Хүчний зарчим

Шийдвэрлэх мөчид ажиллагаанд аль болох олон цэргийг оролцуулах хэрэгтэй

Карл фон Клаузевиц


Бизнес эрхлэгчид оргилд хүрэх амархан ч тэндээ тогтох нь хэцүү гэлцэхийг та зөндөө л сонссон уу ?

Санаж яв. Энэ бол бизнес дэх бодит өрсөлдөөнийг бус социологийн судалгааг шүтдэг хүмүүсийн зохиосон хоосон домог. Үнэн хэрэгтээ бол оргилд хүрэхээс тэндээ тогтож байх нь амар байдаг юм. Гэхдээ хүчний зарчмыг ашиглаж чадвал шүү дээ. Дайныг хөтлөн явуулах зарчмуудаас энүүн шиг суурьтай зарчим үгүй.

Ширэнгийн хууль. Том Загас жижгээрээ хооллоно. Том компаниуд үргэлж жижгийнхээ дээр байна.

Байлдааны математик

Байлдаааны математик гэж хэлэхэд том компаниуд яагаад дандаа ялдгийг тааж ядах юмгүй байх аа.

9 хүнтэй Улаан баг, 6 хүнтэй хөх баг байна гэж жишээлье. Улааныхан хөхөөсөө тоогоор 50 хувь илүү байна. Энэ нь 90, 60 эсвэл 9000, 6000 байж ч болно. Тоо нь сонин биш, зарчим чухал.

Гурван сумны нэг нь л байгаа онож дайсны 1 цэргийг унагадаг гэж бодъё л доо. Эхний гал нээлтийн дараа л нөхцөл байдал эрс өөрчлөгдөхөөр байгаа биз дээ. Улааныхан 9: 6 гэсэн харьцааныхаа оронд 7: 3 гэсэн дундаж давуу байдлыг олж авна. 50 хувийн давуу байдал маань 100 хувь болж өслөө. Үхлийн тооцоогоо үргэлжлүүлье. Хоёр галын дараагаар хүчний харьцаа 6:1 болж улааныхан давуу байсаар байна. Гуравдахь буудлагын дараа хөхийнхэн бүрэн устна. Хоёр талын хохирлыг авч үзье. Улааныхан хөхийнхэнээс хоёр дахин бага хохирол амссан байна. Энэ бол тэнгисийн цэргийн салаа японы бүхэл бүтэн хороог устгачихдаг холливудын киноноос тас эсрэг үзүүлэлт.

Амьдрал дээр киноноос өөр байдаг. Фольксвагены цох загварын машин том автобустай мөргөлдвөл юу болох вэ ? Автобус жаахан зурагдаад л өнгөрнө, харин герман тэрэг гамбир л болно биз дээ. Хөдөлж байгаа хоёр биет харилцан лугшилтаа солилцох нь физикийн үндсэн хууль. Илүү том хүнд биет нь жижиг хөнгөнөөсөө бага гэмтэнэ.

Дэлхийн II дайнд холбоотнууд ялсанд ямар ч айхтар нууц алга. Германы 2 цэрэгтэй холбоотны 4 цэрэг тулалдаж байсан юм. Дөрвөн цэрэгтэй газар нь манай 8 цэрэг зогсож байсан. Роммель, Фон Ранштед мэтийн байлдааны агуу их туршлага чадвартай, орчин үеийн байлдах урлагийг бүтээгчид удирдаж байсан гэлээ ч байлдааны математикийг хэн ч өөрчилж чадахгүй. Байлдааны ажиллагаанд хүчний харьцаа маш чухал учраас ихэнх тохиодолд тулааны өмнө дайснаа тагнах нь тооцоогоо нарийсгаж байгаа хэрэг юм. Тагнуулын мэдээнд дайсны тоо, байрлал болоод дайсны хүчний шинж чанарыг тодорхой заадаг.

Маркетингийн тулалдааны математик

Хоёр компани нэгнийгээ сөрөн зогсож байгаа үед дээрх зарчим үйлчлэнэ. Бурхан томынх нь талд л ордог. Эзлэгдээгүй талбар дээр худалдааны олон ажилтантай компани нь бүхнээс илүү хувийг эзлэх болно. Зах зээл хуваагдсаны дараа том хувь эзэлж байгаа компани мөн жижгүүдийнхээ үйлчлүүлэгчдийг зулгаасаар байх болно.

Том компани зар сурталчилгаанд их мөнгө гаргаж, судалгааний том баг хөлсөлж, борлуулалтын олон цэгтэй байж чадна. Баян нь улам л баяжаад ядуу нь улам л хоосроод байдаг нь гайхах зүйл биш.

Тэгэхээр жижиг өрсөлдөгчид огт ирээдүйгүй гэсэн үг үү? Яалаа гэж дээ, байгаа болохоор бид энэ номыг бичсэн хэрэг. Гол нь зах зээл дээр бага хувьтай байгаа компаниуд энэ талаар цэргийн жанжин шиг бодох хэрэгтэй. Тэд байлдаан явуулах анхны зарчим -хүчний зарчмыг санаж явах нь чухал. Наполеон - хүн цөөтэй армийн байлдах урлаг нь дайрах юм уу хамгаалах цэг дээрээ дайснаасаа илүү цэрэг хуримтлуулахад оршино гэж хэлсэн удаатай.

Цэргийнхэн хүчний зарчмын чухлыг сайн ойлгодог. Тийм ч учраас тагнуулын мэдээг судлахдаа их цаг зарцуулдаг. Харин цэргүүдийнхээ сэтгэл санааг өргөх гэхдээ тэд үргэлж л манай цэргүүд шиг цэрэг алга, манай зэвсгийг гүйцэх зэвсэг алга гэцгээдэг.

Маркетингийн олонхи удирдагчид тэдэн шиг аашилж, тэгснээрээ өөрсдийнхөө гоё үгэнд хууртдаг. Өөрсдийгөө хамгийн шилмэл хүмүүс, өөрсдийнхөө барааг хамгийн шилдэг гэж төөрөгдүүлсээр унадаг.

Төөрөгдөл 1: Шилмэл хүмүүс

Ажилтнууд чинь эсэргүүцэж байсан ч гэсэн шилмэл хүмүүс л амжилтанд хүргэдэг гэж итгүүлэх бол маш амархан. Учир нь ийм яриаг хүмүүс сонсох дуртай байдаг юм. Маркетингийн дайнд чанар тооноос илүү хүчин зүйл гэдэг нь маргаангүй. Гэхдээ хүчний давуу байдал нь чанарын ялгааг дарангуйлах чадвартай юм.


Үндэсний хөл бөмбөгийн лигийн хамгийн муу баг хамгийн шилдэг багтай тоглох үед талбай дээр бүрэн тоглогчидтой(12), харин шилдэг баг маань 11 тоглогчтой байхад хэн нь хожих талаар эргэлзэх хэрэггүй. Бизнесийн баг илүү өргөн байдаг болохоор чанарын ялгааг арилгах, давамгайлах нь илүү түвэгтэй явц.

Эрүүл сэтгэдэг маркетингч алдагдлын шуурган дунд амжилтын төлөө урагшаа гэж хашгирдаггүй юм. Сайн жанжин өөрийн стратегиа боловсруулахдаа шилмэл хүмүүст тулгуурладаггүй. Тийм учраас хүмүүстээ ямар аймшигтай нөхцөлд байгаагаа хэлэх хэрэгтэй, гэхдээ шилмэл хүмүүстэйгээр ялахаар төлөвлөж огт болохгүй. Зүгээр л зөв стратегиар ялна гэж төлөвлө. Хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаа цагт амжилт тогтвортой бус.

Харамсалтай нь олонхи копаниуд шилмэл хүмүүсийн араас хөөцөлддөг стратегитай. Шилмэл мэргэжилтнүүдийг цуглуулаад хөлсөлчихвөл тэдний сайн боловсрол нь өрсөлдөгчийг боловсон хүчний хувьд давж гарахад нь нэмэр болно гэж тэд итгэдэг. Статистик мэддэг захын оюутан энэ үнэмшил рүү чинь нулимна. Шилмэл хүмүүсээр бага шиг баг бүрдүүлж болох байх л даа. Харин компани том байх тусам шилмэлүүд чинь дундаж руу ойртох магадлалтай. Хэт том компанийн хувьд оюуны шигшээ маань бүр тэг рүү очих болно.

IBM -д 400 000 орчим хүн ажилладаг. Энэ тоо улам өснө. Тэгэхээр цагаан захтнуудын тоо дагаад өснө. Тэр үед тэдний чадварын тухай хэн ч юу ч ярихгүй. Компьютерийн дайнд IBM эйзенхауэрыг яс дуурайснаар ялж байгаа. Өрсөлдөгч нь 2 ажилтантай байвал IBM 4-тэй байна. Тэд 4-тэй болбол IBM 8 ажилтантай болно.

Төөрөгдөл 2: Шилдэг бараа

Олонхи маркетингчдийн тархинд хадаастай байдаг бас нэгэн төөрөгдөл бол маркетингийн дайнд шилдэг бараа л ялдаг гэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл надад ямар нэг сайн бараа байгаа л бол аягүй сайн рекламын агентлаг олоод л болоо. Тэд барааг минь худалдан авах чадвартай хүмүүст хүргэнэ. Дээр нь гэрээ хийх чадвартай худалдааны сайн ажилтан байхад гүйцээ.

Бид эсрэг хандлага гэж нэрлэдэг. Рекламны болон худалдааны ажилтнууд ямар нэг байдлаар үнэнийг олж тогтоогоод түүнийгээ ашиглан худалдан авах чадвартай үйлчлүүлэгчдийн толгойд байгаа өргөсийг авч хаяна.

Ингэж битгий маанагтаарай даа. Хүмүүсийн хүлээн авалтыг реклам, сайн худалдагч төдийгөөр өөрчлөх нь амаргүй. Тэгэхээр үнэн гэж юу вэ ? Хүн бүрийн дотор нэг жижигхэн хар хайрцаг бий. Хэн нэгэн хэзээ нэг цагт таны сурталчилгааг үзээд худалдагчийн уярам ятгалгыг сонсоод дараа нь хар хайрцаг руугаа хандан - Энэ үнэн үү, үгүй юу ? Гэж асуудаг. Орчин үеийн маркетингт хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх гэсэн шал утгагүй оролдлого байдаг. Сэтгэлгээ төлөвшчихсэн л бол өөрчлөх бараг боломжгүй. Тэгэхээр үнэн гэдэг бол санхүүгийн чадавхи сайтай худалдан авагчийн тархинд оршиж буй хүртэхүй. Энэ нь таны үнэн биш байж болно, Гэвч таны тулж ажиллах ёстой ганц үнэн байсаар байх болно. Иймд та түүнийг хүлээн авч, түүнтэй ажиллах ёстой.

Чи тийм ухаантай юм бол яагаад баян биш юм бэ?

Та өөрийнхөө барааг шилдэг гэдэгт үйлчлүүлэгчийг итгүүлж дөнгөлөө гэхэд тэр юуны өмнө өөрийн бодлыг ахин нэг харна. Таны компьютер IBM-ээс лаг юм бол танайх яагаад тэднийх шиг манлайлахгүй байгаа юм бэ? гэж асууна.

Танай талд нилээд хэдэн хар хайрцаг байлаа гэхэд эзэмшигчид нь олонхийн санааг харгалзан үзэх л болно.

Чи тийм ухаантай юм бол яагаад баян биш юм бэ? Гэдэг бол их түвэгтэй асуулт. Маркетингийн дайнд зөвхөн чиний зөв байсан гэдгээр ялалт ирэхгүй. Урт хугацааны туршид шилдэг бараа заавал ялна гэсэн бас төөрөгдөл бий. Гэлээ ч цэргийн ч бай, маркетингийн тулалдааны түүхийг ялагчид л бичдэг билээ.

Хүч чадал ямагт үнэн байдаг. Ялагч л шилдэг бараатай гэдгээ ертөнцөд тунхаглах боломжийг олж авдаг юм шүү.

Read More......

ӨРГӨЖИХ ЗАРЧИМ

The Law of Expansion

Брэдийн хуч нь тархацынхаа талбайтай

эсрэг хамааралтай байдаг

Chevrolet гэхээр хамгийн түрүүнд яаг юу бодогдож байна? Хариулахад төвөгтэй байгаа биз. Chevrolet том, жижиг, үнэтэй, хямд суудлын автомашин эсвэл ачааны тэрэг юм. Брэндээ бүх л төрлийн бүтээгдэхүүнд ашиглахад ийм байдалд хүрдэг. Chevrolet АНУ-д хамгийн их зарагддаг автомашин байсан, одоо харин үгүй. Ford тэргүүлж байна.

Гэхдээ Ford-ын хувьд ч ижил асуудал тулгарч байгаа. Цагтаа хүчтэй брэндүүд байсан Chevrolet, Ford-ын аль аль нь аажим аажмаар хүчээ алдаж байна. Ford-ын хэрэглэгч нар Taurus эсвэл Bronco, Explorer ч юм уу Escort-ыг нэрлэдэг. Үүний адил Chevy-гийн хэрэглзгч нарт Corvette- ээс гадна нэрэлчих хүчтэй брэнд байдаггүй. Chevy-гийн тодорхой имиж байхгүйд асуудал оршино.

Chevy-гийн 10 нэр төрлийн автомашин байдаг бол Ford-ынх 8. Үүнд л Ford-ын нзгдүгээрт, Chevy-гийн хоёрдугаар байранд байдгийн учир оршино. Брэндийн хүч нь тархацтай нь эсрэг хамааралтайг мартаж болохгүй.

Chevrolet яагаад ийм олон төрлийн автомашин санал болгож байна вэ? Илүү ихийг зарахын тулд. Гэтэл богино хугацаанд ихийг зарах боловч урт хугацааны хувьд өөрийн брэндийг үгүй хийж байна.

Богино хугацаанд олныг зарж орлогоо нзмэгдүүлзх үү эсвзл брэндийн тархацыг хязгаарлаж хүчийг нь саармагжуулахгүйгэзр ирээдүйд ихийг зарах уу? Энэ бол таны сонголт. Олон компани ойрын ирзэдүйд л анхаарлаа төвлөрүулдэг. Тэд бүтзэгдэхүүний нэр төрлөө нэмж, янз янзын үнэ тавьж ялгаруулан бусад "нарийн" маркетингийн аргаар брэндийнхзз хүчийг саармагжуулдаг.

