Єрнийн зурхай 2009 онд

Хонь
2009 оны хонинуудын гол зорилго бол єнгєрсєн оны ололт амжилтаа ашиглан шинэ онд улам амжилттай ажиллаж, амьдрах явдал юм. Ганц бие хонинууд хайртай хvнтэйгээ дєрєвдvгээр сард уулзах магадлалтай.

Гэр бvл болоход есдvгээр сар хамгийн тохиромжтой. Эрvvл мэндийн хувьд тайван жил. Орчин vеийн хоолны дэглэм, эрсдэлтэй спортын тєрлvvд, шинэ эм тарианаас болгоомжил. Болгоомжгvй, яаруу сандруу байдал осол гэмтлийн шалтгаан болж мэднэ. Энэ онд хамт олон дотроо байр сууриа бэхжvvлэх сайхан боломж байна. Аялал жуулчлал, шинжлэх ухааны экспедиц амжилтай болно. Гэхдээ алс хол газар удаан хугацаагаар яваад хэрэггvй. Санхvv, карьерын хувьд єнгєрсєн жилийнхээс бага зэрэг сайжирна. Албан тушаал дэвшихгvй байсан ч амжилт таны одоогийн байр суурийг бататгана. Мєрийтэй тоглоом, санхvvгийн эргэлзээтэй vйл ажиллагаа, шарадлагагvй зардал гаргахаас зайлсхий. Жижиг зvйлvvдэд ч анхарал хандуул. Энэ нь танд амжилт авчирч магад.

Yхэр
Таны энэ жилийн гол зорилго бол идэвхтэй байх. Тэгвэл та атаархахгvй байхын аргагvй аз, амжилттай байх нь. Хайр дурлалын хувьд маш одтой байна. Гэр бvлийн хувьд та хэдийгээр тєрєлхийн эрх чєлєєг эрхэмлэгч боловч хvнд хэцvv єдєр тутмын ажлын дараа эргэн очдог хvн тань vгvй бол амьдрал утга учраа алдах мэт бодогддог болно. Эрvvл мэндийн хувьд энэ онд учрах ихээхэн ажлуудыг амжуулж чадахаар сайн байна. Харин бодисын солилцоо, харшлаас сэрэмжил. Хэрвээ танд гадаадад ажиллах санал ирвэл татгалзах хэрэггvй. Гэхдээ хоёр нєхцєлийг сайтар анхаар. Хvйтэн уур амьсгалтай газар эрvvл мэндэд тань сєргєєр нєлєєлж мэднэ. Хоёрт, ганцаараа явсан нь дээр. Учир нь, амжилт ололтыг хамтрагч тань булаан авч таныг удирдлагын тань ємнє эвгvй байдалд оруулж мэднэ. Ажил мэргэжлийн хувьд олон чиглэлд амжилт олж, хувь заяаныхаа эзэн болно. Нэр хvнд, нєлєє, мэргэжлийн ур чадвар, материаллаг, сайн сайхан байдал єсєн бэхжинэ. Албан хаагчид тушаал ахиж, цалин нэмэгдэнэ. Хувь заяа таны тvрийвчийг байнга дvvргэх болно. Хєдєлмєрлєж олсон мєнгєнєєсєє гадна сугалаанд хожиж, буяны байгууллагууд тусламж орж ирж магадгvй.

