Авлигатай тэмцэх газрын нэмэлт төсөв 1,65 сая ам.долларт хүрчээ

Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн агсны "Авлигыг та л зогсоож чадна" хэмээн хэлсэн үгээр сэтгүүлчдэд зориулсан сургалт эхэллээ. Энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх газар, "Глоб интернэшнл" төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм. Уг сургалт нь жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр болгон НҮБ-аас тунхагласантай холбоотой зохиогдсон юм. УИХ-аас Авлигатай тэмцэх газрын эхний жилийн нэмэлт төсвийг баталж өгснөөр тус байгууллагын төсөв 300 мянган ам.доллар байснаа эрс нэмэгдэж 1.65 сая ам.доллар болжээ. Төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг бөглөн шинэ хуулийн дагуу энэ оны зургадугаар сарын 15-нд гаргаж өгсөн. Төрийн дээд албан тушаалтны 97 хувь нь хугацаандаа мэдүүлгээ өгчээ. Хугацаанд нь мэдүүлгээ өгөөгүй 30 гаруй хүн ажлаасаа халагджээ. Харин 500 гаруй хүнд сахилгын арга хэмжээ авсан аж. Төрийн албан хаагчид 2007 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгөх ёстой.

"Авлига, түүний түгээмэл хэлбэр, Авлигатай тэмцэх эрх зүйн орчин" сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд лекц уншлаа.

Н.Наранбаатар: Б.Дангаасүрэн агсны хэргийн талаар тодорхой мэдээлэл алга Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгаан байлаа. Талийгаачийн үхлийн шалтгааны талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Н.Наранбаатараас дараах зүйлийг тодруулсан юм.
-Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн агсан Австрал ид нас барлаа. Гэхдээ түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Талийгаачийн хоёр нүд хаачив. Танайд ирсэн мэдээлэл бий юу?
-Авлигатай тэмцэх газарт ирсэн тодорхой мэдээлэл байхгүй. Хэвлэл мэдээллээс мэдээлэл авч байгаа. Бидэнд илүү мэдсэн юм одоогоор алга.

-Б.Дангаасүрэн агсны нас барсантай холбогдох хэргийг танайх шалгаж байгаа юу?
-Авлигатай тэмцэх газар шалгаагүй. Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа сураг сонссон. Сайн мэдэхгүй байна.

-Авлигатай холбоотой томоохон хэргүүдийг Авлигатай тэмцэх газар шалгахаар татаж авсны дараахан ийм явдал боллоо. Магадгүй та нарт ч гэсэн эвгүй санагдаж байж мэдэх юм?
-Улсын мөрдөн байцаах газрын ажлын хувьд ямар нэгэн дарамт шахалт одоогоор ирээгүй байна. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагч болохоор хийх ажлаа л хийнэ. Өргөсөн тангаргаасаа хэзээ ч буцахгүй.

-Танай даргын асуудалд Мөрдөн байцаах газарт хүсэлт гаргаад хамтран энэ хэргийг шалгаж болдоггүй юм уу. Танайх энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Мөрдөн байцаах хэлтэс үндсэн найман төрлийн эрүүгийн хэрэгт буюу Эрүүгийн хуулийн авлига албан тушаалын гэсэн бүлэгт байгаа хэргийг шалгана. Түүнээс энэ хэргийг шалгахгүй. Шалгадаг субъект нь өөр. Авлигатай тэмцэх газарт эрх зүйн орчин нь байхгүй.

-Гадуур янз бүрийн юм яригдаж байна. Танайх энэ тал дээр яагаад байр сууриа илэрхийлэхгүй байна вэ?
-Талийгаачийн 49 хоног дуусаагүй байна. Ирэх долоо хоногоос хэвлэлийн бага хурал зарлахаар төлөвлөөд байгаа. Өөр мэдээлэл бидэнд алга.

Сэтгүүлч шүүхийн өмнө дуудагдах нь их
Албан тушаалтан мэдээлэл өгөхөөс татгалздаг, төр засгийн мэдээллийн санд нэвтрэх боломжгүй гаж тогтолцоо үйлчилж байхад эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих, эрэн сурвалжлахад ихээхэн бэрхшээлтэй байдаг. Иймд сэтгүүлчид мэдээллийг зүй бусаар олж авч, улмаар шүүхийн өмнө буруудах тохиолдол бишгүй бий. Иргэний зориг намын УИХ дахь зөвлөлөөс Ч.Базар "Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Монгол ба бу-сад" номоо сэтгүүлчдэд гардуулав. Тэрбээр "Авлигыгхэрхэн эрэн сурвалжлах вэ" сэдвээр лекц уншиж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сүүлийн үед хурцаар тавигдаад буй нэг асуудал бол сэтгүүлчийн ёс зүй. Сэтгүүлчид ёс зүйгүй авирлаж байна хэмээн судлаачид үзэх болсон. Үүнээсээ болж нэр хүнд нь унаж, шүүхийн өмнө дуудагдах нь бий. "Сэтгүүлчийн ёс зүй"-н талаар МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн доктор Ч.Чойсамба лекц уншив.

Сэтгүүлч мөрдөж мөшгих нь хууль зөрчсөн үйлдэл
"Авлига нь нууц хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Авлига өгч байгаа болон авсан, зуучлагч гээд аль аль нь гэмт хэрэг үйлдэж буй тул түүнийгээ задлах нь ховор. Тэгвэл авлигын хохирогч нь хэн бэ. Хохирогчид нь би, та, ард түмэн юм" хэмээн "Глоб интернэшнл" төрийи бус байгууллагын хуульч Г.Даваахүүгийн "Авлигыг сурвалжлах явцад тохиолддог эрх зүйн бэрхшээл" лекц эхэлсэн юм.

Нууц үйлдэгдэж буй энэхүү гэмт хэргийг илрүүлэхийн тулд авлигад автаж болзошгүй төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нягтлан шалгах хэрэгтэй. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбар нь ажиллах боломж, эрх зүйн хүрээнд хавчигдмал. Тодруулбал, Үндсэн хуулийн 16.13-т "...хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийгч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэж заасан байдаг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөж мөшгинө гэдэг нь хуулиар мөрдөж мөшгих эрх олгогдсон тагнуулч, мөрдөн байцаагч гэх мэт албан тушаалтнуудад хамаатай. Харин тийм эрх хуулиар олгогдоогүй хүмүүст хориглосон үйл ажиллагаа. Хэрэв сэтгүүлч хэн нэгнийг хууль бусаар мөрдөж мөшгөөд байвал энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болох аж. Учир нь Монгол Улсад эрэн сурвалжлах чиглэлээр сэтгүүлчид ажиллах харилцааг зохицуулсан салбар хууль байхгүй.

Сүүлийн таван жилийн хугацаанд сэтгүүлчтэй холбоотой 176 хэрэг шалгагджээ. Үүнээс есд нь эрүү үүсгэж, таван сэтгүүлч яллагджээ. Иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн 150 хэргийн 60 хувьд нь сэтгүүлч, хүний нэр хүндэд санаатай болон санамсаргүй байдлаар халдсан гэж буруутгагдсан байна.

Read More......

Далай ламын хойд дүрийг тодруулах “арга хэмжээ”-ний ээдрээ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өөрийн хойд дүрийг тодруулах талаар шинэ санал дэвшүүлэв-

Дээрхийн гэгээнтэн, Нобелийн энх тайвны шагналт, бараг 50 жилийн өмнө Төвдөөс Засгийн газрынхаа хамт хөөгдөн гарсан XIV Далай лам өөрийн хойд дүрийг хайх олон жилийн уламжлалыг солих саналыг өнгөрсөн долоо хоногт дэвшүүлжээ. Дээрхийн гэгээнтэн Далай лам залгамжлагчаа өөрөө нэрлэх эсвэл бурхны шашны том лам нарын сонгуулиар тодруулах талаар бүх нийтийн санал асуулгийг Төвд, Монголын бурхны шашинтнуудын дунд явуулах санал гаргажээ.

Энэ нь бурхан шашинтуудын уламжлалт ёс заншлын хувьд цоо шинэ зүйл юм. Өмнө нь Дээрхийн гэгээнтнийг нас барсны дараа хойд дүрийг нь тодруулдаг байсан. Харин Түвдийг өөртөө нэгтгэсэн Хятад улс Далай ламын хойд дүрийг “улстөржүүлж” магадгүй байгаа учир XIV Далай лам ийн санал гаргахаас өөр аргагүй байдалд ороод байгаа. Тэрээр өмнө нь “Миний хойд дүр эрх чөлөөт оронд төрөөсэй” гэж хэлж байсан бөгөөд энэ хэрэг Хятадын коммунист удирдлагын зохион байгуулалттай арга хэмжээнээс болгоомжлон сэрэмжилж байсны илэрхийлэл биз ээ.

Нэгэн амьдралын 14 хэсэг
Төвдөөр “Далай лам” гэдэг нь “Далай-багш” гэсэн утгыг илэрхийлнэ. “Далай багшийн түүх зургаан зууныг дамжин үргэлжилж байна. Зовлонгоос ангижруулах Бодисадьва Авапокитешварагийн хойд дүр нь Далай лам болдог. Бясалган гэгээрсэн Авапокитешвара хорбоогийн амьтдаас ганц нь ч гэсэн зовон зүдэрч байгаа цагт дэлхийг орхихгүй гэсэн ам өгсөн гэдэг. Хорвоогийн амьтдын зовлон тасрахгүй учир Авапокитешвара дахин дахин төрдөг гэдэг.

Уг нь бол Далай багшийг таалал төгссөнөөс хойш 49 дэх хоногоос нь хоёр жилийн дотор төвдөөс түүний хойд дүрийг тодруулдаг. Далай багшийн гэрээс, Нечунг хийдэд байдаг Төвдийн төрийн судрын сургаал болон хойд дүрийн эзний ер бусын чадвар зэргийг Далай ламын хойд дүрийг тодруулах лам нарын тусгай хэсэг тооцон үзэх ёстой. Хойд дүрийг тодруулахад өмнөх гэгээнтний эд хогшлыг хойд дүр нь хэрхэн таньж буй нь чухал байдаг. Хэрэв хойд дүрээр тодруулах боломжтой олон хүүхэд байх юм бол сугалаа явуулна. Хятад Төвдийг булаан эзлэснээс энэ тогтсон уламжлал тун төвөгтэй байдалд ороод буй.

Хязгааргүй гэрэлт богдтой тохиолдсон бүдэг түүх
Зэрэг дэвээр Далай ламын дараагийн хүн болох Ванчин Богдыг Хязгааргүй гэрэлт Амитабха бурхны хойд дүр гэдэг. Ванчин гэдэг нь санскритийн “бандит” гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд “номч” гэсэн утгыг илэрхийлнэ. Итгэл үнэмшлийн дагуу Ванчин Богд бол Далай ламын мөнхийн багш нь. Тиймээс Ванчин Богдын хойд дүрийг бурхны шашны лидер л тодруулах ёстой. Эргээд Ванчин Богд өөрөө Далай багшийн хойд дүрийг тодруулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой.

