Путины орлогыг Сонгуулийн ерөнхий хороо дэлгэв

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо “Нэгдмэл Орос” намыг сонгуульд оролцогчоор бүртгэсний дараа уг намын сонгуулийн жагсаалтыг толгойлж байгаа В.Путинээс эхлэн намын нэр дэвшигчдийн орлогын мэдээг нийтлүүлэв.

Нэр дэвшигчийн ¹1 үнэмлэхийг удалгүй Путинд намын лидер Борис Грызлов гардуулах юм. Оросын парламентын сонгуульд оролцох бүх намд “Нэгдмэл Орос” шиг аз гийсэнгүй. Тэднээс наад зах нь гурван нам сонгуульд оролцож чадахгүй бололтой. Өнгөрсөн баасан гаригт Сонгуулийн ерөнхий хороо “Нэгдмэл Орос”-ыг бүртгэн авснаар уг нам сонгуульд оролцоор бүртгүүлсэн найм дахь нам болжээ. Намын жагсаалтад есдүгээр сарын их хурлаасаа батласан 600 нэр дэвшигчийг бүгдийг нь бичсэн байв. Гэхдээ нэмэлт, хасалт байлгүй яахав. Намын төлөөлөгчийн хэлснээр намын гишүүдийн тоог тэнд нэмсэн байна. Олон нийтийн танхимын гишүүд сонгуульд нэрээ дэвшүүлж болохгүй учир уран сайхны гимнастикийн дэлхийн ба олимпийн аварга эмэгтэй Алина Кабаева спортоо орхин намын гишүүн болж сонгуульд нэр дэвшихээр шийдсэн нь үүний нэг жишээ. Хуулиар бол төрийн ажилтан сонгуулийн сурталчилгаа хийж болохгүй учир уг намын жагсаалтыг толгойлсон Путин намыг бүртгэх явцад нэр нь дурдагдсан болоод өнгөрөв. Гэхдээ харин түүний орлогыг СЕХ ил гаргаж тавилаа.

СЕХ-ны мэдээгээр Оросын ерөнхийлөгчийн орлого өнгөрсөн жилд 2 011 611 рубль 28 копеек болсон бөгөөд Хадгаламжийн банкин дахь дансандаа 3 083 219 рубль, 50 копеектай гэнэ. Мөн “Санкт-Петербург” банкны 230 хувьцааг Путин эзэмшдэг аж. Ерөнхийлөгч Москва орчимд 1500 м.кв газартай, Петербургт 77,7 кв.м талбайтай орон сууцтай ба түүний нэрэн дээр ГАЗ М-21Р, ГАЗ М-21 (1960, 1961 оны үйлдвэрийн) хоёр “Волга” машин, “Скиф3 гэдэг зүүгчтэйгээр бүртгэгджээ. Эдгээр машиныг Путин эцгээсээ өвлөн авсан гэнэ.

“Нэгдмэл Орос” нам сонгуулийн хөтөлбөрөөрөө ямар намтай өрсөлдөх нь ням гаригийн оройноос тодорч эхлэв. Ням гаригт сонгуульд оролцох бүх намууд бүртгэгдсэн байх учиртай. Өмнө нь бүртгэлээ авсан найман нам дээр энэ үеэр “Иргэний хүчин”, Хөдөө аж ахуйн нам”, “Нийгмийн шударга ёсны нам” гурав нэмэн бүртгэгдэв. Харин “Ногоонтны нам”, “Энх тайван, эв нэгдлийн нам”, “Ард түмний холбоо” гурав бүртгэгдэхгүй бололтой. Тэднийг дэмжигчдын жагсаалтыг шалгахад будлиан гарчээ.

Read More......