Ихэр
2009 оны ихрvvдийн хувьд шинэ санаа, шинэ боломжуудыг хайж, тvvндээ хvрэх жил болно. Шударга байж хvмvvсийн анхаарлыг єєртєє татах гэж элдвээр оролдох хэрэггvй хэмээн одод танд зєвлєж байна. Ерєнхийдєє ашиг орлого тогтвортой, ажил хэрэг бvтэмжтэй байж ихрийнхэнд эерэг нєлєєтэй жил болж єнгєрнє. Зорилгодоо тууштай тэмvvлсэн ихрийнхэн амжилтад саадгvй хvрэх боломж дvvрэн угтаж байна. Єєрийнхєє мэдлэг чадвартаа найдаад урагшаа зоригтой яваарай. Энэ бvх юмаа баримталбал ирээдvйд таныг том боломж хvлээж байна. Хайр сэтгэлийн хувьд гэр бvлдээ цаг зав гаргаарай. Жилийн дунд vед нууцхан хайр сэтгэлд татагдаж болох ч єєрийн гэр бvл, хайр сэтгэлээ хамгаалан vлдэж чадна. Ихрийнхэн жилийн сvvлчээр хайртыгаа бурхан мэт тахина. Гэр бvлээ батжуулна. Тавдугаар сард ихрийн хийсэн ажил бvхэн саадгvй бvтэх учир томоохон ажил хэргийн тєлєвлєгєєндєє энэ vеийг тодоор тэмдэглэ. Харин зургадугаар сард осол гэмтлээс болгоомжил. Анхаарах зvйл гэвэл жилийн аль ч vед тvншvvдтэйгээ муудалцахаас сэргийл. Хvмvvстэй харилцаж чаддаггvй байдал тань ажил хэрэгт сєргєєр нєлєєлнє. Ажилдаа хариуцлагатай ихрvvд албан тушаал ахих боломж бvрдэж мэднэ. Оныг ашиг орлого ихтэй vдэх болно. Эрvvл мэнддээ санаа тавьж, амин дэмлэг хоол хvнс хэрэглэх шаардлагатай.

Мэлхий
2009 онд мэлхийнхний гол зорилго тайван ажиллаж, зарлагаа орлогоосоо давуу-лахгvй байх, аливаа эрсдэлтэй аялалд явахгvй байхад оршино. Эрс єєрчлєлт битгий хий. Амлалтаа бvгдийг нь биелvvл. Энэ онд таны сэтгэлийг гонсойлгох цорын ганц зvйл бол хайртай хvмvvстэйгээ харилцах хєнгємсєг найдваргvй харилцаа юм. Та гэр бvлтэй болж чадна. Хосуудын хайр дурлал єрсдийгєє золиосолж чадахаар тийм хязгааргvй байна. Танилуудынхаа хvрээг єргєсгє. Тэр хэлхээ холбооны хvчээр та илvv єндєр хvрээнд очино. Хvнд vед сайхан сэтгэлтэй хvмvvс, найз нєхєд, ойр дотныхон чинь тусална. Тєлєвлєєгvй ихээхэн мєнгийг хамаатнууддаа зарцуулна. Амттанг бvv хэтрvvл. Илvvдэл жинтэй болж, бодисын солилцоо алдагдаж магадгvй. Идэвхтэй амрахыг зєвлєж байна. Гэхдээ аюултай адал явдалд бvv орооцолд. Жолооны ард цагийг бага єнгєрvvл. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор ч болгоомжтой бай. Бассейн, саун, фитнесс тєвд оч. Дорнын бие хамгаалах урлаг, эсвэл йогоор хичээллэ. Албан тушаал дэвшихгvй боловч одоогийн байр сууриа бэхжvvлнэ. Хариуцлагатай ажил vvргээс бvv татгалз. Та тvvнийг хялбархаан хийж чадна. Их унш. Сурагч оюутнууд энэ онд авъяас билгээрээ гялалзана. Эцэг, эхчvvдэд сурган хvмvvжvvлэх авъяас илэрч, хvvхдvvдийнхээ ерєнхий хєгжил, сурлагад тусална. Их мєнгє зарж ашиггvй худалдаа хийхээс татгалз. II-VI сар хvртэл чухал гэрээ хэлэлцээр бvv байгуул. XI сард ашигтай гэрээ хэлэлцээр байгуулж чадна. IX сараас ашигтай гэрээ байгуулж чадна.

