ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ ЭРГЭЛТ, 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар



Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар 1813.7 сая ам.доллар, үүнээс экспорт 856.2 сая ам.доллар, импорт 957.5 сая ам.доллар боллоо.
Гадаад худалдааны тэнцэл 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар 101.3 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Нийт экспортод зэсийн баяжмал 24.3 хувийг, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 19.7 хувийг, цайрын хүдэр, баяжмал 4.8 хувийг, төмрийн хүдэр 3.9 хувийг, боловсруулаагүй нефть 3.8 хувийг, самнасан ноолуур 3.2 хувийг, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.4 хувийг, үлдсэн 37.9 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
1 т зэсийн баяжмалын үнэ 2009 оны эхний хагас жилийн дунджаар 654.1 ам.доллар байсан бол 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 668.1 ам.доллар болж, эхний хагас жилийн дунджаас 14.0 ам.доллар буюу 2.1 хувиар, 1 т цайрын баяжмалын үнэ 2009 оны эхний хагас жилийн дунджаар 676.2 ам.доллар байсан бол 2009 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 677.8 ам.доллар болж, эхний хагас жилийн дунджаас 1.7 ам.доллар буюу 0.2 хувиар тус тус өслөө.
Автобензиний импорт 2009 оны эхний хагас жилээс биет хэмжээ 8.2 мянган тонн, үнийн дүн нь 4.8 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 2.4 мянган тонн, үнийн дүн 0.7 сая ам.доллараар; суудлын автомашины импортын биет хэмжээ 393 ширхэг, үнийн дүн 2.8 сая ам.доллараар; цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 3.7 сая квт.цаг, үнийн дүн 155.3 мянган ам.доллараар тус тус өссөн байна... Read More......

Хүнсний гол нэрийн барааны үнэ 2009 оны 7-р сарын 10-ны өдрийн байдлаар



2009 оны 7 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 6 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.4 хувиар буурч, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2009 оны 7 дугаар сарын 10-ны байдлаар хонины махны үнэ 6 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.2-5.3 хувь, үхрийн махны үнэ 4.9-7.9 хувиар, ямааны мах 3.6 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар тус тус буурчээ.
Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.8-2.6 хувь, үхрийн махны үнэ 2.9-3.2 хувь, адууны махны үнэ 1.3 хувиар тус тус өссөн бол ямааны махны үнэ 0.9 хувиар буурсан байна.
2009 оны 7 дугаар сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3322 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3738 төгрөг, ямааны мах - 2260 төгрөг, адууны мах – 2583 төгрөг, хонины цул мах – 3314 төгрөг, үхрийн цул мах – 4129 төгрөгийн үнэтэй байна...

Read More......

Романтик эмэгтэйн ТОП 10 хvсэл



Британийн сэтгэл зvйчид бvсгvйчvvдийн хамгийн романтик мєрєєдлийг нэрлэсэн байна. Энэ удаад янз бvрийн орны 6500 эмэгтэйг санал асуулгад оролцуулжээ.

Ингээд бvсгvйчvvд эрчvvдийг ийм байгаасай гэж хvсдэг байна.
• Нvдийг нь боогоод сюрприз байгаа газарт хєтлєж аваачих
• Уик-эндээрээ ямар нэгэн романтик газрыг зорих
• Єєрт нь зориулж хайртай залуу нь шvлэг юм уу дуу зохиох
• Ємнє хаана ч хэзээ ч учирч байгаагvй хамгийн сайхан эмэгтэй гэж хэлvvлэх
• Халуун устай, анхилам vнэртэй ванн бэлдэх
• Шуудангийн хайрцганд эсвэл мэйл хаяганд нь хайрын халуун дулаан vгтэй захидал vлдээх
• Єглєє сэрээгээд оронд нь цайг нь авчирч єгєх
• Даарсан vед нь тvvнд гадуур хувцасаа тайлж єгєх
• Ажил дээрээ байхад нь цэцгийн баглаа эсвэл шоколадны цуглуулга илгээх
• Хєгжмийн сонирхолыг нь дагуулан сюрприз барих Read More......

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбар vvсч хєгжсєний 88 жилийн ойн баярын мэндчилгээ

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газрын Дарга Ж.Сансар

Монгол Улсад мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг тохиолдуулан салбарын нийт ажилтан, албан хаагчид, инженер, техникч, ахмадууддаа Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Тус ойн өдрүүдэд манай улсын үүрэн телефон хэрэглэгчдийн тоо хэдийн 1 сая 700 мянга давж сум бүрт гар утсаар ярьдаг, нийт өрхийн 60 гаруй хувь нь интернет чөлөөтэй хэрэглэх боломжтой болоод байна. Энэ нь бидний өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээгээр бүх нийтийг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгааг илтгэх хамгийн бодитой үзүүлэлт гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нөгөө талаас салбарын шинэ зохицуулалтын орчин бүрдсэнээр улс, хот хооронд болон орон нутагт мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, үр ашиг сайжирч, түүний үр дүнд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамж байнга өсөн нэмэгдэж байна.

Цаашид ч тус салбарын техник, технологийн өөрчлөлт, шинэчлэлтийг тууштай үргэлжлүүлж, манай улсын нийт сум, сууринг шилэн кабелийн сүлжээнд холбох, 21 аймгийг хамруулсан өндөр хурдын DWDM систем, нийт сумдыг интернетийн үйлчилгээнд чөлөөтэй холбогдох төслийг эхлүүлээд байна.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд бүтцийг хөгжүүлэх, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох зэрэг үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг Монгол Улсын Засгийн газар, мэргэжил нэгт анд нөхөд та бүхэнтэйгээ хамтран амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхнийнхээ амьдралд тань аз жаргал, ажилд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

САЙХАН БАЯРЛААРАЙ

Read More......

Бүсгүй та тамхинаас гармаар байна уу?



Тамхи нь хортой, эрүүл мэндэд аюултай зуршил гэдгийг бүгд мэднэ. Тэгсэн ч татгалзаж чадалгүй, өдөрт хэд хэдээр нь татдаг бөгөөд стрессээ тайлж байна хэмээн өөрсдийгөө тайвшруулдаг.

Тэгвэл тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү их хор хөнөөлтэй байдаг аж. Тамхичин эмэгтэйн бие организмд хөгшрөлтийн үйл явц илүү хурдтай явагддаг бөгөөд төрөлтийн хувьд ч ямар нэг байдлаар хүндрэл дагуулах эрсдэл дагалдаж байдаг юм.

Эмч нарын үзэж буйгаар эмэгтэй хүнд тамхи татах зуршлаа хаях нь илүү хэцүү байдаг юм байна. Учир нь дааврын хэлбэлзлээс үүдэн стресс, сэтгэлийн хямралд илүү гүн ордог. Хэдий ийм ч тамхийг өөрийн эрүүл мэндийн төлөө, мөн эргэн тойрны хүмүүсийн тав тухын тусын тулд тамхи татах зуршлаа хаях л хэрэгтэй болно.

Эмч нарын зөвлөж буйгаар бол эмэгтэй хүн тамхи татах зуршлаа хаях хугацааг сарын тэмдэг үзэгдээд дуусах өдрөөс эхлэх хэрэгтэй. Энэ үед дааврын үйл явц тасалдах магадлал хурц өдрүүдийг бодвол харьцангуй бага байдаг юм байна.

Ингэхдээ юуны түрүүнд, тамхинаас татгалзахаас үүдэлтэй сэтгэл санааны дарамтыг давах хэрэгтэй болно. Эрүүл мэндэд хортой гэдгээс эхлээд эргэн тойрны хүмүүст таагүй, тав тухгүй байдал үүсгэдэг гээд бүгдийг нэг нэгэнгүй бичиж тэмдэглэ.

Дараа нь сэтгэл зүйч эмч нарын зөвлөсний дагуу шилэн сав авч татаж дууссан тамхины акуркийг түүндээ хий. Тамхи татах эсвэл тамхи татмаар санагдсан үедээ тэрхүү шилэн доторхи хар тортгоор бохирдсон шингэнийг харж бай.

Тамхиа хаях өдрийг тодорхой товлох нь чухал. Ингэхгүй бол “маргааш” гэсэн амлалт эх захгүй үргэлжлэх болно.

Тамхи татах хүсэл нь ямар нэг өдөөгчтэй холбоотой байдаг. Тухайлбал: “кофе уух, стресст орох гээд олон шалтгааныг дурьдаж болох бөгөөд энэ өдөөгчтэй бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй. Өглөө кофе уудаг зуршилтай бол түүний оронд жимсний шүүс эсвэл ногоон цай уу. Тэгвэл тамхины хор гадагшлахад илүүтэй тустай байх болно.

Стресстэй тэмцэх хэрэгтэй ч ямар ч тохиолдолд никотины тусламжтай аргыг сонгох хэрэггүй. Тамхи татах хүсэл багцаалбал 10-15 минут үргэлжилдэг. Энэ үед нь анхаарлаа сарниулах ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Тухайлбал, спортоор хичээллэх, ном унших, бүжиглэх, халуун ванн, шүршүүрт орох зэргээр тамхи татах хүсэл хурц төрөх агшинд "гал унтраавал” сайн. Мөн эмч нар энэ үед амаа угаах, бохь зажилах, чихэр хүлхэх, самар чөмөхийг зөвлөдөг.