Далай лам болон Засгийн газар нь дүрвэн зайлсны дараа өмнөх Х Ванчин богд улс орондоо үлдсэн билээ. Тэрээр олон жил Хятадын шоронд хоригдож, дараа нь гэрийн хорионд орсон. Хятадын булаан эзлэлтийг буруушааж байсан Ванчин богд 1989 онд таалал төгсөхдөө хойд дүрээр Төвдийн нийслэл Лхас хотын хүү тодорно гэж хэлсэн билээ. Далай ламын хойд дүрийг тодруулах нь Ванчин богдын залгамжлагийг тодруулахаас нь эрс өөр. Түүний дүрийг хичнээн ч удаан хайж болдог. Далай лам 1994 онд өөрийн багшийн хойд дүрийг зургаан настай төв хүү Цогнямаас олж харжээ. Гэвч шинэ Ванчин Богдыг тодруулах ёслолоос зургаа хоногийн дараа жаалхүү хулгайлагдсан. Хэдэн жилийн дараа Хятадын эрх баригчид тэдний гарт Ванчин богдын хойд байгаа гэж хүлээн зөвшөөрсөн. Гэвч одоо хүртэл тэрээр хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Ванчин ламыг хулгайлсны дараахан нь хятадууд Жалзан Норов гэдэг хүүг Ванчин ламын хойд дүр гэж танилцуулсан. Тэд Далай ламын зарласан Ванчин Богд өмнөх богдыг нас бараагүй байхад төрсөн учраас Жалцан Норов л Амитабха бурхны жинхэнэ хойд дүр нь гэж тайлбарласан юм. Далай лам үүнийг үл зөвшөөрч сүсэгтэн олондоо хандан Амитабха бурхны жинхэнэ хойд дүрийн төлөө мөргөл үйлдэхийг уриалж байсан юм. Ванчин Богдын талаар гарсан энэ маргаан нь Дээрхийн гэгээн ба Хятадын эрх баригчдын хоорондын ер бусын харилцааг улам ч хүйтрүүлсэн юм.

Read More......

Центризбирком обнародовал предварительные данные о результатах голосования

Мы продолжаем следить за подсчетом голосов на выборах в Госудуму пятого созыва. Все данные постоянно обновляются в Центризбиркоме, куда стекаются сведения из регионов. К этой минуте обработано около 80 % бюллетеней. Самую свежую информацию члены центральной избирательной комиссии сообщают каждый час.

Преодолеть 7-процентный барьер удалось четырем политическим объединениям.

"Единая Россия" набрала 64,5 % голосов, КПРФ - 11 %, ЛДПР - 10,5 %, "Справедливая Россия" - 8,4 % голосов.

Явка избирателей на нынешних выборах составила 62 %, что превысило аналогичный показатель на выборах 2003 года.

За ходом нынешних парламентских выборов в России следили порядка 300 иностранных наблюдателей. По их мнению, голосование прошло в спокойной обстановке и соответствовало всем международным нормам. Каких-либо замечаний в Центризбирком пока не поступало.

Оценку прошедшим выборам дали представители политических партий, боровшихся за места в Госдуме 5-го созыва. Председатель "Единой России" - Борис Грызлов - отметил высокую явку избирателей и заявил, что голоса, отданные за его партию - это голоса в поддержку Владимира Путина, который возглавил список "Единой России".

Лидер коммунистов Геннадий Зюганов, чья партия, по последним данным, идeт на втором месте, поблагодарил своих сторонников и пообещал провести силами КПРФ параллельный подсчeт бюллетеней.

Владимир Жириновский предварительными результатами остался доволен. По словам лидера ЛДПР, голосование прошло гладко. Прошедшие выборы он назвал "праздником".

А Сергей Миронов, возглавляющий "Справедливую Россию", в беседе с журналистами не скрывал оптимизма. По его оценке, итоги голосования показали, что партия "состоялась", а значит "будет продолжать работу".

По последним данным, в Москве обработано почти 95 % бюллетеней. Лидирует "Единая Россия", у нее 53,9 % голосов. На втором месте - КПРФ - 13,8 % процента, на третьем - "Справедливая Россия" - 7,7 % процента, на четвертом - ЛДПР, набравшая 7,2 % голосов. Все бюллетени в Москве будут не менее года храниться в территориальных избирательных комиссиях. А затем их, по закону, положено уничтожить.

Первыми подсчет голосов начали избирательные комиссии на Дальнем Востоке. На Камчатке, Чукотке, Сахалине, в Приморье и Хабаровском крае участки закрылись в час дня по Москве. И к этой минуте там уже обработано 100 % бюллетеней. Лидирует "Единая Россия". На Чукотке - это единственная партия, которая преодолела 7-процентный барьер. Ее показатель там 78,5 %.

В других регионах России подсчет бюллетеней продолжается. В Нижегородской области обработаны почти 93 % протоколов. На первом месте - "Единая Россия", далее с большим отрывом - КПРФ, ЛДПР и "Справедливая Россия".

Read More......

Олон нийтэд ил болсон авилгын болон хууль зєрчсєн томоохон хэргvvд

Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Хувьсгалт намын их хурлынханыг "авилгалчид хуралдаж байна" хэмээн цоллоод авсан. Энэ эь ч Ху намынханыг ихэд эмзэглvvлж уучлалт гуйхыг шаардсан бичиг хvртэл чулуудаж байсан. Харин энэ удаа Ардчилсан нам авилгалын хэргийн дийлэнхийг МАХН-ын эрхтэн дархтанууд хийдэг гэдгийг батлан гаргаж тавина гэсэн амлалтаа хэрэгжvvлж эхэллээ. Энэ удаа олон нийтэд ил болсон авилгалын хэрэг, хууль бус vйлдлvvдийн талаар дэлгэрvvлэн хvргэж байгааг Та бvхэнд хvргье.
1. Айбекс-Моламын том хэрэг- 1995 онд МАХН дангаараа Засаг тєр барьж байх vед гарсан.
- Айбекс гэгч группэд Монгол улсын газар нутаг, тэр дотроо байгалын баялаг бvхий бvх нутгийг 90 жилийн хугацаатай эзэмшvvлэхээр Засгийн Газар шийдэж, гэрээ байгуулан гарын vсэг зурцагаасан байлаа. Тэр группийг тєлєєлж арабын нэгэн урт нэртэй нєхєр гарын vсэг зурсан ба нєгєє талд нь Монгол Улсын Засгийн Газрыг тєлєєлж тухайн vед Хууль зvй дотоод хэргийн дэд сайд асан, єдгєє Тєрийн ємчийн Хорооны дарга Сугар мутраа хайралсан байна. Гэрээний заалтаас vзвэл Айбекс групп гэгч Монголын бvх газар нутгийг 90 жилийн хугацаатай худалдаад авчихсан гэхэд болно. Байглын баялаг ашиглах бvх хvн зєвхєн энэ группээс зєвшєєрєл, лицензээ авна. Итгэхэд хэцvv боловч ийм гэрээ хийгдсэн нь vнэн билээ.
- Молам гэгч группэд Монголын агаарын бvх орон зайг 60 жилийн хугацаатай эзэмшvvлэх гэрээ, мєн л 1995 онд Засгийн Газар байгуулж, гэрээнд тухайн vеийн Дэд бvтцийн сайд Сандалхаан мутраа зурчихсан байдаг. Гэрээ хэрэгжсэн бол Монголын тэнгэр тэр чигтээ Моламийн мэдэлд очиж, гадаадын онгоц дайран єнгєрєх, телевиз, радио, гар утасны шугам, сvлжээг ашиглах бvх зєвшєєрєл мєн л Моламын гарт тєвлєрєх байв. Аз болж МСДН-ынхан ноцтой гэхэд ч дэндvv багадах энэ vйлдлийг сєхєн гаргаж , хэвлэл мэдээлээр цацан, УИХ, Ерєнхийлєгч, VАБЗ-д хvртэл хандан байж цуцлуулаагvй бол юу гээч болох байсныг хэлэхэд бэрх.

2. “Ургамал-ЗМ”-ийн гэх 1 000 000 сая долларын хэрэг. МАХН-ын Тєв хорооны гишvvн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Бямбаноров автобусны компани байгуулах нэрээр тєсвєєс ямар ч хvvгvй мєнгє “зээлж” аваад зувчуулсан болох нь цагдаа, шvvхийн байгууллагаар тогтоогдсон боловч янз бvрийн шалтаг гарган сунжруулсаар сураг тасарсан байдаг. МАХН гэмт vйлдэлд холбогдсон гишvvнээ ємгєєлдєє аваад зогсоогvй Улсын нєєцийн Газрын даргаар дэвшvvлсэн юм. Бямбаноровын “Ургамал ЗМ”-ын данс Улсын нєєцийн Газарт тєвлєрсєн хєрєнгєтэй хутгалдан ашиглагдсан болохыг тогтоосон баримтууд хангалттай бий. Тєрийн энэ их мєнгє єнєє хvртэл тєлєгдєєгvй.

3. Дарханы гурилын vйлдвэрийн хувьчлалтай холбоотой авилгын байх магадлалтай бvлэг хэрэг. УБХ-ын гишvvн асан, МАХН-ын гишvvн Балдан-очир холбогдсон. Дарханы гурилын vйлдвэрийг єєрийн ах Улсын нєєцийн Газрын дарга Бямбаноровтой vгсэн тєрийн мєнгє болох 90 сая тєгрєгєєр ямар ч тендергvй худалдаж аваад дампууруулсан хойноо тус vйлдвэрийн зєвхєн нэг элеваторыг нь эргvvлээд Улсын нєєцийн Газарт 180 сая тєгрєгєєр худалдсан ноцтой хэрэг байдаг. Тухайн vедээ хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байсан боловч шийдвэр гаргалгvй эргэж буцсаар мартагдсан байдаг.

4. Эрдэнэт vйлдвэртэй холбоотой олон хэргvvд- УИХ-ын гишvvн асан Ш.Отгонбилэгтэй холбогдож “Зууны луйвар” хэмээх нэвтрvvлэг телевизээр цацагдаж байв. Тухайн vед буюу 1999 онд Эрдэнэт уулын баяжуулах vйлдвэрт хийгдсэн шалгалтаар нийт 50 сая долларын зєрчил илэрсэн юм. Харамсалтай нь уг зєрчлийг хариуцах учиртай эзэн холбогдогч нь нас барсан учир тэгэсхийгээд замхруулсан. Vр дvнд нь уг vйлдвэрийг хамтран эзэмшигч Монгол Улс 50 сая доллараа ор мєргvй алдсан гэсэн vг.

5. Тєв бараан захын хууль бус хувьчлал- УИХ-ын гишvvн асан Баасанжав, одоо УИХ-д МАХН-аас нэрээ дэвшvvлэхээр тодорсон “Наран туул” захын босс Сайхансамбуу нар холбогддог. Тєв бараан захыг худалдсан дуудлага худалдаа гэгчид хоёр компани єрсєлдсєн тухай протокол байдагч єрсєлдсєн “Бумбат” гэх компани ерєєсєє олдоогvй. Vлдсэн ганц нь Батаа гэх эзэнтэй “ Наран туул” компани. Дуудлага худалдаа явуулах тухай хууль журмыг зєрчиж амралтын єдєр буюу ням гаригт явагдсан худалдааны дvнд Батаа биш Сайхансамбуу эзэнтэй компани болж хувирсан сонин тvvх бий. Тухайн дуудлага худалдаа гэгчийн зохион байгуулсан хvн нь нийслэлийн ємч хувьчлалын дарга Баасанжав байлаа. Сайхансамбуу гэх овсгоотой энэ босс дараа нь Богдын музейн баруун талд боксын ордон барина гэж газрын зєвшєєрєл авснаа зvvн болгож засаад Оргил рашаан сувилалын ундрага дээр байшин барьж чадсаныг тайлбарлаж харин чадаагvй єдий хvрсэн.

6. Улаанбаатар паласийн будлиантай хувьчлал – МАХН-ын гишvvн, VХХБГ-ын дарга Долгормаа холбогддог. Энэ байгууламжийг хоёр жилийн хугацаатай менежментийн гэрээгээр хувьчлах шийдвэр гарч дуудлага худалдаа явагдсан. Ингээд Баяраа гэдэг хvн авсан байна. Хоёр жилийн дотор єєрийн хєрєнгєєр барьж дуусгаад гэрээгээ дvгнvvлсний эцэст хувьдаа авч болох эсэхийг шийднэ хэмээн гэрээнд заагдсан. Гэтэл дуудлага худалдаа явагдсанаас хойш дєнгєж 14-хєн хоногийн дараа VХХБГ-ын дарга Долгормаа гэгч эмэгтэй “УБ палас” бол Баяраагийн ємч мєн гэсэн гэрчилгээ олгосон байдаг. Ийнхvv Баяраа нєгєє гэрчилгээгээ vзvvлээд банкнаас 500 сая тєгрєгийн зээл авч дуудлага худалдааныхаа мєнгийг тєлєєд барилгыг хувьдаа бvрмєсєн авчихсан тvvхтэй.Vvнийхээ хариу болгосон уу яасан Долгормаа хатагтайн хувийн хуучин жип машиныг Баяраа 54 сая тєгрєгєєр “худалдаж” авсан ажээ.

