Оросын угсаатны зүй судлаачид Монгол генийн “эрэлд”



Европчууд тэр дундаа оросууд Азийн нүүдэлчидтэй олон зууны турш хөрш зэргэлдээ, байнгын хэлхээ холбоотой явж ирсэн ч “өндөр хамартнууд”-ын ген-фондод “өргөн шанаатны” ул мөр бараг үлдээгүй гэжээ. ОХУ-ын анагаах ухаан-генетикийн судалгааны төвийн эрдэмтэд ийм нотолгоог саяхан хийгээд байна. Орос газрын хүүхнүүд энгэр чангатай байсных уу эсвэл Азийнхан тэднийг сониуч харц, таалал хүслийнхээ гадна үлдээсний аль нь болох нь тодорхой бус.

Азийн нүүдэлчид, Монголын байлдан дагуулагчид уг нь энэ нутагт үр удам байтугай ул мөрөө үлдээж байсан нь тов тодорхой зүйл. Гэвч өргөн уудам нутаг, зуун саяар тоологдох хүн амын дунд энэ бүхэн саармагжин сарнисан бололтой. Генетикийн энэ “цагаачлал”, өв үлдэгдлийг тогтоохын тулд Оросын эрдэмтэд Ү хромосомын дарааллыг удтал судалжээ. Гэхдээ эрдэмтэд зөвхөн эрчүүдэд л энэ судалгааг хийсэн гэнэ. Учир нь ийм хромсом эмэгтэйчүүдэд байдаггүй.

Ү хромосом бол үндсэндээ хүний ураг төрлийн мэдэллийн сан гэсэн үг. Нүүдэлчин байлдан дагуулагчдаас нь үлдсэн өв энд хадгалагдан байх учиртай. Гэвч санаснаас бага байж. Энэ нь орос цус цэвэр хэвээрээ байгаагийн нотолгоо болж байгаа юм.

Москвагийн генетикч эрдэмтэд энэ судалгаагаараа нэг зүйлийн дүр төрхийг тогтоосон гэнэ. Тэр нь Төв Азийн генфонд халимагуудад их ажиглагдсан явдал. Энэ ч зүй ёсны үр дүн. Халимагууд тун саяхан, тухайлбал 17 дугаар зууны үед л Европод шилжин суурьшсаныг дурдах хэрэгтэй.

Газар нутгийн байршлын хувьд Ази Европын зааг нутгаар оршин амьдардаг Башкирчуудад “тал нутгийнхан”-ы Ү хромосом илэрдэг ч тэгтлээ давамгайлдаггүй. Тэр ч бүү хэл Казанийн татарчуудад генетикийн ийм ижил төстэй шинжийн илрэл бүр бага байдаг нь гайхал төрүүлдэг. Татарчуудыг Монгол цусных гэсэн ойлголт хэзээ язааны зүйл. Оросуудын сэтгэхүйд бол бараг теором болтлоо тогтчихсон ойлголт шүү дээ. Гэхдээ энэ бол учир шалтгаантай байж таарна. Татарчуудын Ази ген нутгийн фин-угорчуудын овгийнхонтой ижилссэнийг эндээс анзаарч болно.

Ижил мөрний Оросууд болон энэ нутгаас Европод нүүдэллэн суурьшсан ард түмний генид Төв Азийнхны Ү хромосом зөөгдөн хадгалагдсан нь бага байдаг. Тэгэхээр талын нүүдэлчдийн Ү хромосом Дорнод Европын ард түмнүүдийн генфондод тун шалихгүй нөлөөлсөн байж таарах гээд байна. Эндээс Оросуудыг үндсэн. Европ шинж төрхтнүүд хэмээн тодорхойлж болно гэсэн үг гэнэ.

Үүнээс өмнө Орос, Эстоны генетикчид энэ чиглэлээр судалгаа хийжээ. Энэ судалгаагаар оросын хүн ам зүйн генийн удамшлыг хоёр үндсэн хэсэгт хуваан үзсэн байдаг. Тэдгээр нь Төв болон өмнө зүгийн славян хэлтэн, умар зүгийн фин-уграмчууд юм. Эдгээр нь гарал угсаа нэгтэй ард түмэн.

Харин жинхэнэ Ази хэв төрхтөн тэр дундаа Татар-Монголчуудын ген оросуудын генийн тархалтад мэдэгдэхүйц хэмжээнд ажиглагдаагүй гэжээ. Гэхдээ татарчуудын ген оросуудынхаас тун бага ялгаатай. Гагцхүү Төв Азиас гаралтай монгол генфондын шинж төрх бага хэмжээгээр ажиглагддаг. Хэдий ийм ч угсаатан зүй судлаачид Төв Ази болон Европчуудын генийн харилцан уялдаа холбоог үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байна.

А.Цэлмэг
www.gogo.mn Read More......

Дэлгэр Монгол нутагт хавар ирлээ



-Өчигдөр, өнөөдөр, маргааш. Буурал хорвоо хэмээгч хавар гэх энэ л цэгээс эхлэх мэт. Саатан золгохын ерөөлтэй, сайхан сэтгэлийн илэрхийлэл болохоор тэр биз ээ-


Яруу тунгалаг төрийн дуулал нь эгшиглэж, алтан соёмбот далбаа нь намирах ахуйд омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадраана. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран биднийг нэгтгэдэг их хүчин Эх нутаг мину. Өвгөдийн өвлүүлэн үлдээсэн Монгол нутагт ханзрах хөрс цасны дороос яргуй цухуйн хавар цаг ирлээ.

Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах билэг тэмдгийг онцгойлон гаргаж туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлээ илэрхийлдэг.

Нэгэн цагт бидний хаад “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээсэн дардас бүхий хаш эрдэнийн тамга барьж төр ёсны сүрийг илтгэж явсан билээ.

Төв Азийн голт зүрхэн дээр байршдаг нүүдэлчдийн түүх хэдэн мянганаар тоологдоно. Дэлхийн сүүлчийн мөстлөгийн үед чухам энэ л хязгаар буйд нутгаас бидний өвөг дээдэс болсон анчин нүүдэлчид ан гөрөөний их нүүдлийг даган Берингийн битүү байсан хоолойг дамжин Америк тивд очин суурьсан ч гэлцдэг. Хамгийн сүүлд л гэхэд Японы эрэг орчимд живсэн монголчуудын онгоцноос Ромын легионеруудын дуулга олдсон нь 13 дугаар зууны байлдан дагуулалтаараа бидэнд тэд зүтгэж байсныг нотлох ажээ. Тийм ээ, бид их гүрэн. Аргаа барахдаа Хятад цагаан хэрэм бариулан мөнхийн дайсан нүүдэлчдээс газар нутгаа тусгаарлах оролдлого хийсэн нь өнөөдөр хүний түүхийн туршид баригдсан хамгийн том уран барилгын байгууламж хэмээн нэрийдэхэд хүргэжээ. Аугаа гайхамшигт хэрэм бариулахад хүргэсэн ард түмэн бүр ч гайхамшигтай биш гэж үү. Тийм ээ, бахархал дүүрэн бидэнтэй илчит туяагаа цацруулах наран хавартай золгууллаа.

Хаврын тэргүүн сар. Ургамал бүхэн амь орж, гол горхи сэргэн хоржигнон мяралзах уудам хөндий, нүд алдам хээр талдаа эрх дураар нүүдэллэн амьдарсаар ирсэн эрх чөлөөт нүүдэлчдэд нэгэн хавар ирлээ. Хүний түүхийн олон мянган хавартай золгон бартаа саадыг даван туулсан Монгол түмэн дахин нэгэн хавартай золголоо. Дэлгэр Монгол нутагт минь XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жил айлчлан ирлээ.

Төв Азийн нүүдэлчин. Туурга тусгаар Монгол Улс. Хэчнээн сайхан бэ. Хэчнээн яруу уянгалаг гээч.

Хамаагүй ээ, олон арван жилийн өвөр хоорондын тэмцлийн сүүлчээр Монголчууд манж угсаатанд өөрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж хараат болсон ч, харц дээгүүр явдаг зон олон харц доогуур толгой бөхиймөл явах болсон ч гэлээ Монголын олон зоригт аавын хүүхэд олон арван удаагийн зэвсэгт бослогынхоо хүчинд өдгөө өвгөдийн үлдээсэн газар шороо, өв соёлтой батлан хамгаалж, XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилтэй мэнд амрын цацлаа өргөн мэхийн золголоо.

Өчигдөр, өнөөдөр, маргааш. Буурал хорвоо хэмээгч хавар гэх энэ л цэгээс эхлэх мэт. Саатан золгохын ерөөлтэй, сайхан сэтгэлийн илэрхийлэл болохоор тэр биз ээ. Оюунт хүн гэгч оноо алдаагаа огоорон ухаарч, ирээдүйн мөрөө эрхэст тэнгэрээ даатгадаг болохоор ч тэр буй за.

Ам мурийн гар зөрүүлсэн ч, арагш харж хараан зүхсэн ч уужим сэтгэлээр амрыг эрэн, мэндийн цэнхэр хадгаа барин, мэхийн саатан золгодог миний Монголын аугаа баяр болохоор тэр биз ээ.

Зорьсон газар холын хол ч зориод золгохоор дуулан санагалздаг харь оронд суугаа элэг нэгт Монгол хүн та сайхан хаваржиж байна уу. Алсад суугаа аавдаа амжиж очиж золгоогүй ч амрыг нь эргэн нарандаа залбирч, амьдарлаа өөд өргөхөөр хүний нутгийн эргүүлэгт хөрст нутгаа санагалзан суугаа элэг нэгт Монгол та сайхан шинэлээрэй.

Сарын газраас санагалзавч, саравчлан суугаа ижийдээ сайны ерөөл дэвшүүлэн баярын нулимстай, сайнтай муутай хүний нутгаас саймшран санаа алдан суугаа ахан дүүс та бүхэн сайхан шинэлэж байна уу. Сайны ерөөл дэвшүүлэн мэндчилж, учран золгохын өлзийт ерөөлийг өргөн сууна уу. Өвгөдийн үлдээсэн эх нутгаа өөрийн биеэр хамгаалан торгон хилийн зурваст нүд цавчилгүй манаанд зогсоо хилчин та сайн байна уу. Алсад одсон хүүгийнхээ аян замыг даатган, мэнд амрын цацлаа өргөн суугаа эжий та сайхан хаваржиж байна уу...

...Тийм ээ, бахархал дүүрэн бидэнтэй илчит туяагаа цацруулах наран хавартай золгууллаа. Дэвжин дээшлэхийг билэгдэх мэт ургах нарандаа ураг төрөл, амьдрал ахуйгаа даатган хөх монголчууд мэхийн угтлаа.

Омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадрана. Энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран биднийг нэгтгэдэг их хүчин Эх нутаг мину. Өвгөдийн өвлүүлэн үлдээсэн Монгол нутагт ханзрах хөрс цасны дороос яргуй цухуйн хавар цаг ирлээ.

Л.НАРАНТӨГС
www.news.mn Read More......

Хийморь өөдөө Монгол хүн Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?



XVII жарны тийн урвагч хэмээх төмөр барс жил айлчлан ирлээ.

Монгол уламжлалаа ёсчлон дагаж, ахмад настнаа дээдлэн хүндэлж, гэр бүл хотол олноороо цуглан үгийн сайныг хэлэлцэж, ерөөлийн дээдийг талбиж байна уу.

Сар шинийн 1-ний өглөөний тэнгэр нь цэлмэг, нарны туяа нь хурц сайхан байлаа. Өглөөний нарыг ирэх цагийн өнгө хэмээн билигшээн угтдаг Монгол түмэн ирж буй жилдээ заяа нь тэгш дүүрэн жаргалтай байхын зөн тэр буй за.

Тийн урвагч хэмээх төмөр барс жилдээ улс төр нь тогтвортой, улс орон нь хөгжлийн үүдээ нээсэн, залуус нь жавхаалаг хийгээд ажилсаг, хөгшид нь намбалаг болоод ухаалаг байх биз ээ.

Монгол түмнийхээ хойч ирээдүй болсон залуус Та бүхэн сар шинийн баярын өдрүүддээ өтгөс буурлуудынхаа ачийг санан хүндэтгэж, тэднээс ухаант үгс, захиас сургаалийг нь сонсох хувь заяатай билээ.

Ухаант буурлууд минь энэ өдрүүдэд үр хүүхдүүддээ садан төрлийг нь таниулж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй.

Мөн энэ билигт өдөр дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран буй нийт Монголчууддаа Сар шинийн баярын мэндийг Үндэсний портал GoGo.mn сайтын зүгээс хүргэж буйг хүлээн авна уу. Read More......

Тийн урвагч хэмээх цагаан барс жилийн өнгө

ХУЛГАНА ЖИЛТНҮҮД ТОГТУУН ТАЙВАН БАЙНА
Ерөнхийдөө үхэр жилд байсан шигээ хэвийн тогтуун өнгөрнө. Нэг их зүтгээд амжилт олохгүй тул өврийгөө зовоолгүй зөнгөөрөө л бай. Жилийн турш бүх зүйл санаснаар болохгүй ч сэтгэлээр унахгүй урагшил. Гараг эрхэс таныг ор тас орхиогүйг санаж одоогийн байдалдаа эвлэрээд явж байтал жилийн сүүлээр байдал дээрдэнэ. Хулгана жилтнүүдийг өөрөө өөртэйгөө ажиллах, ялангуяа залуусыг өөрийгөө нээх, хөгжүүлэх, хөгшдийг нь биеэ асрах, эрүүл мэнддээ анхаарахыг гойд шаардаж байна. Харин хайр дурлалын амьдрал жаргалтай, сэтгэл хангалуун байна. Ганц бие хулгануудын хувьд гадуур дэлгүүр хэсэх маягаар цагийг зугаатай өнгөрөөж болно. Харин хосуудын хувьд аль болох рамонтик байдлыг бий болгож хамтдаа салхилах, бие биедээ гэнэтийн бэлэг барих зэргээр аз жаргалаар дүүрэн байх болно. Жилийн турш мөнгөө сайн хуримтлуулж байгаад жилийн сүүлээр удаан хугацаагаар хүсч байсан эд зүйлээ худалдан авах боломж гарна. Санхүүдээ тооцоотой хандвал гараг эрхэс таныг ивээж, жилийн эцсээр дуртай зүйлдээ гар татахааргүй боломжинд хүргэнэ. Бар жил таныг ямар нэг санхүүгийн баримт бичиг, тооцооны хуудас дээр гарын үсэг зурах мэт зүйлд маш болгоомжтой хандахыг анхааруулж байна. Бар жилд уушгаа анхаарч, агаар салхинд гарахыг бодоорой. Архи дарс уух шаардлага их гарна. Тэр тусмаа эдгээрээс хол байгаарай.

