Цахим маркетингийн шилдэг 10 бодлого

Цахим маркетинг нь вэб хуудсанд тань олон хүмүүсийг татаж, таны бизнесийн үйлчлүүлэгчдийн тоог нэмж, компаний тань болон бүтээгдэхүүний тань брэндинг нэмэгдүүлж байдаг. Хэрвээ та өөрийн цахим маркетингийн бодлогоо дөнгөж эхлүүлж байгаа бол маш олон хүнд тус болсон доорхи шилдэг 10 жагсаалт нь таныг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тус болно.

Дээрх зөвөлгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр бизнесээ бодитойгоор дээшлүүлэх өөрийн гэсэн Цахим Маркетингийн Бодлогыг та бий болгох боломжтой болно.


Алхамууд


1

Вэб дизайн

2

Хайлтын систем

3

Цахим шуудан

4

Гишүүнчлэл

5

Мэргэжлийн зөвлөгөө

6

Хариу илгээх

7

Анхаарлын төвд байгаа мэдээллээс хоцрохгүй байх

8

Цахим хэвлэл

9

Цахим урамшуулал

10

Бүтээмжээ дээшлүүлэх



1. Юуны өмнө вэб сурталчилгааны төлөвлөгөө болон үр нөлөөтэй вэб дизайн, түүнчлэн хөгжлийн бодлогоос эхлэх хэрэгтэй.

2. Гол гол хайлтын хэрэгслүүдийн үр дүнгийн тэргүүн зэрэглэлд жагсаах хэрэгтэй бөгөөд хайлтыг амжилттай болгогч техникүүд дээр дадлага сайн хийх хэрэгтэй.

3. Цахим шуудангийн үр ашигтай маркетингийн талаар суралцах хэрэгтэй.

4. Маркетингийн хүрээгээ гишүүнчлэл, дамжуулан борлуулагч болон түншлэлийн программаар давамгайлуулах хэрэгтэй.

5. Цахим маркетингийн мэргэжилтнээс юмуу цахим маркетингийн зөвлөгчөөс анализ хийж өгөхийг хүсэх хэрэгтэй.

6. Цахим шуудангийн жагсаалтдаа хариу явуулах сонголтын цэсийг бий болгох хэрэгтэй.

7. Үйл явдлын мэдээнд сэдэв оруулах юмуу жагсаалтанд нь бүртгүүлээрэй.

8. Цахим хэвлэл мэдээлэлд бичиж нийтлэх хэрэгтэй.

9. Вэб хуудсаараа дамжуулан худалдан авагчдыг татах урамшуулал үзүүлж, тэмцээн уралдаан зохиож, хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.

10. Цахим шуудангийн автомат хариу өгөгчийг ашиглан электрон шуудангаа чадварлаг, үр ашигтай зохицуулах хэрэгтэй.

Read More......

Цахим маркетингийн шилдэг 10 бодлого

Цахим маркетинг нь вэб хуудсанд тань олон хүмүүсийг татаж, таны бизнесийн үйлчлүүлэгчдийн тоог нэмж, компаний тань болон бүтээгдэхүүний тань брэндинг нэмэгдүүлж байдаг. Хэрвээ та өөрийн цахим маркетингийн бодлогоо дөнгөж эхлүүлж байгаа бол маш олон хүнд тус болсон доорхи шилдэг 10 жагсаалт нь таныг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тус болно.

Дээрх зөвөлгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр бизнесээ бодитойгоор дээшлүүлэх өөрийн гэсэн Цахим Маркетингийн Бодлогыг та бий болгох боломжтой болно.


Алхамууд


1

Вэб дизайн

2

Хайлтын систем

3

Цахим шуудан

4

Гишүүнчлэл

5

Мэргэжлийн зөвлөгөө

6

Хариу илгээх

7

Анхаарлын төвд байгаа мэдээллээс хоцрохгүй байх

8

Цахим хэвлэл

9

Цахим урамшуулал

10

Бүтээмжээ дээшлүүлэх



1. Юуны өмнө вэб сурталчилгааны төлөвлөгөө болон үр нөлөөтэй вэб дизайн, түүнчлэн хөгжлийн бодлогоос эхлэх хэрэгтэй.

2. Гол гол хайлтын хэрэгслүүдийн үр дүнгийн тэргүүн зэрэглэлд жагсаах хэрэгтэй бөгөөд хайлтыг амжилттай болгогч техникүүд дээр дадлага сайн хийх хэрэгтэй.

3. Цахим шуудангийн үр ашигтай маркетингийн талаар суралцах хэрэгтэй.

4. Маркетингийн хүрээгээ гишүүнчлэл, дамжуулан борлуулагч болон түншлэлийн программаар давамгайлуулах хэрэгтэй.

5. Цахим маркетингийн мэргэжилтнээс юмуу цахим маркетингийн зөвлөгчөөс анализ хийж өгөхийг хүсэх хэрэгтэй.

6. Цахим шуудангийн жагсаалтдаа хариу явуулах сонголтын цэсийг бий болгох хэрэгтэй.

7. Үйл явдлын мэдээнд сэдэв оруулах юмуу жагсаалтанд нь бүртгүүлээрэй.

8. Цахим хэвлэл мэдээлэлд бичиж нийтлэх хэрэгтэй.

9. Вэб хуудсаараа дамжуулан худалдан авагчдыг татах урамшуулал үзүүлж, тэмцээн уралдаан зохиож, хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй.

10. Цахим шуудангийн автомат хариу өгөгчийг ашиглан электрон шуудангаа чадварлаг, үр ашигтай зохицуулах хэрэгтэй.

Read More......

Хятадын компаниуд дотоодынхоо зах зээл дээр хөгжүүлэлтийг хэрхэн явуулдаг вэ?


[1] Дизайны баримт бичиггүй хөгжүүлэлтийн төслүүд олон байдаг
Хятадын дотоод зах зээл дэх том хэмжээний төсөл ч дизайны баримтгүй, хөгжүүлэлтийн тогтсон дүрэмгүйгээр явагдах нь олон.

Төсөл амжилтай дууссан ч, цаашдын ашиглалт техникийн үйлчилгээ болон нэмэлт өөрчлөлт хийлгэхэд нийлээд асуудал үүсдэг. Энэ нь хэрхэвч сайн үр дүн биш бөгөөд эсрэгээр хэрэглэгчдэд хүндрэл болж ирдэг.

http://resource.news.mn/fileLibrary/photo/middle/1192345759256-1655148787012126927620/2027372456.jpg


[2] Давталттай хөгжүүлэлтийн аргаар хөгжүүлэлт явагддаг

Японд хүрхэрээ загварын хөгжүүлэлтийг үндэс болгон хөгжүүлэлтийг явуулдаг. Харин Хятадын хувьд давталттай хөгжүүлэлтийн аргыг хэрэглэх нь элбэг. Шалгалт болон баталгаажуулахад бага хугацаа зарцуулж ажлын хэмжээгээ багасган богино хугацаанд хүлээлгэн өгөх гэсэн сэтгэхгүйтэй байдаг.
Давталттай хөгжүүлэлтийн аргыг хэрэглэхийн тулд доорх нөхцөл шаардлагатай.
- Бага хэмжээний төсөл
- Хэрэглэгч тал давталттай хөгжүүлэлтийн аргыг хүлээн зөвшөөрөх
- Харилцан ойлголцолыг маш сайн хийх
Хятадын дотоод зах зээлд эдгээр нөхцөлийг хангах тохиолдол олон байдгаас, давталттай хөгжүүлэлтийн аргыг хэрэглэх нь илүү байдаг бололтой.

