Дэлхий дахины онцлох 11 үйл явдлыг нэрлэж байна

Шууд.мн сайт улиран өнгөрч буй 2011 оны онцлох 11 үйл явдлыг нэрлэж байна. Энэ онд хүн төрөлхтөний хувьд олон олон онцлох үйл явдлуудаар арвин жил байлаа. Ойрын жилүүдэд өрнөөгүй хувьсгалууд, дэгдээгүй дуулиан, шуугианаар тасраагүй 2011 он түүхэнд тун ч онцгой тэмдэглэгдэн үлдэх болно.

  1. Арабын хавар

Энэ жилийн хамгийн онцгой үйл явдал хүн төрөлхтөний түүхэнд Арабын хавар, хэмээх нэрээр тэмдэглэгдэн үлдэх хувьсгалын давалгаа байлаа.

Хойд Африкийн Тунис хэмээх багахан улсад 23 жил төрийн толгойд заларсан ерөнхийлөгчөө сэнтийгээс нь унагаж улсаасаа хөөн гаргаснаар энэ бүхэн эхэлсэн. Хэзээнээсээ ардчилал, хувьсал, хувьсгалаас хол хөндий байсан лалын шашинтнуудын хувьсгал хүн төрөлхтөнийг цочроосон гэхэд хилсдэхгүй.

Жилийн хамгийн бага хоногтой хоёрдугаар сараас эхэлсэн Тунисын хавар улмаар Египетэд халдаж 40-өөд жил тус улсыг захирсан Хосни Мубаракын дэглэмийг Тахрирын талбайд нуга даран унагасан. Арабын хавар хэмээх хоршоо үгийг фэйсбүүк, твиттертэй хослосон энэ хувьсгал залуусынх байлаа.

Йемен, Йордан, Бахрейн, Сири, Ливи, Оман, Кувейт, Саудын Арабт 30 40 жил төрийг удирдсан зантгаруудын эсрэг бүтэн жилийн турш сөрөг хүчнийхэн, залуус, ард иргэд тэмцлийн бүх төрлийн аргаар үзэлцэж байна.

Ойрхи Дорнод, Хойд Африкийн улс орнуудын төрийн толгойд олон арван жил заларсан удирдагч, дарангуйлагчдын дэглэм ар араасаа Арабын хаврын салхинд нуран унахыг бид энэ жилийн турш харсаар, одоог хүртэл ажигласаар байна.

Эцэст нь Арабын хаврын үр дүн ямаршуухан байдлаар илрэхийг хүн төрөлхтөн таамаглаж байна. Мэдээж хувьсгалын ард их гүрнүүдийн бодлого өөр өөрийнхөөрөө эргэлдэж байгаа. Тэд ямар бодлого яаж явуулж буйг дэлхий дахин бүтэн жил ажиглалаа.

Арабын хавар үнэхээр л энэ оныг өнгөрсөн жилүүдээс ч илүүтэй тодоор түүхэнд үлдээж байна.

2. Европын санхүүгийн хямрал

Ойрхи Дорнодод хүмүүс тэмцлийн дөлөнд хуйхлагдаж эрх чөлөө, элдэв бүхний төлөө цусаа урсган амиа алдан жагсаж байхад Европт санхүүгийн баталгаандаа санаа зовсон ард иргэд засгийн газрынхаа эсрэг жагссан юм.

Даварсан, хэтэрсэн гэмээр нийгмийн халамжинд умбаж улстөрчдийн хэмжээ хязгааргүй амлалтад мансуурсан Грекчүүдээс Евро бүсийн санхүүгийн хямрал үүдэлтэй.

Нэг үхрийн эвэр доргивол хэдэн үхрийн эвэр доргидог билээ, яг энэ үгний дагуу хямрал Грекээс халин гарч Европын хүчирхэг улс болох Италийг цаламдсан. Италийн улстөрийг олон жил удирдаж, улиг болох шахсан Берлускониг Грекээс үүдэлтэй хямрал улстөрийн тавцнаас унагасан юм. Эдийн засгийн өсөлт нь царцаж, гадаад өрийн асуудалд хариуцлагагүй агаад болхи бодлого явуулсан европчууд Итали, Испани, Ирланд хэмээн ээлж дараагаараа дуу дуугаа авалцан нэрээ зарлаж байна.