Чингисийн онгон Бурхан халдунд олдлоо

Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт орших Бурхан халдун уулын "Их овоо" гэдэг газарт олдлоо. Дэлхийн агуу их, энэ хvний онгоныг vе vеийн эрдэмтэн, судлаачид хайсаар ирсэн. Энэ их хайлтын тєгсгєл болгосон мэдээллийг хvргэж байна хэмээн "Тэнгэр Угсаа" нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид сэтгvvлчидтэй нvvр туллаа. Тус нийгэмлэг анх 2006-8-8 нд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Бурхан Халдун ууланд тахил єргєх vеэр эрдэмтэн Даваа нь уулын толгой-орой хэсгийг хvний хєдєлмєрєєр бvтсэн байгалын бус тогтоц байна гэж vзэж байж. Бvхэл бvтэн уулын оройг засаж хэлбэр оруулж буцаан байгалийн хэлбэрт оруулна гэдэг бол олон мянган хvний хvчээр, удаан хугацааны туршид л хийж болох ажил. Тэр ч утгаар энэ vйлийг хэнд зориулж хийх нь тодорхой. Энэ бол Чингис хааны онгон гэж эрдэмтэн Даваа vзэж байгаа аж. Єнгєрсєн 14 сарын хугацаанд хугацаанд холбогдох мэргэжлийн хvмvvсийг оролцуулан судалсаны vндсэн дээр Хэнтий аймгийн Бурхан халдун уулыг Их овоо гэх газарт Их эзэн Чингис хааны онгоныг мєнхєлсєн хэмээн vзэх болжээ. Энэ vзлийг зєвхєн эрдэмтэн Даваа тєдийгvй тус нийгэмлэгийн гишvvд тухайлбал тvvхийн хэсгийг доктор профессор Бор, Археологийн хэсгийн доктор профессор Батсайхан, Геологи-геофизикийн хэсгийг мэргэжилтэн геологич Ядмаа нар ахлан судалгаа хийж vнэн болохыг баталж байгаа аж. Тэдний vзэж буйгаар Эзэн богд Чингис хааныг Бурхан Халдун уулын єрхєнд далайн тvвшнээс 2300 метрийн єндєрт мєнхєлжээ.

Монголын Эзэнт Гvрнийг ундэслэн байгуулагч Чингис хааны онгоныг тандан олсон тухай
Чингис хааныг хаана, хэрхэн оршуулсан тухай асуудал нь олон зууныг дамжин зєвхєн монголчуудын тєдийгvй дэлхийн олон улс орны анхаарлын тєвд ямагт оршисоор ирсэн бєгєєд уг асуудал нь тvvх, угсаатны зvйн тєдийгvй шинжлэх ухааны маш их ач холбогдолтой сэдэв юм. Монголын Нууц Товчоо, Судрын Чуулган зэргээс монгол их сурвалжаас эхлээд хожмын бvх монгол сурвалжид Их хааныг Бурхан Халдун хэмээх ууланд онголсон тухай нэгэн дуугаар хvлээн зєвшєєрч, тухайн уул хаана байж болох талаар гадаад, дотоодын судлаачид янз бvрээр тєсєєлєн санал бодлоо дэвшvvлж иржээ. Дээрх судлаачдын таамаглал, тєсєєлєл нь Бурхан Халдун уул хаана оршин буйг тогтооход дэм болсоныг тэмдэглэх хэрэгтэй боловч манәй ундэсний судлаачдын хувь нэмэр асар их болоод, ялангуяа, академич X. Пэрлээ агсныг дурьдаж болох бєгєєд тэрбээр олон жилийн судалгааны хэрэглэгдэхvvндээ тулгуурлан Бурхан Халдун уул нь одоогийн Их Хэнтийн нуруу болохыг тvvхэн газар усны нэр, археологийн дурсгал, аман ба тvvхэн домог, сурвалжийн мэдээ сэлтэд тvшиглэн ямар ч эргэлзээгvйгээр тогтоосон юм. Vvний дараагаар доктор С. Бадамхатан уг судалгааг vргэлжлvvлэн явуулсан бєгєєд шинээр 1000 гаруй тvvхэн газар зvйн нэр ус, аман мэдээ, домог зэргийг цуглуулан газар орны байдалтай танилцаад, "Их хориг буюу Бурхан Халдун, уул нь энэ сав нутагт байжээ гэдэг бидний таамаглалыг улам итгэл vнэмшилтэй болгож байна" гэж єгvvлсэн байдаг. Гэвч Их хааны булш газарзvйн ямар орчин нєхцєлд байж болох талаар тvvний тєсєєлєл учир дутагдалтай байсан байна. Тухайлбал, "Их Хэнтийн сардигуудаас буусан урд амуудын цээжинд ємнє буюу нар ургах зvгт харсан энгэрvvдэд Хэнтий хааныг дэрлэсэн маягаар оршуулсан байж болох мэт" гэж монголчуудын нас нєхцєгсєдийг оршуулдаг монголчуудын уламжлалт зан vйлээр ойлгон тєсєєлжээ. Геологич Н. Ядмаагийн ажиглалтаар дунд овооноос их овоо хvртэлх энгэрийг есєн vе болгон шаталсан дэвсэг болгон зассанаас гадна Их овоог босгоход нуурын зvvн энгэрийн асгыг ашиглан байгуулсан бололтой гэж тэмдэглэжээ. Тvvнчлэн Бурхан Халдун уулын зvvн ба зvvн урд талын хавтгай тэгш дэвсгvvд бас хvний гараар бvтээсэн нэгэн цогц байдлыг vvсгэсэн гэж vзсэн ба эрдэмтэдийн ажигласнаар зvvн урд талын нэгэн дэвсэг дээр ямар нэг чулуун байгууламж байгаа нь холоос тод харагддаг байна. Геофизикийн судалгааны vр дvнгээс vзвэл Их овоо нь єргєргийн дагуу байрлалтай, тойргийн урт 900 м, 80-120 м єргєн, 60 м єндєр зєв, гонзгой дугуй хэлбэрийн байгууламж юм байна. Овооны зvvн хэсгийн гурван цэгт, баруун захад нэг цэгт яс, металл байгаа дохио єгсєн байна. Ялангуяа зvvн хэсэгт соронзон гажлын хэмжээ байгууламжийн хоёр талд нэгэн ижил их байгаа боловч байгууламжийн гадна талбайд гажил илрэхгvй байж. Єєрєєр хэлбэл энэ хэсэгт одоогийн єнгєн хєрснєєс доор 6 метр гvнд ойролцоогоор 10 метр урт, 4 м єргєн, 2 м єндєр байгууламж байгааг тогтоосон бєгєєд хавтгай чулуугаар тагласан байж болохоор байгаа гэнэ. Геофизикийн судалгааг одоо vед геологийн хайгуул судалгаанд єргєн хэрэглэж байгаа Канад улсын GEM 19Т маркийн багаж тvvнчлэн ЗХУ-ын радиометрvvдийн багаж зэргийг ашиглан Чингисийн онгоныг тогтоожээ. Геофизикийн дээрх хайгуул судалгааны гол vр дvн нь Их овоо хэзээ нэгэн цагт хvний гараар бvтээгдсэн байгууламж болохыг тодорхой харуулж єгсєнд оршиж байгаа аж.

