Авлигатай тэмцэе гэвэл тендерээ цэгцэлье

"Транпэрэнси Интернэшнл"-ээс гаргасан судалгаагаар 2007 онд нийт 180 орноос 99-рт жагсаж явсан Монгол Улсын авлигын индекс улам муудан, энэ онд 102-р байрт шилжиж, Ливан, Руанда зэрэг орнуудтай мєр зэрэгцэв.
Олон нийтийн санал бодлын судалгаанаас vзэхэд авлига нь ядуурал, мєнгєний ханшны уналт зэрэг ард олны сэтгэл санааг хамгийн их зовоож байгаа нийгмийн асуудлуудтай эн зэрэгцэж ирлээ. Авлигын эсрэг анхны хуулийг аль 1996 онд баталж, 2006 онд Авлигын эсрэг шинэ хуулиа шинэчлэн баталж, Авлигатай Тэмцэх Газар (2007 он) байгуулан, Авлигын эсрэг НVБ-ын конвенцид (2005 он) нэгдэн орсон Монгол оронд чухам яагаад авлигын нєхцєл байдал ийнхvv хvндэрч байнаа гэсэн асуулт гарч байна. Юманд учир, суманд гичэр гэж байдагсан. Учир нь юундаа байнаа гэсэн гайхашрал єєрийн эрхгvй тєрж, авлига гэдэг чинь тэмцээд дийлддэггvй, дайтаад дарагддаггvй айхтар эд юм болов уу гэж арга барагдана. Гэсэн атал єєр улс орнуудад авлигыг бууруулж, авлигачдыг хазаарлаж чадаж байна гэж сонсохоор бас ч тиймгvй мэт. Тэгэхээр асуудлын гогцоо єєр зvйлд байгаа нь илэрхий. Чухамдаа авлигатай тэмцэх улс тєрийн чин хvсэл зориг тєр, засагт дутаж байна. Сvvлийн жилvvдэд авлигын эсрэг авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээний олонхийг Монголын тєр єєрєє санаачлан хийсэн гэхээсээ олон улсын шахалт, шаардлагаар хийхэд хvрсэн гэвэл vнэнд дєхєж очно. Мянганы сорилын сан, гадаадын хандивлагч орнууд, олон улсын хамтын ажиллагааны болон банк санхvvгийн байгууллагуудын зvгээс авлигатай тэмцэх тухайд тодорхой алхмууд авч хэрэгжvvлэхгvй бол Монголд vзvvлэх зээл тусламж, хєрєнгє оруулалтыг хязгаарлахаас єєр замгvй болно гэсэн дохиог олонтой єгєх болсноос vvдэн олон жил гацсан Авлигын эсрэг хууль батлагдаж, Авлигатай тэмцэх газар байгуулагдсан нь нууц биш.

Гэвч дvргvйд хvчгvй гэдгийн vлгэрээр авлигын эсрэг тэмцлийн бодлого эрх зvйн орчныг сайжруулах, хэрэгжилтыг хvчлэх тал дээр тєр, засаг тун хойрго хандаж байна. Авлигын эсрэг НVБ-ын Конвенцийн 7-р бvлэгт заасанчлан Монгол Улс єєрийн холбогдох эрх зvйн орчныг дээрх конвенцид нийцvvлэн зохицуулах асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэсэн хэдий ч 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталснаас єєр авлигын эсрэг дорвитой хууль эрх зvйн акт УИХ-ын гараас гараагvй хэвээр л байна. Эрvvгийн, Эрvvгийн байцаан шийтгэх, Иргэний, Захиргааны хариуцлагын тухай, Тєрийн албаны тухай, Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдах авах тухай, Тєсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтын тухай, Тєрийн хяналт шалгалтын тухай, Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай, Тєрийн нууцын тухай, Шvvхийн тухай, Аудитын тухай, Монгол Улсын Хvний Эрхийн Комиссын тухай, Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Мєнгє угаах болон терроризмыг санхvvжvvлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг авлигын эсрэг тэмцлийн эрх зvйн орчин бvрдvvлдэг 20 гаруй хуулийг авлигын эсрэг vзэл санааны vvднээс шинэчлэх, нэмэлт єєрчлєлт оруулах асуудлууд хойш тавигдсаар байгаа юм. Авлигын эсрэг Vндэсний хєтєлбєр одоог хvртэл тєсєл хэвээр, тєрийн албан хаагчын ёс зvйн дvрмийн тухай, ашиг сонирхлын зєрчлийн тухай болон мэдээлэл авах эрх, эрх чєлєєний хуулиуд ч ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэгдэхгvй нь магад болжээ. Шинэ хууль байтугай ємнє нь баталсан хуулиудыг ашиг сонирхлын зєруилд идэгдсэн улс тєрчид элдэв арга шалтаг хэлэн гоочилж, авлигыг хязгаарласан заалтуудыг нь элдэв нэмэлт єєрчлєлт хийх нэрийн дор авч хаяж байна. Vvний сонгодог жишээ бол 2005 онд батлагдсан "Тєр, орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах тухай" хуульд 2007 онд оруулсан нэмэлт єєрчлєлт юм. Энэ нэмэлт єєрчлєлтєєр "зураг тєсєл, барилга угсралт, тохируулгын ажлыг тvлхvvр гардуулах гэрээгээр бvхэлд нь тендер зарлах" боломжийг нээн єгч, "авто зам, эрчим хvчний тєсєл" -vvдийн гvйцэтгэгчийг шууд сонгох эрхийг захиалагчид олгожээ. Автозам, эрчим хvч зэрэг тєсвийн хєрєнгє оруулалтын хамгийн том салбарт тендер зарлахгvйгээр шууд гэрээ байгуулах эрхийг тєсвийг захиран зарцуулагч нарт олгосон нь шударга єрсєлдєєн, ил тод нээлттэй хэмнэлттэй байх зарчмыг vгvй болгож, авлига хээл хахууль гаарах нєхцлийг бvрдvvлсэн санаатай vйлдэл гэж нэрлэхээс єєр арга алга.