Арслан
Гол зорилго нь хийсэн ажлынхаа vр дvнг тооцох. Нєхцєл байдал, эргэн тойрны хvмvvс таны эсрэг байсан ч чин зорилгоо тодорхойлон тvvндээ хvрэх явдал юм. Болзошгvй хvндрэлvvд танд саад болж чадахгvй. Романтик харилцаа таны амьдралын хамгийн чухал хэсгvvдийн нэг байх болно. Ганц бие хvмvvс хайрттайгаа учирч амьдралаа зохионо. Арслангийнхан олны анхаарлын тєвд байж энэ оныг баяр баясгалантай, сонирхолтой єнгєрєєнє. Хуучин тасарсан харилцаагаа сэргээхэд тохиромжтой. Эрvvл мэнд сайн байна. Зєвхєн хорт зуршлууд, сэтгэл санааны хэт ачаалал таны эрvvл мэндэд хvндрэл учруулна. Энэ нь осол гэмтэл, стресст оруулж болзошгvй. Улмаар зvрх судасны систем, элэг, толгой євдєх зэрэг євчин зовоож магад. Євєл гэр бvлээрээ амарвал таатай. Арслангууд дээд сургуульд орж, цаашид энэ оны хvнд хэцvv vеvдэд таны найз нєхєд, хань болж чадах санаа нэгтнvvдтэйгээ танилцана. Ажил ихтэй байх нь. Энэ нь таатай vр дvн авч ирнэ. III-VII сард санхvvгийн хvндрэл учирна. Мэргэжлийн єсєлт болон материаллаг сайн сайхан байдалд тань саад хийх гэсэн дайснууд гарч ирнэ. Даатгал, эсвэл хуучин єр зээлтэй холбоотойгоор хууль зvйн асуудалд орооцолдоно. Санхvvгийн бодлогоо нарийвчлан боловсруулж, тvvнийгээ мєрдєж чадсан хvнийг амжилт ивээнэ.

Охин
Энэ онд та тєрєл бvрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинэ зvйлд тэмvvлэх, байнга хєгжиж дэвжихийг гол зорилгоо болговол зохимжтой. Таны шаргуу, самбаатай байдал эцсийн дvнд томоохон амжилтад хvргэнэ. Хайр дурлал, охины эрч хvч, энерги байр баясгалангийн эх булаг юм. Энэ жил урьд жилээс илvv илvv тав тухтай, тохилог байна. Оны эхний хагаст гэртээ тавлаг байж, бvх асуудлаа хялбархан шийднэ. Урьдын гомдол мартагдана. Тєрсєн гэрээ орхин тусдаа гарах боловч эцэг, эхтэйгээ нягт харилцаатай байна. Эрvvл мэнддээ жилийн турш анхаарал тавь. Цусаа цэвэршvvлж, элэг, арьсны євчнєє эмчлvvл. Энэ онд ходоод гэдэсний євчин тусах, гэдэсний хєндийд хагалгаа хийлгэх магадлалтай. Амралтын тухайд гадаадад явахын оронд байнгын оршин байдаг газартаа байвал єлзийтэй. Таны эхээр шинэ ажилд шилжиж цаашдын карьерээ єсгєнє. Мєнгєний хувьд зарим нэгэнд хэт харамч санагдавч тийм бус юм. Гэр бvл, дотны найзууддаа vнэтэй бэлэг бэлэглэхэд мєнгє хайрлахгvй тул хэт vрэлгэн зантай мэт санагдана. Оны эхний хагаст орлого бага тул хэмнэлтийн горимд шилж. Оны II хагаст эдийн засгийн байдал сайжирна. Томоохон худалдаа амжилттай болно. Бичиг баримт бvрдvvлэхдээ онцгой анхааралтай бай. Шинэ танилууд болон аяллын vед болгоомжтой бай. Хамаатнууд болон хєршvvдтэйгээ хуулийн ноцтой асуудалд орооцолдож магадгvй.

