М.Энхсайхан: Монголд удахгүй гүнзгий хямрал болно
-Өнөөгийн улс төр, эдийн засгийн байдал зах зээлийн эдийн засагчийн нүдэнд хэрхэн харагдаж байна?
-Дэлхийн санхүү, эдийн засаг, хөрш орнууд хямралын ирмэг дээр байна. Монгол яах вэ гэдэг асуулт гарна. Эдийн засгийн асуудлаар арваннэгдүгээр сарын 15-нд дэлхийн 20 том орон уулзалт хийх гэж байна. Харин бид дэлхийгээс тасарсан мэт эдийн засагтаа анхаарахгүй байна. Бид нөгөө л төсөв, Засгийн газрын үндсэн чиглэл, сайдын суудал гэх мэт сайхан зөгнөлөө яриад сууна. Ирж яваа аюулыг угтаж ажил хийхгүй байгаа нь санаа зовоож байна. Саяхан эрдэмтэд Их наймд зориулсан зөвлөлгөө гаргасан. Түүнийг үзтэл дэлхийн 200-гаад орноос 60 орчим нь хөгжлийн ирээдүйгүй шахам байна. Тэдгээрт нь ямар орнууд орж байна гэхээр Африкийн болон төв Азийн улсууд багтаж байна. Энэ орнууд хүнд байгаа бөгөөд цаашид хүндэрнэ гэсэн судалгаа гарлаа.
Энэ орнуудын ирээдүй харанхуй байгаа нь дөрвөн хүчин зүйлийн нэг нь байхад хангалттай гэж үзсэн. Энэ дөрвөн хүчин зүйл нь нэгдүгээрт байгалийн баялгаар баян бол, хоёрдугаарт муу хөршүүдтэй далайд гарцгүй бол, гуравдугаарт эдийн засгийн бодлого байхгүй, засаглалаа хийж чадахгүй бол, дөрөвдүгээрт улс төрийнх нь зөрчил тэмцэл хурцдаад, тэмцэлд хүрсэн бол хөгжихгүй гэсэн байна. Энэ нөхцөлүүдийн нэг байхад хөгжихгүй гэж байна. Би харин хүмүүст энэ нөхцөлөөс хэд Монголд байна вэ гэж асуумаар байна. Асуудлыг томоор харж чадахгүй байгаа тул аар саар жижиг юмаар хөөцөлдөж байна. Одоо бол шууд том хямрал болно. Хямрал банкуудаас эхэлнэ. Төсөв өөрийн ачааллыг даахгүй. Яагаад ийм байдалд орчихов гэдэгт бие биеэ буруутгах шаардлага байхгүй. Өнгөрсөн хугацааны үйл ажиллагаагаа зөв дүгнэх хэрэгтэй. Харамсалтай нь дүн шинжилгээ хийгдэхгүй байна. Нэлээд эртнээс банкууд зээлээ өгөхөө зогсоосон. Хамгийн гайгүй гэсэн банкууд саяхнаас зогсоосон. Нийт банкны хадгаламжинд 1.9 триллион төгрөг байгаа. Энэ мөнгөний сарын хүү нь 30 тэрбум төгрөг болно. Банкууд зээл өгөхгүй байна гэдэг чинь ажиллахгүй гэсэн үг. Энэ нь сар бүр нийт банкинд 30 тэрбум төгрөгийн ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Банк нэлээд зээл тавиад туучихсан байгаа. Хямрал бол гарцаагүй. Харин бүгдээрээ ижилхэн хувааж үүрэх үү, хэдхэн хүнд үүрүүлэх үү гэдэг нь асуудал.
-Хямралаас зайлсхийх арга байна уу?
-Байхгүй. Харин хямралын уналтыг яаж зөөлөвчлөх вэ гэдэг асуудал байж болно. Үүний тулд урьдын алдаанаас сургамж авах хэрэгтэй. Гэхдээ энэ бол боломжгүй. Учир нь жолоон дээр мэдлэггүй, мэдрэмжгүй увайгүй улстөрчид сууж байна. Одоогийн байдлаар төсвийн алдагдал 290 тэрбум, татварын биелэлт байхгүй. Үнийн өсөлт компаниудын ашгийг багасгаж татвар төлөх чадварыг бууруулж байна. Энэ их алдагдал бидний өнөө эрдсийн үнийн өсөлт, 68 хувийн татвараар бүрдүүлсэн санг оны сүүлээр залгиж дуусна.
