Цагаан сарын уламжлалт дэг жаяг
Монгол vндэстний уламжлалт баяр Цагаан сарыг тэмдэглэн єнгєрvvлэхэд нарийн дэг жаяг, уламжлал бэлгэдлийг чандлан сахидаг. Тиймээс та бvхэндээ битvvлэх ёс, ууц хєндєх ёс, шинэлэх болон золгох ёсны талаар хvргэхээр бэлтгэлээ.
Уламжлал ёсыг чандлан сахихын хэрээр ирэх жилдээ ажил, амьдрал бvтэмжтэй ололт амжилтаар арвин байдаг гэдэг. Нєгєєтэйгvvр шинийн нэгний єглєє тухайн айлын идээ цагаа, бууз битvvлэг амт шимттэй єнгєлєг байхын хэрээр бvтэн жилийн єнгє тодорхойлогддог билээ.
БИТVVЛЭХ ЁСОН
Cap гарахгvй битvv харанхуй байдаг учир оны отгон шєнийг "битvvн" хэмээн нэрийддэг байна. Эл єдєр бvх зvйлс бvтэн, битvv байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дvvрэн байсан бєгєєд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Євлийн адаг сарын сvvлийн єдєр буюу битvvний єдрєєс ємнє монголчууд хуучин оны єр шир, єглєг авлагаа дуусган, дутуу зvйлсээ гvйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн vздэг байна.
Битvvлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мєс тавьж сайн зvгийн эзэд сахиус орохын vvдийг нээхийн хамт, зvvн тотгоны дээр єргєс харгана, шарилж тавих нь муу зvгийн ад чєтгєрийн хорлолыг хаадаг учиртай. Битvvний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, єтгєс бууралдаа єнгєтэй єєдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битvvлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зvvнээс баруун тийш єрж, галдаа єргєж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ єргєж битvvлгээ хєндєнє. Цагаан сарын идээг онцгой хvндэтгэлтэйд тооцдог. Битvvний зоогт эрvvг нь заагаагvй хонины битvv толгой юм уу, євчvv байдаг. Хонины бvтэн махыг гэрийн эзэн эхэлж есєн хєндлєнг (толгой, хошуу, хоёр эрvv, хоёр чих, ууцны хоёр тал) хєндєж эхлээд галдаа, дараа нь бурхандаа єргєєд, гэрт байгаа хvмvvст тараана. Тавиас дээш настанд архи хvртээдэг учиртай.
Битvvлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа vлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий єрєх, морь, тэмээ уралдуулах, дєрвєн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлvvлэх зэргээр тоглодог. Энэ vдэш мал хуйгаа хээр, эд зvйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мєн хvн халуун бvлээсээ тасарч айлд хонох, хєлчvvрхэх, євчин хэлэх, vг сєрєх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, єлєн зэлмэн байхыг цээрлэнэ. Бvтэн байхын учир нь битvvний цээр хийгээд зан vйлд бий.
УУЦ ХЄНДЄХ ЁСОН
Ууц нь зургаан хавирга, ууц сvvлийн хамт vргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бєгєєд ууцан дээр сээр, эсвэл хvзvv, дал, дєрвєн єндєр, хавирга, хонготой шагайт чємєг дагуулан тавьдаг. Гийчний ємнє ууц тавихдаа баруун гарт нь дєрвєн єндєр хавиргыг тавих бєгєєд сээрний нарийн vзvvр, шаантыг борви, далны маяа, хавирганы бураа талыг ууцны харцага єєд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хvзvv тавих бол аман хvзvv талыг харцага тийш нь, харцагыг зочны зvг харуулан тавина. Ууцыг хєндєхєд зvvн гараараа харцаганаас тvшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сvvл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн єєрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Тvvний дагуу сvvлний бєгтрєг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг єєх хєрслєн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах єєхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сvvлнээс авсан хоёр дээжтэй нийлvvлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хєндєж гvйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Vлдсэн хоёрыг хувь болгон vлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.
ШИНЭЛЭХ ЁСОН
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хvндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битvvлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бєгєєд цагаалгын ёслолыг єглєє ургах нарнаар туулай цагт эхлэн vйлддэг. Шинийн нэгний идээний vндсэн хэсэг нь давхарлан єрсєн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт vндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан єрдєг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Тєрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есєн давхар засдаг уламжлалтай. Тавгаа єрєм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах vеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хєєрєг зєрvvлж тамхилах бєгєєд харин хєєрєг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггvй. Хєєргєє тєр тvших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар тvшиж тамхилдаг. Энэ нь тухайн хvнийг тєрийн хэмжээнд хvндэлж байгаагийн тэмдэг юм.
ЗОЛГОХ ЁСОН
Єндєр настай, нутаг орондоо хvндтэй хvмvvстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хvн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хvний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хvн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зvvн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, vсгийн толгойг буруу харуулахгvйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгvй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын vеэр хэн боловч ёс горим зєрчих, ах захыг эс хvндэтгэх, агсам согтуу тавих, хэрvvл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, vрлэг зарлагыг хэтрvvлэх бvдvvлэг vг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо, мэндтэй хvндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.
0 comments:
Post a Comment