ҮХРҮҮД ОЛОН ШИНЭ САНАА ОЛНО
Үхэр жилтнүүдийн хувьд бүх зүйл нээлттэй. Маш сайхан жил тохиож байна. Шинэ санаагаар дүүрэн жил. Энэхүү шинэ санаагаа өөрийн дургүй хүмүүстээ хэлж болохгүй, харин удирдах албаны болон даргадаа танилцуулж, хэрэгжүүлэхэд нь байнга сануулга өгвөл амжилт олно. Олсон санаануудаа дотроо сайн тунгаан бодож алийг нь ажил хэрэг болгохоо сайтар нягталсны дараа шийдвэр гаргаж алхам хийгээрэй Энэ жилийн онцгой анхаарах бас нэг зүйл бол гадаад хэл сурахад тань гараг эрхэс маш сайн дэмжинэ. Жилийн турш сюрпризээр дүүрэн байх болно. Хань ижил гэр бүлтэй үхрүүд маш аз жаргалтай байна. Харин ганц бие хүмүүсийн тухайд жаахан уйтгартай байх боловч хэн нэгнийг олох гэж өөрийгөө хүчилж дайчлах хэрэггүй, заяаны хань. зам дээр гэгчээр нэг л өдөр та аз жаргалтайгаа учирна. Жилийн дундуур ажлын талбар дээр ямар нэг ойлгомжгүй асуудалд орооцолдож болзошгүй тул сэрэмжтэй байгаарай. Гэхдээ л ажил дээрх элдэв асуудлыг хөнгөн давна. Эрүүл мэнд хэвийн байх боловч жилийн дунд үеэс даралт ихсэх хандлагатай. Давсархаг хоол унднаас татгалз. Хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэ. Жилийн сүүл саруудад хоол боловсруулалтандаа анхаараарай. Жилийн эхээр гайгүй байсан санхүүгийн амьдрал дунд үеэс хүндэрч болзошгүй, энэ богинохон үеийг гарзгүй давчихвал гуравдугаар улирлаас санхүүгийн таатай боломж гарч ирнэ. Энэ жил мөнгө зээлэхээс татгалз. Мөрийтэй тоглоом хааяа тоглодог бол энэ жил хожих магадлал өндөр байна. Материаллаг зүйлст мөнгө зарцуулж болно. Харин жилийн сүүлч ялангуяа 12 дугаар сарын зарлагаа өмнөх сараасаа хэтрүүлвэл нэлээд эрсдэл хүлээх болно.

БАРУУДЫН ГАРТ АЗ ОД БИЙ
Жил нь орж буй хүчирхэг барууд та бүхний гарт бүх зүйл байна. Тэр бүгдийг хэрэгжүүлэхэд нэг их хүч шаардагдахгүй тул аливаад ядартлаа ач холбогдол өгөх хэрэггүй. Тэрний оронд ажил амьдралаа сайн сайхнаар төсөөлж сайн төлөвлөж чадваас жилийн эцэст хүссэн бүхэн тань хэрэгжин том амжилт олно. Гэр бүлтэй баруудын хувьд хоёрдогч хүний нөлөөнд автаж ханиа гомдоох, харамсаад барахгүй алдаа гаргах магадлал өндөр байгаа тул хэн нэгний нөлөөнөөс хол байж, гэр бүлдээ өөрийгөө зориул. Ингэснээрээ харин ч их аз жаргалтай байх болно. Харин ганц бие баруудын хувьд жил солигдох мөчид танилцсан хүнээ бүү орхи, магадгүй амьдралын хань тань байх магадлал их байна. Ажил төрлийн хувьд санаанд оромгүй үйл явдлууд тохиох тул зөнгөөрөө хүлээгээд л байж бай. Ажил дээрээ юм болгон руу орохоос зайлсхий. Харин жилийн сүүлээр ажилдаа сэтгэл цагаа зориулан шамдваас амжилт олно. Гараг эрхсийн байрлал таныг нервт өртүүлэх тул аль болох тайван бай. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байна. Огт өвддөггүй байсан эрхтэн гэнэт өвдөж болзошгүй. Ийм үед өөрийгөө хоёрт тавилгүй даруй эмчид хандаарай. Ялангуяа зүрхээ сайтар анхаарч, сайн унтаж амраарай. Хоол хүнсэндээ ч анхаарч. Витаминлаг хүнс түлхүү хэрэглэ. Бар жил таны санхүүгийн асуудлыг ивээж байна. Мөнгө их орж ирнэ Мөнгийг дураараа ч зарах болно. Гэхдээ энэ мөнгө ямар шугамаар яаж орж ирсэн бэ гэдгийг сайтар нягтал магадгүй буруу замаар хар мөнгө орж ирэн сөрөг энергийн нөлөөлөлд орж болзошгүй. Жилийн турш алт, мөнгөн болон үнэт эд эдлэл худалдан авахаас татгалз. Дараа түүнээс ч илүү боломжууд ирэх болно.

ТУУЛАЙ ЖИЛТНҮҮД ШҮТЭЭНД НАЙДАН ЗАЛБИР
Бар жил хүндхэн өнгөрөх болно. Жилийн туршид сэтгэл хямраасан хэцүүхэн өдрүүд мундахгүй тул тэр болгонд сэтгэлээр унах хэрэггүй, өөрийн шүтдэг шүтээндээ залбир. Болж өгвөл өөртөө зав өгөхгүй ажилла. Тэгж ажилласныхаа тусыг заавал амсана Ядарч туйлдвал биеийн тамирын дасгал хийж, эсвэл агаарт тайван алхаарай. Орой унтахдаа намуухан хөгжим сонсч дадваас хүнд үеийг эрүүл мэндээ муутгахгүйгээр давах болно. Энэ жил эрүүл мэнддээ онцгой анхаарч, тэжээллэг хоол хүнсээр эрч хүч авч, цэвэр ус байнга уу. Даршилсан ногооноос татгалзахгүй бол гэдэс ходоод тань хямарч, нэлээд зовооно. Тамхи татдаг бол тамхиа шууд хая, хөдөлгөөн сайн хий, сэтгэл тавгүй үедээ жүржийн шүүс, тараг уу. Орой унтахаас өмнө самар идээрэй. Энэ бүхнийг уншиж байгаа та гараг эрхэс таныг огт орхиогүй гэдгийг сайн санаарай. Жилийн сүүлээр бүх асуудал нааштайгаар эргэж, дараа жилтэй та баяртай золгох болно. Жилийн эхээр санхүүгийн амьдрал хэвийн байх боловч жилийн дундуур мөнгө санхүүтэй холбоотой худал хуурмаг асуудалд орооцолдож магадгүй. Санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах юм уу, хэн нэгний хөрөнгө оруулалт хийнэ гэсэн амлалтад автах мөнгө зээлэх зэрэг асуудлыг энэ жилдээ орхи, Ганц бие туулайнуудын найз нөхдийн хүрээнээс дотносох санал ирвэл сэтгэл догдлуулан хүлээн авах хэрэггүй, хариу өгөх гэж яарах хэрэггүй. Гэр бүлтэй туулайнуудын хувьд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, аль болох хүнд асуудлуудаас өөрийгөө хол байлгахыг хичэ

ЛУУ ЖИЛТНҮҮД БАЯЖИХ СУУРИА ТАВИНА
Луу жилтнүүдэд эерэг жил тохиож байна. Гэр бүлдээ маш аз жаргалтай байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьснаар жилийн туршид ажиллах эрч хүчээ авах болно. Энэ хэрээрээ ажил бизнес өөдрөг байх болно. Гэр бүлийн аз жаргалын дундуур муу санаатай хүний ятгалгаар хэрүүл, хэл ам үүсч болзошгүй тул гадны хүнд бус бие биедээ итгэх хэрэгтэй. Жилийн эхээр хэн нэг нь таныг хуурна. Түүнд нэг их ач холбогдол өгөлгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөд, урагшаа л хар. Жижиг сажиг зүйлээр хөөцөлдвөл нэр төрөө алдаж. сэтгэлээр унах магадлал байгаа тул хэл ам дагуулсан, маргаантай асуудлыг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Бусдын нөлөөнөөс болж ихэд нервтэж болзошгүй тул ажлын талбар дээрээ ажлаас өөр зүйлд анхаарах хэрэггүй. Мөн ажлын байрандаа удаан цагаар сууж ажиллахгүй байхыг хичээ. Эрүүл мэнд хэвийн байх боловч архи, тамхины хэрэглээгээ багасгахгүй бол бие тань хямарч эрч хүчээ алдана. Энэ жил иогоор хичээллэвэл үр дүнтэй. Санхүүгийн хувьд дажгүй. Мөнгө гэнэтийн бэлэг шиг л орж ирээд байх болно. Орж ирэхийн хэрээр зарцуулж бас болохгүй. Зарцуулахдаа хамгийн түрүүнд өөртөө хэрэгцээтэй зүйлсийг худалдан ав, нэг ёсондоо хэнээр ч мэдүүлэлгүйгээр өөрөө өөрийгөө шагна. Жилийн турш мөнгөөр дутагдахгүй байх боловч жилийн сүүлээр ихээхэн мөнгөтэй байх аятайхан санал, боломжууд ирнэ. Өөрийн ухаан, чадвараараа тэдгээр боломж, саналуудаас ирээдүйтэй, зөвийг нь сонгож чадваас ирээдүйд баяжих сууриа тавина.

МОГОЙ ЖИЛТНҮҮД МӨНГӨӨ ХАДГАЛААРАЙ
Могой жилтнүүдэд бар тийм ч таатай хандахгүй нь. Жилийн эхнээс л сэтгэл гонсойлгосон үйл явдлууд тохиох болно. Материаллаг байдлаас болж сэтгэл санаа тавгүйтэж, ажиллах эрч хүчээ алдана. Ийм үед өөрийн итгэлтэй найз нөхөдтэйгөө ойр байж, муу санаатай болон үзэл бодол нийлдэггүй хүмүүсээс аль болох зай барь. Мөн сэтгэл санаагаар унасан үедээ ганцаараа байхаас зайлсхийж, дуртай зүйлдээ цаг гарга. Жилийн турш үл ойлгох юм уу, нууцлаг зүйлүүдтэй тулна. Тэр болгоны учрыг олох гээд өөрийгөө зовоох эрч хүчээ алдах шаардлагагүй. Гараг эрхсийн нөлөөллөөр зарим нь маш энгийн ойлгомжтой зүйл болон хувирч, зарим нь ямар ч ач тусгүй зүйл болоод өнгөрнө. Магадгүй зарим могойнуудад нууцлаг танилууд бий болж, нэлээд гүнзгий холбоо тогтоох болно. Дээрхийн адил шинээр танилцсан хүндээ аль болох татагдахгүй, сэтгэл алдрахгүй, түүнийг ойлгох гэж ядрах хэрэггүй. Таны хүч чармайлтгүйгээр өөрөө өөрийгөө таниулаад өгнө. Жилийн туршид мөнгөний асуудалд маш хянуур хандаарай. Цаг хугацааг маш сайн ашигла. Гэхдээ эрүүл мэнддээ анхаараарай, болж өгвөл дасгал хөдөлгөөн хийхгүй бол жилийн дунд үеэр даралт хөдлөх, магадгүй ихдэх хандлагатай. Халуун ногоотой, хоол хүнс түлхүү хэрэглэ. Цайны оронд цэвэр ус их уувал сайн. Энэ жил амьдралаа өөрчлөх, том шийдвэр гаргахаас зайлсхий. Хэтэвчээ бүү хоосло, дансаа бүү улайлга, заавал хэдийг үлдээ. Лото, сугалаанд аз үзэх хэрэггүй. Жилийн сүүлээр гараг эрхэс таныг ивээж, санхүүгийн амьдрал илт сайжирна. Энэ үед тооцоотой байж, болж өгвөл мөнгөө нам дар. Хэрэв үрээд эхэлбэл данс тань цайж ч мэднэ. Гэр болон ажлын өрөөндөө модон эд эдлэл хэрэглэвэл энерги бэхжиж, ажлын бүтээмж сайжирна.

МОРЬ ЖИЛТНҮҮДИЙГ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА
Бар жил таныг гадаад байдалдаа анхаарч, хувийн зан чанартаа дүгнэлт хийн, өөрийгөө өөрчлөхийг шаардаж байна. Жилийн турш худал хуурмаг зан байдал гаргахыг бар өршөөхгүй, аливаад үнэн сэтгэлээсээ хандахыг ихээхэн анхааруулж байна. Тэр цагт бусдын хайр хүндлэлийг хүлээн аз жаргалаар дүүрэн байх болно. Жилийн турш ажил амьдралдаа идэвхтэй байваас өөрийгөө бусдад зөвөөр нээн сайнаар үнэлүүлэх том боломжууд гарч ирнэ. Энэ хэрээрээ ажил тань сайжирч, ашиг орлого нэмэгдэнэ. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй. Ихэнх морь ядарч турах магадлалтай тул хоолоо сайн идэж, витамин С илүүтэй хэрэглэ. Жилийн турш хоол олдож л байвал идэж л байх хэрэгтэй. Биеэ жаахан эвгүйрхсэн ч эмчид хандаж, эмчилгээ сувилгаа хийлгээрэй. Хайр дурлалын асуудлаас болж сэтгэл санаагаар унан, сульдаж болзошгүй тул өөрийгөө аль болох саатуулж, их зүйл бодохгүй байхыг хичээ. Ганц бие хүмүүс шинэхэн танилаасаа их зүйл хүлээх хэрэггүй. Энэ үед эхэлсэн холбоо удаан үргэлжлэхгүй байх магадлал өндөр байна. Харин санхүүгийн хувьд гараг эрхэс ивээж байна. Энэ жил ажлаа өөрчлөх гэж байгаа бол өндөр цалинтай ажилд очих боломжтой. Жилийн эхээр мөнгө санхүүгийн жижиг сажиг асуудал үүснэ. Тиймээс бага гэж чамлалгүйгээр жижиг орлогоос зайлсхийх хэрэггүй. Харин жилийн дунд үеэс байдал эрс сайжирч, шаардлагатай байсан зүйлсээ худалдан авах боломж тохионо. Жилийн сүүлээс гадны нөлөөнд автахгүй боловч бүх нөхцөл байдалд зохицож ажиллах, амьдрах шаардлага гарч болзошгүйг анхаараарай.

