”Х.Тэмүүжин Ардчилсан намаас шахагдаж болно”


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихлээ. Үүгээр яг ямар зохицуулалт хийж байгаа юм бэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт шаардлагатай болсон тухай бид сүүлийн хэдэн жил ярьсан. Гэвч үүнд чухам юуг нь өөрчлөх, өөрчлөхгүй, өөрчлөхийн тулд ямар шалгуурууд байх ёстой, хуулиа яаж өргөн барьж, яаж, ямар хугацаанд хэлэлцүүлэх гэдэг процедурыг нарийн зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол 2000 онд хийсэн өөрчлөлт шиг бараг хоёр цагийн дотор хэлэлцээд өөрчилчихөж болохгүй шүү дээ. Бид улстөрчдийг сайн хүн, сайн зүйл авчирна гэж харахаасаа илүү хэрэв муу хүн гараад ирвэл энэ систем өөрөө яаж аюулгүй, хамгаалагдсан байх вэ гэдгийг бодох ёстой.
-Гэвч одоо хэлэлцэж байгаа энэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмыг хуульчилчих юм бол нөгөө 2000 онд нэг нам дангаараа хууль зөрчөөд хийчихсэн өөрчлөлтийг залруулж чадахгүй хэвээр нь үлдээчих магадлалтай гэсэн болгоомжлол бас сонсогдож байсан?
-Үгүй л дээ. Хуулийн төсөл анхнаасаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд баримтлах ёстой зарчмуудыг тусгасан. Гэхдээ хуулийн агуулгад бүхэлд нь өөрчлөлт оруулах биш, засч сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийхэд чиглэсэн журам. Үүний тулд тодорхой хязгаарлалтуудыг хийж өгсөн. Жишээ нь, Үндсэн хуульд байгаа засаглал хуваарилах зарчим, хүний эрхийг хангах заалтуудыг өөрчилж, хасч болохгүй, утга санааг нь өөрчилж болохгүй гэх мэтчилэн. Өчигдөр Лу.Гантөмөр гишүүн санал оруулж байна лээ. 2000 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө эхлээд буцаая. Дараа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу өөрчлөлтүүдээ хийе, нэг цэгээс эхэлье гэж. Энэ нь ч зөв гэж үзээд бид 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг буцаах тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон.
-Засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх, сонгуулийн системээ өөрчлөх гээд олон зүйлд Үндсэн хуулийн өөрчлөлт шаардлагатай гэж үздэг. Өөрчлөх шаардлагатай гэдэг эдгээр асуудал дээр хоёр нам нэгдсэл байр суурьт хүрсэн юм уу?
-Үндсэн хуульд ямар нэг байдлаар өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг дээр хоёр нам санал нэгдсэн. Гэхдээ том хэмжээний өөрчлөлт биш. Сонгуулийн хуулийг пропорционалиар явуулахаар боллоо гэхэд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж, Цэц шийдвэр гаргаад зогсоочих магадлал байна. Гэтэл парламентын засаглалтай оронд сонгуулийг пропорционалиар явуулахгүй бол парламент нь одоогийнх шиг ийм хариуцлага байхгүй дампуу болдог. Пропорциональ элемент оруулж ирэхийн нэг давуу тал нь сонгуулиас өмнө Засгийн газар зарлагддаг. Манай Ерөнхий сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд энэ, бид ийм бодлого хэрэгжүүлнэ гээд бодлогоороо өрсөлддөг. Пропорциональ байхгүй учраас учраас манайд сайдууд зарлагддаггүй, сонгууль болсны дараа “Би их хандив өгсөн, би сайд болох ёстой” гээд сонгогчдын төсөөлөөгүй Засгийн газар гараад ирдэг. Пропорционалийн давуу тал нь сонгогчид “Эдний намын Засгийн газар нь энэ, ийм бодлого хэрэгжүүлэх юм байна” гэж, нам гэдэг хоосон нэрэнд биш, бодлого, хүнд нь өгөх бололцоотой.
-Гэхдээ нэг талаар эрсдэлтэй л юм байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай, С.Баярцогт гэдэг Сангийн сайдтай Ардчилсан намын Засгийн газар бий болно гэхээр яг одоогийн нөхцөлд бол Ардчилсан намд эрсдэлтэй л харагдаж байна?
-Тийм учраас л намын хариуцлага байхгүй юу. Сонгогчдоосоо санал авахын тулд бодлого ямар байх, хүн нь хэн байх вэ гэдгийг шүүх хэрэгтэй болно. Энэ намын дарга учраас, энэ надад сайн учраас гэж кабинетаа дэвшүүлбэл ялагдана л гэсэн үг. Ялагдах нь чухал уу, ялах нь чухал уу? Нам ч гэсэн өөрөө шинэ шатанд гарна гэсэн үг л дээ. Одоо бол нам улс орны цогц бодлогын хэмжээнд харахаасаа илүүтэйгээр ттойрог дээр илүү нэр хүндтэй байна гээд нэр дэвшүүлдэг, тэгээд баахан шуудайд хийсэн үхрийн эвэр шиг нөхдүүд гараад ирдэг, дандаа хоорондоо хэрэлддэг, нэгдсэн бодлого гэж байхгүй. Бие биедээ зөв шаардлага тавьж чаддаггүй, хариуцлагагүй, шаардлага тавихаар “тэр, энэ фракци” гээд бие биеэ жийдэг. Тийм нэг хариуцлагагүй систем рүү манай сонгуулийн тогтолцоо чирээд байна. Гэхдээ 100 хувь пропорциональ руу шилжье гэж одоохондоо ярихгүй. Орон нутгийн төлөөлөл байх ёстой. Гэхдээ парламентын засаглалын систем маань улс орны хөгжлийг нэг бодлогоор удирдах ёстой учраас энэ бодлогыг чирж явах тэр хэсэг нь бас байх ёстой. Энэ хоёрын балансыг тэнцвэржүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг дээр намууд үндсэндээ ойлголцолд хүрсэн.
-Хувь хүнтэй нь холбож хэлж байгаа юм биш л дээ. Н.Алтанхуяг сайн Ерөнхий сайд байхыг хэн мэдэх вэ, С.Баярцогтоос илүү Сангийн сайд жишээ нь хэн байхыг хэлж мэдэхгүй. Зүгээр нийгэмд бас нэг тийм сөрөг хандлага бий болчихоод байна, хамтарсан Засгийн газраас болоод. Үүнийг даван туулна гэдэг хэцүү байх?
-Даван туулах л ёстой. Тэгж байж намууд илүү хариуцлагатай, зохион байгуулалттай болно. Хамгийн гол нь бодлогоороо өрсөлддөг болно. Одоо бол намууд бодлогоороо өрсөлдөхгүй, хэн илүү хор найруулж, хэн илүү сонгогчид таалагдаж, хэн илүү жижиг тойргийг зөв тойглож чадаж байгаа нь улстөрч болж харагдаж байгаа. Хэнд илүү шинэчлэлийн бодлого байна, хэн илүү эрүүл саруул үзэл бодолтой байна гэдэг нь намд сонин биш байна. Үүнийг өөрчлөх нэг арга зам нь сонгуулийн системийг өөрчлөх. Магадгүй 2012 онд пропорциональ системийг ашиглах нь Х.Тэмүүжинд ашиггүй байж болно, Ардчилсан нам дотроос Х.Тэмүүжин шахагдаж ч болно. Гэхдээ энэ тогтолцоо улс оронд хэрэгтэй. Хамгийн чухал нь гуравдагч хүчин гарч ирнэ. Зөвхөн хоёр нам ингээд яваад байх биш, гуравдагч хүчний орон зай заавал гарч ирнэ. Хоёр гурваараа биш, намын бүлгийн хэмжээнд ч гарч ирж болно. Хэрвээ хоёр нам арчаагүй байх юм бол. Магадгүй пропорционалиар сонгууль явууллаа гэхэд 2012 оны сонгуульд Ардчилсан намд хохиролтой ч байж болно. Гэхдээ л үүнийг хийх ёстой.
-Ирэх долоо хоногт УИХ-аар Сонирхлын зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх ёстой, маш олон зүйл, заалттай, том хууль. Хуулийн гол үндсэн концепци нь юу юм бэ?
-Бид асуудлыг цогцоор нь харах ёстой. Манай Засгийн газар, УИХ бодлогыг хэтэрхий жижиглээд, мөчлөөд байна. Тэр жижиг хэсгүүд нь нэгдээд яг юу хийх юм бэ гэдэг нь харагддаггүй. Ийм байдлаасаа гарахгүй бол болохгүй нь. Хүнээр үлгэрлэвэл нэг нь хамар, нөгөө нь нүд, гурав дахь нь чихийг нь барьчихсан. Цагаар жишээлэхэд араа шүд, бүх юм нь зохицож байж тэр цаг ажиллана биз дээ. Гэтэл нэг нь аймаар гоё алтан араа барьчихсэн “энэ манайд таарна” гээд, нөгөө нь “энэ ёстой сайн зай, бидэнд хэрэгтэй” гээд, хүн бүр энд тэндээс авчирсан баахан юм нийлүүлээд цаг болж ажилладаггүй. Хэрэглэх гэж байгаа хүн нь хэдэн цаг болж байгааг хэлэх бололцоогүй. Энэ бодлогыг яаж өөрчлөх вэ гэдгийг л харж байна.
Би өөрөө хуулийн салбарын хүн. Хууль зүйн салбар яагаад асуудлаа цогцоор нь харж чадахгүй байна вэ гэхээр цагдаагийн байгууллага нь цагдаагийн хуулиа яриад байдаг.. Прокурорын байгууллага нь, шүүх нь нэг өөр зүйл яриад. Зангидаад том бодлогоо барих ёстой Хууль зүйн яам нь ажлаа өөр хүмүүсээр хийлгэчихээд, авчирсан юмыг нь эвцэлдүүлэх гээд өөрсдөө ч сайн ойлгохгүй.Тэгээд л хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд унаад байдаг. Авлигатай тэмцэх тухай олон жил ярилаа. Тэгсэн хэрнээ яаж тэмцэх вэ гэдэг цогц бодлого нь байхгүй. Ямар хуулиудад яаж өөрчлөлт оруулах, ямар механизмуудыг нь сайжруулж, чадваржуулах юм, нэгдсэн фронтоор авлига гэдэг зүйлийг яаж шахах юм гэдэг нэгдсэн бодлого нь хаана байна, хэнд нь ч байхгүй. Хурлын индэр дээрээс, ард түмний өмнө бүгд л “Авлига муухай, Монголд хээл хахууль цэцэглэж байна” гэж ярьдаг мөртлөө “Тэгээд үүнийгээ яах вэ” гэхээр хэнд нь ч санал байхгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд асуудлыг цогцоор нь харах хэрэгтэй байна. Нэгдүгээрт авлигыг бойжуулаад байгаа хөрс болсон сонирхлын зөрчил гэдэг юмыг тодорхойлох ёстой. Авлигын газрын зургийг гаргаж өгдөг сонирхлын зөрчлөө хуульчлаагүй учраас таамгаар “авлига тэнд байгаа, энд байгаа” гэж яриад хоосон яриад, бодитойгоор юу ч хийж чадахгүй байна.
-Нэрээ нуусан этгээд утсаар мэдээлэл өгөхийг хүлээгээд л үү?
-Тийм л байхгүй юу. Сонирхлын зөрчилтэй газар л авлига гардаг болохоос сонирхлын зөрчилгүй газар авлига гарахгүй. Авлига гэдэг чинь мөнгө. Авлига өгөх гэж байгаа компанийн эзэн ч бай, хэн ч бай тэр мөнгийг хөлсөө урсгаж олж байгаа. Түүнийгээ дуртай хүндээ өгнө гэж байхгүй. Өөрийнх нь сонирхлыг хэрэгжүүлж чадах сонирхлын зөрчилтэй хүнд л өгнө. Тиймээс авлигын хамгийн эхний үр нь сонирхлын зөрчил. Тиймээс төрийг яаж сонирхлын зөрчлөөс ангид байлгах вэ гэдгийг эхлээд шийдэх ёстой. Хоёрдугаарт сонирхлын зөрчил болоод авлигын зөрчлийн ялгаа заагийг гаргаж, тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ялгаа заагийг нь гаргаагүйгээс ялаа алахын тулд лантуу барьж гүйгээд, эсвэл арслан алах гээд сонин барьж гүйгээд байгаа нь тодорхойгүй. Хариулт нь тодорхойгүй, хариуцлага нь өөрөө болхи, юу агнах гээд байгаа нь мэдэгддэггүй. Нөгөө “өвсөн тэжээлт”, “махан тэжээлт” гэдэг шиг том авлигачид руугаа сонин, жижиг авлигачид руугаа лантуу барьж дайраад байна.
-АТГ сүүлийн үед сумын сургуулийн багш, соёлын төвийн эрхлэгчийн авлигыг л илрүүлдэг болсон шүү дээ?
-Харин тийм учраас сонирхлын зөрчил, авлигын зөрчил хоёроо ялгамжтай тавьж, таарсан хариуцлагыг нь хуульчилж өгөх ёстой. Сонирхлын зөрчлийн тухай хуулийг гаргахаас гадна Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна. Хуулийг бичих явцдаа харахад Авлигын эсрэг хуульд авлигын зөрчил огт бичигдээгүй, цөөн тооны сонирхлын зөрчил л бичсэн байгаа байхгүй юу. Албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид удирдлагаас нь дарамт шахалт үзүүлбэл яах вэ гэдэг тухай огт байхгүй. Авлигын хуулинд авлигын зөрчлийг нь тавьж өгөөд авлигын зөрчил, сонирхлын зөрчлийнхөө хүнд хэлбэрүүдийг Эрүүгийн хуулиндаа тавьж өгөх вэ гээд харахаар дахиад Эрүүгийн хуульд дахиад “үндэслэлгүй баяжих” гэдэг авлигын хамгийн том зөрчил байхгүй. Тиймээс Авлигын хууль, Сонирхлын зөрчлийн хууль, Эрүүгийн хуулинд ингэж хийх юм байна, цогц бодлого нь ийм байх юм байна, үүнийгээ дагаад хяналтууд нь энд байх юм гээд, үүнд парламент, засгийн газар яаж хяналтаа тавих, ямар үе шаттайгаар хэрэгжүүлэхийг нь нарийн гаргаж, нэлээн цогцоор нь харсан хуулийн төсөл болсон.
-Дагаад их олон хуульд өөрчлөлт орох юм байна?
-Тийм. Авлигын хуулийн өөрчлөлтөөс гадна Төрийн албаны хууль, Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг ч бас хамтад нь өргөн барьсан. Энэ хуулиуд агуулгаа зөв тээхийн тулд одоо хэрэглэж байгаа социалист нэр томьёо, буруу агуулгатай хуучин ойлголтуудыг ч солих ёстой. Түүний нэг нь төрийн алба. Нийтийн алба, нийтийн албан тушаал, нийтийн чиг үүргүүдийг төрийн алба гэдэг явцуу бөгөөд дундад зууны ойлголтоор нэрлээд явах шаардлага байна уу. Дахиад ойлголтуудаа шинэчлэх ёстой болж байна. Манайд төрийн дээд албан тушаалтан гэж нэрлэдэг шүү дээ, ардчилсан нийгэмд тийм юм байхгүй. Нийтийн албыг дотор нь эрх мэдэл хуваарилах зарчмаар парламентын, Засгийн газрын, шүүх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж хуваасан. Төрийн дээд, доод, дунд албан тушаалтан гэдэг ойлголт байхгүй болно. Энэ чиг үүргүүд нь бодлогоосоо шалтгаалаад хяналтуудыг нь зохицуулсан.
-Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх, хүлээж авах улс төрийн орчин манайд байна уу?
-Нийгмийн орчин бол байна. Шийдвэр гаргадаг хүмүүс л үүнийг ойлгохгүй байна. Засгийн газар манай төслийг буцаалаа гэдэг хариугаа өнгөрсөн долоо хоногт өгсөн байна лээ. Тэгэхээр дахиад маргаан үүсч байна. Хуулийн төсөл бичээд Засгийн газраас саналыг нь авахаар өгөөд гурван сар өнгөрч байна. Хуулиараа 14 хоногийн дотор саналаа өгөх ёстой. өгөөгүй бол “саналгүй” гэж үзээд хууль санаачлагч нь өөрөө УИХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу бид сар хагасын өмнө УИХ-д хуулийн төслөө өргөн барьчихсан. Гэтэл Засгийн газар хоёр сар хагасын дараа гэнэт ухаан орсон юм шиг авч хэлэлцээд, “Үүнийг чинь дэмжихгүй” гэж байгаа байхгүй юу. Засгийн газар хууль яаж хэлэлцэхийг УИХ-д заах гээд байгаа юм уу, өөрсдөө хуулиа мөрдөөгүй байж.
-Тэгвэл хуулийн төсөл цаашаа хэлэлцэгдэнэ гэсэн үг үү?
-Тийм. Хамгийн их сонирхлын зөрчилтэй, авлигад идэгдэх магадлалтай Засгийн газар өөрийнхөө эрх зүйн орчинг сайжруулах дургүй байна л гэсэн үг. Хоёрдугаарт, авлига, сонирхлын зөрчлийг хянах асуудал Засгийн газрын ажил гэхээсээ илүү УИХ, УИХ-ын хяналтын эрхийг хэрэгжүүлдэг АТГ-ын асуудал. Тиймээс хуулийг өргөн барих явцад Засгийн газраас заавал санал авах ч албагүй. Гэхдээ саналыг нь сонсохын тулд улс төрийн соёл гаргаад саналыг нь авья гэсэн. Харамсалтай нь, хуулийнхаа хугацаанд хариугаа өгсөнгүй.
-Хэлэлцүүлгийн хуваарьт яг орсон уу?
-Энэ долоо хоногт орно гэсэн. Д.Дэмбэрэл даргатай би өнгөрсөн долоо хоногт уулзсан. Төсвийн хууль хэлэлцэж дууссаны дараа шуурхай оруулах арга хэмжээ авна гэсэн. Авлигатай холбоотой хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, хариуцлагыг илүү нарийвчлах шаардлага байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа гэж бодож байна.
-Хуулийн төсөлд албан тушаалтан бүртгүүлсэн хөрөнгө орлогоо хаанаас ямар эх үүсвэрээр олсон бэ гэдгээ хэлж чадаагүй бол хөрөнгийг нь хураах заалт байсан?
-Үүнийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэж үзнэ. Энэ чинь авлига байж магадгүй гэж хардах үндэслэл биз дээ. Тэгээд тайлбарлаж чадахгүй байна гэдгийг прокурор нотлоод эрүүгийн хэрэг болоод явчихвал хураана. Тэр процессоос наана хөрөнгө хураах асуудал байхгүй. Шүүхийн процесс явж дууссаны дараа “Уучлаарай, та үүнийг тайлбарлаж чадахгүй байгаа учраас үндэслэлгүйгээр баяжсан гэж үзэж байна” гээд хөрөнгийг хураана, энэ үйлдийнх нь төлөө авлигын хэрэгт шалгана гэсэн үг. Энэ мөнгө хаанаас орж ирсэн бэ гэдгийг прокурор тогтооно. Тогтоож байгаа нөхцөл нь сонирхлын зөрчил болон авлигын хэлбэртэй байвал шоронд суухаас өөр аргагүй.
-Ерөнхийлөгч “Бүгдээрээ нэг гараанаас гарья, өмнөх бүх хөрөнгөө үнэн зөвөөр мэдүүлээд үүнээс хойш хяналттай явья” гэж хэлж байсан. Татварын өршөөлийн хууль ч мөн тэр л зарчмаар гарсан. Хууль эргэж үйлчлэхгүй гэдэг. Сонирхлын зөрчлийн хуулийг ч гэсэн ингэж хийхгүй бол өнөөдрийн нөхцөлд парламентын босго давж чадахгүй юм биш үү?
-Хууль угаасаа урагшаа үйлчилдэггүй. Эрүүгийн хуулийн зарчим тийм. Хүчин төгөлдөр болсноосоо хойш л үйлчилдэг. Хууль баталсны дараа хүмүүс орлогоо мэдүүлнэ, тэр орлогоос нь хойш тооцогдоод явна гэсэн үг. Хуулийн үйлчлэл тэгэхээр 2011 оны хоёрдугаар сард гарсан хөрөнгө орлогын болон сонирхлын зөрчлийн мэдүүлгээс хойш эхэлнэ гэсэн үг. Эргэж үйлчлэхгүй.
-Төрийн албан тушаалтнуудад маш олон хязгаарлалтыг хийж өгсөн байсан. Энэ талаар?
-Сонирхлын зөрчлийг бид цогцоор нь тэр болгон баримжаалж хардаггүй байсан. Жишээ нь, давхар ажил эрхлэлт гэдэг сонирхлын зөрчлийн хамгийн том хэлбэр. Төрийн албан хаагч ямар ажлыг давхар эрхэлж болох вэ, ямар ажлыг хориглох вэ. Төрийн албаны тухай хууль, УИХ-ын тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Хууль шүүхийн ажилтан эрдэм шинжилгээний болон багшлах ажлаас өөр ажил эрхэлж болохгүй гэх мэтчилэн. Энэ заалтууд бүгдээрээ Сонирхлын зөрчлийн тухай хуульд хумигдаж орж ирнэ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэрвээ шүүгч бол давхар ажил хийхийг хориглоно. Одоо бол Цэцийн гишүүн өмгөөлөл хийж байна, гадаадын байгууллага төлөөлөөд явж байна, төрийн албан хаагч мөртлөө нутгийн зөвлөлийн дарга хийгээд явж байна. Ийм жишээ маш олон. Энэ зөрчлүүд шийдэгдэнэ. Төрийн албанаас авч байгаа цалингийнхаа талаас илүүг олдог аж ахуй нэгж эрхлээд ирэх юм бол сонирхлын зөрчил үүснэ. Аль ажлынхаа араас тэр хүн явах вэ. Тэгэхээр уучлаарай, та бизнесээ хийвэл төрд битгий ажил, төрд ажиллах юм бол бизнесээ орхи оо гэсэн шаардлага тавигдана. Тэгэхгүй бол бизнес хийдэг, бизнесээ хамгаалахын тулд төрд ажилладаг нөхцөл үүсчихлээ. Тэр байтугай төрийн албанаас чөлөөлөгдсөнийхөө дараа ямар ажил хийж болохгүй вэ гэдгийг ч нарийн зааж өгсөн. Сонирхлын зөрчил гэдэг зүйлийг бид тэр чигээр нь сул тавьчихсан учраас авлига газар авсан. Энэ хууль гарснаар төрийн албыг нийтийн алба болгож, Төрийн албаны хууль бүрэн шинэчлэгдэх ёстой. Төрийн албатай холбоотой маш олон зохицуулалтууд цогцоороо шинэчлэгдэнэ. Үүний дараа төрийн албаны зөвлөлийг ямар байгууллага болгох вэ гэдэг дараачийн шинэчлэл явна. Бүхэлдээ ардчиллын чанар, агуулгын шинэтгэлд нэг том давалгаа эхэлнэ. Одоо бол бид ардчиллыг хэлбэрийн хувьд бий болгочихсон шүү дээ.
-Энэ том хуулийг гэвч хэр удаан хийсэн юм бэ?
-Зөвхөн судалгааг нь хоёр жил хийсэн. МУИС, Судалгааны нээлттэй академи дээр. Манайд сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал дөрвөн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчий үед нэг хуулийн төсөл бичигдсэн. Энэ төсөл дээр Австралиас нэг зөвлөх ирж шүүмжлэл бичээд, өөрийн моделийг бас гаргаж ирсэн байдаг. Дараа нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед бас ажлын хэсэг гарч ажилласан. Тэгээд их сургууль дээр болон өөр олон газрууд дээр хийгдсэн судалгаа, Дэлхийн банк, НҮБ дээр хийсэн судалгааг бүгдийг нь нэгтгээд нэлээн том, цогц хууль гаргах ёстой юм байна гэж үзээд хуулийн төслийг шинээр бичсэн.
-УИХ-ын гишүүдийн цалин одоо сая гаруй төгрөг болсон байх, сүүлийн нэмэгдлээр. Гэвч энэ бол хувийнхаа эрх ашгийг бүгдийг хойш тавиад төрийн, таны хэлснээр нийтийн албанд зүтгэх хэмжээний орлого мөн үү? Хууль гарсны дараа төрд хэн ажиллах вэ гэдэг асуулт гарч байна?
-Энэ хуулийн хамгийн гол зорилго л тэр шүү дээ. Сонирхолгүй, сэтгэлгүй, сонирхлын зөрчилтэй, нийтийн эрх ашгийг бодохоосоо илүү хувийнхаа, хэсэг бүлгийн эрх ашгийг хангах гэж явдаг хүмүүсийг төрөөс цэвэрлэх. Үнэхээр энэ хууль үйлчлээд, авлига, эрүүгийн хуулийн систем цогцоороо ажиллаад эхлэвэл төрд байгаа өөр ашиг сонирхолтой нөхдүүд шахагдаж эхэлнэ. Мэдээж хэрэг нөгөө талаас эсэргүүцэлтэй тулах нь ойлгомжтой. Эсэргүүцлээ зарим нь илэрхийлж эхлээд байгааг ч би мэдэрч байна. Гэхдээ үүнийг хийхгүйгээр уул уурхайн энэ их мөнгө Монгол Улсыг дампууруулна. Уул уурхайн их мөнгөн дээр тулгуурласан төрийн энэ их эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, нийтийн эрх ашиг руу чиглүүлэхийн тулд энэ хууль юу юунаас илүү чухал. Бараг л ардчиллын амин сүнс болно.
-Хууль гарлаа, сонголтоо хийгээд яв гэвэл одоо байгаа төрийн албаныхнаас хэр олон нь үлдэх бол?
-Мэдэхгүй л дээ. Сонголтоо хийгээд тодорхой хэсэг нь явах байх. Дийлэнх нь үлдээд хуучнаараа үзнэ ээ гэх байх. Тэр нөхдийг нөгөө сонирхлын зөрчлийн мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэг, үүнд гарч байгаа өөрчлөлтийн хяналтаар барьж аваад цэвэрлээд эхэлнэ. Хууль гарсны дараа бид тавдугаар сард дахиад парламентын Нээлттэй сонсгол хийнэ. Энэ хуулийн шүүлтүүрт ороод шүүгдэж байгаа хүмүүсийг “жараахай”-наасаа эхлээд “тул” хүртэл нь таарсан хариуцлагыг нь хүлээлгэж эхэлнэ. Өнгөрсөн тавдугаар сарын Нээлттэй сонсголоор ямар ч хариуцлага тооцож чадаагүй шүү дээ. Улстөрчид нь хүртэл “энэ чинь жараахай л байна шүү дээ” гээд өнгөрсөн. “Жараахай”-гаа барьж чадахгүй авлигын механизмтай улс орон “тул”-ыг бол бүр барьж чадахгүй.
-Та хууль гарчихсан юм шиг ярьж байна. Яг үнэндээ энэ хууль гарах уу гэдэгт би лав эргэлзэж байна?
-Энэ хуулийг гаргахын төлөө УИХ ажиллах ёстой. Үүний төлөө зогсох УИХ-ын гишүүн 76-гийн бараг тал нь байгаа шүү. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ тэр авлигын сүлжээнээс юм олж байгаа гэж бодож байна уу, үгүй. Өөрөө хүсэхгүй учраас тийшээ орохгүй нэг хэсэг байгаа, хүсээд ч тийшээ орж чадахгүй хэсэг бас байгаа. Тэд нь бас ууртай л байгаа шүү дээ. Дургүй л байгаа. Тийм учраас ний нуугүй хэлэхэд сонирхлын зөрчлийн энэ хуулийг батлахад магадгүй Засгийн газар, УИХ-ын хил хязгаар аягүй тод гарч ирнэ. УИХ-ын гишүүд мөнгөө Засгийн газрын туслалцаатайгаар л олно. Тэр сонирхлын зөрчлийн сувгууд дээр байгаа хүмүүсийг л барьж авахад зориулагдсан хууль учраас Засгийн газар болон тэдэнтэй хэлбээ холбоотой хэсэг нь эсэргүүцэж магадгүй. Үнэхээр Монгол Улсыг гэрэл гэгээтэй болгоё гэвэл тэд ч бас дэмжиж магадгүй, би найдаж байна. Гэхдээ нөгөө талд байгаа гишүүд бол нэлээд хурц бөгөөд тодорхой дэмжинэ. Тийм учраас хууль эхний хэлбэрээрээ биш юм гэхэд ямар нэг байдлаар батлагдана.
-Тэгвэл танд амжилт хүье. Магадгүй энэ хуулийг дэмжиж гаргасан хүмүүс ирэх сонгуульд сонгогчдын өмнө нүүр бардам зогсох бас нэг шалгуур болох нь?
-Улс төрийг цэвэр байлгая, хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашиг, улс орны хөгжлийн төлөө явья гэж бодож байгаа бол улстөрчдөд үүнийг дэмжих улс төрийн хүсэл эрмэлзэл зайлшгүй байх ёстой. Эсэргүүцэж байгаа хүн бол нөгөө аалзны торон дотор байна, өөрөө аалз нь, эсвэл тэр торноос хувь хүртэх гэж горьдож суугаа хэсэг л гэж харагдана. Улстөрчдийг аль нам бэ, парламентад хэр удаан суусан бэ гэж хуваахаас илүүтэйгээр авлигын эсрэг хэн зогсч байна, хэн авлигын талд зогсч байна гэдгийг харуулах том талбар л гэж би харж байна.