-Арай энэ оны эцэс биш байлгүй дээ.
-Тийм энэ ондоо залгичихна. Ирэх онд харах юм байхгүй.
-Дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нүүрлээд байна уу. Монголын эдийн засгийн жолоодлогогүй байдал хямралыг уриад байна уу.
-Улстөрчид дэлхийн эдийн засаг руу хямралыг түлхэх нь ойлгомжтой. Дэлхийн хямрал нөлөөлөх нь нөлөөлнө. Гэхдээ үндсэн хямрал бол монголчуудын бүтээл. Нэгдүгээрт Засаг төр эдийн засгийн тодорхой бодлогогүй. Хоёрдугаарт дэлхийд өссөн эрдсийн үнийн өсөлтөөс Монгол Улс 68 хувийн татвар мэтээр тэрбум ам.доллар олчихсон байгаа. Түүндээ зөв менежмент хийж чадаагүйгээс уул уурхайгаас бусад салбарыг унагаж байна.
-Их мөнгөтэй болох нь буруу биш биз дээ?
-Юу нь буруу байх вэ. Харамсалтай нь манай улстөрчид энэ мөнгөнд хөөрөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мэтийн олон улсын санхүүгийн байгууллагуудын үгийг сонсохоо больчихсон.
-Харин ч тэдний үгээр яваад ядуураад байна гэж хүмүүс ойлгодог.
-Тийм биш. Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд Монголд явуулах үйл ажиллагаагаа багасгаж эхэлсэн. Энэ нь нэгдүгээрт манайхан тэдний үгийг сонсохоо больсон. Хоёрдугаарт тэднийг хүссэн, урьсан дэлхийн олон орон бий. Жишээлбэл Пакистан, Афганистан гээд. Валютын сан ч мөн адил. Түрхэн зуурын мөнгөний бараа хараад хөөрч, сагсуураад л монголчууд ийм байдалд орчихлоо.
-Бид яах ёстой байсан юм бэ?
-Бусад орны туршлагаас харж байхад дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс олсон мөнгөндөө менежмент хийдэг юм байна. Манайх харин барилгад хийчихэж байгаа байхгүй юу. Манайд саяхан барилгын салбарт томоохон тэсрэлт боллоо шүү дээ. Түүнээс болоод барилгын үнэ нэмэгдсэн. Тэгээд нэмэгдсэн үнэ дээр банкууд санхүүжилт хийсэн. Гэтэл үнэ хэрэг дээрээ барилгын их бүтээн байгуулалт хөдөлмөрөөр бий болоогүй учраас эрдсийн түүхий эдийн үнэ унангуут бүгд нурж байгаа байхгүй юу. Монголд анх удаа ийм их мөнгө хуримтлагдсан учраас тэр их мөнгийг удирдах туршлага байдаггүй аж. Бусад оронд удирддаг юм байна. Энэ нь бид дэлхийн эдийн засгаас бус өөрсдийн юм үзээгүй, ойворгон зангаас болж хямралд орж байгааг баталж байна.
-Хямралын оргил хэзээ мэдрэгдэх бол?
-Би бол цаад хугацааг ирэх оны эхний улирлын сүүл гэж бодож байна.
-Одоо ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Хямрал гарцаагүй. Уналтыг зөөлрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Харамсалтай нь үүн дээр анхаарал хандуулахгүй байна. Болох гээд байгаа хямралын тухай ойлголт эрх баригчдад алга.
-Эдийн засагч, Ерөнхий сайд байсан хүний хувьд яах ёстойг монголчуудад нуулгүй хэлээч...
