Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал 2008 оны эхний дєрєвдvгээр сарын байдлаар:

Улсын нэгдсэн тєсєв
Нэгдсэн тєсвийн нийт орлого, тусламжийн дvн 2008 оны эхний 4 сарын байдлаар 684.6 тэрбум тєгрєг, нийт зарлага ба эргэж тєлєгдєх цэвэр зээл 635.8 тэрбум тєгрєг болж, нийт тэнцэл 48.7 тэрбум тєгрєгийн ашигтай гарсан боловч ємнєх оны мєн vеийнхээс 16.8 тэрбум тєгрєгєєр буурчээ. Тєсвийн урсгал орлого 680.5 тэрбум тєгрєг, урсгал зардал 541.6 тэрбум тєгрєг болж, урсгал тэнцэл 138.9 тэрбум тєгрєгийн ашигтай гарч, ємнєх оны мєн vеийнхээс 25.6 тэрбум тєгрєгєєр єсчээ.

Татварын нийт орлого ємнєх оны мєн vеийнхээс 77.8 хувь, vvнээс зарим бvтээгдэхvvний vнийн єсєлтийн албан татвар 2.6 дахин, гадаад худалдааны татварын орлого 78.4 хувь, онцгой албан татвар 57.8 хувь, нэмэгдсэн єртгийн албан татвар 68.5 хувиар тус тус єссєн байна.

Татварын бус орлого 87.2 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх оны мєн vеийнхээс 25.8 хувиар буурчээ. Улсын нэгдсэн тєсвийн нийт зарлага, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн дvнд урсгал зардал 85.2 хувь, хєрєнгийн зардал 9.0 хувь, эргэж тєлєгдєх цэвэр зээл 5.8 хувийг эзэлж байгаа нь ємнєх оны мєн vеийнхээс урсгал зардлын эзлэх хувийн жин 2.2 пунктээр буурч, хєрєнгийн зардлын эзлэх хувийн жин 1.8 пункт, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн хувийн жин 0.4 пунктээр тус тус єслєє. Хєрєнгийн санхvvжилтэд 2008 оны эхний 4 сард 57.1 тэрбум тєгрєг зарцуулсан нь ємнєх оны мєн vетэй харцуулахад 2.0 дахин буюу 29.2 тэрбум тєгрєгєєр нэмэгдсэн боловч, тєлєвлєсєн хэмжээнээс 73.2 хувь буюу 156.3 тэрбум тєгрєгєєр дутуу санхvvжигджээ.

Мєнгє, зээл, vнэт цаасны зах зээл
Mонгол банкны мэдээгээр мєнгєний нийлvvлэлт (M2) 2008 оны 4 дvгээр сарын эцэст 2 466.2 тэрбум тєгрєгт хvрсэн нь ємнєх сарынхаас 0.5 хувь буюу 11.2 тэрбум тєгрєгєєр, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 30.9 хувь буюу 582.6 тэрбум тєгрєгєєр тус тус єссєн байна. Гvйлгээнд байгаа бэлэн мєнгє 2008 оны 4 дvгээр сарын эцэст 344.1 тэрбум тєгрєгт хvрсэн нь ємнєх сарынхаас 4.8 хувь буюу 15.6 тэрбум тєгрєгєєр, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 10.1 хувь буюу 31.7 тэрбум тєгрєгєєр нэмэгдлээ. Иргэд, байгууллагын тєгрєгийн хугацаат хадгаламж ємнєх сарынхаас 5.1 хувь буюу 58.4 тэрбум тєгрєгєєр буурсан бол ємнєх оны мєн vетэй харьцуулахад 27.5 хувь буюу 235.4 тэрбум тєгрєгєєр нэмэгдэж 1090.9 тэрбум тєгрєгт хvрэв. Гадаад валютын хадгаламж 430.5 тэрбум тєгрєгт хvрсэн нь ємнєх сарынхаас 1.9 хувь буюу 8.2 тэрбум тєгрєгєєр, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 42.0 хувь буюу 127.3 тэрбум тєгрєгєєр илvv байна.

Монгол банкны мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн єрийн vлдэгдэл ємнєх оны мєн vетэй харьцуулахад 64.9 хувиар єсч, 2 436.5 тэрбум тєгрєгт хvрсэн байна. Иргэдийн хэвийн зээлийн єрийн vлдэгдэл 81.3 хувиар єссєн бол хувийн секторт 64.5 хувь, бусад екторынх 23.3 хувь, санхvvгийн бусад байгууллагынх 3.6 дахин єсч, улсын секторынх 39.2 хувиар уурчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн єрийн vлдэгдэл 23.7 хувь, чанаргvй зээлийн єрийн лдэгдэл 1.0 хувь єсєв. Банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 67.1 тэрбум тєгрєгт хvрч, нийт зээлийн рийн vлдэгдлийн 2.8 хувийг эзэлж байгаа нь ємнєх оны мєн vеийнхээс 1.3 пунктээр буурсан байна. Тєгрєгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2008 оны 4 дvгээр сарын эцэст 1164.94 тєгрєг болж 2007 оны мєн vетэй харьцуулахад 0.01 хувь чангарав.

Харин тєгрєгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1811.95 тєгрєгт хvрсэн нь 2007 оны мєн vетэй харьцуулахад 14.4 хувь, тєгрєгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 166.71 тєгрєг болж 10.4 хувь суларсан байна. Хєрєнгийн биржид vнэт цаасны арилжаа 2008 оны 4 дvгээр сард нийт 22 удаа явагдаж, 3.4 сая ширхэг vнэт цаас арилжигдаж, 3.7 тэрбум тєгрєгийн гvйлгээ хийгдэв. Арилжигдсан vнэт цаасны тоо 2008 оны 3 дугаар сартай харьцуулбал42.4 хувь, гvйлгээний хэмжээ нь 2.2 хувиар буурсан байна. Ємнєх оны мєн vетэй харьцуулахад арилжигдсан vнэт цаасны тоо 2.7 дахин, гvйлгээний хэмжээ 3.0 дахин буурав.

ТОП-20 дундаж индекс 2008 оны 4 дvгээр сард 12445.8 болж, ємнєх сарынхаас 223.2 нэгжээр буурчээ.
Хєрєнгийн зах зээл дээр vйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт vнэт цаасны зах зээлийн vнэлгээ 2008 оны 4 дvгээр сард 842.3 тэрбум тєгрєгт хvрч, ємнєх сарынхаас 5.4 хувиар буюу 47.6 тэрбум тєгрєгєєр буурсан байна...

Хэрэглээний vнийн индекс
Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ улсын дvнгээр 2008 оны 4 дvгээр сард ємнєх сартай харьцуулахад 5.1 хувь єсчээ. Энэ єсєлтєд хvнсний барааны бvлгийн vнийн дvн ємнєх сартай харьцуулахад 11.1 хувь нэмэгдсэн нь голлон нєлєєлжээ. Харин боловсролын vйлчилгээний бvлгийн дvнгээр vнэ тогтвортой, холбооны хэрэгсэл, шуудангийн vйлчилгээний бvлгийнх 0.4 хувь буурсан бєгєєд тэдгээрээс бусад бvлгийн vнэ дvнгээрээ 0.4-5.6 хувь єссєн байна. Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ улсын дvнгээр 2007 оны жилийн эцсийнхээс 13.8 хувь єссєн байна. Энэ єсєлтєд хvнсний барааны бvлгийн vнэ 29.3 хувь, эм, тариа, эмнэлгийн vйлчилгээнийх 10.1 хувь, согтууруулах ундаа, тамхиных 7.7 хувь, тээврийн бvлгийнх 4.7 хувь, хувцас, бєс бараа, гутлынх 3.4 хувь нэмэгдсэн нь голлон нєлєєлжээ. Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ 2008 оны 4 дvгээр сард ємнєх сартай харьцуулахад бvх аймаг болон нийслэлд 2.3-9.2 хувиар єслєє.

Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны эхний 4 сарын байдлаар 1 722.9 сая ам.доллар, vvнээс экспорт 771.2 сая, импорт 951.7 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 180.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Нийт бараа эргэлт ємнєх оны мєн vеийнхээс 69.6 хувь, экспорт 53.2 хувь, импорт 85.8 хувиар тус тус єслєє. Ємнєх оны мєн vетэй харьцуулахад экспортын дvнд єндєр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvн 167.6 сая ам.доллараар, vнэт ба хагас vнэт чулуу, металл гоёлын зvйлс 109.0 саяам.доллараар нэмэгдэж, харин тvvхий болон боловсруулсан арьс, шир, ангийн vс, эдгээрээр хийсэн эдлэл 3.5 сая ам.доллараар, vндсэн тємєрлєг болон тvvгээр хийсэн бvтээгдэхvvн 3.3 сая ам.доллараар, нэхмэл болон нэхмэл бvтээгдэхvvн 3.0 сая ам.доллараар, мал амьтад, тэдгээрээс гаралтай бvтээгдэхvvн 1.1 сая ам.доллараар буурчээ.

Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ ємнєх оны мєн vеийнхээс 2.7 хувь, vнийн дvн нь 41.4 хувиар єссєн байна. Нэг тонн зэсийн баяжмалын vнэ ємнєх оны эхний 4 сарын дунджаар 1 054.3 ам.доллар байсан бол 2008 оны эхний 4 сарын дунджаар 1 452.2 ам.доллар болж,37.7 хувиар єсєв. Импортын дvнд єндєр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvний импорт 115.8 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 91.3 сая ам.доллараар, машин, механик тєхєєрємж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 48.0 сая ам.доллараар, vндсэн тємєрлєг тvvгээр хийсэн бvтээгдэхvvн 38.5 сая ам. доллараар, хvнсний бэлэн бvтээгдэхvvн 20.0 сая ам.доллараар, ургамлын гаралтай бvтээгдэхvvний импорт 14.6 сая ам.доллараар, хими, химийн vйлдвэрийн бvтээгдэхvvн 12.7 сая ам доллараар єсч, харин нэхмэл болон нэхмэл бvтээгдэхvvний импорт 2.1 сая ам доллараар буурав.

Ємнєх оны мєн vеийнхээс автобензиний импортын биет хэмжээ 22.6 мянган тонноор, vнийн дvн нь 42.2 сая ам.доллараар, хєнгєн тэрэгний импортын биет хэмжээ 6.7 мянган ширхэг, vнийн дvн нь 35.5 сая ам.доллараар, гурилын импортын биет хэмжээ 22.5 мянган тонн, vнийн дvн нь 15.9 сая ам.доллараар нэмэгдэж, харин цахилгаан эрчим хvчний импортын биет хэмжээ 41.3 сая квт.цаг, vнийн дvн нь 105.5 мянган ам. Доллараар буурчээ.

Аж vйлдвэр
Аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэл 2008 оны эхний 4 сарын байдлаар 2005 оны зэрэгцvvлэх vнээр 507.2 тэрбум тєгрєг болж, ємнєх оны мєн vеийнхээс 4.4 хувь буюу 21.4 тэрбум тєгрєгєєр єссєн байна.
Ємнєх оны мєн vетэй харьцуулахад ус ариутгал, усан хангамж, мод, модон эдлэл vйлдвэрлэл, цахилгаан, дулаан, уур vйлдвэрлэл, нvvрс олборлолт, хvнсний бvтээгдэхvvн, ундаа vйлдвэрлэл, мебель тавилга vйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бvтээгдэхvvн vйлдвэрлэл, бусад ашигт малтмал олборлолт, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, тємрийн vйлдвэрлэл, тємєрлєг ус эрдэс бодисоор хийсэн эдлэл vйлдвэрлэл, резин болон хуванцар бvтээгдэхvvний vйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, цахилгаан машин хэрэгсэл vйлдвэрлэл, химийн бvтээгдэхvvн vйлдвэрлэл, бичиг хэргийн болон тооцоолох техник vйлдвэрлэл, тамхи vйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт тvлш vйлдвэрлэл зэрэг салбарын vйлдвэрлэл 3.9 хувиас 7.3 дахин єсч, харин эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжvvр, хараа зvйн хэрэгсэл, цаг vйлдвэрлэл, металлын хvдэр олборлолт, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал vйлдвэрлэл, нэхмэлийн vйлдвэрлэл, хувцас vйлдвэрлэл, vслэг арьс боловсруулалт, цаас, цаасан бvтээгдэхvvн vйлдвэрлэл, машин тоног тєхєєрємжєєс бусад тємєр эдлэл vйлдвэрлэл зэрэг салбарын vйлдвэрлэлт 4.2-53.6 хувь буурсан байна.

Аж vйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бvтээгдэхvvнийг ємнєх оны мєн vетэй харьцуулбал 55.6 хувийнх нь vйлдвэрлэл єсч, 44.4 хувийнх нь vйлдвэрлэл буурсан байна. Аж vйлдвэрийн гол нэр тєрлийн бvтээгдэхvvнээс цахилгаан, нvvрс, тvгээсэн цэвэр ус, газрын тос, хайлуур жоншны баяжмал, цайрын баяжмал, малын мах, хиамны зvйл, тараг, малын тэжээл, талх, нарийн боов, чихэр, гоймон, архи, пиво, цэвэр ус, жvvс, тамхи, хивс, шахмал эм, тарилгын эм, цемент, шохой, шавардлагын зуурмаг, тємєр бетон эдлэл, бетон дэр, металл бэлдэц, металл цувимал зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр єсч; харин 35 хувийн агуулгад шилжvvлсэн зэсийн баяжмал, 47 хувийн агуулгад шилжvvлсэн молибдений баяжмал, алт, гурил, жигнэмэг, спирт, дарс, єлєн гэдэс, катодын зэс, цул бетон, ган тємєр хийц, нэг удаагийн тариур, лаа зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж vйлдвэрийн салбарын дvнгээр 2008 оны эхний 4 сарын байдлаар 868.3 тэрбум тєгрєгийн (оны vнээр) бvтээгдэхvvнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

Тээвэр
Тємєр замаар 2008 оны эхний 4 сард 5.0 сая тонн ачаа, давхардсан тоогоор 1.4 сая зорчигч тээвэрлэсэн нь ноднингийн мєн vеийнхээс тээсэн ачаа 3.7 хувь буюу 178.5 мянган тонноор єсч, зорчигчдын тоо 2.3 хувь буюу 32.5 мянган хvнээр буурчээ. Харин 2008 оны 4 дvгээр сард ємнєх сартай харьцуулахад тємєр замаар тээсэн зорчигч 3.2 хувь буюу 11.0 мянган хvнээр нэмэгдэн, тээсэн ачаа 3.2 хувь буюу 40.5 мянган тонноор буурсан байна.

