Монгол Улсын Ерєнхийлєгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Улсын Их Хурлын Нэгдсэн хуралдаанд цаазаар авах ялтай холбогдуулж хэлсэн vг



Эрхэм хvндэт ард иргэд ээ,
УИХ-ын дарга эрхэм гишvvд ээ,
Хvндэт зочид оо,
Єчигдєрхєн Монгол Улс ардчилсан Vндсэн хуулийнхаа 18 жилийн ойг хvндэтгэн тэмдэглэв. Хvний эрх, эрх чєлєєт байдал, хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжvvлэх нь манай Vндсэн хуулийн гол зорилго юм. Vндсэн хууль нь Монгол тvмний ардчилсан ололтын хєдлєшгvй баталгаа, тvvний хэлбэрэлтгvй хэрэгжилтийн эх сурвалж болж байдаг.

Vндсэн хуулиа хэрэгжvvлж улс нийгэмдээ хvний эрх, эрх чєлєєт байдал, шударга ёсыг бэхжvvлэх vйлсэд бид багагvй ахиц дэвшилд хvрсэн. Бас цаашид ч хийх зvйл их байна.

Монгол Улсын Vндсэн хуулинд эрэмблэн тунхагласнаар хvний эрхэм эрхийн хамгийн дээд нь амьд явах эрх юм. Шvvхийн хvчин тєгєлдєр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хvний амь нас бусниулахыг Монгол Улсад хатуу хориглодог.

Єнєєдєр би Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд энэ хvндэт индрээс Монгол Улсын иргэний амьд явах эрх, тvvнийг бусниулах цорын ганц шалтаг болсон цаазаар авах ялын тухай байр сууриа илэрхийлэх гэж байна. Энд би зєвхєн хуулиар хориглоогvй, нээлттэй ил тод мэдээлэлд vндэслэн ярих болно.

Миний бие Монгол Улсын Ерєнхийлєгчийн тангараг єргєєд долоо дахь сардаа ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсад цаазаар авах ялын гvйцэтгэл хийгдээгvйг дурьдах нь зvйтэй байх. Монгол Улсад цаазаар авах шийтгэлтэй ялтны амь уучлах хvсэлтийг хvлээж авах, эс хvлээж авах шийдвэр нь эцсийн шатанд Тєрийн тэргvvнийх байдаг. Эрдэнэт хvний алтан амийг уучлах эсвэл таслах шийдвэр єєрт ноогдож, vзэгний vзvvрт ойрхон ирсэн тэр цаг дор би бvрэн эрхийнхээ хvрээнд нэгэн шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан.

Цаазаар авах ялаар шийтгэгдсэн этгээдийн vйлдсэн гэх хэргийн байдал, сэдэл, иж бvрдэл янз бvр байдаг. Харин Тєрийн тэргvvний хувьд энэ асуудлаар барих миний зарчим нэг байх ёстой гэж би vзсэн. Энэ бол тэр ялтны, тэр иргэний амийг уучлах. Энэ зарчмаа би Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд цаашид тууштай баримтлах болно.

Ингэж ажиллах нь манай улсад хvний амины эрхэм vнэлэмжийг баталгаажуулахад тустай. Мєн ийм алхам хийх шаардлагыг vvсгэж байгаа шалтгаанаас єнєєдєр заримыг нь дурьдах нь зvйтэй гэж бодож байна.

Шалтгаан нэг: Амь уучлах гэдэг бол ял уучлах гэсэн vг биш. Цаазаар авах ял шийтгvvлсэн ялтны амийг Монгол Улсын Ерєнхийлєгч уучилсан тохиолдолд, тэр этгээдийн ял гучин жилийн хугацаагаар гянданд хоригдох ялаар солигддог. Єнєєдрийн мэдэгдэж байгаа албан ёсны баримтаас vзэхэд хуулинд заасан энэхvv ялыг бvрэн эдэлж дуусгасан амьд хvн манай улсад алга байна. Энэ нь цаазаар авах ялаар шийтгvvлсэн этгээдvvд нэг бол vхсэн эсвэл vргэлжлvvлэн ялаа эдэлж байна, тэднээс наранд гарсан хvн одоо алга гэсэн vг. Єєрєєр хэлбэл тухайн хэрэгт ноогдуулсан ял нь шударга байх юм бол тэр этгээд vхэн vхтлээ vйлээ шоронд эдлэх нєхцєл Монголд vйлчилж байна.

Амь уучлагдсан ялтнуудын хоригдож байхдаа нас барсан шалтгаан нь амиа хорлосон эсвэл євчний улмаас гэсэн тодотголтой байгаа юм. Одоогоор цаазаар авах ял нь уучлагдан ял эдэлж байгаа ялтнуудаас гяндангийн нєхцєлд эдлэх 15 жилийн ялаа бvрэн эдлээд, хуулийн дагуу дэглэм буурч, онцгой дэглэмд vлдсэн ялаа vргэлжлvvлэн эдэлж байгаа ялтан 2 байна. Бусад нь гянданд ялаа эдэлж байна. Монгол Улсад цаазаар авах ял шийтгэгдээд амь нь уучлагдсан ялтны ял чанга, энэ чиглэлийн ялын бодлого тууштай хэрэгжиж байна.

Шалтгаан хоёр: Хvнд хэрцгий гэмт хэрэгт ноогдуулах ял чанга байх ёстой. Гэхдээ цаазаар авах ял нь уг зорлигод иж бvрэн vйлчилж чадахгvй байна. Уг шийтгэлийг гvйцэтгэснээр бvх зvйл дуусаж байна. Цаазаар авах ялыг оноохдоо хийдэл гаргасан, бvр гэмгvй иргэний амийг хууль шvvхийн ажиллагааны алдаа мадгаас болж тєр егvvтгэсэн байх, эсвэл цаазаар авах биш єєр ялаар тухайн хvн шийтгэгдэх байсан уу гэх асуултууд хариултгvй vлддэг.

