Тийн урвагч хэмээх цагаан барс жилийн өнгө
ХУЛГАНА ЖИЛТНҮҮД ТОГТУУН ТАЙВАН БАЙНА
Ерөнхийдөө үхэр жилд байсан шигээ хэвийн тогтуун өнгөрнө. Нэг их зүтгээд амжилт олохгүй тул өврийгөө зовоолгүй зөнгөөрөө л бай. Жилийн турш бүх зүйл санаснаар болохгүй ч сэтгэлээр унахгүй урагшил. Гараг эрхэс таныг ор тас орхиогүйг санаж одоогийн байдалдаа эвлэрээд явж байтал жилийн сүүлээр байдал дээрдэнэ. Хулгана жилтнүүдийг өөрөө өөртэйгөө ажиллах, ялангуяа залуусыг өөрийгөө нээх, хөгжүүлэх, хөгшдийг нь биеэ асрах, эрүүл мэнддээ анхаарахыг гойд шаардаж байна. Харин хайр дурлалын амьдрал жаргалтай, сэтгэл хангалуун байна. Ганц бие хулгануудын хувьд гадуур дэлгүүр хэсэх маягаар цагийг зугаатай өнгөрөөж болно. Харин хосуудын хувьд аль болох рамонтик байдлыг бий болгож хамтдаа салхилах, бие биедээ гэнэтийн бэлэг барих зэргээр аз жаргалаар дүүрэн байх болно. Жилийн турш мөнгөө сайн хуримтлуулж байгаад жилийн сүүлээр удаан хугацаагаар хүсч байсан эд зүйлээ худалдан авах боломж гарна. Санхүүдээ тооцоотой хандвал гараг эрхэс таныг ивээж, жилийн эцсээр дуртай зүйлдээ гар татахааргүй боломжинд хүргэнэ. Бар жил таныг ямар нэг санхүүгийн баримт бичиг, тооцооны хуудас дээр гарын үсэг зурах мэт зүйлд маш болгоомжтой хандахыг анхааруулж байна. Бар жилд уушгаа анхаарч, агаар салхинд гарахыг бодоорой. Архи дарс уух шаардлага их гарна. Тэр тусмаа эдгээрээс хол байгаарай.
ҮХРҮҮД ОЛОН ШИНЭ САНАА ОЛНО
Үхэр жилтнүүдийн хувьд бүх зүйл нээлттэй. Маш сайхан жил тохиож байна. Шинэ санаагаар дүүрэн жил. Энэхүү шинэ санаагаа өөрийн дургүй хүмүүстээ хэлж болохгүй, харин удирдах албаны болон даргадаа танилцуулж, хэрэгжүүлэхэд нь байнга сануулга өгвөл амжилт олно. Олсон санаануудаа дотроо сайн тунгаан бодож алийг нь ажил хэрэг болгохоо сайтар нягталсны дараа шийдвэр гаргаж алхам хийгээрэй Энэ жилийн онцгой анхаарах бас нэг зүйл бол гадаад хэл сурахад тань гараг эрхэс маш сайн дэмжинэ. Жилийн турш сюрпризээр дүүрэн байх болно. Хань ижил гэр бүлтэй үхрүүд маш аз жаргалтай байна. Харин ганц бие хүмүүсийн тухайд жаахан уйтгартай байх боловч хэн нэгнийг олох гэж өөрийгөө хүчилж дайчлах хэрэггүй, заяаны хань. зам дээр гэгчээр нэг л өдөр та аз жаргалтайгаа учирна. Жилийн дундуур ажлын талбар дээр ямар нэг ойлгомжгүй асуудалд орооцолдож болзошгүй тул сэрэмжтэй байгаарай. Гэхдээ л ажил дээрх элдэв асуудлыг хөнгөн давна. Эрүүл мэнд хэвийн байх боловч жилийн дунд үеэс даралт ихсэх хандлагатай. Давсархаг хоол унднаас татгалз. Хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэ. Жилийн сүүл саруудад хоол боловсруулалтандаа анхаараарай. Жилийн эхээр гайгүй байсан санхүүгийн амьдрал дунд үеэс хүндэрч болзошгүй, энэ богинохон үеийг гарзгүй давчихвал гуравдугаар улирлаас санхүүгийн таатай боломж гарч ирнэ. Энэ жил мөнгө зээлэхээс татгалз. Мөрийтэй тоглоом хааяа тоглодог бол энэ жил хожих магадлал өндөр байна. Материаллаг зүйлст мөнгө зарцуулж болно. Харин жилийн сүүлч ялангуяа 12 дугаар сарын зарлагаа өмнөх сараасаа хэтрүүлвэл нэлээд эрсдэл хүлээх болно.