Б.СЭМҮҮН.
Read More......

2011 оны нэгдсэн төсвийг баталлаа



УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдааныг 21.30 цаг хүртэл үргэлжлүүлснээр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг баталлаа. Баталсан төсөвт Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 3 их няад 304.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 4 их наяд 84.1 тэрбум төгрөгөөр тооцлоо. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг болж, ДНБ-ийн 9.9 хувь болж, өргөн барьсан төсвийн төслөөс алдагдлын хэмжээ 1.3 хувиар нэмэгдсэн юм.

Жил бүрийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол цөм болж ирсэн зэсийн үнийг нэг тонн тутамд 8425 ам.доллараар тооцсон нь нэлээд өндөр үзүүлэлт болов. Ирэх жилд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дээрх хэмжээнээс буухгүй байвал монголчуудын хувьд идэх хоол, өмсөх хувцастай гэдэс цатгалан, мөр бүтэн байна. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унавал, Засгийн газар, УИХ нэгдсэн төсвөө дахин тодотгохоос эхлүүлээд төсвийн орлогыг бүрдүүлэх өөр эх үүсвэрийн эрэлд мордох хэрэгтэй болно. Одоогийн төвшинд нэг тонн зэсийн үнэ зарим өдөр 8900 ам.долларт хүрч байна. Гэсэн ч унахгүй гэх газаргүй. Өнгөрсөн түүхийг эргэн харвал, хоёр жилийн өмнө шахам нэгэн үе Лондонгийн бирж дээр 9000 ам.долларт хүрэн, гялалзаж, бусад металлудын хажууд хамгийн үнэ цэнэтэй нэгжид тооцогдож байсан зэс энэхүү ноёрхолоо удаан хадгалж чадалгүй, 4200 ам.доллар руу бууж байв. Золоор өмнөд хөрш зэсийг маш их хэмжээгээр татан төвлөрүүлж байсны хүчинд Монгол Улс зэсийн үнийн уналтаас үүссэн хямралыг бага амссан билээ. Тиймээс ирэх жил дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн нь 8425 ам.доллараас буухгүй байх болтугай гэсэн ерөөлийг өргөж суух л үлдлээ.

Мөн төсвийн орлого бүрдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг алтыг нэг унци тутамд нь 1350 ам.доллараар тооцсон бол боловсруулсан нүүрсийг 98.8 ам.доллар байхаар тусгажээ.

Түүнчлэн Оюутолгой ХХК-иас 163.2 тэрбум төгрөгийн татварын орлого орж ирнэ гэж урьдчилан тооцоолоод байгаа бол Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн татвар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилдээ улсын нэгдсэн төсөвт 207.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүргийг УИХ-аас авлаа. Мөн 2011 оны нэгдсэн төсөвт тусгаснаар татварын бус орлогоор 385.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх бол газрын тос олборлолтын орлогоос 69.8 тэрбум төгрөг, далайн тээврийн хураамжаас 300 орчим сая төгрөг, Монголбанк таван тэрбум төгрөгийг тус бүр төвлөрүүлэх болж байна.

Өмч хувьчлалын үндсэн чиглэлд тусгасны дагуу 2011 оны төвшинд төрийн өмчийн зарим обьектыг хувьд шилжүүлснээр 98.4 тэрбум төгрөг “босгохоор” тооцоолсон бол гадаадын тусламжийн орлогоос найман тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин дээрх замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 532.2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан юм. Тухайлбал, энэхүү 532.2 тэрбум төгрөгийн 86.2 хувийг нь барилга байгуулам барих болон өргөтгөл шинэчлэл хийхэд зарцуулах бол 5.6 хувийн хөрөнгийг барилгын их засвар хийхэд үрэх ажээ. Мөн энэхүү хөрөнгөөс 8.2 хувийг нь тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах юм.

Хоёр намын амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд 2011 оны нэгдүгээр сараас эхлэн иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг, жилд 252 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу нийт дүнгээрээ энэ арга хэмжээнд зориулж Хүний хөгжил сангаас 702.5 тэрбум төгрөгийг иргэдийн гар дээр бэлэн хэлбэрээр “цацахаар” тусгасан бол төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 160 мянган оюутны сургалтын төлбөрт тус бүр 500 мянган төгрөгийг олгоход сангаас 82.5 тэрбум төгрөг гаргана. Эдгээр нь нийт дүнгээрээ 805.2 тэрбум төгрөг болж байгаа юм. Ингэхдээ энэхүү мөнгийг Монгол Улсын Засгийн газар ирээдүйд олох орлогоосоо иргэд болоод оюутнуудад олгох болчихоод байгаа нь хамгийн шог үзэгдэл болоод буй. Учир нь Хүний хөгжил санд ирэх оны төвшинд 329.6 тэрбум төгрөг төвлөрөх нь тодорхой ч, үлдсэн нь ирээдүйд олох орлогоос гэсэн гоё нэртэй тодорхой бус гаргалгаатайгаар энэхүү Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг 2011 оны нэгдсэн төсөвтэй хамт баталлаа. Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ-ийн байнгын ажиллагаатай анхны ардчилсан парламент үүсэж хөгжсөний 20 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтг


УИХ, Засгийн газрын гишүүд ээ!

Би энэ индрээс өнөөдөр төрийн түшээгээр сонгогдон ажиллаж байсан олон хүнийг төлөөлөн ярих ёстойгоо ойлгож байна. Зарим нь ч надад санал бодлоо хэлсэн. Энэ хүмүүст бахархал ч байна, бухимдал ч байна. Ард түмэн хариуцлагатай, бүтээлч, шударга ажиллахыг төр засгаасаа хүсэж байна. Би энд ард түмэн гэж ярих эрхтэй. Би ард түмнээ төлөөлөх үүрэгтэй. Би энэ индрээс зөвхөн баяр хүргэж алга ташуулах биш, бас ард түмнийхээ зовлон зүдгүүр, хүсэл зоригийг илэрхийлэх, шаардлага тавих, хариуцлага асуух, энэ ажлыг хэцүү ч байсан хийх үүрэгтэй. Улс төрийн хариуцлагатай, жинтэй хоёр нам олонхи цөөнхөөр нь хариуцлагыг нь хуваасан ард түмний сонголтын дээгүүр алхаж Засгийн газарт хамтран орсон. Ийм хамтрал муу уршигтай, бас сайн үр дагавартай болохыг нийтээрээ чамгүй ярилцсан. Хамтарсан Засгийн ч, Их Хурлын ч ажил эрчтэй, найдлага төрүүлж байсан үе бий. Тодорхой санал, санаачлагууд ажил хэрэг болсон. Стандарт бусаар хоёр нам засагт хамтарснаа сул тал гэж үзвэл түүнийгээ нөхөж, давуу тал гэж үзвэл түүнийгээ баталж ажиллах ажиллагаа улам бүр үгүйлэгдэж байна. Засгийн газарт зовлон болдог хөрөнгө мөнгө их шаардахгүй, тэгсэн атлаа төр засагтаа итгэх ард иргэдийн итгэлийг нэмэх ажлууд бидний өмнө багагүй хуримтлагджээ. Стандарт бус засагтай нөхцөлд шийдэмгий бус, нялцгай байдал давамгайлбал ёс бус тогтолцоо руу хальтрах эрсдэл байнга байгааг бид анхаарах л ёстой. Би энэ үгийг хэлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш нийтэд хандаж хэлсэн үгнүүдээ эргэж харлаа. УИХ, Засгийн газрын энэ бүрэлдэхүүнд итгэж хамтарч ажиллахыг хүссэн санал санаачлага цөөнгүй байна. Би төрийн тэргүүн гэдгээр түрий барьж төр, засгийн бүх ажилд хутгалдахыг хүсээгүй. Тийм шаардлага ч надад байхгүй. Мундаг ажил хийсэн болох гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрийг өдөр бүр хаасан зарлалын самбар шиг байхыг бас бодоогүй. Харин би ард түмнийхээ захиж сонгосны дагуу тодорхой асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг хичээж байгаа. Улс үндэсний маань аюулгүй байдал, ард иргэдийн маань нийтлэг эрх ашиг хангагдах явдал бол миний анхаарлын төвд байгаа. Өнгөрсөн хаврын чуулганд би улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь өндөр ач холбогдол өгч санал бодлоо хуваалцаж идэвхтэй оролцсонд би маш их баярлаж байгаа. Дараа нь УИХ-ын хуралдаанаар эрхэм гишүүд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг богино хугацаанд туйлын ажил хэрэгчээр хэлэлцэж баталсан. Энэ нь улс үндэснийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг сахин хамгаалахад манай парламентын оруулж байгаа түүхэн хувь нэмэр юм. Цаашид уг үзэл баримтлалын хэрэгжилтийг хангаж, үндсэн зарчмуудыг нь ажил хэрэг болгоход төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны бүтээлч, санаачлагатай үйл ажиллагаа их хэрэгтэй. Аливаа улс үндэсний аюулгүй байдал, хар хайрцагны бодлого бол тухайн ард түмний хэлбэрэлтгүй хэрэгждэг амин чухал эрх ашиг, хэн ч зөрөх ёсгүй зарчим. Улс үндэстэн, төрийн тогтолцоо гаднаасаа эзлэгдэж биш харин дотроосоо авлига, хүнд суртал, ёс бус үйл ажиллагаанд идэгдэж уруудан доройтсон сургамж түүхэнд олонтаа гарсан тухай би нэг бус удаа сануулж байсан. Авлига хүнд суртлын тухай заримдаа зохион байгуулалттайгаар, хүчээр ерөнхий яриа өрнөдөг ч бодит алхам хийгдэхгүй байна. Харин авлигач түшмэд, авлигалын сүлжээг хамгаалсан эсэргүүцэл системтэй, зохион байгуулалттай, бүр улайрсан, амь тэмцсэн мэт хэлбэрт шилжиж байгаа нь түгшүүр төрүүлэх боллоо. Үүнийг ч газар бүрийн авлигач, хариуцлагагүй этгээдүүд овжин ашиглаж байна. Авлига, албан тушаалын хэргийг шинээр авч үзэж шийдвэрлэх тухай эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах миний санал УИХ-д ирээд бараг бүтэн жил болох гэж байна. Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэлийг эхлүүлэх талаар оруулсан санал маань 2 дахь чуулганаа дамжин таг чиг дарагдсаар байна. Шүүх эрх мэдлийн байгууллагыг үлдэгдлээр санхүүжүүлдэг уламжлалд цэг тавих ёстой. Одоо УИХ-д өргөн барихад бэлэн болсон хэд хэдэн хуулийн төсөл байна. Түүний дотор Засгийн газар хагас жил шахам хойшлуулсан оюутны цалин тэтгэмжтэй холбоотой хууль ч бий. Их Хурал, Засгийн газартайгаа хамтарч ажиллах гэсэн сэтгэл зүтгэлийнхээ хариуд эсэргүүцлийн илгээмж аваад байх нь надад таатай биш. Хамтарч ажиллах гэдэг хуйвалдаж ажиллахын нэр биш. Бидний хамтын ажиллагаа шударга ёс, хууль ёсны нийтлэг зарчимд суурилах ёстой. Би та нарын зарим нь ямар асуудал дээр хамтрах дуртайг, бас ямар асуудалд шилээ татамхайг сайн мэднэ. Миний ямар алхам, үйл ажиллагаанаас болгоомжилдог, эс болгоомжилдогийг ч мэднэ. Зарчим бол зарчмаараа, ажил бол ажлаараа явсан нь аль аль талдаа өлзийтэй байдаг. Би аль болох хуулийн болон тогтолцооны өөрчлөлтөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж байгаа. Нийгэмд урт удаан амьдрах шударга ёсны зарчим, хуулийн хэлбэрэлтгүй хэрэгжилтийг хангахыг зорьсон миний санал санаачлагыг энэ Их Хурал, Засгийн газар дэмжээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ бол одоо миний хувийн биш, Монголын ард түмний хууль ёсны сонголтоороо бататган нотолсон нийтлэг хүсэл эрмэлзлэл юм шүү. Бид бүгдээрээ энэ л дээд эрх ашигт дуулгавартай үйлчлэх ёстой. - Хууль, шударга ёсыг сэргээн сахиулах нь бидний амьдралд ус агаар мэт хэрэгтэй байна гэсэн ард түмнийхээ захиасыг өглөө бүр Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх албан хаагчид санаж босдог, түүнийг бас биелүүлэхийг хичээдэг байх ёстой. Би үүнийг л хүсэж байна.

Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Ерөнхийлөгчийн хувьд Их Хурлын, Засгийн газрын энэ бүрэлдэхүүнтэй ажиллаж болно гэсэн миний итгэл бүрэн унтраагүй. Иймээс би тодорхой санал санаачлага дэвшүүлж, хүндрэлтэй асуудлуудын шийдлийг хамтдаа олохыг хичээж байна. Ингэхийн тулд би та бүхний өмнө явж гал барихад ч бэлэн. Төрийн албыг шинэ цагийн шаардлагад нийцүүлж, төрийн албаны хуучин тогтолцоог өөрчлөх тухай би өнгөрсөн хаврын халуун өдрүүдэд эхэлсэн чуулганы нээлтэд хэлсэн. Энэ чиглэлд дэвшил гарсангүй. Энэ асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг гаргаж ажиллуулах бодолтой байгаагаа хэлье. Улс төрийн намын, сонгуулийн хууль, сонгуулийн амлалтын тухай бид бас ярьцгаасан. Би тодорхой санал дэвшүүлсэн. Мөнгөний амлалтыг хэрэгжүүлэх зарим ажил явж байна. Гэхдээ зарчмын олон асуудлыг шийдэх хугацаа улам богиноссоор байна. Иргэдэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэхтэй холбогдсон ажил өргөн далайц авч чадахгүй байна. УИХ, Засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлж биш шилжүүлж асуудал шийдэх хэрэгтэй. Тэгвэл өнөөгийн маш олон асуудал гольдролдоо орж төв Засгийн газрын ачаа, түүнийг дагасан олон завхрал арилна. Монгол оронд улс төр, эдийн засгийн эрх хаана байгааг бид гаднаас биш Их Хурал, Засгийн газрын тогоон дотроос хайх хэрэгтэй. Манжийн үед Бээжинд, коммунизмын үед Москвад байсан Монголын ард түмний эрх мэдэл үндэсний эрх чөлөө, ардчилсан хувьсгалын ачаар Улаанбаатарт ирсэн боловч манай Улсын Их Хурал, Засгийн газрын халаасанд гацчихаад байна. Ард түмний төр юм бол ард түмэндээ эдлэх эрхийг нь өгөөч гэж би та бүхнээс дахин гуйя. Хуулиар булаасан эрхийг чинь хуулиар буцааж өгнө гэсэн үгийг манай иргэд, орон нутгийнхан дахиад хэдэн чуулган дамжиж сонсох ёстой юм бэ! Дахиад хэдэн жил тэд эрхээ ирэхийг харж шилний цаанаас чихэр долоох юм бэ! Хүмүүс гол юмаа төрөөсөө аваагүйгээ мэдээд байна. Тэгээд л бухимдаад байгаа юм. Тэр нь тэдний үндсэн эрх, эрх чөлөө. Эрх чөлөөгөө бүрэн эдэлж байж аливаа хүн үүрэг хариуцлагаа үүрэх соёлд суралцдаг. Үнэндээ тэд бол төрөөсөө илүү юм нэхээд байгаа юм биш. Зүгээр л эрхээ нэхээд байна. Эдийн засаг улс төрийн эрх нь иргэддээ очвол тэд эдийн засаг, улс төрийн асуудлаа өөрсдөө шийдээд л явна. Төрөөс юм горьдохгүй. Хүн эдэлдэггүй хүний эрх байж болохгүй. Иргэн оролцдоггүй иргэний нийгэм байж болохгүй. Ийм ойлгомжтой юмыг шийдэж чадахгүй төр л иргэдийнхээ үзэн ядалтын бай болдог. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулийн заалтыг түдгэлзүүлэх миний саналыг УИХ-аас дэмжсэн. Харин Засгийн газраас энэ талын харилцааг орчин цагийн шаардлагад нийцүүлж шийдвэрлүүлэх саналаа бас л гаргаагүй байна. Шаардлагатай бол би ажлын хэсэг гаргаж, санал боловсруулахад бэлэн байна. Ашигт малтмалын хайгуул ашиглалттай холбоотой санаа зовоосон асуудлууд гарсаар байна. Энд дахиад орон нутаг, иргэний эрхийн асуудал хөндөгдөж байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн, иргэд байгаа суугаа газрынх нь гол, ус ширгэсэн байхад шүүхэд хандаж хохирлоо төлүүлэх эрхгүй байна. Мөнгөний хойноос улайрагчдын балмад үйл ажиллагаанаас болоод "Хүн малгүй бидний ундаалдаг гол ус ширгэлээ, бохирдлоо" гээд иргэд гомдол гаргаад явахаар хуулийнхан, эрх мэдэлтнүүд өөдөөс нь "Тэр ус гол чинь үнэгүй юм байна. Танайд хохирол учирсан гэх үндэсгүй байна" гэж хэлсэн тохиолдол ч бий. Үнэ цэнэтэй хүний эрх эзэндээ очоогүй учраас, үнэ цэнэтэй баялагтаа үнэ тогтоох эрхээ манай иргэд эдэлдэггүй учраас манай орны үнэ цэнэтэй бүхэн үнэ цэнэгүй байна. Үнэ цэнэтэй баялгаа үнэлэх эрхийг орон нутагт, иргэддээ өгье. Билчээрээ үнэлэг, гол усаа үнэлэг. Говьд худгуудаа үнэлэг, баян бүрд, заг, бударганаа үнэлэг. Хангай нутгийнхан халзан хүн шиг болсон монголын толгойд байгаа хэдэн модоо үнэлэг, ан амьтнаа ч үнэлэг. Баялаг гэж үзсэн бүхнээ үнэлэг. Ийм эрхийг нь иргэддээ өг л дөө. Энэ эрхээ эдлээд орон нутагтаа эрх ашгаа хамгаалж, хууль шударга ёсыг сахиулж тэд хүн шиг, эзэн нь шиг амьдарцгааг. Эрх нь зэвсэг болоогүй иргэд тэмцлийн өөр хэлбэр хайж хэрэгт орчих гээд байна. Бид чинь иргэн бүрээ боломжит гэмт хэрэгтэн гэж хардаг биш, иргэн бүрээ улс үндэснийхээ гол баялаг гэж хардаг нийгэм байгуулж байгаа төр засаг шүү дээ. Дээрхи зарчмаар иргэд нь эрхээ эдэлж үүргээ хэрэгжүүлэх ёстой. Манай хууль шүүхийн байгууллага ч иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хатуу манах ёстой. Ингэж Монгол Улсад хууль шүүхийн байгууллага иргэншиж, иргэндээ үйлчилдэг нийгэм төлөвшиж, төр тойрсон хэл ам, авлига хүнд суртал арилна. Би саяхан Төв аймгийн Баянчандмань суманд манай иргэд сайн дураараа хэлэлцэж ярилцаад, нэгдэж нийлээд өөрсдийнхөө өмнө тулгамдаж буй олон асуудлаа шийдвэрлэж байгааг харлаа. Тэтгэврийн ахмадууд, санаачлагатай иргэд хоорондоо 100, 200 төгрөг нийлүүлээд нэгэндээ туслаж ногоо тариад, хадлан тэжээл бэлдээд, хашаа гудамжаа тохижуулаад, мод тарьчихсан, сүүдрэвч барьчихсан, усан оргилуур хийчихсэн байж байна. Гудамжиндаа зүлэг ногоотой, хүүхдийн тоглоомын талбайтай болчихож. Ийм санаачлага олон аймаг, хот суурин, сумдад өрнөж байна. Би бүр эдгээр иргэд, "Хуримтлалын бүлэг"-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай зарлиг гаргасан. Тэдний хийж байгаа ажил, гаргаж байгаа санаачлага, бие биенээ дэмжиж байгаа дэмжлэг бол сонгуулийн үеэр нэр дэвшигчид уралдаж хийдэг кампанит тохижилтоос хүмүүст хамаагүй өгөөжтэй үлдэцтэй байна. Учир нь тэд өөрсдөө өөрсдийнхөө гараар санаачлагаар юм бүтээж байна. Ажил хийж байна. Тэнд хаягдалгүй бие засах газраас авахуулаад утаагүй түлш хүртэл хийж хэрэглэж байгаагаа харуулж байна. Энэ бол эрх чөлөөт нийгэмд эрх чөлөөт иргэд нэгдэж гайхамшиг бүтээж болдгийн нэг л жишээ. Суурин иргэншилд байдаг хоршиж ажиллах соёлоос манай иргэд жаахан хөндий нь үнэн. Нэгэнт олон хүнтэй суурьшил бий болбол тухайн орчинд үүсэж буй харилцааг зохицуулах дүрэм, нийтийн гэрээ хэрэгтэй. Манай улсын засаг захиргааны анхан шатны нэгжээс энэ соёл эхэлбэл сайн. Хотод гудамж, хороо бүр, хөдөө баг сум бүр иргэд нь хэлэлцэж баталсан дүрэмтэй байвал сайн. Энэ нь тосгон суурин, дүүрэг, аймаг, хот, нийслэлийн хэмжээнд хэвштэл удах байх. Нийгмийн бүх харилцаанд хууль хүрч, зохицож үйлчлэх амаргүй. Харин хүний суурьшлын харилцааг хүмүүсийн тогтоосон дүрэм журам, гэрээгээр зохицуулж болно. Тэнд хаана хашаа, гэр байшин барих, зам харгуй яаж явах, ямар баялгаа яаж ашиглах хамгаалах, юу нь хувь хүний, юу нь нийтийн эрх ашиг болох бүх л харилцаа байдаг. Иргэд ингэж сурвал эрхээ ч хамгаалж, үүрэг хариуцлагаа ч үүрч чадна. Иргэдээ хамгаалсан ийм дүрэм хамгийн сайн хэрэгжинэ. Зарим хуулийн хэрэгжилтээс замын дүрэм арай дээр байдаг гэдэг. Дүрэмгүй амьдрал утгагүй. Сум, суурин бүрийг дүрэмтэй байхыг төрөөс дэмжих хэрэгтэй. Та нар иргэншсэн аль нэг оронд очоод "манай хот аймаг, сум, тосгон дүрэмгүй" гээд хэлээд үз. Нэг л хариу сонсох байх. "Жинхэнэ зэрлэгүүд" гэсэн. Ардчилсан, иргэншсэн орон юм бол бид иргэдийнхээ гарт ингэж иргэнших, иргэд өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг зохион байгуулах эрхийг нь өгч аргыг нь зааж туслах ёстой. Болж өгвөл таарсан санхүүгийн дэмжлэг бүр нүдээ олно. Иргэддээ иргэншсэн соёлтой байдлаар амьдрах боломжийг нь эдлүүлэхийн тулд эхлээд үндсэн хөрөнгийн татварын хувь хэмжээг уян хатан тогтоож тэр мөнгөө олж авах эрхийг нь тэдэнд өгчих. Орон нутгийн захиргаанд нь зарим зардлаа тэндээс санхүүжүүл гэж ч хэлж болно. Тэд хүн унтдаг байр байтугай, нохой хэвтдэг хайрцгийг хүртэл бүртгээд татвар авна. Том хөрөнгөтэй нь том байшинтай нь өндөр, бага хөрөнгөтэй нэг амбаартай нь бага л татвар төлнө. Байршлаар нь татвараа тогтоочих. Тухайлбал Улаанбаатарын төв, ашигтай байршилтай үнэтэй өндөр байшинтгууд өндөр татвар төлөг. Зах руу болоод, хэн ч сонирхдоггүй газар хөрөнгөтэй бол билэгдлийн шинжтэй татвар төлөг. Сургууль, эмнэлэг спортын барилгууд татвараас чөлөөлөгдөг. Зөвхөн ийм бүртгэл, ийм систем бүрэн ажиллаад эхэлбэл хотын төвлөрөл түгжрэл, авлига хүнд суртал тойрсон олон ужиг асуудал өөрөө шийдэгдэнэ. Орон нутаг, хүмүүс удирдлага нь татвартай мөнгөтэй харьцаад ирэхээр хариуцлагатай болно. Асуудлаа өөрсдөө шийднэ. Төв рүү, дарга руу харж бухимдахаа байна. Би асуудлын шийдлийг ингэж харж байгаа. Төрийг тойрч, засаг захиргааны нэгжийг тойрч асуудал төлөвлөхөө боль. Бүхнээ хүн тойрч төлөвлө. Засаг даргын Тамгын газар бол Засаг даргад үйлчилдэг газар биш. Иргэдэд үйлчилдэг Засаг даргын үйлчилгээний газар. Цаашдаа бид засаг даргаас захирагчийн тогтолцоо руу, засаг захиргааны нэгж, төрийн төв байгууллага тойрсон тогтолцооноос хүн тойрсон, иргэнээ тойрсон, тэдэнд үйлчилдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Төр, засгийн бүх байгууллага, хууль шүүхийн байгууллага ч энэ тогтолцоо, энэ тойрогт орох хэрэгтэй. Асуудлыг ингэж харвал бид биесээ асуудал гэж харахаа болино. Хэн нэгний барьцаанд байгаа юм шиг ядаргаатай, яршигтай байдлаар ажиллаж амьдрахаа болино.