Тамхинаас татгалзах хэд хэдэн оролдлого хийсний дараа тамхи татах хүсэл аажим аажмаар багасах болно. Энэ бүх хугацаанд тамхи татдаг орчноос аль болох зайлсхийж, шарсан хуурсан хоол хүнс хэрэглэхгүй байвал зүгээр. Биеийг хоргүйжүүлэхэд туслах зорилгоор багагүй хэмжээгээр цэвэр ус уух хэрэгтэй. Тамхи худалдаж авах мөнгөөрөө өөрт хэрэгтэй ямар нэг зүйл худалдаж аван өөрийгөө урамшуул.

Ихэнх эмэгтэйчүүд илүүдэл жинтэй болохоос эмээж тамхиа хаяхаас татгалздаг. Үнэхээр ч тамхи татдаг зуршилтэй эмэгтэйчүүдийн гучин хувь нь бие организмд никотин байхгүй болсноос бодисын солилцоо удааширч илүүдэл жин хуримтлуулж эхэлдэг. Үүнийг биеийн хүчний ачааллаа нэмэх замаар зохицуулж болно.

Тамхинаас гарахад тус болох нэмэлт зүйл нь никотинтой пластырь, никотин агуулсан бохь зэргийг хэрэглэх. Үүнээс гадна эмч нар никотин агуулаагүй, тамхи татах хүслийг намжаах тусгай эм бэлдмэлийг ч бас санал болгодог.

Эхний оролдлого бүтэлгүй байж болох ч энэ нь тамхинаас гарах найдваргүй гэсэн хэрэг огт биш юм. Шантралгүй дахин оролдож үзэх хэрэгтэй. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: news.mn
Read More......

Бєгж зvvхэд учир бий



Зvvсэн бєгж тань танд юу тохиосон болон мєн юу тохиолдож болохыг єгvvлдэг гэвэл гайхах хэрэггvй.

Та бєгжєє аль хуруундаа зvvснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нєлєєлдєг. Єнєє vед та бид гоёл чимэглэлийн зvйлсийг ямар нэг дvрэм журамд захирагдалгvй єєрийнхєєрєє зvvж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зvйл биш юм. Тодруулбал, дурлалт хосууд гэр бvлийн хvмvvс хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зvvн гарын долоовор буюу хоёр дахь хуруундаа бєгжєє зvvж гашууддаг аж. Хэрвээ та энэ хуруундаа зvгээр л бєгж зvvх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш болов уу гэж танд зєвлємєєр байна. Дээрхтэй адил зvйл тохиолдоогvй ч энэ нь тухайн таагvй зvйлийг зєгнєн биелэх дохио болдог аж.

Зvvн гарын долоовор хуруунд бєгж зvvх нь уй гашуу хагацал, таагvй зvйл болсныг илэрхийлдэг. Мєн хvний сэтгэлийг тогтворгvй хєнгєн болгодог гэж vздэг байна.

♦ Баруун гарын долоовор хуруунд зvvсэн бєгж нь ойр дотны хамаатан садан, найз нєхдєєсєє хагацаж салсны болон тэднийг дурсаж хvндэтгэхийн илэрхийлэл болдог байна.

♦ Зvvн гарын эрхий хуруунд бєгж зvvх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн vздэг. Мєн єєртєє итгэх итгэлийг болон дотоод хvчийг илvv харуулдаг байна.

♦ Дунд хуруунд ерєнхийдєє бэлэг дурсгалын, бат нєхєрлєлийн гэх мэт бєгж зvvдэг байна. Ингэснээр тухайн хvнийг хvндэтгэж буйн шинж ажээ. Зарим газарт зvvн гарын дунд хуруунд сvйн бєгжийг зvvдэг ёс их дэлгэрсэн байдаг.

♦ Ядам хуруунд бєгж зvvх нь хайр дурлалд одтой байх, хvний сэтгэлийг єєрт татах чанарыг сэргээдэг гэх бєгєєд тvvнчлэн сэтгэл vл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зvvн гарын ядам хуруунд олон орны хvмvvс бєгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бєгж зvvдэг аж.

♦ Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бєгж зvvх нь хайр дурлалд азтай байх мєн тухайн хvний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна.

♦ Чигчий хуруунд бєгж зvvх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг билэгддэг.

♦ Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бєгж зvvдэг бєгєєд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар vргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна.

♦ Зvvн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгvй битvv бєгж зvvдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна. Read More......

Дараа жилийн наадам даан ч хол байна даа



Нар, хур тэгширсэн сайхан наадам болж өндөрлөлөө. Үндэсний портал GoGо.mn дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монголчууддаа баяр наадмын үйл ажиллагааг цаг алдалгүй дамжуулсаар ирсэн билээ.

Энэ жил өмнөх наадмуудыг бодвол харьцангуй зохион байгуулалт өндөртэй элдэв будилаан бага сайхан наадам болж өнгөрлөө.

Хэдийгээр дэлхийн олон улсад гахайн томуу дэгдэн улс бүрт жуулчлалын тоо эрс багассан үзүүлэлт гарч байгаа ч манай улсын баяр наадмыг үзэхээр ирсэн жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс буураагүй байна.

Манай сурвалжлах хэсэг жуулчидтай уулзан сэтгэгдлийг сонсоход тэдний ихэнх нь манай баяр наадамд сэтгэл хангалуун, Монголын ард түмний найрсаг сайхан харилцааг гайхан ярьж байлаа. Жуулчдын сэтгэгдлийг та энд даран үзнэ үү.

Мөн энэ жил манай Үндэсний баяр, наадмыг сурвалжлахаар гадны 20 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ирсэн байсан юм.

Манай иргэд ч наадмын зохион байгуулалт, үйлчилгээнд сэтгэл өндөр байсан.

Есөн хөлт цагаан тугийг Засгийн газрын ордноос Төв цэнгэлдэхэд залах хүртэл үйл ажиллагааг наадамчин олон сонирхон үзэж байлаа.

Түмнээ баярлуулсан хурдан хүлэг Шарга азарга улсын баяр наадамд зургаа дахь түрүүгээ авч түүхэн амжилтыг тогтоон Монгол адууны хурдан удам үргэлжилж буйг сануулсан бол Далай аварга Г.Өсөхбаяр өвөө аав “Буур” Н.Жамьяан аваргын амжилтыг давтан Даян аварга болсон.

Сур харваанд өмнө нь Улсын баяр наадамд түрүүлж байгаагүй эрхий мэргэн харваачид түрүүлж Үндэсний уламжлалт спортын залуу халаа төрөн гарч ирж буйг түмэнд зарлалаа.

Үндэсний Их баяр наадмын нээлтийн ажиллагаа, шандас хурдан хүлгийн уралдаан, хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваачдын сур харваа гээд Эрийн гурван наадам наадамчин олны уухайн дор ийнхүү болж өндөрлөлөө.

Дараа жилийн наадам даан ч хол байна даа.

Эрхэм уншигчид та бүхэн Их Монгол улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын торгон агшингуудыг тоймлосон видео болон бусад сурвалжлагыг манай Холбоотой мэдээ- нээс хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: www.gogo.mn
Read More......

Ажлаасаа удахгvй халагдахын арван шинж




“Та халагдлаа!”. Энэ богинохон атлаа ихийг єгvvлсэн vг єєр ямар ч vгнээс илvvтэйгээр албан хаагчдын vнхэлцгийг хагалах шахдаг байна.


Яагаад мэргэжилдээ муугvй, эрхэлсэн ажилдаа эзэн болсон зарим албан хаагч морь, нохой мэт зvтгэсэн ч энэ vгийг хаана ч очсон байнга сонсож байдаг вэ? Уг нь багахан сэргэлэн зан байхад л чадварлаг, нэр алдар хvссэн олон мэргэжилтэн зєєлєн суудалдаа тухлан vлдэж, тvvгээр ч vл барам ажилдаа амжилт гаргаж, албан тушаал ахих байсан. Гэтэл муйхар зангаасаа болж тэд єєрсдийгєє илэрхийлж чадалгvй, авьяас чадвараа булшилж байна. Нєгєєтэйгvvр чадварлаг боловсон хvчнээ алдах нь ажил олгогчид ч халгаатай. Хvн бvр ажлаасаа халагдаад байдаггvй. Ажлаасаа халагдмаар байвал арван шилмэл аргыг санаж явахад илvvдэхгvй.

1.Ямар ч тєлєвлєгєєгvй бай. Ажил дээрээ, уран бvтээлдээ амжилт гаргасан хvн бvр тодорхой тєлєвлєгєє боловсруулсан байдаг. Цаасан дээр биш юм аа гэхэд ядаж толгойндоо боловсруулсан байх хэрэгтэй. Ямар ч тєлєвлєгєєгvй байвал хэзээ нэг цагт ажилгvй болж л таараа.

2.Цаг vеийнхээ уур амьсгалыг мэдрэхгvй бай. Бизнес орчин байнга єєрчлєгдєж байдаг. Тийм болохоор ажлын “мест” хэзээ ч хоосон байдаггvй бєгєєд нийлvvлэлт нь эрэлтээсээ хол давдаг. Хамт ажиллагсад болон таны албан тушаалд санаархагчидтай эн зэрэщэж, єєрийгєє байнга хурцалж байхгvй бол vхдэл боллоо гэсэн vг.