Агаарын тээврээр 2008 оны эхний 4 сард 584.4 тонн ачаа, давхардсан тоогоор 99.7 мянган зорчигч тээвэрлэсэн нь ноднингийн мєн vетэй харьцуулахад тээсэн ачаа 11.1 хувь буюу 58.2 тонноор, зорчигчдын тоо 5.3 хувь буюу 5.0 мянган хvнээр єслєє. Тємєр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2008 оны эхний 4 сард 88.3 тэрбум тєгрєгт хvрч, ноднингийн мєн vеийнхээс 21.1 хувь буюу 15.4 тэрбум тєгрєгєєр нэмэгдсэн байна.

Ажилгvйчvvд
Аймаг, нийслэлийн хєдєлмєр, халамжийн vйлчилгээний хэлтэс (ХХVХ)-т бvртгэлтэй ажилгvйчvvдийн тоо 2008 оны 4 дvгээр сарын эцсийн байдлаар 31.9 мянга болж, ємнєх оны мєн vеийнхээс 5.8 хувь буюу 2.0 мян.хvнээр буурсан байна. Улсын хэмжээгээр 18.0 мянган эмэгтэй ажилгvй гэж бvртгvvлсэн нь нийт бvртгэлтэй ажилгvйчvvдийн 56.5 хувийг эзэлж байна. Бvртгэлтэй ажилгvйчvvдээс 2008 оны эхний 4 сарын байдлаар 10.0 мян.хvн ажилд орсны 19.0 хувь нь тєрийн ємчит vйлдвэрийн газар, тєсєвт байгууллагад, 81.0 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.

Эрvvл мэнд
Тєрсєн хvvхдийн тоо 2008 оны эхний 4 сарын байдлаар 20.2 мянга болж, ємнєх оны мєн vеийнхээс 24.7 хувь буюу 4.0 мянган хvvхдээр, амаржсан эх 20.1 мянга болж, 24.6 хувь буюу 4.0 мянган эхээр нэмэгджээ. Нэг хvртэлх насандаа 440 хvvхэд эндэж, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 33.3 хувь буюу 110 хvvхдээр нэмэгдэж, 1-5 хvртэлх насандаа 84 хvvхэд эндэж, ємнєх оны мєн vетэй харьцуулахад ижил тvвшинд байна. Эхийн эндэгдэл 7 болсон нь ємнєх оны мєн vеийнхээс 63.2 хувь буюу 12 эхээр буурчээ.
2008 оны эхний 4 сард 1000 амьд тєрєлтєд ногдох нялхсын эндэгдэл 22 болж ємнєх оны мєн vеийнхээс 2 пунктээр єсч, харин 1000 амьд тєрєлтєд ногдох тав хvртэлх насны хvvхдийн эндэгдэл ємнєх оны мєн vеийнхтэй харьцуулахад ижил тvвшинд байна. Нялхсын эндэгдэл /1000 амьд тєрєлтєд ногдох/ Євєрхангай, Архангай, Дорноговь, Хэнтий, Говьсvмбэр, Увс, Сvхбаатар, Хєвсгєл, Баянхонгор аймагт улсын дунджаас дээгvvр байна.

Халдварт євчнєєр євчлєгчдийн тоо 12.8 мянга болсон нь ємнєх оны мєн vеийнхээс 11.8 хувь буюу 1.7 мянган хvнээр буурав. Вируст гепатитаар євчлєгчдийн тоо ємнєх оны мєн vеийнхээс 2.1 дахин, гонококкт халдвараар євчлєгчдийн тоо 12.3 хувь, тэмбvvгээр євчлєгчдийн тоо 8.6 хувь, салхин цэцгээр євчлєгчдийн тоо 5.9 хувь, трихомониазаар євчлєгчдийн тоо 5.1 хувиар єсч, харин цусан суулгаар євчлєгчдийн тоо 5.6 хувь, сvрьеэгээр євчлєгчдийн тоо 7.9 хувиар буурчээ. Вируст гепатит євчний дэгдэлт хvн амын дунд ялангуяа цэцэрлэг, сургуулийн насны хvvхдvvдийн дунд илvv эрчтэй тархсан байна. Нийт вируст гепатитаар євчлєгчдийн 91.6 хувь нь А хэлбэрийн вируст гепатитаар євчилсєн нь иргэдийн нийгмийн эрvvл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж чадахгvй байгаатай холбоотой гэсэн дvгнэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж байна. Улсын хэмжээнд 2008 оны эхний 4 сарын байдлаар нийт 5.1 мянган хvн нас барсанаас 26.7 хувь буюу 1374 нь эмнэлэгт нас баржээ. Ємнєх оны мєн vетэй харьцуулахад нийт нас барсан хvний тоо 6.9 хувиар єсчээ.

Эмнэлэгт нийт 228.7 мянган хvн хэвтэж эмчлvvлэв. Хувийн эмнэлгvvд 2008 оны эхний 4 сард 287.6 мянган хvнд vйлчилж, 2.2 тэрбум тєгрєгийн тєлбєртэй vйлчилгээ vзvvлжээ. Ємнєх оны мєн vетэй харьцуулахад хувийн эмнэлгээр vйлчлvvлсэн хvний тоо 1.4 хувиар буурч, vйлчилгээний тєлбєрийн хэмжээ 10.6 хувиар нэмэгджээ.

Гэмт хэрэг
2008 оны эхний 4 сард бvртгэгдсэн гэмт хэрэг 6.8 мянга болж ємнєх оны мєн vеийнхээс 5.7 хувь буюу 411 хэргээр буурчээ. Гэмт хэргийн гаралт 2007 онтой харьцуулахад Хэнтий, Говьсvмбэр, Баянхонгор, Баян-Єлгий, Орхон, Ємнєговь, Увс, Тєв, Хєвсгєл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сvхбаатар, Євєрхангай, Говь-Алтай аймагт 1.2-45.2 хувиар буурч, харин бусад аймаг, нийслэлд 0.9-19.5 хувь єссєн байна.

Ємнєх оны мєн vетэй харьцуулахад цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 27.3 хувь хvнийг санаатай алах гэмт хэрэг 25.0 хувь шvvн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 25.0 хувь; бусдыг болгоомжгvй алах гэмт хэрэг 16.7 хувь; тээврийн хэрэгслийн хєдєлгєєний аюулгvй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11.6 хувь; ємчлєх эрхийн эсрэг гэмт хэрэг 13.9 хувь; (vvнээс: завших vрэгдvvлэх 41.0 хувь; булаалт 27.3 хувь, залилан 13.0 хувь; хулгай 12.1 хувь; дээрэм 5.2 хувь); захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 8.8 хувь; албан тушаалын гэмт хэрэг 8.6 хувь; нийгмийн аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 3.1 хувь; бусдыг амиа хорлоход хvргэх 2.3 хувь; аж ахуйн эсрэг гэмт хэрэг 1.6 хувиар буурчээ. Харин хvний амь бие, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 5.2 хувь (vvнээс: иргэдийн эрх чєлєє, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 9.3 хувь); хvvхэд, гэр бvл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 13.8 хувь; vндэсний аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 14.3 хувь; хvн амын эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 17.5 хувь; иргэдийн улс тєрийн болон бусад эрх, эрх чєлєєний эсрэг гэмт хэрэг 41.7 хувь; хvний эрх, эрх чєлєє, алдар хvнд, нэр тєрийн эсрэг гэмт хэрэг 50.0 хувь; байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 3.3 дахин єсчээ. Гэмт хэргийн улмаас нийтдээ 9.9 тэрбум тєгрєгийн хохирол учирсны 64.6 хувь нь буюу 6.4 тэрбум тєгрєг нь иргэдийн ємчийн хохирол байна. Нийт хохирлын 17.4 хувийг нєхєн тєлvvлжээ.

Read More......

Президент и премьер-министр изменили структуру правительства


Главная внутриполитическая новость сегодняшнего дня. Дмитрий Медведев и Владимир Путин провели масштабную реорганизацию в верхних эшелонах российской власти. Последние детали Президент и Премьер обсудили сегодня на личной встрече в Кремле.

Владимир Путин, Премьер-министр РФ: "Уважаемый Дмитрий Анатольевич, как мы и договаривались, подготовлены необходимые документы, касающиеся структуры правительства и персональных назначений заместителя председателя правительства Российской Федерации и федеральных министров. Я попрошу Вас их рассмотреть, и если есть необходимость еще раз пройтись вместе по, главным образом, конечно, по структуре, но и по персоналиям, потому что здесь есть, как вы знаете, мы с вами это давно обсуждаем, есть и новые имена".

Дмитрий Медведев, Президент РФ: "Так получилось, что у нас было достаточное количество времени на подготовку структуры в правительство и проработку персональных назначений, в течение двух месяцев практически мы с вами в тесном взаимодействии эти вопросы рассматривали, поэтому сейчас мы еще раз к ним обратимся, и примем все необходимые решения".

Структура и кадровый состав Кабинета министров значительно изменились. При этом речь идeт не о простом увеличении числа вице-премьеров и распределении полномочий. Завершена реорганизация системы исполнительной власти, которая теперь в максимальной степени приспособлена к решению современных задач.

Правительство Владимира Путина сформировано, но это не единственная новость, связанная с новым кабинетом министров. Изменилась и сама структура министерств и ведомств. Первых заместителей председателя правительства осталось по-прежнему два.

Игорь Шувалов, ранее работавший в администрации президента, и, в частности гововивший ежгодные послания президента федеральному собранию, теперь, по сути, становится ключевой фигурой в экономическом блоке правительства.

Он будет курировать различные аспекты внешнеэкономической деятельности, включая переговоры по ВТО, а также государственную поддержку малого бизнеса, управление госсобственностью и социально-экономическое развитие регионов.

А бывший премьер Виктор Зубков же займется агропромышленным комплексом, включая нацпроекты по сельскому хозяйству.

А вот просто заместителей у главы кабинета теперь пять. Александр Жуков будет отвечать за реализацию приоритетных национальных проектов, и курировать различные социальные вопросы. Жуков также будет заниматься подготовкой Олимпиады в Сочи.

Игорь Сечин займется энергетикой и всей промышленностью, кроме оборонного комплекса, а также государственной политикой в области природопользования.

Сергей Собянин, бывший глава кремлевской администрации, теперь будет руководить аппаратом правительства, а также оценивать эффективность работы органов власти, и их разграничение. Также Собянину получена законопроектная работа правительства.

Алексей Кудрин, сохраняет за собой пост министра финансов и в качестве вице-премьера курировать весь финансовый блок.

Read More......

Автобус-1 компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

-Мөн “Атибус”, “Цахилгаан тээвэр”, “Бэрх зам” компани ч хамрагджээ-

Хууль дүрмэнд хэр барагтай захирагддаггүй тээврийн хэрэгсэл бол том оврын автобус. Салхи татуулан хурдалж, даац хэтрүүлдэг ч эрээн мод барьсан цагдаа нар дохиураа хөдлөгдөггүй. “Мөнхийн ногоон” гэрлээр хурдалж явдаг энэхүү тээврийн хэрэгсэл нь наад захын эрүүл ахуйн шаардлага хангадаггүй нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илэрчээ. Хог хаягдлаар дүүрсэн, шал нь цөмөрсөн, сандлын бүрээс нь урагдсан, цонх нь халтардсан эдгээр автобусыг тордож, бөөцийлөх ч хүн байдаггүй.

Жолооч, кондуктор нь дөрвөн дугуй нь эргэж, мөнгө л олж байвал болох нь тэр гэх зарчмыг баримталдаг. Тэр ч бүү хэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан тохиолдол ч гарсан.

Өглөө бүрийн эхлэлийг ааштай кондуктортой угтах хүн олонтаа. Мал шиг зүслүүлж, элдэв муугаар хэлүүлж байж, үйлчлүүлдэг. Хүнтэй ч эвтэйхэн харьцах соёлгүй тэд уг нь иргэдэд үйлчилэхээсээ өмнө сургалтад хамрагддаг. Жолооч ч мөн адил. 23-аас дээш насны мэргэжлээрээ гурваас дээш ажилласан байх шаардлага тавьдаг аж. Том оврын автобус барих жолоочийн хувьд нэлээд учир дутагдалтай. Хүн олддоггүй байна.

Шалгалтаар “Автобус-1”, “Атибус”, “Цахилгаан тээвэр”, “Бэрх зам” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түтгэлзүүлжээ. Учир нь эдгээр компанийн автобус нь эдэлгээний хугацаа дууссан. Техникийн аюулгүй ажиллагаа гүйцэтгэлтийн норм хэмжээ дууссан байжээ. Уг нь тодорхой км яваад засвар хийх ёстой гэдэг аж. Гэтэл “Цахилгаан тээвэр” компанийн 24 тролейбус нь 700-800 мянган км явсан, “Автобус I”-ийн 85 автобус 700-1 сая км зам туулжээ. Энэ нь арав гаруй жил замын хөдөлгөөнд оролцсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн тээвэрлэх боломжгүй, техник бүрэн бус гэх оноштой ажээ. Мөн хана, шал нь цөмөрсөн, бариул нь хагарсан гээд нийтийн тээвэрт явах стандарт хангаагүй байна. Иймд дээрх автобусны чиглэлийн иргэд эртхэн гарахгүй бол ажлаасаа хоцрох нь байна. Тухайлбал, Ханын материал-Оффицер чиглэлийнхэн үүнд хамаарна.

-Мөн том оврын автобусны жолооч, кондуктор ажлын хувцастай байх бөгөөд энгэртээ өөрийн нэр, компаниа бичсэн байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангах ганц ч компани байгаагүй гэнэ. Мөн өөрийн гэх компанигүй түрээсийн 14 аж ахуйн нэгж иргэдэд үйлчилдэг аж.

Read More......

ЖЕКИ ЧАН: ОЛИМПИЙН ҮЕЭР ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ХҮМҮҮСИЙГ ИНЭЭМСЭГЛЭН УГТАНА


 Брюс Лиг нас барснаас хойш Жеки Чанааас илүү нэр хүндтэйгээр тулааны урлагийн нүүр царай болох мастер, жүжигчин хараахан тодроогүй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Азидаа “Согтуу Мастер”, “Аймшиггүй Гиена” зэрэг киногоороо алдаршиж эхэлсэн тэрбээр тулааны урлагийн чадвараа инээдмийн өнгө аястай хослуулан өөрийн гэсэн хэв маягийг бий болгож, өдгөө холливудын алдарт жүжигчин болж чадсан юм. Тэрээр баруунд “Оргил цаг”, “Шанхайн үдэш” зэрэг киногоороо анх нэрд гарч, өнөөг хүртэл үзэгч фенүүдийнхээ хайр хүндлэлийг хүлээсээр байгаа билээ. Энэ хавар түүний тоглосон “Хориотой улс” кино шуугиан тариад байгаа. Учир нь энэ киноноос Жеки Чан, Жет Ли нарын дэлгэцийн анхны халз тулааныг үзэж болно. Жеки саяхан шинэ киноныхоо талаар товч ярилцлага өгчээ.