[3] Төслийг хүлээлгэн өгсөний дараагаар, өөрчлөлтийн болон алдааны засварыг хийдэг
Хөгжүүлэлтийг хийж дуусаад эхлээд хүлээлгэн өгнө. Түүний дараагаар ашиглалт, техникийн үйлчилгээ зэрэг ажлын хүрээнд өөрчлөлтийн /зарим тохиолдолд алдааны/ засварыг хийж өгдөг.
Үнэндээ бол чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн боловсруулсанаас ашиглалтын гэрээ байгуулахаас өмнө асуудал /алдаа/ гарах тохиолдол багагүй байдаг.

Read More......

Ц.Нямхүү: Монгол улс ЗИП кодтой боллоо...

XXI зуун мэдээллийн эрин зуун. Энэ тухай бүгд л мэддэг, ярьдаг. Аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн өнгөрсөн зууны сүүлчээс мэдээллийн эринд шилжих үйл явц улам хурдсаж, нийгмийн баялаг, үнэт зүйлийг бүтээх эх сурвалж нь мэдлэг, мэдээлэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх болов. Ийм ч учраас дэлхийн улс орнууд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг өргөнөөр нэвтрүүлэн хэрэглэж байна.

Монгол Улс ч энэ салбарын хөгжилд өндөр ач холбогдол өгч бусад орнуудын жишгээр мэдээлэл, харилцаа холбооны салбараа шинэ түвшинд хүргэх замдаа хөл тавьжээ. Мэдээлэлжсэн улс орон болох нь ямар ач холбогдолтой, энэ чиглэлд Монгол Улс ямар бодлого зорилт тавьж байгаа талаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын (МХХТГ) Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Дарга Ц.Нямхүүтэй ярилцлаа.


- Танай байгуулагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго юу вэ?

- Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар гэдэг маш өргөн хүрээтэй салбар. Тухайлбал, үүнд бүх төрлийн холбоо, мэдээлийн технологи, радио телевиз, телефон аппаратаас авахуулаад янз бүрийн электрон тоног төхөөрөмжүүдийг хүртэл багтааж ойлгож болох талтай.

Дэлхий нийтээр мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжилд ихэд анхаарах болсон өнөө үед Монгол Улс мэдээлэл, харилцаа холбооны технологийг улс төр, эдийн засаг, нийгмийн бүх салбарт бүтээлчээр нэвтрүүлж, улс орны хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх, төрийн удирдлагын үр нөлөө, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэдээлэлжсэн нийгмийг байгуулах, хоцрогдлыг багасгах шаардлага тавигдаж байна. Үүнтэй холбогдуулан, тус салбарт төрөөс явуулах бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх нь манай байгууллагын үндсэн зорилго юм.

- Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Иргэд бүх нийтийг компьютержүүлэх зорилт тавьсныг л сайн мэддэг?

-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээг Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд багтаан, улс орны хөгжлийн хурдасгуур болгох зорилгоор дунд хугацааны стратегийн баримт бичиг болох “Цахим Монгол” хөтөлбөрийг 2005 онд Засгийн газраар батлуулж, улмаар 2012 оныг хүртэл хэрэгжүүлэхээр зорилт тавьсан. Тус хөтөлбөрийн хүрээнд “Өрх бүрийг компьютержүүлэх”-ээс гадна олон шинэлэг зорилт бий. Хөтөлбөрийн хүрээнд нийт 22 чиглэл буюу дэд хөтөлбөрийг тодорхойлсон. Тухайлбал хууль эрх зүй, бодлого зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн дэд бүтцийг хөгжүүлэх, “Цахим засаглал”, “Цахим боловсрол”, “Цахим эрүүл мэнд”, “Цахим арилжаа”,хүний нөөцийг хөгжүүлэх, эдгээрийн харилцан уялдааг хангах, холбогдох стандартуудыг бий болгох гэх мэт маш олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна.

- Өнөөдрийн байдлаар дэд хөтөлбөрүүдийн алинд нь илүү анхаарлаа хандуулж байна вэ?

- Ер нь бол дээр дурдсан олон арга хэмжээнүүд нь бүгд чухал ач холбогдолтой, ойрын ирээдүйд хийгдэх ёстой ажлууд мөн. Гэхдээ нөөц бололцоо, хүн хүчээ бодсон ч тэр тодорхой хэмжээгээр ач холбогдолын дараалал үүсгэж, аль болох суурь асуудалд түлхүү анхаарах учиртай. Энэ чиглэлд ч өнгөрсөн хугацаанд ахиц дэвшил их гарсан. Тухайлбал, одоо бүх л байгууллагууд үйл ажиллагаандаа ямар нэг хэмжээгээр мэдээллийн технологийг нэвтрүүлж эхэлсэн. Гэхдээ удахгүй эдгээр бүх салангид тус тусдаа байгаа мэдээллийн системүүд харилцан холбогдож нэгдмэл нэг системд холбогдож байж жинхэнэ үр дүнгээ өгөх нь дамжиггүй.

Эдгээр нөхцөл байдлыг тооцоод мэдээллийн системүүдийн харилцан холболтын стандартуудыг нэг мөр болгож цэгцлэх, нэгдмэл кодочлолыг бий болгож нэвтрүүлэх нь чухал. Жишээлбэл, Үндэсний статистикийн газар, Татварын алба хоёр аж ахуйн нэгжүүдтэй холбоотой төрөл бүрийн мэдээллийн сан үүсгэж ашиглаж байгаа. Хэрэв эдгээр мэдээллийн санд нэг ижил зүйлийг өөр өөрөөр кодолбол хожим харилцан холболт хийх үед их хүндрэл гарах нь дамжиггүй.

Иймээс эдгээр байгууллагуудад хэрэглэгддэг нэг ижил ангилал, жагсаалтыг анхнаасаа нэг ижил кодолсон, стандартыг мөрдөөд явчихвал ирээдүйд гарах зардал багасах юм. Энэ чиглэлд МХХТГ-аас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн кодын стандартыг боловсруулж батлуулсан. Мөн шуудангийн бүсийн код буюу “ZIP” кодийг ЗТАЖЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран боловсруулж, олон нийтэд сурталчлах нэвтрүүлэх ажлаа эхлээд байна. Үүнээс гадна, цаашид хуулийн этгээдийн, иргэний регистрийн, аж ахуйн нэгж байгууллагын, нийгмийн даатгалын, төрийн албаны гэх мэт маш олон чиглэлд нэгдмэл кодыг бий болгох шаардлагатай.

- Шуудангйин бүсийн код нэвтрүүлэхийн гол ач холбогдол нь юу вэ?
- “ZIP” код буюу шуудангийн бүсийн код нь дэлхийн олон улсад хэрэглэгддэг. Өмнө нь “Монгол шуудан” компани өөрийн салбаруудаа кодолсон шуудангийн индекс буюу кодтой байв. Гэвч шуудангийн салбар либеральчлагдаж хувийн сектор бий болсоноор дээрх кодыг улс орны хэмжээнд бүх шуудангийн сүлжээнд хэрэглэх боломжгүй болсон. Иймд бид газар зүйн байрлал, бүсээр хуваасан олон улсын жишгийн кодочлолыг боловсруулж, нэвтрүүлж байна. Үүнийг хэрэглэснээр шуудангийн үйлчилгээнд тодорхой ахиц дэвшил гарахаас гадна гал команд, түргэн тусламж гэх мэт бусад олон байгууллагад ашиглах боломжтой.

