Менежер, удирдагч 2 ялгаатай юу?

Ямар ч бизнесийн амжилт сайн менежер, удирдагчидаас ихээхэн шалтгаалдаг. Тодрон гарсан сайн удирдагч хүмүүс ихэнхдээ сайн менежерийн чадварыг эзэмшсэн байдаг бол харин менежер болгон сайн удирдагч байж чаддаггүй байна.
Тэгэхээр үнэхээр сайн удирдагчидыг менежерүүдээс ялгаж чадвал таны бизнес хөгжиж чадна. Удирдагчид компаны ирээдүйн хөтөч болдог учир сайн удирдагчдыг олж компанидаа ажиллуулах нь амжилтын үндэс болох юм.
Тэгвэл та доор бичсэн зүйлээс сайн удирдагч, менежер 2ын ялгааг харж, мөн сайн удирдагч хүнд байх ёстой чадваруудыг мэдэж авна.



1. Компаныхаа зорилго зорилтуудыг хэлэлц. }Менежерүүд ихэнхдээ өдөр тутмын ажилд төвлөрч ажилладаг. Тэгвэл удирдагчид холыг харж ажилладаг. Компаныхаа зорилго зорилтыг мэдэхгүй, түүнд холбогдож ажиллаж чадахгүй бол сайн удирдагч байж чадахгүй юм.
2. Багаар ажиллах чадвартай байх ёстой. Доор байгаа хүмүүс болон дээд албан тушаалын хүмүүс аль алинтай нь хамтран ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол сайн удирдагч хүний чухал шинж байдаг. Мөн бусад хүмүүсийн санаа бодлыг хүлээн авч, ажилчидадаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж орчныг нь бүрдүүлж өгдөг ба үүний дүнд санаанууд дундаас ашигтайг нь сонгодог.
3. Менежерүүд дор байгаа хүмүүсээ үнэлж урамшуулах шаардлагатай байдаг. Гэвч төдийлөн ингэж чаддагүй байна. Гэтэл сайн удирдагчид ажилчидаа урамшуулж, тэднийг хамаг сайнаар нь ажиллуулж чаддаг. Сайн удирдагчид хүмүүсийг сайн сургаж, хөгжүүлж, идэвхжүүлж чаддаг.
4. Зарим менежерүүд алдаанаасаа суралцах нь бага байдаг. Тиймээс өөрийн хийсэн ажил, чадвараа дээд албан тушаалтандаа тайлагнаж байх хэрэгтэй. Ингэж байж тухайн менежер алдаанаасаа суралцаж, мөн өөрийгөө хөгжүүлж байгаа эсэхийг нь мэдэж болдог. Тэгвэл сайн удирдагчид байнга алдаа, амжилтаасаа суралцаж, юуг дахин хийж болох, юуг дахин хийж болохгүйгээ мэдэж чаддаг байна.
5. Удирдах чадвараа илүү нэмэгдүүлэхийн тулд ажилчидадаа алдаа гаргахыг нь зөвшөөрч байх хэрэгтэй. Сайн удирдагчид өөрийн гаргасан шийдвэрийх нь үр дүн ямар байхаас нь үл хамааран өөрөө хариуцлага хүлээдэг. Бусдыг буруушаадаг хүнд удирдах чадвар байхгүй гэсэн үг юм.
6. Цалингийн асуудлыг сайн шийдвэрлэх. Сайн удирдагч байхын тулд сайн ажилтан, муу ажилтануудыг ялгаж салгадаг байх ёстой. Хэрвээ менежер муу ажилтанг ажилд авж ,цалин өгж байвал тэр өөрөө муу менежер гэж ойлгож болно.
Сайн удирдагчийн чадваргүй гээд менежерээ шууд битгий халаарай. Хийх юмаа сайн төлөвлөдөг, итгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг менежерүүд компаныхаа зорилго зорилтыг бий болгоход ихээхэн үүрэгтэй. Read More......

Менежер хүний харилцааны соёл ямар байх ёстой вэ?

Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ зэмлэх ,шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз.Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм. Удирдах ажилтаны хувьд ажилчидаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай.Ингэх юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн байгууллагын соёлыг бий болгоно, тэр хийрээрээ таны байгуулага, багийн харилцаа сайн байж,бүтээмж сайн байх болно.

Тэгвэл яаж эерэг харилцааг бий болгох вэ?
Дараах зөвлөгөөг дагаад үзээрэй. Тэгвэл та харилцаанд чинь үүсэх хүндрэлтэй байдлуудаас зайлсхийж чадна

1. Та менежер хүний хувьд харилцааны соёлтой байх ёстой. Мөн хүмүүстэй харилцахдаа дуртай, тааламжтай байх ёстой. Мөн хамгийн гол нь шудрага байж, хүн бүрд ижил тэгш байдлаар хандах хэрэгтэй. Ингэж байж ажилчид менежер танд итгэх болно. Хүмүүсийг дандаа хүндэтгэж харьц. Тухайн хүн тань зөв зүйл хийсэн ч , буруу зүйл хийсэн ч та хүндэтгэж харьцах хэрэгтэй. Хүн болгонтой бүдүүлэг харилцах юм бол та ирээдүйд тухайн хүмүүстэй харилцахдаа хүндрэлтэй байх болно.

2. Багийхаа гишүүд бүртэй ойр дотно байх хэрэгтэй. Та хичнээн муу зүйл хэлэх гэж байсан ч сайн харилцаагаа хадгалах хэрэгтэй юм.

3. Та хэрвээ уурлаж байгаа бол яагаад уурлах болсоноо нэг бодоод үз. Яг үнэндээ заримдаа хүмүүсийн уурлаад байгаа зүйл нь тухайн асуудалтай бараг холбоогүй харин биднээс өөрөөс болсон байдаг.

4. Та ууралсан үедээ шууд тухайн асуудалтай учраа олох гэж хичээх хэрэггүй. Харин хэсэг хугацаанд тайвширсаныхаа дараа асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байдаг.

5. Яг юу хэлэх ба яагаад ингэж хэлэх болсондоо төлөвлөх хэрэгтэй. Энэ үед та тухайн асуудал үнэхээр чухал эсэхийг ойлгоно.

6. Зааварчилгаа өгөх гэж буй хүнтэйгээ хаана ярихаа шийдэх хэрэгтэй. Хамт олны дунд шууд загинах зэмлэх нь буруу юм.

7. Та өөрийхөө ярианыхаа өнгийг хянах хэрэгтэй. Орилох, дарангуйлсан байдал нь сонсож буй хүндээ хэцүү байдлыг бий болгодог. Буруу,сөрөг дуу хоолой нь ихэнхдээ өнгөрсөн асуудлуудыг гаргаж ирдэг ба одоогийн асуудлыг хүндрүүлдэг.

8. Ямар ч тохиолдолд тухайн хүндээ амжилтын үүднээс ярих хэрэгтэй.

9. Зарим тохиолдолд хошин байж чаддаг байх хэрэгтэй. Мөн хэрвээ танд тухайн хүний ямар нэг зүйл нь таалагдах аваас ичээхгүйгээр хэлж байх хэрэгтэй. Read More......

Ажлын байрандээр Time Management - ийг ашиглах

Time management гэдэг цагийг зөв,үр бүтээлтэй удирдах гэсэн утгатай юм. Энэ нь байгууллага, компани, эрхэлж буй бизнесүүдэд маш чухал ач холбогдолтой байдаг. Ажилчидаас time-management – ийн чадварыг шаарддаг нь байгууллагад маш чухал байдагтай холбоотой юм. Цагийг зөв удирдана гэдэг урт, богино аль ч төрлийн бизнесийн амжилтанд чухал үүрэгтэй. Яагаад гэвэл энэ төрлийн чадвар өдөр бүрийн ажилд хэрэглэгдэж байдаг. Харин та дараах зүйлийг уншаад цагаа зөв удирдаж, зохион байгуулалттай болох боломжтой юм.


1. Өөрийхөө хийх ёстой зорилтуудаа бич. Хамгийн чухал гэсэн зорилтуудыг хамгийн түрүүнд бичих хэрэгтэй ба түүнээсээ эхэлж хийх хэрэгтэй. Олон хүмүүс нэг дор хэд хэдэн зорилтоос эхэлдэг. Энэ нь эцэстээ үр бүтээлийг бууруулдаг байна. Тиймээс хамгийн чухал гэсэн нэгнээс нь л эхлэх хэрэгтэй. Мөн чухал гэсэн гэсэн зорилтуудаа гаргаж ирэх нь танд ажлын өдрийг явцад гач ирэх жижиг сажиг ажлуудад түүртэхээс хамгаалдаг байна.
Хэрвээ та хийх зүйлүүдийхээ жагсаалтыг гаргаж төлөвлөх гэж буй бол дараах зүйлс танд хэрэг болно.

• Битгий хэтэрхий их юм бич. Анхнаасаа хийж чадна гэсэн зүйлүүдээ бичиж, тухайн зүйлүүдээ хийж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бодитой байх хэрэгтэй юм.
• Хийх зүйлүүдээ ач холбогдлоор нь дараалуулах хэрэгтэй.
• Мэдээж хийх явцад ямар нэг саатал, алдаа гарч болно. Үүнд зориулж тусгай цаг гаргаж байх хэрэгтэй.
• Мөн хийх зүйлүүдээ урт хугацааны болон богино хугацааны гэдгээр нь ангилах хэрэгтэй.
• Хийх ажлуудын тань аль нь чухал, аль нь яаралтай вэ гэдгийг тодорхойл.

Эдгээрээ та дараах байдлаар ангилах хэрэгтэй:
• Яаралтай бөгөөд чухал
• Чухал, гэхдээ яаралтай биш
• Яаралтай, гэхдээ чухал биш
• Яаралтай ч биш, чухал ч биш
Харин та ингэж ангилсаныхаа дараа алинаасаа эхлэхээ өөрөө шийднэ биз.

2. Анх эхлээд ажлаа сайн хийх хэрэгтэй. Менежерүүдийн ихэнх нь өдрийхөө 30% ыг хэрүүл маргаан хийж, эсвэл асуудал биш зүйлийн учрыг олох гэж зарцуулдаг гэсэн байна. Үүнээс зайлсхийхийн тулд та ямар асуудал гарч ирсэн үйлдэл хийх, ямар үед үйлдэл хийхгүй байхаа мэддэг байх явдал юм. Мөн ямар ч асуудлыг зөв, эвээр шийдэх ёстой юм.

3. Өдөрт хийх ёстой гэсэн зорилтууддаа битгий их цаг зарцуул. Яг хэдий хугацаанд хийх ёстойг нь тодорхойлоод, төлөвлөсөн хугацаандаа л ажиллах хэрэгтэй. Мөн цаг хэмнэх арга бол уулзалтанд зарцуулах цагаа багасгах байдаг.
Тэгвэл бага хугацаанд хэрхэн үр бүтээлтэй уулзалт явуулах вэ?
• Уулзалт эхлэх үед уулзалтын зорилгыг зарлах хэрэгтэй.
• Хэрвээ боложтой бол асуудлыг шийдэх цагийн хязгаарлалт тавих хэрэгтэй.

4. Таны цагийг үр бүтээлтэй байлгах бас нэг арга бол тараах хүмүүст нь таарах ажлыг нь олж өгөх юм. Та ажил ихтэй учир мэдээж утсанд хариулах, мэйл шалгах, бичиг баримт янзлах зэрэг ажлуудыг хийж амжихгүй шүүдээ.

5. Удаашралаас татгалзах хэрэгтэй. Хэрвээ та удаан байвал Time management ямар ч хэрэггүй юм. Удаашрал нь тухайн хүн гаргасан ажлаа хйиж чадах эсэхдээ итгэлгүй байх, ба жагсаалт гаргахаас залхуурах ба мөн ажлаа төлөвлөөгүй байдаг зэргээс болдог юм.
6. Дүгнэлт. Read More......

Бүтээгдэхүүний менежментийг хэрхэн сайжруулах вэ?

20060328_product_life_cycle.gif

Та компаныхаа бүтээгдэхүүнийг зөв үед нь , зөв зах зээлдээр гаргаж чаддаг уу? Хэрвээ тийм биш бол танай компанид бүтээгдэхүүний менежмент хэрэгтэй болжээ.

1. Хэрвээ та бүтээгдэхүүний муу менежер болмоор байгаа бол бүтээгдэхүүний хөгжлийн өөрчлөлтийг бүү хэмж гэсэн үг байдаг. харин Сайн бүтээгдэхүүний менежмент хийхийн тулд та хийсэн үйлдэл, өөрчлөлт шинэчлэлтэндээ анхаарлаа хандуулж, аль нь амжилтанд хүрч, аль нь амжилтанд хүрэхгүй байна вэ гэдгийг тооцож үзэх ёстой. Одоогийн зах зээлд, их өрсөлдөгчид гарч ирсэн одоо үед нэг үйлдэл хийгээд үр дүнг нь харах завгүйгээр дараагийн үйлдэлд орно гэдэг бол буруу юм.

2. Менежер хүн бүтээгдэхүүнд өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд дараах зүйлүүдийг хийх ёстой:

1). Энэ өөрчлөлтийн дүнд гарах үр дүнг тодорхойлох ёстой:
• Хэрэглээний нэмэгдсэн байдал
• Хэрэглэгчидээс орж ирэх орлогын өсөлт
• Шинэ хэрэглэгчидийн худалдан авалт
• Хэрэглэгчидийн бүтээгдэхүүний тогтмол хэрэглээний өсөлт
• Хэрэглэгчидийн сэтгэл ханамжийн өсөлт
• Зах ээлд эзлэх байр суурийн өсөлт гэх мэт
2). Өөрчлөлтийнхөө зорилгыг тодорхойлох
3). Гарч буй өөрчлөлтүүдийг хэрхэн хэмжихээ тодорхойлох
4). Өөрчлөлтийг хэмжих ба үнэлэмж өгөх.

3. Гэхдээ дээрхи процессуудыг хүмүүс эсэргүүцэх нь байдаг ба үүндээ дараах хэд хэдэн шалтгаануудыг гаргаж ирдэг.

• Бид энэ бүх шат дамжлага, шинэчлэлтийг хийх гэж маш их хугацаа зарцуулсан. Тэгэж байхад яаж хажуугаар нь түүнд үзүүлэх нөлөө, үр дүн, зорилго, үнэ цэнийг тодорхойлоод суух юм бэ? Хэрвээ бид үнэхээр дээрхи зүйлсийг хийсэн бол бидний хийсэн үйлдлүүдээс хэд нь л хийгдэх байсан гэж хэлдэг байна. Гэтэл яг үнэндээ шинэ давуу тал, шинэ өөрчлөлт хийнэ гэдэг бол компаны зорилго биш. Харин бүтээгдэхүүнээс олох ашиг орлогын нэмэгдэл, өсөлт бол компаны зорилго юм.

• Хэрвээ бид хүссэн үр дүндээ хүрч чадна гэдэгтээ итгэлтэй биш байх юм бол яаж зорилго дэвшүүлээд явах юм бэ? гэж хэлдэг. Та бүтээгдэхүүний өөрчлөлт хийснээр орлогыг 10% аар нэмэгдүүлэх байсан. Гэтэл 5% аар нэмэгдсэн. Гэхдээ л та зорилгодоо хүрч чадсан шүүдээ. Харин дараа тохиолдолд та ямар үйлдэл хийвэл илүү их ашиг орлого олж болохыг мэддэг болно.

• Бидэнд өөрчлөлтөөс гарч байгаа нөлөөг хэмжих арга байхгүй гэж ярьдаг. Мэдээж зарим зүйлүүдийн үр нөлөөг хэмжихэд маш хэцүү байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд үр нөлөөг хэмжих ёстой юм. Ингэж хэмжихгүйгээр таны хийж буй менежмент үйл ажиллагаа тань яг л хий хоосон гэсэн үг. Мөн та үр нөлөө, үр дүнг хэмжиж байна гэдэг бол сүүлд гарах алдаа дутагдлаас эртхэн хамгаалж арга хэмжээ авж чадна гэсэн үг. Яагаад гэвэл та эртхэн хийгээд байгаа үйлдэл тань зөв эсэхийг мэдэж авдаг.

Энэ бүгдээс харахад та хийсэн ажлаа дүгнэж үзэхгүйгээр хийж буй үйдэл тань тус болох эсвэл ус болж байгааг мэдэх аргагүй юм. Өөрчлөлт хийлээ гээд ашиг орлого өснө гэсэн үг биш.Таны хийх зүйл бол бүтээгдэхүүнээс орж ирэх орлогыг нэмэгдүүлэх байгаа шүү дээ. Тэрнээс зүгээр бүтээгдэхүүнд өөрчлөлт хийх биш юм. Read More......

Хэрхэн сайн удирдагч байж, хүмүүсийг уриалан дуудах вэ?

Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.

200px-3d-team-leadership-arrow-concept-6433.jpgТэгвэл хэрхэн сайн удирдагч болох вэ?
1. Ажилчидадаа хэзээ ч битгий амар бай. Ажилчид тань таныг асуудалд хэрхэн хандах, хэзээ ажилд ирэх, хэзээ явах зэргийг тань мэдэж байх аваас тэдэнд та нэг их хэцүү хүн биш мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс аль болох ажилдаа нэг ижил цагт ирэхээ болих хэрэгтэй. Мөн нэг ижил цагт цайндаа гарах, асуудлыг нэг арга барилаар шийдэх, нэг ижил байдлаар борлуулалтаа явуулах зэргээс татгалзаж, аль болох ажилчидадаа юу бодох болон юу хийхээ бүү мэдэгдэж бай.