Жинлvvр
Жинлvvрийн ордныхон 2009 онд єєрийн сайн сайхан талууд, ололт амжилтаа харуулахад бvх боломжоо ашигла. Хэд хэдэн чиглэлд зэрэг ажиллаж эхэл. Хувь заяаны бэлэглэсэн нєєц бололцоог идэвхжvvлбэл чамгvй амжилтад хvрч чадна. Ингэж эс чадвал жижиг бизнес эрхлэгчдэд дампуурал ирэх магадлалтай. Албан хаагчид тушаал дэвшиж болзошгvй. Мєн жилийн II хагаст ажлаа солих хvсэл тєрнє. Санхvvгийн байдал тогтвортой байх боловч III, V, VIII, XI саруудад ихээхэн мєнгє алдах, найз нєхєд, тvншvvдтэйгээ муудах хандлагатайг анхаар. Жинлvvрvvд тєрєл садандаа маш их итгэдэг. Энэ нь заримдаа танд хохирол амсуулдгийг мартаж болохгvй. Заяаны ханиа хайж байгаа залуус хоёр дахь биеэ хаа нэгтээ ойрхон байгаа гэж мэдрэх vе. Олонхи нь энэ жил амьдрал ба бизнест зохицох чадвараа амьдрал дээр шалгана. Дотны хэн нэгнээсээ хагацаж магадгvй. Гэхдээ энэ нь тvvний нуруунаас зарим нэгэн ачаа салгах сайн талтай. Бат бєх гэр бvлийн харилцаа улам бэхжинэ. Yр хvvхдийнхээ амжилтаар бахархах болно. Эрvvл мэндийн хувьд сайн байх ч IX сард биеийн ерєнхий байдал, дархлааг сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэвэл сайн. Арилжаа наймаанд явбал хэн нэгэнд найдалгvй єєрєє нєхцєл байдлыг хянаж чадвал ашигтай байна. Жинлvvрийнхнийг алдар нэр, бvх нийтийн хvндэтгэл хvлээж байна.

Хилэнц
Хэрэв та тєрєлхийн хєдєлмєрч чанар, цагаа олж ухаалаг шийдвэр гаргавал чадваруудаа зєв ашиглавал таны хувьд 2009 он туйлын амжилттай байх болно. Хайр дурлалын хувьд олон адал явдалтай учрах боловч хэтрvvлбэл тийм ч таатай бус. Гэр бvлийн хувьд туйлын тайван жил байх болно. Оны эхний хагаст шинэ байр худалдан авах буюу эсвэл байрны нєхцєлєє сайжруулж солино. Yvнийг хийхэд тийм ч тєвєгтэй бус байна. Учир нь, эцэг эх, хамаатан саднууд тань туслах болно. Эрvvл мэндийн хувьд оношийг нь тогтооход хvнд євчин, тэр дундаа элдэв хордлого, ходоод гэдэсний євчин тусах магадлалтай. Амралтаа далайн эрэг дээр, эсвэл зєєлєн уур амьсгалтай орнуудад єнгєрєєвєл євлийн сарынхаа эрч хvчийг олж авна. Мэргэжлийн салбарт тийм ч их амжилт хvлээгээд хэрэггvй л болов уу. Гэвч vл хєдлєх хєрєнгє, vйлчилгээний салбарт ажилладаг хилэнцийнхэн цэцэглэн хєгжих болно. Хувийн vйлдвэрлэл, vйлчилгээ шинээр эрхэлж буй хvмvvс их амжилттай байх болно. Та жилийн турш хамтран ажиллагч, эсвэл ивээн тэтгэгчээсээ материаллаг байдлын хувьд ихээхэн хамаарах боловч таны санхvvгийн байдал ерєнхийдєє тогтвортой байна. III, V сарын дунд, ба сvvл, VI сарын эхээр бизнес, ажил хэрэгтээ онцгой анхаар.

Нум
Нумынхны 2009 оны гол зорилго нь vр бvтээлчээр сэтгэх, тєлєвлєгєєнийхєє дагуу ажиллах юм. Нумынхан єєртєє итгэлтэй байвал санасан, эхэлсэн бvх ажил vйлс амжилттай бvтнэ. Тэвчээргvй, ялангуяа ямар ч тєсєєлєлгvйгээр ажлаа эхлvvлэх нь бvтэлгvйтлийг дагуулна. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хангалуун байх жил. Харилцаа тасарсан хосууд харилцаагаа сэргээж магадгvй. Нумынхны хувьд дотоод сэтгэлээ эрчимтэй шинэчилнэ. Олон хvний хувьд энэ жил хамгийн нандин хvсэл мєрєєдлєє биелvvлэх амжилттай жил байх болно. Энэ нь дvр тєрхєє єєрчилж, єєрийгєє илэрхийлэх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Yр хvvхдvvддээ орлогынхоо ихэнхийг зарцуулна. Эрvvл мэнд сайн, уулыг ч эргvvлэх хvчтэй байна. Нумынхан олонтой харилцах, аялах, зугаалах зэргээр дутмаг байдаг тул ядарч сульдах нь амархан байна. Зун эгзэгтэй vе ирэх бєгєєд болгоомжтой байж зєрчилдєєнєєс зайлсхийхгvй бол та хохирогч болж vлдэх магадлалтай байна. Олонхи нумууд оршин суух газраа солих, улмаар цагаачилж болзошгvй. Мэргэжлийн ажил хэрэг маш бvтэмжтэй. Санхvvгийн байдал бvрэн тогтвортой. Хэрэв єнгєрсєн vvрэг хариуцлага, тvнш болон хуучин ажилтай холбоотой асуудлыг нэгдvгээр сaрд шийдэж чадвал III, IV сард уран бvтээл цэцэглэн хєгжинє. Харин хоёр болон зургадугаар сард учрах бага ч атугай саад бэрхшээл нь санасан бодсон зvйлээ хэрэгжvvлэхэд багагvй тєвєг удаж мэдэх нь.