Бүс нутгийн гол тоглогчид болох Франц, Герман улс эдийн засгийн хямралтай нүүрлэн тулж байна. Хатагтай Меркель бүтэн жилийн турш зоримог мэдэгдлүүд хийх боловч үр дүнд хараахан хүрсэнгүй. Францын ерөнхийлөгч Николя Саркози Меркелийг тайвшруулж олон улсын хурал чуулгануудад хөтлөлцөн зогсох боловч эцэст нь Европын холбоо задралд тулж ирээд байна.

Одоо Англичууд Европын холбоог задлах нь уу, Грекчүүд задлав уу гэдэг асуултад хариу хүлээн шинэ оныг хөгшин тивийнхэн угтах нь.

Ливийн дайн, Каддафигийн үхэл

Арабын хувьсгалын шуурганд өртөж иргэний дайнд автсан Ливи улс энэ оны хамгийн халуун цэг болсон юм.

Хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн жагсаал цуглааныг цэргийн хүчээр нухчин дарж эхэлснээр Муаммар Каддафигийн дэглэмийн эсрэг Ливичүүд зэвсэг барин боссон билээ.

Тус улсыг 40 жил захирсан дарангуйлагч Муаммар Каддафигийн үхлээр Ливийн босогчдын ялалт баталгаажсан гэхэд болно.

Ливи улс хоёр хуваагдан байлдаж эхэлснээр дөрөвдүгээр сард АНУ тэргүүтэй гүрнүүд НАТО-гийн хүрээнд тус улсад цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн.

Нийслэл Триполи болон Каддафигийн талынхны хяналтад байсан хотуудыг НАТО олон сарын турш бөмбөгдөж, пуужингаар харвасан. Олон мянган гэмгүй ливичүүд амь үрэгдсэн. НАТО-гийн дэмжлэгтэйгээр аажмаар давуу тал босогчдын талд шилжиж Муаммар Каддафи хотуудаа ээлж дараалан алдсаар эцэст нь нийслэл Триполийг орхисноор дайны ялагч тодорхой болсон билээ.

Эцэст нь аравдугаар сарын 20-нд Арабын ертөнцийн хамгийн бардам, хүчирхэг удирдагчийг ус зайлуулах сувгаас босогчид баривчилж хэрцгийгээр хөнөөснөөр Ливид иргэний дайн дууссан гэж хэлж болох.

Иргэний дайны хөлд үрэгдсэн олон арван мянган хүмүүсийн цусаар Ливид одоо шинэ төрт улс бий болж байна. Дайны ард идэвхтэй тоглолт хийсэн их гүрнүүд Ливийн баялгийн эзэд нэгэнт болсныг хүн төрөлхтөн харж байна.

Японыг дайрсан байгалийн гамшиг ба Фукушима

Ливид 40 гаруй мянган хүн дайны хөлд амь үрэгдэж байхад Японы аралд 30 орчим мянган хүн амиа алдсан гамшиг тохиолоо. Гуравдугаар сарын 11-нд Японы эргээс холгүй далайн гүнд болсон газар хөдлөлт аймшигт цунами үүсгэсэн нь ойрын түүхнээ хүнтөрөлхтөнд оноосон байгалийн томоохон шийтгэл байлаа.

Газар хөдлөлтөөс үүдсэн цунамигаас үлдсэн дүр зураг дайн дажнаас ч айхавтар харагдана. Дэлхийн II дайнаас хойш Японд учирсан хамгийн хүнд хохирлыг авчирсан цунами араасаа Фукушима хэмээх гамшгийг дагууллаа.

Фукушимагийн атомын цахилгаан станц хэдэн cap үргэлжилсэн айдас дагуулж, цацраг идэвхт бодис алдагдаж цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын талаар олон улсыг дахин тунгаахад хүргэсэн юм.

Одоо ч Фукушимагаас алдагдсан их хэмжээний цацраг идэвхт бодисын хөнөөл аажмаар Японы арлыг нөмөрсөөр байна. Чернобылийн гамшигт хөнөөл зүүн европыг тэр чигт нь хамарсан шиг Фукушимагийн хөнөөл Зүүн Азийг нөмрөхөөр айдас дагуулсаар байна.

Ким Чен Ирийн төгсгөл

Оны сүүлэн дээр дэлхий дахины анхаарлын төвд ороод буй үйл явдал яг одоо өрнөж байгаа нь Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир 69 насандаа таалал төгссөн явдал юм.