ХОНЬ ЖИЛТНҮҮДЭЭС УХААН, ХҮЧ ШААРДСАН ЖИЛ
Хонь жилтнүүдийн хувьд хүндхэн жил тохиож байна. Танаас нэлээд ухаан, хуч, мэдрэмж шаардсан үе иржээ. Муу санаатай, атаач хүмүүсийн өдөөн хатгалганд өртөж болзошгүй, тэдний отолт таныг байнга дагаж байгаа болохоор сонор сэрэмжтэй байхыг гараг эрхэс анхааруулж байна. Бар таныг бага унтаж, өглөө эрт босон нар мандахыг сайтар ажихыг зөвлөжээ. Жилийн турш ямар нэг асуудал тулгарахад бэлэн байхад өөрийгөө бэлдэн зарим нэг сул талаа засч, дарж байх шаардлагатай. Хайр дурлалын амьдрал хэвийн, сэтгэл догдлуулсан үйл явдлууд тохиохгүй. Ганц бие хонинуудын хувьд гэр бүл болох асуудлаа хойш тавиарай. Эрүүл мэндийн хувьд ч ямар нэг сөрөг асуудал үүсэхгүй. Гэхдээ ажил амралтаа зөв зохицуулж цэвэр ус байнга уун, удсан болон хоносон хоолноос эрс татгалз. Энэ жилийн турш гүзээлзгэнэ, өндөг, далайн гаралтай хоол нэг их идэхгүй байвал зүгээр. Ногооны салат, ялангуяа улаан лооль, бууцай, төмсний салат түлхүү хэрэглэ. Гараг эрхсийн нөлөөгөөр хөрөнгө оруулагч болон мөнгөтэй хүн таныг сонирхоно. Тийм хүмүүсээс ирэх саналыг шууд л хүлээн аваарай, гэхдээ худал хуурмаг болон ирээдүйтэй эсэхийг сайн нягталж байж хөдлөөрэй. Өөрөөр хэлбэл, ул суурьтай хөдөлвөл дампуурах эрсдэл төдий чинээ бага байх болно. Энэ жил гэнэт өрөнд унах вий. Тиймээс санхүүгийн бичиг баримтанд нямбай хандаарай. Жилийн сүүлээр мөнгөө хадгалж чадахгүй үрмээр санагдаад байвал үрж болно. Гэхдээ л хэтэвчээ хааяа ч болов тэмтрээд зузаан нимгэнийг нь шалгаж байгаарай. Жилийн эцэст гэнэт мөнгө шаардлага тулгарах тул хагасыг нь ч гэсэн заавал цааш нь хий.

БИЧ ЖИЛТНҮҮД ШИНЭ ГАРЦ ОЛНО
Бүх зүйл санаснаар тань болохгүй. Гэхдээ шинэ гарц, зам нээлттэй байгаа. Шинэ харилцаа холбоо ч байгаа. Харин энэ холбоо харилцаа, гарцыг алдахгүй, бариад авах хэрэгтэй. Хэрэв алдвал нэлээд харамсалтайгаар барахгүй, дахин ийм боломжийг илгээхгүйг анхаар. Шинэ танилуудтай учирна. Тэднийг өөрөөсөө хөөхгүйгээр аль нэгийг нь сонгон нөхөрлөж чадвал бат бөх найзын холбоо байж чадна. Бүх зүйлд өөрийнхөөрөө байх гэж зүтгэх хэрэггүй. Тэр ч байтугай шаардлагатай үед баг өмсөн худал хуурмаг зан гарга. Бар танд өөртөө амралт өгөхгүй байхыг зөвөлж байна. Цаг алдалгүй ажилласны үр дүн жилийн сүүлээр гарч сэтгэл хангалуунаар дараагийн жилтэйгээ золгож дараа, дараагийн ажил, бизнес амжилттай байх суурь болно. Жилийн туршид бусдад сайн энерги өгч, бусдаас ч сайн энерги авах болно. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй, жилийн турш хүнд хоолноос татгалзаж болж өгвөл долоо хоногийн дөрвөн өдөр л махан хоол идэхийг хичээ. Хагас боловсруулсан ногоо, хоол хүнс түлхүү хэрэглэн, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс эрс татгалз. Мөнгө санхүүгийн хувьд гариг эрхэс сайнаар нөлөөлнө. Удаан хугацаанд хүсч байсан зүйлээ худалдан авах боломж гарч, авч чадна. Ер нь хэрэгтэй зүйлдээ гар татах хэрэггүй ч томоохон эд эдлэл худалдан авахдаа үнэхээр өөртөө таалагдсан, сэтгэлдээ хүрснийг нь сонгоорой. Жилийн аль ч үед аяллаар явж болох ч зардлаа нөхөхүйц зүйлийг санаж сэдээрэй. Санхүүгийн байдлаа сайн байгаа үедээ ч мөнгө бол салхинд хийсэх мэт алга болдог гэдгийг өөртөө байнга сануулж байхад илүүдэхгүй.

ТАХИА ЖИЛТНҮҮД ШАРГУУ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Бүтээлч хөдөлмөрч зан чанараа орхигдуулахгүй, улам шаргуу ажиллахыг бар танаас шаардаж байна. Цаг хугацаа намайг хүлээхгүй гэдгийг өөртөө байнга хэлж, ажилла. Ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажлаа амжуул, төлөвлөгөөт зарим ажлаа орхигдуулж болохгүй. Энэ жилийн ажиллах байдлаас ирээдүйн ажил, бизнесийн суурь, санхүүгийн байдал ихээхэн хамаарах болно. Найз нөхдийн шугамаар бусадтай танилцаж, холбоогоо өргөжүүлж болох ч дотносох гэж өөрийгөө дайчлах хэрэггүй, ялангуяа ганц бие тахианууд. Таны хүнийг татах сайхан чанарт аяндаа заяаны хань тань татагдаад ирнэ. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай байхгүй нь. Тиймээс биеэ ядраахгүйгээр ажиллах, ажил амралтын дэглэмээ сайн зохицуулахыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаарч, оройн цагаар хүнд хоол идэх, тамхи татахаас эрс татгалз. Харшил болон хууч өвчин сэдрэх тул эмчид хандан, ургамлын гаралтай эм бэлдмэл уухыг гараг эрхэс зөвөлж байна. Намуухан хөгжим сонсон, дуртай номоо уншиж амрах нь энэ жилийн хувьд хамгийн сонгодог амралт байх болно. Оройн цагаар нимбэг, нохойн хошууны цай сайн ууж, дасгал хөдөлгөөн байнга хийгээрэй. Мөн хүнд юм өргөхөөс болгоомжлоорой. Мөнгөний төлөө тэгтлээ сэтгэлээ зовоох хэрэггүй. Таныг азын тэнгэр ивээх болно. Сугалаанд хожих ч боломж байгаа. Найз нөхдийн хүрээнээс ч мөнгө орж ирнэ. Түүнийг харин алдаж болохгүй. Гол нь тооцоотой байх хэрэгтэй. Заримд нь цалингаас гадуур орлого орж ирнэ. Жилийн турш хүнд мөнгө зээлэх хэрэггүй, буцаж ирэх магадлал бага байна. Харин хүүхдүүдэд мөнгө сайн зарцуул, үүнээсээ өөрөө аз жаргал авна.

НОХОЙ ЖИЛТНҮҮД ГЭР БҮЛДЭЭ БҮХНЭЭ ЗОРИУЛААРАЙ
Энэ жилийн хувьд бүх асуудлаа гараг эрхэст даатгачих. Тэр таны өмнөөс таны талд бүхнийг эергээр зохицуулах болно. Харин энэ жилийн турш та гэр бүл, ойр дотныхондоо анхаарал халамж тавьж, гэр бүлдээ бүхнийг зориулж. Ингэснээр сайхан амарч, аз жаргалтай байх болно. Гадуур хэсэх болон элдэв зүйлд санаа тавин зүтгэх хэрэггүй. Ажил алба таны санаанд хүрэхгүй байгаа юм шиг санагдавч жилийн эцэст та олдгоо олсон, бүтээдгээ бүтээсэн байх болно. Томоохон ажлын санал болон гэнэтийн хөрөнгө оруулалт зэрэгт анхааралтай хандаж боломжийг өөртөө ашигтайгаар шийдээрэй. Ганц бие нохойнуудын хувьд итгэмээргүй холбоо харилцаа үүсч насан туршид хадгалагдах болно. Жилийн турш эрүүл мэнд болон эрч хүч хэвийн байна. Гэсэн ч хоол хүнсэндээ анхаарч эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлз. Жилийн сүүлээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямарч болзошгүй тул элдэв амтлагчаас татгалзан аль болох гадуур хооллохгүй байхыг хичээ. Энэ жилийн хувьд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үе мөн бөгөөд эрсдэлүүдийг зөв тооцож хөдлөөрэй. Өмнө нь танд шал дэмий санагддаг байсан байж болох ч амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн туршлага зөвлөгөөг сонсож, судалж хэрэгжүүлвэл улам их амжилт олох болно. Гараг эрхэс таны санхүүгийн талд баттай зогссон жил тохиож байгаа тул хадгаламжийн дамс нээх юм уу, ашигтай хөрөнгө оруулалтаас бүү татгалз. Цаашдын санхүүгийн бие даасан байдал, мөнгө хөрөнгө хуримтлуулах боломжуудыг бар танд олгож байна.

ГАХАЙНУУДЫН АЗ, АМЖИЛТЫН ЖИЛ
Гахай жилтнүүдийн аз, од хийморь гийсэн жил тохиож байна. Бүх талаар азтай, ашигтай боломжууд гахайнуудын өмнө иржээ. Ялангуяа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлвэл маш үр өгөөжтэй. Маш аз жаргалтай байх болно. Магадгүй заримд нь ивээн тэтгэгч гарч ирэх болно. Ажил, амьдрал, санхүүгийн амьдралаа сайжруулж, ирээдүйн амжилтын сууриа тавих болно. Ямар нэг сугалаа, мөрийтэй тоглоом хүртэл азтай байх тул боломжийг бүү алдаарай. Ер нь бүх талаар маш азтай, жаргалтай байх нь. Хайр дурлалын амьдралд мөн амжилттай, аз жаргалтай байх болно. Ганц бие олон гахайнууд гэр бүлийн амьдралаа эхлүүлж ганцаардаж шаналж байсан зарим нь насан туршийн ханиа олох боломжийг гариг эрхэс олгож байна. Гэр бүлтэй гахайнуудын хувьд сонирхолтой аялалд гарч болно. Эрүүл мэндийн хувьд ч сайн байна. Энэ байдлаа хадгалахын тулд хүнсэндээ тараг, ногоо түлхүү хэрэглэн, биеийн дасгал хөдөлгөөнийг сайн хий. Өөрийн дуртай, сэтгэлийг тань сэргээдэг ямар нэгэн спортоор заавал хичээллэ. Оройн хоолоо эрт идэж заншаарай Хоёрдугаар сарын сүүлээр сайн амрах хэрэгтэй, ядарч болзошгүй. Мөнгө санхүүгийн бүх асуудлыг тань гариг эрхэс танд ашигтайгаар зохицуулж, та ихээхэн ашиг орлоготой. Хүссэн зүйлээ худалдан авах боломжоор дүүрэн байх болно. Гараг эрхэс гахайнуудад хамгийн ашигтай гарц, боломжуудыг олгож байна. Бар жилд материаллаг байдлаа дээшлүүлэх, бэхжүүлэх боломж тохиож байгааг алдуузай. Харин өөртөө атаархагчдаас болгоомжилж хол байгаарай. Read More......

XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр (цагаан) бар жилийн төлөв



Тийн урвагч” хэмээх төмөр бар жилд, “Өвчин гарч, нэгэндээ өсөлмүй. Өвчин гарсан ч хүн амьтан амгалан, хур бороо элбэг” хэмээн сударт өгүүлжээ.
“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл:
“-Үхэр нь: толгой, дөрвөн шийр нь цагаан; ходоод, бие; эвэр, чих, сүүл нь хөх; омруу нь хар өнгөтэй; цагаан дөр, цулбууртай үхэр амаа ангайгаад, сүүлээ зүүнээ шарваж явна.
-Үхэр хариулаач нь: цагаан царайтай; улаан хувцастай; хар бүсээ ороосон; ээтэн хоёр цагаан гутлаа өмссөн; бүснийхээ үзүүрийг баруун хавчуулсан; үс нь баруун чихний ар, зүүн чихний өмнүүр хийссэн; унгасан шилбүүр барьсан; идэр залуу; үхрийнхээ баруун өмнө яаран гүйж явна” гэж дүрслэгдэв.

Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал: “Залууст (дунд суудалтан) амгалан, нялхаст (түмэн олон) ширүүн, өвгөдөд (өндөр дээд суудалтан) машид ширүүн. Орон газарт үйлс бүхэн дэлгэрнэ. Эзэн түшмэд, улс гэрд сайнгүй тул анхаарууштай. Улс орноо зонхидоо тааруухан, заримдаа гаслан болохын ёр гарна. Төр засаглагч ба иргэдийн харилцаа дунд төдий. Ард олны аж амьдрал буурах хандлагатай. Хүмүүнээ муу. Хур ус ихдэн, хүйтэн хийгээд хий, бадгана өвчин гарна.



