УТАСГҮЙ СҮЛЖЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА
Та утасгүйгээр сүлжээнд холбогдох гэж байна уу?. Хэрвээ гэдэг асуултыг бус харин хэрхэн, хэзээ гэж асуумаар байна. Эсвэл та утасгүй төхөөрөмжтэйгээ хаашаа явах вэ гэж асуух нь илүү тохиромжтой байх.
АНУ-ын судалгааны байгууллагуудын гаргасан зарим тоо баримтыг доор танилцуулъя.
- 2007-2008 онуудад АНУ-ын бүх байгуулагуудын 65 % нь утасгүй сүлжээг хэрэглэх бөгөөд хөдөлгөөнт компьютерийн тоо жирийн компьютерийн тооноос илүү гарсан байх болно. / Meta Group Inc. /
- АНУ даяар утасгүй сүлжээнд зарцуулах мөнгөний хэмжээ энэ онд 9.3 хувиар нэмэгдэж 158.6 биллион долларт хүрнэ. Энэ хэмжээ 2008 он гэхэд 212.5 биллион доллар болж жилийн өсөлтийн нийт хэмжээ 10 хувьд хүрнэ гэж урьдчилан тооцоолж байна. / Telecommunications Industry Association /
- 2006 оны турш АНУ-д утасгүй дотоод сүлжээний хэрэглээ цаашид нэмэгдэх бөгөөд онцгой найдвар төрүүлж байгаа утасгүй дотоод сүлжээг ашиглан ярих хэрэглээ огцом өсөж 2006 оны 8 сар гэхэд 6-гаас 27 хувиар нэмэгдэх болно. / Infonetics Research /
Сүүлийн жилүүдэд утасгүй сүлжээнд аюулгүй байдлын асуудал хамгийн их бэрхшээл учруулж байсан боловч шинэ стандартууд, шинэ санаа, шинэ технологиуд богино хугацаанд энэ асуудлыг шийдэж байна. Тиймээс одоо мэдээллийн технологийн менежерүүд нэвтрүүлэлт болон ажиллагаанд илүү анхаарлаа хандуулж эхлээд байна.
Утасгүй сүлжээний технологид оруулсан хөрөнгө оруулалтаас гарах ашиг нь батлагдсан, өмчлөх эрхийн нийт өртөг болон бүтээмж нь тооцоологдсон, эрх нь олгогдсон учраас ханцуйгаа шамлаад ажилдаа орох цаг болжээ.
Утасгүй техникийн үйлдвэрлэлийн түлхүүр элементүүдийн одоогийн байдлын талаарх товч мэдээллийг доор танилцуулж байна.
Утасгүй дотоод сүлжээ
Сүүлийн үеийн Wi-Fi стандартууд аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг анхаарч, хамрах хүрээ, хурд ба үелзлэлийн сонголтуудыг нэмэгдүүлсэн.
Хамгаалалтын асуудлын хүрээнд 2004 оны 6 сард Цахилгаан ба электроникийн инженерийн сургууль (ЦЭИС-IEEE) өөрийн 802.11i стандартаа батлан гаргасан бөгөөд хэдэн сарын дараа Wi-Fi Холбооноос энэ стандартад тулгуурласан Wi-Fi Protected Access 2 (WPA2) бүтээгдэхүүний гэрчилгээг олгож эхэлжээ.
WPA2 нь Wired Equivalent Privаcy (WEP) стандарт ба Wi-Fi Protected Access бүтээгдэхүүнүүдийн илэрхий сул талуудыг сайжруулсан бүтээгдэхүүн юм.
МТ-ийн менежерүүд одоо аюулгүй байдлын хувьд найдвартай, харилцан уялдаатай Wi-Fi бүтээгдэхүүнүүдэд найдаж болохоор болсон.
A, B болон G бүтээгдэхүүний талаар
Сүүлийн үед хэрэглэгдэх ба удирдагдах байдлын асуудлуудад анхаарлаа илүү хандуулах болжээ. Wi-Fi –гийн хамгийн сүүлийн үеийн “амтлагч” бол 802.11b ба 802.11а хоёрыг нэгтгэсэн 802.11g юм. 802.11g нь 802.11b (2.4 ГГц) шиг үелзлэлийн зурваст ажилладаг учраас b төхөөрөмжтэй харилцан ажиллах боломжтой боловч 54 Mбайт/секундын нэвтрүүлэх чадвартай байдаг нь b -гийн 11 Mбайт/секундын нэвтрүүлэх чадвартай тохирдоггүй.