Тэр тусмаа их хохиролтой, зохион байгуулалттай зарим хэргийг ч тодорхой этгээдийг цаазалснаар далимдуулж хаах боломжийг энэ тєрлийн ял олгож байгааг vгvйсгэх аргагvй юм. Цаазаар авах ял нь уг ялаар шийтгэгдсэн этгээд, аль эсвэл шийтгэгдэх ёсгvй этгээдийн хувьд шударга шийтгэл болж бас чадахгvй байна. Цааз тойрсон алдаа мадаг, тvvнийг далимдуулсан эс далимдуулсан, ял завшсан завшаагvй, санаатай санаагvй vйлдэлд санаа зовохгvй байхын аргагvй. Зєвхєн ил тод болсон, цаазлуулах шийтгэл оноогдоод тэр ял нь єєрчлєгдсєн жишээнээс зарим нэгийг дурдъя.

Нийслэлийн Баянзvрх дvvргийн нутаг дэвсгэрт гарсан хvн амины хэрэгт Монгол Улсын 5 иргэн сэжиглэгдэж тус бvр 207-1252 хоног хоригдсон байдаг. Тэр тавын дєрєвт шvvхээс нэг удаа цаазаар авах ял оноосон. Харин эцсийн шатны шvvхийн шийдвэрээр тэдгээр нэр бvхий иргэд цаазаар авахуулах биш, vйлдсэн гэх хэрэг нь хэрэгсэхгvй болж цагаагдсан.

Дээрх хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэн тухайн шийдвэр гарахаас ємнє, хоригдож байхдаа сvрьеэ євчний улмаас нас барсан. Хэрэв давж заалдах шатанд шvvхийн шийдвэр хэвээр vлдэж, тэр хvмvvсийн амь уучлагдаагvй байсан бол, Монгол Улсын тэдгээр гэм зэмгvй иргэдийн амь тєрийн буудан алах ялаар хороогдох байжээ.

Vvнээс гадна нэг иргэнийг 6 жил 8 сар 23 хоног мєрдєн шалгаж, 6 удаа прокурор тvvнд яллах дvгнэлт бичиж, 3 удаа шvvх тvvнд цаазаар авах ял оноосон байдаг. Харин дээд шатных нь шvvхийн магадлангаар тvvний хэрэг хэрэгсэхгvй болсон.

Монголын Эмнести интернэшнл байгууллагын мэдээнд, манай улсад шат шатанд цаазаар авах ял оноож байгаа 3 шийдвэр тутмын доод тал нь нэг нь хvчингvй болж, єєрчлєгдєж байсныг тодорхой баримтад тулгуурлан бичжээ. Ийм дутагдлыг Монгол Улсын тєр хvний амины асуудал дээр хэрхэвч гаргаж болохгvй, ийм хийдэл байх ёсгvй гэдгийг Та бvхэн сайн ойлгож байгаа. Гэтэл байдал ийм л байна.

Шалтгаан гурав: Цаазаар авах ялыг цаазаар шийтгэгдэх ёстойд нь биш ёсгvйд нь халдааж хэрэглэсэн тохиолдол цєєнгvй байдаг. Эрх мэдэлд ойрхон, бас тvvнд нєлєєлєх боломжтой хэсэг, зарим шийдвэр гаргагчдын улс тєрийн болон явцуу сонирхлыг гvйцэлдvvлэх хэрэгсэл болсон тохиолдлууд ч бий. Монголчууд ч дээрхи гашуун сургамжийг тойроогvй. Монгол Улс бол зуун дамжуулж цагаатгал хийгээд хилсээр цаазалсан иргэдээ цагаатгаж дуусаагvй байгаа, 1 хvнд ноогдох тэдгээр иргэдийнхээ тоогоор дэлхийд толгой цохидог орны нэг.

Манай єнєєгийн мєрдєж байгаа эрvvгийн хуулиар буудан алах ял бол цааз авах гэмт хэрэг vйлдсэн хvнд аюултай биш, харин тийм гэмт хэрэг vйлдээгvй хvнд аюултай шийтгэл. Монгол Улсад цаазаар авах шийтгэлийг гэмт хэрэг vйлдэхдээ 18 нас хvрсэн, гэхдээ 60 нас хvрээгvй эрэгтэй хvнд оноодог. Бас гэмт хэрэг vйлдээгvй, аль эсвэл єєр ялаар шийтгэх боломжтой байхад уг ялыг дээрхи насны хоорондох дурын иргэндээ оноочихсон байх хаалгыг єнєєдєр бид хаагаагvй байна.

Ийм боломж нээлттэй байхын зовлонг монголчууд хангалттай амссан. Зєвхєн ганц жишээ дурдъя. 1937 оны 10 дугаар сараас 1939 оны 4 дvгээр сарын хооронд 16 сарын дотор, тэр vед шvvхийг орлон байгуулагдсан Онцгой бvрэн эрхт комиссын 51 удаагийн хуралдаанаар 20474 хvнийг буудан хороох ялаар хилс шийтгэсэн байдаг. Нэг удаагийн хурлаар 1228 хvртэл хvнийг бєєнд нь цаазаар авахаар шийдвэрлэсэн тохиолдол ч гарсан. Тэдгээрийн дунд 8-н эмэгтэй цаазлагдсан баримт бий.

Монголчуудын нилээд нь дээрхи хэлмэгдэлд гадаадын гар хєл оролцсон гэж vздэг. Цаазтай ялыг хадгалах нєхцєлд тvvнийг дотоодоос тєдийгvй гаднаас ашиглах боломж байдаг. Тvvхэнд хэлмэгдсэн манай иргэдийн ихэнх хувийг хийж бvтээх ид насандаа хилс хэрэгт ороогдон цаазлагдсан хvмvvс эзэлдэг.