Read More......

Өнгөрсөн долоо хоногийн турш Америкийн хэвлэл Хиллари Клинтоныг оршууллаа.




Барак Обама эхнэрийн хамт

Барак Обама: Нэр дэвшүүлэлт зөвхөн цаг хугацааны асуудал уу?
“Оршуулга” өнгөрсөн мягмар гаригийн шөнө дундаас хойш NBC телевизийн тоймч Тим Рассерт “Одоо бид нар ардчилагчид хэнийг сонгохыг мэдэж байна!” гэж хэлсний дараагаас л эхлэв. “Байгаа зүйлийн нэрээр нь нэрлэх цаг болжээ” гэж шөнийн хоёр цагийн үед Боб Фрэнк хэлэхдээ “Энэ бол төгсгөл! Энэ бол төгсгөл!” гэж уулга алдаж байлаа. Бусад “ярьдаг толгойнууд” ам амандаа л “төгсгөл, төгсгөл” гээд толгой тохицгоож, өглөөгүүр энэ санаа бүр чулуужсан байлаа. “Өглөөний мэнд!” гэж NBC-ийг эхлүүлсэн Мэтт Лауэр “Энэ чинь төгсгөл үү?” гэсэн үгийг дагалдуулж байлаа. Өглөөний сонинууд үүнд тийм гэсэн хариу өгөөд сенатор Хиллари Клинтонд сенатор Барак Обамаг гүйцэх боломж үлдсэнгүй гэж байлаа.
Гэсэн хэдий ч Хиллари тэмцлээ үргэлжлүүлэхээр тангараглаж бөөн асуудал үүсгээд байна. Ардчилагчдын гол асуулгач Жон Анзалон түүнийг дайн дууссаныг мэдэхгүй Номхон далайн нэгэн аралд нуугдаж байгаа япон цэрэгтэй зүйрлэж байв. Хааяа нэг гарч ирээд уугуул иргэдийг буудчихаад “Ялалт” гэж хашгирч байгаа япон цэрэг шиг гэж. Нийтлэгч Жон Кэсс Клинтоныхныг машинд дайруулаад үхэж өгөхгүй өрөвдөлтэй дуу гарган тагтан доор хэвтэх мууртай зүйрлэсэн байв.

Юунд найдна вэ?
Сенатор Клинтон одоо ямар тооцоотой байна вэ гэдгийг хүмүүс тааварлахыг хичээж байна. Америк есдүгээр сарын 11-нийг халдлагыг өөрөө далласан, Засгийн газар нь ДОХ-ын вирусыг бий болгосон гэж хэлж байсан номын багш ламтан Жеремайи Райтыг штабаасаа хөөсөн шиг ямар нэг дуулиан өрсөлдөгчөөс нь гарна гэж Клинтон найдаж байж болох юм. Барак Обама дахиад нэг дуулиан мандуулбал Хиллари намын удирдлагаа энэ хүн арваннэгдүгээр сард Маккейнтай өрсөлдөх хүн биш гэж ятгах боломжтой болно.

Хиллари ба Билл Клинтон
Одоо Хилларид супер төлөөлөгчдийн бага зэрэг давуу дэмжлэг бий. Намын хуралд автоматаар орж ирээд хэнийг сонгохоо чөлөөтэй шийдэх удирдлага, суперүүд. Тэд ердийн төлөөлөгчдийн тоогоор давуу Баракийн тал руу хошуурна гэмээр. Гэвч эргэлзэж буй хүн олон. Тэд Обамагийн санал авч чадаагүй уламжлалтай мужуудын конгрессменүүд. Тэдний мужид өнгөт арьстнууд ч цөөн. Супер төлөөлөгчид Обамагийн талд санал өгөх эсэхийг харах хүртлээ Хиллари тэмцлээ зогсоохгүй. Гэвч цаг нь хараахан болоогүй байна. Түүний талынхан том мужуудад Хиллари ялсан, арваннэгдүгээр сарын сонгуульд тус болох төдийлэн баян биш олон тооны цагаан арьстан сонгогчдыг татна гээд л хурал дээрээ ярих нь мэдээж. Түүний зөвлөх Пол Бегалагийн хэлснээр Африк гаралтнууд ба өндгөн толгойтнуудаар (боловсролтой нийгмийн давхарга) Барак Обама хол явахгүй гэнэ. Клинтоны зөвлөх байсан Дик Моррис бас нэг бардам санааг гарган Хиллари аль хоёрдугаар сард 11 мужид дараалан ялагдсныхаа дараа өрсөлдөөнөөс гараагүйг “Хиллари 2012 оны сонгуулийг онилж байгаа” гэж тайлбарлав. Моррисийн хэлснээр Хиллари аль болохоор Обамаг сулруулан Маккейныг ялуулаад дараагийн сонгуулиар 76 настай болох Маккейныг ялахаар бодсон гэнэ. Энэ үеэр Барак Обама анх удаагаа супер төлөөлөгчдийн тоогоор Хилларигаас давсан байна.

Read More......

эдийн засаг 1 сард

ТАТВАРЫН ОРЛОГО 65.5 ХУВЬ НЭМЭГДЛЭЭ
Vндэсний сгатистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний сарын дvн мэдээг нэгтгэн гаргажээ.

Улсын нэгдсэн тєсвийн нийт орлого, тусламжийн дvн 2008 оны нэгдvгээр сарын байдлаар 175.4 тэрбум тєгрєг, нийт зарлага ба эргэж тєлєгдєх цэвэр зээл 137.0 тэрбум тєгрєг болж, нийт тэнцэл 38.4 тэрбум тєгрєгийн ашигтай гарсан байна. Тєсвийн урсгал орлого 173.7 тэрбум тєгрєг, урсгал зардал 134.6 тэрбум тєгрєг болж, урсгал тэнцэл 39.1 тэрбум тєгрєгийн ашигтай гарсан нь єнгєрсєн оны мєн vеийнхээс 48.7 хувь буюу 37.2 тэрбум тєгрєгєєр буурчээ. Татварын нийт орлого єнгєрсєн оны мєн vеийнхээс 65.5 хувь, vvний дотор гадаад худалдааны татварын орлого 20.7 хувь, нэмэгдсэн єртгийн албан татвар 13.9 хувь, онцгой албан татвар 25.6 хувиар тус тус єсєв.

ТЄГРЄГИЙН ХАНШ СУЛАРЧЭЭ
Монголбанкны мэдээгээр мєнгєний нийлvvлэлт 2008 оны нэгдvгээр сарын эцэст ємнєх сарынхаас 2.6 хувь буюу 63.4 тэрбум тєгрєгєєр буурч, 2007 оны мєн vетэй харьцуулахад 50.2 хувь буюу 781.7 тэрбум тєгрєгєєр єссєн байна. Гvйлгээнд байгаа бэлэн мєнгє 338.5 тэрбум тєгрєгт хvрчээ. Иргэд, байгууллагын тєгрєгийн хугацаат хадгаламж ємнєх сарынхаас 2.0 хувь буюу 21.9 тэрбум тєгрєгєєр, 2007 оны мєн vетэй харьцуулахад 54.5 хувь буюу 400.7 тэрбум тєгрєгєєр тус тус нэмэгдэж 1135.6 тэрбум тєгрєгт хvрсэн байна. Гадаад валютын хадгаламж 380.8 тэрбум тєгрєгт хvрчээ. Тєгрєгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш 1171.77 тєгрєг байгаа нь 2007 оны мєн vетэй харьцуулахад 0.5 хувь сулрав. Европтой харьцах нэрлэсэн ханш 1731.06 тєгрєг болж 12.7 хувь, юаньтай харьцах ханш 162.92 тєгрєг болж 8.0 хувь тус тус суларсан байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ИНДЕКС ЄСЄВ
Vндэсний сгатистикийн хороо нь хэрэглээний vнийн улсын индексийг Улаанбаатар хотын хэрэглээний vнийн индексээр тооцож байсан аргачлалаа шинэчилж аймаг, нийслэлийн єрхийн хэрэглээний 2005 оны зардлын жигнэсэн дундаж vзvvлэлтээр тооцох аргачлалд шилжиж байна. Хэрэглээний vнийн улсын индекс нэгдvгээр сард ємнєх оны 12 дугаар сарынхаас 2.0 хувиар єсєв. Хvнсний бараа, ундаа, усны бvлгийн vнийн индекс ємнєх оны 12 дугаар сартай харьцуулахад 4.0 хувь нэмэгдсэн нь улсын нэгдсэн индекс 2.0 хувь єсєхєд нєлєєлжээ. Тээврийн болон боловсролын vйлчилгээний бvлгийн дvнгээр vнэ тогтвортой байсан бєгєєд тэдгээрээс бусад бvлгийн vнэ дvнгээрээ 0.1-1.4 хувь єсчээ.

ИМПОРТ, ЭКСПОРТЫН ЗЄРVV ХОЛДОВ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт нэгдvгээр сард 431.2 сая ам.доллар, vvнээс экспорт 216.5 сая, импорт 214.7 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1.8 сая ам.долларын ашигтай гарч ємнєх оны мєн vеийнхээс 51.2 сая ам.доллараар буурлаа. Нийт бараа эргэлт ємнєх оны мєн vеийнхээс 52.7 хувь, экспорт 29.1 хувь, импорт 87.2 хувиар тус тус єслєє. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ єнгєрсєн оны мєн vеийнхээс 2.7 хувь, vнийн дvн нь 16.5 хувиар єссєн байна. Жилийн ємнє нэг тонн зэсийн баяжмалын vнэ дунджаар 1127.7 ам.доллар байсан бол энэ оны нэгдvгээр сард 13.5 хувиар єсч 1280.0 ам.доллар болжээ. Ємнєх оны мєн vеэс автобензиний импорт 6.3 сая ам.доллараар, хєнгєн тэрэгний импорт 4.5 сая ам.доллараар, гурилын импорт 7.0 сая ам.доллараар єсч, цахилгааны импорт 0.1 сая ам.доллараар буурлаа.

Read More......

Монгол улсын инфляцийн нєхцєл байдлыг шинжихvй

Инфляци гэж vнийн тєвшний ерєнхий єсєлтийг хэлнэ. Харин эдийн засгийн хэт хурдан єсєлт гэж юуг хэлэх вэ?

Энгийнээр хэлбэл эдийн засгийн бодит хvчин чадал нь бараа, vйлчилгээний эрэлтийн хурдыг гvйцэж чадахгvй байгааг хэлнэ.

Монгол Улс инфляцийн vе шатандаа явж байна уу? Эдийн засаг нь хэт хурдацтай єсєж байна уу? Дvгнэлт хийхээс ємнє гол шинж тэмдгийг авч vзье. Эдгээр гол шинж тэмдгvvдэд: (i) инцляцийн єсєлт, ялангуяа арилжааглагддаггvй зvйлс (ii) харилцах дансны алдагдал нэмэгдэж байгаа байдал; (iii) мєнгє болон хєрвєх эд хєрєнгийн єсєлт их байгаа, болон (iv) эдийн засаг дах хєгжлийн саад тотгорууд нэмэгдэж байгаа зэрэг орно. Эдгээр шинж тэмдгvvд Монгол улсад байна уу? Одоо шинжилж vзье.

Инфляци єсєж байна. 2007 оны 9 дvгээр сарын тєгсгєлд Хэрэглээний vнийн индекс (ХVИ)-ээр инфляцийн тєвшнийг хэмжиж vзэхэд ємнєх жилтэй харьцуулсан vзvvлэлт 13.1% (ЄЖХV), 2007 оны эхний vзvvлэлттэй харьцуулахад 12.2% буюу 2000 оноос хойш Монгол улсад инфляцийн хамгийн єндєр vзvvлэлттэй 9 дvгээр сар ажиглагдсан. 2007 оны 1 дvгээр сард инфляцийн тєвшин (ЄЖХV) 4.2 хувьтай байсан. 9 дvгээр сарын эцэст боловсролын салбар, хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын тєлбєр ЄЖХV-ээр 20-иос илvv хувиар єссєн байсан. Энэ хугацаанд эмнэлгийн vйлчилгээ (ор хоногийн тєлбєр) даруй 76 хувиар єссєн vзvvлэлттэй гарсан. 2007 оны 4 дvгээр сард усны тарифыг дунджаар 74 хувиар єсгєсєн. Тvvнчлэн хувийн хэвшлийн цалингийн жишиг болдог тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлсэн нь эдийн засагт нийт цалинг нэмэгдvvлэх суурь нь болж єгсєн. Энэ нь хєдєлмєрийн хєлс, орлогыг ерєнхийд нь нэмэгдvvлсэн гэсэн vг юм.

Хэрэглээ єсєж байна. 2007 оны 9 дvгээр сард ЄЖХV олон жилийн дунджаар тооцсон vнийн єсєлтийн vзvvлэлт 70 хувьтай (13.1 хувийн vзvvлэлтээс 9 нь гэх мэт) байгааг хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлтєєр тайлбарлаж болно. Ялангуяа дотооддоо vйлдвэрлэсэн мах, махан бvтээгдэхvvний vнэ 2007 оны 9 дvгээр сард ажиглагдсан инфляцийн тєвшний 3-аас илvv хувийг эзэлж байсан (махны vнэ 9 дvгээр сард ЄЖХV-ээр 21 хувиар єссєн байсан). Ємнєх жилvvдэд Монгол улсад гарч байсан нийлvvлэлт талын гэнэтийн цочирдол (зуд гэх мэт)-оос болон махны нийлvvлэлт буурч, эрэлт нэмэгдсэнээс махны vнэ єссєн байх магадлалтай. Бензин болон тээврийн зардал нэмэгдэж байгаа нь vнийн тєвшний ерєнхий єсєлтєд бас нєлєєлж байна. Ихэвчлэн ОХУ-аас импортлон оруулж ирж байгаа талх, овьёосны буудай 9 дvгээр сарын ЄЖХV-ийн 3.3 хувийг эзэлж байна. Хэнтий, Сэлэнгэ, Тєв аймаг гэх мэт хєдєє аж ахуйн бvсvvдэд ган болсон учраас vр тарианы vйлдвэрлэл 2007 оны намар буурч, нийлvvлэлтийг багасган, улмаар vнийн єсєлтєд нєлєєлсєн.

Энэхvv хэрэглээний єсєлт тогтворжих хандлагатай байна, vvнд (i) тєр нийгмийн шилжилт хєдєлгєєн, тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлэх замаар засгийн газрын хэрэглээг нэмэгдvvлж байгаа; (ii) гадаадад ажиллаж байгаа монголчууд байнга эх орон руугаа мєнгє шилжvvлж байгаа; (iii) 2007 оны эхнээс НЄАТ-ыг 5 хувиар бууруулж, хvн амын орлогын албан татварыг ємнє мєрдєж байсан татварын хамгийн бага хэмжээ (10 хувь )-гээр болгож бууруулсан явдал нєлєєлсєн. Гэхдээ хэрэглээний vнийн инфляцийн тєвшин єндєр байх нь худалдан авах чадвар болон бодит хэрэглээг бууруулах хандлагатай байдаг.