7. УИД-ийн хууль бус хувьчлал – Тухайн vеийн УИХ-ын даргын нэр холбогдон ажилчид нь єлсгєлєн, суулт зарлаж байгаад болиулж байв. Хожим хэд дахин буцсаны эцэст УИХ-ын гишvvн Шагдарсvрэн нэг л єдєр хувьчлаад авчихсан байдаг.Олон хувьцаа эзэмшигчтэй энэ дэлгvvрийг єнєєдєр Шагдарсvрэн нарын цєєн хэдэн хvн хувьдаа авахаар арга саам зохиож байгаа тухай хэвлэлээр бичигдсээр байна.

8. Чингис зочид буудлыг тєсвийн хєрєнгєєр аваад єрєє тєлєєгvй том хэрэг – УИХ-ын гишvvн, сайд асан Сv.Батболд холбогддог. Тєрийн хянан шалгах Хорооноос МИАТ компанид хийсэн нэг шалгалтаар 5 тэрбум тєгрєгийн зєрчил илэрсний дотор “Чингис” зочид буудлыг барихад зориулж МИАТ компаниас гаргасан 500 саяын асуудал орсон байдаг. Тєрийн хєрєнгєєр боссон уг зочид буудал нэг л єдєр Сv.Батболдын хувийн ємч болчихсон. Шалгалтын материалаас харвал Батболд авсан єрєє тєлсєн тухай баримт олдоогvй. Харин єрєндєє 100 шахам сая тєгрєгєєр vнэлсэн угаалгын машин, хими цэвэрлэгээний машин хоёр тэмдэглэгдсэн байдаг ч нєгєє машинуудыг нь хайгаад олоогvй гэдэг.

9. Улсын нєєцийн, болон батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн олон зуун саяын будлиан – УИХ-ын гишvvн Гvррагчаа холбогддог. УИХ-ын гишvvн Гvррагчааг тус газрын даргаар ажиллаж байх vед Тєрийн хянан шалгах Хороо шалгалт хийжээ. Тусламжийн буудай, элсэн чихэр, гутал хувцас, бэлэн мєнгє гээд олон тэрбум тєгрєгийн зєрчил дутагдал илэрсний ихэнх нь хувьдаа завшсан учир тєлж барагдуулах тухай заалт тайланд нь бичигдсэн байгаа. Энэ мэдээлэл хэвлэлд гарсны дараа Цагдаагийн Газрын харьяа Хэрэг бvртгэх Газар сvр дуулиантай татан авсан боловч таг чиг байсаар єдгєє мартагдсан.

10. МИАТ компанийн 5 тэрбумын хэрэг зєрчил – МАХН-ын гишvvн Баатарсайхан, Баатарсvрэн, УИХ-ын гишvvн Сv.Батболд, УИХ-ын гишvvн Арвин нарын нэр шалгалтын тайланд тусгагдсан байдаг. Тєрийн хянан шалгах Хорооны шалгалтын тайланд МИАТ-ын хєрєнгє хэрхэн гарын салаагаар урсаж байдгийг тодорхой тусгасан байгаа. Харамсалтай нь уг тайланг Засгийн Газар авч хэлэлцэлгvй хав дарж нууцалсан юм. Эдгээр зєрчил дотор МИАТ-ын захирал асан Нямдаваа болон тvvний орлогч нар єєрсєддєє 50 сая тєгрєгєєр vнэлэгдэх байшин бариулсан, нисэх онгоцны сэлбэг авах нэрээр мєнгє зувчуулсан, ажиллаж байсан онгоцуудыг ОХУ-д аваачиж машины vнээр худалдсан, ажилчдын орон сууц бариулах нэрээр УИХ-ын гишvvн Арвины удирдаж байсан компанид 250 сая тєгрєг “зээлсэн” гээд олон олон зєрчил дурдагдсан. Ямар ч арга хэмжээ авагдаагvй. Тєр хохирсон хэвээр vлдсэн. Зарим эх сурвалжийн бичсэнээр бол энэ єр тєлбєр єсч 105 тэрбум хvрсэн ажээ.

11. Дархан цаазтай газрыг зєвшєєрєлгvй олгож олон зуун саяын авилга авсан хэрэг. – МАХН-ын нарийн бичгийн дарга Барсболд, МАХН-ын гишvvн Тvмэнхvv нар холбогдсон. Энэ тухай хэвлэл мэдээллээр хангалттай гарсан ба хууль хяналтын байгууллага Тvмэнхvvг баривчлан шалгаж байгаад мєн л мартагнуулсан. Эдгээр эрхэмvvд дархан цаазат Богд уул болон Тэрэлж горхийн орчимд 700 гаруй га газрыг хэдэн арван компанид дур мэдэн олгосон баримт байдаг. Газрын нэг зєвшєєрєл олгоход 40 сая тєгрєгийн шан харамж авдаг болохыг гэрчvvд мэдvvлсэн тухай хэвлэлийн хуудаснаас харж болно. Єнєєдєр Тvмэнхvv, Барсболд нар тєрийн албан хаагчийн “цалингаараа” олон зуун саяаар vнэлэгдэх хауст амьдарч, зуу орчим саяын жипvvд хvлэглэн тансаглаж байгааг дээрх баримттай холбохоос єєр аргагvй.

12. Спорт цогцолборийн барилга барихаар авсан 450 саяын авилгын хэрэг- УИХ-ын гишvvн Бадамжунай, УИХ-ын гишvvн Занданшатар, Ерєнхий сайд М.Энхболд нар холбогдсон. Энэ мєнгєний тоодрхой хэсгийг МАХН-даа хандивлахаар тушаасан хэмээн Бадамжунай мэдvvлсэн байдаг. Харин vлдсэн нь хаа орснийг цагдаагийнхан олох учиртай. Энэ хэрэг мєн л мартагнах тийшээ явж байна.

13. Хадгаламж банкны 14,5 тэрбумын хэрэг – УИХ-ын Хvрэлсvх , Занданшатар, Бадамжунай, АСЗХ-ны тэргvvлэгч асан Чимэдцэрэн нар холбогддог. Энэ тухай Монголчууд бvгд мэдэх болсон учир илvv тайлбар хэрэггvй байх. Хэвлэлд бичигдсэн эх сурвалжуудаас vзвэл дээрх 4 хvнээс гадна УИХ-ын гишvvн Бат-эрдэнэ, МАСЗХ-ны нэг идэвхтэн аварга Єсєхбаяр, “Алтай констракш”-ны Бат-эрдэнэ, МАСЗХ-ны тэргvvн асан Мєнхбат нар ч холбоотой болох нь тодорхой байдаг тухай хэвлэлээр зєндєє л бичигдэж байгаа. Зарим нь ч баривчлагдан хоригдоод авсан нь бий.

14. МИ-8 онгоцны осол- УИХ-ын гишvvн, МАХН-ын гишvvн С.Батаа холбогдсон. Олон зуун саяар vнэлэгдэх нисдэг тэргээр vнэг хєєж яваад унагааж эвдэлсэн уг хэрэгт Батлан Хамгаалахын сайд Сономпилын нэр холбогддог.

15. МИ-8-ийн дараагийн том осол – 15 эрдэнэт хvний амь насыг авч одсон туйлын хариуцлаггvй энэ осолд ОБ-ын сайд Отгонбаяр, дэд бvтцийн сайд Цэнгэл, ХЗ-н сайд Одбаяр, БХ-ын сайд Сономпил, Онцгой байдлын Газрын дарга генерал Даш нар албан тушаалын хариуцлага хvлээх учиртай бєгєєд, уг МИ 8 нисдэг тэрэгийг хуучин муу онгоцоор сольсон асуудалд УИХ-ын гишvvн Нямдорж ч холбоотой тухай хэвлэлд олонтаа бичигдсэн. Одоо шалгагдаж дуусаагvй гэх боловч мєн л мартагнуулах аргадаа шилжээд буй.

16. Гадаадад ажиллах хvч гаргах нэрээр олон хvн хохироосон залилангийн хэрэг – УИХ-ын гишvvн асан Ши.Батбаяр, НХХЯ-ны дэд сайд Чинзориг нар холбогддог. Эхний хэрэг нь солногосын иргэн Со-ян-жу гэгч зальт этгээдэд зєвшєєрлийн гэрчилгээ олгож олон Монгол иргэдээ хохироосон бол, дараа нь “Зєєлєн эх” гэх ТББ-д мєн л зєвшєєрлийн гэрчилгээ шан харамж нэхэн байж олгоод бичиг баримт нь бvрдэж виз гаргахын ємнєх єдєр уг зуучлалыг хариуцагч Амарсайн гэдэг залууг баривчлуулан шоронд хорьж, энэ хугацаандаа гэрчилгээгээ буцаан хvчингvй болгосноор мєн л олон арван иргэнийг хохироосон байдаг. Энэ хэргийн улмаас Амарсайн арван жилийн хорих ял аваад давж заалдах єргєдєлийнхєє хариуг авч чадалгvй шоронд зодуулан нас барж, эхнэр Цэрэндэжид нь гурван хvvхдээ айл айлд тарааж орхиод найман жилээр шоронд хоригдсон эмгэнэлт явдал гарсан юм.

17. Замын тендер будилуулсан хэд хэдэн удаагийн хэрэг- ДБ-ийн сайд асан Жигжид, УИХ-ын гишvvн Буд , Цэнгэл нарын нэр холбогддог. Мянганы зам барих нэрээр зарлагдсан тендерvvдэд эдгээр сайд дарга нар дандаа єєрсдийнхєє талын хvмvvст ялалт байгуулах боломж бvрдvvлж байсан тухай хэвлэлийн хуудаснаас хангалттай маргаан будлианыг уншиж болно. Зам барьж огт vзээгvй, мэргэжлийн ажилчид, техник хэрэгслэл ч vгvй компанид “ялалт” єгсєн тохиолдол цєєнгvй. Нэгэнт мєнгєє салгасан нєгєє компаниуд баахан хятатдууд хууль бусаар оруулж ирээд замын ажил эрхлvvлдэг. Зарцуулах ёстой мєнгє нь хурдан морь, жип, тансаг орд харш зэрэгт зарцуулагддаг учир нєгєє замаа нарийсгах ч юм уу эсвэл нимгэлэн танах болдог гээд олон баримтуудыг хэвлэлийн хуудаснаас уншиж болно. Буд Цэнгэл, Жигжид нар єєрсдєє гардан хийдэггvй ч тэдний ємнєєс ЗТАЖ-ын яамны Газрын дарга Очирбат, Энхтєр нар зохион байгуулдаг байсныг яамныхан нь андахгvй. Тєрийн алба хашиж байхдаа саятан болсон эдгээр сайд, дарга нарыг Авилгатай тэмцэх Газар шалгаад vздэгсэн бол булхайтай олон тендерийн сэжvvр олдоно доо.

18. Газрын хууль бус наймаа, авилгаар єгч авалцсан олон олон хэрэг – Ерєнхий сайд М.Энхболд, УИХ-ын гишvvн Бадамжунай нар болон МАХН-ын гишvvн дvvргийн Засаг дарга нар холбогддог. Энэ тухай олон баримт дурдаж болох боловч МАХН-ын 25 дугаар их хурал дээр нийслэлийн ИТХ-ын дарга Болормаагийн М.Энхболдод хандаж хэлсэн vгийг уншваас тодорхой болно.

