Ирэх сард В.Путин Монголд айлчилна



Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, монголчуудын ганц "сүүтэй үнээ" нь болсон уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр санхүүгийн хувьд бага зэргийн хүндрэлд ороод буй нь үнэн. Гэхдээ энэ үйлдвэрийнхэн ирэх арванхоёрдугаар сард 30 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэхээр зэхэж буй бөгөөд хэд хоногийн өмнө тус үйлдвэрийн удирдлагууд Москва хотноо айлчилж энэ талаар ярилцсан байна. Мөн энэ арга хэмжээний үеэр Оросын Ерөнхийлөгч асан,
одоогийн Засгийн газрын тэргүүн В.Путин манай оронд зочилж, "Эрдэнэт" үйлдвэрийн ойн арга хэмжээнд оролцохоор болсон нь олон хүнийг баярлуулж буй аж.

Ийнхүү зэсийн үнэ унаж, харийнхан Монголоос хөрөнгөө татахаар далдуурхан хэлэлцэж буй үед Оросын Ерөнхий сайд В.Путин "Эрдэнэт" үйлдвэрийг онцгойлон үзэж, ойн арга хэмжээнд оролцох болсон нь монголчуудын хувьд жинхэнэ аманд орсон шар тос хэмээн улс төр, эдийн засгийн ажиглагчид үзэж байна. Read More......

Тусгаар тогтнолоороо бахархана би

Єнєєдєр 2008 оны арван нэгдvгээр сарын 26-н. Ёстой л Монгол Улсыг Ази тивийн зvрхэнд нь, Америк тивийн чихэнд нь хvртэл зарласан єдєр. Тvvх сєхвєл одоогоос 84 жилийн тэртээх энэ єглєє vvр гэгээрэхvйд дотоод Монгол Улсын нийслэл Улаанбаатар хэмээх нэрийг аваад байсан Нийслэл хvрээнд Монгол Улсын тvvхийн хуудсыг цоо шинээр эргvvлсэн нэгэн vйл явдал болсон юм.
18 єдєр тасралтгvй хуралдсан Улсын анхдугаар их хурал аргын тооллын 25-ны 16 цаг 17 минутад тухайн vеийн Монгол Улсын аймаг, хошуу, шавийг тєлєєлсєн 77 гишvvний 100 хувийн саналаар Улсын анхдугаар Vндсэн хуулийг батлав. Тэд улсынхаа нэрийг БНМАУ хэмээн товлосон байна. Тэр дороо Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхаглан зарлаж болох байсан ч єєдлєн дэвжих, санаж сэдэхийн бэлгэдэл ургахын улаан нарыг хvлээсэн гэдэг. Ингэхэд тухайн vед Монгол гэж ямар улс байв XX зууны эхэнд дэлхийг тойрон хэрэн тэнэгч жуулчид Монгол Улс сєнєн мєхєж байгаа ард тvмэн хэмээн илэн далангvй тэмдэглэсэн байлаа. Басхvv 600 мянга гаруйхан хvн амтай энэ нvvдэлчин ард тvмний эрчvvдийн дийлэнх нь лам тул нєхєн vржихvйн хувьд цаашид "амьдарч" чадахгvй мєхєх тавилантай улс хэмээн тодорхойлж байсан нь гашуун боловч vнэн байсан юм. Яг л энэ хvнд цаг vед Монгол Улсын єнцєг булан бvрээс цуглаж ирсэн лам, хар, тайж, сэхээтэн гээд єргєн давхаргыг тєлєєлсєн 77 гмшvvн Vндсэн хуулиа баталж, улсаа тунхагласан нь чухамдаа монгол тvмний хєгжин бадрахын заяа тvшсэн хэрэг байлаа.