БАРУУДЫН ГАРТ АЗ ОД БИЙ
Жил нь орж буй хүчирхэг барууд та бүхний гарт бүх зүйл байна. Тэр бүгдийг хэрэгжүүлэхэд нэг их хүч шаардагдахгүй тул аливаад ядартлаа ач холбогдол өгөх хэрэггүй. Тэрний оронд ажил амьдралаа сайн сайхнаар төсөөлж сайн төлөвлөж чадваас жилийн эцэст хүссэн бүхэн тань хэрэгжин том амжилт олно. Гэр бүлтэй баруудын хувьд хоёрдогч хүний нөлөөнд автаж ханиа гомдоох, харамсаад барахгүй алдаа гаргах магадлал өндөр байгаа тул хэн нэгний нөлөөнөөс хол байж, гэр бүлдээ өөрийгөө зориул. Ингэснээрээ харин ч их аз жаргалтай байх болно. Харин ганц бие баруудын хувьд жил солигдох мөчид танилцсан хүнээ бүү орхи, магадгүй амьдралын хань тань байх магадлал их байна. Ажил төрлийн хувьд санаанд оромгүй үйл явдлууд тохиох тул зөнгөөрөө хүлээгээд л байж бай. Ажил дээрээ юм болгон руу орохоос зайлсхий. Харин жилийн сүүлээр ажилдаа сэтгэл цагаа зориулан шамдваас амжилт олно. Гараг эрхсийн байрлал таныг нервт өртүүлэх тул аль болох тайван бай. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байна. Огт өвддөггүй байсан эрхтэн гэнэт өвдөж болзошгүй. Ийм үед өөрийгөө хоёрт тавилгүй даруй эмчид хандаарай. Ялангуяа зүрхээ сайтар анхаарч, сайн унтаж амраарай. Хоол хүнсэндээ ч анхаарч. Витаминлаг хүнс түлхүү хэрэглэ. Бар жил таны санхүүгийн асуудлыг ивээж байна. Мөнгө их орж ирнэ Мөнгийг дураараа ч зарах болно. Гэхдээ энэ мөнгө ямар шугамаар яаж орж ирсэн бэ гэдгийг сайтар нягтал магадгүй буруу замаар хар мөнгө орж ирэн сөрөг энергийн нөлөөлөлд орж болзошгүй. Жилийн турш алт, мөнгөн болон үнэт эд эдлэл худалдан авахаас татгалз. Дараа түүнээс ч илүү боломжууд ирэх болно.
