Eurovision тэмцээн геополитикийн ач холбогдолтой



Фарийд Закария 
1964 онд Энэтхэгийн Мумбай хотод төрсөн. Энэтхэг гаралтай Америкийн сэтгүүлч, зохиолч. 2010 оноос “Time” сэтгүүлийн гэрээт редактороор ажиллаж байна. Олон улсын харилцаа, худалдаа, Америкийн гадаад бодлогын чиглэлээр нийтлэл, өгүүлэл бичдэг. 2007 онд “Foreign Policy”, “Prospect” сэтгүүлүүд түүнийг дэлхийн хамгийн шилдэг 100 сэхээтний нэгээр тодруулсан юм. Майамигийн их сургууль, Оберлин коллеж, Бэйтс коллеж, Браун их сургууль, Жонс Хопкинс их сургуулийн хүндэт зэрэгтэй. 2010 онд сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Энэтхэгийн Засгийн газар Падма Бушан шагнал олгожээ. 


Энэ долоо хоногт хөгшин Европын хоёр улсын хооронд болсон маргаан миний анхаарлыг онцгой татлаа. Би НАТО, Арктикийн Зөвлөл, евро бүс эсвэл Европын Холбооны тухай яриагүй. Би Eurovision нэртэй дууны тэмцээний тухай ярьж байна.

Энэ тэмцээн хуучин тивд маш алдартай. Америкийн шүтээн маягийн хэв загвартай энэ тэмцээнд жил бүр европын олон арван улс шилдэг дуучдаа илгээдэг. Бараг 100 сая гаруй үзэгч санал асуулгад оролцоно. Өөрийн эх орны дуучинд санал өгч болохгүй гэсэн ганцхан дүрэмтэй. Тэмцээн 1950-иад оноос эхтэй ажээ.

АББА хамтлаг Ватерлоо дуугаараа 1974 онд энэ тэмцээнд түрүүлж байв. 1988 онд Селин Дион Швейцарийг төлөөлөн энэ тэмцээнд шуугиан тарьж байлаа. Харин тэр цагаас хойш энэ тэмцээнээс алдартай дуучид төрөөгүй ч гэсэн үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байна.

Евровишн тэмцээн зөвхөн европын тэмцээн биш болжээ. Алжир, Израйлийн дуучид ч гэсэн оролцсон байна. Энэ жилийн наадмыг Азербайжан улс зохион байгуулсан. Тийм ч учраас Евровишн тэмцээн энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа.

Азербайжан улс удаан хугацааны турш Арментай сөргөлдсөн. 1994 онд салан тусгаарлагч Уулын Карабах мужтай холбоотой хэдэн жилийн дайн өндөрлөсөн. Саяхан хилийн бүст Армен цэрэг буудуулж нас барсан нь сөргөлдөөнийг дахин сэдрээжээ.

Азербайжан улс энэ тэмцээнийг зохион байгуулсан учраас Армен улс оролцохоос татгалзжээ. Урлаг соёлын үйл явдлыг улстөржүүлдэг үзэгдэл шинэ биш. Хөгжмийн наадмуудаас гадна спортын тэмцээн хүртэл улстөрийн маргааны сэдэв болдог. 2009 онд Евровишн тэмцээн Москвад зохион байгуулсан учраас Оростой зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн Гүрж улс оролцоогүй.

Гэвч хөгжмийн урлаг бас эв нэгдлийг ч илэрхийлдэг. Тэр жил Израйлийн нэрийн өмнөөс араб, еврей дуучин хамтран оролцсон.

Миний бодлоор Евровишн тэмцээн зөвхөн хөгжмийн урлагтай холбоогүй бололтой. Энэ тэмцээн улстөр, олон нийтийн сэтгэл зүйг илэрхийлдэг болжээ. 1990-ээд онуудад голдуу Баруун Европ буюу Дублин, Лондон хотуудаас ялагч тодорч байв. харин 2000-аад онд Москва, Киев зэрэг голдуу Зүүн Европын оролцогч түрүүлжээ. Европын таталцлын цэг баруунаас зүүн тийш шилжиж байна.

Санал асуулгын дүн ч гэсэн сонирхолтой. Блэйрийн засгийн газар Иракийн дайны дэмжсэн учраас 2003 онд Их Британи улс ганц ч санал аваагүй. Мэдээж хэрэг санал асуулгад оролцогчид байнга улстөрийн сонголт хийдэггүй боловч зарим нэгэн тогтсон хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, Грекчүүд ямагт Киприйн төлөө санал өгдөг. Кипрчүүд ч гэсэн Грекийн оролцогчдыг дэмждэг. Хуучин Варшавын гэрээний улс орнууд ч гэсэн өөр өөрийн оролцогчдыг дэмждэг байна. Югославын холбоонд багтаж байсан улс орнууд ч гэсэн амь нэгтэй. 2007 онд Босни-Херцеговин, Хорват, Македон, Монтенегро, Словены иргэд түлхүү санал өгсний ачаар Сербийн дуучин түрүүлжээ. Тийм ээ, энэ тэмцээн Европ тивийг тольдох өвөрмөц цонх болжээ.