Тэр vеийн улс тєр, эрх зvйн орчинг єнєєдєртэй харьцуулах аргагvй. Маш том єєрчлєлт орсон. Гэхдээ цааз хэмээх шийтгэл нэг л мєн чанартай. Хvний амийг тєрийн нэрийн ємнєєс егvvтгэдэг. Тэр нь єєрчлєгдсєнгvй. Монгол Улсад шvvхээс цаазаар авах ял шийтгэгдэж байгаа иргэдийн 67 хувь нь идэрхэн 20-40 насны эрчvvд байгаа юм. Мєн тэдний олонхи нь анх удаа гэмт хэрэг vйлдэж цааз сонссон байдаг.

Шалтгаан дєрєв: Цаазаар авах ял бол хэн нэг нь ємєєрєєд байх хvсvvштэй ял биш. Аль эсвэл хэн нэг нь эсэргvvцээд байх огт хоосон газар бий болсон шийтгэл бас биш. Харин энэ бол хамгийн эрсдэл єндєртэй, хvний хvн ёсны vнэлэмжийг vхтэл нь дордуулдаг шийтгэл.

Цаазаар авах ялын нэг талд нь уг ялаар шийтгvvлэгч этгээд, нєгєє талд нь хохирогч байдаг. Мєн гомдол саналтай ар гэрийнхэн нь, ойр дотных нь хvмvvс vлддэг. Балмад гэмт хэргийн хохирогчид “амийг амиар” гэж шаардах нь байдаг. Амийг амиар солиод ч асуудал бvрэн шийдэгддэггvй. “Энэ эмгэнэл биднээр дуусаг” гэж хэлдэг нь ч бий. Юуны ємнє ийм байдлаас хохирсон, єнчирсєн иргэдээсээ уучлал гуйя.

Гаргаж болохгvй алдаа гэж байдаг. Зєвхєн хаалгыг нь хааж байж зогсоодог алдаа ч бий. Энэ бол цааз. Цаазыг бvрэн халахгvйгээр тvvнийг тойрсон алдаа завхралаас бvрэн ангижрах боломжгvй. Цаазыг хэрэглэхгvй болсон цагт л хvний амины, хvний эрхийн vнэлэмж жинхэнэ ёсоор дээшилж, баталгаа нь сайжрах бодит нєхцєл бvрэлддэг. Энэ шийдвэрийг гаргахад оролцдог эрх бvхий байгууллага, хvмvvсийн хариуцлага ч дээшилдэг. Хvний мєн чанарын нэг vзvvлэлт бол шударга ёсыг хvсдэгт оршдог. Амьд хvн аргатай гэсэн vг ч бий. Хилс шийтгэгдсэн ч амьд хvнд л vнэн мєнєє олох боломж vлддэг.

Монголчуудын хувьд хvний амийг дэлхий даахгvй баялгаас ч vнэтэй гэж vздэг. Тийм ч учраас хvнд хамаатуулж зєвхєн “Алтан амь” гэсэн тодотгол хэрэглэдэг. Хvн хvнийхээ амийг егvvтгэхгvй байх бvрэн баталгааг аль ч нийгэм бvрэлдvvлж чадаагvй байна. Харин тєрийн нэрийн ємнєєс иргэнийхээ амийг егvvтгэхгvй байх боломж Монгол Улсад бий. Олон нийтийн шахалтаар цаазаар авах ялаас татгалзсан орон гэж дэлхийд vгvй. Харин тєр нь энэ ялыг хэрэглэхээс татгалзсан орны тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Энэ дэлхий хэмээх хєх гариг дээр хvн хvнээ хєнєєхгvй байх баталгаа мєд бий болохгvй байж магадгvй. Харин аажмаар дэлхийн бvх улс орон иргэнийхээ амийг тєрийн нэрийн ємнєєс хєнєєхгvй тvвшинд хvрч чадна гэдэгт би итгэдэг. Монгол Улс хэтэрхий оройтсон ч, бvр олон орны хойно сvvл мушгисан ч цаазаар авах ялыг хэрэглэхгvй байх нєхцєлийг бvрдvvлэх ёстой.

Шалтгаан тав: Монгол Улс бол дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишvvн. Нэгдсэн Vндэсний Байгууллага цаазаар авах ялыг дэмждэггvй. Энэ ялаас гишvvн орнуудаа татгалзахыг байнга уриалдаг. Шийдвэр ч гаргадаг. НVБ нь цаазаар авах ялын эргэн тойрон дэх нєхцєл байдал, дэвшил ухралтын талаар дэлхийн хамтын нийгэмлэгт байнга тайлагнаж, танилцуулдаг.

Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялын хувьд: уг ялыг бvрэн халсан, хэрэглэхгvй байгаа, хэрэглэдэг гэж ерєнхийд нь гурав ангилж байна.

Европ тивийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхээ больжээ. Нэг улс цаазаар авах ялаас албан ёсоор тvдгэлзжээ. Єєрєєр хэлбэл Европ тивийн цаазаар авах ялаас ангижирч байгаа vзvvлэлт нь 98 хувьтай байна.

Африк тив дэх 43 орноос 18 нь цаазаар авах ялыг бvрэн халжээ. Дээр нь энэ тивийн 11 орон цаазаар авах ялыг хэрэглэхгvйгээ мэдэгдэж тvдгэлзсэн байна. Ингэж Африк тивийн нийт орнуудын 67,5 хувь нь цаазаар авах ялыг халсан эсвэл тvдгэлзсэн vзvvлэлттэй байна.

Латин Америкийн 18 орноос 14 оронд цаазаар авах ялыг халж чадсанаар энэ тивийн дээрхи vзvvлэлт 78 хувьд хvрчээ. Ази тивийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг халжээ. Нэг орон энэ ялыг хэрэглэхгvй тvдгэлзсэн байна. Энэ vзvvлэлтээрээ Ази хамгийн олон орон оршдог тивvvдийн дотор 40 хувьтай байгаа юм.