19. Єрхийн эмнэлэг барих нэрээр газар аваад орон сууц барьж худалдсан хэрэг – УИХ-ын гишvvн асан Шийрэвдамба, БГД-ийн Засаг дарга асан Зориг нар холбогдсон. Баян гол дvvргийн 18,19 дvгээр хорооны нутагт єрхийн эмнэлэг барьж єгєхєєр газар авч оронд нь зургаан давхар орон сууц барин зарсан баримт бий. Єрхийн эмнэлэг нь байргvй хэвээрээ хоцорсон. Уг газрын зєвшєєрлийг олгосон мэргэжилтнvvд гаргасан дvгнэлт зєвшєєрєлдєє “…зєвхєн эмнэлэгийн зориулалтаар…”, “ …хоёр давхараас илvvгvй…” гэхчлэн онцолсон байдаг ч vvнийг vл харгалзан барилгаа барьчихсан байна. Хууль хяналтын байгууллага авч хэлэлцсэн боловч тодорхой шийдвэр гаргаагvй, УИХ-ын гишvvн зєв гэх байдлаар хаасан.

20. Єндєр цалинтай ажилд зуучлана гэх нэрээр монгол охидыг гадаадад гаргаж худалдсан хэрэг – Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн агентлагийн дарга асан, одоо яамны ТНБдарга Шийлэгдамбын нэр холбогддог. 2003 онд болсон энэ ноцтой vйлдлийг тэрээр гардан хийгээгvй ч тvvнийг Аялал жуулчлал хариуцсан агентлагийн дарга байхад тvvний орлогчын байгуулсан “Сайто” гэх хувийн компани радиогоор зар гарган оюутан охидыг бvртгэж шалгаруулаад Японы Осака хотод аваачиж, садист хvмvvст vйлчилдэг янхны газарт худалдсан байдаг. МАХН-ын тєв байранд байрлах энэ компанийн шугамаар явж худалдагдсан 8 охиноос нь тав нь сайн санаат хvмvvсийн тусламжаар хэдэн сарын дараа оргон ирснээс энэ хэрэг мандсан. Гэвч єнєє хvртэл хэнд ч ямар ч арга хэмжээ ноогдуулаагvй тєдийгvй Шийлэгдамбыг дэвшvvлэн дэд сайд болгосон байна.

21. ОХУ-д тєлсєн 250 сая доллараас алга сох дутсан 50 сая долларын асуудал- Ерєнхийлєгч Энхбаяр, УИХ-ын гишvvн Улаан, МАХН-ын дарга Баяр нарын нэр холбогддог. Энэ их єр гэгчийг тєлєх асуудлыг Ерєнхийлєгч Н.Энхбаяр гэнэтхэн гаргаж ирсэн бєгєєд Чехийн нэгэн компаниар жуучлуулан тєлсєн гэдэг авч єнєє хvртэл 50 сая доллар хаашаа, юунд зарцуулагдсан нь тодорхойгvй єнгєрсєн. Энэ тухай Баабарын аалзны тор нийтлэлvvдэд тодорхой бичигдсэн.

22. САПУ-гийн хохирол болон шvvхийнхэнд авилга єгсєн хэрэг – МАХН-ын гишvvн Алтан, УИХ-ын гишvvн Бадамжунай нарын нэр холбоотой. САПУ –д гарсан хохиролыг єнєє хvртэл шалгаж дуусаагvй байгаа учир vvнийг тvр орхин энэ худалдааны тєв барих газрыг хэрхэн олгосон тухай баримтаас vзвэл мєн л хууль бус зєрчил илэрдэг. “Алтжин” компанид найр тавин олгосон газрын зєвшєєрєл дээр УИХ-ын гишvvн Бадамжунай, хотын дарга асан М.Энхболд нарын гарын vсэг байх аж. САПУ-гийн хохирогчид энэ болон бусад баримтыг хангалттай цуглуулсан байна.

23. СЗХ-ны даргын амь насын хєнєєсєн хэрэг – МАХН-ын гишvvн, МАСЗХ-ны тэргvvлэгч асан, Нийслэлийн ИТХ-ын гишvvн асан Тvмэнгэрэл холбогдсон. Хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх боловч яг ямар шалтгаанаар хvн алах болсныг тодорхой гаргаж мэдээлдэггvй.

24. Хадгаламж зээлийн хоршооны хэрэг – 2003 онд МАХН дангаараа УИХ-ыг бvрдvvлж байхдаа баталсан цоорхой хуулиас vvдэлтэй.Олон мянган иргэдэд 67 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан энэ хэрэгт тєрийн тvшээд, цагдаагийн ажилтнуудын нэр ч холбогдсон болохыг хэвлэлд бичсэн нь бий. Хуулийн байгууллага шалгаж байгаа. ХЗХ-ны хохирогчдийн хохиролыг тєсвийн хєрєнгєєр барагдуулж, хоршооны мєнгийг их хэмжээгээр зээлж аваад тєлж барагдуулаагvй хvмvvст ял завших боломж олгосон тухай шvvмжлэл тасраагvй байдаг.

25. 10 сая доллар алдсан хэрэг – МАХН- ын гишvvн, Монгол Банкны ерєнхийлєгч асан Чулуунбат холбогддог. Банкны тухай хууль журам зєрчиж ОХУ-ын “Кредит транс” гэх дампуурч буй банканд Монгол банкны нєєцєд байсан 10 сая долларыг шилжvvлээд алдсан ноцтой зєрчил гарсан. Чулуунбат 10 саяаа буцаагаад авсан гэж олон нийтийг хуурдаг боловч одоо хvртэл тєлєгдєєгvй.

26. Чеченvvдэд алдсан 10 сая долларын хэрэг- Худалдаа хєгжлийн банкны хувьчлал ид яригдаж байх vед ОХУ-ын “Альфа” гэх банкны тєлєєлєгч гэх хоёр чечень хvн Монголд иржээ. Тэд уг банкийг хамтран худалдаж авах саналаа Монгол Банкны ерєнхийлєгч Чулуунбат, Ерєнхий сайд Н.Энхбаяр нарт тавьсан байна. Урьдчилгаа болгон хоёр талаасаа арав арван сая доллар гаргах санал гаргаж. Манай хоёр саналыг уухайн тас зєвшєєрч Монгол банкнаас 10 саяыг шилжvvлчихэж. Бас ОХУ-ын хvнсний захыг махаар хангах гэрээ ч хийгээд авч. Vvнийхээ шанд ОХУ-ын Москва хотноо Кутузовын гудамжинд байрлах том байшинг чеченvvдээсээ авч Н.Энхбаярын тєрсєн дvv Энхтуяад бэлэглэж орхисон байна. Тэгсэн нєгєє хоёр чечень нь манай хоёрыг хулхидаад 10 сая доллар аваад алга болчихож. Мэдээж тэр 10 саяаасаа дээрх байшинг авч єгсєн биз. Ингээд хэрэг мандаж. Манай элчингийнхэн Кутузовын гудамжинд байх нєгєє байрыг ядаж олж авья гээд очсон чинь Энхтуяа байраа зараад сураггvй болчихсон байна. Ингээд 10 сая доллар сох дутах нь тэр. Одоо ч эргэж тєлєгдєєгvй гэх. Харин нєгєє Энхтуяа маань УИХ-ын гишvvн Цэнгэлийн хvvгийн хамт Сингапурт далбаа зардаг бизнес эрхэлж буй сурагтай. Монголын далбааг хууль бус ажиллагаа явуулдаг хєлєг онгоцнуудад зардаг гэх юю билээ.

27. “Ард”,”Даатгал”, “Сэлэнгэ”, “ Монгол хоршоо” гээд арав гаруй банк дампуурсан хэрэг- МАХН тєрийн бvх эрх мэдлийг атгаж байх vед тєрийн мэдэлд байсан эдгээр банкууд яг л єнєєдрийн хадгаламж зээлийн хоршоод шиг иргэдээс их хэмжээний мєнгє аваад эргэж єгєлгvй “дампуурсан” байдаг. Тухайн банкны захирал, дарга нарын учруулсан хохирол болох наад зах нь 50 сая гаруй долларыг тєрєєс гаргаж зарим иргэдийг хохиролыг барагдуулснаас хэсэг хvмvvс завшиж, баяжаад єнгєрсєн юм. Хэн ч арга хэмжээ авагдаагvй. Жишээ нь “Ард” банкийг зориуд дампууруулсан нєхєд тус бvр 50 сая тєгрєг хувааж аваад явцагаасан тухай ярьдаг.

28. Таван сая доллар Германчуудад алдсан хэрэг - МАХН дангаараа тєр бєрьж байх vед Германий “дойчи банк”, Берлин банк, кредит банк гэх 3 банкинд байршуулаад алдсан 5 сая долларын єрийг мєн л тєсвийн мєнгєєр барагдуулснаа тухайн vеийн эрх баригчид тас нуусаар єнєє хvрсэн.

29. УИХ-ын нэр бvхий таван гишvvн орон сууцны “шагнал” авсан хэрэг- Бороо гоулдийн захиалгаар гаалиар гарах алтны онцгой татварыг хvчингvй болгосон хуулийг МАХН дангаараа засгийн эрх барьж байхдаа гаргаж, vvнийхээ шанд УИХ-ын нэр бvхий таван гишvvнийг орон сууцаар “шагнасан” баримт байдаг. Хууль хяналтын байгууллага шалгаж байсан тул баримт нь тэнд дарагдаж буй.

30. 27000 га газар бvхий САА-г vнэгvйгээр хувьдаа авсан хэрэг- Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, УИХ-ын гишvvн асан Содхvv албан тушаалаа урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Баруунбvрэн, Орхон сумын нутагт 27 000 га талбай бvхий тариалнгийн газрыг хувьдаа авчээ.

31. Швейцарийн банканд хадгалагдаад эргэж авах боломжгvй тvгжигдсэн 20 сая доллар- УИХ-ын гишvvн асан Отгонбаяр агсны нэр дээр Швейцарийн банканд хадгалагдсан 20 сая доллар ямар нэг гэрээслэл vлдээгээгvйн улмаас тэндээ vvрд шингэжээ. Энэ талаар талийгаачийн эхнэр УИХ-ын гишvvн Туяагийн гаргасан єргєдєлд бичигдсэн байна. Тєрийн албан хаагч байсан хvн цалин орлогоо нэг ч ашиглалгvй бvх насаараа хураагаад ч 20 сая доллар цуглуулах боломжгvй нь ойлгомжтой. Энэ хэний мєнгє байсан бэ.

32. 40 сая доллараар тєр хохирсон хэрэг- УИХ-ын гишvvн Жаргалсайханы “Буян”, УИХ-ын гишvvн Б.Эрдэнэбатын “Эрэл” мєн “Эрдэнэт концерн” гэх хувийн компаниудад зээлийн баталгаа гаргаж єгсний барьцаанд тєрийн мєнгєнєєс олгосон 40 сая доллар єнєє болтол тєлєгдєєгvй хэвээр байдаг. Хариуцах эзнээ олохгvй мэдэн будилсаар л.

33. Японы засгийн газраас єгсєн 60 сая доллар хаачив – дотоодын vйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Японы Засгийн Газраас 1993 онд 30 сая, 1995 онд мєн 30 сая нийт 60 сая доллар єгчээ. Монголын Засгийн Газар энэ мєнгийг жижиг дунд vйлдвэрлэл эрхлэгчдэд бага хvvтэйгээр зээлvvлж эргэлдvvлэн аривжуулах болзолтой байж. Энэ болзлоороо явсан бол єдгєє энэ мєнгє 100 орчим тэрбум тєгрєг болсон байх учиртай. Харамсалтай нь МАХН-ын Засгийн Газар 1996 онд засаг хvлээлгэн єгєхдєє энэ 60 сая доллар байтугай тvvнийг хэрхэн зарсан тухай нэг ч баримт vлдээгээгvй байдаг. Хэний гараар хаашаа урссан бэ?

34. Хятад улсаас зээл болгож єгсєн 100 сая юань алга болсон тухай- Жижиг дунд vйлдвэрийг дэмжих зориулалтаар БНХАУ-аас 1993 онд 50 сая юань, 1995 онд єгсєн 50 сая юань мєн л дээрхийн адил ор сураггvй. 1999 онд энэ мєнгє хаашаа орсон тухай шалгавал дийлэнх нь ямар ч бичиг баримтгvй цацагдсан нь тогтоогдсон байна. Тэр ч байтугай бичиг баримтуудаа устгасан байж болзошгvйг шалгалтынхан илтэгэлдээ тэмдэглэсэн байдаг.