Америкчууд бидэнд Америкийн шүтээн гэдэг тэмцээн бий. Бид яагаад Евровишн шиг Америквишн гэдэг тэмцээн зохиож болдоггүй юм.

Ийм тэмцээн Америкийн мужуудын хоорондын ялгааг илэрхийлэх болов уу? Жишээлбэл, зүүн баруун эрэг, умард хойд зүгийн мужуудын хооронд ямар өрсөлдөөн өрнөх бол? Телевизийн захирлууд энэ тэмцээнийг үзсэн гэдэгт итгэж байна. 
Read More......

”Сансрын технологийн салбарт японтой хамтарна”

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэтэй сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар хөндөн ярилцлаа. Мөн Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөх болсон талаар сонирхолтой ярилцлагыг толилуулж байна.

-Хоёулаа сансар судлалын асуудлаар яриагаа эхэлбэл ямар вэ? 

-Энэ сарын  29-ний өдөр Сансрын технологийн тухай Монголд анх гэж хэлж болох үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байгаа, манай улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө гээд манай салбараар сонирхолтой олон мэдээлэл байгаа. 

-Үзэсгэлэнгийн гол зорилго нь...?


-Өнгөрөгч гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр Монгол, Япон хоёр улс сансрын технологийн салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээний дагуу Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа үйлдвэрийн яам хамтран энэ сарын 29, 30-нд сургалт, семинар, үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь олон нийтэд сансрын технологи, сансрын биетүүд, сансрын параметрүүд зэргийг мэдрүүлж, юу болохыг нь харуулж, таниулах. Нэг ёсондоо хиймэл дагуул гэж юу юм, зориулалт нь ямар байдаг юм, хэлбэр нь ямар байдаг зэргийг нүдээр үзүүлж таниулна л гэсэн үг. Энэ үзэсгэлэнгийн эхний өдөр Монгол Улсын хиймэл дагуул, сансар судлалаар мэргэшсэн мэргэжилтнүүд, албан байгууллага, хувь хүмүүс оролцож танилцуулга хийх юм. Манайд хэрэглэх гэж байгаа хиймэл дагуулын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох техник эдийн засгийн үндэслэгээг Японы тал хийж байгаа. Үүнийг мэргэжилтнүүд танилцуулна. Хурлын үеэр гадны байгууллагуудын төлөөлөл ирж илтгэл тавина, Монголын талаас ч мөн илтгэл тавьж, танилцуулна. Дараагийн өдөр нь оюутан залууст танилцуулах ажиллагаа зохион байгуулагдах учиртай. Сансар судлалын салбарт боловсон хүчин дутмаг байгаатай холбогдуулан бид залууст энэ салбарыг таниулах зорил­гоор зохион байгуулсан юм. 

-Үзэсгэлэн хоёрхон өдөр болно. Ямар үр дүнг хүлээж бай­гаа вэ?

-Монгол улс өөрийнхөө хэсэгт сансрын хоёр байрлалтай. Тодорхой шалтгаануудын улмаас ашиглах боломж тэр бүр олдоогүй. Нөгөөтэйгүүр байрлалууд удаан хугацааны турш нэг байрандаа байрладаггүй онцлогтой. Нэг ёсондоо хиймэл дагуулын байршил гэдэг бол хязгаарлагдмал нөөц юм. Үндэсний хиймэл дагуултай болох нь улсын хэмжээний бодлого. Энэ ч утгаараа үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан байдаг. Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд нь ч гарчихсан байгаа учраас энэ үзэсгэлэн ач холбогдолтойд тооцогдож байгаа. Сансрын технологи, сансар судлалд олон нийтийн итгэлээс гадна, дотоодын мэргэжилтнүүдийн итгэл чухал нөлөө үзүүлдэг. Сансар судлал, хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол зүгээр нэг энгийн салбар биш учраас нөөц бололцоо бий гэдгээ ухамсарлах ёстой. Энэ утгаараа сансрын технологийн үзэсгэлэн ач холбогдолтой. Мөн өөрсдийн хэмжээнд байгаа сансар судлалын мэдлэгийг, олон улсын мэргэжилтнүүдтэй хуваалцах боломж олдож байгаагаараа онцлог. Сансар судлалаар мэргэжсэн хүмүүс олон улсын эртэмтэдтэй мэдлэгээ нэг төвшинд хүргэхэд үзэсгэлэн, сургалт семинарын ач холбогдол нь өндөрсч байгаа. Хамгийн гол нь олон түмэнд сансрын технологийн талаар тодорхой хэмжээний ойлголтыг өгөхөөрөө ач холбогдол нь өндөрсч байгаа юм.