Эрхэм гишүүд ээ!

Ам нээвэл уушиг нээ гэдэг. Та нараас би МАХН, АН-ын 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-г олж авч үзэхийг хүсье. Анх ямаршуухан бодол байр суурьтай, юу бүтээж ямар асуудлууд шийдэх гэж хамтарснаа харцгаа. Одоо хүртэл хүчин төгөлдөр энэ баримт бичигт хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа нилээд зүйлийн санаа ажил хэрэг болохоор туссан байгаа. Ойрын 10 жилд Монгол Улсын үндэсний нийт бүтээгдэхүүн жил бүр доод тал нь 10 хувиас доошгүй өсөж магадгүй байна. Монгол Улсад мөнгө хурц асуудал биш болох нь. Харин тэр мөнгө хэний сайн сайхны төлөө зарагдах нь асуудал. Гэхдээ энэ боломжоос манай ард иргэд л хожих ёстой. Бид хүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Юуны түрүүн иргэнийхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийе. Шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгээ барих, засвараа хийх мөнгийг нь өгье. Энэ ажлыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээр нь хийлгэе. Хөвсгөлийн нэг суманд эмнэлэг барих тендерийг тэнд байгаа иргэд, аж ахуйн нэгж мэдээгүй байхад Улаанбаатарт нэг компани авсан байдгийг зогсоо. Монголын алс хязгаар хөдөө нутаг эзгүйдээд хүмүүсийн ажил амьдрал дордоод байгаа нэг л шалтгаан бий. Тэнд ажлын байр бий болгодог, хүмүүс ажилтай, орлоготой болдог тэр бизнесийг нь төвөөс дэмжихгүй байна. Орон нутаг, алс хязгаарт бизнес амиллахгүй байна. Тэнд мөнгө очихгүй байна. Боломжийг нь бүрдүүлэхгүй байна. Монголд мөнгө дагасан амьдрал яваад байна. Мөнгөө дагаад эрх мэдэл нь төвлөрөөд байна. Мөнгөө иргэд рүүгээ, орон нутаг руу шилжүүл. Мөнгөө дагуулаад эрх мэдлийг шилжүүл. Монголд байгаа 5 төгрөг тутмын 5 төгрөг Улаанбаатарт яригддаг биш 5 төгрөг тутмын 4 төгрөгнийх нь хувь заяа орон нутагт шийдэгддэг байг. Мөнгө, эрх мэдэл дагасан төвлөрсөн завхрал, түүнийг дагасан бухимдал, муу хэл ам ч сарнина. Хэдэн оюутнаа цалинтай болго. Эмч, багш нараа бүгдийг нь байртай болго. Тэр байраа тухайн эмч, багшийн байгаа суугаа газрынх нь хүмүүс, аж ахуйнууд бариг. Мөнгө байгаа. Мөнгийг нь өг. Жил бүр Монголд монгол хүний хөгжил, Монгол улсын нэр хүндэд хамаатай нэг том бүтээн байгуулалт хийе. Нэг жил стадион баръя. Нөгөө жил номын сан, театр баръя. Бас спортын иж бүрэн ордонгууд баръя, эмнэлэг сургууль, цэцэрлэг, дотуур байр баръя. Түүх дурсгалаа дээдэлсэн цогцолбор баръя. Энэ жилээс эхлээд нэг нэгээр нь төсөвт суулгая. Наад зах нь энэ жил бүгдийнх нь зургийг чанартай хийх мөнгийг суулга. Ингэж мөнгийг цөөн хүнд сурталтнуудын халаасанд биш хүмүүсийнхээ сайн сайханд зарцуулж байж Монгол улс хөгжинө, дэвжинэ. Удахгүй Их Хурал төвлөрсөн төсвийн хэлэлцүүлэг хийнэ. Манай төр засгийг шоолдог баалдаг олон шог үзэгдлийн үндэс энд байдаг юм. Нэг л их буян амалсан, ард түмнээ бодсон яриа өрнөнө. Бас биесээ буруутгана. Үүрэг өгнө. Хууль тогтоол батална. Удахгүй сайхан болно гэж ярина. Гишүүд засгаас юу шаардахаа мэднэ. Засаг яаж аргалахаа мэднэ. Зальжин сайд нь хаана ямар мөнгө нууснаа, яаж ашиглахыг нь хэлж өгнө. Төсвийн хэлэлцүүлгээс сайн зүйл, том дэвшил хүлээхэд хэцүү. Хориг тавиад ч үг сонсох биш. Гэхдээ та нарт нэг юм хэлье. "Улсын мөнгө идчих бий" гэж эх эцэг чинь, сонгогч иргэд чинь санаа нь зовж ярьж байдгийг сонсоорой. Увсын Түргэн сумын хүн эмнэлгийн тэрэгний хэдэн дугуй ирэх жил хагарах, түүнийг яаж нөхөх, сэлбэх тухай энэ танхимд ярихаа боль. Ийм ярианаас ард түмэн залхаж байна. Төсвийг төвлөрүүлж төлөвлөж байгаа, хувиарлаж байгаа нэрээр ил далд төсвөөс, ард түмнээсээ хулгай хийхээ Их Хурлын гишүүд өөрсдөөсөө эхэлж зогсоо. Тэр ярих, хувиарлах, зарцуулах, хянах эрхийг нь иргэддээ өг, орон нутагт өг. Ард түмэндээ, эд баялагтаа ч эзэн, эрх үүрэгтээ ч эзэн байх боломжийг олго. Эрдэнийн хувиа эзэмших эрхийг нь иргэддээ нээж өгөөрэй. Энэ бол мал, газар, орон сууцны хувьчлалын дараахь иргэн хүн хамгийн чухал өмчдөө эзэн байх боломж юм шүү. Монгол оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулдаг нийлүүлдэг орчин цагийн тогтолцоо бүрдүүлэх рүү хөрөнгө хий. Малчид, иргэдийнхээ хоршиж ажиллах боломжийг нээ, урамшуул. Хөдөө хотгүй иргэдийг үнэ хөөрөгдсөн ченжүүдийн гараас салга. Ирэх оны өдийд гэхэд ажил хийе гэж хүссэн Монгол Улсын иргэн бүр ажилтай болсон байх ёстой. Цаашдаа иргэддээ төр нэг бодлогыг тодорхой зарлая. "Та ажил хий, ажил хийсний чинь төлөө мөнгө өгье" гэж хэлье. Иргэн хүн ганц нэгээрээ ч, нийлээд ч ажил хийж л байгаа бол мөнгө авдаг байг. Монгол улс нийгэмдээ шударга ёсыг бэхжүүлэх, иргэдээ эрх мэдэлжүүлэх, ардчиллынхаа чанар чансааг сайжруулахад мөнгө зарах цаг болсон. Цаашдаа төрийн байгууллагын төсвийн санхүүжилт багасаж, төрийн бус байгууллагын төсвийн дэмжлэг өсөх ёстой. Нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааных нь зардлыг төр өгөх хэрэгтэй. Зүүн аймагт гараад байгаа шүлхий өвчний асуудлыг шийдэхийн тулд тэнд байгаа төрийн бус байгууллага, иргэдийн санаачлагыг төр дэмжиж тэр их мөнгөнөөсөө өгч, үр дүн шаардсан бол өөр дүр зураг харагдах ч байсан байж магадгүй. Манай төр улаан гараараа өвчин, зовлонтой тулж хүнд ажил хийж байгаа иргэддээ гар татдаг атлаа, чанаргүй бүтээгдэхүүн, вакцин шахагчдыг уралдуулж мөнгө цутгах юм. Иймэрхүү увайгүй үйлдлийг хүмүүс хараад үзэн ядаж байна. Өнөөдрийн төрийн ачааны 80 хувийг манай иргэд, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагууд үүрээд явж чадна. Төрийн хийж чадаад, оролцоод байгаа ажлыг иргэдээ хийж чадахгүй гэж хардаг төр бол харалган төр. Энэ байдлыг өөрчлөх хуулийг би санаачилна. Дэмжиж өгөөрэй. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нь чухал гэж манай засаг ойлгожээ. Ингээд түүнийг дэмжих төв байгуулжээ. Төв байгуулах мөнгөө гаргасан атлаа, төвийн үйл ажиллагааных нь зардлыг хэмнэж гар татжээ. Түүний оронд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулахыг иргэддээ уриалаад сайн чанартай үйлчилгээ үзүүлж байгаа төвд нь шалгуур тогтоогоод үйл ажиллагааных нь зардлыг төрөөс өгчих. Би төрийн нэр хүнд нийгэмд унаж байгаад Та бүхэнтэй адил санаа зовж байна. Төр өөр аргаар ажиллаж болно. Төр нэр хүндтэй байж болно. Тийм боломж байна, тийм шийдэл байна гэдгийг л би хэлээд байгаа. Иргэддээ, үүсгэл санаачлагынх нь болон мэргэжлийнх нь байгууллагууддаа төр засаг ажил өгөхгүй бол тэд ажил хийж сурахгүй. Манай нийгэмд хариуцлагын тогтолцоо, иргэншсэн харилцаа тогтохгүй. "Бизнесийн орчинг сайжруулах жилд" бизнесийн орчин муудаж байгаа тухай Худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгджээ. Бодит байдал ийм л байна. Э.Бат-Үүл гишүүн 2 жилийн өмнө ярьж байсан. Манай авлигачид өнгөрсөн хугацаанд ард түмэндээ очих байсан 3 тэрбум долларын хөрөнгө завшжээ. Энэ бол 40 жил Монголын бүх хүүхдэд өгөх мөнгөтэй тэнцэнэ гэж. Хэрэв төрийн энэ хүнд суртал нүсэр бүтцийг өөрчлөхгүй бол ойрын жилүүдэд авлигач төр, түшмэдүүддээ төлж ирсэн монголын ард түмний төлбөр олон дахин өснө шүү. Төр улсынхаа бүх ажлыг хийх албагүй. Иргэд нь ажлаа хийдэг, төр түүнд үйлчилдэг л байх ёстой. Ингэх юм бол төр өөрөө 5 тэрбум төгрөгний ээмэг барьчихсан мал руугаа гүйж явах хэрэггүй. Гэтэл сумынх нь эмнэлэгт боломж байхгүй учир малчин шингэнээ барьчихсан шинжлүүлэх гээд аймгийн төв рүү явж байна. Хаана хэнд хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа нь эндээс харагдаад байгаа юм. Төрийн олгодог бүх зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг мэргэжлийн болон иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагад өгчих. Тэдэнд төрөөс тавих шаардлага, стандартын тухай сургалт явуул. Үйл ажиллагааных нь зардлыг төр тодорхой, ил тод шалгуурын үндсэн дээр өг. Маргаашаас эхлээд төрийн тэр эрх мэдэл тойрсон авлига, хүнд суртал алга болно. Монголын ажил хэрэгч хүмүүс, иргэд төрдөө баярлана. Төрийн нэр хүнд өснө. Төрийн стандарт, ил тод шалгуур нь хөгжлийн хөшүүрэг болж хувирна. Монгол улс эрх ашгаа тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа иргэдээрээ, тэр шударга шалгуур стандартаараа дамжуулаад хамгаалчихна, илэрхийлнэ. Төрийн үйлчилгээ, нэр хүнд бүх газар сайжирна. Иргэдийн эрх ашиг хангагдана. Аюулгүй байдал хангагдана. Ноднин 2010 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Д.Дэмбэрэл дарга парламентын сэтгүүлчдийн нэрлэснээр "бүсээ чангалах" захирамж гаргаж байсан. УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй ажлын хэсэг гарч төсөвт байгууллагуудын орон тоо, зардлыг танах, дэд сайдууд, яам агентлагийн давхардсан орон тоо албан тушаалтнуудыг цомхотгох тухай санал ч гарч байсан. Нөгөө найр тавьсан, хяналтгүй засаг нь түүнийг хэрэгжүүлэхээс зүрхшээсэн. Одоо бүр "Монгол мал" хөтөлбөрийн дагуу мянга мянгаар нь төрийн албан хаагчдын тоог нэмэх эсрэг саналыг Засаг гаргаж байгаа сурагтай. Дэлхий даяар засгийн газрууд төрийн албыг цомхон болгох зоримог шийдвэр гаргаж байхад манайх яаж байна! Ер нь манай Засгийн агентлагууд дотроос Тагнуул, цагдаа, хилийн цэрэг, зэвсэгт хүчнээс бусад төрийн агентлагуудын бүтэц санхүүжилтийг орвонгоор нь өөрчилж, тэдгээрийн олонхи нь мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг иргэдийн байгууллагуудтай өрсөлдөж үйл ажиллагааныхаа зардлаа төрөөс олж авдаг, эс чадвал татан буугдах зарчимд шилжих ёстой. Төрд өөрт нь байгаа төсвөөс санхүүждэг бүх үйлчилгээ гэрээнийх байж болно. Хэрэв энэ удаагийн Их Хурал, Засгийн газар төрийн байгууллагуудын бүтэц, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийж амжимгүй бол тэр тухай хуулийг нь гаргаад 2012 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж болно. Нийгэм, төр, хүмүүстээ уг өөрчлөлтөд бэлдэх ийм хугацаа өгье. Төсөв, төрийн байгууллага гэснээс Хөрөнгийн бирж, МИАТ хоёрынхоо асуудлыг хурдан шийдээрэй. Монгол улсад нээгдэж болох олон боломжийн хаалгыг энэ хоёр байгууллага тагласаар байна. Мөн 5 дугаар цахилгаан станцаа хурдан барьж эхлэхгүй бол эрчим хүчний ноцтой дутагдалд бид орж магадгүй байна. Манай Их Хурал, Засгийн газар өнөөдрөөр парламентын 20 жилийн хүндэтгэлээ өндөрлөөд, маргаашаас ирэх 20 жилийн улс орныхоо хөгжлийн суурийг тавьж эхлэхийг хүсье. Үүнд зориулж би түрүүчийн зарим санааг хэллээ. Хөгжиж байгаа орнуудад ойрын жилүүдэд нэг хүндрэл бий болох нь. Арай гэж хөл дээрээ зогсож ядаж байгаа дундаж анги, амьдралаа болгоод байгаа иргэдэд ирэх ачаалал нэмэгдэх нь. Хамгийн ашигтай бизнесийг төр засаг эсвэл үндэстэн дамнасан корпорациуд хийх нь. Харин хамгийн өндөр хүүтэй зээл, хамгийн үнэтэй мөнгө, хамгийн ашиггүй ажил жирийн иргэдэд, үйлдвэр үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдэд ноогдох нь. Өрмийг нь төр, гадныхан хоёр хамтарч хамж, хусмыг нь ядуу жижгүүд булаацалдах нь. Ингэж нийгмийн хөгжил дэвшил, тогтвортой байдлыг бүрдүүлэгч дундаж анги төр том аж ахуйнуудад хоёр талаасаа шахагдаж агших нь. Энэ бол баялагтай бөгөөд нээлттэй ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад тохиолдож байгаа шинэ асуудал. Үүнийг бид онцгой анхаарч, үндэснийхээ хууль тогтоомж, бодлогодоо тусгах хэрэгтэй. Энэ үгийг би Европын төв Брюселльд сарын өмнө хэлсэн. Одоо энэ танхимд хэлчихье.

Эрхэм гишүү дээ! Би үгээ сайн мэдээгээр өндөрлөе. Саяхан ОУВСангийн төлөөлөгчид надтай уулзсан. Манай оронд валютын сангийн хөтөлбөр иж бүрнээр амжилттай хэрэгжиж дууссан тухай мэдээлсэн. Монголын энэ амжилт манай бүс нутагт, өнгөрөгч хориод жилд шилжилт хийсэн улс орнуудын дотор ч ховорхонд тооцогддог юм байх. Юу ч болов Монголчууд улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлыг олон улсын санхүүгийн байгууллагын хөтөлбөр туслалцаагүйгээр бие даан шийдээд явах чадвартай болсон гэдэг үнэлгээ бол яах аргагүй сайн мэдээ. Өөрөө өөрийгөө толгой даагаад аваад явах чадавхи манай нийгэм, эдийн засаг, хувийн хэвшил, мөнгө санхүүгийн орчинд бүрэлдэн бий болж байна. Ойрын өдрүүдэд тэрбум доллараар тооцогдох хөрөнгө эргэлдүүлэх боломжтой хувийн аж ахуйн нэгж манай улсад гарч ирж байна. Шалгуур өндөртэй олон улсын банк, санхүүгийн байгууллагаас манай үндэсний компаниуд дэмжлэг авч тийм стандарт түвшинд хүрсэн нь сайн хэрэг. Монголчуудын, ялангуяа манай залуу үеийнхний сэтгэхүйн цар дэлхийн дундажаас дутахгүй болжээ. Ирээдүйдээ итгэх, өөртөө итгэх, амжилт дэвшилд хүрэх хүмүүсийн урам зориг итгэл нэмэгдэж байна. Спортын, бизнесийн, урлагийн шинэ шинэ амжилтууд сонор мялаах боллоо. Хамгийн гол нь монголчууд шинэ сонголтынхоо 20 жилийн өндөрлөгт гарчихаад амжилт ололт, алдаа дутагдал, зовлон бэрхшээл, тэдгээрийн шийдэл гаргалгаа, шинэ шинэ боломжуудын тухай зовхи өөдрөг хэлэлцэж байна. Би улс орныхоо, ард түмнийхээ ирээдүйд итгэлтэй байна. Манай орны бүх сайн сайхан, хөгжил дэвшлийн баталгаа бол эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч Монголын ард түмэн. Өөрийн хүч боломждоо итгэсэн, нийтлэг үнэлэмж эрх ашигтай, чөлөөт нийгмийн мөн чанарыг мэдэрсэн, тэнд байх байр сууриа таньсан хүмүүс бол манай нийгмийн хамгийн том хүч. Тийм ард түмний өмнө ямар ч хүнд суртал, ямар ч мугуйд албан тушаалтан, бурангуй систем хүчин мөхөсдөх болно. Анхны ардчилсан байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны түүхт ой тохиож байгаа энэ өдрүүдэд би Монгол улсын төрийн тэргүүний хувьд нэг дүгнэлтийг нүүр бардам хэлж чадна. Энэ бол "Монгол улсад парламентат ёс төлөвшин тогтож чадлаа. Парламентат ёс бол монгол түмний нийтлэг эрх ашигт нийцтэй болох нь нотлогдлоо. Парламентын ардчилал нь иргэдийн төлөөллөөс иргэдийн оролцоогоор улам төгөлдөршинө" гэсэн дүгнэлт юм. Монголчууд төрт ёсны ариун баялаг уламжлалтай. Тэр тусмаа "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэдэг иргэнлэг, шалгагдсан зарчимтай. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг бид ирэх 2011 онд тэмдэглэнэ. Бид тулгар төрийнхөө мянганаар тоологдох түүхийн сүүлийн 20 жилийн тухай энэ өдрүүдэд хэлэлцлээ. Ард түмэндээ амжилт хүсье.