-Хэлж болно л доо. Хэн нэг нь (эрх баригч) сонсоно гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ яахав санаагаа хэлье. Миний Ерөнхий сайд байхдаа авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Яг тийм арга хэмжээг америкчууд хэрэгжүүлж байна. Энийг "бэлаут" гэж нэрлээд байгаа юм. Энэ нь банк мөнгө байхгүй болоод цусны эргэлтгүй болчихож байгаа үед мөнгө босгож мөнгөний эргэлт хийхийг хэлж байгаа юм. Бид тэр үед Азийн хөгжлийн банкинд хандаад өөрсдийн мөнгийг нийлүүлээд банкны мөнгөний эргэлтийг хийж байсан. 60-аад миллиард төгрөг байсан шиг санаж байна. Тэгж л эдийн засгаа сэргээсэн байхгүй юу. Харин өнөөдөр эдийн засгаа сэргээн аврахын тулд нэг триллион 500 сая ам.доллар хэрэгтэй. Үүнийг эрх баригчид бодож байна уу, үгүй юү. Бодсон ч, тийм их мөнгө байна уу, үгүй юу.
-Тэр үед та улсын банкин дээр хийж байсан. Одоо хувийн банкин дээр хийж болох уу?
-Болно. Америкчууд хийж байна. Хамгийн гол нь бидэнд мөнгө байхгүй. Харин валютын сан тусламж хэрэгтэй хэнд ч туслахад бэлэн байгаа. Гэтэл хамгийн түрүүнд Пакистан очоод гуйчихсан. Монгол таг чиг суугаад байна. Тэр бүү хэл саяхан улс орнуудын Сангийн сайд нар Валютын сан дээр уулзсан. Монгол очоогүй.
-Эрх баригчдад толгой, мөнгө хоёулаа алга. Одоо ямар арга байна?
-Би чих тавьж л байна. Хүмүүсийн хадгаламж баталгаатай гэсэн хууль гаргах тухай яригдаж байна.
-Байхгүй мөнгийг хуулиар баталгаажуулж болох уу. Бүр дордохгүй юу?
-Би зүгээр дуулснаа л ярьж байна. Тэрнээс өөр бодож байгаа юм байхгүй л болов уу.
-Ерөнхий сайд маргааш танаас зөвлөмж хүсвэл...
-Чадах чинээгээрээ зүтгэнэ.
-Та Ерөнхий сайдад маргааш хямрал гүнзгийрэх гэж байгааг сануулсан уу?
-Үгүй. Би сонгуулиас хойш уулзаагүй.
-Иргэнд бүрт 1.500.000 төгрөг өгөх боломж бий юу?
-Ямар ч боломж байхгүй.
-Яагаад. Их мөнгө биш шүү дээ.
-Мөнгөний үнэ цэнэ хийсэн бүтээснээр хэмжигдэнэ. Сая 500 мянган төгрөгөө өгөөд барааныхаа үнийг бас сая 500 болгочиход амархан. Тэгж өөрсдийгөө хуурч болно. Өнөөгийнхөө амьдралын түвшинг нэмэгдүүлэх зорилгоор сая 500-г өгөх боломж байхгүй. Би сонгуулийн өмнө ч хэлж байсан. Одоо тэрэнд хууртах хэрэггүй. Амлагч нар ч үүнээс болж цаг алдах хэрэггүй.
-Нөгөө эрдэнэсийн толгодыг ашиглаад ч болохгүй гэж үү.
-Тэр тухай ойрын таван жил ярих хэрэггүй гэж бодож байна.
-Барьцаалах арга байхгүй юу?
-Социализмын үед Оросоос ярьж байгаад авдаг арга байсан. Орчин үед байхгүй. Дэлхийн эдийн засгийг мэдэхгүй хүн тэгж сэтгэнэ. Яг эдийн засгийн энэ хямрал улс төрийн хямралыг бий болгодог байхгүй юу.
-Долдугаар сарын 1-нийг хэлж байна уу?