-Техник эдийн засгийн үндэслэлээ хэзээ бэлэн болгох вэ?


-Ирэх наймдугаар сарын 1-н гэхэд техник эдийн засгийн үндэслэл бэлэн болчих байх. Хэрвээ товлосон хугацаандаа амжаад ТЭЗҮ бэлэн болчихвол төсөл, хөтөлбөр рүүгээ орно. Монгол Улсад ямар хүчин чадалтай, хэр зэрэг хэмжээний хиймэл дагуул байх юм, хэрэгцээ шаардлага нь юу юм бэ гэдгийг тодорхойлно. Харилцаа холбоо, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гээд нийгмийн бүх л салбарт ямар хэрэгцээ шаар­д­лага байгааг тодорхойлоход илүү дөхөмтэй болно. Хэрвээ энэ бүх зүйл тодорхой болчихвол ямар улстай хамт­рах нь илүү тодорхой болох учиртай. 

-Монгол Улс яг ямар төрлийн хиймэл дагуултай болохыг зорьж байгаа вэ?


-Манай байгууллага хоёр төрлийн хиймэл дагуулыг судалж байна. Эхнийх нь харилцаа холбооны хиймэл дагуул. Энэ хиймэл дагуул нь био орбитын хиймэл дагуул учраас хөдөлгөөнгүй, тогтвортой байдаг. Үүгээр гар утасны сүлжээ, интернет, телевизийн сувгууд дамжин хүрдэг. Дараагийнх нь тандан судалгааны хиймэл дагуул. Энэ нь нам орбитод оршдог учраас байнгын хөдөлгөөнд байдаг. Энэ нь цаг уурын мэдээлэл, газар болон хөрсний судалгааны мэдээллүүдийг авах зориу­лалттай төхөөрөмж юм. 

-Япон улс энэ оны арван­хоёрдугаар сард “Оснара” нэртэй тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх гэж байгаа. Монгол Улс газрын станцыг өөрийн нутагтаа байршуулах хүсэлтээ илгээсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Яг тийм. 29, 30-нд зохион бай­гуулах сургалт, семинар, үзэсгэлэнгийн үеэр яг үүний тухай дэлгэрэнгүй ярилцана. Энэ хиймэл дагуул нь хамгийн сүүлийн үеийн техник, технологийг шингээсэн хиймэл дагуул юм. Газрын станцыг өөрийн нутагтаа байршуулах хүсэлтэй маш олон улс байгаа. Үүний нэг нь манайх. Газрын станцыг байршуулснаар олон улсын судалгаанд оролцох боломжтой болно. Мөн өөрийн гэсэн боловсон хүчнээ бэлтгэхэд дөхөмтэй болох юм. Сургалт семинарын үеэр яригдах гол сэдэв нь энэ байх болно. 

-Монголд сансар судлалын чиглэлээр мэргэжсэн цөөхөн хүн байдаг гэсэн. Энэ хүмүүс олон улсын мэргэжилтнүүдийн хэм­жээнд хүрэхүйц байж чаддаг уу?


-Тодорхой салбаруудад тухайлбал ашигт малтмал, цаг уур, хөдөө аж ахуйн салбарт мэргэжсэн хүмүүс бий. Гэхдээ эдгээр нь сансар судлал биш хиймэл дагуул ашиглан шинжилгээ хийдэг хүмүүс байдаг. Бас нэг асуудал байгаа нь эдгээр хүмүүс ихэвчлэн гадны хиймэл дагуул ашиглан мэдээ, материал бүрдүүлдэг. Яг ийм аргаар авч байгаа мэдээлэл нь хязгаарлагдмал, ашиглах хүрээ нь хумигдсан, түрээсийн мөнгөндөө таарсан байдаг. Ер нь түрээсийн мөнгийг гадны хөрөнгө оруулалтаар олгосон байх нь бий. Өөрийн гэсэн хиймэл дагуултай болох нь мэдээлэлээ ямар нэгэн саадгүйгээр авах, хүртээх, хиймэл дагуул ашиглан олон улсад бизнес хийх ач холбогдолтой юм. Ер нь манайд үндэсний хэмжээний мэргэжилтнүүд одоохондоо байхгүй. Харин бид хэд, хэдэн оюутныг гадаадад бэлтгэж, суралцуулж байгаа.

