Химиин салбарын Нобелийн шагналтан тодров

Германы эрдэмтэн Герхард Эртль химийн салбарын энэ жилийн Нобелийн шагналыг хvртлээ. Энэ тухай Стокгольм хотод болсон Шведийн Шинжлэх ухааны академиас явуулсан хэвлэлийн бага хурал дээр зарлав.
Г.Эртлийг "Хатуу гадаргуу дээрх химийн процессийн судалгаа" ажлынх нь тєлєє энэ шагналаар шагнажээ. Нобелийн шагналын холбооноос Г.Эртлийн судалгаа нь олон салбарт ашиглаж буй технологийг бvтээх бололцоог олгосон гэж дvгнэсэн байна.
Тухайлбал, тvvний судалгааны ажил дээр тулгуурлан тооцоолон бодох машины хагас дамжуулагчийн vйлдвэрлэл болон зарим бордоог ч гаргаж авдаг гэнэ.
Ман 2007 оны физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ. Уг шагналыг хэн хэнээсээ тусдаа ажиллаж асар том хэмжээний соронзонгийн vр ашиг, нєлєєллийг нээсэн Альбар Фер, Петер Грюнберг нар хvртлээ.

Read More......

Дэлхийн банк манайд 500 сая төгрөгийн бонд гаргаж арилжаалах санал тавьжээ

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх эсэхийг асуудлыг авч ярилцлаа.

2008 оны үндсэн чиглэлд хүнсний гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийг саармагжуулах ажиллагааг эн түрүүнд хийх гэнэ. Мах, гурилын үнийн өсөлтийг саармагжуулахаар 2.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байгаа аж. Үүнээс Улаанбаатар хотод 1.3 тэрбум, Дархан-Уул, Эрдэнэт зэрэг хотуудад тус бүр 500 сая төгрөг суулгаж өгсөн байна. Түүнчлэн мах бэлтгэлийн компаниуд арилжааны банкуудаас зээл авч нөөцөлж байхаар асуудлыг зохицуулах ёстой гэсэн байр суурийг Сангийн сайд тавиад гагцхүү арилжааны банкны зээлийн дарамтыг мах бэлтгэлийн компаниудад үзүүлэхгүй байх арга хэмжээг авах ёстой гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл арилжааны банкны хүүг төсвөөс нөхөж байх асуудлыг тавьсан. Үүнээс гадна арилжааны банкны зээлийн хүүг бууруулах тал дээр анхаарах хэрэгтэй байгааг Сангийн сайд хэлсэн. Зээлийн хүү өндөр байгаагийн улмаас хувийн хэвшлүүдийн санхүүгийн байдал хүчтэй биш байна. Хувийн хэвшлүүд өндөр хүүтэй зээл аваад шинэ үйлдвэрлэлийг бий болгож ашигтай ажиллана гэдэг асуудал өнөөдөр хүнд байгааг төрийн түшээдэд учирласан.

Гурилын тухайд улаан буудай тариалж түүнийгээ гурилын үйлдвэрт нийлүүлж байгаа тохиолдолд нэг тонныг нь 60 мянгаар тооцож татаас болгох асуудлыг шийдвэрлэсэн аж.

Харин өргөн хэрэглээний бараа үнийн өсөлт, бууралт нь улс орны хөгжилтэй холбоотой. Хөгжиж дэвшихийн тулд асар их мөнгө хэрэгтэй гэсэн үүднээс Засгийн газар бонд гаргаж олон улсын зэх зээлд гарган мөнгө босгож хөрөнгө бий болгох цаг нэгэнт бий болсон гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Сангийн сайд Н.Баяртсайхан танилцуулсан. Тэрээр Засгийн газрын бондоор мөнгө босгох талаар гадны нэлээд олон байгууллагаас зөвөлгөө авч туршлага судалжээ, Энэ талаар Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсад ч санал тавиад байгаа аж. Тэрбээр эхний ээлжинд 500 сая төгрөгийн бонд гаргаж арилжаалах санал тавиад байгаа гэнэ.

Мөн дэлхийн дулаарлын асуудал Засгийн газрын үйл ажиллагаанд саад болоод байгаа тухай сонирхолтой асуудал ч энд хөндөгдсөн. Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд энэ онд багтаж ашиглалтанд орох ёстой байсан боловч дэлхийн дулаарлын улмаас усан сан бий болгож чадахгүй байгаа нь ашиглалтанд орох хугацааг хойшлуулж байгаа гэнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар МАХН-ын бүлгийн гишүүдийн сэтгэл эмзэглүүлсэн нэг асуудал байсан нь Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгуудын асуудал байсан. Тэд БХБ-ын сайдаас энэ талаар тодруулж "Маш богино хугацаанд баригдаж байгаа эдгээр барилгууд 7-9 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх үү гээд БХБЯ энэ талаар үнэлгээ гаргасан эсэхийг лавлана лээ. Харин БХБ-ын сайд хариулахдаа үнэлгээний дүн хараахан гараагүй 12-р сард багтааж Засгийн газрын хурлаар ярина гэсэн хариултыг өгсөн.

Read More......

Инфляц арван хувиар өсчихөөд байгааг юу гэх вэ?

Нэг. Төгрөгийн ханш санснаар унадаггүй
Сангийн сайд болон Төв банкны нөхдүүдээс Монгол төгрөгийн ханш унаагүй гэж мэдэгдсэн нь саяхан. Гэтэл амьдрал дээр тэдний мэдэгдэл зөрөөд байх юм. Төрийн санхүү, мөнгөний хүүдийг барьдаг (бодлогыг) Сангийн яамных нь сайд болон Монголбанкны нөхдүүд яагаад, юунд худал хэлэв?

Салбарын мэргэжилтнүүд болон мөнгө, санхүү дээр юмны наад цаадыг ойлгодог хүмүүсийн яриаг сонсож тандах нь ээ тэд дээрх байдлыг төв банкны өнөөгийн үйл ажиллагаа, явуулж буй бодлоготой илүү холбон тайлбарлан дүгнэж байх юм. Тэдний хэлж байгаагаар өнөөдөр төв банк мөнгөний бодлогыг бараг барьж чадахаа больсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Монголбанкны гол үүрэг нь төрийн мөнгөний бодлогыг барих явдал байдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ утгаар гол нь төв банкны нэг үндсэн үүрэг нь Монгол төгрөгийн ханшийг унагалгүй байх явдал юм. Гэтэл бодит байдал дээр юу болж байна вэ?

Нэг төгрөгтэй харьцах валютын ханшийг харвал унаж буй америк доллар 1200 төгрөгт дөхөж, чангарч байгаа евро бүр 2000 төгрөгт хүрэхээр талийж байна. Гол валютуудыг байя гэхэд өмнөд хөршийн юанийн ханш өдрөөс өдөрт өсөж нэг юань 170 төгрөгт тэмүүлж монгол төгрөгийг дээрэлхэж байгааг юу гэх вэ?

Үүнийг Сангийн сайдын хэлсэнчлэн монгол төгрөгийн валюттай харьцах ханш тогтвортой байгаа гэх үү? Дээр нь мах, гурил, талх, будаа, ургамлын тос, элсэн чихэр, сүү зэрэг бидний хэрэглэдэг гол хүнсний бүтээгдэхүүн болон цемент, нүүрс, цахилгаан, шатахууны үнээс аваад их, дээд сургуулиудын сургалтын төлбөр, таксиний үйлчилгээ, орон байр, албан тасалгаа зэрэг үл хөдлөх хөрөнгийн түрээс зэрэг үйлчилгээний үнэ өссөөр байгаа нь (хамгийн сүүлийн жишээ гэхэд өндөг ширхэг нь 170-180 төгрөг болсон) дайран дээр давс болж нөгөө инфляц гээч юм нь бараг хоёр оронтой тоонд ойртож байх юм. Гэтэл Сангийн сайд нэг оронтой тоон дээрээ хэвээрээ байх болно гэж ам мэдэн мэдэгдэж суугаа нь амьдрал дээр зөрөөд байна.

Хамгийн сүүлийн статистик мэдээ буюу энэ оны наймдугаар сарын тоймыг харахад инфляц өмнөх сарынхаас 5,3 оны эхнийхээс 6,1 өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар, сарын 3,3 хувиар өсөөд байна. Үүнд соёлын бараа, бүтээгдэхүүнээс бусад юмны үнэ нийтээр шахуу өссөн нь нөлөөлжээ. Тэр дундаа өргөн хэрэглээний барааны үнийн индексийг тооцдог сагсан дахь мах, гурил, сүү зэрэг гол хүнсний барааны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байх юм. Гэтэл Сангийн сайд нь төв банкны нөхдүүдийн өмнөөс инфляц хэвээрээ хадгалагдаж байгаа гэх юм.

Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Монголбанкны хоёр дахь гол үүрэг хувь, хувьсгалын арилжааны банкуудыг хянах үйл ажиллагаа юм. Гэтэл энэ нь бараг зогсонги байдалд орсон гэцгээж байна. 1990-ээд оны дунд үеийг хүртэл манайд улсын мэдлийн банкууд зонхилж байсан. Шилжилтийн явцад "Сэргээн босголт", ХОТШ, "Ард" гэх зэргээр тэдний ихэнх нь дампуурсан. Дампууруулсан гэхэд хилсдэхгүй. Үүний сүүлийн жишээ гэхэд хувьчлагдаагүй үлдсэн ганц банк Хадгаламжийнхаас 14 тэрбум төгрөгийг зувчуулсан явдал орсноор улсын мэдлийн банкуудын хувь заяа дуусч байх шиг. Үүнтэй зэрэгцэн хувийн банкууд олноор мэндэлснээр өнөөдөр Монголын банк, санхүүд хувийн хэвшил бараг 90 гаруй хувийг эзлээд байгаа. Хувь хүн юу гэж өөрийн банкаа дампууруулахав. Энэ бүх байдалтай уялдаад өнөөдөр төв банкнаас арилжааны банкуудад тавьж байгаа хяналт, шалгалт алга болж энэ үүргээ Монголбанкныхан ор нэр төдий гүйцэтгэх болсон гэж байна.

Төв банкны олхиогүй энэ үйл ажиллагааг зээл авахаар хүү нь өсөөд байдаг, хэдэн төгрөгөө хадгалуулья гэхээр нэмэгддэггүй арилжааны банкуудын өнөөгийн байдал нэг талаар харуулж байна. Хаана байна вэ нөгөө төрийн мөнгөний бодлого, түүнийг дагасан хяналт, шалгалт, зохицуулалт. Үүнийг өнөөдөр төв банкныхнаас асуух цаг болжээ.

Хоёр. Татварын таатай орчныг бий болгоё
Ингэж хэлэхээр зарим нэг хүн юу яриад байна хэмээн гайхах байх. Учир нь төр, засгаас татварын багц хуулийг шинэчлэн батлаад, дээр нь НӨАТ-ыг таван хувиар гэх мэтээр зарим татварыг бууруулаад байхад юу ярьж байгаа нь энэ вэ гэх хүн бий байх. Улс төрчид ч ингэж ам асууж сууна.

Гэтэл тийм биш байгаа аж. Татвар дээр зөндөө юм болоогүйг саяхан бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид нэг ширээний ард суун санал бодлоо хэлснээр илэрхийлцгээлээ. Татвар төлөгч болон татвар хураагчийн эрх, үүрэг хоорондын харилцааг хэрхэн зохицуулах, татварын бүрдүүлэлтийг яаж хийж байх, татвараас өршөөх гэх зэргээр дахин тодотгох, татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах гээд, энэ бүхнийг Татварын ерөнхий хуульд тусгах зэрэг олон зүйл үгүйлэгдэж, хүлээгдэж байна.

Бизнес эрхлэгчдийн уулзах болсон шалтгаан нь ч дээрх асуудлын нэг Татварын өршөөлийн тухай яриа байлаа. Энэ хуулийг УИХ-ын эрхэм гишүүд хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэж эхэлсэн нь ярианы гол өдөөгч болсон юм. Тодруулбал, УИХ Татварын өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор эрхэм төрийн түшээдийн хооронд багагүй маргаан хэлцэл гарч үүнээсээ болж УИХ-ын гишүүд хоёр талцан хуваагдсан юм. Жишээ нь, Л.Гүндалай гишүүн энэ хуулийг олигархиудыг төрүүлэх, тэднийг дэмжих, татвараас зугтах явдлыг өөгшүүлэх хууль болох нь хэмээн эхнээс нь эсэргүүцсэн бол Ц.Баярсайхан гишүүн эсрэгээр, дээрх хуулийг татвараас зугтаах явдлыг өөгшүүлэх биш харин аж ахуйн нэгж, пүүс компани бүр хоёр баланс, тайлантай байдаг явдлыг арилгахад хэрэгтэй гэж үзэж байв. Аль нь зөв бэ?

Манай улс зах зээлд шилжээд 17 жил болж байна. Энэ хугацаанд олон төрлийн татвар 15, 20, 30 тодруулбал Хүн амын орлогын албан татвар бүр 40-50 хувиар нэмэгдсээр ирсэн. Энэ нь том, жижиггүй бизнес эрхлэгчдэд дарамт, ачаа болж үүнээсээ болж бизнесийнхэн охин компани өндөглүүлэх, хоёр тайлан баланс гаргах зэрэг олон аргаар татвараас аль болох бултаж, зугтах болсон нь нууц биш. Ингээд татварын орчинд шинэчлэл хийхгүй бол далд эдийн засаг ноёлох зэргээр болохоо байсан.

