Маркетингийн нууцлагдмал байдал

Маркетинг зарим бизнесийн хүрээ болон хувь хүмүүст төвөгтэй, будлиантай санагддаг. Маш олон маркетингийн мэргэжилтнүүд маркетингийн зөвхөн зарим хэсэг дээр нь ажилладаг ба энэ нь эцэстээ сайн үр дүнг гаргаж чаддаггүй.
Тэгвэл та маркетингийн үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулмаар байвал дараах амархан зүйлсийг сураад аваарай.

1. Хэрэглэгчээ мэддэг байх. Зах зээлээ мэдэхгүйгээр зах зээлд ажиллаж чадахгүй. Та зах зээлээ яг хэсэг хүмүүс мэт бодож, түүнийг бүх талаас нь судлах хэрэгтэй. Тэр хүмүүсийг юу идэвхжүүлж чадаж байна? Таны барааг худалдаж авч буй хүмүүсийн дундаж наслалт нь хэд байна? Хүйс нь ямар байна? Тэд хаана амьдардаг вэ? Тэд ихэнхдээ ямар ажил эрхэлж, хэдий хэмжээний орлого олж байна? гм.Та зах зээлээ сайн судалж мэдэх тусам, бараагаа хүмүүст сайн зарж чадна.

2. Барааныхаа тухай мэдэгдлээ тохирох арга хэрэгслээр нь дамжуулж өгөх хэрэгтэй.

3. Цагаа олох нь маш чухал. Та хичнээн сайн маркетингийн сурталчилгаа хийж байвч цагаа олохгүй бол хүмүүст хүрэхгүй. Жилийн яг аль үед нь танай бүтээгдэхүүн хүмүүст илүү их хүрч чадахыг мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь шинэ жилээр бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс ихэсдэг.

4. Хэрэглэгчидэд санал болгож буй зүйлээ онцгой байлга. Мэргэжилтнүүд маркетингийн үйл ажиллагааны үр дүнгийн 20% нь бүтээлч байдал, 40% нь тавьж буй санал, мөн 40% нь бараа бүтээгдэхүүний жагсаалтаас шалтгаалдаг гэсэн байна. Тиймээс та тавьж буй саналаа сайн байлгах ёстой. Бусад компаниудын тавьж буй саналуудаас онцгой байх хэрэгтэй. Хамгийн гол нь гаргасан шийдвэрүүдээ сайн шалгаж туршиж үзэх нь чухал. Дахин дахин шалгаж байж шийдвэр гаргах ёстой.

5. Та зах зээлийхээ талаарх мэдээллээ ашиглаад хэрэглэгчдийг татаж чадах гол амин хүчин зүйлийг олох ёстой. Хэрэглээ, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн аль нь ч байж болох юм. Та онцлог давуу талаас илүү ашиг тусыг нь чухалчилах хэрэгтэй. Ихэнхдээ зар сурталчилгааг хийхдээ онцлог талдээр суурилан хийдэг. Харин ашиг тус нь байдаггүй. Хэрэглэгчид угаасаа ашиг тусыг нь мэдэж байгаа гэж бүү бодоорой. Заавал хэлж таниулах хэрэгтэй. Read More......

Бизнес явуулдаг хүн бүрийн мэдэх ёстой маркетингийн мэдлэг

Та хэрвээ бизнес явуулдаг бол магадгүй мөн л бусад хүмүүстэй адил нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчидэд санал болгодог байх.

Хамгийн түрүүнд юу таныг өрсөлдөөнөөс аван гарахыг тодорхойл. Хэрвээ та өөрөө энэ тухай мэдэхгүй бол хэрэглэгчид хэрхэн танай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх юм бэ?
Өөрийн давуу талаа та мэдэхгүй бол хэрэглэгчидээс зүгээр надад мөнгөө өгчих гэж хэлэхтэй яг адил юм.

Таны хэлж ярьж хийж буй зүйл болон бүтээгдэхүүний танилцуулга тань үнэндээ хэрэглэгчийг татдаггүй.

Гэтэл ихэнх хүмүүс ийм маркетингийг л ашигладаг. Энэ нь хүмүүсийг татаж чаддаггүй ба хүмүүсийг дэлгүүр хэсэх ч хүсэлгүй болгодог. Яагаад гэвэл яг хэрэглэгчдийн хүсэж буй зүйлийг санал болгох хэн ч байдаггүй.