Гэхдээ манай тивд бvр цаазаар авах ялаас татгалзсан бас уг ялыг хэрэглэхгvй гэж зарласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Хvний эрх, ардчиллын хувьд шvvмжлэлд єртдєг Тєв Азийн “стан” улсууд цаазаар авах ялыг хэрэглэхгvй байх чиглэлд тэмдэглvvштэй ахиц дэвшилд хvрч чаджээ. Тухайлбал Казакстан, Киргизстан, Туркменстан, Узбекстан, энэ 4 орон дєрвvvлээ цаазаар авах ялыг халжээ. Харин Таджикстан цаазаар авах ялын гvйцэтгэлийг хийхгvй зогсоосноо дэлхий нийтэд зарлажээ.

Улс орон бvхэн єєр єєрийн замтай. Монгол Улс ч єєрийн сонгож авсан замтай. Монголчууд ам, ажлын нэгдлийг гярхай хардаг ард тvмэн. Бид vнэхээр хvний эрх, эрх чєлєєт байдлыг эрхэмлэн дээдлэхээ зорилгоо болгосон бол, энэ тухайгаа тунхаглан зарласан бол энэ vvргээ бvрэн хэрэгжvvлэхийн тєлєє зvтгэх л ёстой. Аливаа ололт амжилт, дутагдалд vзvvлэлт, хэмжvvр байдгийн адилаар дээрхи ажил ч тодорхой шалгууртай. Хvний эрх, эрх чєлєєт байдлын эрхэм дээд шалгуур бол тvvний хэрэгжилт бvрэн байхад л оршдог. Иймээс Монгол Улсын тєр цаазаар авах ялын тухай бодлогоо хожимдсон ч гэсэн эргэж харах хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын бараг дийлэнх олонхи нь цаазаар авах ялаас татгалзах замыг сонгожээ. Бид ч энэ замд нэгдэх ёстой. Ардчилсан Монголын зам ариун, цусгvй байх ёстой.

Шалтгаан зургаа. Гэмгvй иргэнийхээ амийг уучлах баталгаа єгч чаддаггvй улсад “тєрдєє итгэ”, гэж ард тvмэндээ хэлэх ёс суртхууны эрх vvсдэггvй. Цааз хэрэглэдэг улсын тєрийн тэргvvний хувьд энэ vгийг би єнєєдєр хэлж чадахгvй.
-Таны амийг ямар ч тохиолдолд, мэдсээр байж тєрийн нэрийн ємнєєс шийдвэр гаргаж егvvтгэхгvй гэж иргэддээ хэлж чаддаг Ерєнхийлєгч байхыг би хvсэж байна.

Ёс суртхууны эрхийг хэмжих боломжгvй. Тvvнийг метрлэж эсвэл литрлэх аргагvй юм. Нэг бол ийм эрх байна. Эсвэл тийм эрх байхгvй. Энэ эрх тєрийн тэргvvн хэн байхаас, ямар хvмvvс Монголын тєрийн бодлого тодорхойлохоос хамаарах ёсгvй. Монголын тєр иргэндээ: “Нэг єдєр таны болон таны ойр дотны, амин хайртай нэгний чинь амин газар луу буу онилохгvй байхын тулд, тэр цаазаар авахуулах ял шийтгэгдсэн хvний амийг уучилж, 30 жилийн хорих ялаар сольж байгаа юм” гэж хэлж чаддаг л болох ёстой.

Монгол Улсад цаазлах ял байгаа нь Монголын ард тvмний буруу биш. Уг ялаар иргэн шийтгэгдэж байгаа нь манай хууль шvvхийнхний ч буруу биш. Харин тэд ялыг шударга оноохыг эрмэлзэж, шударга бус болсон гэж vзвэл тvvнийг єєрчилсєєр ирсэн. Гэхдээ тэнд алдаа гараагvй гэж би хэлж чадахгvй. Алдаа гарахгvй ч гэж би хэлж бас чадахгvй. Тэнд хvний амины vнэтэй алдаа гарч болно. Хууль, шvvхийн байгууллагад хvн л ажиллаж л байгаа. Алдаанаас ангид бодгаль байхгvй гэж ярьдаг биз дээ.

Цаазыг єєрчлєх нь аль ч оронд улс тєрийн шийдэл байдаг. Ийм ял байгаа нь буруу бол манай улс тєрчдийн, Монгол оронд бодлого тодорхойлж байгаа Та бидний л буруу. Цаазаар авах ялын тухай улсын Ерєнхийлєгчийн хувьд, сонгодог албан тушаалтны хувьд асуудал хєндєх нь амар биш. Миний итгэл vнэмшил бол улс тєрчийн хувь заяа амар байх ёсгvй. Хэцvvг бид хєндєж, хэцvvг бид єєрчлєхгvй юм бол, энэ оронд байгаа хэцvv асуудалтай єєр хэн улаан нvvр, нvцгэн гараараа тулалдах юм бэ?

Улс тєрчид асуудал шийдэхдээ нийгмийн сэтгэл зvйг тооцох гэж оролддог. Цааз бол тєр нь санаачилж, тєр нь ухуулж, тєр нь vлгэр жишээ vзvvлж, тєр нь хєтєлж шийддэг асуудал. Монголын тєр єршєєж, уучилж чаддаг аугаа эрхэм уламжлал, тvvхтэй тєр. Есєн удаа ялаас хэлтрvvлж байсан тvvх, хуулийн бодлого Монголын тєрд л байсан. Хvний сэтгэлд тєрєх єш хонзонг яалтай. Нийгэмд байгаа хvчирхийллийг яалтай. Гэхдээ тєрийн зvрх, тархинд бол єршєєл уучлал хадгалагдаж байх ёстойг бидний ихэс дээдсийн дээрхи мэргэн бодлого харуулж байгаа юм.