35. 10 сая дойчмарк алга болсон хэрэг - Монголд дотоодын vйлдвэрлэлээ дэмжих зорилгодо нь тусалж Германий Засгийн Газар 1995 онд 10 сая дойчмаркийн зээл бэлэн мєнгєєр олгожээ. Уг мєнгийг хариуцан хувиарлаж байсан Vндэсний хєгжлийн Газрын дарга, сайд асан нєхєр єдгєє УИХ-ын гишvvн болчихсон сууж байна. Тэрээр 10 сая дойчмарк хэний шийдвэрээр хаашаа одсон баримт олддоггvй юм хэмээн хэвлэлд ярилцлага єгчээ.

36. Хил давуулан хvн хулгайлсан хэрэг – УИХ-ын гишvvн Тэрбишдагва, МАХН-ын гишvvн Онон, тухайн улсад дипломатчаар суудаг Батбуян нар холбогддог. Батсvх гэх монгол иргэнийг С.Зоригийг хєнєєсєн хэрэгт сэжиглэж байна гэх нэрээр Франц улсад амьдарч байхад нь тухайн улсын цагдаа хvчний байгууллагад мэдэгдэлгvйгээр хулгайлж, унтуулах тариа хийгээд Германи, ОХУ-аас дамнуулан нисэх онгоцонд нууж авчирсан ноцтой хэрэг гарсан. Хvн хулгайлсан энэ хэрэгт дээр нэр дурдсан эрхэмvvд оролцсон байдаг. Vvний улмаас Франц улсад консулын ажилтнаар сууж байсан ямар ч гэмгvй нэг эмэгтэй дипломатч хилсээр зэмхvлээн “персона нон грата” болон хєєгдєж, харин элчин сайд асан Тэрбишдагва “сайн дураараа” татагдан ирж, сайд, УИХ-ын гишvvн болсон юм. Тухайн улсуудаас эсэргvvцлийн нот бичиг манай Гадаад хэргийн Яаманд ирж байлаа. Ямар хариу єгч хэнд арга хэмжээ ноогдуулсныг хэн ч vл мэднэ. Харин Батсvхийг сайн ємгєєлснийхєє тєлєє ємгєєлєгч Санжаасvрэн хорих ялаар шийтгvvлсэн тухай олон нийт мэднэ.

37. Асгатын мєнгєний ордийн нууц- Байглын асар их баялагатай энэ орд газрыг ОХУ-д тєлєх их єрєнд оруулан єгєх гэсэн, тэрчлэн тєрийн хэсэг тvшээд хувьдаа хэрхэн авсан тухай материалууд хэвлэлээр зєндєє гарсан. Монросцветмет нэгдэлтэй ч холбогдсон уг дуулианд Ерєнхийлєгч Н.Энхбаяраас гадна ТЄХ-ны дарга Сугар, УИХ-ын гишvvн Улаан, Монросцветметийн захирал асан Эрдэнэ нар холбогдож хэсэг дуулиан дэгдээгээд мєн л бусад ийм хэргvvдийн нэг адмл замхарсан.

38. Шивээ овоог зарсан хэрэг- Шивээ овоогийн нvvрсний орд газрыг УИХ-ын гишvvн Хvрэлсvх, сайд асан Ганзориг нар хувьдаа авсан тухай баримт АМХЭГ-т бий. Эрхэм гишvvн “Шинэ шивээ овоо” гэх хувийн компани байгуулж уг орд газрыг худалдаж аваад дараа нь Японы нэг компанид vнэ єсгєн худалдсан байдаг.

39. Хил дамнуулан хар тамхи болон хууль бус бараа наймаалсан хэрэг – МАХН-ын гишvvн дипломатууд / Шатарбал, Бямбаа, Адилбиш г.м / Эдгээрээс зєвхєн Шатарбал илчлэгдэн шийтгvvлээд байна. Ер нь МАХН-ын Засаглалын vед гадаадын элчин сайдуудыг шагналын албан тушаал болгон хувиргаснаас Монгол Улсын нэр хvндийг багагvй унагаасан хэмээн мэргэжлийн хvмvvс байнга шvvмжилдэг. Тухайлбал БНХАУ-д элчин сайдаар сууж байсан барилгын инженер Амарсанаа Хятадын радиогоор ноцтой алдаатай vг хэлж, олныг алмайруулсан тєдийгvй элчин сайдын яамны хєрєнгийг эхнэрийнхээ хамт зvй бусаар зарцуулсан тухай хэвлэлээр удаа дараа шvvмжлэгдэж байв. Єдгєє энэ эрхэм МАХН-ын нарийн бичгийн дарга болсон байгаа.

40. Казиногийн гэх дуулиант хэрэг- 1999 онд казиногийн тухай хууль УИХ-аар батлагдав. Ийнхvv хуулийн дагуу тендер зарлагдаж Монголд анхны казино байгуулах сонирхолтой хэд хэдэн компани єрсєлдлєє. Тэдний дотор Макао, Хонконгийн компаниуд ч байв. Макаог 60 жилээр тvрээсдvvлсэн хугацаа нь дуусч Хятадын мэдэлд буцаж ирэх vетэй энэ хууль давхцан гарсан нь нарийн учиртай байж. Казиногийн эх орон болох Макаогийн баячууд хуримтлуулсан хєрєнгєє коммунист засаглалтай Хятад улсад бус ардчилал хєгжсєн оронд шилжvvлэх сонирхолтой байсан нь мэдээж. Энэ сонголт нь Монгол байлаа. Тендерт оролцогч компаниуд Монголын нєлєє бvхий хvмvvстэй уулзаж, лобби бvлэг байгуулахаар хєєцєлдєж эхэлсэн нь нууц биш. Албан ёсоор байгуулагдаж амжаагvй байсан тэр бvлэгт УИХ-ын гишvvд хамгийн тvрvvнд бvртгэгдэх байсан нь мэдээж. Тэд л хууль, журмыг батлана. Хууль батлагдаад гурван сар ч болоогvй байтал УИХ-ын гишvvн Нямдорж, Хулан | МАХН-ын дарга С.Баярын эхнэр асан |, Эрдэнэбилэг нар Казиногийн хуулийг хvчингvй болгох хуулийн тєсєл санаачилж УИХ-д орууллаа. Уг хуулийг УИХ дахь МАХН-ын гишvvд, АХЭ-ийн “элсний 13” уухайлан дэмжиж баталжээ. Казиног хамгийн их эсэргvvцсэн гишvvнээр УИХ-ын гишvvн Шаравдорж тодорсон протокол байдаг юм билээ.саа ХУД-ийн Засаг дарга Загджаваар тvлхvvлэн зvтгэж байгаа. Энэ гишvvн єнєдєр Казиногийн тухай хууль санаачлаад цаад талааНэгэнт хууль хvчингvй болсон учир єнєєх лобби бvлэг байгуулах ажил ч зогссон биз. Vр дvнд нв АХЭ-ийн гурван гишvvний эрхийг тvдгэлзvvлэн шалгуулахаар хуулийнханд илгээсэн чинь Казиногийн хэргийг шалгах явцад илэрсэн гэх татварын зэрэг огт єєр хэргээр эрvv vvсгэн шоронд илгээсэн байдаг. Хачирхалтай нь Казиногийн хэрэгт нэр нь холбогдон бас ганц нэг удаа асуугдаж байцаагдаж байсан МАХН-ын хэд хэдэн гишvvн ямар ч ял зэмгvй єнгєрлєє. Тэдний ємнєєс МАХН-ын нарийн бичгийн дарга асан Энхмандах гэгч нєхєр 25 саяыг авилгаар биш зээлээр авсан гэж гvрийсээр, тvvнд нь хуульчид “итгэж” мань хvнийг сулан тавиад зогссонгvй Англи улсад дипломат ажил эрхлvvлэхээр шагнасан нь олон хvний нvдийг орой дээр нь гаргасан явдал болсон. Єдгєє какино Энхмандах нэг яамны дэд сайд, МАХН-ын 25 дугаар их хурлын тєлєєлєгч хийчихсэн тууж яваа. УИХ-ын гишvvн биш мань эрийн цаана УИХ дахь МАХН-ын бvлгийн дарга бєгєєд МАХН-ын дарга асан Н.Энхбаяр, УИХ-ын гишvvн Содхvv, Баяртсайхан нарийн нэр дуулдаж байгаад намжсан билээ. Бодвол ямар нэг юм авсан нь нотлогдоогvй байх л даа.

41. Бас л казиногийн хэрэг- Дэд бvтцийн Яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан Сvрэнхор гэгч нєхєр тєрийн мєнгийг хулгайлан авч мєрийтэй тоглоод алдчихсан гэх боловч vнэхээр тоглоод алдсан уу эсвэл намдаа хандивласан уу бvv мэд. Ямар ч гэсэн тєрийн олон арван сая тєгрєгтэй хамт Сvрэнхор ч єєрєє хил дамнаад алга болсон хэрэг хуулийн байгуулагад очоод мєн л сураг алдарсан.

42. Баянхонгор аймаг хоёр дахь Хонгор болсон хэргийн сэжvvр- Энэ аймагт алт хайж газар сэндийчих, эргээд сэргээлгvй хаях явдал ердийн vзэгдэл болсон. Тэнд нинжа нарийн бvхэл бvтэн арми ажиллаж, тэдний олсон алтыг цуглуулж авдаг хятад эзэнтэй ченжvvд ч зохион байгуулалтанд орсон байдаг. Хэдэн жилийн ємнє хэсэг хятадууд тухайн vеийн эрх мэдэл бvхий хvмvvстэй хамтран Зээргэний vйлдвэр гэж байгуулан хууль бусаар хар тамхи vйлдвэрлэж байсан хэрэг мандсан. Тухайн vедээ сvр дуулиан болж байснаа эзэн холбогдогч нар нь дээшлэх тусам дуу нь суларсаар чимээ тасарсан. Харин одоо бол мєнгєн ус, цианит натри хэрэглэн хvн ам газар нутаг хордуулах болжээ. Ингэж дур зоргоороо авирлах боломжийг бvрдvvлж єгсєн хvмvvсийн нэг нь Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын Газрын дарга, МАХН-ын 25 дугаар их хурлын тєлєєлєгч Д.Мєнхсайхан аж. Тэрээр зєвхєн газрын наймаагаар мэргэшээд зогсоогvй ємнє аймгийнхаа ИТХ, Засаг дарга нартай сvжрэн “Баянхонгор газар” гэх компани байгуулж замын сангийн хєрєнгєнєєс сая тєгрєг “зээлж” аваад луу унжсан нєхєр л дєє. Мєнхсайхан 2005-2007 оны хооронд их хэмжээний газрыг дур мэдэн хувь хvмvvс болон хятадын голдуу хєрєнгє оруулалттай компаниудад олгож сар бvр лицензийн тєлбєр 300 мянган тєгрєг татаж авч байжээ. Мань хvн мєнгєн усаар ажиллах хоргvй технологи гэгчийг санаачилсан гэх агаад тэр технологиор ажиллаж байгаа хэмээн зєвшєєрлєє цагаатгадаг байж. Албан ёсоор баталгаажаагvй энэ технологийнх нь уршгаар єдгєє Баянхонгор аймагт гол ус ширхэг хєрс бохирдон хоёр дахь Хонгор болохоор тvгшvvр зарлаад байгаа тухай орон нутгийн иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, холбогдох газруудад хандаад байна.