2. Хүнийг сайн сонсдог байх ба хүнтэй зөв харилцдаг байх. Та хэн нэгэнд хүсэлт гаргахад за гэж хэлчихээд түүнийгээ биелүүлэхгүй бол та яах вэ? Та ийм зүйлтэй нэг бус удаа учирч байсан байх. Энэ нь тухайн хүний итгэлийг алдаад зогсохгүй идэвхгүй болгодог байна. Тиймээс хүнд хийж чадна гэсэн зүйлээ л хэлж байх хэрэгтэй ба хүний хүсэлтийг ойлгож, тусалж байх нь сайн удирдагч хүний шинж болж байдаг. Хэрвээ ажилчид тань тандээр тохиолдоод буй асуудлаа шийдүүлэхээр ирэхээ больсон бол та удирдагч байхаа больсон гэсэн үг.

3. Эрч хүчтэй байх. Алтны дэргэдэх гууль шарлана гэж үг байдаг. Үүнтэй адил хүмүүс хүртэл эрч хүчтэй хүний хажууд байхаараа адилхан эрч хүчтэй болж хувирдаг байна. Мөн удирдагчид зарим үед ажилчидаа хэцүү даалгавар, ажилдээр ажиллаж байх үед нь урам зориг өгж байх хэрэгтэй байдаг.

4. Ямар ч тохиолдолд том жижиг асуудал гарч ирсэн үед удирдагч хүн тайван байх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл ажилчид асуудал гарч ирсэн үед бүгд л удирдагчаа харж юу хийхийг нь хүлээж суудаг. Тэр үед удирдагч хүн өөрөө яахаа мэдэхгүй болох аваас хэн шийдвэр гаргах юм бэ? Энэ үед та асуудлыг тайвнаар хүлээн авж, гарцыг хайх хэрэгтэй. Харин үүний оронд “ бүх юм баларлаа” гэж орилж буй удирдагчийн доор байгаа хүмүүс байдлыг хэрхэн хүлээн авах нь тодорхой юм.

5. Ажилчидыхаа ажлыг сайн мэдэж байх ёстой. Байгууллага дотор тань байгаа ажилчидын хийж буй ажлын мөн чанар болон хийгдэх ажлын нь талаар мэдэж байх ёстой. Ингэж байж та ажилчидадаа ямар шалгуур тавих ёстой, ба тэдэнд гарч буй асуудлуудыг ойлгоход маш амар байх болно. Мөн хэн нэгэн ажлаасаа гарах эсвэл өвчтэй үед нь та орлон ажиллагч авчрах боллоо гэхэд тухайн хүний ажлыг сайн мэдэхгүй бол хэрхэн тухайн хүнийг сонгож орлуулах юм бэ?

6. Та өөртөө өдөр бүр дараах үгнүүдийг хэлж байх ёстой. Энэ бол БИ БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДНА гэсэн 4 үг юм. Удирдагч хүн үргэлж шинэ санаа, шинэ нөхцөл байдал, шинэ боломжуудыг маш хурдан хүлээн авж, түүнд зохицож чаддаг байх хэрэгтэй.

7. Хийсэн болон хийж буй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой ба тийм чадвартай байх ёстой.

8. Бусдын гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэдэг байх.

9. Эрсдэл гаргаж чаддаг байх. Удирдагч хүн одоогийн зах зээлийн нийгэмд эрсдэл гаргаж чаддаг байх ёстой юм.

10. Бусдыг итгэж үнэмшүүлж чаддаг байх ёстой. Бусдад өөрсдийх нь чадварыг нь итгэж үнэмшүүлэх.

11. Сайн удирдагчид өөр өөр хүмүүсийг нэг арга барилаар удирдана гэж бараг байдаггүй. Тэд өөр өөр хүмүүсийг сайнаар хүлээн авж, хүн бүрд таарсан арга барилаар таарах ажлыг нь сайн хийлгүүлж чаддаг.

12. Хүмүүс хүнээр хүндэтгүүлэхийг маш их хүсэж байдаг. Тэгвэл удирдагч хүмүүс ажилчид болон хүмүүсийг маш их хүндэтгэж харьцдаг. Энэ нь хүмүүсийг дагуулах нэг шинж чанар нь байдаг.

13. Сайн удирдагчид хүнд мэдлэгээ дамжуулж, хүмүүст сайн багш болж чаддаг. Мөн удирдагч хүн хүнд итгэж чаддаг байх ёстой.

14. Сайн удирдагч байх гол зүйл бол та өөрийн гэсэн чанга зарчимтай байх ёстой. Зарчимгүй хүн хэзээ ч удирдагч болохгүй гэсэн үг байдаг.

15. Удирдагч хүн шудрага байх ёстой.

16. Удирдагч хүн ажлаа сайн мэдэж, байгууллагыхаа зорилгыг зөв тодорхойлж, түүнийхээ төлөө бүх хүчээ зориулах ёстой.Удирдагч хүнд хамгийн гол зүйл нь хүмүүс. Хүмүүсийг хэрхэн удирдаж, хэрхэн ажлыг нь сайн хийлгүүлэх вэ гэдэг удирдагч хүний гол асуудал болдог. Read More......

Хэрхэн хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах вэ?

Үйлчилгээний байгууллага зохион байгуулахад хамгийн ээдрээтэй байдаг. Олон мянган хэрэглэгчидийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг явуулна гэдэг мэдээж сайн үйлчилгээг шаардахаас аргагүй юм.

Тэгвэл ихэнх сайн үйлчилгээтэй, хэрэглэгчидийн сэтгэлд хоногшсон үйлчилгээтэй компаниуд дараах 4 зүйлийг байнга хийж дадсан байдаг ажээ.

1. Хэрэглэгчидтэйгээ шууд харилцах.

Хэрэглэгчидийг татахад менежмент маш чухал үүрэгтэй. Тийм учраас та хэрэглэгчидэдээ байнга менежментийн арга барилуудаас ашиглаж байх ёстой юм. Ингэнэ гэдэг нь бүгдээрээ цугларах, эсвэл дугуй ширээг хэлж байгаа юм биш. Харин хэрэглэгчидтэй сайхан харилцаж, ярилцаж, харилцан санаа бодлоо хуваалцах ёстой юм. Энэ бол ердөө хэцүү биш. Жишээ нь хэрвээ та рестораны менежер бол хэрэглэгчидтэйгээ уулзаж, ямар хоол, ямар үйлчилгээ тухайн хүнд таалагдаж байгаа, ямар зүйл нь тааламжгүй сэтгэгдэл төрүүлсэн эсэх, өөр ямар үйлчилгээг хүсэж байгаа эсэхийг нь асууж болно шүү дээ. Ер нь ямар ч бизнесийн амжилттай ажиллах нь хэрэглэгчтэй харилцах харилцаан дээр нь тогтож байдаг гэж болно. Яагаад гэвэл хэрэглэгчгүй бизнес байхгүй шүү дээ.

2. Хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээний стандарт тогтоож өгөх ёстой.

Хүн бүр хэрэглэгч байдаг. Тэгвэл та өөрөө тухайн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ ямар зүйлийг хүсэн хүлээдэг вэ? Ийм байдлаар та өөрийгөө холбож өгөх ёстой юм. Ингэж байж та жинхэнэ үйлчилгээг бий болгож чадна. Та ажилчидаа хэрэглэгчидтэй харилцах, ярилцах боломжийг нь гаргаж өгөх ёстой юм. Мөн та өөрөө жинхэнэ, шудрага байж чадах аваас хэрэглэгчид тантай үнэн сэтгэлээсээ харилцах болно гэдгийг санаарай. Ингээд та хэрэглэгчидтэй харилцаж, тэдний хүсэж буй үйлчилгээг мэдсэн бол та хэрэглэгчидэд үзүүлэх үйчлилгээний стандартыг тогтоох ёстой юм. Гэхдээ энэ нь та хэрэглэгчидийн хэлсэн болгоныг заавал үзүүлэх ёстой гэсэн үг биш шүү дээ. Та хамгийн сайнаараа л хичээх ёстой юм. Хамгийн гол нь хэрэглэгчидээ хүндэтгэх хэрэгтэй.

3. Ажилчидад үйлчилгээний стандарт тогтооход оролцох эрх олгох.

Хэрэглэгчид танд юу хүсэж байгаагаа хэлэх болно. Харин тэдгээр зүйлсийг бий болгоход таны ажилчид танд тус болно. Тэгэхээр ажилчид бол маш чухал хүмүүс. Ажилчид байнга хэрэглэгчидтэй ойр ажилладаг. Тэд юуг хийвэл зөв байх, юуг хийвэл буруу байх зэргийг бүгд мэднэ. Таны авч явуулсан арга хэмжээ тань үр нөлөөгөө өгж байгаа эсэхийг тэд л мэднэ. Тэгэхээр тэд шийдвэр гаргах, стандарт тогтооход зайлшгүй оролцох ёстой хүмүүс юм. Компаниуд үүндээр хамгийн их алддаг. Удирдлагууд ажилчид зөвхөн бидний гаргасан шийдвэрийг дагах ёстой мэтээр боддог. Тэгэхээр стандарт тогтоох үйл явцад ажилчидыг эхнээс нь дуусах хүртэл оролцуулах нь зөв юм. Төлөвлөлтийн үйл явц, мэдээлэл цуглуулах үйл явц, шийдвэр гаргах үйл явц бүгдэнд нь .

4. Хэрвээ та удирдах хүн бол хүн бүрт хэрэглэгчидэд үзүүлэх нөлөө хамгийн чухал, хамгийн тэргүүний гэдгийг нь ойлгуулах ёстой.

Та үйлдэл, хэлж буй үгээрээ энэ бүгдийг ойлгуулж тунхаглаж байх ёстой. Ер нь энэ 4 зүйл яг дарааллаараа байх нь элбэг боловч, хэрвээ таны хийж буй зүйл урт хугацааны зорилт, зорилго бол та 4 р зүйлээс ажиллаж эхлэх ёстой. Яагаад вэ гэвэл удирдах хүн таны гаргасан заавар тушаал бүх үйл явцаар дамжин явдаг.

Эцэст нь гэж хэлэхэд та өөрөө хэрэглэгч. Та үйлчилгээ авахдаа юу хүсдэг вэ? Ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэгвэл тэр зүйлийг хүмүүс бас хүсдэг . Read More......

М.Энхсайхан: Монголд удахгүй гүнзгий хямрал болно

-Өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал зах зээлийн эдийн засагчийн нүдэнд хэрхэн харагдаж байна?
-Дэлхийн санхүү, эдийн засаг, хөрш орнууд хямралын ирмэг дээр байна. Монгол яах вэ гэдэг асуулт гарна. Эдийн засгийн асуудлаар арваннэг­дүгээр сарын 15-нд дэлхийн 20 том орон уулзалт хийх гэж байна. Ха­рин бид дэлхийгээс тасарсан мэт эдийн засагтаа анхаа­рахгүй байна. Бид нөгөө л төсөв, Засгийн газрын үнд­сэн чиглэл, сайдын суудал гэх мэт сайхан зөгнөлөө яриад сууна. Ирж яваа аюу­лыг угтаж ажил хийхгүй бай­гаа нь санаа зовоож байна. Саяхан эрдэмтэд Их наймд зориул­сан зөвлөлгөө гарга­сан. Түү­нийг үзтэл дэлхийн 200-гаад орноос 60 орчим нь хөгжлийн ирээдүйгүй шахам байна. Тэдгээрт нь ямар орнууд орж байна гэхээр Африкийн болон төв Азийн улсууд багтаж бай­на. Энэ орнууд хүнд байгаа бөгөөд цаашид хүндэрнэ гэсэн су­дал­гаа гарлаа.

Энэ орнуудын ирээдүй харанхуй байгаа нь дөрвөн хүчин зүй­лийн нэг нь байхад хангалттай гэж үзсэн. Энэ дөрвөн хүчин зүйл нь нэгдүгээрт байгалийн баял­гаар баян бол, хоёрдугаарт муу хөршүүдтэй далайд гарц­гүй бол, гуравдугаарт эдийн засгийн бодлого байхгүй, за­саглалаа хийж чадахгүй бол, дөрөвдүгээрт улс төрийнх нь зөрчил тэмцэл хурцдаад, тэмцэлд хүрсэн бол хөгжих­гүй гэсэн байна. Энэ нөхцө­лүүдийн нэг байхад хөг­жихгүй гэж байна. Би харин хүмүүст энэ нөхцөлөөс хэд Монголд байна вэ гэж асуу­маар байна. Асуудлыг томоор харж чадах­гүй байгаа тул аар саар жижиг юмаар хөөцөлдөж байна. Одоо бол шууд том хямрал болно. Хямрал бан­куу­даас эхэлнэ. Төсөв өөрийн ачаал­лыг даахгүй. Яагаад ийм бай­далд орчихов гэдэгт бие биеэ буруутгах шаардлага байх­гүй. Өнгөрсөн хугацааны үйл ажиллагаагаа зөв дүгнэх хэ­рэгтэй. Харам­салтай нь дүн шинжилгээ хийгдэхгүй байна. Нэлээд эртнээс банкууд зээлээ өгө­хөө зогсоосон. Хамгийн гай­гүй гэсэн банкууд саяхнаас зогсоосон. Нийт банкны хад­галамжинд 1.9 триллион төг­рөг байгаа. Энэ мөнгөний сарын хүү нь 30 тэрбум төг­рөг болно. Банкууд зээл өгөх­гүй байна гэдэг чинь ажил­лахгүй гэсэн үг. Энэ нь сар бүр нийт банкинд 30 тэр­бум төгрөгийн ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Банк нэлээд зээл тавиад туучихсан бай­гаа. Хямрал бол гарцаагүй. Харин бүгдээрээ ижилхэн хувааж үүрэх үү, хэдхэн хүнд үүрүү­лэх үү гэдэг нь асуудал.

-Хямралаас зайлсхийх арга байна уу?
-Байхгүй. Харин хямра­лын уналтыг яаж зөөлөвчлөх вэ гэдэг асуудал байж болно. Үүний тулд урьдын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Гэх­дээ энэ бол боломжгүй. Учир нь жолоон дээр мэдлэггүй, мэдрэмжгүй увайгүй улс­төрчид сууж байна. Одоогийн байдлаар төсвийн алдагдал 290 тэрбум, татварын бие­лэлт байхгүй. Үнийн өсөлт компаниудын ашгийг багас­гаж татвар төлөх чадварыг бууруулж байна. Энэ их ал­дагдал бидний өнөө эрдсийн үнийн өсөлт, 68 хувийн тат­вараар бүрдүүлсэн санг оны сүүлээр залгиж дуусна.

-Арай энэ оны эцэс биш байлгүй дээ.
-Тийм энэ ондоо залги­чихна. Ирэх онд харах юм байхгүй.

-Дэлхийн эдийн зас­гийн хямрал Монголд нүүр­лээд байна уу. Монголын эдийн засгийн жолоод­логогүй байдал хямралыг уриад байна уу.
-Улстөрчид дэлхийн эдийн засаг руу хямралыг түлхэх нь ойлгомжтой. Дэлхийн хямрал нөлөөлөх нь нөлөөлнө. Гэх­дээ үндсэн хямрал бол мон­голчуудын бүтээл. Нэгдү­гээрт Засаг төр эдийн засгийн тодорхой бодлогогүй. Хоёрду­гаарт дэлхийд өссөн эрдсийн үнийн өсөл­төөс Мон­гол Улс 68 хувийн татвар мэтээр тэрбум ам.доллар олчихсон байгаа. Түүндээ зөв менеж­мент хийж чадаа­гүй­гээс уул уурхайгаас бусад сал­барыг унагаж байна.

-Их мөнгөтэй болох нь буруу биш биз дээ?
-Юу нь буруу байх вэ. Харамсалтай нь манай улс­төрчид энэ мөнгөнд хөөрөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мэтийн олон улсын сан­хүүгийн байгууллагуудын үгийг сонсохоо больчихсон.

-Харин ч тэдний үгээр яваад ядуураад байна гэж хүмүүс ойлгодог.
-Тийм биш. Азийн хөгж­лийн банк өнгөрсөн хугацаанд Монголд явуулах үйл ажилла­гаагаа багасгаж эхэлсэн. Энэ нь нэгдүгээрт манайхан тэд­ний үгийг сонсохоо больсон. Хоёрдугаарт тэднийг хүссэн, урьсан дэл­хийн олон орон бий. Жишээл­бэл Пакистан, Афганистан гээд. Валютын сан ч мөн адил. Түрхэн зуу­рын мөнгөний бараа хараад хөөрч, сагсуу­раад л монгол­чууд ийм бай­далд орчихлоо.

-Бид яах ёстой байсан юм бэ?
-Бусад орны туршлагаас харж байхад дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс ол­сон мөнгөндөө менежмент хийдэг юм байна. Манайх харин барилгад хийчихэж байгаа байхгүй юу. Манайд саяхан барилгын салбарт томоохон тэсрэлт боллоо шүү дээ. Түүнээс болоод барил­гын үнэ нэмэгдсэн. Тэгээд нэмэгдсэн үнэ дээр банкууд санхүүжилт хийсэн. Гэтэл үнэ хэрэг дээрээ ба­рилгын их бүтээн байгуулалт хөдөлмө­рөөр бий болоогүй учраас эрдсийн түүхий эдийн үнэ унангуут бүгд нурж байгаа байхгүй юу. Монголд анх удаа ийм их мөнгө хуримтлагдсан учраас тэр их мөнгийг удир­дах туршлага байдаггүй аж. Бусад оронд удирддаг юм байна. Энэ нь бид дэл­хийн эдийн засгаас бус өөрс­дийн юм үзээгүй, ойворгон зангаас болж хямралд орж байгааг баталж байна.

-Хямралын оргил хэзээ мэдрэгдэх бол?
-Би бол цаад хугацааг ирэх оны эхний улирлын сүүл гэж бодож байна.