-Тэгвэл ТЭЗҮ бэлэн болоод, хиймэл дагуулыг хийх ажил эхэлмэгц мэргэжилтнүүд бүрэн бэлтгэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Тийм. Тэгж ойлгож болно. Бид хэд, хэдэн улсад мэргэжилтэн бэлтгэж байгаа. Засгийн газраас ч тэр бодлого чиглэл нь гараад явж байгаа болохоор мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ. Үүнээс гадна оюутан залуусыг энэ чиглэлд дур сонирхолтой болгох, таниулах үүднээс олон ажил хийх шаардлагатай байгаа. Угаасаа боловсон хүчин байхгүйгээр хиймэл дагуулыг хийх, хөөргөх ажил урагштай явахгүй шүү дээ.

-Хиймэл дагуулын анхан шатны судалгаанд зөвхөн Япон улстай хамтарч байгаа юу?

-Тийм. Бид хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахдаа судалгаанд хамтран ажиллана гэж гэрээ байгуулсан. Бүх судалгааг Японы тал хийнэ. Хиймэл дагуулыг хөөргөх, бүтээх ажилд ч тодорхой хэмжээнд хамтран оролцоно. ТЭЗҮ гарсны дараа яг ямар улстай хамтарч ажиллаж, хаана хийлгэх вэ гэдэг нь тодорхой болох юм. ТЭЗҮ хийхийн тулд олон улсын тендер зарласан. Канад, Япон гээд олон улс өрсөлдсөн. Мөн Монгол Улсын зарим нэг компаниуд ч байсан. Гэхдээ бидэнд хамгийн ойр, боломжтой улс нь Япон байсан учраас энэ улсыг сонгосон.

-Анхан шатны судалгааг хийж байх явцад манай улс бусад улсуудаас хоцорч байна даа гэсэн бодол танд төрж байв уу?

-Монгол улс ямар нэгэн туршлагагүй улс уу гэвэл үгүй. Бид өмнө нь тухайн үеийн ЗХУ-тай хамтарч сансрын үйл хэрэгт оролцож байсан туршлагатай. Гэхдээ бид үүнийг домог болгомооргүй байна. Цаашаагаа үргэлжлүүлээд ажил, хэрэг болгох үүрэг бидэнд бий. Засгийн газар ч үүнд анхаарч ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. Ер нь дэлхийн хэмжээнд хиймэл дагуул хөөргөсөн 50 гаруйхан л улс байгаа. Тэд үүнийг ашиглаад, хөөргөөд ирчихсэн туршлагатай орнууд. Дээрээс нь эдгээр улс гүрнүүдийн хөгжлийн төвшин нь ч өндөр. Гэхдээ бид энэ ажилыг эхлүүлсэн учраас, зориод, зүтгээд явж байна. Үүнд Шинжлэх ухааны байгууллага ч тусалж байгаа. Мэдээж бид энэ улсуудын хажууд дөнгөж эхэлж байгаа залуу орон. Гэхдээ бидэнд эдгээр улсуудаас туршлага судлаад, хамтран хэрэгжүүлвэл болохгүй зүйл байхгүй.

-Нэг хиймэл дагуул ер нь хичнээн төгрөгөөр бүтдэг вэ?


-Юунд ашиглах, ямар параметрт, ямар орбитод байгаагаас хамаараад өөр. Гэхдээ өртөг, зардал өндөр байх нь угаасаа ойлгомжтой. Яагаад гэвэл орчин үеийн технологиудыг ашигладаг учраас тэр л дээ. Ойролцоогоор 200 сая ам.доллароор бүтдэг юм байна лээ. Өнгөрөгч гуравдугаар сар Япон улсад айлчилж байх үеэр бид үнийг нь сонирхсон юм. 

-Олон хүмүүс хиймэл дагуул хөөргөнө гэдэг бол үлгэр гэж ярьдаг. Энэ хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Ажил эхэлж байхад олон л хүн ингэж ярьдаг. Гэхдээ энд нэг зүй­лийг хэлье. Төрийн хэмжээнд бод­лого боловсруулаад, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа учраас мөрөөдлийн зүйл яриад байна гэж ойлгож болохгүй. Эхнээсээ ямар нэгэн санхүүжилт хийгээд яваад байгаа болохоор үүнд итгэлтэй байж болно. Худлаа гэж ярьдаг хэсэг хүмүүс байдаг юм. Гэхдээ бид ажиллаж байгаа болохоор санаа зовох зүйлгүй.

-Хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ биз дээ. Сонгуулийн дараа зам­хар­­­чих юм биш биз?