43. Хандивийн телевиз хувьд шилжсэн хэрэг- Японы хэсэг сvсэгтнvvд Монголын буддийн шашинт иргэдэд зориулж иж бvрэн телевизийн техник хэрэгслэл хандивлажээ. Энэ тухай Бурхан шаны тєв Гандан тэгчлэн хийдийн хамба Чойжамц хэвлэлд удаа дараа ярилцлага єгсєн нь бий. Гэтэл уг телевизийн техник нэгэн айлын хашаанд хадгалагдаж байснаа нэг л єдєр Бурханы буюу Ерєнхий сайд Н.Энхбаярын телевиз болчихсон гарч эхэллээ. Нэг ч гэсэн телевиз олон тvмний оюун ухааныг хєгжvvлж байгаа нь сайн л хэрэг. Гагцхvv яагаад хандивийн эд хєрєнгє хувьд шилжсэн нь л анхаарал татна. Ерєнхий сайд бєгєєд МАХН-ын дарга маань нэг хэсэг минийх биш, надад хааагvй гэж гvрийж байснаа гэнэтхэн ємнєх vгээ мартсан уу яасан энэ телевизийг надад хувьд маань бэлэглэсэн юм аа. Яаж ажиллуулдаг юм билээ гэж толгойгоо гашилгаж байсан чинь ашгvй манай Мєнх-оргилд сувгийн зєвшєєрєл байж таараад хувийн телевизээ гаргачихлаа гэдэг байгаа. Чойжамц хамба болохоор …уг нь ч …хэмээн дvлэгнэсээр. Хууль ёсоороо бол тєрийн тvшээд сарын цалингаасаа илvv гарсан бэлэг, сэлтийг тєрийн санд тушаах эсвэл зохих vнийг нь тєлєєд худалдаж авдаг учиртай. Японы тэр эрхэм сvсэгтэн Энхбаярт ганцааранд нь зориулсан юм гэж бичээд бэлэглэсэн байж болох л доо.

44. Нийслэлийн хєрєнгє хувьд шилжсэн ноцтой хэрэг – Єдгєєгийн Ерєнхий сайд М.Энхболдыг хотын мэр байх vед Улаанбаатар телевиз, Улаанбаатар радио, Улаанбаатар даатгал, Улаанбаатар банк, Улаанбаатар сан, Улаанбаатар … гээд олон сайхан газар нийслэлийн иргэдийн татварын мєнгєєр байгуулагдав. Бидний амьдрал ахуйг єєд нь татах, нийслэлээ утаа, хогноос нь салгах, замын тvгжрэлийг арилгах, гэр хороололд дэд бvтэй бий болгох гээд олон сайхан ажил хийх санхvvжилт босч байна л гэж хvлээн авч байлаа. Харамсалтай нь их санаан газар есєн шєнє хоосон гэгч л болов. Нєгєє сайхан газрууд чинь уван цуван хувьд шилжсэн байх юм. Нийслэлийн иргэдийн ихэнх энэ хуудуутай хувьчлалыг огтхон ч мэдээгvй байгаа. Харин сая хуралдсан МАХН-ын 25 дугаар их хурлын индэр дээрээс Нийслэлийн ИТХ-ын дарга хатагтай Болормаа л бvгдийг нь дэлгэж тавьлаа даа. Vvнээс илvv баримт нотолгоо гэж хаа байхав. Манай шударга хуулийнхан уухайн тас шvvрч аваад шалгаад эхэлсэн байлгvй яав гэж. Авилгатай тэмцэх газрынхан ч гэсэн анхааралдаа асан байж таарна. Болормаа даргын хэлсэн vгэнд М.Энхболд даргын олгосон газрын хууль бус зєвшєєрлvvд хэрхэн зовоодог тухай ч дурдсан. Газраас хувьдаа ашиг олдог хэд хэдэн арга байдгаас нийтэд ил болсон нэг арга нь хотын тєвийн, инженерийн шугамдаа ойрхон нэг газрыг хоёр гурван хvнд давхардуулаад олгочихдог юм байна. Мэдээж зєвшєєрєл єгсний хариу болгож муусайн эмч нарын авдаг бэлэг шиг шоколадны набор, шил архихан аваагvй нь хэнд ойлгомжтой. Нэг ийм газар авахын тулд таван саяаас эхлээд бvр 100 хvртэл сая тєгрєгийн “гарын бэлэг єгдєг” жишиг байдаг гэх. Дараа нь нєгєє хvмvvс газраа булаацалдаад зарга заалхай болно. Шvvхийнхэн нэгэнд нь газар эзэмшх боломж олгож таарна. Эсвэл маргаантай учир газар хураагдана. Би газар авахын тулд тэдэн тєгрєгийн авилга єгсєн гээд зарга хийлтэй биш. Єєрєє шийтгvvлнэ. Хагас хугасыг нь олж аваад л єнгєрєєс єєр гарцгvй. Явж явж ємнєхєєсєє арай дордсон єєр нэг газар олж авбал дээдийн заяа. Бас болоогvй байшин барих зєвшєєрєл авахын тулд арав гаруй хvн дээр орж гарын vсэг зуруулна. Тийм хууль журамтай гэнэ. Тэр гарын vсэг болгон тодорхой жишиг ханштай. Энэ талаар барилга байшин барьдаг хvн бvр л мэднэ дээ. М.Энхболд дарга мэдээж єєрєє газар олгоод л бэлгээ аваад л байхгvй нь ойлгомжтой. Газрыг нь дамжуулж борлуулдаг, vнэ хvргэдэг гол хvн нь “Монгол газар”-ын Мянганбаяр гэхчлэн хэд хэдэн хvмvvс байдаг гэх.

45. Ядуурлыг бууруулах сангийн хєрєнгє хаашаа урсдаг байсан бэ – Хэдэн жилийн ємнє олон улсын банк санхvvгийн байгууллагуудаас Монголд ядуурлыг бууруулах зориулалтаар єчнєєн олон зуун сая тєгрєгийн буцалтгvй тусламж, хvvгvй зээл олгодог байлаа. Одоогоос арваад жилийн ємнє гаргасан нэгэн судалгаагаар бол Монголын иргэн бvрт сая тєгрєг ноогдохоор буцалтгvй тусламж авсан байдаг гэх. Ядуурлаас гардаггvй. Энэ байгууллагыг єдгєє Европийн нэг оронд элчингээр сууж буй Онон гэх хатагтай олон жил удирдсан юм. Ядуурлыг бууруулах сангийн хєрєнгийг хувиарлан тараадаг байв. Эндээс их зvйл харж болно. Жишээ нь ядуурлыг бууруулах нэрээр хувиарласан мєнгє нь хугацаа дууссан аминдэм, Монголд огт ашиглагддагvй нэхмэлийн машин, эсвэл зах зээлийн vнээс бараг арав дахин илvv vнэтэй цахилгаан єрєм, харуул болж хувирсан байхын дээр гадаадаас урьж ирvvлсэн мэргэжилтэн, тvvний орчуулагч, жолооч, vйлчлэгч нарын цалин шатахуун, буудлын зардалд ихэнх нь зарцуулагдсан байдаг. Шалгалт ирвэл аминдэмийг нь ядууст тараагаад уулгачихсан. Бусад багаж нь энэ байна гээд хэдэн ажилдаггvй зvйл vзvvлнэ. Хэсэг хугацааны дараа хаашаа алга болсныг хэн ч мэдэхгvй. Цаасан дээрх тайлан л vлдэнэ. Ерєнхийдєє иймэрхvv л жишиг тогтсон байлаа. Хийсэн ажил, сайн vйлс мэдээж байлгvй л яахав. Иймэрхvv зєрчил, шамшигдал их байсан учир Онон хатагтайг 1998 онд ажлаас нь єєрчлєх сайдын тушаал гарсан байдаг. Гэтэл нєгєє мєнгєнєєс нь хувь хvртэж амьдардаг олон улсын байгууллагын ажилтнууд эсэргvvцэж бараг л Ононг буцааж ажилд нь тавихгvй бол зээл тусламжаа зогсооно гэж мэдэгдэж байсан гээд бод доо. Тvvнээс хойш тун ч удалгvй МАХН-ын Засгийн Газар, Ерєнхийлєгч Онон хатагтайг Европийн нэг оронд элчин сайд болгон “шагнаж” дэвшvvлэн зайлуулсан тvvх байдаг юм.

46. Шангрелла зочид буудал буюу газрын наймаа- Нийслэлийн бараг хойморт Шангрелла гэх том зочид буудал барих газар олгожээ. Хэн хэрхэн, хэн гагчид олгосон болохыг єнєє болтол олон нийт мэддэггvй. Хятад ажилчид нэг хэсэг бужигнаж, иргэний хєдєлгєєнийхєн УИХ-ын гишvvн Гvндалайн хамт эсэргvvцэн тэмцээд амжилт олоогvй. Одоо харин зочид буудал биш гадаадын нэгэн байгууллага ч юм уу хувь хvн албан єрєєний зориулалтаар ашиглах бололтой тvрээсэлж болно гэх зар тавьчихсан байгаа. Яаж ч бодсон хотын дарга, одоогийн Ерєнхий сайд энэ тухай мэдээгvй, хараагvй гэвэл vнэнд нийцэхгvй. Онцгой обьект болох тєв талбайг хувьчлаад авч чадсан тэр хvн хэн бол оо. Авилгатай тэмцэх Газрынхан анзаарч байгаа бизээ хэмээн найдна.

47. Монгол банкнаас алга болсон 200 сая долларын асуудал- Банкны тухай УИХ-ын нэг Байнгын Хороогоор хэлэлцэх vед сєхєгдсєн. Телевиз, радио, сониноор чамгvй олонтаа гарсан болохоор нурших нь илvvц биз. Ямар ч гэсэн Монгол банкны Ерєнхийлєгч, Гадаад валютын Газрын дарга Одонгоо нар эрх мэдлээ хэтрvvлэн, дур зоргоороо Монгол банкны мєнгийг гадагш нь хэдэн арван сая доллараар нь шилжvvлдэг, заримыг эргvvлэн олж авч чаддаггvй эртнээс тогтсон жишиг vргэлжилж байгаа нь тодорхой болсон. Хэн хариуцлага хvлээх нь одоогоор тодорхойгvй.

Ийнхvv авилгын болон ємч хєрєнгийн холбоотой хэргvvдийг жагсаавал асар олон тоо гарна. Энэ олон баримт дотор АН-ын болон бусад намын нэр бvхий зvтгэлтнvvд ч олон нь бий. Дээр дурдсанаас гадна улаан мєнгєн усны, Английн шvvхэд дуудагдаж тєлсєн 1,5 сая долларын,Тан-луугийн, сонгуулийн будлианы, СИТИ таксины, автобусны 2 дугаар баазын, Хонгор сумыг хордуулсан, Монгол банкнаас алдагдсан 55 сая долларын, ХХБанк болон Говь компанийн хуудуутай хувьчлал гээд хэвлэлийнхний бичдэг гэмт хэргvvд хангалттай олон. Аймаг дvvргийн болон сум, хорооны засаг дарга албан тушаалтнуудын холбоотой хэргvvдийг оруулалгvйгээр шvv.
Vргэлжлэл бий. Read More......

Путины орлогыг Сонгуулийн ерөнхий хороо дэлгэв

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо “Нэгдмэл Орос” намыг сонгуульд оролцогчоор бүртгэсний дараа уг намын сонгуулийн жагсаалтыг толгойлж байгаа В.Путинээс эхлэн намын нэр дэвшигчдийн орлогын мэдээг нийтлүүлэв.