Дэлхий дахин ч монголын тусгаар тогтнолын мэдээг сонссон юм. Хэдийгээр тvvх гуйвж, дайвдаг, тэр байтугай хувьсгал гарч ємнєх тvvхээ арчдаг эмгэнэлт явдал монголыг тойроогvй ч єнєєдрийг хvртэл Он, цаг, минуттайгаа vлдсэн vнэн тvvх тэр болгон бий гэж vv. Тvvнийг батлав гэсэн шиг улс орнуудын цагтооллын бичигт Ардын хувьсгал ялсан єдрєєс илvvтэй БНМАУ-ыг зарлан тунхагласан єдрийг дурайтал тэмдэглэсэн байдаг. Басхvv эргэн харваас тэртээх 84 жилийн ємнє манай ухаант ард тvмний тєлєєлєгчид юуны учир маргаашийн ургахын улаан нарыг тосон хvлээсэнд нэгэн учир байжээ гэж бодогдоно. Єнєєдєр Монгол Улсыг газрын зураг дээр яаж ч будаад арилахгvйгээр баталгаажин vлджээ. Басхvv XX зууны эхэнд мєхєл сvйрлийг зєгнєєд байсан тэр таамаг ч тvvхийн нэгэн цагийн шар хуудас болон арилан хийсчээ. Хэдийгээр Монгол Улсын анхдугаар Vндсэн хуулийг батлалцсан гишvvдийн нэлээд нь єєрийн итгэж, мєрєєдєж явсан мєрєєдєлдєє хvрч амжилгvй хатуу бэрх цаазын дор толгой бєхийлгєсєн ч тэдний vйл хэрэг ариун байлаа. Тэр цагаас хойш Vндсэн хууль маань хэдэнтээ єєрчлєгдсєн ч vндсэн агуулга нь єнєє хэр хуучраагvй байна.

Он цагийн шалгуурыг давсаар л байна. Тvvний нэг баримт єнєєдрийн нийслэл Улаанбаатарын нэр. Тухайн vед Улсын анхдугаар их хурлын гишvvн Тэвэгт гэдэг хvн нийслэлээ "Монгол ардын намын Бээжин" хэмээн нэрлэе гэхэд нь Ерєнхий сайд агсан, Vндсэн хуулийн эх баригч Б.Цэрэндорж ''Хятад нэр байна сольё" хэмээн ярьж, зєвлєлдсєний эцэст Улаанбаатар нэрийг сонгосон тухай тэмдэглэл ч хадгалагдаж vлджээ. Энэчлэн Монгол Улсын анхдугаар хурал олон асуудлыг олон талаас нь харж хэлэлцсэн байдаг юм билээ. Єнєєдєр хvртэл нийслэлийн нэрийг солих тухай vе vе яригддаг ч солиогvй л яваа нь тухайн vед энэ асуудалд хичнээн ул суурьтай хандсаны гэрч гэлтэй. Тvvнчлэн амьдратын хуулиар Vндсэн хууль єєрчлєгдєвч анх баталсан хуулийн заалтууд шинэ нийгэмд хvрэх гэсэн зорилтууд єнєє хэр хуучраагvй. Улс орноо тухаглан зарлах нэг хэрэг. Тунхагласан тусгаар тогнтолоо бататгаж, улсынхаа нэр тєрийг єргєж явна гэдэг тvvнээс ч чухал асуудал аа. Хэдийгээр тvvхийн тvмэн нугачааг туулсан ч Монгол хvн Vндсэн хууль, тусгаар тогтнолоосоо урваж явсан удаагvй.

Тvvнийг батлах нэг баримт гэвэл 1940 оны бvх ард тvмний санал асуулгаар гадаадын гэрчvvдийг байлган байж монголчууд тусгаар тогтнолоо 100 хувь баталгаажуулсан юм. Цаашлаад дайн тулааны хvнд цаг vед ч, энх цагийн бvтээн байгуулалтад ч ганцхан тусгаар тогтнолынхоо тєлєє явж байна гэсэн нэг л бодлоор монгол хvн жигvvрлэн байсан нь бахархмаар. Тусгаар тогтнол гэсэн ойлголтод жижиг зvйл байдаггvй бололтой. Тухайлбат улаан тарианы тухай асуудал байна. Монголд арьс єнгєний євчин газар авч ёстой л мєнєєх улс vндэстэн сvйр ч мэдэх 1950-иад онд Намын тєв хорооны нарийн дарга агсан Дамба гуай Оросод айлчлахдаа коммунизмын орны удирдагчдаас айж ичилгvйгээр тусламж гуйсан гэдэг. Тухайн vед залуу удирдагч Ю.Цэдэнбал тvvнийг ичмээр зvйл гуйлаа гэж байсан ч ах нарын туслалцаатайгаар монголчууд євчнєєсєє салаад л авсан гэдэг. Хожим нь МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал ЗХУ-аас мєн ч олон тусламж гуйсан даа. Тэрээр Дархан, Эрдэнэтээс аваад єєрийн алгаа чинээ нvvрээ улайлган байж Монголыг тусгаар тогтнолтой нь аваад л гарсан юм.