-Төрийн бодлогын залгамж чанар гэж байдаг. Ерөнхий бодлого нь гарчихсан учраас хэрэгжүүлээд явчих бүрэн боломжтой. Эрх зүйн хувьд ч тэр, төрийн бодлогынхоо хувьд ч, залгамж чанарынхаа хувьд нь ч. Бидний яриад байгаа энэ зүйлс тогтсон хугацаандаа хэрэгжээд явчих боломж, бололцоотой. Манай салбарт оюунлаг хүмүүс их байгаа учраас би итгэлтэй байна. Монгол Улсын мэдээлэл шуудан харилцаа холбооны салбарынхан, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллага нь ч энэ сайхан мөрөөдлүүдийг ажил хэрэг болгохын тулд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Гадны байгууллага нь анхан шатны судалгааг хийгээд, боловсон хүчнийг бага ч гэсэн тодорхой хэмжээнд бэлтгэж байгаа болохоор замхрана гэж ойлгож болохгүй. Танай сониноор дамжуулаад энэ бүх ажил цаашаагаа үргэлжилж явах болно, мөрөөдлийн зүйл биш шүү гэдгийг олон түмэндээ хэлье дээ.

-Ямар ч байсан замхрахгүй гэдэгт итгэлтэй байж болно гэж ойлгож болох уу?

-Ер нь хэзээ ч замхрахгүй. Үүнд итгэлтэй байж болно.

С.БОЛОР
Read More......

МАН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорлоо











УИХ-ын сонгууль болоход нэг сар 25 хоногийн хугацаа үлдлээ. Энэ өдрүүдэд удтал намын доод шатны нэгжүүдэд явагдсан судалгааны ажлууд дуусаж, дүгнэлтээ гаргаж эхэллээ. МАН-ын судалгааны төвөөс гаргасан мэдээллээр 2012 оны сонгуульд дэвших магадлал өндөртэй, намын үүр дээрээ хамгийн рейтинг өндөр байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хүргэж байна.


Архангай аймаг
1.    Т.Бадамжунай, ХХААХҮ-ийн сайд
2.    Ё.Баатарбилэг, Аймгийн засаг дарга

Баян-Өлгий аймаг

1.    Х. Баделхан, УИХ-ын гишүүн
2.    Х.Жекей, УИХ-ын гишүүн

Баянхонгор аймаг

1.    Г.Занданшатар, УИХ-ын гишүүн,
2.    Б.Батцэцэг, Мөнхийн үсэг группын Ерөнхий захирал

Булган аймаг

1.    Ц.Гарамжав, ЭБЭХ-ний дэд сайд

Говь-Алтай аймаг
1.    Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, БХ-ын сайд, Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд
Дархан-Уул аймаг
1.    Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, Сангийн сайд
2.    Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн
Дорноговь, Говьсүмбэр
1.    Ц.Анандбазар, Сод Монгол группын захирал
Дорнод
1.    Б.Ундармаа, БСШУ-ны дэд сайд
2.    Н.Номтойбаяр, НХХ-ийн дэд сайд
Дундговь
1.    Б.Амарсанаа, МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч
Завхан аймаг
1.    Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн
2.    Д.Балдан-Очир, УИХ-ын гишүүн
Орхон аймаг
1.    Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн
2.    О.Содбилэг, НИК группын захирал

Сэлэнгэ аймаг

1.    Ж.Эрдэнэбат, Аймгийн засаг дарга
2.    Г.Буяндорж, Ноёд группын Ерөнхий захирал
Сүхбаатар аймаг
1.    Л.Мөнхбат, Одкон ХХК-ийн Ерөнхий захирал
Төв аймаг
1.    Н.Энхболд, УИХ-ын дэд дарга
2.    С.Батболд, УИХ-ын гишүүн
Увс аймаг
1.    Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга
2.    Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн
Ховд аймаг
1.    Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга
2.    С.Бямбацогт, УИХ-ын гишүүн

Хэнтий аймаг

1.    Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн
2.    Н.Ганбямба, УИХ-ын гишүүн
Хөвсгөл аймаг
1.    Л.Энх-Амгалан, MCS группын дэд ерөнхийлөгч
2.    Д.Батхуяг, Ерөнхий сайдын зөвлөх