Ер нь товчдоо, энэ тоон хаяг мөн боловч, орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэхтэй хослуулан шинэ шинэ үйлчилгээг бий болгох боломжтой болгож буй юм. Энэ утгаараа зөвхөн тоон хаяг биш маш өргөн хэрэглээтэй, суурь ач холбогдол ихтэй. АНУ-ын томоохон хотуудад иргэд нь аль нэг гудамжийг нэрээр нь хаана байдгийг мэдэхгүй ч зип кодоор нь хараад барагцаагаар аль зүгт, аль дүүрэгт очихоо гадарладаг болчихсон байдаг. Монголчууд 9935…-тай дугаар Эрдэнэтийнх, 9938…-тай бол Хөвсгөлийнх гэх мэт мэддэгтэй төстэй зүйл. Зип кодийг сурталчлах, нэвтрүүлэх үйл ажиллагаагаа саяхан аравдугаар сарын есөнд болсон Шууданчдын баярыг тохиолдуулан эхлээд байна.

- Монгол Улс хэзээ “цахим” болж чадна гэж та үзэж байна вэ?
- Барууны өндөр хөгжилтэй орнуудад байгууллагуудын дотор болон хоорондоо солилцдог мэдээллийн харилцаа “цаасан” байх үедээ эмх цэгцтэй, зохистой процесс, нь тогтчихсон байдаг тул “цахим” хэлбэрт шилжүүлэх нь ихэнхдээ мэдээллийн технологийг нэвтрүүлэх тухай л асуудал байдаг.
Харин хөгжиж буй ихэнх орнуудад цахимжуулах процесс нь өөрөө цаанаа суурь харилцаагаа шинэчлэх “реформ”-ийн шинжтэй. Тийм учраас дэлхийн олон улсуудад цахим засаглалыг хэрэгжүүлэх том зорилгын дор төр, засгийн системээ орчин үеийн болгох реформ болгон хэрэгжүүлж байна. Улс орны дэд бүтцийг хөгжүүлэх нь суурь асуудал мөн.

Гэвч түүн дотроо шинэ технологийн дэд бүтцийг хөгжүүлэх нь амин чухал төдийгүй, амдаж хөгжих бололцоог бий болгож байна. Мэдээж энэ бүхнийг сайтар төлөвлөж хэрэгжүүлэхгүй бол маш хэцүү байх болно. Гэхдээ л хэрэгжүүлж чадвал бид хөгжсөн улсуудыг гүйцэх боломж ганц энэ болов уу. Жишээлбэл, 1 км зам тавихад ойролцоогоор 200 сая төгрөг буюу 170 мянган ам.доллар шаардагддаг. 35 сая доллараар 200 км зам тавина. Дархан хүрэх дайны газар. Гэтэл энэ мөнгөөр Монголын бүх аймаг, суманд хүрсэн тэр бүү хэл малчдад хүрсэн орчин үеийн харилцаа холбооны сүлжээг бий болгож, түүгээр төр, засгийн үйлчилгээ, зайны сургалт, оношлогоо, эмчилгээг хүргэх боломжтой. Товчдоо, харилцаа холбооны салбарыг бүхэлд нь дэлхийн жишигт хүргэж болно.

Read More......

Химиин салбарын Нобелийн шагналтан тодров

Германы эрдэмтэн Герхард Эртль химийн салбарын энэ жилийн Нобелийн шагналыг хvртлээ. Энэ тухай Стокгольм хотод болсон Шведийн Шинжлэх ухааны академиас явуулсан хэвлэлийн бага хурал дээр зарлав.
Г.Эртлийг "Хатуу гадаргуу дээрх химийн процессийн судалгаа" ажлынх нь тєлєє энэ шагналаар шагнажээ. Нобелийн шагналын холбооноос Г.Эртлийн судалгаа нь олон салбарт ашиглаж буй технологийг бvтээх бололцоог олгосон гэж дvгнэсэн байна.
Тухайлбал, тvvний судалгааны ажил дээр тулгуурлан тооцоолон бодох машины хагас дамжуулагчийн vйлдвэрлэл болон зарим бордоог ч гаргаж авдаг гэнэ.
Ман 2007 оны физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ. Уг шагналыг хэн хэнээсээ тусдаа ажиллаж асар том хэмжээний соронзонгийн vр ашиг, нєлєєллийг нээсэн Альбар Фер, Петер Грюнберг нар хvртлээ.

Read More......

Дэлхийн банк манайд 500 сая төгрөгийн бонд гаргаж арилжаалах санал тавьжээ

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг асуудлыг авч ярилцлаа.

2008 оны үндсэн чиглэлд хүнсний гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийг саармагжуулах ажиллагааг эн түрүүнд хийх гэнэ. Мах, гурилын үнийн өсөлтийг саармагжуулахаар 2.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байгаа аж. Үүнээс Улаанбаатар хотод 1.3 тэрбум, Дархан-Уул, Эрдэнэт зэрэг хотуудад тус бүр 500 сая төгрөг суулгаж өгсөн байна. Түүнчлэн мах бэлтгэлийн компаниуд арилжааны банкуудаас зээл авч нөөцөлж байхаар асуудлыг зохицуулах ёстой гэсэн байр суурийг Сангийн сайд тавиад гагцхүү арилжааны банкны зээлийн дарамтыг мах бэлтгэлийн компаниудад үзүүлэхгүй байх арга хэмжээг авах ёстой гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл арилжааны банкны хүүг төсвөөс нөхөж байх асуудлыг тавьсан. Үүнээс гадна арилжааны банкны зээлийн хүүг бууруулах тал дээр анхаарах хэрэгтэй байгааг Сангийн сайд хэлсэн. Зээлийн хүү өндөр байгаагийн улмаас хувийн хэвшлүүдийн санхүүгийн байдал хүчтэй биш байна. Хувийн хэвшлүүд өндөр хүүтэй зээл аваад шинэ үйлдвэрлэлийг бий болгож ашигтай ажиллана гэдэг асуудал өнөөдөр хүнд байгааг төрийн түшээдэд учирласан.

Гурилын тухайд улаан буудай тариалж түүнийгээ гурилын үйлдвэрт нийлүүлж байгаа тохиолдолд нэг тонныг нь 60 мянгаар тооцож татаас болгох асуудлыг шийдвэрлэсэн аж.

Харин өргөн хэрэглээний бараа үнийн өсөлт, бууралт нь улс орны хөгжилтэй холбоотой. Хөгжиж дэвшихийн тулд асар их мөнгө хэрэгтэй гэсэн үүднээс Засгийн газар бонд гаргаж олон улсын зэх зээлд гарган мөнгө босгож хөрөнгө бий болгох цаг нэгэнт бий болсон гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Сангийн сайд Н.Баяртсайхан танилцуулсан. Тэрээр Засгийн газрын бондоор мөнгө босгох талаар гадны нэлээд олон байгууллагаас зөвөлгөө авч туршлага судалжээ, Энэ талаар Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсад ч санал тавиад байгаа аж. Тэрбээр эхний ээлжинд 500 сая төгрөгийн бонд гаргаж арилжаалах санал тавиад байгаа гэнэ.

Мөн дэлхийн дулаарлын асуудал Засгийн газрын үйл ажиллагаанд саад болоод байгаа тухай сонирхолтой асуудал ч энд хөндөгдсөн. Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд энэ онд багтаж ашиглалтанд орох ёстой байсан боловч дэлхийн дулаарлын улмаас усан сан бий болгож чадахгүй байгаа нь ашиглалтанд орох хугацааг хойшлуулж байгаа гэнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар МАХН-ын бүлгийн гишүүдийн сэтгэл эмзэглүүлсэн нэг асуудал байсан нь Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудын асуудал байсан. Тэд БХБ-ын сайдаас энэ талаар тодруулж "Маш богино хугацаанд баригдаж байгаа эдгээр барилгууд 7-9 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх үү гээд БХБЯ энэ талаар үнэлгээ гаргасан эсэхийг лавлана лээ. Харин БХБ-ын сайд хариулахдаа үнэлгээний дүн хараахан гараагүй 12-р сард багтааж Засгийн газрын хурлаар ярина гэсэн хариултыг өгсөн.