Яахав, татварын багц хуулийг шинэчлэн баталлаа. Гэтэл Ерөнхий хууль нь ч гараагүй байна. Дээр хэлснээр олон зүйл үгүйлэгдэж, хүлээгдэж байна. Ингээд жам ёсоороо цааш нь явж Татаарын өршөөлийн хууль зэрэг дэлхийд байдаг практикийг хэрэглэх гэтэл дөнгөж эхлэнгүүтээ эсэргүүцэлтэй тулгарав. Цаг нь болоогүй л гэнэ, луйварчдыг төрүүлэх нь гэнэ, хэний эрх ашгийг хамгаалах гээд байгаа юм вэ л гэнэ. Гэтэл энэ нь аж ахуйй нэгжүүдийн ямар нэг хүндэтгэх байдлаар төлж чадахгүй байсан урд хождын болон өмнөх зарим татварыг хөнгөлөх маягаар чөлөөлж "өршөөснөөр" татвар төлөгчдийн бааз суурь нэмэгдэж ингэснээр татвараас зугтах, бултах байдлыг арилгадаг арга юм байна. Түүнээс биш хэн нэгний толгойг илэх ялгаварласан байдал үгүй.

Манайд хэрэглэх цаг нь болсон уу гэвэл болохоор бараггүй дарга нарын хэлж байгаагаар манай улс үнэхээр зах зээлийн шилжилтийн үеэсээ гарч яваа юм бол яг ийм үед манайх шиг улс оронд татварын шинэчлэл дээр чухал алхам болох, гол нь жижиг, дунд, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг дарамтнаасаа салахад дэмжиж тулах нэг хөшүүрэг болох юм байна.

Read More......

Ногоон картын сугалаанд оролцохын тулд нэг ч тєгрєг тєлєх шаардлагагvй

АНУ-ын засгийн газар жил бvр 50.000 ширхэг ногоон картыг "Diversity Visa (DV) Lottery Program" нэрийн дор АНУ-д цагаачлагч багатай улсуудын иргэдэд олгодог билээ. Энэхvv сугалааны бvртгэл эхлээд зургаа хонож байна. Харин Канад, Хятад, Бразил, Колумб, Энэтхэг, Мексик, Пакистан, Филиппин, Польш, Орос, ємнєд Солонгос зэрэг улсууд нь єнгєрсєн таван жилд 50-иас дээш мянган хvнийг цагаачлалын шугамаар АНУ-д илгээсэн учраас DV сугалаанд оролцох эрхгvй хэмээн зарлажээ. Бусад улсын иргэд, тэр дундаа манай Монгол Улсын иргэд энэхvv сугалаанд чєлєєтэй оролцох эрхтэй юм.
Сугалааг АНУ-ын тєрийн департаментаас зарлан явуулдаг ба 2002 оноос эхлэн зєвхєн электрон хэлбэрээр буюу интернэтээр маягт бєглvvлж авдаг болсон. Мэягтыг шууд бас vнэ тєлбєргvй хvлаэн авдаг цорын ганц хаяг байдаг. Бусад бvх байгууллага болон интернэт дэх хаягууд нь тєлбєр авч єєрсдєєрєє дамжуулан дээрх vнэ тєлбєргvй хаягт хандан бєглєдєг бєгєєд ногоон сугалаа хожсон иргэдээс мєнгє нэхэн барьцаалж АНУ-ын иргэн болох боломжийг нь алдуулсан хэрэг хэд хэдэн удаа гарсан гэсэн. Тэгэхээр бид єєрсдєє ямар ч асуудалгvй, дээр нь vнэ тєлбєргvй бєглєх боломж байхад заавал бусдад хандах хэрэг байхгvй юм.
Сугалаанд хожтолоо жил болгон бvртгvvлж болох бєгєєд харин тухайн нэг жилд нэгл удаа єргєдлєє гаргах ёстой юм байна. Хожих магадлалаа дээшлvvлэх зорилгоор олон удаа єргєдлєє оруулбал бусадтай шударга бусаар азаа vзэх гэсэн оролдлого хэмээн vзэж оруулсан бvх єргєдлийг хvчингvй болгодгийг санах хэрэгтэй.

АНУ-ын Тєрийн Департаментаас мэдээлснээр, АНУ-д цагаачлан амьдрах эрхийн тєлєєх (ногоон карт) 2007 оны сугалаанд оролцохоор дэлхийн єнцєг булан бvрээс бvртгvvлсэн 5.5 сая хvнээс 82 000 орчим хvнд хожил таарчээ.
Хамгийн олон сугалааг Африкийн орнуудын иргэдэд олгосон байна. Тухайлбал, Нигерид 9849, Этофид 6871, Мороккод 4922 хvнд сугалаа таарчээ. Харин Бахрайн, Гатар, Оман зэрэг улс орны иргэд нэг нэг сугалаа хожсон бол Ватиканид нэг ч сугалаа таараагvй байна. Энэ жил 113 Монгол хvн сугалаа хожсон азтанаар тодорч, АНУ-д цагаачлан гарах, байнга оршин суух эрх хvсч єргєдєл гаргах эрхтэй болжээ. Энэ нь ємнєх жилvvдийнээс харьцангvй их байгаа юм.
Сугалаа хожсон хvмvvс, харьяалах Цагаачлалын албанд шуурхай хандаж цагаачлах эрхийн бичиг баримтаа яаралтай бvрдvvлэх шаардлагатайг Тєрийн Департаментаас анхааруулсан байна.
Цагаачлалын албаны шаардлагад нийцvvлэн зохих бичиг баримтыг бvрдvvлэх, єргєдлийн тусгай маягтуудыг олж бєглєх, тусгай зєвшєєрєгдсєн эмнэлэг дээр эрvvл мэндийн vзлэгт орж албан ёсны нотолгоо авах зэрэг нь нэлээд их цаг хугацаа шаарддаг, олон шат дамжлагатай учир олон удаа нааш цааш явах шаардлага гардаг. Ялангуяа гэр бvл, vр хvvхдvvдийн хамт цагаачлан явах хvмvvс тун олон ажил амжvулах хэрэгтэй болдог. Сугалаа хожсон хумvvс, тэдгээрийн гэр бvлийн гишvvд, хvvхдvvд энэ ажлыг одооноос эхлэн хєєцєлдєж хийж байх нь зvйтэй аж. Монгол Улсын иргэдийн хувьд энэ талаархи ажиллагааг харьяалан хийж байгаа БНСУ-ын Сєvл дэх АНУ-ын Цагаачлалын албанд хандах нь зохистой юм байна.

Тєрийн Департаментаас 82000 хvнд хожил таарсан хэмээн мэдээлж байгаа хэдий ч. Конгрессын баталсан хуулиар энэ тєрлийн визээр АНУ-д нэвтрэх эрхийг зєвхєн 50000 хvнд олгох журам тогтоосон учир сугалаа хожсон нийт 82 000 хvнээс єргєдєл эхлэн гаргаж бvртгvvлсэн хvмvvст виз олгосоор тоо нь 50000-д хvрмэгц энэ ажиллагааг зогсоох юм байна. Тиймээс нийт 82000 хvнд цагаачлах виз олгогдохгvй гэдгийг хvмvvс анхаарах хэрэгтэй.
АНУ-ын Тєрийн Департаментаас Ногоон Картын сугалаанд бvртгэдэг цорын ганц албан ёсны вебсайт нь www.dvlottery.state.gov гэдгийг дээр хэлсэн билээ. Vvнээс єєр бvртгэл явуулдаг www.USAFIS.org, www.USDVP.org, www.GreenCardExperts.org мэт вебсайтууд нь бvгд албан бус, тєлбєртэй бvртгэлvvд байдгийг анхаараарай.

Ингээд АНУ-ын Чикагод тєвтэй "Мэдээлэл" багийнх-ны бэлтгэсэн Ногоон картын сугалаанд оролцох зааврыг манай сонин толилуулж байна.

DV-2009 сугалааны бvртгэл
Сугалааны бvртгэл энэ оны 12 дугаар сарын 2-ны 12:00 цагийн хооронд хийгдэнэ гэдгийг бид мэдээлсэн билээ.
Бvртгvvлж байгаа хvн нь ногоон картад оролцох эрхтэй улсын иргэн байх ёстой бєгєєд заавал бvрэн дунд боловсролтой байх шаардлагатай. Гэхдээ vvнд ногоон картад бvртгvvлэгчийн насанд хvрээгvй хvvхдийн боловсрол хамаарахгvй юм байна.
Ногоон картын цаасан бvртгэлийг Тєрийн департамент хvлээж авахгvй, Тvvнчлэн шаардлагатай зургууд хавсаргагдаагvй тохиолдолд бvртгэл хvчингvй болно гэдгийг санаарай.
Хэрвээ тухайн хvн гэр бvлийн хvн, хvvхдээ хамтад нь бvртгvvлж байгаа бол тус бvрийнх нь зургийг хавсаргах хэрэгтэй. Vvнд єєрийн болон гэр булийн хvний, 21 нас хvрээгvй хvvхэд бvрийн, хууль ёсны єргємєл хvvхэд бvрийн мєн дагавар хvvхдийн зураг тус тус байна. Хэрвээ хvvхэд тань АНУ-ын иргэн, эсвэл байнгын оршин суугч (ногоон картэзэмшдэг) бол -бvртгэлд хамруулах хэрэггvй.

Бvртгэлийн зурагт ямар шаардлага тавих вэ
Бvртгvvлэгчийн урагшаа харж, цэх суусан зураг байна
-Толгойг дээш, доош болон хажуу тийш болгохгvй
-Толгойн хэсэг зургийн 50 орчим хувийг эзэлсэн байна
-Арын фон цайвар єнгийн цулгуй байна
-Зургийн арын фон дээр бараан болон ямар нэг дvрс байвал бvртгэлээс хасагдана
-Нарны шил болон нvvрэндээ ямар нэгэн зvйл зvvсэн зураг тэнцэхгvй. Харааны шил зvvсэн байж болно
-Зєвхєн шашны зарим нэг урсгалаас шалтгаалан малгайтай зураг байж болно. Гэхдээ нvvрний хэсгийг бvрэн харуулсан байх ёстой. Бусад тохиолдолд зураг тэнцэхгvй
-Цэргийн болон бусад хvчний байгууллагын малгайтай зураг тэнцэхгvй

Дижитал зургийн шаардлага:
-Зургийн формат нь JPEG (Joint Photographic Experts Group) байна
-Зургийн хэмжээ нь 62,500 byte-aac хэтрэхгvй байна
-Зургийн нягтрал нь 320 цэг єндєр, 240 цэг єргєнтэй 320х240 pixels байна.
-Зургийн єнгєний нягтрал нь 24 бит єнгєт эсвэл найман бит єнгєт байна.
- Хар цагаан зураг тэнцэхгvй

Энгийн гэрэл зургийн аппаратаар авсан зургийн шаардлага:
-Хэмжээ: 50x50 мм-ийн єнгєт зураг байна
-Сканнерийн нягтрал нь 150 dpi (dots per inch) байна
-Зургийн формат нь JPEG (Joint Photographic Experts Group)
-Зургийн хэмжээ нь 62,500 byte-aac хэтрэхгvй байна
-Зургийн нягтрал нь 300 цэг єндар, 300 цэг єргєн байна. 300x300 pixels
-Хар цагаан зураг тэнцэхгvй

Сугалаанд хэрхэн бvртгvvлэх вэ
Цорын ганцхан хаяг болох www.dvlottery.state.gov нь Ногоон картын бvртгэлийг хийдэг бєгєєд дараахь хvснэгтийн дагуу єєрийн мэдээллvvдийг бататгаж бєглєх хэрэгтэй. Vvнд:
NAME (БVТАН НЭР)-Овог, Нэр (Манайхны хувьд middle name байдаггvй болохоор No Middle Name чагтыг дараарай).
BIRTH DATE (Тєрсєн огноо- Тєрсєн єдєр, сар,он
GENDER (ХVЙС)- Эрэгтэй, эмэгтэй гэсэн чагтын аль нэгийг сонгоно.
CITY WHERE YOU WHERE BORN-Тєрсєн хот аймгийн нэрийг бичнэ
COUNTRY WHERE YOU

Монголчуудын ногоон картын сугалаа хожсон байдал
WERE BORN-тєрсний гэрчилгээн дээр бичигдсэн улсын нэр байна.
COUNTRY OF ELIGIBILITY FOR THE DV PRO GRAM- Тєрсєн улс тань сугалаанд оролцох эрхтэй гэдгийг vндэслэн сугалаанд бvртгvvлж байна уу гэсэн асуулт байгаа учир мэдээж YES-г сонгоно.
ENTRANT PHOTO GRAPH- Бєглєгчийн зураг. Photograph File Name хэсгийн Browse товчлуурийг дарж зургаа хадгалсан хэсгээсээ бvртгэлд татаж оруулна.

