Устөрөгчийн эрчим хүчний хэтийн төлөв

Дэлхий нийтээр сэргээгдэх буюу альтернатив эрчим хүчний хөгжилд ихээхэн анхаарал тавих цаг болоод байгаа билээ. НҮБ-ын мянганы уулзалт, “их наймын” уулзалт зэрэгт альтернатив эрчим хүчний хөгжлийн нэгэн боломжит чиглэл бол эрчим хүчний салбарт ус төрөгч ашиглах явдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ус төрөгчийн эрчим хүч бол ус төрөгчийг эдийн засгийн салбарт нөөцлөх, тээвэрлэх, хэрэглэх зэргээр эрчим хүч үйлдвэрлэх хандлага юм. Ус төрөгч нь өнгөгүй хий ба байгальд өөр элементүүдтэй хамтран оршдог.
Жишээ нь: хүчил төрөгч (ус), нүүрс төрөгч (метан) болон төрөл бүрийн органик нэгдэлд оршдог.Ус төрөгчийн химийн идэвх өндөр тул байгальд дангаар орших нь нэн ховор. Ус төрөгчийг шатаахад хүчил төрөгчийн орчинд дулааны эрчим хүч ялгаран ус бий болдог. Иймээс ус төрөгчийг түлшний оронд ашиглахад байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахгүй, хортой зүйл ялгарахгүй давуу талтай. Дэлхий дээр ус болон органик биетэд орших ус төрөгчийн нөөц шавхагдашгүй билээ. Эдийн засгийн аль ч салбарт ус төрөгчийг ашиглаж болох бөгөөд тээврийн салбарт ихээхэн анхаарал татаж байна. Бусад эрчим хүчний эх үүсвэрүүдтэй харьцуулахад ус төрөгч нь уснаас ялгарах боломжтой. Мөн бусад төрлийн өндөр үр ашигтай түлш гаргаж авахад синтезийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд одоогийн дэд бүтцийг ус төрөгчийн түлш хэрэглэх, тээвэрлэхэд ашиглах бололцоотой.
Өнөө үед хамгтийн түгээмэл хэрэглэж байгаа арга нь метаныг уураар хувирган ус төрөгч ялгаж авах явдал. Энэхүү технологийн дагуу хий, химийн үйлдвэрт үйлдвэрийн устөрөгчийн 90 орчим хувийг гаргаж авч байна. Үйлдвэрийн явц 2 үе шатнаас бүтнэ. Эхний үе шатад 750-850 С халууны катализатортой орчинд метан болон усны уур нь устөрөгч, нүүрс төрөгчийн исэл болон задрана. Хоёрдугаар үе шатад 200-250 хэмийн дулаанд нүүрс төрөгчийн исэл, ус нь нүүрс төрөгчийн давхар исэл ба устөрөгч болон хувирдаг.
АНУ-ын Эрчим хүчний яамны судалгаагаар энэхүү дээрх аргыг ашиглан гаргаж авсан ус төрөгчийн үнэ 1 галлон Дж нь 7 доллар буюу 0.24 цент/ литр бензиний үнэтэй дүүхээр байна. Ус төрөгчийг тээврийн салбарт хэрэглэхэд хадгалах, тээвэрлэх, түгээх тодорхой дэд бүтэц шаардлагатай агаад машины хөдөлгүүрт тодорхой нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй. Одоогооор машинд зузаан хантай зэвэрдэггүй 35 МПа даралттай устөрөгчтэй баллон суурилуулж байгаа. Энэ нь ойролцоогоор 33 кг жинтэй. Ийм хэмжээний ус төрөгчөөр 200 км газар машин явах боломжтой бөгөөд гүйдлийг нь нэмэгдүүлэн 500 км болгохын тулд 70 МПа даралт хэрэгцээтэй боловч, өнөөгийн техникийн аюулгүй байдлын үүднээс хэрэгжүүлэхэд хүндрэлтэй аж. Read More......