“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАДААД АУТСОРСИНГИЙГ 2015 ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ” БАТЛАГДАН ГАРЛАА.

Аливаа байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг, үндсэн үүрэг функцээс гадуур байдаг ажлуудаа бага зардлаар, түргэн хугацаанд чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Аутсорсинг гэдэг. Дэлхийн олон улс орнууд түүний дотор хөгжиж буй орнууд мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн ололт, амжилтыг дотоодын ажиллах хүчээр ашиглан аутсорсинг хийж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулжбайна.
XX зуунд эхэлсэн үндэстэн дамнасан корпорациудын үйлдвэрлэлээ хямд зардалтай газар шилжүүлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх стратеги нь XXI зуунд оюуны хөдөлмөрийг хямд зардалтай газар шилжүүлэх замаар үргэлжилж байгаа нь оффшоор аутсорсинг /offshore outsourcing/ юм. Ази, Номхон далайн бүсийн орнуудын жижиг, дунд бизнесийн байгууллагууд янз бүрийн мэдээллийн системийг өргөн ашиглаж, Интернэт, цахим арилжааг хөгжүүлснээр аутсорсингийн зах зээл сүүлийн 2-3 жилд асар хурдацтайгаар хүрээгээ тэлж байна. Энэтхэг улс дэлхийн нийт аутсорсингийн үйлчилгээний 40%, түүний дотор мэдээллийн технологийн аутсорсингийн үйлчилгээний зах зээлийн 20%-ийг дангаараа эзэлж, энэ зах зээлд тэргүүлж байна. Түүний араас Хятад улс хүчтэй түрэн орж ирж, зөвхөн 2004 онд програм хангамжийн экспортоо 4 дахин нэмэгдүүлэн 3,6 тэрбум долларт хүргэжээ. Аутсорсингоор хөгжих загварыг бусдад харуулж үлгэр жишээ болсон орон Ирланд байсан бол одоо Энэтхэгийн Бангалор, Хятадын Далянь хотууд програм хангамжийн аутсорсингийн төв хэмээн зүй ёсоор нэрлэгдэх хэмжээнд хүрчээ.
Манай орны хувьд мэдээллийн технологи, програм хангамжийн зах зээлийн хэмжээ бага, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ гадны ул-суудтай харьцуулахад хямд байгаа боловч ажлын захиалга олох явдал гол бэрхшээлтэй асуудал байсаар байна. 2002 оноос эхлэн Монголын цөөн тооны компани АНУ, Япон улсаас аутсорсингоор програм хангамж хөгжүүлэх болон мэдээлэл боловсруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар 7-8 компанид 150-иад програм хангамжийн инженерүүд аутсорсингийн ажил хийж байгаа бөгөөд 2006 онд энэ бизнесээс олж буй орлого ойролцоогоор 800,0 орчим мянган долларт хүрсэн гэсэн албан бус тооцоо байна. Аутсорсинг хөгжүүлэх гол үндсэн нөхцөл нь өндөр мэдлэг чадвартай боловсон хүчин буюу хүний нөөцийг бэлтгэх асуудал байдаг. Гадаадын захиалагчаас, тухайлбал Японы компаниас мэ-дээллийн технологийн чиглэлээр нэг төслийн ажил авч гүйцэтгэхэд 200 болон түүнээс ч дээш тооны мэргэшсэн ажиллах хүчин шаардагддаг байна.
Дээрх бэрхшээлүүдийг даван туулж шинэ давлагаа, шинэ боломжийг оновчтойгоор ашиг-лан, дэлхий нийтийн чиг хандлагаас хоцролгүй аутсорсингийг хөгжүүлж чадвал өөрийн орны экспортыг нэмэгдүүлээд зогсохгүй, мэдлэгт суу-рилсан шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох бололцоотой юм.
Гадаад зах зээлийн хувьд дэлхийн аутсорсингийн томоохон зах зээлүүдээс харьцангуй шинээр нээгдсэн боловч олон улсын анхаарлыг татаж буй Япон улсын зах зээлийг Монгол Улсын мэдээллийн технологийн аутсорсингийн зорилтот зах зээл хэмээн тодорхойлж байгаа бөгөөд энэ нь дараах хэд хэдэн шалтгаантай.

1 comments:

  1. sumiya said...

    үргэлжлэлийг нь яаж унших вэ???

Post a Comment