыг хичээ. Тавдугаар cap, зургадугаар сарын сүүлч, наймдугаар сард амрахад тохиромжтой. Гэхдээ амралтаа биедээ бага зэрэг ачаалал өгөх зэргээр идэвхтэй өнгөрүүлэх хэрэгтэй.

Ажил үйлс: Энэ онд ямар ч эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хичээ. Өөрөөр хэлбэл биеэ ердийн байдлаар авч явах нь чухал. Гэхдээ аз гийсэн үе тохиоход боломжийг алдалгүй, зоригтойгоор шүүрэн авч, хэрэгжүүл. Ингэхдээ өөрийнхөөрөө бай, огтхон ч өөрчлөгдөж болохгүй гэдгийг анхаар. Дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сард өөрийгөө илэрхийлэхэд таатай. Удаан хугацаанд хамтран ажиллах түншээ олох, албан тушаал ахих, оюуны чадамжаа ашиглан мөрөөдлөө амжилттай хэрэгжүүлэх боломжууд байна. Үүнийг тайван, яарч адгалгүйгээр хийх хэрэгтэй. Оны сүүлээр эрч хүч буурсантай холбоотойгоор ядаргаанд орж болзошгүй. Энэ үед амарч, шинээр эхлэх ажлаа 2012 он хүртэл хойшлуул.

Хумх /Шинэ нээлт, мэдлэгийн жил айсуй/

Хумхууд энэ жил шинэ мэдээлэлд дарагдаж, шинэ мэдлэг эзэмшиж, i танилтай болно. Эцэс төгсгөлгүй уулзалт, харилцаа холбооноос болж таны толгой сэргэх боловч энэ харилцаанаас олж авсан мэдлэг цаашдын тань ажил хэрэгт маш их хэрэг болно. 2011 онд таныг маш олон үйл явдал хүлээж байгаа тул уйтгарлах зав ердөө гарахгүй. Хэрэв та боловсрол мэдлэг олж авахыг хүсвэл 2011 он маш таатай байх болно. Ерөнхийдөө олон хумхуудын хувьд нээлтийн жил гэж хэлж болно. Та өөрт хэрэгтэй хүмүүстэй танилцаж, шинэ мэдлэг олж авч, шинэ зүйл сонирхон судална. Энэ нь таны амьдралыг ойрын найман жилд өөрчлөх болно.

Хайр дурлал, гэр бүл: Олон нийттэй харилцах харилцаа, тохиолдлын учрал "экс" нэгэн амьдралд тань эргэн орж ирэх шалтгаан болно. Балчиг намагт толгойгоо шургуулахаас өмнө "Энэ үнэхээр хэрэгтэй юу" гэдэг асуултыг өөртөө тавьж, нухацтай бод. Зун цаг таныг шинэ, сонирхолтой танилтай учруулна. Энэ үед та шинэ мэдрэмжээр цэнэглэгдэнэ. Бодож төсөөлж байснаасаа тэс еөр хүнд татагдаж, мөрөөдөл хийсвэр шинж чанартай болох бололтой. Энэ сонирхол хайр дурлал болж өрнөхгүй ч гэсэн таны амьдралд таатай ул мөрөө үлдээх болно.

Эрүүл мэнд: Хэт сэтгэл хөдлөл эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх бололтой. Үүнээс болж таны ходоод, мэдрэлийн тогтолцоснд хортой нелөө үзүүлж, хэвийн амьдралаас тань салгахад хүргэнэ хэмээн од эрхэс анхааруулж байна. Тиймээс та эрүүл мэнддээ онцгой анхаарал тавин чийрэгжүүлж, йогоор хичээллэн, бие эрхтнээ хортой бодисоос цэвэрлэ. Энэ нь таны эрүүл мэндийг бэхжүүлж, хүч чадлыг эргүүлэн өгснөөр жилийн турш эрч хүчээр дүүрэн, хөнген шингэн байх нь ээ. Тавдугаар сард амралтаа авбал өлзийтэй сайн ба байгалийн үзэсгэлэнт газраар аялах нь сэтгэл caнаагаа тэнцвэржүүлж, эрүүл мэндээ бататгах нэг үндэс болно. Хэрэв та уулын гол эсвэл ой модоор аялах дуртай бол энэ амралт танд гайхалтай эрч хүчийг бэлэглэнэ.