Chevrolet-ийн нэгэн адил American Express энэ алдааг давтсан компаниудын нэг. АmЕх анхан нэр хүндтзй зэзлийн карт байсан бол дараа нь шинззр арваад төрлийн карт зах зээлд нэвтрүүлжзз (Senior, Student, Membership Miles, Optima, Optima Rewards Plus Gold, Delta Sky Miles Optima, Opima True Grace, Optima Golf, Purchasing, Corporative Executive). Компанийн удирдлага жилд шинззр 12-15 карт гаргах зорилт тавиад байв. Өнөөдөр American Express зах зэзлийн дөнгөж 18 хувийг л эзэлдэг.

Levi Strauss мөн л ижил алдаа хийсэн. Илүү олон хэрэглэгчтэй болохын тулд хэрэгцээнээс илүү жинсний загвар, төрлийт гаргав. 27 төрлийн Levi's төсөөлдөө. Магадгүй тэр олон төрлөөс танд таарах загвар олдоогүй байхад "зөвхөн танд зориулсан загварыг санал болгож байна" уриатай байдаг. Сүүлийн долоон жилийн хугацаанд компанийн зах зээлд эзлэх хувь 31-ээс 19 хувь хүртэл буурав.

Procter & Gamble-ийн жишээг харъя. Crest нэртэй шүдний оо гаргахдаа маркетингийн менежер нь биднээс зөвелгөө авахдаа зөвөлж "Crest- ийн 38 нэр төрлийг төлөвлөж байна, багадах уу ?" гэж асуухад нь бид

"Таны аманд хэдэн шүд байгаа вэ?" гэж хариуд нь лавласан юм. "32" гэж хариулав.

"Ямарч шүдний ооны нэр төрөл хүний амандах шүднээс олон байх ёсгүй" гэж хэлсэн юм. Тэр үед Crest шүдний ооны зах зээлийн 36 хувийг эзэлж байсан бол одоо 25 хүртэл буурч оронд нь Colgate тэргүүлж байна.

Олон компани бүтзэгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэхдээ мэга брэнд босгох зорилготой гэдэг. Өөрөөр хэлбэл Chevrolet бол мэга брэнд харин Camaro, Caprice, Cavalier, Corsica-Beretta, Corvette, Lumina, Malibu, Metro, Monte Carlo, Prizm бол дан брэнд гэдэг. Гэвч худалдан авагч тзгж боддоггүй. Тэдний хувьд бүтээгдэхүүн болгон өөрийн ганц л брэндтэй. Бүтээгдэхүүнийг хамгийн сайн илзрхийлж чадах нэр л брэнд болдог. Энэ нь мэга брэнд ч бай дан брэнд ч байсан ялгаагүй. Жишэз нь Lumina-тай нэгэн "Би Chevy унадаг", харин Corvette-тэй нь "Би Vette-тэй" гэж хэлэх нь цөөнгүй. Chevrolet /Lumina хамааралд Chevrolet илүү хүчтэй бол, Chevrolet/ Corvette хамааралд Corvette давамгайлах нь ажиглагдана. Гэтэл маркетерүүд хзрзглэгчдээс ангид маркетингийн бодлого барьсаар...

Бүтээгдэхүүний нзр төрлөө өргөжүүлзх зарим оролдлогууд үнзхзэр гайхал төрүүлдзг:

· Gillette-ын ClearGel хөлсний үнзр дарагч (Сахалып хутаг. хеөс үйлдвзрлзгч)

· Fruit of the Loom-ын угаалгын нунтаг (Дотуур хувцсхны үйлдвзрлзгч)

· Harley Davidson-ы дарсны коктейл (Мотоцикл үйлдвзрлзгч)

Маркетерүүд брэндийн хүчийг, брэндийн борлуулалттай хольж

хутгадаг. Гэтэл борлуулалт зөвхөн тухайн брзндззс хамаардапүй, өрсөлдөгчийн давуу болон сул талын нөлөөлөлд бас өртддөг. Өрсөлдөгч сул дорой эсвзл бараг байхгүй тохиолдолд брэндзэ саармагжуулан бүтээгдэхүүний нэр төрлөө ихсэхсэнзэр борлуулалтаа нэмэгдүүлэх нь илүү тохиромжтой.

Diet-Coke нзртэй шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахад Coca-Cola^ брзндийн хүчийг саармагжуулах аюул байтаагүй. Яагаад гэвэл өрсөлдөгч Pepsi-Cola мөн Coca-Cola-ийн нэгэн адил Diet-Pepsi гаргасан байна.

Хэрэв хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш харин хязгаарлах хэрэгтэйг анхаарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брзндийн өргөжилт хүчийт нь саармагжуулан имижийг аюулд учруулдаг.

Read More......

ТАНИУЛАХ ЗАРЧИМ

The Law of Publicity

Брэнд бий болгоход зар сурта.ччилгаанаас

илуу таниулга чухал

Америкийн 5208 рекламын компанийн ихэнх нь брэндийг рекламаар бий болгодогт итгэдэг. Тэдний адил ихэнх маркетер брэнд бий болгох үйл явцыг брэндийг хамгаалж дэмжих үйл явцгай андуурдаг. MacDonald's, Coca-Cola гэх мэт "өндөрт нисэх" брэндүүдийн хувьд зах зээлд эзлэх байр сууриа хамгаалах үүднээс зар сургалчилгаанд асар их хөрөнгө хаях нь гарцаагүй боловч зар сурталчилгаагаар шинэ брэнд бий болдоггүй. Анита Родик Body Shop-ыг рекламаар том брэнд болгоогүй. Үүний оронд дэлхий даяар хэсэж орчныг хамгаалах талаар өөрийн бодлоо олонд хүргэсэн. Түүний тухай сонин сэтгүүлүүдэд нийтлэн бичиж, радио, телевизийн нэвтрүүлгүүдэд урьдаг байв.

Starbucks рекламнд шуудай шуудайгаар мөнгө хаяагүй. 10 жилийн туршид компанийн сурталчилгаанд зориулсан зардал 10 сая доллараас хэтэрдэггүй бөгөөд энэ нь бусад компаниудтай харьцуулахад өчүүхэн тоо юм.

Wall-Mart 100 тэрбум долларт хүрэх борлуулалтаар дэлхийн хамгийн том жижиглэнгийн дэлгүүр болохдоо рекламанд маш бага хөрөнгө зарцуулсан. Wall-Mart-ын "дүү" Sam's Club 45 сая долларын борлуулалтыг огт рекламгүйгээр хийсэн гэж хэлж болно. Гзтзл Miller өөрийн Miller Brewing, Miller Regular брэндүүдийг гаргахдаа 50 сая долларын рекламын төсөв гаргасан ч хэрэглэгчийн сэтгэлд үлдсэн юм алга. 50 сая доллар аажим аажмаар салхинд хийссэн мэт алга болов.

Шинэ брэнд бий болгоход реклам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэг ойлголт аль хэдий хоцрогджээ. Мэдээллээр хахаж цацах эрин зуунд хүмүүс өдөр бүр зуу зуун худалдааны мэдээлэлтэй тулгарч байна.

Шинээр гарч ирж буй брэнд өөрийгөө олон нийтэд таниулах чадвартай байж л амжилтанд хүрнэ. Тэгвэл таниулга яаж хийгддэг вэ? Хамгийн сайн арга зам нь аливаад анхных байх.

  • Band- Aid анхны шархны лент;
  • Charles Schwab анхны хямдралтай хөрөнгийн биржийн зуучлагч;
  • CNN кабелийн анхны мэдээлэлийн суваг;
  • Compaq анхны зөөврийн компьютер;
  • Domino's анхны пицца хүргэх үйлчилгээ;
  • ESPN анхны кабелийн спортын суваг;
  • Heineken анхны импортын шap айраг;
  • Hertz анхны автомашин түрээслэгч компани;
  • Kentucky Fried Chicken анхны тахианы махан түргэн хоол;
  • National Enquirer анхны супермаркетийн сонин;
  • Playboy анхны эрэгтэйчүүдийн сэтгүүл;
  • Tide анхны угаалгын нунтаг;
  • Xerox анхны цаасан хувилах машин.

Эдгээр брэндүүд бүгд өөрийн чиглэл салбартаа анхдагч байсан болохоор хэвлэл мэдээллээр ихэд шуугиж байв. Мэдээ таниулга хоёр хоорондоо нягт холбоотой. Хэвлэлийнхзн сайн юмнаас илүү анхны юмны тухай бичиж нийтлэх их дуртай байдаг. Брэнд мэдээ болж чадаж байвал таниулах боломж гарлаа гэсэн үг.

Мэдээ болох хамгийн сайн арга нь шинэ. бүтээгдэхүүн бус бүтээгдэхүүиий шинэ төрөл бий болгоход оршино. Танай бүтээгдэхүүний тухай та биш харин бусад хүмүүс ярьсан нь илүү үр дүнтэй байдаг. Ийм л учраас таниулга нь рекламаас илүү үр дүнтэй байдаг бөгөөд сүүлийп 20 жилийн хугацаанд Олон нийтийн харилцаа (Public Relations-PR) нь зap сурталчилгаанаас илүү үр дүнтэй болох нь нотлогджээ.

Олон жилийн турш олон PR нь зар сурталчилгааны сүүдэрт явдаг байсан бол одоо байдал өөрчлөгдөж, брэнд таниулгаар бий болон рекламаар хамгаалагдах болжээ. Гэтэл одоо хэр нь PR-ын хэлтэс зар сурталчилганы хэлтсийн доор явж, хамгийн том PR компаниудыг зар сурталчилгааны компаниуд эзэмшиж байна. Өвс ургадаг шиг аажим аажмаар энэ байдалд хүрсэн болохоор анзаарсан нэгэн байхгүй байна. Факсыг жишээ болоход сүүлийн хорин жилийн турш компаниудын хувьд факс нь харилцааны чухал хэрэгсэл болоод байна. Америкт жилд 65 тэрбум факс илгээгддэг ба нэг хүнд 240 хуудас ноогддог. Өнөөдөр олон улсын ярианы тал хувийг факс эзэлж байна. Гайхалтай нь факсын энэ амжилтын тухай дурьдаж бичсэн нзгэн алга. Удаан бөгөөд аажим аажмаар энэ байдалд хүрсэн болохоор тэр.

Харин интернэтийн хувьд байдал тэс ондоо. Интернэтийн хөгжил асар богино хугацаанд болж өнгөрч байгаа болохоор хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр их шуугидаг. Гэтэл өнөөдрийн нийгэмд ихэнх удирдлага и-мэйл явуулахаас факсыг илүүд үздэг.

Бид өнөөг хүртэл зар сурталчилгаанд анхаарал тавьдаг ч PR-ыг орхигдуулсаар иржээ. Гэтэл брэндчлэхэд реклам биш харин таниулга илүү чухал үүрэг гүйцэттэдэг. Microsoft, Intel, Dell, Compaq, Gateway, Oracle, Cisco, SAP, Sun Microsystems нар The Wallstreet Journal, Business Week, Forbes, Fortune сэтгүүлүүдийн хуудаснаа бичигдэж ирсэн. Тэд реклам бус харин таниулгаар бий болсон брэндүүд юм.

Ихэнх компани брэндчлэх стратегээ рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх стратегээ таниулгаар эхлэх ёстойг мэддэггүй. Read More......

РЕКЛАМЫН ЗАРЧИМ

The Law of Advertising

Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын тулд рекламаар дэмжих шаардлага гардаг

Рекламд зарцуулах төсөв улс орны батлан хамгаалахад зарцуулах төсөвтэй ижил. Тэр их зэр зэвсэг, техникт зарцуулагдах хөрөнгө улс орныг бусдын дайралтаас хамгаалдагийн нэгэн адил рекламд зарцуулсан мөнгөнөөс ширхэг зоос ч буцаж ирэлгүйгээр зах зээлийг өрсөлдөгчид алдахаас хамгаалдаг.

Таниулга хүчтэй хэрэгсэл боловч цаг хугацааны хувьд нөлөөлөл нь хязгаарлагдмал юм. Гэтэл брэндийг бий болгох үйл явц хоёр үе шаттайгаар явагддаг. Эхний үе шатанд бүтээгдэхүүний шинэ нэр төрлийг бий болно. Жишээлбэл, Xerox цаасан хувилагч машинаа зах зээлд анх 1959 онд гаргахад олон сонин сэтгүүл түүний тухай бичиж шуугижээ. Компанийг байнга телевизээр гарган шинэ бүтээгдэхүүнийг нь танилцуулж байв. Хоёр дахь үе шатанд шинэ нэр төрлийг бий болгосон компаний өсөлт явагдана. Үнсний сав үйлдвэрлэгч Хегох-ын амжилт хойч үедээ жишээ болон маркетингийн түүхэнд бичигдэн үлджээ.

Харин өнөөдөр хүн болгон Xerox-ыг мэддэг, хувилах зах зззлд шилдэг брэнд гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч мэдээ болгох зүйл байхгүй болж халааг рекламд шилжүүлэх шаардлага гардаг.

Амжилтанд хүрсэн бүх брэндүүд энэ замыг туулж гардаг: Compaq, Dell, SAP, Oracle, Microsoft, Starbucks, Wal-Mart бүгд таниулгаар эхэлсэн. Таниулах бололцоо дуусахад тэд рекламаар байр сууриа хамгаалж үлддэг. Эхлээд таниулга, дараа нь реклам гэсэн бичигдээгүй хууль брэндэд үйлчилнэ.

Эрт хэзээ нэгэн цагт ямарч компани реклам ашиглах нь зайлшгүй болдог. Реклам зах зээлд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх өртөгийг нэмсэнээр өрсөлдөгчдөөс зах зээлийг хамгаалах боломж олгодог. Бодоод үздээ, шүдээ хүртэл зэвсэглэсэн хөрш оронлуу довтлох нь ухаалаг алхам биш биз дээ. Coca-Cola, Nike, MacDonald's гэх мэт хүчтэй "Батлан хамаалах"-тай брэндүүдтэй хүчээ үзэхийн тулд зар сурталчилгаанд асар их мөнгө хаях хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.

Компанийн удирдлага зар сурталчилгааны төсвөө эргээд ашиг авчрах хөрөнгө оруулалт бус харин өрсөлдөгчөөс брэндээ хамгаалах даатгал гэдгийг сайтаар ойлгох хэрэгтэй.

Брэндийг рекламдахдаа яг юуг нь сурталчлах вэ? Мэдээж "хамгийн хамгийн" болохыг нь. Тухайн брэнд нь "хамгийн хамгийн" буюу тэргүүн юм гэсэн ойлголт хэрэглэгчийг хамгийн их өдөөж өгдөг.

