Хийморь өөдөө Монгол хүн Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?



XVII жарны тийн урвагч хэмээх төмөр барс жил айлчлан ирлээ.

Монгол уламжлалаа ёсчлон дагаж, ахмад настнаа дээдлэн хүндэлж, гэр бүл хотол олноороо цуглан үгийн сайныг хэлэлцэж, ерөөлийн дээдийг талбиж байна уу.

Сар шинийн 1-ний өглөөний тэнгэр нь цэлмэг, нарны туяа нь хурц сайхан байлаа. Өглөөний нарыг ирэх цагийн өнгө хэмээн билигшээн угтдаг Монгол түмэн ирж буй жилдээ заяа нь тэгш дүүрэн жаргалтай байхын зөн тэр буй за.

Тийн урвагч хэмээх төмөр барс жилдээ улс төр нь тогтвортой, улс орон нь хөгжлийн үүдээ нээсэн, залуус нь жавхаалаг хийгээд ажилсаг, хөгшид нь намбалаг болоод ухаалаг байх биз ээ.

Монгол түмнийхээ хойч ирээдүй болсон залуус Та бүхэн сар шинийн баярын өдрүүддээ өтгөс буурлуудынхаа ачийг санан хүндэтгэж, тэднээс ухаант үгс, захиас сургаалийг нь сонсох хувь заяатай билээ.

Ухаант буурлууд минь энэ өдрүүдэд үр хүүхдүүддээ садан төрлийг нь таниулж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй.

Мөн энэ билигт өдөр дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран буй нийт Монголчууддаа Сар шинийн баярын мэндийг Үндэсний портал GoGo.mn сайтын зүгээс хүргэж буйг хүлээн авна уу. Read More......