Ажил үйлс: Таны нийтэч, хөгжилтэй зан чанар карьерт эерэгээр нөлөөлж, хамт олонтойгоо эв зүйгээ ололцох нь албан тушаал ахихад таатайгаар нөлөөлж магадгүй байна. Оны эхээр таны халаасанд их хэмжээний мөнгө орж ирнэ. 2011 оны хоёрдугаар хагаст та нөлөө бүхий ивээн тэтгэгч, сайн түнштэй болох бололтой. Тэд танд бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхэд туслах болно. Таны нийгэм, хамт олны дунд эзлэх байр суурь бэхжинэ. Энэ онд болох гол үйл явдлууд хичээл сурлага, шинэ мэдлэгийг тойрон өрнөх болно. Суралцах нь танд үр өгөөжөө өгөх төдийгүй ирээдүйн хангалуун амьдралын баталгаа болж өгнө.

Загас /Энэ хавар заяаныхаа ханьтай учирна /

2011 он таны амьдралд өөрчлөлт шинэчлэлийг тээж ирнэ. Амьдралын шинэ мөчлөг эхлэх нь хэзээд түгшүүртэй санагддаг. Үүний зэрэгцээ олон зүйл өөреөс тань хамаарахыг бүү март. Сайхан сэтгэл, бусдад туслах хүсэл таны амьдралд үр өгөө-жөө бэлэглэх бол атаархал, шунаг зан зөвхөн мууг л авч ирнэ. Ерөнхийдөө хавар юу тарина тийм л ургацаа намар хураана шүү дээ. Зурхайн бүх ордоос хамгийн ид шидтэй гэгддэг загаснуудаас өер хэн бумерангийн энэхүү хуулийг хамгийн сайн мэ-дэх билээ. Менгө л олж байвал ёс суртахууны асуудлыг нэг их тоодоггүй хүмүүсийг мөнгөний урсгал тойрдог билээ,

Хайр дурлал, гэр бүл: Эрх чөлөөт загас энэ хавар заяаныхаа ханьтай учирч магадгүй. Харин гэр бүлтэй загаснуудын хайр дурлал бэхжин батжих болно. Ер нь энэ ордныхны хайр дурлал болон уран бүтээл амжилтаар арвин байна. Цагаан туулай жил загасны ордны олон хүнд үр хүүхэд заяана. Ирэх жилийн нөлөөгөөр та еөр газар руу нүүж шилжих буюу нийгмийн байр сууриа дээшлүүлэх магадлалтай. Үр хүүхэдтэй загаснуудын амьдралд огцом өөрчлөлт гарах төлөвтэй. Хүүхдүүд эцэг эхдээ асар их эерэг сэтгэл хөдлөл бэлэглэн, ямар нэг байдлаар ажил төрөлд нь сайнаар нөлөөлж чадна.

Эрүүл мэнд: 2011 ондхоолны хордлого болох магадлал өндөр байгааг анхаар. Тэрчлэн байгаль орчны бохирдол таны биеийн байдалд сөрөг нөлөөлж болзошгүй. Хэрэв та өөрийн буруу зуршлаа таягдан хаяхгүй бол таагүй явдал тохиох магадлалтай. Цагаан туулай жилд та гэгээн зорилго өмнеө тавьж, биө сэтгэлээ цэвэр ариун байлгахыг хичээ. Биеэ эрүүлжүүл, архи, согтууруулах ундаа болон өмне нь амсч үзээгүй этгээд, гаж хоолноос болгоомжил. Идэж ууж байгаа бүхнээ сайн хяна. Таны хувьд хамгийн ашигтай амралт бол гол мөрен, далайн эрэг. Иймээс тавдугаар сарын сүүлийн хагаст эсвэл есдүгээр сард амралтаа аваарай. Мөн та хүүхдүүдтэйгээ хамтдаа амрах буюу бусадтай харьцах зэргээр бүтээлч амарвал их үр дүнтэй.

Ажил үйлс: Таны амжилт аажмаар өссөөр байх болно. Оны эхээр өнгөрсөн жилийн ажлаа дүгнэ, түүний дотор мөнгө санхүүгээ ч гэсэн. Энэ нь онцгой их баяр хөөр мэдрүүлэхгүй ч хувь заяа удахгүй танд шинэ, шинэ боломж илгээнэ. Дөрөвдүгээр сараас бүх юм өөрчлөгдөж, амьдралын гэгээлэг зурвас эхэлнэ. Бүтээлч ажлаа амьдралд хэрэгжүүлж, азтай уулзалт тохиох гээд олон сайхан үйл явдал айсуй. 2011 он таны хувь заяанд мартагдашгүй, гайхалтай мөчүүдийг бэлэглэнэ. Таны амьдралд огцом эргэлт гарах бололтой. Та нэг бол ажлын байраа өөрчилнө эсвэл оршин суугаа газраасаа шилжиж байх. Энэ бүхэн таны бие хүний хөгжилд их таатай бөгөед олныг амласан шинэ үе шат эхэлснийг илтгэж байна. Read More......