3.Ямар ч vр дvн гаргахгvй бай. Бизнест амжилт гаргасан хvмvvс бvгдийг тооцоолох хэрэгтэйг ухамсарласан байдаг. Тиймээс єчvvхэн ч гэсэн амжилт гаргаад тvvнийгээ ярьж явдаг хvнээс том амжилт гаргачихаад дуугvй явдаг нь илvv хурдан “жийгддэг”. Учир нь тvvнийг амжилт гаргасныг ажил олгогч мэдэхгvй.

4.Шуурхай чанарыг хєдєлмєрийн бvтээмжтэй андуур. Хамт ажиллагсадтайгаа харилцахын оронд цахим шуудангаар захиа илгээхийг эрхэмлэдэг хvмvvс орчин vеийн бараг тэр аяараа автоматчилагдаж, технологижсон орон зайнд улаан нvvрээрээ тулж ярилцах нь ямар чухал болохын утга учрыг ойлгодоггvй. Боломж л гарвал нvvр тулан ярилцаж байх нь ямар ч ажилтны хувьд амжилтын vндэс болдог.

5.Єєрийгєє цорын ганц гэж бод. Албан газар “тэнгэрийн амьтад”-ад зай байхгvй. Энэ ажлыг яаж хийхийг, яавал vр дvнд хvрэхийг ганцхан би л мэднэ гэж бодож эхэлсэн тэр мєчєєс таныг од чинь хаяна.

6.Асуулт болгоны хариултыг мэддэг бай. Мэдлэг бол хvч хэмээх эртний сайхан vг бий. Гэхдээ хэрэв хэн нэгэн энэ ертєнц дээрх бvхнийг мэддэг царайлах юм бол тvvний карьер зогсонги vедээ орно.

7.Єєрийгєє аялдан дагалдагчдаар хvрээлvvл. Хэрэв хэн нэгнийг гайхамшигтай мэргэжилтэн гэжхvмvvс шагшин магтаж байгаа бол хоёр зvйл vнэн. Нэгдvгээрт, тэд бол ая тал засагч, бялдууч нар, хоёрдугаарт, тэр этгээд албан тушаалдаа урагшлахаасаа єнгєрчээ. Тэгвэл амжилттай менежер, мэргэжилтнvvд бусдын оюун ухаан, бvтээлч сэтгэлгээг олж харж чаддаг, хєхиvлэн дэмжихээс биш хоосон магтаалдуярч суудаггvй байна.

8.Бусдыг vнэлэхгvй бай. Ялан дийлэгчид єєрт нь тус болсон хvмvvсийг vргэлж санаж, vнэлж явдаг. Тэгвэл уруудах тавилантнууд бусдын хичээл зvтгэлийн vр дvнг єєрийнх нь мэтээр ярьж, тэдний оруулсан хувь нэмрийг ойлгодог ч vгvй, олж хардаг ч vгvй.

9.Єєрийгєє хоосон магт. Биеэ хоосон магтах нэг хэрэг. Тэгвэл тодорхой жишээ баримтаар єєрийн амжилтыг зєв сурталчлах нь єєр хэрэг. Уруудагчид эсвэл єєрийнхєє амжилтыг бусдад зєв ойлгуулж чаддаггvй, эсвэл ам бардам, гуя шалдан явдаг.

10. Дутагдлаа олж харахаа бай. Мэдрэмж сайтай ажил хэрэгч хvмvvс эрвийх дэрвийхээрээ зvтгэсэн ч vр дvнд нэг л хvрэхгvй байгаагаа олж хардаг. Ингэсэн тохиолдолд тэд ойр дотны нєхєд, хамт ажилладаг хvн, эсвэл дээд албан тушаалтнаасаа зєвлєгєє хvсдэг. Улмаар тэд дутагдлаа арилгаж, алдаагаа засаж чаддаг. Харин ийм чадваргvй хvмvvс дараагийн ажлын эрэлд гардаг. Read More......

БАРАА БVТЭЭГДЭХVVНИЙ ПАСПОРТ

АТА КАРНЕЙ

БАРАА БVТЭЭГДЭХVVНИЙ ПАСПОРТ

Олон Улсын Худалдааг дэмжих хэрэгсэл – АТА Карнейн Тогтолцоо

Сvvлийн жилvvдэд тєрєл бvрийн бараа бvтээгдэхvvний тvр хугацааны экспорт болон импорт дэлхийн худалдааг єргєжvvлэхэд маш чухал vvрэг гvйцэтгэж байна. Vйлдвэр, аж ахуйн нэгж эрхлэгчид зах зээлээ єргєжvvлэхийн тулд хєрш орнууд болон бусад улс оронд єєрсдийн vйлдвэрлэсэн бараа бvтээгдэхvvнийг vзэсгэлэн яармаг болон ижил тєстэй арга хэмжээнд сурталчлах шаардлагатай байдаг. Vvний адил бизнес эрхлэгчид єєрсдийн боломжит худалдан авагч, импортлогчдод бараа бvтээгдэхvvнийхээ загварыг сурталчлах замаар гадаадын зах зээлд єєрсдийн эзлэх хувиа нэмэгдvvлэх арга замыг хайдаг. Дэлхийн эдийн засгийн даяарчлал єсч байгаатай холбоотойгоор инженер, дуучид, тамирчид, техникийн ажилтнууд, архитекторууд, мэс заслын эмч нар, жvжигчид, кино болон телевизийн багийнхан, сэтгvvлчид гэх мэт ажил мэргэжлийн хvмvvс тухайн мэргэжлийн тоног тєхєєрємжийг хялбар замаар олон улсад авч явах шаардлага гарч байгааа билээ. Энэ мэт тєрєл бvрийн бараа бvтээгдэхvvний тvр хугацааны экспорт болон импорт аж vйлдвэрийн мэргэшил болон техникийн хєгжил дэвшлийг олон улсад тvгээхэд чухал ач холбогдолтой юм. Бараа бvтээгдэхvvний тvр хугацааны импорт болон экспортод хамааралтай гаалийн бvрдvvлэлтийн vйл ажиллагаа Гаалийн Хамтын Ажиллагааны Зєвлєл одоогийн Дэлхийн гаалийн Байгууллага болон Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Дэлхийн Танхимуудын Холбооны хамтын vйл ажиллагааны vр дvнд их хэмжээгээр хєнгєвчлєгдєж, тэдгээрийн vйл ажиллагааны уялдаа холбоо 1950-д оны сvvлээс сайжирч эхэлсэн билээ. Уг хамтын ажиллагааны vр дvнд 1961 оны 12-р сарын 6-нд “Бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулах АТА карнейн Гаалийн Конвенци” –ийг боловсруулсан байна. Уг Конвенци нь олон улсын зах зээлд голлох бараа бvтээгдэхvvнийг АТА карнейн хvрээнд нэг жилийн хугацаатай татвараас чєлєєлєх эргэлтэнд оруулах vйл ажиллагааг хангаж єгсєн байна. Дэлхийн Гаалийн Байгууллага 1990 оны 6-р сарын 26-нд бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулах тухай Станбулын Конвенцийг шинээр баталсан бєгєєд тус Конвенци нь тvр хугацаагаар бараа бvтээгдэхvvнийг оруулах тухай ємнє нь байсан бvх Конвенцуудыг нэгтгэсэн байна. Монгол Улс тус Конвенцид 2002 оны 12 дугаар сарын 5-ны єдєр нэгдэн орсон.

АТА карней гэдэг vг нь “Admission Temporaire” гэсэн франц vгийн товчлол юм. АТА Конвенци нь 1963 оны 7-р сарын 30-ны єдєр хvчин тєгєлдєр болсоноос хойш АТА карней бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар татваргvй оруулах хамгийн чухал олон улсын Гаалийн баримт болсон юм. АТА Тогтолцооны гол зорилго нь бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулахад гарах бэрхшээлийг хязгаарлахад оршино. АТА карнейн тогтолцоо нь гаалийн байгууллага, худалдааны салбар, хувь хvн, аж ахуйн нэгж, худалдааны байгууллагууд гэх мэт тvр хугацааны импортын vйл ажиллагаа явуулах шаардлагатай бvх хvмvvст давуу талтай байдаг.

АТА карней нь тухайн улсын хилээр бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулахад шаардагддаг vндэсний гаалийн мэдvvлгийг орлох бєгєєд энэ нь гаалийн ажлыг хєнгєвчилж єгч байгаа юм. АТА карнейн хvрээнд хамрагдаж байгаа тvр хугацаагаар оруулах бараа бvтээгдэхvvнийг нэг жилийн хугацаанд хэд хэдэн улс оронд зорчих боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм.

АТА карнейн системд ойролцоогоор 60 гаруй улс нэгдэн орсон байна. Эдгээр улсад АТА карнейг олгох болон тvvнд баталгаа гаргах vйл ажиллагааг Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Дэлхийн Танхимуудын Холбооны баталгааны сvлжээний гишvvд болох баталгаа гаргагч байгууллагууд хяналт тавин ажилладаг. Улс бvрт ганц баталгаа гаргагч байгууллага байна. Тэдгээр нь тухайн улсын Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимууд байдаг. Монгол Улсад 2003 оны 6 дугаар сарын 12-ны єдрийн Засгийн Газрын 145-р тогтоолоор Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимыг АТА карнейг олгогч, баталгаа гаргагч байгууллагаар томилсон.