Матар
Матруудын хувьд элбэг дэлбэг, тансаг байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Мєнгєтэй холбоотой бусад асуудлуудад маш болгоомжтой ханд. 2009 онд од гарагс шударга, хичээнгvй матруудад тусална. Тэднийг ажлын шинэ амжилт хvлээж байна. Матрууд єєрийн идэвх зvтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхшруулна. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхэлж, ажлын хvрээгээ єргєжvvлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мєч. Матруудын гол зорилго хувь заяанд олдсон боломжийг алдахгvй байх юм. Таны хайрыг бvрэн эзэмдэж байгаа хvнд та бvхнээ зориулах болно. Ганц бие хvмvvс гэр бvлийн амьдралтай болох магадлалтай. Долоо, наймдугаар сард гэр бvлийн зєрчил ширvvсэх боловч матар байдлыг бvрэн эзэмдэж зєв голдрилд нь оруулах болно. Эрvvл мэндтэй холбоотой асуудал матруудын санаа сэтгэлийг тєдийлєн зовоохгvй. Оны сvvлчээр илvv эрч хvчтэй болж нэр хvнд тань єснє. Тав болон аравдугаар сард холын аялалд явж дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил vлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа єргєжvvлэх тухай бодох болно. Ажил мэргэижлтэй холбоотой оргил vе 10, 11, 12 дугаар сар байх болно. Олон матруудад vл хєдлєх хєрєнгєтэй холбоотой азтай явдал тохиолдоно.

Хумх
Ирж буй шинэ онд хувийн ба мэргэжлийн хvрээнд томоохон єєрчлєлтvvд гарна. Ялангуяа II сараас хумхынхан удирдлагынхаа талархлыг хvлээж, нийгмийн шатны шинэ тєвшинд гарна. Энэ нь ойрын хоёр, гурван жилийн тань материаллаг байдлыг дээшлvvлэх, тогтмол орлогыг бий болгоно. Та мєнгєтэй нэгэн болно. Хувийн бизнес эрхлэхэд таатай жил. Олонхи хумхын гэр бvлтэй болно. Гэр бvлийн хvрээнд олон шинэ явдлууд болно. Тэр дундаа нас тогтсон хумхууд эхнэр нєхєр, vр хvvхдээрээ бахархаж амьдрах vе. Харьцаа тасарсан байсан хосууд тvvнийгээ сэргээх боломжтой. Эрvvл мэнд, эрч хvч, сэтгэл санаа мэдэгдэхvйцээр сайжирч, элдэв хvндрэлийг тєвєггvй туулан гарна. Энэ нь санхvvгийн хvндрэлгvй, элбэг байсны хvчинд эрvvл мэнддээ анхаарал тавьж чанартай хоол хvнс хэрэглэх талаар анхаардаг болсны ач тус юм. Хувийн болон ажил хэргийн аялал жуулчлалд таатай.