Монгол хөөмийн батламжийг ЮНЕСКО-гоос гардуулав



Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад Монголын ард түмний утга соёлын гайхамшигт өв "Монгол хөөмий"-г хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэн тунхагласан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авах хүндэтгэлийн ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.

Цуур, бий биелгээ, туулийг ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, батламжаа өнгөрөгч хавар гардуулсан билээ.

Батламж гардуулах ёслолд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, Үндэсний музейн захирал Ж.Саруулбуян нар оролцож, батламжийг гардан авсан.

Түүнчлэн энэ үеэр хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн дэлхийн улс орнуудын өвийн "Intangible Cultural Heritage: living tradition" сэдэвт үзэсгэлэн гарсан юм.

Мөн гавъяат жүжигчин Н.Сэнгэдорж, Э.Тойвгоо болон Т.Ганболд, Д.Цэрэндаваа, Э.Сандагжав нарын үе үеийн хөөмийч хүрэлцэн ирж дэлхийд данслагдсан хөөмийн гайхамшгийг сонирхуулсан.

Түүнчлэн энэ үеэр Төрийн үндэсний их найрал, Морин хуурын чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ сонирхуулсан юм.

Э.Дулам
www.gogo.mn Read More......

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ОЛГОЖ БУЙ БОЛОМЖ













Сэтгэл зүйн шинжлэх ухааны практик хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Түүний нэгэн илрэл нь бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн оношилгоо, практик сургалтууд юм. Сэтгэл зүйн оношилгоо гэсэн үг нь нилээд өвөрмөц санагдаж сонсогддог. Сэтгэл зүйн оношилгоо гэдэгт:

1. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдал,

2. Хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол,

3. Хүүхдийн үнэт зүйл, эрхэмлэл бахархал, хүсэл тэмүүлэл,

4. Хүүхдийн бие хүний хөгжил, цаашдын чиг хандлага гэх мэт.

Эдгээрийг зөв оношилж илрүүлж чадвал хүмүүжил болон ёс суртахууны талаас нь засаж залруулаад явах бүрэн боломжтой юм. Бид хүүхдийг хийж байхад нь буруу зүйл хийж, буруу дадалд орж байхад нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг хэрнээ хийсэн, үйлдсэн буруудсан тохиолдолд хараан зүхэж, буруушаадаг нь харамсалтай.

Амиа егүүтгэж, өндөр дээрээс үсэрч, хэн нэгэнд гэм хортой зүйл хийснийх нь дараа, өөрийгөө хүүхэд үзэн яддаг болсных нь дараа яав даа гэж амаа барин халаглаж суудаг нь энэ нийгмийн нэгээхэн гашуун үнэн болжээ.

Нийгмийн байдал ороо бусгаа байгаагийн илрэл мөн л хүнээр хүн хийгээгүй, хүмүүжүүлээгүй, хүмүүжүүлж байгаа нөхдүүд өөрсдөө хүмүүжээгүй тод илрэл. Нийгмийг жаахан ч гэсэн цэгцэнд нь оруулах зүйл бол хүүхдээ анхаарах, хүүхдүүдийн сэтгэл зүйг эрт оношилж тогтоож, хэрэгтэй арга хэмжээг нь гэр бүл, цэцэрлэг, сургууль, хүрээлэн байгаа хүмүүс авах цаг нэгэнт болжээ. Иймээс манай мэргэжлийн сэтгэл судлаачдад сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн сэтгэл зүйн боловсрол дээр нилээд анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан өөртөө итгэлтэй, зөв бие хүн болгон төлөвшихэд нь тусалсан “БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ” сэтгэл зүйн 6 өдрийн вакуумжуулсан сургалтыг ОУХ-ийн Найрамдал төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтанд 12-15 насныхан хамрагдаж болох юм байна.

Сургалтаар бие хүний хөгжил төлөвшил, мөрөөдөл, харилцааны сэтгэл зүй, багаар ажиллах чадвар, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэхүйн тухай гэх мэт хүүхдэд хамгийн хэрэгтэй сэдэв орсон бөгөөд цэвэр агаарт энэ бүхнийг мэргэжлийн сэтгэл судлаач багшаар удирдуулан хийх боломжийг бүрдүүлжээ. Мөн хүүхэд бүрт өөрийнх нь сэтгэл зүйн оношилгооны үр дүнг гаргаж танилцуулах юм байна.

Холбоо барих утас: 11-324233, 99071820, 99083028

Read More......