Бар жилд таны махбодын жилийн ерөнхий зурлага Хулгана жилтнүүдийн жилийн зурлага 2010 онд
Бүх хулгана жилтнүүдийн ерөнхий зурлага, хийморь машид дорой учир ажил үйлст саад учирч болзошгүй. Зөн совин, зүүд нойр эвгүйтэх, тааламжгүй зүйлээс болгоомжил. Хэл ам, атаа жөтөө гайгүй. Засал: Хийморийн дарцаг хийсгэ, Хийморийн сан, Жалцан зэмү вүнжан, Нүрзэд, 3 гүрэм айлдуул.
1912 оны усан хулгана жилтнүүд эрүүл мэнд, ялангуяа уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчин; ангийн мах идэх; хурим найрын идээ; ариун бусаас бузартаж болзошгүй. Нялхаст өглөг өг. Хутга, хүзүүний зүүлт бүү ав. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр онцгой анхаар. Засал: Цагаан шүхэртийн догжүр, Доржнамжомын жавтий, Цэгмэдийн чого, Ариун сан, жилийн нашидүрсүм, 9 нүхний засалтай.
1924 оны модон хулгана жилтнүүд эрүүл мэнд машид сайн; буян хишиг нэлээд дорой; хагацаж салахын нигууртай. Газрын эзний хорлолд өртөх; хөх эд авах; ангийн мах идэх; арьс авах; ариун бус, хурим найрын идээ авахгүй; элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаар. Өргөл мөргөл хий, нялхаст өглөг өг. Засал: Дашчиравын сан, даллага, Ямбий дончир, Цагаан шүхэртийн догжүр, Ариун сан, Доржнамжом, Нити, Суудлын нашидүрсүм засалтай
1936 оны гал хулгана жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишиг гайгүй сайн. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх, хэл амны хорлол ирэх, ангийн махыг цээрлэ, уул ус хөндөх, андгай тангараг тавихыг цээрлэ, хутга мэс, хүзүүний чимэг зүүлт бүү ав. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил, өргөл мөргөл хий. Засал: Дамдин, Гомбо, Сундуй, Дашзэвэг, Мэсний хариулга, Лүмбэнгарав, Лусын сан, Цагаан шүхэрт.
1948 оны шороон хулгана жилтнүүдийн эрүүл мэнд сайн, харин буян хишиг нь зарлагатай, хуримын ба ариун бус идээ, мод огтлох, хутга мэс, хөх эд авах, хэл ам, хэрүүл маргаан хийх, ангийн мах идэхээсээ цээрлэ, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр эрүүл мэнддээ анхаар, өргөл мөргөл хий, нялхаст өглөг өг. Засал: Ариун сан, Усан балин, Нити, Доржнамжом, Суудлын нашидүрсүмийн, 9 нүхний засал, Цагаан шүхэртийн догжүр уншуул.
1960 оны төмөр хулгана жилтнүүд эрүүл мэнддээ анхаар, буян хишиг нь зарлага ихтэй. хагацаж салахын нигуур буй. Хуримын ба ариун бус идээ, ангийн мах идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил, нялхаст өглөг өг, өргөл мөргөл хий. Засал: Дамдин, Гомбо, Сундуй, Дашзэвэг, Мэсний хариулга, Ариун сан, Доржнамжом, Нити, Жилийн нашидүрсүм засал, Цагаан шүхэртийн догжүр уншуул.
1972 оны усан хулгана жилтнүүд эрүүл мэнддээ анхаар, үхэгсдийн үйлд бүү яв. Буян хишиг сайн. өргөл мөргөл хий, хэл амны хорлол ирэх гэмтэй. Уул ус хөндөх, андгай тангараг тавихыг цээрлэ. хутга мэсээр оролдох, хөх эд авах, ангийн арьс авах, мах бүү ид, элэг цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Засал: Суудлын нашидүрсүм засал, Ариун сан, Нити, Лүмбэнгарав, Лусын сан, Цагаан шүхэртийн догжүр.
1984 оны модон хулгана жилтнүүдийн олсон мөнгө төгрөг тогтох үгүй зарлага ихтэй болой. Хуримын идээ ба ариун бусаас бузартаж болзошгүй. ангийн мах бүү ид,. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний чимэг зүүлт бүү ав. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил, нялхаст өглөг өг Засал: Жилийн нашидүрсүм, 9 нүхний засал, Дамдин, Гомбо, Сундуй, Цагаан шүхэрт, Дашзэвэг, Мэсний хариулга, Ариун сан, Доржнамжом, Нити,.
1996 оны гал хулгана жилтнүүдийн эрүүл мэнд, буян заяа нь тэгш сайн. Засал: Суудлын нашидүрсүмийн засал, Цэнд, Загдзүсэм,
2008 оны шороон хулгана жилтнүүд эрүүл мэнд, буян заяа нь тэгш сайн. Засал: Жилийн нашидүрсүмийн засал Цэнд, Загдзүсэм, Банзрагч уншуул.

Үхэр жилтэнүүдийн жилийн зурлага 2010 онд
Бүх үхэр жилтнүүдийн хийморь лүндаа маш сайн, амины ба сүлдний дайсан жил гарсан болой. Ажил үйлс бүтэмжтэй өөдрөг байх болно. Хар цагаан хэл үг, атаа жөтөөнөөс болгоомжил. Засал: Сүлд дуудуул, Дашзэвэг, Найман гэгээн, 3 гүрэм, Мие гомбын додва, Цэгмэдийн чого, Эмэгтэйчүүд нь огторгуйн үүд хаалга,
1913 оны усан үхэр жилтнүүд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаар, үхэгсдийн үйлд бүү оч, хар, шар эд, металлын зүйл бүү ав, сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Жалга ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үе, газар хөлдөх цагаар хянуур бай. Газар усаа тахь. Засал: Шалши, Чойжоо тахиул, Жилийн нашидүрсүмийн засал, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбуу, Саейнинбуу, Цац 1000 дэлс, Чогжү мүнсэл, Догсом,
1925 оны модон үхэр жилтнүүдийн эрүүл мэнд маш сайн. Буян хишгийн дайсан махбодтой жил гарсан. Зарлага ихтэй байх болно. Бохир идээ ундаа хэрэглэх, шар эд, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.. Ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр ба хаврын улиралд сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Суудлын нашидүрсүмийн засал, Сундуй, Цагаан шүхэрт, Суварга босго, Ариун сан, Цагаан өвгөний сан, Шүтдэг газар орноо тахь.
1937 оны гал үхэр жилтнүүдийн эрүүл мэнд, буян заяа нь сайн. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудах, яр шарх болон цусны өвчнөөс сэргийл. нохой авах, тарваганы мах идэх, шар эдлэл, метал эдлэл авахгүй, өндөр газар явах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ. Газар хөлдөх ба жалга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр сэрэмжил. Өргөл мөргөл хий. Засал: Жилийн нашидүрсүмийн засал, Цагаан шүхэртийн догжүр, Лхамын ганшиг, Шалши, Чойжоо тахиул, Сундуй, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбуу, Саейнинбуу, Цац 1000 дэлс, газар усаа тахь. Амин золиг гарга, Дөрвөн гэлэнд гүнцэг өргө.
1949 оны шороон үхэр жилтнүүдийн сүлд, хийморь машид дорой болой. Хар, шар өнгийн эд, харанхуй шөнөөр гадуур явахаас сэргийл. ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх. Тархи толгойны өвчин, ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэрэмжил. Хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр анхааралтай бай. Суварга босго, өргөл мөргөл хий. Засал: Суудлын нашидүрсүмийн засал, Цагаан шүхэртийн догжүр, Сундуй, Ариун сан, Цагаан өвгөний сан, Шүтдэг газар орноо тахь. Шийрав нинбу, Чогжү мүнсэл, Догсом уншуул.
1961 оны төмөр үхэр жилтнүүдийн биеийн ба буян хишгийн дайсан жил гарсан тул онцгойлон анхаар. Андгай тангараг үүсгэх, ам алдахаас сэргийл, шар эдлэл авах, металл эдлэл авахгүй, хуучин эд, хувцас авах, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Нохой авах, дарханы үйл үйлдэх,. Эд малын гарз гарах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Жалга ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр цас мөс хайлах цагт сэрэмжил. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Өргөл мөргөл хий, газар усаа тахь Засал: Жилийн нашидүрсүмийн засал, Шалши, Чойжоо тахиул, Сундуй, 13 сан, Саейнинбуу, Цац 1000 дэлс,. Алтангэрлийн даллага, Ямбийдончир, Норжмаагийн сүн, Цагаан шүхэртийн догжүр уншуул.
1973 оны усан үхэр жилтнүүдийн дайсан жил гарч буй тул эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Буян хишиг машид сайн. Улай їзэх, ууланд авирах, байшингийн дээвэр туурганд мацах, ан гөрөө хийх, нохой ав, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар шар өнгийн эд, хувцас авахыг цээрлэ. Тархи толгойны өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин, ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр анхаар, салхи шуурганаас болгоомжил, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Андгай тангараг үүсгэх, ам алдахаас сэргийл. Суварга босго, тахилтай газар орныг тахь. Засал: Суудлын нашидүрсүмийн засал, Сундуй, Ариун сан, Цагаан өвгөний сан, Шийравнинбуу, Амин золиг гарга. Цагаан шүхэртийн догжүр, дөрвөн гэлэн гїнцэг єргє.
1985 оны модон үхэр жилтнүүдийн эрүүл мэнд сайн. Буян хишгийн дайсан махбодтой жил гарлаа. Иймд эдийн засгийн асуудалдаа хянамгай хандаарай. Хар, шар єнгийн эд авах, нохой авах, хуримын эд авах, харанхуй шєнєєр явахаас сэргийл. Алт мөнгө зэс төмөр эдлэл авах, чоно барьсан малын мах идэх,. дарханы үйл үйлдэх, хүүрийн бузраас болгоомжил. Газар хөлдөх, өндөр газар явах, жалга ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах ба цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудах, тархи толгойны өвчнөөс сэрэмжил. Андгай тангараг үүсгэх, ам алдахаас сэргийл. Засал: Шалши, Чойжоо тахиул, Сундуй, 13 сан, Алтангэрэл, Саейнинбуу, Цагаан шүхэртийн догжүр, Шийрав нинбу, Чогжї мїнсэл, Догсом, Цац 1000 дэлс,
1997 оны гал үхэр жилтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, буян хишиг сайн. Засал: Суудлын нашидүрсүмийн засал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч.
2009 оны шороон үхэр жилтэй хүүхдүүдийн эрүүл мэнд маш сайн. Засал: Жилийн нашидүрсүмийн засал, Загдзүсэм, Бурхан багшийн налчог, Цэнд

Бар жилтэнүүдийн жилийн зурлага 2010 онд
Бүх бар жилүүдийн жил гарч буй тул засалаа сайн хийлгээрэй. Хийморийн дайсан махбодтой жил гарсан тул хийморь, тамир тэнхээ дорой болой. Хэл үг, атаа жөтөө гайгүй. Засал: Хийморийн сан, Сундуй, Дашзэвэг, 8 гэгээн, Улаан юм, Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого, Дорждэрэм, Чойжилын дїгжїү, Догсом, Доржнамжом.
1914 оны модон бар жилтнүүдийн буян хомс болой. Эрүүл мэнд сайн. Хар, улаан єнгийн эд авах, арьс їс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бїї гарга. Бєєр, сав, гэдэс, уруул ам, їе мєчний євчин, толгой ба цээжин биеэ элдэв євчинд єртєхєєс болгоомжил. гахай, загасны мах идэх, хулгайн мах идэх, Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. өргөл мөргөл хий. Засал: Эрэгтэйчүүд суудлын нашидүрсүмийн засал, Цагаан шүхэртийн догжүр, Лхам, Гомбо тахиулж, Лїмбэнгарав, Шавдагдором, Галын сан, Шийрав нинбу, Чогжї мїнсэл.
1926 оны гал бар жилтнүүдийн эрүүл мэнд, буян заяа тэгш сайн болой. Шар, улаан, хар єнгийн эд авах. Яр шарх, цусны євчин, бөєр, сав, гэдэс, уруул ам, їе мєч, толгой ба цээжин биеэ элдэв євчнєєс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд єртєх магадлалтай. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бїї гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай. Засал: Эмэгтэйчүүд суудлын нашидүрсүмийн засал, Гомбо, Лхам тахиул, Галын сан, Лїмбэнгарав, Шавдагдором, Шийрав нинбуу, Амин золиг гарга. Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1938 оны шороон бар жилтнүүд биеийн дайсан махбодтой жил гарсан. Эрүүл мэндэд онцгой анхаар. Ариун бус зїйл, бэлбэсний идээ унд, їхээрийн газраас болгоомжилж, бурхан сахиус, лам багшийг шїтэж, єргєн хїндэл. Улаан, шар, хар єнгийн эд авах, Толгой ба цээжин бие, бєєр, сав, гэдэс, уруул ам, їе мєчний євчнєєс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд єртєх магадлалтай. Засал: Мэнгэний засал, Цагаан шүхэртийн догжүр, Лхам, Гомбо тахиул. Лїмбэнгарав, Шавдагдором, Галын сан,

1938 оны шороон бар жилтнүүд биеийн дайсан махбодтой жил гарсан. Эрүүл мэндэд онцгой анхаар. Ариун бус зїйл, бэлбэсний идээ унд, їхээрийн газраас болгоомжилж, бурхан сахиус, лам багшийг шїтэж, єргєн хїндэл. Улаан, шар, хар єнгийн эд авах. Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд єртєх магадлалтай. Засал: Мэнгэний засал, Цагаан шүхэртийн догжүр, Лїмбэнгарав, Шавдагдором, Галын сан, Эрэгтэйчүүд нашидүрсүмийн засал,
1950 төрсөн төмөр бар жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишгийн дайсан махбодтой жил гарч байна. Эдийн засгийн хувьд зарлага ихтэй байх болно. Євчин, гэнэтийн осол ирж болзошгїй. Хар, шар, улаан єнгийн эд авах, морь мал, арьс їс авах, харанхуй шєнєєр явахаас сэргийл. Гахай, загасны мах идэхийг тэвч. Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд єртєх магадлалтай, Ад, албины хорлол болох магадлалтай. Засал: Эмэгтэйчүүд нашидүрсүмийн засал, Дашчиравын сан даллага, Ямбий дончир, Галын сан, Лїмбэнгарав, Шавдагдором, Шийрав нинбу, Чогжї мїнсэл,
1962 оны усан бар жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишгийн барилдлага машид сайн байх болно. Яр шарх, цусны євчнєєс сэргийл. Улай їзэх, ууланд авирахыг цээрлэ. Улаан, хар єнгийн эд авах, морь мал, арьс їс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бїї гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Лус савдаг, усны аюулд єртєх магадлалтай, өргөл мөргөл хий. Засал: Эрэгтэйчүүд нашидүрсүмийн засал, Цагаан шүхэртийн догжүр, Лїмбэнгарав, Шавдагдором, Галын сан, Шийрав нинбуу, Нити, Амин золиг гарга. Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1974 оны модон бар жилтнүүдийн буян хишгийн дайсан махбодтой жил гарч байна. Зарлага ихтэй учир даллага сайн авахуул. Эрүүл мэнд гайгүй. Ариун бус зїйл, бэлбэсний идээ унд, їхээрийн газраас болгоомжилж, бурхан сахиусаа тахиж, лам багшийг шїтэж, єргєн хїндэл. Улаан, хар єнгийн эд авах, Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд єртєх магадлалтай. Улаан идээ бїї гарга. Ад, албины хорлол болох магадлалтай. Засал: Мэнгэний засал, Эмэгтэй нашидүрсүмийн засал, Галын сан, Лїмбэнгарав, Шавдагдором,

Суудал Гарах зүг, унших тарни Төрсөн он
Гал Урагш гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад зүүн урдаас ирнэ. Эр 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010
Эм 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006
Шороо Баруун тийш гарч “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад баруун урдаас ир. Эр 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009
Эм 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007
Төмөр Баруун тийш гарч “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад баруун урдаас ирнэ. Эр
1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 Эм
Огтор-гуй Зүүн хойш гарч “Ум пагма дагийни хум мама бизъяа сууха” тарнийг уншаад баруун хойноос ирнэ. Эр 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007
Эм 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009
Ус Хойшоо гарч “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад зүүнээс ирнэ.