  • Heinz- Америкчуудын хамгийн дуртай кетчуп;
  • Heineken- Америкийн хамгийн сайн импортын шар айраг;
  • Coca- Cola- жинхэнэ амт;
  • Barilla- Италийн хамгийн сайн гоймон;
  • GoodYear- хамгийн сайн дугуй.

Гэтэл бүтээгдэхүүнээ хамгийн сайн гэж сурталчлах лидерүүд маш цөөн байдаг. Ихэнх брэндийн лидерүүд хамгийн сайн гэхээсээ илүү аль нэг шинж чанарыг л рекламддаг.

"Бид хамгийн сайн нь" гэж рекламдахад хэрэглэгч "Бүгдээрээ ижил ярих юм" гэж бодоод анхаардаггүй. Та ямар ч сонин, сэтгүүл харсан "бид илүү сайн" гэсэн рекламаар дүүрэн. Бүгд ижил.

Харин "Бид салбартаа тэргүүлэгч" гэхэд хэрэглэгч танайхыг арай илүү юм байна гэж боддог. Тэгвэл том брэндүүд тэргүүлэгч гэсэн реклам хийдэггүй. Хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг зөвхөн салбартаа тэргүүлэгч болохоор худалдаж авдаггүй байна. Тэд тэргүүн брэндийг бус арай илүү брэндийг сонгодог.

Та яагаад Coca-Cola ууж, Hertz-зэс машин түрээсэлж, Harvard-ыг сонгон суралцаж байна вэ? гэхэд

"Илүү сайн болохоор" гэсэн хариулт өгдөг. Илүү сайн бүтээгдэхүүн илүү их орлого авчрана гэдэг нь гарцаагүй. Тэгвэл ихэнх хүмүүс илүү сайныг хэрэглэхийн тулд тухайн салбартаа тэргүүлэгч брэндийг сонгодог. Илүү сайн болохоор салбартаа тэргүүлдэг биз дээ.

Зар сурталчилгаа маркетингийн хүчтэй хэрэгсэл боловч шинэ брэндийг тэргүүлэгч болгохын тулд бус нэгэнт тэргүүлэгч болсон брэндийн байр суурийг хамгаалахад хэрэглэгддэг. Нэгэнт хөл дээрээ тогтсон брэнд өрсөлдөгчдөө шахахын тулд хүчтэй реклам хийх нь зүйн хэрэг.

Гэвч реклам үнэтэй гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдер 35 секундийн реклам 1.2 сая доллар хүрч байна. Тэгвэл яагаад рекламнд мөнгө хаядаг вэ? Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртөгийг нэмэгдүүлснээр "хашааны гадна" үлдээдэг. Read More......

Маркетингийн нууцлагдмал байдал

Маркетинг зарим бизнесийн хүрээ болон хувь хүмүүст төвөгтэй, будлиантай санагддаг. Маш олон маркетингийн мэргэжилтнүүд маркетингийн зөвхөн зарим хэсэг дээр нь ажилладаг ба энэ нь эцэстээ сайн үр дүнг гаргаж чаддаггүй.
Тэгвэл та маркетингийн үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулмаар байвал дараах амархан зүйлсийг сураад аваарай.

1. Хэрэглэгчээ мэддэг байх. Зах зээлээ мэдэхгүйгээр зах зээлд ажиллаж чадахгүй. Та зах зээлээ яг хэсэг хүмүүс мэт бодож, түүнийг бүх талаас нь судлах хэрэгтэй. Тэр хүмүүсийг юу идэвхжүүлж чадаж байна? Таны барааг худалдаж авч буй хүмүүсийн дундаж наслалт нь хэд байна? Хүйс нь ямар байна? Тэд хаана амьдардаг вэ? Тэд ихэнхдээ ямар ажил эрхэлж, хэдий хэмжээний орлого олж байна? гм.Та зах зээлээ сайн судалж мэдэх тусам, бараагаа хүмүүст сайн зарж чадна.

2. Барааныхаа тухай мэдэгдлээ тохирох арга хэрэгслээр нь дамжуулж өгөх хэрэгтэй.

3. Цагаа олох нь маш чухал. Та хичнээн сайн маркетингийн сурталчилгаа хийж байвч цагаа олохгүй бол хүмүүст хүрэхгүй. Жилийн яг аль үед нь танай бүтээгдэхүүн хүмүүст илүү их хүрч чадахыг мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь шинэ жилээр бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс ихэсдэг.

4. Хэрэглэгчидэд санал болгож буй зүйлээ онцгой байлга. Мэргэжилтнүүд маркетингийн үйл ажиллагааны үр дүнгийн 20% нь бүтээлч байдал, 40% нь тавьж буй санал, мөн 40% нь бараа бүтээгдэхүүний жагсаалтаас шалтгаалдаг гэсэн байна. Тиймээс та тавьж буй саналаа сайн байлгах ёстой. Бусад компаниудын тавьж буй саналуудаас онцгой байх хэрэгтэй. Хамгийн гол нь гаргасан шийдвэрүүдээ сайн шалгаж туршиж үзэх нь чухал. Дахин дахин шалгаж байж шийдвэр гаргах ёстой.

5. Та зах зээлийхээ талаарх мэдээллээ ашиглаад хэрэглэгчдийг татаж чадах гол амин хүчин зүйлийг олох ёстой. Хэрэглээ, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн аль нь ч байж болох юм. Та онцлог давуу талаас илүү ашиг тусыг нь чухалчилах хэрэгтэй. Ихэнхдээ зар сурталчилгааг хийхдээ онцлог талдээр суурилан хийдэг. Харин ашиг тус нь байдаггүй. Хэрэглэгчид угаасаа ашиг тусыг нь мэдэж байгаа гэж бүү бодоорой. Заавал хэлж таниулах хэрэгтэй. Read More......

Бизнес явуулдаг хүн бүрийн мэдэх ёстой маркетингийн мэдлэг

Та хэрвээ бизнес явуулдаг бол магадгүй мөн л бусад хүмүүстэй адил нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчидэд санал болгодог байх.

Хамгийн түрүүнд юу таныг өрсөлдөөнөөс аван гарахыг тодорхойл. Хэрвээ та өөрөө энэ тухай мэдэхгүй бол хэрэглэгчид хэрхэн танай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх юм бэ?
Өөрийн давуу талаа та мэдэхгүй бол хэрэглэгчидээс зүгээр надад мөнгөө өгчих гэж хэлэхтэй яг адил юм.

Таны хэлж ярьж хийж буй зүйл болон бүтээгдэхүүний танилцуулга тань үнэндээ хэрэглэгчийг татдаггүй.

Гэтэл ихэнх хүмүүс ийм маркетингийг л ашигладаг. Энэ нь хүмүүсийг татаж чаддаггүй ба хүмүүсийг дэлгүүр хэсэх ч хүсэлгүй болгодог. Яагаад гэвэл яг хэрэглэгчдийн хүсэж буй зүйлийг санал болгох хэн ч байдаггүй.

Тэгэхээр яг тодорхой өөрийн гэсэн онцлог, давуу талтай бизнесийг бий болгох хэрэгтэй юм. Ингэхийн тулд та бизнестээ нэмэх шаардлагатай зүйлсүүдээ жагсааж бичээд, түүндээ төвлөрч ажиллах хэрэгтэй.

Ингэж чадах юм бол таны бизнесийн онцлог шинж чанар маркетингийн стратегид тань тус болох болно.

Хамгийн түрүүнд танд таарах түншийг хайж ол. Ингэхдээ өнгөрсөн үеийн түнш эсвэл тодорхойгүй хэн нэгнийг сонгох хэрэггүй. Тэрний оронд түншдээ тавих шаардлага гаргах хэрэгтэй. Ингээд тэр шаардлагад нийцсэн түншийг сонгох жишээтэй.

Дараа нь та юу хийвэл илүү их сайн ажиллах, юу хийвэл бусдаас ялгарч чадах, юуг өөрчилж хийх вэ зэрэг зүйлүүдийг тодорхой болгох ёстой.

Зарим тохиолдолд түншүүдээсээ зөвлөгөө авах нь сайн байдаг.

Ингээд та өөрийн бизнесийхээ онцлог, бусдаас ялгарах давуу талыг нь мэдсэн бол үүнийгээ өөрийн маркетинг, болон борлуулалтандаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь таны үзүүлж буй үйлчилгээ, санал чинь маркетингтэйгээ таарч байх ёстой юм. Хэрвээ таны амлаж буй зүйлүүд чинь биелэгдэхгүй бол таны бизнес унах болно. Тэгэхээр чадахгүй гэсэн амлалтаа өгж болохгүй. Read More......

Email – р хэрхэн маркетинг явуулах вэ?

Маркетингийг зөвхөн зурагт радио, сонингоор хийх ёстой юу? Email зөвхөн найз нөхдийн хооронд ашиглагдах ёстой гэж үү?
Тэгвэл тийм биш юм . Email өнөөдөр бизнеийн хүрээнд ч ашиглагдах болсон байна. Email нь бусад захиа, SMS, шуудан зэргийг бодвол илүү албаны, мэдээллийн чанартай байдаг. Тэгвэл яагаад Email – р маркетинг хийж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж болохгүй гэж?
Гадаадын оронд энэ аль хэдийн хэвийн үзэгдэл болсон.Тэгвэл манай орны хувьд бараг байхгүй байгаа билээ.
Email маркетингийн хамгийн сайн давуу тал нь гэвэл өртөг зардал бага явдал юм.

1. Email маркетинг бол тэр чигээрээ харилцаа юм. Та Email ийхээ гарчигийг сайн өгөхөөс эхлэх хэрэгтэй. Юуны өмнө таны Email ын гарчиг хэрэглэгчидтэйгээ маш ойр дотно байх ёстой. Яагаад гэвэл бусад маркетингийн арга хэрэгслүүд хэрэглэгчидтэй хүрэхдээ муу ба хэцүү байдаг. Тэгвэл Email нь хэрэглэгчидтэйгээ харилцах маш зөв арга болдог юм. Хэрэглэгчидэд хэрвээ танай бүтээгдэхүүн үйлчилгээ таалагдсан бол танд эргээд хандах боломжтой.

2. Та Email маркетингээ хийхдээ хянах боломжтой байх ёстой. Жишээ нь таны явуулсан нь Email ын хэд нь уншигдсан ба хэдэд нь хүмүүс хариу өгсөн бэ зэрэг тоо баримтаа хянаж байх ёстой .Ингэж байж та өөрийн арга хэрэгсэл тань хүмүүст хүрч байгаа ба Email ээ өөрчилөх шаардлагатай эсэхэд анхаарах болно.

3. Email маркетингийг та идэвхжүүлэх зорилгоор болон эсвэл мэдээлэл өгөх зорилгоор явуулж болно. Идэвхжүүлэх Email нь ихэнхдээ “яг одоо энд дараарай, яг одоо утасд" зэргээр бичигдсэн байдаг ба богино хугацаанд борлуулалтыг ихэсгэх зорилготой байдаг. Харин мэдээллийн самбар нь мэдээлэл өгөх зорилготой ба илүү удаан хугацааны зорилго агуулсан байдаг. Тэгэхээр та үүнийг өөрийн бизнестээ тааруулж ашиглах ёстой болж байна.

4. Email – р маркетинг явуулахын тулд та заавал вэб сайттай байх албагүй юм. Хэрвээ таны бизнес вебсайттай бол хэрэглэгчидээ сайтдаа татах зорилгоор ашиглаж болох юм.

5. Та Email явуулж буй хүмүүсээ байнга Email ээ шалгадаг эсэхийг шалгаж байгаарай. Эс тэгвээс хэрэггүй цаг үрж байж магад.

6. Хүмүүсийг байнга татаж, байнга уншуулж байхын тулд та өөрөө байнга Email ээ шинэчилж байх шаардлагатай. Мөн уншихад хялбар, шинэлэг байлгах хэрэгтэй ба бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг тавьсан байвал их сайн байдаг. Ингэх аваас танруу зөвхөн сонирхсон хүмүүс л хандах болно.

7. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулгыг бичихдээ зураг дүрс зэргийг сайн оруулах хэрэгтэй.

8. Email маркетинг хийхэд хамгийн их гаргадаг алдаа бол Email дээрээ бичсэн амлалтаа биелүүлэхгүй байх. Хэрэглэгч нэг удаа хууртсан байхад дараагийн удаа Email ийг нээж уншихгүй юм. Тиймээс ямар нэг худал амлалт өгөхгүй байхыг хичээ.

9. Хэрэглэгчидийн санааг зовоодог том зүйл бол утга учиргүй баахан зар сурталчилгаа, мэдээлэл ирэх байдаг. Тиймээс Email дээ хэрэглэгчидэд хэдий хугацаанд Email ирэх ба хаягийг нь сайн хадгалж, хэрэггүй Email илгээхээс хамгаална гэдгээ сануулах хэрэгтэй.

10. Email ээ аль болох богино байлгах хэрэгтэй. Хэтэрхий урт байх нь хүмүүсийг залхаадаг. Тиймээс аль болох бүтээгдэхүүнийхээ тайлбарыг зургаар ч юм уу өөр зүйлээр орлуулах хэрэгтэй.

11. Мөн Email-ийхээ гарчигт өөрийн компаныхаа брэнд нэрийг оруулвал хүмүүст их хүрнэ. Энэ нь хүмүүст илүү аюулгүй мэт санагдах болно.

12. Email ээ тогтмол шинэ байлгана гээд өдөр бүр хэрэггүй зүйл илгээгээд байж болохгүй. Хэрэглэгчидэд бол богино бөгөөд цөөхөн тусмаа л сайн. Тэгээд үнэхээр хэрэгтэй эсвэл шинэ бүтээгдэхүүн гарсан тохиолдолд л Email явуулах хэрэгтэй. Ингэх тусам таны Email үнэ цэнэд хүрч, Email болгоныг хүмүүс тэсэн ядан хүлээх болно.

13. Email дотроо найзруугаа илгээх гэсэн хэсгийг оруулаарай. Тэгвэл таны борлуулалт мөн ихсэх боломжтой юм.

14. Та хэрвээ хэрэглэгчидийг үйлдэл хийгээсэй гэж хүсэж байвал хийх алхамуудыг нь сайн зааж өгөөрэй. Хэрвээ бүтээгдэхүүнийг тань авахын тулд утасдах ёстой бол ямар утасруу, ямар дугаарлуу, ямар кодоор, хэрхэн захиалах зэргийг зааж өгөх хэрэгтэй. Аль болох энгийн бөгөөд амархан байх ёстой юм.