-Одоо ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Хямрал гарцаагүй. Унал­тыг зөөлрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Харам­салтай нь үүн дээр анхаарал хандуулахгүй байна. Болох гээд байгаа хямралын тухай ойлголт эрх баригчдад алга.

-Эдийн засагч, Ерөнхий сайд байсан хүний хувьд яах ёстойг монголчуудад нуулгүй хэлээч...
-Хэлж болно л доо. Хэн нэг нь (эрх баригч) сонсоно гэ­дэгт эргэлзэж байна. Гэхдээ яахав санаагаа хэлье. Миний Ерөнхий сайд байхдаа авч хэрэгжүүлж байсан арга хэм­жээг хэрэгжүүлэх шаардла­гатай. Яг тийм арга хэмжээг америкчууд хэрэгжүүлж бай­на. Энийг "бэлаут" гэж нэр­лээд байгаа юм. Энэ нь банк мөнгө байхгүй болоод цусны эргэлтгүй болчихож байгаа үед мөнгө босгож мөнгөний эргэлт хийхийг хэлж байгаа юм. Бид тэр үед Азийн хөгж­лийн бан­кинд хандаад өөрс­дийн мөн­гийг нийлүүлээд банкны мөн­гөний эргэлтийг хийж байсан. 60-аад мил­лиард төгрөг байсан шиг са­наж байна. Тэгж л эдийн зас­гаа сэргээсэн байхгүй юу. Харин өнөөдөр эдийн засгаа сэргээн аврахын тулд нэг триллион 500 сая ам.доллар хэрэгтэй. Үүнийг эрх бариг­чид бодож байна уу, үгүй юү. Бодсон ч, тийм их мөнгө байна уу, үгүй юу.

-Тэр үед та улсын бан­кин дээр хийж байсан. Одоо хувийн банкин дээр хийж болох уу?
-Болно. Америкчууд хийж байна. Хамгийн гол нь бидэнд мөнгө байхгүй. Харин валю­тын сан тусламж хэрэгтэй хэнд ч туслахад бэлэн байгаа. Гэтэл хамгийн тү­рүүнд Па­кис­тан очоод гуй­чихсан. Мон­гол таг чиг суу­гаад байна. Тэр бүү хэл сая­хан улс орнуудын Сангийн сайд нар Валютын сан дээр уулзсан. Монгол очоогүй.

-Эрх баригчдад толгой, мөнгө хоёулаа алга. Одоо ямар арга байна?
-Би чих тавьж л байна. Хүмүүсийн хадгаламж батал­гаатай гэсэн хууль гаргах тухай яригдаж байна.

-Байхгүй мөнгийг хуу­лиар баталгаажуулж болох уу. Бүр дордохгүй юу?
-Би зүгээр дуулснаа л ярьж байна. Тэрнээс өөр бодож байгаа юм байхгүй л болов уу.

-Ерөнхий сайд маргааш танаас зөвлөмж хүсвэл...
-Чадах чинээгээрээ зүт­гэнэ.

-Та Ерөнхий сайдад мар­гааш хямрал гүнзгийрэх гэж бай­гааг сануулсан уу?
-Үгүй. Би сонгуулиас хойш уулзаагүй.

-Иргэнд бүрт 1.500.000 төгрөг өгөх боломж бий юу?
-Ямар ч боломж байхгүй.

-Яагаад. Их мөнгө биш шүү дээ.
-Мөнгөний үнэ цэнэ хий­сэн бүтээснээр хэмжигдэнэ. Сая 500 мянган төгрөгөө өгөөд барааныхаа үнийг бас сая 500 болгочиход амархан. Тэгж өөрсдийгөө хуурч болно. Өнөө­гийнхөө амьдралын түв­шинг нэмэгдүү­лэх зорилгоор сая 500-г өгөх боломж байхгүй. Би сонгуу­лийн өмнө ч хэлж байсан. Одоо тэрэнд хууртах хэрэггүй. Ам­лагч нар ч үүнээс болж цаг алдах хэрэггүй.

-Нөгөө эрдэнэсийн тол­го­дыг ашиглаад ч болохгүй гэж үү.
-Тэр тухай ойрын таван жил ярих хэрэггүй гэж бодож байна.

-Барьцаалах арга байх­гүй юу?
-Социализмын үед Оро­соос ярьж байгаад авдаг арга байсан. Орчин үед байхгүй. Дэлхийн эдийн засгийг мэдэх­гүй хүн тэгж сэтгэнэ. Яг эдийн засгийн энэ хямрал улс төрийн хямра­лыг бий болгодог байхгүй юу.

-Долдугаар сарын 1-нийг хэлж байна уу?
-Тийм. Тэр явдал бол улс төрийн хямралын илэрхийлэл. Эхлээд тайван жагсаал цуг­лаан байсан. Тэрийг эмх замбараа­гүй байдалд хүртэл нь даамж­руулсан хүмүүс эрх баригчид. Сонгуульд оролцсон том на­мууд гэж хэлж болно. Нэг нь тоглох гээд нэг нь тоглуулах гэж байгаад хяналтаа алдчих­сан. Тийм учраас бу­руут­нууд нь улстөрчид. Түү­нээс тэнд саваагүйтэж яваа хүүхдүүдийг шийтгэх нь буруу. Тэд итгэл үнэмшлээрээ бус, сэтгэлийн хөдлөлөөр үйл яв­далд оролц­сон. Залуусыг шийт­­гэж байгаа ажиллагаа буруу хандлага. Шийтгэлээ гэхэд нэн яаралтай өршөөл үзүүлэх хэрэгтэй.

-Өршөөнө гэдэг чинь...
-Зүгээр. Хуулийн хэллэ­гээр нь явах хэрэгтэй. Энэ үйл явдал Монголд анх удаа болж байгаа улс төрийн хүчирхий­л­лийн элемент орсон үйл явдал. Эхэл­сэн зам цааш үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл цаашид олон хүчирхийлэл гарах магадлал өндөр болж байна. Энэ нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа хүчин зүйл нь эдийн засгийн хямрал. Хям­ра­лаа хянаж чадахгүй байж улс тө­рийн хүчирхийлэл бүрийг цэ­рэг, цагдаагийн хүчээр шийдэж болохгүй. Тийм учраас алх­маа зөв хийх хэрэгтэй. Энэ үйл явдалд оролцсон хүмүүст эрүүгийн хариуцлага тооцож болохгүй гэж бодож байна. Тэр тусмаа тэнд оролцсон цагдаа­гийн ажилтанд бүр болохгүй. Америк цэргүүд тушаалаар үүрэг гүйцэтгэж яваад энгийн иргэн хороочихдог. Гэвч эрүү­гийн хариуцлага биш захиргаа­ны хариуцлага хүлээдэг.

-Тушаалгүйгээр дураар авирласан байвал...
-Өгсөн байх ёстой. Тушаал нь эмх замбараагүй байдлыг таслан зогсоо гэж өгөгдсөн байх ёстой. Ерөнхийдөө цагдаа энэ байдлыг таслан зогсоосон уу. Зогсоосон. Үргэлжлээгүй биз дээ. Харин онц байдал тогтоох хэмжээнд хүртэл даамжруул­сан этгээд нь эрх баригчид байхгүй юу.

-Иргэд бүү хэл хүүхэд ял авч байна.
-Бүр болохгүй. Намайг Шадар сайд байхад Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Өр­шөөлийн хуульд хамрагдаж чадаагүй зургаан хүүхэд хо­риг­­дож байсан. Би Ерөнхий­лөгчид санал тавьж тэднийг өршөөс­нөөр Монгол Улс нэг ч хоригдол хүүхэдгүй орон болж байсан. Харин өнөөдөр улс төрийн сэдлээр хүүхэд шоронд хийж байгааг бүр их эсэргүүцэх хэрэгтэй.

-Гарах гарц байна уу. Нэг нь яллаад нөгөө нь өршөө­дөг зугаа шиг юм болчих­лоо.
-Нэгэнт хууль ийм боло­хоор хуулийнхан хийдэг ажлаа хийг. Хууль буруу байж болно. Хуулийнхан ч буруу ажиллаж байж болно. Энэ бүхнийг өөр­чилж байж асуудлыг цэгцэлнэ гэвэл хэцүүднэ. Тийм учраас хамгийн богино зам болох Өршөөлийн хуулиа цаг алдал­гүй гаргах нь зөв гэж бодож байна. Өршөөх нь гэмт хэргийг өөгшүүлсэн хэрэг биш улс төрийн хариуцлага хүлээлгэж болохгүй л гэсэн үг.

-Эвслийн Засгийн газ­рыг эсэргүүцэгчид бий. Та ч бас энэ удаагийнх шиг хамтар­сан Засгийн газар байгуулж бай­сан.
-Би монголчуудын ху­ваагд­­лыг эсэргүүцдэг. Тэр утгаараа хамтарсан Засгийн газрыг хэлбэрийн хувьд дэмж­дэг. Ганцхан яахын тулд хам­тарч байгаа юм гэдэг нь чухал. Манай Засгийн газар хүүхдийн мөнгийг олгосон. Энэ бол олон хүний хүч, хөдөлмөр. Намууд сонгуульд засгийн эрхийг авах гэж сонгуульд ордог биз дээ. Тийм учраас ялагдсан ч Зас­гийн газарт орох боломж олдож байгаа бол орох хэрэгтэй. Энэ Засгийн газар ирж яваа эдийн засгийн уналтыг зөөллөж чад­вал хамтарсны үр дүн гарна.

-Макро эдийн засгийн өсөлт гээд гоё тоонуудыг эрх баригчид харуулж байна. Тэрнээс нь надад наалдаад байгаа юм мэдэгдэхгүй юм.
-Эдийн засгийн хувьд өн­гөрсөн жилүүдээс өсч байгаа. Мөн амьжиргааны түвшингийн ялгарал их болж байна. Хэдий­гээр бид хөгжиж байгаа боловч хөршүүдээсээ бага хурдтай хөгжиж байна. Энэ бол ухралт гэсэн үг.

-Таны ярианаас УИХ, Зас­гийн газраас хямралаас өөр юм бидэнд наалдахгүй бо­лол­той. Энэ унхиагүй байдал зарим иргэдийг засаглал солих тухай ярихад хүргэж байна.
-Ер нь бол бид төрөө бай­гуулдаг хамгийн үнэтэй замыг сонгосон. Бид төрөө байгуулах нь зайлшгүй. Гэхдээ өөрийн эдийн засгийн таарсан меха­низ­маар сонгох шаардлагатай. 76-г сонгох гэж хэдэн төгрөг гаргав. Орон нутгийн сонгууль түүнээс дутсангүй. Сонгуу­лиуд мөнгийг үрэн таран хийж бай­на. Дараа нь мөнгөө олох гэж төрөө бузарлаж байна. Тэгээд тэр мөнгөө дандаа урагш нь аваа­чиж хүнд өгч байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль­тай, бас хямрал ирж байна. Бүр дампуу юм болно. Зарим хү­мүүс залхсан, ядарсандаа бус эдийн засгийн мэд­рэм­жээрээ Ерөнхийлөгчийн засаг­лалыг хүсч байж магадгүй. Намайг ингэж ярихаар хүнд (Энхбаярт) зориулж яриад байна гээд яриулахгүй байсан байхгүй юу. Одоо харин меха­низм гэдгийг ойлгож байгаа болов уу. Эдийн засгийн бодлоготой, нэгдэж чаддаг тийм байх ёстой л доо. Өнөөдөр хоёр сая 600 мянган Ерөн­хийлөгчтэй болчихоод хэдэн биентэйгээ зөрж дав­хиад байна.

-Манай орныг зах зээ­лийн эдийн засагт шилжсэн гэдэгт Европын холбоо са­нал нийлдэггүй гэнэ.
-Тэр улс төрийн шалтгаан­тай болов уу гэж би боддог. Хойд, урд хөршүүдийг маань судлаад үзэхэд либерал зах зээлтэй орон гэж үзэхэд хэцүү л дээ. Энэ хүрээнд л нэг тийм юм яваад байгаа болов уу. Хоёр талынх нь улсуудыг зах зээлд ороогүй гэчихээд Монго­лыг дөвийлгөөд байхгүй бай­хаа. Монгол зах зээлийн эдийн засагтай орон мөн. Гэхдээ төрийн оролцоо ихтэй учраас бахархмаар зах зээл биш л дээ. Төрийн оролцоогүй зах зээл гэж байдаггүй. Харин зах зээлээ дэмжих гэж төр зах зээлд оролцдог байхгүй юу. Манайх одоо авлига авах, дарамтлах гэж зах зээлд оролцоод байна.

-Энхсайханы Засгийн газ­раас өнөөгийн Засгийн газар бараг арав дахин их төсөв­тэй.
-Жаахан мөнгөн дээр тан­саглаад сурчихсан байна. Үйлд­вэрлэлээр бус үнийн өсөлтөөр олсон их мөнгө боло­хоор одоо яах вэ гэдэг асуудал тавигдаж байна. Ер нь бол хийсэн бүтээ­сэн хэмжээндээ амьдарсан бол өнөөдөр ийм юм болохгүй л дээ.

-Барьж байгаа ихээхэн хэмжэээний барилгуудын санхүүжилт зогсох болол­той. Төрөөс санхүүжүүлэх бо­ломж байгаа юу?
-Төрд тийм мөнгө байхгүй.

-Мөнгөөр санал хураалт явагдаж байна.
-Сонгогчдод буруу өгөх шаардлага алга. Ядуурал өөрөө тэднийг маргаашийн бодлогод биш өнөө маргаашаа харсан ойр зуурын юманд хууртаж саналаа өгөхөд хүр­гэж байна. Энэ нь нэг хэсэг үргэлж­илнэ. Тиймээс бодлого ярьсан нэр дэвшигч тойргоос шахаг­даж байгаа юм. Энэ ч бас үргэлжилнэ. Ийм учраас би эдийн засгийн бодлоготой бай гэж хэлээд байна.

-Зүүнбаянд нефтийн үйлдвэр...
-Үлгэр, үлгэр. Шийдвэр гаргагч, бизнес эрхлэгчдийн мэдлэгийн түвшин доогуур байна. Энэ нь зөгнөл ярихад хүргээд байна. Нөгөө зөгнөл­дөө өөрсдөө итгээд дараа нь бүгд хууртагдаж байна л даа. Хүсэл эрмэлзлэл байж болно л доо. Зөв мэдээлэлтэй, зөв ойлголт­той байж юм урагш хөдөлнө. Чаддаг, мэддэг юм руугаа орохгүй юм, юм руу үсчээд байхаар юу ч бүтэхгүй байна.

-Нефтийн гуравдагч эх үүсвэрийн тухай ярьж байна.
-Нэгэнт эх үүсвэр нь ганц болохоор худлаа.

-Өөр орнуудаас авч яагаад болохгүй гэж.
-Дахиад нөгөө хоёр ор­ныхоо нутгаар тээвэрлэнэ. Наадах чинь бүр том асуудал болж хувирдаг байхгүй юу.

Монголын эдийн засаг хөрш орнуудаас илүү хөгжих боломж бараг байхгүй дээ. Бид арван хувь хөгжөөд хоёр хөрш маань ганц хувийн хөгжилтэй байвал хөршүүд маань шу­луулж байна гэсэн үг. Үүнийг хөршүүд маань зөвшөөрөхгүй.

-Бид дандаа Орос, Хята­дын эдийн засгаас хараат байна гэсэн үг үү.
-Яг тийм биш. Гэхдээ эдийн засгийн бодлогоо уялдуулах шаардлагатай гэсэн үг. Би Шадар сайд байхдаа Орос, Хятадтай харилцах эдийн зас­гийн харилцааг хариуцдаг бай­сан. Ерөнхий сайд тэр болгонд оролцоод байж чаддаггүй. Харин жирийн сайд бүр өөрийн яам­дын сонирхлыг хамгаалж харьцаад байдаг байхгүй юу. Тийм учраас бүх яамдын со­нир­хлыг хангаж орос, хятад­тай харьцаж эдийн засгийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Шадар сайд ад үзээд байх орон биш л дээ.

-Таны үзэж байгаагаар бид Африкийн орнуудын эгнээнд шилжиж байна уу?
-Яагаад тэдний эгнээнд шилжих гэж. Бид чинь тэднээс хориод жилээр хоцрогдож байна. Тэд жараад онд колони байсан. Колониос мултарсан чинь колоничлогч орнууд нийг­мийнх нь өмнө ёс суртахууны хариуцлага хүлээгээд тэдний­гээ хөгжүүлж өгч байна. Дэл­хийн том судалгаанууд дандаа Африкаар хийгдсэн байдаг. Гол хоцрогдсон орнууд Африк, Азиар хийгдсэн байдаг. Харин төв Азиар хийгдсэн судалгаа алга. Өндөр хөгжилтэй орнууд Мон­гол ийм хоцрогдсон орон бай­гаад ямар ч хариуцлага хүлээх­гүй. Оросын оронд Америк байсан бол биднийг сэгийтэл татаад гаргаад ирнэ. Гэтэл Орос маань өөрөө амар биш байгаа. Тийм учраас өөрс­дийгөө хаана, ямар бай­далд байгаагаа зөв тодорхой­лох хэрэгтэй байна. Read More......

НЭРНИЙ ЗАРЧИМ

The Law of the Name

Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь гани нэрнээс өөр зуйл биш юм.

Брэндчилэх явцад гаргах хамгийн чухал шийдвэр бол нэрний сонголт юм. Яагаад гэвэл урт хугацааны хувьд брэнд гэдэг нь нэрнээс өөр зүйл биш.