Тєрийн албан хаагчдын цалинг нэмэгдvvлэх замаар Засгийн газар зарлагаа єсгєж, улмаар инфляцид нєлєєлж байгаа нь цэвэр тєрийн байгууллагуудын нийт эрэлтэд нєлєєлєх байдлыг хязгаарлагдмал болгож байна. 2006 онд Засгийн газрын тєсєв ашигтай гарч байсан хэдий ч 2007 онд цэвэр тєсвийн нийт зарлага хязгаарлагдмал байна. Засгийн газрын тєсвийн алдагдал ойролцоогоор 2 хувь байхаар тооцоолсон байна.

Мєнгєний нийлvvлэлтийг нэмэгдvvлэх. Энэ нь урт хугацааны турш инфляцийн сайн vзvvлэлт байдаг. Мєнгєний нийлvvлэлтийг юу бvрдvvлдэг вэ? Хоёр энгийн тодорхойлолт байна. Vvнд: 1-рт М1 буюу бага мєнгє, єєрєєр хэлбэл гvйлгээг хийж болох мєнгєн хєрєнгє (валют + 1 шєнийн хадгаламж), 2-рт М2 буюу нийт мєнгє, єєрєєр хэлбэл эргэлтэнд байгаа бэлэн мєнгє болон бvх хадгаламж орно. Гадаадын шууд хєрєнгє оруулалтын урсгал нэмэгдэж байгаа нь мєнгєний бэлэн байдлыг нэмэгдvvлж байгаа тєдийгvй гадаад валютын цэвэр нєєц єнгєрсєн 8 дугаар сард ЄЖХV-ээр даруй 2 дахин (+132 хувь) нэмэгдсэн нь эдийн засаг дахь мєнгєний хєрвєх чадвар нэмэгдэж, гадаадаас монгол ажилчид шилжvvлэг ихээр хийх болсонтой холбоотой: М2 2001 онд ДНБ-ний 26 хувийг эзэлж байсан бол 2006 оны эцэст ДНБ-ний 41 хувийг эзэлж байна. Энэ нь эдийн засаг дах мєнгєжvvлэлт нэмэгдсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Бусад хєгжиж буй орнуудтай харьцуулбал Монгол улсын мєнгєжилтийн тєвшин бага юм. Тухайлбал 2006 онд бага орлоготой орнуудын М2-ын ДНБ-тай харьцах харьцаа дунджаар 52 хувьтай байсан.
Тиймээс Монгол улсын эдийн засагт инфляцийн гол шинж тэмдгvvд байсаар байна. Гэвч энэ нь тvр зуурынх уу эсвэл удаан хугацааны асуудал уу? Vvнийг сайн ойлгохын тулд бидэнд Монгол улс бизнесийн аль цикльд явна вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудад юу болж байгаа болон хєрш орнууд бас юу хийж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

Монгол улсын бизнесийн цикль хурдан єсєлтийн vе шатанд явж байна.
Тодорхой хэмжээний бvтээгдэхvvнийг vйлдвэрлэн гаргадаг vйлдвэрлэл нь мєнгєн болон эд хєрєнгє, хvн хvч, технологи дээр vндэслэсэн байдаг. Vvнийг бvтээгдэхvvний гарцын хандлагын тєвшин гэж нэрлэдэг. Гэхдээ аль ч vед бvтээгдэхvvний гарц, хандлагын утгатай тэнцvv байх албагvй. Байгууллагууд хэрэв бvрэн хvчин чадлаараа эсвэл vр ашигтай ажиллаж чадахгvй тохиолдолд бvтээгдэхvvний гарц, хандлагын тєвшнєєс доогуур байна. Хэрэв байгууллагууд орлого єснє гэж мэдэрч чадвал тэд ажилчдаа илvv цагаар ажиллахыг ятгаж, машин тоног тєхєєрємжийг хvчин чадлаас нь илvvтэйгээр ажиллуулж чадна. Гэвч энэ байдал удаан vргэлжилж чадахгvй. Хэсэг хугацаанд хvчин зvйлс буюу vйлдвэрлэлийг эрчимтэй явуулбал бvтээгдэхvvний гарц хандлагаас илvv байна. Хандлагын эргэн тойронд байгаа бvтээгдэхvvний гарцын эдгээр хувьсал нь бизнесийн циклийг тодорхойлж байдаг. Бvтээгдэхvvний гарцын зєрvv буюу тєлєвлєгдсєн бvтээгдэхvvний гарц, одоогийн ДНБ-ний хоорондын зєрєє нь бас бизнесийн циклийн хэмжvvр болдог. Бvтээгдэхvvний гарцын зєрєє нь эерэг, их байвал ДНБ нь тєлєвлєгдсєн бvтээгдэхvvний гарцаас их хэмжээгээр илvv байдаг. Яагаад гэвэл машин, тоног тєхєєрємжийг илvv эрчимтэйгээр ашиглан, хvмvvсийг илvv ажиллуулсан ба нэмэлт эрэлт нь байгууллагуудыг илvv цагаа нэмэгдvvлж, єндєр цалин єгч, эсвэл машинуудыг бvрэн хvчин чадлаас нь илvv ажиллуулахыг шаарддаг. Тэгснээр байгууллагууд энэхvv нэмэгдэл зардлаа vнэ єсгєж шингээдэг. Ийм нєхцєлд инфляци єсєх хандлагатай байдаг. Дээрхи хvснэгтээс харвал Монгол улсад бvтээгдэхvvний гарцын зєрєє сvvлийн гурван жилд эерэг байсан байна.

Нийт эрэлтийн єсєлт нэмэгдэж, єсєлт нь хурдацтай байна. Хєрєнгє оруулалтын баримтаас харвал хєрєнгє оруулалт хурдацтай нэмэгдэж байна. Vvнд: (i) vйлдвэрлэлийн бvтээгдэхvvний єсєлт хvчтэй байна, vнэ тогтмол буюу 13.6 хувьтай, vйлдвэрлэл бараг 34 хувиар нэмэгдсэн (8 дугаар сард ЄЖХV); (ii) гадаадын шууд хєрєнгє оруулалт тогтворжиж байгаа; (iii) зээлийн хvvгийн хэмжээ буурч байгаа (дээр Зураг 5-ыг vзнэ vv) бєгєєд энэ нь дотоодын хувийн хэвшлийн хєрєнгє оруулалтад нєлєєлж байна; (iv) 2007 оны 1 дvгээр сараас эхлэн хvчин тєгєлдєр болсон, аж ахуйн нэгжийн орлогын 2 тєрлийн татварыг тус бvр 5 хувиар бууруулсан (татварын єндєр тєвшнийг 30 дахин нэмэгдvvлсэн босго тогтоосон) нь хувийн хэвшлийн хєрєнгє оруулалт, тэдний зарлагаа нєхєх байдлыг нэмэгдvvлэх юм; (v) эцэст нь тєсвийн хєрєнгє оруулалтын хєтєлбєр нь 2006 онд 7 хувьтай байсан ДНБ-ыг 2007 онд 13 хувьтай байлгахаар тєлєвлєгдсєн байна.

Нийтийн хэрэглээний зvйлс болон vндсэн vйлчилгээний тарифын зохицуулалт хийгдсэн нь Хэрэглээний vнийн индекс єсєхєд бас нєлєєлсєн. 9 дvгээр сарын эцэст боловсролын салбарт хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын тєлбєр 20-иос илvv хувиар єссєн vзvvлэлттэй байна. Мєн энэ хугацаанд эмнэлгийн vйлчилгээ (ор хоногийн мєнгє) 76 хувиар єсчээ. 2007 оны 4 дvгээр сард усны тарифиыг дунджаар 74 хувь болгож нэмэгдvvлсэн.

Гадаад хадгаламжийн урсгал Монгол улс руу орж ирж байгаа нь нийт эрэлт болон инфляцын дарамтыг нэмэгдvvлж байна. Харилцах данс нь 2-р улиралд алдагдалтай байгаа бєгєєд импорт нэмэгдсэнээр хєрєнгє оруулалт, хэрэглээ нэмэгдэх тєлєвтэй байна. Гадаад худалдааны тэнцэл нь экспорт багассаныг харуулж байна. Энэ нь алтны албан ёсны экспортын тонноор илэрхийлэгдэх хэмжээ (ЄЖХV-ээр -21 хувьтай байна), vнэ (ЄЖХV-ээр -17 хувьтай байна) буурсантай холбоотой. Импортын хэмжээ нэмэгдсэн нь гадаадын шууд хєрєнгє оруулалт нэмэгдсэнтэй холбоотой (2 дугаар улиралд 128 сая ам.доллар байгаа нь ЄЖХV-ээр +30 хувьтай байна). Импортын єсєлт нь дэд бvтцийн хєгжилд саад болж байгаа зvйл (ялангуяа тємєр замын тээвэр)-ийг сайжруулах талтай. Жишээлбэл: тємєр замаар орж ирж байгаа тээврийн эргэлт эрс нэмэгдсэн (8 дугаар сард ЄЖХV-ээр 19-тай байсан). 8 дугаар сард гадаад валютын цэвэр нєєц даруй 2 дахин нэмэгдэж (+132 хувь), улмаар эдийн засаг дахь мєнгєний эргэлтийг нэмэгдvvлсэн (Зураг).

Нийлvvлэлтийн тал дээр хєгжлийн саад болж байгаа зvйлс нэмэгдэж байна. Дотоодын зах зээлд, хэдийгээр жилийн цалин, орлогын мэдээ байхгvй байгаа ч дараахь мэдээллээс харахад эдийн засаг дахь хєдєлмєрийн хєлсний хэмжээ нэмэгдэхээр байна: хувийн секторын цалингийн жишиг болдог тєрийн байгууллагуудын цалин нэмэгдэж байгаа нь цаашид эдийн засаг дахь нийт цалинг нэмэгдvvлэх тєлєвтэй байна.

Тvvнчлэн байгаа vзvvлэлтvvдээс харвал ажиллах хvчний эрэлт нэмэгдэхээр байна: бvртгэлтэй ажилгvй байгаа хvмvvсийн тоо 3.5 хувиар буурч, vйлдвэрт ажиллагсдын тоо 2007 оны 8 дугаар сард (ЄЖХV) 7 хувиар єссєн байна. Барилгын салбарын vйлдвэрлэлийн зардал єссєн нь богино хугацаанд цементийн хомсдол vvссэнтэй холбоотой бєгєєд энэ нь 6 дугаар сараас хойш vнийг 70-аас дээш хувиар єсєхєд хvргэсэн. Энэхvv огцом єсєлт нь 3 хvчин зvйлээс шалтгаалсан. Vvнд: (i) БНХАУ экспортын цемент, ган палка-ны экспортын татварыг нэмэгдvvлэх шийдвэр саяхан гаргасан; (ii) богино хугацааны дотоодын vйлдвэрлэлийн хомсдол гарсан (энэ нь дотоодын цементийн vйлдвэрийг шинэчилснээс болсон), (iii) БНХАУ-ын хилээр дамжин єнгєрєх асуудлаас болон цементийн импорт саатсан . Олон улсын хvрээнд саяхан гадаадын томоохон хамтрагчдын валютын эсрэг валютын нэрлэсэн ханш суларсан нь импортын барааны зардал єсєхєд тодорхой vvрэг гvйцэтгэсэн (дээрхийг vзнэ vv). Хятадын Юанийн ханш чангарч байгаа нь Монголын vнийн єсєлтєд цаашид нєлєєлсєн хэвээр байх тєлєвтэй байна.

Хурдан єсєж байгаа бусад орнуудад юу болж байна вэ? БНХАУ-ыг авч vзье. Зээлийг багасгаж, хєрєнгє оруулалтыг бууруулж байна. Хятадын эрх баригчид дотоодын болон гадаадын банкуудыг жилийн эцэст тєлєгдєхєєр хvлээгдэж байгаа зээлийн хэмжээг 10 дугаар сарын 31-ны хэмжээнээс хэтрvvлэхгvй байхыг шаардсан. Яагаад? Энэ жилийн эхний 9 сарын турш ДНБ-ий єсєлт 11.5 хувьтай байсан ба хvнсний бvтээгдэхvvн болон бензиний vнэ нэмэгдсэнээр 10 дугаар сарын эцэст инфляцийн тєвшинг 6.5 хувьд хvргэсэн нь сvvлийн 10 жилд байхгvй єндєр vзvvлэлт байсан. Vл хєдлєх хєрєнгийн хєрєнгє оруулалт єнгєрсєн оны мєн vетэй харьцуулбал 27 хувиар их байсан ба М2-ын єсєлт єнгєрсєн онтой харьцуулахад 18.4 хувьтай байсан. БНЭУ-д гэхэд гадаадын шууд хєрєнгє оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр єнгєрсєн 1 дvгээр сараас хойш тус улсын валют 10 хувиар чангарахад нєлєєлсєн (9.5 хувьтай байна гэж тооцоолсон байсан) тєдийгvй мєнгєний нийлvvлтийг єнгєрсєн оны мєн vетэй харьцуулж vзэхэд 22 хувьд хvргэсэн нь Энэтхэгийн албаны хvмvvсийг анхаарлаа улам их хандуулахыг харуулж байгаа юм. Мєнгє болон хєрвєх хєрєнгийг цуглуулж авахын тулд Энэтхэгийн тєв банк нєєцийн харьцаа (Тєв банкинд хадгалуулах ёстой мєнгєний хэмжээ)-г нэмэгдvvлж, бонд гарган капиталын орж ирэх урсгалыг хянахын тулд хориглосон арга хэмжээнvvд авсан.

Нийлvvлэлтийн зарим дарамтууд дэлхийн хэмжээний хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлтєєс vvдэлтэй бєгєєд сvvлийн 3 жилд био-тvлш гарган авах vр тарианы хэрэглээ огцом нэмэгдсэнээс болж хvнсний бvтээгдэхvvний vнэ 26 хувиар єссєн.
• Эрдэнэ шиш (40 хувиар єссєн), ногооны тос, тухайлбал дал модны тос (55 хувиар єссєн), сояа буурцагны тос (30 хувиар єссєн) гэх мэт био тvлшний бэлдмэл болох vр тарианы vнийн єсєлт хамгийн их байсан. Мєн эрдэнэ шиш, тосны ургамлуудтай адил ихээхэн талбай шаарддаг буудай (53 хувиар єссєн) vvнд орно.
• Хєгжиж буй орнуудад эрэлтийн огцом єсєлт, эрчим хvчний vнэ, бордооны vйлдвэрлэлийн зардал нэмэгдсэний улмаас бага арилжаалагддаг хvнсний бvтээгдэхvvн: мах, жимс, ногооны vнэ нэмэгдсэнээс дэлхийн хэмжээнд хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлт бий болоход хvргэсэн.