Read More......

Инфляц арван хувиар өсчихөөд байгааг юу гэх вэ?

Нэг. Төгрөгийн ханш санснаар унадаггүй
Сангийн сайд болон Төв банкны нөхдүүдээс Монгол төгрөгийн ханш унаагүй гэж мэдэгдсэн нь саяхан. Гэтэл амьдрал дээр тэдний мэдэгдэл зөрөөд байх юм. Төрийн санхүү, мөнгөний хүүдийг барьдаг (бодлогыг) Сангийн яамных нь сайд болон Монголбанкны нөхдүүд яагаад, юунд худал хэлэв?

Салбарын мэргэжилтнүүд болон мөнгө, санхүү дээр юмны наад цаадыг ойлгодог хүмүүсийн яриаг сонсож тандах нь ээ тэд дээрх байдлыг төв банкны өнөөгийн үйл ажиллагаа, явуулж буй бодлоготой илүү холбон тайлбарлан дүгнэж байх юм. Тэдний хэлж байгаагаар өнөөдөр төв банк мөнгөний бодлогыг бараг барьж чадахаа больсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Монголбанкны гол үүрэг нь төрийн мөнгөний бодлогыг барих явдал байдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ утгаар гол нь төв банкны нэг үндсэн үүрэг нь Монгол төгрөгийн ханшийг унагалгүй байх явдал юм. Гэтэл бодит байдал дээр юу болж байна вэ?

Нэг төгрөгтэй харьцах валютын ханшийг харвал унаж буй америк доллар 1200 төгрөгт дөхөж, чангарч байгаа евро бүр 2000 төгрөгт хүрэхээр талийж байна. Гол валютуудыг байя гэхэд өмнөд хөршийн юанийн ханш өдрөөс өдөрт өсөж нэг юань 170 төгрөгт тэмүүлж монгол төгрөгийг дээрэлхэж байгааг юу гэх вэ?

Үүнийг Сангийн сайдын хэлсэнчлэн монгол төгрөгийн валюттай харьцах ханш тогтвортой байгаа гэх үү? Дээр нь мах, гурил, талх, будаа, ургамлын тос, элсэн чихэр, сүү зэрэг бидний хэрэглэдэг гол хүнсний бүтээгдэхүүн болон цемент, нүүрс, цахилгаан, шатахууны үнээс аваад их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, таксиний үйлчилгээ, орон байр, албан тасалгаа зэрэг үл хөдлөх хөрөнгийн түрээс зэрэг үйлчилгээний үнэ өссөөр байгаа нь (хамгийн сүүлийн жишээ гэхэд өндөг ширхэг нь 170-180 төгрөг болсон) дайран дээр давс болж нөгөө инфляц гээч юм нь бараг хоёр оронтой тоонд ойртож байх юм. Гэтэл Сангийн сайд нэг оронтой тоон дээрээ хэвээрээ байх болно гэж ам мэдэн мэдэгдэж суугаа нь амьдрал дээр зөрөөд байна.

Хамгийн сүүлийн статистик мэдээ буюу энэ оны наймдугаар сарын тоймыг харахад инфляц өмнөх сарынхаас 5,3 оны эхнийхээс 6,1 өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар, сарын 3,3 хувиар өсөөд байна. Үүнд соёлын бараа, бүтээгдэхүүнээс бусад юмны үнэ нийтээр шахуу өссөн нь нөлөөлжээ. Тэр дундаа өргөн хэрэглээний барааны үнийн индексийг тооцдог сагсан дахь мах, гурил, сүү зэрэг гол хүнсний барааны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байх юм. Гэтэл Сангийн сайд нь төв банкны нөхдүүдийн өмнөөс инфляц хэвээрээ хадгалагдаж байгаа гэх юм.

Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Монголбанкны хоёр дахь гол үүрэг хувь, хувьсгалын арилжааны банкуудыг хянах үйл ажиллагаа юм. Гэтэл энэ нь бараг зогсонги байдалд орсон гэцгээж байна. 1990-ээд оны дунд үеийг хүртэл манайд улсын мэдлийн банкууд зонхилж байсан. Шилжилтийн явцад "Сэргээн босголт", ХОТШ, "Ард" гэх зэргээр тэдний ихэнх нь дампуурсан. Дампууруулсан гэхэд хилсдэхгүй. Үүний сүүлийн жишээ гэхэд хувьчлагдаагүй үлдсэн ганц банк Хадгаламжийнхаас 14 тэрбум төгрөгийг зувчуулсан явдал орсноор улсын мэдлийн банкуудын хувь заяа дуусч байх шиг. Үүнтэй зэрэгцэн хувийн банкууд олноор мэндэлснээр өнөөдөр Монголын банк, санхүүд хувийн хэвшил бараг 90 гаруй хувийг эзлээд байгаа. Хувь хүн юу гэж өөрийн банкаа дампууруулахав. Энэ бүх байдалтай уялдаад өнөөдөр төв банкнаас арилжааны банкуудад тавьж байгаа хяналт, шалгалт алга болж энэ үүргээ Монголбанкныхан ор нэр төдий гүйцэтгэх болсон гэж байна.

Төв банкны олхиогүй энэ үйл ажиллагааг зээл авахаар хүү нь өсөөд байдаг, хэдэн төгрөгөө хадгалуулья гэхээр нэмэгддэггүй арилжааны банкуудын өнөөгийн байдал нэг талаар харуулж байна. Хаана байна вэ нөгөө төрийн мөнгөний бодлого, түүнийг дагасан хяналт, шалгалт, зохицуулалт. Үүнийг өнөөдөр төв банкныхнаас асуух цаг болжээ.

Хоёр. Татварын таатай орчныг бий болгоё
Ингэж хэлэхээр зарим нэг хүн юу яриад байна хэмээн гайхах байх. Учир нь төр, засгаас татварын багц хуулийг шинэчлэн батлаад, дээр нь НӨАТ-ыг таван хувиар гэх мэтээр зарим татварыг бууруулаад байхад юу ярьж байгаа нь энэ вэ гэх хүн бий байх. Улс төрчид ч ингэж ам асууж сууна.

Гэтэл тийм биш байгаа аж. Татвар дээр зөндөө юм болоогүйг саяхан бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид нэг ширээний ард суун санал бодлоо хэлснээр илэрхийлцгээлээ. Татвар төлөгч болон татвар хураагчийн эрх, үүрэг хоорондын харилцааг хэрхэн зохицуулах, татварын бүрдүүлэлтийг яаж хийж байх, татвараас өршөөх гэх зэргээр дахин тодотгох, татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах гээд, энэ бүхнийг Татварын ерөнхий хуульд тусгах зэрэг олон зүйл үгүйлэгдэж, хүлээгдэж байна.

Бизнес эрхлэгчдийн уулзах болсон шалтгаан нь ч дээрх асуудлын нэг Татварын өршөөлийн тухай яриа байлаа. Энэ хуулийг УИХ-ын эрхэм гишүүд хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэж эхэлсэн нь ярианы гол өдөөгч болсон юм. Тодруулбал, УИХ Татварын өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор эрхэм төрийн түшээдийн хооронд багагүй маргаан хэлцэл гарч үүнээсээ болж УИХ-ын гишүүд хоёр талцан хуваагдсан юм. Жишээ нь, Л.Гүндалай гишүүн энэ хуулийг олигархиудыг төрүүлэх, тэднийг дэмжих, татвараас зугтах явдлыг өөгшүүлэх хууль болох нь хэмээн эхнээс нь эсэргүүцсэн бол Ц.Баярсайхан гишүүн эсрэгээр, дээрх хуулийг татвараас зугтаах явдлыг өөгшүүлэх биш харин аж ахуйн нэгж, пүүс компани бүр хоёр баланс, тайлантай байдаг явдлыг арилгахад хэрэгтэй гэж үзэж байв. Аль нь зөв бэ?