Монголын тулгар төр мөнх орших болтугай. 2010.10.20.

Read More......

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ЭЛСЭЛТ АВНА



МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ЭЛСЭЛТ АВНА

Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт мэдээллийн технологийн салбарт бизнес эхлэн эрхэлж байгаа цаашид гадаад аутсорсингийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж буй компаниудыг сонгон шалгаруулж авна.

Инкубаторын элсэгчдэд зориулсан семинарыг
2010 оны 10-р сарын 15, 22-ны өдрүүдэд 15.00 цагаас МТҮП-ын 302 тоот өрөөнд зохион байгуулна.

Элсэлтийн материал хүлээн авах хугацаа:
МТҮП-ын 103 тоот өрөөнд 2010 оны 10-р сарын 25-27-ны өдрүүдэд (9.30-18.00 цаг)

Сонгон шалгаруулалт:
2010 оны 10-р сарын 29-ны 10 цагаас МТҮП-ын 302 тоот танхимд болно.
Инкубаторын үйл ажиллагааны журам болон сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэлтэй http://www.itpark.mn веб хуудаснаас танилцана уу.

Холбоо барих хаяг
Монгол Улс, Улаанбаатар- 210646
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

Утас:976-11-312961
Электрон шуудан: narantsetseg@itpark.mn Read More......

KVN poterialas (КВН - Гадя Потерялась)

Read More......

КВН "Белые кораблики"

Read More......

Terminator vs Cobra

Read More......

Дэлхийн аваргын зарлага ба орлого



Өмнөд Африкчуудыг ДАШТ 2010 зохион байгуулахдаа 4 тэрбум долларыг зарна гэхэд нь тэдний “хөөрөл” ихтэйг нь гайхаж байжээ. Гэвч тэд үүндээ харамсахгүй байна.
Хүн өөрийн мөнгийг үрэхэд хүргэдэг гурван зүйлийн сэтгэл хөдлөл байдаг ажээ. Эхнийх нь айдас болон хямрах үеийн хөөрөл гэнэ. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлд түгшсэн буюу гуньсан үедээ тайвшралыг олохын тулд мөнгө хайрладаггүй байна. Нөгөөдөх нь шунал тачаал буюу аливаа таашаалыг хэт хүртэх дон байдаг аж. Харин гурав дахь нь сэтгэл хангалуун байх үеийн хөөрөл гэж байх. Хамгийн хөгжилтэй нь худалдан авагчдад шууд хамаатай энэхүү сэтгэл зүйн гурван фактор хөлбөмбөгийн томоохон тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдэд бүх төрлөөрөө бүрэн төгс илэрдэг гэсэн судалгааг барууны шинжээчид гаргасан гэнэ. Тийм болохоор “намирч байгаа далбаа шиг...сэтгэл хөөрөх шалтгааныг өгөөч” гэж дуулах болсон хөлбөмбөгийн хорхойтнууд бизнесийн “акул”-уудын амтат өгөөш болсоор удаж байна.
Дэмжиж байгаа багийх нь хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх, эсвэл хожигдох, эсвэл хожих гээд үрэлгэнд хүргэх хөөрлийн олон шалтгааныг мэдрэгчдийн тоо буюу хөлбөмбөгийн фэнүүдийн арми тэрбумаар яригдах болсон цаг билээ. Тийм болохоор хөлбөмбөгийн спорт бизнесийн асар том орон зай болж байгаад гайхах зүйл алга. Тийм ч учраас хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авна гэдэг маш том бизнесийн боломж хэмээн олон улс орнууд харж байдаг ажээ. 2018 болон 2022 оны буюу 21, 22 дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгуулахаар дэлхийн 10 орон одооноос шургуу өрсөлдсөөр байна. Мэдээж энэ өрсөлдөөнийг хурц болгоход саяхан ӨАБНУ-д болж өнгөрсөн ДАШТ 2010 томоохон нөлөө үзүүлсэн нь лавтай. Гэхдээ эдийн засаг тоо баримтад дуртай тул чухам хэдийг зараад хэдийг олсон юм бол гэдгийг зарим эх сурвалжуудаас авсан тоо баримтаар харуулахыг оролдьё.
Албан ёсны эх сурвалжийн мэдээгээр бол сүүлийн нэг сарын хугацаанд ӨАБНУ-д 3 сая жуулчин очсон бөгөөд ДАШТ явагдсан цэнгэлдэх хүрээлэнгүүдэд нийтдээ 3 сая хүн орж тоглолт үзсэн байна. Энэ бол бүх цаг үеийн хамгийн дээд амжилт болж байгаа юм. ДАШТ 2010-ийг зохион байгуулагчид тэмцээн явагдах үеэр ядаж 200 мянган жуулчин ирнэ гэж хүлээж байтал хагаса сая жуулчин нөмрөн авсан гэнэ. Зөвхөн аваргын төлөөх тоглолтын үеэр гэхэд л 750 мянган жуулчин Өмнөд Африкт ирсэн тоо гарчээ. ДАШТ 2010 болохын өмнөх буюу 2009 онд гэхэд л ӨАБНУ аялал жуулчлалын салбараасаа 10 тэрбум ам.долларыг олсон байдаг бол тэндхийн алтны олборлолтын хэмжээ нь хоёр дахин бага байсан гэнэ.
Аялал жуулчлалаас гадна бусад өөр олон зүйл дээр өмнөд африкчууд ашигтай ажилласан гэдгээ баталж байгаа юм. ДАШТ-д зориулан шинээр барьсан 10 цэнгэлдэх хүрээлэнгийн буянаар 66 мянган өмнөд-африкчууд ажлын байртай болж авсан байна. Тэмцээний бэлтгэл ажилтай холбоотойгоор томоохон хотуудын хоорондхи дэд бүтэц, замуудын барилгажилт шийдэгджээ. Йоханнесбургийн цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд байсан худалдааны цэгүүд гэхэд дөрөв дахин нэмэгдсэн бөгөөд сүүлд өгсөн мэдээллээр бол хамгийн гүйлгээтэй бараа нь вувузела буюу африк гаралтай бүрээ байсан гэнэ. Хамгийн хөгжилтэй нь энэ бүрээний дуунаас жийрхсэн үзэгчдэд зориулж зарсан чихний бөглөө нь бүрээнээсээ дутахааргүй гүйлгээтэй байсан мэдээ бий.
Одоогоор ӨАБНУ-ын эдийн засагт орсон нийт орлогын хэмжээг бүрэн тооцох хараахан болоогүй байгаа бөгөөд дам үр ашиг нь ДАШТ 2010-ын үеэр олсноос ч илүү гарна гэж орон нутгийнхан үзэж байна. Учир нь ДАШТ 2010-ын үеэр онцгой хөнөөлтэй гэмт хэрэг гараагүй бөгөөд харин ч олон үндэстний баяр наадам болж байгаа мэт гайхалтай халуун дулаан уур амьгалд болж өнгөрсөн нь Өмнөд Африкийг зорих жуулчдын тоог улам ч өсгөх бололтой байна. Нөгөө талаар энэ удаагийн ДАШТ хамгийн гайхалтай зураглал бүхий телевизийн дамжуулалтаараа олны таашаалыг хүртжээ. Энэ нь тус улсад дэлхийн хэмжээний бусад спортын уралдаан тэмцээнийг явуулах сайхан ирээдүйг нээж өгч байгаа аж. Хэдийгээр ДАШТ 2010-ийг зохион байгуулахад ӨАБНУ нийтдээ 4 тэрбум орчим ам.долларын зардал гаргасан ч энэ зардлаа нөхөж чадсан гэж үзэж байгаа гэнэ. Тус улсын ерөнхийлөгч Жейкоба Зума хэлэхдээ, ”ДАШТ гэдэг улс орныхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийх сайхан боломж” гэж дүгнэсэн байна.
ДАШТ 2010-аас ганцхан Өмнөд Африкчууд ч мөнгө олсон гэж үзвэл өрөөсгөл аж. Мэдээж хамгийн их ашигтай ажилласан “этгээд”-ийн нэг нь аялал жуулчлалын зуучлагчид байсан нь эргэлзээгүй. Тэгвэл тэдний бараг ард нь байх хамгийн ашигтай ажиллагсдын нэг нь ФИФА өөрөө болж байна. Тус холбоо ДАШТ зохион байгуулах улс оронд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэггүй ч харин ашгийг бол харин олж чаддаг ажээ. Гол орлого нь ДАШТ-ийг шууд нэвтрүүлэх эрхийг телевизийн сувгуудад зарах болон тоглолтын билетийн худалдаанаас ордог байна. Зөвхөн энэ онд гэхэд л ФИФА урьд өмнө нь хэзээ ч олж байгаагзй их хэмжээний орлогыг буюу 3.3 тэрбум ам.долларыг олж чадсан гэнэ. Тэгэхдээ энэ бол зөвхөн урьдчилсан дүн гэдгийг санах хэрэгтэй.
Нөгөө талаар ДАШТ –ээс болж алдагдал хүлээсэн бизнес ч бас байгаа юм. Тухайлбал “ Их хотын секс 2” , “Робин Гүүд” зэрэг Холливудын супер бүтээлүүд тэргүүн спортын их баяраас болж нээлтээ төлөвлөж байснаасаа эрт хийсэн боловч хүссэн үзэгчдээ татаж чадаагүй л байна. Барууны томоохон сүлжээ ресторанууд болон казино зэрэг цэнгээний газрууд дэлхийн аваргын үеэр бараг л хоосон байсан гэнэ.
Ирэх ДАШТ 2014 Бразильд болох бөгөөд хамгийн багаар бодоход 12 хотын цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэхээс эхлээд тоймгүй их зардал хэрэгтэй болж байгаа юм. Харин ”хэдий чинээ сэтгэл гаргаж зарна, төдий чинээг олно” гэсэн бодит жишээг үзүүлсэн Өмнөд Африкийн жишээг бразильчууд давтах эсэхийг харах л үлдлээ. Уг нь тэд африкчуудаас дутахгүй хөөрөл ихтэй улс билээ.

ДАШТ 2010-д гаргасан зардал
Тээврийн үйлчилгээнд 1.2 тэрбум ам.доллар.
Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгад 1.2 тэрбум ам.доллар.
Зохион байгуулах хорооны зардалд 428 сая ам.доллар
Шууд нэвтрүүлэгт 387 сая ам.доллар
Онгоцны буудлын үйлчилгээнд 200 сая
Авулгүй байдлыг хангахад 89 сая
Бусад хөтөлбөрүүдэд 45 сая
Харилцаа холбоонд 40 сая
Урлагийн арга хэмжээнд 20 сая
Сайн дурын ажилтнуудад 3 сая
Нийтдээ 3.5 тэрбум ам.доллар Read More......

6 сарын 1 нд зохиогдох арга хэмжээнүүд

Хүүхдийн баяраар хүүхдээ хэрхэн баярлуулахаа мэдэхгүй байна уу? Цагийг хаана зугаатай өнгөрүүлэхээ шийдээгүй байна уу? Тэгвэл манай мэдээлэл танд хэрэг болох болно.
6 сарын 1 тэй холбогдуулан зохигдох арга хэмжээний талаарх мэдээллийг доороос харна уу.

• "Динза Цондоолойг аварсан нь" театрчилсан шоу тоглолт
Ирмүүн Агентлагаас эрхлэн гаргадаг “Цондоолой Цүндээлэй” болон “Динза” комиксын баатруудын тоглосон “Динза Цондоолойг аварсан нь” театрчилсан тоглолт 6-р сарын 1, 2-нд УДЭТ-т тоглоно.

Тасалбарын үнэ: 10,000
Лавлах утас: 99770707, 318073, 319300
Эхлэх цаг :11 :

• “Амтатны баяр” арга хэмжээ
Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар, “Их харанга” XXK, Баянгол дүүргийн 14-р хорооноос хамтран зохион байгуулж байгаа хүүхдийн баярт зориулсан “Амтатны баяр” арга хэмжээ 2010 оны 6 дугаар сарын 1,2нд эрх чөлөөний талбай дээр болно. Энэ үеэр бүтэн 2 өдрийн турш урлагын тоглолт үргэлжилнэ.

Лавлах утас: 88004841
--Tанд санал болгож байна--
Цахимд нэгдэх тухай
Цахим.нэт сайт нь олон орны Монгол залуусыг Цахимд нэгдэхийг уриалж байна. Цахимд нэгдсэнээр танд дараах эрх нээгдэнэ. 1. Цахим.нэт сайтыг хамгийн зөв ашиглаж чадах 50 найзаа урих эрх олгогдоно. 2. Таны оруулсан бич�...
Read More



• Циркийн үзүүлбэр
6 сарын 1 нд АСА циркд хүүхдүүдэд зориулсан циркийн үзүүлбэр үзүүлнэ.

Тасалбарын Үнэ: Хүүхэд 2500, Том хүн 5000
Эхлэх цагууд: 11:00, 12:00, 14:00, 17:00
Лавлах утас: 70120795

• “Бидний хайр алаг үрс” кино Өргөө кино театрт

Тасалбарын үнэ: Хүүхэд 2000, Том хүн 5000
Эхлэх цагууд : 12:00 | 13:50 | 15:40 | 17:30 | 19:20 | 21:10 | 22:50

• “Мөсөн хайр” Outlaw хамтлагийн тоглолт
Улаанбаатар Паласын задгай талбайд Outlaw хамтлагийн тоглолт болно.

Тасалбарын үнэ: 2500
Эхлэх цаг : 19:00
Лавлах утас: 682892

• Сүхбаатарын талбай дээр бялууны баяр
Сүхбаатарын талбай дээр 20 метр бялуу засж, хүүхэд томчуудыг хөгжөөх олон арга хэмжээ зохион байгуулагдах гэнэ. Нийт 1500 хүүхдүүдэд баялуу тараана.

• "Хvvхэд-Шинэ бvхний эхлэл" бэлэг гардуулах арга хэмжээ
Сүхбаатар дүүргээс зохион байгуулах энэ арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр болох ба хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна.

Эхлэх цаг: 11:00 – 16:00

• Төв талбайд “Парад”
"Улаанбаатар банк", "Женко", "BTV", "Сурагчдын эрдмийн хvрээлэн", “Нийслэлийн Аялал жуучлалын газар”, "Хvvхдийн
сагсан бємбєгийн холбоо" зэрэг байгууллагууд хамтран Парад зохион байгуулна.

• Амьтны хүрээлэн
Бэйсболлын талбайд Нийслэлийн Мал эмнэлгийн газар, "Адмакс" компанитай хамтран зургадугаар сарын 1,2-нд "Амьтны хvрээлэн" ажиллуулах юм байна. 10.00-18.00 цагийн хооронд хvvхдvvдийн нvдийг баясгах тус амьтны хvрээлэнд Монголын єнцєг булан бvрээс ирсэн 50 гаруй тєрлийн 100 гаруй амьтад циркийн тоглолт vзvvлэх бєгєєд ирж сонирхсон хvvхдvvдийн дунд тєрєл бvрийн уралдаан тэмцээн зохион байгуулах аж.

• Төв цэнгэлдэх хүрээлэнд баярын арга хэмжээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Номин Холдинг” с баярын арга хэмжээг зохион байгуулна.

• Урлагын оддын тоглолт
Сүхбаатарын талбайд Урлагын оддын тоглолт зохион байгуулагдана.

Эхлэх цаг : 19:00

• “Шрек 4 “ хүүхэлдэйн кино

“Шрек 4 “ хүүхэлдэйн кино Тэнгис кино театрт гарна.
Эхлэх цагууд: 11:00, 13:05, 15:15, 17:15, 19:208 21:25, 23:30

• Тэрэлж зочид буудалд хүүхдийн өдөрлөг

Тэрэлж зочид буудал хүүхдийн баярыг тохиолдуулан үйлчилгээндээ хямдрал зарлаж, хүүхдүүдэд зориулсан олон арга хэмжээг 6 сарын 1-3 ны хооронд зохион байгуулах аж.
Лавлах утас: 99992233 Read More......

Хүүхэд бүрийн сэтгэл өнөөдрийн хөх тэнгэр, цэлмэг нар шиг гэгээтэй байгаасай!



Манцуйн дотроо тарвалзах өлгийтэй бяцхан үрсээс эхлээд амьдралын их далайд хөл тавьж байгаа хүүхэд бүрийн баярын өдөр өнөөдөр.

Дэлхийн олон улсад энэ өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэж байна.

Инээд, хөөрийг бэлэглэгч хүүхэд, багачууд энэ л өдөр баярлан, цэнгэн амьдралыг цааш илүү, гэрэлтэйгээр харах баяр жаргалыг олж аваасай.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдрөөр дуусгавар болохгүй. Үргэлжид эрх нь хамгаалагдаж байх ёстой болохоор жил бүрийн энэ өдрийг сонгон хүүхэд, багачуудаа онцгойлон баярлуулж, тэднийхээ төлөө илүү ихийг хийх ёстойг дор бүрнээ ухаарах учиртай.

Энэ нь тэдний төлөө баялгийг бүтээхийн төлөө шунахдаа биш хүүхдийн эрх гэж чухам юу болохыг илүүтэй ухаарч, эрхийг нь зөрчих ямар хор уршигтайг ойлгон, амьдралдаа алдаа гаргахгүй байх явдал билээ.

“Эрдэмтдийн судалгаагаар хүүхэд “болохгүй” гэсэн үгийг өдөрт дунджаар 10 удаа, жилд 4000 орчим, өсвөр нас хүртэл 50000 сонсож, тархи нь ясжиж, зүрх нь чулуужиж, буруу зөвийг ялгахаа больж, нэгэн хэв загварт орно. Гэтэл түүхийн нугачаан дунд зовлон бэрхшээл их үзсэн ч дэлхийн соёл, шинжлэх ухааны салбарт олон алдартныг төрүүлсэн жүүд үндэстэн ямар ч үед хүүхэдтэйгээ “Чинийх зөв” гэсэн үзэл номлолоор харилцдаг, идэвхтэй амьдралд ч хөтлөн оруулдаг ажээ” гэж Ц.Төвшинтөгс багш бичсэн байдаг.

Түүнчлэн “... Хүүхэд алхам тутамдаа мэдэхгүй шинэ юмтай тулгарна. Зарим нь өөрт огт таагүй зүйл шиг санагдана. Аятайхан, сонин юм шиг зүйлийг хийхээр буруутаж томчуулын зэмлэл хүртэнэ (Заримдаа зодуулна). Томчуул архи уух, тамхи татахыг муу гэж хэлсэн атлаа өөрсдөө хэрэглэнэ. Муу, муухай юм битгий хий гэж зааварладаг атлаа түүнийг өөрсдөө хийхээр нь гайхаад, дууриагаад, хийгээд туршчихвал зэмлүүлнэ, зодуулж ч мэднэ. Хүүхэд буруутахаар зодуулах нь элбэг, харин томчуул буруутаад зодуулж байгаа нь ер харагдахгүй.

Эцэг эх нь хүүхдээ зодохдоо “Чамайг сайн хүн болгох гэсэндээ”, “Чамайг хайрласандаа” гэж тайлбарлана. Хамгийн хайртай, дотны аав ээж нь зодохоор өөрийн эрхгүй гомдоно, хайрладаг хүнээ зоддог юм байна гэсэн бодол төрнө. Зодуулахад мах, яс бас тархи зүрх өвдөнө. Түүнээс хойш хүүхэлдэйгээ загнаж зодно, дараа нь ах эгч, дүүгээ, найзаа зодно, том болохоороо… !” талаар Ц.Түвшинтөгс багш дурьджээ.

Томчууд бүхэн хүүхдийн эрхийн асуудлыг илүү далайцтай ойлгож, энхрий бяцхан үр, дүүгээ загниж, зандрах, гар далайхаасаа өмнө гэмт хэрэг хийх гэж буйгаа санах хэрэгтэй.

Үр хүүхдүүдтэйгээ өдөр тутмын харилцаанд орохоос эхлээд тэдний сурч, боловсрох, амьдрах орчинг бий болгох гээд асуудал өөрөө их том хэрнээ, хүн бүр ухамсартай, сайхан сэтгэлтэй байх аваас хүүхэд бүр жаргалтай байж чадах билээ.

Ингээд хүүхэд бүрийн сэтгэл өнөөдрийн хөх тэнгэр, цэлмэг нартай өдөр шиг гэгээлэг, инээд хөөрөөр бялхан аз жаргалтай байхын ерөөлийг өргөж байна.

Та бүхэн сайхан баярлаарай.

Монголын үрс маш олон болтугай!

Эх сурвалж:
GoGo.mn Read More......

С.Батболд: Хvvхдийн тєлєє гэсэн аливаа санал, санаачилгыг дэмжинэ



“Хvvхдийг хамгаалах, дэмжих, чєлєєт цагаа зєв боловсон єнгєрvvлэх цэцэрлэгт хvрээлэн, тоглоомын талбай зэрэг шаардлагатай бvхнийг бvрдvvлэхийн тєлєє Засгийн газар эрчимтэй ажиллана. Хvvхдийн тєлєє гэсэн тєрийн болон тєрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний санал, санаачилгыг дэмжинэ” гэж Хvvхдийн тєлєє vндэсний зєвлєлийн тэргvvн, Монгол Улсын Ерєнхий сайд С.Батболд Д.Сvхбаатарын талбайд зохион байгуулсан “Хvvхэд-Шинэ бvхний эхлэл” баярын хєтєлбєрт оролцохдоо хэлэв.
“Хvvхдийн тєлєє vндэсний зєвлєл саяхан хуралдан Хvvхдийн хєгжлийн vндэсний стратегийг боловсруулсан.

Хvvхдийн чиглэлээр авах бvхий л арга хэмжээг цогцоор нь багтаасан энэ баримт бичгийг ойрын vед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлана. Хvvхэд хамгаалал, ёс зvй, зан заншилд анхаарч, тэднийг хvчирхийллийн аливаа хэлбэрээс хамгаалах, хvvхдийг боловсролтой, єрсєлдєх чадвартай болгон хvмvvжvvлэхийн тулд Засгийн газар тодорхой, бодитой арга хэмжээ авна” гэж Монгол Улсын Ерєнхий сайд С.Батболд хvvхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшvvлэхдээ онцоллоо.

Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах єдєрт зориулсан баярын арга хэмжээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хvvхдийн тєлєє vндэсний зєвлєлийн дэд тэргvvн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, НИТХ-ийн дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч Г.Мєнхбаяр, Хєдєлмєрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Ж.Мєнхбат, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал болон албаны бусад хvн оролцов.

“Хvvхэд-Шинэ бvхний эхлэл” баярт Vндэсний дуу бvжгийн эрдмийн чуулга, Хvvхэлдэйн театр, Улсын дуу бvжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулга, Драмын эрдмийн театрын хамт олон болон хамтлаг, дуучид уран бvтээлээ толилууллаа. Мєн аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, бvтээгдэхvvнийхээ vзэсгэлэн- худалдаа ажиллуулсан байна.

Эх сурвалж:
Olloo.mn Read More......

Ц.Элбэгдорж: Хvvхэд бvрийн тєлєє сэтгэл тавьж ажиллавал Монголын нийгэм сайхан болно гэдэгт би итгэдэг




Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, олон хvvхэд тєрvvлж, єсгєн хvмvvжvvлсэн зарим эхчvvдийг “Алдарт эх” одонгоор шагналаа.

Баянзvрх дvvргийн 11-р хорооны иргэн Дэлэгийн Балням, Баянзvрх дvvргийн 22-р хорооны иргэн Баавгайн Сарантуяа, Налайх дvvргийн 1-р хорооны иргэн Мянганы Янжмаа, Сонгинохайрхан дvvргийн 7-р хорооны иргэн Бамбын Гvндсамбуу, Сонгинохайрхан дvvргийн 21-р хорооны иргэн Сандагийн Доржпалам, Сонгинохайрхан дvvргийн 16-р хорооны иргэн Жандалын Мэнд-Амгалан, Хан-Уул дvvргийн 14-р хорооны иргэн Шаарийбуугийн Нацаг нарыг “Алдарт эх”-ийн 1-р одонгоор шагнав.

Мєн Ерєнхийлєгчийн зарлигаар, Олон Улсын хvvхдийн эрхийг хамгаалах єдрийг тохиолдуулан эх, нялхас болон амьдралын нєхцєл хvнд, бvтэн єнчин, сонсгол, хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдийн боловсрол эрvvл мэндийн тєлєє олон жил vр бvтээлтэй ажиллаж байгаа нэр бvхий хvмvvсийг Монгол Улсын одон медалиар шагнасан юм.

