ХӨХ ЦЭРГҮҮД ХӨВСГӨЛӨӨР АЯЛНА

Хөх цэрэг ТББ, МҮЭ, Монголын Лектор төвөөс хамтран 2009.06.24-07.02-ны хооронд “Би эх орондоо хайртай-Бид Монголын ирээдүй” уриан дор эх оронч хүүхдүүдийн “Хөх цэрэг” аялалыг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Аялал Улаанбаатараас Хөвсгөл гэсэн маршрутын дагуу нийт 2000 гаруй км аялах ба аялал нь хүүхэд багачуудын танин мэдэхүйн хүрээг тэлж, тэдэнд эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцах боломжийг олгож, өөрийгөө танин мэдэх, нийгмийн амьдралд идэвхитэй оролцох, бусдад үлгэр дууриал болох сайн үйлсийг дагуулдаг хүүхдүүд, эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг, сайхан арга хэмжээ болж чадсан юм.
Энэ жилийн “Хөх цэрэг” аялал олон талаараа онцлогтой. Тухайлбал: Монголын гайхамшиг болсон үзэсгэлэнт газруудаар аялах бөгөөд аялалыг телевизийн нэвтрүүлэг байдлаар бэлдэж цувралаар гаргана. Түүнчлэн шилдэг лектор С.Ганбаатар, Ц.Саранцэцэг, олимпын аварга Э.Бадар-Ууган, дуучин ВХ, Соко зэрэг залуу уран бүтээлчид хамт аялах юм байна. Аялалын туршид Монголыг Лектор төвөөс хүүхэд залууст зориулан төрөл бүрийн лекц, сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулна хэмээн зохион байгуулагчид мэдэгдэж байна. Аялалд 13-21 насныхан оролцох боломжтой.
Хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тал дээр эцэг, эхчүүдэд маань санаа зовох хэрэггүй бөгөөд Нийслэлийн цагдаагийн газраас цагдаа, яаралтай түргэн тусламжийн төвийн эмч, батлан хамгаалах яамны цэргийн гал тогоо зэрэг дагалдан явах юм байна.

70111839, 99110789 Read More......