Монгол хэлний Монгол толь
Интернетийн хүрээнд монгол хэлний "үхээнц" байдал хэрээс хэтэрч байгаад дотроо л бухимдуу явдаг нэг хүн. Чухамдаа интернетээс үүдэн ийм боловуу хүмүүсийн үгийн сонголт, үг ашиглалт, монгол хэлний ойлголтын цар хүрээ ийм муу болчихсон уу мэдэхгүй. Гэхдээ л хэлэхэд ч хэл халтьрам үгс бий болж үг нь өөрөө үг биш болчихсон байх нь энүүхэнд.
Аливаа улс хөгжихийн хэрээр үгийн сан нэмэгдэж мөн мөхөж байдаг нь жам. Гэхдээ монголчуудын хувьд өдөр дутамын хэрэглээндээ хамгийн ихдээ 100 үгийн ашигладаг гэсэн судалгаа гарч байсан нь нэгийг бодох ёстой болгож байна. Тиймээс бид "үг"-г хайрлах ёстой болж байгаа юм. Үг нь тэгээд хэлний хөгжил, ёс заншил улс орон гээд том юмны эх болох учир анхаарах зүйл мөн.
Иймээс дотроо нэг сайхан монгол хэлний тайлбарын толь хийчих юмсан, эсвэл хэн нэг нь хийчээсэй гэж бодож явлаа. Ашгүй нэг нь хийжээ. http://toli.query.mn/.
Монголчуудын одоо ганц барьж байгаа монгол үгийн тайлбар толь нь "Цэвэлийн ногоон" гэж нэрлэж ашиглаж ирсэн толь байдаг. Үүнийг л Online болгож байна. Сайхан мэдээ.
Мөн дээр нь кирилээр бичихэд монгол бичгээр үг нь гарч ирдэг толь бас хэрэгтэй байгаа юм. (Манай нэг монгол бичгийн багш хүмүүс кирилээр алдаатай бичих тусам би баярладаг гэж байж билээ. Яагаад гэсэн чинь: - Угаас энэ бичиг биднийх биш шүү дээ. Тиймээс алдаатай бичих нь ойлгомжтой гэж хэлж байсан санагдана.)
За юутай ч Монгол хэлнийхээ тайлбар толийг online болгоод авцгаая. Энэ ажилд та ч бас оролцох боломжтой. Read More......