Монголын нэн шинэ тvvхэнд цаазаар авах ялыг хэрэглэхгvй гэж шийдвэрлэсэн гэгээн тохиолдол бас бий. 1953 оны 8 дугаар сарын 05-ны єдрийн АИХ-ын Тэргvvлэгчдийн 93 дугаар зарлигт “БНМАУлсад дагаж шийтгvvлэн байгаа хуулиудаар тогтоосон алах ялыг хэрэглэхгvй болгож” гэж шийдвэрлэсэн байдаг. Гэвч дээрхи шийдвэрээсээ 10 сарын дараа тодорхой шалтгааны улмаас буцжээ. Цаазаар авах ялаас татгалзаад уг ялыг дахин хэрэглэсэн орнууд байдаг. Гэхдээ ийм хандлага сvvлийн жилvvдэд дэлхийд цєєрсєєр байна. 1985 оноос хойш цаазаар авах ялаас 50 гаруй орон татгалзжээ. Тэдний зєвхєн 4 нь шийдвэрээсээ буцсан гэж тэмдэглэгдэн vлджээ.

Адал балмад аллага, гэмт этгээдийн тухай сонссон аль ч олонлог тvvнийг тєрєєс хатуу цээрлvvлэхийг шаарддаг. Хилэгнэсэн олны хилэнд автвал хилэнцтэй шийдвэр гаргах магадлал улам єндєрсдєг. Иймээс ялын хатуу бодлого эргэж хянах боломжтой, тийм шийтгэл тогтвортой, цагийн шалгуур даадаг байх ёстой. Алах ялаар шийтгэгдсэн этгээдийн амийг уучлахдаа олон жилээр, тухайлбал 30 жил тvvнийг хорьж шийтгэх ялаар сольдог нь зvгээр ч тогтсон жишиг биш юм. Эгзэгтэй хэргийг ул суурьтай шалгаж, аюултай гэмт хэрэгтнийг удаан шийтгэх нь буруу биш.

Шалтгаан долоо: Монгол Улсад ардчилсан оронд байдаг олон зовлон бэрхшээл бий. Бас тvvнийгээ шийдэх боломжууд ч бий. Бvс нутагтаа эрх чєлєєний загвар болон гэрэлтэх Монгол улсын сайн нэрэн дээр нэг том хар толбо бий. Тэр бол хvний нандин эрхийг vхтэл нь унагадаг цаазаар авах ял юм.

Би Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд хєгшин, хvvхэд ялгалгvй олон иргэддээ гар утсаар нь дамжуулан 2010 оны эхний єдєр мэндчилэгэ хvргэсэн. Би мэндчилгээндээ “Монголынхоо сайн нэрийг Та гаргаж чадна” гэсэн мессежийг хvргэхийг хичээсэн.

Монгол Улс цаазаар авах ялыг гvйцэтгэдэггvй орон болж байгаагаа зарлаж, улмаар энэ ялыг хэрэглэдэггvй орон болж чадвал Монголын нэр дэлхийд сайнаар гарна. Монголчууд цаазаар авах ялын тухай улс гэр дотроо санал зєрєлдєж болно. Харин дэлхийд Монголын нэр, Монголын vнэлэмж улам сайжирна. Би тєрийн тэргvvний хувьд Монголынхоо нэрийг сайнаар дуулгах энэ ажлыг гvйцэлдvvлэхийн тулд шаардлагатай санал санаачлагыг гаргах болно. Эрхэм УИХ-ын болон Засгийн газрын гишvvд, улс орныхоо сайн нэрийг эрхэмлэгч байгууллага иргэд та бvхнийг надтай нэгдэхийг хvсье.

Єнєєдрийн хувьд Монгол Улсад “De jure” буюу хуулийн дагуу цаазаар авах ял байгаа. Харин “De facto” буюу практикт уг ялыг гvйцэтгэхээс татгалзаж, цаазаар авах ялыг 30 жилийн гянданд хорих ялаар сольж байгаа юм. Энд бас 2 зvйлийн жижиг тодруулга хийх хэрэгтэй. Нэгд нь; энэ бодлого цаазаар авахуулах ял шийтгvvлсэн тухайн хоригдол Ерєнхийлєгчєєс амь гуйсан тохиолдолд хэрэгжиж байгаа. Намайг Ерєнхийлєгчєєр ажиллах єнгєрсєн хугацаанд амь гуйгаагvй ялтан гараагvй болно. Ер нь амь гуйхгvй байх нь маш ховор тохиолдол. Нєгєє нь єнгєрєгч 2009 он бол бvхэлдээ цаазаар авах ялын гvйцэтгэл Монгол Улсад нэг ч хийгдээгvй жил юм. Учир нь амь гуйгаад хvлээгдэж байсан ялтнуудын амийг би уучилсан. Цаашдаа ч цааз аваад хvлээгдэж байгаа ялтны амь уучлагдаж гянданд эдлэх ялаар солигдоно.

Нєгєє талаар Монгол Улсын Ерєнхийлєгчийн хувьд би 2009 онд цаазаар авах ялын бодлогод Монголд гарсан єєрчлєлт цаашид vргэлжилнэ гэдгийг парламентдаа, ард тvмэндээ, олон улсад хандан єнєєдєр зарлаж байгаа юм. Ингэж Монгол Улс єнєєдрєєс эхлээд цаазаар авах ялын хувьд уг ялыг гvйцэтгэхээс тvр тvдгэлзэж, олон улсын тvгээмэл ойлголтоор энэ ялын гvйцэтгэлд “Moratorium” зарлаж байгаа орон боллоо. Цаашаа Монгол Улсын зорилго уг ялыг огт хэрэглэдэггvй орон болоход, тийм чиглэлд хууль журмаа єєрчлєхєд оршино.