Баталгаа гаргагч байгууллага бvр тvр хугацаагаар оруулсан бараа бvтээгдэхvvнийг тухайн улсын гаалийн байгууллагын тогтоосон хугацаанд гаргаагvй тохиолдолд гаалийн байгууллагад импортын гаалийн татвар болон бусад албан татварыг тєлж барагдуулах vvрэгтэй. Тус тєлбєрийн хэмжээ бараа бvтээгдэхvvнд ноогдох импортын гаалийн болон бусад албан татвар дээр тvvний 10% нэмсэн хэмжээтэй байна. Баталгаа гаргагч байгууллага уг тєлбєрийг бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар гаргасан этгээдээр нєхєн тєлvvлнэ. є.х. АТА карнейг эзэмшигч тvр хугацаагаар оруулах бараа бvтээгдэхvvнд ногдох импортын татварын баталгааг гаалийн байгууллагад гаргаж єгдєг байсан бол МVХАVТанхимд гаргана гэсэн vг юм.

Read More......

Yvрэн телефоны зарим компани УИХ, Засгийн газрын гишvvдэд хандлаа

Монгол Улсад vйл ажиллагаа явуулж байгаа vvрэн телефоны оператор болох "Мобиком" ХХК, "Скайтел" ХХК, "Юнител" ХХК-иас УИХ болон Засгийн газрын гишvvдэд хандаж ил захидал илгээжээ. Энэхvv ил захидалд:

2009 оны зургаадугаар сарын 12-ны єдрийн Улсын Их хурлын чуулганы хаалттай хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай" хуулийн тєслийг хэлэлцсэн билээ. Уг хуулийн тєслєєр хэрэглэгчдийн утасны яриаг чагнах нэмэлт тоног тєхєєрємжийг vvрэн телефоны оператор компаниудад суурилуулах, тухайн тоног тєхєєрємжийн хєрєнгє оруулалтыг дээрх компаниуд хариуцах талаар хэлэлцсэн бєгєєд энэхvv хуулийн тєсєл нь олон улсын эрх зvйн хэм хэмжээ, Монгол Улсын Vндсэн хуулийг зєрчсєн, хvний эрх, эрх чєлєєнд халдсан, олон нийтэд буруу ташаа ойлголт тєрvvлэхvйц агуулга бvхий байгаа тул vvрэн телефоны оператор компаниудын зvгээс уг хуулийн тєслийг хvлээн зєвшєєрєх боломжгvйгээ vvгээр илэрхийлж байна.

Хvлээн зєвшєєрєх боломжгvй vндэслэл нь

Нэг.
Энэхvv хуулийн тєсєл нь хэрэглэгчдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зєрчиж байна. Тухайлбал, Хvний эрхийн тvгээмэл тунхаглалын 12-р зvйлд зааснаар "... Хэний ч хувийн болон гэр бvлийн амьдралд хєндлєнгєєс оролцохгvй байх, захидал, харилцааны нууцад нь халдах ёсгvй", Монгол Улсын Vндсэн хуулийн 16-р зvйлийн 16.13-т заасан "... Монгол Улсын иргэн халдашгvй, чєлєєтэй байх эрхтэй..., Иргэний хувийн болон гэр бvл, захидал харилцааны нууц...-ыг хуулиар хамгаална, Хувь хvний нууцын тухай хуулийн 4 дvгээр зvйлийн 4.1.1-д "хувь хvний захидал, харилцааны нууцыг хуулиар хамгаална... гэсэн заалтууд тус тус зєрчигдєж байна. Монгол Улсын Vндсэн хуулийн 19 дvгээр зvйлийн 2-д "Зєвхєн онц болон дайны байдал зарласан тохиолдолд л Vндсэн хууль, бусад хуульд заасан хvний эрх, эрх чєлєєг хуулиар хязгаарлаж болно... " гэж заасан Vндсэн хуулийн зvйл заалттай энэхvv хуулийн єєрчлєлт зєрчилдєж байна.

Хоёр. Тєсєл санаачлагчид олон нийтэд буруу ташаа мэдээлэл єгч байна. Дээрх хуулийн тєслийг хэлэлцэх явцад хуулийн тєслийг санаачлагчдын зvгээс хэвлэл мэдээллиин хэрэгслээр ... энэхvv хууль батлагдсанаар утасны яриаг хууль бусаар чагнасан, чагнах оролдлого хийсэн тохиолдлыг илрvvлэх боломжтой..." хэмээн олон нийтийг илт тєєрєгдvvлсэн мэдээлэл цацагдаж байгаа нь vvрэн телефоны оператор компаниуд хэрэглэгчдийнхээ утасны яриаг чагнаж, хянадаг мэт ойлголтыг шууд тєрvvлэхээр байна. Бид бизнесийн ёс зvйн хэм хэмжээний хvрээнд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хvндэтгэн vйл ажиллагаагаа явуулдаг ба єєр бусад санаа, зорилго агуулдаггvй бєгєєд тийм техникийн боломж ч байхгvй. Хууль санаачлагчид уг тєхєєрємжийг суурилуулснаар гуравдагч этгээд бусдын утасны яриаг хууль бусаар дундаас нь чагнаж, тагнаж байгааг илрvvлж, иргэдийн аюулгvй байдлыг хангана гэсэн тайлбар хийж байгаа нь vндэслэлгvй бєгєєд техник, технологийн хувьд боломжгvй зvйл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Гурав. Vндэсний аюулгvй байдлыг хангах, гэмт хэрэг илрvvлэх чиг vvрэг бvхий байгууллага нь Засгийн газрын харьяанд байдгаараа улс тєрєєс хараат vйл ажиллагаа явуулах магадлалтай тул уг чагнах тєхєєрємжийг суурилуулснаар хэн нэг эрх мэдэлтний захиалгаар буюу єєр зорилгоор хууль бус vйл ажиллагаа явуулах боломж бvрдэнэ. Нийгмийн бvхий л тvвшинд хууль хяналтын байгууллагын vйл ажиллагаа хуулийн хvрээнд байж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангалттай хангаж ажилладаг эсэх нь нийгмийн бvхий л тvвшинд эргэлзээ тєрvvлэхvйц байгаа, авлигын судалгаанд дээгvvр байр эзэлдэг зэргээс шалтгаалж энэ хуулийн єєрчлєлтийн vр дvнд гэмт хэргийн гаралт буурч, тvvнийг таслан зогсооход нєлєє vзvvлнэ гэдэг нь итгэл тєрvvлэхvйц vндэслэл болохгvй гэж vзэж байна.

Дєрєв. Иргэд харилцаа холбооныхоо хэрэгцээг зєвхєн vvрэн холбоогоор бус єєр бусад мэдээлэл холбооны маш олон сувгаар дамжуулан хангадаг. Гэмт хэргийн субьектvvд хоорондоо харилцахдаа, тагнах чагнах тєхєєрємж суурилуулсан vvрэн холбоогоор бус харин харилцаа холбооны хяналт тавих боломжгvй єєр сувгуудийг, тодруулбал интернэт, интернетэд суурилсан яриа, нам орбитын сансарын холбоо зэргийг ашиглах боломж нь нээлттэй. Єєрєєр хэлбэл мэдээлэл холбооны бусад сувгийг хянаж, хааж чадахгvй тул хяналтын бvрэн гvйцэд шийдэл болохгvй.

Тав. Монгол Улсын vндэсний аюулгvй байдал мэдээлэл, харилцааны нууцлалын тvвшинд алдагдах эрсдэлтэй. Гар утас хэрэглэгчдийн яриаг чагнах нэмэлт тоног тєхєєрємжийн техник, технологийн шийдлийг гадны аль нэг орны гvйцэтгэгч компанид захиалан гvйцэтгvvлэх бєгєєд энэ нь ямар нэгэн ашиг сонирхол бvхий гадны орнуудын шууд оролцоог бий болгож, тухайн орны болон гvйцэтгэгч компанийн шууд хяналтанд орохыг vгvйсгэх аргагvй.

Зургаа. Тєрєєс, гэмт хэргийг таслан зогсоох, vндэсний аюулгvй байдлыг хангах зорилгоор vvрэн холбооны сvлжээг ашиглан иргэдийн захидал харилцааны нууцад халдаж эхэлбэл Монгол улсын нийгэм эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулж буй энэ салбарт иргэдийн итгэх итгэл, салбарын эдийн засгийн чадавхи буурч, энгийн хэрэглэгч хохирох тєдийгvй улсын тєсвийн бvрдvvлэлтэд сєргєєр нєлєєлнє гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Долоо. Хувийн ємчийг хуулиар хамгаалдаг. Хувийн хэвшлийн оператор компаниудад уг чагнах тєхєєрємжийг єєрийн хєрєнгєєр худалдан авч суурилуулах vvрэг хvлээлгэх, vгvй тохиолдолд тусгай зєвшєєрлийг цуцлах vндэслэл болохоор заасан нь Монгол улсын Vндсэн хуулийн 5 дугаар зvйлийн 5.2 дахь хэсэг "... ємчлєгчийн эрхийг хуулиар хамгаална", 16 дугаар зvйлийн 16.3 дахь хэсэг "Хувийн ємчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Тєр, тvvний эрх бvхий байгууллага нь нийгмийн зайлшгvй хэрэгцээг vндэслэн хувийн ємчийн эд хєрєнгийг дайчлан авбал нєхєх олговор, vнийг тєлнє", Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хуулийн 8 дугаар зvйлийн 8.3, 8.4 дэх хэсэг "Гадаадын хєрєнгє оруулагчийн хєрєнгийг гагцхvv нийтийн ашиг сонирхлын vvднээс, зєвхєн хуульд заасан журмын дагуу, ялгаварлан гадуурхахгvй байх зарчмын vндсэн дээр, бvрэн хэмжээгээр нєхєн тєлєх нєхцєлєєр дайчлан гаргуулж болно", "Монгол Улсын олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол дайчлан гаргуулсан эд хєрєнгийн нєхєн тєлбєрийн хэмжээг тvvнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдэх vеийн vнэлгээгээр тодорхойлно. Нєхєн тєлбєрийг саадгvй гvйцэтгэнэ" гэж заасан зохицуулалтуудыг тус тус ноцтой зєрчиж байна.