802.11а илүү өндөр үелзлэлийн зурваст (5ГГц) ажилладаг бөгөөд 54 Mбait/секундын нэвтрүүлэх чадвартай. Илүү сийрэг спектрт ажиллах болон илүү олон суваг хүлээн авах боломжтойгоороо а нь b ба g -гээс хөндлөнгийн оролцоонд бага өртөмтгий байдаг. Харин түүний сул тал нь гэвэл өндөр үелзлэл болон тус төхөөрөмжийн өндөр үнийг нэрлэж болно.
Ерөнхийдөө үнэ чухал бөгөөд илүү өргөн хүрээнд ашиглах тохиолдолд b/g бүтээгдэхүүнийг, харин өндөр нэвтрүүлэх чадвар шаардах, хэт их ачаалалтай бага хүрээнд а бүтээгдэхүүнийг хэрэглэвэл тохиромжтой.
Өнөөгийн байдлаар b/g бүтээгдэхүүний бүрдэл хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд хэрэв танд үнэ өртөг нь нэг их чухал биш бол дурдагдсан гурван бүтээгдэхүүний бүгдийнх нь шинжийг хадгалсан төхөөрөмжийг ч авах боломжтой.
ЦЭИС ойрын хугацаанд 100 байт/секундын хурдтай 802.11n стандартыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд 2006 оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Дашрамд хэлэхэд хэрэв та өмчлөгдсөн технологийг хэрэглэхийг хүсэхгүй байгаа бол зарим борлуулагчид стандартын бус, өндөр хурдтай “pre-N” бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Боловсруулагдаж байгаа бусад стандартууд үйлчилгээний чанарыг илүү анхаарч байгаа.
Шинэ технологиуд
WiMax:
Хамгийн ихээр сурталчлагдаж байгаа WiMax утасгүй интернэтийн технологийг 2005 оны сүүлээр нэвтрүүлж эхэлсэн. Түүний эхний хувилбар болох IEEE 802.16-2004 стандарт нь 31 милийн дотор суваг бүртээ 70Мбайт/секундын хурдтай байнгын сүлжээний үйлчилгээг үзүүлдэг. Дараачийн хувилбар IEEE 802.16е стандарт нь хөдөлгөөнт үйлчилгээнд чиглэгдсэн бөгөөд түүнийг 2006 оны эцэс, магадгүй 2008 он гэхэд боловсруулж дуусгана гэж тооцоолж байгаа юм байна.
Wi-Fi шиг backhaul үйлчилгээг хүн ам бага суурьшсан бүсүүдэд жижиг болон дунд бизнесийн интернэтийн холболтыг хангах ба үйлдвэрлэлийн сэргээн босголтод хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг.
2005 оны 4 сард Интел корпораци IEEE 802.16-2004 стандарттай тохирсон Rosedale WiMax чипийг үйлдвэрлэн гаргасан нь энэ чиглэлийн үйлдвэрлэлд чухал түлхэц болж өгсөн.
Mesh:
Mesh сүлжээнд чөлөөтэй байгаа утасгүй сүлжээний зангилаанууд бие биетэйгээ өөрөө өөрсдийгөө удирдан холбогдоно. Меsh сүлжээг утсан холболттой дотоод сүлжээнд холбоход ганц л зангилаа шаардагддаг. Бусад зангилаануудыг шууд цахилгааны розетканд холбоход л болно. Ингэснээр утсан холболтоос хамаагүй бага кабель хэрэглэгддэг.
ЦЭИС-ийн 802.11s стандарт батлагдан эцсийн бүтээгдэхүүн бэлэн болтол МТ-ийн менежерүүд стандартын бус mesh бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх болж байна. ЦЭИС-ын mesh баг 2004 оны 7 сард бүрдэн уг төслийн талаар нийтэд зарлажээ. 802.11s стандартыг боловсруулах уг төслийг Интел корпораци 2005 оны 3 сараас санхүүжүүлж байгаа бөгөөд уг стандарт 2008 оноос өмнө батлагдахгүй бололтой.
Дашрамд хэлэхэд байнгын хэрэглээний утасгүй дотоод сүлжээнд өмчлөгдсөн бүтээгдэхүүнүүдээс сонголт хийх боломж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнд hard-to-wire эсвэл тогтмол өөрчлөх шаардлагатай quick-and dirty загваруудыг нэрлэж болно.