СVХБААТАРЫН ОДОНГООР Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийн захирал Жамъяншаравын Дvгэр, ХЄДЄЛМЄРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Сонсголын бэрхшээлтэй хvvхдийн тусгай сургуулийн багш Д.Долгорсvрэн, Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийн цэцэрлэгийн багш Т.Наранцэцэг, ЭНЭШТ-ийн эмэгтэйчvvдийн зєвлєх эмч Д.Сvхээ, Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийн багш Ц.Тунгалаг, АЛТАН ГАДАС ОДОНГООР Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийн нярав Л.Гvнсэн, ЭНЭШТ-ийн эх барих эмэгтэйчvvдийн клиникийн дутуу тєрєлт хvлээн авах тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчvvдийн эмч Н. Дашзэвэг, Сонсголын бэрхшээлтэй хvvхдийн тусгай сургуулийн бага ангийн багш Д.Угтахбаяр,” Ачит эх” эмнэлэгийн ерєнхий эмч С.Цэрэнгvндэгмаа, Нийслэлийн III амаржих газрын эмч Цоодолын Чимгээ , Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийн багш Г.Чулуунцэцэг , ХЄДЄЛМЄРИЙН ХVНДЭТ МЕДАЛИАР Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийн сувилагч Н.Наранцэцэг, Сонсголын бэрхшээлтэй хvvхдийн тусгай сургуулийн багш Ё.Оюундарь, Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийн нярав Х.Цэцгээ, Нэн ядуу єрхийн хvvхдийн боловсролд туслах Мянганы боловсрол тєв ТББ-ын багш Н.Цогзолмаа, Сонсголын бэрхшээлтэй хvvхдийн тусгай сургуулийн багш Б.Эрдэнэчимэг Хромосомын єєрчлєлттэй хvvхдvvдэд туслах сан ТББ-ын гvйцэтгэх захирал Ч.Эрдэнэчулуун Нийслэлийн II амаржих газрын нярайн сувилагч Н.Энхтуяа нар тус тус шагнагдлаа.

Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Тєрийн шагнал хvртэгсдэд хандаж хэлэхдээ “Хvvхэд хэмээх бурхдын тєлєє ажилладаг эмч багш та нарын хvнд хэцvv хэрнээ гэгээлэг сайхан vйлсийг Тєр vнэлж байна. Хvvхдийн сайн сайхны тєлєє ажиллах нь хамгийн том буян.Та нарын дунд хvнд хэцvv нєхцєл дэх хvvхдvvд, хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдэд бvхнээ зориулсан эмч, багш нар байна. Хvнд нєхцєлд байгаа хvvхдvvдэд анхаарах нь тєрийн vvрэг. Тэднийг бусдын адил сурч боловсорч амьдралд хєлєє олоход туслах нь хvн бvрийн vvрэг юм. Хvн бvр хvvхдийн тєлєє сэтгэл тавьж ажиллавал Монголын нийгэм сайхан болно гэдэгт би итгэдэг” гэлээ.
Єнчин ядуу, хєгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдийн тєлєє ажиллаж байгаа хvмvvст Тєр анхаарлаа хандуулж байгаад баяртай байна хэмээн Хvvхэд асран хvмvvжvvлэх тєвийн захирал Ж.Дvгэр талархлаа илэрхийллээ.

Эх сурвалж:
Olloo.mn Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Аугаа их эх орны дайны ялалтын 65 жилийн ойн баярт оролцоно



Аугаа их эх орны дайны 65 жилийн ойг ОХУ-ын нийслэл Москва хот болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бүх улсуудад өргөнөөр тэмдэглэх гэж байна. Ялалтын ойн гол арга хэмжээ 5 дугаар сарын 9-ний өдөр Москвагийн Улаан талбайд болох бөгөөд тус арга хэмжээнд 10.000 гаруй цэрэг дайчид, 300 гаруй цэргийн техник оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. ОХУ-ын бусад хотуудад ч мөн адил өргөн хэмжээтэй цэргийн жагсаал болох юм.

Улаан талбайд болох цэргийн жагсаалд Дэлхийн хоёрдугаар дайны холбоотон гүрнүүд болох АНУ, Их Британи, Франц улсуудаас гадна Польшийн цэргийн баг оролцох юм байна.

Эх орны дайны 65 жилийн ойд гадаадын өндөр хэмжээний зочид оролцох бөгөөд тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уригдсан юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, БНХАУ-ын дарга Ху Жинтао, Израйлын Ерөнхийлөгч Ш.Перес, мөн Грек, Болгар, Серб, Чех, Словак, Словен, Хорват, Македон, Латви, Эстон болон Төв Азийн улсуудын Ерөнхийлөгчид, Европын Зөвлөлийн ЕНБД Т.Ягланд зэрэг дээд хэмжээний зочид төлөөлөгчөөр оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан БХЯ-ны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар ялалтын баярт оролцох бөгөөд Ерөнхийлөгч 2010 оны 5 дугаар сарын 8-нд Москва хотноо очиж Поклонная гора дахь Аугаа их эх орны дайны музей үзэж сонирхон, мөн дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөгчдийг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хүлээн авч уулзах юм байна.

Ялалтын баярт уригдсан төрийн тэргүүнүүд 5 дугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд цэргийн жагсаал үзсэний дараа Александровскийн цэцэрлэгт очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөх юм.

Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайныг эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеэс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн юм.

1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны 2 дугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын Внешторговый банкинд шилжүүлж байжээ. Мөн 1942 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд Монголын ард түмнээс 2 сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг цуглуулж шилжүүлжээ. Энэ үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн бөгөөд Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын тэр үеийн төрийн удирдлага Улаан армид өөрийн биеэр гардуулан өгч байжээ.

Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Танкийн гвардын 44 дүгээр бригад хэмээн Улаан армийн түүхэнд бичигдсэн энэхүү бригад Берлин хүртэл давшиж тулалдсан түүхтэй. Энэхүү танкийн бригад нь ЗХУ-ын төрийн дээд шагнал болох Ленин, Кутузов, Богдан Хмельницкий нарын нэрэмжит одонгоор шагнагдсанаас гадна танкийн гвардийг ч Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон юм.

Танкийн бригадын командлагч И.И.Гусаковий нь ЗХУ-ын 2 удаагийн баатар цол хүртсэн бол дайчдаас нь 15 хүн ЗХУ-ын баатар болж, 7770 хүн ЗХУ, Монгол Улс, Польш зэрэг улсуудын төрийн дээд одонгоор шагнагджээ.

Мөн 1943 оны 3 дугаар сарын 6-нд хуралдсан Улсын Бага хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” хэмээх нисэх онгоцны эскадрилийг байгуулах шийдвэр гарсны дагуу 1943 оны 7 дугаар сарын 31 гэхэд Монголын талаас 2.6 сая төгрөгийн хуримтлалыг бий болгож ЗХУ-д шилжүүлжээ. Энэ хөрөнгөөр 4 сарын дотор “Монгол ард” эскадрилийг үйлдвэрлэн бэлэн болгосон бөгөөд уг эскадриль нь “ЛА-5” загварын 12 онгоцноос бүрдэж байлаа. Тус эскадрилийг 1943 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗХУ-ын баатар хошууч генерал А.С. Благовещенскийн командалсан агаарын цэргийн хүчний 322 дугаар дивизэд хүлээлгэн өгчээ.

Ийнхүү Монголын ард түмэн, Засгийн газар Аугаа эх орны дайны эхний өдрөөс эхлэн ЗХУ, түүний улаан армид чадах бүхнээрээ тусалсан түүхтэй бөгөөд ЗХУ-д сурч байсан олон тооны монгол иргэд дайнд биечлэн оролцож, фашизмтай хийх тэмцэлд гар бие оролцжээ. Read More......

Мобиком” корпорацийн ерөнхий захирал Д.Болор: Үнэ цэнээ залуу насандаа л бий болго, тэр чинь мөнгө



Монголчууд "Биеийн бөхөөр ганцыг дийлнэ. Сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ" хэмээх философитой ард түмэн. Энэхүү үгийн үнэ цэнэ өдгөө ч хэвээр гэдгийг "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Д.Болор сануулчихлаа. Даяаршиж буй дэлхийн улс орнууд хувь хүний хурдтай хөгжил бизнесийн стратеги, цагийн менежмент, өрсөлдөх чадвараар хүч үзэж байна. Энэ тухай түүнтэй ийн хөөрөлдлөө.
"Мобиком” корпорацид анх ажилд орж байсан үеэ дурсахгүй юу. Япончууд цагийн менежментээрээ бизнесийн салбарынханд нэр хүндтэй. Тэдний хөрөнгө оруулалттай компанид ажиллахад анх ямар сэтгэгдэл төрж байв?
Манай корпорацийн гурван хөрөнгө оруулагчдын нэг нь “Ньюком” нөгөө хоёр нь Японых. Япон менежмент дэлхийн шилдэг арга барилуудын нэг. Аливаа зүйлд гүнзгий судалгаатай ханддаг, шийдвэрээ маш нухацтай гаргадаг. Нэгэнт гаргасан шийдвэрийнхээ үр дүн гартал араас нь уйгагүй хөөцөлдөж тэмцдэг. Хамгийн гол нь асар их бизнесийн ёс зүйтэй. Өндөр хөгжилтэй орны удирдлагын арга барилаар бид бизнесийн ёс зүйг дээд зэргээр барьдаг. Энэ нь манай байгууллагын удирдлагын төвшинд их нөлөөлөл үзүүлсэн. Анхнаасаа суурь нь зөв байсан компани нэлээд амжилттай ажиллаж ирсэн.
-Та мэргэжилдээ үнэнч хүн байх нь.
-Би үнэхээр мэргэжилдээ үнэнч. Энэхүү мэргэжлийг эзэмшсэндээ одоо ч баярлаж явдаг.
Электроник, холбооны инженер хүн ямарч нийгэм, цаг үед амьдарч болдогоороо онцлогтой. Би өмнөх нийгмийн үед ч мэргэжлээрээ боломжийн сайхан амьдарч байсан. Зах зээлд шилжсэн ч улс төрөөс хамаардаггүй мэргэжил. Мэдээллийн технологи дэлхий даяараа асар өндөр хөгжиж байгаа иймээс мэргэжлээ сольж болих ямар ч шаардлагагүй.
Зарим нь удирдах ажил амаргүй гэдэг ч та энэхүү төвшинд нэгэнт хүрчихсэн ажиллаж байна шүү дээ. Энэ хүртэл дэвшихэд хамгийн чухал нь...
-Сүүлийн 14 жил удирдах ажил хийж байна. Гол нь хүнтэй ажиллах чадвар л даа. Үүнийгээ л хүн хөгжүүлэх ёстой. Би Удирдлагын академид суралцаж, 2001 онд анхны бизнес удирдлагын мастераар төгсч байлаа. Тэр нь надад маш их хэрэг болсон. Хүмүүсээр ажил хийлгэж, бизнесийнхээ зорилгыг биелүүлэх нь хэцүү. Хүмүүсийнхээ дунд хүлээн зөвшөөрөгдөх, үлгэр жишээ болж явах, өөрөө санаачилгатай, дороос гарч байгаа ажилчдынхаа сайн санал, санаачилгыг дэмждэг, тэдэндээ урам зориг, эрч хүч өгч сургадаг, мөн тэднээсээ сурдаг сайн харилцаатай байх ёстой. Монгол Улсын хувьд цөөн хүн амтай зэрэг бизнесийн онцлог бий л дээ. Тиймээс манай улсад бизнес бие биеэ сайн мэддэг цэвэр харилцаан дээр тогтнодог.
Таны хувьд чадварлаг удирдагч гэж хэнийг хэлэх вэ. Зарим судалгаагаар чадвар муутай удирдагч ажилчдаа зүрхний шигдээстэй болгодог гэдэг.
-Өөрийгөө эхлээд хөгжүүлж, хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрөө боловсрогдож бэлтгэгдээгүй хүн бол хэчнээн том албан тушаалыг аваад амжилттай ажиллахгүй шүү дээ. Манай ард түмэн агуу ухаантай. Эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас гэж дарааллыг нь хэлчихсэн. Сайн удирдагч болж, амжилттай бизнес эрхлэхийн тулд өөрөө эхлээд өндөр төвшинд бэлтгэгдэх ёстой. Түүнээс биш ямар нэгэн лоббигоор юм уу, албан тушаалыг худалдаж аваад амжилт гаргана гэж хэзээ ч байхгүй.
Өглөөг яаж эхэлдэг вэ?
-Өглөө аль болох эрт, ер нь 06-07 цагт босчихсон байдаг. Өглөө эрт ном уншдаг, заримдаа олон улсын мэдээ харна. Уншиж судлах зүйл улам л их болоод байна. Олон ном авчихсан, интернэтээс хэрэгтэй зүйлээ бэлдээд тавьчихдаг юм. Өөрийнхөө чадварыг хөгжүүлж, арвижуулахад цагаа зарцуулдаг. Тэгэхгүй бол дорхноо хоцрогдоно шүү дээ. Шинэ мэдээлэл, шинэ арга технологиос жаахан хөндийрөхөд нэг мэдэхэд ийм байдалд хүрнэ. Тиймээс сайн бизнес хийхийн тулд их ажиллах, олон зүйлийг мэдэж, олж авах шаардлагатай болдог. Хэн нь их мэдээлэлтэй байна, тэр хүн л бизнес шийдвэрийг шуурхай гаргана. Ажил их гээд авьяас чадвараа хөгжүүлэх, сурч мэдэхээ хойшлуулж болохгүй. Эрүүл чийрэг байхын тулд спортыг мартдаггүй, заавал хэдэн минут хичээллэдэг. Тэгээд өглөөнийхөө цайг уучихаад ажилдаа ирдэг.
Үгүй ээ, ингэхэд бизнес,спорт хоёр ямар холбоотой гэж?
-Удирдах ажил хийдэг хүнд байх ёстой хамгийн чухал нэг зан чанар бол спортлог байх юм. Мэдээж хэрэг заал хэсээд хамаг цагаа өнгөрөөнө гэсэн үг биш л дээ. Тодорхой цагийг зардаг байх хэрэгтэй. Тэр хэмжээгээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнэ. Хамгийн гол нь бизнесийн шийдвэр хурдтайгаар зөв ?ардаг юм. Спортоор хичээллэдэг, хичээллэдэггүй хүн хоёрын хооронд их зөрүү байдаг. Хичээллэдэггүй хүмүүсийн хувьд болохоосоо илүү болохгүйг нь бодоод, хэтэрхий зориг муутай аашилдаг. Спорт өөрийгөө давж дийлэх, энерги идэвх, эрч хүч авах хамгийн гол зүйл төдийгүй бизнесмен хүний амралт. Тиймээс би зав л гарвал явган явдаг болоод зайгаа. Хөдөлгөөн сайтай болохоор нь заалны спортоос бадьмингтон нэлээд тоглодог. Сүүлийн үед боулингийн клубт явж байна.
Ширээний номоо ямар шалгуураар сонгосон бол?
-Миний хайртай ном "Амьдралын алтан ном". Дандаа ялж дийлээд баяр баясгалантай байхгүй шүү дээ. Ядрах, ялагдах, урам муутай байх үед тэр номоо уншдаг. Их сайхан ном л доо. Үүнээс гадна зөндөө олон ном бий. Ихэвчлэн менежментийн чиглэлийнх. Ажилтнуудаа яаж сэдэлжүүлэх вэ гэдэгт би их анхаардаг. Тэдэндээ ажиллах эрч хүч, урам зориг өгөх, хооронд нь илүү сайн хамтарч ажиллуулдаг болгох, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд би иймэрхүү чиглэлийн номыг түлхүү уншиж судалдаг юм.
Хамгийн сүүлд ямар ном худалдаж авсан бэ?
-"Өрсөлдөөний стратеги" гэдэг орчуулгын ном авсан. Их сайн ном байна лээ.
Хувь хүний хөгжил, менежмент, стратегийн номыг их уншдаг гэлээ. Ингэхэд та ер нь өөрийгөө ялж чадсан хүн мөн үү?
-"Өөрийгөө бүр мөсөн яллаа” гэж хүн хэзээ ч хэлж болдоггүй. Орчин үед хүн өөртөө л дайсан болж байна. Ямар наган байдлаар хүв өөртөө ихэвчлэн ялагдах гээд байдаг. Өнөөдөр хийх ажлыг маргааш болгож хойшлуулах нь ялагдаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Төлөвлөсөн зүйлээ тасалдуулдаг. Хүн бүхэн төгс болж чадахгүй ч аль болохоор өөрийгөө ялахын төлөө хичээх хэрэгтэй. Би ийм л зарчмаар явдаг.
Та ялагдлаасаа хамгийн их сургамж авч байсан үе нь хэзээ бол?
-Бүр их айхтар ялагдал хүлээж байгаагүй. Сайхан хамтаа олон, сайн байгууллагын хүчээр ихэвчлэн амжилттай өсч ирсэн. Өнгөрсөн оны хувьд бид хямралаас үүдэлтэйгээр бизнесийн зарим зорилгоо биелүүлж чадаагүй зүйл бий. Хатуу хүнд нөхцөлд ажиллах чадвар туршлага дутлаа даа л гаж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчдөө ялагдаагүй, өөртөө ялагдсан. Өнгөрсөн жил алдчихлаа гэхэд үүнийгээ энэ жил яаж нөхөх вэ гэдгээ бодож төлөвлөөд нэлээд ажлыг амжуулж байна. Тодорхой хэмжээний үр дүнг нь амсч эхэлсэн.
Дэлхий хямарснаас биш Монгол хямраагүй гэж зарим нь үздэг. Ер нь 2009 онд юу болоод өнгөрчихөв өө?
-Маргах хэрэггүй. Дэлхий даяараа л хямарчихсан. Харин Азийн хямралыг бид мэдрээгүй өнгөрч байлаа. Дэлхий улам бүр даяаршиж байгаа нь өнгөрсөн жилийн хямралаас харагдана. Хөгжингүй орноос үүдэлтэй хямрал бүх дэлхийг хамарч, эдийн засгийн олон салбар зогсолтод орлоо. Олон компани ажлын байраа цомхотгон бизнесээ өргөтгөж чадахгүй болж царцчихсан. Мэдээлэл, холбооны бизнес харилцагчийн эдийн засгийн боломжоор хэмжигддэг,. Хямралын үед мэдээж хүмүүс хэмнэж эхэлнэ шүү дээ.
Тэгвэл хямрал өнөөдөр дууссан уу?
-Болоогүй, өнгөрсөн жилийн хямрал энэ жил ч үргэлжилж байна. Хямрал дуусна гэдэг нь хүмүүс ажлын байр, орлоготой болж, эдийн засгийн салбарт бүгдээрээ хэвийн ажиллагаанд орохыг хэлнэ. Манай эдийн засаг жижигхэн дээ. Хоорондоо учраа олоод, улс төржөөгүй бол дорхноо хөл дээр босчихно. Тэр газар нутаг дээр их баялагтай бид азтай ард түмэн. Түүнийгээ л зөв зарцуулчихвал Монголын эдийн засаг сэргэх нь амархан.
Манай улсад бизнес нь улс төртэйгээ, улс төр нь бизнестэй холилдчихсон. Ингэхээс аргагүй гаж зарим нь мэлздэг. Харин таны хувьд арай өөр бодолтой байх шиг?
-Бид төвийг сахьсан байр суурьтай. Ямар нэгэн улс төр, эдийн засгийн бүлэглэлд ордоггүй. Хамгийн зөв бизнесийн соёлыг л Монголдоо нэвтрүүлнэ. Бизнесийг эхнээсээ зөв хийх нь манай хөрөнгө оруулагчдын алтан дүрэм. Зах зээлд дөнгөж хөл тавьж байгаа компани эхний үед орлого ашгаа нууж алдах гээд байдаг гэмтэй.
"Ажил, орлоготой болоод цагт хямралаас гарвал гаж та хэллээ Хямраагүй байхад ч ажил олгогч, ажил хайгчийн хооронд нэг нь голдог, нөгөө нь цалингаа чамладаг ая цав үүсчихсэн л байсан шүү дээ. Бид энэ байдлаас яаж гарах вэ. Боловсролын тогтолцоог өөрчлөх үү, эсвэл таны хэлдгээр хувь хүв өөрийгөө л хөгжүүлэх ёстой юу?
-Зах зээлийн нийгэмд засаг төрөөс км нэхэхийн оронд хүн эхлээд өөртэйгээ л ажиллах ёстой. Бүх зүйлийг дээрээс авчихна гэж бодвол түүн шиг худал зүйлгүй. Өөрийнхөө авьяас чадварт таарсан ашиг орлого хийх бололцоог зах зээлийн нийгэм илүү олгодгоороо давуу талтай. Энэ сэдвийг хөндөхийн тулд олон зүйлийг ярихаар байна л даа. Нэгдүгээрт, өөрсдийгөө нээж харуулахгүй байна. Ялангуяа залуу байхдаа өөрийнхөө үнэ цэнийг бий болгооч гэж би байнга хэлдэг. Үнэ цэнэ гэдэгт мэдлэг боловсрол, дадлага туршлага, зөв төлөвшилтэй, хаана ч очсон, хэнд ч өөрийгөө цөөн үгээр зөв таниулж чаддаг, ажлаа үнэнч шударгаар хийдэг байх хэрэгтэй. Зах зээл хөгжсөн аль ч улсад мэргэжилтэн гэхээсээ илүү ийм л зүйлийг шаарддаг. Хэр зэрэг итгэлтэй байна, тэгээд хэр зэрэг төлөвшилтэй байна, эцэст нь хэр зэрэг ур чадвартай байна гэдгийг хардаг болжээ. Боловсролын систем рүү бүх бурууг чихэж болохгүй. Хүн суръя гэвэл бүх боломж байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд жаахан залхуу байна. Би дотоодод төгссөн ч сургууль, мэргэжлээрээ бахархдаг. Одоо залуучууд маань жаахан хичээх хэрэгтэй. Төлбөр төлж сурах тусмаа хариуцлагатай болох ёстой шүү дээ.
Орчин үеийн төлөвшсөн залуу хүнийг та тодорхойлбол?
-Өөрийгөө болон өрх гэрээ тэжээж тэтгэх чадвартай байх хэрэгтэй. Заавал дээд боловсролтой, олон хэл мэддэг, мастер зэрэгт байвал сайн хийж сур. Түүнийг чинь үнэлнэ. Өнөөдөр сайн техникч, дархан, мужаан хэрэгтэй байгаа. Гэтэл болсон, болоогүй дээд боловсролын диплом авсан мэргэжлийг голох хандлага ажиглагдаад байх юм. Тааруухан ашиг муу ажил гэхээсээ илүү өөрийнхөө чадах ажлыг л сайн хийчих сэтгэлээсээ хүнийг хуурахгүйгээр тухайн ажил мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлж дадлагажуулаад өгөөч. Эцэстээ өндөр цалин авахын тулд өндөр чадвартай байх хэрэгтэй. Ямар ч асуудал шийдвэрлэх чадвар туршлагагүй байж цалин голоод явах нь утгагүй. Түүний оронд өөрийнхөө сул талыг олж, дадлага туршлагаа хөгжүүлээд нэг хэсэгтээ бүсээ чангалчихвал дараа нь тэр хэмжээгээр л олдог. Ингэхгүй бол нэг л мэдэхэд өрсөлдөх чадваргүй бодчихсон байна шүү дээ. Насан туршдаа хүн ажил, ашиг орлоготой, хүнд гологдохгүй, эрүүл чийрэг байх ёстой. Хүн гол үнэ цэнээ залуу насандаа л бий болгодог юм. Үнэ цэнэ гэдэг чинь мөнгө шүү дээ.
Танай компани сайн менежментээрээ хэрэглэгчдээ татаж чаддаг. Үүний зэрэгцээ Мобиком олон жил орлого ашигтай ажиллаж байгаа юм чинь одоо үйлчилгээний төлбөрөө хямдруулж болдоггүй юм уу" гэж олон үйлчлүүлэгч асууж байгаа нь ажиглагддаг. Энэ талаар та нарт төлөвлөсөн зүйл бий юу ?
-Харилцаа холбоог зохицуулах хорооноос биднийг хянадаг. Манайх тарифаа хамаагүй бууруулбал өрсөлдөгчид маань хүнд байдалд орно шүү дээ. Тиймээс бид хяналттай байдаг. Гэхдээ зарим үйлчилгээний тариф өрсөлдөгчидтэйгээ адил төвшинд байгаа. Өнгөрсөн онд манайх хэрэглэгч төвтэй байгууллага болсон. Нөгөөтэйгүүр, энэ нь том хариуцлага. Удахгүй манайх ISO-9000 стандартыг нэвтрүүлнэ. Ингэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээ маань олон улсын төвшинд хүрч,өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Монголын олон компани бидний араас ингэж явах байх.
Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе.
-Монгол хүн өөрийгөө битгий голооч. Бусдаас хоцорсон, доогуур төвшнийх гэж бүү чамлаач. Чадна шүү дээ. Жаахан хичээчих. Бүгдийг нь хийж чадна. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийг ажиглахад барууны шилдэг менежментийг авч хэрэглэх нь дутагдаад байна. Хуучнаараа л яваад байж болохгүй. Бизнесийнхээ зорилтыг тодорхойлж, хэмждэг, бүтээмжийг дээшлүүлдэг гээд олон арга хэрэгсэл бий. Тэрийг хэрэглэж болдог юм. Бид олон жил туршиж, үр дүнг нь үзсэн болохоор үүнийг бардам хэлж байна. Бид бүгдээрээ л сайн байж, ижил төвшинд очсноор хувь хүн, улс орон хөгжинө шүү дээ.
Г.Ганчимэг
ganchimeg@zmail.mn
www.kt.mn Read More......

