ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ОЛГОЖ БУЙ БОЛОМЖ













Сэтгэл зүйн шинжлэх ухааны практик хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Түүний нэгэн илрэл нь бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн оношилгоо, практик сургалтууд юм. Сэтгэл зүйн оношилгоо гэсэн үг нь нилээд өвөрмөц санагдаж сонсогддог. Сэтгэл зүйн оношилгоо гэдэгт:

1. Хүүхдүүдийн сэтгэл зүйн тайван тогтвортой байдал,

2. Хүүхдийн авьяас чадвар, хэрэгцээ, сонирхол,

3. Хүүхдийн үнэт зүйл, эрхэмлэл бахархал, хүсэл тэмүүлэл,

4. Хүүхдийн бие хүний хөгжил, цаашдын чиг хандлага гэх мэт.

Эдгээрийг зөв оношилж илрүүлж чадвал хүмүүжил болон ёс суртахууны талаас нь засаж залруулаад явах бүрэн боломжтой юм. Бид хүүхдийг хийж байхад нь буруу зүйл хийж, буруу дадалд орж байхад нь харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг хэрнээ хийсэн, үйлдсэн буруудсан тохиолдолд хараан зүхэж, буруушаадаг нь харамсалтай.

Амиа егүүтгэж, өндөр дээрээс үсэрч, хэн нэгэнд гэм хортой зүйл хийснийх нь дараа, өөрийгөө хүүхэд үзэн яддаг болсных нь дараа яав даа гэж амаа барин халаглаж суудаг нь энэ нийгмийн нэгээхэн гашуун үнэн болжээ.

Нийгмийн байдал ороо бусгаа байгаагийн илрэл мөн л хүнээр хүн хийгээгүй, хүмүүжүүлээгүй, хүмүүжүүлж байгаа нөхдүүд өөрсдөө хүмүүжээгүй тод илрэл. Нийгмийг жаахан ч гэсэн цэгцэнд нь оруулах зүйл бол хүүхдээ анхаарах, хүүхдүүдийн сэтгэл зүйг эрт оношилж тогтоож, хэрэгтэй арга хэмжээг нь гэр бүл, цэцэрлэг, сургууль, хүрээлэн байгаа хүмүүс авах цаг нэгэнт болжээ. Иймээс манай мэргэжлийн сэтгэл судлаачдад сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүдийн сэтгэл зүйн боловсрол дээр нилээд анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан өөртөө итгэлтэй, зөв бие хүн болгон төлөвшихэд нь тусалсан “БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ” сэтгэл зүйн 6 өдрийн вакуумжуулсан сургалтыг ОУХ-ийн Найрамдал төвд зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтанд 12-15 насныхан хамрагдаж болох юм байна.

Сургалтаар бие хүний хөгжил төлөвшил, мөрөөдөл, харилцааны сэтгэл зүй, багаар ажиллах чадвар, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бүтээлч сэтгэхүйн тухай гэх мэт хүүхдэд хамгийн хэрэгтэй сэдэв орсон бөгөөд цэвэр агаарт энэ бүхнийг мэргэжлийн сэтгэл судлаач багшаар удирдуулан хийх боломжийг бүрдүүлжээ. Мөн хүүхэд бүрт өөрийнх нь сэтгэл зүйн оношилгооны үр дүнг гаргаж танилцуулах юм байна.

Холбоо барих утас: 11-324233, 99071820, 99083028

Read More......