Монгол хөөмийн батламжийг ЮНЕСКО-гоос гардуулав



Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад Монголын ард түмний утга соёлын гайхамшигт өв "Монгол хөөмий"-г хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэн тунхагласан ЮНЕСКО-гийн батламжийг хүлээн авах хүндэтгэлийн ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.

Цуур, бий биелгээ, туулийг ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, батламжаа өнгөрөгч хавар гардуулсан билээ.

Батламж гардуулах ёслолд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, Үндэсний музейн захирал Ж.Саруулбуян нар оролцож, батламжийг гардан авсан.

Түүнчлэн энэ үеэр хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн дэлхийн улс орнуудын өвийн "Intangible Cultural Heritage: living tradition" сэдэвт үзэсгэлэн гарсан юм.

Мөн гавъяат жүжигчин Н.Сэнгэдорж, Э.Тойвгоо болон Т.Ганболд, Д.Цэрэндаваа, Э.Сандагжав нарын үе үеийн хөөмийч хүрэлцэн ирж дэлхийд данслагдсан хөөмийн гайхамшгийг сонирхуулсан.

Түүнчлэн энэ үеэр Төрийн үндэсний их найрал, Морин хуурын чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ сонирхуулсан юм.

Э.Дулам
www.gogo.mn Read More......