1994 оноос албан ёсоор тус улсыг удирдаж эхэлсэн тэрбээр эцгийнхээ байгуулсан улсыг цэрэгжсэн, үзэл суртлын хаагдмал, тусгаарлагдмал улс болгож хувирсгасан билээ.

Цөмийн зэвсгээр барьцаалан геополитикийн тоглолт хийж бүс нутагтаа аюулгүй байдлыг үе үе байхгүй болгодог, гэнэтийн шийдвэр гаргадаг байснаараа тэрбээр алдартай. Улсынхаа эдийн засаг, хүн амдаа ахадсан цэрэг арми, зэвсэглэлтэй Умард Солонгос Ким Чен Ирийн дараа хэрхэн яаж өөрчлөгдөх вэ гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Хүн төрөлхтөнийг цочирдуулсан алуурчин

Дэлхийн II дайнаас хойш дарийн утаа үнэрлээгүй шахам Норвеги энэ оны долдугаар сард дэлхий дахиныг цочирдуулсан билээ. Зуны нэгэн өдөр дэлхийн хамгийн амгалан тайван гэж хэлж болох тус улсын нийслэл Ослод төрийн захиргааны байшингийн гадна тэсрэх бөмбөг дэлбэрч, найман хүн амь үрэгдсэн нь норвегичуудыг цочролд оруулсан. Гэвч энэ аймшигт халдлага зөвхөн эхлэл нь байжээ.

Эх газраас холгүйхэн Утойя арал дээр тус улсын Хөдөлмөрийн намыг дэмжигч залуучуудын лагерьт алуурчин зочилж алан хядах ажиллагаа явуулснаар 69 өсвөр, залуу насныхан амь үрэгдсэн юм.

Энэ аймшигт хэргийг бүгдийн таамаглаж байсанчлан аль нэгэн террорист бүлэглэл үйлдсэнгүй Андрес Брейвик хэмээх 32 настай норвеги эр олон жил төлөвлөсөн халдлагаа хэрэгжүүлсэн нь энэ байлаа.

Хэт барууны үзэлт тэрбээр зүүний үзэлтнүүд хийгээд цагаачид, даяарчлалыг дэмжигчдийг үзэн ядагч юм. Хүн төрөлхтөний түүхэн дэх аймшигт алуурчдын тоонд орсон Брейвикийн шүүх хурал өнгөрсөн сард болсон юм. Ирэх оны хавар түүнд шүүхээс ял онооно. Магадгүй сэтгэцэд нь өөрчлөлт гарч галзуурлын анхан шатны шинж тэмдэг илрэх болсон Брейвик шорон биш эмнэлгийг ч сонгож мэдэх.

Ямартай ч террористууд гэхээр зөвхөн онгоц хулгайлж байшин мөргөдөг, хүн барьцаалж дэлбэлж тэсэлдэг лалын лалын тулгар үзэлтнүүд, үндэсний цөөнхийн тэмцэгчдийг хэлдэггүй гэдгийг бид энэ жил харлаа. Дөнгөж саяхан бас л Европын хамгийн амгалан тайван орнуудын нэг Бельгид Брейвикийн залгамжлагч гэмээр нэгэн залуу хотын төв талбайд гэгээн цагаан өдөр бөмбөг дэлбэлж хүмүүс рүү буу шагайн эрдэнэт хүний амийг олноор нь тасалсан хэрэг гарсан нь хүмүүс бидний ирээдүй юу руу чиглэж явааг дахин тунгаахыг шаардах мэт.

АНУ-ын гадаад өрийн дуулиан

Энэ оны гол дуулианы нэг Америкийн өрийн таазын асуудал байлаа. Ерөнхийлөгч Обама болон конгрессын гишүүдийн, Ардчилсан ба Бүгд Найрамдах намын санхүүгийн хямралын талаархи мэтгэлцээн эцэст нь дэлхий дахиныг хэд хоног айдаст автуулсан.

Дахин олон улсыг хамарсан эдийн засгийн хямрал дэгдэх үү, хямрал эзэддахиад л америкчууд байх уу гэдэг асуултад Обама хариулт өгсөн. Магадгүй өрийн таазыг дээшлүүлсэн нь хямралыг түр зуур хойшлуулсан хариулт ч байж мэдэх.