Өвөрхангай аймаг

1.    С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх
2.    Н.Баянсайхан, “Боярсконстракшн” ХХК-ийн захирал
Өмнөговь аймаг
1.    Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн
Улаанбаатар хот
Баянгол дүүрэг
1.    Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн
2.    Б.Лхагважав, Ерөнхий сайдын зөвлөх
Баянзүрх дүүрэг
1.    Д.Арвин, УИХ-ын гишүүн
2.    Б.Батзориг, Дүүргийн засаг дарга
3.    Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн
Сүхбаатар дүүрэг
1.    Д.Цогтбаатар, БОАЖ-ийн сайд
2.    Ч.Ганхуяг, Сангийн дэд сайд
Сонгинохайрхан дүүрэг
1.    Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд
2.    Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал,
3.    Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд
Хан-Уул дүүрэг
1.    Т.Насанхүү, Монфрэш группын Ерөнхий захирал
2.    Б.Саранчимэг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч,
Чингэлтэй дүүрэг
1.    Д.Зоригт, УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд
2.    Г.Мөнхбаяр, Нийслэлийн засаг дарга
Листээр орох лидерүүдийн жагсаалт.
1.    С.Батболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд
2.    У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
3.    М.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд
4.    Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
5.    С.Баяр, УИХ-ын гишүүн
6.    Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн
7.    Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд
8.    Н.Багабанди, МУ-ын Ерөнхийлөгч асан
9.    Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга
10.    Ц.Сүхбаатар, Нарийн бичгийн дарга
11.    Б.Сарангэрэл, Нарийн бичгийн дарга
12.    Н.Оюун-Эрдэнэ, НАМЗХ-ны ерөнхийлөгч
13.    Ш.Сайхансамбуу, УИХ-ын гишүүн
14.    Ё.Отгонбаяр, БСШУ-ны сайд
15.    Р.Буд УИХ-ын гишүүн
16.    Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн
17.    Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүн
18.    Д.Очирбат, УИХ-ын гишүүн
19.    Д.Одбаяр, УИХ-ын гишүүн
20.    Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн
21.    А.Тлейхан, УИХ-ын гишүүн
22.    Д.Дондог, УИХ-ын гишүүн
23.    Д.Загджав, УИХ-ын гишүүн
24.    Х.Наранхүү, УИХ-ын гишүүн
25.    Р.Раш, УИХ-ын гишүүн
26.    Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч
27.    Н.Сувд, жүжигчин
28.    Ж.Оюунгэрэл, Петровис ХХК-ийн Ерөнхий захирал
29.    Ц.Цогзолмаа, Нийслэлийн засаг даргын орлогч
30.    Ж.Цолмон, ЭМ-ийн дэд сайд
31.    В.Удвал, ХЗДХ-ийн дэд сайд,
32.    Ж.Сауле, ХХААХҮ-ийн дэд сайд
33.    Б.Долгор, Ерөнхий сайдын ахлах зөвлөх
34.    Ш.Баярсайхан, Номин холдинг группын ерөнхий захирал
Read More......

Various Artist - Ogloo shig eh oron

Read More......

We Are The World 2010 Official Video

Read More......

USA FOR AFRICA - We Are The World

Read More......

Rod Stewart - Have You Ever Seen The Rain

Read More......

Rod Stewart & Amy Belle- I Dont Want To Talk About It

Read More......

Guns N' Roses - November Rain

Read More......

Bryan Adams - Heaven

Read More......

Roxette - It Must Have Been Love

Read More......

Roxette - Joyride

Read More......

Roxette - Listen To Your Heart (video oficial)

Read More......

Bryan Adams, Rod Stewart, Sting - All For Love

Read More......

7 сарын 1-нд онц байдал зарласан зарлигийн анх удаа нийтэлж байна

Монгол Улсын түүхэнд ганцхан удаа Ерөнхийлөгч онц байдал зарласан байдаг.

Энэ бол 2008 оны долдугаар сарын 01-нд үүссэн үймээний улмаас эмх замбараагүй байдал бий болж, үйл явдал холбогдох байгууллагын хяналтаас гарч эхлэх үед зарласан Ерөнхийлөгчийн зарлиг билээ. Ингээд өмнө нь хэвлэлээр гарч байгаагүй, уг зарлигийг бүрэн эхээр нь нийтэлж байна. Монгол Улсын түүхэнд “Хар мягмар гараг” хэмээн нэрлэгдсэн өдрийг монголчууд өнөө хэр мартаагүй. Цаашид ч мартах учиргүй. Тиймээс хэвлэлд анх удаа нийтлэгдэж байгаа тус зарлиг уншигчдад нэлээдгүй сонирхолтой байх биз ээ.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2008 оны 07 сарын 01 өдөр. Дугаар 194. Төрийн ордон.Улаанбаатар хот