Нэр дэвшигчийн ¹1 үнэмлэхийг удалгүй Путинд намын лидер Борис Грызлов гардуулах юм. Оросын парламентын сонгуульд оролцох бүх намд “Нэгдмэл Орос” шиг аз гийсэнгүй. Тэднээс наад зах нь гурван нам сонгуульд оролцож чадахгүй бололтой. Өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн ерөнхий хороо “Нэгдмэл Орос”-ыг бүртгэн авснаар уг нам сонгуульд оролцоор бүртгүүлсэн найм дахь нам болжээ. Намын жагсаалтад есдүгээр сарын их хурлаасаа батласан 600 нэр дэвшигчийг бүгдийг нь бичсэн байв. Гэхдээ нэмэлт, хасалт байлгүй яахав. Намын төлөөлөгчийн хэлснээр намын гишүүдийн тоог тэнд нэмсэн байна. Олон нийтийн танхимын гишүүд сонгуульд нэрээ дэвшүүлж болохгүй учир уран сайхны гимнастикийн дэлхийн ба олимпийн аварга эмэгтэй Алина Кабаева спортоо орхин намын гишүүн болж сонгуульд нэр дэвшихээр шийдсэн нь үүний нэг жишээ. Хуулиар бол төрийн ажилтан сонгуулийн сурталчилгаа хийж болохгүй учир уг намын жагсаалтыг толгойлсон Путин намыг бүртгэх явцад нэр нь дурдагдсан болоод өнгөрөв. Гэхдээ харин түүний орлогыг СЕХ ил гаргаж тавилаа.

СЕХ-ны мэдээгээр Оросын ерөнхийлөгчийн орлого өнгөрсөн жилд 2 011 611 рубль 28 копеек болсон бөгөөд Хадгаламжийн банкин дахь дансандаа 3 083 219 рубль, 50 копеектай гэнэ. Мөн “Санкт-Петербург” банкны 230 хувьцааг Путин эзэмшдэг аж. Ерөнхийлөгч Москва орчимд 1500 м.кв газартай, Петербургт 77,7 кв.м талбайтай орон сууцтай ба түүний нэрэн дээр ГАЗ М-21Р, ГАЗ М-21 (1960, 1961 оны үйлдвэрийн) хоёр “Волга” машин, “Скиф3 гэдэг зүүгчтэйгээр бүртгэгджээ. Эдгээр машиныг Путин эцгээсээ өвлөн авсан гэнэ.

“Нэгдмэл Орос” нам сонгуулийн хөтөлбөрөөрөө ямар намтай өрсөлдөх нь ням гаригийн оройноос тодорч эхлэв. Ням гаригт сонгуульд оролцох бүх намууд бүртгэгдсэн байх учиртай. Өмнө нь бүртгэлээ авсан найман нам дээр энэ үеэр “Иргэний хүчин”, Хөдөө аж ахуйн нам”, “Нийгмийн шударга ёсны нам” гурав нэмэн бүртгэгдэв. Харин “Ногоонтны нам”, “Энх тайван, эв нэгдлийн нам”, “Ард түмний холбоо” гурав бүртгэгдэхгүй бололтой. Тэднийг дэмжигчдын жагсаалтыг шалгахад будлиан гарчээ.

Read More......

Чингисийн онгон Бурхан халдунд олдлоо

Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт орших Бурхан халдун уулын "Их овоо" гэдэг газарт олдлоо. Дэлхийн агуу их, энэ хvний онгоныг vе vеийн эрдэмтэн, судлаачид хайсаар ирсэн. Энэ их хайлтын тєгсгєл болгосон мэдээллийг хvргэж байна хэмээн "Тэнгэр Угсаа" нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид сэтгvvлчидтэй нvvр туллаа. Тус нийгэмлэг анх 2006-8-8 нд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Бурхан Халдун ууланд тахил єргєх vеэр эрдэмтэн Даваа нь уулын толгой-орой хэсгийг хvний хєдєлмєрєєр бvтсэн байгалын бус тогтоц байна гэж vзэж байж. Бvхэл бvтэн уулын оройг засаж хэлбэр оруулж буцаан байгалийн хэлбэрт оруулна гэдэг бол олон мянган хvний хvчээр, удаан хугацааны туршид л хийж болох ажил. Тэр ч утгаар энэ vйлийг хэнд зориулж хийх нь тодорхой. Энэ бол Чингис хааны онгон гэж эрдэмтэн Даваа vзэж байгаа аж. Єнгєрсєн 14 сарын хугацаанд хугацаанд холбогдох мэргэжлийн хvмvvсийг оролцуулан судалсаны vндсэн дээр Хэнтий аймгийн Бурхан халдун уулыг Их овоо гэх газарт Их эзэн Чингис хааны онгоныг мєнхєлсєн хэмээн vзэх болжээ. Энэ vзлийг зєвхєн эрдэмтэн Даваа тєдийгvй тус нийгэмлэгийн гишvvд тухайлбал тvvхийн хэсгийг доктор профессор Бор, Археологийн хэсгийн доктор профессор Батсайхан, Геологи-геофизикийн хэсгийг мэргэжилтэн геологич Ядмаа нар ахлан судалгаа хийж vнэн болохыг баталж байгаа аж. Тэдний vзэж буйгаар Эзэн богд Чингис хааныг Бурхан Халдун уулын єрхєнд далайн тvвшнээс 2300 метрийн єндєрт мєнхєлжээ.

Монголын Эзэнт Гvрнийг ундэслэн байгуулагч Чингис хааны онгоныг тандан олсон тухай
Чингис хааныг хаана, хэрхэн оршуулсан тухай асуудал нь олон зууныг дамжин зєвхєн монголчуудын тєдийгvй дэлхийн олон улс орны анхаарлын тєвд ямагт оршисоор ирсэн бєгєєд уг асуудал нь тvvх, угсаатны зvйн тєдийгvй шинжлэх ухааны маш их ач холбогдолтой сэдэв юм. Монголын Нууц Товчоо, Судрын Чуулган зэргээс монгол их сурвалжаас эхлээд хожмын бvх монгол сурвалжид Их хааныг Бурхан Халдун хэмээх ууланд онголсон тухай нэгэн дуугаар хvлээн зєвшєєрч, тухайн уул хаана байж болох талаар гадаад, дотоодын судлаачид янз бvрээр тєсєєлєн санал бодлоо дэвшvvлж иржээ. Дээрх судлаачдын таамаглал, тєсєєлєл нь Бурхан Халдун уул хаана оршин буйг тогтооход дэм болсоныг тэмдэглэх хэрэгтэй боловч манәй ундэсний судлаачдын хувь нэмэр асар их болоод, ялангуяа, академич X. Пэрлээ агсныг дурьдаж болох бєгєєд тэрбээр олон жилийн судалгааны хэрэглэгдэхvvндээ тулгуурлан Бурхан Халдун уул нь одоогийн Их Хэнтийн нуруу болохыг тvvхэн газар усны нэр, археологийн дурсгал, аман ба тvvхэн домог, сурвалжийн мэдээ сэлтэд тvшиглэн ямар ч эргэлзээгvйгээр тогтоосон юм. Vvний дараагаар доктор С. Бадамхатан уг судалгааг vргэлжлvvлэн явуулсан бєгєєд шинээр 1000 гаруй тvvхэн газар зvйн нэр ус, аман мэдээ, домог зэргийг цуглуулан газар орны байдалтай танилцаад, "Их хориг буюу Бурхан Халдун, уул нь энэ сав нутагт байжээ гэдэг бидний таамаглалыг улам итгэл vнэмшилтэй болгож байна" гэж єгvvлсэн байдаг. Гэвч Их хааны булш газарзvйн ямар орчин нєхцєлд байж болох талаар тvvний тєсєєлєл учир дутагдалтай байсан байна. Тухайлбал, "Их Хэнтийн сардигуудаас буусан урд амуудын цээжинд ємнє буюу нар ургах зvгт харсан энгэрvvдэд Хэнтий хааныг дэрлэсэн маягаар оршуулсан байж болох мэт" гэж монголчуудын нас нєхцєгсєдийг оршуулдаг монголчуудын уламжлалт зан vйлээр ойлгон тєсєєлжээ. Геологич Н. Ядмаагийн ажиглалтаар дунд овооноос их овоо хvртэлх энгэрийг есєн vе болгон шаталсан дэвсэг болгон зассанаас гадна Их овоог босгоход нуурын зvvн энгэрийн асгыг ашиглан байгуулсан бололтой гэж тэмдэглэжээ. Тvvнчлэн Бурхан Халдун уулын зvvн ба зvvн урд талын хавтгай тэгш дэвсгvvд бас хvний гараар бvтээсэн нэгэн цогц байдлыг vvсгэсэн гэж vзсэн ба эрдэмтэдийн ажигласнаар зvvн урд талын нэгэн дэвсэг дээр ямар нэг чулуун байгууламж байгаа нь холоос тод харагддаг байна. Геофизикийн судалгааны vр дvнгээс vзвэл Их овоо нь єргєргийн дагуу байрлалтай, тойргийн урт 900 м, 80-120 м єргєн, 60 м єндєр зєв, гонзгой дугуй хэлбэрийн байгууламж юм байна. Овооны зvvн хэсгийн гурван цэгт, баруун захад нэг цэгт яс, металл байгаа дохио єгсєн байна. Ялангуяа зvvн хэсэгт соронзон гажлын хэмжээ байгууламжийн хоёр талд нэгэн ижил их байгаа боловч байгууламжийн гадна талбайд гажил илрэхгvй байж. Єєрєєр хэлбэл энэ хэсэгт одоогийн єнгєн хєрснєєс доор 6 метр гvнд ойролцоогоор 10 метр урт, 4 м єргєн, 2 м єндєр байгууламж байгааг тогтоосон бєгєєд хавтгай чулуугаар тагласан байж болохоор байгаа гэнэ. Геофизикийн судалгааг одоо vед геологийн хайгуул судалгаанд єргєн хэрэглэж байгаа Канад улсын GEM 19Т маркийн багаж тvvнчлэн ЗХУ-ын радиометрvvдийн багаж зэргийг ашиглан Чингисийн онгоныг тогтоожээ. Геофизикийн дээрх хайгуул судалгааны гол vр дvн нь Их овоо хэзээ нэгэн цагт хvний гараар бvтээгдсэн байгууламж болохыг тодорхой харуулж єгсєнд оршиж байгаа аж.

Хэдийгээр, судлаачид Рашид-ад-дины Сударын Чуулганы Бурхан Халдун уул хаана оршин буй тухай мэдээнд шvvмжлэлтэй ханддаг боловч тэрбэр vнэн хэрэгтээ Их хаадыг онголсон Их Хориг буюу Бурхан Халдун уулыг Гурван голын эхэнд буй Их уул хэмээн тов тодорхой єгvvлсэн байдаг. Бурхан Халдун уул нь 2362 м єндєр Их Хэнтийн нурууны голлох єндєрлєгийн нэг мєн. Эрдэмтэд эдvгээ хvртэл Их овоог зvгээр нэг тахилга тайллагатай овоо мэтээр тєсєєлєн ойлгож байсан, нєгєє талаас 1990-1992 оны хооронд зохион явуулсан Монгол-Японы хамтарсан Гурван гол тєсєлд оролцсон мэргэжлийн судлаачид хvртэл булш гэж vзээгvй бєгєєд тийм єндєр уулын оройд vндсэн чулуулгийн хэсэгт ойрхон газарт булш байх боломжгvй гэж vзсэн байдаг байна. Хэрэв зээ эдгээр эрдэмтэдийн тогтоосон нь судалгаа шинжилгээгээр батлагдвал монголд тєдийгvй дэлхийд данслагдсан их хvний судалгаа шинжилгээний ажилд асар их хувь нэмэр олох юм. Ямартай ч Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт байгаа аж. Read More......