-Тийм. Тэр явдал бол улс төрийн хямралын илэрхийлэл. Эхлээд тайван жагсаал цуглаан байсан. Тэрийг эмх замбараагүй байдалд хүртэл нь даамжруулсан хүмүүс эрх баригчид. Сонгуульд оролцсон том намууд гэж хэлж болно. Нэг нь тоглох гээд нэг нь тоглуулах гэж байгаад хяналтаа алдчихсан. Тийм учраас буруутнууд нь улстөрчид. Түүнээс тэнд саваагүйтэж яваа хүүхдүүдийг шийтгэх нь буруу. Тэд итгэл үнэмшлээрээ бус, сэтгэлийн хөдлөлөөр үйл явдалд оролцсон. Залуусыг шийтгэж байгаа ажиллагаа буруу хандлага. Шийтгэлээ гэхэд нэн яаралтай өршөөл үзүүлэх хэрэгтэй.
-Өршөөнө гэдэг чинь...
-Зүгээр. Хуулийн хэллэгээр нь явах хэрэгтэй. Энэ үйл явдал Монголд анх удаа болж байгаа улс төрийн хүчирхийллийн элемент орсон үйл явдал. Эхэлсэн зам цааш үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл цаашид олон хүчирхийлэл гарах магадлал өндөр болж байна. Энэ нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа хүчин зүйл нь эдийн засгийн хямрал. Хямралаа хянаж чадахгүй байж улс төрийн хүчирхийлэл бүрийг цэрэг, цагдаагийн хүчээр шийдэж болохгүй. Тийм учраас алхмаа зөв хийх хэрэгтэй. Энэ үйл явдалд оролцсон хүмүүст эрүүгийн хариуцлага тооцож болохгүй гэж бодож байна. Тэр тусмаа тэнд оролцсон цагдаагийн ажилтанд бүр болохгүй. Америк цэргүүд тушаалаар үүрэг гүйцэтгэж яваад энгийн иргэн хороочихдог. Гэвч эрүүгийн хариуцлага биш захиргааны хариуцлага хүлээдэг.
-Тушаалгүйгээр дураар авирласан байвал...
-Өгсөн байх ёстой. Тушаал нь эмх замбараагүй байдлыг таслан зогсоо гэж өгөгдсөн байх ёстой. Ерөнхийдөө цагдаа энэ байдлыг таслан зогсоосон уу. Зогсоосон. Үргэлжлээгүй биз дээ. Харин онц байдал тогтоох хэмжээнд хүртэл даамжруулсан этгээд нь эрх баригчид байхгүй юу.
-Иргэд бүү хэл хүүхэд ял авч байна.
-Бүр болохгүй. Намайг Шадар сайд байхад Их Монгол Улсын 800 жилийн ойгоор Өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүй зургаан хүүхэд хоригдож байсан. Би Ерөнхийлөгчид санал тавьж тэднийг өршөөснөөр Монгол Улс нэг ч хоригдол хүүхэдгүй орон болж байсан. Харин өнөөдөр улс төрийн сэдлээр хүүхэд шоронд хийж байгааг бүр их эсэргүүцэх хэрэгтэй.
-Гарах гарц байна уу. Нэг нь яллаад нөгөө нь өршөөдөг зугаа шиг юм болчихлоо.
-Нэгэнт хууль ийм болохоор хуулийнхан хийдэг ажлаа хийг. Хууль буруу байж болно. Хуулийнхан ч буруу ажиллаж байж болно. Энэ бүхнийг өөрчилж байж асуудлыг цэгцэлнэ гэвэл хэцүүднэ. Тийм учраас хамгийн богино зам болох Өршөөлийн хуулиа цаг алдалгүй гаргах нь зөв гэж бодож байна. Өршөөх нь гэмт хэргийг өөгшүүлсэн хэрэг биш улс төрийн хариуцлага хүлээлгэж болохгүй л гэсэн үг.
-Эвслийн Засгийн газрыг эсэргүүцэгчид бий. Та ч бас энэ удаагийнх шиг хамтарсан Засгийн газар байгуулж байсан.
-Би монголчуудын хуваагдлыг эсэргүүцдэг. Тэр утгаараа хамтарсан Засгийн газрыг хэлбэрийн хувьд дэмждэг. Ганцхан яахын тулд хамтарч байгаа юм гэдэг нь чухал. Манай Засгийн газар хүүхдийн мөнгийг олгосон. Энэ бол олон хүний хүч, хөдөлмөр. Намууд сонгуульд засгийн эрхийг авах гэж сонгуульд ордог биз дээ. Тийм учраас ялагдсан ч Засгийн газарт орох боломж олдож байгаа бол орох хэрэгтэй. Энэ Засгийн газар ирж яваа эдийн засгийн уналтыг зөөллөж чадвал хамтарсны үр дүн гарна.