Эр 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006
Эм 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010
Уул Зүүн хойш гарч “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад баруун хойноос ирнэ. Эр 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005
Эм 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003
Мод Хойш гарч “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад зүүнээс ирнэ. Эр 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004
Эм
Хий Урагш гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад зүүн урдаас ирнэ. Эр 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003

1983 оны усан гахай жилтнүүд буян хишиг, эрүүл мэнд маш сайн. Шар өнгийн эд, нохой авах, газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ, металл эдлэл, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх, цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал: Мэнгэний засал, Шалши, Чойжоо тахиул, Саейнинбуу, 13 сан, Алтангэрэл, Цац 1000 дэлс, газар усаа тахь.
1995 оны модон гахай жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Засал: Цагаан шүхэрт, Нити, Доржнамжом, Загдзүсэм, Цэнд.
2007 оны гал гахай жилтэй хүүхдийнхээ эрүүл мэнд онцгой анхаар. Засал: Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Гурван гүрэм уншуул,
оны гал бар жилтнүүдийн буян хишиг, эрүүл мэнд маш сайн. Олз омогтой байх болно. Хар, улаан єнгийн эд авах, харанхуй шєнєєр явахаас сэргийл. морь мал, арьс їс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд єртєх магадлалтай. өргөл мөргөл хий. Засал: Эрэгтэйчүүд нашидүрсүмийн засал, Цагаан шүхэртийн догжүр, Лїмбэнгарав, Шавдагдором, Галын сан, Шийрав нинбу, Чогжї мїнсэл,.
1998 оны шороон бар жилтэй хүүхдийн эрүүл мэндэд анхаар. Засал: Хийморийн сан, Эмэгтэйчүүд нашидүрсүмийн засал, Бумчин, Банзрагч, Загдзүсэм, Цэнд, Манал,
2010 оны төмөр бар жилтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн талын ном айлдуул. Засал: Хийморийн сан, Жанаггагдог, Цэнд, Банзрагч, Загдзүсэм, Мандал өргүүл.

Туулай жилтэнүүдийн жилийн зурлага 2010 онд
бүх бар жилтнүүдэд амины дайсан махбодтой жил гарч байна. Хийморь лүндаа нь сайн. Нас уртасгах талын засал хийлгэ. Санасан ажил үйлс нь машид сайн бүтээмжтэй байх болно. Засал: Цэгмэдийн чого, Улаан юм, Дашзэвэг, Сундуй, Эрэгтэйчүүд нь огторгуйн үүд нээгдсэн ( Саяининбу, 8 гэгээн, Лї бангон, Лїмбэнгарав уншуул )
1915 оны модон туулай жилтнүүдийн буян хишгийн дайсан махбодтой жил гарч байна. Буян хишиг тогтоох арвижуулах тал дээр анхаар. Эрүүл мэнд тал нь гайгүй. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, шар өнгийн эд авах. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин, ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай Засал: Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, , Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг. Шүтдэг газар орноо тахь. Суварга босго, Эрэгтэйчүүд нашидүрсүмийн засал,
1927 оны гал туулай жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишиг бататжиж маш сайн жил гарч байна. Шар эдлэл ав, Алт мөнгө зэс төмөр эдлэл авах, оршуулгын газар очихыг цээрлэ. Жалга ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай, газар усаа тахь Засал: Чойжоо, Саейнинбуу, Цац 1000 дэлс,. Алтангэрэлийн даллага, Норжмаагийн сїн, Сїлд дуудуул, Эмэгтэйчүүд нашидүрсүмийн засал,
1939 оны шороон туулай жилтнүүдийн эрүүл мэндийн дайсан махбодтой, буян хишгийн хүү махбодтой жил гарч байна. Шар өнгийн эд авах, хар малгай, хувцас авах, өмсөх, ариун бус газар, хуримын ба оршуулгын идээнээс сэргийл. Тархи толгой, нїдний, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин, ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Газрын эзний хорлолд өртөх, хагацаж салахын нигуур буй. Засал: Цагаан шүхэртийн догжүр, Ариун сан, Цагаан өвгөний сан, Алтангэрэл, Мандал єргє. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь, 9 нүхний засал, Эрэгтэйчүүд нашидүрсүмийн засал,
1951 оны төмөр туулай жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишгийн дайсан махбодтой жил гарч байна. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, шар эд, нохой авах, тарваганы мах идэх, металл эдлэл, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх, жалга ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр сэрэмжил. Өндөр газар явах, газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Байгаль дэлхий газар орны эзэдэд өргөл өргө. Засал: Шалши, Чойжоо тахиул, Саейнинбуу, Цац 1000 дэлс, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбуу. До палчин, Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг. Эмэгтэйчүүд нашидүрсүмийн засал,
1963 оны усан туулай жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишиг нь сайн. Хуучин эд хувцас, хар, шар эд авах, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн, ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.. өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр анхааралтай бай. Шүтдэг газар орноо тахь, өргөл мөргөл хий. Засал: Цагаан шүхэртийн догжүр, Ариун сан, Цагаан өвгөний сан, Алтангэрэлийн даллага, Норжмаагийн сїн, Сїлд дуудуул, Эрэгтэйчүүд нашидүрсүмийн засал,
1975 оны модон туулай жилтнүүдийн эрүүл мэнд тал нь сайн, буян хишгийн дайсан махбодтой жил гарч буй тул эдийн засаг талын зарлага их гарч болзошгүй. Хурим найр, оршуулгын ажилд болж өгвөл бүү оролц. Хэрїїл тэмцэл, єс хонзонгоос хол яв, шар өнгийн эд, металл эдлэл, хуримын эд авах, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Газар шороо ухах, хад чулуу булгалахыг цээрлэ. Хавар, намрын улиралд хянамгай бай. Газар усаа тахь. Засал: Шалши, Чойжоо тахиул, Саейнинбуу, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбуу. Ариун сан, Цагаан шүхэртийн догжүр, 9 нүхний засал, Мандал єргє, Цац 1000 дэлс, Эмэгтэйчүүд нашидүрсүмийн засал,
1987 оны гал туулай жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишиг машид сайн. Энэ жил буян хишиг хурах болно. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, шар өнгийн эд авах, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай өмсөхийг цээрлэ. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Тахилтай газар орныг тахь Засал: Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг. Эрэгтэйчүүд нашидүрсүмийн засал,
1999 оны шороон туулай жилтнүүдтэй хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгойлон анхаар. Хуучин хувцас авч өгөх, шар эдлэл бүү авч өг. Засал: Хийморийн сан, Бумчин, Банзрагч, Загдзүсэм, Цэнд, Манал, Эмэгтэйчүүд нашидүрсүмийн засал,

Луу жилтэнүүдийн жилийн зурлага 2010
Луу жилтнүүдийн амь, хийморь, сүлдний дайсан махбодтой жил гарч байна. Сүлд, хийморь лүндаа нь машид дорой болой. Хүмүүсийн хар цагаан хэл үг, атаа жөтөөнөөс болгоомжил. Санасан ажил үйлсэд маш их саад бэрхшээл учир болзошгүй. Засал: Сүлд дуудуул, Цэгмэдийн чого, Дашзэвэг, Сундуй, Улаан юм, Хийморийн сан, Жалцанзэмү вүнжан, 3 гүрэм, Хамчу нагву, Нашидүрсүмийн засал,
1916 оны гал луу жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнддээ онцгойлон анхаарах хэрэгтэй. Хөх өнгийн эд авах, Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Засал: Ариун сан, Усан балин, Нити, Лїнбумгарав, Лусын сан, Нашидүрсүмийн засал, Харш суудлын засал,
1928 оны шороон луу жилтнүүдийн амины дайсан махбодтой жил гарлаа. Эрүүл мэндэд нь онцгойлон анхаар. Яр шарх, цусны євчин, уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Засал: Дамдин, Гомбо, Мэсний хариулга, Амин золиг гарга. Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1940 оны төмөр луу жилтнүүдийн биеийн эрүүл мэнд сайн. Ариун бус, бузар болон хуримын ба оршуулгын идээнээс сэргийл. Тархи толгой, нїдний євчин, элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Хөх өнгийн эд авах, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. өргөл мөргөл хий. Засал: Цагаан шүхэртийн догжүр, Ариун сан, Усан балин, Нити, Алтангэрэл, Мандал єргє. Харш суудлын засал.
1952 оны усан луу жилтнүүдийн бие, эрхтний дайсан махбодтой жил гарлаа. Эрүүл мэнд, буян хишиг сайн байх болно. Лус савдагийн болон хэл амны хорлол ирэх гэмтэй. Уул ус хєндєх, андгай тангараг тавихыг цээрлэ. Ангийн мах идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний чимэг зүүлт бүү ав. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Засал: Дамдин, Гомбо, Мэсний хариулга, Лїнбумгарав, Лусын сан, Цагаан шүхэртийн догжүр,
1964 оны модон луу жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарчээ. Буян хишгийн хувьд нэлээд зарлагатай байж магадгүй. Эрүүл мэндийн талаар сайн. Яр шарх, элэг, цөс, гэдэс, хөлний өвчнөөс сэрэмжил. Улай їзэх, ууланд авирахыг цээрлэ. Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ангийн арьс авах, хэл ам, хэрүүл маргаан хийх. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал: Ариун сан, Усан балин, Нити, Амин золиг гарга. Харш суудлын засал, Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1976 оны гал луу жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан. Эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Буян хишиг олз омогтой байх болно. Оршуулгын ажилд оролцохгүй байвал сайн, хэрвээ шаардлагатай үед дараа нь өөртөө ном айлдуулаарай. Тархи толгой, нїдний євчин, уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжил. Хэрїїл тэмцэл, єс хонзонгоос хол яв, ангийн мах идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний чимэг зүүлт бүү ав. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр болгоомжтой бай. Засал: Дамдин, Гомбо, Мэсний хариулга, Ариун сан, Алтангэрэл, Мандал єргє. Цагаан шүхэртийн догжүр.
1988 оны шороон луу жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан. Өөрсдийн эрүүл мэндэд анхаар. Зарлага ихтэй байж болно. Лус савдагийн болон хэл амны хорлол ирэх гэмтэй. Уул ус хєндєх, андгай тангараг тавихыг цээрлэ. мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, хэрүүл маргаан хийх, ангийн арьс авах. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомжил. Засал: Ариун сан, Нити, Лїнбумгарав, Лусын сан, Харш суудлын засал,
2000 оны төмөр луу жилтнүүдтэй хүүхдүүдийн эрүүл мэнд машид сайн. Засал: Хийморийн сан, Бумчин, Банзрагч, Загдзүсэм, Цэнд, Манал

Могой жилтнүүдийн жилийн зурлага 2010 онд
Могой жилтнүүдийн сүлд, хийморь лүндаа маш сайн. Санасан ажил үйлс бүтээмжтэй байх болно. Гадна дотны хэл үг, атаа жөтөө гайгүй байх болно. Засал: Сундуй, 3 гүрэм, Мандал өргүүл, Суудлын өнцгийн, Харш жилийн засал, Эмэгтэйчүүд яс тасрахын үүд нээгдсэн,
1917 оны гал могой жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Буян заяа тэгш сайхан. Хурим найрын идээ, ариун бусаас гэм авах, шар өнгийн эд авах. Ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Засал: Ариун сан, Цагаан өвгөний сан, Нити, Доржнамжом. Шүтдэг газар орноо тахь. Нялхас хїїхдэд єглєг єг.
1929 оны шороон могой жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан. эрүүл мэндэд нь сайн анхаар. бурхан сахиусаа тахиж, лам багшийг шїт, шар эдлэл бүү ав, металл эдлэл авахгүй. оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Засал: Нашидүрсүмийн, Мэнгэний засал, Шалши, Чойжоо тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбуу. Саейнинбуу, Цац 1000 дэлс, газар усаа тахь.
1941 оны төмөр могой жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан тул буян хишиг тал дээрээ онцгойлон анхаар. Хурим найрын идээ, ариун бусаас гэм авах, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр анхааралтай бай. Засал: Цагаан шүхэрт, Суварга босго, тахилгатай газар орныг тахь, Ариун сан, Цагаан өвгөний сан, Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг.
1953 оны усан могой жилтнүүд эрүүл мэнддээ анхаарч, эмчилгээ, сувилагаа, амралтдаа зохицуулах хэрэгтэй. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, шар эдлэл бүү ав, оршуулгын газар очихыг цээрлэ. Жалга ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал: Нашидүрсүмийн засал, Чойжоо, Саейнинбуу, Нити, Доржнамжом, Цац 1000 дэлс, газар усаа тахь, Нялхас хїїхдэд єглєг єг.
1965 оны модон могой жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан тул буян хишгийн даллага авахуулж, орлого зарлагадаа анхаар. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Газар хөлдөж, цас унан хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Засал: Тахилгатай газар орныг тахь. Мэнгэний засал, Дашчиравын сан даллага, Ямбий дончир, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан,
1977 оны гал могой жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнд дээ анхаар. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, шар эдлэл бүү ав, металл эдлэл авах, газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ. Засал: Нашидүрсүмийн засал, Чойжоо, Саейнинбуу, Нити, Доржнамжом. Цац 1000 дэлс, Нялхас хїїхдэд єглєг єг.
1989 оны шороон могой жилтнүүдийн биеийн эрүүл мэндэд анхаар, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх. Засал: Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Доржнамжом,
2001 оны төмөр могой жилтэй хүүхдүүдийн эрүүл мэнд сайн. Засал: Мэнгэний засал,Хийморийн сан, Бумчин, Банзрагч, Загдзүсэм, Цэнд, Манал,