Тэгэхээр яг тодорхой өөрийн гэсэн онцлог, давуу талтай бизнесийг бий болгох хэрэгтэй юм. Ингэхийн тулд та бизнестээ нэмэх шаардлагатай зүйлсүүдээ жагсааж бичээд, түүндээ төвлөрч ажиллах хэрэгтэй.

Ингэж чадах юм бол таны бизнесийн онцлог шинж чанар маркетингийн стратегид тань тус болох болно.

Хамгийн түрүүнд танд таарах түншийг хайж ол. Ингэхдээ өнгөрсөн үеийн түнш эсвэл тодорхойгүй хэн нэгнийг сонгох хэрэггүй. Тэрний оронд түншдээ тавих шаардлага гаргах хэрэгтэй. Ингээд тэр шаардлагад нийцсэн түншийг сонгох жишээтэй.

Дараа нь та юу хийвэл илүү их сайн ажиллах, юу хийвэл бусдаас ялгарч чадах, юуг өөрчилж хийх вэ зэрэг зүйлүүдийг тодорхой болгох ёстой.

Зарим тохиолдолд түншүүдээсээ зөвлөгөө авах нь сайн байдаг.

Ингээд та өөрийн бизнесийхээ онцлог, бусдаас ялгарах давуу талыг нь мэдсэн бол үүнийгээ өөрийн маркетинг, болон борлуулалтандаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь таны үзүүлж буй үйлчилгээ, санал чинь маркетингтэйгээ таарч байх ёстой юм. Хэрвээ таны амлаж буй зүйлүүд чинь биелэгдэхгүй бол таны бизнес унах болно. Тэгэхээр чадахгүй гэсэн амлалтаа өгж болохгүй. Read More......

Email – р хэрхэн маркетинг явуулах вэ?

Маркетингийг зөвхөн зурагт радио, сонингоор хийх ёстой юу? Email зөвхөн найз нөхдийн хооронд ашиглагдах ёстой гэж үү?
Тэгвэл тийм биш юм . Email өнөөдөр бизнеийн хүрээнд ч ашиглагдах болсон байна. Email нь бусад захиа, SMS, шуудан зэргийг бодвол илүү албаны, мэдээллийн чанартай байдаг. Тэгвэл яагаад Email – р маркетинг хийж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж болохгүй гэж?
Гадаадын оронд энэ аль хэдийн хэвийн үзэгдэл болсон.Тэгвэл манай орны хувьд бараг байхгүй байгаа билээ.
Email маркетингийн хамгийн сайн давуу тал нь гэвэл өртөг зардал бага явдал юм.

1. Email маркетинг бол тэр чигээрээ харилцаа юм. Та Email ийхээ гарчигийг сайн өгөхөөс эхлэх хэрэгтэй. Юуны өмнө таны Email ын гарчиг хэрэглэгчидтэйгээ маш ойр дотно байх ёстой. Яагаад гэвэл бусад маркетингийн арга хэрэгслүүд хэрэглэгчидтэй хүрэхдээ муу ба хэцүү байдаг. Тэгвэл Email нь хэрэглэгчидтэйгээ харилцах маш зөв арга болдог юм. Хэрэглэгчидэд хэрвээ танай бүтээгдэхүүн үйлчилгээ таалагдсан бол танд эргээд хандах боломжтой.

2. Та Email маркетингээ хийхдээ хянах боломжтой байх ёстой. Жишээ нь таны явуулсан нь Email ын хэд нь уншигдсан ба хэдэд нь хүмүүс хариу өгсөн бэ зэрэг тоо баримтаа хянаж байх ёстой .Ингэж байж та өөрийн арга хэрэгсэл тань хүмүүст хүрч байгаа ба Email ээ өөрчилөх шаардлагатай эсэхэд анхаарах болно.

3. Email маркетингийг та идэвхжүүлэх зорилгоор болон эсвэл мэдээлэл өгөх зорилгоор явуулж болно. Идэвхжүүлэх Email нь ихэнхдээ “яг одоо энд дараарай, яг одоо утасд" зэргээр бичигдсэн байдаг ба богино хугацаанд борлуулалтыг ихэсгэх зорилготой байдаг. Харин мэдээллийн самбар нь мэдээлэл өгөх зорилготой ба илүү удаан хугацааны зорилго агуулсан байдаг. Тэгэхээр та үүнийг өөрийн бизнестээ тааруулж ашиглах ёстой болж байна.