Тvvнчлэн тvлхvvр гардуулах гэрээ бол чухамдаа цєєхєн том компаниудын эрх ашигт vйлчилсэн заалт болсон бєгєєд зураг тєсєл, угсралт, тохируулга зэргийн аль нэгнээр нь дагнасан жижиг дунд компаниудыг зах зээлээс шахаж, монопольчлолыг дэмжсэн зvйл болжээ. Дээр дурдсан хуулийн нэмэлт єєрчлєлтийн сюрприз vvгээр дуусаагvй бєгєєд бvр гайхалтай нь "тендер шалгаруулалттай холбогдох гомдлыг хvлээн авсан шvvх энэ хуулийн 55.4.1-55.4.3-т зааснаас бусад тохиолдолд тєсвийн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас гаргасан шийдвэрийг тvдгэлзvvлэхийг хориглоно" (7/56-р зvйлийн 3 дахь хэсэг) гэж шvvхийн vйлчлэх хvрээг хязгаарлан тvvний бvрэн эрхэд халдаж "танхайрчээ". Уг нь худалдан авах ажиллагааны энэхvv хууль Азийн Хєгжлийн Банк, Дэлхийн Банкны мэргэжлийн тусалцаатайгаар боловсруулагдаж, олон улсын жишигт нийцсэн, 2000 онд батлагдсан хуулийн олон арван цоорхойг нєхєж чадсан тун боломжийн хууль байлаа. Энэ хуулиар худалдан авах ажиллагааны vе шатуудад тавигдах шаардлагуудыг сайтар нарийвчилж, мэдээллийн технологийн цахим хэлбэрvvдийг нэвтрvvлэн вэб хуудас, мэдээллийн сан бий болгох, улсын хэмжээний тайлан мэдээг гаргах, ил тод хариуцлагын тогтолцоог чангатган, эргэж тайлагнах, гvйцэтгэлд хяналт тавих, мэргэжсэн боловсон хvчнээр хангах зэрэг заалтуудыг анх удаа оруулж єгсєн нь ихээхэн дэвшилттэй зvйл болсон юм.

Гэтэл 2007 оны нэмэлт єєрчлєлт дээрх хуулийн vйлчлэх хvрээг хязгаарлаж, улс орон нутгийн ємчийн хєрєнгє оруулалтын дийлэнх хувийг эзэлдэг барилга угсралт, зам гvvр, эрчим хvчний салбарт захиалагч буюу тєр засгийн эрх мэдэлтнvvдийг дураар дургих боломжийг нээжээ.
2008 онд эрчим хvчний салбарт улсын тєсєв болон Монгол Улсыг хєгжvvлэх сангаас 79.7 тэрбум тєгрєгийн барилга байгууламж, тєсєлд зарцуулж байгаа бол авто замын салбарт 103,8 тэрбумын тєсєл арга хэмжээг, барилгын салбарт 42.6 тэрбум тєгрєгийн нийт 58 тєсєл хэрэгжvvлэхээр тєлєвлєжээ.