Хэдийгээр, судлаачид Рашид-ад-дины Сударын Чуулганы Бурхан Халдун уул хаана оршин буй тухай мэдээнд шvvмжлэлтэй ханддаг боловч тэрбэр vнэн хэрэгтээ Их хаадыг онголсон Их Хориг буюу Бурхан Халдун уулыг Гурван голын эхэнд буй Их уул хэмээн тов тодорхой єгvvлсэн байдаг. Бурхан Халдун уул нь 2362 м єндєр Их Хэнтийн нурууны голлох єндєрлєгийн нэг мєн. Эрдэмтэд эдvгээ хvртэл Их овоог зvгээр нэг тахилга тайллагатай овоо мэтээр тєсєєлєн ойлгож байсан, нєгєє талаас 1990-1992 оны хооронд зохион явуулсан Монгол-Японы хамтарсан Гурван гол тєсєлд оролцсон мэргэжлийн судлаачид хvртэл булш гэж vзээгvй бєгєєд тийм єндєр уулын оройд vндсэн чулуулгийн хэсэгт ойрхон газарт булш байх боломжгvй гэж vзсэн байдаг байна. Хэрэв зээ эдгээр эрдэмтэдийн тогтоосон нь судалгаа шинжилгээгээр батлагдвал монголд тєдийгvй дэлхийд данслагдсан их хvний судалгаа шинжилгээний ажилд асар их хувь нэмэр олох юм. Ямартай ч Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт байгаа аж. Read More......

