Маркетингийн нууцлагдмал байдал

Маркетинг зарим бизнесийн хүрээ болон хувь хүмүүст төвөгтэй, будлиантай санагддаг. Маш олон маркетингийн мэргэжилтнүүд маркетингийн зөвхөн зарим хэсэг дээр нь ажилладаг ба энэ нь эцэстээ сайн үр дүнг гаргаж чаддаггүй.
Тэгвэл та маркетингийн үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулмаар байвал дараах амархан зүйлсийг сураад аваарай.

1. Хэрэглэгчээ мэддэг байх. Зах зээлээ мэдэхгүйгээр зах зээлд ажиллаж чадахгүй. Та зах зээлээ яг хэсэг хүмүүс мэт бодож, түүнийг бүх талаас нь судлах хэрэгтэй. Тэр хүмүүсийг юу идэвхжүүлж чадаж байна? Таны барааг худалдаж авч буй хүмүүсийн дундаж наслалт нь хэд байна? Хүйс нь ямар байна? Тэд хаана амьдардаг вэ? Тэд ихэнхдээ ямар ажил эрхэлж, хэдий хэмжээний орлого олж байна? гм.Та зах зээлээ сайн судалж мэдэх тусам, бараагаа хүмүүст сайн зарж чадна.

2. Барааныхаа тухай мэдэгдлээ тохирох арга хэрэгслээр нь дамжуулж өгөх хэрэгтэй.

3. Цагаа олох нь маш чухал. Та хичнээн сайн маркетингийн сурталчилгаа хийж байвч цагаа олохгүй бол хүмүүст хүрэхгүй. Жилийн яг аль үед нь танай бүтээгдэхүүн хүмүүст илүү их хүрч чадахыг мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь шинэ жилээр бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс ихэсдэг.

4. Хэрэглэгчидэд санал болгож буй зүйлээ онцгой байлга. Мэргэжилтнүүд маркетингийн үйл ажиллагааны үр дүнгийн 20% нь бүтээлч байдал, 40% нь тавьж буй санал, мөн 40% нь бараа бүтээгдэхүүний жагсаалтаас шалтгаалдаг гэсэн байна. Тиймээс та тавьж буй саналаа сайн байлгах ёстой. Бусад компаниудын тавьж буй саналуудаас онцгой байх хэрэгтэй. Хамгийн гол нь гаргасан шийдвэрүүдээ сайн шалгаж туршиж үзэх нь чухал. Дахин дахин шалгаж байж шийдвэр гаргах ёстой.

5. Та зах зээлийхээ талаарх мэдээллээ ашиглаад хэрэглэгчдийг татаж чадах гол амин хүчин зүйлийг олох ёстой. Хэрэглээ, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн аль нь ч байж болох юм. Та онцлог давуу талаас илүү ашиг тусыг нь чухалчилах хэрэгтэй. Ихэнхдээ зар сурталчилгааг хийхдээ онцлог талдээр суурилан хийдэг. Харин ашиг тус нь байдаггүй. Хэрэглэгчид угаасаа ашиг тусыг нь мэдэж байгаа гэж бүү бодоорой. Заавал хэлж таниулах хэрэгтэй.

0 comments:

Post a Comment