Ямартай ч дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрэн болох АНУ-ын санхүү эдийн засгийн бодлого сульдаж энэ зуун Азийн зуун болохыг хүн төрөлхтөн 2011 онд баттай мэдэрлээ. ААА зэрэглэлээс анх удаа АА+ болж буурсан тус улсын санхүүгийн чадамж ойрын 10 жилд эргээд байр сууриндаа орж чадахгүй тухай олон улсын ажиглагчид бичиж байна.

Бин Ладены ангуучлал төгсгөл болсон нь

Дэлхийн номер нэг террорист хэмээгдэн олон сая доллар толгойдоо амлуулж асан зартай этгээд болох Осама бин Ладеныг бид 2011 онд олж харлаа. Харахдаа америк цэргийн суманд сийчүүлсэн төрхтэй цогцсыг нь харсан билээ.

Тавдугаар сарын 1-нд ерөнхийлөгч Барак Обама магадгүй муу үйлээрээ дэлхийн хамгийн алдартай хүний нэг болоод олон жилийн нүүр үзсэн Осама бин Ладеныг устгасан тухай албан ёсоор зарласан юм.

Америкийн тусгай хүчний тэнгисийн муурнуудын дээд зэрэглэлийн нууц цэргийн ажиллагаа Пакистаны нутаг дэвсгэрт өрнөсөн. Бин Ладеныг уул хадан дундаас биш Пакистаны цэргийн академийн дэргэдээс тансаг харшдаа байхад нь тэнгисийн муурнууд “устгал” хийсэн. Америкчуудын бүс нутгийн хамгийн дотны түнш болох Пакистаны засаг захиргаа ч бин Ладеныг орогнуулж байсандаа ихэд цочирдсон гэдэг. Америкчуудын хамгийн дотны нөхөд нь хамгийн заналт дайсныг нь орогнуулж байсан нь хоёр улсын хооронд одоо үүсээд байгаа ан цавыг эхлүүлсэн.

Бин Ладены үхэл магадгүй Аль Каида бүлэглэлийн хүрээ хумигдахад хүргэсэн хэмээн шинжээчид үздэг. Цагаан ордны мэдээлж буйгаар зартай алан хядагчийг Араб тэнгист оршуулсан.

Цасны хувьсгал ба Думын сонгууль

Хэдийгээр Путины нам ялсан ч үндсэндээ ялагдалд алхмаар ойртсон юм. Оны төгсгөлд хойд хөршид маань өрнөж буй сонгуулийн дараахь үйл явдал яах аргагүй энэ жилийн онцлох үйл явдлын нэгээр нэрлэгдэх учиртай.

Ерөнхий сайд Путины тэргүүлдэг эрх баригч Нэгдсэн Орос нам хэдийгээр Думд ялалт байгуулж ихэнх суудлыг эзэлсэн ч өмнөх үзүүлэлттэй нь харьцуулахад барагтайхан амжилт байлаа. Магадгүй эрх баригчид сонгуулийг луйвардаагүй бол өдийд оросын төрийн Думд сөрөг хүчнийхэн тал нь шахуу болж ороход ойрхон байсан гэх.

Ямартай ч ЗХУ задарч Орос оронд перестройка өрнөж байснаас хойшхи хамгийн томоохон улстөрийн тэмцэл одоо жагсаал хэлбэрээр үргэлжилсээр байна. Санасандаа хүрэхээ мэдэгдээд буй оросын сөрөг хүчнийхэн барууныхны мэдэгдэлд тун ч сэтгэл хангалуун байгаа бололтой.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон сонгуулийг анхааралтай ажиглаж нэгдсэн дүн гарч амжаагүй шахам байхад өөрөө Путинд луйвардуулсан мэт бачимдсан мэдэгдэл хийсэн. Хариуд нь Путин ч дуугүй суусангүй. Америкчуудыг Орос орны дотоод хэрэгт хөндлөнгөөс хутгалдаж сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр асар их мөнгөний урсгал оруулж байна хэмээн хатуухан шүүмжилсэн. Зул сарын баярын өмнөх өдөр буюу энэ сарын 24-нд одоо жагсаж байгаа иргэдээс ч хавьгүй олон буюу 50000 орчим мянган сонгуулийн дүнг эсэргүүцэгчид сүрт жагсаал хийхээ мэдэгдээд байгаа. Эрх баригчид хүч хэрэглэлгүй анхааралтай ажиглаж байгаа хэдий ч урьдчилан тооцоолоогүй байдалд хүрвэл хатуу арга хэмжээ авахаа мэдэгдээд амжсан.