Хөрөнгө, орлогоороо хамгийн баян гишүүд

Хүний халаасыг тэмтэрч, хөнжлийг сөхөх шиг муухай юм үгүй. Хэн нэгний хөрөнгө мөнгөнд атаархах бүр ч муухай. Эдгээр муухай бүхний мөнхийн “бай” байх сонголт хийсэн хүмүүс бол улстөрчид. Ийм ачааг даах нь улстөрч байхын нэг шалгуур билээ. Хувийн өмч бол шударга, чөлөөт нийгмийн үндэс гэж эдийн засагчид үздэг. Ийм нийгэмд тухайн хүний зэрэг зиндааг ихэнхдээ хувийн өмчөөр нь тодорхойлдог байна. Хувийн өмчөөр тухайн хүний гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, мэргэжлийн / мэргэжлээрээ шилдэг байж, түүгээрээ мөнгө босгох / зэрэг зиндаа, амьдралаа авч явах чадвар зэргийг тодорхойлдог байна. Манайд бол хувийн өмчийг үл хүлээн зөвшөөрсөн дэглэм 70 жил ноёлж, хувийн өмчтэй болох гэж оролдсоныг нийгмээрээ жигшиж, гэмт хэрэгтэн болгож байлаа. Эдийн засгийн номлолд тааруулан жаахан хэтрүүллэхэд ийм нийгмийн хүн, мал хоёрт онцын ялгаа байдагүй бололтой. Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааныг үндэслэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Шотландын сэтгэгч Адам Смит өмчийн тогтолцоо нь хүн төрөлхтөнийг дэлхий дээрх бусад амьтдаас ялгаж байдаг гэжээ. Тэрээр энэ тухайгаа “хэн ч ямар нэгэн амьтныг өөрийн дохио зангаа, байгалийн зөнгөөрөө энэ минийх, тэр чинийх, би үүний төлөө энийг өгмөөр байна гэж байхыг үзээгүй” гэж бичжээ. Үүгээр хувийн өмчгүй хүнийг заавал амьтантай адилтгах гэсэнгүй. Адам Смитийнхээр бол монголчуудыг амьтдаас ялгарахыг нийтээр хориглож байсан дэглэмээс тийм боломжийг нь нээж өгсөн нийгэмд шилжээд 17 жил болж байгааг харьцуулах л гэсэн юм. Энэ хугацаанд хувийн өмчтэй болоон хүмүүсээ үзэн ядах, авлигач, луйварчнаар гадуурхах хандлага монголчуудын сэтгэхүйд ямар нэгэн хэмжээгээр байсаар ирэв. Энэ нь 70 жил явсан уламжлалт сэтгэхүй, нийгэмд алдагдсан шударга ёстой холбоотой болов уу. Хэрэв үнэхээр ямар нэгэн “но”-гүй л бол хувийн өмчтнүүдийг өнөөдөр үзэн ядах нь өмнөх нийгэд байсан сэхээтнүүдийн хэлмэгдүүлэлтэй л адил юм. Монголын төр анх удаа өөртөө зүтгэж байгаа өндөр албан тушаалтнуудынхаа хувийн өмч, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн дагуу авч нийтэд зарлалаа. Албан тушаалтнуудын 2006 оны хөрөнгө, орлогын байдал нэртэй жагсаалтад 228 хүн мэдүүлэг өгчээ. Энэ нь Монголд хувь, хүмүүсийн хөрөнгө орлогыг нийтэд ил зарласан анхны тохиолдол юм. Бусад улс оронд бол зөвхөн улстөрчид төдийгүй, бизнесийн салбарынхан ч ийм мэдүүлэг гаргадаг. Чухам эдгээр мэдүүлэг дээр л / мэдээж энд татварын баримт, санхүүгийн тайлан гээд олон төрлийн судалгаа багтана/ суурилж дэлхийн тэргүүн баячууд, тухайн оныхоо хамгийн их орлогтой хүмүүсийн Форбес, Тайм сэтгүүлүүд зарладаг. Хоёр хөрш маань ч баячуудаа зарладаг. Манай улсад бол ийм жишээ, түүх байсангүй. Энэ жил л анх удаа Авлигатай тэмцэх газарт хуулийн дагуу албан тушаалтнууд өөрсдөө хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өглөө. Тэдгээрээс зөвхөн УИХ-ын 76 гишүүнийг хөрөнгө орлогынх нь хэмжээгээр “хамгийн” гэх дараалалд оруулан уншигч танд хүргэж байна. Олон түмнээр тэднийг үзэн ядуулах гэж хамгийн баян, хамгийн их орлготой гишүүдийг жагсаагаагүй гэдгээ өгүүллийн эхэнд дурдсан билээ. Тийм учраас хүний хувийн хэрэгт дурлаллаа, гэж уншигч та ч, халаасыг минь тэмтэрлээ гэж эрхэм гишүүд ч битгийн уурлаарай. Энэ бол сэтггүлзүй шүү.2006 оны байдлаар эрхэм гишүүдийг хөрөнгө орлогоороо Эх орон намын дарга, Түлш, эрчим хүний сайд Б.Эрдэнэбат тэргүүлж, гишүүн Э.Бат-Үүл сүүл мушигжээ. Тэдний дунд 73 гишүүний хэн нь хаанхна явааг та хүснэгтээс үзнэ үү. Б.