Манай улс зах зээлд шилжээд 17 жил болж байна. Энэ хугацаанд олон төрлийн татвар 15, 20, 30 тодруулбал Хүн амын орлогын албан татвар бүр 40-50 хувиар нэмэгдсээр ирсэн. Энэ нь том, жижиггүй бизнес эрхлэгчдэд дарамт, ачаа болж үүнээсээ болж бизнесийнхэн охин компани өндөглүүлэх, хоёр тайлан баланс гаргах зэрэг олон аргаар татвараас аль болох бултаж, зугтах болсон нь нууц биш. Ингээд татварын орчинд шинэчлэл хийхгүй бол далд эдийн засаг ноёлох зэргээр болохоо байсан.

Яахав, татварын багц хуулийг шинэчлэн баталлаа. Гэтэл Ерөнхий хууль нь ч гараагүй байна. Дээр хэлснээр олон зүйл үгүйлэгдэж, хүлээгдэж байна. Ингээд жам ёсоороо цааш нь явж Татаарын өршөөлийн хууль зэрэг дэлхийд байдаг практикийг хэрэглэх гэтэл дөнгөж эхлэнгүүтээ эсэргүүцэлтэй тулгарав. Цаг нь болоогүй л гэнэ, луйварчдыг төрүүлэх нь гэнэ, хэний эрх ашгийг хамгаалах гээд байгаа юм вэ л гэнэ. Гэтэл энэ нь аж ахуйй нэгжүүдийн ямар нэг хүндэтгэх байдлаар төлж чадахгүй байсан урд хождын болон өмнөх зарим татварыг хөнгөлөх маягаар чөлөөлж "өршөөснөөр" татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж ингэснээр татвараас зугтах, бултах байдлыг арилгадаг арга юм байна. Түүнээс биш хэн нэгний толгойг илэх ялгаварласан байдал үгүй.

Манайд хэрэглэх цаг нь болсон уу гэвэл болохоор бараггүй дарга нарын хэлж байгаагаар манай улс үнэхээр зах зээлийн шилжилтийн үеэсээ гарч яваа юм бол яг ийм үед манайх шиг улс оронд татварын шинэчлэл дээр чухал алхам болох, гол нь жижиг, дунд, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг дарамтнаасаа салахад дэмжиж тулах нэг хөшүүрэг болох юм байна.

Read More......

Ногоон картын сугалаанд оролцохын тулд нэг ч тєгрєг тєлєх шаардлагагvй

АНУ-ын засгийн газар жил бvр 50.000 ширхэг ногоон картыг "Diversity Visa (DV) Lottery Program" нэрийн дор АНУ-д цагаачлагч багатай улсуудын иргэдэд олгодог билээ. Энэхvv сугалааны бvртгэл эхлээд зургаа хонож байна. Харин Канад, Хятад, Бразил, Колумб, Энэтхэг, Мексик, Пакистан, Филиппин, Польш, Орос, ємнєд Солонгос зэрэг улсууд нь єнгєрсєн таван жилд 50-иас дээш мянган хvнийг цагаачлалын шугамаар АНУ-д илгээсэн учраас DV сугалаанд оролцох эрхгvй хэмээн зарлажээ. Бусад улсын иргэд, тэр дундаа манай Монгол Улсын иргэд энэхvv сугалаанд чєлєєтэй оролцох эрхтэй юм.
Сугалааг АНУ-ын тєрийн департаментаас зарлан явуулдаг ба 2002 оноос эхлэн зєвхєн электрон хэлбэрээр буюу интернэтээр маягт бєглvvлж авдаг болсон. Мэягтыг шууд бас vнэ тєлбєргvй хvлаэн авдаг цорын ганц хаяг байдаг. Бусад бvх байгууллага болон интернэт дэх хаягууд нь тєлбєр авч єєрсдєєрєє дамжуулан дээрх vнэ тєлбєргvй хаягт хандан бєглєдєг бєгєєд ногоон сугалаа хожсон иргэдээс мєнгє нэхэн барьцаалж АНУ-ын иргэн болох боломжийг нь алдуулсан хэрэг хэд хэдэн удаа гарсан гэсэн. Тэгэхээр бид єєрсдєє ямар ч асуудалгvй, дээр нь vнэ тєлбєргvй бєглєх боломж байхад заавал бусдад хандах хэрэг байхгvй юм.
Сугалаанд хожтолоо жил болгон бvртгvvлж болох бєгєєд харин тухайн нэг жилд нэгл удаа єргєдлєє гаргах ёстой юм байна. Хожих магадлалаа дээшлvvлэх зорилгоор олон удаа єргєдлєє оруулбал бусадтай шударга бусаар азаа vзэх гэсэн оролдлого хэмээн vзэж оруулсан бvх єргєдлийг хvчингvй болгодгийг санах хэрэгтэй.

АНУ-ын Тєрийн Департаментаас мэдээлснээр, АНУ-д цагаачлан амьдрах эрхийн тєлєєх (ногоон карт) 2007 оны сугалаанд оролцохоор дэлхийн єнцєг булан бvрээс бvртгvvлсэн 5.5 сая хvнээс 82 000 орчим хvнд хожил таарчээ.
Хамгийн олон сугалааг Африкийн орнуудын иргэдэд олгосон байна. Тухайлбал, Нигерид 9849, Этофид 6871, Мороккод 4922 хvнд сугалаа таарчээ. Харин Бахрайн, Гатар, Оман зэрэг улс орны иргэд нэг нэг сугалаа хожсон бол Ватиканид нэг ч сугалаа таараагvй байна. Энэ жил 113 Монгол хvн сугалаа хожсон азтанаар тодорч, АНУ-д цагаачлан гарах, байнга оршин суух эрх хvсч єргєдєл гаргах эрхтэй болжээ. Энэ нь ємнєх жилvvдийнээс харьцангvй их байгаа юм.
Сугалаа хожсон хvмvvс, харьяалах Цагаачлалын албанд шуурхай хандаж цагаачлах эрхийн бичиг баримтаа яаралтай бvрдvvлэх шаардлагатайг Тєрийн Департаментаас анхааруулсан байна.
Цагаачлалын албаны шаардлагад нийцvvлэн зохих бичиг баримтыг бvрдvvлэх, єргєдлийн тусгай маягтуудыг олж бєглєх, тусгай зєвшєєрєгдсєн эмнэлэг дээр эрvvл мэндийн vзлэгт орж албан ёсны нотолгоо авах зэрэг нь нэлээд их цаг хугацаа шаарддаг, олон шат дамжлагатай учир олон удаа нааш цааш явах шаардлага гардаг. Ялангуяа гэр бvл, vр хvvхдvvдийн хамт цагаачлан явах хvмvvс тун олон ажил амжvулах хэрэгтэй болдог. Сугалаа хожсон хумvvс, тэдгээрийн гэр бvлийн гишvvд, хvvхдvvд энэ ажлыг одооноос эхлэн хєєцєлдєж хийж байх нь зvйтэй аж. Монгол Улсын иргэдийн хувьд энэ талаархи ажиллагааг харьяалан хийж байгаа БНСУ-ын Сєvл дэх АНУ-ын Цагаачлалын албанд хандах нь зохистой юм байна.

