Мэдээллийн технологийн хөгжлийн талаар өгүйлэхүй

2006 оны үр дүн ба 2007 оны хандлагын талаар товчхондоо:
Үйлдвэрлэлийг бүхэлд нь авч үзвэл...

2006 онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт гарсан хамгийн мэдэгдэхүйц чиг хандлагуудад олон цөмт төслүүдийн бөөний үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн бүтэц хийгээд зохион байгуулалтын эрс шинэчлэл, компаниудын нэгдэл ба бэхжилт, холимог салбаруудад хөрөнгийг дахин хуваарилахтай холбогдон үүссэн үйлдвэрлэлийн бууралт зэргийг нэрлэж болно. Үүнд AMD ба ATI компаниудын нэгдлийг түүхэнд тэмдэглэмээр... Үйлдвэрлэлийн шинэчлэлд Intel компанийн богино хугацаанд хийсэн өөрчлөлтийн туршлагыг дурьдахгүй өнгөрөх аргагүй.

Судалгааны IDC компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2006 онд мэдээллийн технологийн үйлдвэрлэл хамгийн багадаа 6.6 хувиар өсөх бололтой. Үүнээс өмнөх онд зах зээлийн дийлэнхи хувь нь ноогдож байсан Бразил, ОХУ, Энэтхэг, Хятадыг хамруулан авч үздэг BRIC (Brazil, Russia, India, China) гэгдэх орнууд багагүй хувийг эзлэх аж. 2007 онд эдгээр орнуудаас гадна Ази, Латин Америкийн хойд бүс, Ойрхи Дорнод, Африкийн хөгжиж буй орнуудад энэ өсөлт улам нэмэгдэх хандлагатай байна. Мөн мэдээллийн технологийн зах зээлд жижиг, дунд бизнесийнхэн голлох тоглогчид байна гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгтэй байна.
Pacific Crest Securities компанийн урьдчилан тооцоолсоноор өнгөрсөн онд хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн дунд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Samsung Electronics компани тэргүүлж, Intel корпораци удаахи байранд оржээ. 2007 онд чипийн үйлдвэрлэлийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос 5 хувиар буурч, 51.5 миллиард ам.долларт хүрэх хандлагатай байна.
Үүний зэрэгцээ 2006 онд хагас дамжуулагчийн нийт борлуулалт 248.8 миллиард ам.долларт хүрэхээр байгаа нь өмнөх оны мөн үеэс даруй 9.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм хэмээн SemiconductorIndustry Association байгууллагын шинжээчид тооцоолон гаргажээ. Борлуулалтын өсөлт 2007 онд 10 хувь, 2008 онд 10.8, 2009 онд 5.8 хувь хүрэх хандлагатай байна. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хамгийн сайн борлуулалттай хагас дамжуулагчийн бүтээгдэхүүнүүдэд дижитал камер, телевизор, MP3 тоглуулагч зэрэг үйлдвэрлэгдэж байгаа нийт чипийн 20 хувийг хэрэглэдэг гэр ахуйн электрон хэрэгслээс гадна гар болон суурин утас, авто машины электрон эд анги, компьютер орж байна.
2006 онд хамгийн олон тоогоор борлуулагдсан бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг компьютер тэргүүлж, удаах байранд нэг миллиард гаруй хэмжээгээр худалдаалагдсан амжилтаар хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүд оржээ. Өмнөх онтой харьцуулахад тоон телевизор 56 хувь, MP3 тоглуулагч 35, дижитал камер 11, компьютер 10 хувиар тус тус илүү борлуулагдсан дүн гарчээ.
2009 онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хувьд MOS 8 хувь, DRAM 14, DSP 13 хувь хүртэл өсөх хандлагатай байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар 2009 онд микропроцессорын зах зээл 41.9 миллиард ам.долларт хүрэх бөгөөд жилийн дундаж өсөлт нь 4.7 хувь байх бололтой. Харин микроконтроллерийн борлуулалт 2006 онд 3.5 хувиар өсч, 12.5 миллиард ам.долларт, 2009 онд 15.3 5 миллиард ам.долларт хүрэх магадлалтай байна.