Эрдэнэбат гишүүний хөрөнгө, орлого 17 тэрбум 870 сая 927 мянган төгрөг гэж байгаа бол 76-д жагссан Э.Бат-Үүл гишүүнийх 48 сая 453 мянган төгрөг байна. Хөрөнгө, орлогоороо эхний аравт хэн хэн багтаж байгааг ч сонирхлоо. Энд МАХН-аас хоёр, АН-аас дөрөв, Эх орон намаас хоёр, ИЗН, Ард түмний намаас тус бүр нэг гишүүн багтжээ. Засгийн газрын гурван гишүүн топ аравын жагсаалтад багтсаныг та хүснэгтээс харж байна.Хэдийгээр хөрөнгө орлогын мэдүүлэг анхных ч, мэдүүлгийг нягтлах, албан тушаалтнууд үнэн зөв гаргаж өгөх, олон түмний нүдэн дээр ил байдаг хөрөнгө, барилга байшин нь ямар асуултад багтаж байгаа зэргийг тодруулмаар юмшиг санагдсан. Ийм зөрүүтэй зарим мэдээлллээс хэдхэн жишээг өгүүлье. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн цалингийн орлого, 35 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууц, 28 адуунаас өөр хөрөнгөгүй гэжээ. Ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн ард түмнээ, бас төрийн /Авлигтай тэмцэх газрыг/ байгууллагаа хуурлаа гэж олон хүн л бодох айх даа, энд. Гишүүн Л.Пүрэвдорж гурван ширхэг барилга байгууламжаа нийтэд нь 15 сая 200 мянган төгрөгөөр үнэлж. Ийм үнэлгээтэй нэг өрөө байр битгий хэл, хашаа байшин ч байхгүй. Тэгээд бүр гурван ширхэг барилга, байшин шүү. Эрхэм гишүүн “орон сууц” гэсэн хэсэгт бөглөөгүй байна лээ. Бодвол дээрх гурван барилга байшингийнхаа нэгд амьдардаг байж таарах нь. Су.Батболд гишүний 30 саяар үнэлсэн “Ниссан экстрал” маркийн машиныг Р.Гончигдорж гишүүн нэг ширхэг “Марк-2”-ын хамт нийт зургаан сая төгрөг гэжээ. Хэнчээн “хөгшин” ч хоёр ширэхг япон машин ийм үнэтэй байвал Монголд машингүй хүн ховор болно. Зургаан сая төгрөг гэдэг хоёр японд машинд бол Р.Гончигдорж гишүүн шиг дэгсдүүлбэл эрхэм гишүүний өөрийнх нть батлалцсан галлийн л татвар шүү дээ. Цаашилбал З.Энхболд гишүүн Засгийн газраас 300 мянган төгрөгийн, сайд Ц.Цэнгэл ОХУ-ын төлөөлөгчдөөс дөрвөн сая төгрөгийн бэлэг тус тус авсан, эсвэл авах бололтой. Мэдүүлэг гаргачийн өөрийн орлого гэж бас л ойлгомжгүй. УИХ-ын гишүүн бол давхар ажил эрхлэхгүй хуультай. Тэгэхээр цалингаас өөр орлогогүй. Эрдмийн цол, зэргийн нэмэгдэл бол бий байх. С.Баярцогт гишүүн 191 сая, Г.Батхүү 161 сая төгрөгөөр өөрийн орлогоо бичсэнийг харвал хувьцаа ногдол ашгийн орлого энд багтаж байх шиг. Гэтэл эрхэм гишүүдийг хөрөнгө орлогоороо тэргүүлсэн Б.Эрдэнэбат гурван сая 275 мянга, топ аравын тав дахь Сү.Батболд гишүүн гурван сая 551 мянган төгрөгөөр тус бүр өөрийн орлогоо тогтоож мэдүүлсэн байна. Зарим обьект, мал, газраа эрхэм гишүүд ёстой л амны зоргоор үнэлжээ. Жишээ нь адууны үнэлгээ юм. Ер нь мэдүүлгээс харвал энэ парламентын гишүүд моринд нугасгүй ажээ.. Эсвэл хурдан морь нь улстөрч байх гол шалгуурын нэг болсон бололтой. Мэдүүлэгт дурдсанаар энэ парламентын 37 гишүүнд хурдтай, хурдгүй нийлсэн нийт 1319 адуу байна. Адуутай эмэгтэй гишүүн ч бий. Зарим гишүүн нэг адуугаа 100 мянган төгрөгөөр үнэлсэн байхад зарим нь сая хол гаргажээ. Үнэлээгүй хүмүүс ч байна. Г.Батхүү гишүүн 461 адуугаа огт үнэлээгүй бол Р.Буд гишүүн 250 адуугаа 150 ямааны хамт нийт 52 сая төгрөг гэжээ. Гэтэл Ч.Улаан гишүүн 20 адуугаа 17 сая, Ц.Мөнх-Оргил 22 адуугаа зургаан сая, М.Энхболд 65 адуугаа 65 сая, Т.Бадамжунай 75 адуугаа таван сая, Л.Гүндалай гурван адуугаа гурван зуун мянга гэхчилэн газар тэнгэр шиг үнэлгээ тогтоожээ. Эрхэм гишүүдийн хөрөнгө, орлогын энэ мэт зөрүүтэй мэдүүлэг, сонирхолтой үзүүлэлтийг Зууны шуудан сонин цувралаар уншигчдадаа хүргэх болно. Уншиж байгаа нь гайгүй байх, уншуулж байгаа та битгий уурлаарай.