Сайжруулагдсан батерейнууд:
Нөүтбүкийн чадвар нэмэгдэх тусам түүний энерги зарцуулалт дагаад ихэсдэг нь батарейны насыг багасгадаг. Энэ нь нөүтбүк хэрэглэгчдийн хамгийн том асуудал болоод байна. Батарейны ажиллах хугацаа бага байдаг нь нөүтбүкийн хамгийн том сул тал юм.
Гэвч батарейны технологид эрс өөрчлөлт хийсэн, онцгой зүйл гараагүй боловч тодорхой хэмжээний ахиц, дэвшилтэнд хүрсээр байна. Ирээдүйн технологийн судалгаа түлшний элементүүд дээр төвлөрч байгаа боловч практикийн олон тооны таагүй байдлуудаас шалтгаалаад энэ технологийг одоо хүртэл батлаагүй байгаа. 2010 он хүртэл нөүтбүкийн батарейны хэрэгцээнд түлшний элементүүд шинэчлэл хийж чадахгүй гэж зарим шинжээчид үздэг.
Одоохондоо батарейны наслалтыг батарейг сайжруулах технологи ба энергийн хэрэглээг багасгах аргыг хослуулж нэмэгдүүлж байна.
Бага эрчим хүч шаарддаг хөдөлгөөнт чипүүд 2003 онд анх үйлдвэрлэгдэн одоо өргөн хэрэглэгддэг болсон. 2006 онд Интел корпораци Yonah гэж кодчилогдсон хос цөмтэй хөдөлгөөнт чипийг үйлдвэрлэн гаргах бөгөөд энэ нь батарейг хамгийн удаан ажиллуулах боломжийг олгоно. Учир нь 2 бага хүчин чадалтай процессор нэг өндөр хүчин чадалтай процессороос илүү ажилладаг бөгөөд бага энерги зарцуулдаг. Мөн үйлдвэрлэгчид дисплей зэрэг их энерги хэрэглэдэг бусад хэсгүүдийн ч энерги зарцуулалтыг багасгаж байна. Иймээс нөүтбүк удахгүй найман цаг ажиллах бололцоогоор хангагдах боломжтой.
RFID- Radio Frequency Identification :
Энэ технологийн хэрэглээ нь жижиглэнгийн худалдааны зах зээлд өөрийн цар хүрээгээ улам тэлсээр байна. Илүү их худалдааны байгууллагууд RFID технологийг үйлчилгээндээ хэрэглэж эхэлж байгаа.
Энэ хандлага нь үйлдвэрлэлийн онцгой өсөлтөнд нөлөөлөх болно. IDC зах зээлийн судалгааны байгууллагаас RFID технологийн борлуулалт АНУ-ын жижиглэнгийн худалдааны сүлжээний зах зээлд 2003 онд 91.5 миллион доллараас 2008 онд 1.3 биллион доллар болж нэмэгдэхийг урьдчилан тооцоолсон байна.
Олон улсын RFID стандартын байгууллага EPC global 2004 онд Class-1, Generation-2 стандартыг боловсруулсан. Энэ стандарт нь холболтын протоколыг тодорхойлох, хөндлөнгийн оролтуудыг багасгах, шошги унших хурдыг нэмэгдүүлэхээс гадна хамгаалалтыг сайжруулжээ.
Дээрх стандартад суурилсан шошги болоод унших төхөөрөмж нь мөн хямд үнэтэй байх хэрэгтэй бөгөөд компаний удирдлагуудын үзэж байгаагаар өндөр үнэ нь RFID технологийг өргөн хүрээгээр хэрэглэхэд саад болж байгаа юм байна.
Өнөөгийн RFID технологийг худалдааны газруудаас гадна эмнэлгийн өвчтөнүүд, фермерийн мал сүргийг бүртгэн хянах, хураамжийн цэгүүдийн төлбөр тооцоог автоматжуулах ба газрын тосны цооног мэт аюултай бүсүүдэд мэдрэх элементийн оронд ашиглах зэргээр хэрэглэж байна. Ирээдүйд номын сангийн ном, паркийн зочид, компанийхаа ажилтнуудыг ч хянаж болох юм. Мөн зэвсэгт хүчин, хууль сахиулах, хамгаалалтын салбаруудад өргөн хэрэгцээ байна.
Эцэст нь
апетитные)))
[url=http://mastervoda.ru/]трудовое право курсовая[/url]