MAILING ADDRESS Шуудангийн хаяг, гэрийн хаяг, хот /аймаг, дvvрэг/ сум, индексийн дугаар.
Энд харьяалагдаж буй шуудангийн салбараа бичиж болно. Жишээ нь, IY хорооллын эцэст шуудангийн салбарын хаяг 210523 гэж байдаг. Энд бичигдсэн хаягаар сугалаанд хожсон тохиолдолд мэдэгдэл шуудангаар ирнэ.

Нэмэлт тайлбар:
8-а. Таны нэр/овог
8-Ь. Vндсэн хаяг болон байшингийн дугаар, эсвэл шуудангийн салбар.
8-с. Хаалганы дугаар, эсвэл шуудангийн хайрцаг
8-d. Хот/аймаг
8-е. Дvvрэг/сум
8-f. Шуудангийн индексийн дугаар
8-g. Улс

COUNTRY WHERE YOU LIVE TODAY-Одоо амьдарч байгаа улс. Яг одоо амьдарч байгаа улсаа сонгоно.
PHONE NUMBER-Утасны дугаар. Монгол Улсын код 976, Улаанбаатар хотын код 11 байдаг. 976-11 гээд араас нь Улаанбаатар хотод амьдардаг хvмvvс утсаа бичнэ. Гар утасны дугаарын ємнє 11 гэсэн кодыг бичих шаардлагагvй.

E-MAIL ADDRESS-Майл хаяг. (Заавал бичих албагvй)
WHAT IS THE HIGHEST LEVEL OF EDUCATION YOU
HAVE ACHIEVED, AS OF TODAY-Єнєєдрий н байдлаар эзэмшсэн хамгийн єндєр боловсрол
-Primary School Only (Дунд сургууль тєгссєн)
-High School, no Degree (10 жилийн сургуульд сурч байсан)
-High School Degree (10 жилийн сургууль тєгссєн)
-Vocational School (Тусгай мэргэжлийн сургууль тєгесєн)
-Some University Courses (Их сургуульд сурч байсан)
-University Degree (Бакалавр зэрэгтэй)
-Some Graduate Level Courses (Магистрт сурч байсан)
-Master Degree (Магистр зэрэгтэй)
-Some Doctorate Level Courses (Докторт сурч байсан)
-Doctorate Degree (Доктор зэрэгтэй)
Энэхvv жагсаалтаас єєрийн боловсролтой тохирохыголж чагт товчийг дарж идэвхжvvлнэ.
WHAT IS YOUR CURRENT MARITAL STATUS-Одоогийн гэр бvлийн байдал,
-Гэрлээгvй (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэггvй)
-Гэрлэсэн (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэгтэй)
-Салсан (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэггvй)
-Бэлэвсэн (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэггvй)
-Хоёр тусдаа байдаг (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэгтэй)
-Хууль ёсоор хоёр тусдаа байдаг (Гэр бvлийн хvний мэдээлэл хэрэггvй)

NUMBER OF CHILDREN Хvvхдийн тoo . Гэр булгvй 21-ээс доош насны хvvхдийн мэдээллийг оруулна. Хэрвээ хvvхэдгvй бол "0" гэж бичээрэй.
Энэ бvгдийг бєглєж гvйцээд Continue буюу vргэлжлvvл гэсэн товчийг дарна. Энэ vед таны бєглєсєн мэдээлэл бvрэн хэмжээгээр гарч ирнэ.

Дахин хянаад засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 1 гэсэн товчийг, vнэн зєв бол SUBMIT APPLICATION товчийг дараарай. Бvртгэл амжилттай болсон vед дэлгэц дээр бvртгvvлсэн хvний овог нэр, тєрсєн огноо, харьяалал улс, бvртгvvлсэн огноо, тамгатай гарч ирнэ. Тvvнийг хэвлэж авч болно.
Хэрвээ та гэр бvлтэй болон хvvхэдтэй гэсэн мэдээлэл бичсэн бол хоёрдугаар хэсэг рvv шилжинэ. Энэ vед ахлээд гэр бvлийнхээ хvний мэдээллийг оруулах хэсэг, дараа нь хvvхэд тус бvрийн мэдээллийг оруулах хэсэг гарч ирнэ. Энэ хэсгийг та доорхи зааврын дагуу бєглєнє.
SPOUCE INFORMATION (Гэр бvлийн хvний мэдээлэл) -Бvтэн нэр, тєрсєн огноо, хvйс, тєрсен хот/аймаг, тєрсєн улс, зураг
CHILD INFORMATION (Хvvхдийн талаархи мэдээлэл) -Бvтэн нэр, тєрсєн огноо, хvйс, тєрсєн хот/=-аймаг, тєрсєн улс, зураг
Бєглєж дуусаад Continue буюу vргэлжлvvл гэсэн товчийг дар, Энэ vед таны бєглєсєн мэдээлэл бvрэн хэмжээгээр гарч ирнэ. Дахин хянаад єєрийн мэдээллээ засварлах шаардлагатай бол GO BACK TO PART гэсэн товчийг, гэр бvлийн хvний болон хvvхдийн мэдээллээ засварлах шаардлагатай бол GO BACK TO PART 2 гэсэн товчийг, vнэн зєв бєглєж товчийг, vнэн зєв бєглєж дууслаа гэдэпээ эргэлзэхгvй байгаа бол SUBMIT APPLICATION товчийг дараарай.
Тохирлыг комьютерээр санамсаргvй сонгож, хэрэв сугалаа хожсон тохиолдолд 2008 оны 5-7 сарын хооронд таны бєглєсєн хаягаар мэдэгдэл очно. Виз олгох хугацаа нь 2008 оны аравдугаар сарын 1-нээс
2009 оны есдvгээр сарын 30-ны дотор явагдана. Хожоогvй тохиолдолд ямар ч захидал ирэхгvй.

Read More......

Нобелийн шагнал олгох өдрийг товлов

Энэ оны Нобелийн утга зохиолын шагналтныг 10-р сарын 11-нд зарлана гэж Нобелийн утга зохиолын шагналыг гардуулдаг Шведийн Академиас мэдээллээ.

Тус академи 1786 онд швед хэл, утга зохиолыг дэмжихээр байгуулагджээ. Тус байгууллагын гишүүдийн дотор насаар нь академийн байнгын гишүүн болгосон тус улсын алдар цуутай 18 зохиолч, эрдэмтэд байдаг аж. 1901 оноос Шведийн академи утга зохиолын салбарт Нобелийн шагнал гардуулж байна.

Бусад салбарын 2007 оны Нобелийн шагналтнуудын нэрсийг Шведийн вангийн шинжлэх ухааны академиас зарладаг юм.

2007 оны Нобелийн уламжлалт долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр физиологи эсвэл анагаах ухааны салбарт нэр дэвшигчдийг танилцуулна.

Физикийн салбарын шагналтныг 10-р сарын 9-нд, химийн салбарын шагналтныг 10-р сарын 10-нд зарлана. Харин 10-р сарын 12-нд Нобелийн энхтайвны шагналтныг Норвегийн Нобелийн хороо зарлана.

Энэ долоо хоног Шведийн улсын банкнаас Арьфред Нобелийн дурсгалыг хүндэтгэн олгох болсон эдийн засгийн салбарын шагналтныг зарласнаар дуусна.

Энэ оны Нобелийн шагналын хэмжээ салбар тус бүрт 10 сая швед крон /нэг сая орчим доллар/ байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа уламжлал ёсоор Стокгольм болон Ослод 12-р сарын 10-нд болно.

Арьфред Нобель /1833-1896 он/ нь Шведийн зохион бүтээгч, дэлхийн хэмжээний аж үйлдвэрийн магнат, хэл шинжээч, гүн ухаан судлаач, хүмүүнлэгийн ухаантан юм. Тэрээр түүхэнд 1867 онд патентыг нь авсан динамит /тэсрэх төхөөрөг/ зохион бүтээгчийн хувиар оржээ. Нобель таван шагнал гардуулж байхаар гэрээслэжээ. Зургаа дахь буюу Эдийн засгийн салбарын шагналыг 1968 онд Шведийн улсын банк түүний дурсгалд зориулан буй болгосон байна.

Read More......

“ЕврАзЭС”-ийн орнууд гаалийн холбоо байгуулна

ЕврАзийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (ЕврАзЭС) дээд хэмжээний уулзалт Тажикстаны нийслэл Душанбе хотноо өнгөрсөн бямба гаригт эхэллээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр “ЕврАзЭС”-ийн тэргүүнүүд энэ удаад Гаалийн холбоо байгуулах асуудалд голчлон анхаарч байна.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр ОХУ, Беларусь, Казахстаны Ерөнхийлөгчид гаалийн нэгдсэн бүс нутаг бий болгох тал дээр тохиролцоонд хүрч Гаалийн холбооны ирээдүйн үйл ажиллагааны хууль, эрх зүйн суурь баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн “ЕврАзЭС”-ийн дүрэмд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан улсууд багтдаг эдийн засгийн хамтын ажиллагааны тус байгууллагын дэргэд дээрх Гаалын холбоог бий болгосноор улс хоорондын чөлөөт худалдааг өргөтгөх зам нээгдэх юм.

Төрийн тэргүүнүүд энэ удаагийн уулзалтаар “ЕврАзЭС”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг солилоо. 2001 оноос тус байгууллагыг тэргүүлж асан Г.Рапотугийн албан тушаалд ОХУ дахь Казакстаны элчин сайдаар ажиллаж байсан Таир Мансуровыг томилжээ. Read More......

Сургалт болох тухай

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая!

Монгол улс Азийн орнуудын мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг явуулах эрхтэй болж анхны албан ёсны шалгалтыг 2007 оны 10 сарын 28-ны өдөр “Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт”-ын ангиллаар явуулахаар та бүхэнд урьд нь мэдээлсэн билээ.

Бид шалгуулагчдыг уг шалгалтанд системтэй бэлтгэн, амжилттай дүн үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс шалгалтанд бэлтгэх сургалт-давтлагыг 2007.10.15-наас 2007.10.27-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт-давтлага ажлын өдрүүдэд, ажлын бус цагаар буюу 18.30-20.30 хугацаанд явагдана.

Сургалтын төлбөр 12000 төгрөг бөгөөд сургалтын материалын үнэ багтсан болно. Бүртгэл 10-р сарын 12-ныг дуустал явагдана.

Энэхүү сургалт-давтлагад хамрагдахыг хүссэн хүмүүс дараах хаягаар бүртгүүлнэ үү.

Б.Мөнхцэцэг

Сургалт хариуцсан ажилтан

МТҮП, Мэдээллийн технологийн бизнесийн хөгжлийн газар, 103 тоот

Утас: 327322

Э-шуудан: munkhtsetseg@itpark.mn

Read More......

Нийгмийн даатгалын шимтгэлийг таваас дээш хувиар бууруулна

Тєрийн албан хаагчдын цалинг энэ сарын 1-нээс 30 хувиар нэмэх Засгийн газрын шийдвэр гаргасан. Мєн хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ 90 мянган тєгрєг болж буй. Энэ талаар Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн сайдын зєвлєх Г.Энхтvвшингээс тодрууллаа. -Тєрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмнэ гэж аль эртнээс л ярьсан. Гэтэл цагаа болохоор цалин адил бус хувиар нэмэгдэхээр болж байх шиг?
-Цалингийн шинэчлэлт хийхээс єєр аргагvй болсон. Улсын хэмжээнд шинээр бий болсон ажил, мэргэжил, албан тушаал болон олон улсын ангиллуудыг vндэслэн цалингийн сvлжээг шинэчлэх шаардлага зvй ёсоор гарч ирсэн. Энэ шинэчлэлтээр бол зарим албан хаагчийн зэрэглэл єєрчлєгдєж байгаа. Цалинг 30-аас доошгvй хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгэхээр тєрийн албан хаагчийн дундаж цалин 250 мянга болж байгаа юм. Мєн хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ энэ шинэчлэлтээр 90 мянга болсон шvv дээ.
-Яг vнэндээ бол багш, эмч нарын цалин тєдийлєн нэмэгдэхгvй. Харин дарга даамлуудын цалин нэлээд нэмэгдэх бололтой гэсэн яриа байгаа?
-Цалинг бодоход маш олон зvйлийг авч vздэг. Тухайн хvний албан тушаал, ажилласан жил, ур чадвар гээд л. Зарим албан хаагч удирдлагаасаа илvv єндєр цалин авч байх жишээтэй. Тэгэхээр цалингийн сvлжээг шинэчилж vvнийг зохицуулах хэрэгтэй болсон. Эмч нар гэхэд л хvнд нєхцєлд ажилладаг хэрнээ багш нараас бага цалин авдаг байсан. Ажлын нєхцєл, байдал гээд олон зvйлийг харгалзан цалингийн зэрэглэлийг єєрчилсєн. Тvvнчлэн алслагдсан болон хязгаар нутагт ажиллаж байгаа тєрийн албан хаагчдад бvсийн нэмэгдэл олгох талаар судалж байгаа.
-Хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг 90 мянган тєгрєг болгосон. Гэтэл зарим хувийн хэвшилд ажиллаж буй хvмvvсийн цалин дээрх хэмжээнд хvрэхгvй байгаа талаарх гомдол цєєнгvй гардаг шvv дээ?
-Аливаа улсын тєр засгаас хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тодорхойлж тогтоож єгдєг. Ємнєд Солонгос гэхэд хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг нэг сая вонн болгосон байгаа. Ер нь бол хєдєлмєриин хєлсний доод хэмжээг жил бvр шинэчлэн тогтоож байх болно. Ирэх оны нэгдvгээр сарын 1-нээс хєдєлмєриин хєлсний доод хэмжээг 20-иос доошгvй хувиар нэмэгдvvлнэ. Тєрийн албан хаагчдын цалинг ч мєн 2008 оны нэгдvгээр сарын 1-нээс 20-иос доошгvй хувиар нэмнэ. Хэрэв хувийн хэвшлийн ажил олгогчид ажилчдынхаа цалинг хєдєлмєрийн доод хєлсний хэмжээнд хvргэхгvй бол Монголын vйлдвэрчний эвлэлийн холбоонд хандах хэрэгтэй.