Тєрийн Департаментаас 82000 хvнд хожил таарсан хэмээн мэдээлж байгаа хэдий ч. Конгрессын баталсан хуулиар энэ тєрлийн визээр АНУ-д нэвтрэх эрхийг зєвхєн 50000 хvнд олгох журам тогтоосон учир сугалаа хожсон нийт 82 000 хvнээс єргєдєл эхлэн гаргаж бvртгvvлсэн хvмvvст виз олгосоор тоо нь 50000-д хvрмэгц энэ ажиллагааг зогсоох юм байна. Тиймээс нийт 82000 хvнд цагаачлах виз олгогдохгvй гэдгийг хvмvvс анхаарах хэрэгтэй.
АНУ-ын Тєрийн Департаментаас Ногоон Картын сугалаанд бvртгэдэг цорын ганц албан ёсны вебсайт нь www.dvlottery.state.gov гэдгийг дээр хэлсэн билээ. Vvнээс єєр бvртгэл явуулдаг www.USAFIS.org, www.USDVP.org, www.GreenCardExperts.org мэт вебсайтууд нь бvгд албан бус, тєлбєртэй бvртгэлvvд байдгийг анхаараарай.

Ингээд АНУ-ын Чикагод тєвтэй "Мэдээлэл" багийнх-ны бэлтгэсэн Ногоон картын сугалаанд оролцох зааврыг манай сонин толилуулж байна.

DV-2009 сугалааны бvртгэл
Сугалааны бvртгэл энэ оны 12 дугаар сарын 2-ны 12:00 цагийн хооронд хийгдэнэ гэдгийг бид мэдээлсэн билээ.
Бvртгvvлж байгаа хvн нь ногоон картад оролцох эрхтэй улсын иргэн байх ёстой бєгєєд заавал бvрэн дунд боловсролтой байх шаардлагатай. Гэхдээ vvнд ногоон картад бvртгvvлэгчийн насанд хvрээгvй хvvхдийн боловсрол хамаарахгvй юм байна.
Ногоон картын цаасан бvртгэлийг Тєрийн департамент хvлээж авахгvй, Тvvнчлэн шаардлагатай зургууд хавсаргагдаагvй тохиолдолд бvртгэл хvчингvй болно гэдгийг санаарай.
Хэрвээ тухайн хvн гэр бvлийн хvн, хvvхдээ хамтад нь бvртгvvлж байгаа бол тус бvрийнх нь зургийг хавсаргах хэрэгтэй. Vvнд єєрийн болон гэр булийн хvний, 21 нас хvрээгvй хvvхэд бvрийн, хууль ёсны єргємєл хvvхэд бvрийн мєн дагавар хvvхдийн зураг тус тус байна. Хэрвээ хvvхэд тань АНУ-ын иргэн, эсвэл байнгын оршин суугч (ногоон картэзэмшдэг) бол -бvртгэлд хамруулах хэрэггvй.

Бvртгэлийн зурагт ямар шаардлага тавих вэ
Бvртгvvлэгчийн урагшаа харж, цэх суусан зураг байна
-Толгойг дээш, доош болон хажуу тийш болгохгvй
-Толгойн хэсэг зургийн 50 орчим хувийг эзэлсэн байна
-Арын фон цайвар єнгийн цулгуй байна
-Зургийн арын фон дээр бараан болон ямар нэг дvрс байвал бvртгэлээс хасагдана
-Нарны шил болон нvvрэндээ ямар нэгэн зvйл зvvсэн зураг тэнцэхгvй. Харааны шил зvvсэн байж болно
-Зєвхєн шашны зарим нэг урсгалаас шалтгаалан малгайтай зураг байж болно. Гэхдээ нvvрний хэсгийг бvрэн харуулсан байх ёстой. Бусад тохиолдолд зураг тэнцэхгvй
-Цэргийн болон бусад хvчний байгууллагын малгайтай зураг тэнцэхгvй

Дижитал зургийн шаардлага:
-Зургийн формат нь JPEG (Joint Photographic Experts Group) байна
-Зургийн хэмжээ нь 62,500 byte-aac хэтрэхгvй байна
-Зургийн нягтрал нь 320 цэг єндєр, 240 цэг єргєнтэй 320х240 pixels байна.
-Зургийн єнгєний нягтрал нь 24 бит єнгєт эсвэл найман бит єнгєт байна.
- Хар цагаан зураг тэнцэхгvй

Энгийн гэрэл зургийн аппаратаар авсан зургийн шаардлага:
-Хэмжээ: 50x50 мм-ийн єнгєт зураг байна
-Сканнерийн нягтрал нь 150 dpi (dots per inch) байна
-Зургийн формат нь JPEG (Joint Photographic Experts Group)
-Зургийн хэмжээ нь 62,500 byte-aac хэтрэхгvй байна
-Зургийн нягтрал нь 300 цэг єндар, 300 цэг єргєн байна. 300x300 pixels
-Хар цагаан зураг тэнцэхгvй

Сугалаанд хэрхэн бvртгvvлэх вэ
Цорын ганцхан хаяг болох www.dvlottery.state.gov нь Ногоон картын бvртгэлийг хийдэг бєгєєд дараахь хvснэгтийн дагуу єєрийн мэдээллvvдийг бататгаж бєглєх хэрэгтэй. Vvнд:
NAME (БVТАН НЭР)-Овог, Нэр (Манайхны хувьд middle name байдаггvй болохоор No Middle Name чагтыг дараарай).
BIRTH DATE (Тєрсєн огноо- Тєрсєн єдєр, сар,он
GENDER (ХVЙС)- Эрэгтэй, эмэгтэй гэсэн чагтын аль нэгийг сонгоно.
CITY WHERE YOU WHERE BORN-Тєрсєн хот аймгийн нэрийг бичнэ
COUNTRY WHERE YOU

Монголчуудын ногоон картын сугалаа хожсон байдал
WERE BORN-тєрсний гэрчилгээн дээр бичигдсэн улсын нэр байна.
COUNTRY OF ELIGIBILITY FOR THE DV PRO GRAM- Тєрсєн улс тань сугалаанд оролцох эрхтэй гэдгийг vндэслэн сугалаанд бvртгvvлж байна уу гэсэн асуулт байгаа учир мэдээж YES-г сонгоно.
ENTRANT PHOTO GRAPH- Бєглєгчийн зураг. Photograph File Name хэсгийн Browse товчлуурийг дарж зургаа хадгалсан хэсгээсээ бvртгэлд татаж оруулна.

MAILING ADDRESS Шуудангийн хаяг, гэрийн хаяг, хот /аймаг, дvvрэг/ сум, индексийн дугаар.
Энд харьяалагдаж буй шуудангийн салбараа бичиж болно. Жишээ нь, IY хорооллын эцэст шуудангийн салбарын хаяг 210523 гэж байдаг. Энд бичигдсэн хаягаар сугалаанд хожсон тохиолдолд мэдэгдэл шуудангаар ирнэ.

Нэмэлт тайлбар:
8-а. Таны нэр/овог
8-Ь. Vндсэн хаяг болон байшингийн дугаар, эсвэл шуудангийн салбар.
8-с. Хаалганы дугаар, эсвэл шуудангийн хайрцаг
8-d. Хот/аймаг
8-е. Дvvрэг/сум
8-f. Шуудангийн индексийн дугаар
8-g. Улс

COUNTRY WHERE YOU LIVE TODAY-Одоо амьдарч байгаа улс. Яг одоо амьдарч байгаа улсаа сонгоно.
PHONE NUMBER-Утасны дугаар. Монгол Улсын код 976, Улаанбаатар хотын код 11 байдаг. 976-11 гээд араас нь Улаанбаатар хотод амьдардаг хvмvvс утсаа бичнэ. Гар утасны дугаарын ємнє 11 гэсэн кодыг бичих шаардлагагvй.