Ийнхүү арабын хавраар эхэлсэн тэмцлийн дуулиан өвөл нь хүртэл Орос гүрэнд үргэлжилж цасны хувьсгал хэмээх нэр авч байна. Магад ч үгүй ирэх оны хавар Орос орноор нэрлэгдэх ч юм билүү.

Орхигдсон Палестин

Нөгөө л нэг НҮБ-ын шүдний өвчин Палестинчууд энэ жил мөн л оны онцлох үйл явдлыг бүтээлээ. Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээний асуудал урьд байгаагүйгээр бүдгэрсэн энэ жил Палестин улсын засаг захиргаа асуудлыг олон улсын тавцанд шийдэхийг оролдсон юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган есдүгээр сард болоход Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас НҮБ-ын гишүүн орон болгохыг албан ёсоор хүссэн юм. АНУ, Израилийн эрх баригчид барьц алдаж НҮБ-ыг бойкотлохыг оролдов. Тусгаар тогтнолоо НҮБ-аар батлуулахыг оролдсон Махмуд Аббасын оролдлого ямартай ч түүнийг үндэсний баатрын хэмжээнд нэгэнт аваачсан. АНУ, Израйль Палестины тусгаар тогтнолын эсрэг тууштай зогсож байсан ч хэний ч төсөөлөөгүйгээр ЮНЕСКО Палестиныг албан ёсны гишүүн орноороо зарласан. Үүнийхээ хариуг ч ЮНЕСКО АНУ-аас хүртсэн.

Дээдсийн хурим

Оны онцлох үйл явдлууд ихэнх нь хямрал, хувьсгал, хор хөнөөл дагуулсан үйл явдлууд байсан бол дэлхий дахины хэмжээний гэгээн цагаан үйл явдал ч мөн өрнөсөн.

Их Британийн угсаа залгамжлагч хунтайж Уиллиамын цуутай хурим энэ оны онцлох үйл явдлын нэг. Өдгөөгөөс 30-аад жилийн өмнө Уиллиамын эцэг эх болох ханхүү Чарльз Диана гүнж нарын хурим зууны хурим хэмээн нэрлэгдэж байсан юм.

Харин Уиллиам, Кейт Миддлтон нарын хурим алдар цуугаараа тэрхүү хуримаас дутахааргүй байсан юм. Дэлхий нийтээрээ английн ханхүү гүнж нарын аз жаргалтай мөчийн гэрч болсон гэхэд хилсдэхгүй шахам. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Их Британийн уламжлал, түүх, их гүрний сүр хүчийг дэлхий чихээ дэлдийлгэн ажигласан.


www.shuud.mn

Read More......

Монгол блогчид 2011


МОНГОЛ БЛОГЧИД- 2011

Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах ѐслолын арга хэмжээ, цахим нийгмийн гишүүдийн хамгийн том цугларалт

Хөтөлбөр

Хэзээ: 2011 оны 12 сарын 3-ны 19:00 цагт

Хаана: iLoft Function House

Улаан хивсний ёслол

19:00- 19:30 Хүндэт зочид, блогчид, блог сонирхогчид хүрэлцэн ирнэ “Блог гэж юу вэ” нэвтрүүлэг

Ёслолын ажиллагааны нээлт

19:30 Нээлтийн үг

19:40 “Алтан ураг” ураг хамтлаг

19:55 “Монгол Блогчид” Наадмын тухай танилцуулга

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

20:00 Наадмын шүүгч нар, хүндэт зочидыг танилцуулна

Оны Шилдэг Энтертайнмент Блог хөтлөгчид цом, шагнал гардуулна

20:10 Цом гардуулагч: Блогч Хашир Анжигай

#1 Ивээн тэтгэгч “EveryDay international” ХХК-ны төлөөлөл үг хэлж нэрэмжит шагналаа гардуулна.

20:20 “Галт шувуу” цэнгээнт бүжгийн хамтлаг

Оны Шилдэг Нийгмийн сэдэвт Блог хөтлөгчид цом гардуулна

20:25 Цом гардуулагч: Эдийн засагч Д.Жаргалсайхан

#2 Ивээн тэтгэгч “Хас” банкны төлөөлөл үг хэлж нэрэмжит шагналаа гардуулна.

