Showing posts with label Нийгэм эдийн засаг. Show all posts
Showing posts with label Нийгэм эдийн засаг. Show all posts

Хүнсний гол нэрийн барааны үнэ 2009 оны 1-р сарын 30-ны өдрийн байдлаар

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2009 оны
1-р сарын 30-ны байдлаар

2009 оны 1-р сарын 30-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.4 хувиар, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар тус тус өссөн байна.

Махны дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.65 хувь, үхрийн ястай махны үнэ 2.9, адууны махны үнэ 1.2 хувиар өсч, харин хонины цул махны үнэ 1.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувиар буурсан байна.
Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн махны үнэ 3.4 хувь, хонины ястай махны үнэ 0.4 хувь , хонины цул махны үнэ 0.5 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 0.5 хувиар тус тус буурчээ.

2009 оны 1 дүгээр сар 30-ны байдлаар 1 кг хонины ястай мах дунджаар 2722 төгрөг, үхрийн ястай мах – 3078 төгрөг, адууны ястай мах – 2338 төгрөг, хонины цул мах – 2786 төгрөг, үхрийн цул мах – 3567 төгрөгний үнэтэй байна

Гурил, талхны дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн задгай болон савалсан дээд гурилын үнэ 3.4-3.5 хувиар өсч, бусад гурилын үнэ 0.2-5.7 хувиар буурчээ. Мөн орос дээд болон 1-р зэргийн гурилын үнэ 1.7-1.9 хувиар тус тус буурсан байна. Харин хятад дээд гурилын үнэ харьцангуй тогтвортой байв.
Харин 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар өмнөх долоо хоногийнхоос “Алтан тариа” ХХК-ийн 1-р зэргийн гурилын үнэ 1.2 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ 0.6, задгай дээд гурилын үнэ 0.3 хувиар тус тус буурсан байхад бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байна. Харин “Атар” талхны үнэ 1.0 хувиар буюу 6.0 төгрөгөөр нэмэгдэж 616 төгрөг болсон байна

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад шар будааны үнэ 1.7 хувиар өсч цагаан будааны үнэ 1.1 хувь, элсэн чихрийн үнэ 1.7 хувиар тус тус буурсан байна.
Харин 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар эдгээр бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад монгол төмсний үнэ 3.8 хувь, монгол луувангийн үнэ 1.9 хувь, манжингийн үнэ 3.9 хувь, хятад сонгины үнэ 0.6 хувь, байцааны үнэ 2.0 хувиар тус тус өссөн байна.
Харин 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар өмнөх долоо хоногийнхоос луувангийн үнэ 1.3 хувь, байцааны үнэ 2.9 хувиар өсч, манжингийн үнэ 1.1 хувиар буурсан байхад сонгины үнэ, дотоодын төмсний үнэ тогтвортой байлаа.

Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2008 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад шингэн сүүний үнэ 3.3 хувь, цөцгийн тосны үнэ 0.5 хувь, орос өндөгний үнэ 5.3 хувиар өсч ургамлын тосны үнэ 1.9 хувиар буурсан байна.
Харин 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар өмнөх долоо хоногийнхоос орос өндөгний үнэ 3.3 хувь өссөн бол ургамлын тосны үнэ 0.9 хувиар буурч цөцгийн тос, сүүний үнэ тогтвортой байлаа.
Хэвийн боов, ууцны дундаж үнэ: 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар нийслэлийн томоохон зах, дэлгүүрүүдэд нэг ширхэг хэвийн боовны үнэ 850-1200 төгрөг байна. Хонины ууцны үнэ хэмжээнээсээ хамаарч 65000-200000 төгрөгийн хооронд Баянзүрх, Хархорин, Хүчит шонхор захууд дээр зарагдаж байна.

Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар

Аймгийн төвүүдэд 7 хоногийн үнийн судалгаанд гурил, хонь, үхрийн мах, талх, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна (Хавсралт хүснэгт 3).
Гурилын үнэ: 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах дэлгүүрт өргөн хэрэглэгддэг 1-р зэргийн гурилын үнэ 630-1000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Гурилын үнийг өмнөх 1 дүгээр сарын 23-ны дундаж үнэтэй харьцуулахад Дундговь аймагт 0.6 хувь, Завхан аймагт 11.1 хувиар тус тус өсч, Булган аймагт 4.0 хувь, Өмнөговь аймагт 5.3 хувь, Говь-Сүмбэр аймагт 2.8 хувиар тус тус буурчээ. Бусад аймагт гурилын үнэ харьцангуй тогтвортой байв.
Баян-Өлгий аймагт I зэргийн гурилын үнэ хамгийн хямд буюу 630 төгрөг байхад, Завхан аймагт 1000 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ юм.
Талхны үнэ: 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар талхны үнэ Увс аймагт 15.0 хувиар буюу 100 төгрөгөөр буурч бусад аймгуудад тогтвортой байв. Талхны үнэ Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 800 төгрөг байна.
Махны үнэ: 2009 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрүүдэд зарагдаж байгаа хонины махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Дундговь, Ховд, Дархан-Уул аймгуудад 67-100 төгрөгөөр өсч, Архангай, Дорнод, Увс аймгуудад 100-200 төгрөгөөр буурсан байна. Бусад аймагт хонины махны үнэ тогтвортой байв. Хонины махны үнэ Увс аймагт хамгийн хямд буюу 1800 төгрөг байхад, Дархан- уул аймагт 2800 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.
Үхрийн махны хувьд Увс аймагт 1800 төгрөг буюу хамгийн хямд үнэтэй байхад, Дорноговь аймагт 3300 төгрөгөөр буюу хамгийн өндөр үнэтэй байна.
Малын сүүний үнэ: 2009 оны 1-р сарын 30-ны байдлаар малын сүү 1000-1850 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Сүүний үнэ Дорноговь аймагт хамгийн өндөр буюу 1850 төгрөг байхад, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хамгийн хямд буюу 1000 төгрөг байна.


Эх сурвалж: Үндэсний статистикийн төв хороо Read More......

Инфляц & дифляц

"Дэлхийн эдийн засгийн хямрал манайд хамаагvй, манай эдийн засаг хєгжєєд л байна", "Манайх жижиг эдийн засагтай учир дэлхийн эдийн засгийн хямрал нэг их нєлєєлєхгvй, хурдан гарна", "Манай улс дэлхийн санхvvгийн сvлжээнд тэгтлээ ороогvй учир хямрал нєлєєлєхгvй" гэсэн манай

удирдагчдын мэргэн vгс худал болж хямрал манай тэр "жижигхэн" эдийн засгийг нємєрчихлєє. Єнгєрсєн хавраас л ноолуурын vнэ унаад эхэлсэн нь л нэг юм хэлээд, єнєєх чинь эхэлж байна шvv гэж сануулаад байж. Даанч манай улстєрчид, эрх баригчид харин ч ноолуурын vнэ унах нь сонгуульд амлалт єгєх нэг далим гараад ирлээ гээд баярласан болохоос биш яагаад байна аа гэх ухаан байсангvй.
Гэтэл єнєєдєр дэлхийн эдийн засагт нvvрлээд байгаа хямрал инфляц, дифляц гэсэн хоёр хэлбэрээрээ улам гvнзгийрч эхэллээ.

ИНФЛЯЦ
Манай эдийн засгийг єнгєрсєн жилээс идэж эхэлсэн инфляц манай мэргэн эрх баригчдад бvр гvйцэгдэхээ болив. Єнгєрсєн 2008 оны мєнгєний бодлого баталж байхдаа нэг оронтой тоонд багтаана хэмээн хєєрцєглєж, 9.5 байвал нэг оронтой гэх vv, хоёр оронтой гэх vv хэмээн тоглоом шоглоом болгож байж баталсан инфляц нь 36 хувьтай болж он дуусгасан. Дэлхийн эдийн засгийн хямрал гэж яриад улс орнууд баргар ирээдvйгээ хэдийнэ олоод харчихсан байхад манайхан мєн л мєнгєний бодлогоо батлахдаа бас л "Ёстой тэр хямрал гэж юу юм. Бидний хувьд сахлын будаа" гэх нь халгvй байгаад оны тєгсгєл гэхэд 12 хувьтай болгочихно" гэсэн нь одоо хаа байхав. Монгол тєгрєгийн vнэ цэнэ, ханш улам л унаад байна. Оны эхэнд 1200 тєгрєг хvрэхтэй vгvйтэй байсан ам.доллар єнєєдєр 1550 болчихлоо. Монголбанк валютын ханш єсч эхлэхэд валютын ченжvvдийг буруутгаж "Тэд л ханшийг єсгєєд байна" гэж чичилж байсан. Валютаар тєлбєр vйлчилгээ явуулж байгаагаас болж байна, тэднийг л хамхиад єгвєл монгол тєгрєгийн ханш суга єснє гээд шалгаад л хянаад л, валютаар vйлчилгээ хийж байгаа газрыг мэдэгдэнэ vv гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байсан нь хаа байхав.

Евро 2000-ын босго давж, ам.доллар 1600 хvрэх гэж байна. Vvнийгээ дагаад гадаад тєлбєр хийдэг, гадаадаас бараа оруулж ирдэг бvхий л аж ахуйн нэгж байгууллагын бараа, ажил vйлчилгээний vнэ тэнгэрт хадлаа. Єнгєрсєн оны эцэстэй харьцуулахад бараа vйлчилгээний, ялангуяа єргєн хэрэглээний барааны vнэ улам єссєєр л байна. Хэрэглээний сагсан дахь бараа буюу, хvн амын єдєр тутмын хэрэгцээт зvйлийн vнэ яг vнэндээ єдєр бvр л нэмэгдэж байна.