15. Email бичихдээ үг үсгийн алдаа, буруу үг, хараалын үг зэргээс татгалзах хэрэгтэй.

16. Мөн танд тулгарч болох гол алдаа бол таны явуулсан Email тань Spam хэсэгрүү орох байдаг. Та үүнээс зайлсхийхийн тулд хэрэглэх үгнүүдээ анхаарах ёстой. Аль болох монгол хэлдээр бичсэн нь дээр. Яагаад гэвэл "CLICK HERE!, FREE! BUY NOW!, MONEY, GUARANTEE” зэрэг үгнүүдийг оруулах аваас Email автоматаар Spam хэсэгт орчихдог. Тэгэхээр аль болох эдгээр үгнүүдийг хэрэглэхгүй байсан нь дээр. Read More......

Зар сурталчилгаа болон олон нийтийн харилцаа ямар ялгаатай юм бэ?

Хэрвээ та компаниа идэвхжүүлж, сурталчилах ажлыг хайж буй бол танд зар сурталчилгаа юу, олон нийтийн харилцаа юу гэсэн асуулт гарч ирэх болно. Энэ 2 ухагдахуун нь хоорондоо маш ялгаатай өөр зүйлүүд боловч хоорондоо хольж хутгагдах тохиолдол байдаг. Дараах 10 зүйлүүд танд зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа 2ын олон ялгаануудыг харуулах болно.


1. Төлбөртэй, төлбөргүй
• Зар сурталчилгаа: та зар сурталчилгааны төлөө мөнгө төлдөг. Тийм учраас зар сурталчилгаагаа хэзээ явах, хэзээ хэвлэгдэхийг мэдэж байдаг.
• Олон нийтийн харилцаа: энд хийх ажил бол та компанидаа олон нийтийн анхаарлыг татах ёстой. Энэ бол та компаниа идэвхжүүлж, сурталчилахын тулд үнэгүй арга хэрэгслүүд болох шинэ зөвлөгөөн, хуралдаан, хэвлэл мэдэгдэл, болон бусад аргуудыг сонгож болно гэсэн үг. Танай компани үүндээ өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ч ашиглаж болно.

2. Хяналттай, хяналтгүй.
• Зар сурталчилгаа: та нэгэнт мөнгө төлж байгаа учир зар сурталчилгаа чинь хэр хийгдэж байгаа талаар зайлшгүй хяналт тавих шаардлагатай болно.
• Олон нийтийн харилцаа: таны сонгосон арга барил,мэдээллийн хэрэгсэл чинь хүмүүст хэр их хүрч, хүмүүс хэр хүлээж авч байгаад та хяналт тавих шаардлагагүй.

3. Ашиглагдах хугацаа
• Зар сурталчилгаа: та нэгэнт мөнгөө төлсөн учир өөрийн зар сурталчилгаагаа мөнгөндөө тааруулаад хэдэн удаа ч ТВ гээр явуулж болдог. Мөн зар сурталчилгааны давуу тал нь зар сурталчилгаа нь нэг удаагийн хэвлэл мэдэгдлээс удаан хугацаанд ашиглагддагт байдаг.
• Олон нийтийн харилцаа: та зөвхөн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахын тул д хэвлэл мэдэгдэл,арга хэмжээ хийдэг. Та хурал зөвлөгөөний мэдэгдлийг ганц л удаа гаргана. Ер нь ПР ын арга хэрэгсэл нь зөвхөн ганц удаа л хийгддэг гэж болно. Жишээ нь таны хэвлэл мэдэгдлийг сэтгүүл дээр ганц л удаа гаргана гэсэн үг.

4. Мэргэн хэрэглэгчид
• Зар сурталчилгаа: Хэрэглэгчид компаниудыг бараа үйлчилгээгээ сурталчилахын тулд мөнгө төлж зар сурталчилгаа хийдэг гэдгийг мэддэг. Тийм ч учраас хэрэглэгчид зар сурталчилгааг болгоомжтойгоор хүлээн авдаг.
• Олон нийтийн харилцаа: хэн нэгэн 3дагч этгээдийн бичсэн танай бүтээгдэхүүний талаар нийтлэл, эсвэл ТВ гээр гарах танай компаны зохион байгуулсан үйл ажиллагааг хараад хэрэглэгчид ямар нэг мөнгө зараагүйг тань мэддэг. Тийм ч учраас зар сурталчилгаанаас шал өөрөөр хүлээн авдаг байна. Тиймээс өөр арга хэрэгслийн тусламжтайгаар та 3дагч этгээдийг бий болгож бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай үнэмшмээр болгож болох юм.

5. Бүтээлч байх эсвэл мэдээнд ач холбогдол өгөх
• Зар сурталчилгаа: та компаныхаа санаа, дүр төрхийг бий болгохын тулд байнга шинэ санаа гаргаж, бүтээлч байх хэрэгтэй болдог.
• Олон нийтийн харилцаа : та мэдээнд анхаарлаа хандуулж , тухайн мэдээг ашиглан шуугиан, хөл хөдөлгөөнийг бий болгох л хэрэгтэй байдаг. Тэгэхээр олон нийтийн харилцааны хувьд бүтээлч байдал гэдэг бол шинэ гарсан мэдээ, арга хэрэгслүүдийг хайж илрүүлж байх явдал юм.

6. Байшин эсвэл хот
• Зар сурталчилгаа: хэрвээ та зар сурталчилгааны агентлагт ажиллах юм бол таны гол харилцагч нар чинь таны хамтран ажиллагсад эсвэл агентлагын түншүүд байх болно.
• Олон нийтийн харилцаа: та хамтран, харилцан ажилласаар хүмүүстэй харилцаагаа сайжруулдаг. Таны харилцагч нар зөвхөн байшин доторх хүмүүсээр хязгаарлагдахгүй. Зар сурталчилгаатай адил зөвхөн хэвлэлийн, мэдээний хүмүүстэй харилцахгүй юм.

7. Үзвэрээ гаргах газар, цагаа товлох эсвэл мэдээг ашиглах
• Зар сурталчилгаа: та зар сурталчилгаагаа гаргах , сурталчилах газраа товлох ёстой болдог. Жишээ нь та эрчүүдэд зориулсан спортын сэтгүүл дээр эмэгтэйчүүдэд зориулсан зүйлийг сурталчилахгүйтай адил.
• Олон нийтийн харилцаа: танд хэвлэл мэдэгдэл, үйл ажиллагаагаа явуулахад тань хэрэгтэй мэдээллийг олж авж, ашиглаж байх редактор хэрэгтэй болно.

8. Хязгаарлагдмал ба хязгаарлагдмал бус харилцаа холбоо
• Зар сурталчилгаа: Зарим зар сурталчилгааны үйлчлүүлэгчийн дансны менежментийг хариуцсан гүйцэтгэгч нар түншүүдтэй холбоотой хамтран ажилладаг. Харин бусад зар сурталчилгааны материалыг хариуцагч эсвэл график дизайнерууд түншүүдтэй ямар ч харилцаагүй байдаг байна.
• Олон нийтийн харилцаа: олон нийтийн харилцааны үед та олон төрлийн харилцааны сувгууддээр ажилладаг. ПР ын мэргэжилтнүүд сайн мэдээнүүдэд бараг дуудагддаггү гэж болно. Хэрвээ танай компани дээр осол гарсан бол та тайлан тавьж, сэтгүүлчидэд ярилцлага өгөх хэрэгтэй болно. Та компаниа арга хэмжээнүүддээр бусдад хандан ярьдаг компани мэтээр танилцуулж ч болно. Эсвэл та компаниа сайн ажилладаг гэж харагдуулахын тулд харилцааны байгууллагатай хамтран ажиллаж ч болно.

9. Онцгой үйл явдлууд
• Зар сурталчилгаа: хэрвээ та ямар нэг үйл ажиллагааг спонсорлож байгаа бол, сайн компани болж харагдахын тулд зар сурталчилгаагаа заавал тавих хэрэгтэй болно.
• Олон нийтийн харилцаа: хэрвээ та ямар нэг үйл ажиллагааг спонсорлож байгаа бол зар сурталчилгаанаас бусад харилцааны олон сувгуудыг ашиглаж мэдэгдэл хийж болдог.

10. Бичих,ярих стил
• Зар сурталчилгаа: “Энэ барааг худалдаж ав. Одоо л хөдөл. Өнөөдөр утасдаарай.”гэсэн эдгээр үгнүүдийг л зар сурталчилгаан дээр ярьж болдог. Гэтэл бусад хөдөлгөгч үгнүүдийг борлуулалтыг бий болгохын тулд хэлэх хэрэгтэй болдог.
• Олон нийтийн харилцаа: олон нийтийн харилцаанд олон мэдээний хэлбэрүүдийг ашиглаж чаддаг. Гэхдээ орилоо, шуугиантай мессежүүд нь харилцаанд үл тоомсорлох, анхаарахгүй байх байдлыг бий болгодог гэдгийг санах хэрэгтэй юм.

Read More......

ХОРИГЛОХ ТУЛАЛДААНЫ ЗАРЧМУУД

Дайн гарцаагүй гэдгийг ойлгосон төрийн зүтгэлтэн түрүүлж цохилт өгөх шийдвэр гаргаж чадаагүй бол эх орныхоо эсрэг гэмт хэрэгт буруутгагдах болно.
Карл фон Клаузевиц
Хориглох тулалдааны 3 үндсэн зарчим буй. Тэднийг цээжлэхэд амархан ч амьдралд хэрэгжүүлэх хэцүү гэдгийг мэдтүгэй. Та жинхэнэ ёсоор хориглохыг хүсэж байгаа бол эдгээр Зарчмуудыг нарийвчлан судалх шаардлагатай.
Хориглох зарчим 1
Хориглолт бол зах зээл дээр ноёлогчийн л тоглоом.
Дэндүү хялбар ойлгомжтой мэт үг боловч цагаа тулахаар тийм биш.
Өөрсдийгөө зах зээл дээр ноёлогч гэж хэлдэггүй тийм компанийг олох хэцүү. Олонхи компаниуд зах зээлийн бодит нөхцлөөр бус гоё сайхан бодол санаагаар өөрийнхөө ноёлох байр суурьтайг тодорхойлох гээд байдагт хамаг зовлон оршино. Танай компани Даваа гаригийн өглөөгүүр Миссипи мөрний Зүүн эрэгт ноёлдог байж болно. Худалдан авагчдад энэ ямар хамаатай юм.
Компанийг лидерүүүд бус худалдан авагчид л тодорхойлдог. Худалдан авагч бол хаан гэж бодож чадаж байгаа компани зах зээл дээр ноёлдог үе өнгөрсөн. Одоо худалдан авагч бол Дарангуйлагч гэж бодож чадаж байгаа компаниудын ноёрхол эхэллээ.
Компьютерийн салбарт лидерүүд олон ч ганц IBM л худалдан авагчдын тархинд ноёлох байр суурьтай байгаа.
Тэргүүлэх байр сууринд байхад титмийг чинь булаах санаархалтай өрсөлдөгчид заавал гарна. Зарим бизнес эрхлэгчид дан ганц хүсэл байхад оргилд хүрч болно гээд үнэнээсээ итгэчихсэн байдаг. Тэд өөрсдийн бодлынхоо хүчинд итгэдэг. Гудамжинд гарч хүмүүсийг итгүүлэхээсээ урьтаад өөрийгөө итгүүлэх хэрэгтэй гэцгээдэг. Бид тийм хүмүүсийг жаахан гомдоох нь. Маркетингийн стратегийг жинхэнээс нь боловсруулах, дүр үзүүлэх хоёр огт авцалдахгүй. Дэврүүн хүсэл мөрөөдлөөр худалдагч нартаа нөлөөлөх нь сайн үр дүн авчирч магадгүй л дээ. Харин удирдагч өөрийгөө дэвэргэж явбал стратегийн ноцтой алдаанд л хүрнэ. Маркетингийн сайн жанжин бодит байдалд тулгуурлан удирдахын тулд гашуун ч гэсэн бодит байдлын үнэн дүр зургийг харж чадддаг байх ёстой. Хуурвал дайсныгаа л хуур, өөрийгөө хэрэггүй.


Хориглох зарчим 2
Хориглолтын шилдэг стратеги бол өөр лүүгээ довтлох.
Хориглож байгаа тал худалдан авагчийн тархинд сайтар бэхжсэн, лидер байгаа. Өөрийнхөө байрлалыг сайтар бэхжүүлэхийн тулд түүн рүү байнга л довтолж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өмнөх бараа, үйлчилгээгээ хуучруулах шинэ бүтээгдэхүүн, шинэ загварууд гаргаж, бараагаа сайжруулан байж байрлалаа бэхжүүлнэ. Ийм тоглоомны мастер гэж IBM- ийг хэлж болно. Тэд үе үе mainframe серийн компьютерийн шинэ загваруудыг толилуулдаг. Ингэхдээ өмнөхөөсөө чанар, үнийн хавьд хавьгүй илүү болчихсон загваруудыг гаргадаг. Үргэлж хөдөлгөөнд байх учир өрсөлдөгчид нь гүйцэх гэж баарцагнасаар таарна. Хөдөлгөөнгүй байнаас хөдөлж байгаа байг онох хэцүү.
Gillete гэсэн жишээг авч үзье. Энэ компани сахлын хутганы зах зээлийг эхлээд Blue Blade гэсэн брэндээр эзлээд дараа нь Super Blue Blade болгон хүрээгээ тэлсэн. Гэтэл 60 - аад оны эхээр Wilkinson Sword компани зэвэрдэггүй хутгаар тэдний эзэзлсэн нутаг руу дайран орж шоконд оруулжээ. 1970 онд Wilkinson Sword хуванцар гадартай хусах өнцөг нь нэн зохистой татуурга гаргаж зах зээлээ эрс тэлэв. Энэ үед Gillete шокноос гарчихсан байсан тул хориглох тулааны гайхалтай өрөг тоглосон юм. Trac II хэмээх анхны хос хутгатай татуурга гаргаснаар хариу цохилт өглөө. Trac II- ын амжилт ирээдүйн стратегийг тодорхойлсон юм. Ганц ирнээс хос ир дээр гэсэн рекламын уриа цууриатав. Харин хэрэглэгчид Нэг Super Blue Blade - с хос нь дээр гэж хуучин брэндийг шинээр халж сэтгэх болжээ. Хэн нэгэн бизнесийг чинь булаахаас урьтаж өөрөөсөө булаасан нь дээр. 6 жилийн дараа компани Astra хэмээх уян толгой бүхий хос иртэй татуургыг гаргалаа. Энэ нь хөдөлдөг толгойгоороо Trac II - с давж гарсан юм. Удалгүй Good News гэж хямд, нэг удаагийн хос иртэй татуурга гаргав.
Яг ийм бүтээгдэхүүн гаргах гэж байсан өрсөлдөгчийнхөө эсрэг(Bic) шаггүй довтолгоон хийсэн нь тэр байлаа. Харамсалтай нь Good News Gillete - н хувьцаа эзэмшигчдийн хувьд сайн мэдээ болж чадсангүй. Үйлдвэрлэлийн өртөг өндөр хирнээ хямд үнээр зарагдах ёстой болов. Энэ нь Astra, Trac II -н борлуулалтанд муугаар нөлөөлсөн. Гэлээ ч маркетингийн маш сайн стратеги болсон билээ. Good News гарснаар Bic ижил бүтээгдэхүүн гаргах санаархлаа орхисон бөгөөд ингэснээр тэд зах зээлээ хурдан алдсан юм. Эх сурвалжуудын өгүүлснээр нэг удаагийн татуурга гарсан эхний 3 жилд гэхэд л Bic 25 сая доллар алджээ. Харин Gillete өөр лүүгээ цуцалтгүй довтолсоор байв. Энэ удаа довтлох бай нь гайт Good News болж Pivot гэж анхны уян толгойтой нэг удаагийн татуурга гаргалаа. Аажмаар сахлын хутганы зах зээл Gillete - д шилжиж өнөөдөр 65 % болжээ. Өөр лүүгээ довтлох нь гарз хохирлыг дагуулдаг. Түр зуурын алдагдлыг тэсэж өнгөрснөөр суурьтай давуу байдлыг олж авна. Өөр лүүгээ довтлох нь зах зээл дээр эзэлсэн нутгаа хамгаалах шийдвэрлэх зэвсэг юм.
Үүний эсрэгээр өөр лүүгээ довтолж чадахгүй байгаа компани аажимдаа зах зээлээ алдаж, эцсийн дүнд тэргүүлэх байр суурьгүй болно.