Морь жилтнүүдийн жилийн зурлага 2010 он
Морь жилтнүүдийн хийморь лүндаа нэлээд дорой болой. Ажил үйлсэд саад учрахаас болгоомжил. Засал: Гомбо, Лхам тахиулж, Хийморийн сан, Сундуй, Жалцан зэмү вүнжан, 3 гүрэм, Нүрзэд, Галын сан, Цэнд, Лїмбэнгарав, Шавдагдором, Лусын сан, Мандал өргүүл. Эрэгтэйчүүд нь яс тасрахын үүд нээгдсэн.
1918 оны шороон морь жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишиг нь сайн. шар, хар єнгийн эд авах; гахай, загасны мах идэхийг тэвч. Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Бєєр, сав, гэдэс, уруул ам, їе мєчний євчнєєс сэрэмжил. Засал: Эрэгтэйчүүд нь харш суудлын засал.
1930 оны төмөр морь жилтнүүдийн биеийн, эрхтний дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнддээ онцгойлон анхаарах хэрэгтэй. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв євчин, бєєр, сав, гэдэс, уруул ам, їе мєчний євчнєєс сэрэмжил. Шар, хар єнгийн эд авах. Засал: Нити, Доржнамжом. 9 нүхний засал, Эмэгтэйчүүд нь харш суудлын засал. Нялхас хїїхдэд єглєг єг.
1942 оны усан морь жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан тулд эрүүл мэнддээ анхаар. Буян хишиг нь олз омогтой байх болно. Шар, улаан, хар єнгийн эд авах;. Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Бєєр, сав, гэдэс, уруул ам, їе мєчний євчнєєс сэрэмжил. Засал: Цэгмэдийн чого, Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг. Эрэгтэйчүүд нь харш суудлын засал.
1954 оны модон морь жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан тул буян хишгийн хувьд нэлээд зарлага ихтэй байж мэднэ. Эрүүл мэнд нь маш сайн байх болно. Уул ус хєндєх, андгай тангараг тавих, улаан єнгийн эд, морь мал, арьс їс авахыг цээрлэнэ. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеийн элдэв євчинд єртєхєєс болгоомжил. Засал: Дашчиравын сан даллага, Ямбий дончир, Эмэгтэйчүүд нь харш суудлын засал.
1966 оны гал морь жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишиг нь сайн. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, шар, хар єнгийн эд авах, Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Бєєр, сав, гэдэс, уруул ам, їе мєчний євчнєєс сэрэмжил. Засал: 9 нүхний засал, Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг. Эрэгтэйчүүд нь харш суудлын засал.
1978 оны шороон морь жилтнүүдийн эрүүл мэнд сайн. Харин эдийн засгийн хувьд мөнгө төгрөгийн зарлага ихтэй. Улаан єнгийн эд, морь мал, арьс їс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв євчинд єртєхєєс болгоомжил. Ямбийдончир, Дашдондов, Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг, Эмэгтэйчүүд нь харш суудлын засал.
1990 оны төмөр морь жилтнүүдийн бие, эрхтний дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнд, буян хишигдээ онцгойлон анхаар. Лус савдагийн болон хэл амны хорлол ирэх гэмтэй. Уул ус хєндєх, андгай тангараг тавихыг цээрлэ. Шар хар єнгийн эд авах, худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Бєєр, сав, гэдэс, уруул ам євчнєєс сэрэмжил. Засал: Цагаан шүхэртийн догжүр, Дашчиравын сан даллага, Ямбийдончир, Дашдондов, Цэгмэдийн чого, Доржнамжом, Эрэгтэйчүүд нь харш суудлын засал
2002 оны усан морь жилтнүүдтэй хүүхдүүдийн эрүүл мэндэд нь анхаар. Засал: 9 нүхний засал, Хийморийн сан, Бумчин, Банзрагч, Загдзүсэм, Цэнд, эмэгтэйчүүд нь харш суудлын засал.

Хонь жилтнүүдийн жилийн зурлага 2010 он
Хонь жилтнүүдийн амь, сүлдний дайсан махбодтой жил гарсан тулд гадна дотны хэл үг, атаа жөтөөнөөс болгоомжил. Сүлд маш дорой болой. Харин санасан ажил төрөл нь сайн. Засал: Сүлд дуудуул, Сундуй, 3 гүрэм, Улаан юм, Нанжид, Хамчу нагву, Суудлын өнцгийн, Нашидүрсүмийн засал, Эрэгтэйчүүд нь огторгуйн үүд нээгдсэн.
1919 оны шороон хонь жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишиг нь машид сайн. Яр шарх болон цусны євчнєєс сэргийл. Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Засал: Ямбий дончир, Шалши, Чойжоо тахиул, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбуу. Шийрав нинбуу, Амин золиг гарга, Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1931 оны төмөр хонь жилтнүүдийн бие, эрхтний дайсан махбодтой жил гарсан тул биеийн эрүүл мэнддээ онцгой анхаар. Євчин, гэнэтийн осол ирж болзошгїй. Хар, шар єнгийн эд бусдаас авах ба харанхуй шєнєєр явахаас сэргийл. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Засал: Суварга босго, тахилгатай газар орныг тахь. Цэгмэдийн чого, Улаан юм, Ямбийдончир, Шийрав нинбу, Чогжї мїнсэл, Догсом.
1943 оны усан хонь жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Улайны газар явах, хуучин эд хувцас авах, шар өнгийн эд, нохой авахын цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Засал: 13 сан, Намхайнинбуу. Алтангэрэлийн даллага, Норжмаагийн сїн, Цэнд, Доржнамжом, Манал.
1955 оны модон хонь жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан тул орлогоосоо зарлага ихтэй болой. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Засал: Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Шүтдэг газар орноо тахь. Дашчиравын сан даллага, Ямбийдончир, Алтангэрэл, Шийрав нинбуу, Амин золиг гарга. Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1967 оны гал хонь жилтнүүдийн хувьд эрүүл мэнд сайн, буян хишиг нь олз омогтой байх болно. Шар, хар єнгийн эд авах, метал эдлэл авах, шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих, харанхуй шєнєєр бүү яв. Жалга ганганы ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал: Чойжоо, Саейнинбуу, Шийрав нинбу, Чогжї мїнсэл, Догсїн уншуул. Цагаан дарь эх, Цац 1000 дэлс, газар усаа тахь.
1979 оны шороон хонь жилтнүүд эдийн засгийн хувьд жаахан зарлагатай байж мэднэ. Хуучин эд хувцас авах, ан гөрөө хийх, нойтон мод бүү огтол. Засал: Алтангэрэлийн даллага, Норжмаагийн сїн, Ямбийдончир, Дашдондов, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Шүтдэг газар орноо тахь.
1991 оны төмөр хонь жилтнүүдийн бие, эрхтний дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнддэ анхаар. Буян хишгийн хувьд зарлага ихтэй байна. Шар өнгийн эд, нохой авах, Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөхөөс сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Засал: Алтангэрэлийн даллага, Цэгмэдийн чого, Цагаан шүхэртийн догжүр, Шалши, Чойжоо тахиул, 13 сан, Намхайнинбуу. Шийрав нинбуу, Амин золиг гарга. Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
2003 оны усан хонь жилтэй хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаар. Загдзүсэм, Цэнд, Гурван гүрэм уншуул, Бумчин, Банзрагч

Бич жилтнүүдийн жилийн зурлага 2010 он
Бич жилтнүүдийн хийморийн дайсан махбодтой жил гарсан тул аливаа санасан ажилд нь саад бэрхшээл учирч болзошгүй. Хар цагаан хэл үг гайгүй болой. Засал: Их харш жилийн засал, Хийморийн сан, Сундуй, Жалцанзэмү вүнжан, Нүрзэд, 3 гүрэм.
1920 оны төмөр бич жилтнүүдийн бие, эрхтний дайсан махбодтой жил гарсан тул өөрийн эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шїтэж, єргєн хїндэл. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Засал: Цэгмэдийн чого, Мэнгэний засал, Цагаан дарь эх, Дамдин, Гомбо тахиул Цагаан шүхэрт, Дашзэвэг, Мэсний хариулга хийлгэвэл сайн.
1932 оны усан бич жилтнүүдийн биеийн эрүүл мэнд сайн, буян хишиг тал нь сайн байх болно. Євчин, гэнэтийн осол ирж болзошгїй. Хар, хөх єнгийн эд авах. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Өргөл мөргөл хий. Засал: Цагаан шүхэртийн догжүр, Ариун сан, Усан балин, Нити, Чогжї мїнсэл, Догсом,
1944 оны модон бич жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан тул мөнгө төгрөг тогтохдоо муу болой. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Засал: Алтангэрэлийн даллага, Ямбий дончир, Мандал, Цагаан шүхэртийн догжүр, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг, Мэсний хариулга хийлгэ, Амин золиг гарга. Дєрвєн гэлэнд гїнцэг єргє, өргөл мөргөл хий,
1956 оны гал бич жилтнүүд бүх талаар сайн болой. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шїтэж, єргєн хїндэл. ан гөрөө хийх, нойтон мод огтлох, зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал: Мэнгэний засал, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Шүтдэг газар орноо тахь.
1968 оны шороон бич жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнддээ анхаар. Євчин, гэнэтийн осол ирж болзошгїй. Хар єнгийн эд бусдаас авах ба харанхуй шєнєєр явахаас сэргийл. ангийн мах идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний чимэг зүүлт бүү ав. Хутга мэсний аюулаас болгоомжлох шаардлагатай. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс ямагт сэрэмжилж анхаарч явах нь чухал. Гол мөрний ус, зайрмагтан хөлдөх үеэр мөн хутга мэснээс болгоомжтой бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. өргөл мөргөл хий, Засал: Цэгмэдийн чого, Цагаан дарь эх, Цагаан шүхэртийн догжүр, Дамдин, Гомбо тахиул, Дашзэвэг, Мэсний хариулга хийлгэ, Чогжї мїнсэл, Догсом.
1980 оны төмөр бич жилтнүүдийн бие, эрхтний дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнддээ анхаар, аливаад тооцоотой ханд. Мод огтлох, хөх өнгийн эд авах, амьтны арьс авах. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр анхаарал болгоомж сайтай байх хэрэгтэй. Засал: Дашчиравын сан даллага, Ямбий дончир, Цэгмэдийн чого, Манал, Ариун сан, Нити, Цагаан шүхэртийн догжүр, Амин золиг гарга. Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1992 оны усан бич жилтнүүдийн хувьд эрүүл мэнд нь машид сайн. Хутга мэс, хүзүүний чимэг зүүлт бүү ав. Хутга мэснээс болгоомжтой бай. Засал: Мэнгэний засал, Цагаан шүхэртийн догжүр Дашзэвэг, Мэсний хариулга хийлг, Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг.
2004 оны модон бич жилтнүүдийн хийморь лүндаа, эрүүл мэнд машид сайн. Загдзүсэм, Цэнд, Гурван гүрэм уншуул,

Тахиа жилтнүүдийн жилийн зурлага 2010 он
Тахиа жилтнүүдийн сүлд, хийморь нь машид сайн. Аливаа ажил үйлс бүтээмжтэй байх болно. Засал: Суудлын өнцгийн засал, Сундуй, 3 гүрэм, Мандал, Эрэгтэйчүүд нь огторгуйн үүд нээгдсэн.
1921 оны төмөр тахиа жилтнүүдийн бие, эрхтний дайсан махбодтой жил гарсан тул эрүүл мэнд болон буян хишигт анхаар. Тархи толгой, нїдний євчин тусаж магад. Шар эдлэл, газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга ганганы ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал: 9 нүхний засал, Ариун сан, Алтангэрэл, Цэгмэдийн чого, Манал, Дашдондов, Чойжоо, Саейнинбуу, Цац 1000 дэлс, газар усаа тахь. Эмэгтэйчүүд нь нашидүрсүмийн засал,
1933 оны усан тахиа жилтнүүдийн эрүүл мэнд маш сайн. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр анхааралтай бай. Засал: Эрэгтэйчүүд нь нашидүрсүмийн засал, Цагаан шүхэртийн догжүр, Ариун сан, Цагаан өвгөний сан, Нити, Доржнамжом, Шүтдэг газар орноо тахь, Нялхас хїїхдэд єглєг єг.
1945 оны модон тахиа жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан тул буян хишигт анхаар. Улайны газар явах, хуучин эд хувцас авах, шар, хар єнгийн эд авах. Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Бєєр, сав, гэдэс, уруул ам, їе мєчний євчнєєс сэрэмжил. Засал: Лхам тахиул, Цагаан шүхэртийн догжүр, Алтангэрэлийн даллага, Лїмбэнгарав, Шавдагдором, Норжмаагийн сїн, Эмэгтэйчүүд нь нашидүрсүмийн засал,
1957 оны гал тахиа жилтнүүдийн эрүүл мэнд, буян хишиг машид сайн. Хуримын ба оршуулгын идээнээс сэргийл. Тархи толгой, нїдний євчин тусаж магадгүй. Шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Засал: Цагаан шүхэрт, Ариун сан, Алтангэрэл, Мандал єргє. 9 нүхний засал, Суварга босго, тахилгатай газар орныг тахь.
1969 оны шороон тахиа жилтнүүд биеийн дайсан махбодтой жил гарсан. Метал бүү ав, Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ.. Жалга ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал: Цэгмэдийн чого, Ямбийдончир, Чойжоо, Саейнинбуу, Нити, Доржнамжом, Цагаан шүхэртийн догжүр, Цац 1000 дэлс, газар усаа тахь, Нялхас хїїхдэд єглєг єг. Эмэгтэйчүүд нь нашидүрсүмийн засал,
1981 оны төмөр тахиа жилтнүүдийн бие, эрхтний дайсан махбодтой жил гарсан. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар хувцас авах, өмсөхийг цээрлэ. Өвс хатах, газар хөлдөж, цас унан хургах үеэр анхааралтай бай. Ариун сан, Цагаан өвгөний сан, Цэгмэдийн чого, Алтангэрлийн даллага, Цагаан шүхэртийн догжүр, Эрэгтэйчүүд нь нашидүрсүмийн засал, Шүтдэг газар орноо тахь.
1993 оны усан тахиа жилтэй хүүхдүүдийн эрүүл мэнд маш сайн. Шар эдлэл бүү ав, метал эдлэл авахгүй. Засал: 9 нүхний засал, Цагаан шүхэртийн догжүр, Эмэгтэйчүүд нь нашидүрсүмийн засал,
2005 оны модон тахиа жилтэй хүүхдийн эрүүл мэнд сайн. Засал: Загдзүсэм, Цэнд, Гурван гүрэм, Эрэгтэй нь нашидүрсүмийн засал.

