Далай ламын хойд дүрийг тодруулах “арга хэмжээ”-ний ээдрээ
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өөрийн хойд дүрийг тодруулах талаар шинэ санал дэвшүүлэв-
Дээрхийн гэгээнтэн, Нобелийн энх тайвны шагналт, бараг 50 жилийн өмнө Төвдөөс Засгийн газрынхаа хамт хөөгдөн гарсан XIV Далай лам өөрийн хойд дүрийг хайх олон жилийн уламжлалыг солих саналыг өнгөрсөн долоо хоногт дэвшүүлжээ. Дээрхийн гэгээнтэн Далай лам залгамжлагчаа өөрөө нэрлэх эсвэл бурхны шашны том лам нарын сонгуулиар тодруулах талаар бүх нийтийн санал асуулгийг Төвд, Монголын бурхны шашинтнуудын дунд явуулах санал гаргажээ.
Энэ нь бурхан шашинтуудын уламжлалт ёс заншлын хувьд цоо шинэ зүйл юм. Өмнө нь Дээрхийн гэгээнтнийг нас барсны дараа хойд дүрийг нь тодруулдаг байсан. Харин Түвдийг өөртөө нэгтгэсэн Хятад улс Далай ламын хойд дүрийг “улстөржүүлж” магадгүй байгаа учир XIV Далай лам ийн санал гаргахаас өөр аргагүй байдалд ороод байгаа. Тэрээр өмнө нь “Миний хойд дүр эрх чөлөөт оронд төрөөсэй” гэж хэлж байсан бөгөөд энэ хэрэг Хятадын коммунист удирдлагын зохион байгуулалттай арга хэмжээнээс болгоомжлон сэрэмжилж байсны илэрхийлэл биз ээ.
Нэгэн амьдралын 14 хэсэг
Төвдөөр “Далай лам” гэдэг нь “Далай-багш” гэсэн утгыг илэрхийлнэ. “Далай багшийн түүх зургаан зууныг дамжин үргэлжилж байна. Зовлонгоос ангижруулах Бодисадьва Авапокитешварагийн хойд дүр нь Далай лам болдог. Бясалган гэгээрсэн Авапокитешвара хорбоогийн амьтдаас ганц нь ч гэсэн зовон зүдэрч байгаа цагт дэлхийг орхихгүй гэсэн ам өгсөн гэдэг. Хорвоогийн амьтдын зовлон тасрахгүй учир Авапокитешвара дахин дахин төрдөг гэдэг.
Уг нь бол Далай багшийг таалал төгссөнөөс хойш 49 дэх хоногоос нь хоёр жилийн дотор төвдөөс түүний хойд дүрийг тодруулдаг. Далай багшийн гэрээс, Нечунг хийдэд байдаг Төвдийн төрийн судрын сургаал болон хойд дүрийн эзний ер бусын чадвар зэргийг Далай ламын хойд дүрийг тодруулах лам нарын тусгай хэсэг тооцон үзэх ёстой. Хойд дүрийг тодруулахад өмнөх гэгээнтний эд хогшлыг хойд дүр нь хэрхэн таньж буй нь чухал байдаг. Хэрэв хойд дүрээр тодруулах боломжтой олон хүүхэд байх юм бол сугалаа явуулна. Хятад Төвдийг булаан эзлэснээс энэ тогтсон уламжлал тун төвөгтэй байдалд ороод буй.
Хязгааргүй гэрэлт богдтой тохиолдсон бүдэг түүх
Зэрэг дэвээр Далай ламын дараагийн хүн болох Ванчин Богдыг Хязгааргүй гэрэлт Амитабха бурхны хойд дүр гэдэг. Ванчин гэдэг нь санскритийн “бандит” гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд “номч” гэсэн утгыг илэрхийлнэ. Итгэл үнэмшлийн дагуу Ванчин Богд бол Далай ламын мөнхийн багш нь. Тиймээс Ванчин Богдын хойд дүрийг бурхны шашны лидер л тодруулах ёстой. Эргээд Ванчин Богд өөрөө Далай багшийн хойд дүрийг тодруулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой.
Далай лам болон Засгийн газар нь дүрвэн зайлсны дараа өмнөх Х Ванчин богд улс орондоо үлдсэн билээ. Тэрээр олон жил Хятадын шоронд хоригдож, дараа нь гэрийн хорионд орсон. Хятадын булаан эзлэлтийг буруушааж байсан Ванчин богд 1989 онд таалал төгсөхдөө хойд дүрээр Төвдийн нийслэл Лхас хотын хүү тодорно гэж хэлсэн билээ. Далай ламын хойд дүрийг тодруулах нь Ванчин богдын залгамжлагийг тодруулахаас нь эрс өөр. Түүний дүрийг хичнээн ч удаан хайж болдог. Далай лам 1994 онд өөрийн багшийн хойд дүрийг зургаан настай төв хүү Цогнямаас олж харжээ. Гэвч шинэ Ванчин Богдыг тодруулах ёслолоос зургаа хоногийн дараа жаалхүү хулгайлагдсан. Хэдэн жилийн дараа Хятадын эрх баригчид тэдний гарт Ванчин богдын хойд байгаа гэж хүлээн зөвшөөрсөн. Гэвч одоо хүртэл тэрээр хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм.
Ванчин ламыг хулгайлсны дараахан нь хятадууд Жалзан Норов гэдэг хүүг Ванчин ламын хойд дүр гэж танилцуулсан. Тэд Далай ламын зарласан Ванчин Богд өмнөх богдыг нас бараагүй байхад төрсөн учраас Жалцан Норов л Амитабха бурхны жинхэнэ хойд дүр нь гэж тайлбарласан юм. Далай лам үүнийг үл зөвшөөрч сүсэгтэн олондоо хандан Амитабха бурхны жинхэнэ хойд дүрийн төлөө мөргөл үйлдэхийг уриалж байсан юм. Ванчин Богдын талаар гарсан энэ маргаан нь Дээрхийн гэгээн ба Хятадын эрх баригчдын хоорондын ер бусын харилцааг улам ч хүйтрүүлсэн юм.