Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал
Улсын нэгдсэн тєсєв Улсын нэгдсэн тєсвийн нийт орлого, тусламжийн дvн 2007 оны эхний 8 сарын байдлаар 1 051.9 тэрбум тєгрєг, нийт зарлага ба эргэж тєлєгдєх цэвэр зээл 840.6 тэрбум тєгрєг болж, нийт тэнцэл 211.3 тэрбум тєгрєгийн ашигтай гарлаа. Тєсвийн урсгал орлого 1 048.1 тэрбум тєгрєг, урсгал зардал 713.6 тэрбум тєгрєг болж, урсгал тэнцэл 334.5 тэрбум тєгрєгийн ашигтай гарч байна. Татварын нийт орлого єнгєрсєн оны мєн vеийнхээс 30.3 хувь, гадаад худалдааны татварын орлого 31.6 хувь, онцгой албан татварынх 29.9 хувиар тус тус нэмэгдэв. Улсын нэгдсэн тєсвийн нийт зарлага, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн дvнд урсгал зардал 84.9 хувь, хєрєнгийн зардал 10.6 хувь, эргэж тєлєгдєх цэвэр зээл 4.5 хувийг эзэлж байгаа нь єнгєрсєн оны мєн vеийнхээс урсгал зардлын хувийн жин 0.9 пунктээр буурч, хєрєнгийн зардлын эзлэх хувийн жин 0.2 пункт, эргэж тєлєгдєх цэвэр зээлийн хувийн жин 0.7 пунктээр тус тус єсчээ.
Мєнгє, зээл, vнэт цаасны зах зээл
Mонголбанкны мэдээгээр мєнгєний нийлvvлэлт (M2) 2007 оны 8 дугаар сарын эцэст 2 195.4 тэрбум тєгрєгт хvрсэн нь энэ оны 7 дугаар сарынхаас 4.8 хувь буюу 100.8 тэрбум тєгрєгєєр, єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад 44.8 хувь буюу 679.5 тэрбум тєгрєгєєр тус тус єссєн байна. Гvйлгээнд байгаа бэлэн мєнгє энэ оны 8 дугаар сарын эцэст 351.6 тэрбум тєгрєгт хvрсэн нь энэ оны 7 дугаар сарынхтай харьцуулахад 8.2 хувь буюу 26.5 тэрбум тєгрєгєєр, ємнєх оны мєн vетэй харьцуулахад 39.0 хувь буюу 98.7 тэрбум тєгрєгєєр тус тус єссєн байна. Тvvнчлэн иргэд, байгууллагын тєгрєгийн хугацаат хадгаламж нь энэ оны ємнєх сарынхаас 2.3 хувь буюу 22.8 тэрбум тєгрєгєєр нэмэгдсэн бол єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад 82.2 хувь буюу 460.0 тэрбум тєгрєгєєр нэмэгдэж 1019.7 тэрбум тєгрєгт хvрсэн байна. Гадаад валютын хадгаламж энэ оны ємнєх сарынхаас 9.9 хувь буюу 32.0 тэрбум тєгрєгєєр єсч, 355.3 тэрбум тєгрєгт хvрсэн бол харин єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад 10.4 хувь буюу 41.1 тэрбум тєгрєгєєр буурсан байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн єрийн vлдэгдэл 2007 оны 8 дугаар сарын байдлаар єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад 63.8 хувь єсч 1808.1 тэрбум тєгрєгт хvрснээс хэвийн зээлийн єрийн vлдэгдэл дотор хувийн секторынх 82.6 хувь, иргэдийнх 58.5 хувь, бусад секторынх 33.6 хувь, бусад санхvvгийн байгууллагынх 8.6 хувь тус тус єсч, улсын секторынх 23.5 хувиар буурсан байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн єрийн vлдэгдэл 50.5 хувиар єсч, чанаргvй зээл 4.9 хувиар буурсан байна. Банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 64.1 тэрбум тєгрєгт хvрсэн нь нийт зээлийн єрийн vлдэгдлийн 3.5 хувийг эзэлж байна.