Биднийг хүлээж буй гайхалтай технологи, шийдлүүд

2006 оны технологийн хамгийн онцлог үйл явдал бол олон цөмт процессор байлаа. Өнгөрөгч оны нэгдүгээр сард 2 цөмт процессор ховор зүйл байхаа хэдийнэ больж, долдугаар сард Intel компани шинэ Core процессорынхоо давуу талуудыг зарлаж байсан билээ. Дээр нь AMD чип DDR-2 технологийг дэмждэг болсон, хоёр болон дөрвөн цөмт процессор гарсан зэргийг нэрлэж болно. Асуудлын гол нь процессорын архитектур өөрчлөгдөж, үзүүлэлт нь эрс өсч, персонал компьютерийн зах зээлд ихээхэн өөрчлөлт хийсэн явдал юм. Өдгөө 2007 оны хоёрдугаар хагас гэхэд Intel компанийн ширээний ба хөдөлгөөнт DDR-3 компьютерүүдийн шинэ стандартын санах ой үйлдвэрлэгдэх мэдээлэл цацагдаад байна.

Шинэ эдийн засгийн хувьд үр ашигтай олон цөмт Intel Core микро архитектур нь зөөврийн платформд хурдацтай шилжсэнийг дурьдахгүй байх аргагүй.
Олон цөмт процессорыг тойрсон гайхамшиг дуусахгүй, энэ онд ч үргэлжлэх бололтой. Үнэн хэрэгтээ олон цөм бол асуудлын гол болж, технологийн ертөнцөд түлхүү нэвтрэх юм. Шинэ шинэ олон цөмт платформ гарч, ширээний болон зөөврийн компьютерүүдийн санах ойн стандартууд боловсруулагдана.
2007 оны бас нэгэн гайхамшигт үйл явдлаар Windows Vista үйлдлийн систем тодорно гэдэгтэй бүх шинжээчид санал нэгтэй байна. Windows Vista системийн эхний шатны тестүүд нь уг системийн удирдлагаар хуучны компьютерүүд ч хангалттай ажиллах боломжтойг батлаад байна.
Өнгөрсөн оны бас нэг чухал үйл явдлаар мэдээллийн технологийн хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж байгаа NVIDIA компаниас GeForce 8800 3D графикийн DirectX 10 бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан явдал зүй ёсоор орж байна. Одоогоор GeForce 8800 GTX нь 3D графикийн шинэ лидерээр тодроод байна. NVIDIA компанийн багц чип, график нь компьютер, гар утастай ажиллаад зогсохгүй, хамгийн сүүлд AppleComputer компанийн iPod мультимедиа тоглуулагчид шинэ шийдэл болж хүрсэн юм. AMD компаниас ATIR 580 цөмд тулгуурласан CPU - AMD Stream гэгч гайхамшигтай төслийг танилцуулж байгаа боловч түүний үр дүн гарах хараахан болоогүй байна.
Ирээдүйд компьютер төдийгүй, электрон болон цахилгаан хэрэгслүүд нь олон цөмтөд шилжих тохиолдолд 2006 оны инженерийн ололтуудыг ашиглах бололтой. Эдгээр нь гол төлөв хөдөлгөөнт байдалд зориулагдсан юм. Нөүтбүүк, халаасны компьютер, жирийн халаасны медиа тоглуулагч зэрэг нь жилийн турш л уламжлалт GSM/GPRS/EDGE, Bluetooth, Wi-Fi зэргээс авахуулаад GPS (Global Positioning System), WiMAX, Wireless USB, Zig Bee, 3G,DTV хүртэл хамгийн олон технологийг ашиглах болжээ.

2007 онд юуг амжуулах бол?

Ихэнх шинжээчдийн үзэж буйгаар энэ онд мэдээллийн технологийн үйлдвэрлэл нь уламжлалт хэлбэрээс бизнесийг хөгжүүлэх хийгээд технологи нэвтрүүлэх цоо шинэ хэлбэрт шилжих ажээ. Ийнхүү уламжлалт арга барилыг “устгаж” байгаа гол хүчин зүйл нь даяарчлах үйл явц улам эрчтэй, улам өргөн хүрээтэй явагдаж буйтай холбоотой гэнэ.