4. Email – р маркетинг явуулахын тулд та заавал вэб сайттай байх албагүй юм. Хэрвээ таны бизнес вебсайттай бол хэрэглэгчидээ сайтдаа татах зорилгоор ашиглаж болох юм.

5. Та Email явуулж буй хүмүүсээ байнга Email ээ шалгадаг эсэхийг шалгаж байгаарай. Эс тэгвээс хэрэггүй цаг үрж байж магад.

6. Хүмүүсийг байнга татаж, байнга уншуулж байхын тулд та өөрөө байнга Email ээ шинэчилж байх шаардлагатай. Мөн уншихад хялбар, шинэлэг байлгах хэрэгтэй ба бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг тавьсан байвал их сайн байдаг. Ингэх аваас танруу зөвхөн сонирхсон хүмүүс л хандах болно.

7. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулгыг бичихдээ зураг дүрс зэргийг сайн оруулах хэрэгтэй.

8. Email маркетинг хийхэд хамгийн их гаргадаг алдаа бол Email дээрээ бичсэн амлалтаа биелүүлэхгүй байх. Хэрэглэгч нэг удаа хууртсан байхад дараагийн удаа Email ийг нээж уншихгүй юм. Тиймээс ямар нэг худал амлалт өгөхгүй байхыг хичээ.

9. Хэрэглэгчидийн санааг зовоодог том зүйл бол утга учиргүй баахан зар сурталчилгаа, мэдээлэл ирэх байдаг. Тиймээс Email дээ хэрэглэгчидэд хэдий хугацаанд Email ирэх ба хаягийг нь сайн хадгалж, хэрэггүй Email илгээхээс хамгаална гэдгээ сануулах хэрэгтэй.

10. Email ээ аль болох богино байлгах хэрэгтэй. Хэтэрхий урт байх нь хүмүүсийг залхаадаг. Тиймээс аль болох бүтээгдэхүүнийхээ тайлбарыг зургаар ч юм уу өөр зүйлээр орлуулах хэрэгтэй.

11. Мөн Email-ийхээ гарчигт өөрийн компаныхаа брэнд нэрийг оруулвал хүмүүст их хүрнэ. Энэ нь хүмүүст илүү аюулгүй мэт санагдах болно.

12. Email ээ тогтмол шинэ байлгана гээд өдөр бүр хэрэггүй зүйл илгээгээд байж болохгүй. Хэрэглэгчидэд бол богино бөгөөд цөөхөн тусмаа л сайн. Тэгээд үнэхээр хэрэгтэй эсвэл шинэ бүтээгдэхүүн гарсан тохиолдолд л Email явуулах хэрэгтэй. Ингэх тусам таны Email үнэ цэнэд хүрч, Email болгоныг хүмүүс тэсэн ядан хүлээх болно.

13. Email дотроо найзруугаа илгээх гэсэн хэсгийг оруулаарай. Тэгвэл таны борлуулалт мөн ихсэх боломжтой юм.

14. Та хэрвээ хэрэглэгчидийг үйлдэл хийгээсэй гэж хүсэж байвал хийх алхамуудыг нь сайн зааж өгөөрэй. Хэрвээ бүтээгдэхүүнийг тань авахын тулд утасдах ёстой бол ямар утасруу, ямар дугаарлуу, ямар кодоор, хэрхэн захиалах зэргийг зааж өгөх хэрэгтэй. Аль болох энгийн бөгөөд амархан байх ёстой юм.

15. Email бичихдээ үг үсгийн алдаа, буруу үг, хараалын үг зэргээс татгалзах хэрэгтэй.

16. Мөн танд тулгарч болох гол алдаа бол таны явуулсан Email тань Spam хэсэгрүү орох байдаг. Та үүнээс зайлсхийхийн тулд хэрэглэх үгнүүдээ анхаарах ёстой. Аль болох монгол хэлдээр бичсэн нь дээр. Яагаад гэвэл "CLICK HERE!, FREE! BUY NOW!, MONEY, GUARANTEE” зэрэг үгнүүдийг оруулах аваас Email автоматаар Spam хэсэгт орчихдог. Тэгэхээр аль болох эдгээр үгнүүдийг хэрэглэхгүй байсан нь дээр. Read More......