Брэндийг богино хугацааны хувьд амжилтанд хүргэх зүйлс урт хугацааны хувьд амжилтанд хүргэх зүйлсээс ялгаатай. Богино хугацааны хувьд брэндийг амжилтанд хүргэхэд онцгой, давтагдашгүй шинэ санаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайн брэнд нь цоо шинэ нэр гөрлийн бүтээгдэхүүн бий болгон салбартаа анхдагч байх ёстой. Өөрөөр хэлбэр хэрэглэгчийн тархинд нэг үгээр илэрхийлэгдэн үлдэх нь маш чухал байдаг. Харин урт хугацааны хувьд тэр цоо шин з санаа замхран одож танай болон өрсөлдөгч брэндийн inp л хоцорч үлдэнэ.

Xerox бол анхны цаасан хувилагч машин. Компани цоо шинэ санаа гаргаснаар хүчтэй брэнд бий болгож чадсан. Гэтэл одоо бүх хувилагч машин ижил технологи ашиглах болсноор бүтээгдэхүүн бус зөвхөн нэрс л ялгагддаг болов. Хүмүүс нэрийг яаж хүлээж авч байгаад л гол ялгаа оршино. Анхан Xerox 914 загварын хувилагч машиныг зарах хялбар байлаа. Хийх зүйл нь ердөө Xerox 914-ийн бусад хувилах машинаас ялгагдах онцлогийг л харуулах байсан. Xerox илүү цэвэр, илүү нарийн, уншхад дөхөм, цаасыг нугалахгүйгээр хувилж, хэрэглзхэд тун хялбар байв. Өнөөдөр знэ ялгаанууд бүгд алга болсон ч Xerox хувилах тоног төхөөрөмжийн салбарт тэргүүлсэн хэвээр. Үүний нэг шалтгаан нь түүний нэр юм. Xerox-ын нэр нь богино, онцгой бөгөөд өндөр технологийг санагдуулна. 19.5 тэрбум доллараар үнэлэгдэх Xerox корпорацын хамгийн үнэтэй зүйл нь түүний нэр болно.

Зарим маркетерүүд нэрний ач холбогдолыг төдийлөн ойлгодопүй. Тэдний бодлоор хэрэглэгчдийн хувьд чухал болох нь зөвхөн бүтээгдэхүүн болон түүний шинж чанарууд юм. Тийм ч учраас тэд "Xerox ямарч утга илэрхийлдэггүй түүний оронд "Цаасны мастер" гэдэ! нэр утга учиртай бөгөөд бүтээгдэхүүний шинж чанарыг харуулж байна" гэдэ!. Бүүр цаашилбал брэндийн нзрзз өөр бүтээгдэхүүний нзр төрөлд хэрэглэж эхэлдэг. Саяын жишзэнд "Xerox бол хүмүүст танил inp биш, огт сонсогдоогүй зүйл тиймззс бид 1906 онд байгуулагдсан компанийхаа нэр хүндийг ашиглаж "Haloid Цаасны Мастер" гэж нзрл звзл яасан юм бэ" гэдэг. Танд одоо "Мэдээж би юу гэж энэ алдааг гаргахав, юу боллоо гэж 914-ийн хүчин чадалтай хувилагч машинд "Haloid Цаасны Мастер" гэж нэр өгөх вэ?" гзж бодогдож магад гэтэл цагаа тулахаар ийм алдаа гаргах маш амархан. Бидэнтзй ажиллаж байсан ихэнх компаниуд давтагдашгүй, онцгой нзр олохын оронд олон нзр төрлийн бүтээгдэхүүнд ашиглаж болохуйц нийтлэг нзр сонгож байсан.

Өнөө үед бизнесийн ертөнц илүү сайн, онцгой бүтээгдэхүүн, үйлчилгзэг бий болгох "Брэндчид" болон зөвхөн бүтээгдэхүүний онцлог шинж чанарыг чухалчилах "Бараачид" гэсэн хоёр бүлзгт хуваагдаад байна. Бараачид "Бүтээгдэхүүн сайн биш бол хэчнээн нэр хүндтэй брэнд байсан ч хүмүүсийн анхааралыг татаж чадахгүй" гэж үздэг. Гэтэл Xerox, Canon хоёрын аль нь илүү болохыг хариулж чадах хэр их хэрэглэгч байгаа вэ? Ricoh, Sharp хоёрыг чухам юугаар нь харьцуулах вэ?

Гэтэл үнэн хэрэг дээр өнөө үед бүтээгдзхүүнүүдийг хооронд нь харьцуулахын аргагүй болж зөвхөн брзндийн хүрээпд л харьцуулалт Явагдаж байна. Хаяа харьцуулалт хийгдэж болох боловч энэ нь өдрийн од шиг цөөн байдаг.

Сайн биш бүтээгдэхүүний тухай сэдэв нь бараачдын брэндчидийн зсрэг хэрэглэх гол зэвсэг болсоор иржээ. Энд бид огт брэнд хэрэглэдэггүй стратегийн тухай яриагүй. Ихэнх компанийн албап ёсоор буртгэгдсэн брэнд байдаг. Харии зарим нь бүтээгдэхүүн, үйлчил! з )i з) сайжруулах стратеги баримталдаг тиймээс ч х >р >1л>1 чдпии хуш.д здгээр бүтээгдэхүүи, үйлчилгээг тодорхойлох брэнд тийм ч чухал Оайдапүй.

Зүүн Азиин эдийн засагт бараачид ноёрходог. Азийн бараг бүх компани мега брзнд бий болгох стратеги баримталдаг. Тухайлбал: Mitsubishi гзж юу вэ? Mitsubishi нэрийн доор Японы хамгийн том 100 компанийн 16 нь бүтээгдэхүүн, үйлчилгэз борлуулдаг. Автомашинаас эхлээд электроник багаж хзрэгсэл, сансарьш тоног төхөөрөмж хүртэл үйлдвэрлэдэг.

Matsushita гэж юу вэ? Mitsubishi-гийн нэгэн адил Matsushita нэрийн доор Японы хамгийн том 100 компанийн 8 нь бүтзэгдэхүүн, үйлчилгээ борлуулдаг. Цахилгаан болон электрон багаж хзрэгсзл, эд анги, зай, хөргөгч гээд л хийхгүй зүйл үгүй.

Тэгвэл Mitsui гэж юу вэ? Matsushita-гийн нэгэн адил Mitsui нзрийн доор Японы хамгийн том 100 компанийн 8 нь бүтэзгдэхүүн, үйлчилгээ борлуулдаг.

1997 онд хийгдсэн харьцуулсан судалгаагаар АНУ-ын хамгийн том 100 компани 2800 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн бол Японы хамгийн том 100 компани мөн үүнтэй ижил хэмжэзний борлуулалт хийжэз. Гэвч АНУ-д компанийн дундаж ашиг борлуулалтын 6.3 хувь байсан бол Японд 1.1 хувь байсан байна.

1.1 хувь нь Японы дундаж үзүүлэлт. Ашигтай ажилладаг компани байдаг ч түүнээс илүү олон тооны компани алдадалтай гэдэг нь ойлгомжтой. Гэтэл олон нэр төрлийн бүтэзгдэхүүнийг нэг брэндийн нэрийн доор гаргах Азийн туршлага нь олон зохиогчийн зүгээс сайшаагдан үлгэр жишээ болон бичигдсэн нь гайхалтай.

Солонгост байдал бүр доор дүр төрхтэй харагдана. 1997 онд Солонгосын хамгийн том 25 компанийн ашиг борлуулалтын дөнгөж 0.8 хувьтай тэнцэж байлаа. Жишээлбэл, Hyundai жипнээс авахуулаад хөлөг онгоц хүртэл үйлдвэрлэх Солонгосын холдинг мйкросхем, холбооны антен, автомашин, тоног төхөөрөмж, хурдан галт тэрэг, барилгын төсөл, шинтэн хий гэх мэт олон салбарт ажилладаг. Hyundai мөнгө олохоос бусад бүх зүйлийг хийдэг.

Ази тэр чигээрээ хэт өргөжсөн брэндээр дүүрэн. Өргөжвөл хүчээ алдана, төвлөрвөл хүчирхэгжинэ зарчимын эсрэгээр явж байна.

Брэнд гэдэг нь зөвхөн маркетингийн сургалт-семинарт яригдах зүйл бишээ. Брэнд гэдэг нь компанийн мөн чанар юм. Компани, бүр цаашилбал улс орны оршин тогтнох эсэх нь брэнд бий болгож чадсан зсэхтэй нягт холбоотой. Зүүн Азид банк санхүүгийн эсвэл улс төрийн асуудал байхгүй зөвхөн брэндийн асуудал л байдаг. Read More......

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭР ТӨРЛИЙН ЗАРЧИМ

The Law of the Category

Жинхэнэ лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог.

Төвлөрөх зарчмын дагуу брэнд хүчээ төвлөрүүлэн илүү хүчтэй болдог. Тэгвэл брэндээ "агшааж" зах зээлээ нарийсгаснаар шинэ нэр төрлийг бий болгож болдог байна. Stolichnaya болон Absolut-aac өмнө үнэтэй водканы; Mercedes-Benz-ээс өмнө үнэтэй машины; Domino's Pizza-aac өмнө пиццааг гэрт хүргэх үйлчилгээний зах зээл огт байгаагүй.

Брэндчилэх бол одоо байгаа зах зээлийн аль болох их хувийг эзлэх явдал гэдэг ташаа ойлголт юм. Интернэтээр бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй гэж ойлгон бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж эхэлдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ брэндчилэх нь зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэхтэй огтхон ч хамаагүй юм.

Брэндчилэхийн утга учир нь шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгоход оршдог. Шинэ нэр төрөлд анхных болж чадсанаар өсөж буй шинэ зах зээлд лидер болох боломж бий гэдгийг мартаж болохгүй. Цоо шинэ зүйлийг бүтээн брэндээ тунхаглахын тулд дараах зүйлсийг хийх шаардлагатай. Үүнд:

· Брэндзэ анхных, цорын ганц, жинхэнэ, тзргүүн болохыг илэрхийлэх, энэ үгнүүдийн аль нэгийг байнга хэрэглэх;

· Бүтээгдэхүүний шинэ нэр төрлийг бий болгох.

Шинэ нэр төрөл бий болгохгүйгээр брэнд хөгжүүлэх амархан боловч үр дүн нь бага. Apple компани анх Newton-ыг гаргахдаа шинэ нэр төрлийн тухай огтхон ч дурьдаагүй юм. Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахдаа ердөө "хувийн дижитал туслах" гэж нэрлэв. Компьютер, дижитал утас, дижитал аппарат бүгд л хүний дижитал туслахууд. Apple-ын алдаа бүтээгдэхүүнээ зах зээлд байгаа бусад дижитал туслахуудаас ялгаруулж чадаагүйд оршино. Тэгээд дараа нь "Энэ юу вэ?" гэсэн реклам явуулж алдаагаа улам лавшруулав. Асуултыг асуухаас өмнө хзрэглэгчдэд хариултыг өгөх нь зүйтэй байсан болов уу?

Үнэн хэрэг дээрээ хүмүүс шинэ брэндийн нэрийг бус харин түүний шинэ төрлийн бүтээгдэхүүнийг сонирхдог. "Domino's" гэсэн нзрнээс илүү захиалсан пиццаг 30 минутанд амжиж ирэх эсэхийг л сонирхдог. Callaway-ыг биш гольфын том цохиур амжилтанд хэр нөлөөлөхийг, Prince-ийг биш харин арай том хэмжээний теннисны ракет сайн эсэхийг л анхаардаг. Бүтээгдэхүүний цоо шинэ нэр төрлийг бий болгон давшингуйгаар нэвтрүүлэх нь хүчтэй брэндийг бий болгож зах зээлийг өргөтгөнө.

EatZi's энэ зарчмын дагуу рестораны салбарт шинийг санаачлав. Салбар тус бүрийнх нь жилийн орлого 14 сая долларт хүрдэг (Дэлхийн хамгийн өндөр орлоготой ресторан болох Нью- Йорк хотын Централ паркийн Tavern on the Green 20 сая долларын орлоготой байдаг). Хэдхэн салбартай EatZi's рестораны салбарт итгэмээргүй амжилт олж чадсан нь энгийн бөгөөд хялбар санаан дээр л тулгуурлан хөгжсөнд оршино. Өнгөрсөн жил америкчүүд 207 тзрбум долларыг ресторанд хооллохдоо зарцуулсан гэсэн баримтаас үзэхэд анхаарал татахуйц том бизнесийн салбар юм. Энэ мөнгөний 51 хувийг гаднаас захиалга эсвэл гзрт хүргэх үйлчилгээ эзэлж байна. EatZi's рестораны бизнест хүргэх үйлчилгээгээр амжилт олсон нь Little Caesars-ын пиццаны салбарт амжилт олсонтой зарчмын хувьд ижил.

Пицца ч бай хоол ч бай зорилтот зах зээлээ нарийсгах замаар брэнд бүтээж болно. Үүний дараа брэндийн нэрийг шинэ төрлийн бүтээгдэхүүний нийтлэг нэр болгон брэндээ бус бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэх хэрэгтэй. Пиццаг хүргэх үйлчилгээ ямар давуу талтай вэ? Энэ нь пиццаг хамгийн хямд борлуулах арга юм. Үйлчлэгч, кассчин гэх мэт зардал гаргахгүйгээр өрсөлдөгчөөсөө хамаагүй хямд үнэ санал болгох боломж нээгдэнэ. "Pizza Pizza" уриан дoop нэг пиццаны үнээр хоёрыг санал болгов.

EatZi's брэндээ бус бүтээгдэхүүнээ өөрөөр хэлбэл "Хоолны дэлгүүрээ" өргөжүүлэхийн үүднээс гэрт хоол хүргзлтийн давуу талыг одоог хүртэл бусдад ойлгуулах амар биш ажилтай. Гэхдзз анхных болохоор хүмүүсийн сонирхолыг татах боломж бий. Гэтэл цаг хугацаа өнгөрч өрсөлдөгч нар гарч ирэхэд байдал яах вэ? Ихэнхи компани шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах гэж яарна. Тзд бүтээгдэхүүнээ зax зээлд бататгах биш харин нэр төрлөө олшруулж алддаг. Хамгийн гол нь бялууны нэг зүсмийг биш харин бялуугаа бүтнээр нь томруулах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Өрсөлдөгч гарч ирэн зах зээлд эзлэх хувиа 100-аас 90, 80, 70 хүртэл алдах тэр үед компанийн удирдлага зах зээлд эзлэх хувиа буцааж авах гэж тэмцэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Гэтэл ямар ч лидер зах ззэлд 50-аас илүү хувийг эзэлж чаддаггүй. Байнга өрсөлдөгч гарч ирэх бөгөөд, нэг л мэдэхэд маш олон болдог. Брэндтэй нь бус харин бусад нэр төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх нь илүү чухал юм.

Салбартаа тэргүүлэгч Greyhound (хот хоорондын тзэврийн компани) "Жолоогоо бидэнд даатга, автобусанд суугаад яв" гэж уриалсантай нэгэн адил EatZi's "Хоол хийхийг бидзнд даатга манайхаас хоолоо ав" гэсэн уриатай гэж хэлж болно.

EatZi's ч бай ямар нэг салбарын тэргүүлэгчийн хувьд өрсөлдөгчөөс илүү туслагч үгүй. Өрсөлдөгчтэй байснаар лидерийн зax зээл дэх хувь буурах ч хэрэглэгчдийн анхаарлыг илүү татаж чаддаггийг мартаж болохгүй. Polaroid-ын хамгийн том алдааны нэг нь Kodak-ийг поларойд буюу экспресс фото зургийн зах зээлээс хөөж гаргасанд оршино. Магадгүй хэдэн сая доллар хожсон байх гэхдээ "бялуу"-г томруулж чадах өрсөлдөгчөө алдсан (Coca-Cola, Pepsi нарын "Рекламын дайн" аль аль талдаа ашигтай юм. Учир нь хэвлэл телевизийн анхаарлыг татан хэрэглэгчдийн ундаа уух сонирхолыг өдөөдөг).

Олон жилийн өмнө хүүхдийн шампунийн лидер брэнд Johnson&Johnson зах зээлээ өргөтгөх үүднээс бүтээгдэхүүнээ дан ганц хүүхдүүд бус мөн томчуудад хэрэглүүлэх зар сурталчилгаагаа эхлэв: "Та өдөр бүр үсэз угаадаг, таньд зөөлөн шампунь хэрэгтэй. Хүүхдийн шампунээс зөөлөн шампунь байна гэж үү?". Маш ухаалаг арга байгаа биз. Үүний үр дүнд Johnson&Johnson хүүхдийн шампунийг томчууд өргөнөөр хэрэглэж борлуулалт нь нэмэгдэв. Магадгүй өөртэй нь нэгэн адил хүүхдийн шампунийг томчуудад санал болгох өрсөлдөгчтэй байсан бол илүү их борлуулалтанд хүрэх байсан. Гэтэл тийм өрсөлдөгч харамсалтай нь байсангүй. Лидер нь брэндээ бус харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгийг санаарай. Read More......

