Шварценеггер ерөнхийлөгч ч болж магадгүй
Холливудын супер од, бизнесмэн, улстөрч, тамирчин Арнольд Шварценеггер 62 насыг зоогложээ. Олон үндэстний төлөөлөл Холливудыг бүрдүүлдэг. Антонио Бандерас испани, Дастин Хоффман еврей, Аль Пачино итали үндэстэн. Харин Арнольд Шварценеггер эрэлхэг австрийн жинхэнэ дүр төрх аж. Харин одоо тэрбээр их улс төрд хүчирхэг тэмцэгч болж, өдгөө Калифорнийн амбан захирагчаар сонгогдсон А.Шварценеггер 1947 оны долдугаар сарын 30-нд Австрийн Грац хэмээх жижиг хотод мэндэлжээ. Эцгийн чанга хүмүүжилд Арнольд хүү дасгалаа хийлгүйгээр өглөөнийхөө цайгаа ууна гэсэн ойлголтгүй өсчээ. Цаг агаарын хүйтэн, халуун ямар ч үед эцэг нь хүүхдүүдээ гүйж, дасгалаа хий хэмээн хөөн гаргадаг байж. Эцгийнхээ нацист маягийн ширүүн харьцааг тэсвэрлэхийг үл хүссэн Шварценеггер гэрээсээ явахаар хатуу шийджээ. Түүний гэр бүл ядуу байсан бөгөөд утас, хөргөгч, бие засах өрөө ч байсангүй. Шварценеггер гэрээсээ явах боломжийг хүлээсээр л байв. Эцэг нь түүнийг хөлбөмбөгчин болоосой гэж хүсдэг байсан ч тэрбээр бодибилдингээр хичээллэх болжээ.
Шварценеггер 22 насандаа Холливудыг зорилоо. Жүжигчин болох боломжоо хайхын сацуу спортын шоу бизнест амжилттай оролцож нэр хүндтэй хөнгөн атлетикийн тэмцээнд тогтмол амжилт гаргадаг байв. Ингээд хоёр жилийн дараа “Геркулес Нью-Йоркт” кинонд анхны дүрээ хүлээн авчээ. Гэвч урлагт гаргасан анхны амжилт нь 12 жилийн дараа “Конан-варвар” киноны гол дүрээр ирсэн юм. Харин дэлхийн хэмжээний од болгосон дүр бол 1984 онд Жеймс Кэмероны “Терминатор” кино юм.