Хэдийгээр дэлхийн хvнсний бvтээгдэхvvний vнийн нийт индекс сvvлийн гурван жилд 26 хувиар єссєн ч vр тариа, тосны ургамал, элсэн чихрийн vнэ улам ихээр нэмэгдсэн.
Эрдэнэ шишийн vнэ ойролцоогоор 40 хувиар єссєн, зєвхєн АНУ-ын тvлшний этанолын vйлдвэрлэлийн хэмжээ 11-ээс 25 хувь болж єссєн (дэлхийн хэмжээнд 5-11 хувиар єссєн)
Дал модны болон сояа тосыг био тvлшинд ашигладаг бєгєєд тэдгээрийн vнэ 55 ба 30 хувиар тус тус єссєн байна.
Элсэн чихрийн vнэ 41 хувиар єссєн нь био тvлшний хэрэглээ нэмэгдсэн, мєн Бразил, Тайланд гэх мэт ихэнх vйлдвэрлэгч улс орнуудад ган гачиг тохиолдсонтой холбоотой.
• Ихэнх хvнсний бvтээгдэхvvний vнийн єсєлт био тvлшнинд ордог vр тарианы vнийн єсєлтєєс болсон ч vvнд буудайны vнийн єсєлт 53 хувиар нэмэгдсэн бас орно. Энэ нь буудайны оронд эрдэнэ шиш, тосны ургамлууд тариалах болсон, буудай экспортлодог томоохон улс орнуудад ган гачиг тохиолдсоны улмаас дэлхийн хэмжээнд буудайн нєєц багассантай холбоотой юм.
• Будаа нь био тvлшинд ордог хvнсний vр тарианы єсєлтийн нєлєєнд автаагvй ч будааны vнэ 36 хувиар єссєн vзvvлэлттэй байгаа нь Тайландын бахт, Тайландын засгийн газрын нєєцийн бодлого, болон Зvvн ємнєд Азийн импортын єсєлттэй холбоотой юм.

Эцсийн дvгнэлт, ажиглалтууд:
Дээрх ярьсан бvх зvйлийг нэгтгээд бид ямар дvгнэлтэд хvрч болох вэ?

Vvнээс нэг гол дvгнэлт хийж болох бєгєєд энэ нь ХVИ-ийн єсєлт болон инфляцийн мэдрэмж нь vнийн харьцангуй єєрчлєлттэй ихээхэн холбоотой байна. Хvнсний хэрэглээний єсєлт нь эрэлтийн гэнэтийн цочрооноос vvсдэг (vр тариаг био тvлшинд ашиглах) бол нийлvvлэлт нь Тосны хувьд мєн л эрэлт, нийлvvлэлтийн гэнэтийн цочроо (Иракийн дайн, дэлхийн хэмжээний єсєлт)-гоор хязгаарлагддаг. Vvнийг vнийн ерєнхий єсєлтєєс ялгаж ойлгох хэрэгтэй. Мєн тvvнчлэн арилжаалагддаггvй зvйл жишээлбэл эмнэлгийн vйлчилгээ, сургалтын тєлбєрийн єсєлт, болон бусад хураамжууд нь ихэвчлэн удирдлага захиргаатай холбоотой болохоос инфляцитай холбоогvй. Зvгээр ХVИ-ийг харах юм бол асуудлыг хэтрvvлж болох юм. Vнийн харьцангуй єсєлт нь хэмжиж байгаа ХVИ-д єсєж байгаа мэтээр гарах боловч харьцангуй хямд vнэтэй бараа руу шилжиж байгаа эрэлтийг сайн оруулж тооцоогvй байдаг.

Харилцах дансны алдагдал харьцангуй бага байдаг. Мєнгєний нийлvvлэлтийн єсєлт л ихэд анхаарч vзvvштэй. Тєсвийн бодлого агшаахаас илvv тэлэх (єдєєх) хандлагатай байгаа нь цагаа олсон бодлого биш бололтой, гэхдээ vvнийг єєрчлєхєд хэцvv. Жишээлбэл: татварын бодлогын арга хэмжээ гэх мэт.

Эрэлтийн дарамтыг хадгалахын тулд Засгийн газарт дараахь сонголтууд байна: (i) зарлагыг багасгах (тєсвийн хєрєнгє оруулалтын хєтєлбєрийн єргєтгєлийг багасгах); (ii) тєгрєгийг чангаруулснаар импортын инфляцийг удаашруулж, мєнгє болон хєрвєх эд хєрєнгийн нэмэгдлийг удаашруулах; (iii) нєєцийн их єндєр хэмжээний шаардлагыг бий болгох буюу нээлттэй зах зээлийн vйл ажиллагааг явуулах замаар мєнгєний орж ирэх урсгалын муу нєлєєг багасгахад (ингэснээр зээлийн хvv єсєж, хувийн хэвшлийн зарлага багасна) тусална. Хамгийн чухал нь Монгол улсад єнєєдєр эдийн засгийн єргєтгєлийг тогтвортой байдлаар хийж, хэрэгжvvлэх хэрэгтэй байна.

Read More......

Манай оронд “Microsoft”-ийн албан ёсны салбар байгуулагдана

Мэдээлэл технологийн өндөр хурдтай эрин зуунд амьдарч буй бидэнд тус салбартаа хөл нийлүүлэн алхах үүд хаалга өдрөөс өдөрт нээгдсээр байна.

Европын төр засгийн удирдлагуудын хуралдаанд манай улсын Засгийн газрыг төлөөлж Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар оролцоод иржээ. Энэ талаар МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр тус уулзалтанд оролцох явцдаа дэлхийн зах зээлийн тэргүүлэгч корпорарци болох “Microsoft” –ийн үүсгэн байгуулагч Билл Гейтстэй уулзаж Монголын цахим мэдээллийн салбарт цоо шинэ өөрчлөлтүүдийг хийх талаар ярилцаад ирсэн байна. Энэ тухайгаа тэрбээр ярихдаа “Европын төр засгийн удирдлагуудын хуралдаанд оролцож байхдаа “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтстэй өглөөний цай уух боломж гарсан. Энэ уулзалтын үеэр Монголд “Microsoft”-ийн албан ёсны салбарыг байгуулах талаар ярилцаж дөрвөн гол чиглэлээр гурван баримт бичигт гарын үсэг зурах тохиролцолд хүрч чадлаа. Хамгийн түрүүнд бид Цахим Засгийн газар буюу төр засгийн байгууллагыг нэгдсэн сүлжээтэй болгох, дотоодын боловсон хүчнийг чанаржуулж, цахим боловсрол олгох зэрэг ажлуудыг ярилаа. Үүний хариуд Microsoft –оос бидэнд манай улсад ашиглаж буй тус корпорациас гаргасан программ хангамжийг албан ёсны буюу оюуны өмчийг дээдлэн ажиллах шаардлагыг тавьсан. Тус ажлын хүрээнд хамгийн түрүүнд төрийн байгууллагын ажилтнуудын ашиглаж буй бүх программ хангамжийг албан ёсных болгох ёстой. Гэхдээ хамгийн бага төлбөрийн саналыг бидэнд тавихаа амласан. Дээрх ажлуудын хүрээнд хийгдэх гэрээ хэлцэл, баримт бичгүүд ирэх гурван сараас эхэлнэ. Энэ томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын ажилтай холбогдуулж “Microsoft” –ийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийг манай оронд зуны саруудад ирэхийг урьсан байгаа” гэлээ.

МХХТГ-ын бас нэг өмнөө тавьж буй зорилго нь Монголчууд бидний ашиглаж буй Microsoft- Office программуудыг Монгол хэл рүү шилжүүлэх том ажлыг хийх юм байна. Энэ ажилд Монголд мэдээлэл технологийн чиглэлээр ажилладаг бүхий л байгууллага, хамт олонтой хамтран ажиллах ажээ.

Read More......

Монгол хvний vнэ цэнэ

"Хvн тєрєлхтєний тvvх Дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд тєр байсан юм. Тєрєє цогцлуулж байж сая зон олон нь ард тvмэн ч болдог, тvvхээ ч бvтээдэг" гэж Гегель хэлжээ.

Хэдхэн хоногийн ємнє "Зууны мэдээ"-д Их сургуулийн маань андын бичсэн "Mongolia амьдарч болмоор орон" нийтлэл хvн тєрєлхтний тvvхийг эхлvvлсэн ард тvмний омог бахархлыг сэрээгээд авлаа. Нээрээ л харьд явж байхад "Монголоос ирсэн" гээд хэлэхэд "Монгол гэж сайхан орон байх даа, очиж vзэх юм сан", "Ямар том нутагтай юм бэ" гэцгээхэд "Монгол минь гоё шvv" гэсэн омогшил тєрдєггvй хэн байх вэ. Миний хувьд ч 1989 онд Орост сурахаар яваад жил хагас болоод шилжээд ирснийг эс тооцвол гадаадад их бодож л гурван сараас илvv удаан тэсч чаддаггvй хvн.

Гэхдээ "яс юман дээрээ" захын нэг хамаатантайгаа тааралдахад "Гадагшаа л гармаар байна" гээд санаа алдана. Солонгосын виз яаралтай гаргана, АНУ-ын визний ярилцлагад тvргэн шуурхай бэлтгэнэ гэсэн зарууд хєвєрнє. Монгол хvн Герман, Америк, Солонгос, Японы Элчин сайдын яамдын гадаа ерээд оны картын барааныхаас дутахгvй визэнд vхэн хатан оочирлож, банкны дансны хуулгаас эхлээд гэрлэлтийн баталгаа, хэдэн vеийн намтраа тоочин виз авахын тулд ёстой л "амьтан" болно. Энэ бvхэн нєгєє сайхан амьдарч болмоор орныг минь замын хvн хєлхєлдсєн тух муутай буудал мэт харагдуулах юм. Монгол хvн эх орондоо vнэгvйдсэн учраас л "гадагшаа" гарахын тvvс болж, эх орон нь ч vнэ цэнэгvй байгаа учраас vрээ алсад мордуулж буй эх шиг элгээ эгшээн vлдэж байна.

МОНГОЛ ХVНИЙ VНЭГVЙДЭЛ
Монгол ажилчин хятад барилгачнаас дунжаар дєрєв дахин бага цалин авдаг. Монгол хvн гэрийн vйлчлэгч хийвэл сайндаа л зуун мянгын цалинтай байхад Зvvн ємнєд Азиас авчирсан Филиппин, индонез vйлчлэгчид 500 ногооны цалин єгдєг шинэ монголчууд "гараад" байна. Гадаадын тєслийн ажилтан монголчууд ч гадаад мэргэжилтнээсээ хэд дахин багаар vнэлэгддэг. Тєрийн сангийн 32 мянган ам.долларын хєрєнгєєр баруунд мастер хамгаалаад ирсэн мэргэшсэн албан хаагчид хэдэн арваараа монголын тєрд vнэгvйдээд зарим нь гудамжны жагсаалд оролцоод явж байна. Ямар ч чадварлаг монгол инженер Зєвлєлтийн мэргэжилтний дэргэд "жижгэрдэг" байсан социализмын vеэс л монгол хvний vнэгvйдэл эхтэй.

Монгол хvн бусад vндэстнээс тийм "хойлог" амьтад болоод хямдхан vнэлэгддэг юм уу гэхээр IQ-ийн vзvvлэлтээрээ дэлхийд 21-д жагсдаг гэж "Хан-Уул" сургуулийн Д.Дэмбэрэл гуай яриад байдаг. Алтан гартай мэс засалчдаас эхлээд олимп, дэлхийн аваргын медальт тамирчин монголчууд Чикагод аяга угаагаад, эсвэл Сєvлд айлын байр засаад явж байна. Социализмын vед асар их валют зарцуулж бэлтгэсэн олон зуун нарийн мэргэжлийн инженер, Монголын оюуны vнэт капитал болсон монголчууд дэлхийгээр нэг тарсны хохирлыг тооцсон эдийн засгийн тооцоо ч алга.

Харин ч эсрэгээрээ, нутагтаа махны мухлагийн худалдаачин байсан шалихгvй америк эр Монголд том тєслийн удирдагч болчихсон, цаг агаарын хvнд нєхцлийн нэмэгдэл, цай кофены зардалтайгаа дундаж америкчуудаасаа 10 дахин их цалин аваад явж байдаг. Барилгын талбайгаас тєрийн алба хvртэлх монгол хvний vнэгvйдэл цаашаа гэр бvлийн хvрээнд хvртэл vргэлжлэх болов. Зарим судалгаанаас vзэхэд гэрлэж байгаагvй залуу эмэгтэйчvvдийн 20 гаруй, эрэгтэйчvvдийн 5,6 хувь нь монгол хvнтэй гэрлэх бодолгvй байгаагаа илэрхийлсэн байна. Сvvлийн vеийн vндсэрхэг vзэлтнvvд монгол цусаа цэвэр байлгах нь зєвхєн эмэгтэйчvvдэд хамаатай мэтээр мэтгээд байгаа. Гэвч социализмын vед Монголын сор болсон сэхээтнvvд, сайд дарга нар толгой дараалан орос эхнэр авснаас ардын зураач Ядамсvрэн гуайгаас бусад нь гэргийгээ даган орос соёлд vр удмаа уусган алдсан нь монгол генийн асар том хохирол, монгол хvний vнэгvйдлийн жишээ юм.

Ер нь тэгээд захын нэг хоолны газар л хэн нэгэн гадаад хvний дэргэд монгол хvн доошоо орж байна. Наад зах нь vйлчлэгч монгол залуус хvрч ирээд гадаад хvн рvv нь инээмсэглэн мэндлэхээс монгол монгол руугаа мишээх нь нэг тийм "ёо ёо"-той заншил мэт санагддаг бололтой юм. Бээжинд Олимпийн ємнє хятадуудыг инээмсэглэж сургах кампанит ажил єрнєж байхад монголчууд бид ядаж бие бие рvvгээ инээмсэглэж суръя л даа. Яагаад монгол хvнд инээмсэглэл хvртэл оногдож болохгvй гэж..