Генерал Ж.Баатар: Ц.НЯмдорж ХЯтадын тусгай албадтай холбогдож байсан нь хӨдӨлшгҮй баримтаар тогтоогдЧихсон зҮйл

Төрд насаараа зүтгэсний хүчинд энэ орны генерал цолд нь хүртэл дэвшсэн, өөрийнхөө төлөө гэхээс улс орон гэж гүйсээр өмссөн хув¬цас¬наасаа өөр юу ч үгүй хоцорсон, хэдийгээр До яаманд насаараа ажилласан боловч хүн сүрдэхээр юмгүй болтлоо насан¬даа дарагдаж, үе нь өнгөрсөн өвгөн генерал Ж.Баатартай ярилцлаа. Тэ¬рээр одоогоос до¬лоон жилийн өмнө улсын нууц задруулсан хэргээр шоронд хоригдож байв. Тухайн үед ямар үйл явдал болсныг уншиг¬чид одоо ч санах байх.
1990 оны эхээс Ц.Ням¬дорж хятадын тагнуулын албаны ажилт¬нууд¬тай хол¬богдох болсон, тэднээс бэлэг сэлт авч, үе үе Бээжин нисдэг байсан тухай Таг¬нуу¬лын газрын нууц материал 2000 оны эхээр олон нийтэд ил болж, тэр цагаас хойш өөрийнхөө буруугүйг нот¬лох гэсэн Ц.Нямдорж, хэрэг явдлыг шал¬гуулахыг хүссэн ге¬не¬рал Ж.Баа¬тарын хоо¬ронд хүч¬тэй тэмцэл өрнөсөн юм.
Энэ цагаас генерал Ж.Баата¬рыг олон нийт со¬нирхож ирсэн. Түүний ярь¬сан зүйл юу байв, тэр ямар хүн бэ. Ямар нөхцөлд хо¬ригдож байна, яагаад чи¬мээгүй болчихов гээд олон асуулт эргэлдэнэ. Энэ бү¬хэнд хариу авахаар өвгөн генера¬лын гэрийг зорив. Тэр хуучин бай¬ран¬даа, хоёр ачтай болчихсон, хөгшин¬тэйгээ тэднийгээ эрхлүүл¬сэн шигээ сууж байв. Жаа¬хан шуугдсаныг эс тооцвол санасныг бодоход бие хаа нь тэнхлүүн, өдөртөө сонингоо авахаар шуудан яв¬даг ажилтай, өөр хийсэн зүйлгүй гэ¬сээр биднийг угтав. Үе үе хий ха¬ниалгаж, хэр баргийн эмэнд дараг¬дахаа байсан гэхдээ “Хар цай ууна биз дээ, ах нь бол хэр баргийн юм тоох¬гүй шүү дээ” гээд инээх. Юу¬тай ч ярилцлага авах хүсэлтэд минь тийм ч аятай ханд¬сангүй. Гэвч социа¬лизмын үед ард түмний¬хээ аюулгүй байдлыг хангах арын фрон¬тод зүтгэж явсны хэлтэрхий нь арилаагүй, улс орныхоо өнөө¬гийн байдалд зовж буйгаа сэтгэлээ¬сээ уудалж яриа өрнүүлэв. Бид гене¬ралуудын баярын үеэр ярилцлаа.

Генералуудын өдөр болж өнгөрлөө. Мөр зэрэгцэж явсан, мөрдэс нэг нөхөдтэйгээ уулзахад сайхан байсан байх. Та хэдэн онд, хаанаас төрсөн генерал вэ?
Сүүлийн үед л энэ өдрийг тэмдэглэдэг болж. Арга хэм¬жээнд нь орол¬цож, нөхөдтэйгээ уулзахад сайхан л байлаа. Гэхдээ бид ганц удаагийн цуг¬ларалтаар уулзаад байдаггүй л дээ. Таньж мэддэг, ойр дотно генералуудтайгаа санал бод¬лоо солилцож, ярилцах үе бишгүй гардаг. Миний хувьд 1990 оны аравдугаар сард Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар /УАБХЕГ/ын даргаар томилогдсоныхоо дараа гене¬рал цол авсан. Тэр үед /19901993 он/ одоогийн ТЕГ, Хил хам¬гаалах ерөнхий газар УАБХЕГын бүтцэд харьяалаг¬даж байсан болохоор асуудал их гардаг, ид бужигнаантай үе байлаа.
Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг. Энэ цолд хүрэхийг та хүсч, мөрөөдөж явсан байх?
Генерал болчих юмсан гэж мөрөөдөж, зүүдлэж байсангүй. Цэргийн цол бүхэн эрхэм хүндтэй. Ахлагч, бага дэслэгч гэх мэтээр шат дараалан цэргийн цолыг хүртэж явлаа. Цэргийн цолыг гол төлөв эрхэлж буй албан тушаал, ажилтай нь холбон дүйцүүлж олгодог. Цэргийн байгуул¬лагын генерал зэрэглэлийн албан тушаалд томилогдсон хүнд энэ цолыг олгож ирсэн. Өнөөдөр ч тийм байна. Энэ тогтсон жишиг, журмын дагуу генерал гэдэг эрхэм цолыг надад хүртээсэн. Генерал цолтой гээд өөрийгөө өр¬гөмжилж хөөргөөд, бусдаас илүүд үзэж дөвийлгөөд байх сонирхолгүй.
УАБХЕГ гэдэг шалгуур өндөртэй, хэр баргийн аавын хүү орох газар биш. Та хэдий¬нээс ажилласан юм бэ?
Анх 17 настай цаг¬даад орж, удалгүй Улсын Аюулаас Хамгаалах Бай¬гууллага намайг сонгож авсан. Би өөрийн сонир¬хол, хүслээр энэ байгууллагад ороогүй юм. Тэр цагаас хойш хүйтэнд нь хөрч халуунд нь халж явсаар хийгээгүй ажил цөөхөн үлдсэн шүү. Арай л цэвэрлэг¬чийг нь хийгээгүй байх. Гэрэл зургийн лаборант хүртэл хийж байлаа. Одоогийнх шиг гэрэл зураг шууд угаана гэх биш. Хоёр гар хорон дотор өдөр шөнөгүй дүрээстэй, өнгөт, хар ямар ч хальсыг гараа¬раа угаадаг байлаа. Дараа нь гэрэл зураг авдаг болсон. Аюу¬лаас хамгаалах байгууллагын үйл ажиллагаандаа зохицсон, өвөрмөц зураг авна. Удирд¬лага харанхуй шөнө зураг ав гэвэл гаргадаг л байсан. Бороо, шороотой, гэрэлтэй гэрэлгүй гээд нөхцөл хамаа¬рахгүй зураг ав, гарга, угаа гэнэ. Энэ мэт¬чилэн хот, хөдөөгүй гол төлөв хар, бор, хүнд хүчир ажил хийж байгаад сургуульд явсан.
Мэдээж генерал болтлоо их зам туулсан байх?
Тэр үеийн сайд, дарга нарын хэнээс нь ч үүрэг авсан ягштал биелүүлдэг байсан. Ийм үүрэг, даалгавар дутуу дульмаг гүйцэтгэсэн гэсэн зэмлэл сонсож байгаагүй. Над шиг насаараа зүтгэсэн хүмүүс энгэрээрээ дүүрэн, зай завсаргүй одон медальтай байдаг. Харин би албан тушаал, алдар нэр, одон ме¬далийн төлөө тэмцэж яваа¬гүй. Шударга бус асуудал бай¬вал сайд, дарга хэн ч байсан шууд хэлчихдэг болохоор хүний дур¬гүйг их хүргэнэ. Зөвлөлтийн мэр¬гэжилтэнтэй таарахгүй ам зөрж, сайд руу матагдаж бай¬лаа. Гэхдээ НАХЯны үе үеийн сайд нар энэ занг маань мэднэ. В.Санжмятав, П.Дэ¬чин, С.Лув¬сангомбо, А.Жамс¬ранжав, Ө.Чойжилсүрэн гээд шударга, хүнлэг, сайхан ге¬нералууд биднийг удирдаж байлаа.
Тэр үеийн НАХЯ ямар түвшинд ажиллаж байсан бэ?
1990ээд оноос өмнө НАХЯ улсын аюулгүй байдлыг хангах тогтолцоонд чухал үүрэгтэй оролцдог байсан. Чиг үүрэг нь өргөн хүрээтэй. Улс орны хэмжээнд төрөл бүрийн мэдээ, мэдээлэл цуглуулах хүчирхэг сүлжээтэй. Мэдээ¬нүүдээ нарийн боловсруулж, дүн шинжилгээ хийж, удирдах дээд байгуул¬лагад илгээдэг байсан. Улс орны хэмжээн дэх нөхцөл байдлыг үндсэнд нь хянаж чаддаг бай¬сан. НАХЯны мэдээлэл, тухайн үеийн удирдлагад их үнэ цэнэтэй байдаг. Бодлого шийд¬вэрт нь тусгалаа олдог байсан. НАХЯ социализмын үеийн Монгол Улсын аюулгүй байдлыг хангах тогтолцооны жинхэнэ төв байлаа. Тэр үеийн удирдлагууд НАХЯ гэдэг нэг цонхоор Монгол Улсыг харж, түүгээрээ мэдээлэл цуглуулдаг байсан. Иймд энэ улсын өнцөг булан бүрт юу болж байгааг алган дээрээ харж байгаа юм шиг мэддэг байсан. Уур амьсгалыг бүрэн хянаж, асар өргөн хүрээнд мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж Ю.Цэдэнбал дарга, Улс төрийн товчоо, намын төв хорооны нарийн бичгийн дарга нарт танилцуулна. “Улс орны аюулгүй байдалд ийм ийм сөрөг ханд¬лага гарах гэж байна” гэдгийг мэдээлэхэд тэр бүхнийг боди¬тоор ашиглана. Ю.Цэдэнбал гуай НАХЯны мэдээллийг бодлого шийдвэртээ тусгаж, гарамгай ашиг¬ладаг байсан. Тэр зиндаанд ашиглаж чадах хүн тухайн үеийн улс төрийн товчооны гишүүдэд байгаагүй.
Үргэлж тагнаж чагнаад байсан хэрэг биш байх нь ээ?
НАХЯ улс орны гадаад, дотоод бодлого, улс төрийн нөхцөл байдалтай холбоо бүхий өргөн цар хүрээтэй мэ¬дээллээр намын дээд бай¬гуул¬лагыг тасралтгүй хангаж ирсэн. Нэн ялангуяа дотоод асуудлаар байнга мэдээ бэлтгэнэ. Жишээ нь, цаг үеийн ажил гэж байна. Хаврын тариалалт, төл хүлээн авалт, ноос, ноолуур, мах бэлт¬гэл, сүү тос, мал эрүүлжүүлэх ажил, худаг ус, хадлан тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлт¬гэл гэх мэт олон асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл цуг¬луулж, нэгтгэн дүгнэж, мэ¬дээлдэг байсан. Уг чанартаа ХААЯны хийх ажлыг НАХЯ шүүрч авч, давхар хяналт тавьдаг байж. Үүний зэрэгцээ улс орны аюулгүй байдлыг хангах, хил хамгаалах, тагнуул туршуултай тэмцэх ажлыг гардан хийж, урьдчилан сэргийлж чаддаг байсан.
Дээшээ мэдээлэхгүй өнгөрөх асуудал байсан уу?
Цаг үеийн бодлоготой холбогдуулж үнэн бодит мэдээллийг дарах зүйл бишгүй байсан. Эрдэнэт үйлдвэрийн баяжмалыг гаргахад дагалдах маш үнэтэй, ховор элементийг хэдий ах дүүгийн найрамдалт орон ч гэсэн Зөвлөлт рүү гаргаж, Монгол Улс юмаа алдаад байна гэдгийг НАХЯ мэддэг байсан ч энэ тухай дээш танилцуулахгүй орхи¬чихдог байсан. Зөвлөлтийн цэрэг Монголд экологи, ан амьтан сүйтгэж, айлын хоттой хонийг дайрч, амьтан хүн буудаж алж байсан, эрчим хүч ашиг¬лалтын асуудал гээд олон зүйл бий. Гэвч энэ тухай мэдээ бичвэл найрамдлын эсрэг зүйл болно гээд хав дарна. Жишээ нь, НАХЯ Монголд олборлох биш боловс¬руулах үйлдвэр хэрэг¬тэйг мэддэг ч энэ тухай ярьдаггүй байсан. Иймд Монголд үйлдвэр хөгжөөгүй, хоцрогд¬сон нь бодлогоосоо болсон хэрэг. Дээд дарга нар ямар мэдээлэл сонирхож байна, түүнд нь зохицуулж мэдээлдэг буруу чиг хандлага, сөрөг үзэгдэл байсан. Ард түмнээ, сэхээтнээ үзэл бодлоор нь хянадаг буруу тогтол¬цоотой, бүхнийг коммунист үзлээр хэмжинэ. Монголын сэхээтнүүд намын үзэлд үнэнч байх ёстой. Тэд энэ хэмжээнд байна уу, үгүй юу гэдгийг харна. Гадны хэвлэл хэн үзэж байна, гадны үзэл сурталд хэн автагдаж болзошгүй, гадаа¬дын радио нэвтрүүлгийг хэн сонсож байгааг хянана. Зөвхөн дотоод асуудлаар гэхэд нэг иймэрхүү. Гадаад нөхцөл бай¬дал, гадаад улс орны асууд¬лаар мөн мэдээлэл бэлтгэж, явуулна. Тэр үед Хятад, Монголын ха¬рил¬цаа хүйтэн байсан. Энэ бүх уур амьсгалыг аюулгүйн үүднээс судалдаг, нэгтгэн дүгнэдэг, тухайн үеийн бодлогод тусгаж, хэрэгжүүлдэг байв.
Таныг нэг хэсэг амьдралаа Хятадын чиглэлээр тагнуул хийх ажилд үрсэн гэдэг?
Энэ тухай ярьж танай сонины зай талбайг бараад яахав. Ер нь бол 1950иад оны үед манай хоёр орны харил¬цаа сайн байсан юм билээ. 19601990 он хүртэл хүйтэн дайны үе байлаа. Хятадын цэрэг, армийн хүч манай эсрэг чиглэж, бууны¬хаа овоо ха¬раанд Монгол Ул¬сыг онилчи¬хоод байсан цаг үе. Тагнуул туршуулаа ч манай ул¬сын эсрэг илгээж, элдэв шалтаг халхавчаар Хятадын талаас олон зуун хүн Монгол Улсын хилээр орж ирдэг байсан. Энэ бүхэн нь Мон¬голын Аюулаас хамгаалах, тагнуулын байгуул¬лагын анхаарлын төвд байсан. Монголын тагнуулын¬хан Хята¬дын эсрэг тагнуул хийнэ гэж юу байхав дээ. Хамгийн гол нь манай тал Монгол, Хя¬тадын ард түмний най¬рамдалт харилцааг сэргээж бэхжүүлэх, хоёр орны уламж¬лалт хамтын ажиллагааг сайжруулах чиг хандлагыг барьж байсан. Тэр үед албан ёсны тоо нь гучин хэдэн мянга гэдэг ч би дотроо 300 мянга байх гэж боддог. Ийм тооны барилгын ажилчин оруулж ирж, монголын бүх суманд тарж суурьшсан. Энэ талаар мэдэх үү?
Үгүй юм байна?
Зөвлөлтийн коммунист нам, Хятадын коммунист намын харилцаа муудахад Ю.Цэдэнбал гуай завсраас нь Зөвлөлтийн коммунист намыг өмөөрч үг хэлсэн. Хятадууд үүнд нь дургүйцэж манай хоёр орны харилцаа муудсан. Мон¬голд байсан хятад ажилчид асуудал үүсгэхээр нь 60аад оны дундуур хөөж гаргаж бай¬лаа. Харин хятадын тал манай оюутнуудыг хөөж гаргасан. Бээ¬жин дэх ЭСЯын машиныг онхолдуулж, тус яамны байрыг тойрч хүрээлж, цагаан хоолой¬гоор хашгираад л. Энд байгаа хятадууд нь Мао удирдаг¬чийн¬хаа тэмдгийг нууцаар тарааж, вокзал дээр том зодоон гаргаж эсэргүүцлээ илэрхийлж бай¬сан. Барилгын хятадууд нь бүх багаж хэ¬рэгс¬лээ устгаад, бай¬шин барилгаа дутуу барьсан гээд энэ бүхнийг ярьвал урт түүх болно. Манай ард түмний хэрэглээд занш¬чихсан торго, дурдан, цай, тамхи гэсэн уламж¬лалт бараа таваар ч орж ирэхээ больсон. ЗамынҮүдээр л дамжиж Хятад руу явбал явна. 1988 оны үед энд хамаатан нь байдаг арван хэ¬дэн хятад иргэнийг оруулахад Монголоос тэр тооны хүмүүс явах жишээтэй. Тэгээд энэ харилцаа 1990 он хүртэл хаалттай чигээрээ үргэлжилж, 1990 оны хавраас Хятад, Монголын харилцаа сэргэж, өргөжиж байх шив дээ.
Та тэгвэл үнэхээр адар¬маатай үед энэ байгууллагыг удирджээ?
1993 оны сүүлчээс эхлээд төр, засгийн бодлого шийдвэр буруу замаар явсан. Тэр үед одоогийн байдалд хүрэх нь тодорхой байсан. Авлига, хээл хахууль, улстөр, бизнесийн бүлэглэл бий болж төр засагт шударга бус байдал газар авах эх суурь тавигдаж эхэл¬сэн. Өмч хөрөнгө идэж уух, хувьдаа завших, луйвардах, төрийн өмчийг хувийн болгох асуудал хэрээс хэтэрсэн. Со¬циализмын үеийн Ма¬те¬риал техникийн бааз болох асар их өмч хөрөнгө, бараа, таваарыг 1990ээд оны эхээр хэсэг хүн хулгайлж баяжих үндэс нь тавигдсан. 1992, 1993 оноос химийн хорт бодис их хэмжээгээр хилээр ил, далдуур орж ирдэг, дамлан зардаг байсан. Зарим хорт бодисыг тухайн үеийн цагдаа, таг¬нуулынхан шалгаж байсан. Улаан мөнгөн ус нэртэй бодис ихээр арилжаалагддаг бай¬сан. Ер нь Монголын нутаг дэвсгэр дээгүүр хаа сайгүй хятадууд олширч дураараа авирлаж байна. Ан гөрөө, худалдаа най¬маа хийх нэрийн дор хятадууд судалгаа хийж, мэдээлэл цуглуулах боллоо. Хятадууд ийм замбараагүй болж байгааг хянах хэрэгтэй гэхээр “Хятадаар оролдохоо боль” гэж проку¬ророос хүртэл таньдаг хүнээр хэлүүлж байсан. Засгийн газар ч “Хя¬тадын асуудлыг сөхөж тави¬хаа боль” гэж дургүйцнэ. Манай нутаг дэвсгэр байл¬дааны буу зэвсэг наймаалцах талбар нь болж байлаа. Энэ бүх сөрөг үзэгдлүүд Монгол Улсыг хүнд байдалд оруулна гэдгийг тэр үед сануулж, сэрэмжлүүлж байсан шүү дээ. Одоо яг тэр хэлснээр явж байгааг та нар харж байгаа биз дээ.