Иймд та бvхнийг иргэдээ, бизнес эрхлэгчдээ хvндэтгэж, тус хуулийн тєсєлд нухацтай хандан бидний саналыг хvлээн авна гэдэгт итгэж байна. Та бvхнийг хvндэтгэсэн "Мобиком" ХХК, "Скайтел" ХХК, "Юнител" ХХК гэжээ. Read More......

Kylie Minogue - Specially For You

Read More......

Whitney Houston - I'll Always Love You OST-Bodyguard

Read More......

Ain't no mountain high enough OST - Stepmom

Read More......

Eternal flame - Human Nature




Read More......

Berlin - Take my breathe away (Top Gun)

Read More......

Kylie Minogue - I Should Be So Lucky

Read More......

Дотоод худалдааны нийт борлуулалтын орлого, 2009 оны 5-р сарын байдлаар



Энэ оны 4-р сараас эхлэн жилийн борлуулалтын орлого нь 2.0 тэрбум төгрөгөөс дээш аж ахуйн нэгжийг бөөний болон жижиглэн худалдааны сарын мэдээнд хамруулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 1.0 хүрэхгүй хувийг эзэлж байгаа хэдий ч нийт борлуулалтын орлогын 70.0 гаруй хувийг бүрдүүлж байна.
Дотоод худалдааны салбарын нийт борлуулалтын хэмжээ (оны үнээр) 2009 оны эхний 5 сарын байдлаар 359.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 106.1 тэрбум төгрөг буюу 22.8 хувиар буурсан байна. Үүний дотор бөөний худалдааны борлуулалт 89.5 тэрбум төгрөгөөр буюу 23.1 хувь, жижиглэн худалдааных 16.6 тэрбум төгрөг буюу 21.2 хувиар буурлаа (зураг 1.1)...

Read More......

ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ ЭРГЭЛТ, 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар



Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 1424.4 сая ам.доллар, үүнээс экспорт 646.6 сая ам.доллар, импорт 777.8 сая ам.доллар боллоо.
Гадаад худалдааны тэнцэл 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 131.2 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.

Нийт экспортод зэсийн баяжмал 26.3 хувийг, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 26.1 хувийг, цайрын хүдэр, баяжмал 5.2 хувийг, төмрийн хүдэр 4.4 хувийг, боловсруулаагүй нефть 3.8 хувийг, самнасан ноолуур 3.3 хувийг, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.6 хувийг, үлдсэн 28.3 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

1 т зэсийн баяжмалын үнэ 2009 оны эхний 5 сарын дунджаар 628.5 ам.доллар байсан бол 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 641.7 ам.доллар болж, эхний 5 сарын дунджаас 13.2 ам.доллар буюу 2.1 хувиар, 1 т цайрын баяжмалын үнэ 2009 оны эхний 5 сарын дунджаар 639.2 ам.доллар байсан бол 2009 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар дунджаар 664.7 ам.доллар болж, эхний 5 сарын дунджаас 25.5 ам.доллар буюу 4.0 хувиар тус тус өслөө.

Автобензиний импорт 2009 оны эхний 5 сараас биет хэмжээ 10.3 мянган тонн, үнийн дүн нь 5.8 сая ам.доллараар; гурилын импортын биет хэмжээ 9.0 мянган тонн, үнийн дүн 2.6 сая ам.доллараар; суудлын автомашины импортын биет хэмжээ 377 ширхэг, үнийн дүн 1.9 сая ам.доллараар; цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 3.6 сая квт.цаг, үнийн дүн 150.7 мянган ам.доллараар тус тус өссөн байна...
Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ард түмэндээ хандаж хэлсэн үг



Элэг нэгт миний Монголын ард иргэд ээ,
Ард түмнийхээ үнэнч үйлчлэгч төрийн түшээд ээ,
Эрхэм зочид, хатагтай ноёд оо,

Монголын ард түмэн түүхэн эгзэгтэй цаг мөчид хариуцлагатай сонголт хийж чадлаа. Монгол улсын иргэн хэн ч бай төр улсынхаа амин чухал асуудлыг шийдэхэд оролцогч байхаа илэрхийллээ. Монгол бол ардчилсан орон гэдгийг ард түмэн маань түүхэн сонголтоороо нотоллоо. Ард түмэндээ баярлалаа.

Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Төрийн мөнгө төсөв, хөрөнгийг ч ард иргэд л бүтээж цуглуулж босгодог. Төр бол ард түмнийхээ ивээлээр тогтдог бүтэц. Ийм л ардчилсан зарчим Монголд тогтож байгааг өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль харууллаа.

Монгол бол өөрийгөө өргөмжилсөн удирдагч шаардлагагүй орон. Харин улс үндэстэндээ шударгаар үйлчлэн туслагчийг шаардаж байгаа газар. Миний бие Монголын ард түмнээс сонгогдож “Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлнэ” гэж сая тангарагласнаар ард түмэндээ үйлчлэн туслах үүргийг хүлээж авлаа. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Дэмжсэн сонгогчдынхоо итгэлийг дааж, дэмжээгүйнх нь итгэлийг авч ажиллана.

Ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэй, шударгаар явуулж амжилтад хамтдаа хүрэхийн төлөө асар их чармайлт гарган ажилласан журмын мянга мянган нөхөддөө баярлалаа. Улс үндэснийхээ эрх ашгийг бусдаас илүүтэй дээдэлж хамтарч ажилласан нам, хөдөлгөөн, байгууллага, иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Нам, үзэл сурталд баригдалгүй шударга ёсны төлөө намайг дэмжсэн иргэнлэг бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.
Эх орноосоо алсад байгаа ч газрын хол ойрыг умартан чин сэтгэлээсээ дэмжсэн дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа иргэддээ баярлаж байна. Ард иргэдийнхээ сонгох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө сонгуулийн бүх шатны байгууллагад иргэнлэг зүтгэл гаргаж ажилласан нийт хүмүүст шударга сонголт хийсэн ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн, сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Намбарын Энхбаяр танд болон танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм төрийн түшээд ээ,

2009 оны тавдугаар сарын 25-ны цагаан морь өдрийн шинийн нэгний өглөөг Монголчууд шинэ баяр хөөрөөр угтсан. Тэр өглөө Монголын түүхт газар шороо, ард түмэн шинээр сэрсэн. Нийгэмд хуралдсан айдас хүйдэс, худал хуурмаг, хүмүүсийн бие сэтгэлийн дарамт шинэ өглөөний нарны гэрэлд арчигдах сүүдэр адил алга болсон. Монгол хүн бүр нуруу тэнэгэр, сэтгэл хангалуун, толгой өндөр амьдрах боломжоо мэдэрч чин сэтгэлээсээ баярласан. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнхөө гараар бүтээсэн баяр бахархал юм.

Энэ түүхэн сонголт нь Монголын нийгэмд шинэ дэг жаягийг авч ирлээ. Монголчууд хувь заяагаа өөрсдөө тодорхойлно гэдгээ дахин нотоллоо. Хүмүүс шударга ёсыг, өөрчлөлтийг хүсэж байгаагаа харууллаа. Эрх чөлөөндөө, эд баялагтаа эзэн байна гэдгээ хэллээ. Энэ хүсэл тэмүүллийнх нь илэрхийлэл болж ажиллахыг төрийн түшээд та бидэнд даалгалаа.

Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмэн надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно. Гаднаасаа эзлэгдэж унаснаас, дотроосоо ялзарч төгссөн төр улсын түүх олон байдаг. Хил дээрээ харуул зогсоосон атлаа төрийн ордон дотроосоо Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө алдаж болохгүй. Авлигалд идэгдсэн төр хүчгүй байдаг. Авлигал нэвчсэн нийгэмд ард түмэн ядуурдаг. Авлигал Монголын өрсөлдөх чадварыг унагаж байна. Иймээс бүгдээрээ шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа зүтгэе гэж төрийн түшээддээ, ард түмэндээ хандан би уриалж байна.

Ардаа алагчлах, албан тушаалаа урвуулан ашиглах аливаа оролдлого төрийн албаны бүх түвшинд энэ цаг мөчөөс эхлэн зогсох ёстойг хатуу анхааруулъя. Дотоод гадаадын хэний ч бай Монгол улсад авлигаар ажил бүтэхгүй, энэ бол гэмт хэрэг гэдгийг давтан хэлье. Төрийн албыг өөрийн алба болгож хувиргасан газар Монголд олон байна. Энэ завхралд өнөөдрөөс цэг тавилаа.

Эрхэм гишүүд, төрийн түшээдэд сонордуулахад хууль боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэхгүйгээр нийгэмд бүрэн хэмжээгээр шударга ёс тогтож чадахгүй. Аливаа хууль тогтоомж нь төрийн эрх мэдлийн үргэлжлэл биш харин тухайн төрийг сонгож байгуулсан ард иргэдийн эрх чөлөө, хүсэл сонирхлын илэрхийлэл байх ёстой.