ТУУЛАЙ ЖИЛТНҮҮД ШҮТЭЭНД НАЙДАН ЗАЛБИР
Бар жил хүндхэн өнгөрөх болно. Жилийн туршид сэтгэл хямраасан хэцүүхэн өдрүүд мундахгүй тул тэр болгонд сэтгэлээр унах хэрэггүй, өөрийн шүтдэг шүтээндээ залбир. Болж өгвөл өөртөө зав өгөхгүй ажилла. Тэгж ажилласныхаа тусыг заавал амсана Ядарч туйлдвал биеийн тамирын дасгал хийж, эсвэл агаарт тайван алхаарай. Орой унтахдаа намуухан хөгжим сонсч дадваас хүнд үеийг эрүүл мэндээ муутгахгүйгээр давах болно. Энэ жил эрүүл мэнддээ онцгой анхаарч, тэжээллэг хоол хүнсээр эрч хүч авч, цэвэр ус байнга уу. Даршилсан ногооноос татгалзахгүй бол гэдэс ходоод тань хямарч, нэлээд зовооно. Тамхи татдаг бол тамхиа шууд хая, хөдөлгөөн сайн хий, сэтгэл тавгүй үедээ жүржийн шүүс, тараг уу. Орой унтахаас өмнө самар идээрэй. Энэ бүхнийг уншиж байгаа та гараг эрхэс таныг огт орхиогүй гэдгийг сайн санаарай. Жилийн сүүлээр бүх асуудал нааштайгаар эргэж, дараа жилтэй та баяртай золгох болно. Жилийн эхээр санхүүгийн амьдрал хэвийн байх боловч жилийн дундуур мөнгө санхүүтэй холбоотой худал хуурмаг асуудалд орооцолдож магадгүй. Санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах юм уу, хэн нэгний хөрөнгө оруулалт хийнэ гэсэн амлалтад автах мөнгө зээлэх зэрэг асуудлыг энэ жилдээ орхи, Ганц бие туулайнуудын найз нөхдийн хүрээнээс дотносох санал ирвэл сэтгэл догдлуулан хүлээн авах хэрэггүй, хариу өгөх гэж яарах хэрэггүй. Гэр бүлтэй туулайнуудын хувьд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, аль болох хүнд асуудлуудаас өөрийгөө хол байлгахыг хичэ
ЛУУ ЖИЛТНҮҮД БАЯЖИХ СУУРИА ТАВИНА
Луу жилтнүүдэд эерэг жил тохиож байна. Гэр бүлдээ маш аз жаргалтай байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьснаар жилийн туршид ажиллах эрч хүчээ авах болно. Энэ хэрээрээ ажил бизнес өөдрөг байх болно. Гэр бүлийн аз жаргалын дундуур муу санаатай хүний ятгалгаар хэрүүл, хэл ам үүсч болзошгүй тул гадны хүнд бус бие биедээ итгэх хэрэгтэй. Жилийн эхээр хэн нэг нь таныг хуурна. Түүнд нэг их ач холбогдол өгөлгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөд, урагшаа л хар. Жижиг сажиг зүйлээр хөөцөлдвөл нэр төрөө алдаж. сэтгэлээр унах магадлал байгаа тул хэл ам дагуулсан, маргаантай асуудлыг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Бусдын нөлөөнөөс болж ихэд нервтэж болзошгүй тул ажлын талбар дээрээ ажлаас өөр зүйлд анхаарах хэрэггүй. Мөн ажлын байрандаа удаан цагаар сууж ажиллахгүй байхыг хичээ. Эрүүл мэнд хэвийн байх боловч архи, тамхины хэрэглээгээ багасгахгүй бол бие тань хямарч эрч хүчээ алдана. Энэ жил иогоор хичээллэвэл үр дүнтэй. Санхүүгийн хувьд дажгүй. Мөнгө гэнэтийн бэлэг шиг л орж ирээд байх болно. Орж ирэхийн хэрээр зарцуулж бас болохгүй. Зарцуулахдаа хамгийн түрүүнд өөртөө хэрэгцээтэй зүйлсийг худалдан ав, нэг ёсондоо хэнээр ч мэдүүлэлгүйгээр өөрөө өөрийгөө шагна. Жилийн турш мөнгөөр дутагдахгүй байх боловч жилийн сүүлээр ихээхэн мөнгөтэй байх аятайхан санал, боломжууд ирнэ. Өөрийн ухаан, чадвараараа тэдгээр боломж, саналуудаас ирээдүйтэй, зөвийг нь сонгож чадваас ирээдүйд баяжих сууриа тавина.