Мєн овоо их мєнгє сонсогдож байгаа биз. Энэ мєнгєний дvнд орон нутгийн тєсєв, гадаадын зээл тусламж, тєрийн ємчит байгууллага компанийн худалдан авах ажиллагаанд зарцуулж байгаа хєрєнгийн хэмжээ ороогvй гэдгийг онцлон дурдья. Хуулийн нэмэлт єєрчлєлтийг зам барилгатай бизнесийн ашиг сонирхлоор холбоотой УИХ-ын хэдэн гишvvн санаачилсан бєгєєд vvнийхээ шалтгааныг тєндер шалгаруулах нь цаг их авч хугацаа алдахад хvргэж байна. Засгийн газрын хєрєнгє оруулалт цаг хугацаандаа хийгдэхгvй байна, vндэсний vйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй байна гэсэн "эх оронч" vгсээр халхавч болгон тайлбарлаж байсан юм. Олон улсын жишгээс харахад шууд гэрээ байгуулах, тvлхvvр гардуулах гэрээ зэрэг нь єрсєлдєєнийг хязгаарлан, авлигын эрсдэлийг эрс нэмэгдvvлдэг ажээ. Учир нь авлига бол тєрийн мєнгє, эрх мэдэл хоёрыг тойрон эргэлддэг бєгєєд энэ утгаараа тєр, орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах ажиллагаа буюу монголчууд бидний хэлж заншсанаар тендер бол авлигад єртєх хамгийн єндєр магадлалтай тєрийн vйлчилгээний нэг юм. Транспэрэнси Интэрнэшнл олон улсын байгууллагын судалгаагаар тендерт зарцуулагдаж байгаа нийт мєнгєн дvнгийн 10-30 хувь, харин хяналтын тогтолцоо сул Монгол шиг улс орны хувьд бvр 50 хvртэлх хувь авилгачдын халаасанд ордог гэж vзжээ.
Тєр, орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа ажил, vйлчилгээ худалдан авах ажиллагааны талаар Нээлттэй Нийгэм Форум, МУИС-ийн Нийгмийн Судалгааны Хvрээлэнгээс олон нийтийн дунд явуулсан судалгааны дvнгээс харахад нийт респондентын 77.5 хувь тендер авлигад ямар нэг байдлаар автсан хэмээн vзсэн бол дєнгєж 7.6 хувь нь автаагvй гэжээ.
2008 онд тєв, орон нутгийн тєсєв, Монгол Улсыг хєгжvvлэх сан зэрэг засгийн газрын тусгай сангууд, гадаадын зээл тусламж болон тєрийн ємчит байгууллага компаниудыг оруулаад наад зах нь нэг их наяд (нэг триллион) зєвхєн тєрийн хєрєнгєєр бараа, ажил, vйлчилгээ худалдан авах ажиллагаанд зарцуулагдахаар байна.

Тэгвэл 2008 онд ДНБ vнээрээ 5.929.8 тэрбум буюу зургаан их наяд орчим болно гэж vзвэл зургаан тєгрєг бvрийн нэгийг бид худалдан авах ажиллагаанд зарцуулж байна гэсэн vг юм. Харин vvний хэдэн хувь авлигачдын халаасыг дvvргэдэг бол гэсэн асуултанд хариулахад тvвэгтэй боловч дэдхийд хvлээн зєвшєєрєгдсєн Транспэрэнси Интернэшнл байгууллагын дvгнэлтэд тулгуурлан хамгийн даруухан тооцоо хийвэл наад зах нь нэг зуун тэрбум тєгрєгнєєс багагvй тоо гарах аж.
Энэ бол зєвхєн эдийн засгийн шууд хохирол. Хариуцлагагvй тендерийн vйл ажиллагаа мєнгєн дvнгээр илэрхийлэх аргагvй хохирлыг улс, олон нийтэд учруулж байгааг Шандын чиглэлийн болон Лvнгийн авто замын жишээ тодорхой харуулж байна. Шандын авто зам цагтаа баригдсан бол тээвэрлэлтийн болж саатсан олон арван барилгын обьект єдийд ашиглалтанд орж Лvнгийн замын тендер хуулийн дагуу хийгдсэн бол зуу зуун га газар талхлагдаж байгаль орчинд нєхєшгvй хохирол учрахгvй, харах орчин хязгаарлагдсанаас болж хvний алтан амь vрэгдэхгvй байсан нь тодорхой билээ. Худалдан авах ажиллагааны явцад зарцуулсан авлигын дvнг гvйцэтгэгч байгууллага гэрээний явцад чанар муутай ажил vйлчилгээ, бараа бvтээгдхvvн нийлvvлэх замаар нєхдєг тул хэрэглэгч болох татвар тєлєгчид мєнгєє авлигачдад алдаж нэг хохироод, чанаргvй бараа vйлчилгээ авч бас дахин хохироход хvрдэг аж. Чанаргvй авто зам, хэзээ ч нурж болзошгvй байшин барилга, аль дивангарын хоцрогдсон оношлогооны аппарат, эвдэрч хэмхрэхдээ амархан ширээ сандал, компьютер, байгаль орчинд хортой нєлєєтэй дулааны станц энэ бvхэн бол авлигад идэгдсэн худалдан авах ажиллагааны бодит vр дагавар байгаа юм.