Нохой жилтнүүдийн жилийн зурлага 2010 он
Нохой жилтнүүдийн сүлд, хийморь дорой болой. Санасан ажил үйлс машид саад ихтэй. Гадна дотны хэл үг, атаа жөтөөнөөс болгоомжил. Уншуулах ном: Сүлд дуудуул, Сундуй, Цагаан шүхэртийн догжүр, Жалцанзэмү вүнжан, 3 гүрэм, Улаан юм, Дашзэвэг, Хамчу нагву, Эрэгтэйчүүд нь яс тасрахын, эмэгтэйчүүд олзын үүд нээгдсэн.
1922 оны усан нохой жилтнүүдийн толгой, нїдний євчин, бєєр, сав, гэдэс, їе мєчний євчнєєс сэрэмжил. Зун, намрын цагт сэрэмжил. шар, улаан, хар єнгийн эд бүү ав. Уншуулах ном: Гомбо, Лхам тахиул, Лїмбэнгарав, Шавдагдором, Галын сан, Цэнд, Ариун сан, Алтангэрэл, Мандал єргє.
1934 оны модон нохой жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан. Шар, хар єнгийн эд бүү ав, Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Бєєр, сав, гэдэс, уруул ам, їе мєчний євчнєєс сэрэмжил. Уншуулах ном: Лхам тахиул. Лїмбэнгарав, Шавдагдором, Лусын сан,
1946 оны гал нохой жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан. Өөрийнхөө эрүүл мэндэд онцгой анхаар. Улаан єнгийн эд, морь мал, арьс їс авахыг цээрлэнэ. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв євчинд єртєхєєс болгоомжил. Уншуулах ном: Гомбо, Лхам бурхан тахиулж, Галын сан, Цэнд, Шийрав нинбуу, Амин золиг гарга, Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1958 оны шороон нохой жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил гарсан. Өөрийнхөө эрүүл мэндэд онцгой анхаар. Хуримын ба оршуулгын идээнээс сэргийл. Шар, хар єнгийн эд авах, Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Уншуулах ном: Лхам тахиул. Лїмбэнгарав, Шавдагдором, Лусын балин, Ариун сан, Алтангэрэл, Мандал єргє.
1970 оны төмөр нохой жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан. эдийн засагтай илүү анхаар. Уул ус хєндєх, андгай тангараг тавихыг цээрлэ. Улаан єнгийн эд, морь мал, арьс їс авахыг цээрлэнэ. Зун, намрын цагт сэрэмжил. Уншуулах ном: Гомбо, Лхам тахиулж, Галын сан, Цэнд, Лїнбумгарав, Лусын сан, Алтангэрлийн даллага, Ямбий дончир,
1982 оны усан нохой жилтнүүдийн эрүүл мэнд, буян заяа тэгш сайн. Улай їзэх, ууланд авирахыг цээрлэ. Шар, хар єнгийн эд авах; Хур бороо элбэгшиж, ус їерлэх їеэр болгоомжил. Бєєр, сав, гэдэс, уруул амны євчнєєс сэрэмжил. Уншуулах ном: Лхам тахиул. Лїмбэнгарав, Шавдагдором, Шийрав нинбуу, Амин золиг гарга. Дєрвєн гэлэнд гїнцэг єргє.
1994 оны модон нохой жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил гарсан. зарлага ихтэй байх болно. Улаан єнгийн эд, Зун, намрын цагт сэрэмжил. Гомбо, Лхам тахиулж, Галын сан, Ариун сан, Алтангэрэл, Мандал єргє.
2006 оны гал нохой жилтнүүдийн хийморь лүндаа, эрүүл мэнд машид сайн. Загдзүсэм, Цэнд, Гурван гүрэм уншуул,

Гахай жилтнүүдийн жилийн зурлага 2010 онд
Бүх гахай жилтнүүдийн сүлд, хийморь машид сайн. Ажил төрөл чинь машид бүтэмжтэй байх болно. Засал: Мандал, Жанаггагдог, Жамбалцанжид, Намхайнинбуу, Сундуй, Хамчу нагву, Дүгжүү, Жадамба, Яс тасрахын үүд нээгдсэн, Харш жилийн, Харш суудлын, Суудлын өнцгийн засал, Нашидүрсүмийн засал,
1911 оны төмөр гахай жилтнүүдийн эрхтэний дайсан махбодтой жил гарсан. буян хишигтэй онцгойлон анхаар. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шїтэж, єргєн хїндэл. Шар өнгийн эд, металл эдлэл авах, сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах цагт сэрэмжил. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Засал: Шалши, Чойжоо тахиул, 13 сан, Алтангэрэл Саейнинбуу, Цац 1000 дэлс, газар усаа тахь.
1923 оны усан гахай жилтнүүдийн эүүл мэнд, буян хишиг сайн. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, шар өнгийн эд авах, Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин, ам ангах, үс унах, яр шарх, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Хавар, намрын цагаар эрүүл мэнддээ анхаар. Засал: Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Нити, Доржнамжом, Суварга босго, тахилгатай газар орныг тахь. Нялхас хїїхдэд єглєг єг.
1935 оны модон гахай жилтнүүдийн буян хишгийн дайсан махбодтой жил гарсан тул зарлага ихтэй байж болно. Шар өнгийн эд, нохой авах, сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх болон цас мөс хайлах цагт сэрэмжил. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил.. Засал: Шалши, Чойжоо тахиул, Цац 1000 дэлс, 13 сан, Алтангэрэл, Нити, Доржнамжом. Газар усаа тахь, Нялхас хїїхдэд єглєг єг.
1947 оны гал гахай жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил ургасан тул эрүүл мэнддээ илүүтэй анхаар. Буян хишиг тал нь сайн. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шїт, єргєн хїндэл. шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин, ам ангах, үс унах, яр шарх өвчнөөс сэрэмжил. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх. Засал: Мэнгэний засал, Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Суварга босго. Тахилтай газар орныг тахь.
1959 оны шороон гахай жилтнүүдийн биеийн дайсан махбодтой жил ургасан тул эрүүл мэндэд анхаар. Буян хишгийн хувьд зарлага ихтэй. Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, металл эдлэл авах, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ. Засал: Шалши, Чойжоо тахиул, Ямбий дончир, Саейнинбуу, Цац 1000 дэлс, 13 сан, Алтангэрэл, Намхайнинбуу. Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг. Цагаан шүхэртийн догжүр
1971 оны төмөр гахай жилтнүүдийн эрхтэний дайсан учирч буй тул буян хишигтэй анхаар. Хурим найрын идээ, ариун бусаас бузартах, шар өнгийн эд авах, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Мэдрэлийн өвчин, ам ангах, үс унах, яр шарх өвчнөөс сэрэмжил. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Засал: Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан, Суварга босго. Тахилтай газар орныг тахь. Нити, Доржнамжом. Нялхас хїїхдэд єглєг єг.

Суудал Гарах зүг, унших тарни Төрсөн он
Гал Урагш гарч, “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад зүүн урдаас ирнэ. Эр 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010
Эм 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006
Шороо Баруун тийш гарч “Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад баруун урдаас ир. Эр 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009
Эм 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007
Төмөр Баруун тийш гарч “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад баруун урдаас ирнэ. Эр
1904, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008
Эм
Огтор-гуй Зүүн хойш гарч “Ум пагма дагийни хум мама бизъяа сууха” тарнийг уншаад баруун хойноос ирнэ. Эр 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007
Эм 1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009
Ус Хойшоо гарч “Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад зүүнээс ирнэ. Эр 1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006
Эм 1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010
Уул Зүүн хойш гарч “Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад баруун хойноос ирнэ. Эр 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005
Эм 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003
Мод Хойш гарч “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад зүүнээс ирнэ. Эр 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004
Эм
Хий Урагш гарч “Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг уншаад зүүн урдаас ирнэ. Эр 1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003

1983 оны усан гахай жилтнүүд буян хишиг, эрүүл мэнд маш сайн. Шар өнгийн эд, нохой авах, газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ, металл эдлэл, хуримын эд авахыг цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх, цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал: Мэнгэний засал, Шалши, Чойжоо тахиул, Саейнинбуу, 13 сан, Алтангэрэл, Цац 1000 дэлс, газар усаа тахь.
1995 оны модон гахай жилтнүүдийн эрхтний дайсан махбодтой жил. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Засал: Цагаан шүхэрт, Нити, Доржнамжом, Загдзүсэм, Цэнд.
2007 оны гал гахай жилтэй хүүхдийнхээ эрүүл мэнд онцгой анхаар. Засал: Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Гурван гүрэм уншуул. Read More......

УИХ-ын намрын чуулганыг хаалаа




УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай болон жагсаалтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томиллоо. Мөн Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталж, УИХ-ын дарга үг хэлснээр УИХ-ын намрын чуулганы хаалтын ажиллагааг хийлээ.



УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “УИХ-ын намрын чуулган хуралдах 90 хоногийн хугацаанд олон чухал хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж баталсан болохыг онцлон тэмдэглэв.


УИХ-ын 2009 оны намрын ээлжит
чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга
Д.Дэмбэрэлийн хэлсэн үг

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулган ажлын 91 хоног үргэлжилж, эдийн засаг, нийгмийн өнөөгийн нэн тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

УИХ-аас батлан гаргасан 2010 оны төсөв, мөнгөний бодлого бүхэлдээ эдийн засгийн уналтыг зогсоох, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн билээ. Хэдийгээр бэрхшээлтэй ч гэсэн энэ онд бид эдийн засгийн өсөлтийг 7.4 хувиас буулгахгүй байх зорилт тавьж байна.

Энэ зорилтыг хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 443 тэрбум, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Хувийн хэвшлийнхний өөрсдийн хийх хөрөнгө оруулалтын ажлыг нэмж тооцвол улсын хэмжээний нийт бүтээн байгуулалтын ажлын цар хэмжээ хоёр их наяд давах тооцоо байна.

Мөн орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулсан хөрөнгийн хэмжээг өнгөрсөн жилийнхээс 1.5 дахин нэмэгдүүлж, 45 тэрбум төгрөгт хүргэлээ. Хэрвээ бид өргөн цар хүрээтэй тавигдсан эдгээр том зорилтуудыг хэрэгжүүлбэл гарцаагүй амжилтад хүрнэ. Үүнийг ажил болгож эс чадваас хүмүүсийг ажлын байртай болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бүтээж босгох ажилд доголдол буй болж, ахиц гарахгүй байх нөхцөл үүснэ гэдэгт дүгнэлт хийж, Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авч ажиллана гэж найдаж байна.

2010 онд тавьсан зорилт болон бидний цааш цаашдын ажлын үр өгөөжид тус болох нэмэлт арга хэмжээг ч УИХ бас авсан. Үйлдвэрлэлд дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагыг харгалзан Үйлдвэрлэл, технологийн паркийг бүс нутагт байгуулах эрх зүй, эдийн засаг, татварын таатай орчныг бүрдүүллээ.

Өмчийн харилцааг боловсронгуй болгох шаардлагын үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаархи төрийн бодлогыг тодорхойлж, түүний эрх зүйн гол үндэс болсон Концессын тухай хуулийг шинээр батлан гаргалаа. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн өмчийн харилцаанд чухал ач холбогдол бүхий Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг мөн шинээр баталлаа.

Дотооддоо хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд хөгжүүлэх, Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд бие дааж гарах шаардлагад нийцүүлэн төрийн өмчийн хувьчлалыг явуулах, эрдэс баялгийг эргэлтэд оруулах талаар Засгийн газрын саналыг Улсын Их Хурал хүлээн авч Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг тодорхойллоо.
Эрх зүйн энэхүү дэмжлэг, нөхцөл, боломжийг бүрэн дүүрэн ашиглах л үлдэж байна.

Улс орны нөхцөл байдлын тухайд ч, олон улсын хэмжээнд ч санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй хэвээр байна. Манай орны экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэлтэй байна. Төсвийн орлогын хуваарилалт, зарцуулалтын талаар нийгэмд маргаан дэгдэх боллоо. Энэ бүхэн нь төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, төсвийг бодит боломжтойгоо уялдуулан тэнцвэржүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж буй хэрэг юм.

Эдгээр асуудалтай шууд холбоотой Хүний хөгжил сангийн хуулийг шинээр батлан гаргасан. Мөн жил бүр тус сангийн төсвийг тусад нь баталж байхаар боллоо. Иргэн бүрт эхний ээлжинд 70 мянган төгрөгийн хишиг, хувь хүртээхээр шийдвэрлэлээ. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж эхлэв.

Төсвийг банк, санхүү, мөнгөний бодлоготой уялдуулахыг байнга хичээж ирсэн. Төрөөс 2010 онд баримтлах мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг уян хатан зохицуулах, инфляцийг 8 хувиас хэтрүүлэхгүй байх боломжтой гэж Та бид үзсэн. Монголбанкны болон арилжааны банкны хуулиудад томоохон өөрчлөлт орууллаа. Банкны үйл ажиллагааны ил тод байдал, өмчлөгчид болон хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгож, хяналт шалгалтын үр нөлөөг улам сайжруулах, төв банкны үүрэг хариуцлагыг өнөөгийнхөөс улам өндөржүүлэхэд хуулийн өөрчлөлтүүд чиглэгдсэн билээ.

2010 он бол хүн ам, орон сууцны бүртгэл, тооллогын жил болох юм. Уг ажлын явцад иргэний бичиг баримтыг бүхэлд нь цэгцлэх ажил хийгдэнэ. Мөн Монгол Улсын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх хариуцлагатай том зорилтыг бас шийдвэрлэнэ.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар нийтдээ 104 хууль, бусад шийдвэрийн төсөл хэлэлцэж батлав.

Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу намрын чуулганаар хэлэлцүүлэх дараалалд орсон асуудлуудыг үндсэнд нь хэлэлцэв. Өнгөрсөн оны хаврын чуулганаас санал болгосон 41 асуудал УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй байна. Эдгээр хуулийг иргэд нэн чухал асуудлаа хэлэлцсэнгүй юу гэсэн эргэлзсэн байдлаар харах нь мэдээж. Магадгүй бидний хэлэлцсэн, шийдвэрлэсэн олон хууль, бодлогын баримт бичиг нь цаг хугацаа, нөхцөл байдлын зайлшгүй шаардлагаас урган гарсан болохоор “орхигдсон” гэсэн төслүүдээс ч илүү ач холбогдолтой байж болох юм.

Ямартай ч хэлэлцүүлэхээр ирүүлж байгаа хууль, шийдвэрийн төслийн боловсруулалтын чанар, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлох, хугацаанд нь өргөн мэдүүлэх талаар гол гол хуулийг санаачлагч Засгийн газар болон бусад хууль санаачлагчдын зүгээс онцгой анхаарах хэрэгтэй байна.

Энэ удаа бид тэргүүлэх ач холбогдолтой гэж үзсэн, бодлогын чанартай 28 асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр тохиролцож Улсын Их Хурлаас тогтоол гаргав. Хаврын чуулганы бэлтгэлийг сайтар хангах талаар Байнгын хороод, Тамгын газар санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Өнөөдөр өндөрлөж буй намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ би хууль хэрэгжихгүй байгаа талаар онцлон дурьдаж байсан. Иргэд сонгогчдын зүгээс ч хуулийн сурталчилгаа, хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж буйг анхаарахгүй байхын аргагүй. Өнөө үед иргэдэд хуулийн сурталчилгаа хийхэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нэн чухал үүрэгтэй нь харагдаж байна. Хуулийг иргэдэд ойлгуулж сурталчлах ажлыг Тамгын газар хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран далайцтай зохион байгуулах шаардлагатай байна.

Бидэнд тулгамдсан асуудал, бэрхшээл олон ч мал өвөлжилтийн байдал урьд жилүүдийнхээс илүү хүнд нөхцөлд байна. 12 аймгийн 132 суманд зудтай, үүнээс 64 суманд нь гамшгийн хэмжээнд хүрлээ. Малчид хүч, хөдөлмөрөө шавхан, өдөр шөнөгүй цас, хүйтний хүнд нөхцөлд ажиллаж байна. Нийслэл, аймгийн төв, бусад суурин газрын иргэд хөдөлмөрчид малчдад туслах сайн санааны хөдөлгөөн өрнүүлж, бүх талын дэмжлэг үзүүлж байгаа нь бахархууштай. ”Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэсэн мэргэн үгийг санаж хэцүү бэрхийг монголчууд бид хамтдаа давах талаар чармайлт гаргах болсон нь зудыг хохирол багатай давах нэг нөхцөл юм.