Загас
Загасынхан ирэх онд хєрєнгє мєнгєє сайтар тооцоолж, дэмий vрэхгvй байхыг хичээ. Тэгж чадвал санхvvгийнхээ байдлыг бэхжvvлж, бусдаас хамааралгvй болж чадна. Хайр сэтгэлийн харилцаа олон загасынхны хувьд чухал байр суурь эзэлнэ. Ганц бие загасныхан эртний танилтайгаа учран шинээр бат бєх, сонирхолтой харилцааг vvсгэх болно. Гэр бvлvvд хоёр жилийн ємнєхийг бодвол илvv нам тайван болж, амьдрал голдрилдоо орно. Олонхи загасныхан ахуй байдлаа єєрчлєн шинэчилж, магадгvй шинэ зvйл худалдан авч, байр гэрээ солин єєр газар руу нvvж мэднэ. Загасныхны зєн совин нэмэгдэн орчин тойрныхныхоо сэтгэл санааг зєв таамаглах бєгєєд энэ нь тэдэнд жилийн хамгийн хvнд нєхцєл байдлыг зєвєєр дvгнэн, ирээдvйгээ тодоор харахад нь тусална. Энэ ордод тєрсєн олон хvний хувьд эхлэлийг нь єнгєрсєн оны намар буюу євєл тавьсан ажил тєрлийн єєрчлєлт 2009 онд гарна. Ихэнх загасныханд эрх мэдэл, хєрєнгє мєнгє бvхий хvмvvс дэмжлэг vзvvлэх агаад тэдний єгсєн ихээхэн хэмжээний зээл цаашдын vйл ажиллагаанд нь хvчтэй тvхэц болно. Нэн ялангуяа хоёрдугаар сараас энэ vйл явц єрнєх бєгєєд оныг дуустал vргэлжилнэ. Read More......

Шинэ онд 81 хүүхэд мэндэллээ



Улаанбаатар хотын хэмжээнд шинэ онд 81 хүүхэд мэндэлжээ. Тэдний 36 нь эмэгтэй бол 45 нь хүү аж. Мөн хоёр ихэр нэг гэнэ. Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа талаар эмч нар онцоллоо. Сүүлийн жилүүдэд төрөх эхчүүдийн тоо эрс ихэссэн тул шинээр амаржих газар барих шаардлагатай болж байгаа аж. Тухайлбал, нийслэлийн I амаржих газарт нэг өрөөнд хоёр эх байрлах ёстой атал найм хэвтдэг гэнэ.

Дашрамд тэмдэглэхэд, өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд 60 мянган хүүхэд шинээр мэндэлж байсан бол 1978 онд хамгийн их буюу 80 мянган хүүхэд нярайлж байжээ. Харин 1994 онд хамгийн бага буюу 35 мянган хүүхэд мэндэлжээ. Read More......

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ард түмэндээ шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна



Хоёрдахь мянганы ес дэх оноо угтахаар халуун бүлээрээ баярын ширээгээ тойрон, үдэж буй оныхоо дурсамжаа хөөрөлдөж, угтан ирэх оныхоо хүсэл зорилгоо зөгнөн ярилцаж байгаа хийморь золбоот Монголчууд Та бүхэндээ Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн би уламжлал ёсоор шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье.

2008 он Та бидэнд урам зориг нэмсэн амжилт ялалт, ухаарал бодрол зэрэгцүүлсэн сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна.

Дэлхий дахиныг догдлоон донсолгосон өрнүүн их үйл явдлаар түүхийн цомгийг баяжуулсан, өнгөрч буй он манай орны хувьд Үндэсний хөгжлийн цогц бодлоготой, үндэстнээрээ дээдлэх Очирвани шүтээнтэй, Их Олимпын эрдэнийн таван медальтай гээд бахархаж, онцлон дурдах үйл явдал олонтой жил байлаа.

Энэ бүхэн бол Монголчууд Та бидний хичээл зүтгэл, эе эвийг эрхэмлэн дээдэлсэн сэтгэлийн үр яах аргагүй мөн.

Улирч буй онд Монголчууд Та бидний хамгаас чухал эрдэнэ болох олон мянган шинэ иргэнээр бүл нэмж, төрийн тулгуур – улсын үндэс болсон шинэ гэр бүлүүд тооноо өргөн, тулгаа тулж, үр тариа, ургац ногоо арвидан дэлгэрч, эрдэнэт мал сүрэг сая саяар өссөн, монгол хүний амны билэг, ашдын ерөөл биелсэн сайхан он болсныг онцлон тэмдэглэе.