Тэд ажилчдын ємнєєс дуугарах, тэмцэх vvрэгтэй. Ер нь бол ажилчдынхаа цалинг хєдєлмєрийн хєлсний доод хэмжээнд хvргэж чадахгvй байгаа аж ахуйн нэгж, компани оршин тогтноно гэхэд хэцvv л юм даа. Хєдєлмєриин хєлсний доод хэмжээний хэрэгжилтэд гурван тал хамтран хяналт тавина. Єєрєєр хэлбэл, Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам, Монголын vйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбооноос vvнд хяналт тавина гэж ойлгож болно.

-Тєрийн албан хаагчдын цалин нэмэгдээд л байдаг. Гэтэл хувийн хэвшилд ажиллагсдын цалин нэмэгддэггvй. Хувийн хэвшлийн ажил олгогчдын хувьд нэг хvндрэлтэй зvйл бий. Ажилчид, албан хаагчдынхаа цалинг нэмэгдvvлье гэхээр нийгмийн даатгалын сангийн шимтгэлд байдгаа єгєх гээд болдоггvй нэг зовлонтой. Нийгмийн даатгалын шимтгэл бууруулах талаар тєрєєс ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Нийгмийн даатгалын шимтгэл єндєр байгаагаас хувийн хэвшлийн ажил олгогчид цалин хєлсєє нэмэхээс шийрэгнэдэг нь vнэний хувьтай. Тэгэхээр энэ асуудал ирэх онд шийдвэрлэгдчих болов уу. Нийгмийн даатгалын суурийг єргєжvvлэхийн тулд даатгуулагчийн тєлєх хувь хэмжээг нэмэгдvvлэхгvи байхаар "Хєдєлмєр нийгмийн зєвшлийн гурван талт улсын хэлэлцээр"-т тусгасан. Тvvнчлэн уг хэлэлцээрт ажил олгогчийн тєлєх хувь хэмжээг таваас доошгvй пунктээр бууруулах гэсэн байгаа. Тзгэхээр ирэх онд ажил олгогчийн тєлєх нийгмийн даатгалын шимтгэл таваас дээш хувиар буурах болно. Аж vйлдвэрийн салбарыг хєгжvvлэх зорилгоор оёдлын vйлдэрлэлийн салбарын єрсєлдєх чадварыг дээшлvvлэх талаар анхаарч байна. Юуны ємнє нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, бусад хєнгєлєлт vзvvлэх талаар ярьж, хэлэлцэж байгаа.

-Цалин нэмснээс болоод зохиомол vнийн хєєрєгдєл vvсчихлээ?
-Цалин нэмснээс болоод зохиомол vнийн хєєрєгдєл vvснэ гэдэг байж боломгvй зvйл. Дэлхийн зах зээлд бараа таваарын vнэ єдрєєс єдєрт єсч байгаа юм билээ. Тэр "салхи" л манайд нєлєєлж байх шиг байна. Цалин нэмлээ гэээд хvмvvс баярладаг байхад манайд харин эсрэгээр хvлээж авах юм.

Read More......

“Номин моторс”-ын машины хулгай цагаандаа гарчээ

БНСУ-аас хулгайлагдсан "Соренто", "Рекстон" маркийн 600 гаруй автомашин Монголын замаар салхи татуулан давхиж байсан нь тогтоогдсон. Vйлдвэрээсээ 30 мянганам.доллараар гардаг эдгээр автомашин манай техникийн зах дээр 14-16 мянган ам.доллараар худалдаалагдаж байж. Эдгээр "бараа"-ны дунд Сєvл хотын цагдаагийн даргын хvлэг байсан удаатай. Гэтэл сvvлийн vед "Номин моторс"-ынхон энэ чиглэлдэр дагнан бизнес эрхлэх болжээ. Тэд хулгайн машинаар бизнес хийгээд бас ч vгvй чамлахааргvй хугацаа єнгєрлєє. Энэ талаар Тагнуулын ерєнхий газар болон Цагдаагийн ерєнхий газар хэргийн араас мєшгин орсон гэдэг ч єдгєє уг машинууд худалдагдсаар байна.

"Номин моторс"-ынхон "бараа"-гаа контейнертачин, комиссын бараа, майонез, жvvс, ургамлын тос гэхчлэн хvнсний бvтээгдэхvvний хаяг бvрдvvлэн хил давуулдаг байна. Улмаар єнєєх нь Монголын гааль дээр ирмэгцээ автомашин болон хувиран задардаг аж. Тvvнчлэн Солонгос дахь гэмт бvлэглэлvvдийн зарим нь тухайн автомашины эзэдтэй нь шууд тохирох явдал ч бий. Єєрєєр хэлбэл, машины эзэдтэй тохиролцон тэднээс тодорхой єртгєєр худалдаад авчихна. Харин эзэд нь машинаа хулгайд алдчихлаа хэмээн дуулиан болгож, даатгалын компаниудаас мєнгє салгадаг байна. Ийм vйлдлээс болж БНСУ-ын хэд хэдэн даатгалын компани дампуурсан тохиолдол ч гарчээ.

Энэ мэтээр хулгайн автомашинууд ар араасаа Монголын зvг жолоо залсаар. "Номин моторс"-ынхон энэ оны эхээр л гэхэд 80 гаруй автомашин оруулж ирэн худалджээ. Эдгээр машинаас 7-8 тэрэг л vлдсэн гэх. Хил давуулан орж ирдэг тєдийгvй мэдvvлэгтэйгээ зєрчихдєг тэдгээр хvлгийг улаан цайм хоёр нvдээ татлан байж хаацайлаад явуулчихдаг гаалийн байцаагчид хоёр улсын гэмт бvлэглэлvvдийн тэргvvн зууч болж таарах нь.

"Номин моторс"-ынхон хулгайн машинаа оруулж ирээд Сонгинохайрхан дvvргийн Таван шарын цаахан байрлах "Номингийн агуулах"-д угсарч, шинэчлэн "эхээс тєрсєн" мэт хувиргадаг. Гаалийн баталгаат агуулахтай зэргэлдээ орших энэ агуулахад биднийг очиход 20 гаруй автомашин байв. Зарим нь харваас хуучин, дугуйгvй, єнгє нь зурагдчихсан. Харин vлдсэнийг нь хэдийнэ бэлэн болгоод уутанд хийж, хэн нэгэнд єгєх гэж буй бэлэг шиг л боожээ. Тэнд гурван засварчин хоёр автомашиныг "янзлана". Дугуй, сандал, жолоо гээд бvхий л зvйлийг нь салгаад чулуудчихсан харагдлаа. Тэдний ярьснаар "Оруулж ирсэн автомашинд юу хэрэгтэй байна. Тэр бvгдийг нь єгнє дєє. Тэгж байж л хvний хараа булаах "ганган хvvхэн" гарна шvv дээ. Цаанаас ирсэнээр нь худалдаанд гаргах юм бол хэн тоох юм. Тэгээд ч vнэд хvрэхгvй" хэмээн хээв нэг хариулна.

Хамгийн хачирхалтай нь "Номингийн супер азтанд" гэсэн бичигтэй автомашиныг ч мєн тэнд угсарч байгаа харагдлаа. Тэгэхээр "Номин" азтан тодруулж машин єгєхдєє єнєє л хулгайн автомашинаасаа цэвэрхэн "тєхєєрєєд" бэлэглэчихдэг бололтой. Ємнє нь автомашинаа ихэвчлэн Сингапураас оруулж ирдэг байсан. Гэтэл энэ удаа аргаа єєрчилсєн бололтой. Учир нь засварчдын ярьж буйгаар Солонгос, Япон, Хятад зэрэг улсаас оруулж ирсэн гэх юм.

Хулгайн автомашин агуулахаас дахин "vйлдвэрлэгдэж" гараад Улсын их дэлгvvрийн ємнє эзнээ хvлээн данхайдаг. Єчигдрийн байдлаар Улсын их дэлгvvрийн ємнєх задгай талбайд "Mersedes benz", "Toyoto Harrier", "Ланд крузейр" зэрэг маркийн 7-8 автомашин харагдлаа. Хачирхалтай нь автомашинууд оны эхээр тодруулбал, нэгдvгээр сард оруулж ирсэн. Гэтэл автомашиныхаа танилцуулга дээр есдvгээр сард оруулж ирсэн хэмээн тодоос тод биччихсэн харагдана.

Тэнд буй ганган хvлгvvдийг техникийн захын автомашины vнэтэй харьцуулахад 10-15 хувиар илvv єртєгтэй. Vнэтэй байхын учир нь шинэ автомашин болоод л тэр хэмээн худалдагч нь тайлбарлав. Тийм болоод ч тэр vv борлуулалт жаахан удаашралтай байгаа аж. Иймээс тэд автомашиндаа хямдрал зарлажээ. Тухайлбал, "Ландкрузейр" маркийн автомашиныг 29900 ам.доллар байсныг хямдруулаад 26990 ам.доллараар худалдаалж байв. Мєн нэмэлт урамшуулал ч бий хэмээн худалдагч нь хэллээ.

Хулгайн тэргийг гаалиар орж ирэхэд нь улсын номер, дугаар нь ч бэлэн болчихсон байдаг. Нийслэл хот 110 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй хэмээн бvртгэгдсэн. Уг нь автомашины нэг сери 9900 дугаартай. Тодруулбал, УБА гэсэн серитэй 9900 автомашин л байх ёстой. Ингэхээр манайд 11-12 сери л байхад хангалттай юм. Гэтэл 20 гаруй сери гаргачихсан атлаа серигvй болчихлоо хэмээн Замын цагдаагийнхан сандраад байгаа нь хачирхалтай. 20 гаруй сери гаргачихсан атлаа 110 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгаа нь бvр ч сонин. Сериэр нь бодохоор 200 мянга гаруй номер, дугаар бий болно. Улмаар 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл улсын бvртгэлгvй байж таарах нь.

Тvvнчлэн Замын цагдаагийн газар бvртгэлгvй атлаа дугаар, гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл замын хєдєлгєєнд оролцож явахад тоодоггvй. Энэ нь Замын цагдаагийн газрын Техник бvртгэл хариуцсан мэргэжилтнvvдийн хууль бус ажиллагаатай ч холбоотой гэгддэг. Замын цагдаагийн газрынхан сайн шалгаж, нягтлахгvй бол хулгайн автомашинд сери дутаад та нар дахин vйлдвэрлэх хэрэг гарсан юм биш биз. Тодруулбал, "Номин моторс"-ынхны хулгайн автомашинд сери, дугаар дутсан байж мэдэх. Улс гvрэн дамжин худалдаалагдах хулгайн автомашины хэрэг манай улсыг ийнхvv тойрсонгvй, дайрчихаад буй нь энэ. Энэ хэргийн араас єнгєрсєн гуравдугаар сард Малайзын цагдаагийн газраас хоёр цагдаа манай улсыг зорин ирсэн.

Уг хоёр цагдаа єєрийн улсдаа алдагдсан автомашиныг эрэн сурвалжлахаар хєрш зэргэлдээ Сингапур улс руу зорьсон аж. Хэргийг мєшгисєєр Сингапурт очтол Монгол руу ачигдсан гэх нь тэр. Ийнхvv хэргийн мєрєєр Монголд иржээ. Гэтэл уг хоёр машин нь аль хэдийнэ эзнээ олчихсон байсан гэнэ. Тvvнчлэн Солонгосын цагдаа автомашинаа алджээ. Машины эзэн жирийн нэгэн цагдаа бус нилээд дээгvvр албан тушаалтан байсан гэх. Улмаар машиндаа суулгасан дохиоллын тусламжтайгаар хаана явааг нь тодотгохоор холбогдох ажилтнууддаа vvрэг єгч.

Гэтэл нєгєє автомашин нь мєн л Монголд ирчихсэн эзнээ олчихсон байх нь тэр. Эндээс машин нь улс гvрэн дамжсан бvлэг хулгайчдын гарт орж гэдгийг тогтоож манай улсын цагдаагийн газарт албан тоот хvргvvлжээ. Улс гvрэн дамнасан автомашины хулгайг манай улсын бизнесийн томоохон байгууллага "Номин холдинг" компанийн "Номин моторс" охин компани ийнхvv vйлддэг нь дээрх мэдээллээс харагдаж байна.