Ёкозүна Асашёорюү байцаалт өглөө

Японы долоо хоног тутмын “Шюүкан гэндай” сэтгүүл мэргэжлийн сүмод даваа наймаалцах явдал газар авсан хэмээн нэг бус удаа нийтлэл гаргасныг “ТЦ” өмнө нь мэдээлж байсан. Тус сэтгүүлийн нийтлэлтэй холбогдуулан Японы сүмогийн холбоо нэр нь дурдагдсан 32 хүнээс байцаалт аван найраа байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн учир сэтгүүлийн газрыг хуулийн байгууллагад шилжүүлсэн юм.
Дээрх сэтгүүлийн газрыг,

1.Ёкозүна Асашёорюү 2006 оны Кюүшюү, 2007 оны Хацү башёд барилдааныхаа ихэнхэд найраа хийж түрүүлсэн гэх 2007 оны нэгдүгээр сарын 22-ны нийтлэл

2.Сүмогийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан ёкозүна Китаноүми 1975 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлэхдээ сүүлчийн өдөр озэки Таканоханаг мөнгөөр буулгасан гэх 2007 оны гуравдугаар сарын 10-ны нийтлэл

3.Асашёорюү, Хакүхо нар үгсэн тохиролцож, хэн түрүүлэхээ шийддэг гэх 2007 оны зургадугаар сарын 9-ний нийтлэлтэй холбогдуулан хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Токио хотын мөрдөн байцаах газраас сүмочид болон холбооны холбогдох хүмүүсээс байцаалт авсаар өдийг хүрсэн бөгөөд аравдугаар сарын 3-нд дээрх нийтлэлүүдийн гол баатар болсон ёкозүна Асашёорюү байцаалт өглөө.

Энэхүү байцаалтыг Японы өдөр тутмын хэвлэлүүд үг, үсгийн зөрүүгүй буулган хэвлэснийг товчлон хүргэж байна. 50-иад минут үргэлжилсэн байцаалтын туршид ёкозүна Асашёорюү сүмо дахь найрааг үгүйсгэж, өөрөө ийм хэрэгт орооцолдож байгаагүйг баталсан байна.

-Таныг бэлтгэл бага хийж байгаа гэсэн?
-Гэмтэлтэй байгаа болохоор тэр.

-Найраагаар даваа авчихдаг болохоор ингэдэг байж болох юм?
-Эндүүрэл. Та буруу бодож байна. Тийм юм байхгүй.

-Таныг найрааны төлбөрөө кэншёгоор хийдэг гэж байсан. Кэншёгоо яадаг вэ?
-Кэншё авсныхаа дараа өдөр банкинд очиж Монгол руу, гэрийнхэн рүүгээ шилжүүлдэг.

-Нийтлэлд таны 2005 оны орлого 192 сая иен болсон гэж бичсэн байсан, энэ үнэн үү?
-Хэлж мэдэхгүй байна.

-Зөвхөн кэншё нь 83 сая 380 мянган иен болсон гэсэн?
-Нарийн тоо хэлж мэдэхгүй. Тэгээд ч үүнийг хэлэх шаардлага байхгүй.

-Та кэншёны мөнгөний дүнгээ мэддэггүй гэлээ. Энэ чинь сонин дээр гардгийг мэдэх үү?
-Спортын бараг бүх сонин гаргадаг. Би дандаа хардаг. Хэрэв нийлбэр нь хэрэгтэй бол тэндээс харчих. “Шюүкан гэндай”-гаас хийчихдэг юм биш үү (инээв).

-Таны Монгол руу явуулсан шилжүүлгийг хэн хийдэг вэ?
-Би өөрөө хийдэг.

-Та өөрөө банк руу явдаг гэсэн үг үү?
-Тийм.

-Өдөр болгон уу?
-Бараг өдөр бүр.

-Цүкэбито ч юм уу, өөр хэн нэгнээр хийлгэчихэж болдоггүй юм уу?
-Надад хэн нэгнээр туслуулах шаардлага байхгүй. Би өөрөө үүнийг хийж дөнгөнө.

-Бөхчүүд бие биедээ мөнгө өгөх, дамжуулах явдал гардаг уу?
-Үгүй.

-Шагнал, урамшууллын хэлбэрээр ч юм уу?
-Үгүй.

-Найраа (Японоор “яочё” буюу хар үгээр утгачилбал “найман зуун урт” гэсэн хэлц үг бий) гэж юу гэсэн үг вэ?
-Мөнгө аваад ялагдахыг хэлдэг.

-Та энэ үгийг хэзээ анх мэдсэн бэ?
-Нийтлэл гарсны дараа. Менежер маань тайлбарлаж хэлж байсан.

-Үүнээс өмнө?
-Огт сонсч байгаагүй.

-Итаи-сан сүмод найраа байдгийг хэлж, өөрөө хүртэл оролцож байснаа хэлсэн…
-Би тэр үед төрөө ч үгүй байсан.

-Төрөхөөс чинь өмнө найраа байжээ?
-Тэр үеийн агаараар амьсгалж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй юм даа.

-Ер нь сүмод найраа байдаг гэж бодож байна уу?
-Байхгүй.

-Сүмогийн холбооны дүрэмд хүч гаргахгүй барилдахыг хориглосон байдаг.
-Би довтолж, дайрч барилддаг болохоор энэ дүрэмд харшлах явдал байхгүй.

-Та сүүлийн найман башёд хоёр түрүүлсэн байна. Жилд 4, 5 удаа түрүүлдэг байснаа гэнэт ингэж унах болсны шалтгаан нь юу вэ?
-Гэмтэлтэй холбоотой.

-“Шюүкан гэндай”-д бичсэнчлэн найраа байсан юм биш үү?
-Тийм зүйл байхгүй.

-Ёкозүна аль талтай билээ?
-Солгой.

-Одоо ямар гэмтэлтэй байна?
-Зүүн тохой гэмтэлтэй. Зөөлөн эдийн гэмтэл болохоор эдгэх нь удаан юм. Хоёр жилийн өмнө Нацү башёд Ваканосатотой барилдаж байгаад бэртсэн. Би өөрөө довтолж барилддаг болохоор энэ гэмтлийн эдгэрлийг удаашруулж байх шиг байна.

-Кёкүтэнзантай ямар холбоотой вэ?
-Японд ирээд адилхан монгол хүн гэдэг утгаар хуурай ах, дүү болсон. Намайг Японд идээшихэд тусалсан. Үүнээс илүү нарийн, ширийн юм байхгүй.

-Кёкүтэнзан хэний туслах байсан бэ?
-Кёкүтэнхогийн цүкэбито хийж байсан.

-Цүкэбито өөрийн дагадаг цолтныхоо барилдаан дуусахаар харьдаг уу?
-Тийм ээ.

-Гэтэл Кёкүтэнзан тантай хамт ордноос гарч явсан тохиолдол байх юм?
-Хамт хооллох гэж дагуулж явсан удаа бий.

-“Шюүкан гэндай”-гий нийтлэлийн дараа цүкэбитог бэлтгэлийн өрөөнд хориглосныг мэдсэн үү?
-Сайн мэдэхгүй

-Энэ журам гарснаас хойш ийм тохиолдол цөөрсөн үү?
-Урьд нь ч нэг их олон байгаагүй байх аа.

-Кёкүтэнзан зодог тайлснаар найраа хийхэд хэцүү болсон уу?
-Тийм зүйл байхгүй.

-Кёкүтэнзан одоо Германд амьдарч байгаа. Та түүнд мөнгө өгсөн үү?
-Зодог тайлах ёслол дээр нь сэтгэлийн бэлэг болгож 50 мянган иен өгсөн. Өөр зүйл байхгүй.

-Одоо та нар холбоотой байдаг уу?
-Үгүй.

-Та хоёр хэдэн удаа хамт хооллосон бэ?
-Мэдэхгүй.

-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайд Японд айлчилсныг санаж байна уу?
-Тийм ээ.

-Тэр айлчлалын үеийн башёгийн сүүлийн өдрийг санаж байна уу?
-Сайн санахгүй байна.

-Та Точиазүмад ялагдаж 13 даваа хоёр унаатай болсон…
-Тодорхой санахгүй байна.

-Тэгвэл Хакүхогийн амжилтын талаар санаж байна уу?
-Үгүй ээ.

-Хакүхо Кайод ялагдаад бас 13-2 болсон.
-Аан, нэмэлт барилдаан болсон, тийм тийм.

-Өмнөх башёд 3-6-6 болж, тэр тэмцээнд тавиас дээш хувийн амжилт үзүүлэхгүй бол озэки цолоо алдах байсан Кайо Хакүхог сүүлийн өдөр ялснаар качикоши хийсэн. Хакүхо тэгж ялагдахад та дараа нь бас унасан…
-Ямар ч байсан би тэр башёд түрүүлсэн.

-Таны хувьд өөрөө Точиазүмад унах болоод Хакүхог ялагдуулахын тулд Кёкүтэнзанаар зуучлуулсан уу?
-Үгүй.

-Хакүхо найраа хийхээс дургүйцээд тэр өдөр утсаа салгасанд Кёкүтэнхо уурлаж байсан гэсэн?
-Үгүй, тийм юм болоогүй.

-Сүүлчийн өдөр та Хакүхотой нэмэлт барилдаан хийсэн. Гэтэл бэлтгэлийн өрөөнд та хоёр чангаар ярилцан инээж байсан гэсэн…?
-Нэг дор байсан болохоор л тэр.

-Түрүү байрын төлөө чухал барилдаан хийх гэж байсан мөртлөө юу? Сүмогийн сэтгүүлчдийг бичих юмтай болгоё гээд зориуд сонсгох гэж тэгж чангаар инээж, ярьсан гэсэн…
-Үгүй, тийм яриа болоогүй.

-2006 оны Кюүшюү башёгийн сүүлчийн өдөр та Чиётайкайтай барилдсанаа санаж байна уу?
-Толгойд буухгүй байна. Сануулж өгнө үү?

-Та өргүүлээд тун хэцүү байдалд орсон ч давж түрүүлсэн. Энэ тохирсон барилдаан байсан уу?
-Та сүмо барилдаж үзсэн үү? Ямар нөхцөлд барилдааны хувь заяа яаж ч эргэж болно. Миний хувьд барилдаан бүртээ хүч шавхан үздэг.

-Чиётайкай өөрөө л дэвжээнээс гарчих шиг харагдсан. Бид олон удаа бичлэг үзээд ингэж хэлж байна.
-Тэр барилдаан тэгж харагдсан бол харамсалтай байна.

-Хана сүмо гэж юу вэ?
-Зодог тайлах ёслолд зориулсан барилдаан бил үү?

-Хасагдах тэмцээн биш бил үү?
-Юу билээ.

-Ийм тэмцээнд найраа болдог уу?
-Ер нь найраа байхгүй.

-Та хэзээ ёкозүна боллоо?
-Хэзээ билээ?

-2003 оны Харү башё.
-Нэгдүгээр сар биш бил үү?

-Тэр тэмцээнд та ёкозүнагийн болзол хангаад гуравдугаар сард аварга цолтой анх барилдсан.
-Нээрээ тийм юм байна.

-Харү башёд та ямар амжилт үзүүлснээ санаж байна уу?
-Үгүй.

-Арав ялж тав унасан.
-Тийм бил үү?

-Тэр башёд хэн түрүүлсэн бэ?
-Санахгүй байна.

-Чиётайкай.
-Аан.

-Тэр башёгийн сүүлийн өдөр Кайо 10-4, Чиётайкай 11-3 амжилттай байсан. Тэгэхэд таныг Чиётайкайгаас 3 сая иен авч ялагдсан гэх яриа бий.
-Тийм зүйл болоогүй.

-Сүмогийн дээд цолыг авсан ёкозүна хүн “найраа байхгүй” гэж хэлж байгаа ч хэрэв энэ нь батлагдвал зодог тайлах уу?
-Уучлаарай, ойлгосонгүй, дахиад нэг хэлнэ үү.

-Та ёкозүна цолтой.
-Тийм ээ.

-Энэ бол сүмогийн дээд цол.
-Тийм.

-Та огт найраа хийж байгаагүй гэсэн.
-Тийм.

-Энэ өндөр цолтой хүний хувьд эсрэгээр найраа байдаг нь батлагдвал та сүмог орхих уу?
-Үнэхээр шүүхээс намайг буруутай гэж тогтоовол би сүмо барилдахаа болино.

-Өнөөдөр таны ярьсан бүхэн үнэн үү?
-Тийм ээ.

“Шюүкан гэндай” сэтгүүлийн газрын гол баримт болгож буй зүйл нь 1978-1991 онд барилдаж, комүсүби цол хүртэл дэвшиж байсан Итаигийн яриа юм. Тэрбээр мэргэжлийн сүмогийн барилдааны 75-80 хувь нь урьдчилан тохиролцсон байдаг хэмээсэн бөгөөд өөрөө ч үүнд оролцсоноо хүлээсэн юм. Хэдий түүний зодог тайлснаас хойш олон жил өнгөрсөн ч тийнхүү газар аваад байсан зүйл ор мөргүй алга болохгүй гэж буй аж. Мөн саяхан хар тамхины хэргийн улмаас сүмогоос хөөгдсөн Ваканохо найраа байдаг гэсэн үг цухуйлгасан нь шуугианыг дэврээгээд буй юм.

Байцаагчид нийтлэлийг бичсэн сэтгүүлчээс “Бэлтгэлийн өрөөнд орж сурвалжлага хийсэн тохиолдол бий юу” гэхэд “Үгүй” хэмээн хариулжээ. Үүнээс үзэхэд сонссон дуулсандаа л түшиглэн таамаг төдий юм бичсэн нь цуурхлыг энэ хүртэл дэврэхэд хүргэсэн бололтой.

Ёкозүна Асашёорюүгийн байцаалт өгсний дараа өнгөрөгч башёгийн өмнө албан тушаалаасаа огцорсон Китаноүми мэдүүлэг өгөх хуваарьтай буй аж. Read More......

Хайртаасаа асуух хэрэггүй арван асуулт

Заримдаа буруу асуулт тавьснаас болж хамгийн бат бөх харилцаанд ч цав гардаг. Тиймээс бүсгүй та хайртай залуугаасаа чухам юуны тухай асууж болохгүй вэ гэдгийг мэдсэн байхад илүүдэхгүй. Юуны түрүүнд та хайртаасаа,

- Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу?

гэсэн асуултыг асуух огт хэрэггүй. Энэ бол найз залуугаасаа асууж болох хамгийн тэнэг асуулт. Яагаад гэвэл, бүх эрчүүдэд өөртөө итгэлтэй эмэгтэй таалагддаг. Харин энэ асуулт таны өөртөө итгэлгүй байгааг нотолж буй. Иймд энэ асуултыг түүнээс өөр хэн нэгэн, тухайлбал ээж, найз бүсгүй эсвэл стилистээс асуу.

- Чи юуны тухай бодож байна?

Энэ асуултын хамгийн түгээмэл хариулт нь “ Юуны ч тухай биш!”. Үнэхээр ч хүмүүс заримдаа тодорхой нэг зүйлийн тухай биш харин энэ ертөнц дээр байгаа бүх л зүйлийн тухай бодох зуршилтай байдаг. Энэ асуултыг ойр ойрхон тависнаар түүний юу ч үл илэрхийлэх харц эсвэл түүний бодлыг тааж мэдэх хүсэл таныг шаналган зовоохоос өөр тусгүй байх болно.

- Хэрвээ чи миний найз бүсгүйчүүдээс хэн нэгнийг нь үнсэнэ гэвэл хэнийг нь сонгох вэ?

Тэр хэний ч нэрийг нэрлээгүй байлаа гэсэн энэ асуултын хариулт таныг баярлуулна гэж үү. Үнэн хэрэгтээ бол та түүнээс, “ Надад арван сая доллар өгье гэсэн ч би хэнийг ч үнсэхгүй” гэсэн хариултыг л хүлээж байгаа. Гэтэл зарим эрчүүд худал ярих дургүй байдаг юм …

4. Чи бид хоёр хэдэн хүүхэдтэй болох бол?

Хайртай хүн чинь танаас зугуухан зай барихыг та хүсэхгүй биз дээ? Мэдээж үгүй? Тэгвэл, энэ асуултыг мартах хэрэгтэй. Тэр тусмаа танилцаж, дотносоод удаагүй байх үед. Хуримлаж, хамтын амьдрал зохиох тухай яригдаагүй үед энэ асуултыг битгий яаран тавиарай.

5. Хэрвээ би осолд ороод хүнд бэртлээ гэхэд чи шинэ найз бүсгүйтэй болтлоо хэр удаан тэвчих вэ?

Хэрвээ тэр иймд байдалд орлоо гэвэл харин чи хэр удаан хүлээж чадах вэ? Хайр сэтгэлийг урьдчилан тааж хэлэхийн аргагүй төдийгүй ямар ч эр хүн өөрийгөө золгүй нэгнээр төсөөлөх дургүй байдаг.

6. Хэрвээ жинхэнэ “эрчүүдийн” үдэшлэгт байхад чинь яваад очвол чи дургүйцэх үү?

Мэдээж тэр, бухимдана. Та ч тун удахгүй ”нойтон хамуу” гэсэн хоч зүүх байх. Эр хүнд зөвхөн өөрийн гэсэн ажил, ярианы сэдэв гэж бий… Тэгээд ч найз бүсгүйчүүдийн дунд тэр суучихаад хов жив болгонд чинь хошуу дүрээд сууж буйгаар төсөөлөөд үз дээ.

7. Чи энэ бүсгүйг ширтээд байх юм, тэр чамд таалагдаа юу?

Энэ асуулт нь чамайг өөртөө итгэлгүй байгааг дахин нотолж буй. Тэгээд ч энэ огт секси биш. Тэр түүнтэй биш харин тантай хамт байна. Тийм болохоор үл ялиг зүйл дээр хардаж, асуудал босгох хэрэггүй.

8. Надаас өмнө чи хэдэн найз бүсгүйтэй байсан бэ?

Чи үнэхээр энэ асуултын хариултыг мэдмээр байна уу? Энэ танд тийм хэрэгтэй гэж үү? Харин та түүнээс өмнө хэдэн найз залуутай байсан бэ? Өнгөрсөн явдлыг өөрчилж болдоггүй. Тэгээд ч хүн бүрт өөрийн нууцлах зүйл байдаг. Иймд түүнийг таагүй дурсамж руу нь байн байн түлхэх гэхийн хэрэггүй. Дахин хэлэхэд өнөөдрийн амьдралаасаа таашаал авч сур.

