Шимтгэл олон жил төлсөн бол тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ

Шимтгэл олон жил төлсөн бол тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн талаар иргэд мэдээлэл багатай байдаг. Тиймээс энэ удаа өндөр насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэврийг ямар нөхцөлд авах талаарх мэдээллийг асуулт хариулт хэлбэрээр хүргэе.

-Тэтгэврийн даатгалын шимтгэл олон жил төлсөн бол тэтгэврийн хэмжээ нэмэгдэх үү?

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс ил үү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 1.5 хувиар бодож нэмэгдэл олгодог. Тухайлбал, 60 настай тэтгэврийн даатгалын шимтгэлийг 30 жил төлсөн эрэгтэйн сарын орлого нь 250 мянга гэж үзье. Тэгвэл 20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр 112500 төгрөг (250 000 x 45 хувь) болно. Ингээд 10 жилээ сарын орлогодоо. үржүүлсний 1.5 хувь нь 37500 төгрөг болж байна. Тэгэхээр түүний өндөр насны тэтгэвэр 150000 (112500 + 37500) төгрөг юм.

-Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанаас хойш өргөдөл өгвөл тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх үү?

-Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш өргөдлөө өгвөл даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн cap дуустал хугацаанд олгоно. Харин тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол насанд хүрсэн өдрөөс эхлэн олгодог.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэвэр авахын тулд ямар нөхцөл, болзол хангасан байх ёстой вэ?

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болохын өмнөх таван жилийн гурван жилд нь төлсөн, ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан бол хөгжлийн бэрхшээлтэйн бүрэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

-Хөдөлмөрийн чадвараа хагас алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагч хэдэн төгрөг авах вэ?

-Энэ тохиолдолд түүний сарын дундаж орлогыг дээрхийн адил бодож хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр тогтооно.

-Хөгжлийн бэрхшээлтэйн хувь тэнцүүлсэн тэтгэврийг ямар нөхцөлд явах вэ?
-Гурваас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаандаа ногдох хөгжлийн бэрхшээлтэйн тэтгэврийг хувь тэнцүүлэн олгодог.

-Хэрэв тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 хүрэхгүй жил төлсөн бол яах вэ?
-Шимтгэлийг 10-20 хүртэл жил төлсөн 60 хүрсэн эрэгтэй, 55 хүрсэн эмэгтэй шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

-Төрүүлж өсгөсөн хоёр, үрчлэн авч өсгөсөн хоёр хүүхэдтэй 20 жил ажилласан эх 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгож болох уу?

-Гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн хоёр хүүхдийг тухайн эхийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүүхдийн тоонд оруулна. Тэгэхээр 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгож болно.

-Энэ нөхцөлүүдийг хангаж байвал тэтгэврийн хэмжээ ямар байх вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй тэтгэврийг өндөр насны тэтгэвэр бодох хувьд оногдох хэсгээс даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тооцдог. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хөгжлийн бэрхшээлтэйн бүрэн тэтгэврийг түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 45 хувиар тогтоох юм. Шимтгэлийг20-иос илүү төлсөн жил тутамд хөгжлийн бэрхшээлтэйн тэтгэвэр тогтоолгосон орлогын 1.5 хувиар бодож нэмэгдэл өгдөг.

-Тухайлбал, 23 жил шимтгэл төлж ажилласан, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 180000 төгрөг, ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан бол хэдэн төгрөг авах вэ?
-180000 төгрөгийн 45 хувь нь 81 мянга болж байна. Энэ нь 20 жилд ногдох өндөр насны тэтгэвэр юм. Харин 20 жилээс ил үү ажилласан гурван жилд ногдох өндөр насны тэтгэвэр нь 8100 төгрөг. Үүнийг 180000-ыг гурваар үржүүлсний 1.5 хувийг тогтоосон юм. Дээрх даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр бодох хувь нь дээрх 81000, 8100 төгрөгийн нийлбэр байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэйн тэтгэвэр 89100 төгрөгийн 65 хувь нь 57915 төгрөг болж байна. Read More......