E-MAIL ADDRESS-Майл хаяг. (Заавал бичих албагvй)
WHAT IS THE HIGHEST LEVEL OF EDUCATION YOU
HAVE ACHIEVED, AS OF TODAY-Єнєєдрий н байдлаар эзэмшсэн хамгийн єндєр боловсрол
-Primary School Only (Дунд сургууль тєгссєн)
-High School, no Degree (10 жилийн сургуульд сурч байсан)
-High School Degree (10 жилийн сургууль тєгссєн)
-Vocational School (Тусгай мэргэжлийн сургууль тєгесєн)
-Some University Courses (Их сургуульд сурч байсан)
-University Degree (Бакалавр зэрэгтэй)
-Some Graduate Level Courses (Магистрт сурч байсан)
-Master Degree (Магистр зэрэгтэй)
-Some Doctorate Level Courses (Докторт сурч байсан)
-Doctorate Degree (Доктор зэрэгтэй)
Энэхvv жагсаалтаас єєрийн боловсролтой тохирохыголж чагт товчийг дарж идэвхжvvлнэ.
WHAT IS YOUR CURRENT MARITAL STATUS-Одоогийн гэр бvлийн байдал,
-Гэрлээгvй (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэггvй)
-Гэрлэсэн (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэгтэй)
-Салсан (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэггvй)
-Бэлэвсэн (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэггvй)
-Хоёр тусдаа байдаг (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэгтэй)
-Хууль ёсоор хоёр тусдаа байдаг (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэггvй)

NUMBER OF CHILDREN Хvvхдийн тoo . Гэр булгvй 21-ээс доош насны хvvхдийн мэдээллийг оруулна. Хэрвээ хvvхэдгvй бол "0" гэж бичээрэй.
Энэ бvгдийг бєглєж гvйцээд Continue буюу vргэлжлvvл гэсэн товчийг дарна. Энэ vед таны бєглєсєн мэдээлэл бvрэн хэмжээгээр гарч ирнэ.

Дахин хянаад засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 1 гэсэн товчийг, vнэн зєв бол SUBMIT APPLICATION товчийг дараарай. Бvртгэл амжилттай болсон vед дэлгэц дээр бvртгvvлсэн хvний овог нэр, тєрсєн огноо, харьяалал улс, бvртгvvлсэн огноо, тамгатай гарч ирнэ. Тvvнийг хэвлэж авч болно.
Хэрвээ та гэр бvлтэй болон хvvхэдтэй гэсэн мэдээлэл бичсэн бол хоёрдугаар хэсэг рvv шилжинэ. Энэ vед ахлээд гэр бvлийнхээ хvний мэдээллийг оруулах хэсэг, дараа нь хvvхэд тус бvрийн мэдээллийг оруулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсгийг та доорхи зааврын дагуу бєглєнє.
SPOUCE INFORMATION (Гэр бvлийн хvний мэдээлэл) -Бvтэн нэр, тєрсєн огноо, хvйс, тєрсен хот/аймаг, тєрсєн улс, зураг
CHILD INFORMATION (Хvvхдийн талаархи мэдээлэл) -Бvтэн нэр, тєрсєн огноо, хvйс, тєрсєн хот/=-аймаг, тєрсєн улс, зураг
Бєглєж дуусаад Continue буюу vргэлжлvvл гэсэн товчийг дар, Энэ vед таны бєглєсєн мэдээлэл бvрэн хэмжээгээр гарч ирнэ. Дахин хянаад єєрийн мэдээллээ засварлах шаардлагатай бол GO BACK TO PART гэсэн товчийг, гэр бvлийн хvний болон хvvхдийн мэдээллээ засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 2 гэсэн товчийг, vнэн зєв бєглєж товчийг, vнэн зєв бєглєж дууслаа гэдэпээ эргэлзэхгvй байгаа бол SUBMIT APPLICATION товчийг дараарай.
Тохирлыг комьютерээр санамсаргvй сонгож, хэрэв сугалаа хожсон тохиолдолд 2008 оны 5-7 сарын хооронд таны бєглєсєн хаягаар мэдэгдэл очно. Виз олгох хугацаа нь 2008 оны аравдугаар сарын 1-нээс
2009 оны есдvгээр сарын 30-ны дотор явагдана. Хожоогvй тохиолдолд ямар ч захидал ирэхгvй.

Read More......

Нобелийн шагнал олгох өдрийг товлов

Энэ оны Нобелийн утга зохиолын шагналтныг 10-р сарын 11-нд зарлана гэж Нобелийн утга зохиолын шагналыг гардуулдаг Шведийн Академиас мэдээллээ.

Тус академи 1786 онд швед хэл, утга зохиолыг дэмжихээр байгуулагджээ. Тус байгууллагын гишүүдийн дотор насаар нь академийн байнгын гишүүн болгосон тус улсын алдар цуутай 18 зохиолч, эрдэмтэд байдаг аж. 1901 оноос Шведийн академи утга зохиолын салбарт Нобелийн шагнал гардуулж байна.

Бусад салбарын 2007 оны Нобелийн шагналтнуудын нэрсийг Шведийн вангийн шинжлэх ухааны академиас зарладаг юм.

2007 оны Нобелийн уламжлалт долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр физиологи эсвэл анагаах ухааны салбарт нэр дэвшигчдийг танилцуулна.

Физикийн салбарын шагналтныг 10-р сарын 9-нд, химийн салбарын шагналтныг 10-р сарын 10-нд зарлана. Харин 10-р сарын 12-нд Нобелийн энхтайвны шагналтныг Норвегийн Нобелийн хороо зарлана.

Энэ долоо хоног Шведийн улсын банкнаас Арьфред Нобелийн дурсгалыг хүндэтгэн олгох болсон эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар дуусна.

Энэ оны Нобелийн шагналын хэмжээ салбар тус бүрт 10 сая швед крон /нэг сая орчим доллар/ байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа уламжлал ёсоор Стокгольм болон Ослод 12-р сарын 10-нд болно.

Арьфред Нобель /1833-1896 он/ нь Шведийн зохион бүтээгч, дэлхийн хэмжээний аж үйлдвэрийн магнат, хэл шинжээч, гүн ухаан судлаач, хүмүүнлэгийн ухаантан юм. Тэрээр түүхэнд 1867 онд патентыг нь авсан динамит /тэсрэх төхөөрөг/ зохион бүтээгчийн хувиар оржээ. Нобель таван шагнал гардуулж байхаар гэрээслэжээ. Зургаа дахь буюу Эдийн засгийн салбарын шагналыг 1968 онд Шведийн улсын банк түүний дурсгалд зориулан буй болгосон байна.

Read More......

“ЕврАзЭС”-ийн орнууд гаалийн холбоо байгуулна

ЕврАзийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (ЕврАзЭС) дээд хэмжээний уулзалт Тажикстаны нийслэл Душанбе хотноо өнгөрсөн бямба гаригт эхэллээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр “ЕврАзЭС”-ийн тэргүүнүүд энэ удаад Гаалийн холбоо байгуулах асуудалд голчлон анхаарч байна.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр ОХУ, Беларусь, Казахстаны Ерөнхийлөгчид гаалийн нэгдсэн бүс нутаг бий болгох тал дээр тохиролцоонд хүрч Гаалийн холбооны ирээдүйн үйл ажиллагааны хууль, эрх зүйн суурь баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн “ЕврАзЭС”-ийн дүрэмд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан улсууд багтдаг эдийн засгийн хамтын ажиллагааны тус байгууллагын дэргэд дээрх Гаалын холбоог бий болгосноор улс хоорондын чөлөөт худалдааг өргөтгөх зам нээгдэх юм.

Төрийн тэргүүнүүд энэ удаагийн уулзалтаар “ЕврАзЭС”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг солилоо. 2001 оноос тус байгууллагыг тэргүүлж асан Г.Рапотугийн албан тушаалд ОХУ дахь Казакстаны элчин сайдаар ажиллаж байсан Таир Мансуровыг томилжээ. Read More......