Бидний хоёр их хөрш Орос, Хятад болон бусад улс гүрэн, олон улсын байгууллагууд тусламж, дэмжлэгээ харамгүй үзүүлж байгаад ард түмэн сонгогчдынхоо өмнөөс Улсын Их Хурал чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улсын Их Хурал өвөлжилтийн өнөөгийн байдлын талаархи Засгийн газрын мэдээллийг нэг бус удаа сонсож, холбогдох арга хэмжээг авлаа. Засгийн газраас оруулсан саналыг дэмжиж, 3.7 тэрбум төгрөгийг цас зудтай аймгуудад нэмж хуваарилж байна.

Өвөлжилт, хаваржилтын цаашдын хүндрэлийг даван туулах, эмнэлэг, эхчүүдийн төрөх байгууллагын талаар авах арга хэмжээнд нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдах болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс төсвийг хянаж үзэх талаар тавьсан саналыг харгалзан Засгийн газар энэ 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар эхний ээлжинд хэлэлцүүлэхээр бэлтгэх нь зүйтэй гэж үзэж байна.

Улсын Их Хурлын гишүүд бид өөрсдийн сонгогдсон тойрогтойгоо байнгын холбоотой байж, зохих дэмжлэгийг үзүүлж байгаа. Чуулганы завсарлагаанаар гишүүд орон нутагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, хууль, гаргасан шийдвэрээ сурталчлах талаар урьд урьдынхаас илүү анхаарч ажиллах шаардлагатай байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2009 оны намрын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.



2010.02.04. Улаанбаатар хот Read More......

И-мэйл маркетингийн талаар Хурд Медиа зєвлєж байна

Аливаа маркетингийн компанит ажлын гол зорилго нь олон нийтийг байлдан дагуулах л эрхэм зорилго агуулдаг.

Одоохондоо ихэнх хvмvvс интернэт маркетинг гэдгийг бизнесийн, тєрийн, тєрийн бус байгууллага, хувь хvмvvс вэб сайтаа бvтээж, тvvнийгээ олон нийтэд сурталчлан таниулах тєдийхнєєр ойлгож байна. Єдєр тутам энэ тодорхойлолтын утга агуулага шинэ шинэ ойлголтуудаар баяжиж байна.
Интернэт маркетингийн амжилт олох боломжуудад дараах зvйлvvдийг хамааруулан томъёолж байна.

ВЕБ САЙТ :

Вэб 2.0 хэмээх шинэ технолгои гарч ирсэнээр Вэб сайт нь таны танилцуулга тєдийгєєр ойлгогддог байсан vе єнгєрч виртуал офисс, дэлгvvр гэх мэтээр таны ажил хэргийг урагшлуулах бvхий л боломжийг єєртєє агуулсан хvчирхэг туслагч систем болон хєгжсєєр байна. Интернэт Маркетинг гэдэг нь угтаа интернэт дэх єєрийн орон зай болох вэб хуудасандаа тулгуурласан маркетингийг л хэлээд байгаа юм.

ONLINE PR :

Энгийн жишээгээр тайлбарлая. Сонины нийтлэлvvдийн уншигчдын тоо єдєрєєс єдєрт буурч байна. Сонины нийтлэлvvдийг єдєр тутам хэдэн арваараа нэмэгдэх хувь хvмvvсийн БЛОГууд орлож байна. Блогчид, блог уншигчид маш хурдацтай нэмэгдэж байна. Нийтлэгчид, сэтгvvлчид ч блогчид болон хувирч байна. Энэ бол online PR хэрхэн давуу тал vvсгэж байгааг харуулсан ганц л жишээ юм.

ВИРАЛ МАРКЕТИНГ:

Талын Монголчуудын мэдээлэл дамжуулах хамгийн сайн арга зам бол цуу яриа буюу вирал маркетинг байлаа. Тэгвэл одоо энэхvv аргыг маань интернэтийн орчинд улам тєгс болгож онлайн хамтлагуудын нэг л гишvvнд хvргэхэд хэдэн арван мянган хэрэглэгчдэд эгшин зуур тараагддаг цогц системvvд бий болсоор байна.

ИНТЕРАКТИВ СУРТАЛЧИЛГАА:

Энэ бол интернэт хэрэглэгчдийн хамгийн сайн мэддэг, хамгийн тvгээмэл сурталчилгааны хэлбэр. Онлайн интерактив сурталчилгааны тєрєлд баннер сурталчилгаа, анимэйшн, youtube-д тавигддаг роликуудаас авахуулаад бидний тоглох дуртай тоглоомууд хvртэл багтана шvv дээ.

ONLINE ТVНШЛЭЛ:

Интернэтийн хєгжил уламжлалт медиа, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийг vндсээр нь єєрчилж байна. Сонины нийтлэлvvдийг блогууд орлож, єчvvхэн бага мєнгєєр та онлайн TV байгуулж болдог болжээ. Тvvнчлэн линк байрлуулах, онлайн ивээн тэтгэлэг, ко-бранд зэрэг нь онлайн тvншлэлийн тvгээмэл хэлбэрvvд.

SEO Таныг хаанаас ч олно:

Интернэтийн аугаа их мэдээлэлийн сангаас таны мэдээлэлийг олон нийт олж мэдээлэл аваад та тvvний vр шимийг хvртэнэ гэдэг нь угтаа бухал євсєн дотроос зvv хайхтай харьцуулахуйц хэцvv зvйл. Энэ хялбар биш асуудлыг хялбар шийддэг технологуудыг бид мэднэ.

OFFLINE ХАРИЛЦАА:

Байгууллагууд онлайн засаглалдаа оффлайн дэмжлэг vзvvлэх болжээ. Та томоохон vзэсгэлэн яармагууд, хурал цуглаанаад оролцож явахад хаа сайгvй таны имэйл хаягийг бvртгэх, веб сайтаа сурталчилах зэрэг vйл ажиллагаа явуулдгийн мэдэж байгаа. Энэ бол єєрийн дижитал ертєнцдєє дижитал бус аргаар дэмжлэг vзvvлж байгаа нэг л арга хэрэгсэл.

Яагаад имэйл маркетинг сонгох ёстой вэ?

Интернэт маркетингийн хэлбэрvvд боломжуудын тухай ємнєх хэсэгт танилцууллаа. Єєрєєр хэлбэл бид нар сайтын дизайн, менежмент, хайлтад єртєх магадлал, баннер реклам, клик маркетинг гэх мэт боломжууд байдаг тухай ойлголттой боллоо. Бид урт хугацааны судалгаа хийсний vр дvнд эдгээрийн дотроос имэйл маркетинг хамгийн амжилт олох, интернэтийг тvгээн дэлгэрvvлэх vйлсэд хувь нэмэр болохуйц, хvмvvс интернэтийг єдєр тутмын хэрэглээ болгох vйл явцад тvлхэц єгєх арга хэрэгсэл гэдгийг олж тогтоосон юм. Хvмvvс єдєр тутам имэйлээ шалгаж найз нєхєд, хамаатан саднаасаа ирсэн захиаг, уншиж хариу бичиж мєн албан хэргээ ч амжуулж байна. Мєн єєрт нь хэрэгтэй мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа ч хэрэглэгчийн зєвшєєрлийн дагуу сэтгэл татам загвартайгаар inbox-д нь олноор ирдэг боллоо. Яг vнэндээ бид нар мэдээллийн хvчирхийлэл дунд амьдарч байна. Улаанбаатар хотод гэхэд л 20 шахам арилжааны телевиз, 20 шахам єдєр тутмын сонин, хэдэн зуугаар тоологдох рекламны агентлаг vйл ажиллагаагаа явуулж байна. Зарим талаар зар сурталчилгааны хэм хэмжээг алдагдуулсан ёс зvйгvй алхамууд олонтаа хийгдэж байна. Энэ бvхнээс vvдэн имэйл маркетингийг сонгох хэрэгтэй болж байна.

ЯАГААД?

1. # Хамгийн тvгээмэл хэрэглээ. Компьютерийн анхан шатны хэрэглэгчид компьютерийн тухай зєвхєн албан бичиг хэвлэн гаргах хэмжээний ойлголттой байдаг. Тэгвэл интернэтийн ертєнцєд хєл тавьж буй хvмvvсийн хамгийн тvрvvнд хэрэглэж сурдаг зvйл бол ИМЭЙЛ. Маргаангvй.
2. # Захиа илгээх, захиа хvлээн авах нь ариун гэгээн зvйл. Ихэнх хvмvvсийн хувьд имэйлээр хамгийн сайхан мэдээлэл хvлээн авдаг гэдэгт итгэдэг. Єєрєєр хэлбэл inbox-доо ирсэн захиа бvрт ач холбогдол єгч цаг зарцуулдаг. Хvн бvр єєртєє ирсэн захиаг унших нь vvрэг гэж боддог.
3. # Таны мєнгє, цаг хугацааг хэмнэнэ. Имэйл бол сонгогчдод хvргэх нэгж єртєгийн хувьд бусад зар сурталчилгааны аргуудаас, тухайлбал, сонинд мэдээлэл єгєх, телевизийн нэвтрvvлэг хийх, хэвлэмэл материал тараах, баннер, телемаркетинг зэргээс эрс хямд, олон давуу талтай !
4. # Компанит ажлын vр дvн харагдана. (Хэмжигдэж болохуйц) Имэйл хvлээн авалтын vр дvнг нээж vзсэн тоо бvрээр нь бусад vзvvлэлтvvдээр нь бvрэн мэдэх боломжтой. Сонгогчийг таны хувийн вэб сайт руу, дэлгэрэнгvй мэдээлэл рvv хєтлєн таны рэйтингийг нэмэгдvvлнэ.
5. # Уян хатан. Захианы эх бэлтгэлийг ил захидал, хэвлэмэл сурталчилгааны эх шиг тєрєл бvрийн єнгє, график дизайнтайгаар бэлтгэж болно. Мєн видео оруулсан хэлбэрээр ганцхан линкээр л шууд видео болон мултимедиа боломж руу шууд нэвтрэх хэлбэрээр ч болно.
6. # Таны нэр тєр болон цар хvрээг єргєжvvлнэ. Сонгогчдод єєрийн мєрийн хєтєлбєр, давуу талуудаа тогтмол, шинэчлэн илгээж байх нь тэдний сэтгэлд хоногшиж, тэдний дунд єєрийн байр суурийг баттай хадгалах арга мєнєєс мєн. Имэйл маркетинг бол энэ зорилгыг хэрэгжvvлэх хамгийн шилдэг арга хэрэгсэл юм.
7. # Таны мэдээлэл урт хугацаанд ашиглагдана. Интернэт хэрэглэгчид єєрт ирсэн HTML хэлбэрийн захиаг устгахыг урьтал болгохгvй ач холбогдол єгєн єєрийн хэрэгтэй фолдертоо хадгалан дахиан дахин нээж vздэг нь судалгаагаар тогтоогджээ. Харин энгийн текст хэлбэрээр ирсэн мессэжийг шууд устгах магадлалтай.
8. # Viral шинжтэй. Интернэт хэрэглэгчид єєрт сонирхолтой санагдсан зvйлээ ямагт бусалтай хуваалцах дуртай байдаг. Є.х, єєрт таалагдсан мэйл ээ найз нєхєд, бусад хvмvvст дамжуулан илгээх нь вирал маркетингийн нэг хэлбэр юм. Read More......

И-мэйл маркетинг гэж юу вэ?


E-mail marketing бол шууд маркетингийн хэлбэр бєгєєд и-мэйл хаяг ашиглан худалдааны болон зар сурталчилгааны материал илгээх орчин vед ихээхэн хєгжиж буй маркетингийн идэвхжvvлэлтийн хэлбэр юм.

Дараах зорилгоор и-мэйл маркетингийг хэрэглэдэг:

• Хамтын ажиллагааг хадгалах, єргєжvvлэх, шинэ хамтрагч, vйлчлvvлэгч олох, бизнесийн цар хvрээгээ тэлэх, бататгах зорилгоор и-мэйл илгээх,
• Ямар нэгэн бvтээгдэхvvн зарах, шинэ худалдан авагч олох, хуучин худалдан авагчиддаа шинэ бvтээгдэхvvн vйлчилгээгээ танилцуулах, зарах санал тавих
• Єєр компаний хэрэглэгчид рvv зар сурталчилгаа илгээн єєртєє татах,
• Интернетээр и-мэйл илгээх.
2006 оны байдлаар и-мэйл маркетингаар vйлчлvvлэгчид $400 сая ам.долларыг зарцуулж, єєрийн бизнесээ сурталчилж, єргєжvvлсэн байна.

Давуу тал

И-мэйл маркетингийн vйлчилгээг нь дараах шалтгааны улмаас компаниуд ихээхэн сонирхдог:
• Потенциал бvхий олон тооны хэрэглэгчид рvv харьцангуй бага зардлаар мэдээлэл тvгээх.
• Бусад ижил тєрлийн сурталчилгааны хэлбэрvvдийг бодвол харьцангуй бага єртєгтэй.
• И-мэйл маркетинг хамгийн найдвартай бєгєєд эрсдэл багатай сурталчилгааны хэлбэр юм. И-мэйл маркетинг нь шууд эцсийн хэрэглэгчидэд хvрдэг хамгийн vр дvнтэй онлайн маркетингийн хэлбэр.
• И-мэйлээр мэдээлэл хvргэххугацаа маш богино (хэдхэн минут), харин бусад сурталчилгааг хvргэхэд нилээд хэдэн єдєр шаарддаг.

• Вэб сайт сурталчилгаа тавьсан тохиолдолд хэрэглэгчид уг сурталчилгааг vзэхийг хvлээдэг бол и-мэйл маркетингийн хувьд сурталчилгааг хэрэглэгч бvрт найдвартай хvргэж єгдєг.
• И-мэйл маркетинг хянах боломжтой. Таны зар сурталчилгааг хэрэглэгч уншсан тухай статистик мэдээлэл таньд очно.

• Зар сурталчилгаа илгээгч нь бизнесээ хvртээмжтэй, боломжий хэлбэрээр сурталчилдаг.
• Зєвхєн потенциал бvхий хэрэглэгчид рvv хандах боломжтой.
• Нийт интернет хэрэглэгчдийн ихэнх хувь нь и-мэйлээ єдєр бvр шалгадаг.
• Хэрэглэгчийн сонирхлын дагуу илгээх боломжтой.
• И-мэйл маркетинг-т ямар ч цаас, бичиг баримт vйлдэх хэрэггvй. Read More......