Read More......

Аврал эрсэн ам.доллар

АНУ-ын удирдлага сүүлийн дөрвөн жилд анх удаа Төв банкнаас арилжааны банкуудад өгөх зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргалаа. Америкийн Төв банк өнгөрсөн лхагва гаригт дээрх хүүг 0.5 хувиа багасгаж, 4.75 хувь болгосноо зарлав. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээлийг хамарсан ипотекийн хямралаас гарах арга гэхээс илүү еврог “гүйцэхээ” больсон ам.долларын ханшийг “аврах” оролдлого хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна.

Аливаа улс орны Төв банк арилжааны банкуудад олгох зээлийн хүүг ихэсгэх багасгах замаар зах зээл дэх мөнгөний хэмжээ, эргэлтийг “удирдаж”, зээлийн системийг бүхэлд нь хянаснаар валютынхаа ханшийг тодорхойлдог. АНУ-ын хувьд 2004 оноос эхлэн тухайн үед нэг хувьтай байсан Төв банкны зээлийн хүүг хоёр жилийн дотор 17 удаа нэмж 5.25 хувь болтол өсгөжээ. Энэ нь нэг талаас инфляцийг “хазаарлаж”, нөгөө талаас Америкийн ДНБ-ий өсөлт “үргэлжилсээр” буйг дэлхийн улс орнуудад харуулах ганц зам байв.

2006 оноос хойш Төв банк зээлийн хүүгээ хэдэн сарын турш 5.25 хувьд тогтоон барьж байсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй, АНУ-ын эдийн засаг “эрсдэлгүй” хэмээн мэдэгдэх суурь болж байсан нь ипотекийн хямрал эхэлснээр дуусгавар болох нь тэр. “Булайгаа дэлгэж, булхай нь баригдсан” ч инфляцийг хөөрөгдөхгүй гэдэг “эрхэм зорилт” тавьж зээлийн хүүгээ бууруулахгүй Төв банк хэсэг бантав. Гэвч ам.долларын ханш унаж, арилжааны банкууд бие биедээ зээл өгөх нь багасан, ипотекийн хямралтай тэмцэх алхмууд нь талаар болж эхэлсэн нь илүү түгших асуудал гэдэг нь тодорхой тул АНУ-ын Төв банк зээлийн хүүгээ бууруулахаас аргагүйд хүрчээ.

Дээрх шийдвэр гармагц дэлхийн хөрөнгийн зах зээл идэвхжиж, үндсэн индексүүд 2.5-3 хувиар өссөн байна. Харин дэлхийн үндсэн валютуудтай харьцах ам.долларын ханш унасан хэвээр. Төв банкны төлөвлөсөн “авралын гар” ам.долларын хүнд нөхцөл байдалд нөлөөлсөнгүй. Учир нь “их гүрнүүдийн” хувьд Төв банкны зээлийн хүүг багасгах нь ашиггүй байдаг хэмээн барууны мэргэжилтнүүд тайлбарлав. Жишээлбэл, Япон, Хятад зэрэг улс дээрх зээлийн хүүг сүүлийн нэг жилийн хугацаанд таван удаа өсгөжээ.

Read More......

Төрийн Думийн сонгуулийн өмнөх ерөнхийлөгч

Хойд хөршид Михаил Фрадковын баг засаглалын ширээнээс бууж, оронд нь нэр дэвшсэн “санхүүгийн тагнуул” гэгдэх Виктор Зубковыг Думийн депутатууд үнэмлэхүй олонхын буюу 381 саналаар “ногоон гэрлээр” баталснаас хойш яг долоо хонож байна. Тус улсын Үндсэн хуульд зааснаар, шинэ Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш долоо хоногийн дотор танхимынхаа бүрэлдэхүүнийг төрийн тэргүүндээ айлтгах ёстой. Тэр дагуу Оросын гүйцэтгэх засаглалын шинэхэн ээлж өнөөдөр тайзнаа гарч, үзэгч олонтойгоо мэндчилэх болов уу.

Томилогдсоны дараах анхны долоо хоногтоо Ерөнхий сайд өөрт нь хамгийн ойр алба гэж хэлж болох Засгийн газрын нарийн бичгийн дарга нарын газартаа бэсрэг халаа сэлгээ хийсэн. Түүний дотор тус газрын удирдагчаар Росфинмониторинг агентлагт өөрийн нь “баруун гар” байсан Юрий Чиханчиныг татан авч томилжээ.


Шинэ Ерөнхий сайд томилогдмогцоо л “Засгийн газрын бүтцийг өөрчлөн, түшмэдийн хувийн хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн мэдэгдсэнийг хэвлэлүүд өлгөн авч, тод үсгээр дармалдсан. Сайд энэхүү хариуцлагын зарчмаа өөрөөсөө эхэлж, үлгэр үзүүлье гэснийх үү, Батлан хамгаалахын сайд, хүргэн Анатолий Сердюковоо хамгийн түрүүнд халж буйгаа зарлалаа. Ерөнхийлөгч хийгээд парламентын зүгээс өөрт нь үзүүлсэн өндөр итгэлийн хариуд танхимаа үр дүнтэй бөгөөд эрч хүчтэй ажиллуулна хэмээн амласан В.Зубков Засгийн газрынхаа тэргүүлэх бодлого, чиглэлийг хөгжлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эдийн засгийг бий болгох, нийгмийн хурц асуудлыг шийдэх гэсэн хэдхэн үгэнд багтаан тодорхойлж бас амжсан.

Санхүүгийн туршлагатай, сайн менежер эл эрхмийн толгойд боловсорсон шинэ танхимын бүрэлдэхүүний талаар шинжээчид тоймлохдоо М.Фрадковын багаас нэлээд гишүүн нь эрсдэлийн бүсэд, өөрөөр хэлбэл чөлөөлөгдөх хуудас гардана гэсэн таамаг дэвшүүлж байна. Гэхдээ танхим дотор заалтгүй үлдэх хэд хэдэн эрхэм ч бий гэнэ.

Үүнд: нэгд, В.Путиний залгамжлагчид өрсөлдөж буй үндсэн нэр дэвшигчид болох Ерөнхий сайдын хоёр нэгдүгээр орлогч /Сергей Иванов, Дмитрий Медведев/ бичигдэв. Хоёрт, эрх баригч “Нэгдмэл Орос” намын албан ёсны гишүүд /Ерөнхий сайдын орлогч Александр Жуков, Онцгой байдлын сайд Сергей Шойгу, Хөдөө аж ахуй, загас агнуурын сайд Алексей Гордеев/ оржээ. Эдгээр сайдаасаа нүүр буруулах нь арванхоёрдугаар сарын эхээр товлосон Төрийн Думийн сонгуульд ялалт байгуулахаар мөрөөдөж буй “Нэгдмэл Орос”-ынхны хувьд “зүүдэнд ч оромгүй явдал” болон хувирч мэднэ. Гуравт, хүчнийхэн буюу Ерөнхийлөгчийн шууд мэдлийн дорх мөрдэстэй сайд нарт авралын од гийх найдлагатай.

Харин М.Фрадковын танхимын үлдсэн гишүүдийг эрсдэлийн тойрог дотор оруулахад буруудахгүй гэнэ. Тойргийн яг төвд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Герман Греф, Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Михаил Зурабов нарын нэр дурайж байна. Г.Грефийг ер найдваргүй болсон гэлцэнэ. Ерөнхийлөгч бээр сайдын ажлыг шүүмжлэхдээ бүр Ерөнхий сайд асан М.Касьяновтой зүйрлэсэн гэж байгаа. Сайд үүнийг нь ч гадарлаад өөрөө онцрох хүсэлтээ өрсөж тавьсан гэх яриа байна. Чингэхдээ “Бизнес хөөнө” хэмээн тайлбарласан гэнэ. Сайд нь өөрөө төдийгүй салбарын ажил нь сүүлийн үед ширүүн шүүмжлэлд будагдсан болохоор Зурабовыг Грефтэй тийн “ханьсуулж” буй. М.Зурабовыг шинэ хүнээр солиод зогсохгүй, яамыг нь Хөдөлмөрийн болон Эрүүлийг хамгаалахын болгон “ихэрлүүлэх” бололтой.

Оросын Ерөнхийлөгч сонгууль хаяанд тулчихаад байхад Засгийн газраа ийнхүү халж, “чулуу” болгоход хүрснээ “Бүх зүйл миний бодсоны дагуу даанч болсонгүй дээ. Энэ Засгийн газрын гишүүд олигтойхон ажилласан бол ийм алхам хийхэд хүрэхгүй байлаа” хэмээн гэмшсэн өнгөөр тайлбарласан билээ. Сонгуулийн өмнө болон дараа Холбооны хэмжээнд эрх бүхий албатууд нь ямар нэг алдаа, цалгардал гаргалгүйгээр, яг таг швейцарь цаг шиг ажиллаасай хэмээн хүсэхдээ Засгийн газрынхаа “механизмыг” дахин задлахаар шийдвэрлэсэн гэдгээ тэрбээр тэмдэглэсэн юм. Улсын ажил гэхээсээ илүүтэй ирэх сунгаагаар шийдэгдэх хувь заяандаа санаа зовж, хугасхан нойртой хонох болсон урагшгүй сайдуудаар “тахил өргөх” нь өөрөө ерөөсөө сонгуулийн өмнөх муугүй сурталчилгаа.

“Ерөнхийлөгчийн өндөр суудал өөд мацахаас татгалзахгүй” хэмээн хэлсэн В.Зубковын үг амьдрал дээр батлагдах уу гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Гэвч анхиагүй сайд нарыг алга урвуулахын төдийд халснаар танхимын шинэ тэргүүн олон нийтийн дунд рейтингээ зовлонгүй өсгөж чадах нь лавтай. Социологийн сүүлийн үеийн санал асуулгаас харахад ч хүн амын тэн хагасаас илүү нь Путин хэн рүү заана, тэр хүнийг дэмжихэд бэлэн байгаа билээ.

Хэний ч санаанд ороогүй цэл залуухан эрийг 1999 онд Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, өдгөөгийн төрийн тэргүүн болох замыг нь зассан Ерөнхийлөгч агсан Борис Ельцинийг Оросын олон нийт одоо хэр мартаагүй буй. Тэр л үнэлэмжээр В.Путиний халааг авах залгамжлагчдын дунд баттай байр эзлээд буй В.Зубковыг хойд хөршийн төрийн тэргүүн “Сонгуулийн үеэр Орост ийм л хүн хэрэгтэй” гэж тодорхойлсон. Сонгуулийн кампани нэгэнт эхэлснийг ив илхэн гэрчлэх энэ өгүүлбэрийн “даацыг” хоёр гаруйхан сарын дараа танина.

Read More......

“The Genetic Legacy of the Mongols” судалгааны тухай

Энэ судалгааны ажлыг Их Британи, Итали, Хятад, Узбекистан болон Монгол гэсэн олон улсын их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэд, судлаач нар хийж 2003 онд нийтлэгдсэн. Энд би зөвхөн гол гаргасан дүгнэлтүүдээс нь арай энгийнээр тайлбарлах гээд үзье гэж бодлоо. Нарийн унших хүсэлтэй бол доор байгаа линкээр үзээрэй.
Судалгаагаар хэд хэдэн жирийн бус шинжүүдтэй Y хромосомын бүлэг илрүүлсэн. Энэ нь Тодруулбал Ази тивд Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэл өргөн уудам нутагт 16 улс үндэстэнд энэ хромосомын бүлэг өндөр давтамжтайгаар олдсон байна. Энэ нь уг бүс нутгийн хүн амын 8 хувь нь буюу дэлхийн хүн амын ойролцоогоор 0.5 хувь болж байна. Уг бүлэг доторхи ялгаатай хэлбэрүүдийг судлахад тархалтын эх үүсэл нь 1000 орчим жилийн өмнөх Монгол, бүр цаашлаад Чингис хааны ойрын ураг төрөл байх үндэслэл хамгийн их байна гэж үзжээ. Ийм хурдан тархсан нь жирийн биш бөгөөд зөвхөн хүчтэй сонголтын процессоор явагдсан байх учиртай юм байна.
Хамгийн сонирхолтой нь олдож буй газруудын газар зүйн байршлаар харахад Чингис хааны байлдан дагуулж байсан газар нутгууд буюу Манжуур, Шинжаан Уйгур, Дундад азийн улсуудын газар нутаг таарч байгааг олж харсан байна. Мэдээж үүн дээр Монгол, Өвөр Монгол орно. Сүүлд байлдан дагуулсан газар нутгуудад Хазараас бусдад мэдэгдэхүйц хэмжээгээр олдоогүй. Хазаруудын 30 хувьд ийм генийн онцлог байдаг нь тэд өөрсдийгөө монгол гаралтай хэмээн ярьдаг аман домог яриа үнэн болохыг батлаж байгаа хэрэг.
Судалгаагаар өөр бас боломжуудыг авч үзсэн байна л даа. Жишээ нь ер нь энэ газар нутаг нь эрт дээр үеэс нэгэн овог аймгаас гаралтай байснаас болсон уу гэхээр эдгээр нутгийн хүн ард өөр ямар нэгэн ижил төрлийн Y хаплотипгүй тул бараг боломжгүй юм байна. Эсвэл тэр үеийн бүх монголчууд ийм хаплотиптэй байсан уу гэхээр одоогийн монголын хүн амын зөвхөн 20 хувьд байдаг тул боломжгүй талдаа.
Ингээд энэ судалгаагаар гарсан дүнгээс үзэхэд миний бодлор Чингис хааны уг клан буюу Боржигон кланы эрчүүд ийм Y хаплотиптэй байсан юм болов уу даа. Ургийн овгоо Боржигон гэж авсан хүмүүс талаас лав илүү гэж сонссон юм байна. Ингэхлээр эдгээрийн ихэнх нь худлаа боржигонууд гэдэг нь тодорхой юм шиг.