Онц байдал тогтоох тухай
2008 оны долдугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүлэг хүмүүс хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эмх замбараагүй байдал үүсч, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан амь насанд нь заналхийлж, эд хөрөнгө устгах, галдан шатаах үйл ажиллагаа даамжирч, нийтийн эмх замбараагүй байдал бий болсон тул энэхүү онцгой нөхцөл, үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан бүрэн эрхийнхээ дагуу, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 болон 6 дахь хэсгийг баримтлан нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2008 оны долдугаар сарын 01-ний өдрийн 24.00 цагаас эхлэн 4 хоногийн хугацаанд онц байдал зарласугай.
Онц байдлыг зарласан хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.
1.Улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн обьектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаадах.
2. Хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах.
3.Улаанбаатар хотын төвийн хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх.
4. Нийтийн эмх замбараагүй байдал бий болгож, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах.
5.Улаанбаатар хотын төвийн хэсэгт /Бага тойруу/ 22.00-08.00 цагийн хооронд хөл хорьж, зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал, иргэний үнэмлэх, түүнтэй адилтах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл, гэхдээ 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулах.
6. Дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хориглох шаардлагатай бол түр хураан авах, Үндэсний олон нийтийн радио, телевизээс бусад телевизийн үйл ажиллагааг онцгой байдлыгцуцлах хүртэл зогсоох.
7. Согтууруулах ундааний зүйл худалдах, тараахыг хориглох.
8.Иргэдийн эзэмшилд байгаа гал болон хүйтэн зэвсэг, галт хэрэгсэл, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн технилогид хэрэглэдэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг, техник хэрэгслэлийн ашиглалтад хяналт тогтоох.
9.Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг Онц байдлын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд холбогдох байгууллагуудын хүч хэрэгслийг дайчлан удирдан зохион байгуулж, ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд /Ц.Мөнх-Оргил/-д үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР


www.top.mn

Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Нийт ард иргэддээ сар шинийн мэнд дэвшүүлье!

Билгийн тооллын XVII жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол түмний сүлд хийморийн билгэдэл Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн тэргүүн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилж, төрийн хар нумыг эгшээлгэн ёслов. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Дамдины Дэмбэрэл, Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд нар хүрэлцэн ирж, амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн сайны ерөөлтэй үг хуучилж айлсан ирж буй усан луу жилийнхээ өөдрөг өнгийг хэлэлцэв.

Төрийн гурван өндөрлөгийг ийнхүү ярилцсаны дараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, төр түмэндээ өргөх айлтгал магтаалыг аялгуулсан бөгөөд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар төрийн хүндэтгэлийн өргөөнд морилон ирж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай золгон бараалхав.


Билэг ерөөл дүүрэн өрнөсөн Төрийн золголтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарын хамт ёслол хүндэтгэлийн танхимд очиж, ахмадуудтай уулзан золголт хийв.

Энэ жилийн төрийн золголтод Булган аймгийн худалдааны ахмад ажилтан Ч.Долгор, сийлбэрч Ц.Цагаан-Өвгөн, Төв аймгийн эмнэлэгт асрагч хийж байсан Х.Пагам, өндөр настан Ч.Рэнцэндорж, төр нийгмийн зүтгэлтэн Г.Очирбат, Аж үйлдвэрийн комбинатын ахмад ажилтан Ч.Цэмбэлдорж, дунд сургуулийн багш байсан Б.Чулуун, малчин Д.Дариймаа, ахмад дайчин С.Дагва нарын настан буурлууд оролцлоо.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард иргэддээ хандаж хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа, “Нийт ард иргэддээ сар шинийн мэндийг дэвшүүлье. Энэ жил сайхан жил гарч байна. Шинэ сайхан цас орж, шинэ мөр гарч байна. Монголчууд олуулаа болох болтугай гэж ерөөе. Цагаан сараараа цагаа идээнийхээ дээдийг дээжилж ахмад буурлуудаа хүндэтгэж, архи хэрэглэлгүй, сайн үгс, сайны ерөөл хэлэлцэж сайхан шинэлэхийг хүсэн ерөөе,

Энэ дашрамд, Монгол орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байна. Луу жилдээ Монголчууд их зүйл үйлдвэрлэж, их зүйл бүтээдэг ард түмэн болж бидний үйлдвэрлэсэн, бүтээсэн бүхэн өсөн нэмэгдэж, айл хотлоороо амар жаргалтай, сайн сайхан байхын өлзийтэй ерөөдийг өргөн дэвшүүлье. Дэлхий нийтэд амьдран сууж буй нийт Монголчууддаа цагаан сарын баярын мэнд хүргэе. Баярлалаа Та бүхэндээ” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Read More......

Ухаалаг гар утсанд зориулсан Програм, агуулга хөгжүүлэгчдийг бэлтгэх сургалт

Read More......

Ерөнхийлөгч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв 2011-2012



Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ оны босгон дээр нийт монголчууддаа баярын мэндчилгээ хүргэлээ. Ерөнхийлөгчийн он солигдох мөчид ард түмэндээ хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Он солигдох энэ гэгээн мөчийн баярын мэндийг Та бүхэнд хүргэе.