МОГОЙ ЖИЛТНҮҮД МӨНГӨӨ ХАДГАЛААРАЙ
Могой жилтнүүдэд бар тийм ч таатай хандахгүй нь. Жилийн эхнээс л сэтгэл гонсойлгосон үйл явдлууд тохиох болно. Материаллаг байдлаас болж сэтгэл санаа тавгүйтэж, ажиллах эрч хүчээ алдана. Ийм үед өөрийн итгэлтэй найз нөхөдтэйгөө ойр байж, муу санаатай болон үзэл бодол нийлдэггүй хүмүүсээс аль болох зай барь. Мөн сэтгэл санаагаар унасан үедээ ганцаараа байхаас зайлсхийж, дуртай зүйлдээ цаг гарга. Жилийн турш үл ойлгох юм уу, нууцлаг зүйлүүдтэй тулна. Тэр болгоны учрыг олох гээд өөрийгөө зовоох эрч хүчээ алдах шаардлагагүй. Гараг эрхсийн нөлөөллөөр зарим нь маш энгийн ойлгомжтой зүйл болон хувирч, зарим нь ямар ч ач тусгүй зүйл болоод өнгөрнө. Магадгүй зарим могойнуудад нууцлаг танилууд бий болж, нэлээд гүнзгий холбоо тогтоох болно. Дээрхийн адил шинээр танилцсан хүндээ аль болох татагдахгүй, сэтгэл алдрахгүй, түүнийг ойлгох гэж ядрах хэрэггүй. Таны хүч чармайлтгүйгээр өөрөө өөрийгөө таниулаад өгнө. Жилийн туршид мөнгөний асуудалд маш хянуур хандаарай. Цаг хугацааг маш сайн ашигла. Гэхдээ эрүүл мэнддээ анхаараарай, болж өгвөл дасгал хөдөлгөөн хийхгүй бол жилийн дунд үеэр даралт хөдлөх, магадгүй ихдэх хандлагатай. Халуун ногоотой, хоол хүнс түлхүү хэрэглэ. Цайны оронд цэвэр ус их уувал сайн. Энэ жил амьдралаа өөрчлөх, том шийдвэр гаргахаас зайлсхий. Хэтэвчээ бүү хоосло, дансаа бүү улайлга, заавал хэдийг үлдээ. Лото, сугалаанд аз үзэх хэрэггүй. Жилийн сүүлээр гараг эрхэс таныг ивээж, санхүүгийн амьдрал илт сайжирна. Энэ үед тооцоотой байж, болж өгвөл мөнгөө нам дар. Хэрэв үрээд эхэлбэл данс тань цайж ч мэднэ. Гэр болон ажлын өрөөндөө модон эд эдлэл хэрэглэвэл энерги бэхжиж, ажлын бүтээмж сайжирна.
МОРЬ ЖИЛТНҮҮДИЙГ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА
Бар жил таныг гадаад байдалдаа анхаарч, хувийн зан чанартаа дүгнэлт хийн, өөрийгөө өөрчлөхийг шаардаж байна. Жилийн турш худал хуурмаг зан байдал гаргахыг бар өршөөхгүй, аливаад үнэн сэтгэлээсээ хандахыг ихээхэн анхааруулж байна. Тэр цагт бусдын хайр хүндлэлийг хүлээн аз жаргалаар дүүрэн байх болно. Жилийн турш ажил амьдралдаа идэвхтэй байваас өөрийгөө бусдад зөвөөр нээн сайнаар үнэлүүлэх том боломжууд гарч ирнэ. Энэ хэрээрээ ажил тань сайжирч, ашиг орлого нэмэгдэнэ. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй. Ихэнх морь ядарч турах магадлалтай тул хоолоо сайн идэж, витамин С илүүтэй хэрэглэ. Жилийн турш хоол олдож л байвал идэж л байх хэрэгтэй. Биеэ жаахан эвгүйрхсэн ч эмчид хандаж, эмчилгээ сувилгаа хийлгээрэй. Хайр дурлалын асуудлаас болж сэтгэл санаагаар унан, сульдаж болзошгүй тул өөрийгөө аль болох саатуулж, их зүйл бодохгүй байхыг хичээ. Ганц бие хүмүүс шинэхэн танилаасаа их зүйл хүлээх хэрэггүй. Энэ үед эхэлсэн холбоо удаан үргэлжлэхгүй байх магадлал өндөр байна. Харин санхүүгийн хувьд гараг эрхэс ивээж байна. Энэ жил ажлаа өөрчлөх гэж байгаа бол өндөр цалинтай ажилд очих боломжтой. Жилийн эхээр мөнгө санхүүгийн жижиг сажиг асуудал үүснэ. Тиймээс бага гэж чамлалгүйгээр жижиг орлогоос зайлсхийх хэрэггүй. Харин жилийн дунд үеэс байдал эрс сайжирч, шаардлагатай байсан зүйлсээ худалдан авах боломж тохионо. Жилийн сүүлээс гадны нөлөөнд автахгүй боловч бүх нөхцөл байдалд зохицож ажиллах, амьдрах шаардлага гарч болзошгүйг анхаараарай.