Зар сурталчилгаа болон олон нийтийн харилцаа ямар ялгаатай юм бэ?

Хэрвээ та компаниа идэвхжүүлж, сурталчилах ажлыг хайж буй бол танд зар сурталчилгаа юу, олон нийтийн харилцаа юу гэсэн асуулт гарч ирэх болно. Энэ 2 ухагдахуун нь хоорондоо маш ялгаатай өөр зүйлүүд боловч хоорондоо хольж хутгагдах тохиолдол байдаг. Дараах 10 зүйлүүд танд зар сурталчилгаа, олон нийтийн харилцаа 2ын олон ялгаануудыг харуулах болно.


1. Төлбөртэй, төлбөргүй
• Зар сурталчилгаа: та зар сурталчилгааны төлөө мөнгө төлдөг. Тийм учраас зар сурталчилгаагаа хэзээ явах, хэзээ хэвлэгдэхийг мэдэж байдаг.
• Олон нийтийн харилцаа: энд хийх ажил бол та компанидаа олон нийтийн анхаарлыг татах ёстой. Энэ бол та компаниа идэвхжүүлж, сурталчилахын тулд үнэгүй арга хэрэгслүүд болох шинэ зөвлөгөөн, хуралдаан, хэвлэл мэдэгдэл, болон бусад аргуудыг сонгож болно гэсэн үг. Танай компани үүндээ өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ч ашиглаж болно.

2. Хяналттай, хяналтгүй.
• Зар сурталчилгаа: та нэгэнт мөнгө төлж байгаа учир зар сурталчилгаа чинь хэр хийгдэж байгаа талаар зайлшгүй хяналт тавих шаардлагатай болно.
• Олон нийтийн харилцаа: таны сонгосон арга барил,мэдээллийн хэрэгсэл чинь хүмүүст хэр их хүрч, хүмүүс хэр хүлээж авч байгаад та хяналт тавих шаардлагагүй.

3. Ашиглагдах хугацаа
• Зар сурталчилгаа: та нэгэнт мөнгөө төлсөн учир өөрийн зар сурталчилгаагаа мөнгөндөө тааруулаад хэдэн удаа ч ТВ гээр явуулж болдог. Мөн зар сурталчилгааны давуу тал нь зар сурталчилгаа нь нэг удаагийн хэвлэл мэдэгдлээс удаан хугацаанд ашиглагддагт байдаг.
• Олон нийтийн харилцаа: та зөвхөн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахын тул д хэвлэл мэдэгдэл,арга хэмжээ хийдэг. Та хурал зөвлөгөөний мэдэгдлийг ганц л удаа гаргана. Ер нь ПР ын арга хэрэгсэл нь зөвхөн ганц удаа л хийгддэг гэж болно. Жишээ нь таны хэвлэл мэдэгдлийг сэтгүүл дээр ганц л удаа гаргана гэсэн үг.

4. Мэргэн хэрэглэгчид
• Зар сурталчилгаа: Хэрэглэгчид компаниудыг бараа үйлчилгээгээ сурталчилахын тулд мөнгө төлж зар сурталчилгаа хийдэг гэдгийг мэддэг. Тийм ч учраас хэрэглэгчид зар сурталчилгааг болгоомжтойгоор хүлээн авдаг.
• Олон нийтийн харилцаа: хэн нэгэн 3дагч этгээдийн бичсэн танай бүтээгдэхүүний талаар нийтлэл, эсвэл ТВ гээр гарах танай компаны зохион байгуулсан үйл ажиллагааг хараад хэрэглэгчид ямар нэг мөнгө зараагүйг тань мэддэг. Тийм ч учраас зар сурталчилгаанаас шал өөрөөр хүлээн авдаг байна. Тиймээс өөр арга хэрэгслийн тусламжтайгаар та 3дагч этгээдийг бий болгож бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай үнэмшмээр болгож болох юм.