Алслан одож байгаа 2011 он үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Монголын тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол гүрний 805 жилийн ой, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой болон Ардын хувьсгалын 90 жил, Монгол улс, НҮБ-д элсэн орсны 50 жилийн гээд бусад олон түүхт үйл явдлын ой тохиолоо. Энэ бүхэн Монголын түүхэн бахархалыг улам нэмж, манай ард түмэн ч их ойнуудаа амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлж байна.

2011 онд Монголын сайн нэр дэлхий даяар улам бүр түгэн дэлгэрлээ. Монголчуудын авъяас билэг, дуу хоолой, хүч чадал олон газар хүрч бусдын хүндэтгэл бахархалыг хүлээсэн, монголын тухай ном, монголын тухай мэдээ шилдэг сонирхолтойд орж дэлхийн сонорыг мялаасан жил байлаа.

Монгол улсын иргэнлэг, нээлттэй бодлогын үр дүн гарч, улмаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг энэ оноос тэргүүлж, өөрийн ололт туршлагаас бусад оронтой хуваалцан, ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж эхэллээ. Манай иргэд дэлхийн олон газар нэр төртэй ажиллаж байна.

Улирч буй он бол ард олон маань, хүн бүр дор бүрнээ өөр өөрийн хичээл зүтгэлээр эх соёл, язгуур түүхээ дээдлэн дэвжээж, олон шинэ бүтээл нээлт хийсэн олз омог дүүрэн жил боллоо. Мөн олон шинэ бүтээн байгуулалтууд хийгдсэн, илүү олон бүтээн байгуулалтын шав эхлэл шинээр тавигдсан жил байлаа.

Өнгөрсөн жил, он солигдох мөчид ард түмэндээ хандсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” миний уриалгыг олон иргэд, айл өрх, хамт олон, байгууллагууд дэмжсэнд талархаж байна. Мөн базаахгүй зуршлаа орхиж чадсан, хань ижил, үр хүүхэд, хамт олноо баярлуулсан иргэддээ баяр хүргэе. Архийг ааваасаа, амьдралаасаа гаргах холдуулах гэж бяцхан хүүхдүүд, нийт иргэд маань хичээж, санаачилж амжилт олж байгаад би баяртай байна. Монголын замд тохиосон бараан бүхэн алсран холдож, гэгээн үйлс улам дэлгэрэх болтугай.

Ирэх жил түүхэн хариуцлагатай жил болно. Он солигдохоос өмнө Улсын Их Хурлыг сонгох сонгуулийн хуулийг шинэчлэн баталлаа. Монгол улсын иргэний сонгох сонгогдох эрх хуулийн дагуу хариуцлагатай бүтээлч хэрэгжих ёстой. 2012 он Монголын нэрийг улам сайнаар гаргасан шинэ шинэ амжилт бүтээлээр дүүрэн жил болох учиртай.

Би үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганы хуралдаанд үг хэлж ойрын үед улс оронд шийдвэрлэх шаардлагатай нэн чухал асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо эдгээрийг бодит ажил хэрэг болгож, төрөөс өгч байгаа чиглэл, цаг үеийн шаардлага гэж үзэж бүх шатандаа төрийн байгууллага, иргэд, нам хүчнийхэн хөтөлбөр зорилт бодлого үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Он солигдох мөч улам ойртлоо. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос эхлээд Алтай таван богдоос Дорнын тал, Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн говийн их бүтээн байгуулалт хүртэл ирж байгаа оноо угтан авахаар баяр хөөр дүүрэн байгаа нийт иргэддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. Мөн дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт Монгол түмэндээ шинэ оны халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.

Манай улсад өөр өөрийн орныг төлөөлөн суугаа нийт Элчин сайдууд, дипломатууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, хамт олонд шинэ оны баярын мэнд хүргэе.

2012 он дэлхийн зон, Монгол түмэнд аз жаргал бэлэглэсэн хамгийн сайхан жил байгаасай гэж би хүсч байна. Дэлхийн хүн бүр, хүүхэд бүр инээд хөөртэй, монголын хүүхэд залуус өнгөтэй, эрчүүд нь жавхаатай, бүсгүйчүүд нь үзэсгэлэнтэй, өргөө хотлоороо өнгө дүүрэн, элэг бүтэн, ахмад азай буурлууд маань урт настай, удаан жаргалтай Монгол түмний хараа тэнэгэр, хийморь өөдөө байх болтугай.
Сүү шиг сэтгэлтэй ард түмний маань сүүн цагаан түүх өнөд үргэлжлэхийн ерөөл дэвшүүлье. Идээ идээний дээж сүүгээ өргөн барьж нийт ард иргэддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Шинэ оны халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
2011-2012-он солигдох мөч
Read More......