Хориглох зарчим 3
Өрсөлдөгчийн хүчтэй алхааг зогсоо.
Ихэнх компанид ялах боломж ганц л заяадаг бол лидер компанид энэ нь хоёронтоо тохионо. Хэрвээ лидер өөрийгөө довтлох боломжийг өнгөрөөчихсөн бол өрсөлдөгчийнхөө алхамыг хуулбарлах гэсэн бас нэг боломж үлдэнэ. Ингэхийн тулд довтлогч компани байрлалдаа бэхжихээс өрсөж маш хурдан хөдлөх ёстой. Олонхи лидерүүд өрсөлдөгчийнхөө алхааг тушихаас татгалздаг. Тэд өөртөө дурлачихсан байдаг нь саад болдог юм. Эцсийн мөч хүртэл тэд нөхцөл байдлыг аварахаар оролдохын оронд өрсөлдөгчөө шүүмжилж, гоочилсоор суудаг.
Хөл туших тактик лидер байранд байгаа компанид илүү тохиромжтой. Шалтгаан нь дайны үйл ажиллагааны мөн чанарт байгаа юм. Дайн худалдан авах чадвартай хэрэглэгчдийн тархинд л явагддаг гэснийг санаж байна уу. Довтолж байгаа талд худалдан авагчдад сэтгэгдэл төрүүлэх, төсөөлөл бүрдүүлэхэд их цаг зарцуулна. Энэ хугацаанд амжиж лидер ар талаа хамгаалан, өрсөлдөгчийн хөлийг нь туших боломж хангалтай гарна.
Америкийн автомашин үйлдвэрлэл энэ зарчмыг тод томруун харуулж байна. Жон де Лореан - Намайг GM компанид ажиллаж байх үест Ford шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр давуутай байсан. Крайслер болохоор шинэ технологи дээр илүү байв. Гэлээ гээд тэд нарын аль нь ч зах зээл дээрх манай хувиас авч дийлээгүй. 1939 онд автомат трансмисс, 1947 онд хатуу хучилттай бүхээг хийснээс хойш GM автомашин үйлдвэрлэлд хувьсгал болсон нэг ч шинэ юм хийгээгүй билээ. Тэгэхэд Ford шинэ зах зээлийн анхдагч байж, Крайслер жолооны хүчлүүр, тормозны хүчлүүр, хувьсах гүйдлийн генератор гээд шинэ техникүүд байнга санаачилсан. Тэдний шинэ ололтуудыг хэн ашигласан юм бэ ? Мэдээж General Motors гэж тэр бичжээ.

Чадвартай худалдан авагч тэр шинэ ололтыг GM -ээс шаардаснаас бус бусдыг сонгосонгүй. Эрүүл, хүйтэн ухаанаар тунгаагаад тэд зах зээл дээр ноёлогчийн талд үнэн байгаа гэсэн дүгнэлтэд хүрдэг. Өөрөөр хэлбэл GM л шилдэг. Тэгэхээр тэр шинэ зүйлийг удахгүй нэвтрүүлж л таараа.
Үүнээс үзэхэд тэргүүлэх байранд байхад сэтгэл зүйн дарамт бага байна гэсэн давуу тал харагдна. Пенсильваний Их Сургуулийн Соломон Эш сонирхолтой туршилт хийжээ. Түүгээр бол олонхи хүмүүс өөрийнхөө мэдрэмжинд бус олонхийн нотолгоонд итгэдэг. Хэсэг хүмүүст хэдэн шугамын уртыг багцаагаар хэлэх даалгавар өгчээ. Ингэх үед хажууд нь бас хэсэг хүмүүс буруу зөвлөгөө өгөхөөр зохион байгуулсан байна. Туршилтанд оролцогчдын 37 хувь нь хүмүүсийн буруу зөвлөлгөөг дагажээ. Миний зөв юм шиг санагдаад байсан хирнээ л эрүүл ухаан маань олонхи буруу, би ганцаараа зөв байна гэж байхгүй гэж хэлээд байсан гэж туршилтанд оролцогчид хожим нь хариулсан байдаг. Ихэнх хүмүүүс өөрийнхөө бодол санаанаас олонхийн бодлыг дээгүүр тавьдаг нь харагдаж байгаа биз. Кино үзэж байгаа олонхи инээж байвал та уг киног инээдтэй юм байна гэж эрхгүй бодно. Харин танаас өөр нэг ч хүн инээхгүй байхад инээдмийн кино гэж нэрлэх нь өөрөө утгагүй зүйл болно. Тийм учраас телевизийн хошин нэвтрүүлэгт далдаас олон хүн инээх чимээ хийснээр таныг инээдмийн Зүйл үзэж байгаа гэж бодоход эрхгүй хүргэдэг.
Тэргүүлж яваа компани юу ч хийсэн болно гэж хэлэх гээд байна уу? Илэрхий мулгуу санаа л биш бол болно. Гэхдээ үүнийг хэн шүүх юм бэ? Фольксваген анхны цох машинаа гаргахад бүгдээрээ л хачирхаж байсан. Америкийн хамгийн магтууштай гурван зүйл хэмээх детройтынхны хэлцдэг онигоонд 1-д өмнө зүгийн хоол, хоёрт гэртээ хийх секс, гуравт гадаадын машинууд гэж өгүүлдэг. Энэ онигооны нөлөөг олонхи компани гашуун туршлагаараа амссан. Тийм ч учраас - Нөхцөл байдлыг харцгаая, юу болохыг ажиглая хаширладаг.
Тэргүүлэгч компанийн хувьд ийм тактик маш аюултай. Учир нь нөхцөл байдал түргэн зуур өөрчлөгддөг. Юу болсныг ойлгох гэж ядаад шинэ тоглоомонд орох гэж байтал хоцрогдчихно. Өнөө үед сахлын хутганы зах зээлийн 40 хувийг нэг удаагийн хутга эзэлж байна. Хэрвээ Gillete бага зэрэг хүлээзнээд юу болохыг харъя гэвэл энэ сегментийг Bic -д алдах байсан. Дутуу үнэлснээс хэтрүүлж даатгуулах нь аюулгүй. Wilkinson Sword зэвэрдэггүй хутгаа үйлдвэрлэхээ больсон ч гэлээ Gillete ар талаа хамгаалсаар байхыг илүүд үзсэн. Үүнээс олсон алдагдал бол түүний үнэ цэнэ. Жинхэнэ даатгал гэж ийм юмыг л хэлээд байгаа билээ.

Мигрень уулын төлөөх тулаан
Хамгаалалтын сонгомол хувилбаруудын нэгийг ингэж нэрлэдэг. Өрсөлдөгчийнхөө бүхий л үйл ажиллагааг хэрчээд, Америкийн хамгийн их борлуулалттай эмийн барааны тэмдгийг бий болгосон халхавч тулааныг энэ жишээнд авч үзнэ.
Мигрень ууланд болсон тулаан цаг хугацааны хүчин зүйлийн чухлыг ахин батладаг. Хэрвээ халхавч хийхийг хүсэж байвал зөв л хийх хэрэгтэй. Хэрвээ хүлээх гэж байгаа бол маш удаан хүлээх чадвартай байх ёстой.
Tyle ¹1 хэмээх барааны тэмдэг. Johnson Johnson компаний салбар mcneil лабораторид бүтээсэн ацетаминофены эмнүүд. Аспиринаас 50 хувь үнэтэй тул үндсэндээ эмнэлгээр л борлуулж байв. Борлуулалт нь харин аажим өссөөр байлаа. Энэ үед өрсөлдөгч Brystol Myers компаний ажилтнууд өөрсөндөө боломж гаргахаар шийдэв. Тэгээд 1975 оны 7 сард Datril хэмээх эм гаргаж - яг Tyle ¹1 тэй адил аюулгүй бөгөөд өвчнийг намдаадаг гэж тунхаглажээ. Реклам нь эдний хооронд ганц л ялгаа бий үнэ гэж тодруулав. 100 ширхэг Tyle ¹1 2,85 долларын үнэтэй бол Datril 1,85 доллар.
Brystol Myers компаний гарцаагүй алдаа бол тэд энэ санаагаа өөрсдийн баттай байр суурь эзэлсэн нутагт (Олбани, Пеори г.м) түгээж дэлгэрүүлсэн явдал. Хэн тэдний алдахыг нүд салгахгүй анаж байх билээ, тааж ядах юмгүй.
Johnson Johnson хараад суусангүй.
Datril - ийг рекламдаж эхлэхээс 14 хоногийн өмнө Johnson Johnson өрсөлдөгчдөө Tyle ¹1 - ийн үнийг Datrilтай адил болгож буулгаж чадна шүү гэж анхааруулжээ. Үүнээс гадна дэлгүүрүүдэд эмээ борлуулалтын дараа мөнгөө авах нөхцлөөр (кредит) тараах тушаал өгөв.
Гэлээ ч Brystol Myers шантралгүй үзэлцэхээр шийджээ. Тэд реклам гарах хугацааг түргэсгэж ингэснээр Tyle ¹1 үнээ багасгах мэдэгдэл өгсний маргаашнаас ТВ - ээр цацаад эхлэжээ. Улс даяар тарсан 165 мянган дэлгүүрүүдэд үнэ өөрчлөгдтөлөө хэд хононо гэж тэд тооцоолсон юм. Brystol Myers-ынхан тэнгэрээс од шүүрэх бодолдоо умбан байх үе д Johnson Johnson мэдээллийн бүх сувгуудад эсэргүүцлийн нот гардуулж амжив. ТВ, радио сувгууд Brystol Myers -с реламаа солихыг шаардаад эхлэхэд тэд бүтэн доллараар хямд гэдэг үгнийхээ оронд хямд, бүр нилээд хямд гэжээ. Өрсөлдөгч нь үүнийг ч бас эсэргүүцэв. CBS, NBC зэрэг гол сувгууд Datril -ийн реламыг цацахгүй гэсэн нь хоёрдахь том цохилт боллоо. Эсрэгээр Johnson Johnson хариу үйлдэл хийснээр борлуулалт эрс өсжээ. Datril зах зээл дээр 1 хувиас хэтэрч чадаагүй юм. Эмийг тойрсон шуугианы дүнд Tyle ¹1 -ийн борлуулалт пуужин шиг харваж оргилд хүрсэн билээ. Зарим талаараа шуугиан нөлөөлж, зарим талаараа үнээ буулгасан нь нөлөөлсөн байх. Read More......

Маркетингийн мөн чанар

Маркетингийн хандлагын талаар бичсэн энэ нийтлэл Монголын маркетингийн салбарын боловсон хүчнүүдэд маань хэрэгтэй мэдээлэл санагдаад тэр чигээр нь drag and drop хийчлээ.

Мэдээллийн эх сурвалж http://marketing.blog.gogo.mn/entry/ff8080811ad84162011af2fcfb330443/

Дэлхийн, тэр дундаа Америкийн маркетинг, менежментийн хөгжил 100 гаруй жилийн түүхтэй. Харин Монголынх 10 гаруй жилийн түүхтэй. Энэ бүтээл хэдийгээр 10 жилийн өмнө бичигдсэн ч энэ номонд орсон зарим жишээ тайлбарууд нь манай зах зээлийн маркетинг менежментийн хөгжлөөс түрүүлж байгаа болно.

Эл, Лаура Рэйс

БРЭНД БҮТЭЭХ 22 ЗАРЧИМ

The 22 immutable Laws of Branding

Орчуулсан Д. Баярмаа

ОРШИЛ

Орчин үед маркетинг нь ойлгоход бэрх, хэцүү үг хэллэгээр дүүрэн болжээ. Заримаас нь дурдвал зар сурталчилгаа, бүтээгдэхүүн боловсруулах, загварчлах, зах зээлийн судалгаа, борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа гэх мэт. Энэ олон үйл ажиллагааг нэгтгэж удирдах нь маркетингийн үүрэг юм. Энэ олон үйл ажиллагааг атгах маркетингийн зорилго бол брэнд бий болгоход чиглэгдэнэ.

Ихэнх компанид маркетингийг огт өөр чиглэлийн хүмүүс удирдан явуулж байгаа нь ажиглагддаг. Маркетингийн үйл ажиллагаа байгууллагын бусад хэлтсүүдэд тарсан байдаг. Гэтэл маркетинг нь компанийн түлхэх хүч болохоор төвлөрсөн, нэгдмэл байсан тохиолдолд илүү амжилтанд хүрдэг. Өнөө үед маркетингийн хамгийн гол зорилго нь бусад хэлтсүүдээр тарж бутарсан үйл ажиллагаагаа нэтгэхэд оршино. Маркетингийн үйл ажиллагааг нэгдмэл цогц болгох ганц зүйл байдаг ба тэр нь брэндчилэх (branding)явдал юм.