Худалдан авах ажиллагаа буюу тендерийг шударга, ил тод, нээлттэй явуулж чадах юм бол дээрх хохирлоос урьдчилан сэргийлэхээр барахгvй нийт зарцуулагдаж байгаа мєнгєнєєс 55.7 тэрбум тєгрєгийг жил бvр хэмнэж чадна гэдгийг Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газраас тооцож гаргасан байдаг. Хэмнэлтийн зарчмаар ажиллаж хуруу хумсаа хуйхалж байж 2.5 тэрбум тєгрєг хэмнэхийг хичээж байгаа одоогийн Засгийн газарт энэ мєнгє илvvдэхгvй нь мэдээж. Vvний тулд худалдан авах ажиллагааны эрх зvйн орчныг шалдаа буухад хvргэсэн 2007 оны дээрх нэмэлт єєрчлєлтийг хvчингvй бологохоос гадна холбогдох тєрийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Худалдан авах ажиллагааг боловсронгуй болгож, шударга, ил тод, хэмнэлттэй, тэгш єрсєлдєєнийг хєхиvлэн дэмжиж чадах тогтолцоог тєлєвшvvлэхэд єнєєгийн институцчилэгдсэн байдал тохирохгvй болохыг судалгааны дvн харуулж байна. Єєрєєр хэлбэл, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар гэсэн статус, арав хvрэхгvй ажилтантайгаар дээрх зорилтыг хэрэгжvvлэх чадваргvй гэдэг нь харагддаг. Єнєєдєр Монгол Улсад тєрийн хєрєнгєєр бараа ажил, vйлчилгээ худалдан авах ажиллагаа эрхлэх эрх бvхий 5000 гаруй субъект байдаг бєгєєд жилдээ 100.00 мянган худалдан авах ажиллагаа хийгдэж байгаа гэсэн судалгааны дvнд тулгуурлан тооцвол худалдан авах бодлого, зохицуулалтын нэг ажилтан єдєрт 55 орчим худалдан авах ажиллагааг хянах шаардлагатай болж байгаа юм.

Томоохон тендерийг тvvвэрлэн vзнэ гэж тооцсон тохиолдолд ч дээрх ачаалал багагvй хэвээр л vлдэж байгаа нь даахгvй нохой булууны яс хураана гэдгийн vлгэр болж байна. Тэгэхээр наад зах нь эл газрыг Засгийн газрын агентлагийн хэмжээнд аваачиж байж vр єгєєжтэй, хэмнэлттэй, шударга тендерийг явуулахыг шаардаж болно. Гэхдээ энэ бол худалдан авах ажиллагааг нэг гарт тєвлєрvvлнэ гэсэн vг огтхон биш бєгєєд харин тендерт тавих хяналтыг сайжруулж, мэргэжилтнvvдийн ур чадварыг дээшлvvлэх, бодлогыг оновчтой боловсруулах vvднээс хийх хэрэгтэй юм. МАХН, АН-ын хооронд энэ оны есдvгээр сарын 12 ний єдєр байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд худалдан авах тогтолцоог шинэчлэх, єєрчлєх гэсэн заалт орсон хийгээд Засгийн газар нь 2008-2012 онуудад баримтлах vйл ажиллагааны хєтєлбєртєє дэвшvvлсэн найман тэргvvлэх чиглэл, зорилтын нэгээр "Авлига, хvнд суртлаас ангид, хариуцлагатай улс тєрийн ардчилсан тогтолцоог хєгжvvлэх" явдал гэж дэвшvvлсэн єнєєдрийн нєхцєл байдалд авлигыг бууруулахын тулд тендерээ цэгцлэх талаар эрх баригчид шийдвэртэй бодлого хэрэгжvvлэх биз ээ гэсэн найдлага, горьдлогын єнгєн дээр цэглэе. Read More......