-Макро эдийн засгийн өсөлт гээд гоё тоонуудыг эрх баригчид харуулж байна. Тэрнээс нь надад наалдаад байгаа юм мэдэгдэхгүй юм.
-Эдийн засгийн хувьд өнгөрсөн жилүүдээс өсч байгаа. Мөн амьжиргааны түвшингийн ялгарал их болж байна. Хэдийгээр бид хөгжиж байгаа боловч хөршүүдээсээ бага хурдтай хөгжиж байна. Энэ бол ухралт гэсэн үг.
-Таны ярианаас УИХ, Засгийн газраас хямралаас өөр юм бидэнд наалдахгүй бололтой. Энэ унхиагүй байдал зарим иргэдийг засаглал солих тухай ярихад хүргэж байна.
-Ер нь бол бид төрөө байгуулдаг хамгийн үнэтэй замыг сонгосон. Бид төрөө байгуулах нь зайлшгүй. Гэхдээ өөрийн эдийн засгийн таарсан механизмаар сонгох шаардлагатай. 76-г сонгох гэж хэдэн төгрөг гаргав. Орон нутгийн сонгууль түүнээс дутсангүй. Сонгуулиуд мөнгийг үрэн таран хийж байна. Дараа нь мөнгөө олох гэж төрөө бузарлаж байна. Тэгээд тэр мөнгөө дандаа урагш нь аваачиж хүнд өгч байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай, бас хямрал ирж байна. Бүр дампуу юм болно. Зарим хүмүүс залхсан, ядарсандаа бус эдийн засгийн мэдрэмжээрээ Ерөнхийлөгчийн засаглалыг хүсч байж магадгүй. Намайг ингэж ярихаар хүнд (Энхбаярт) зориулж яриад байна гээд яриулахгүй байсан байхгүй юу. Одоо харин механизм гэдгийг ойлгож байгаа болов уу. Эдийн засгийн бодлоготой, нэгдэж чаддаг тийм байх ёстой л доо. Өнөөдөр хоёр сая 600 мянган Ерөнхийлөгчтэй болчихоод хэдэн биентэйгээ зөрж давхиад байна.
-Манай орныг зах зээлийн эдийн засагт шилжсэн гэдэгт Европын холбоо санал нийлдэггүй гэнэ.
-Тэр улс төрийн шалтгаантай болов уу гэж би боддог. Хойд, урд хөршүүдийг маань судлаад үзэхэд либерал зах зээлтэй орон гэж үзэхэд хэцүү л дээ. Энэ хүрээнд л нэг тийм юм яваад байгаа болов уу. Хоёр талынх нь улсуудыг зах зээлд ороогүй гэчихээд Монголыг дөвийлгөөд байхгүй байхаа. Монгол зах зээлийн эдийн засагтай орон мөн. Гэхдээ төрийн оролцоо ихтэй учраас бахархмаар зах зээл биш л дээ. Төрийн оролцоогүй зах зээл гэж байдаггүй. Харин зах зээлээ дэмжих гэж төр зах зээлд оролцдог байхгүй юу. Манайх одоо авлига авах, дарамтлах гэж зах зээлд оролцоод байна.
-Энхсайханы Засгийн газраас өнөөгийн Засгийн газар бараг арав дахин их төсөвтэй.
-Жаахан мөнгөн дээр тансаглаад сурчихсан байна. Үйлдвэрлэлээр бус үнийн өсөлтөөр олсон их мөнгө болохоор одоо яах вэ гэдэг асуудал тавигдаж байна. Ер нь бол хийсэн бүтээсэн хэмжээндээ амьдарсан бол өнөөдөр ийм юм болохгүй л дээ.