Төрийн хууль шийдвэр нь эрхтэн дархтаны эрх ямбыг тойрч биш, иргэн хүний эрэлт хэрэгцээг тойрч бүтдэг байх нь та бидний байгуулж байгаа хүнлэг энэрэнгүй нийгмийн мөн чанарт нийцнэ. Иймээс төрийн хууль шийдвэрийн боловсруулалт, хэлэлцүүлгийн нээлттэй, ил тод байдал болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын оролцоог хангахад Ерөнхийлөгчийн хувьд би онцгой анхаарч ажиллана.

Хууль хяналтын байгууллагын ажилтнууд аа,

Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох нь амь дүйсэн ажил гэдгийг би сайн мэднэ. Ард олныхоо хүлээлт болсон энэ ариун үйл хэргийг гүйцэлдүүлэхийн төлөө ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, иргэн хэнийг ч болов би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд дэмжинээ. Бүр бүх талаар урамшуулж хамгаалж ажиллана. Харин албан тушаалтанд, өнгө мөнгөнд найр тавьсан, жирийн иргэн ядуу дорой нэгэнд хатуурхаж дээрэлхсэн тийм байдал, хандлагыг үл тэвчинээ.

Улс оронд шударга ёс тогтооход шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстойг хэн хүнгүй ярьж байна. Энд шинэчлэл хэрэгтэй шүү гэж хүн бүр надад захисан. Тэр шинэтгэлийг ул суурьтай, тууштай хийх болно.

Шударга ёсыг хэрэгжүүл гэсэн ард түмнийхээ үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй, тийм ёс суртахууны эрхээ алдсан, шударга бус албан тушаалтнууд Монголын төрд эртхэн зайгаа тавих ёстойг сануулъя. Төрийн албаны, ялангуяа хууль шүүхийн байгууллагын хараат бус, шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээгээ бүрэн дүүрэн ашиглаж төрийн шударга албатуудыг үл ялгаварлан хамтран ажиллана гэдгээ бас хэлье.

Эрхэм хүндэт сонгогчид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг улс орныхоо хөгжил дэвшлийн эгзэгтэй, бас шийдвэрлэх цаг мөчид хүлээн авч байгаагаа би сайн ойлгож байна. Сонгогч олон түмний хүлээлт ч өндөр байгааг мэдэрч байна. Ард түмний маань хүсэн хүлээсэн, бас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар амалсан олон зүйлийг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдах нь, бас шинэ сорилт бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэвч шударга ёсыг тогтоох, ард иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, эрх эрх чөлөөг нь баталгаажуулахын төлөө анхнаас нь зүтгэсэн үйл хэргээсээ би алхам ч ухрахгүй. Монгол орноо хөгжил дэвшилд хүргэхийн төлөө амь нэгтэй зүтгэж ирсэн ард түмнийхээ захиа даалгаврыг ч мартахгүй.

Монголын ард түмэн эрх чөлөө, шинэ сонголтынхоо төлөө багагүй зовлон зүдгүүрийг туулсан. Өнөөдөр Монголчуудын өмнө хөгжил дэвшлийн шинэ боломжууд нээгдэж байна. Бас шинэ сорилтууд тулгарч байна. Бид авлигал, ядуурал, ажилгүйдлийн тухай олон жил ярьж бас олон арга хэмжээ авсан боловч нийгмийн энэ хүндрэлтэй асуудлуудыг

шийдвэрлэхэд эргэлтийн шинжтэй суурь өөрчлөлтийг хийж чадаагүй л байна. Үүнд олон улсын санхүүгийн хямрал улам нэрмээс болж байдал сайжрах төлөв мөддөө ажиглагдахгүй байна. Гэхдээ шударга ёсыг тогтооход бид энд тэндээс зээл тусламж хүсэх шаардлагагүй. Шударга ёс тогтож чадвал нийгмийн баялгийн хуваарилалт зөв болж ард түмэн маань хямралт байдлаас ангижрах болно. Үүнийг Та бид өөрсдөө л хийнэ.

Монголчууд эх орондоо, төрийн ордондоо тулгамдсан асуудлаа хэлэлцэж бие даан шийддэг болсон нь том ололт. Гэхдээ бодит эрх мэдлийг иргэн бүрийнхээ мэдэлд, өдөр тутам ажиллаж амьдарч байгаа сум, баг, хороо, хот сууринд нь хүргэж өгөх ажил үгүйлэгдсээр удлаа. Монголын төр эрх мэдэлгүйдээ биш харин хэтэрсэн эрх мэдэлдээ цатгалдаж хямарсаар байна. Эрх мэдлийн төвлөрлөөр биш харин эрхийн шилжилтээр түүний зохистой хэрэгжилтээр иргэний нийгмийн хөгжил дэвшил тодорхойлогддог.

Ардчилал бол хэн нэг нь эрх мэдэл авахдаа биш тэр эрх мэдлийг ард түмэнд эдлүүлэхдээ байдгийг дахин сануулахад илүүдэхгүй нөхцөл байдал Монголд байсаар байна. Монголын төр хуулиар булаасан эрх мэдлийг хуулиар буцааж олон нийтэд өгөх цаг болсон. Иргэдийн өөрсдөө шийдэж болох, ялангуяа орон нутагт, бизнесийн болон мэргэжлийн олон нийтийн байгууллагад байх ёстой ажил үйлчилгээ, эрх мэдлийг шилжүүлэх цаг нь болсон гэж хэлэхэд одоо оройтохоор болчихоод байна.

Миний Монголын ард иргэд ээ,

Монгол улсын иргэн бүр, айл өрх, суурин газар бүхэн тулгамдсан асуудлаа шийддэг, тийм шийдэлд бүтээлч оролцогч нь байж чаддаг болж байж л Монгол улс бүхэлдээ хөгжил дэвшилд хүрнэ. Монголын хөгжил дэвшил бол Монголын төрийн төлөвлөгөө, хөтөлбөрөөс биш Монгол хүн бүрийн зорилго, төлөвлөгөөнөөс хамаарна. Ядуу хүн, айл өрх бүр ядуурлаас гарах төлөвлөгөөтэй байх ёстой. Ажилгүй нь ажилтай болох, ажилтай нь бүтээмжээ улам нэмэгдүүлэх зорилго тавих ёстой. Ингэж л байж Монголын хөгжил бүтэн болж, нийгмийн эв зохис бүрэлдэж чадна.

Нийгэмд шударга ёс тогтооход иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Шударга бусыг өөрчлөх нь иргэн хүний эрх төдийгүй тийм байдал ноёрхсон нийгэмд бол иргэн бүрийн заавал биелүүлэх журамт үүрэг болж хувирдаг. Ийм үүрэг бол энэ цаг мөчид амьдарч байгаа хүн бүрийн үүрэх ёстой ачаа. Учир нь хүн бүр хойч үеийнхнийхээ төлөө үүрэг хүлээдэг.

Дахиад 1 жил, дахиад 10 жил, дахиад 20 жил Монголын ирээдүйг авлигач түшмэдүүдийн гараар шүүслүүлж болохгүй. Одоо энэ байдлыг зогсоох ёстой. Иймээс, ард түмээн, нэг хэсэг нь түүхийн тэрэгний буулганд насаараа уяатай зүтгэдэг, нөгөө хэсэг нь хүлээлгийн өрөөнд насаараа суудаг байж болохгүй. Бүгд л зүтгэх ёстой. Бүгд л оролцох ёстой. Харин тэр боломж нөхцөлийг төр бүрдүүлэхэд үйлчлэх учиртай.

Би Монгол төрийн тэргүүний хувьд улс орныхоо хөгжил дэвшилд, мөн хувь амьдралаа өөд нь татахад оролцдоггүй залхууг биш, түүнд идэвхтэй оролцогч бүтээгчийг үргэлж дэмжих болно. Нийгмийн баялгаас алба тушаалд ойрхон нь биш ажил хөдөлмөр хийж, түүнийг бүтээж байгаа нь илүү хүртдэг байх дэг жаяг тогтооно. Хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг ханган хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Нөгөө талаас хуулийг ялгал үгүй, ягштал биелүүлдэг зарчмыг хатуу мөрдөж ажиллана.

Ард иргэдээсээ ахин хүсэхэд, монголчууд төрийн төлөө амьдрах биш, өөрийнхөө төлөө, үр ач, ирээдүйнхээ төлөө ажиллаж амьдрах учиртай. Төрийг бодож биш өөрийгөө бодож, ажил амьдралаа өөд нь татахын төлөө идэвхтэй, бүтээлч байхыг Монгол улсын иргэн бүрээс хүсье. Иргэдийнхээ дээрхи хичээл зүтгэлд дэмжлэг болж ажиллах нь Ерөнхийлөгч миний гол зорилго байх болно. Ард түмнийхээ эрх ашгийн манаанд тууштай зогсохоо дахин илэрхийлье.

Хүндэт зочид оо,
Монгол улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын элч төлөөлөгчид өө,

Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаад тань чин сэтгэлийн талархал илэрхийлж манай улстай үр ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэн ерөөе.