Тєгрєгийн ам. доллартай харьцах нэрлэсэн ханш 2007 оны 8 дугаар сарын эцэст 1187.3 тєгрєг байгаа нь ємнєх оны мєн vеийнхээс 1.7 хувь сулрав. Тєгрєгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1621.9 тєгрєг болж ємнєх оны мєн vеийнхээс 8.2 хувь, тєгрєгийн юаньтай харьцах нэрлэсэн ханш 157.3 тєгрєг болж ємнєх жилийн мєн vеийнхээс 7.2 хувь тус тус суларсан байна Монголын Хєрєнгийн Биржид vнэт цаасны арилжаа 2007 оны 8 дугаар сард нийт 23 удаа явагдаж, 13.8 сая ширхэг vнэт цаас арилжигдаж, 12.2 тэрбум тєгрєгийн гvйлгээ хийгдэв. Арилжигдсан vнэт цаасны тоо єнгєрсєн сартай харьцуулбал 5.5 дахин, гvйлгээний хэмжээ нь 11.5 дахин тус тус єссєн бол єнгєрсєн жилийн мєн vетэй харьцуулахад арилжигдсан vнэт цаасны тоо 27.3 хувиар буурч, гvйлгээний хэмжээ нь 6.9 дахин єссєн байна. ТОР-20 дундаж индекс 2007 оны 8 дугаар сард 10490.2 болж, єнгєрсєн сарынхаас 3856.4 пунктээр єссєн байна.Хєрєнгийн зах зээл дээр vйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт зах зээлийн vнэлгээ 2007 оны 8 дугаар сард 740.4 тэрбум тєгрєгт хvрэв.
Хэрэглээний vнийн индекс
Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф 2007 оны 8 дугаар сард ємнєх сартай харьцуулахад 3.3 хувь, єнгєрсєн оны мєн vеийнхээс 11.3 хувь, ємнєх оны жилийн эцсийнхээс 10.6 хувь, суурь vеэс (2005 оны 12 сар) 17.2 хувь тус тус єссєн байна. Хувцас, бєс бараа, гутал, бусад бараа, vйлчилгээ, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа, холбооны хэрэгсэл, шуудангийн vйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны vйлчилгээ, тээвэр, хvнсний бараа, орон сууц, ус, цахилгаан, тvлш, согтууруулах ундаа, тамхи, эм, тариа эмнэлгийн vйлчилгээ, боловсролын vйлчилгээний бvлгийн дvн 2007 оны 8 дугаар сард ємнєх сартай харьцуулахад 0.3-20.2 хувь єссєн нь ерєнхий индекс 3.3 хувь єсєхєд нєлєєлсєн байна. Харин амралт, чєлєєт цаг, соёлын бараа, vйлчилгээний бvлгийн дvн 0.2 хувь буурсан байна. Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф 2007 оны 8 дугаар сард ємнєх сартай харьцуулахад Сэлэнгэ аймагт 1.2 хувь буурч, бусад аймгуудад 0.1-6.2 хувь єссєн байна.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2007 оны эхний 8 сарын байдлаар 2402.5 сая ам.доллар, vvнээс экспорт 1143.3 сая, импорт 1259.2 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 115.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Нийт бараа эргэлт єнгєрсєн оны мєн vеийнхээс 30.5 хувь, экспорт 27.0 хувь, импорт 33.9 хувь тус тус єсчээ. Эрдэс бvтээгдэхvvний экспорт єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад 199.7 сая ам.доллараар, vнэт ба хагас vнэт чулуу, металл гоёлын зvйлсийн экспорт 61.3 сая ам.доллараар, vндсэн тємєрлєг, тvvгээр хийсэн бvтээгдэхvvний экспорт 1.4 сая ам.доллараар тус тус єсч, харин нэхмэл, нэхмэл бvтээгдэхvvн 16.5 сая ам.доллараар буурчээ. Єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад бохир ноолуурын экспорт 2.9 сая ам.доллараар, самнасан ноолуурын экспорт 21.2 сая ам.доллараар тус тус єсчээ.
Сvvлийн жилvvдэд нийт экспортын дvнд эрдэс бvтээгдэхvvний эзлэх хувийн жин нэлээд єсч байна. vvнд, зэсийн баяжмалаас гадна цайрын баяжмалын экспорт єссєн нь голлон нєлєєлжээ. Нийт экспортын vнийн дvнгийн 64.9 хувийг эрдэс бvтээгдэхvvний экспорт, 15.6 хувийг vнэт метал гоёлын зvйлс, 13.5 хувийг нэхмэл, нэхмэл бvтээгдэхvvн, 2.0 хувийг тvvхий болон боловсруулсан арьс, шир, ангийн vс эдгээрээр хийсэн эдлэл, 0.7 хувийг мал амьтад тэдгээрээс гаралтай бvтээгдэхvvн эзэлж байгаа бєгєєд эдгээрийн дvн нь нийт экспортын vнийн дvнгийн 96.7 хувийг эзэлж байна. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ єнгєрсєн оны мєн vеэс 0.7 хувь буюу 2.6 мянган тонноор буурч, харин vнийн дvн нь 28.7 хувь буюу 112.8 сая ам.доллараар єсчээ. 2006 оны эхний 8 сард нэг тонн зэсийн баяжмалын vнэ дунджаар 981.6 ам.доллар байсан бол 2007 оны эхний 8 сард 1271.4 ам.доллар болж 29.5 хувь єсєв.