Дээрхи бодлого бол Монголын ард тvмний 20 жилийн ємнє хийсэн тvvхэн сонголттой, манай улсын хvний эрх, ардчиллыг дээдэлсэн зам мєр, зорилготой бvрнээ нийцнэ гэж би vзэж байна. Маргаашнаас эхлээд монголчууд иргэнээ тєрийн нэрийн ємнєєс цаазалдаг орны тооноос, иргэндээ оноосон цаазаар авах ялыг гvйцэтгэдэггvй, тухайн ялтныг удаан хугацаагаар, хатуу чанга дэглэмд хорьж шийтгэдэг орны тоонд орно. Бас маргаашнаас эхлээд миний одоо хэлж байгаа шиг цаазаар авах ялыг халах тэмцэл амар хялбар явагдахгvй нь ойлгомжтой. Харин би Монгол Улсын тєрийн тэргvvний хувьд эхлvvлсэн энэ ажлаасаа ухрах, буулт хийх ямар ч бодол алга. Учир нь энэ бол зєв, ариун, шударга зорилт юм.

УИХ-ын дарга, эрхэм гишvvд ээ. Би vгээ ингээд дуусгаж болж байна. Гэхдээ надад хэлэх нь зvйтэй гэж vзсэн нэг шалтгаан, хоёр онцгой нєхцєл байна. Тэвчээртэй vргэлжлvvлэн сонсохыг хvсье.

Шалтгаан найм. Цаазаар авах ялыг хадгалахад чиглэсэн нэг тайлбар бол уг ял нь гэмт хэргийн бууралтад нєлєє vзvvлдэг гэсэн ойлголт юм. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэг тухайн оронд єссєн, эсвэл буурсан гэх vзэгдэл нэг ч судалгаагаар нотлогдоогvй байна. Харин зэрлэг балмад гэмт хэргийг vйлдэх, тvvнийг даамжруулах хvчин зvйл болдог гэсэн ажиглалт байдаг. “Би дvvрсэн хvн” гэдэг хэллэг, тvvнээс vvдсэн балмад vр дагаварууд ч дээрхи ажиглалттай холбоотой байж болох юм.

Аллагыг аллагаар засах аргагvй. Зєєлєн нь хатуугаа гэж ярьдаг. Vхлээс зарим нь айдаг байхад, vхэл заримыг нь улам зэрлэгшvvлдэг. Харин бузар гэмт хэрэг vйлдэгдсэд шударга шийтгэлээс айдаг. Шударга шийтгэл гэдэг бол тухайн гэмт vйлдэлд таарсан шийтгэл байхаас гадна, хэргийн vнэн мєн нь бvрэн тогтоогдож ил тод болоход оршдог.

Холын жишээ дурьдахад: АНУ-ын цаазаар авах ял хэрэглэдэг мужид, уг ялыг хэрэглэдэггvй мужаас гэмт хэргийн, тэс тусмаа зэрлэг балмад гэмт хэргийн тvвшин єндєр байдаг тухай зарим эх сурвалжид єгvvлсэн нь бий. Гэхдээ Америк бол цаазаар авах ялын хувьд бидний vлгэр жишээ аваад байх газар биш. Англи Улс цаазаар авах ялаас татгалзаад бvтэн 40 жил болжээ. Энэ хугацаанд 20 гаруй удаа уг ялыг сэргээх гэсэн оролдлого гарчээ. Харин энэ орны бодлого тодорхойлогчид улсынхаа эрхэмсэг нэр тєрийг тууштай хамгаалж, бvр дайны vеийн гэмт хэрэгт ч цаазлах ял хэрэглэхгvй байхаар эцэслэн шийджээ.

Монгол Улсын цаазлах ялын бодлогод бусдын жишгээс онцгой гажсан гэхээр зvйлvvд цєєнгvй байдаг. Цаазаар авах ял сонссон хvн хэргээ давж заалдах бол 10, хэрвээ амь гуйх бол дєнгєж 15 хоногоор хуулийн хугацаа нь дуусдаг. Олон улсын байгууллагын энэ хугацаанд тавьдаг шаардлага бол наад зах нь 3 жилээс багагvй байх ёстой гэж vздэг. Цаазтай хэргийн нотлох баримтад ДНК-гийн шинжилгээг заавал оруулахыг шаарддаг зарим єндєр хєгжилтэй оронд уг хэрэгт холбогдон хоригдож байсан хvмvvс гэмт хэрэг vйлдээгvй нь нотлогдож хэдэн арваараа суллагдсан тохиолдол ч байдаг.

Монгол Улсын эрvvгийн хуулинд хvнийг цаазаар аваачих шалтаг чамгvй олон байна. Мэргэжлийн болон албаны байгууллагууд тvvнийг янз бvрээр тоолдог. Нэг vгээр хэлбэл тэнд тодорхой заалт ч байна, бас яаж ч урвуулж болохоор ойлголтууд байна. Манай эрvvгийн хуулинд цаазтай зvйл ангийн тоо 7 бий гэж vздэг. Харин тэр 7-н заалт дотроо, надад гаргаж єгсєн албаны эх сурвалжийн тоолж жагсааснаар, хvнийг цаазаар авах ял шийтгэж болох 59 хэсэг, гэмт vйлдэл байна. Ийм єргєн талбарт гаргаж байгаа шийдэл тєгс тєгєлдєр, зуун хувь шударга байх боломж нэн хомс юм. Тиймээс цаазаар авах ялыг хэрэглэхээс татгалзах нь олны нийтлэг жишиг болж нэгэнт тогтжээ.