5. Бүтээлч байх эсвэл мэдээнд ач холбогдол өгөх
• Зар сурталчилгаа: та компаныхаа санаа, дүр төрхийг бий болгохын тулд байнга шинэ санаа гаргаж, бүтээлч байх хэрэгтэй болдог.
• Олон нийтийн харилцаа : та мэдээнд анхаарлаа хандуулж , тухайн мэдээг ашиглан шуугиан, хөл хөдөлгөөнийг бий болгох л хэрэгтэй байдаг. Тэгэхээр олон нийтийн харилцааны хувьд бүтээлч байдал гэдэг бол шинэ гарсан мэдээ, арга хэрэгслүүдийг хайж илрүүлж байх явдал юм.

6. Байшин эсвэл хот
• Зар сурталчилгаа: хэрвээ та зар сурталчилгааны агентлагт ажиллах юм бол таны гол харилцагч нар чинь таны хамтран ажиллагсад эсвэл агентлагын түншүүд байх болно.
• Олон нийтийн харилцаа: та хамтран, харилцан ажилласаар хүмүүстэй харилцаагаа сайжруулдаг. Таны харилцагч нар зөвхөн байшин доторх хүмүүсээр хязгаарлагдахгүй. Зар сурталчилгаатай адил зөвхөн хэвлэлийн, мэдээний хүмүүстэй харилцахгүй юм.

7. Үзвэрээ гаргах газар, цагаа товлох эсвэл мэдээг ашиглах
• Зар сурталчилгаа: та зар сурталчилгаагаа гаргах , сурталчилах газраа товлох ёстой болдог. Жишээ нь та эрчүүдэд зориулсан спортын сэтгүүл дээр эмэгтэйчүүдэд зориулсан зүйлийг сурталчилахгүйтай адил.
• Олон нийтийн харилцаа: танд хэвлэл мэдэгдэл, үйл ажиллагаагаа явуулахад тань хэрэгтэй мэдээллийг олж авж, ашиглаж байх редактор хэрэгтэй болно.

8. Хязгаарлагдмал ба хязгаарлагдмал бус харилцаа холбоо
• Зар сурталчилгаа: Зарим зар сурталчилгааны үйлчлүүлэгчийн дансны менежментийг хариуцсан гүйцэтгэгч нар түншүүдтэй холбоотой хамтран ажилладаг. Харин бусад зар сурталчилгааны материалыг хариуцагч эсвэл график дизайнерууд түншүүдтэй ямар ч харилцаагүй байдаг байна.
• Олон нийтийн харилцаа: олон нийтийн харилцааны үед та олон төрлийн харилцааны сувгууддээр ажилладаг. ПР ын мэргэжилтнүүд сайн мэдээнүүдэд бараг дуудагддаггү гэж болно. Хэрвээ танай компани дээр осол гарсан бол та тайлан тавьж, сэтгүүлчидэд ярилцлага өгөх хэрэгтэй болно. Та компаниа арга хэмжээнүүддээр бусдад хандан ярьдаг компани мэтээр танилцуулж ч болно. Эсвэл та компаниа сайн ажилладаг гэж харагдуулахын тулд харилцааны байгууллагатай хамтран ажиллаж ч болно.

9. Онцгой үйл явдлууд
• Зар сурталчилгаа: хэрвээ та ямар нэг үйл ажиллагааг спонсорлож байгаа бол, сайн компани болж харагдахын тулд зар сурталчилгаагаа заавал тавих хэрэгтэй болно.
• Олон нийтийн харилцаа: хэрвээ та ямар нэг үйл ажиллагааг спонсорлож байгаа бол зар сурталчилгаанаас бусад харилцааны олон сувгуудыг ашиглаж мэдэгдэл хийж болдог.

10. Бичих,ярих стил
• Зар сурталчилгаа: “Энэ барааг худалдаж ав. Одоо л хөдөл. Өнөөдөр утасдаарай.”гэсэн эдгээр үгнүүдийг л зар сурталчилгаан дээр ярьж болдог. Гэтэл бусад хөдөлгөгч үгнүүдийг борлуулалтыг бий болгохын тулд хэлэх хэрэгтэй болдог.
• Олон нийтийн харилцаа: олон нийтийн харилцаанд олон мэдээний хэлбэрүүдийг ашиглаж чаддаг. Гэхдээ орилоо, шуугиантай мессежүүд нь харилцаанд үл тоомсорлох, анхаарахгүй байх байдлыг бий болгодог гэдгийг санах хэрэгтэй юм.

Read More......