Импортын хувьд эрдэс бvтээгдэхvvн, машин тоног тєхєєрємж, тээврийн хэрэгслийн импорт зонхилох хандлага хадгалагдсаар байна. 2007 оны эхний 8 сарын байдлаар нийт импортын vнийн дvнгийн 28.2 хувийг эрдэс бvтээгдэхvvн, 19.9 хувийг машин тоног тєхєєрємж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн эд анги, 9.6 хувийг авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги, 6.7 хувийг хvнсний бэлэн бvтээгдэхvvний импорт эзэлж байна. Импортын дvнд єндєр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvний импорт 79.6 сая ам.доллараар, машин, механик тєхєєрємж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 76.6 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 34.6 сая ам.доллараар, хvнсний бэлэн бvтээгдэхvvний импорт 26.2 сая. ам доллараар, ургамлын гаралтай бvтээгдэхvvний импорт 6.2 сая ам.доллараар тус тус єсч, харин нэхмэл, нэхмэл бvтээгдэхvvний импорт 15.3 сая ам доллараар буурсан байна.
Аж vйлдвэр
Аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэл 2007 оны эхний 8 сарын байдлаар 2000 оны зэрэгцvvлэх vнээр 569.3 тэрбум тєгрєг болж, єнгєрсєн оны мєн vеийнхээс 13.6 хувь буюу 68.4 тэрбум тєгрєгєєр єссєн байна. Уул уурхай, олборлох аж vйлдвэрийн салбарын 3.9 хувийн єсєлтийн 1.8 нэгжийг нvvрс олборлолтын салбар, 1.6 нэгжийг газрын тос, шатдаг хий олборлолтын салбар, 0.5 нэгжийг металлын хvдэр олборлолтын салбар болон бусад ашигт малтмал олборлолтын салбар тус тус хангасан байна. Боловсруулах аж vйлдвэрийн салбарын 33.7 хувийн єсєлтийн 20.2 нэгжийг тємрийн vйлдвэрлэлийн салбар, 9.3 нэгжийг хvнсний бvтээгдэхvvн, ундаа vйлдвэрлэлийн салбар, 4.2 нэгжийг боловсруулах аж vйлдвэрийн бусад салбарууд хангасан байна.
Єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад металлын хvдэр олборлолт, цахилгаан, дулаан, уур vйлдвэрлэл, ус ариутгал, усан хангамж, нэхмэлийн vйлдвэрлэл, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, цаас, цаасан бvтээгдэхvvн vйлдвэрлэл, нvvрс олборлолт, кокс, шингэн болон цацраг идэвхт тvлш vйлдвэрлэл, хvнсний бvтээгдэхvvн, ундаа vйлдвэрлэл, тємєрлєг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл vйлдвэрлэл, резин болон хуванцар бvтээгдэхvvн vйлдвэрлэлт, машин тоног тєхєєрємжєєс бусад тємєр эдлэл vйлдвэрлэл, тємрийн vйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл vйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, тамхи vйлдвэрлэл, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал vйлдвэрлэл зэрэг салбаруудын vйлдвэрлэл 0.7 хувиас 5.4 дахин єсч, харин бусад ашигт малтмал олборлолт, мебель тавилга vйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бvтээгдэхvvн vйлдвэрлэл, мод, модон эдлэл vйлдвэрлэл, бичиг хэргийн болон тооцоолох техник vйлдвэрлэл, хувцас vйлдвэрлэл, vслэг арьс боловсруулалт, химийн бvтээгдэхvvн vйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжvvр, хараа зvйн хэрэгсэл, цаг vйлдвэрлэл зэрэг салбаруудын vйлдвэрлэлт 1.4-33.3 хувиар буурсан байна.