Шинжээчид 2007 онд хөдөлгөөнт хэрэгсэл, тэр дундаа гар утасны хөгжлийн хувьд ихээхэн өөдрөг таамаглал дэвшүүлж байна. Энд дээд зэргийн чанартай хөгжим тоглуулах гар утас, хөдөлгөөнт ТВ, сансарын холбооны радионы анхны загварууд, гар утасны өндөр чанартай камер, эцэст нь үнэ нь эрс буурч байгаа смартфон зэргийг нэрлэж болно. 2006 онд гурав дахь үеийн гар утасны сүлжээг нэвтрүүлж амжаагүй нь энэ оны гол “бүтэлгүй” явдлын тоонд оржээ. Өдгөө зөвхөн туршилтын шатандаа буй энэхүү ажил нь 2007 онд шийдэх гол асуудлын нэг болоод байна.
Одоохондоо өргөн хүрээний хэрэглээ болж чадаагүй технологи бол Intel Viiv ба AMD Live хэмээх гэрийн хөгжөөнт компьютер юм. Энэхүү мультимедиа компьютерийн техникийн хэсэг сайн ажиллаж байгаа боловч гол асуудал нь захиалгат цэнгээнт агуулга ихээхэн дутагдалтай байгаа явдал юм.
2006 онд амжаагүй зүйлсийн жагсаалтанд өндөр нягтралтай видео бичлэгийн шинэ форматуудын амжилтгүй хэрэглээг зүй ёсоор нэрлэж болно. Үнэндээ ядаж хэд хэдэн өндөр нягтралтай телевизийн суваг цацагдсаны дараа л HDTV (High Definition TV) их хэмжээгээр борлуулагдахаас бус одоохондоо HD видео бичлэгийг зөвхөн дэлгүүрт л харах болж байна.
2006 онд HD DVD ба Blu-ray тоглуулагч, оптик дамжуулагчийн ирээдүй тодорхой мэт харагдаж байсан хэдий ч оны эцэст дэлхийн түвшинд хүрсэн ганц ч стандарт бүрэн боловсруулагдаагүй, шийдэгдээгүй хэвээр байна. Ялангуяа чадвартай худалдан авагчдын дийлэнх нь HDCP, 1080i, 1080p стандартуудын үүрэг, ач холбогдлыг ойлгож, ашигладаггүй нь харамсалтай.
Анх DVD төхөөрөмжийн борлуулалт амжилттай эхэлж DVD кино 30 ам.доллар, бичлэг хийгч 400 ам.доллараар худалдагдаж, ердөө л хоёр жилийн дотор гэр бүлийн хэрэглээ болж чадсан. Тэгвэл HD DVD ба Blu-ray виртуал төхөөрөмжүүд нь цэнхэр лазерийн дутагдлаас үүдэн гарч чадсангүй. 1920x1080 HD Video энэ онд гарахаар “дуншиж” байна. Мөн Quad-HDTV стандарт болон өнөөдрийн хувьд “дэндүү хол” гэмээр 3840x2160 пикселийн нягтшил, голограф төхөөрөмжүүд гарах бололтой байна.

3 comments:

  1. Anonymous said...

    [color=#003366]
    Как жизнь? Может-быть... есть мега мысль по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится

    [url=http://www.pi7.ru/foto/]Фото[/url]
    aнекдот для разнообразия :)

    Вернулся крестьянин в глухую деревню из Столицы. Собралось всё село.
    Сидят, выпивают потихоньку.
    Путешественник рассказывает:
    - Был в таком магазине интересном "Секс-шоп" называется! Ну и магазин, скажу я вам!.. Девки надувные продаются!
    Тут самая бойкая на деревне тётка и спрашивает:
    - А мужики надувные есть?
    Мужик:
    - Скажу честно, - мужиков не видел. Может, не завезли? Но запчастей к ним - до е#ен...

    Я 8 часов блуждала по сети, пока не вышела на ваш форум! Думаю, я здесь останусь надолго!
    прошу прощения за опечатки.... очеьн маленькая кшаиваутра у PDA!

    [/color]

  2. Anonymous said...

    [color=#003366]
    Не знаеш который час в твоём городе? мм.. есть cупер предложение по[url=http://www.pi7.ru] видео[/url] порталу Думаю вам понравится

    [url=http://www.pi7.ru]терри бридж секс [/url]
    aнекдот для разнообразия :)

    Защемив себе пальцы руки, сантехни Рванов как всегда хотел было рассказать ужасной боил которая терзала ве нервные окончанпия его распухших пальцев и о том как его тонкая и учвствптедьная натура страдает, но как оьычго получилоьс всего-лишь “Ёб... мать!"

    Я 7 часов блуждала по сети, пока не вышела на ващ форум! Думаю, я здесь останусь надолго!
    прошу прощения за опечатки.... очень маленькая клавиптура у PDA!

    [/color]

  3. Anonymous said...

    Good fill someone in on and this post helped me alot in my college assignement. Thank you seeking your information.

Post a Comment