Єнєєдєр бид кирилл бичгийг шvvмжилдэг ч ЮНЕСКО-д бичиг vсэг vл мэдэх явдлыг бvрэн арилгасан улс хэмээн бvртгvvлээд авсан нь бас л гайхамшиг байлаа. Цаашлаад єнгєрсєн зуунд дэлхийн 101 дэх сансрын нисгэгчээр монголын малчин ардын хvv Ж.Гvррагчаа тодорсон нь бас л Монголын бахархаа байв. Тvvхийг, тэр дундаа улс орныхоо алдар нэрийг Монголын жирийн иргэд л авч явдаг. Тун саяхан Бээжингийн олимпоос 2.6 сая хvн амтай Монгол Улс хоёр аварга тєрvvлж, тєрийнхєє далбааг олимпийн тэнгэрт мандуулсан нь бас л туурга тусгаар улсын минь бахархап болсон. Шавилхан оюутан нас 3aлyy нас минь энэ л єдрvvдэд эргээд ирэх шиг санагдах юм. Хаа хол хvний нутаг, гvний газар тусгаар тогтнолынхоо баярыг ядуухан ч гэлээ сvртэйхэн тэмдэглэдэг баярт єдрvvд байнга л сэтгэлд уяатай явна Тэр єдєр бид тусгаар тогтносон Монгол Улсаараал бахархдаг байлаа.

Тэр байтугай vеийнхэн минь харь газар гэрлэлтээ батлуулчихаад Элчин сайдын яамдаа бvртгvvлдэгсэн. Тэр єдрvvд олон ч хvний зvрх сэтгэлд хоногшин vлдээ буй за. Єнєєдєр хvртэл улбаа нь хадгалагдан vлджээ. Эл эрхэм єдєр гэрлэлтээ батлуулах гэсэн залуусын цуваа vл тасарна. Магадгvй тэд хэзээ ч vл мартагдах энэ л єдрийг дурсахын тулд, ариун бат тусгаар тогтнолоо бэлгэдсэн энэ єдрийг мартахгvйн тулд хуримладаг. Энэчлэн тоочоод бай вал одоогоос 84 жилийн ємнє vvр гэгээрэх vед дэлхий дахинаа зарлан тунхагласан Монгол Улсын сvр хvчин их ээ. Ер тэгээд тусгаар тогтнолоороо бахархахгvй хэн байх вэ? Тэр дундаа Монгол улсын тусгаар тогнолыг дэлхий дахинаа тунхаглан зарласан энэ єдрийн ачийг яахан мартах билээ. Тусгаар тогтнолоороо бахарна аа, би Read More......

Улс тунхагласны 84 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын бүх ард түмэндээ хандан хэлсэн үг



Эх орноороо ижилхэн овоглосон элгэн садан нийт ард иргэдээ,

Орчин цагийн хүмүүн төрөлхтний нийгмийн зохицуулалтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийг монголчууд анх удаа баталж, туурга тусгаар Бүгд найрамдах улсаа даян дэлхийд зарлан тунхагласан онцгой тэмдэглэлт үйл явдлын 84 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойн баярыг тохиолдуулан эх орон нэгт ард түмэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Анхдугаар Үндсэн хуулиар манай улсын шинэ үеийн төрийн тогтолцоо, эрх зүйн шинжлэх ухааны суурь тавигдаж, нийгмийн харилцааг энэхүү гол хуулийн үзэл санаанд нийцүүлж төрөлжүүлэн зохицуулах их үйл хэрэг эхэлсэн түүхтэй. Хэдийгээр энэ хууль тухайн үеийн нийгмийн тогтолцоо, түүний үзэл суртлын нөлөө тусгагдсанаараа одоогийн ардчилсан нийгмийн үзэл онолоос олон зүйлээр ялгаатай боловч түүнээс хойших Үндсэн хуулиудын, түүний дотор одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийн өвөг болох энэ хууль нь хууль цаазын цэгцтэй ойлголт, шударга ёсыг сахиулан хэрэгжүүлэх дагнасан тогтолцоо бүрдэж, шатлан хөгжихөд нэн чухал алхам болсон юм. Үүгээр Анхдугаар Үндсэн хуулийг баталсны нэгэн түүхэн ач холбогдлыг үнэлж болно.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсынхаа аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино.” гэж зааснаар монголчууд түүхийнхээ турш үе улируулан хэрэглэж ирсэн хаант засгийн ёсноос татгалзаж, бүх ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр барьдаг нийгмийн байгууламжийг баталгаажуулсан байна. Энэ нь манай улсын төрийн үзэл, номлол, тогтолцоонд цоо шинэ үеийг авчирсан билээ. Хэдийгээр манай улсын төрт ёс наян жилээр биш найман зуунаар хэмжигдэх уламжлалтай ч орчин үеийн төрийн тогтолцоо, эрх зүйн хөгжлийн эх сурвалж чухамдаа 1924 оны анхдугаар Үндсэн хуулиас эхтэй билээ.