-Барьж байгаа ихээхэн хэмжэээний барилгуудын санхүүжилт зогсох бололтой. Төрөөс санхүүжүүлэх боломж байгаа юу?
-Төрд тийм мөнгө байхгүй.
-Мөнгөөр санал хураалт явагдаж байна.
-Сонгогчдод буруу өгөх шаардлага алга. Ядуурал өөрөө тэднийг маргаашийн бодлогод биш өнөө маргаашаа харсан ойр зуурын юманд хууртаж саналаа өгөхөд хүргэж байна. Энэ нь нэг хэсэг үргэлжилнэ. Тиймээс бодлого ярьсан нэр дэвшигч тойргоос шахагдаж байгаа юм. Энэ ч бас үргэлжилнэ. Ийм учраас би эдийн засгийн бодлоготой бай гэж хэлээд байна.
-Зүүнбаянд нефтийн үйлдвэр...
-Үлгэр, үлгэр. Шийдвэр гаргагч, бизнес эрхлэгчдийн мэдлэгийн түвшин доогуур байна. Энэ нь зөгнөл ярихад хүргээд байна. Нөгөө зөгнөлдөө өөрсдөө итгээд дараа нь бүгд хууртагдаж байна л даа. Хүсэл эрмэлзлэл байж болно л доо. Зөв мэдээлэлтэй, зөв ойлголттой байж юм урагш хөдөлнө. Чаддаг, мэддэг юм руугаа орохгүй юм, юм руу үсчээд байхаар юу ч бүтэхгүй байна.
-Нефтийн гуравдагч эх үүсвэрийн тухай ярьж байна.
-Нэгэнт эх үүсвэр нь ганц болохоор худлаа.
-Өөр орнуудаас авч яагаад болохгүй гэж.
-Дахиад нөгөө хоёр орныхоо нутгаар тээвэрлэнэ. Наадах чинь бүр том асуудал болж хувирдаг байхгүй юу.
Монголын эдийн засаг хөрш орнуудаас илүү хөгжих боломж бараг байхгүй дээ. Бид арван хувь хөгжөөд хоёр хөрш маань ганц хувийн хөгжилтэй байвал хөршүүд маань шулуулж байна гэсэн үг. Үүнийг хөршүүд маань зөвшөөрөхгүй.
-Бид дандаа Орос, Хятадын эдийн засгаас хараат байна гэсэн үг үү.
-Яг тийм биш. Гэхдээ эдийн засгийн бодлогоо уялдуулах шаардлагатай гэсэн үг. Би Шадар сайд байхдаа Орос, Хятадтай харилцах эдийн засгийн харилцааг хариуцдаг байсан. Ерөнхий сайд тэр болгонд оролцоод байж чаддаггүй. Харин жирийн сайд бүр өөрийн яамдын сонирхлыг хамгаалж харьцаад байдаг байхгүй юу. Тийм учраас бүх яамдын сонирхлыг хангаж орос, хятадтай харьцаж эдийн засгийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Шадар сайд ад үзээд байх орон биш л дээ.
-Таны үзэж байгаагаар бид Африкийн орнуудын эгнээнд шилжиж байна уу?
-Яагаад тэдний эгнээнд шилжих гэж. Бид чинь тэднээс хориод жилээр хоцрогдож байна. Тэд жараад онд колони байсан. Колониос мултарсан чинь колоничлогч орнууд нийгмийнх нь өмнө ёс суртахууны хариуцлага хүлээгээд тэднийгээ хөгжүүлж өгч байна. Дэлхийн том судалгаанууд дандаа Африкаар хийгдсэн байдаг. Гол хоцрогдсон орнууд Африк, Азиар хийгдсэн байдаг. Харин төв Азиар хийгдсэн судалгаа алга. Өндөр хөгжилтэй орнууд Монгол ийм хоцрогдсон орон байгаад ямар ч хариуцлага хүлээхгүй. Оросын оронд Америк байсан бол биднийг сэгийтэл татаад гаргаад ирнэ. Гэтэл Орос маань өөрөө амар биш байгаа. Тийм учраас өөрсдийгөө хаана, ямар байдалд байгаагаа зөв тодорхойлох хэрэгтэй байна. Read More......