Монголын ард түмэн түүхэн сонголт хийж ардчилал эрх чөлөөний зарчимд үнэнч, хөгжилд дэвшлийн төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн байна гэдгээ батлан тунхаглалаа. Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн, амжилт хүссэн чин сэтгэлийн талархлыг олон орны төрийн удирдлага, байгууллагаас хүлээж авлаа. Та бүхэн миний хариу талархлыг тус тусын удирдлага хүмүүст дамжуулна гэдэгт би итгэлтэй байна.

Монгол улсын уламжлалт гадаад бодлого шинэ утга агуулгаар баяжиж тууштай үргэлжлэх болно. Нэн тэргүүнд Монгол улс хоёр хөрштэйгээ тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Мөн бидний гуравдагч хөрш болсон найрамдалт улс орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Энэ ялдамд Монгол орны хөгжил дэвшилд гүн туслалцаа үзүүлсээр ирсэн улс орон олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн сайн мэдэж байгаа. Өнөөдөр нэг улс орон дангаар шийдвэрлэх аргагүй олон асуудлууд тулгамдаж байна. Иймээс эдгээр нь хүн төрөлхтөний нийтлэг асуудал болж хувираад байна. Тухайлбал, байгаль орчны доройтол, нийтийг хамарсан халдварт өвчин, гай гамшиг, алан хядах үйл ажиллагаа, цөмийн зэвсгийн аюул, тив дамжсан гэмт хэрэг, мөнгө угаалт, хүний эрхийн зөрчил, хямрал, дэлхийн дулаарал гээд. Эдгээр асуудлууд нь дэлхийн улс орнууд зөвхөн өөр өөрийн ашиг сонирхлоор биш нийтийн эрх ашгийн үүднээс хамтарч ажиллах шаардлагыг бий болгож байна. Монгол улс цаашид ч дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн байж бус нутгийн болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар идэвхтэй байр суурь баримтлан ажиллах болно.

Эрхэм нөхөд өө,

Монголын ард түмэн төр улсын аугаа их, урт удаан түүхтэй. Эзэн Чингэс Богдын эрчилж дархалсан Монгол төрийн алтан аргамж ариун бөгөөд алдаршгүй байхын төлөө би хичээн зүтгэх болно. Монгол нутагт анхны төр улс байгуулагдсаны мянганаар, монголчууд тусгаар орноо сэргээн тунхагласны зуунаар тоологдох их ойнууд ирэх жилүүдэд болно. Мөн Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ой болно. Энэ түүхэн ойнуудыг Монголын төр урьдын адил ажил хэрэгчээр шинэ санаачлага, шинэ зарчмуудаар баяжуулан тэмдэглэнэ. Монголын ард түмэн их түүх, эрх чөлөөнийхөө үр шимийг бүрэн дүүрэн хүртэх цаг болсон.

Мөн ирж буй онууд Монголын нийгэмд улс төр, эрх зүйн чанарын өөрчлөлтийг авч ирж Монгол орны хөгжил бүхэлдээ шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Манай улсын эдийн засаг, ард түмний амьжиргааны өсөлтөд чухал үүрэгтэй томоохон төсөл, бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Ялангуяа Монгол орны уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн салбар олны анхаарлыг татаж байна. Эдгээр нь Монгол улсын хувьд ард түмний эрх ашиг, улс үндэсний аюулгүй байдал, нийгмийн зөвшил тогтвортой хөгжлийн амин чухал асуудлуудтай холбогдож байгаа юм. Энд Монголын төр ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан идэвх санаачлагатай ажиллах шаардлага байгааг би сайн ойлгож байна.

Өнөөгийн бид эх сайхан нутагтаа эзэн болж, хувь заяагаа өөрсдөө тодорхойлж улс үндэснийхээ эрх чөлөөт, жаргалант амьдралын суурийг ганхашгүйгээр, эргэлт буцалтгүйгээр дархлан үлдээх үүрэгтэй. Дээл нь хүндэдсэн ахмад үеэ байгаа дээр, их хүсэл тэмүүллээр жигүүрлэн ирж яваа хойч үеийнхээ өнгөн дээр төрөө шударга болгож, улс үндэснийхээ хөгжил дэвшлийг шинэ шатанд хүргэх үүрэг өнөөгийн төрийн албат та бидний өмнө ноогдож байна. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн сэтгэлээр хичээн зүтгэцгээе.
Миний Монгол Мөнх оршиг. Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үг



Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие санаачилж, монгол эрдэмтдийн мэдлэг чадварыг тусган Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, Монгол Улсын Их Хурал хэлэлцэн баталсан "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын зорилго, зорилт бүхэн Төрийн тэргүүнээр хэн ажиллах, Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх, шат шатны сонгуулийн дүн яаж гарахаас үл хамааран, үргэлж биелүүлж байх учиртай хөгжлийн зам, хандах зүг чиг байх болно.

Яагаад гэвэл энэ зорилго монгол хүний орлогыг арав дахин нэмж, монгол хүний амьдралын нөхцлийг арав дахин сайжруулах эрхэм тэмүүлэл учир заавал хийх ёстой ажил, зайлшгүй хүрэх ёстой зорилго мөн. Эх орондоо илүү сайхан амьдарцгаах нь Монголын ардчиллын эрхэм нандин зорилго, үнэ цэнэ билээ.

Миний бие УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон зүтгэсэн нь ард түмний итгэлд тулгуурласан, ард түмнээс авсан их үүрэг даалгавар байлаа. Надад байнга итгэл үзүүлж ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ талархлаа дахин илэрхийлж байна.

Үсэнд минь суусан сор, нүүрэнд минь гарсан үрчлээс бүхэн хат суусан он жилүүдийн гэрч, хал үзсэн эр хүний нотолгоо болох биз ээ. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч боловч дөрвөн хүүхдийн эцэг, нэгэн өрхийн тэргүүн, ханийнхаа тулах багана, аав, ээжийнхээ хайртай хүү, Монгол Улсын 2,7 сая иргэний нэг нь би мөн.

Хорвоод төрсөн хүний л туулах тавиланг төр барих хугацаанд алгасаагүй ээ. Би хүргэний хувьд өвдсөн хадам ээжийгээ эргэж, би хүүгийн хувьд эцэг, эхдээ зэмлүүлж, заримдаа бас ажил гэсээр завгүй явж, тэдэнтэйгээ уулзаж учирч чадахгүй байсан, хайртай дотно хүмүүсээ, найз нөхдөө ч цаг бусаар алдаж, уурлаж инээж, урамшиж, бас урам хугарч явсан хором мөч ч надад бий.

Харин өөрийгөө биш өрөөлийг өрөвдөж, урсах нулимстай, дэнслэх сэтгэлтэй ч Монгол хэмээх айлын Төрийн тэргүүний хувьд тэвчин хүлцэж, өнөөдрөөс маргааш сайхан болно гэсэн өөдрөг итгэлээр өндөрт тэмүүлэхийг хичээсэн. Өглөө эртлэн босч, өдөр бүр ажлаа төлөвлөж, заавал түүнийгээ биелүүлэх гэж хичээж, оюуны болон биеийн соёлыг баримтлан хувийн үлгэр жишээг сахих гэж чармайсаан.

Өлсгөлөн хүүхэд хичээл дээрээ ухаан алдсан тухай багшийн үнэн яриаг сонсож, өөрийгөө өмнөөс нь буруутгаж, "Үдийн цай"-г санаачилсандаа сэтгэл онгойвч зарим монгол хүүхдийн нүдэнд гуниг байгаад, зүгээр суугаагүй зүтгэсэн ч гэлээ олон монгол хүний амьдрал гундуу байгаад зүрх шимширч явдаг эр хүн би.

Гар барьсан, үг сольсон, уулзаж ярьсан, өнөөгийн амьдралдаа уйлж гомдсон, бас урамшиж инээсэн, шүүмжилж зэмлэсэн, итгэж найдсан, дэмжиж хамтарсан мянга мянган иргэн, зуу зуун учрал тохиолыг миний ард түмэн надад бэлэглэсэн нь миний хувь заяа.

Олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаа намирахад олон түмэнтэйгээ хамт самсаа шархиран омгорхсон анхны монгол Ерөнхийлөгч байсан хувь заяагаараа би бахархдаг.

Ард түмний баатар залуу аваргын хацарт хүрсэн үнсэлт, үүргээ гүйцэтгэж яваад осолдсон нисдэг тэрэгний дарга амьдралынхаа сүүлчийн мөчид барьсан гар аль аль нь Монголын маань хувь заяа, бас миний хувь заяа.

Алтан амь үрэгдэж, үнэт өв бүтээл шатсан, эвээр зохицуулах гэж эцсийн мөчийг хүртэл хичээсэн ч зогсоогүй учир арга буюу тогтоосон Онц байдлын дөрвөн жил шиг урт дөрвөн хоног, монгол хүн бүрийн сэтгэл зүрхэндээ авсан шарх, Монголын хувь заяа, бас Төрийн тэргүүн миний хувь заяа мөн. Та бидний амьдралын өнгөтэй гэгээтэй, бас гуниг сургамж дагуулсан үнэн бүхэн надад оногдсон шагнал, надад оногдсон шаналал мөн.

Туурга тусгаар улсаа төлөөлж Орос, Хятад, Англи, Америк, Япон, Солонгос, Герман, Франц, Энэтхэг зэрэг том орны удирдагчид, дэлхийн улс төрчидтэй ярьж хэлэлцэж, эн тэнцүү харилцсан их хувь заяа, их том хариуцлагыг ард түмэн минь надад олгосон билээ.