ХОНЬ ЖИЛТНҮҮДЭЭС УХААН, ХҮЧ ШААРДСАН ЖИЛ
Хонь жилтнүүдийн хувьд хүндхэн жил тохиож байна. Танаас нэлээд ухаан, хуч, мэдрэмж шаардсан үе иржээ. Муу санаатай, атаач хүмүүсийн өдөөн хатгалганд өртөж болзошгүй, тэдний отолт таныг байнга дагаж байгаа болохоор сонор сэрэмжтэй байхыг гараг эрхэс анхааруулж байна. Бар таныг бага унтаж, өглөө эрт босон нар мандахыг сайтар ажихыг зөвлөжээ. Жилийн турш ямар нэг асуудал тулгарахад бэлэн байхад өөрийгөө бэлдэн зарим нэг сул талаа засч, дарж байх шаардлагатай. Хайр дурлалын амьдрал хэвийн, сэтгэл догдлуулсан үйл явдлууд тохиохгүй. Ганц бие хонинуудын хувьд гэр бүл болох асуудлаа хойш тавиарай. Эрүүл мэндийн хувьд ч ямар нэг сөрөг асуудал үүсэхгүй. Гэхдээ ажил амралтаа зөв зохицуулж цэвэр ус байнга уун, удсан болон хоносон хоолноос эрс татгалз. Энэ жилийн турш гүзээлзгэнэ, өндөг, далайн гаралтай хоол нэг их идэхгүй байвал зүгээр. Ногооны салат, ялангуяа улаан лооль, бууцай, төмсний салат түлхүү хэрэглэ. Гараг эрхсийн нөлөөгөөр хөрөнгө оруулагч болон мөнгөтэй хүн таныг сонирхоно. Тийм хүмүүсээс ирэх саналыг шууд л хүлээн аваарай, гэхдээ худал хуурмаг болон ирээдүйтэй эсэхийг сайн нягталж байж хөдлөөрэй. Өөрөөр хэлбэл, ул суурьтай хөдөлвөл дампуурах эрсдэл төдий чинээ бага байх болно. Энэ жил гэнэт өрөнд унах вий. Тиймээс санхүүгийн бичиг баримтанд нямбай хандаарай. Жилийн сүүлээр мөнгөө хадгалж чадахгүй үрмээр санагдаад байвал үрж болно. Гэхдээ л хэтэвчээ хааяа ч болов тэмтрээд зузаан нимгэнийг нь шалгаж байгаарай. Жилийн эцэст гэнэт мөнгө шаардлага тулгарах тул хагасыг нь ч гэсэн заавал цааш нь хий.