Монголчуудын халаасаа тэмтэрдэг цагаан сарын ємнє жил бvр л ингэж нэмэгддэг хэмээн эрх баригчид тайвшруулах гэж оролдсоор байгаа ч энэ нь баяр єнгєрсєн ч хэвээр vргэлжилж инфляц манай эрх баригчдад хазаарлуулахгvй нь ойлгомжтой боллоо. Монголбанкны ерєнхийлєгчєєр томилогдох гэж байхдаа эрхэм Л.Пvрэвдорж ажлаа ч авчихвал энэ бvхнийг дор нь зохицуулна гээд байсан нь хаа байхав. Одоо бvр таг чиг болоод ичээндээ орчихлоо. Єргєс авсан юм шиг нэг хоёр єдєр, долоо хоногийн дотор бvхнийг сайжруулчихна гэж байхгvй нь vнэн ч юу хийж, ямар арга хэмжээ авч байгаа нь мэдэгдэхгvй єнєє хvрч байна. Валютаар тєлбєр тооцоо хийж байгаа газруудыг мэдээл гэсэн зараас єєр хийж байгаа ажил тvvнд vнэндээ vгvй бололтой.

ДИФЛЯЦ
Энэ хямралын дэлхий дахинаа илэрч байгаа хамгийн тод хэлбэр болох хvмvvсийн гар дээрх мєнгє хомсдож худалдан авах чадвар бууран бараа бvтээгдэхvvний гvйлгээ эрс багасах vзэгдэл манайд мєн л хvчтэй илэрч байна. Банкууд зээлийн vйлчилгээгээ нэгэн зэрэг хэсэг хугацаанд зогсоож, одоо дахин эхлvvлсэн ч тодорхой хязгаартай єгч байгаагаас иргэд гар дээрээ мєнгєгvйдэн ялангуяа тансаг хэрэглээний бараа бvтээгдэхvvнээс татгалзахад хvрлээ. Мєнгєгvйдсэн иргэд юун орон сууц, машин худалдан авах, єдєр тутмынхаа хоол, талх, гурил махны vнээ яая гэж байна. Зах зээл дээр автомашины vнэ 3000-5000 ам.доллараар хямдарсан бол тансаг хэрэглээний бараа бvтээгдэхvvн зардаг томоохон дэлгvvрvvд 20-50 хувийн хямдрал зарлаж байна. Зарим нь нэг бараа авбал бас нэгийг vнэгvй дагалдуулан єгнє гэж байна. "Нарантуул" зах дээр наймаа хийдэг худалдаачид ашиг унагах нь байтугай улирлын чанартай хувцасаа алдагдалтай ч гэсэн зарж дуусгахаас аргагvй боллоо гэцгээн халаглаж сууна. Онцын шаардлага гарахгvй бол иргэд нааш цааш зорчихоо больж, энэ нь тємєр зам, агаарын тээврийнхнийг хvнд байдалд оруулж эхэллээ. Байгаа бараа бvтээгдэхvvн нь гvйхээ больсон болохоор нэмж бараа татах нь vндсэндээ зогсч ачаа тээвэр хумигдав. Vvнтэй зэрэгцээд хил гаалийн, ер нь татвар эрс буурав.

Ийнхvv бараа бvтээгдэхvvний борлуулалт эрс муудаж лангуу тvгжсэнээс, аж ахуйн нэгж байгууллагуудад мєнгєний эргэлт буурч тэд зардлаа бууруулах арга эрэлхийлж эхэллээ. Vvний хамгийн эхний арга нь ажиллагсдаа цомхотгох. Томоохон аж ахуйн нэгжvvдэд цомхотгол хэдийнэ эхэлчихсэн.

Ийнхvv манайд иргэдийн худалдан авах чадвар бууран тансаг хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэ хямдарч дифляц болж байхад, нєгєє талд нь єргєн хэрэглээний бараа, ажил vйлчилгээний vнэ єсєн инфляц газар авч байна. Машингvй, орон сууцгvй бол хvн амьдарч болоод байх атал, гурилгvй, махгvй бол яах билээ. Зах зээл vvнийг аль хэдийнэ мэдэрч зохицуулаад монголчуудыг хоёр талаас нь шахаж эхэллээ.
Харин манай эрх баригчид "Манай жижиг эдийн засаг хямралаас маш хурдан гарчихна" гээд л амар тайван сууж байна.

Эх сурвалж: www.olloo.mn Read More......