Анхдугаар Үндсэн хуулийг баталсан түүх, түүний ач холбогдлын талаар урьд нь бид хангалттай ярьж, үнэлж цэгнэж ирсэн тул энэ удаа тэр болгоны талаар би давтан хэлэхийг хүсэхгүй байна. Харин хууль цаазны түүхэн тэмдэглэлт энэ өдөр хүний эрх ба хуулийг дээдлэн биелүүлэх ёсны талаар зарим зүйлийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийг дээдлэн биелүүлэх эрх зүйн ухамсар, сахилгын тухай ойлголт, уламжлал монголчуудын хувьд ихээхэн дээр үеэс түүхтэй. Гэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн батлан гаргасан төрөлжсөн хуулиудыг дагаж мөрдөх соёл мөн л 1924 оноос эхлэн тоологдоно гэж судлаачид үздэг. Энэ үеэс хойшхи 84 жилийн хугацаанд бид хууль ёсыг дээдлэн биелүүлэх талаар ахиц дэвшил гаргасан нь маргаангүй. Гэхдээ энэ ахиц дэвшил ард түмний хүлээсэн хүсэл, тавьсан шаардлагад бүрэн дүүрэн нийцэж байгаа юу, үгүй юу? гэдгээр амжилт ололтоо хэмжих учиртай.

Жинхэнэ ардчилал хариуцлагаас ангид байдаггүйг эрдэмтэд, судлаачид нэгэнт баталсан байдаг. Ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлсэн орны түүхэн замнал, хуримтлуулсан туршлага ч бас үүнийг амьдрал дээр нотолдог.

Хүний эрх, эрх чөлөө нь манай нийгмийн хамгийн үнэт зүйл бөгөөд үүнийг хуулиар баталгаажуулах талаар чамгүй амжилт олж анхдугаар Үндсэн хуулийнхаас хол дэвшил гаргасан гэдгээрээ бид өнөөдөр бахархдаг. Манай иргэд ч өөрийн эрх, эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрдэг болж, эрхээ эдлэх, түүнийхээ төлөө тэмцэх талаар ихээхэн туршлага суусныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол яахын аргагүй томоохон дэвшил мөн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд хүний эдлэх эрхтэй хамт үүсдэг үүрэг, түүнийг дагалддаг хариуцлагын талаар харьцангуй бага анхаарч, зөвхөн эрхийг магтан дуулах, тунхаглан тайлбарлах өрөөсгөл хандлагад автсанаар эргээд эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл нийгэмд бий болж байна. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөө хязгааргүй байдаггүй тухай манай иргэд хангалттай ойлголттой болж чадаагүй нь өөрийнхөө эрхийг бүрэн эдлэхэд ч, бусдын эрх зөрчигдөхгүй байх баталгааг хангахад ч аль алинд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Хязгааргүй эрх, эрх чөлөөний тунхаглал, итгэл үнэмшил даамжирсаар зөвхөн өөрийнхөө байр суурийг цорын ганц үнэн хэмээн тооцож, бусдад тулган хүлээлгэх хүчирхийллийн хандлага нийгэмд бий болсон нь иргэдийн санааг зовоож байна. Үүний хамгийн том илэрхийлэл нь энэ оны 7 дугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан, олныг цочоосон эмх замбараагүй явдал юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Үндсэн хуулиар иргэн бүрд олгосон онцгой чухал эрх юм. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо бусдын аюулгүй, амгалан тайван байдал, эрх, эрх чөлөөг зөрчихгүйгээр илэрхийлж, олон нийтэд хүргэсний төлөө хэн ч, ямар ч хариуцлага хүлээх учиргүй. Харин итгэл, үнэмшил, үзэл бодлоо гарцаагүй зөв хэмээн бусдынхаас дээгүүр тавьж, өөр үзэл бодолтой иргэдэд тулган хүлээлгэх, бүр цаашлаад үүнийхээ төлөө хүч хэрэглэх нь Үндсэн хуульт ёс, ардчиллын зарчмын аль алинд нь харш юм.