Сургалт болох тухай

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая!

Монгол улс Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг явуулах эрхтэй болж анхны албан ёсны шалгалтыг 2007 оны 10 сарын 28-ны өдөр “Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт”-ын ангиллаар явуулахаар та бүхэнд урьд нь мэдээлсэн билээ.

Бид шалгуулагчдыг уг шалгалтанд системтэй бэлтгэн, амжилттай дүн үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс шалгалтанд бэлтгэх сургалт-давтлагыг 2007.10.15-наас 2007.10.27-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт-давтлага ажлын өдрүүдэд, ажлын бус цагаар буюу 18.30-20.30 хугацаанд явагдана.

Сургалтын төлбөр 12000 төгрөг бөгөөд сургалтын материалын үнэ багтсан болно. Бүртгэл 10-р сарын 12-ныг дуустал явагдана.

Энэхүү сургалт-давтлагад хамрагдахыг хүссэн хүмүүс дараах хаягаар бүртгүүлнэ үү.

Б.Мөнхцэцэг

Сургалт хариуцсан ажилтан

МТҮП, Мэдээллийн технологийн бизнесийн хөгжлийн газар, 103 тоот

Утас: 327322

Э-шуудан: munkhtsetseg@itpark.mn

Read More......

Нийгмийн даатгалын шимтгэлийг таваас дээш хувиар бууруулна

Тєрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс 30 хувиар нэмэх Засгийн газрын шийдвэр гаргасан. Мєн хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ 90 мянган тєгрєг болж буй. Энэ талаар Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн сайдын зєвлєх Г.Энхтvвшингээс тодрууллаа. -Тєрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмнэ гэж аль эртнээс л ярьсан. Гэтэл цагаа болохоор цалин адил бус хувиар нэмэгдэхээр болж байх шиг?
-Цалингийн шинэчлэлт хийхээс єєр аргагvй болсон. Улсын хэмжээнд шинээр бий болсон ажил, мэргэжил, албан тушаал болон олон улсын ангиллуудыг vндэслэн цалингийн сvлжээг шинэчлэх шаардлага зvй ёсоор гарч ирсэн. Энэ шинэчлэлтээр бол зарим албан хаагчийн зэрэглэл єєрчлєгдєж байгаа. Цалинг 30-аас доошгvй хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгэхээр тєрийн албан хаагчийн дундаж цалин 250 мянга болж байгаа юм. Мєн хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ энэ шинэчлэлтээр 90 мянга болсон шvv дээ.
-Яг vнэндээ бол багш, эмч нарын цалин тєдийлєн нэмэгдэхгvй. Харин дарга даамлуудын цалин нэлээд нэмэгдэх бололтой гэсэн яриа байгаа?
-Цалинг бодоход маш олон зvйлийг авч vздэг. Тухайн хvний албан тушаал, ажилласан жил, ур чадвар гээд л. Зарим албан хаагч удирдлагаасаа илvv єндєр цалин авч байх жишээтэй. Тэгэхээр цалингийн сvлжээг шинэчилж vvнийг зохицуулах хэрэгтэй болсон. Эмч нар гэхэд л хvнд нєхцєлд ажилладаг хэрнээ багш нараас бага цалин авдаг байсан. Ажлын нєхцєл, байдал гээд олон зvйлийг харгалзан цалингийн зэрэглэлийг єєрчилсєн. Тvvнчлэн алслагдсан болон хязгаар нутагт ажиллаж байгаа тєрийн албан хаагчдад бvсийн нэмэгдэл олгох талаар судалж байгаа.
-Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 90 мянган тєгрєг болгосон. Гэтэл зарим хувийн хэвшилд ажиллаж буй хvмvvсийн цалин дээрх хэмжээнд хvрэхгvй байгаа талаарх гомдол цєєнгvй гардаг шvv дээ?
-Аливаа улсын тєр засгаас хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тодорхойлж тогтоож єгдєг. Ємнєд Солонгос гэхэд хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг нэг сая вонн болгосон байгаа. Ер нь бол хєдєлмєриин хєлсний доод хэмжээг жил бvр шинэчлэн тогтоож байх болно. Ирэх оны нэгдvгээр сарын 1-нээс хєдєлмєриин хєлсний доод хэмжээг 20-иос доошгvй хувиар нэмэгдvvлнэ. Тєрийн албан хаагчдын цалинг ч мєн 2008 оны нэгдvгээр сарын 1-нээс 20-иос доошгvй хувиар нэмнэ. Хэрэв хувийн хэвшлийн ажил олгогчид ажилчдынхаа цалинг хєдєлмєрийн доод хєлсний хэмжээнд хvргэхгvй бол Монголын vйлдвэрчний эвлэлийн холбоонд хандах хэрэгтэй.

Тэд ажилчдын ємнєєс дуугарах, тэмцэх vvрэгтэй. Ер нь бол ажилчдынхаа цалинг хєдєлмєрийн хєлсний доод хэмжээнд хvргэж чадахгvй байгаа аж ахуйн нэгж, компани оршин тогтноно гэхэд хэцvv л юм даа. Хєдєлмєриин хєлсний доод хэмжээний хэрэгжилтэд гурван тал хамтран хяналт тавина. Єєрєєр хэлбэл, Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам, Монголын vйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооноос vvнд хяналт тавина гэж ойлгож болно.

-Тєрийн албан хаагчдын цалин нэмэгдээд л байдаг. Гэтэл хувийн хэвшилд ажиллагсдын цалин нэмэгддэггvй. Хувийн хэвшлийн ажил олгогчдын хувьд нэг хvндрэлтэй зvйл бий. Ажилчид, албан хаагчдынхаа цалинг нэмэгдvvлье гэхээр нийгмийн даатгалын сангийн шимтгэлд байдгаа єгєх гээд болдоггvй нэг зовлонтой. Нийгмийн даатгалын шимтгэл бууруулах талаар тєрєєс ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Нийгмийн даатгалын шимтгэл єндєр байгаагаас хувийн хэвшлийн ажил олгогчид цалин хєлсєє нэмэхээс шийрэгнэдэг нь vнэний хувьтай. Тэгэхээр энэ асуудал ирэх онд шийдвэрлэгдчих болов уу. Нийгмийн даатгалын суурийг єргєжvvлэхийн тулд даатгуулагчийн тєлєх хувь хэмжээг нэмэгдvvлэхгvи байхаар "Хєдєлмєр нийгмийн зєвшлийн гурван талт улсын хэлэлцээр"-т тусгасан. Тvvнчлэн уг хэлэлцээрт ажил олгогчийн тєлєх хувь хэмжээг таваас доошгvй пунктээр бууруулах гэсэн байгаа. Тзгэхээр ирэх онд ажил олгогчийн тєлєх нийгмийн даатгалын шимтгэл таваас дээш хувиар буурах болно. Аж vйлдвэрийн салбарыг хєгжvvлэх зорилгоор оёдлын vйлдэрлэлийн салбарын єрсєлдєх чадварыг дээшлvvлэх талаар анхаарч байна. Юуны ємнє нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, бусад хєнгєлєлт vзvvлэх талаар ярьж, хэлэлцэж байгаа.

-Цалин нэмснээс болоод зохиомол vнийн хєєрєгдєл vvсчихлээ?
-Цалин нэмснээс болоод зохиомол vнийн хєєрєгдєл vvснэ гэдэг байж боломгvй зvйл. Дэлхийн зах зээлд бараа таваарын vнэ єдрєєс єдєрт єсч байгаа юм билээ. Тэр "салхи" л манайд нєлєєлж байх шиг байна. Цалин нэмлээ гэээд хvмvvс баярладаг байхад манайд харин эсрэгээр хvлээж авах юм.

Read More......