БИЧ ЖИЛТНҮҮД ШИНЭ ГАРЦ ОЛНО
Бүх зүйл санаснаар тань болохгүй. Гэхдээ шинэ гарц, зам нээлттэй байгаа. Шинэ харилцаа холбоо ч байгаа. Харин энэ холбоо харилцаа, гарцыг алдахгүй, бариад авах хэрэгтэй. Хэрэв алдвал нэлээд харамсалтайгаар барахгүй, дахин ийм боломжийг илгээхгүйг анхаар. Шинэ танилуудтай учирна. Тэднийг өөрөөсөө хөөхгүйгээр аль нэгийг нь сонгон нөхөрлөж чадвал бат бөх найзын холбоо байж чадна. Бүх зүйлд өөрийнхөөрөө байх гэж зүтгэх хэрэггүй. Тэр ч байтугай шаардлагатай үед баг өмсөн худал хуурмаг зан гарга. Бар танд өөртөө амралт өгөхгүй байхыг зөвөлж байна. Цаг алдалгүй ажилласны үр дүн жилийн сүүлээр гарч сэтгэл хангалуунаар дараагийн жилтэйгээ золгож дараа, дараагийн ажил, бизнес амжилттай байх суурь болно. Жилийн туршид бусдад сайн энерги өгч, бусдаас ч сайн энерги авах болно. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй, жилийн турш хүнд хоолноос татгалзаж болж өгвөл долоо хоногийн дөрвөн өдөр л махан хоол идэхийг хичээ. Хагас боловсруулсан ногоо, хоол хүнс түлхүү хэрэглэн, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс эрс татгалз. Мөнгө санхүүгийн хувьд гариг эрхэс сайнаар нөлөөлнө. Удаан хугацаанд хүсч байсан зүйлээ худалдан авах боломж гарч, авч чадна. Ер нь хэрэгтэй зүйлдээ гар татах хэрэггүй ч томоохон эд эдлэл худалдан авахдаа үнэхээр өөртөө таалагдсан, сэтгэлдээ хүрснийг нь сонгоорой. Жилийн аль ч үед аяллаар явж болох ч зардлаа нөхөхүйц зүйлийг санаж сэдээрэй. Санхүүгийн байдлаа сайн байгаа үедээ ч мөнгө бол салхинд хийсэх мэт алга болдог гэдгийг өөртөө байнга сануулж байхад илүүдэхгүй.
ТАХИА ЖИЛТНҮҮД ШАРГУУ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Бүтээлч хөдөлмөрч зан чанараа орхигдуулахгүй, улам шаргуу ажиллахыг бар танаас шаардаж байна. Цаг хугацаа намайг хүлээхгүй гэдгийг өөртөө байнга хэлж, ажилла. Ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажлаа амжуул, төлөвлөгөөт зарим ажлаа орхигдуулж болохгүй. Энэ жилийн ажиллах байдлаас ирээдүйн ажил, бизнесийн суурь, санхүүгийн байдал ихээхэн хамаарах болно. Найз нөхдийн шугамаар бусадтай танилцаж, холбоогоо өргөжүүлж болох ч дотносох гэж өөрийгөө дайчлах хэрэггүй, ялангуяа ганц бие тахианууд. Таны хүнийг татах сайхан чанарт аяндаа заяаны хань тань татагдаад ирнэ. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай байхгүй нь. Тиймээс биеэ ядраахгүйгээр ажиллах, ажил амралтын дэглэмээ сайн зохицуулахыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаарч, оройн цагаар хүнд хоол идэх, тамхи татахаас эрс татгалз. Харшил болон хууч өвчин сэдрэх тул эмчид хандан, ургамлын гаралтай эм бэлдмэл уухыг гараг эрхэс зөвөлж байна. Намуухан хөгжим сонсон, дуртай номоо уншиж амрах нь энэ жилийн хувьд хамгийн сонгодог амралт байх болно. Оройн цагаар нимбэг, нохойн хошууны цай сайн ууж, дасгал хөдөлгөөн байнга хийгээрэй. Мөн хүнд юм өргөхөөс болгоомжлоорой. Мөнгөний төлөө тэгтлээ сэтгэлээ зовоох хэрэггүй. Таныг азын тэнгэр ивээх болно. Сугалаанд хожих ч боломж байгаа. Найз нөхдийн хүрээнээс ч мөнгө орж ирнэ. Түүнийг харин алдаж болохгүй. Гол нь тооцоотой байх хэрэгтэй. Заримд нь цалингаас гадуур орлого орж ирнэ. Жилийн турш хүнд мөнгө зээлэх хэрэггүй, буцаж ирэх магадлал бага байна. Харин хүүхдүүдэд мөнгө сайн зарцуул, үүнээсээ өөрөө аз жаргал авна.