Хөрөнгө, орлогоороо хамгийн баян гишүүд

Хүний халаасыг тэмтэрч, хөнжлийг сөхөх шиг муухай юм үгүй. Хэн нэгний хөрөнгө мөнгөнд атаархах бүр ч муухай. Эдгээр муухай бүхний мөнхийн “бай” байх сонголт хийсэн хүмүүс бол улстөрчид. Ийм ачааг даах нь улстөрч байхын нэг шалгуур билээ. Хувийн өмч бол шударга, чөлөөт нийгмийн үндэс гэж эдийн засагчид үздэг. Ийм нийгэмд тухайн хүний зэрэг зиндааг ихэнхдээ хувийн өмчөөр нь тодорхойлдог байна. Хувийн өмчөөр тухайн хүний гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, мэргэжлийн / мэргэжлээрээ шилдэг байж, түүгээрээ мөнгө босгох / зэрэг зиндаа, амьдралаа авч явах чадвар зэргийг тодорхойлдог байна. Манайд бол хувийн өмчийг үл хүлээн зөвшөөрсөн дэглэм 70 жил ноёлж, хувийн өмчтэй болох гэж оролдсоныг нийгмээрээ жигшиж, гэмт хэрэгтэн болгож байлаа. Эдийн засгийн номлолд тааруулан жаахан хэтрүүллэхэд ийм нийгмийн хүн, мал хоёрт онцын ялгаа байдагүй бололтой. Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааныг үндэслэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Шотландын сэтгэгч Адам Смит өмчийн тогтолцоо нь хүн төрөлхтөнийг дэлхий дээрх бусад амьтдаас ялгаж байдаг гэжээ. Тэрээр энэ тухайгаа “хэн ч ямар нэгэн амьтныг өөрийн дохио зангаа, байгалийн зөнгөөрөө энэ минийх, тэр чинийх, би үүний төлөө энийг өгмөөр байна гэж байхыг үзээгүй” гэж бичжээ. Үүгээр хувийн өмчгүй хүнийг заавал амьтантай адилтгах гэсэнгүй. Адам Смитийнхээр бол монголчуудыг амьтдаас ялгарахыг нийтээр хориглож байсан дэглэмээс тийм боломжийг нь нээж өгсөн нийгэмд шилжээд 17 жил болж байгааг харьцуулах л гэсэн юм. Энэ хугацаанд хувийн өмчтэй болоон хүмүүсээ үзэн ядах, авлигач, луйварчнаар гадуурхах хандлага монголчуудын сэтгэхүйд ямар нэгэн хэмжээгээр байсаар ирэв. Энэ нь 70 жил явсан уламжлалт сэтгэхүй, нийгэмд алдагдсан шударга ёстой холбоотой болов уу. Хэрэв үнэхээр ямар нэгэн “но”-гүй л бол хувийн өмчтнүүдийг өнөөдөр үзэн ядах нь өмнөх нийгэд байсан сэхээтнүүдийн хэлмэгдүүлэлтэй л адил юм. Монголын төр анх удаа өөртөө зүтгэж байгаа өндөр албан тушаалтнуудынхаа хувийн өмч, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн дагуу авч нийтэд зарлалаа. Албан тушаалтнуудын 2006 оны хөрөнгө, орлогын байдал нэртэй жагсаалтад 228 хүн мэдүүлэг өгчээ. Энэ нь Монголд хувь, хүмүүсийн хөрөнгө орлогыг нийтэд ил зарласан анхны тохиолдол юм. Бусад улс оронд бол зөвхөн улстөрчид төдийгүй, бизнесийн салбарынхан ч ийм мэдүүлэг гаргадаг. Чухам эдгээр мэдүүлэг дээр л / мэдээж энд татварын баримт, санхүүгийн тайлан гээд олон төрлийн судалгаа багтана/ суурилж дэлхийн тэргүүн баячууд, тухайн оныхоо хамгийн их орлогтой хүмүүсийн Форбес, Тайм сэтгүүлүүд зарладаг. Хоёр хөрш маань ч баячуудаа зарладаг. Манай улсад бол ийм жишээ, түүх байсангүй. Энэ жил л анх удаа Авлигатай тэмцэх газарт хуулийн дагуу албан тушаалтнууд өөрсдөө хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өглөө. Тэдгээрээс зөвхөн УИХ-ын 76 гишүүнийг хөрөнгө орлогынх нь хэмжээгээр “хамгийн” гэх дараалалд оруулан уншигч танд хүргэж байна. Олон түмнээр тэднийг үзэн ядуулах гэж хамгийн баян, хамгийн их орлготой гишүүдийг жагсаагаагүй гэдгээ өгүүллийн эхэнд дурдсан билээ. Тийм учраас хүний хувийн хэрэгт дурлаллаа, гэж уншигч та ч, халаасыг минь тэмтэрлээ гэж эрхэм гишүүд ч битгийн уурлаарай. Энэ бол сэтггүлзүй шүү.2006 оны байдлаар эрхэм гишүүдийг хөрөнгө орлогоороо Эх орон намын дарга, Түлш, эрчим хүний сайд Б.Эрдэнэбат тэргүүлж, гишүүн Э.Бат-Үүл сүүл мушигжээ. Тэдний дунд 73 гишүүний хэн нь хаанхна явааг та хүснэгтээс үзнэ үү. Б.Эрдэнэбат гишүүний хөрөнгө, орлого 17 тэрбум 870 сая 927 мянган төгрөг гэж байгаа бол 76-д жагссан Э.Бат-Үүл гишүүнийх 48 сая 453 мянган төгрөг байна. Хөрөнгө, орлогоороо эхний аравт хэн хэн багтаж байгааг ч сонирхлоо. Энд МАХН-аас хоёр, АН-аас дөрөв, Эх орон намаас хоёр, ИЗН, Ард түмний намаас тус бүр нэг гишүүн багтжээ. Засгийн газрын гурван гишүүн топ аравын жагсаалтад багтсаныг та хүснэгтээс харж байна.Хэдийгээр хөрөнгө орлогын мэдүүлэг анхных ч, мэдүүлгийг нягтлах, албан тушаалтнууд үнэн зөв гаргаж өгөх, олон түмний нүдэн дээр ил байдаг хөрөнгө, барилга байшин нь ямар асуултад багтаж байгаа зэргийг тодруулмаар юмшиг санагдсан. Ийм зөрүүтэй зарим мэдээлллээс хэдхэн жишээг өгүүлье. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн цалингийн орлого, 35 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууц, 28 адуунаас өөр хөрөнгөгүй гэжээ. Ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн ард түмнээ, бас төрийн /Авлигтай тэмцэх газрыг/ байгууллагаа хуурлаа гэж олон хүн л бодох айх даа, энд. Гишүүн Л.Пүрэвдорж гурван ширхэг барилга байгууламжаа нийтэд нь 15 сая 200 мянган төгрөгөөр үнэлж. Ийм үнэлгээтэй нэг өрөө байр битгий хэл, хашаа байшин ч байхгүй. Тэгээд бүр гурван ширхэг барилга, байшин шүү. Эрхэм гишүүн “орон сууц” гэсэн хэсэгт бөглөөгүй байна лээ. Бодвол дээрх гурван барилга байшингийнхаа нэгд амьдардаг байж таарах нь. Су.Батболд гишүний 30 саяар үнэлсэн “Ниссан экстрал” маркийн машиныг Р.Гончигдорж гишүүн нэг ширхэг “Марк-2”-ын хамт нийт зургаан сая төгрөг гэжээ. Хэнчээн “хөгшин” ч хоёр ширэхг япон машин ийм үнэтэй байвал Монголд машингүй хүн ховор болно. Зургаан сая төгрөг гэдэг хоёр японд машинд бол Р.Гончигдорж гишүүн шиг дэгсдүүлбэл эрхэм гишүүний өөрийнх нть батлалцсан галлийн л татвар шүү дээ. Цаашилбал З.Энхболд гишүүн Засгийн газраас 300 мянган төгрөгийн, сайд Ц.Цэнгэл ОХУ-ын төлөөлөгчдөөс дөрвөн сая төгрөгийн бэлэг тус тус авсан, эсвэл авах бололтой. Мэдүүлэг гаргачийн өөрийн орлого гэж бас л ойлгомжгүй. УИХ-ын гишүүн бол давхар ажил эрхлэхгүй хуультай. Тэгэхээр цалингаас өөр орлогогүй. Эрдмийн цол, зэргийн нэмэгдэл бол бий байх. С.Баярцогт гишүүн 191 сая, Г.Батхүү 161 сая төгрөгөөр өөрийн орлогоо бичсэнийг харвал хувьцаа ногдол ашгийн орлого энд багтаж байх шиг. Гэтэл эрхэм гишүүдийг хөрөнгө орлогоороо тэргүүлсэн Б.Эрдэнэбат гурван сая 275 мянга, топ аравын тав дахь Сү.Батболд гишүүн гурван сая 551 мянган төгрөгөөр тус бүр өөрийн орлогоо тогтоож мэдүүлсэн байна. Зарим обьект, мал, газраа эрхэм гишүүд ёстой л амны зоргоор үнэлжээ. Жишээ нь адууны үнэлгээ юм. Ер нь мэдүүлгээс харвал энэ парламентын гишүүд моринд нугасгүй ажээ.. Эсвэл хурдан морь нь улстөрч байх гол шалгуурын нэг болсон бололтой. Мэдүүлэгт дурдсанаар энэ парламентын 37 гишүүнд хурдтай, хурдгүй нийлсэн нийт 1319 адуу байна. Адуутай эмэгтэй гишүүн ч бий. Зарим гишүүн нэг адуугаа 100 мянган төгрөгөөр үнэлсэн байхад зарим нь сая хол гаргажээ. Үнэлээгүй хүмүүс ч байна. Г.Батхүү гишүүн 461 адуугаа огт үнэлээгүй бол Р.Буд гишүүн 250 адуугаа 150 ямааны хамт нийт 52 сая төгрөг гэжээ. Гэтэл Ч.Улаан гишүүн 20 адуугаа 17 сая, Ц.Мөнх-Оргил 22 адуугаа зургаан сая, М.Энхболд 65 адуугаа 65 сая, Т.Бадамжунай 75 адуугаа таван сая, Л.Гүндалай гурван адуугаа гурван зуун мянга гэхчилэн газар тэнгэр шиг үнэлгээ тогтоожээ. Эрхэм гишүүдийн хөрөнгө, орлогын энэ мэт зөрүүтэй мэдүүлэг, сонирхолтой үзүүлэлтийг Зууны шуудан сонин цувралаар уншигчдадаа хүргэх болно. Уншиж байгаа нь гайгүй байх, уншуулж байгаа та битгий уурлаарай.

¹

нэрс

хөрөнгө, орлого / төг /

нийт

өөрийн

3,275.6

гэр бүлийн

66,366.4

байшин

205,250.0

1

машин

325,035.0

17.870.927.9

мал

-

Б.Эрдэнэбат

бусад

17,271,000.9

өөрийн

157,297.6

гэр бүлийн

569,000.0

байшин

230,000.0

2

машин

149,100.0

12.948.765.6

мал

95,000.0

Д.Бат-Эрдэнэ

бусад

11,748,368.0

өөрийн

18,779.0

гэр бүлийн

7,000.0

байшин

223,000.0

12.455.872.8

3

машин

202,221.8

мал

58,000.0

Х.Баттулга

бусад

11,946,872.0

өөрийн

211,297.0

гэр бүлийн

12,000.0

байшин

73,980.0

8.302.148.0

4

машин

108,844.0

мал

-

М.Зоригт

бусад

7,896,027.0

өөрийн

3,551.9

гэр бүлийн

47,630.9

байшин

83,000.0

7.888.337.9

5

машин

87,375.0

мал

-

Сү.Батболд

бусад

7,666,780.1

өөрийн

191,499.2

гэр бүлийн

4,590,200.0

байшин

391,328.8

6.417.416.5

6

машин

200,000.0

мал

-

С.Баярцогт

бусад

1,044,388.5

өөрийн

3,812.0

гэр бүлийн

6,190.0

байшин

460,000.0

5.742.002.2

7

машин

155,000.0

мал

15,000.2

Ц.Цэнгэл

бусад

5,102,000.0

өөрийн

7,545.2

гэр бүлийн

58,000.0

байшин

5,015,000.0

5.266.745.2

8

машин

60,000.0

мал

-

Р.Бадамдамдин

бусад

126,200.0

өөрийн

20,967.1

гэр бүлийн

2,280.0

байшин

299,405.0

4.914.652.1

9

машин

38,000.0

мал

-

С.Отгонбаяр

бусад

4,554,000.0

өөрийн

3,087.3

гэр бүлийн

74,000.0

байшин

2,178,109.2

4.565.796.5

10

машин

121,000.0

мал

300.0

Д.Гүндалай

бусад

2,189,300.0

Read More......