Сайн сайхнаар дурсагдах үйл явдлын зэрэгцээ санаж бодоогүй үр дагавар дагуулсан, дахин хэзээ ч бүү давтагдаасай хэмээн хүсэж залбирам, сонгуулийн будлианаас үүдэлтэй 7 сарын 1-ний эмгэнэлт үйл явдал, банк санхүүгийн хямрал зэрэг улс төр, эдийн засаг, сэтгэл санааны хүнд сорилтууд бас тохиолоо.

Уг нь Монголын хөх тэнгэр, хөрс шороот газрыг олж төрсөн хосгүй хувьтай монгол хүн бүр хэнээс ч дутахааргүй амьдрах учиртай. Гэвч өнөөдөр амьдрал гундуу, сэтгэл дундуур яваа иргэд, амтат бялуу, ногоон гацуургүйгээр шинэ оноо угтаж байгаа хүүхэд багачууд байсаар л байна. Тэд төр, түмний энэрэл хайраас гадуур үлдэх ёсгүй.

Алдаа дутагдал, амжилт бүтээлийн аль аль нь төр улсын түвшинд ч, иргэн бүрийн хувьд ч бодож эргэцүүлэх боломж олгож, их сургамж үлдээж байна.

Бидний Монголчууд алдаанаасаа сургамж авч, ололт амжилтаа эгнэгт бататгаж, ирж болох ямар ч сорилт шалгалтыг эвийн ухаанаар, эеийн хүчээр сөрөн зогсож, даван туулж чадна. Бид чадна. Өрлөг их түүхтэй, өв их соёлтой Монголын ард түмэн Та бид чадна. Та бид хамтдаа аж амьдралдаа ч, ажил хөдөлмөртөө ч шинэ шинэ ахиц дэвшил, амжилт ололт гаргаж чадна гэдэгт Төрийн тэргүүн би бүрнээ итгэлтэй байна.

2009 он бол Үндэсний хөгжлийн цогц бодлого биежин хэрэгжих, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр бодит ажил хэрэг болох, ард түмэн “Эх орны хишиг”-ийнхээ дээжийг хүртэж, төрийн алба шинэ хуулийнхаа дагуу цэгцэрч төлөвших их үйл хэргийн он болох учиртай. Монгол Улсынхаа сайн сайхан ирээдүй, монгол хүн бүрийн элбэг хангалуун, амгалан тайван, аз жаргалтай амьдралын төлөө Монгол Төрийн тэргүүн би хоёргүй сэтгэлээр Та бүхэнтэйгээ хамтран хичээн зүтгэсээр байх болно гэдгээ илэрхийлье.

Ерөөл билэгдлийг эрхэмлэдэг Монголчууд бидний хувьд 2009 он өсөж үржихийн билэгдэл болсон есөн цагаан хүсэл нь биелсэн жил болоосой гэж би хүсч байна. Иргэн бүр дор бүрнээ есөн цагаан хүсэл зорилгоо тээж, шинэ оноо өөртөө итгэлтэй угтан золгохыг ерөөе.

Тусгаар улсынхаа торгон хилийн дархан манаанд зогсож байгаа хилчиддээ, түмэн олныхоо эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа, нийгмийн дэг журмыг сахиулж байгаа төрийн тусгай албаныхандаа болон хангай говь, тал нутгаа эзэгнэн, хатуу хайруу өвлийг давахаар шамдаж байгаа малчид, тариаланчиддаа, халуун бүлээрээ цуглан суугаа айл өрх бүртээ, хайрт аав ээж, хамгаас дотно найз нөхөдтэйгээ хөгжилдөн байгаа хүүхэд залуустаа, эх орон, элгэн саднаа зүрх сэтгэлдээ тээж, эргэх дэлхий, орчих хорвоогийн дайдад ажиллаж амьдарч, суралцаж байгаа Монголчууддаа шинэ оны баяр хөөр, аз жаргал, шинэ амжилтын од хийморь бүхнийг хүсэн ерөөе.

Эх сайхан монгол нутагт минь, Та бидний өргөө гэрт есөн цагаан хүсэл тээсэн 2009 он айлчлан ирлээ. Шинэ оноо угтан авцгаая.

Монгол хүн бүрийг Төрийн сүлд ивээж, түмний заяа түших болтугай. Read More......