НОХОЙ ЖИЛТНҮҮД ГЭР БҮЛДЭЭ БҮХНЭЭ ЗОРИУЛААРАЙ
Энэ жилийн хувьд бүх асуудлаа гараг эрхэст даатгачих. Тэр таны өмнөөс таны талд бүхнийг эергээр зохицуулах болно. Харин энэ жилийн турш та гэр бүл, ойр дотныхондоо анхаарал халамж тавьж, гэр бүлдээ бүхнийг зориулж. Ингэснээр сайхан амарч, аз жаргалтай байх болно. Гадуур хэсэх болон элдэв зүйлд санаа тавин зүтгэх хэрэггүй. Ажил алба таны санаанд хүрэхгүй байгаа юм шиг санагдавч жилийн эцэст та олдгоо олсон, бүтээдгээ бүтээсэн байх болно. Томоохон ажлын санал болон гэнэтийн хөрөнгө оруулалт зэрэгт анхааралтай хандаж боломжийг өөртөө ашигтайгаар шийдээрэй. Ганц бие нохойнуудын хувьд итгэмээргүй холбоо харилцаа үүсч насан туршид хадгалагдах болно. Жилийн турш эрүүл мэнд болон эрч хүч хэвийн байна. Гэсэн ч хоол хүнсэндээ анхаарч эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлз. Жилийн сүүлээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямарч болзошгүй тул элдэв амтлагчаас татгалзан аль болох гадуур хооллохгүй байхыг хичээ. Энэ жилийн хувьд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үе мөн бөгөөд эрсдэлүүдийг зөв тооцож хөдлөөрэй. Өмнө нь танд шал дэмий санагддаг байсан байж болох ч амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн туршлага зөвлөгөөг сонсож, судалж хэрэгжүүлвэл улам их амжилт олох болно. Гараг эрхэс таны санхүүгийн талд баттай зогссон жил тохиож байгаа тул хадгаламжийн дамс нээх юм уу, ашигтай хөрөнгө оруулалтаас бүү татгалз. Цаашдын санхүүгийн бие даасан байдал, мөнгө хөрөнгө хуримтлуулах боломжуудыг бар танд олгож байна.
ГАХАЙНУУДЫН АЗ, АМЖИЛТЫН ЖИЛ
Гахай жилтнүүдийн аз, од хийморь гийсэн жил тохиож байна. Бүх талаар азтай, ашигтай боломжууд гахайнуудын өмнө иржээ. Ялангуяа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлвэл маш үр өгөөжтэй. Маш аз жаргалтай байх болно. Магадгүй заримд нь ивээн тэтгэгч гарч ирэх болно. Ажил, амьдрал, санхүүгийн амьдралаа сайжруулж, ирээдүйн амжилтын сууриа тавих болно. Ямар нэг сугалаа, мөрийтэй тоглоом хүртэл азтай байх тул боломжийг бүү алдаарай. Ер нь бүх талаар маш азтай, жаргалтай байх нь. Хайр дурлалын амьдралд мөн амжилттай, аз жаргалтай байх болно. Ганц бие олон гахайнууд гэр бүлийн амьдралаа эхлүүлж ганцаардаж шаналж байсан зарим нь насан туршийн ханиа олох боломжийг гариг эрхэс олгож байна. Гэр бүлтэй гахайнуудын хувьд сонирхолтой аялалд гарч болно. Эрүүл мэндийн хувьд ч сайн байна. Энэ байдлаа хадгалахын тулд хүнсэндээ тараг, ногоо түлхүү хэрэглэн, биеийн дасгал хөдөлгөөнийг сайн хий. Өөрийн дуртай, сэтгэлийг тань сэргээдэг ямар нэгэн спортоор заавал хичээллэ. Оройн хоолоо эрт идэж заншаарай Хоёрдугаар сарын сүүлээр сайн амрах хэрэгтэй, ядарч болзошгүй. Мөнгө санхүүгийн бүх асуудлыг тань гариг эрхэс танд ашигтайгаар зохицуулж, та ихээхэн ашиг орлоготой. Хүссэн зүйлээ худалдан авах боломжоор дүүрэн байх болно. Гараг эрхэс гахайнуудад хамгийн ашигтай гарц, боломжуудыг олгож байна. Бар жилд материаллаг байдлаа дээшлүүлэх, бэхжүүлэх боломж тохиож байгааг алдуузай. Харин өөртөө атаархагчдаас болгоомжилж хол байгаарай. Read More......