¹

нэрс

хөрөнгө, орлого / төг /

нийт

өөрийн

3,275.6

гэр бүлийн

66,366.4

байшин

205,250.0

1

машин

325,035.0

17.870.927.9

мал

-

Б.Эрдэнэбат

бусад

17,271,000.9

өөрийн

157,297.6

гэр бүлийн

569,000.0

байшин

230,000.0

2

машин

149,100.0

12.948.765.6

мал

95,000.0

Д.Бат-Эрдэнэ

бусад

11,748,368.0

өөрийн

18,779.0

гэр бүлийн

7,000.0

байшин

223,000.0

12.455.872.8

3

машин

202,221.8

мал

58,000.0

Х.Баттулга

бусад

11,946,872.0

өөрийн

211,297.0

гэр бүлийн

12,000.0

байшин

73,980.0

8.302.148.0

4

машин

108,844.0

мал

-

М.Зоригт

бусад

7,896,027.0

өөрийн

3,551.9

гэр бүлийн

47,630.9

байшин

83,000.0

7.888.337.9

5

машин

87,375.0

мал

-

Сү.Батболд

бусад

7,666,780.1

өөрийн

191,499.2

гэр бүлийн

4,590,200.0

байшин

391,328.8

6.417.416.5

6

машин

200,000.0

мал

-

С.Баярцогт

бусад

1,044,388.5

өөрийн

3,812.0

гэр бүлийн

6,190.0

байшин

460,000.0

5.742.002.2

7

машин

155,000.0

мал

15,000.2

Ц.Цэнгэл

бусад

5,102,000.0

өөрийн

7,545.2

гэр бүлийн

58,000.0

байшин

5,015,000.0

5.266.745.2

8

машин

60,000.0

мал

-

Р.Бадамдамдин

бусад

126,200.0

өөрийн

20,967.1

гэр бүлийн

2,280.0

байшин

299,405.0

4.914.652.1

9

машин

38,000.0

мал

-

С.Отгонбаяр

бусад

4,554,000.0

өөрийн

3,087.3

гэр бүлийн

74,000.0

байшин

2,178,109.2

4.565.796.5

10

машин

121,000.0

мал

300.0

Д.Гүндалай

бусад

2,189,300.0

Read More......