Аж vйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бvтээгдэхvvнийг єнгєрсєн оны мєн vетэй харьцуулбал 57.1 хувийнх нь vйлдвэрлэл єсч, 42.9 хувийнх нь vйлдвэрлэл буурсан байна. Аж vйлдвэрийн гол нэр тєрлийн бvтээгдэхvvнээс цахилгаан, нvvрс, газрын тос, зэсийн баяжмал металл агуулгаараа, молибдений баяжмал металл агуулгаараа, цайрын баяжмал, катодын зэс, малын мах, нарийн боов, талх, гурил, спирт, пиво, амтат ус, ундаа, хивс, самнасан ноолуур, металл бэлдэц, металл цувимал, тємєр бетон эдлэл, бетон зуурмаг, цемент, шохой, улаан тоосго зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр єсч; харин дулааны эрчим хvч, алт, тємрийн хvдэр, хайлуур жоншны баяжмал, архи, жигнэмэг, чихэр зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна. Аж vйлдвэрийн салбарын дvнгээр 2007 оны эхний 8 сарын байдлаар (оны vнээр) 1646.1 тэрбум тєгрєгийн бvтээгдэхvvнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.
Тээвэр
Тємєр замаар 2007 оны эхний 8 сард 9.1 сая.тн ачаа, давхардсан тоогоор 3.1 сая зорчигч тээвэрлэсэн нь єнгєрсєн оны мєн vеийнхээс тээсэн ачаа 7.2 хувь буюу 706.6 мян.тн-оор буурч, зорчигч тээвэрлэлт 6.8 хувь буюу 195.9 мян.хvнээр єссєн байна. Агаарын тээврээр 2007 оны эхний 8 сард 1143.7 тн ачаа, давхардсан тоогоор 272.2 мянган зорчигч тээвэрлэсэн нь єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад тээсэн ачаа 15.8 хувь буюу 215.1 тонноор буурч, зорчигч тээвэрлэлт 7.1 хувь буюу 18.1 мян.хvнээр єссєн байна. Агаарын тээврээр олон улсад тээвэрлэсэн зорчигчдын тоо єнгєрсєн оны мєн vеийнхээс 11.8 хувь буюу 19.2 мян.хvнээр єсч, харин дотоодын зорчигч тээвэрлэлт 1.2 хувь буюу 1.1 мян.хvнээр буурсан байна. Тємєр зам болон агаарын тээврийн салбарын нийт орлого 2007 оны эхний 8 сард 177.6 тэрбум тєгрєгт хvрсэн нь єнгєрсєн оны мєн vеийнхээс 8.1 хувь буюу 15.6 тэрбум тєгрєгєєр буурчээ.
Ажилгvйчvvд
Аймаг, нийслэлийн хєдєлмєр, халамжийн vйлчилгээний хэлтэс (ХХvХ)-т бvртгэлтэй ажилгvйчvvдийн тоо 2007 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар 32.3 мянга болж, єнгєрсєн оны мєн vеийнхээс 3.4 хувь буюу 1.1 мянган хvнээр буурсан байна. Улсын хэмжээгээр 18.1 мянган эмэгтэй ажилгvй гэж бvртгvvлсэн нь нийт бvртгэлтэй ажилгvйчvvдийн 55.9 хувийг эзэлж байна. Бvртгэлтэй ажилгvйчvvдээс 2007 оны эхний 8 сарын байдлаар 33.7 мянган хvн ажилд орсны 10.8 хувь нь улсын vйлдвэрийн газар, тєсєвт байгууллагад, 89.2 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ. 2007 оны эхний 8 сарын байдлаар шинээр 60,575 ажлын байр бий болсон байна. Шинээр бий болсон ажлын байрыг эдийн засгийн салбарын ангиллаар авч vзвэл барилгын салбарт 25.2, бєєний ба жижиглэнгийн худалдааны салбарт 12.7, боловсруулах аж vйлдвэрийн салбарт 12.0, хєдєє аж ахуй, ан агнуур ойн аж ахуйн салбарт 11.2, уул уурхай олборлох vйлдвэрийн салбарт 6.5 хувь гарсан бєгєєд бусад салбарууд vлдэх хувийг эзэлж байна. Шинээр бий болсон ажлын байрны 65.0 хувь нь байнгын, 35.0 хувь нь улирлын чанартай ажлууд байна.