20:35 “Colours” амьд хөгжмийн хамтлаг

Оны Шилдэг Бизнес Блог хөтлөгчид цом гардуулна

20:40 Цом гардуулагч: Сэтгүүлч, зохиолч А.Амарсайхан

#3 Ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөл үг хэлж нэрэмжит шагналаа гардуулна.

20:50 Новосибирскийн урлагийн их наадмын шилдэг ятгачин Б.Уянга

Оны Шилдэг Боловсролын сэдэвт Блогчид цом гардуулна.

20:55 Цом гардуулагч: МҮОНТелевизийн захирал Ц.Оюундарь

#4 Ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөл үг хэлж нэрэмжит шагналаа гардуулна. 21:00 Морин хуурч Б.Болдхүү

Оны Шилдэг Технологийн Блогчид цом гардуулана

21:05 Цом гардуулагч: Нээлттэй эхийн програм хангамжын эксперт С.Дөлмандах

#5 Ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөл үг хэлж нэрэмжит шагналаа гардуулна.

21:15 Mongolian Best Dance Crew тэмцээний ялагч, Дуучин В.Уянга

21:20 “Блогчид зардигдсан” вайрал видео уралдааны дүнг танилцуулж шагнал гардуулна

21:40 “Блогчид зарлигдсан” уралдааны тэргүүн бүтээлийг танилцуулна
21:45 Шилдэг твиттерчдийг шалгаруулах үйл ажиллагаа

Оны шилдгийн шилдэг блогчид цом гардуулна.

22:00 Цом гардуулагч: New Media Group-ийн ерөнхийлөгч А.Мэнд-Орших
#6 Ивээн тэтгэгч Fusion brand- ийн төлөөлөл үг хэлж нэрэмжит шагналаа гардуулна. 22:10 Наадмын ивээн тэтгэгч байгууллагуудыг танилцуулна.
22:10 Хүндэтгэлийн зураг авалт
22:30 Нээлттэй микрофон

Бусад үйл ажиллагаа
- Хөтөлбөрийн үйл ажиллагааг интернетээр шууд дамжуулна
- Уран бичлэг хийх
- Нүүрэн дээр зурах
- Хайчилбар хийх
- Хар зургаар өөрийн хөргөө зуруулах
- Blue NUN дарсны амталгаа, тэмцээн
- Гэрэл зураг сонирхогчдын зургийн булан
- Кино сонирхогчдын булан
- Ивээн тэгтэгч байгууллагуудын булан ажиллана

22:40- 24:00 Чөлөөт хөтөлбөр
- Нэрийн хуудас солилцох
- Урлагийн тоглолтууд
- Хүүхэлдэйн театрын үзүүлбэр
- Авьяаслаг монголчууд шоуны шилдэг 5-д шалгарсан Beatcrew хамтлаг
- Universe Best Songs шилдэг 25д багтсан дуучид: Энгүүнээ, Урангоо, Соѐмбо, Цэлмүүн
- Тэмцээн, уралдаан
- Ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит тэмцээн, гоѐ шагналтай

24:00- 04:00
- Парти

Такс: 5000 төг, Уух зүйлс үнэгүй.
Таксийг тухайн үед нь шууд ирээд авах боломжтой
/Жич: Такс нь ЗАРЛИГ хүмүүнлэгийн санд хандив болно/

Холбоо барих
Утас: 365555, 88061518, 95699211
http://mongolbloggers.org

Read More......

МТ-ийн оны хүн хэн бэ?


Мэдээлэл-холбооны технологийн єнєєгийн хєгжил, ололт нь дэлхий даяар эдийн засаг, хvний нийгмийн хєгжлийг дэмжигч гол хvчин зvйл болж, бидний амьдралд салшгvй хэсэг болон улам ихээр нэвтэрсээр байгаа билээ. Энэ цаг vетэй уралдан “Монголын Хєгжлийн Гарц” (МХГ) тєрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнvvдийн дэмжлэгтэйгээр гуч гаруй жилийн тvvхэн замнал бvхий мэдээллийн технологийг Монголд хєгжvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулсан, мєн оруулсаар ч байгаа хувь хvнийг сонгон шалгаруулж, олон нийтэд таниулан алдаршуулах зорилгоор Мэдээллийн технологи (МТ)-ийн “ОНЫ ХVН” шалгаруулалтыг ес дахь жилдээ зохион байгуулж байна.

