МТ-ИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТАНД ТЭНЦЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОН МТ-ИЙН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО


12 сарын 24-нд МТҮП дээр Мэдээллийн технологийн инженерийн сургалтын танхимын нээлт болон мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд тэнцэгчдэд батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Koh,Hee Sook, МХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Нямхүү, Япон улсын элчин сайдын яамны Соёлын хэлтсийн дарга Кояама Исао, Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд тэнцсэн шалгуулагчид болон МТ-ийн компаниуд, их дээд сургууль, ТББ-ын төлөөлөл 40 гаруй хүн оролцов.

Уг арга хэмжээний үеэр Мэдээллийн технологийн инженерийн анхны албан ёсны шалгалтанд амжилттай дүн үзүүлж тэнцсэн 8 шалгуулагчдад батламж гардууллаа. Ийнхүү шалгалтаар баталгаажигдсан монгол инженерүүдийн ур чадвар Япон болон Азийн бусад орнууд, цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болж байгаа нь гадаадад ажиллах, гаднаас захиалгат ажил авч гүйцэтгэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжуудыг нээж байна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/ болон Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг/ITU/-ийн тусламжтайгаар байгуулагдсан Мэдээллийн технологийн инженерүүдийн сургалтын танхимыг МХХТГ-ын хэлтсийн дарга Ц.Нямхүү, КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Koh,Hee Sook, МТҮП-ын ерөнхий захирал А.Батжаргал нар тууз хайчилж нээлээ. Энэхүү сургалтын танхим нь 30 хүнийг зэрэг сургах хүчин чадалтай сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дээд түвшний сургалтуудыг явуулах боломжийг бүрдүүлсэн сургалтын танхим болж чадсан юм.


1 comments:

  1. Anonymous said...

    hi
    Shalgaltand tentssen humuus yamar goy haragdaj bna aa :P
    ene shalgaltiig 4 sard dahij avna biz dee.

Post a Comment