Read More......

Дуулиант хэргүүд үнс, хальс болсоор…

Аливаа улс төрийн хүчин, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний нөлөө, оролцоогоор дуулиант хэргүүд шийдвэрлэгдэхгүй байгаад хууль, хяналтын байгууллагад хүмүүс итгэл алдрах нь улам нэмэгдэх болсон. Улстөрч, бизнесмэнүүд хөрөнгө мөнгөөрөө цагдаа, прокурор шүүхийг худалдаж авч байна гэж иргэний хөдөлгөөнийхөн үзэж, Иргэдийн шудрага шүүх гээчийг байгуулж хүртэл үзсэн нь үүний нотолгоо гэлтэй. Дуулиант хэргүүд юуны учир хавтсандаа ингэж чимээгүй дарагдчихаад байдаг юм бол гэсэн асуултад иргэдийн олонх нь “хууль хяналтынхан худалдагдсанаас болж буй” гэж хариулах биз. Шийдвэрлэгдэхгүй удан, хавтсандаа “илжирч буй” хэргийн хувь заяа хэрхэж байгааг сонирхож үзлээ.

“Номаранг“-ийн хэргийг хэрэгсэхгүй болгов
Улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн оролцож, БНСУ-ын ”Номаранг” компаниас их хэмжээний мөнгө зээлдсэн хэрэг шийдвэрлэгдэлгүй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Гурван жил ч гэждээ тус компанийн төлөөлөгчид гурван жилийн өмнөөс манай улсад ирж, “Монгол шуудан” зэрэг банкны удирдлагуудаас мөнгөө нэхэмжилж хэвлэлийн хурал хийлгэж байсан. Гэвч УМБГ энэ асуудлыг тэдний хэл ам гаргаснаас хойш жилийн дараа шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт холбогдуулж БНСУ-д Элчин сайдаар сууж байсан Л.Галбадрахын эхнэр асан М.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, “Женко” группийн захирал Х.Баттулга, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гээд 20 гаруй хүний нэр холбогдон шалгуулж байв.

Тэд “Номаранг”-аас авсан зээлийг дамжуулан зээлдээд эргүүлэн төлөөгүй гэсэн асуудлаар уг хэрэгт “муу нэртэй, луу данстай” болсон юм. Энэ хэргийн явц ямар байгааг УМБГ-ынхнаас сонирхоход “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Гэхдээ төрийн зарим өндөр албан тушаалтан хуулиа үл хүндэтгэж буйгаас удааширч байгаа” гэж өгүүлж байсан юм.
Гэвч удаан хугацааны турш мөрдөгдсөн уг хэргийг өнгөрсөн долоо хоногт прокурор хянаж байтал дээд шатны прокурор нь татан авч хэрэгсэхгүй болгожээ.

С.Болдхэтэд Монголын шүүх үйлчлэх болов уу
“Наран трейд” компанийн захирал С.Болдхэт нарын зургаан хүнд холбогдох, татвараас зайлсхийсэн гэх хэрэг шийдвэрлэгдэхгүй байсаар хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Баянгол дүүргийн шүүх уг хэргийг нэг удаа хэрэгсэхгүй болгож үзсэн. Шүүх хуралд С.Болдхэт мэдүүлэхдээ “Кетчупны оронд виски ачуулсан байна лээ. Би виски ямар үнэтэй байгааг асуусан чинь андуурсан байна” гэсэн. Харин улсын яллагч Т.Жадамбаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд давж заалдснаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм. Харин Баянгол дүүргийн шүүхэд энэ хэрэг ирснээс хойш шүүх хурал товлогдсон хугацаанаасаа олон удаа хойшилсоор өдий хүрлээ. Ингэж удаа дараа хойшилсон нь С.Болдхэтийн таван өмгөөлөгч хуралд ээлжээр оролцох боломжгүй гэдгээ шүүхэд мэдэгдснээс болжээ. Шүүхээс шалтгаалсан зүйл байхгүй гэдгийг тус шүүхийн шүүгчид өгүүлж байсан. Баянгол дүүргийн шүүхэд С.Болдхэт нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг долоо хоног бүр алгасалгүй зарлаж буй ч шийдвэрлэсэн зүйлгүй, анхан шатны шүүхийн шатанд хавтаст хэргийн хуудсууд шарлаж байна.

Д.Түмэнхүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь юу байв
Богд хан уулын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байхдаа авлига авч, дархан цаазат газраас их хэмжээний газрыг солонгосчуудад худалдсан хэрэгт буруутгагдан, албан тушаалаа өгсөн Д.Түмэнхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай дуулдав. Нэг хэсэг УМБГ-ын үүдийг сахиж байсан түүнтэй өнгөрсөн хавраас хойш тааралдахаа больсон нь ийм учиртай гэж цагдаагийн зарим алба хаагч өгүүлж байсан. Цагдаагийн байгууллагаас түүнд холбогдох хэргийг шалгаад гэм буруутайг тогтоох хангалттай нотлох баримт цуглуулж хавтсанд нь хийж өгсөн аж. Тухайлбал, түүнийг саатуулахад цүнхтэй их хэмжээний мөнгө байсныг гэрчлэх хүн олон. Бидэнд олдсон мэдээллээр Ерэнбилэг, Ерэнтөгс гэдэг хоёр хүн түүнд уг мөнгийг өгч байх үедээ баригдсан гэх. Гэвч Д.Түмэнхүү нарт холбогдох хэргийг прокурор хянаад хэрэгсэхгүй болгосон гэнэ. Үндэслэл нь гэм буруу нь тогтоогдохгүй байгаа гэжээ. Харин мөрдөгчид прокурорт очсон хэрэг үзвэл үнс, харвал хальс болох юм даа хэмээн хошигнож байна..

Д.Шатарбал хар тамхи зөөгөөгүй гэнэ
Болгар дахь манай ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбалыг дипломат дугаартай машинаараа хар тамхи зөөвөрлөсөн хэргээр тус улсын хууль хяналтын байгууллагын ажилтнууд саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар түүнд холбогдох хэргийг манай улсын хуулийн байгууллага шилжүүлэн авч, шалгаад гэм буруутайд тооцон шүүхэд шилжүүлсэн. Харин шүүхээс мөн л нотлох баримт хангалттай бус гэсэн шалтгаанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улсын яллагч эсэргүүцэл бичсэнээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийсэн боловч шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй таг чиг болсон. Харин энэ сар гарсаар Д.Шатарбалын гэх хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрлэхээр хоёр ч удаа товлосон байв. Гэвч уг хэрэгтэй танилцаж, хуралд илтгэн оруулах шүүгч Ц.Батсуурь ар гэрийн гачигдлыг улмаас чөлөө авсан тул ирэх долоо хоногийг хүртэл хойшлуулаад байна.

Д.Сүрэнхорыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн үү
Яамныхаа ажилтнуудын цалингаар казинодчихсон Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор хаа байгаа нь тодорхойгүй өдий хүрэв. Цагдаагийн байгууллагынхан түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа ч олдоогүй, сураг нь ч гарахгүй байна. Түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж эхэлсэн гэх мэдээлэл чих дэлссэн ч уг яриаг батлах хүн олдсонгүй.
Энэ мэтээр улстөрч, бизнесийн бүлэглэлийн холбогдсон хэргийн тоо өсөж байгаа ч шийдвэрлэгдэхгүй, хавтсандаа хав дарагдаж хуудас нь шарласаар нэг мэдэхэд хэрэгт холбогдогчдын хувьд мартагдсан дууль болоход хүрээд байна. Read More......

Монголчуудын ертєнцийг ойлгох философид нэмэрлэх хэдэн vг

Мунхаглаж мулгуутах нь тэнэг хvмvvний шинж БНХАУ хvн амынхаа тоог єсгєх асуудлыг 1970-аад оноос эхлэн терийн зохицуулалтаар шийдвэрлэжээ. Харин Монгол Улсын хувьд хvн амын тоог цєєрvvлэх тєрийн зохицуулалтаар явж ирсэн тvvхтэй гэвэл хилсдэхгvй. Хятадууд хvн хэмээх капитал бол мєнгєний машин гэдгийг эртнээс мэдээд ядуу зvдvv нь хамаагvй хvн амынхаа тоог єсгєж байж. Цаг нь болохоор хvмvvс ажилд орж мєнгийг ипvvдэл болтол vйлдвэрлэнэ гэдгийг мэдэж байсан нь тэр.
Монголын тvvхийг харж байхад Хятадын тvvх ч юмуу гэмээр баримтч зєндєє. БНХАУ-ын тvvхээс Монголын тvvх ч гэмээр ойлголтууд гарч ирдэг.

Харин Орос Монголын тvvх бол андуураад эргэлзээд байх юмгvй. Анх Монголд XVIII зууны сvvлээр Оросын хаант засгийн консул ирж байжээ. 1905 оноос хойш орос хvн Монгол нутагт ирж нутагшсан тvvхтэй. Єнєєдрийн ОХУ-ын муж болох Тувад анх 1914 онд орос хvмvvс суурьшиж байсныг тvvхэнд тэмдэглэн vлдээжээ.
Ер нь XVI зууны сvvлд Петер I хааныг агуу их Орос гvрнийг байгуулж байхад Уралын нуруунаас нааш зvvн талд нь шонхор хамартай цагаан царайтай хvмvvс байсангvй, Азийнхан тэр нутгийг эзэмшиж байв.
Харин Хятад, Монгол хоёр бий болсон цагаасаа хаяа залгаж амьдарсан болхоор сайн, муу гом аль аль нь байсан биз. Монголчууд Хятад улсыг єнєєгийн агуу их гvрэн болох замыг нээж єгсєн гэж тvvх судлаачид баталдаг.
Харин хэдэн зууь ..;янган жил хаяа залгаж байсак биднийгээ И.В.Сталин, Оросын коммунист нам хоёр хєєрхєн дєигєсєн дєә. МАХН-ын гараар ээлжит могойгоо бариулж 1950-иад оноос эхлэн хятадуудыг vзән ядах, хєєж явуулах, эрлийз хурлийз хэмээн ялгаварлан хав-чих vзлийг бидний толгойд суулгажээ. Ер нь Хятад упс бол монгол хvний цусан єшєєтэй дайсан гэсэн ойлголтыг монгол хvнд яс цусанд нь шингэтэл суулгаж чадсан нь сонин. Єнеєдєр ч бид тархинд шингэсэн ойлголтоороо аашилж авирлан мунхаглан байна.
Оросууд хятадуудад виз єгєхєєс татгалзсанаас хойш хятадууд ч мен адил оросуудад виз єгєхєє больсон. БНХАУ монголчууд биднийг хэрэв визтэй зорчи гэвэл Америк явцгаах уу эсвэл Германруу явах уу. Тэгээд жаахан арьс, шир, ноос ноолуураа хэндээ єгєх болж байна. Энэ хэдэн жилд бид сайн тэнэлээ, тvvхий эд худалдан авагч даан ч олдсонгvй. Єнєєдєр хvн бvхний амнаас хужаа гэдэг мангас салахаа больжээ. Хятадад эзлэгдлээ л гэнэ, охид хvvхнvvдийг авлаа гэнэ, зодууллаа, зодолдлоо л гэнэ. Энэ бvхний эцэст юу болж байгааг хар. "Хєх Монгол" хєдєлгєєний босс Хонхэрээ: дийн Энхбат хэрэгт холбогдлоо. Терсєн охиныхоо найзыг Євєр монгол аялгаар ярилаа гээд буудчихаж. 2006 онд Хєх хотод суралцаж байсан 10 жилийн Монгол хvv нэг хятад хvvг хутгалсан хэрэг гарсан. Хvvгийн аав Монголоос очоод хvvтэйгээ уулзахад та нар хятадуудыг vздэггvйгээс болж би ийм хэрэг vйлдлээ гэж хэлж. Энэ чинь юу болж байна вэ. Бидэнд єнєедєр хужаагаас єер хямд боловсрол, хоол, эмчилгээ байна уу. Энэ бvхэн хvн бvхний наад захын энгийн хэрэглээ гэдгийг бvгдээрээ мэдэж байгаа.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд єнгєрсєн тvvхэнд бие биенээ vзэн ядах хvртлээ дайсагналцсан vйл явдал гараагvй болохыг тvvхийн сурвалж бичгvvд баталж байна. Дээрхийн гэгээнтэн Далай лам хэлэхдээ "Дэлхий дээр дєрвєн сая тvвд хvн эх нутаг, орон гэргvй хятадын тvрэмгийллээс болж тэнэж явна. Гэхдээ бид Хятадын ард тvмэнд єширхєєгvй, Учир нь хvнд єширхех сэтгэл тєрвєл єшєє авах гэсэн бузар муу санаа гарна. Харин ч бид дэлхийтэй танилцаж байна" гэсэн энэ vг vнэхээр агуу юм.
Vvнээс vзэхэд Монголд орж ирж байгаа хятадуудад хуулийг сайн биелvvлэхийг шаардаж, виз єгєхдєє хуулийн тодорхой заалтуудыг хятад хэл дээр орчуулж санамжуудыг мєнгєєр ч болтугай тарааж єг. Мєн хил, гааль дээр ч шалгах vедээ дахин єгч байвал єнєєдрийн хэрэг тєвєг гарахгvй.
Хятад ажилчдаар барилга бариулж байгаа аж ахуйн нэгжvvд vнэн хэрэгтээ мєнгє гаргаж байж согтуу монгол ажилчдыг гуйж ажиллуулна гэхээс цэрвэдэг. Уг нь ийм ойлголт яагаад ч байж таарахгvй. Монголд мэргэжилтэй ажилчид байтугай олигтой малчин ч олдохоо болилоо. Тvvний оронд хятад ажилчдаар барилга бариулж хэл амгvй амар байх нь ойлгомжтой асуудал. Харин ч монгол хvн ажил хий гэхээр зугтаадаг бол хятад хvн ажил єгєхгvй бол уурлаад байх жишээтэй. Vнэн хэрэгтээ vvнээс єєр хямд ажиллах хvч дэлхий дээр байхгvй.
- Монголчууд хэдий залхуу боловч амьдрах эрхтэй нь vнэн юм бол мєнгє хэрэгтэй. Хятадуудаас єєр ажил хийж єгєєд мєнгє vйлдвэрлэдэг хямд машин одоохондоо хаана ч алга. Vнэн хэрэгтээ vvнээс єєр гарц бидэнд байхгvй. Тиймээс ч хятадуудтай ажиллах арга барилаа єєрчил. Тэд нартай Монгол тєрийн машин ажиллах ёстой. Дэлхийн эдийн засаг єнєєдєр зургаан триллион долларт багтаж байхад БНХАУ-ын санхvvгийн боломж 1,2 триллион болоод байна. Америк, Европ тэр чигээрээ vл хєдлєх хєрєнгийн санхvvтэй холбоотой гvн хямралд орж олон банк дампуурч байхад Монгол Улс БНХАУ-ын ачаар одоохондоо чимээгvй байна.