ШАЛГАРУУЛАЛТ
Доорхи есєн чиглэлийн номинацад холбогдох мэргэжлийн болон дэмжих vйл ажиллагааг 2011 онд амжилттай явуулсан, явуулж буй хувь хvний нэрийг дэвшvvлэн шалгаруулна:

1. Манлайлагч
МТ-ийн салбарын ажил, vйлчилгээ эрхэлдэг байгууллагын удирдах ажилтан

2. Програм зохиогч
Компьютерийн бvх тєвшний програм, мэдээллийн бааз, вэб хуудас зохиогч

3. Судлаач
Их, дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, бие даасан судлаач, эрдэмтэн

4. Инженер
Микропроцессорын удирдлагатай тоног тєхєєрємж зохион бvтээгч-инженер, электроник, автоматжуулалт болон сvлжээний инженер

5. Техникч
Админ, операторч, техникч, эрдэм шинжилгээний туслах ажилтан

6. Анхдагч
МТ-ийн салбарыг Монголд vvсч хєгжихєд хувь нэмрээ оруулсан, анх удаа МТ-ийн техник, технологи нэвтрvvлсэн хувь хvн, зохион байгуулагч (Энэ номинацид он хамаарахгvй)

7. Бизнесмэн-дэмжигч
МТ-ийн бус салбарт МТ-ийг хамгийн vр дvнтэй нэвтрvvлдэг ажил хэрэгч хvн

8. Тvшээ-дэмжигч
МТ-ийг хамгийн сайн дэмждэг тєрийн ажилтан, албан хаагч, УИХ-ын гишvvн

9. Гадаад-дэмжигч
МТ-ийг хамгийн сайн дэмждэг гадаад улсын иргэн, олон улсын байгууллагын ажилтан

Оны хvнийг шалгаруулах vйл ажиллагаа нэр дэвшvvлэх, урьдчилсан сонгон шалгаруулалт, тєгсгєлийн сонгон шалгаруулалт гэсэн гурван vе шатаар явагдана. Ажлын албанд хvлээн авсан огноог баримтлан хугацаанаас хоцорсон тодорхойлолт, саналыг сонгон шалгаруулалтанд оруулахгvй.

Нэр дэвшvvлэх:
2011 оны 11-р сарын 10-ны єдрєєс эхлэн 20 хоногийн хугацаанд нээлттэй явуулна. Байгууллага, хувь хvн нэр дэвшvvлж байгаа хvнийхээ талаар тухайн номинацид тохирсон тодорхойлолтын маягтыг бєглєж ажлын албанд албан бичгээр буюу электрон шуудангаар ирvvлнэ.
Маягтыг энд дарж авна уу.

Урьдчилсан сонгон шалгаруулалт:
Нэр дэвшvvлэх ажиллагаа дууссанаас хойш 5 хоногт багтаан шагнал санаачлагчдын хороо ажлын албанд ирсэн тодорхойлолтыг vндэслэн номинац тус бvрт 5 хvртэлх нэр дэвшигчийн нэр бvхий жагсаалтыг гаргана. Санаачлагчдын хороо нь тодорхойлолттой холбогдох нэмэлт тайлбар, шаардлагатай нотолгоог нэр дэвшигчээс гаргуулж авч болно.

Тєгсгєлийн сонгон шалгаруулалт:
Тєгсгєлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн нэр, товч тодорхойлолтыг vндэслэн холбогдох байгууллагуудын мэргэжлийн тєлєєлєгчдийн бvрэлдэхvvнтэй шалгаруулах комиссын саналыг 70%, олон нийтийн саналыг 30%-иар тус тус vнэлэн эцсийн дvнг 12-р сард гаргана. Номинац тус бvрт зєвхєн эхний байр эзэлсэн хvнийг шалгаруулна.

Олон нийтийн санал хураалт:
Тєгсгєлийн сонгон шалгаруулалтанд оролцох нэр дэвшигчдийн талаархи мэдээллийг Интернэтэд байрлуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 15 хоногийн дотор олон нийтийн саналыг ажлын албанд электрон буюу ердийн шуудангаар хvлээн авна. Байгууллага, хувь хvмvvс тухайн номинацаар зєвхєн нэг удаа санал єгєх эрхтэй. Байгууллагын саналыг арван хvний саналтай тэнцvvлэн тооцно.

Шагнал:
“Оны хvн”-д цом, гэрчилгээ олгоно.

