Тєрийн албаны зєвлєлийн дарга А.Зvмбэрэллхам: Хууль бус халаа сэлгээг илрvvлнэ

Тєрийн албан хаагчдаас авах шалгалтын тов гарсан уу?


-Тєрийн албанд анх орох хvмvvсээс авах мэргэшлийн шалгалтыг дєрєвдvгээр сарын сvvлчийн бямба, ням гаригт зохион байгуулахаар товлосон. Ирэх даваа гаригаас (єнєєдрєєс) албан ёсоор зарлана.

-Энэ жилийн шалгалтын журам ємнєхєєс єєрчлєгдсєн болов уу?
-Шалгалтын журмыг шинэчилж ббловсруулсан. Энэ жилийн шалгалтыг ємнєхєєс арай єєрєєр авна. Улаанбаатарт тестийг цаасгvйгээр авах боломжийг судалж байна. Тестийн сангийн хувьд бол нууцлахгvй, харин тэр сангаас гарах хувилбаруудыг санамсаргvй байдлаар компьютер ашиглаж хийх учраас тест задарна гэх зvйл гарахгvй. Бас тестийн зєв хариултыг агуулгаар нь ойлгохоос биш дугаараар нь цээжлэх боломж байхгvй. Ингэхээр шударга болно гэж тооцож байгаа. Хєдєє орон нутагт тестийг тэгж авах техникийн боломж муу юм билээ.

-Тестийн агуулгад ямар нэгэн єєрчлєлт оруулах уу?
-Эдийн засаг, хууль эрх зvй, инженер, техникийн гэж салбараар нь ангилж тест хийхгvй. Салбар салбартаа мэдлэгээ шалгуулаад дээд боловсрол эзэмшсэн хvмvvс энэ шалгалтыг єгдєг учраас мэдлэгийг нь давтан шалгах хэрэггvй шvv дээ. Тєрийн албанд анх орж байгаа хvн мэргэжлийн чиглэлээс vл шалтгаалан нийтлэг юу мэдэх ёстой вэ гэдэг агуулгаар шалгалтыг авна. Vндсэн хууль, Тєрийн албаны тухай хууль гэх мэт тєрийн албатай холбогдолтой, тєрийн албан хаагчийн нэн тэргvvнд судалж, мэдэж байвал зохих хуулиуд, мєн тєрийн бодлогын хєтєлбєрvvд гэх мэт баримт бичгvvдийг уншиж бэлтгэхэд болно. Тєрийн албаны зєвлєлєєс мєн судлах баримт бичгvvдийн жагсаалтыг гаргаж нийтэд мэдээлнэ. Энэ шалгалтын гол ач холбогдол бол тєрийн албанд орох хvмvvсийг тухайн албаны талаар сайн мэдлэг тєсєєлєлтэй болгох, хэн чадвартайг нь шилж сонгож тєрд боловсон хvчний нєєц бvрдvvлэх явдал байгаа юм.

-Шалгалт єгєх хvмvvс бэлдээд эхэлчихсэн байгаа. Тэд юуг голчлон анхаарах талаар зєвлєгєє єгнє vv. Шалгалтад тэнцээгvй хvмvvс ихэвчлэн ямар асуултад хариулж чаддаггvй вэ?
-Дээр хэлсэн тєрийн албаны холбогдолтой хууль, эрх зvйн, тєрийн бодлогын баримт бичгvvдийг сайн судлах хэрэгтэй. Бид шалгалтын агуулгыг урьдчилж мэдэгдэнэ. Ойрын хоёр долоо хоногийн дотор тестийн сангаа бvрдvvлнэ. Тестийн сангаа нууцлахгvй учраас тvvний дагуу бэлдэж болох юм. Хамгийн гол нь тєрийн албанд орох гэж байгаа хvмvvсийг уншиж судлуулах зорилготой, харин унагаж хасах нь шалгалтын зорилго биш. Шалгалт єгєх хvмvvст захиж хэлэхэд хэвлэлээр зарласны дагуу, тэнд заасан баримт бичиг, шаардлагуудыг сайн хангаж, єєрийнхєє талаар vнэн зєв мэдээлэл єгч бvртгvvлэх нь чухал. Хэрэв ямар нэг худал мэдээлэл, хуурамч баримт гаргаж бvртгvvлсэн нь илэрвэл тєрийн албанд ёс суртахууны хувьд тэнцэхгvй хvн байна гэсэн дvгнэлтийг шалгалтын комисс хийх болно. Бас энэ жилийн шалгалтад найруулан бичих чадварыг давхар шалгахаар болж байгаа. Зєв бичиж чадахгvй, хэдэн єгvvлбэр холбож чаддаггvй хvмvvст босго єндєр боллоо гэсэн vг. Дээд боловсролын дипломын голч vнэлгээ, боловсролын болон докторын зэргийг оноожуулж нэмэхээр шийдвэрлэсэн нь бас шинэ зvйл. Энэ бол гадаад, дотоодод мэргэжил, мэдлэгээ дээшлvvлж єєрийгєє хєгжvvлсэн, сурах хєдєлмєртєє харьцангуй хариуцлагатай хандаж амжилтад хvрсэн хvмvvсийг тєрийн албанд татах урамшууллын бодлого л доо.