Бусдыг даган харайлгаж яваа бид яг л сармагчин
' Хvн нэгэн тєрлийн амьтан бопохын хувьд тэр шинж тєрх байнга илэрч байдаг аж. Тэр ч байтугай тухайн хvний сэтгэхvйн хєгжил, оршин сууж байгаа улс ррны нийгмийн байдал, эрх чєлєє тvvний баталгаа болох орлого, мэдээллийг олж авах орчин, тvvнд єгєх vнэлэмж, шийдвэр гаргах тєвшингєєс нь дvгнэж vэээд адгуусан амьтныхаа шинж тєрхєєс хэр хол, ойр байгааг тогтоож болдог гэнэ. Энэ утгаараа Монгол хvн амьтныхаа тєрєлд ойрхон байна уу гэсэн эмзэглэл тєрєх юм.
Ер нь амьтны хамгийн энгийн тvгээмэп шинж тєрх бол бие биеийгээ дуурайх, дагалдах, харилцан єрсєлдєх, дайсагналцахаас харагддаг. Vvнийг хvмvvс сайн мэднэ.
Монгол Улсын Ерєнхийлєгч Н. Энхбаяр АНУ-д хоёр удаагийн айлчлал хийхдээ АНУ-ын Ерєнхийлєгч, ноён Ж.Буш тєрийнхєє дуулал эгшиглэх vед зvрхэн дээрээ гараа тавьж хvндэтгэл vзvvлж байхыг харж ирээд шууд л хуулбарласан. Монгол Улсын тєрийн дуулал дуулагдах vед Монгол Улсын Ерєнхий сайд, УИХ-ын дарга, Их хурлын эрхэм гишvvд бас л дуурайв. Баруун, зvvн аль ч хамаагvй тааралдсан гараараа элгээ тэврэх болсныг бvгд л дуурайх янзтай. Сургуулийн хvvхдvvд, Урлаг соёлынхон тэднийг дагалдав. Арай л арми цэрэг, цагдаагийнхан номхон командаа зєрчиж элгээ тэврэх дєхєв.
Харин баруун гараараа зvрхээ дарж мэндлэх, хvндэтгэл vзvvлэх явдал нь олон зууны Исламын шашны дэг жаяг гэж vздэг. Єчvvхэн миний зvрх бурхан таных гэсэн утга сана а г илэрхийлж байгаа нь тэр гэнэ билээ. Ер нь Исламын шашны энгийн эрхэм єс бол эрэгтэй хvvхдийн бэлэг эрхтнийг багад нь хозлох,болон эvрхээ дарж мэхийн хvндэтгэл vзvvлэх ёс байдаг. Харин ноєн Ж.Буш яаж яваад энэ хvндэтгэлийг олж авсныг хэн мэдлээ. Уг нь. бурхандаа их vнэнч хvн гэсэн. Ямар ч байсан Орос, АНУ-ын 30 жил тасарсан харилцааг шинэ шатанд гаргаж ирсэн АНУ-ын Ерєнхийлєгч асан ноён Ж.Картер ОХУ-д айлчилж байсан vеийг саяхан Телевизээр vзvvлэв. Ж. Картер, М.Горбачёв нар зэрэгцээд номхон зогсож байх юм. Тэгэхээр АНУ-ын тєрийн дуулал дуулагдахад элгээ тэврэх нь ямар ч байсан хуульчлагдаагvй юм байна.
Харин монголчууд бидний хувьд заавал зvрхээ дарж эвхрэх хэрэг байна уу. Элгээ тэврээд євчин хvсээ юv чи гэж хєгшчvvлд загнуулж байснаа хvмvvс ярьдаг. Магадгvй, Исламын шашинтай нєхєд биднийг шоолон тохуурхаж байхыг vгvйсгэх газар байхгvй. Ер нь монгол тvмнийг энэ мэт бусдыг дуурайх vндэс суурийг МАХН хэрэгжvvлсэн гэхэд худал гэхгvй байх. МАХН-ын vндсэн суурь vзэл баримтлал бол материализм мєн бєгєєд матери анхдагч, оюун санаа хоёрдогч гэсэн философийг одоогийн Монгол Улсын нийт хvн амын 92 хувь буюу 15 наснаас дээш насны хvн амын толгойд програмчлан анхан, дунд, дээд шатны сургуулиар дамжуулан суулгасан. Гэтэл єнєєгийн бидний vндсэн чиг баримжаа бол хvний оюун санаа хязгааргvй агуу юм. тиймээс хvндээ тулгуурласан нийгэм хувь хvнийг хєгжvvлэх асуудлыг урьдал болгож, vндсэн чиг баримжаа маань 100 хувь єєрчлєгдєхєд хурээд байхад МАХН-ыг даган гvйж яваа бид ч хvн биш сармагчин болчихож. Энэ мэт бидэнд эргэж харах олон асуудал байна.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгч болов доо
1970,1980-аад оны залуучууд єнєєдрийн Оюу толгой руу хошуурч байгаа шиг Эрдэнэтийн уурхай, vйлдвэрийн зvг зvтгэж байлаа. Гэтэл тэд vнэхээр ихийг бvтээж хийсэн нь хэний ч нvдэн дээр илхэи байдаг. Гэтэл єнеєдєр Эрдэнэтийн vйлдвэр vндсэндээ vе vеийн нам, намын гишvvдийг баяжуулах эх vvсвэр болж байгаагаас биш Монголын эдийн засагт тєдийлєн бvрэн хэмжээгээрээ нэмэр хандив болж чадахгvй байна. Харин ч суvлийн vед Эрдэнэт улсын vйлдвэрийн дарга телевизээр хэлсэн vгэндээ "Монгол Улсын нэг ч болтугай иргэн баяжиж болохгvй юу гэсэн утга санааг удаа дараа илэрхийлэх боллоо. Хуулийн хvрээнд хэн ч баяжих, емч хєрєнгєтэй болох нь нээлттэй. Харин Эрдэнэт vйлдвэрийг vндсэндээ МАХН хувьчлаад авчихаж гэж хэлж болох цаг иржээ.
Эрдэнэтийн vйлдвэр хоногт 200-250 тонн шохойг зэсийн хvдэртэи хутгаж молибден гэдэг баяжмалыг гарган авч цэвэр зэс боловсруулах гадаадын компанид худалддаг. Єнеєдєр Монгол Улсын шохой vйлдвэрлэгчид тонн шохойг 28-30 мянган тєгрєгийн єєрийн єртєгтэйгээр vйлдвэрлэж байна. Энэ vнэ
сvvлиин гурван жилд тогтвортой байгаа. Гэтэл Эрдэнэт vйлдвэр сvvлийн хоёр жилд шохой худалдан авах vнэндээ гурван удаа єєрчлєлт оруулж тонн шохойг 78 мянган тєгрєгєєр худалдан авч байна. Энэ бvхэн эцэстээ Эрдэнэтийн vйлдвэрийн удирдлагууд мєнгє олох, МАХН-ыг санхvvжvvлэх эх vvсвэр болжээ. Жишээ нь, нэг жилд 72000 тн шохой Эрдэнэт vйлдвэр хэрэглэдэг гэвэл шохойн єєрийн єртег нь хоёр тэрбум тєгрєг байхад 5,6 тэрбум тєгрєгєєр худалдан авч байна. Vvнээс дотоодын шохой vйлдвэрлэгч нар 10 хувь буюу 7200 тонныг ч нийлvvлж чадахгvй. Харин Хятад улсаас vнэ хямдтай шохойг УИХ-ын гишvvд, дархан аврага Б.Бат-Эрдэнээр толгойлуулсан шохойн ченжvvд шахаж тvvнийхээ тодорхой хэсгийг намын санхvvжилтэд єгч байна гэлцэнэ. Ер нь Монголчууд енєєдер МАХН-д элсэж байж тєрийн албан тушаал болон ямар нэг ашигтай бизнест хєл тавих буюу бизнесийн бvлэглэлд орж амь зуухаас єєр гарц vгvй боллоо.
Vvнээс vзхэд Оюу толгойн тєрийн мэдлийг єндєржvvлэх гэдгийг элсэнд ус хийхтэй адилтгаж болох цаг ирэв.
АНУ-ын сонин хэвлэлд тогтвортой байдлын гэрээ хийгээгvйгээс болж "Айвенхоу майнз" компанийн хувьцааны ханш маш ихээр унаж байна гэж бичээд. Монголчууд тэмцлээ цаашид vргэлжлvvлбэл уг компанийн хувьцааны ханш цаашид унах болно. Энэ бол енєєдрийн "Айвенхоу майнз" компанийн 10-аас доошгvй хувийг эзэмшиж байгаа Монголын тєр, засгийн удирдлагуудын толгойны євчин болоод байна гэж бичиж буй.
"Айвенхоу майнз" компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулахыг дэмжиж байгаа томчуул тус компаниас мєнгє аваагvй харин хувьцаа авсан гэдэг. Vнэн худлыг цагдаа, шvvх илрvvлэх боломжгvйг Америкт болсон нэгэн хуриман дээр "Айвенхоу майнз" кампанийн ажилтан монголчуудад ам алдсан тухай дам яриа байдаг. "Айвенхоу майнз" компанийн єнєєдрийн унасан хувьцааны ханш тогтвортой байдлын гэрээ зурах тэр алтан агшинд 50-100 дахин єсєх магадлалтай гэнэ.
Иймээс нєхдvvд минь архиа бага ууж, нойрноосоо болж єгвєл хурдхан сэрээд "Айвенхоу майнз" компанийн хувьцааг сайн унагааж худалдан авах боломжийг хайвал яасан юм бэ.
Харин єнєєдєр олсон хэдээрээ vнэтэй орон сууц худалдан авч маргааш дампуурч мэдэх моргеиж буюу vл хєдлєх хєрєнгийн дампууралд єртєж хадгаламж зээлийнхний хойноос очих гээгvй юм бол хувьцаа авцгаах хэрэгтэй гэсэн сурталчилгаа vнэний хувьтай байж болох.
АНУ-д амьдарч байгаа зарим монгол яг єнєєдрийн, Монголд болж байгаа шиг багахан хувийг нь тєлж банкны зээлээр том, том орон сууц, хаус худалдан аваад, єрд орж гасалж гангинаж явна гэнэ. Ямар Америкт суулт хийлтэй биш дээ.
Монголчууд барилгын бизнест шууран орж байгаа нь эцэстээ єр болж дампууралд хуссэн хvсээгvй хvргэдэг болохыг гадаад зах зээл харуулж байгаа гэнэ. Бид ч цаад зах нь гурван жилийн дараа ийм байдалд орохыг тооцоолсон байна. Таны vнэ хvргэж авсан орон сууц гурван жилийн дараа vнэгvй болбол та банкны ард унавал яах вэ. Байшингаа заръя гэхээр хvн авахгvй, єрєє телєєгvйгээс шvvхэд очихыг хэлж байгаа нь энэ.
Vнэн хэрэгтээ та урьд нь цуглуулсан хэдэн мєнгєє банкинд тушааж, тэр банкийг дэмжлээ ч мєнгє хvvлэх євчиндєє баригдсан тэр банк эээлийг тараагаад єнєєгийн хадгаламж зээлийнхний хойноос очно. Харин тэр цагийг тэвчээртэйхэн хулээж чадвал сууцыг хямдаар авах боломж гарна. Монголын сан хємрєт нимгэн юм чинь гурван жилийг ч хvлээхгvй хvнд байдалд орж болно. Хэрэв бид моргеижийн дампууралд орвол юун Солонгос, тvvнээс ч илvv бэрхшээл тулгарна. Бидэнд тэдэн шиг эх оронч сэтгэлгээ, хувь хvний санхvvгийн боломж байхгvй. Тэд яасныг сана. Алтан ээмэг, бєгж, зvvлт бугуйвч vнэтэй цайтай бvхнээ тайлж єгч байсныг бидний нугэлт "цэхэр"-vvд 90-оны сvvлчээр харж л байсан шvv дээ.

