Өнгөрсөн долоо хоногийн турш Америкийн хэвлэл Хиллари Клинтоныг оршууллаа.
Барак Обама эхнэрийн хамт
Барак Обама: Нэр дэвшүүлэлт зөвхөн цаг хугацааны асуудал уу?
“Оршуулга” өнгөрсөн мягмар гаригийн шөнө дундаас хойш NBC телевизийн тоймч Тим Рассерт “Одоо бид нар ардчилагчид хэнийг сонгохыг мэдэж байна!” гэж хэлсний дараагаас л эхлэв. “Байгаа зүйлийн нэрээр нь нэрлэх цаг болжээ” гэж шөнийн хоёр цагийн үед Боб Фрэнк хэлэхдээ “Энэ бол төгсгөл! Энэ бол төгсгөл!” гэж уулга алдаж байлаа. Бусад “ярьдаг толгойнууд” ам амандаа л “төгсгөл, төгсгөл” гээд толгой тохицгоож, өглөөгүүр энэ санаа бүр чулуужсан байлаа. “Өглөөний мэнд!” гэж NBC-ийг эхлүүлсэн Мэтт Лауэр “Энэ чинь төгсгөл үү?” гэсэн үгийг дагалдуулж байлаа. Өглөөний сонинууд үүнд тийм гэсэн хариу өгөөд сенатор Хиллари Клинтонд сенатор Барак Обамаг гүйцэх боломж үлдсэнгүй гэж байлаа.
Гэсэн хэдий ч Хиллари тэмцлээ үргэлжлүүлэхээр тангараглаж бөөн асуудал үүсгээд байна. Ардчилагчдын гол асуулгач Жон Анзалон түүнийг дайн дууссаныг мэдэхгүй Номхон далайн нэгэн аралд нуугдаж байгаа япон цэрэгтэй зүйрлэж байв. Хааяа нэг гарч ирээд уугуул иргэдийг буудчихаад “Ялалт” гэж хашгирч байгаа япон цэрэг шиг гэж. Нийтлэгч Жон Кэсс Клинтоныхныг машинд дайруулаад үхэж өгөхгүй өрөвдөлтэй дуу гарган тагтан доор хэвтэх мууртай зүйрлэсэн байв.
Юунд найдна вэ?
Сенатор Клинтон одоо ямар тооцоотой байна вэ гэдгийг хүмүүс тааварлахыг хичээж байна. Америк есдүгээр сарын 11-нийг халдлагыг өөрөө далласан, Засгийн газар нь ДОХ-ын вирусыг бий болгосон гэж хэлж байсан номын багш ламтан Жеремайи Райтыг штабаасаа хөөсөн шиг ямар нэг дуулиан өрсөлдөгчөөс нь гарна гэж Клинтон найдаж байж болох юм. Барак Обама дахиад нэг дуулиан мандуулбал Хиллари намын удирдлагаа энэ хүн арваннэгдүгээр сард Маккейнтай өрсөлдөх хүн биш гэж ятгах боломжтой болно.
Хиллари ба Билл Клинтон
Одоо Хилларид супер төлөөлөгчдийн бага зэрэг давуу дэмжлэг бий. Намын хуралд автоматаар орж ирээд хэнийг сонгохоо чөлөөтэй шийдэх удирдлага, суперүүд. Тэд ердийн төлөөлөгчдийн тоогоор давуу Баракийн тал руу хошуурна гэмээр. Гэвч эргэлзэж буй хүн олон. Тэд Обамагийн санал авч чадаагүй уламжлалтай мужуудын конгрессменүүд. Тэдний мужид өнгөт арьстнууд ч цөөн. Супер төлөөлөгчид Обамагийн талд санал өгөх эсэхийг харах хүртлээ Хиллари тэмцлээ зогсоохгүй. Гэвч цаг нь хараахан болоогүй байна. Түүний талынхан том мужуудад Хиллари ялсан, арваннэгдүгээр сарын сонгуульд тус болох төдийлэн баян биш олон тооны цагаан арьстан сонгогчдыг татна гээд л хурал дээрээ ярих нь мэдээж. Түүний зөвлөх Пол Бегалагийн хэлснээр Африк гаралтнууд ба өндгөн толгойтнуудаар (боловсролтой нийгмийн давхарга) Барак Обама хол явахгүй гэнэ. Клинтоны зөвлөх байсан Дик Моррис бас нэг бардам санааг гарган Хиллари аль хоёрдугаар сард 11 мужид дараалан ялагдсныхаа дараа өрсөлдөөнөөс гараагүйг “Хиллари 2012 оны сонгуулийг онилж байгаа” гэж тайлбарлав. Моррисийн хэлснээр Хиллари аль болохоор Обамаг сулруулан Маккейныг ялуулаад дараагийн сонгуулиар 76 настай болох Маккейныг ялахаар бодсон гэнэ. Энэ үеэр Барак Обама анх удаагаа супер төлөөлөгчдийн тоогоор Хилларигаас давсан байна.
0 comments:
Post a Comment