-Тєрийн албаны зєвлєл агентлагуудын дарга нарыг сонгон шалгаруулж дууссан уу. Одоо ямар газрын сул орон тоонд захиалга ирсэн бэ?
-Засгийн газрын захиалснаар 10 гаруй агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулж дуусгаад томилох хvмvvсийг Засгийн газарт санал болгосон. Томилгоо нь ч хийгдэж цэгцэрч байна. Одоо Ерєнхийлєгчийн Тамгын газрын дэд дарга, Эрvvл мэндийн яамны Тєрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт явагдаж байна. Зарим яамны газрын дарга нарын захиалга бий. Тєрийн албаны зєвлєл шалгаруулалтыг бодитой, шударга байдлаар хуульд заасан хамгийн богино хугацаанд явуулж байгаа.

-Энэ албан тушаалд олон хvн єрсєлдєж байна уу?
-Эрvvл мэндийн яамны Тєрийн нарийн бичгийн даргад 10 гаруй хvн бvртгvvлсэн. Сvvлчийн хувилбараар зарим нь болиод долоон хvн єрсєлдєж байна. Ерєнхийлєгчийн Тамгын газрын дэд даргад 10 хvн єрсєлдєж байна.

-ИНЕГ-т шинэ дарга томилохоор байгаа. Энэ албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан уу?
-ИНЕГ-ын даргын сонгон шалгаруулалт дууссан. Vvнд 15 хvн оролцсоноос Даваа гэдэг хvнийг сонгон шалгаруулж Засгийн газарт санал болгоод байгаа.

-Энэ албан тушаалд бvртгvvлсэн хvмvvсээс авах тест задарсан тухай яриа гарсан талаар тайлбар хэлэхгvй юу?
-УИХ-ын Тєрийн байгуулалтын байнгын хорооны гишvvд манай зєвлєлийн ажилтай танилцахаар миний єрєєнд ирээд байхад З.Энхболд гишvvн ийм зvйл ярьж надаас асуусан. Єєр хvнээс ийм санал, гомдол ирvvлээгvй. Тест задарсан байх vндэсгvй. З.Энхболд гишvvн дараа нь хэвлэлд ярилцлага єгєхдєє тест задарсныг нотлох баримтгvй гэсэн байна лээ. Тэгэхлээр энэ нь хоосон хардалт байсан болов уу.

-З.Энхболд гишvvн Тєрийн албаны тухай хуулийг єєрчлєх нь зvйтэй, Тєрийн албаны зєвлєл нэг хvнийг санал болгодог нь буруу гэснээр та хоёр ам зєрсєн тал бий. Энэ ямар учиртай юм бэ?
-Ам зєрєх бол байдаг л зvйл. Зарим хэвлэлээр хэрэлдсэн шахуу юм бичсэн байна билээ. Тийм юм болоогvй. Би Ерєнхийлєгчийн зєвлєх байхдаа ч хуульд тавьсан хоригийг хамгаалах гэж УИХ-ын гишvvдтэй мэтгэлцэх явдал зєндєє л гардаг байсан. Тэглээ гээд хоорондоо муудалцаж, хонзогнодоггvй. Тєрийн байгуулалтын байнгын хорооны гишvvдтэй уулзах vеэр сэтгvvлчдийг гарсны дараа бид цай ууж, ажлаа яриад л тарцгаасан. Харин олон жил ярьж, УИХ-аар арай гэж баталсан хуулиа гишvvд нь єєрєє шvvмжлээд л, хэрэглэж vр дvнг нь vзээгvй байж єєрчилнє, солино гэж хормой шууж давхилдах нь буруу. Баталсан хуулийг нь хэрэгжvvлж байхад хууль хэрэгжvvллээ гэж бухимдах нь бvр ч байж боломгvй явдал. Манай нэртэй хуульч, эрдэмтэн Совд багш хуулийг хэрэгжvvлэх гэж баталдаг болохоос тvvнийг шvvмжлэх гэж баталдаггvй гэж ёстой онож хэлсэн байдаг юм.