МОНГОЛ СОЁЛЫН VНЭГVЙДЭЛ
Монгол уламжлал соёл хvнтэйгээ адилхан vнэгvйдэж эхэллээ. Одоогоор Монгол дахь монголчууд соёлын хувьд хот, хєдєєгєєрєє хоёр том бvлэгт хуваагдаад байгаа. Цаашаа америкийн монголчууд, солонгосын монголчууд, германы монголчууд, японы монголчууд гээд соёлын дэд бvлгvvдэд хэдийнээ хуваагдчихаад байна. Ер нь монгол айл гадаадад хоёр жил болоход л хvvхдvvд нь эх хэлээ таг мартчихсан, тэр ичгэвтэр байдлаараа гайхуулаад байхыг нь яана. Америкт байгаа зарим монгол айлын эцэг эх нь англиар бараг ярьж чаддаггvй шахам мєртєє хvvхэд нь монголоор юу ч ойлгохгvй юм, хоорондоо яаж хэл нэвтрэлцдэг юм болоо" гэж нэг найз маань саяхан тэндээс гайхчихсан ирсэн. "Хvvхдvvд маань их солонгосжиж байна. Солонгос хоолонд дуртай, хоорондоо солонгосоор ярьдаг. Монгол хоол хийгээд єгєхєєр хурцдаад байна гээд идэхгvй юм" гэж Сєvлд суурьшаад удаж байгаа, Тvндэмvн дэх монгол дэлгvvрийн эзэн эмэгтэй ярьсныг сониноос уншиж билээ. Олон жилийн ємнє Эрхvvд сурч байхад тэнд Соня гэдэг афган, оросын эрлийз охинтой танилцсан юм. Орос ээжтэй, афган аавтай тэр охин лалын шашинтай, афган хувцас ємсч, афган хvмvvжлээр хvмvvжиж, дари хэлээр ярьдаг цэвэр афган хvн байсан.

Энэ нь тэр vед Монголд элбэг байсан орос ээжтэй, монгол аавтай эрлийзvvдтэй харьцуулан гайхахад хvргэж байсан билээ. Тэр охины ярьснаар, ээж нь афган хvнтэй гэрлээд л шашинд нь орж, дари хэл сурчээ. Харин тvvн шиг орос ээжтэй, монгол аавтай мєртєє монгол соёл нь дийлэхээ байг оростойгоо эн тэнцvv монголоор ярьдаг хvн бараг мэдэхгvй юм. Монгол хvн орос эхнэр авахаараа оросжоод, герман нєхєртэй суухаараа германжаад нєгєє соёлынхоо дарангуйлалд орчихдог нь л vнэн. Соёл судлаачдын vздэгээр аливаа хєгжил дорой соёл хvчирхэг соёлдоо уусдаг гэдэг. Гэхдээ хун тєрєлхтний тvvхийг эхлvvлсэн тєрт ёсны тvvхтэй, 33 оронтой тоо торолгvй хэрэглэж, одон зурхай зурж явсан монголчуудын соёл тийм ч амархан мартагдаж, хvчирхэг соёлд дарлагдахаар эд биш хэмээн зєрvvд омгорхол тєрєєд байх юм. 33 оронтой тоо хэрэглэх нь битгий хэл чарганд хєллєдєг нохойноосоо цааш тоон утга илэрхийлж чаддаггvй бvдvvлэг хэл ч байдаг.

Монгол соёл гэхээр мал аж ахуй, жалга довны vзэлтэй холиод байдаг, оюуны vнэт зvйлсээ мартсаныгаа сэргээх гэдгийг хээр талаар нэг яйжгий суварга босгох гэж ойлгоод, юм л бол тvvхээр євчлєєд байдаг, тєрийн бодлого гэж соёлын талаар тас дампуурчихсан байгаа нь монгол соёлыг vнэгvйдэхэд хvргэв. Орост эдийн засгийн хєгжилтэйгээ хамт хvчирхэг соёл, Их оросын vзэл ичээнээсээ сэрж байгаа баавгайг санагдуулж байхад Хятадын хувьд хэзээнээсээ єєрсдийгєє ертєнцийн тєв, дундад иргэн улс, барууныг зэрлэгvvд гэж vздэг байсан агуу vндэстний vзэл нь сэргэж, дэлхий хятадчлагдахаас айж байна. Ийм нєхцєлд монгол соёлоо эдvгээчлэн сэргээж vнэд оруулъя.

ТЄРИЙН БОДЛОГЫН VНЭГVЙДЭЛ
Монгол тєрийн бодлогод монгол хvн vнэгvйдэж байна. Монгол єнєєдєр хvнд амьдрахад хамгийн ээлгvй орон болох шалгуур vзvvлэлтvvдийг хангахад манай тєр шаргуу хvчин зvтгэжээ. Хvний хєгжлийг илэрхийлсэн эх нялхсын эндэгдэл, орлогын ядуурлын тєвшин, орлогын тэгш бус байдал, цэвэр усны хангамж, агаарын бохирдол зэрэг олон vзvvлэлт манайд хасах параметрээр уруудаж байгаа юм чинь.
Монгол Улсын хvний хєгжлийн индекс 2005 оныхоор дэлхийн 177 орноос 114-т байгаа нь хуучин социализмын єв болж vлдсэн боловсрол, эрvvл мэндийн vзvvлэлтээр дээшээ татагдаж байдгийнх.

"УАЗ-469" машиныг бvтээхдээ оросууд дотор нь хvн сууна гэдгийг мартчихсан гэдэг. Монголын тєр Монголд чинь монголчууд бас амьдардаг гэдгийг мартчихсан юм шиг санагддаг юм. Хvvхэд, залуучууд, гэр бvл, эмэгтэйчvvдийн асуудлыг vеийн vед Нийгмийн хамгаалал, хєдєлмєр, эсвэл Эрvvл мэнд, нийгмийн хамгааллын гэж нэг бол нэгтгэж, нэг бол салгаж байдаг ганц яаманд сайндаа ганц мэргэжилтэнд хариуцуулсаар ирсэн. Ганцхан хvн тєрийн бодлого тодорхойлно гэж ч юу байх билээ дээ. УИХ-ын гишvvд сайд нарын эхнэрvvд хvvхдээ Монголд гаргах байтугай бараг амьдрахгvй. Тэгэхээр Улаанбаатарын дєрвєн амаржих газар хуучраад, ачааллаа дийлэхээ больсон нь тєрд сонин биш. Далаад оны тєрєлтийн "бум"-ын vеийнхэн єнєєдєр гэр бvл зохиох насанд хvрснээр тєрєлт аяндаа нэмэгдсэн. Ерээд оноос хойш бараг сургууль нэмж бариагvйгээс Хайлааст, Баянхошууны сургуулиуд хєдєєнийхний их нvvдлийн хєлд дарагдан гурваас дєрвєн ээлжээр хичээллэж байгаа нь ч тєрд сонин биш. Агаарын бохирдол, эм, эмчилгээний аргачлалын хоцрогдлоос дундаж айлын гурав хvртэл насны хvvхэд жилдээ нэг удаа хатгалгаа, таван удаа томуу тусч, ганцхан Монголд л халдварт шар євчний идэвхжил буурахгvй байгаа нь ч тєрд сонин биш. Бороо ороод эхэлчихсэн байхад эвдэрхий нисдэг тэргэнд гap хоосон хvмvvс суулгаж нисгэчихээд тєрсєн єдєр тэмдэглэх нь тєрийн тvшээдэд сонин байдаг. Бvхэл бvтэн сумын хvн ард химийн бодист хордчихоод байхад Сонгуулийн тухай хуулийг єєрчлєх хуйвалдаан зохиох нь тэдэнд илvv чухал.

Жилд мянга мянган залуусыг Солонгос руу хєлсний ажилд явуулж байгаагаас єєрєєр хvнд чиглэсэн бодлого гэж Монголд тєрд алга. Солонгос руу явсан мянга мянган залуусын олонхи нь эрvvл мэндээ хэдхэн доллараар сольж, биегvй болоод ирж байна. Хэн нэг нь солонгос явсан хосуудын ихэнх нь салж байна. Аав, ээж нь Солонгост, ер нь гадаадад явчихсан хvvхдvvд сэтгэл зvйн хvнд дарамттайгаар єсч байгаа vнэнийг хvлээн зєвшєєрч, энэ тухай ярьж, ядаж матрын нулимс ч болсон унагаж байгаа тєрийн тvшээг би л лав хараагvй. Америкийн нэг сенатч АНУ-д ирж буй гадаадын сvйт бvсгvйчvvд, эхнэрvvдийн эрхийг хамгаалах хууль санаачилсан байхад монгол" парламентчид монгол охидоо хамгаалсан хvний наймааны эсрэг хууль санаачлахгvй байж Сонгуулийн тухай хуулиас эмэгтэйчvvдийн 30 хувийн квотыг хасах гэж амь тавин зvтгэж байсан. Хvн ямар vнэ цэнэтэй амьтан юм бэ гээд эд эрхтэнээр нь vнэлэхэд биологийн vнэлгээ нь нэг сая ам.доллар болдог юм билээ. "Ми-8"-ын ослоос vзэхэд монгол хvн ганц єрєє байр буюу 30 мянган долларын л vнэтэй юм шиг.

Муу удирдагч гэж байдаг болохоос муу ард тvмэн гэж байдаггvй. Монгол тєрийн бодлогод хvн vнэтэй болох тэр цагт л монгол хvн vнэ цэнэтэй болж , монгол соёл сэргэн мандаж, монголчууд бид омог бардам, харц дээгvvр алхах юм байна. "Хvн тєрєлхтєний тvvх Дорноос, монголчуудаас эхэлдэг. Учир нь тэнд тєр байсан юм. Тєрєє цогцлуулж байж сая зон олон нь ард тvмэн ч болдог, тvvхээ ч бvтээдэг" гэж Гегель хэлжээ. Бид тєр шиг тєр цогцлуулж байж Монголдоо vнэ хvндтэй амьдрах цагийг авчиръя.

Read More......

Mongolian national computer graphic association


Read More......

МТ-ИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ ШАЛГАЛТАНД ТЭНЦЭГЧДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛОН МТ-ИЙН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО


12 сарын 24-нд МТҮП дээр Мэдээллийн технологийн инженерийн сургалтын танхимын нээлт болон мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд тэнцэгчдэд батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Koh,Hee Sook, МХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Нямхүү, Япон улсын элчин сайдын яамны Соёлын хэлтсийн дарга Кояама Исао, Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд тэнцсэн шалгуулагчид болон МТ-ийн компаниуд, их дээд сургууль, ТББ-ын төлөөлөл 40 гаруй хүн оролцов.

Уг арга хэмжээний үеэр Мэдээллийн технологийн инженерийн анхны албан ёсны шалгалтанд амжилттай дүн үзүүлж тэнцсэн 8 шалгуулагчдад батламж гардууллаа. Ийнхүү шалгалтаар баталгаажигдсан монгол инженерүүдийн ур чадвар Япон болон Азийн бусад орнууд, цаашид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болж байгаа нь гадаадад ажиллах, гаднаас захиалгат ажил авч гүйцэтгэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжуудыг нээж байна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/ болон Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг/ITU/-ийн тусламжтайгаар байгуулагдсан Мэдээллийн технологийн инженерүүдийн сургалтын танхимыг МХХТГ-ын хэлтсийн дарга Ц.Нямхүү, КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Koh,Hee Sook, МТҮП-ын ерөнхий захирал А.Батжаргал нар тууз хайчилж нээлээ. Энэхүү сургалтын танхим нь 30 хүнийг зэрэг сургах хүчин чадалтай сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дээд түвшний сургалтуудыг явуулах боломжийг бүрдүүлсэн сургалтын танхим болж чадсан юм.


Read More......

Нийгмийн өнөөгийн өнгө төрх

Засгийн газраа бүрдүүлж дуусаад шинэ Ерөнхий сайдын УИХ дээр хэлсэн үгийг монголын иргэд анхааран сонсож, тунгаан бодоод эрхбиш хэдэн зүйл дүгнэлт хийж байгаа бололтой. Түүнд би жирийн нэгэн нийгэм судлагч, тэгэхдээ зонхилж XX зууны монголын нийгмийг судлан ирсний хувьд санал бодлоо нэмэрлэе гэж шийдээд үүнийг уншигч танаа толилуулж байна. Шинэ Ерөнхий сайдаас хийхээр төлөвлөж бүхий ажлаа нэгтгэн таван үндсэн санаагаар томъёолон хэлсэн нь хэрэгжвээс өнөөгийн монголын нийгмийн хэрэгцээ, шаардлагад зүй ёсоор нийцнэ. Монголын нийгэмд хүлээгдэж байгаа эдгээр асуудлыг тодорхойлон хэлж шийдвэрлэх цаг нь болсон бололтой.

Өнөөгийн монголын нийгэм 1990-ээд оны ардчилсан хувьсгалаас үүдэлтэй. Энэхүү арван долоо, найман жилд их зүйлийн шинэчлэлт хийгдсэн. Тэр хэмжээгээр хөгжил хурдасч, хурц асуудлууд шилээ даран босох болсон. Монгол орныгардчилал, зах зээлийн замд оруулах гэж тэмцсэн 1990 оны хувьсгалын улс төрийн бодлого олон хүчин зүйлийн эрхээр ялалтад хүрч тэр улс төрийн бодлогын сонголтоор хөгжлийн шинэ замд бид орсон. Тэгээд ардчилсан Монголын анхны төрийн тэргүүн П.Очирбат, Бага хурлын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарын үед улс орон маань шинэ Үндсэн хуультай болсон. Түүнд мэдээж ололттой, дутагдалтай талууд байгаа ч улс орон маань эдүгээ тэр л Үндсэн хуулийн дор амьдарч байна. Шинэ Үндсэн хуулийн дагуу хийгдсэн сонгуулиар олон түмэн сонгогчид улс төрийн шинэ сонголтыг сайн ойлгоогүй байсны дээр хуучин нийгмийнхээ амьдралаас хагацаж ядан байсны эрхээр "хүний хуучин нь, дээлийн шинэ нь" гэдэг энгийн болоод ойлгомжтой зарчмаа баримтлан МАХН-даа саналаа өгсөн юм.

1992-1996 онд анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай хоёрын үед хийгдсэн зүйл алагтай, цоогтой, тун ч удаашралтай байв. УИХ нь шинэ Үндсэн хуулийнхаа дагуу Н.Багабанди даргынхаа удирдлагаар хуулиудаа шинэчлээд толгой өөд татах завгүй байлаа.

