Шинэ онд 81 хүүхэд мэндэллээ



Улаанбаатар хотын хэмжээнд шинэ онд 81 хүүхэд мэндэлжээ. Тэдний 36 нь эмэгтэй бол 45 нь хүү аж. Мөн хоёр ихэр нэг гэнэ. Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа талаар эмч нар онцоллоо. Сүүлийн жилүүдэд төрөх эхчүүдийн тоо эрс ихэссэн тул шинээр амаржих газар барих шаардлагатай болж байгаа аж. Тухайлбал, нийслэлийн I амаржих газарт нэг өрөөнд хоёр эх байрлах ёстой атал найм хэвтдэг гэнэ.

Дашрамд тэмдэглэхэд, өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд 60 мянган хүүхэд шинээр мэндэлж байсан бол 1978 онд хамгийн их буюу 80 мянган хүүхэд нярайлж байжээ. Харин 1994 онд хамгийн бага буюу 35 мянган хүүхэд мэндэлжээ.

0 comments:

Post a Comment