Манайд цаазаар авах ялыг хэрэглэдэг орнуудад байдаг нийтлэг дутагдал бий. Харин зєвхєн Монголын гэж хэлж болохоор бvр дэлхий нийтээрээ мэддэг маш жигшvvртэй, бvдvvлэг алдаа ч байна. Би цаазаар авах ялыг халах шалтгааныг найман хэсэг болгож нэрлэлээ. Одоо миний хэлэх гэж байгаа зvйл бол зvгээр нэг шалтгаан бус бvр Монголын зовлон, цаазаар авах ялыг тойрсон жигшvvртэй зарим байдлын тухай юм. Би vvнийг Монголд цаазаар авах ялтай холбоотой, бас нэн даруй єєрчлєх хэрэгтэй онцгой нєхцєл гэж vзэж байна.

Онцгой нєхцєл нэг: Монгол Улсад цаазаар авах ялаар шийтгэгдсэн л бол тэр хvний хувь заяанд хєндлєнгийн хяналт тавих боломж байхгvйтэй адил. Олон улсын хvний эрхийн байгууллагуудын санааг цаазаар авах ялтай орнуудаас хамгийн ихээр зовоодог гэж, жил бvрийн тайланд нь ордог орон дэлхийд дєрєв бий. Тэдгээрийн нэг нь Монгол Улс. Тэр дєрвийн заримд нь цаазаар авах ялын хяналтыг сайжруулах, зарим талаар тvvнийг эргэж харах, бvр цаазаар авах арга хэлбэрт нь хvмvvнлэг хандлага орж байгаа тухай олон улсын байгууллагууд дурьджээ.

Монголын хувьд цаазаар авагдсан хvмvvсийн мэдэлээл огт байхгvй, байгаа нэг нь ам дамжсан шинжтэй, энэ асуудлаар хамгийн муу vзvvлэлттэй орноор нэрлэгдэж байна. Бодит байдал ч ийм байгаа. Би энэ асуудлаар єнєєдєр УИХ-ын чуулганд vг хэлэх гэж тодорхой байгууллага, албаны хvмvvсээс шаардлагатай мэдээлэл авсан. Цаазаар авах ялтай холбоотой тэдгээр мэдээллvvдийн дотор зєрvv гарч ирсэн. Энэ бол миний сэтгэлийг хамгийн их зовоосон зvйлийн нэг.

Манай улсад хуулинд зааснаар цаазаар авах ял гvйцэтгэх журам, ажиллагаа, гvйцэтгэсэн тухай баримт бичиг нь байнга, тєрийн маш нууцын зэрэглэлтэй байдаг. Тєр бол нийгэмд шударга ёсыг сахиулах vvрэгтэй. Шударга ёс нь огт мэдээлэлгvй, огт хяналтгvй орчинд хэрэгжих боломжгvй. Шударга ёс бол хvний эрхийг, хvнийг тойрч хэрэгждэг. Эзэнгvй шударга ёс гэж vгvй.

Цаазлуулах ялаар шийтгэгдсэн ялтанд ч хvний хувьд тодорхой эрх, хvндэтгэл байх ёстой. Монголд иргэн хvн цаазаар авах ял шийтгэгдээд, Ерєнхийлєгч тvvний амийг уучлаагvй бол тvvнээс хойшхи бvх vйл ажиллагаанд олон улсын байгууллагын болон дотоодын байгууллагын зvгээс хєндлєнгийн хяналт тавих, мэдээлэл авах ямар ч боломж байхгvй. Энэ хаалттай байдал ялтны ємгєєлєгч, ар гэрийнхэнд нь ч vйлчилдэг. Нvдгvй хар нvх, нєгєє ертєнц л гэсэн vг.

Монголчууд бид тиймэрхvv хар нvхийг хаах гэж, наад зах нь тийш гэрэл тусгах гэж хvмvvнлэг, ардчилсан нийгэм байгуулахаа єчигдєр ойг нь тэмдэглэсэн Vндсэн хуулиндаа тод заасан. Учир нь нэг л тийм нvх нийгэмд байвал тийшээ юу ч хамаагvй сорогдон алга болж болдог. Цааз тойрсон тэр нvхийг хаахын тулд эхлээд цаазаар шийтгvvлсэн хvнийг амьд байлгах нь, тэгээд зохих ялыг нь чанга эдлvvлж байх нь зєв юм гэж би шийдсэн.

Цаазаар авах ял шийтгэгдсэн, гvйцэтгэл нь хийгдсэн иргэний тухай улсын Ерєнхийлєгчийн хувьд надад ч бvрэн мэдээлэл байхгvй. Сайндаа л асууна. Сайндаа л илтгэл сонсоно. Хєндлєнгєєс єєр хvн мэдээгvй, хараагvй юмыг, Ерєнхийлєгч ч харах, мэдэх боломж байхгvй. Бусдын жишгээр цаазаар авах ялыг гvйцэтгэхэд хохирогчдын тєлєєлєл байлцдаг, наад зах нь ємгєєлєгч нь хєндлєнгийн хяналт болж оролцдог бол тэнд юу болж єнгєрсєн тухай хvнд итгэл vнэмшил тєрнє.

Цаазаар авах ялын эргэн тойронд янз бvрийн яриа байдаг. Харин уг ялыг гvйцэтгэдэг гэдэгт надад эргэлзээ алга. Гэхдээ л нууц учраас миний ч мэдэхгvй юм тэнд бий. Нэгэнт л нууц юм бол нууц л байдаг. Их нууцалсан юм бол илvv л нууц байдаг. Тиймдээ ч зvй ёсны хардлага сэрдлэг дагуулдаг. Энэ байдал намайг дараачийн онцгой нєхцєл рvv хєтєлж байгаа юм.

Онцгой нєхцєл хоёр: Цаазаар авах ялыг гvйцэтгэсний дараа цаазаар авахуулсан хvний цогцос тойрсон санал гомдол, хvсэлтvvд гарсан байдаг. Энэ бол ил тод болсон зvйл. Цогцосыг нь Монголд ар гэрт нь єгдєггvй. Амьдад нь гэмт хэрэгтэнд тєрийн нэрийн ємнєєс дээд цээрлэл vзvvлж болно. Амьгvй цогцсыг тєр vргэлжлvvлэн цээрлvvлж болохгvй.