Маркетингийн утга учир нь хэрэглэгчийн ой тойнд брэнд бий болгоход оршино. Хүчтэй брэнд бий болгож чадсан бол маркетингийн төлөвлөгөө хүчтэй байна гэсэн үг. Хүчтэй брэнд бий болгож чадаагүй тохиолдолд тэр их зар сурталчилгаа төрөл бүрийн сав баглаа, олон нийтийн харилцаа ямар ч үр дүнд хүргэхгүй. Маркетинг бол брэнд бий болгох үйл ажилллагаа юм. Маркетинг, брэнд хоёр харилцан уялдаатай салшгүй ойлголтууд билээ. өөрөөр хэлбэл компанийн бүх ажиллагаа брэнд бий болгоход чиглэгдсэн цагт маркетинг жинхэнэ утгаараа хэрэгжиж байна гэсэн үг. Өнөө үед маркетинг бизнесийн салшгүй хэсэг болоод зогсохгүй аливаа бизнесийн эцсийн зорилго болсон байна. Тиймээс компанийн ажилтан бүр маркетинг тэр тусмаа брэндээс ангид байна гэж үгүй. өөрөөр хэлбэл компани тэр чигээрээ нэг том маркетингийн хэлтэс болсон цагт брэндийг бий болгож чаддаг байна.

Утгагүй санагдаж магад, гэвч маркетингийн хэлтэс ор үндэсгүй болон оронд нь брэндчлэх хэлтэс бий боллоо гэж төсөөл дөө. Үүнийг хэлэхийн учир өнөө үеийн борлуулалтын уналт юм. Борлуулалт гэдэг нь өөрөө Титаник мэт хүнд нүсэр бөгөөд аажим аажмаар живж байгаа онгоц л гэсэн үг. Өнөөдөр бүтээгдэхүүн үйлчилгээ зарагдах биш худалдан авагдах болсоныг та анзаарсан уу? Тийм учраас брэндийн ач холбогдол нэмэгдсээр. Брэнд барааг үйлчилгээг хэрэглэгчдийн сэтгэл санаанд урьдчилаад борлуулчихдаг учраас хэрэглэгчидэд зөвхөн худалдан авах л үлддэг. Брэндчилэх нь аливаа зүйлийг зарах хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга юм.

Хуучин Зарахгүй л бол болохгүй гэж байсан бол өнөө үед Брэндчлэхгүй л бол болохгүй” гэж хэлдэг болжээ. Нэг дэлгүүр аваад үзье. Худалдан авагч тоо томшгүй олон брэндээс сонголтоо хйидэг. Гэтэл борлуулалтын үйл явц чухам хаана явагдаж байна вэ? Борлуулна гэдэг брэндчилэх явцын нэг хэсэг болон хувирчээ. Мэдээллийн эрин зуунд аливаа бүтээгдэхүүний борлуулалт худалдагчийн зарах ур чадвараас бус харин брэндийн нэрнээс шалтгаалдаг болов.

Худалдагчийн ур чадвараас ихээхэн хамаардаг автомашины наймааг авч үзье. Урьд нь хэн нэгэн хуучин машиныг танихгүй нэг худалдагчаас эсвэл захаас авдаг байсан бол одоо энэ салбарт брэнд болж чадсан Autonation, USA , CarMax гэх мэт компанийн хаалгыг татаж байна. Салахгүй “панаалдах” худалдагчийн ямар ч хэрэг байхгүй та өөрөө л сонголтоо хийдэг болжээ. Хэдэн жилийн өмнө хуучин машин худалдан авах нь аз туршсан хэрэг байсан бол одоо Walmart супер маркетаас бараа худалдан авахтай ижил болов.

Брэндээр наймаа хийх хамгийн том жишээ бол интернэт юм. Хүмүүс огт хараагүй жолоодож үзээгүй машиныг вэб сайтнаас худалдан авч байна. Автомашины салбарт болж байгаа энэ бүхэн бусад салбарт ч ажиглагддаг. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Charles Schwab E-Trade, Fidility, Vanguard гэх мэт брэндүүд хэрэглэгчтэйгээ шууд харьцах, бага үнэ, онлайн үйлчилгээгээрээ ялгарах жишээтэй.

Бизнесийн ертөнч эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдөж байна. Бараа бүтээгдэхүүн зарагдах биш худалдан авагдах цаг иржээ. Үүнд брэндийн нөлөө асар их юм.

Read More......

Бээжингийн "Шувууны vvр" стадионы дээвэр шатжээ


Read More......

Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн салбарт хүчин зүтгэгч Та бүхэнд 87 жилийн ойн баярын мэнд хүргэе

Монгол түмэн бид мэдээллийн салбартаа тэртээ 13-р зуунаас улбаалсан түүхэн хөгжилтэй улс билээ. Хожим Ардын хувьсгалын ялалт, Монгол төрийн тусгаар тогтнолтой хамт эхэлсэн энэ салбарын хөгжил нь манай улсын хөгжилтэй нягт уялдан иржээ.

Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн салбар дэлхий дахинаа төдийгүй Монгол улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна.

Өдгөө манай улсын хүн амын үүрэн телефон хэрэглэгчдийн тоо нэг саяас хол давж, бүх сум, суурин газарт үүрэн холбооны сүлжээ хүрчээ. Мөн 80 гаруй сум шилэн кабельд холбогдсон байна. Байнгын үйл ажиллагаатай телевиз, радио өдөр ирэх тусам нэмэгдсээр, чанар нь сайжирсаар.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол хөтөлбөр”-ийн хүрээнд интернэт хэрэглэгчдийн тоо ч өдөр ирэх тусам нэмэгдэж тэр хэрээр интернэтийн орчинд үйл ажиллагаа явуулах байгууллагын тоо ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Дэлхий ертөнцийг хэрэн холбодог интернэтийн орчинд Монгол залуус чөлөөтэй нэвтэрч, мэдлэг мэдээллээ солилцох боломж улам бүр өргөн дэлгэрсээр байгаа нь сайшаалтай.

Ингээд Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн салбарт хүчин зүтгэж, түүнийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулдаг нийт Мэдээлэл технологийн салбарын ажилтнууд, инженер техникийн ажилтнууд, холбоочид, эрдэмтэн багш нар, өдөр тутмынхаа хэрэгцээ болгон ашигладаг Монгол улсын иргэн Та бүхэнд тус салбар байгуулагдсаны 87 жилийн ойн баярын мэндийг Үндэсний портал GoGo.mn-ийн хамт олны зүгээс хүргэж, халуун мэндчилгээг дэвшүүлж байна.

Read More......

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал / 2008 оны эхний 5 сарын байдлаар /

Улсын нэгдсэн тєсєв
Улсын нэгдсэн тєсвийн нийт орлого, тусламжийн дvн 2008 оны эхний 5 сарын байдлаар 820.6 тэрбум тєгрєг, нийт зарлага ба эргэж тєлєгдєх цэвэр зээл 813.0 тэрбум тєгрєг болж, нийт тэнцэл 7.6 тэрбум тєгрєгийн ашигтай гарч, ємнєх оны мєн vеийнхээс 41.0 тэрбум тєгрєгєєр буурав. Тєсвийн урсгал орлого 816.8 тэрбум тєгрєг, урсгал зардал 683.6 тэрбум тєгрєг болж, урсгал тэнцэл 133.2 тэрбум тєгрєгийн ашигтай гарч, ємнєх оны мєн vеийнхээс 6.7 тэрбум тєгрєгєєр буурлаа . Татварын нийт орлого ємнєх оны мєн vеийнхээс 59.9 хувь, vvний дотор орлогын албан татвар 75.2 хувь, гадаад худалдааны татварын орлого 72.0 хувь, онцгой албан татвар 53.3 хувь тус тус нэмэгдэв.

Улсын нэгдсэн тєсвийн нийт зарлага, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн дvнд урсгал зардал 84.1 хувь, хєрєнгийн зардал 10.1 хувь, эргэж тєлєгдєх цэвэр зээл 5.8 хувийг эзэлж байгаа нь ємнєх оны мєн vеийнхээс урсгал зардлын хувийн жин 1.7 пунктээр, эргэж тєлєгдєх цэвэр зээл 0.9 пунктээр єсч, хєрєнгийн зардлын эзлэх хувийн жин 2.6 пунктээр буурчээ. Хєрєнгийн санхvvжилтэд 2008 оны эхний 5 сард 81.9 тэрбум тєгрєг зарцуулсан нь ємнєх оны мєн vетэй харьцуулахад 20.7 хувь буюу 14.0 тэрбум тєгрєгєєр нэмэгдсэн боловч тєлєвлєснєєс 74.8 хувь буюу 243.0 тэрбум тєгрєгєєр дутуу санхvvжигджээ.

Мєнгє, зээл, vнэт цаасны зах зээл
Mонгол банкны мэдээгээр мєнгєний нийлvvлэлт (M2) 2008 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гvйцэтгэлээр 2556.3 тэрбум тєгрєгт хvрсэн нь ємнєх сарынхаас 3.6 хувь буюу 89.8 тэрбум тєгрєгєєр, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 30.0 хувь буюу 590.2 тэрбум тєгрєгєєр тус тус єссєн байна. Гvйлгээнд байгаа бэлэн мєнгє 2008 оны 5 дугаар сарын эцэст 373.6 тэрбум тєгрєгт хvрсэн нь ємнєх сарынхаас 8.6 хувь буюу 29.5 тэрбум тєгрєгєєр, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 15.7 хувь буюу 50.7 тэрбум тєгрєгєєр нэмэгдлээ. Иргэд, байгууллагын тєгрєгийн хугацаат хадгаламж ємнєх сарынхаас 2.4 хувь буюу 25.9 тэрбум тєгрєгєєр, ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 24.5 хувь буюу 220.0 тэрбум тєгрєгєєр тус тус нэмэгдэж 1117.1 тэрбум тєгрєгт хvрэв...

Гадаад валютын хадгаламж 454.2 тэрбум тєгрєгт хvрсэн нь ємнєх сарынхаас 5.5 хувь буюу 23.8 тэрбум тєгрєгєєр, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 47.0 хувь буюу 145.1 тэрбум тєгрєгєєр илvv байна. Монгол банкны мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн єрийн vлдэгдэл ємнєх оны мєн vетэй харьцуулахад 64.8 хувиар єсч, 2487.6 тэрбум тєгрєгт хvрсэн байна. Иргэдийн хэвийн зээлийн єрийн vлдэгдэл 76.8 хувиар єссєн бол хувийн секторт 66.5 хувь, бусад секторынх 2.4 дахин, санхvvгийн бусад байгууллагынх 3.4 дахин єсч, улсын секторынх 55.7 хувиар буурчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн єрийн vлдэгдэл 7.2 хувь, чанаргvй зээлийн єрийн vлдэгдэл 8.7 хувь єсєв. Банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 69.5 тэрбум тєгрєгт хvрч, нийт зээлийн єрийн vлдэгдлийн 2.8 хувийг эзэлж байгаа нь ємнєх оны мєн vеийнхээс 1.4 пунктээр буурсан байна.

Тєгрєгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2008 оны 5 дугаар сарын эцэст 1161.37 тєгрєг болж ємнєх оны мєн vетэй харьцуулахад 0.31 хувь чангарав. Харин тєгрєгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1810.69 тєгрєгт хvрсэн нь 2007 оны мєн vетэй харьцуулахад 15.6 хувь, тєгрєгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 167.41 тєгрєг болж 9.9 хувь суларсан байна.

Хєрєнгийн биржид vнэт цаасны арилжаа 2008 оны 5 дугаар сард нийт 22 удаа явагдаж, 55.6 сая ширхэг vнэт цаас арилжигдаж, 25.8 тэрбум тєгрєгийн гvйлгээ хийгдэв. Арилжигдсан vнэт цаасны тоо 2008 оны 4 дvгээр сартай харьцуулбал 16.2 дахин, гvйлгээний хэмжээ нь 7.0 дахин тус тус єссєн байна. Ємнєх оны мєн vетэй харьцуулахад арилжигдсан vнэт цаасны тоо 4.0 дахин, гvйлгээний хэмжээ 4.2 дахин єсєв.
ТОП-20 дундаж индекс 2008 оны 5 дугаар сард 11366.4 болж, ємнєх сарынхаас 1079.4 нэгжээр буурчээ. Хєрєнгийн зах зээл дээр vйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт vнэт цаасны зах зээлийн vнэлгээ 2008 оны 5 дугаар сард 830.1 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх сарынхаас 1.4 хувь буюу 12.2 тэрбум тєгрєгєєр буурсан байна.

Хэрэглээний vнийн индекс
Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ улсын дvнгээр 2008 оны 5 дугаар сард ємнєх сартай харьцуулахад 3.8 хувь єсчээ. Энэ єсєлтєд хvнсний барааны бvлгийн vнийн дvн ємнєх сартай харьцуулахад 7.6 хувиар нэмэгдсэн нь голлон нєлєєлсєн байна. Харин боловсролын vйлчилгээний бvлгийн дvнгээр vнэ тогтвортой, холбооны хэрэгсэл, шуудангийн vйлчилгээний бvлгийнх 0.4 хувь буурсан бєгєєд тэдгээрээс бусад бvлгийн vнэ дvнгээрээ 0.3-9.2 хувь єсчээ. Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ улсын дvнгээр 2007 оны жилийн эцсийнхээс 18.5 хувь єссєн байна. Энэ єсєлтєд хvнсний барааны бvлгийн vнэ 39.1 хувь, эм, тариа, эмнэлгийн vйлчилгээнийх 19.7 хувь, согтууруулах ундаа, тамхиных 8.1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны vйлчилгээний бvлгийнх 15.7 хувь, хувцас, бєс бараа, гутлынх 5.2 хувь нэмэгдсэн нь нєлєєлжээ. Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ 2008 оны 5 дугаар сард ємнєх сартай харьцуулахад Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт 0.3-3.7 хувиар буурч, бусад аймаг нийслэлд 2.0-7.3 хувиар єслєє.

Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны эхний 5 сарын байдлаар 2 336.5 сая ам.доллар, vvнээс экспорт 997.6 сая, импорт 1 338.9 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 341.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Нийт бараа эргэлт ємнєх оны мєн vеийнхээс 74.3 хувь, экспорт 50.4 хувь, импорт 97.6 хувиар тус тус єслєє.