Read More......

Общественный комитет по подготовке Олимпиады в Сочи активно взялся за работу

Сочи



Подготовка к зимней Олимпиаде в Сочи станет важнейшей общегосударственной задачей на ближайшие семь лет. Депутаты Государственной думы разработают специальный - олимпийский - закон, студенческие отряды примут участие в строительстве спортивных объектов, а координировать все действия будет Совет при Президенте.

Об этом сегодня шла речь на заседании общественного комитета содействия по подготовке Олимпиады, который возглавила олимпийская чемпионка Светлана Журова.

Репортаж Ивана Прозорова.

Словно Давид среди Голиафов, тринадцатилетний Федя прорывается к воротам. Сначала у высокопоставленных гостей на лице - только умиленные улыбки. Но тут - первый забитый мяч, второй, третий. И вот талантливый футболист уже отвечает на вопросы людей, которые были кумирами еще его родителей. Правда, сухо и коротко - команда в это время играет без него.

А это уже экскурсия у акватренажера - гордость школы олимпийского резерва. Водные потоки не смешиваются, поэтому тренироваться могут несколько команд одновременно. Эту школу неслучайно выбрали для совещания: именно здесь готовят будущих олимпийских чемпионов. В таких в свое время тренировались именитые спортсмены, которые сегодня входят в комитет по подготовке к Олимпиаде в Сочи.

Вячеслав Фетисов, руководитель Федерального агентства по физической культуре и спорту: "Мы должны построить более четырех тысяч спортивных объектов. Как раз нацеленных на проведение детских соревнований, это должны быть стадионы, бассейны, катки".

Сейчас подготовка к Олимпиаде идет на законодательном уровне. Заявку Сочи уже обсудили в Госдуме и подготовили несколько специальных законопроектов. Не исключено, что на время игр в Краснодарском крае будет введен особый режим безопасности, это уже практиковалось в других странах. А вот процедуру въезда в Сочи иностранных граждан, кто так или иначе связан с проведением Олимпиады, предлагают значительно упростить, используя олимпийские удостоверения личности. А также исключить пошлины на ввоз спортивного инвентаря. Но особое внимание уделили, все-таки, подготовке нашей сборной.

Ирина Роднина, трехкратная олимпийская чемпионка: "Мы можем устроить потрясающую Олимпиаду, хороший праздник. Но этот праздник без хорошего выступления наших спортсменов будет неполным".

В системе подготовки к Олимпиаде выделили три главных органа. Государственная корпорация - для строительства всех объектов, оргкомитет, курирующий, собственно, сами игры в Сочи и взаимодействующий с Международным олимпийским комитетом и, наконец, совет по спорту при президенте России, который будет координировать деятельность всех структур. Председателем комитета содействия проведения Олимпиады в Сочи сегодня выбрали Светлану Журову, чемпионку в беге на коньках. Она была в олимпийской заявке с самого начала и консультировала по вопросам строительства объектов, чтобы были учтены все интересы спортсменов.

Read More......

Дуудлага дуулдаг боллоо


HiTone vйлчилгээний тухай

Мобикомын хэрэглэгч та энэхvv HiTone vйлчилгээг ашигласанаар тань руу гаднаас залгаж байгаа хvнд энгийн дохио дугарахын оронд таны бусдаас ялгарах дvр тєрхийг илтгэсэн тєрєл бvрийн ая, дуу эгшиглэх болно. Та гадаад, дотоодын шинэ, шилдэг олон дуунуудаас хvссэнээ сонгох боломжтой.

HiTone үйлчилгээний хэрэглэгч болох

Та On гэж бичээд 455 дугаарт илгээхэд л хангалттай. Танд үйлчилгээ идэвхижсэнийг мессежээр мэдэгднэ. Үйлчилгээ идэвхижсэний дараа доорхи зааврын дагуу аяаа татаж аваарай. Харин үйлчилгээг цуцлахыг хүсвэл Off гэсэн мессежийг 455 дугаарт илгээнэ.

455 дугаарт мессеж илгээн дуу татаж авах заавар

Дуу татаж авахдаа тухайн аянд харгалзах кодыг, түлхүүр үгийн хамт бичин 455 дугаарт илгээнэ. Түлхүүр үг нь тухайн ая тоглох нөхцлийг тохируулдаг тул та заавал бичих шаардлагатай. Бичээгүй тохиолдолд ая тоглохгүй болохыг анхаарна уу.

Жишээ №1: Оюунтүлхүүр Хаянаа хоёрын дуулсан Зүүдний Учрал дууг бүх хэрэглэгчдэд тоглуулах бол энэ дуунд харгалзах кодыг оруулаад зай аваад allc гэсэн түлхүүр үгийг бичиж 455 дугаарт илгээнэ.

http://www.mobicom.mn/content/news/hiTone1.bmp

http://www.mobicom.mn/content/news/hiToneArrow.bmp

http://www.mobicom.mn/content/news/hiTone2.bmp

Жишээ №2: Хэрэглэгч тус бүрт харгалзах аяыг тохируулах бол тухайн аянд харгалзах кодыг оруулж зай аваад caller гэж бичээд зай аваад утасны дугаараа оруулаад 455 дугаарт илгээнэ. 010003_ caller_ 99xxxxxx

http://www.mobicom.mn/content/news/hiTone3.bmp

http://www.mobicom.mn/content/news/hiToneArrow.bmp

http://www.mobicom.mn/content/news/hiTone2.bmp

Хэрэглэгч тус бvрт харгалзах аяыг тохируулах

Тохиргоо хийх заавар


Хэрэглэгч тус бvрт харгалзах аяыг тохируулах

{Аяны код}_{caller}_{гаднаас залгах хэрэглэгчийн дугаар}-send 455

010003 caller 99100127

Гаднаас залгаж буй хэрэглэгчдэд тухайн аяыг тохируулах

{Аяны код}_{allc}-send 455

010003 allc

Тухайн аяыг бvтэн єдрийн турш явахаар тохируулах

{Аяны код}_{alld}-send 455

010003 alld

Тухайн аяыг зєвхєн єдрийн цагаар явуулахаар тохируулах

{Аяны код}_{d}-send 455

010003 d

Тухайн аяыг зєвхєн оройн цагаар явуулахаар тохируулах

{Аяны код}_{e}-send 455

010003 e

Тухайн аяыг зєвхєн шєнийн цагаар явуулахаар тохируулах

{Аяны код}_{n}-send 455

010003 n

Тухайн аяыг зєвхєн тодорхой єдєрт явуулахаар тохируулах

{Аяны код}_{date}_{YYYYMMDD}-send 455

010003 date 20070901

Тухайн аяын тохируулалтыг цуцлах

{Аяны код}_{no}-send 455

010003 no

Тодорхой хэрэглэгчдэд та ая сонсгохыг хvсэхгvй байвал

{bladd}_{гаднаас залгах хэрэглэгчийн дугаар}-send 455

bladd 99100127


Жич: Улаан єнгєєр бичсэн тvлхvvр vгийг заавал бичих шаардлагатай.

455 дугаарт залгах

1. Аяны цэсрvv орж Ангилал, Шинээр нэмэгдсэн 50 аянаас шууд сонголтоо хийж болно. Ангилалын цэс нь дотроо:
http://www.mobicom.mn/base/sum.gifМонгол
http://www.mobicom.mn/base/sum.gifГадаад
http://www.mobicom.mn/base/sum.gifОрос
http://www.mobicom.mn/base/sum.gifЗугаатай
http://www.mobicom.mn/base/sum.gifМэндчилгээний
http://www.mobicom.mn/base/sum.gifХvvхдийн гэсэн 6 ангилалд хуваагдана.
Ангилал тус бvр дотроо:

http://www.mobicom.mn/base/sum.gifШилдэг 10
http://www.mobicom.mn/base/sum.gifШинээр нэмэгдсэн 50 ая
http://www.mobicom.mn/base/sum.gifДэд гэсэн 3 хэсэгт хуваагдана.
Дэд ангилал нь дотроо:

http://www.mobicom.mn/base/sum.gifШилдэг 10
http://www.mobicom.mn/base/sum.gifПоп рок
http://www.mobicom.mn/base/sum.gifЗохиолын болон ардын дуу
http://www.mobicom.mn/base/sum.gifХип хоп, R&B
http://www.mobicom.mn/base/sum.gifХєгжим
http://www.mobicom.mn/base/sum.gifХуучны гэсэн 6 хэсэгт хуваагдах бєгєєд та эдгээрийн аль нэгнээс шууд сонголтоо хийж болно.

2. HiTone vйлчилгээний хоёр дахь боломж нь дууны цуглуулга. Тус vйлчилгээг ашиглан гаднаас залгаж буй дотны хvндээ 5 тєрлийн дууг залгах бvрт ээлжлэн сонсогдохоор тохируулах боломжтой.

3. HiTone vйлчилгээний гурав дахь боломж бол та єєрийн дуртай ая болон дуугаа вэбээс эсвэл дууны каталогоос сонголтоо хийж, Ая кодоор хайх гэсэн цэс рvv орж дуугаа шууд сонгох боломжтой.

4. HiTone vйлчилгээний дєрєв дахь боломж болох Хувийн цомгоо цуглуулах цэс нь та єєрийн дуртай 48 хvртэлх дууг татаж аван 1 жилийн хугацаанд хэрэглэх боломжтой.

5. HiTone vйлчилгээний 5 дахь боломжийг ашигласнаар таны утас руу гаднаас залгаж буй хэрэглэгчдэд энгийн дохио дуугарахын оронд єєрийн дуу хоолойгоор бичсэн бичлэгийг хийж сонсгох боломжтой.

HiTone vйлчилгээний зарим дууны кодууд

010003

Хаянаа, Оюунтvлхvvр - Зvvдний учрал

010017

Никитон - Учралын хорвоо

010020

Сарантуяа - Хэн юм бэ?

010021

Эрдэнэтунгалаг - Хайрлаарай

010022

Жавхлан - Сэтгэлээс эрсэн хайр

010024

Баавар, Батук, Хулан - Миний л хайраа

010030

BX - My love

010032

Next - Сэтгэл буруугvй

010033

Зугаатай - Гоё дуу сонсно уу

010034

Зугаатай - Энэ амьдрал party

010039

Чулуун - Уран хас

010040

Болдбаатар - 4 настай халиун

010041

Бат-Эрдэнэ – Гэргий

010042

Банзрагч - Хєх торгон дээл

010043

Flash - Миний захиа

010044

Flash - Хайрлаж чадах уу

010045

Амархvv - Не надо слов

010046

Татар - Хорвоо

010047

Киви - Араас чинь тэврэлгvй явууллаа

010048

Дэлгэрмєрєн - Тэнгэрийн бvсгvй

010049

BX – Sorrow

010050

Чинбаа - Гэгээн алсад одохсон

010051

Банзрагч - Найрсаг байгаасай

010052

Жавхлан - Амьдрал

010053

Жавхлан, Хайдав - Ахан дvvсийн дуу

010054

Баясгалан - Чамруу л гэнэ

010055

Баясгалан - Чамайгаа санана

010056

Баясгалан - Унаган хайр

010057

Эрдэнэбат - Гэртээ ирлээ

010058

Бат-Эрдэнэ - Миний хайр, Миний хань

015007

Nelly Furtado - Say it right

015008

Nightwish - Nemo

015009

Pussycat Dolls - Wait a minute

015012

Turkish marsh

015022

Бъянка - Про лето

015023

Хєєрхєн тєрєх албагvй киноны дуу

015024

Бvдvvн мисс киноны дуу - Мариа

015025

Declan - An angel

015026

Nightwish - Moondance/TV25-Танайд хоноё/

015027

Justin Timberlake - What goes around

015028

Rihanna - Umbrella

015029

Teriyaki boys - Tokio Drift

015030

Akon - Don’t matter

015031

Eminem ft. Akon - Smack that

015032

Linkin park - What I’ve done

Read More......