Цаазлуулах ялаар шийтгэгдсэн амьд хvнд байтугай, цогцсонд нь тавих хяналт Монголд хомс байна. Ял сонсоод уучлал хvлээж байхдаа амиа хорлохыг завдсан, амиа хорлосон хvмvvсийн vлдээсэн захиасын нэг нь цогцсоо ар гэртээ шилжvvлэх, ойр дотныхныхоо хvрээлэлд оршуулагдахыг эрмэлзсэнд байдаг нь нууц биш. Энэ тухай саяхан нэг сонинд бичсэн байсан. Гvйцэтгэл хийгдэж булсан цогцос хvртэл бороо цасны vерт ил болж, шуугиан тарьсан тохиолдол бий.

Монголчууд бол хvний хойтоход хvндэтгэлтэй ханддаг хvмvvс. Цаазын гvйцэтгэл, цогцосны тухай сонсч байхад тєрийн маш нууцын зэрэглэлтэй гарсан, тэр тухай Ерєнхийлєгчийн зарлигийн зарим заалт хэрэгждэггvй, хэрэгжvvлэх боломжгvй байдаг гэсэн vг ч чих дэлссэн. Ийм юм байж болохгvй нь хэнд ч ойлгомжтой.

Цаазаар авах ялын гvйцэтгэл тойрсон зарим байдалтай албаны хvн явж танилцсан. Мэдээллийг нь ч би сонссон. Мєн уг гvйцэтгэлд оролцдог гэж мэдvvлсэн албаны тодорхой хvнтэй уулзсан, санал бодлоо ч солилцсон. Бодит байдлыг сонсч байхад цаазаар авах ялыг гvйцэтгэхгvй байх нь зєв гэсэн миний итгэл vнэмшил улам нэмэгдсэн. Албаны нууц хvмvvс ч “Монгол Улс цазаар авах ялын єнєєгийн практикт цэг тавих ёстой” гэж санал нэгдэж байсан.

Гэмт хэрэгтэн гэмт vйлдлээ нууцалдаг. Харин гэмт хэрэгтний хувь заяаг тєр бvхэлд нь нууцлаад байх шаардлагагvй. Ер нь мєнхийн нууц гэж vгvй. Хэзээ нэгэн цагт Монголын нийгэм энэ тухай ярих л болно. Эртхэн яривал, эртхэн асуудлыг шийдэх боломж бvрдэнэ гэсэн vг. Миний ярьж хэлсэн чиглэлд хууль дvрмээ єєрчлєх, тоо баримтаа жигдлэх, vзэж шалгах, хєндлєнгийн хяналтыг нэмэгдvvлэх зvйл олон бий. Энэ талаар шаардлагатай арга хэмжээг цаг алдалгvй авах хэрэгтэйг би ойлгосон.

Би хувьдаа цаазаар авах ялыг халах тухай Монгол Улсын хууль тогтоох байгууллагад хандаж, єнєєдєр анх удаа ярьж байгаа юм биш. Одоогоос 19 жилийн ємнє тухайн vед анх удаа ардчилсан сонгуулиар сонгогдсон АИХ-ын нэг депутатын хувьд Vндсэн хуулийг хэлэлцэж байхад би энэ саналаа хэлж байсан. Тэр vед хоёр єдрийн турш цаазаар авах ялтай холбогдсон асуудлаар АИХ-ын депутатуудын дунд хэлэлцvvлэг єрнєж байсан юм.

Би цаазаар авах ялыг халах саналаа 8 зvйлийн vндэслэлээр хэлж байсан байх юм. Єнєєдєр энэ саналаа 8 бvлэг шалтгаан, дээр нь хоёр онцгой нєхцєлд тулгуурлаж УИХ-д илтгэж байна. АИХ-ын чуулганд 19 жилийн ємнє хэлж байсан vгээ єнєєдєр би сануулахдаа єєрийгєє сvрхий хvн болгож дєвийлгєх гэсэнгvй. Харин тухайн vед цаазаар авах ялыг халах саналыг дэмжиж байсан ард тvмний тєлєєлєл-депутатууд цєєнгvй байсан юм шvv гэдгийг дурьдах гэсэн юм.

Монголчуудын эрх чєлєє, тусгаар тогтнол, бие даасан байдлаа баталгаажуулах тэмцэл олон жил, олон зуун дамжин єрнєсєн. Ирэх 2011 онд Монгол Улс тусгаар тогтнол, эрх чєлєєгєє сэргээн тогтоосныхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ. Аливаа орны эрх чєлєєт, бие даасан байдал тухайн орны иргэдийнх нь эрх чєлєє, бие даах чадвараар хэмжигдэх нь бий. Тєрийнхєє нэрийн ємнєєс, тухайлбал ардчилсан орны хувьд нэг иргэнийхээ нэрийн ємнєєс нєгєє иргэнийхээ амийг хороодоггvй улс болж, уг билэгдэлт ойд бэлэг барихыг би нийт иргэдээсээ хvсэж байна.

Монгол Улс бол тvvхийн ч, эрх чєлєєний ч хувьд эрхэмсэг дvр тєрхтэй орон. Иргэд нь ч ийм орон. Иймээс би Монгол хvний тэр эрхэмсэг байдлыг vхтэл нь доош хийж байгаа цаазаар авах ялын тухай яриаг Монгол Улсад vvрд мартахыг хvсэж байна.

Монгол хvн бол цаазаар авагдах дорд хувь заяатай хvн биш. Тэнгэр заяатай, их хувьтай хvн. Монголчууд аа, миний ард тvмээн, тэнгэр заяа, их хувь, сайн нэрээ хичээж нэр тєртэй амьдарцгаая.

Баярлалаа. Read More......