Туйлын эрх чөлөө гэж байдаггүй бөгөөд аливаа эрх, эрх чөлөө бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэсэн ардчиллын алтан дүрэм бий. Иймд эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх орчин үеийн хүмүүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн соёлыг нийгмийнхээ амьдралд хэвшүүлэн хэрэгжүүлэх амин чухал шаардлагтай болоод байна. Үүнийг хариуцлагатай ардчилал ч гэж нэрлэдэг. Товчхон хэлбэл хариуцлагатай ардчилал бол эрх чөлөө, хариуцлага хоёрын нийлбэр юм.

Гэхдээ хариуцлагын асуудал ганц иргэнд хамаатай биш. Төрийн тогтолцоо, үйл ажиллагаа иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ тэдний сэтгэл ханамжид тултал биелүүлэхүйц байх учиртай. Энэ бол төр, засгийн хариуцлага мөн. Төр, засаг энэхүү хариуцлагаа тэр бүр биелүүлж чадахгүй байгааг олон нийт шүүмжилж байна. Чанаргүй, хэрэгжих чадваргүй хууль баталдаг, хууль хэрэгжүүлэх ажил хангалтгүй байгаа талаарх иргэдийн шүүмжлэлийг төр, засгийн холбогдох байгууллагууд соргог хүлээн авч үйл ажиллагаандаа шинэчлэл хийх шаардлагатай байна. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх талаар хууль, хяналтын байгууллагууд ч ихээхэн анхаарах хэрэгтэй байгааг тэмдэглэн хэлье.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Үндсэн хуульт ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хуулийг дээдлэн, хариуцлагатай ардчиллыг эх орондоо хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин чармайлт чухал байна. Үүний төлөө эвээ нэгтгэн, хүчээ нийлүүлж, Монгол Улсынхаа саруул сайхан ирээдүйн төлөө өөдрөг бадрангуй сэтгэлээр хамтран зүтгэхийг та бүхэндээ хандан уриалж байна.

Төр түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай. Read More......

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэм би

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
/Д.Пүрэвдорж/

Өнөөдөр Бүгд найрамдах Монгол улсыг тунхагласны тунхагласны 84 жилийн ойн өдөр. Үе үеийн өвөг дээдэс минь Монгол эх орныхоо сөөм газрын төлөө ч алтан амь юугаан үл хайрлан тэмцэж, өдгөөгийн үр удам бидэндээ өвлүүүлэн үлдээжээ. Монгол эх орныхоо гал голомт юугаан эзэнгүй орхио нь үгүй өвөг дээдсийнхээ гавъяаг үл умартан, хойшдын удамдаа бахархан дуурсах түүхэн үүрэгтэй иргэд билээ бид.

Энэ өдөр “би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ” гэдэг асуултыг Монгол хүн Та өөртөө тавиарай. Бусдаас бурууг хайж, бусдыг шүүмжлэн өөнтөглөхийнхөө оронд би юу хийж гэмээ нь эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, хойч үеийнхээ өмнө ам бардам өгүүлэх түүхийг бүтээх вэ гэдгийг бодоод нэг үзээрэй.

Жилд ганц л тохиох Монгол улс тунхагласны баярын энэ өдөр харийнхны шунаг халдлагыг цээжээрээ хаан зогссон баатарлаг өвөг дээдсээ бахархан дуурсаж, тэдний эр зориг, оюун ухаан, хатан тэвчээрийг дурсан санагалзъя. Үр хүүхэддээ тэдний түүхэн гавъяаг хүүрнэн өгүүлж, Монгол эх орноо гэсэн цохилох зүрх, тэмүүлэх сэтгэлийг төрүүлцгээе.

Монгол улс өнөөдөр ч, өнө мөнхөд ч оршин тогтносоор, өөдлөн дэвжсээр байх болно. Харин үүний тулд Монгол хүн бүрийн хүчин чармайлт туйлаас чухал гэдгийг юу юунаас илүү тунгаан бодоцгооё. Монгол орны голомт үүрд мандан бадраг.

Монгол хүн бүрт Бүгд Найрамдах Монгол улсыг тунхагласны тунхагласны 84 жилийн ойн өдрийн баярын мэндийг хүргэе. Read More......