Миний сэтгэл зүрхэнд миний ард түмэн ямагт оршдогийг тэдгээр орны төр, засгийн тэргүүн нар мэдэж, мэдэрч байсан тул тэд Монгол Улсын Төрийн тэргүүнд туйлын хүндэтгэлтэй хандаж, тэдэнтэй улс орон, ард түмнийхээ нэрийн өмнөөс хийсэн яриа хэлэлцээ амжилттай болж байсан юм.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмнийхээ өгсөн саналд талархаж байна. Хотын, хөдөөгийн, залуу, ахмад, ажилчин, малчин, сэхээтэн, эрдэмтэн гээд надад итгэж сонголтоо хийсэн мянга мянган иргэддээ гүн талархал илэрхийлье. Сонгуулийн ажилд хичээн зүтгэсэн МАХН-ын жирийн гишүүд, дэмжигчдэд, ер нь бүх хүнд талархсанаа илэрхийлж байна.

Ард түмний санал хамгийн дээд шийдвэр байдаг учир Та бүхний итгэл дэмжлэгийн хүчинд олсон мэдлэг, хуримтлуулсан туршлагаа миний бие эргээд ард түмэндээ зориулах үүрэгтэй. Ард түмний Ерөнхийлөгч байсан тул албан тушаалд байсан ч, байгаагүй ч ард түмнийхээ дунд л байж, тэднийхээ дуу хоолойг сонсож, жаргал, зовлонг нь хуваалцаж, хал үзсэн туршлага, хат суусан ухаарал, гадаад, дотоодод тогтоосон харилцаагаа ард түмнийхээ тусын тулд үргэлж зориулж байх болно.

Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль ч урьд өмнө болж байсан сонгуулиудтай нэгэн адил жилээс жилд ужигран давтагдаж, улам бүр гүнзгийрч байгаа будлиан зөрчлөөс ангид цэвэр байж чадсангүй.

Иргэний бүртгэл мэдээлэл, сонгуулийн хууль дүрмийн хагас дутуу хэрэгжилт, сонгуулийн байгууллагын алдаа дутагдал, будлиан зөрчлийн бодит жишээ баримт цөөн биш олноор, бохир үйл ажиллагаа нэг биш нийтлэг шинжтэй байсан хэдий ч миний бие Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан дүнг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Энэ тухай ард түмэндээ хандаж хэвлэлийн бага хурал ч санаачлан хийлгэсэн. Улс төрийн соёлыг дээшлүүлэх гэж өрсөлдөгч рүүгээ утасдан баяр хүргэсэн.

Ард иргэд маань саяны сонгуулийн үеэр өнгөрсөн жилийн 7-р сарын 1-нд болсон шиг үймээн самуун дэгдэхвий хэмээн болгоомжилж байсныг би сайн мэднэ. " 7 дугаар сарын 1" -нд ямар хохирол учирсныг Та бид шаналал зовлон, хагацал харуусал, айдас хүйдсээрээ мэдэх учиртай. Уг нь "ахин бүү үзэгд" гэж залбирч хүсээд зогсохгүй Монголыг гутааж, Монголыг айлгасан аймшигт хэрэг явдлын уг сурвалж, учир шалтгааныг нарийвчлан тогтоож байж, ухаарал сургамж авч чадна гэж би үздэг юм. Харин " 7 дугаар сарын 1" яагаад болсныг, хэн буруутайг, хэрхэн зохион байгуулсныг нь таван халуун амь эрсдсэн тэр өдрөөс хойш бүтэн жил өнгөрөх гэж байхад олж тогтоогоогүй л байна.

2008 оны 7 дугаар сарын 5-нд буюу уг эмгэнэлт хэрэг явдлаас хойш дөрвөн хоногийн дараа ҮАБЗ-өөс гаргасан Ажлын хэсэг байгуулан нөхцөл шалтгааныг нь судлан тогтоох тухай зөвлөмжийг УИХ өдийг хүртэл ажил хэрэг болгоогүй байгаад харамсаж байна.

Ажлын хэсэг байгуулахгүй удааширах тусам үймээн самууны учир шалтгаан, үйл явдал өрнөсний бодит үнэн, өдөөн турхирагчид, зохион байгуулагчид нь хэн болох нь улам бүр бүрхэгдэн бүдгэрнэ, бодит баримт биш, харин санаатай санаагүй зохиосон элдвийн цуу таамаг дэлгэрнэ. Нийгэм нэг нэгнээ буруутган талцана.

Тийм ч учраас уг шалтгааныг нь мэдэж, жинхэнэ эздийг нь олж тогтоож байж л ийм эмгэнэлт явдлыг ахиад гаргуулахгүй байх баталгааг Та бид хамтдаа олж авч чадна. Ерөнхийлөгчийн бүрэн эрх маань дуусгавар болсон ч "7-р сарын 1" -ний үймээн самууны учир шалтгааныг олж тогтоохын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно гэдгээ зориуд тэмдэглэн хэлье.

Нийгэмд эв нэгдлийг бэхжүүлэхэд улс төрийн намууд онцгой үүрэгтэй. Улс төрийн намууд нийгмийнхээ хөгжлийг тэргүүлэн манлайлагч байж, хөгжлийн үзэл баримтлалыг төрүүлэгч, бас хэрэгжүүлэгч оюун санааны төв байх ёстой.

Гэтэл өнөөдөр иргэд маань улс төрийн намуудын тухай ихээхэн шүүмжлэлтэй ярьж, тэд нийгмээ хойш чангааж байна, хоорондын хэрүүл маргаан нь нийгмийн уур амьсгалыг бүхэлд нь бохирдуулан хордуулж байна, тэд цаг үеийн шаардлагаас улам бүр хоцорч байна, амалснаа хэрэгжүүлэхгүй байна, ер нь намууд итгэл үнэмшлийн биш, харин эд мөнгөний болон ашиг сонирхолын бүлэглэлүүд болон хувирч, төлөвшил бойжлын хувьд удааширч, зарим үед бүр буруу тийш явж байна хэмээн хэлж байна.

Учир иймд Монголын улс төрийн намууд том бага, улаан цагаан гэлтгүй цаг үеэсээ хоцролгүй хөгжин төлөвшиж, үзэл баримтлал, үнэт зүйлс, дүрэм журам, зохион байгуулалт, санхүүжилтийн эрс шинэчлэл хийх шаардлага тулгараад байна.

Улс төрийг шарилж, халгай дүүрсэн хогийн ургамлын талбар болгодог томоохон шалтгааны нэг нь намын болон сонгуулийн мөнгө хандив, хөрөнгө санхүүжилтийн асуудал мөн. Хариу нэхсэн хандив, хаагдмал нуугдмал санхүү хөрөнгө нь улс төрийн нам, төрийн албаны ажил, бодлогыг ч бохирлож, авлига, хээл хахуулийн үрийг тарьж, улс төрийг эх орноо хөгжүүлэх эрхийн төлөөх үзэл баримтлалын эрүүл саруул өрсөлдөөн биш, харин эд мөнгөний бохир арилжаа болгосоор байх болно.

Улс орны хөгжлийг түргэтгэж, ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэхийн тулд илүү идэвх зүтгэл гарган ажиллаж, өөрчлөх шаардлагатай уяа тушааг тайлж, улстөржихөөсөө илүү бодит ажил хийж бүтээхийг ард түмэн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас шаардах нь ойлгомжтой.

Миний бие ч "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ыг тууштай хэрэгжүүлэх, "Эх орны хишиг" -ийг хүртээх, шаардлагатай хууль, тогтоомжийг батлах талаар зоримог тууштай ажиллахыг ард түмнийхээ хамт, аливаа албан тушаалаас хүчтэй ард түмнийхээ санал хүсэлтэд тулгуурлан сануулж байх болно.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ, хамтарсан Засгийн газрын ард түмэнд ашиг тустай алхам шийдвэрийг дэмжиж, бас амласнаа хэрэгжүүлж, биелүүлэхийг нь сануулахын зэрэгцээ уламжлан үргэлжлүүлэх учиртай төрийн хар хайрцагны бодлогын талаар хуримтлуулсан туршлагаасаа харамгүй хуваалцах болно.

Ард түмний итгэл, ивээлээр гадаад орон, олон улсад тогтоосон харилцаа, түншлэл, андын нөхөрлөлөө ард түмэн, улс орноо сурталчлах, соёл, боловсрол, эдийн засаг, техник технологийг хөгжүүлэх, иргэн, айл өрхийн ахуй амьжиргааг өөд татахад хөрөнгө мөнгө олж ирэх, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэхэд зориулж, өглөө бүхэн шинийг сэдэж, өдөр бүр ажил хийнэ ээ. Хүч боломж, мэдлэг боловсролын аль аль нь байна. Хүчин зүтгэх сэтгэл, туршлага ч байна. Биеийн амрыг харах нас болоогүй, хувийн жаргалыг эрхэмлэх хүсэл алга.

Ард түмний итгэл дэмжлэг албан тушаалаас хүчтэй. Ард түмнийхээ төлөө ард түмэнтэйгээ хамт нэгэн үзүүрт сэтгэлээр цаашид ч зүтгэнэ ээ. Тэгсэн цагт ажил ч бүтнэ, асуудал ч шийдэгдэнэ.

Монголын ард түмний заяа буян арвижан хурах болтугай. Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.

Монголын сайхан орон цэцэглэн хөгжих болтугай. Read More......