Дуучин Д.Болд “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангид тоглоно

 Сүүлийн үед монгол кино хүчээ аваад буй. 2008-2009 оны хооронд нийт 20 гаруй Монголын уран сайхны кино дэлгэцнээ гарчээ. Эдгээрээс “Миний хөрш чөтгөр”, “Орхидос”, “Боолын гэрээ”, “Элсний нүүдэл”, “Надтай гэрлээч”, “Сайн уу амьдрал минь” зэрэг кинонууд үзэгчдийг байлдан дагуулсан. Тэгвэл энэ удаад уран бүтээлчид “Би чамд хайртай” уран сайхны киноны хоёрдугаар ангийг хийх гэнэ. “Боолын гэрээ” киноны найруулагчаар ажилласан хамт олон, “Hero” студийн захирал Д.Баатар нар хамтран 1980-аад оны “Би чамд хайртай” киноны үргэлжлэлийг хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус кинонд Дэлгэр, Баяр нарын хүүхдүүдийн тухай өгүүлэх бөгөөд, тэд нэг нэгэндээ сэтгэлтэй болох гэнэ. Харин Баярын хүүд “В” продакшны захирал “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдыг тоглуулахаар ярилцаж байгаа аж. Дуучин Д.Болд хэлэхдээ “Надад энэ кинонд тоглох санал ирсэн нь үнэн. Гэхдээ хараахан хариу өгөөгүй байна. Тодорхой шийдэлд хүрвэл би энэ кинонд тоглохоос татгалзахгүй” гэжээ.

www.news.mn
Read More......