1993 ОНЫ СҮҮЛЧЭЭС ТӨР, ЗАСГИЙН БОДЛОГО БУРУУ ЗАМААР ЯВСАН

Таныг хорих шалтгаан бүр эртнээс Ц.Нямдоржид байсан гэдэг үнэн үү?
Бүр 1990 оноос эхтэй. Тухайн үед Ц.Нямдорж Бээ¬жинд очиж хятадын тусгай албаныхантай уул¬заж, дай¬луулж цайлуулж, баас, шээс, бөөлж¬сөндөө хутгал¬даж, бэлэг сэлт авсан баримт, нотолгоо Таг¬нуу¬лын бай¬гуул¬лагад байдаг юм. Ц.Нямдорж дахиад 1991 онд Бээжин явсан. Энэ явал¬тын талаарх дэлгэр¬энгүй мэдээ, мате¬риа¬лууд мөн Тагнуулын байгууллагад хадгалагдаж бай¬сан. Үндэс¬ний аюулгүй ба鬬длын эрх ашгийн үүднээс Ц.Нямдорж¬той тагнуулын байгууллагын ажил¬тан уул¬заж, явж ирсэн тухай¬гаа дэлгэрэнгүй тайл¬бар, тод¬руул¬га өгөхийг удаа дараа хүс¬сэн боловч гаргаж өгөөгүй. Тий¬мээс тухайн ажилтан өөр¬ бусад суваг, эх сур¬валжаас ав¬сан мэдээ, материалд тү¬шиг¬лэн Ц.Нямдор¬жийн явж ирсэн талаар дүгнэлт, танил¬цуулга хий¬сэн. Үүнээс үзэхэд Ц.Ням¬дорж хятадын тагнуу¬лын бай¬гууллагад ашиглагд¬сан нь то¬дор¬хой байсан. Та¬гнуулын байгууллага гэдэг чинь өөр эх сурвалжаас ч мэдээлэл авна шүү дээ. Тэр журмаараа бид авдгаа ав¬чихсан байсан болохоор 1992 оны сүүлчээр “Улаан¬баа¬тар” зочид буудалд Бээжингээс ирсэн хятадуудтай Ц.Нямдорж уулзах болоход нь “Ц.Ням¬доржид техни¬кийн хяналт тавь” гэх үүрэг өгснийг түүнд очоод хэлчих¬сэн байсан.
Энэ мэ¬тээс Ц.Ням¬доржийн үзэн ядалт эхэлж, олон жилийн өс хон¬зон нь хуримтлагдсаар явсан юм билээ.
Ц.Нямдорж тэгэхээр хя¬тବдуудтай энд ч, тэнд ч уулз¬даг байж. Тагнуу¬лынхны ха¬раанд эртнээс өртсөн байх нь ээ?
Энэ нөхөр хятадын тус¬гай албадтай холбог¬дож бай¬сан нь хөдөлшгүй барим¬т¬аар тогтоогд¬чихсон зүйл. Ц.Ня쬬дорж тагнуул хийх ямар ч чадваргүй, мэдлэг мэргэ¬жлээр тун дульмагхан, хоц¬рогдсон, маш бүдүүлэг ар¬ан¬шинтайгаас гадна комму¬¬нист үзэл суртлын тогоонд чанагдсан эрх зүйн ойлгол¬тоосоо салж чадаа¬гүй, шо¬ронж¬сон сэтгэл¬гээтэй хүн.
Ийм хүнийг Хятадын тусгай алба тагнуулчаа болгоно гэж юу байсан юм бэ. Харин ашиглаж байсан уу гэвэл, ашиг¬лаж байсан. Бээжинд очиж, хятадуудтай уулзаж мэдээ¬лэл өгөөд элдэв юм ярьж, дай¬луулаад, бэлэг сэлт аваад ирсэн гэрэл зураг Таг¬нуу¬лын архивт бай¬саар бай¬хад Ц.Ням¬дорж мөрдөн бай¬цаалтад “Бээжин нэг явсан, хоёр яваагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл 1990, 1991 онд явсан хөдөлшгүй баримт бай¬даг юм. Жишээ нь, хоёр дахь удаагаа хятад¬ын тус¬гай албаны¬хантай уулзсаныг нь батлах автоматаар он, сар, өдөр нь гарсан гэрэл зургууд бай¬даг ч “Энэ бол техникийн алдаанаас он сар өдөр буруу гарсан” гэж прокурор, шүүх, мөрдөн байцаагч нартай нийлж асуудлаас бултдаг. Гэтэл миний хавтаст хэрэг гэгчид зөвхөн 1991 оны зур¬гуу¬дыг хавсаргасан. 1990 оны зургийг зориуд, санаа¬тайгаар хавсар¬гаагүй. Энэ мэтчилэн үнэн барим¬тыг өөрийн гар хөл бологчдоо ашиглан, будлиантуулсан.
Тэгээд хэрэг явдал яаж үргэлжилсэн юм бэ?
Би хуулиар олгогдсон иргэн хүнийхээ эрхийн дагуу төрийн дээд бай¬гууллагад хувийн өргөдөл, захидал бичсэн. Тэр өргөдөлдөө “Ц.Ням¬дорж бол хятадын таг¬нуул” гэж огтхон ч дурдаагүй. Мөн баас шээс, бөөлжистөө хутгалдсан ч гэж бичээгүй. Гадаадын тусгай албадтай холбоо, харилцаатай бай¬дгийг нь шалгаж, магадлах нь зүйтэй” гэдгийг дурдсан. Гэ¬тэл төрийн нууц задалсан гэдгээр надад ял тулгасан. УИХаас энэ асууд¬лыг нягталж, шалгахаар 2000 оны сүүлчээр ажлын хэсэг гарсан. Түүний дараа 2001 оны нэгдүгээр сард “Ц.Ням¬дор¬жийн талаар бичсэн за¬хид¬лаа татаж ав. Хэрвээ татаж авахгүй бол таныг гарцаагүй шоронд хийх юм байна шүү” гэдгийг Тамгын газрын ажилтнаар хэлүүлж байсан. “Би бөөл¬жсөн бөөлж¬сөө буцааж ид¬дэг хүн биш. Үнэн мөнөөр нь шалгаж өгөө¬рэй. Захидлаа би эргүүлж авахгүй шүү” гэдгээ ажлын хэсэгт ч хэлсэн. Тэрүүнд Ц.Нямдорж маш их хонзогносон байна лээ. Их хурал, Засгийн газрын түвшинд энэ асуудал удтал яригдаж, нэг тийш шийдэг¬дэхгүй яваад л байсан. Тэгж байтал “Хүмүүс” сонин дээр Ц.Ням¬дорж хятадын тагнуу¬лын байгууллагатай холбогд¬дог тухай гарч, шуугиан дэг¬дэж эхэлсэн. Тэр бүхэнд энэ нөхөр боож үхэх гэж явсан юм билээ. Асуудал хурцадсан үе нь тэр. Удахгүй ХЗДХийн сайд болж, надаас өс авах боломж нь бүрдсэн. “ТЕГын дарга Энхнасан үүрэг өглөө, таныг баривчил гэж байна. Ц.Нямдор¬жийн тухай “Хүмүүс” сонинд ма¬те¬риал гарсанд таныг буруутгаж байна. Та төрийн нууц задруулсан” гэ¬хээр нь “Наад асуудлыг чинь Ерөнхий сайд, Их ху¬ралд шалга гэж бичээд өгчих¬сөн байгаа. Юу гэж намайг барих гээд байгаа юм. Та нар шиг юманд бариг¬дахгүй” гээд орж ирсэн нөхрийг нь хөөгөөд гарга¬чихсан. Ингээд Ц.Ням¬доржийн явдал олон нийтэд ил болж, сөрөг хүчин нь асуудал болгож тавьж бай¬санд ба¬чимдахдаа албан ту¬шаалаа ашиглаж хүчээр барьж суулгасан. “Ням¬дор¬жийг гүтгэсэн, нэр хүндийг нь унагасан. 45 хуудас материа¬лыг сонинд гаргасан” гэдгээр намайг шийтгэсэн. Гэтэл сонинд Ж.Баатар өгсөн үү, тагнуулынхан өөрсдөө тараа¬чихсан уу гэдгийг хянаж, шалгаагүй юм шүү дээ.
Ж.Баатарын хэрэг гэг¬чийн цаана хоёрхон эрх ашиг байдаг. Энэ төрд нууц байх уу, үгүй юу, улстөрийн хэл¬мэгдүүлэлт цааш байх уу гэдэгт монголын шүүх ха¬риулт өгсөн гэж Ц.Ням¬дорж хэлдэг?
Энэ төрд нууц байх уу, үгүй юу гэдгийг удаа дараа ярь¬даг. Би гайхаад байгаа юм. Ц.Нямдорж Бээжинд очоод баас шээс бөөлж¬сөндөө хут¬галдсаныг төрийн нууц гэж үзэж, тэрэнд л хонзогносон юм байлгүй дээ. Улстөрийн хэл¬мэгдүүлэлтийг гаргуун хийдгээ Ц.Нямдорж өөрийн¬хөө үйлдлээр но¬т¬олчихсон. Би улстөрийн хэлмэгдүүлэлт хийж, хэн нэгнийг шоронд явуулж, хэрэг тулгаж, гүт¬гээгүй. Үндсэн хуульд ол¬гог䬬сон эрхийнхээ дагуу УИХд өргөдөл гаргаж, түү¬нээ¬сээ болж хилс хэргээр шийт¬гэгдсэн. Ц.Нямдорж хятадын тагнуул хийх чад¬вартай амьтан ч биш. Ямар сайндаа идсэн хоол, уусан архиа шингээж чадахгүй баас шээс, бөөлжсөндөө хутгал¬даж байхав.Ц.Ням¬дорж хята¬дын тусгай албаны ажил¬тантай уулзаж, ямар юм яриулах сонирхолтой байгааг нь ч мэддэг ч тэр бүхнээ үнэнээр нь хэлдэггүй хүн байхгүй юу. Би энэ нөхрийг Хятадын тагнуул мөн ч гэж хэлээгүй, биш ч гээгүй. “Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбоотой байдаг, энийг бү¬рэн гүйцэд шалгах хэрэгтэй” гэдгийг л хэлсэн. Гэтэл тө¬рийн нууц задалсан гэдгээр надад ял тулгасан. Ер нь тэгээд Хятадын тусгай ал¬бад¬тай Ц.Нямдорж холбоо¬той гэж зарлаад байдаг нь Хятадын нууц болохоос Мон¬го¬лын нууц биш. Би Мон¬голын ямар ч нууц зад¬руулаагүй ээ.

Ж.БААТАРТ ЯЛ ТУЛГАЖ БАЙ¬ГАА ДАЛИМААР ӨРСӨЛДӨГЧ НАРАА УЛСТӨРИЙН ТАВ¬ЦАНГААС ЗАЙЛУУЛАХЫГ ХҮС¬СЭН

Мөрдөн байцаалтын үеэр таныг хэр оролдож байв?
Баатарын хэрэг гэгчтэй танилцахад ерөөсөө надад зориулчихсан, миний эсрэг зохион байгуулчихсан нь харагддаг. Прокурор, шүүх, тагнуул, цагдаа нь “Баатарыг л дарж авъя, алъя. Төрийн эсрэг гэмт хэрэгтнийг дараад авчихвал Монгол Улс сайхан хөгжинө. Энэ нөхөр л гай болоод байна” гэдэг ойлголт төрүүлсэн. Гэхдээ би хилс хэрэг хүлээхгүй гэдгээ хэлдэг байсан. Хоол, цай өгөхгүй өлсгөж, тамлаж байсан. Шо¬ронд хийчихээд санаа нь амрахгүй миний өсч төрснөөс өгсүүлээд өдийг хүртэлх насны амьдралын зурвасыг дахин дахин шалгасан бай¬сан. Намайг идэж уусан хэ¬рэгт хутгахыг мөн ч их са¬наархсан. Даанч хар санаа нь санаж байснаар нь бүтээгүй. Хувьдаа юу ч завшаагүй учраас надаас юу ч олж чадаагүй. Жолоочоор ажил¬лаж байсан хүнийг хүртэл “Баатар хаана очдог, гадны хүнтэй уулздаг уу, амралтаа хаана өнгөрүүлдэг вэ, хэнийд очсон бэ” гээд нэг бүрчлэн үзсэн байгаа юм. Би сайн л бол цагаан сараар ах, дүүгийнхээрээ орно. Бараг айл хэсээд байдаггүй. Ууж идэж наргиж, цэнгэдэггүй. Ганц удаа Б.Чимэд хуульчтай Эрдэнэ сумын хойно голын эрэг дээр арав хоног хэвт¬ сэнийг хүртэл ухаж төнхсөн байдаг. Голын захад хэнтэй уулзсан, хаанаас машин авч явсан гээд л. Тэгээд надад ямар ч асуудал байгаагүй учраас ямар нэгэн юмтай хутгаж чадаагүй. Хөөрхий миний ах дүү, хамаатан садан бүгд ядуу. Тэднийг хүртэл бүр түүхчилж шалгаад л, амар заяаг үзүүлэлгүй зовоосон гэр бүлийг минь.
Төрийн нууц задалсан гэдгээр л таныг байцаагаад байсан юм уу?
Тэгсэн. Төрийн нууц зад¬руул¬сан хэрэгт тулгана. Ямар нууц задруулав гэхээр мөр¬дөн байцаагч “Төрийн дээд байгууллагад Ц.Ням¬доржийг шалгуулах асууд¬лыг тавь¬сан, төрийн нууц задалсан байна”, мөн Ерөн¬хийлөгч Н.Багабандид нууц задалсан гэж ял тулгадаг байсан. “Та дээшээ хэн нэгэн хүний талаар асуудал тавих гэж байсан юм бол яагаад ганцхан Ц.Нямдоржийн асууд¬лыг тавьж, бусад хү¬нийг ярихгүй байгаа юм” гэнэ. “Бусад хүн гэж хэнийг яриад байгаа юм. Та нар мэдэж байгаа юм бол өөрсдөө тавь” гэхээр Ж.Баа¬тар хэгжүүрхдэг, асуултанд хариулдаггүй гэж мөрдөнд чангалах үүргийг шоронгийн¬хонд өгдөг байсан. “Чамайг тамлаад, хавтгайгаар чинь шоронгийн хаалгаар мөл¬хүүлж гаргана” гэж мөрдөн байцаагч заналхийлнэ. На¬дад хэрэг хүлээлгэхийг үнэ¬хээр хүсч, сонирхож, намайг үнэхээр тамлаж, миний эрүүл мэндээр тоглож бай¬сан даа.
Баабар ч бас таныг өмөөрч дуугарсныхаа ха¬риуд, нэг үгээр хэлэхэд хэв¬лэлүүд дээр гараад байсан 45 хуудас материалыг нэгт¬гэж “Нямдоржийн тагнуу¬лын хэрэг” гэж бичсэнийхээ төлөө таны араас явахаа шахсан?
Гэмгүй олон хүмүүсийн эсрэг мэдүүлэг авах гэж их зовоосон. М.Энхсайхан, Л.Гүндалай, Ц.Элбэгдорж, Н.Багабанди нарын эсрэг мэдүүлэг гаргуулах гэж хич¬нээн үзсэн гэж санана. Худ¬лаа ч байсан хамаагүй ямар нэг юм яриад өгвөл намайг харж үзээд гаргах юм гэнэ ээ. Р.Гончигдорж гэдэг хүнээс 1990 онд их хэмжээний авлига авч, оронд нь юм хийж өгсөн бай¬на гэж ял тулгана. Н.Бага¬бандитай нийлж нууц зад¬руулж, хуйвалдаж, хүн гүтгэж байна. Үүнийгээ мэдүүл гэнэ. Ц.Нямдоржийг шалга гэсэн захидалд ямар ч нууц зүйл байхгүй гэхээр элдвээр дов¬толж, тамлана. Тэр муу байцаалтынх нь өрөөнд нар тусдаг, жаахан ч гэсэн агаар ордог болохоор тэнд нь хэдэн минут ч болтугай илүү суух гэхдээ энэ мэтчилэн мөрдөн байцаагчтай үзэлцэнэ шүү дээ. Дараа нь тэрийг мэдээд харанхуй, чийгтэй нүх рүүгээ хурдхан гэгч нь хөөчихдөг болсон. Ямар ч хэрэг хийгээгүй надад хуурамч бичиг ба¬римт, хэдэн сонины хайчил¬бараар хэрэг тулгаж бай¬гаа юм чинь дээрх нөхдүүдийн тухай тамлуулахгүйн тулд худлаа үнэн юм яриад гарвал тэр дор нь өлгөж аваад, хуурамчаар баримт¬жуулаад, хавтаст хэрэг үүсгээд явчих байсан биз. Харамсалтай нь би Ц.Нямдорж шиг хүнийг цусгүй гүтгэж чадахгүй л дээ. Энэ бүхнээс надад нэг юм ойлгогдсон. Мөрдөн ба鬬¬цаалтын явцад Ж.Баатарт ял тулгаж бай¬гаа далимаар өрсөлдөгч нараа улстөрийн тав¬цангаас зайлуу¬лахыг хүс¬сэн нь мөрдөн байцаагчийн асуултаар ч тодорхой харагдаж байсан.
Таныг хэлмэгдүүлж, хорьж чадсан. Хуурамч бичиг баримт бас ашигласан хэрэг үү?
Ц.Нямдорж миний мэдэхээр хоёр дахь удаа¬гаа Бээжин рүү Хятадын тусгай албаныхантай уулзахаар явах үед Хууль зүйн сайд нь Амарсанаа байсан. Гэтэл “Хуулийн байгууллагуудын удирдах ажилтны бизнес уулзалт зөвлөгөөнд оролцуулахаар Ц.Нямдоржийг Бээжин рүү Ж.Баатар явуулсан” гэсэн Амарсанаагийн гарын үсэгтэй бичиг мөрдөн байцаалтын хавтаст хэрэг дотор байна билээ. 1991 онд бизнес гэдэг үг дөнгөж хэдхэн хүний хүрээнд орж ирж байсан. Юун хууль зүйн яам олон улсын бизнес уулзалтад орол¬цох вэ. Намайг яллахын тулд Ц.Нямдорж энэ мэтчилэн хуурамч материал цуглуулсан. Тэрний нэг нь энэ. Амарсанаа тийм хуурамч бичиг ямар санаа зорилгоор хийж өгсөн нь их сонин. Өнөөдөр манай төр засагт, ялангуяа Хууль зүйн сайдад ийм хуурамч, худалч, үл бүтэх этгээдүүд тавигддаг болохоор хууль ямар байх нь тодорхой. Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед гадагшаа явах болбол Засгийн газрын хуралдаанаар орж, протоколддог байсан. Тэр журмыг зөрчиж явсан Ц.Нямдоржид их учир бий.
Хэрэгт шалгагдаад, хилс хэрэгт унаад явж байхад та юу бодогдож байсан бэ. Хэр олон хүн танаас нүүр буруулсан бол?
Ц.Нямдоржийн асуудлыг эрчимтэй тавьж, Монголд болж бүтэх зүйл байхгүй боллоо гэснээс хойш цагдаа, тагнуулынхан ганц Баатартай л хөөцөлддөг болсон. Би хатуу үгтэй, шаардлага өндөртэй боловч элдэв муу санаагүй, хүний араас хэзээ ч хутгалдаггүй. Гэтэл ажил, албан тушаалгүй болгочихоод араас нь элдвээр гүтгэдэг юм байна. Гүтгээд барахгүй хутгалдаг юм байна. Ийм муухай юм байдгийг би амьдралаараа ойлгосон. Миний эргэн тойронд байсан хүмүүс энэ үед хүний мөс чанараараа хоёр хуваагдаж ялгарсан. Генералуу¬дын ихэнх нь надад сайн, нөхөр¬сөг, хүн ёсоор ханддаг. Намайг шоронгоос гаргаач гэж 25 генерал гарын үсгээ зурж, холбогдох газар бичиг хийж явуулж байсан. Тагнуулаас ганц Д.ЧимэдЮндэн, цагдаагаас ганц Б.Пүрэв генерал хоёр л гарын үсэг зурсан байсан. Харин надад хаа, хамаагүй хол байдаг Батлан хамгаалах, Хилийн цэргийн намайг тэр бүр таньж мэдэхгүй генералууд гарын үсэг зурсан байсан. Энэ бол хүний мөс чанар юм. Миний бие УАБХЕГын дарга байх үед Хилийн цэрэг тус газрын бүтцэд байсан юм. Хилийн цэргийн генералуудад тухайн цаг үед ихээхэн хатуурхаж байсан удаа надад бий. Гэтэл тэд маань миний үгэнд эмзэглэж хар буруу санаагүй юм билээ. Цэргийн жинхэнэ эрс гэдэг ийм л генералуудыг хэлэх байх. Харин хир халдаахгүй өмгөөлөн хамгаалж, хайрлаж явсан Тагнуулын хүмүүс ар нуруу руу минь ил далд олон удаа хутга шидсэн дээ. Намайг муулуулах гэж зарим нь сонины газар руу жим гартал гүйцгээсэн байдаг. Харин сэтгүүлчид нь тэр бүхнийг гаргаад байгаагүй байх. Ийм өөдгүй хүмүүсийг би тэжээж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж байсан юм байна, ийм өөдгүй улсуудаар би өөрийгөө тойрон хүрээлүүлж байж гэдгээ ойлгосон. Би Монголын төр засгийг бүхэлд нь буруутгахгүй. Хэдэн үл бүтэх, бохир, бусармаг явдалтнууд тэнд байдаг. Луйварчин, хулгайч нарын бүлэг төрд дахин гарч ирвэл өс хонзонгоор намайг шоронд хийнэ гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ тэрэнд нь бэлдэж байсангүй. Тэдний бузар явдлыг нэгбүрчилэн мэдэх учраас надаас тэд айдаг. Үүнийг нь мэдэх хамт ажиллаж байсан нөхөд маань мэдүүлэг өгцгөөсөн ч яагаад ч юм нас барцгаасан.
Таны араас “хутгалсан” ямар хүмүүс байдаг вэ?
Жишээ нь, НАХЯны сайд байсан Цийрэгзэн сайн дураараа миний эсрэг мэдүүлэг өгсөн байдаг. “Ц.Нямдоржийн материалыг Ж.Баатар өмднийхөө карманд хийчихсэн явахад нь би гудамжинд таарсан. Карманаас нь цаасны булан цухуйж байсан нь Ц.Нямдоржийн тухай материал мөн байсан. Ж.Баатар түүнийгээ Ардчилсан намд өгөөд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь буулгах зорилгоор авч явсан байх. Баатар нууц задруулсан нь үнэн” гэж. /инээгээд/ Тэгэхээр Цийрэгзэн ер нь Ц.Нямдоржийн материал байдаг гэдгийг батлаад байгаа биз. Цийрэгзэнгийн мэдүүлгийн гол утга нь “Ж.Баатар Ардчилсан намтай нийлж Хувьсгалт намыг улстөрийн тавцангаас арчихын тулд ийм зүйл хийж байна” гэж ойлгуулахад чиглэсэн байсан. Ганц Ц.Нямдоржийн хэрэг гэвэл бусад нь хамгаалахгүй учраас хүч оруулж гүтгэж буй нь тэр. Цийрэгзэн шиг үл бүтэх нөхдөөр бамбай хийж байгаад өөрөө сугарч үлдэх санаагаа Ц.Нямдорж оновчтой хэрэгжүүлсэн. Цийрэгзэн яахав дээ, намайг өөрийнх нь ажлыг авсан гэдэгт гомддог шиг байна лээ. Бас болоогүй тэр үед янз бүрийн нууц дурсамж бичиж тагнуулын архивт хийнэ.
“Ж.Баатар Монголд ард¬чил¬сан хувьсгалыг хийсэн, нийгмийг задалсан, МАХНыг унагасан, ардчилсан хүчний үл бүтэх ул¬стай нийлсэн, НАХЯыг тараасан” гээд л. Гэтэл би НАХЯ задрахад, ардчилсан хүчин гарахад ч Монголд байгаагүй. Хүнийг матаж болно. Гэхдээ өөрт нь хэлээд матвал зүгээр. Хөөрхий хүн матах хоббитой болж, таашаал авдаг юм байлгүй дээ. Ц.Нямдоржоор далимдуулж Хувьсгалт намыг улстөрийн тавцангаас зүйл дуусгах гэж байна. Шийтгэгдсэн нь зөв, шийтгэгдэх ёстой гэж гэж том юм ярьсан хүн шүү дээ. Хувьсгалт намд олон хүн намайг дэмжиж байсан ч үүнээс болж их цэрвэсэн байдаг. НАХЯд ажил¬лаж байсан хүмүүсийн дунд “Баатар хятадын чиглэлээр ажиллаж байхдаа олж авсан үнэтэй үнэтэй мэдээллийн эх сурвалжаа өөрөө задалсан. Түү¬гээрээ л шийтгэгдэж байгаа. Ц.Нямдоржийн асуудал энд хамаагүй” гэдэг ойлголт өгөх ажлыг үндсэндээ зохион байгуулсан ш тээ. НАХЯаас тэтгэвэрт гарсан улсуудаар “Тэр Баатарыг нэн яаралтай ол, баривчил, шоронд нь хий” гэж ярилцлага өгүүлээд л байсан. Зарим генерал тэрэнд нь орчихсон явна лээ. Намайг огт мэдэхгүй танихгүй атлаа нэг л их намайг занасан, хонзогносон хүмүүс ярилцлага өгч байсан.

БИ ТЭСРЭХ БӨМБӨГТЭЙ ОРЖ Ц.НЯМДОРЖТОЙ ХАМТ ӨӨРИЙГӨӨ ДЭЛБЭЛНЭ ГЭЖ БОДСОН ЮМ БАЙЛГҮЙ

Таныг шүүх хурал Ганц худагт хаалттай болж, олон нийт нэлээн айдаст автаж байсан?
Тэр ойлгомжтой. Намайг цаазаар авдаг хүн шиг өвч бүрэн зэвсэглэсэн, давхар давхар харуул хамгаалалттайгаар Төв аймгийн шоронгоос Ганц худагт авчирсан шүү дээ. Сүүлд сонсоход, ШШБЕГ, цагдаа, тагнуулынхан шөнөжин түргэн аваад бэлтгэл хийсэн юм билээ. Тэндээс хот хүртэл харуул хамгаалалт гаргаад, яг үүрээр очиж авч байгаа юм. Тийм сүржин. Цонхоор юу ч харагдахгүй хөшигтэй пургонд намайг суулгасан. Хаашаа явж байгаа нь ч мэдэгдэхгүй. Буутай, багтай, АКМ буугаар зэвсэглэсэн залуучууд очиж авсан. Ганц худагийн шүүх хуралд ороход мэдээж гар гавлаатай. Шүүх хуралд орохын өмнө металл эрэгчээр миний биеийг шалгасан. Ухаандаа би тэсрэх бөмбөгтэй орж Ц.Нямдоржтой хамт өөрийгөө дэлбэлнэ гэж бодсон юм байлгүй. Гэнэт металл эрэгч нь гэнэт тачигнатал эргэн тойронд байсан харуулынхан сандарч байна гэж нөхцөлгүй. “Наадах чинь жинсэн өмдний кнопыг мэдрээд дуугарч байна” гэж сая тайвширцгааж байгаа юм. Ганц худагийг хэдэн давхар тагнуул цагдаагийнхан бүсэлсэн гэдгийг таньдаг хүн хэлнэ лээ. Монгол Улсын төрийн бүх хүчийг төвлөрүүлж, тэгж сүр бадруулж байхыг бодоход төр засагт шургалсан хулгайч нар Ж.Баатараас үнхэлцэг нь хагартал айсан байх. Надаас яагаад айж байсан гэхээр би дургүй хүргээд, бүр оролдоод байхаар нь хяналтаас нь гурван сар алга болж байсан удаатай. Тэгээд энэ нөхөр яаж ч мэднэ гэж бодсон шиг байна лээ. Хуучин зүгээр байсан шоронгийн хашаагаа давхарлаж, өндөрлөж тор татаад, тог гүйлгээд л хяналтаа сайжруулж байсан.
Ц.Нямдоржид хорихын ажилчид хоол барьж гүйж, үндсэндээ түүний эрх мэдэл дор шүүх ажиллагаа явагдсан гэдэг?
Ц.Нямдорж “Ж.Баатар Ардчилсан намын гишүүн учраас тэр намтай нийлж төр эргүүлэх гэж байна” гэж байсан. Ц.Нямдорж чинь нүд мүд нь хачин болоод, шүлс нь хатаад, уруулаа хэлээрээ долоогоод хүн рүү дайрахаараа нээх муухай болдог юм билээ. Тэгж дайрсаар байгаад шүүхийг ерөнхийдөө Ц.Нямдорж удирдаад явуулчихсан шүү дээ. Миний хэрэг гэгч юманд “Ж.Баатар намайг гүтгэсэн, дайрч доромжилж, нэр хүнд унагасан” гээд өөрөө сайн дураараа хохирогчоор байцаагдсан байдаг. Мөрдөн байцаагч өгсөн мэдүүлгийнх нь доор нэмэх юм байна уу гэхэд “Баатар чи хэргээ хүлээ, хүлээ. Хүлээхгүй бол олон жил шоронд тарчилна шүү” гэж бичээд, гарын үсгээ зурсан байдаг. Энэ ямар янзтай хүн болох нь харагдаж байгаа биз. Албан тушаалаараа надад заналхийлж байгаа нь тэр. Тэгэхээр шүүх, мөрдөн байцаагчид нь ял оноохгүй гээд яах юм. Олон жил тарчилна шүү гэдэг чинь олон жилээр шийтгэ гэсэн үг биз дээ. Энэ нөхөр их хүний мөсгүй, албан тушаалын төлөө юу ч хийж магадгүй хүн дээ. Төрд шургалчихсан зөвхөн хувийн эрх ашгаа боддог ийм хэдэн хүн байна. Түүнийгээ дандаа ард түмэн, олон түмний эрх ашиг гэж илэрхийлдэг. Ганц худагт шүүх хурал даргалж байсан шүүгчдэд, намайг яллаж байсан прокурор Дамчаасүрэн нарт Ц.Нямдорж тун баяртай, сэтгэл хангалуун байсан. Хотын прокурорын орлогч байсан Дамчаасүрэн тэр үед “Хятад хүний нэг үс унахад Ж.Баатар хариуцна” гэж яллаж байсан. Б.Пүрэв генерал бид хоёр Ц.Нямдоржийн тухай То гэдэг хятадаас мэдээлэл авч байсан. Ухаандаа Ц.Нямдорж шиг хонзогоноод би тэр Тог олох юм байна л даа. Тэрийг ярьж байна гэж ойлгосон.