-Сонгон шалгаруулалтын vеэр аль агентлаг, газрын даргад хамгийн олон хvн єрсєлдсєн бол?
-ИНЕГ, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын даргад хамгийн олон буюу тус бvрт 10 гаруй хvн єрсєлдсєн.

-Тєрийн албан хаагчдын шалгалтад танил талаараа дамжуулж тэнцдэг, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг ч ийм байдлаар явуулдаг гэх шvvмжлэл бий. Ер нь тест, ярилцлагыг ямар байдлаар авдаг юм бэ?
-Шалгалтыг миний тушаалаар баталсан комисс авдаг. Комиссыг манай зєвлєлийн долоон гишvvн хэлэлцэж баталдаг юм. Комисс тестийн нууцлалыг хадгалах, шалгалтыг бодитой явуулах ажлыг хариуцдаг. Захиалагч хэн нэгнийг шалгалтад тэнцээсэй гэж хvсдэг байх. Хvссэн хvмvvсийн зарим нь шалгаруулалтад тэнцдэг, зарим нь бvдэрдэг болохоор ийм яриа, хардалт дагуулдаг болов уу. Улс тєрийн намууд ч Засгийн газар ч, хэн ч хєндлєнгєєс шалгалтын дvнд нєлєєлєх боломжгvй. Тестийн шалгалтад авсан онооноос сонгон шалгаруулалт бvхэлдээ хамаардаггvй юм. Энэ бол шалгаруулалтын нэг л vзvvлэлт. Олон vзvvлэлтийг харьцуулж байж нэг хvнийг сонгон шалгаруулдаг.

-Намууд, нєлєє бvхий хvмvvсээс танил, найз нєхєд, ах дvvсээ шалгаруулалтад тэнцvvлж єгєхийг хvссэн гуйлт, шахалт ирдэг vv. Энэ бvхэнд та ямар хариулт єгдєг вэ?
-Таньдаг, мэддэг хvмvvс "тийм нэртэй хvн шалгалтад орж байгаа шvv" гэж утсаар ярих, уулзаад хэлэх тохиолдол бий. Гэвч ийм зvйлийг сонсохоос биш бидний ажилд нєлєєлж чадахгvй. Энэ талаар надад ч, манай зєвлєлийнхєнд ч хэлсэн, хэлээгvй адилхан. Ганцхан шалгалт, шалгаруулалтын vр дvн л бvхнийг шийднэ. Тэгэхээр шалгалтын дvнд нєлєєлєх талаар бидэнтэй ярих хэрэггvй гэсэн vг. Тєрийн албаны ашиг сонирхол, хvмvvсийн ажил амьдралын асуудлыг тэгж амар хялбар шийдвэрлэж болохгvй нь ойлгомжтой шvv дээ.

-Дарга нарын сонгон шалгаруулалтад нэг л хvн тэнцдэг. Тэр бусдаасаа юугаараа илvv байдаг бол. Тэнцээгvй нь ямар дутагдалтай байдаг юм бэ?
-Боловсрол, мэдлэг, ажлын туршлага, компьютер, гадаад хэлний мэдлэг, тест, ярилцлагын дvн гэх мэт олон vзvvлэлтийг оноожуулаад тухайн албан тушаалд илvv тохирох хvнийг сонгон шалгаруулдаг Сонгон шалгаруулалтын комисс саналаа оруулаад манай зєвлєлийн гишvvд хуралдаанаараа хэлэлцэж санал хурааж шийдвэрлэдэг юм.

-Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчдээс хуулийн дагуу тєрийн албан хаагчийн шалгалт авсан. Гэтэл Цэцийн дvгнэлт гарч улс тєрийн албан тушаалд буцааж шилжvvлсэн. Vvнтэй холбоотой ямар нэгэн санал, гомдол танай хаягаар ирж байна уу?
-Цєєн тооны єргєдєл ирснийг Засгийн газарт явуулсан. Яагаад гэвэл улс тєрийн томилгоо болгочихсон учраас Тєрийн албаны зєвлєл энэ томилгоонд оролцохгvй болсон. Засгийн газар баг, хорооны Засаг даргад нэр дэвшvvлэх, томилох ажилд оролцох боломжтой. Засгийн газрын хуульд нутгийн єєрєє удирдах байгууллагад бvрэн эрхээ хэрэгжvvлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан тулалцаа vзvvлэх тухай заалт байдаг.