9. Чи хэнд нь илүү хайртай вэ? Надад уу эсвэл ээждээ юу?

Эрчүүдийн 99 хувь нь энэ асуултыг шүтээнд нь халдсан, доромжилсон гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ, тэд энэ асуултад хэрхэн хариулахаа огт мэддэггүй. Яагаад гэвэл, таныг хайрлах хайр, ээж хүүгийн хайр нь харьцуулах аргагүй өөр ойлголт. Иймд үүнийг хэзээ ч харьцуулж тавьж болохгүй. Тэгэхээр энэ утгагүй асуултыг хайртаасаа хэзээ ч битгий асуугаарай.

10. Чи надад үнэхээр хайртай юу ?

Энэ асуулт нь “ Би чиний хайранд итгэхгүй байна” гэсэн санааг давхар илэрхийлдэг. Харин та үүнийг хэлэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Зарим эрчүүд өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэх дургүй байдаг юм. Тэд үүнийг үйл хөдлөлөөр эсвэл зүгээр л дэргэд тань байж илэрхийлдэг. Энэ хангалттай биш гэж үү. Read More......

2006 onii baidlaar Mongol uls delhiid daraah uzuulelttei baina

2006 onii baidlaar Mongol uls delhiid daraah uzuulelttei baina

Бичсэн огноо 11 цаг 54 минутын өмнө бичсэн Horidoimergen

1: Mongoliin hun amiin too 2,832,224 July 2006 est. 138 dugaart jagsaj baigaa um baina
2: Mongoliin gazar nutgiin hemjee 1,564,116sq km. 27rt jagsdag
3: Undesnii uildverleltiin hemjeegeeree 156rt ordog.GDP $ 5,272,000,000 (2006)
4: GDP - per capita (PPP) 187th Mongolia $ 1,900
5: GDP - real growth rate (%) 57th Mongolia 6.20
6: Telephones - mobile cellular 128th Mongolia 557,200
7: Airports 102th Mongolia 44
8: Railways 80th Mongolia 1,810km (2005)
9: Roadways 79 Mongolia 49,250 km (2002-2003)
10: inflation rate (consumer prices) 187th Mongolia 9.50 (2005)
11: Oil - production 101th Mongolia 549(bbl/day) (2005)
12: Oil - exports 61th Mongolia 515 (bbl/day) (2005)
13: Oil - imports 58th Mongolia (bbl/day) 11,210 (2005)
14: 161th Mongolia $ 1,011,000,000 Imports

NSO bolon Worldbanknaas gargasan zarim neg too barimt
2006 ony etsiin baidlaar Mongol uls
- 2.6 saya huntei boljee.
- 100 emegteid 95 eregtei onogdoj baina.
- Ulaanbaatar hotod 1 kwadrat km nutagt 212 hun
- niit hun amyn 61 huvi ni hotod
- neg oerhod 4 hun nogdoj baina
- dundaj nas 66, eregtei ni 63, emegtei ni 69
- suuliin 1-2 jild toerolt ihsej baina /ug ni buurah handlagatai baisan!/
- eregteichuudiin bas baralt oendor baina /100 emegted 148 eregtei/
- 2006 ond 49 myangan hos ger bul boljee /oemnoh onoosoo 3.2 dahin oesson/
- oenchin huuhdiin too 51 mynga
- oerh tolgoilson emegteichuud 72.2 mynga
- shineer bii bolson ajliin bair 53 myanga /diilenhi ni barilgiin salbart/
- Mongol ulsyn toeriin alband 120 myanga /ted sard dundjaar 120 mynga avdag gej uzvel jild niitdee 173 terbum tugrugnii tsalin avah aj/
- Ulsyn hemjeegeer dundaj tsalin 130 myangan togrog
- Dotoodyn niit buteegdehuun 3.2 trillion togrog /ony uneer, uridchilsan baidlaar/
- 2000 ony zeregtsuuleh uneer 1.4 terbum
- neg hund onogdoh DNB 1.2 saya togrog /oiroltsoogoor 1000 USD/
- DNB boditoor 8.4 huvi oesson /uunii 4.4 negj ni uilchilgeenii salbar,
2.0 HAA, 2.0 uildver/
- DNB-y 79 huviig huviin sektoriinhon buteen baiguulj baina
- Inflation 6 huvi /alban yosniih ni/
- Moengonii niiluulelt 1.5 trillion
- Ariljaany bankuudyn olgoson zeel 1.2 trillion
- Zeeliin huu 24.5% /jiliin togrogoor/, valutiinh ni 15.5%
- Barilga ugsralt zam zasvar 198 terbum
- niit 384 barilga ashiglaltand orov /unii diilenhi ni oron suuts/
- mal aj ahui /HAA/ DNB-ii 20 orchim huviig uildverledeg
- niit ajillagsadyn 40 orchim huvi ni HAA-d
- HAA manai exportyn orlogiin 25 huviig burduuljee
- malchdiin too: 364 mynga
- malyn too: 34.8 saya /15 saya ni yamaa/
- malyn emch: 1838
- aj uildveriin salbar niit 943 terbum /2000 ony uneer/ togrognii bayalag uildverlev
- aj uildveriin salbar niit 2.1 trillion /ony uneer/ - y borluulaltyg
dot., gad. zah zeel deer borluulav. /uunii 74 huvi ni uul uurhain salbar/
- toemor zam: ulsyn niit achaa ergeltiin 95 huviig guitsetgev
- Mongold 141 myangan automashin baina /uunii 94.4 ni suudlyn/
- Ulaanbaatart 79 mayngan automashin baina
- Uuren telephone /mobile/ hereglegchid: 770 myanga
- Export 1.54 trillion USD, import 1.48 trillion USD
- Gad hudaldaany ashig 57 saya USD
- Zooevriin us heregledeg oerhiin too: 296.2 myanga
- Zochid buudalyn too 794
- 408.5 myangan gadaadyn zorchigchid irjee /40 huvi ni hyatad irged, 20 huvi ni oros/
- gadaadyn zorchigchdiin 88 huvi ni 30 hurtelhi honogiin hugatsaagaar irjee
- gadny juulchid: 386 myanga
- suragch, oyutnuudiin too: 710.4 myanga - yeronhii bolovsrolyn surguuliin too: 742
- suragchdiin too: 542.5 myanga
- oyutnii too: 168 myanga /30 huvi ni huviin hevshild/
- toegsogchdiin too: 23.6 myanga /uunii 25 huvi ni ediin zasag,
12 huvi ni bagsh, 6 huvi ni injener/
- Sum hiid 245 /uunii 60 huvi ni budda, 35 huvi christ, 3 huvi musulman/
- eruul mendiin salbart ajillagsad: 34.2 myanga /uunees ih emch /7 myanga/
- neg ih emchid 361 hun onogdoj baina
- emnelgiin orny too: 18.3 myanga
- hamgiin ih oevchildog ovchin: tsusny ergelt bolon amisgalyn
- eruul mendiin salbariin niit zardal: 103 saya togrog
- Mongol ulsyn hemjeend uildverleld zartsuulsan 1 togrog tutmaas 0.83 togrogiin buteegdehuun uildverlesen baina /tatvaraas nuugdah gesnii gajig?/ Read More......

Монголчууд лам хуврагт биш сэтгэл зүйчид хандах нь ихэсчээ

“..Амьдрал гэдэг тэр залуугийн хувьд шал утга учиргүй зүйл бай­лаа. Хэний төлөө, юуны тулд амьд­раад байгаагаа, тэр ч бүү хэл өөрөө өөрийгөө ойлгохоо больжээ. Ма­шин, байр бий. Дээрээс нь бусдын зовж олдог мөнгийг тэр гарынхаа салаагаар урсгадаг. Тэгсэн атал амьдрал түүнд хов хоосон юм шиг санагдах болж. Тиймээс тэр сэтгэл зүйчид хандахаар шийдэж. Түүний шийдвэр зөв байлаа. Сэтгэл зүйчид хандсанаар түүний бодол санаа бүгд өөрчлөгдөж. Одоо тэр амьд­ралд идэвхтэй нэгэн болж хувирсан байна.

Энд өгүүлсэн залуу шиг амьд­ралд итгэдэггүй, өөрийгөө олохоо больчихсон хүмүүс зөндөө байдаг гэнэ. Тэд “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвд хандсанаар өөртөө итгэх, амьдралд итгэх итгэлээ олдог юм байна.

Тус төвийн сэтгэл зүйч Б.Ууганцэцэгтэй уулзаж ярилцсан юм. Хүмүсийн дунд байдаг хэрнээ, бусдаас асууж чаддагүй олон аминчхан асуултад түүнээс хариулт авахыг хүслээ. Хэрэв та түүнтэй жич харилцахыг хүсвэл www.uugantsetseg.blog.banjig net хаягаар хандаарай. Тус төв хүмүүст сэтгэл зүйн туслалцаа үзүүлээд дөрвөн жилийг үзжээ. Энэ хугацаанд гурван настай балчраас 80 настай буурал хүртэл тэднийд хандсан байх юм. Тус төв сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг, мөн сэтгэл зүйн оношилгоо хийдэг, сургалт явуулдаг, судалгаа хийдэг гэнэ. Хэрэв танд бие хүн болоод гэр бүлийн асуудал үүсвэл лам хувраг гэж гүйхээсээ илүү сэтгэл зүйчид хандаад үзэхэд илүүдэх юун.

-Жаал хүүгээ хөтлөөд танай төвөөр үйлчлүүлээд гарч байгаа бүсгүйг харлаа. Гуравхан настай хүүд сэтгэл зүйн тусламж авах ямар шалтгаан байв аа?

-Тэр бүсгүй хүүхдийнхээ сэтгэл зүйг оношлуулаад гарсан юм. Хүүхэд нь их дуу цөөтэй юм байх. Аав нь гадаадад байгаа болохоор бэтгэрчихэж магадгүй гэж бодсон юм шиг байна. Нэг үеэ бодоход монголчууд маань их боловсон, сэтгэл зүйчдийн үнэ цэнийг мэддэг болсон байна. Манайхаар бага насны хүүхдүүд цөөнгүй үйлчлүүлдэг. Зарим хүмүүс хүүхдээ хэрээс хэтэртэл худлаа яриад байх юм гээд манай төвд ханддаг бол зарим нь хүүхэд нь бусдыг юмыг хулгайлаад байна гэх ч юм уу, эсвэл зүгээр л миний хүүхдийн сэтгэл зүй ямар байна гээд оношилгоо хийлгүүлэхийг хүсдэг.

-Сэтгэл зүйн оношилгоо гэж яг юуг хэлээд байгаа юм. Сэтгэлийг эрхтэн гэдэг ч бусад эрхтнийг бодвол хоосон зүйл болохоор оношилно гэхэд санаанд нэг л буухгүй байна?

-Сэтгэл зүйн оношилгоо бол их нарийн том арга зүй шүү дээ. Бусад эрхтнийг бол эхо, компьютер энэ тэрээр үзэж оношилж болно. Сэтгэл зүйг зүгээр л ярьж суугаад оношилчихдог гэж зарим хүмүүс боддог байж магадгүй тийм бишээ. Тэр хүний тархи, оюун бодол руу гүн гүнзгий нэвтэрч байж л оношилдог хэрэг шүү дээ. Зарим хүн сэтгэл зүйчдэд хандахдаа шүдний өвчин сугалаад авчих юм шиг л ойлгодог. Тэгж ойлгож болохгүй. Сэтгэл зүй бол олон удаагийн, урт хугацааны эмчилгээ шаарддаг юм.

-Залуучууд хэр их ирж үйлчлүүлж байна?

-Нийгэм маань залууст маань их нөлөөлөөд байх шиг. Хараад байх нь ээ, хавар намарт манай төвийн ачаалал эрс нэмэгдчихдэг. Өвөл, зун харьцангуй гайгүй. Улирал ч бас хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг юм байна. Залуус маань үлгэрлэн дууриах хүнгүй, зорилгогүй болжээ. Амьдрал утгагүй байна гэх маягийн юм ярьсан залуус ирдэг. Тэгээд “Амьдрал ямар үед чинь сайхан байдаг вэ” гэхээр “Сэтгэл санаа тайван, асуудалгүй үед” гэж хариулах нь элбэг. Тийм асуудалгүй амьдрал огтхон ч байдаггүй юм шүү дээ. Тэр асуудлаа өөрөө эвтэйхэн зохицуулаад өөртөө хүндрэл үүсгэхгүй байх нь чухал юм. Залуусын маань ихэнх нь байртай, том жиптэй болчихвол амьдрал нь утга учиртай болно гэж боддогоо нуудаггүй. Тийм биш шүү дээ, амьдрал тэмүүлэлтэй, зорилготой байж л утга учиртай болдог. Ялангуяа наяад оны сүүлч, ерээд оны ихээр төрсөн залуучуудад ийм байдал их анзаарагдаад байдаг юм.

-Зарим хүүхэд том болохоороо хэт их мөнгөнд шунадаг. Энэ юунаас болдог юм бол?

-Сэтгэл зүйд дутуугийн мэдрэмж гэдэг нэг ойлголт байдаг юм. Хүн багадаа өмсөх зүүхээр дутвал том болоод хувцас хунар л худалдаж аваад байдаг. Мөнгөөр дутвал том болоод мөнгө л хураагаад байдаг юм. Гоё гутал өмсөх юмсан гэж багаасаа мөрөөдсөн хүүхэд том болохоороо гутал л цуглуулаад байдаг байхгүй юу. Ер нь бол сэтгэл зүйн хувьд амьдрал дундуур дүүрэн байх ёстой гэдэг зарчим л хамгийн үнэн юм билээ. Хэт хангалуун байдалд өссөн хүүхэд том болоод ямар нэгэн эрсдлийг даван туулах чадваргүй болдог. Тэгэхээр нөгөө талаас нь аваад үзэхэд бас дутуугийн мэдрэмж хэрэгтэй байдаг юм. Тийм болохоор л амьдрал дундуур дүүрэн байх хэрэгтэй. Хүүхдээ тийм байлгах хэрэгтэй.

-Эцэг эх хүүхэд хоёрын харилцаанд сөрөг үзэгдэл гарах нь бий. Ялангуяа өсвөр насныхан эцэг эхдээ худлаа хэлэх нь цөөнгүй байдаг. Түүнээс болоод зөрчил үүсдэг шүү дээ.

-Хүүхдээ хайрлаад байна гээд хэт нялганах их буруу. Бас сайн хүн болгох гээд байнга загнаад, хатуулж, ширүүлээд байх нь зөв алхам биш. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ багаас нь мөнгөтэй харьцуулж сургах хэрэгтэй юм билээ. Зүгээр л нэг жишээ дурдахад 50 мянган төгрөг өгөөд “Сарынхаа хоол хүнсийг миний хүү цуглуулаарай” гээд үз л дээ. Тэр хүүхэд тэр мөнгийг хүргэх гэж яаж зовдгийг мэднэ. Бас хүүхэд чинь том итгэл дааж байгаагаа ойлгоно. Түүнээс бус чи үрчихэвээ энэ мөнгийг гэвэл хүүхэд заавал үрэхийг хүсдэг. Ялангуяа бага насныханд болохгүй, бүтэхгүй гэх үгийг эсрэгээр хүлээж авдаг. Яагаад болохгүй байгаа юм бол болгоод үзье гэж хэрэгт дурладаг. Худлаа ярихын тухайд их сонин л доо. Саяхан 20 гарсан залуугаа дагуулаад нэг ээж манайд хандсан юм. Хүүхэд нь аймшигтай худлаа ярьдаг болчихсон гэнэ. Практикаас харахад хүүхэд нэг л өдөр худлаа ярьчихдаг юм биш. Их багаар өмнө нь зөндөө ярьдаг байсан байж л таараа. Эцэг эх нь түүнийгээ анзааралгүй явж байгаад бүр “савных нь амсраар ус нь халиад” ирэхээр л мэдсэн хэрэг шүү дээ. Тэгэхээр эцэг эх хүүхдээ сонсдог байх хэрэгтэй. Хүүхдээ сонсоно гэдэг хамгийн том хүндлэл гэдгийг л ойлгоорой Read More......

Мэдээлэл технологийн салбарт инкубаторт бойжигчид тэргүүлдэг

Мэдээлэл технологийн инкубатор байгуулагдсаны таван жилийн ойн үзэсгэлэн Мэдээлэл технологийн үндэсний паркт өчигдөр эхэллээ. Инкубатор гэдэг нь төрөөс хувийн хэвшлийг дэмжих загвар аж. Уг үйл ажиллагаа 2003 оноос эхэлжээ. Энэ хугацаанд 12 удаагийн сонгон шалгаруулалтаар 117 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан нийт 49 компанид инкубаторын үйлчилгээ үзүүлжээ.

Инкубаторт бойжсон 18 компани Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлж байгаа бол одоо инкубаторт 14 компани бойжиж байгаа аж. Инкубатор нь мэдээллийн технологийн салбарын 500 гаруй хүнийг ажлын байраар хангасан бөгөөд ажлын байраа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Үүний үр дүнд 200 орчим ажлын байр шинээр бий болгосон байна.