Ємнєх оны мєн vетэй харьцуулахад экспортын дvнд єндєр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvн 207.8 сая ам.доллараар, vнэт ба хагас vнэт чулуу, металл гоёлын зvйлс 113.5 саяам.доллараар, нэхмэл болон нэхмэл бvтээгдэхvvн 3.5 сая ам.доллараар, тvvхий болон боловсруулсан арьс, шир, ангийн vс, эдгээрээр хийсэн эдлэл 0.5 сая ам.доллараар нэмэгдэж, харин vндсэн тємєрлєг болон тvvгээр хийсэн бvтээгдэхvvн 3.6 сая ам. доллараар, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бvтээгдэхvvн 1.0 сая ам.доллараар буурчээ.

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ ємнєх оны мєн vеийнхээс 1.3 хувь, vнийн дvн нь 34.2 хувиар єссєн байна. 2007 оны эхний 5 сарын байдлаар нэг тонн зэсийн баяжмалын vнэ дунджаар 1134.0 ам.доллар байсан бол 2008 оны эхний 5 сарын байдлаар 1 502.3 ам.доллар болж, 32.5 хувиар нэмэгдэв. Импортын дvнд єндєр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvний импорт 139.8 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 115.7 сая ам.доллараар, машин, механик тєхєєрємж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 71.8 сая ам. доллараар, vндсэн тємєрлєг тvvгээр хийсэн бvтээгдэхvvн 57.2 сая ам. доллараар, хvнсний бэлэн бvтээгдэхvvн 30.8 сая ам. доллараар, ургамлын гаралтай бvтээгдэхvvний импорт 25.3 сая ам.доллараар, хими, химийн vйлдвэрийн бvтээгдэхvvн 17.5 сая ам доллараар єсч, харин нэхмэл болон нэхмэл бvтээгдэхvvний импорт 4.4 сая ам доллараар буурав.

Ємнєх оны мєн vеийнхээс автобензиний импортын биет хэмжээ 19.7 мянган тонноор, vнийн дvн 48.8 сая ам.доллараар, хєнгєн тэрэгний импортын биет хэмжээ 8.3 мянган ширхэгээр, vнийн дvн 43.2 сая ам.доллараар, гурилын импортын биет хэмжээ 25.5 мянган тонноор, vнийн дvн 18.7 сая ам.доллараар нэмэгдэж, харин цахилгаан эрчим хvчний импортын биет хэмжээ 42.3 сая квт.цагаар, vнийн дvн 102.9 мянган ам. Доллараар буурлаа.

Аж vйлдвэр
Аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэл 2008 оны эхний 5 сарын байдлаар 2005 оны зэрэгцvvлэх vнээр 658.1 тэрбум тєгрєг болж, ємнєх оны мєн vеийнхээс 6.5 хувь буюу 40.4 тэрбум тєгрєгєєр єссєн байна. Ємнєх оны мєн vетэй харьцуулахад бусад ашигт малтмал олборлолт, ус ариутгал, усан хангамж, цахилгаан, дулаан, уур vйлдвэрлэл, нvvрс олборлолт, мебель тавилга vйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бvтээгдэхvvн vйлдвэрлэл, хvнсний бvтээгдэхvvн, ундаа vйлдвэрлэл, тємєрлєг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл vйлдвэрлэл, резин болон хуванцар бvтээгдэхvvний vйлдвэрлэл, тємрийн vйлдвэрлэл, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа газрын тос, шатдаг хий олборлолт, химийн бvтээгдэхvvн vйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл vйлдвэрлэл, тамхи vйлдвэрлэл, кокс,шингэн болон цацраг идэвхт тvлш vйлдвэрлэл, бичиг хэргийн болон тооцоолох техник vйлдвэрлэл зэрэг салбарын vйлдвэрлэл 7.7 хувиас 7.6 дахин єсч, харин арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал vйлдвэрлэл, металлын хvдэр олборлолт, нэхмэлийн vйлдвэрлэл, мод, модон эдлэл vйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжvvр, хараа зvйн хэрэгсэл, цаг vйлдвэрлэл, цаас, цаасан бvтээгдэхvvн vйлдвэрлэл, хувцас vйлдвэрлэл, vслэг арьс боловсруулалт, машин тоног тєхєєрємжєєс бусад тємєр эдлэл vйлдвэрлэл, зэрэг салбарын vйлдвэрлэлт 4.1-41.3 хувь буурсан байна.

Аж vйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бvтээгдэхvvнийг ємнєх оны мєн vетэй харьцуулбал 62.7 хувийнх нь vйлдвэрлэл єсч, 37.3 хувийнх нь vйлдвэрлэл буурсан байна. Аж vйлдвэрийн гол нэр тєрлийн бvтээгдэхvvнээс цахилгаан, дулаан, нvvрс, тvгээсэн цэвэр ус, газрын тос, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал, малын мах, хиамны зvйл, тараг, малын тэжээл, талх, нарийн боов, чихэр, гоймон, архи, пиво, цэвэр ус, жvvс, тамхи, хивс, шахмал эм, цемент, шохой, шавардлагын зуурмаг, тємєр бетон эдлэл, металл бэлдэц, металл цувимал зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр єсч; харин 35 хувийн агуулгад шилжvvлсэн зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжvvлсэн молибдений баяжмал, алт, гурил, жигнэмэг, спирт, дарс, єлєн гэдэс, тарилгын эм, катодын зэс, бетон дэр, цул бетон, ган тємєр хийц, нэг удаагийн тариур, лаа зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж vйлдвэрийн салбарын дvнгээр 2008 оны эхний 5 сарын байдлаар 1197.5 тэрбум тєгрєгийн (оны vнээр) бvтээгдэхvvнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

Тээвэр
Тємєр замаар 2008 оны эхний 5 сард 6.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 1.8 сая зорчигч тээвэрлэсэн нь ємнєх оны мєн vеийнхээс тээсэн ачаа 4.0 хувь буюу 233.1 мянган тонноор єсч, зорчигчдын тоо 1.6 хувь буюу 28.6 мянган хvнээр буурчээ. Тємєр замын дотоодод тээвэрлэсэн ачаа 14.6 хувь буюу 431.6 мянган тонноор нэмэгдэж, олон улсад тээвэрлэсэн ачаа 6.8 хувь буюу 198.5 мянган тонноор буурав. Дамжин єнгєрєх тээврийн ачааны хэмжээ 1145.8 мянган тоннд хvрч, 2007 оныхоос 33.9 хувь буюу 587.3 мянган тонноор буурсан нь нийт ачаа эргэлт буурахад нєлєєлсєн байна.

Агаарын тээврээр 2008 оны эхний 5 сард 762.8 тонн ачаа, давхардсан тоогоор 129.7 мянган зорчигч тээвэрлэж, ємнєх оны мєн vетэй харьцуулахад тээсэн ачаа 10.9 хувь буюу 75.2 тонноор, зорчигчдын тоо 4.3 хувь буюу 5.3 мянган хvнээр єслєє. Агаарын тээврийн олон улсад тээвэрлэсэн зорчигчдын тоо 14.7 хувь буюу 11.9 мянган хvнээр єсч, орон нутагт тээвэрлэсэн зорчигчдын тоо 14.8 хувь буюу 6.5 мянган хvнээр буурав. Тємєр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2008 оны эхний 5 сард 111.4 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх оны мєн vеийнхээс 18.2 хувь буюу 17.2 тэрбум тєгрєгєєр нэмэгджээ.

Ажилгvйчvvд
Аймаг, нийслэлийн хєдєлмєр, халамжийн vйлчилгээний хэлтэс (ХХVХ)-т бvртгэлтэй ажилгvйчvvдийн тоо 2008 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 32.2 мянгад хvрч, ємнєх оны мєн vеийнхээс 3.5 хувь буюу 1.2 мянган vнээр буурсан байна. Улсын хэмжээгээр 18.2 мянган эмэгтэй ажилгvй гэж бvртгvvлсэн нь нийт бvртгэлтэй ажилгvйчvvдийн 56.4 хувийг эзэлж байна. Бvртгэлтэй ажилгvйчvvдээс 2008 оны эхний 5 сарын байдлаар 15.1 мян.хvн ажилд орсны 15.1 хувь нь тєрийн ємчит vйлдвэрийн газар, тєсєвт байгууллагад, 84.9 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.

Эрvvл мэнд
Тєрсєн хvvхдийн тоо 2008 оны эхний 5 сарын байдлаар 25.1 мянга болж, ємнєх оны мєн vеийнхээс 21.3 хувь буюу 4.4 мянган хvvхдээр, амаржсан эх 25.0 мянга болж, 21.1 хувь буюу 4.3 мянган эхээр нэмэгджээ.
Нэг хvртэлх насандаа 539 хvvхэд эндэж, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 29.6 хувь буюу 123 хvvхдээр, 1-5 хvртэлх насандаа 107 хvvхэд эндэж, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 5.9 хувь буюу 6 хvvхдээр нэмэгдсэн байна. Эхийн эндэгдэл 8 болсон нь ємнєх оны мєн vеийнхээс 65.2 хувь буюу 15 эхээр буурчээ.

2008 оны эхний 5 сард 1000 амьд тєрєлтєд ногдох нялхсын эндэгдэл 21 болж ємнєх оны мєн vеийнхээс 1 пунктээр, харин 1000 амьд тєрєлтєд ногдох тав хvртэлх насны хvvхдийн эндэгдэл 4 болж ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад 1 пунктээр буурсан байна. Нялхсын эндэгдэл /1000 амьд тєрєлтєд ногдох/ Дорноговь, Євєрхангай, Архангай, Говьсvмбэр, Хэнтий, Баянхонгор, Хєвсгєл, Увс, Говь-Алтай, Сvхбаатар, Завхан аймагт улсын дунджаас дээгvvр байна.

Халдварт євчнєєр євчлєгчдийн тоо 17.4 мянга болсон нь ємнєх оны мєн vеийнхээс 8.9 хувь буюу 1.7 мянган хvнээр буурав. Вируст гепатитаар євчлєгчдийн тоо ємнєх оны мєн vеийнхээс 2.0 дахин,салхин цэцгээр євчлєгчдийн тоо 19.1 хувь, тэмбvvгээр євчлєгчдийн тоо 7.2 хувь, гонококкт халдвараар євчлєгчдийн тоо 3.4 хувиар єсч, харин цусан суулгаар євчлєгчдийн тоо 11.6 хувь, сvрьеэгээр євчлєгчдийн тоо 9.8 хувь, трихомониазаар євчлєгчдийн тоо 1.7 хувиар буурчээ. Вируст гепатит євчний дэгдэлт хvн амын дунд ялангуяа цэцэрлэг, сургуулийн насны хvvхдvvдийн дунд илvv эрчтэй тархсан байна. Нийт вируст гепатитаар євчлєгчдийн 91.1 хувь нь А хэлбэрийн вируст гепатитаар євчилжээ. Улсын хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар 1172 хvн “гар, хєл, амны євчин” (энтеровирус)-єєр євчилсєн нь оношилгоогоор батлагдсан байна. Улсын хэмжээнд 2008 оны эхний 5 сарын байдлаар нийт 6.3 мянган хvн нас барсанаас 26.8 хувь буюу 1.7 мянга нь эмнэлэгт нас баржээ. Ємнєх оны мєн vетэй харьцуулахад нийт нас барсан хvний тоо 5.9 хувиар єсчээ. Эмнэлэгт нийт 281.4 мянган хvн хэвтэж эмчлvvлэв. Хувийн эмнэлгvvд 2008 оны эхний 5 сард 387.5 мянган хvнд vйлчилж, 2.8 тэрбум тєгрєгийн тєлбєртэй vйлчилгээ vзvvлжээ. Ємнєх оны мєн vетэй харьцуулахад хувийн эмнэлгээр vйлчлvvлсэн хvний тоо 3.0 хувь, vйлчилгээний тєлбєрийн хэмжээ 10.5 хувиар нэмэгджээ.

Гэмт хэрэг
2008 оны эхний 5 сард бvртгэгдсэн гэмт хэрэг 8.7 мянга болж ємнєх оны мєн vеийнхээс 4.6 хувь буюу 416 хэргээр буурчээ. Гэмт хэргийн гаралт 2007 онтой харьцуулахад Баян-Єлгий, Завхан, Говьсvмбэр, Ємнєговь, Хєвсгєл, Хэнтий, Тєв, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Сvхбаатар, Євєрхангай, Говь-Алтай аймагт 6.3-50.0 хувиар буурч, харин бусад аймаг, нийслэлд 1.0-26.7 хувь єссєн байна.Ємнєх оны мєн vетэй харьцуулахад хvнийг санаатай алах гэмт хэрэг 36.5 хувь, шvvн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 28.0 хувь, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 21.4 хувь, ємчлєх эрхийн эсрэг гэмт хэрэг 12.7 хувь, (vvнээс: булаалт 30.0 хувь, завших vрэгдvvлэх 23.6 хувь, хулгай 13.8 хувь, залилан 9.5 хувь), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 11.8 хувь, тээврийн хэрэгслийн хєдєлгєєний аюулгvй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 8.4 хувь, бусдыг амиа хорлоход хvргэх 5.4 хувь, албан тушаалын гэмт хэрэг 2.4 хувь, vндэсний аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 2.0 хувь, нийгмийн аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 1.4 хувиар буурчээ. Харин аж ахуйн эсрэг гэмт хэрэг 4.3 хувь, хvvхэд, гэр бvл, нийгмийнёс суртахууны эсрэг гэмт хэрэг 4.7 хувь, хvний амь бие, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 5.3 хувь, (vvнээс: иргэдийн эрх чєлєє, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 10.9 хувь, бусдыг болгоомжгvй алах 16.7 хувь), хvний эрх, эрх чєлєє, алдар хvнд, нэр тєрийн эсрэг гэмт хэрэг 9.1 хувь, дээрэм 11.7 хувь, хvн амын эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 25.9 хувь, иргэдийн улс тєрийн болон бусад эрх, эрх чєлєєний эсрэг гэмт хэрэг 83.3 хувь, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 4.0 дахин єсєв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2008 оны эхний 5 сарын байдлаар 12.3 тэрбум тєгрєг болж, єнгєрсєн оны мєн vеийнхээс 32.8 хувиар буурсан байна. Харин нийт хохирлын нєхєн тєлvvлэлт 2.3 тэрбум болж єнгєрсєн оны мєн vеийнхээс 35.3 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 12.3 тэрбум тєгрєгийн хохирол учирсны 68.3 хувь нь буюу 8.4 тэрбум тєгрєг нь иргэдийн ємчийн хохирол байна. Нийт хохирлын18.6 хувийг нєхєн тєлvvлжээ.

Read More......

Монголын тєрийн далбаатай онгоц хууль бус наймааны vvр болсоор байхуу ?