Анхны Ерөнхийлөгч энэ үед гайгүй сайн мэдэх зүйлээсээ ажлаа эхлэн, монголчууд биднийгээ нэг хэсэгтээ овоо цатгаад алсдаа сүйрүүлэх хувь тавилантай "алт хөтөлбөрөө" эхлүүлэв. Харин Ерөнхий сайд П.Жасрайгийн "бага сага" өмч хувьчлалын ажил нь хуучин "фронт"-ынхоо хамтран зүтгэгчдэд, жишээлбэл, нэгдэл, САА-н хийгээд сум, аймгийн нам, захиргааны дарга нарт яавал өгөөжтэй байж болох вэ гэсэн далд санаагаар л явагдаж байсан. Тэрхүү дөрвөн жил бол ардчилсан монголын "гээгдсэн он жилүүд" гэж нэрлэвээс зохих үе байлаа. Харин энэ дөрвөн жилд чинь эдүгээгийн монголын капиталистууд хойт ба урд хоёр хөршийн хооронд ганзагын наймаа хийж хөлс, цусан дундуур мөнгөө цуглуулж байсан юм. Галт тэргэн доторх амь өрссөн ганзагын фронтоос манай одоогийн ихэнх тэрбумтангууд мөнгөний үнэр, амтыг авсан юм шүү! Харин өмч хувьчлалаас завшиж, хөлжсөн цагаан захт баячууд бол нэртэй, устайгаа тов тодорхой байгаа. Ардчилсан монголын алдагдсан он жилүүдээс монголын сонгогч олон нийт нэг дүгнэлт хийсэн. "Морио солиод үзье" гэдэг сэтгэлгээгээр ардчиллын залуучуудад өгөөд үзье гэж шийдсэн байжээ.

Тэд юу хийсэн бэ? Мэдээж дөрвөн жил "удаан" хүлээсэн зүйлээ хийж эхэлсэн. Нэгдүгээрх нь улс төрийн шинэчлэлүүд байсан. Энэ нь боломжтой хийгдсэн. Хоёрдугаарх нь, эдийн засгийн шинэчлэлт гэж томоор овоглох өмч хувьчлал байлаа. Харин эндээс цаашдын хямралын хиншүү ханхалж байв. Тэр бүхнийг одоо зэрвэсхэн нэг харъя!

Шинэ Ерөнхий сайд М.Энхсайхан ямар зорилт тавьж байсан бол? Үйл явдлуудын баримтуудаас харахад тэрбээр улс орныхоо эдийн засгийн макро бүтцэд шинэчлэлт хийж байж зах зээлийн эдийн засагт амжилттай шилжинэ гэж үзсэн байх. Ямарч байсан тэр үед Ерөнхий Сайд М.Энхсайхан намаа биш, улс орноо бодсон зарчмын чухал шинэчлэлтүүдийг яаран эхлүүлсэн. Үүнд, үнэ чөлөөлсөн, зах зээлийнхээ зарчмаар амьдарцгаахаас өөр аргагүй эдийн засгийн харилцааг эхлүүлсэн, бизнесийн орчинд оролцох төр, засгийн үүргийг хязгаарлаж бууруулсан. Харамсалтай нь тэр үед монгол орны улс төрийн нөхцөл байдал одоогийнхоос их өөр байсан. М.Энхсайхан тэр үед зоримог өөрчлөлтүүдээ хэрэгжүүлэх улс төрийн орчноо зөв бүрдүүлж чадаагүй. Хийх хэцүү, хэлэх амархан гэдэг үлгэрээр, судлагч хүнийхээ хувьд би хэлж байгаа юм шүү.

Монголын олон нийт 2000 онд ардчилалд согтууран тарчилсан "шар"-аа тайлж сая нэг амарсан. Энэ үед Ерөнхийлөгч Н.Багабанди анхны Ерөнхийлөгчийн эхлүүлсэн уул овоо тахих, нутаг нугын наадам чимэх зэргийг голдохын зэрэгцээ "Нууц товчоо"-г тахих, "Морин хуур"-ыг залах зэрэг билэгдэлийн Ерөнхийлөгч байх гэдэг хуудмаг нэр томъёололд бараг л итгэсэн байлаа.

2000 оны сонгуулиар засгийн эрхийг авсан намын дарга, тэр цагийн Ерөнхий сайд Н.Энхбаяр дөрвөн жил сөрөг хүчин явсан гачлант сэтгэгдлээсээ ангижирч чадаагүйн эрхээр юуны өмнө намаа л бэхжүүлэхийг зорьж байв. Гэтэл ардчилсан монголын нийгэмд улс төрийн нам гэдэг байгууллага нь тэр үед хэдийнэ эрх мэдэл, өмч хөрөнгө, ашиг хонжоо хайгчдын бүлэглэл болох замдаа орчихсон байлаа. 500 сая төгрөгийн хахуулийн тухай үг УИХ-ын дарга Л.Энэбишийн амнаас гарсаныг хүмүүс мартаагүй байх. Энэ үед "ганзагын наймааны фронт"-оос ялан дийлж гарагсад ба "бага" өмч хувьчлалаас завшин луйвардаж олз олсон цагаан захт баячуудын нэгдсэн урсгал үнэтэй цэнэтэй эд хөрөнгийг хувьчлахад оролцохоор нэгэн цутгаланд нийлж "дүнсгэр мөрөн" болоод урсаж байв. Цаг үеийн өнгөөр нь энэ дөрвөн жилийг ардчилсан монголын "луйврын дөрвөн жил" гэж нэрлэж болох үндэстэй. Монголын сонгогчид үүнд муужран "шок"-нд орсон гэж дүрслэн хэлж болно. Гэхдээ ухаанаа арай ч тавьчихаагүй байсан юм билээ. Одоо луйврын ажлын ерөнхий механизмыг товчхон авч үзье.

"Шинэ" монголчууд
"Шинэ" монгол гэдэг үзэгдэл нь социалист монголоос ардчилсан монголд шилжих үйл явдлын түүхэн бүтээгдэхүүн мөн. Үүний үр хөврөл нь 1997-1998 оны орчмоос бүрэлдэж эхэлсэн. Чухамдаа бол дээр дурьдсан эдийн засгийн хоёр үзэгдлийн нийлбэрээс биежин тогтсон. Христын соёлт ертөнцийнхний нэр томъёогоор хэлбэл энэ сатан (монголоор бол амилсан чөтгөр гэх юм уу даа) биелэн босож ирэх гэж М.Энхсайхны Засгийн газар хийгээд дараа дараагийн ерөнхий сайдуудыг онхолдуулж байсан юм. 2000-2004 онд сатан хөл дээрээ бат зогсож чадсан. Түүний хоёр хөлний нэг нь ардчилсан намын, нөгөө нь хувьсгалт намын салан дээр бат бэхээр алцайн зогсож чадав. Сонгогч бид одоо монголынхоо улс төрийн хоёр намыг анхааралтай харъя. Сонин хэвлэлд байнга гардаг шар, цагаан мэдээнүүдийг эргэн нэг саная. АН ба МАХН хоёрын аль алины нь удирдлагад, тэргүүн эгнээнд нь "шинэ" монголын тэрбумтангууд зогсож байна. Тэд "том бүрх малгай далбийлгаж, халхгар торгон дээл, хоргой хантааз хүлхийлгэж, алт мөнгөн тоногтой дархгар бүс тээглүүлж, алганд багтахгүй чулуун хөөрөг зөрүүлж, морь уралдуулж, бөх барилдуулан уул овоо тахиж, найр наадам ивээн тэтгэнэ". Манай улс төрийн хоёр том хүчний энэхүү "шинэ" монгол удирдагчдын ар талд нь төрийн хууль, засаг захиргааны эрх мэдлийг хахуулиар боомилон барьсан уул уурхайн, ялангуяа алтны улайрсан эздийн том бүлэглэл эрх мэдлийн "Зоогонд" орох ээлжээ хүлээн ядаад уухилан зогсож байна.

Өнөөгийн "шинэ" монголчууд өөрийгөө хамгаалагч хар хувцастны армийг хуулиар байгуулж авсан. Тэднийг нь бэлтгэдэг түмэн дамжаанууд ашигтай, орлоготой ажиллаж байна. Монголын алт, эрдэнэс, баялгийг ухаж авахад тийм хамгаалалтын арми хэрэгтэй. "Шинэ" монголчууд хахуулийг чухам л цэцэглүүлж байгаагийн үр дүн болж төр, засаг хүчгүйдэн туйлдаа хүртэл хэврэгжсэн байгаа! Тэд энэхүү нүглийнхээ үйлийн үрийг бас өөрсдөө эдлэнэ гэдгийг яавч ухаарахгүй. Гэвч аминдаа тулаад ирэхээр сүүлийн үед нэг зүйлээс айж байгаа. Тэр бол орос, монголын хооронд визгүй зорчих асуудал юм. Оросын мафи аюултай гэнээ. Нээрэн тийм байх шүү. Гэвч мафи чинь мань мэтийнхний хашааны алган чинээ газар луу шунан дайрахгүй, хөрөнгө хогшил гэх юмгүй амьтны буруу жолоотой хуучин машиныг дээрэмдэхгүй, харин тэрбумтнуудад бол үнэн халгаатай! Тэд бол гадаадын, мафигаас сүнсээ зайлтал айж байна. Мафийн сонирхож байгаа юм тэдэнд байгаа. Харин хойт Хятадын ядуу тариачдаас барилга барихаар ирсэн энэ олон хятад ажилчин эгэл бидэнд аюултай байгаа. Эхнэр, охидыг нь мөнгөөр хуурч ашиглана. Хашаа хороог маань, улс бэлчээрийг маань хордуулна. "Шинэ" монгол тэрбумтангуудад бол тэд чинь хямдхан дуулгавартай ажиллах хүчин, мөнгийг нь өсгөж өгөгчид. Харж байгаа биз дээ. Бидний эрх ашгийн зөрөө ямар их байна вэ? Бурхан минь, орос ах нарыг минь ирүүлж хайрлаач! Эгэл ард ингэж залбирч байна. Одоо би уран сайхны маруухан дүрслэлээ орхиод шинжлэх ухааны хуурай үг, хийсвэр нэр томъёондоо оръё.

Шинэ шатны хямрал
Судалгаагаар үзвэл XX зууны монгол орон 1911,1921, 1990 оны хувьсгал гэсэн гурван түүхэн үйл явдлыг дайрсан бөгөөд хөрөнгөтний биш хөгжлийн, социалист бүтээн байгуулалтын, ардчилсан шинэчлэлтийн гэсэн гурван түүхэн шатыг дамжсан. Сүүлчийн шат нь арван хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч нийгэмд нь дотоодын олон хямрал нүүрлээд байгаа билээ.

Монголд ардчилсан хувьсгалыг санаачлан, түүнийг хэрэгжүүлсэн улс төрийн хүчин нь ардчиллын төлөө нам ба хүчнүүд гэдэгтэй маргашгүй. Гэвч 2000 оноос ардчиллын төлөө намууд эвлэлдэн нэгдсэн гэдэг нь нарийн судлаж үзвэл цэвэр хувьсгалын үе нь дуусгавар болж, монголын нийгэм аажмаар сөргөлдөгч хоёр улс төрийн шугамаас зугуухан хоёр том улс төрийн нам (хүчин) нь капиталист нийгмийн олигархийн улс төрийн байгууллага болж төлөвших үе эхэлсэн гэж үзвэл түүхэн бодит байдалд илүү ойртоно. Энэ үйл явц 1997-98 оноос ардчилсан холбоо эвслийн, 2000 оноос МАХН-ын дотор эрчимтэй өрнөсөн.

Монголын ууган нам шинэ залуу хүчнээр бэхжихдээ хэдэн арав, зуун сая, сүүлдээ тэрбумаар нь мөнгө хандивлах бэл бэнчинтэй болсон "шинэ" монголчуудаар дүүрэн болсон юм. Тэд бол юуны төлөө төрсөн нийгмийн давхарга вэ гэдгийг би өмнө дурьдсан. Тийм ч учраас 1998-99 оны орчимд "иргэний Зоригийг" яргалах үйлдэл хийгдсэн, яг л түүн шиг гэгээн цагаан өдрөөр төрийн албаны байранд нэгнийгээ хутгалан алж, түмний хадгалуулсан мөнгийг хэдэн тэрбумаар нь тоночихоод халдашгүй эрхийн төлөө улс төр хийж давхицгааж байна. Энэ бол "шинэ" монголчуудын бүлэглэл. Батлан хамгаалахын дэд сайд генералтайгаа хутга шөвгөндөө хүрч байна. Ухамсрын шанаа өгөх гэдэг нэг "гоё" заншил одоогийн дээдсийн дунд тогтсон. Энэ бүхэн бол монгол дахь ардчилсан шинэчпэлтийн дотоод хямралын илрэл мөн.

Ардчиллын хямрал гэж юу вэ. Үүнд товч хариулт өгөхийн тулд монголын ардчилсан хүчин ардчилал гэдгийг юу гэж ойлгож, ямар практик алхамууд хийсэн бэ гэдгийг цухас дурьдах хэрэгтэй. Монголын ардчилагчид юуг шаардаж байсан бэ. Нэгд, улс төрийн эрх чөлөө хоёрт, хэвлэн нийтлэх эрх чөлөө гуравт, хүний эрх чөлөө дөрөвт, эдийн засгийн (хувийн өмчийг зөвшөөрөх) либеральчлал зэрэг болно. Энэ бүхэн одоо үндсэндээ хийгдсэн. Түүнийг нь баталгаажуулж нийгэм-улс төрийн тогтолцоог өөрчилж эрх мэдлийн бие даасан хуваарилалт хийж, хууль тогтоох эрх мэдэл (УИХ), гүйцэтгэх засаглалын эрх мэдэл (Засгийн Газар-ЗГ), Шүүх эрх мэдэл (шүүхийн тогтолцоо), бие даасан хэвлэл мэдээлэл.

Хуулийг лоббидох туршлагыг бүр амжилттай монголчлоод хууль тогтоох байгууллагын даргаар нь нууцаар хууль засуулж авдаг болоод үзсэн. Энэ бүхэн чинь хэний гар вэ? Бид бүгдээрээ мэдэж байгаа. Мөнгөтэй, хөрөнгөтэй тэрбумтангуудынх. Тэр бол "шинэ" монгол гэдэг эрхэм.

Энэ бүхэн бол ардчиплыг бүдүүвчлэн ойлгож, хялбаршуулан хэрэгжүүлж байгаагийн үр дүн. Энэ маань монголжсон ардчилал болжээ. Нэгэн цагт их эзэн Хувилай морин дэл дээр явж дэлхийн талыг эзлэж болох боловч морин дээрээс буугаад төр, улсыг төвхнүүлэх хэцүү гэж хэлснийг үлгэр болгон номон дээрээс уншиж аман чинээгээр ардчиллыг ярих нь амар боловч номын дагуу үзэл, онолыг нийгэм дээр хэрэглэх нь хэцүү гэдгийг ойлгомоор болжээ.

Одоо энэ бүхнээ дүгнэж, цэгнэх гээд сүүлийн арван хэдэн жил Ерөнхийлөгчид, УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хэлсэн үг, хийсэн ажлуудыг тунгаан бодоод үзье. Зөндөө зүйл байгаа. Гэвч одоогийн шинэ Ерөнхий Сайд шиг программын чанартай, шинэттэлийн шинжтэй хэлсэн үг хэр олон бэ. Одоо ганцхан хэрэгжүүлэх л үлдлээ. Бурхан минь, үнэн л байгаасай. Залбирах юм ганц энэ. Тэгвэл ардчилсан шинэчлэлтийн шат бага ч атугай төгөлдөржиж магадгүй.