Уг үзэсгэлэнгийн талаар Инкубаторын менежер П.Наранцэцэг “Энэ үзэсгэлэнд инкубаторт бойжоод гарсан, одоо байгаа 20 компани оролцож байна. Үзэсгэлэнгийн ач холбогдол нь инкубатор гэж юу болох, жижиг, дунд бизнесийг төрөөс дэмжихэд хөл дээрээ хэр зэрэг тогтож, зах зээлд хэрхэн байр сууриа олж чадсаныг харуулах юм. Үзэсгэлэнд орж байгаа компаниуд анх тавхан хүний бүрэлдээхүүнтэй байсан бол өдгөө 80 хүртлээ өссөн. Энэ нь инкубаторын гол ач холбогдол юм. Нөгөө талаар программ хангамжийн компанийг инкубаторт бойжуулна гэдэг бол мэдээллийн технологит чухал нөлөө үзүүлж байгаа хэрэг” гэв. Уг үзэсгэлэн энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ.

Мэдээллийн эх сурвалж: Өнөөдөр сонин Read More......

Ц.Элбэгдорж: Сайдын суудал халаасалсан хүнтэй сайн санаа уралдуулах боломж алга

УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржтой улс төрд болон Ардчилсан намын бүлэг дотор болж буй үйл явдлын талаар ярилцлаа.

-Танай бүлгийн 15 гишүүн бусдаасаа өөр байр суурь баримталж, бүлэг дотроо “өргөх бичиг” барьж бужигнууллаа. Та нарын илэрхийлсэн гол байр суурь юу байв?

-Засгийн газрын бүтэц хүн дагаж биш бодлого дагаж үүсэх ёстой гэсэн бодлого барьж байгаа юм л даа. Ардчилсан намын ард түмнээрээ дэмжүүлж гаргаж ирсэн бодлого, мөрийн хөтөлбөрийн амин сүнс болсон Эрдэнийн хувь гэдэг заалт гэрээнд туссангүй. Эрдэнийн хувийн утга санааг хэлбэл хэрэв Монгол Улс баялаг ихтэй юм бол монгол хүн бүр түүнд эзэн, хөрөнгө оруулагч байж амьдралаа өөд татах ёстой. Хэдэн төгрөг өгнө гэж яриад байгаа юм. Энэ гол нь биш. Баялагтай бусад орон, Латин Америк, Африкт мөн адилхан “Та нарт бэлэн мөнгө өгнө” гэж хэлээд, ард иргэддээ хэдхэн мөнгө өгөөд, гол баялгаа дотоодын олигархиуд нь гадаадынхантай нийлээд цөлмөчихсөн тохиолдлууд гарсан байдаг. Манайх яг тэр зарчмаар явах гээд байна. Манайд бол 100 төгрөг тутмаас дөрвөн төгрөг орчмыг ард иргэддээ хувааж өгөөд, үлдсэн баялаг, боломжийг дотоодын олигархиуд гадаадынхантай хувааж, түүн дээр хяналтаа тогтоох гэсэн оролдлого гарч байгаа. Иймээс иргэддээ баялгийг хувааж өгөх гэдэг бол уул уурхайг нээлттэй, хяналттай болгох, иргэдийнхээ амьдралыг өөд татах хамгийн боломжтой хувилбар гэж бид үзэж байгаа юм. Цаашдаа улс орны болоод ардчиллын аюулгүй байдалтай ч холбоотой. Олигархиуд ядуу иргэдээ хэдэн төгрөгөөр хуураад өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ямар ч хуйвалдаан хийж чадахаар байдалтай байгаа. Эрдэнийн хувь явж явж ангийн тэмцэл шиг зүйл болж байна. Нийт ард иргэдийн амьдралыг өөд татах уу, нэг хэсэг бүлгийн амьдралыг хязгааргүй баяжуулах уу гэсэн ийм л зам руу орж байна.

Гэрээнд манай намын бодлогын гол цөм болсон Эрдэнийн хувь тусаагүй байгааг бид сануулсан.

-Эрдэнийн хувиас гадна танай 15 гишүүн МАХН-тай байгуулсан гэрээг Ардчилсан намаараа, бүлгээрээ хэлэлцүүлээгүй гэсэн. Үнэхээр намтайгаа ярилцалгүй нөгөө талтай оргилуун дарс тулгаад баталчихсан гэрээ юм уу?

-Манайх парламентын нам тул парламент дахь намын бүлэг гол асуудлуудыг шийднэ гэж энэ засагт орох гээд байгаа нөхөд ч өөрсдөө хэлдэг юм. Гэтэл энэ хэд намынхаа бүлэг дээр дэмжлэг авч чадахгүй болоод ирэхээрээ Гүйцэтгэх зөвлөл гэж гүйдэг боллоо. Гүйцэтгэх зөвлөл дээр ярьсан гэдэг ч батлуулсан юм байхгүй. Гэрээг бүлэг дээр ярья гэхэд ярилгүй цааш явчихсан. Ажлын хэсгийн хэдэн хүн МАХН-тай очоод гарын үсэг зурчихсан.

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газар байгуулна гээд нэгэнт ярьчихсан. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч танайхаас сайд төрөх нь. Ардчилсан намын гишүүдээс Засгийн газрын танхимд орж ажиллахыг та юу гэж үзэж байна?

-Гэрээн дотор Эрдэнийн хувь, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ мэргэжилтэй болгох, үйлдвэржүүлэлт, орон сууц, шударга ёс тогтоох гээд хэдэн гол чиглэлээ тусгаж өгөөд, түүнийгээ Засгийн газрын бүтэц рүү оруулаад, түүндээ зохицуулж Ардчилсан намын гишүүд тэр бодлогоо төлөөлж Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа бол ойлгож болохоор байна. Гэтэл тийм зүйл болсонгүй. Гэрээ хийж, албан тушаал авна гэж яваа манай намын нөхөд бол одоо зөвхөн тэр албан тушаалаа л төлөөлдөг хүмүүс болж хувирах нь. Ардчилсан нам, түүний масс, УИХ дахь бүлгийг тэд төлөөлж чадахгүй боллоо. Засгийн газрын бодлогыг УИХ дээр нэгдсэн байдлаар хэлэлцүүлээд аваад явна гэх юм бол, Ардчилсан намын бүлэг дотор олонх болсон хэсгийн санаа бодол Засгийн газрын бодлогод тусч байвал цаашдын үйл ажиллагаанд нь хэрэгтэй юм даа.

-Танайхан бүлэг дээрээ ярилцаад гэрээг хэлэлцье, түүнд Эрдэнийн хувийг оруулъя, дээрээс нь тойргийг ялгаварлалгүй 76 гишүүнээ бүрдүүлье гэж шийдвэрлэсэн гэж ярилцсан ч бүтэл тааруу байх шиг байна. Тэр юу болж байгаа вэ?

-УИХ-аа эхэлж бүрэлдүүлээд дараа нь Засгийн газраа бүрдүүлэх ажлаа хийе. Энэ хоорондоо бодлогын шинж чанартай асуудлаа гэрээндээ тусгая, Засгийн газар байгуулах ажлаас нэг хоёр хоногийн завсарлага аваад дотроо сайн ярилцъя гэж тохирсон юм. Түүнийг манай бүлгийн 15 гишүүн дэмжээд 11 нь эсэргүүцсэн юм л даа. Үдээс өмнө ингэчихээд үдээс хойш болохоор буруу тоолсон байна гээд үүнийг засах асуудал гарч ирсэн. Хорин хэдэн хүний саналыг зөв тоолж чадахгүй байж улс орны бодлогыг яаж тодорхойлох гээд байгааг ойлгохгүй байна.

Хэдэн хүн МАХН-тай очиж юмаа ярьчихаад эргэж ирж биднээр түүнийгээ батлуулдаг, бид түүнийг нь хууль зүйн хүчинтэй шийдвэр болгоход оролцдог, тийм болж хувирах гээд байна л даа. Уг нь Баянголын 25 дугаар тойрог гэж нийслэлийн тэр том дүүргийн төлөөллийг УИХ-д нэн даруй оруулж ирэх ёстой. Түр үнэмлэхээ авсан 76 хүнийг СЕХ сонгуулиас хойш 14 хоног дотор шууд өргөн барих ёстой. Гэтэл үүнийг манай бүлгийн дарга чуулганы хуралдаан дээр яриагүй.

-Яагаад?

-УИХ дахь Ардчилсан намын дарга бол нэг фракцын дарга биш. Нэг хэсэг хүний дарга биш. Бүлгийн 28 гишүүний ашиг сонирхлыг хангах, эрмэлзлийг нэгтгэх үүрэгтэй хүн. Гэтэл бүлгийн олонхийн шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороонд уламжлаагүй нь том алдаа юм.

-Намын бүлэг дотор фракц юм уу, хэсэг бүлгийн эрх ашгийг төлөөлсөн хэсэг гарчээ гэж ойлгож болох уу?

-Сайдын суудал халаасалчихсан яваа хүнтэй сайн санаа уралдуулах боломж алга. Тэр фракцтай өрсөлдөх хэцүү л дээ. Өнөөдрийн Засгийн газар албан тушаалын горьдлого дээр л бүрэлдэж бий болж байна. Манай нам дотор ч, МАХН дотор ч ялгаагүй. Засаг хэврэг байдал руу явж байна. Уг нь бол Засгийн газраа хурдан байгуулаад, цөөнх нь түүнд хяналтаа тавиад явах ёстой л гэж үзэж байгаа юм. Өнөөдөр бид дийлдэж байгаа юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ сайн зүйл бол ялагддаггүй. Ард түмнийг байнга ялна гэж байхгүй. Нэг хэсэг хуйвалдаан амжилттай болж болно. Байнга хуйвалдаад байх боломжгүй. Сайн зүйл, үнэлэмж эргэж сэргэнэ гэсэн итгэлтэй байна.

-МАХН олонх болчихоод байхад Ерөнхий сайд С.Баяр яагаад ардчилсан намтай хамтрая гэв. Сөрөг хүчингүй болж байгаад долдугаар сарын 1-ний хэрэг явдал, өөр бусад асуудлыг мартуулъя гэсэн санаа юу?

-Хариуцлага тооцох шаардлагатай, нэхэл хатуутай өмнөх олон асуудал бий. Тэр бүхнээс зугтах л арга юм уу даа. Ардчилсан намын хэдэн гишүүнийг өөртөө татсанаар нүүрээ тахлах оролдлого хийж байгаагаас бус үнэхээр хамтдаа бодлогоо хэрэгжүүлээд явъя гэсэн зүйл байхгүй. С.Баярыг манай намын хамгийн хүсээгүй хэсэгтэйгээ нийллээ гэж нөгөө талаас бодож байна. Албан тушаалд дуртай тийм л хэсэгтэй нийллээ. Бодлогыг хэрэгжүүлдэг, зарчим, шударга ёс барьдаг, ажил хийхийн төлөө байгаа хэсэг нь нөгөө талдаа үлдлээ. Гэхдээ бид Засгийн газарт сайн бодлого оруулаад, бүтцийг зөв болгохын төлөө ажиллах гэж л одоо оролдож байна.

-Хамтарсан Засгийн газартай болмогц парламентад сөрөг хүчин үгүй болно. За яах вэ, С.Оюун, З.Алтай, Д.Энхбат нар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх л байх. Ийм дампуу байж болох уу. Эсвэл танай намынхан бүлэг дотроо хуваагдаад нэг хэсэг нь сөрч зогсох уу. Заавал цөөнх байх ёстой гэж үзсэнээс ингэж асуулаа л даа?

-Аливаа намын удирдлага өөрийн намын гол бааз суурь дээр суурилах ёстой. Тэднээсээ холдоод өөр айлын буурь руу нүүгээд явчихвал намаа төлөөлж чадахаа больчихож байгаа юм. Гэхдээ Ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг төлөөлдөг хэсэг нь нөгөө талдаа, хатуу байр суурь дээрээ үлдэж байгаа. Ард түмний дуу хоолойг хүргэж, тэдний хяналтыг тогтоох чадвартай гэж үзэж байгаа.

-МАХН өөрийгөө социал демократ үзэл баримтлалтай болсон гэж зарладаг. Ажиглахад танай намаас экс социал демократчууд голлож МАХН-тай хамтрах гэж байх шиг. Социал демократ нь социал демократтайгаа нийлэх гэж байгаа юм болов уу?

-Бөөр бөөрөөрөө нийлнэ гэдэг шиг үү. Албан тушаалд хүрч байвал ямар ч аргаар хамаагүй гэсэн үзэл бодолтой хэсэг хаана ч байдаг. Гол нь тэд албан тушаалыг ард түмэнд үйлчлэх үйлчилгээ гэж харахгүй байна. Би хувьдаа албан тушаалыг ард түмэнд үйлчлэх үйлчилгээ гэж боддог. Тийм учраас бид гарч ирээд татварыг бууруулах бодлого хэрэгжүүлдэг, авлигатай, хүнд сурталтай, ядууралтай тэмцдэг. Үйлдвэржүүлнэ, өөрсдөө юмаа хийнэ гэсэн бодлого дэвшүүлдэг. Манай нөгөө хэд болохоор албан тушаалаар далимдуулж улс төр дэх хүрээллээ бэхжүүлэх, шантажийн хэрэгсэл болгож, албан тушаалаараа дарамталж өөрсдөдөө илүү ашиг олох гэсэн зам руу явж байна.

Ардчилал дараагийн шатандаа орохын өмнө олигархиудын хуйвалдааныг үздэг байж магадгүй л юм. Түүнтэй тэмцэхгүйгээр ардчилал төгс хэлбэр, дээд шат руугаа орохгүй нь л дээ. Энэ чиглэлд бид хууль эрх зүйн орчин, бодлогоо өөрчлөх хэрэгтэй. Муу юмнаас бас сурч болдог.

-Энэ бол Ардчилсан хүчин дотор гарч байгаа анхны хагарал биш. 1996-2000 оны “Ардчилсан холбоо” эвслийн үед мөн л бүлэг дотор дэд бүлэг гарч, lдараа нь сонгуульд ялагдаж байсан. Өнгөрсөн УИХ-ын үед Ардчилсан намын зарим гишүүн МАХН-ын бүлэгтэй нэгдэж байсан. Тэгээд эцэст нь бүлэг ч үгүй зөвлөл гэдгийг байгуулсан. Одоо дахиад л МАХН-тай хамтарлаа. Яагаад үүнээс хаширдаггүй юм бол?

-Бүдүүн бүлгийг нэг бодлого хэрэгжүүлэх гэдэг талаасаа байгуулж байна гэж хэлж байсан ч сүүлд нь алдаа болсныг мэдсэн. Түүнээс одоо сургамж авах ёстой. Сургамж авдаггүйгээсээ бид буцаж унаад байгаа юм. Хамтарсан Засгийн газар бол хөгжил тийш их үсрэлт хийх Засгийн газар гэж зарлаж байна. “Их үсрэлт”, “Үсрэнгүй хөгжил” гэдэг үгийг бид анх хэрэглэж байгаа ч юм биш. Урд хөршид дээр үед Мао үүнийг хийх гэж байгаад 30 сая хүн нь өлсгөлөнд нэрвэгдэж Хятадын хөгжилд хүндрэл учруулж байсан. Ийм гашуун түүх байдаг. Их ухралт, хариуцлагагүй байдал тийш, хуулийг үл хэрэгсдэг, хариуцлагаас зугтаадаг, хяналтгүй байдал руу тавьж байгаа гүүр болж хувирч мэднэ.

-Танай 15 гишүүнийг бүлэг дотор бүлэг үүсгэсэн гэсэн яриа байгаа. Үнэхээр тийм үү?

- Бүлэг дотор бүлэг биш, байдлыг ойлгож байгаа, эрүүл саруул, зарчмын байр суурьтай гишүүний тоо л нэмэгдэж байна.

-Чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын зарим гишүүн Э.Бат-Үүл гишүүн рүү “Бодлого дэмжихгүй бол намаас яваарай, зайлаарай” гэж байсан нь харамсалтай л санагдсан?

-Үнэхээр тэр хүн рүү яаж тэгж хэлж чадаж байна аа л гэж харагдсан л даа. Өөр юу гэх вэ дээ.

-Үзэл бодол таарахгүй бол Ардчилсан намаас нам төрөх үү?

-Үгүй байх аа. Манай намын гишүүдийн олонх нь нийгэм зөв яваасай гэсэн, шударга талыг дэмждэг хүч байгаа шүү дээ. Тэгэхээр задрахгүй.

-Иргэний намынхан Ардчилсан намтай нийлье гэлээ. Ардчилал хүчирхэгжиж байна гэж үүнийг үзэх үү?

-Иргэний намын шийдвэр гарч тэр залуус орж ирж байна. Тэд ардчиллын гэр орныг өөд татъя. Хажууд нь өөр майхан босгоод хэрэггүй юм байна. Шударга ёс тогтоож авч явъя. Тэр эгнээг улам нэмэгдүүлье гэсэн. Зөв дүгнэлтэд тэр залуучууд, нийгмийг шударга болгохын төлөө явдаг хүмүүс нэгдэж байгаад баяртай байна. Read More......

Одоо ганцхан...

Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад

Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя


Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүр явъя

Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л...

Read More......

Хакеруудын дайралт...