Эрvvл мэнд
Амьд тєрсєн хvvхдийн тоо 2007 оны эхний 8 сарын байдлаар 35.0 мянга болж, єнгєрсєн оны мєн vеийнхээс 10.4 хувь буюу 3.3 мян.хvvхдээр нэмэгдсэн байна. Энэ оны эхний 8 сард эхийн эндэгдэл 30 болж, 42.9 хувь буюу 9 эхээр нэмэгдсэн байна Нэг хvртэлх насандаа эндсэн хvvхдийн тоо 641 болж, єнгєрсєн оны мєн vеийнхээс 0.6 хувь буюу 4 хvvхдээр буурсан бол, 1-5 хvртэлх насандаа нас барсан хvvхдийн тоо 157 болж, 8.3 хувь буюу 12 хvvхдээр нэмэгдсэн байна. Улсын дунджаар амьд тєрсєн 1000 хvvхэд тутмаас 1 хvртэлх насандаа 18 хvvхэд эндсэний дотор Говь-Алтай, Увс, євєрхангай, Хєвсгєл, Булган, ємнєговь,Ховд, Дорноговь, Завхан, Баянхонгор, Сvхбаатар аймгуудад улсын дунджаас дээгvvр байна.
Халдварт євчнєєр євчлєгчдийн тоо 27.4 мянга болсон нь єнгєрсєн оны мєн vеийнхээс 15.3 хувь буюу 3.6 мянгаар нэмэгдэв. єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад гонококкт халдвараар євчлєгчдийн тоо 5.1 хувь, тэмбvvгээр євчлєгчдийн тоо 19.6 хувь, цусан суулгаар євчлєгчдийн тоо 36.7 хувь, салхин цэцгээр євчлєгчдийн тоо 47.6 хувиар тус тус єсч, харин трихомониазаар євчлєгчдийн тоо 15.5 хувь, сvрьеэгээр євчлєгчдийн тоо 7.1 хувь, вируст гепатитаар євчлєгчдийн тоо 6.9 хувиар тус тус буурчээ. 2007 оны эхний 8 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 8 тохиолдол гарч улсын хэмжээнд 33 тохиолдол бvртгэгдээд байна. 2007 оны эхний 8 сарын байдлаар 9.8 мян.хvн нас барсны 25.1 хувь нь эмнэлэгт нас баржээ. Эмнэлэгт нийт 417.9 мянган хvн эмчлэгдсэн байна.
Гэмт хэрэг
Цагдаагийн ерєнхий газрын мэдээгээр 2007 оны эхний 8 сард 13.9 мянган гэмт хэрэг бvртгэгдсэн нь єнгєрсєн оны мєн vеийнхээс 21.0 хувь буюу 2.4 мянган хэргээр єсчээ. Гэмт хэргийн гаралт єнгєрсєн оны мєн vетэй харьцуулахад Хєвсгєл, Тєв, Булган аймгуудад 0.8-5.7 хувь буурч, харин бусад аймаг, нийслэлд 1.8-76.1 хувь єссєн байна. Нийгмийн аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 9.3 хувь; албан тушаалын гэмт хэрэг 10.3 хувь; хvний амь бие, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 19.0 хувь (vvнээс: хvнийг санаатай алах хэрэг 2.6 хувь; иргэдийн эрх чєлєє, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 39.2 хувь; бусдыг болгоомжгvй алах гэмт хэрэг 42.9 хувь); ємчлєх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.3 хувь (vvнээс: завших, vрэгдvvлэх гэмт хэрэг 5.0 хувь; хулгай 19.3 хувь; залилан 25.5 хувь; дээрэм 58.8 хувь; булаалт 1.9 дахин); хvvхэд, гэр бvл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 27.1 хувь; захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 58.0 хувь; vндэсний аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 71.1 хувь; хvн амын эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 1.8 дахин; шvvн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 1.9 дахин; иргэдийн улс тєрийн болон бусад эрх, эрх чєлєєний эсрэг гэмтхэрэг 2.0 дахин, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 2.1 дахин; хvний эрх, эрх чєлєє, алдар, нэр тєрийн эсрэг гэмт хэрэг 2.3 дахин тус тус єсчээ.
Тээврийн хэрэгслийн хєдєлгєєний аюулгvй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 3.4 хувь; цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 9.1 хувь; аж ахуйн нэгжийн эсрэг гэмт хэрэг 9.3 хувь; бусдыг амиа хорлоход хvргэсэн гэмт хэрэг 22.6 хувь тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 22.5 тэрбум тєгрєгийн хохирол учирсны 46.6 хувь нь буюу 10.5 тэрбум тєгрєг нь иргэдийн ємчийн хохирол байна. Нийт хохирлын 11.1 хувийг нєхєн тєлvvлжээ