ШАГНАЛ САНААЧЛАГЧДЫН ХОРОО

Ажлын албаны хаяг:
Монголын Хєгжлийн Гарц ТББ,

Утас/Факс: 319367,
Мэдээллийн технологийн vндэсний паркийн байр, 305 тоот
Вэб: www.mongolia-gateway.mn/itprize,

Э-шуудан: info@mongolia-gateway.mn


Read More......

Европын орнуудын өр зээлийн харьцаа 2011 оны эцсийн байдлаар


Read More......

Startup Weekend Mongolia 3 Is Here

Startup Weekend Mongolia 3нь 2011 оны 11 сарын 18-20 өдрүүдийн хооронд МТҮП(IT Park) дээр зохион байгуулагдах болно. Энэ удаагийн үйл ажиллагаагаара бид оролцогч залуустаа бөөн бөөн сюрпртзийг бэлдсэн байгаа билээ.

Startup Weekend Mongolia 3 үйл ажиллагаа нь Global Startup Battle (GSB) –д оролцох эрхээ албан ёсоор авсан тухай мэдээллээ бид өмнөх Newsletter дээрээ мэдэгдсэн билээ. Бид бүгдээс та бүхэнд барих бас нэгэн гайхмшигт мэдээлэл бол манай Startup Weekend Mongolia 3 үйл ажиллагааны ялагч баг нь бас 2012 оны 2 сард Сингапур улсад зохиогдох Demo Asia 9 олон улсын экспо чуулга уулзалтанд үнэгүй оролцох эрх бүхий шагналыг гардан авахаар боллоо. Энэхүү экспогоор та олон улсын хөрөнгө оруулагчнарт өөрийн шинэ бизнессийг тайлбарлан түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулалт авах хамгийн том бодит боломжыг олж авах юм.

9 удаа зохиогдож буй DEMO Asia чуулга уулзалт нь дэлхий дахинаа өөрсдийн бизнесийг таниулах зорилготой Ази тивдээ хамгийн шилдэг компаниудын төлөөх хамгийн том индэр юм Мөн Азийн зах зээлд амжилт олох бодолтой дэлхийн өнцөг бүрийн компаниудын диваажин гэж хэлэхэд болно. DEMO Asia чуулга уулзалтан дээр шигшигдэж шалгарсан бүтээгдэхүүн нь дэлхий дахины хэвэлэл мэдээлэл, агуу туршлагатай хөрөнгө оруулагч, корпорацийн худалдан авагч, стратегийн хамтрагч болон энгийн худалдан авагч нарын дунд шинээр гарч ирэх том боломж болох бизээ. Зохион байгуулагчдийн зүгээс хэлэхэд ЭНЭХҮҮ үйл ажиллагаа мань 2011 оны хамгийн сүүлийн хамгийн ТОМ үйл ажиллагаа болох болно гэдгийг амлаж байна. Та бүхэн идэвхитэй оролцоно уу. Танаас шаардагдах зүйх бол ердөө л таны бизнес санаа. Тэгээд л болоо!!! Ажилдаа залуусаа

Read More......

УДБЭТ-ын аравдугаар сарын хөтөлбөр



Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 49 дэх улирал эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаад тус театрынхан аравдугаар сарын 8-нд Дж.Вердийн “Аида” дууриар шинэ улирлын нээлтээ хийх аж. Өнгөрсөн жил анх удаа “Аида” дуурийг амилуулсан УДБЭТ-ынхан энэ жил “Спартак”, “Атилла” бүжгэн жүжгийг тайзнаа тавих төдийгүй “Аида” дуурийг говьд тоглохоор зэхэж байгаа юм. Харин нээлтээ хийж буй аравдугаар сард тус театрын уран бүтээлчид “Аида”-гаас гадна, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриуд болон П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Л.Минкусын “Дон Кихот”, А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг сонгодог урлагийн хорхойтнууддаа хүргэхээр болжээ.

УДБЭТ-ын аравдугаар сарын тоглолтын хөтөлбөр

Аравдугаар сарын 8: Дж.Верди “Аида” дуурь
Аравдугаар сарын 9: Дж.Верди “Аида” дуурь
Аравдугаар сарын 15: Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
Аравдугаар сарын 16: П.И.Чайковский “Хунт нуур” балет
Аравдугаар сарын 22: Ж.Россини “Севилийн үсчин” дуурь
Аравдугаар сарын 23: Л.Минкус “Дон Кихот” балет
Аравдугаар сарын 29: Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь
Аравдугаар сарын 30: А.Адан “Жизель” балет Read More......