Хакеруудын дайралт сvvлийн vед ихээр идэвхжиж байна. Тэдний хувьд энгийн айл гэр, албан байгууллагын компьютерт халдах юу ч биш. Тэр ч байтугай хамгийн чанга хамгаалалттай гэгдэх Америкийн Пентагонын компьютерт хvртэл аль хэдийн халдаад амжчихсан. Азаар уг халдлага Батлан хамгаалах яамны vйл ажиллагаанд ноцтой єєрчлєлт оруулаагvй гэнэ.
Хакерууд интернэттэй бараг нас чацуу юм. Интернэтийн сүлжээг ашиглан хэнийх ч бай хамаагvй компьютерт нь чєлєєтэй нэвтэрдэг тэдний авьяасыг заримдаа vнэлмээр ч юм шиг.
Анхандаа авьяасыг нь vнэлэх байтугай ихээр vзэн яддаг байлаа. Харин улс тєрчид тэднийг тагнуулын болон хорло сvйтгэх vйл ажиллагаанд ашиглаж болохыг ойлгосноор, авьяас чадварыг нь vнэлэх болжээ. Одоо хакерын" хєгжлєєрєє" дэлхий дээр Орос, Америк, Хятад, Герман улс тэргvvлж байна. Төрд зvтгэдэг чадварлаг хакеруудыг "тєрийн хакер" гэж нэрлэх нь ч бий. Єнгєргч хавар Орос, Эстонийн харилцаа муудахад Оросын талаас хакерын дайралт ихэссэн.
Дашрамд дурдахад, бусдын компьютер руу, дан ганц хакерууд дайраад байдаггvй гэнэ. Vнэндээ хакераас гадна кракер хэмээх илvv аюултай этгээдvvд ч бас дайралт хийдэг ажээ. Тэд хакеруудыг бодвол хорлон сvйтгэх ажиллагаа илvv явуулдаг. Тэд ямар ч утга учиргvйгээр бусдын компьютерийг эвддэг бєгєєд vvнийхээ тєлєє мєнгє нэхдэггvй. Зvгээр л vvнээсээ таашаал авдаг, гаж донтнууд юм. Кракерууд зєвхєн бие биедээ сайрхахын тулд л ихэвчлэн ийм vйлдэл хийхээс цаашгvй.

Харин хакерууд бол мєнгє нэхнэ. Гэхдээ шууд биш. Хэрэв мєнгєє нэхвэл шууд л баригдчихна шvv дээ. Харин vvний оронд тэд арай ухаалаг аргаар мєнгє олдог. Гаргасан вирусны эсрэг вакцин буюу антивирусыг давхар хийж томоохон компаниудад зардаг. Магадгvй зарим нэг антивирусны компани єєрсдєє шинэ тєрлийн вирус гаргадаггvй гэх газаргvй юм. Тэд шинэ вирусээр бусдыг "хордуулсны" дараа эмийг нь зардаг ч байж мэднэ.

Нэг ёсондоо тэд зах зээлийн эрэлт нийлvvлэлтийн хуулийг ашиглан ашиг олдог гэсэн vг. Зохиомлоор эрэлтийг бий болгон, дараа нь нийлvvлэлтээ vvсгэх нь тэдний бизнесийн бичигдээгvй дvрэм болжээ.

Мэдээж хэнч "Бид саяхан шинэ тєрлийн вирус гаргасан. Vvгээрээ бид танай компьютерийг бохирдуулна. Харин дараа нь та нар биднээс уг вирусны ерєндгийг худалдаж аваарай" гэж хэлэхгvй нь ойлгомжтой. Энэ бол нэгэнт илэрхий болсон бичигдээгvй хууль. Vvний хамгийн тод жишээ бол интернэтэд хаяадаа тэсрэлт хийсэн хvчтэй вирусууд гардагч, эцсийн эцэст тэд бvгд л устдаг.

Яахав сайн санаат программистууд ерєндгийг гаргаж авахаар хичээдэг ч гэсэн тэр болгон амжилттай болох нь юу л бол.

Тиймээс ерєндєг гаргаж авч чадахгvй бол цаг алдалгvй бусад компаниас єрсєн хакеруудтай наймаа хийх нь ашигтай. Хэрэв интернэт огт вирусгvй байсансан бол антивирусны компанийн бизнес бvрэн унах байсан. Бараг тиим компани байхын ч хэрэггvй биз.

Тэгэхлээр ийм vйлчилгээ явуулдаг компанийн орлогын амин сvнс нь вирус гэдэг тодорхой болж байгаа биз. Харамсалтай нь хуулиар тэднийг ийм гэмт хэрэг хийдгийг нотлох ямар ч арга байхгvй. Ер нь хуульд ихэвчлэн сада самуун, хvчирхийллээс гадна долоон тєрлийн гэмт хэргийг л буруутгасан заалт байдаг байна.

Эдгээр долоон заалтад:

1. Бусдын вэб сайтыг эвдэх, єєрчлєх.
2. "Картинг" буюу банкны цахим картны дугаар хулгайлах хийгээд єєрчлєх. Мєн хуурамч код тааруулан хууль бус гvйлгээ хийх.
3. Тодорхой vнээр vнэлэгдсэн программ хангамжийн бvтээгдэхvvнийгvнэгvй ашиглах зорилгоор хамгаалалтын систем эвдэх, цааш тvгээх. Ийм vйлдлийг "Крекинг" гэж нэрлэдэг.
4. Бусдын захиаг єєрчлєх.
5. Дайралт. Бусдын компьютер эвдэх буюу ажиллагаагvй болгох. Vvнийг хакерууд "Нюкинг" гэж нэрлэдэг байна.
6. Бусдын е-майл хаяг руу хэрэггvй захиа олноор явуулах буюу "Спаминг".
7. Бусдын захиаг унших зэрэг ордог байна. Гэвч гэмт хэрэгтэн тэр болгон баригддаггvйгээрээ кибер гэмт хэрэг онцлог ажээ.

2004 онд Британийн хакерууд хэвлэлийн компанийг нэгэн сонирхолтой аргаар сvрдvvлжээ. Хэрэв тэдэнд их хэмжээний мєнгє єгєхгvй бол компанийн нэр дээр, хvvхдэд зориулсан порно сайт гаргах ёстой байж. Гэвч тэдний оролдлого бvтэлгvйтэн баригджээ. Харин банктай холбоотой гэмт хэрэг 2007 онд эрс нэмэгдэн дан Америкт л гэхэд 45.7 сая ширхэг кредит картны мэдээлэл хулгайлагдсан байна. Ялангуяа сvлжээгээр дамжуулан худалдаа хийхийн тулд бусдын кредит картны дугаарыг хулгайлан ашиглах нь ихэссэн ажээ.
2008 оны дэлхийн шилдэг 20-н вирусны эсрэг програмууд
1.Kaspersky version 7.0.0.43 beta -99.23%
2. Kaspersky version 6.0.2.614 -99.13%
3. Active Virus Shield by AOL version 6.0.0.308 - 99.13%
4. ZoneAiarmwithKAVAntivirus version 7.0.337.000-99.13%
5. F-Secure 2007 version 7.01.128 - 96.56%
6. BitDefender Professional version 10 - 97.70%
7. BullGuard version 7.0.0.23 - 96.59%
8. Ashampoo version 1.30-95.80%
9. eScan version 8.0.671.1 -94.43%
10. Nod32 version 2.70.32 - 94.00%
11. CyberScrub version 1.0 - 93.27%
12. Avast Professional version 4.7.986 - 92.82%
13. AVG Anti-Malware version 7.5.465 - 92.14%
14. F-Prot version 6.0.6.4 - 91.35%
15. McAfee Enterprise version 8.5.0i+AntSpyware module - 90.65%
16. Panda 2007 version 2.01.00 - 90.06%
17. Norman version 5.90.37 - 88.47%
18. ArcaVir 2007-88.24%
19. McAfee version 11.0.213-86.13%
20. Norton Professional 2007 - 86.08%
Read More......

Та бүхнийг Мэдээллийн технологийн инкубаторын 5 жилийн ойн үзэсгэлэнд урьж байна

Read More......

БРЭНДИЙН НЭРНИЙ ЗАРЧИМ

The Law of the Word

Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л

үгээр илэрхийлэгдэн үлддэг

Mercedes Benz унадаг нэгний тухайд хамгийн түрүүнд юу бодогдох вэ? Ихэнх хүний хувьд хамгийн түрүүнд "нэр хүнд" бодогддог. Үнэтэй, загвар сайтай, найдвартай Герман машин, бусдаас ялгарах нэр хүнд. Audi Герман, Honda загвар сайтай, Toyota найдвартай ч зөвхөн Mercedes л нэр хүндийг илэрхийлдэг.

Брэнд бий болгон хөгжүүлэхийг хүсвэл бусдаас ялгаруулах, ганцхан үгээр илэрхийлэгдэх сэтгэгдзлийг л хэрэглэгчдэд болон худалдан авагчдад бий болгох хэрэгтэй. Mercedes-нэр хүндийг, Volvo-аюулгүй байдлыг илэрхийлдэг шиг.

Volvo хэрэглэгчийн хувьд аюулгүй байдлыг илэрхийлдэг. Үүний үр дүнд Volvo сүүлийн 10 жилийн туршид АНУ-д хамгийн их борлогдсон Европын люкс автомашинаар шалгарав.

Брэнд ямар нэг үгийг эзэмшин өөрийн болгосон цагт өрсөлдөгчдөд тэрийг өөрчлөх ямарч арга байдаггүй. Volvo-rooc илүүг үйлдвэрлэж чадна гэсэн олон компани (Saab, Mercedes-Benz) байдаг ч хэрэглэгчийн хувьд зөвхөн Volvo л хамгийн аюулгүй нь хэвээр үлддэг.

BMW гэхэд хамгийн түрүүнд юу санагдаж байна вэ? Жолоодоход хамгийн их таашаал өгдөг автомашин. BMW "жолоодлого" гэсэн үгийг эзэмшдэг. Үүний үр дүнд АНУ-д Европ автомашинуудаас борлуулалтаараа хоёрдугаарт ордог.

Гэхдээ энэ гурван автомашины жишээ (Mercedes, Volvo, BMW) брэндийн өргөжих зарчимд нийцдэггүй. Mercedes хямд төсөр машины үйлдвэрлэл эхэлж, Volvo спорт загварлуу харин BMW люкс загварлуу хошуурхаж эхэлсэн.

Kleenex гэж юу вэ? Kleenex онцолж нэг шинж чанар дээр төвлөрөөгүй ч спортын, айл гэрийн, нийтийн хэрэглээнийх ч бай зөөлөн, тусгайлан нугалсан цаасан салфетка юм. Kleenex хэрэглэгчийн хувьд "цаасан салфетка" гэсэн утга агуулдаг. Анхны цаасан салфетка Kleenex-ийн эцэг Кимберли Кларк Kleenex-ийг зах зээлд гарган аажмаар ариун цэврийн цаас болон цаасан алчуурны зах зээлрүү тэлэв. "Кармандаа ханиад бүү авч яв" гэсэн уриагаар олон жилийн турш рекламдав. Цаасан салфетка аажим аажмаар даавуун алчуурыг орлох болов. Түүнээс хойш цаасан салфетканы олон брэнд гарсан боловч Kleenex хүчээ алдаагүй хэвээр байхын учир юунд вэ? Дэлгүүрт ороод салфетка авах хэн нэгэн тэр салфетканы брэнд X ч бай, Ү ч бай "Kleenex авъя" гэж хэлдэг.

Gillette сахалын хутгыг, Coca-Cola хийжүүлсэн ундааг, Scotch наалдамтгай цаасыг илэрхийлдэг болсон байна. Брэндийн нэр бүтээгдэхүүний нэр терлийг илэрхийлсэн нийтлэг нэр болно гэсэн үг. "Үүнийг ксероксдоод өгөөч" "Нэг скоч авъя" гэж сонсогдох нь цөөнгүй.

Брэнд хэрхэн бүтээгдэхүүний нэр болдог нь тайлагдашгүй нууц биш юм. Тэд бүгд анхдагч, хялбар мөн амар байсанд оршино.

Гэтэл зах зээлд тэргүүлэгчийг ялсанаар брэнд нийтлэг нэр болдог уу гэвэл үгүй юм. Pepsi нэгэн үе Coca-Cola-raac илүү гарсан ч гэсэн кола бол Coca-Cola хэвээр л үлдсэн.

Тухайн брэнд салбартаа анхных байсан цагт өөрөөр хэлбэл шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргасан бол брэндий нэр нь бүтээгдэхүүний нийтлэг нэр болдог.

Тэгвэл салбартаа анхных биш компани яах вэ? Үргэлж хойно явна гэсэн үг үү? Үгүй. Зорилгоо нарийсгаж агших зарчмаар шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгож болно шүү дээ.

Federal Express илгээмж хүргэлтийн анхны компани байгаагүй. 70-д оны үед хүргэлтийн бизнест дөнгөж хөлөө тавьж буй "шинков" байсан. Тэр үед удирдлага нь зорилгоо нарийсгаж "шөнө өнгөрөөгөөд" буюу маргааш нь эзэн дээрээ очих шинэ төрлийн илгээмж хүргэлтийг бий болгов. Өнөөдөр FedEx гэсэн нэр шуурхай хүргэлттэй ижил утгатай болж чадсан. Өнөөдөр хүмүүс "Энэ илгээмжийг федекслэмээр байна" гэж ярьдаг болсон. Харин дараа нь үйлчилгээний нэр төрлийг олшруулж 2-3 хоногийн арай хямд хүргэлтийг туршиж зхэлжээ.

FedEx сүүлийн 10 жилд анхны зарчмаасаа улам холдож байгаа юм шиг санагдана. Үйлчилгээний нэр төрлийг хэт олшруулсаар. Өөр шиг нь тодорхой зорилготой шинэ компани өрсөлдөж гарах хүртэл брэндийн өргөжилт нь компанид хүндрэл учруулахгүй ч болгоомжлохыг зөвөлмөөр байна.

Prego, Ragu хоёрын жишээг харалдаа. Ragu олон жилийн туршид спагегтигийн соусны зах зээлд ноёрхож төрөл бүрийн соус гаргадаг байв. Гэтэл Prego зөвхөн нэг төрлийн "өтгөн" соус үйлдвэрлэн зах зээлийн 27 хувийг гартаа оруулж чадсан түүхтэй. Prego "өтгөн" гэсэн үгийг ашиглажээ.

Брэнд бий болгоход нэр чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдий хэлбэр, өнгө, мэдрэмж нь сонголтонд нөлөөлөх гол хүчин зүйлс боловч аливаа юм хүний ой тойнд нэг үгээр л илэрхийлэгдэн үлддэг. Тархи нэрийг тогтоож эргээд санахдаа тэр үг л хамгийн түрүүнд орж ирдэг. Бүтээгдэхүүний хувьд өнгө, хэлбэр, мэдрэмж чухал бол брэндийн хувьд нэр бүхнийг шийддэг. Өөрийн бүтээгдзхүүний тодорхой нэг шинж чанарыг онцгойлон гаргаснаар брэндээ нэг үгээр илэрхийлэх боломжтой болно.

Насанд хүрсэн дундаж хүний тархи ойролцоогоор 50 000 үгийн багтаамжтай гэсэн судалгаа байдаг. Хүн зөвхөн 50 000 үгийн утгыг нь мэдэн ашигладаг. Гэтэл зөвхөн АНУ-д л саяаас илүү брэнд бүртгэлтэй байдаг. Шинжлэх ухааны ололтын үр дүнд тархины эд эсийг хиймэл оюун ухаанаар л солихгүй юм бол нэг зүйл нэгээс илүү утга агуулна гэж үгүй.

Энэ зарчмыг маркетерүүдын ихэнх нь мэдэх боловч яагаад брэндээ дандаа өргөжүүлдэг вэ? Ганцхан нэр төрлийн бүтээгдэхүүнд төвлөрөхөөр өөрсдийгөө гарцгүй агуйруу орсонтой зүйрлэдэг. Компани өсөхөө чухалчилан бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж эхэлдэг. Гэтэл бүх учир брэндийг биш харин зах зээлийг өргөтгөхөд оршдог гэдгийг ухаардаггүй. FedEx шуурхай хүргэлтийн, Ragu өттөн соусны зах зээлийг өргөтгөж чадсанд тэдний амжилтын нууц оршино.

FedEx-ийн түргзн шуурхай үйлчилгээг знгийн хүмүүсээс гадна дээд удирдлагын том албам тушаалтнууд сонирхож эхлэв. Шуурхай хүргэлт арай илүү үнэтэй, FedEx ч өөрийн савалгааны үзэмжийг сайжруулсанаар хүмүүс FedEx-ээр ирсэн л бол маш чухал илгээмж гэсэн ойлголттой болов.

Mercedes-Benz ч анхан ижил стратеги баримтлан үнэтэй машины зах зээлд ноёрхон "нэр хүнд" гэсэн утгыг агуулдаг байв. Гэхдээ "нэр хүнд" гэдэг үгэнд болгоомжтой хандах шаардлага бий. Юуны өмнө таны санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ өрсөлдөгч нараас үнэтэй байх ёстой. Нөгөө талаас нэр хүндийг илэрхийлэх уриа олох хэрэгтэй.

Эхнийхийг биелүүлэхэд маш хялбар-Mercedes Benz брэндийн автомашин Cadillac-aac хоёр дахин үнэтэй байдаг. Хоёр дахь ажлын хувьд гэвэл Benz "дэлхий дээрх бусад автомашинаас ялгарах инженерчлэлийн уран бүтээл" юм. Гэхдээ Benz ч гэсэн FedEx-ийн нэгэн адил бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, янз янзын үнэ тавьснаар хамгийн их зарагдах люкс автомашин байхаа хэдий больсон.

Брэндийн нэрийг бусад салбарт ашиглахаас илүү зорилгоо нарийвчлан тодорхойлж, дараа нь бүтээгдэхүүнээ хөгжүүлэн боловсронгүй болгох компани амжилтанд хүрдэг.

  • Montblanc-ээс өмнө үнэтэй үзэгний зах зээл бараг байгаагүй;
  • Stolichnaya болон Absolut-aac өмнө үнэтэй водканы зах зээл огт байгаагүй;
  • Volvo-rooc өөр аюулгүй байдалд өндөр анхаарал тавьсан машин байдаггүйг хүн бүр мэднэ.

Компанийн санаа зовних гол асуудал зөвхөн зах зээлд эзлэх хувь бол амжилтанд хүрзх замаа олоогүй байна гэсэн үг.

Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт ирдгийг анхаараарай.

Read More......