Шинэчлэлтийг төгөлдөржүүлэх алхамууд
Монголын нийгэм эдүгээ ардчилсан шинэчлэлтүүдээ бататгаж, чухамдаа ардчилсан өөрчлөлтүүдийг дутуу дулимаг, хагас хугас хийсний улмаас бий болсон дотоод хямралаасаа бага багаар ангижрах уу, эсвэл ардчилсан өөрчлөлтийн алдаан дээр үндэслэн гарч ирсэн хээл хахууль, мөнгөний ноёрхолыг шүтэн нийгмийг доройтуулдаг буруу гарын хүмүүст төр, засгийн эрхийг олгож, нийгмийн эсрэг ашиглуулдаг тогтолцоог улам бэхжүүлэх үү гэсэн салаа замын уулзвар дээр ирээд байна. Өөрөөр хэлбэл, ардчилсан Монголын нийгэмд ард түмний амьдрал дээшлэх үү, доошлох уу гэдгийг шийдэх болоод байна. Шийдвэр гаргах эрх нь УИХ-д, бас Засгийн газарт мөн нэлээд хэмжээгээр Улсын Ерөнхийлөгчийн хүчин чармайлтанд, тэр бүхний цаанаас “хатгуурдах'' МАХН ба АН гэсэн улс төрийн хоёр гол намын удирдлагад төвлөрөөд байна.

Одоо бол улс төрийн энэ хоёр гол нам монгол орноо ардчилсан улс байлгахын төлөө байгаа. Алинд нь ч үүнээс өөр сонголт байхгүй. Гэхдээ ардчилсан нэрийн дор нийгмийг тогтнуулан барих олон хувилбар байна. Жишээлбэл, олигархиуд нийгэмд ноёрхолоо тогтоох уу, эсвэл олон түмэн төр, засгийн бодлогыг хянаж байх бололцоотой болох иргэд хийгээд иргэний байгууллагууд улс төрийн намд, төрд нөлөөтэй байх уу. Шүүх засаглал гэхэд одоогийнх шиг авилгаар хэрэг шийдвэрлэх боломж нь шүүгчдэд нээлттэй байх уу, эсвэл төр, гүйцэтгэх засаглал, иргэд (олон нийт) хуул ийг хэрэглэж шүүх ажиллагаа явуулахад хяналт тавьж оролцох эрхийг нь хуулиар нээж өгөх үү гэх мэт олон асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн сонголтын өмнө нийгэм зогсож байна.

"Шинэ" монголчуудаас зонхилж бүрэлдсэн олигархиудад сонголт хийх давуу эрх нь өнөөгийн Монголын улстөрийн тогтолцоогоор олгогдсон байгаа. Гэвч яг энэ цаг үед олигархийн хор хөнөөл, аюул заналыг нэлээд мэдэрсэн хэсэг МАХН-ын удирдлагад гарч ирснийг хувь заяаны хэрэг байх гэж залбирсан ч болно. Гэхдээ шинжлэн судлаж үзвээс бодит үндэс, шалтгаан байгаа! Мөн түүнчлэн энэхүү хүчний адил бодлоготой, ардчилсан монголоо зөв хөгжүүлэх юмсан гэсэн хэсэг АН-ын удирдлагад ч байгаа. Монголын энэ хоёр гол намд алинд нь ч олигархууд ихээхэн нөлөөтэй байна.

Нийгмийн ойлголцлын энэ бааз, суурин дээр шинэчлэлтийг төгөлдөржүүлэх зорилгыг дэвшүүлж үндсэн таван чиглэлээр шинэ засгийн газрын тэргүүн ажлаа эхлүүлж байгааг нийгмийн шудрага хэсэг бүхэлдээ дэмжиж байгаа нь сайшаалтай. Эдгээр төгөлдөржилтүүд нь эхлээд авилгыг цэцэглүүлэгч олигархаас төр, засгийн аппаратыг цэвэршүүлэхээс анхны алхамуудаа хийх ёстой. Эзэн биегүй төр, засгийн механизмуудтай зууралдаад байвал цаг аддах төдийгүй төгөлдөржилтийг санаархагч хэсэг өөрсдөө эрх мэдлээ алдах болно. Ийм учраас нийгэм бүхэлдээ төр, засгийн зүгээс засаж залруулахыг хүсэж байгаа төрийн өмч, хөрөнгийг завшигчдад хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн нэрээр тансаглагчдыг, төрийн юмыг бие биедээ найр тавин бэлэглэгчдийг зогсоох ёстой! Нэг үгээр хэлбэл, төгөлдөржилт маш тодорхой зүйлээр, нэгэнт нийгэмд хүлээлт нь буй болсон зүйлээр дамжиж цааш ахих боломжтой. Чингэхдээ намын эрх ашиг нэгд биш харин үндэстний буюу улсын эрх ашиг тэргүүн зэрэгт тавигдаж байвал амжилт олно.

Бидэнд ухаан хэрэгтэй, ухаалаг төрийн бодлого хэрэгтэй. Төр нь хүчтэй байсан нь дээр. Дорой ардад төр шиг ачтай юм байхгүй, эх орон шиг ээлтэй газар үгүй. Ухаарах уу, эс ухаарах уу гэсэн цаг нь аль хэдийнэ ирээд байна.

Read More......

2007 онд дэлхий дахинд болсон онцлох 10 үйл явдал

1. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Индонезийн Бали аралд дэлхийн 180 гаруй орны төлөөлөгч оролцсон бага хурал болж, дэлхий нийтийн дулааралтай тэмцэх чиглэлүүдийг тодорхойлох, Киотогийн протоколыг орлох шинэ төлөвлөгөө боловсруулах тухай хэлэлцээг эхлэж, 2009 онд дуусгахаар тохиролцов.

2. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээнд тодорхой ахиц гарч, Умард Солонгос цөмийн обьектуудаа 2007 онд багтаан хаах үүрэг авав.Үүнтэй уялдан Умард, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарын дээд хэмжээний хоёр дахь уулзалт Пхеньянд болж, хоёр талын харилцааг хэвийн болгох "Найрамдаж, хамтдаа цэцэглэн хөгжих" тунхаглал гаргав.

3. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалтаар тус холбооны харти буюу үндсэн хуулинд гарын үсэг зурж, 2015 он гэхэд Европын Холбооны загвараар АСЕАН-ны нэгдмэл хамтын нийгэмлэг байгуулахаар тохиролцов.

4. АНУ-ын Аннаполис хотноо Ойрхи Дорнодын асуудлаар Арабын орнууд болон Ойрхи Дорнодын "дөрвөл" буюу АНУ, ОХУ, НҮБ, Европын Холбооны төлөөлөгчдийн бага хурал болж, Израиль-Палестины ужиг мөргөлдөөнийг 2008 онд багтаан эцэслэн шийдэх тухай албан ёсны хэлэлцээг энэ онд тус хоёр талын хооронд эхлүүлэхээр шийдвэрлэв.

5. Пакистаны эрх баригч болон сөрөг хүчний хоорондын зөрчил тэмцэл хурцадсанаас тус улсад онц байдал тогтоов. Ерөнхийлөгч Мушарраф сөрөг хүчний шаардлагаар зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаал, генерал цолноосоо татгалзав. Тус улсад шинэ он гарсаар параментын сонгууль явуулах гэж байгаатай холбогдуулан онц байдлыг цуцлав.

6. ОХУ-ын Улсын Думын сонгуульд ерөнхийлөгч Путинг дэмжигч "Нэгдсэн Орос" нам сонгогчдын 60 гаруй хувийн санал авч итгэлтэй ялав. Тус нам Путины залгамжлагч болох Дмитрий Медведевийн нэрийг 2008 оны Оросын ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэв. Д.Медведев ерөнхийлөгчөөр сонгогдсон нөхцөлд В.Путинг ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллахыг санал болгохоо мэдэгдэв. В.Путин энэ саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

7. НҮБ, Дэлхийн банкны ивээл дор дэлхийн 146 орныг хамруулан, худалдан авах чадварыг үндэс болгодог эдийн засгийн шинэ аргачилараар явуулсан олон улсын шинэ том судалгаагаар Хятад улс дэлхий дээр АНУ-ын дараа хамгийн том эдийн засагтай орноор тодров.

8. Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралын төвд хэвээр байв. Иран атомын бөмбөг хийх ажлаа 2003 онд зогсоосныг АНУ-ын тагнуулын алба албан ёсоор нийтэд зарлав.

9. Чех, Польшийн нутагт АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах саналыг тус хоёр улс зөвшөөрч энэ асуудлаар хэлэлцээ хийж эхлэсэн нь Орос-Америкийн харилцааг тодорхой хэмжээгээр хүндрүүлэв.

10. Сербийн Косово хязгаарын статусыг тодорхойлоход чиглэсэн АНУ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон олон улсын зуучлагчдын хүчин чармайлт үр дүнгүй болов.

Read More......

Ашигт малтмалын лицензийн авлигын хэрэг задарч эхлэв

Төрийн албан тушаал ашиглаж бусдыг дарамталж хахууль нэхсэн авлигач нөхдүүд Авлигатай тэмцэх газарт түрүүчээсээ байцаагдаж эхэлсэн. Үүний нэгэн хэрэг бол Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Тамгын газрын дарга Л.Дэлгэрдалайтай холбоотой асуудал.

Өнөөдөр манайд ашигт малтмалын лицензийг наймаалцаж хэн их мөнгө хаясанд нь олгодог жишиг нэгэнт тогтож. Үүнийг жишээ баримтаар дурдъя.

Цайрын орд газар ард түмний хийгээд төрийн анхааралд орж улмаар эиэ орд газар орчим дахь, үйл ажиллагааны идэвхжилт муутай лицензийг дахин сунгахгүй байх, шииээр лиценз олгохгүй байх чиглэл Засгийн газраас гарсан байдаг. Гэтэл Өвөр Монголын иргэн Б.Далангуравын "Нонферрос металл майнинг" ХХК-ийн эзэмшихээс цаашгүй, үйл ажиллагаа явагддаггүй 7889, 7890 дугаартай лицензийг АМГТХГ-ынхан шуурхай сунгаж үйлчилжээ. Хуульд зааснаар бол дээрх компани лицензийн эрхээ дуусгавар болохоос нэг сарын өмнө өргөдөл гарган сунгуулах учиртай. Гэтэл дээрх компанийн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах цайрын орд газрын лицензүүдийг дуусгавар болохоос гурав хоногийн өмнө АМГТХЭГ-ын Тамгын газрын дарга Л.Дэлгэрдалайгийн даалгавраар хууль зөрчин өргөдөл хүлээн авч нэг хоногийн дотор 2010 он хүртэл лиценз эзэмших эрх олгожээ. Ийм жишээ зөвхөн ганц биш. Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын нутагт орших гадаадын хөрөнгө оруулалттай,

Б.Линдсей Ричард гэгч захиралтай "ОНТРЭ" ХХК-ийн 3136Х, 3148Х, 3150Х тоот бүхий 179590 ректар талбайг хамарсан лицензийг сунгуулах өргөдөл хүлээн авах хугацаа гурван сараар хэтэрсэн байхад энэ оны долдугаар сарын 2-ны өдөр 2010 он хүртэлх хугацаатай эзэмшүүлэхээр шуурхай сунгаж өгсөн байна. Дээрх талбайд "Оюу толгойн" зэс молибдений орд газрын хүдрийн биетийн тодорхой хэсэг хамрагддаг аж.

Энэ нь "Айвенхоу Майнз" ХХК-ийн эзэмшлийн 30 хүрэхгүй мянган ректар талбайгаас хэд дахин илүү талбайг Б.Линдсей Ричард хэмээх гадны нэг нөхөрт авлигач хэдэн төрийн түшээдийн хууль бус үйлдлээр зүгээр л өгөөд туучихаж байгаа хэрэг. Угтаа энэ газар шороо Монголын бүх ард түмэнд өмчлөгдсөн баялаг. Гэвч Тамгын газрын дарга Л.Дэлгэрдалай, Кадастрын албаны дарга С.Батмандах, Зураг зүйн хэлтсийн дарга С.Пүрэвжав, Бүртгэл тооцоо хэлстийн дарга Б.Алтан-Очир нарын түрийвч түнтийж л байвал хэнийх байх нь хамаагүй бололтой.

Ашигт малтмалын лиценз эзэмшигч, шударга нэг нь эрх сунгуулахдаа дор хаяж 14 шат дамжлагыг олон хоног дамжин гүйдэг гэнэлээ. Гэтэл Б.Далангурав, Б.Линдсей Ричард нарын хүмүүс лиценз эзэмших эрхээ нэг өдрийн дотор гэрлийн хурдаар сунгуулж чадсаны хариулт маш тодорхой. Цайртминералын 30 хувийг эзэмшигч Б.Далангурав нар нь Л.Дэлгэрдалай, С.Батмандах тэргүүтэй нөхдийг авлигаар хөшүүрэгдсэн гэж яригдаж байгаа ба тэд одоо Авлигатай тэмцэх газарт асуугдаж байгаа юм байна.

Тамгын газрын даргын эрх мэдэл бол хэнийг ч халж сольж, хавчиж чадах албан тушаал. Тиймээс Л.Дэлгэрдалай дээрх албан тушаалд ирэнгүүтээ өөрийн тойрон хүрээлэгч багаа бүрдүүлэн зөвхөн лицензийн асуудлаар дагнасан үйл ажиллагааг эрхлэн мафижсан гэгддэг юм билээ. Энэ эрхмийн зараалаар "Нонферрос металл майнинг" компанийн лицензийг сунгах ажлыг Б.Алтан-Очир гэгч гардан гүйцэтгэжээ. Тодруулахад Л.Дэлгэрдалай нь УИХ-ын гишүүн Л.Гүндалайн дүү бөгөөд авлига авч, хууль бусаар хам хэрэг үйлдсэн нь өдгөө цагдаагийнханд илэрч эхлэнгүүт Л.Дэлгэрдалай "Шийдвэр гаргадаг хүн нь би биш" гээд өөрөөсөө зайлуулж орхижээ. Харин түүний оронд Л.Дэлгэрдалайн нууц олон файл хадгалсан Б.Алтан-Очир ажлаасаа халагдаж хуулийнханд илүүтэй их ээрэгдэж байгаа аж. Одоо Б.Алтан-Очирын оронд Хуулийн хэлтсийн дарга Эрдэнэ сонгогджээ. Лиценз олгосон хоёр, гурван баримт дурдахад "но" өдий төдийгөөрөө цухуйж байгаа бөгөөд энэ байгууллагатай холбоотой авлигын шинжтэй материалууд Авлигатай тэмцэх газарт ирсээр байгаа мэдээлэлтэй.

Read More......