МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН БЭЛГЭДЭЛ /ЛОГО/-ИЙГ ЗОХИОХ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
Бүтээлд тавигдах шаардлага: Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн салбарын онцлог, утга санааг бэлгэдэж, энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй 6-аас олонгүй элементийг агуулсан, 3-аас олонгүй өнгө хосолсон цогц утга агуулгатай бүтээл байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
• Лого нь салбарын үйл ажиллагаа, онцлогийг товч, тодорхой тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна;
• График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна;
• Лого нь өндөр нягтралтай (300 dpi-с дээш) байх шаардлагатай бөгөөд (жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд харагдаж байх) уралдаанд ирүүлэх бүтээлийг CD болон DVD дээр tiff, jpeg форматтай буулгаж ирүүлнэ;
• Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдоно. Лого нь видео, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна;
• Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад бүтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бүтээлүүдийг хүлээн авахгүй;
• Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан тайлбарыг заавал хавсаргана;
• Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа бүтээлийг битүүмжилж ирүүлсэн дугтуйн дээр тодорхой бичсэн байна.
Хүлээн авах хугацаа:
Бүтээлийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажлын цагаар хүлээн авна.
Шалгаруулалт
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулан www.ictpa.gov.mn вэбсайтаар нийтэд зарлана.
Шагнал:
Ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг нэг бүтээлийг 1.000.0000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Бүтээлийг хүлээн авах хаяг: Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, 15160 Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг, Сүрбаатарын талбай 1, Төв шуудан ш/хайрцаг-785, Утас: 312835, 100 тоот, Цахим хуудас:
www.ictpa.gov.mn
Цахим шуудан: mandalbayar@ictpa.gov.mn