Монголчууд далайд гарцгvй гэдэг байсан нь саяхан . ОХУ-ын Владивостокт оюутан ч сургаж узсэн одоо яасан нь тодорхойгvй. Сvvлд дуулдах нь ээ, тєгсєєгvй сураг дуулдсан. Бид далайгаас хол, далай мэдэхгvй болохоор энэ талаар ойлголт байхгvй.
Гэтэл тєрийн тvшээд vvнийг далимдуулаад юм, юм л хийдэг бололтой. Монгол Улс далайд гарцгvй орнуудын хоёрдугаарт жагсдаг гэнэ. Vvнийг vл харгалзан манай Засгийн газар сvvлийн жилvvдэд хєлєг онгоцны хєгжлийг хєхvvлэн дэмжих болсон. Одоо далай тэнгист єєрийн гэсэн байр суурьтай болж, энэ нь ч єсєх хандлагатай байгаа юм байна. Манай улсын Засгийн газар далайн худалдаагаараа бахархах болсон.

Далайд гарцгvй манайх одоо 73 хєлєг онгоцтой бєгєєд эдгээр нь тус бvр доод тал нь 1000 (Британийн) тонн ачаа тээвэрлэх хvчин чадалтай гэнэ. Нэг британи тонн гэдэг нь ойролцоогоор 1016 кг-тай тэнцдэг аж. Гэвч энэ мэдээнд баярлахаасаа айдас, хvйдэс илvv дагуулж байгаа юм. Ер нь шулуухан хэлэхэд бид геополитикийн эрсдэлтэй, аюултай тоглоомд хутгалдсан бололтой. Туг далбаагаа тvрээслvvлснээр хялбар аргаар хурдан мєнгєтэй болж болно хэмээн итгэсэн Монголын тєрийн тvшээдийн гэнэн тэнэгийг харийнхан шоолж суугаа нь лавтай. Монголын далбааг ашиглаж буй хєлєг онгоцны эзэд єєрсдийгєє хэн болох, юу хийдэг талаараа тодорхой тайлбар єгєхєєс татгалзаж буй бєгєєд олон улсын хууль сахиулагчид энэ талаар нэлээд сонирхож байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Их Британийн Стратеги судлалын тєвийнхєн нэгэн чухал мэдээлэл олсон бєгєєд уг мэдээллийн дагуу судалгаа хийж, тэр талаараа Тэнгисийн цэргийн сургуулиас эрхлэн гаргадаг сэтгvvлд єнгєрсєн онд нийтлvvлсэн байна. Хоёр сард нэг удаа гардаг уг сэтгvvлд бичихдээ "Туг далбаагаа тvрээслvvлж буй орнууд далайн салбарын хvрээнд тэгш эрхтэй байх зарчимтай. Тэд хєлєг онгоцны эздийг халхлан, олсон ашгаа нууж, гэмт хэрэгтнvvдтэй сvлбэлдэн алан хядагчдад хууль бус бvх тєрлийн барааг тээвэрлэх, магадгvй єєрсдийн хийсэн зэр зэвсгийг ч зєєвєрлєх боломж буйг vгvйсгэх аргагvй" гэсэн байна.

Тэгэхээр энэ мэдээллээр бол Монгол Улсын туг далбааг ашиглагчид хууль бус vйл ажиллагаа эрхлэгчид байхыг vгvйсгэх аргагvй байгаа юм. Хэдийгээр манай улс далайд бараа тээвэрлэх эрхтэй ч Засгийн газар vvнийг хориглодог. Энэ салбарын хvрээнд Сингапурт тавин давхар цамхагт ажлын байртай. Vvнийг нь "Ахмад" хочтой Чонг Коу Сен хэмээгч удирддаг аж. Монголчууд ямар компанитай зууралдсан тухай мэдээлэл єгєхийн тулд ноён Чонгийг хэн бэ гэдгийг хэлэх нь зvйтэй болов уу. Тэрбээр 2002 оныг хvртэл Камбожийн далбаан дор vйл ажиллагаагаа явуулж байжээ. Гэвч тэнгисийн цэргийн хvчнийхэн доорх хоёр хэргийг илрvvлснээс тэрбээр Камбожтой хийсэн гэрээгээ цуцалсан гэнэ. Тодруулбал, Францын тэнгисийн цэргийнхэн 235 сая ам.доллартай тэнцэхvйц хэмжээний хар тамхийг Камбожийн далбааг залсан хєлєг онгоцоос илрvvлсэн гэнэ.

2002 онд БНАСАУ-ын ачааны хєлєг онгоц Йемен рvv явж байхдаа мєн" Камбожийн далбааг мандуулсан байжээ. Vvнийг Испанийн тэнгисийн цэр¬гийнхэн илрvvлж, онгоц дотроос "Скад" маркийн 15 пуужин, 85 торх тvлш байсныг илрvvлеэн гэх баримт байдаг. Усан онгоцыг тvрээслэгчид дээрх зvйлсийг цементний уутанд нуусан байжээ. Vvний дараахан Монгол Улсын туг далбааг намируулсан хєлєг онгоц далайд цєєнгvй vзэгдэх болсон байна. Сэтгvvлд нийтэлс-нээр Монголын тvнш болох ноён Чонг нь Корасиа дахь хєлєг онгоцны худалдааны ихэнх хувьцааг эзэмшдэг аж. Тvvний компани нь БНАСАУ-ын хєлєг онгоцны агентлагийн vvрэг гvйцэтгэдэг гэнэ. Хойд Солонгос нь аюул заналаар дvvрэн, тогтворгvй дэглэмтэй орон юм. Тиймээс тус улсын гэгдэх онгоцууд байнга шvvмжлэлд єртєж байдаг. Жишээ нь, япончууд БНАСАУ-ын хєлєг онгоцыг нутаг дэвегэртээ нэвтрэхэд хатуу хязгаарлалт тавьдаг.

Японы тэнгисийн цэр¬гийнхэн сvvлийн жилvvдэд БНАСАУ-д хязгаарлалт тавьж буй ч хєлєг онгоцны тоо нь нэмэгдсээр байгаа талаар мэдээллэсэн байна. Энэ нь Манай Улсын далбааг мандуулсан хєлєг онгоцтой холбоотой гэнэ. Vvний зэрэгцээ Ливан, Сири болон Оросын хєлєг онгоцууд ч Чингэс хааны єлгий нутаг болох Монгол улсын далбааг ашиглаж байна. Америкийн хууль сахиулах байгууллагынхныг бодлогошролд оруулж буй нэг зvйл бол Монгол Улс сvvлийн таван жилд АНУ-аас жил бvр дунджаар 12,8 сая ам.долларын тусламж авсан. Мән Америкийн татвар тєлєгчдийн сан болох Мянганы сорил-тын сангаас 285 сая ам.дол¬ларын буцалтгvй тусламж олго-сон. Гэтэл монголчууд Америкаас янз бvрийн тусламж авч байгаа хэрнээ зэвеэг тараах, гэмт хэрэгтнvvдтэй хамсаж, сэжигтэй vйл ажиллагаа явуулсаар байгаа нь тус улсын тэнгисийн цэргийнх-ний гайхшрапыг бараад буй юм байна. Мєн туг далбаагаа бусдад ашиглуулж байгаа нь АНУ болон тvvний холбоотнуудын аюулгvй байдалд заналхийлж байгаа vйлдэл гэнэ. Бас нэг зvйлийг онцлох ёстой. Єнгєрсєн жил манай улс АНУ болон тvvний холбоотнуудын тархалтын аюулгvй байдлыг хангах vvднээс Монгол Улсын далбааг мандуулсан онгоц сэжиг бvхий байвал шалгалт хийж болох тухайд хvлээн зєвшєєрсєн гэнэ. Энэ нь эрсдлийг бага зэрэг л бууруулж байгаа ч vvнд тайвшрах аргагvй болов уу.

Учир нь Монгол шиг улс орнууд ийм аюултай бvсэд (далай) хєвєхийг зєвшєєрєх боломж олгохгvй байх хэрэгтэй гэж vзжээ. Vvнээс узэхэд тєрийн тvшмэдvvд ил далд их л юм хийдэг бололтой. Мэдээж, тэд тєрийнхєє далбааг ашиглуулсны тєлєє багагvй мєнгє халаасалдаг байж таараа. Харин тэр мєнгє хаагуур, хэний халаасанд орж байгаа нь хамгийн сонирхолтой байгаа юм. Энэ мэтээр ухаад байвал юм, юм л гараад байх бололтой. Гадны нэгэн сэтгvvл дээр Монголын тєрийн далбааг ашиглаж буй далайчдын талаар тодорхой бичсэн бололтой. Далай бол дээрэмчид, террористуудын жинхэнэ vйл ажиллагаагаа явуулдаг талбар гэж vздэг. Эцэст нь єгvvлэхэд алтан соёмбот далбаа минь арай ийм хууль бус бусармаг юманд єртєх учиргvй билээ. Read More......
Read More......

Оросын Холбооны Улсын шинэ Ерөнхийлөгчтэй уулзлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийж буй албан бус ажлын айлчлалын нэгэн онцлог үйл явдал нь Тангаргаа өргөөд удаагүй байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй хийсэн уулзалт боллоо.

Уулзалтын эхэнд орос хэл, утга зохиолыг Монголд дэлгэрүүлэх, хоёр орны найрамдал хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулж хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг А.С.Пушкиний нэрэмжит медалиар шагнасныг ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев гардуулсан юм.

Шагнал хүртэсний дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр шинээр сонгогдон, үүрэгт ажилдаа ороод байгаа ОХУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэхийн хамт 5 дугаар сарын 14-ний өдөр болсон Европын Хөлбөмбөгийн Холбооны цомын төлөөх төгсгөлийн тоглолтод Санкт Петрбургийн “Зенит” баг ялалт байгуулан, цом хүртсэнд баяртай байгаагаа хэллээ. Мөн Монгол-Оросын ард түмний харилцаа түүхэн уламжлалтай, халуун дотно болохыг онцлоод ирэх жил болох хоёр орны хамтын их баяр, Халх голын дайнд ялсны 70 жилийг ойг ёслол төгөлдөр тэмдэглэх хэрэгтэй гэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев үг хэлэхдээ “орос хэл, оросын утга зохиолыг нэвтэрхий мэддэг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд нэр хүндтэй шагнал гардуулсандаа баяртай байна” гээд хоёр орны нийгэм эдийн засгийн харилцаа эрчимжин, ирэх жил гэхэд худалдааны эргэлт нэг тэрбум долларт хүрнэ гэдэгт итгэж байна гэсэн юм.

Шагнал гардуулах ёслолын дараа хоёр талын уулзалт болсон ба монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд С.Оюун, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, УИХ-ын гишүүн, Г.Батхүү, Ерөнхийлөгчийн зөвлөх Д. Цогтбаатар нарын албаны хүмүүс байлцлаа.

Уулзалт ярианы эхэнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр орны харилцаа түүхэн уламжлалтай бөгөөд стратегийн түншлэлийн төвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаа ба дээд хэмжээний айлчлал, хэлэлцээ тогтмолжин идэвхжих нь хамтын ажиллагааны хөгжилд чухал хүчин зүйл болно гэв. Нэн ялангуяа цэрэг, техникийн салбарт нэгэн үе зогсонги байдалд ороод байсан харилцаа дахин сэргэж, Монгол Улсад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж, манай армид тусламж дэмжлэг үзүүлэх болсныг сайшаан тэмдэглэсэн. Мөн хил орчмын бүс нутгийн нийгэм, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн, Наушки, Хиагтад чөлөөт бүсийг байгуулснаар одоо байгаа 750 сая долларын худалдааны эргэлтийн хэмжээг энэ оны сүүл гэхэд нэг тэрбум долларт хүргэх боломжтой болохыг ярилаа. Түүнчлэн хоёр улс “Монгол төмөр зам” болон “Эрдэнэт” зэрэг хамтарсан үйлдвэрүүдээр дамжуулан, хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх, энэ чиглэлийн эрхзүйн орчныг цаг үе, хөгжлийн өнөөгийн төвшинд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага байгааг ярив.

Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн ивээл дор Монгол-Оросын бизнес форумыг зохион байгуулснаа тэмдэглээд уул уурхай, ашигт малтмалын салбарт харилцан ашигтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эрхзүйн орчныг бүрдүүлэх, улаанбуудай, бензин зэрэг бүтээгдэхүүний үнийг оросын дотоодын зах зээлийн хэмжээнд үргэлжлүүлэн барих, эдийн засаг, худалдааны харилцаагаа бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх, тэр дундаа БНКазУ-тай хамтран дэд бүтцийн салбарт хамтран ажиллахыг уриаллаа.

Мөн Монгол, Орос Улс нь Евразийн орнууд болохын хувьд цаг агаарын өөрчлөлт, дулаарлаас үүдэн гарч байгаа байгаль экологийн тэнцвэрийн алдагдал, усны хомсдол болон гамшгийн эсрэг хамтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг болоод байна гэв. Түүнчлэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Халх голын дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийг Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Ерөнхийлөгч Д.А.Медведев ОХУ-ын гадаад бодлогод Монгол Улс чухал байр суурьтай байдгийг онцлоод энэхүү уламжлалыг бүхий л хүрээнд үргэлжлүүлнэ гэв. Мөн хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаа боломжийн төвшинд хөгжиж байгааг яриад, дэлхий дахинаа хүнсний хомсдол болж байгаа энэ үед мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх эрэлт, боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн цэрэг техникийн хамтын ажиллагаа эрчимжин, дээд хэмжээний уулзалт яриа сэргэсэн нь чухал гээд хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналыг дэмжлээ. Нэн ялангуяа хөрөнгө оруулалтын бодлого, эрхзүйн орчныг хоёр талд ашигтай, цаг үедээ нийцүүлэн боловсронгуй болгон, нэг мөр шийдэх цаг болсныг онцлон яриад маргаан мэтгэлцээн бус бодит үр дүн аль аль талд чухал байгааг тэмдэглэсэн юм.

Ерөнхийлөгч Д.А.Медведев хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх туршлага, боломж бидэнд хангалттай байна гээд усны хомсдол, байгаль экологийн тэнцвэрийн алдагдлын эсрэг хамтран ажиллах, энэ чиглэлээр бүс нутгийн Дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг дэмжихээ илэрхийлэв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч, Халх голын ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх, Монгол Улсад айлчлах саналыг дэмжлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээд хэмжээний айлчлал нь харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болдогийг дурдаад ОХУ-ын 2020 он хүртэлх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хөдөө аж ахуйн чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг тусгахыг хүслээ. Мөн ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путинд ажлын амжилт хүсч байгаагаа илэрхийлээд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Read More......