Email – р хэрхэн маркетинг явуулах вэ?

Маркетингийг зөвхөн зурагт радио, сонингоор хийх ёстой юу? Email зөвхөн найз нөхдийн хооронд ашиглагдах ёстой гэж үү?
Тэгвэл тийм биш юм . Email өнөөдөр бизнеийн хүрээнд ч ашиглагдах болсон байна. Email нь бусад захиа, SMS, шуудан зэргийг бодвол илүү албаны, мэдээллийн чанартай байдаг. Тэгвэл яагаад Email – р маркетинг хийж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж болохгүй гэж?
Гадаадын оронд энэ аль хэдийн хэвийн үзэгдэл болсон.Тэгвэл манай орны хувьд бараг байхгүй байгаа билээ.
Email маркетингийн хамгийн сайн давуу тал нь гэвэл өртөг зардал бага явдал юм.

1. Email маркетинг бол тэр чигээрээ харилцаа юм. Та Email ийхээ гарчигийг сайн өгөхөөс эхлэх хэрэгтэй. Юуны өмнө таны Email ын гарчиг хэрэглэгчидтэйгээ маш ойр дотно байх ёстой. Яагаад гэвэл бусад маркетингийн арга хэрэгслүүд хэрэглэгчидтэй хүрэхдээ муу ба хэцүү байдаг. Тэгвэл Email нь хэрэглэгчидтэйгээ харилцах маш зөв арга болдог юм. Хэрэглэгчидэд хэрвээ танай бүтээгдэхүүн үйлчилгээ таалагдсан бол танд эргээд хандах боломжтой.

2. Та Email маркетингээ хийхдээ хянах боломжтой байх ёстой. Жишээ нь таны явуулсан нь Email ын хэд нь уншигдсан ба хэдэд нь хүмүүс хариу өгсөн бэ зэрэг тоо баримтаа хянаж байх ёстой .Ингэж байж та өөрийн арга хэрэгсэл тань хүмүүст хүрч байгаа ба Email ээ өөрчилөх шаардлагатай эсэхэд анхаарах болно.

3. Email маркетингийг та идэвхжүүлэх зорилгоор болон эсвэл мэдээлэл өгөх зорилгоор явуулж болно. Идэвхжүүлэх Email нь ихэнхдээ “яг одоо энд дараарай, яг одоо утасд" зэргээр бичигдсэн байдаг ба богино хугацаанд борлуулалтыг ихэсгэх зорилготой байдаг. Харин мэдээллийн самбар нь мэдээлэл өгөх зорилготой ба илүү удаан хугацааны зорилго агуулсан байдаг. Тэгэхээр та үүнийг өөрийн бизнестээ тааруулж ашиглах ёстой болж байна.

4. Email – р маркетинг явуулахын тулд та заавал вэб сайттай байх албагүй юм. Хэрвээ таны бизнес вебсайттай бол хэрэглэгчидээ сайтдаа татах зорилгоор ашиглаж болох юм.

5. Та Email явуулж буй хүмүүсээ байнга Email ээ шалгадаг эсэхийг шалгаж байгаарай. Эс тэгвээс хэрэггүй цаг үрж байж магад.

6. Хүмүүсийг байнга татаж, байнга уншуулж байхын тулд та өөрөө байнга Email ээ шинэчилж байх шаардлагатай. Мөн уншихад хялбар, шинэлэг байлгах хэрэгтэй ба бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг тавьсан байвал их сайн байдаг. Ингэх аваас танруу зөвхөн сонирхсон хүмүүс л хандах болно.

7. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулгыг бичихдээ зураг дүрс зэргийг сайн оруулах хэрэгтэй.

8. Email маркетинг хийхэд хамгийн их гаргадаг алдаа бол Email дээрээ бичсэн амлалтаа биелүүлэхгүй байх. Хэрэглэгч нэг удаа хууртсан байхад дараагийн удаа Email ийг нээж уншихгүй юм. Тиймээс ямар нэг худал амлалт өгөхгүй байхыг хичээ.

9. Хэрэглэгчидийн санааг зовоодог том зүйл бол утга учиргүй баахан зар сурталчилгаа, мэдээлэл ирэх байдаг. Тиймээс Email дээ хэрэглэгчидэд хэдий хугацаанд Email ирэх ба хаягийг нь сайн хадгалж, хэрэггүй Email илгээхээс хамгаална гэдгээ сануулах хэрэгтэй.

10. Email ээ аль болох богино байлгах хэрэгтэй. Хэтэрхий урт байх нь хүмүүсийг залхаадаг. Тиймээс аль болох бүтээгдэхүүнийхээ тайлбарыг зургаар ч юм уу өөр зүйлээр орлуулах хэрэгтэй.

11. Мөн Email-ийхээ гарчигт өөрийн компаныхаа брэнд нэрийг оруулвал хүмүүст их хүрнэ. Энэ нь хүмүүст илүү аюулгүй мэт санагдах болно.

12. Email ээ тогтмол шинэ байлгана гээд өдөр бүр хэрэггүй зүйл илгээгээд байж болохгүй. Хэрэглэгчидэд бол богино бөгөөд цөөхөн тусмаа л сайн. Тэгээд үнэхээр хэрэгтэй эсвэл шинэ бүтээгдэхүүн гарсан тохиолдолд л Email явуулах хэрэгтэй. Ингэх тусам таны Email үнэ цэнэд хүрч, Email болгоныг хүмүүс тэсэн ядан хүлээх болно.

13. Email дотроо найзруугаа илгээх гэсэн хэсгийг оруулаарай. Тэгвэл таны борлуулалт мөн ихсэх боломжтой юм.

14. Та хэрвээ хэрэглэгчидийг үйлдэл хийгээсэй гэж хүсэж байвал хийх алхамуудыг нь сайн зааж өгөөрэй. Хэрвээ бүтээгдэхүүнийг тань авахын тулд утасдах ёстой бол ямар утасруу, ямар дугаарлуу, ямар кодоор, хэрхэн захиалах зэргийг зааж өгөх хэрэгтэй. Аль болох энгийн бөгөөд амархан байх ёстой юм.

15. Email бичихдээ үг үсгийн алдаа, буруу үг, хараалын үг зэргээс татгалзах хэрэгтэй.

16. Мөн танд тулгарч болох гол алдаа бол таны явуулсан Email тань Spam хэсэгрүү орох байдаг. Та үүнээс зайлсхийхийн тулд хэрэглэх үгнүүдээ анхаарах ёстой. Аль болох монгол хэлдээр бичсэн нь дээр. Яагаад гэвэл "CLICK HERE!, FREE! BUY NOW!, MONEY, GUARANTEE” зэрэг үгнүүдийг оруулах аваас Email автоматаар Spam хэсэгт орчихдог. Тэгэхээр аль болох эдгээр үгнүүдийг хэрэглэхгүй байсан нь дээр.

0 comments:

Post a Comment