Хилс хэргийг яаж зохион байгуулдаг вэ, яаж тулгадаг вэ, яаж хилс хэрэгт хийдэг вэ гэдгийг биеэрээ үзлээ. Миний хэргийг уншихад энэ нь тов тодорхой харагдана. Эд эрх мэдэлтэй улс аягүй бол миний хэргийг янзалж байж мэднэ. Тэгж сэжиглэж байгаа. Жишээ нь “Баатар аа, чи хэргээ хүлээ, хүлээ. Хүлээхгүй бол олон жил шоронд тарчилна шүү” гэж бичсэнээ ичихдээ баллуурдаж, үгүй бол устгаа биз.
Ямар “хүчтэй” юм бэ?
Энэ хүний хүч биш л дээ. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж хүчний байгууллагуудыг амин хувьдаа гарамгай ашигласан нь тэр. Гэтэл Монгол Улсын аюлгүй байдлыг хангахын тулд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ байгууллагыг ингэж ажиллуулж, ашиглаж чадаж байна уу. Үгүй шүү дээ. Ноцтой ноцтой гэмт хэргүүд нэмэгдэж, хэрэг зөрчил тоймоо алдчихаад байгаа биз дээ.
Ц.Нямдорж ялна, яллана. Харин цаг түүхийн шүүхийн пянг даах болов уу гэж тэр үед ярьж, бичиж байсан?
Энэ даахгүй л дээ. Урьд өмнө хүнийг хэлмэгдүүлж явсан зүйлс бүгд тодорхой хугацааны дараа илчлэгдэж байна. 30 хэдэн оны нугалаа завхралын үед гэхэд Монголын ард түмэн юу ч ярьж чаддаггүй, айдаг. Тэр үед хүмүүс яллаж шийтгэсэн нь зөв гэсэн ойлголттой байсан. Гэтэл өнөөдөр ямар хүмүүсээ шоронд хийж, буудаж байсан нь тодорхой болсон шүү дээ. Тэрэн шиг хэсэг хугацааны дараа Ц.Нямдорж үнэнд гүйцэгдэнэ. Хэзээ нэгэн цагт үнэн илэрнэ, илчлэгдэнэ. Түүх шүүнэ, үнэн юм үнэнээрээ тогтоогдоно. Тэртээ тэргүй Баатарын хэрэг гэгч нь архивт байгаа юм гэсэн. Тэрийг хүмүүс үзэхээр Баатар юу гэж хэлж байв, хариулж байв гэхээр бүх зүйл харагдана. Ямар олон хэргээр Баатарыг яллаж байв. Ухаан санаанд нь бүр багтахгүй байх л даа. Тухайлбал, мөрдөн байцаагч нэг удаа надад “Ж.Баатар та эх орноосоо өөрөө урвасан хэрэг үйлджээ. Маш ноцтой баримт гарч ирсэн. 1985 оны тавдугаар сарын 14ны өдөр та өөрийн биеэр Ц.Нямдоржийг нууцаар дагуулан Бээжинд аваачиж, хятадын тагнуулд элсүүлүүлсэн байна. Энэ хэргээ хүлээ” гэж ял тулгаж байлаа. Ингэж гүтгэж ял тулгах тодорхой зорилго байсан байх. Юуны өмнө нэгдүгээрт, хэрэв Ц.Нямдорж энэ хүнд байдлаас гарах гарцгүй болчихвол Ж.Баатарыг эх орноосоо урвасан хүнд гэмт хэрэгтэн болгож өөрийгөө цэврээр сугалж авч үлдэх гэсэн ядруухан арга байсан биз.
Ц.Нямдорж “Яахаараа Н.Багабандийн томилдог шүүх прокурор миний үгэнд орж байдаг юм. Өгөх ялаа л өгсөн” гэдэг?
Наад нөхөр чинь угаасаа тэгж л ярьдаг. Томилох өөр хэрэг. Прокурор, шүүхийн үйл ажиллагааг алсаас хэн удирддаг вэ гэхээр наадах чинь. Удирдаж чиглүүлж бүх юмаа хийлгэдэг. Өөрийн бусармаг явдлаа дардаг, бусдыг хэлмэгдүүлдэг. Бусдыг өс хонзонгоор дарахад шүүх прокурор цагдааг бороохой болгодог. Сүүлийн үед үүндээ бүр гаршиж, амтшиж, эрдэж яваа ийм л нөхөр.
Хүмүүс энэ явдлыг нарийн мэддэггүй байсан. Тэгэхээр Ц.Нямдорж үлдсэн жаахан ч гэсэн амьдралдаа шударга явдалд зориул гэж та хэлэх үү?
Өөртэй нь адил хэсэг бүлэг хүн байгаа учраас энэ нөхөр өнөөдрийг хүртэл явж байгаа. Шударга бус хүн хэзээ ч шударга байж чаддаггүй. Төрд шургалсан хулгайч, жирийн хулгайч хоёр хүнийхээ мөс чанараар их ялгаатай. Жирийн хулгайч идэх хоолгүй, туйлын хэцүү байдалд ороод хулгай хийдэг. Хүний мөс чанараа гээгээгүй, сэтгэлтэй, сүүлд нь гэмшдэг, тийм л юм билээ. Би хулгай хийж алдаж эндэж явсан олон залуустай уулзаж, таарч байсан. Харин төрд шургалсан хулгайч бол хэзээ ч тэгж бодохгүй, улам ахихыг бодно, хүний мөс чанараа гээнэ. Хэрэгтэй үед хүн алахаас буцахгүй. Хэнийг ч яаж ч гүтгэж, шоронд хийнэ, албан тушаал эрх мэдлээ ашиглаад хүчээр дарна. Иймд шударга үнэн гэх ойлголт тэдэнд хэзээ ч байхгүй, энэ тухай яриад ч хэрэггүй.

МӨРДӨНД СУУЖ БАЙГАА ЗАЛУУС АГААР АМЬСГАЛАХЫН ТУЛД ХИЙГЭЭГҮЙ ХЭРГЭЭ Ч ХҮЛЭЭДЭГ ЮМ БИЛЭЭ

Баатар тулдаа л тэр үеийг тэсч гарсан байх. Шоронгийн нөхцөл ямар байв?
Хоол унд гэж аюултай. Сайхан сайхан юм яриад байхаас биш шоронгийн амьдрал их хэцүү юм билээ. Над шиг хөгшин хүн битгий хэл залуучууд биегүй болж дуусдаг газар. Хамгийн эхлээд шүд унана. Чийг баманд байхаар шүд чинь зүгээр сул болоод, булгараад булгараад унана. Миний арваад шүд булгараад уначихсан. Шүдний эмч байхгүй учраас өвдөөд болохгүй бол бие биенийхээ шүдийг бахиар авна. Авахаас аргагүй өвдөнө. Чийг гэж нөхцөлгүй, ямар ч витамингүй хоол идэхээр аргагүй л дээ. Ялангуяа мөрдөн бол агаар ч байхгүй аймшигтай газар. Хамгийн эхлээд шүдийг нь, дараа нь дотор эрхтнийг нь иддэг. Бөөр, ходоод, цөс байхгүй болно. Эрүүл мэндийг идчихдэг. Агаар амьсгалахын тулд мөрдөнд сууж байгаа залуус хийгээгүй хэргээ ч хүлээдэг юм билээ. Хорих анги нь мөрдөнг бодвол арай дээр болохоор хэрэг хийгээгүй ч бүрэн хүлээж, нэгнийхээ хэргийг өөр дээрээ авна. Тэр бүхнийг мөрдөн байцаах, прокурор, шүүх ялгаж салгана гэж байхгүй.
За тэгээд өмхий “хамхай” баас шээсний үнэр гэж нөхцөлгүй. Сүүлдээ тэрийг мэдэхээ байчихна. Ус цасанд орно гэсэн ямар ч ойлголтгүй. Хэдэн сар өнгөрсний эцэст усанд орж, гар нүүрээ угаая гэтэл нэг литрийн ундааны саваар ус өгсөн. Толгойныхоо оройг жаахан норгоод савангаа хагас дутуу арилгаад, усанд орсон болно. Юм оёно, юмаа угаалгана гээд эрх чөлөөгүй ч тэнд амьдрал үргэлжилж байдаг. Тэнд би их юм сурсан. Толгой өвдөж бие хаа муудахад бүгд өөрийн гэсэн аргатай. Шүд өвдөөд, уначихвал яс зорж байгаад шүд хийнэ. Талх гэж баримлын шавар шиг юм өгдөг. Тэрүүгээр нь хэв аваад уран гартай залуус ясаар шүд хийгээд, нөгөө уначихсан шүднийхээ оронд суулгах жишээтэй.
Долоон жилийн ялаас хэдийг нь биеэр эдэлсэн бэ?
Гурван жил орчим болсон. Гарахын өмнөхөн Дарьтын шоронгоос Зайсангийн дамжин өнгөрүүлэхэд авчирч, 20иод хоног намайг тамласан. Хамт хоригдож байгаа хүмүүст “Баатарын хөнжилд бөөс аваачиж хий” гэж үүрэг өгөөд амар заяа үзүүлэхгүй тамласан. “Таны талаар мэдээлэл цуглуул гээд байна, таныг хорлох гээд байна” гэж нэг залуу хэлж байсан. Төлөөлөгч нь намайг зориуд өөр камер руу оруулчихаад юмыг маань эвдүүлдэг, хулгай хийлгэнэ. Шөнө хоёр гурван цагаас илүү унтуулахгүй, тав арван хүн жижиг өрөөнд тамхи нэгэн зэрэг татахаар байж суух аргагүй болно. Би өөрөө татдаггүй болохоор тэр бүхэн аймшигтай байсан. Ц.Нямдорж яг тэр үед “Ж.Баатарыг би өрөвдөөд гаргуулах гээд Дарьтаас Зайсангийн эмнэлэгт авчирч хэвтүүлж, сувилуулсан” гэх утгатай ярилцлага өгсөн байсан. Би өөрөө үзээгүй л дээ. Худлаа хэлэхээргүй хүмүүс тэгж хэлсэн. “Ц.Нямдорж чамайг гаргаж, чамайг сувилуулсан юм байна” гэхэд нь би сая ойлгосон л доо. “Аан, сувилуулах нэрээр Ц.Нямдорж үүрэг өгч намайг тамласан юм байна” гэдгийг. Дамжин өнгөрүүлэхэд надад юу ч өгсөн юм бүү мэд. Биеийн эрүүл мэнд тэр цагаас эрс муудсан. Ц.Нямдоржийн “хайр халамжинд” нь багтаж би Зайсангийн дамжинд ирсэн гэхээр надад үзүүлж буй “сувилал” нь тэр байж л дээ.

ДОЛООН ЖИЛИЙН ЯЛЫГ НЬ ГҮЙЦЭЭНЭ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙСАН

Мэдээж Таныг хорих болсон нь ар гэрийнхэнд чинь хүндээр туссан байх. Эрүүл мэндэд чинь их санаа зовж байсан?
Гэрийнхэн “Эрүүл мэнд чинь гүйцэхгүй болох нь, өргөдлөө бич” гэсээр бичсэн. Тэрнээс зөрүүдлээд долоон жилийг нь гүйцээнэ гэсэн бодолтой байсан. Ц.Нямдор¬жийн “хайр халамжаар” тийм газарт очиход бүх юмаар дутагдана шүү дээ. Ууж идэх юм яриа байхгүй. Тийм хүнд нөхцөлд хамгийн чухал нь биеэ бодох хэрэгтэй юм билээ. Ямар нэг байдлаар эрүүл байх. Сэтгэл зүйн хувьд би их төв¬лөрч байсан. Би тэнд байхдаа гарахыг ерөөсөө бодоогүй. Өвдөж, царай алдаж болох¬гүй. Бусдад дээрэлхүүлэхгүй гэсэн зарчмаар явсан. Албал алалцаад гарна, гарахгүй бол үзэлцэж байгаад хугацаагаа дуусгана л гэж бодсон. “Ж.Баатар шоронд мөдхөн үхнэ, бүх юмаар нь дарамтлаад байхад эрүүл мэнд, сэтгэл санаагаар унаж үхнэ” гэх хүмүүсийн бах тавыг хэзээ ч хангахгүй гэж өөрийгөө хатуужуулдаг байсан.
Шоронд ороход чинь баярлаж байсан хүмүүс гарч ирэхэд тань айсан байх?
Намайг үхчихээсэй гэж бодсон хүмүүс шоронгоос гарч ирэхэд айж байсан биз. Гараад ирлээ, бид эргээд шоронд орох нь гэж бодсон байх. Гарч ирсний дараа тойруу замаар оролдоод байсан. Одоо харин гайгүй болж. Аль ч улсын үе үеийн төрд ийм өөдгүй этгээдүүд байдаг. Тэд өөрсдийгөө мөнх юм шиг боддог. Гэтэл тэгдэггүй, үеэ өнгөрөөдөг. Ийм этгүүдүүдийг би ойлгохыг ч хүсэхгүй байна. Ард түмэн өөрсдөө хохироод байя гэвэл сонгоод л байг. Ц.Нямдорж шиг амьтад ард түмэнд үнэн зөв мэдээлэл хэзээ ч өгөхгүй, ард түмэн ядуу байх тусмаа л өөрсдөд нь ашигтай.
Төрд нүүрлэсэн шударга бус явдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэвч өөрийгөө бодоод дуугүй явж чадаагүй юм уу?
Өөрийгөө бодох байж гэж боддоггүй. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чухал байгууллагын дарга хүн мэдээллийг төр засагт тавихгүй, үгээ хэлэхгүй дараад байх юм уу эсвэл албан тушаал, хувийн эрх ашгаа бодоод тэдний аяыг дагаад дуугүй явна гэвэл улс оронд хохиролтой. Ёс зүйн хувьд таарахгүй. Тэр тусмаа Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлд насыг авчихсан хүн. Өөрөө хохирсон ч хамаагүй, дуугүй явахгүй гэж шийдсэн. Угаасаа албан тушаал шүтэж, ийм тийм албан тушаалд очмоор байна гэх мэт асуудал хэзээ ч тавьдаггүй байсан учраас надад өөр бодох юм байгаагүй. Үнэн мөнийг олно л гэж бодсон. Гэвч тэгсэнгүй.
Та бие сэтгэл, эрүүл мэнд, гэр бүл, нэр төр гээд бүх зүйлээрээ хохирсон. Таны зиндааны албан тушаалтнууд өнөөдөр хамгийн баян хүмүүс болсон шүү дээ?
Би албан тушаалтай байхдаа ахуйгаа боддоггүй, гэр орон, үр хүүхдээ бодохгүй бүтсэн бүтээгүй ажил гэсээр байгаад өнгөрсөн юм байна, одоо бодоход. Албан тушаалтай, ажилтай байхад хүн их долигнуур байдаг. Надад зөндөө л санал ирдэг байсан. “Ийм мөнгө байна, тийм байшин барилга байна авах уу, ийм ч юмыг хуваагаад авъя, тийм зээл аваач, дараа нь тэртэй тэргүй өгөхгүй өөрийн болгочихож болно” гээд өмч хөрөнгө янз бүрийн юм амлаж байсан хүн бишгүй бий. Суурь үхэр амлахад нь ганц хурга ч авч байсангүй. Хамтарсан том компани байгуулъя, хувиа аваад яв гэнэ. Зарим нь тагнуулын байгууллагын харьяа төрийн өмч, объект аваад дараа нь Ж.Баатар явчихсан мэдэх хүнгүй гэсэн шиг хувьдаа авсан зүйл ч зөндөө байх юм. Өмч хөрөнгө ашигладаг, луйвард¬даг, залилдаг нөхөд бүгд надтай үгсэн хуйвалдах, най¬рах, найзлахыг бодож байсан ч би хүлээж аваагүйгээрээ олон хүний дургүйг хүргэж байсан. Адаглаад Ж.Баатар гэдэг хүн авлаа гэхэд Монгол Улсын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, байгууллагын даргын хувьд наадахыг чинь авч чадахгүй гээд явуулдаг байлаа.

ОРОНДОО Ч ЗАСНА, ЖОРЛОНДОО Ч ЗАСНА ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ

Таны яриад байгаа ёс зүй гэдэг юм уланд гишгэдсэн шүү дээ?
Ёс зүй битгий хэл хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Баахан хууль гараад байдаг, түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Хэсэг бүлэг хүний захиа даалгавар, бодлогоор цоорхойтой хууль гарч байна. Хууль гууль болж, албан тушаалтанд үйлчилж ард түмэнд үйлчлэхгүй байгаа нь үнэн. Тодорхой бүлэглэл зориуд цоорхойтой хууль гаргаж, гаргасан цоорхойгоороо хулгай хийж, өөрсдийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр тэр цоорхойгоороо сугарч, гоожоод үлдчихэж байна. Өөрийн эрх ашигт нийцэхгүй санаагаа хасч, нийцэх санаагаа дуртай үедээ нэмж оруулдаг. Орондоо ч засна, жорлондоо ч засна гэдэг чинь энэ шүү дээ. Өөрт ашигтайг хууль руу шургуулж, ард түмний төлөө үйлчлэх заалтыг баллуурддаг. Ийм л болчихсон байна. Уг нь хуулиар энэ төрийн бодлого боловсруулагдаж явж байх ёстой. Нэгэнт бодлого байхгүй учраас Монголын байдал аль ч салбартаа сайжрахгүй байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон ард иргэдийн нийтлэг ашгийг жинхэнэ ёсоор хамгаалж чадахгүй байна. Харамсалтай нь өнөөдөр шударга хэсэг нь шахагдаад, бусармаг, буруу явдалтнууд нь өргөжих, гүнзгийрэх тийшээ хандчихлаа.
Таны үед хуулийг орондоо засчихдаг байсан бол эх орноосоо урвасан хэргээр цөлөгдөх хэмжээнд хүрнэ биз?
Энэ чинь ноцтой алдаанаас илүү зүйл. Их хурлын гишүүдийн Эрх зүйн байдлын тухай хуулинд Их хурлын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж байдаг. Хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй юм чинь хийсэн хуулийнхаа төлөө ч хариуцлага хүлээхгүй нь аргагүй. Төрийн дээд байгууллага хариуцлагагүй болохоор бусад түвшинд хариуцлага ярих ч шаардлага алга. Өөрсдийгөө хариуц¬лагаас чөлөөлөөд хаячихсан. Засгийн газар нь бас тийм. Танхимаараа хариуцлага хүлээнэ гэсэн заалттай. Тэд танхимаараа хариуцлага хэзээ ч хүлээхгүй шүү дээ. Тэгэхээр бүх шатандаа хариуцлагын асуудал орхигдсон. Гэтэл ард түмэн, жирийн иргэд их хатуу хариуцлага хүлээдэг. Хуулийн хэрэгжилтийн ялгаа үүнд оршиж байна. Жирийн иргэнийг арван мянган төгрөгт хардаад авсан, аваагүй хамаагүй хэрэг хүлээлгэж, шоронд хатаана. Харин хэдэн тэрбумыг идсэн албан тушаалтныг болохоор бүрэн эрхэд нь халдлаа гэдгээр хамгаалаад үлдэнэ.

БИ АЛЬ Ч НАМЫН ЗОЛИОС БОЛООГҮЙ

Таны өргөдлийг шалгаад эцсийн дүн гарсан бол таныхаар яах байсан бэ?
Энэ төр засагт шударга ёс тогтоод хуулиа бариад үнэн мөнөөр нь зааглаж ялгадаг бол Ц.Нямдоржийн бусармаг явдал үнэнээр тогтоогдоно. Хөдөлшгүй баримттай, гэрчтэй, нотолгоотой. Монгол нь ч гэрчилнэ, хятад нь ч гэрчилнэ. Гэрчилж ч байсан, нотолж ч байсан. Хэрвээ шударга ёсыг баримталдаг бол Ц.Нямдоржийг шийтгэсэн ч болно, ёс суртахууны хариуцлага хүлээлгээд хаясан ч болох байсан.
Ж.Баатар золиос болсон гэдгийг их ярьж байсан. Үнэхээр та улстөрчдийн гар хөл болж, золиос болчихсон юм уу?
Нохойд яс хаяхаар хоорондоо зодолдоод, биенээ бариад сүйд болдог. Ц.Нямдорж яг тэрэн шиг улстөрийн нам, хүмүүсийн дунд яс хаях талаараа мэргэшсэн нөхөр. Яс хаяж байгаа нь тэр байхгүй юу. МАХН, АН хоёрын хооронд, Удирдах зөвлөлийнх нь гишүүдийн дунд яс хаяж, муудалцуулаад. Тэндээс өөртөө ашиг харж, амьсгаа авсан. Эд үзэлцэж байх хойгуур би зүгээр өнгөрнө гэсэн аргатай. Хүмүүсийг хооронд нь зодолдуулдаг, бие биенд нь худлаа ярьдаг. Түүнээс биш би аль ч намын золиос болоод байсан юм байхгүй. Би өөрөө энэ асуудлыг тавьсан. Харамсалтай нь Монголд тэрийг үнэн шударгаар тогтоох байгууллага байсангүй. Хууль хяналтынхан худал хуурамчийн талд байлаа. Тэгээд л өнгөрсөн. Түүнээс Ардчилсан намын захиалгаар ч юм уу тэгж явдаг хүн би биш. Аль ч улстөрийн намд үйлчилдэггүй. Сайд даргад долигнож, ая тал засч явсангүй. Бусдыг ховолж матаж явсангүй, намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Анх удаа л Ц.Нямдорж гэдэг юмны асуудлыг үнэн зөвөөр шалгаад өгөх болов уу, улс орны аюулгүй байдалд хэрэгтэй гэдэг утгаар тавьсан нь тэр.
Хуучны эвгүй дурсамж сэдрээж ярилцсанд уучлаарай. Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөе. Одоо таны сэтгэлийг юу зовоож байна?
Монголын үндэсний аюулгүй байдал (ҮАБ) сэтгэлийг минь их зовоож байна. Энгийнээр хэлэхэд Үндэсний аюулгүй байдал (ҮАБ) гэдэг монгол иргэдийн өөрсдийнх нь аж амьдрал, оршин тогтнохын аюулгүй байдал. ҮАБ гэхээр хүмүүс агаар дээр байдаг зүйл юм шиг санадаг. Тийм биш. Тэр аюулгүй байдлыг хангахад иргэн хүн үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн гол нь төрийн эрх барих дээд түвшинд иргэдээ амар тайван аж төрүүлж амьдруулах үүргийг хангах ёстой. Өнөөдөр тэгж чадаж байгаа юм уу. Аюулгүй байдлыг хангах ажил өөр хоорондоо ямар ч хэлхээ холбоогүй, тасархай, салангид явж байна. Read More......