-Тєрийн албаны тухай хуулийг хэрэгжvvлэх, тєрийн албанд чадвартай, ёс зvйтэй, мэдлэгтэй боловсон хvчин ажиллуулах талаар танай зєвлєл юу хийж байна вэ?
-Манай зєвлєл Тєрийн албаны тухай хуулийг хэрэгжvvлэх чиг vvрэгтэй. Энэ хуульд оруулсан сvvлчийн томоохон нэмэлт, єєрчлєлт єнгєрсєн оны зургадугаар сарын 3-наас хэрэгжиж эхэлсэн боловч зарим хvчин зvйлийн нєлєєгєєр хангалттай хэрэгжихгvй байсан. Харин энэ оны эхнээс улс тєрийнхєєс бусад тєрийн албан хаагчдыг намын харъяаллаас гаргасан. Энэ бол хууль хэрэгжvvлэх эхний шатны томоохон арга хэмжээ байсан. Манай зєвлєл энэ ажлыг богино хугацаанд шийдвэрлэж чадсан. Энэ талаар ямар нэгэн санал гомдол гарсангvй. Цєєхєн хvн намдаа vлдэж, олонх нь тєрийн албаа сонгосон байгаа. Тєрийн албаны тухай хуулийг дагалдан гарах, шинэчлэх ёстой баримт бичгvvд бий. Энэ талаар дєрвєн ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Хаврын чуулганаар хэд хэдэн баримт бичгийг батлуулна. Тєсєл нь бэлэн болсон. Эхний хагас жилд багтан vйл ажиплагаандаа мєрдлєг болгох баримт бичгvvдийн шинэчлэлт, єєрчлєлт дуусна.

-Зарим аймагт тєрийн албан хаагч Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын тєлєєлєгчєєр давхар ажил¬лаж хууль зєрчиж байгаа. Vvнийг Тєрийн албаны зєвлєл хэрхэн зохицуулж байна вэ?
-Тєрийн зарим албан хаагч ИТХ-д нэр дэвшиж сонгогдсон мэдээлэл ирсэн. Бид энэ тухай мэдээллийг шалгахад улсын хэмжээнд 140 орчим хvн давхар ажиллаж байна. Хаанахын хэн албан тушаалаа давхардуулсныг нэрээр нь гаргачихсан байгаа. Манай зовлєлєєс тухайн орон нутаг руу нь бичиг явуулсан. Энэ долоо хоногт багтаж хурлын тєлєєлєгчєєр ажиллах, эсвэл тєрийн албандаа vлдэхээ шийдээд хариугаа ирvvлнэ. Баян-Єлгий аймаг лав энэ асуудлыг шийдчихсэн байна лээ. Хурлын тєлєєлєгч тєрийн албаа сонговол тэндээ нєхєн сонгууль болох байх. Тєрийн албаны зєвлєл бол давхар ажиллуулахгvй байх арга хэмжээ авч байгаа юм. Бид хуулиа л баримтална. Харин тєлєєлєгчєєсєє болих гээд хуралд єргєдлєє єгєєд тухайн хурал нь хуралдаж єгєхгvй гацаадаг тохиолдол олон байгаа гэсэн. Иймд бvх шатны иргэдийн тєлєєлєгчдийн хурал ээлжит бусаар ч хамаагvй ойрын vед хурлаа хийж энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Тєрийн албаны зєвлєл хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад ямар бvрэлдэхvvнтэй ажилладаг юм бэ?
-Манайх салбар зєвлєлvvдээ ажиллуулах талаар нэлээд анхаарч байна. Нийслэлд байгаа яам, агентлагуудын салбар зєвлєлийнхєнтэйгээ уулзаж байгаа. Хєдєє орон нутгийнхантайгаа ч утсаар ярилцдаг. Тєрийн албаны зєвлєл 20 орчим хvнтэй ажлын албатай. Яам, агентлаг, аймгуудад орон тооны бус салбар зєвлєлтэй. Улсын хэмжээнд 45 салбар зєвлєлд 450 орчим хvн ажилладаг юм. Цаашдаа орон тооны салбар зєвлєлтэй болох тухай яриа бий. Гэхдээ одоо хямралын vед шийдэгдэхгvй байх. Салбар зєвлєлєє чанаржуулж нэгдсэн ойлголттой болгох, санал гомдлыг газар дээр нь хуулийн дагуу шийдвэрлэх хvчин чадалтай болгохоор анхаарч ажиллаж байна. Хууль бус шийдвэрийг хvчингvй болгох эрх манай зєвлєлд хуулиар олгогдсон байдаг. Одоогоор хоёр аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрийг хvчингvй болгосон. Мєн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны МУИС-ийн захирлын томилгоог хvчингvй болгосон. Энэ шийдвэрийнхээ араас биелэлтийг хангуулах ажлыг хийж байна.

-МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг хэзээ явуулах вэ?
-Тєрийн захиргааны албан тушаалын журмаар сонгон шалгаруулах байтал vйлчилгээний албан хаагчийн ангиллаар явуулсныг буруу гэж vзээд яамны шийдвэрийг хvчингvй болгосон юм. Шийдвэрийнхээ биелэлтийг тvр азнаж байгаа. Яагаад гэвэл МУИС-тай адил тєсвийн байгууллагын дарга, эрхлэгч нарын албан тушаал тєрийн захиргааны ангилалд шилжсэнтэй холбоотой сонгон шалгаруултыг улсын хэмжээнд нэгдсэн журмаар явуулна. Тэр vед МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг шинээр явуулах болно.

-Яагаад хvлээгдэж байгаа юм бэ?
-Засгийн газар дээр хэлсэн тєрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоох тогтоох ёстой. Энэ шийдвэр хараахан гараагvй учраас хvлээж байгаа юм. Засгийн газар энэ ангилал зэрэглэлийг шийдчихвэл Тєрийн албаны зєвлєл сонгон шалгаруулалтыг явуулахад бэлэн. Энэ асуудлыг яаравчлах шаардлагатай байгаа.

-Эрх мэдэлтнvvдийн хийсэн хууль бус томилгоо, халаа сэлгээг яаж илрvvлж байна вэ?
-Хамгийн гол нь тєрийн албан хаагчдыг хуульд заасан vндэслэлгvйгээр дураараа халж сольдог, томилдог байдлыг халах хэрэгтэй. Зєвхєн хуулийн хvрээнд чєлєєлж, томилдог болгох нь бидний ажлын эхний зорилго юм. Дєрєвдvгээр сард нєєц бvрдvvлэх мэргэшлийн шалгалт авчихаар тавдугаар сард тєрийн албаны сул орон тоог нєхєєд дуусах учиртай. Тэгэхээр зургадугаар сард бvх тєрийн албаны томилгоонд нэгдсэн шалгалт хийхээр тєлєвлєсєн. Хэрэв хууль бус томилгоо хийсэн бол шалгалтаар илрvvлэх болно. Томилох эрх бvхий албан тушаалтнуудад тєрийн албаны томилгоо, халаа сэлгээг зєвхєн хуулийн дагуу хийхийг сануулж хэлье. Тєрийн албыг хуулийн дагуу тєвшин явуулах нь ганц Тєрийн албаны зєвлєлийн эрх ашиг биш, нийт тєрийн алба, албан хаагчдын эрх ашиг гэдгийг хаана хаанаа ойлгоод хамтарч ажиллавал vр дvнд хvрнэ.

-Танай зєвлєлийг тєрєєс илvv эрх мэдэлтэй, дураараа ажилладаг гэх шvvмжлэл гарах юм. Vнэхээр ийм байдал бий юv?
-Зарим хэвлэлд энэ тухай бичсэн байна лээ. Гэхдээ олонх нь бидний ажлыг дэмжиж, гаргасан шийдвэрийг бодит байдал талаас нь зєв мэдээлж байгаад бид сэтгэл єег байгаа. Тєрийн албаны зєвлєл тєрийн толгой дээр гарсан гэдэг юу л бол. Тєрийн албаны зєвлєл хуулиас гадуур, дур зоргоороо нэг ч алхам хийгээгvй, зєвхєн УИХ аас баталж єгсєн хуулийг хэрэгжvvлэх ажлыг хуульд заасан хэлбэр, журмаар нь хийж гvйцэтгэж байгаа гэдгийг хэлье. Намайг хоёр оны зааг дээр УИХ-аас энэ албан тушаалд томилоход УИХ-ын гишvvдийн захиж хэлсэн зvйлvvд бол "Шударга бай, хуулийг сайн биелvvл, тєрийн албыг тєвхнvvлэхэд эрх хэмжээгээ бvрэн дvvрэн ашиглаж ажилла" гэсэн. Тэр ёсоор ажиллахаар зарим нь Тєрийн албаны зєвлєл ємнє нь ийм байгаагvй гэж ярих шинжтэй. Хvнийг нь ч гоочлоод, хуулиа ч муулаад байх хугацаа хараахан болоогvй байна.
.

www.olloo.mn Read More......